238 Бурханы шүүлт маш эрхэм нандин

1 Олон жилийн турш Бурханд итгэж, олон сүнслэг номлол номлож чаддаг болохоор би өөрийгөө үнэнийг ойлгож, үнэний бодит байдлыг олж авсан гэж боддог байв. Үүргээ тодорхой хэмжээнд үр дүнтэй биелүүлж байгаадаа би өөрийгөө гайхуулж, бардамнадаг байлаа. Би эрс шийдэмгийгээр байр суурь, алдар нэрийн араас хөөцөлдөж, бусадтай өөрийгөө үргэлж харьцуулдаг байсан юм. Би өөрийгөө золиосолж, зарлагадаж, зовж зүдрэн ажилладаг байсан ч энэ бүгдийг ерөөгдөж, титэм хүлээн авахын төлөө хийдэг байжээ. Би нэр алдар, байр суурийн төлөө басамжлалыг залгиж, хүнд ачааг үүрдэг байсан атлаа өөрийгөө Бурханд үнэнч гэж итгэсээр байв. Гаднаа би даруу, тэвчээртэй байсан ч уг чанар минь туйлын биеэ тоосон, өөрийгөө зөвтгөсөн байлаа. Одоо, Бурханы шүүлт, гэсгээлтийг туулснаар л би олон жил Бурханд итгэсэн ч зан чанар минь өөрчлөгдөөгүй, Сатаных хэвээр байгаа гэсэн бодит баримтыг ухаарч байна.

2 Шалгалтаар илчлэгдээд завхрал минь хэчнээн гүн гүнзгий байсныг ухаарсан: би байр суурь, эрх мэдлийг өндөрт тавьж, Паулыг дуурайн Бурханыг эсэргүүцэх замаар алхаж, бусдын сайшаал, бишрэлийг хүртэж байгаадаа үргэлж баярлаж, бусдыг эзэгнэсэн удирдагч байхыг үргэлжид хүсэж байлаа—би хэчнээн биеэ тоосон, ухаангүй байгаа вэ. Бурханы үг хоёр иртэй илд мэт сатанлаг уг чанарыг минь нэвт хатгав: Хааны хүчийг эзэмшиж, бусдыг хянахыг дандаа хүсдэг байсан бол би Сатанаас ямар ялгаатай байна аа? Бурханы зан чанар зөвт, ариун бөгөөд ямар ч хүн халдашгүй. Би айн чичирсээр Бурханы өмнө бөхийж, гэмшилтэйгээр нүглээ улайсан. Бурханы шүүлт намайг цэвэрлэж, аварсан. Бурханы хайр хэчнээн бодит болохыг би мэдэрсэн.

3 Шүүлт туулсныхаа дараа л би Бурханд итгэж, үнэнийг олж авахаас илүү утга учиртай зүйл үгүй гэдгийг ойлгож авсан. Байр суурь, нэр алдар бол хоосон зүйл бөгөөд хүнийг улам л доройтолд хөтөлнө. Бурханы шүүлт, гэсгээлт л миний ёрын муу алхмуудыг шалгасан; би Бурханы үгийн гэрэлтүүлэлт, шүүлтийг олж авч, завхралынхаа хэмжээг бүр ч их үзэн ядсан. Бурханы шүүлтээс илүү агуу хайр, хамгаалалт байхгүй гэдгийг ойлгож авсан. Үнэн хэчнээн эрхэм нандин болохыг би харсан; энэ нь хүнийг цэвэрлэж, төгс болгож чадна, би маш их шаналал, цэвэршүүлэлт туулсан ч гэсэн эцсээ хүртэл Христийг дагах болно. Хэдий их зовлоо ч би эцсийн амьсгалаа тасартал Бурханыг алдаршуулах үүргээ биелүүлнэ. Бурханы хайр л тун бодитой, би үргэлж чин сэтгэлээсээ Бурханд талархан магтана.

Өмнөх: 237 Бурханы хайр татам байдал санаанаас гардаггүй

Дараах: 239 Бурхан намайг аварсан

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих