Бодитой Бурханыг хэрхэн мэдэх тухай
I
Бодитой Бурханы талаар чи юу мэдэх хэрэгтэй вэ? Бодитой Бурханыг Сүнс, Хүн болон Үг бүрдүүлдэг бөгөөд энэ бол бодитой Бурханы Өөрийн жинхэнэ утга учир юм. Бодитой Бурханы талаарх мэдлэг нь, Түүний үгийг мэдэж, туулах, Ариун Сүнсний ажлын дүрэм журам, зарчмуудыг болон Бурханы Сүнс махбодод хэрхэн ажилладгийг ойлгохоос бүрддэг. Иймд, махбод дахь Бурханы үйлдэл бүрийг Сүнс удирддаг бөгөөд Түүний хэлсэн үг бол Сүнсний шууд илэрхийлэл юм гэдгийг мэдэх явдал ч бас үүнд багтдаг. Тиймээс, хэрвээ чи бодитой Бурханыг мэдэхийг хүсвэл Бурхан хүн чанар болон бурханлаг чанараар хэрхэн ажилладгийг голлон мэдэх хэрэгтэй; энэ нь бүх хүний холбогддог Сүнсний илэрхийлэлтэй хамаатай юм.
II
Сүнсний илэрхийлэлд юу хамаардаг вэ? Заримдаа хүн чанараар, заримдаа бурханлаг чанараар ажилладаг боловч ерөнхийдөө аль ч тохиолдолд Сүнс захирч байдаг. Тэр Сүнсээр удирдуулахад хоёр хэсэг бий: Нэг хэсэг нь Түүний хүн чанар дахь ажил, нөгөөх нь бурханлаг чанараар дамжсан ажил юм. Үүнийг чи тодорхой мэдэх ёстой. Сүнсний ажил нөхцөл байдлаасаа хамааран янз бүр байдаг: Түүний хүн чанарын ажил шаардлагатай үед Сүнс энэхүү хүн чанарын ажлыг чиглүүлдэг, харин бурханлаг ажил нь шаардлагатай үед үүнийг хэрэгжүүлэхээр бурханлаг чанар нь шууд гарч ирдэг. Бурхан махбодод ажиллаж, махбодод илэрдэг учраас хүн чанар, бурханлаг чанарын аль алинд ажилладаг.
III
Бурханы махбод дахь илрэлт гэдэг нь Бурханы Сүнсний бүх үг ажлыг Түүний хэвийн хүн чанараар дамжуулан Бурханы махбод болсон бие хийдэг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Бурханы Сүнс хүн чанар дахь ажлаа чиглүүлж, бурханлаг чанарын ажлыг махбодоор гүйцэтгэдэг бөгөөд бие махбодтой болсон Бурханаас чи хүн чанар дахь Бурханы ажил болон бүрэн дүүрэн бурханлаг ажлын аль алийг харж чадна; энэ нь Бурхан махбодоор илрэхийн бүр ч бодитой ач холбогдол билээ. Бодитой Бурханы утга учир гэвэл Сүнсээр удирдуулсан Түүний хүн чанар болон бурханлаг чанарын ажил нь Түүний махбодоор илэрхийлэгдэж, ингэснээр хүмүүс Түүнийг тод томруун, амьд, үнэн бодитой болохыг харж чаддаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бодитой Бурхан бол Бурхан Өөрөө гэдгийг чи мэдэх ёстой”-оос шинэчлэн найруулав