Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ (3)

Үнэнийг эрэлхийлэх эхний хэрэгжүүлэлт: Орхих

Өөрийнхөө болон Бурханы хоорондох саад тотгор, Бурханд хандах дайсагналаа орхих нь

I. Бурханы талаарх үзэл, төсөөллөө орхих нь: Бурханы ажлын талаарх үзэл, төсөөллөө орхих нь

Бид үнэнийг эрэлхийлэх сэдвээр нөхөрлөөд хэсэг хугацаа өнгөрч байна. Энэ сэдэвт хамаарах агуулга нэлээд өргөн хүрээтэй, гэхдээ хэчнээн өргөн хүрээтэй ч гэлээ энэхүү агуулга нь өдөр тутмынх нь амьдралд хүмүүст тулгардаг зарим асуудалтай буюу тэд хүмүүс болон аливаа юмыг хэрхэн үздэг, мөн биеэ хэрхэн авч явч, үйлддэгтэй хамааралтай зарим асуудалтай салшгүй холбоотой байдаг, тийм биз дээ? (Тийм ээ.) Эд бол хүмүүсийн амьдрал дахь бодит асуудлууд юм. Эдгээр нь хүмүүсийн өдөр тутмын амьдралтай, хэвийн хүн чанартай ч салшгүй холбоотой. Эдгээр асуудалд янз бүрийн зүйлд хандах хүмүүсийн хандлага, үзэл бодол, түүнчлэн хүмүүсийн оршин тогтнол, амийн аялалд тулгардаг бүх төрлийн томоохон хэрэг явдал багтдаг. Бидний сүүлийн нөхөрлөлийн агуулга нь “Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ” гэдэг сэдвийн доторх “орхих” хэрэгжүүлэлтийн нэг тал болох өөрийнхөө болон Бурханы хоорондох саад тотгор, Бурханд хандах дайсагналаа орхих тухай байсан. Энэ хэрэгжүүлэлтэд юу багтдаг вэ? Үүнд хүмүүс болон Бурханы хоорондын харилцаа багтдаг биш үү? (Тийм.) Өнгөрсөн хэд хэдэн нөхөрлөлийн агуулга нь хэрхэн бүх төрлийн хүн, бүх зүйлийг Бурханы шаарддаг зарчим, стандартын дагуу авч үзэх, мөн хэрхэн бүх төрлийн хүн, бүх төрлийн зүйлийг зохицуулах тухай байсан. Бидний сүүлийн нөхөрлөлийн агуулга хүмүүс болон Бурханы хоорондын харилцааны тухай байсан бөгөөд Бурханы санаа зорилгод нийцдэггүй, Бурханы шаардлагад нийцдэггүй, үнэн-зарчимд нийцдэггүй янз бүрийн үзэл, төсөөллөө хүмүүс хэрхэн орхих ёстойг хэлж өгсөн. Эд бол Бурханд итгэх аялалд болон амьдрах хугацаанд хүмүүс болон Бурханы хооронд оршдог бодит асуудлууд юм. Бид “өөрийнхөө болон Бурханы хоорондох саад тотгор, Бурханд хандах дайсагналаа орхих нь” гэх энэхүү том сэдвийг дөрвөн тал болгон авч үзсэн: Нэгдүгээрт үзэл, төсөөлөл, хоёрдугаарт үндэслэлгүй шаардлага, гуравдугаарт сэрэмжлэл, хардлага, дөрөвдүгээрт шинжиж, тандах явдал юм. Бид үзэл, төсөөллөөс нөхөрлөлөө эхэлсэн. Үзэл, төсөөллийн хүрээн дэх эхний санаа нь Бурханы ажилтай холбоотой—өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханы ажлын талаар ямар үзэл, төсөөлөлтэй байдаг тухай юм. Бид энэ талаар бага зэрэг нөхөрлөсөн. Энэ санааны талаарх бидний нөхөрлөл нь хүмүүс Бурханы ажлыг хэрхэн үздэг, мөн Бурханы ажлын талаарх тэдний мэдлэг, санаа бодолд ямар гажилт, үзэл, төсөөлөл байдагтай холбоотой байсан; эдгээр үзэл, төсөөлөл нь хүмүүсийн орхих ёстой зүйл юм. Хэрвээ хүмүүс эдгээр үзэл, төсөөллийг орхиж, үнэнийг эрж хайвал Бурханы ажлыг мэдэж авч, Бурханы үгийг цэврээр ухамсарлаж чадах болно. Бурханы ажил үзэл, төсөөлөлд нь нийцэхгүй байх үед хүмүүс өөрсдийгөө эргэцүүлж, танин мэдэхийг хичээх ёстой бөгөөд Бурханы ажил ямар байх ёстойг, эсвэл Бурхан Өөрийн ажлаар хүмүүсийн дунд ямар үр дүн гаргахыг зорьдгийг шүүн дүгнэхийн тулд үзэл, төсөөлөлдөө найдахын оронд үзэл, төсөөллөө бас орхих ёстой. Бурханы ажлын талаарх хүмүүсийн үзэл, төсөөлөл нь хүмүүсийн амь-оролт болон Бурханд хандах хандлагад нь шууд нөлөөлдөг тул эдгээр үзэл, төсөөлөл нь мөн л хүмүүсийн заавал орхих ёстой зүйл юм. Жишээлбэл, Бурхан хүмүүсийн төрөлх хэв чанар, зан төлөв, зөн совин гэх мэтийг өөрчилдөггүй, хүмүүсийн төрөлх шинж чанар болон тэдний махан биеийн зөн совин нь Бурханы ажлын бай биш бөгөөд Түүний ажил хүмүүсийн завхарсан зан чанар, мөн хүмүүсийн доторх Бурханд тэрсэлдэг, Бурхантай нийцэлгүй зүйлсийг онилдог гэж бид нөхөрлөсөн. Хэрвээ хүмүүс Бурханы ажил нь өөрсдийнх нь хэв чанар, зөн совин, тэр ч байтугай зан төлөв, зуршил, амьдралын хэв маяг гэх мэтийг өөрчлөх зорилготой гэж төсөөлбөл ийм үзэл, төсөөлөл нь өдөр тутмын амьдрал дахь тэдний хэрэгжүүлэлтийн тал бүрд нөлөөлөх бөгөөд олон гажууд хэсэг юм уу туйлширсан зүйлс зайлшгүй гарах болно. Эдгээр гажууд хэсэг болон туйлширсан зүйл нь үнэн-зарчимд нийцэхгүй бөгөөд хүмүүсийг хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаанаас гажиж, хэвийн хүн чанарын замаас гарахад хүргэнэ. Жишээ нь, чи үзэл, төсөөлөлдөө Бурхан хүмүүсийн хэв чанар, чадвар, тэр ч байтугай зөн совинг өөрчлөхийг хүсдэг гэж итгэдэг гэж бодъё; хэрвээ чи эдгээрийг Бурханы өөрчлөхийг хүсдэг зүйл гэж боддог бол чамд ямар эрэлхийлэл байх вэ? Чи гажууд, муйхар эрэлхийлэлтэй байх болно—чи илүү сайн хэв чанарыг эрэлхийлэхийг хүсэж, илүү сайн хэв чанар, илүү сайн чадвар, мөн илүү сайн хурц ухаан, өөрийгөө хөгжүүлэх байдал, тэр ч бүү хэл жирийн хүмүүсийнхээс давуу зарим чадамжтай болохын тулд янз бүрийн ур чадвар сурч, янз бүрийн мэдлэг эзэмшихэд анхаарна—ийм байдлаар чи гадаад чадвар, авьяасанд анхаарал хандуулна. Тэгвэл ийм эрэлхийлэл хүмүүст ямар үр дагавар авчрах вэ? Тэд үнэнийг эрэлхийлэх замд орж чадахгүйгээр үл барам, оронд нь фарисайчуудын замаар явна. Хэн нь илүү сайн хэв чанартай, хэн нь илүү сайн билиг авьяастай, хэн нь илүү их мэдлэгтэй, хэн нь илүү их чадамжтай, хэн нь илүү олон давуу талтай, хэн нь хүмүүсийн дунд илүү өндөр нэр хүндтэй, бусдад хүндлэгдэж, дээдлэгддэг болохоо үзэхээр тэд хоорондоо өрсөлдөнө. Ийм байдлаар тэд үнэнийг хэрэгжүүлж, үнэн-зарчмын дагуу үйлдэж чадахгүйгээр үл барам, харин үүний оронд үнэнээс холдуулах замаар явах болно.

Е. Бурханы ажил хүмүүсийн төрөлх нөхцөлийг өөрчилдөггүй; тэдний завхарсан зан чанарыг өөрчлөхийг зорьдог
1. Бурханы ажил хүмүүсийн төрөлх нөхцөлийг өөрчилдөггүй

Бурханы ажил бол хүмүүсийн мөс чанар, эрүүл ухааныг сэргээж, сайжруулахын тулд хэвийн хүн чанарынх нь хүрээнд хүмүүсийн завхарсан зан чанар, мөн үнэнийг зөрчдөг янз бүрийн эндүү ташаа санаа бодол, үзэл бодлыг нь өөрчлөх явдал юм. Өөрөөр хэлбэл, чи хэдий чинээ үнэнийг ойлгох тусам төдий чинээ мөс чанар, эрүүл ухаан чинь хэвийн болж, мөн цаашид ч ашиг тустай чиглэлд хөгжсөөр байх болно; энэ нь огтхон ч ер бусын зүйл биш. “Хэвийн” гэдэг энэ үгээр Би юу хэлэх гээд байна вэ? Хэрвээ мөс чанарын ухамсартай, шударга ёсны мэдрэмжтэй бол хүмүүс сайхан сэтгэлтэй болно—хүний үгээр хэлбэл, тэд юмыг ойлгодог, шударга, ухаалаг, мөн гөжүүд биш, гажуудчих гээд байдаггүй болно. Энэ бол хүмүүсийн хүн чанартай холбоотойгоор Бурханы хүрэхийг зорьдог үр дүн юм. Хүмүүс үнэнийг улам бүр ойлгохын хэрээр тэдний хүн чанар улам бүр хэвийн болдог нь нэг дагалдах үр дүн юм. Гэвч хэрвээ хүмүүс өөрсдийн үзэл, төсөөллийн дагуу эрэлхийлбэл эдгээр үзэл, төсөөлөл нь тэдний эрэлхийлэлд маш их сөрөг нөлөө, сөрөг удирдамж үзүүлж, тэднийг төрөл бүрийн гажууд, гөжүүдлэн дагадаг, туйлширсан, эндүү ташаа зам руу хөтөлнө. Жишээлбэл, хүмүүс үзэл, төсөөлөлдөө Бурханы ажил нь хүмүүсийн хүн чанарыг дээшлүүлж, хүний зөн совин, хүний хэв чанар, тэр ч байтугай хүний нас, хүйсийн хэр хэмжээг даван гарах боломжийг хүмүүст олгох зорилготой гэж итгэдэг. Хүмүүс иймэрхүү үзэлтэй байх үедээ энэ чиглэлд эрэлхийлж, чармайж, тэмтчих болно. Ингэвэл тэд ямар зүйлд анхаарлаа хандуулах вэ? Нэг талаар, тэд мэдлэг, чадвар, ур чадвар, билиг авьяас, авьяас билэгт анхаарна; нөгөө талаар, тэд ер бусын байдалд анхаарна. Ер бусын байдлын илрэл юу болохыг та нар мэдэх үү? (Энэ нь зарим зүйл дээр хүмүүс төлөөс төлөлгүйгээр шууд чанарын өөрчлөлтөд орно гэсэн үг үү?) Энэ бол тэр бүр Бурханы үгийг уншдаггүй хүнд ямар нэг зүйл тохиолдож Бурханы үг гэнэт санаанд нь орж ирэх, эсвэл хэзээ ч дуулж, бүжиглэж чаддаггүй байсан хүн урам зориг авсныхаа гэнэт дуулж, бүжиглэж, тэр ч байтугай маш сайн бүжиглэж чаддаг болох, эсвэл хэзээ ч гадаад хэл сурч байгаагүй хүн гэнэт гадаад хэлээр ярьж чаддаг болох зэрэг явдал юм. Эдгээр нь ер бусын зүйл мөн үү? (Мөн.) Жишээ нь, чамд яаралтай гадагш гарах хэрэг гарсан ч чи машин барьж чаддаггүй, тэгээд аргаа барсандаа залбиртал тэр даруй урам зориг чинь бадарч, гэнэт машин барьж чаддаг болоод, бүр туршлагатай жолооч шиг хийгүй машин барилаа гэж бодъё. Хэн нэгэн чамаас “Чи яаж ийм сайн жолоо барьдаг юм бэ?” гэж асуухад чи “Би ч бас мэдэхгүй байна. Энэ бүхнийг Бурхан хийсэн; Ариун Сүнс намайг хөдөлгөсөн. Хар даа, миний энэ гар миний өөрийн гар байхаа больсон; гарыг минь Ариун Сүнс удирдажы байна!” гэж хэлнэ. Үнэн хэрэгтээ Ариун Сүнс үүнийг хийгээгүй; харин өөр төрлийн сүнс чиний дотор орж, чамайг залж байгаа тул чи өөр хүн болж, өөрийгөө хянаж чадахгүй болсон байна. Энэ нь өөрийнхөө төрөлх чадамжийн хэр хэмжээг даван гарч байгаа хэрэг биш үү? Энэ бол ер бусын зүйл биз дээ? (Тийм.) Ер бусын гэж юу гэсэн үг вэ? Энэ сайн үзэгдэл үү? (Үгүй, энэ нь хүнийг хэвийн бус болгодог.) Хэрвээ чи хэсэг хугацаанд суралцахгүйгээр, эсвэл ямар нэгэн мэргэжилтнээр заалгахгүйгээр гэнэт хэл мэддэг, ур чадвартай, эсвэл ямар нэг мэдлэг ойлгодог болчихвол энэ бол ер бусын зүйл юм. Хэрвээ хүн үнэнийг эрэлхийлж, эрж хайж, хүлээж, эсвэл аливааг туулах шаардлагагүйгээр амь зан чанар нь өөрчлөгдсөн бол энэ нь аймаар хэрэг биш үү? (Мөн.) Хэрвээ чиний оюун ухаан, далд ухамсарт үзэл, төсөөллийн зүйл олон байсаар байгаа бол чи тэдгээрийг орхиж, тэдгээрийг эрэлхийлэхгүй байх ёстой, учир нь тэд бол Бурханы ажлын талаарх жинхэнэ мэдлэг биш бөгөөд Бурханы ажлын арга барил, зарчимтай нийцдэггүй. Бурханы ажил чиний хэвийн хүн чанарын хэр хэмжээг яавч даван гарахгүй бөгөөд Бурханы ажлын чам дээр гарах үр дүн нь чиний хэвийн хүн чанарыг дээшилсэн, ер бусын хүн чанар болгон хувиргах явдал яавч биш юм. Түүгээр ч барахгүй Бурхан чамайг хэвийн хүнээс жирийн бус хүн болгон хувиргахгүй. Бурханы ажлыг туулах явцад мөс чанар чинь улам бүр мэдрэмтгий болж, чи илүү их ичгүүрийн мэдрэмжтэй боллоо гэж бодъё. Чи сайхан сэтгэлтэй болж, Бурханы санаа зорилгыг бодолцон үзэж чаддаг, мөн чуулганы ажил болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаг болно. Цаашлаад, чиний үг, үйлдэл мөс чанар, эрүүл ухааныхаа эсрэг байхаа больж, чи аажмаар үнэн-зарчмын дагуу үйлдэж чаддаг болж, бүх төрлийн хүмүүс, үйл явдал, зүйлсийг Бурханы үгэнд үндэслэн таньж чадна. Энэ нь чиний Бурханд итгэхдээ алхаж буй зам зөв болохыг баталж байна. Харин чи залбирах үедээ ямар нэг дуу хоолой сонсохоор чагнаархаж, Бурханаас эрж хайж, Бурханаас гуйх үедээ ямар нэг онгод, гялбаа, эсвэл ер бусын илчлэл хүлээсээр байдаг гэж бодъё. Түүнчлэн мөс чанар, эрүүл ухаан чинь ямар ч байдлаар сэргээгдээгүй, эсвэл залруулагдаагүй бөгөөд чи шударга ёсны мэдрэмжтэй болоогүй, эсвэл Бурханыг дуулгавартай дагаагүй гэж бодъё. Энэ нь чиний эрэлхийлэл, алхаж буй замд асуудал байгааг баталдаг бөгөөд чи үнэнийг эрэлхийлэх замд огт ороогүй гэж бас хэлж болно. Чи бас ер бусын хүн болохыг далд ухамсартаа эрж хайж, махан биеийн хэр хэмжээг даван гарах ёстой гэж байнга боддог—идэхгүй бол өлсөхгүй, хэдэн өдөр унтаж, амрахгүй байсан ч ядарч, нойр хүрэхгүй байх—тэр ч байтугай үүргээ гүйцэтгэх явцад ойлгодоггүй, эсвэл сураагүй зүйлээ өөрт чинь яаралтай хэрэгтэй болсон үед гэнэт ойлгож, эзэмшихийг эрж хайдаг. Ер бусын зүйлсийн талаарх эдгээр төсөөлөл нь бүгд хүний үзэл, төсөөллөөс үүдэлтэй. Хүмүүс Бурханы ажлыг туулаагүй учраас Түүний ажлын талаарх төсөөллөөр дүүрэн байх нь зүйн хэрэг юм. Үнэндээ Бурханы ажил бол хамгийн бодитой, жинхэнэ зүйл. Бурхан хэзээ ч хүмүүсийн үзэл, төсөөллийн дагуу үйлддэггүй; Тэр хүмүүс дээр хэзээ ч ийм төрлийн ажил хийдэггүй. Тэр зөвхөн маш онцгой нөхцөл байдалд, маш цөөхөн хүн дээр бага зэрэг ер бусын ажил хийдэг боловч энэ ажил нь ердөө л түр зуурынх, мөн онцгой нөхцөл байдалд шаардлагатай зүйл бөгөөд Бурханы аврал доторх хүмүүст байнга илэрдэг ажлын арга барил биш юм. Өөрийн удирдлагын ажилдаа Бурхан хүмүүсийг аварч, тэднийг завхарсан зан чанараа хаяж, авралд хүрэх боломжтой болгохыг зорьдог бөгөөд Бурханы ажилладаг үндсэн арга барил нь хүмүүсийг үнэнээр хангаж, үнэнийг ойлгосныхоо дараа үнэн-зарчмуудын дагуу хэрэгжүүлж чаддаг болгох явдал юм. Тиймээс чиний оюун ухаан, далд ухамсарт ямар ч үзэл, төсөөлөл байсан, үзэл, төсөөлөл чинь хэчнээн логиктой байсан, эсвэл чиний сүнслэг хэрэгцээг хэчнээн их хангадаг байсан хамаагүй—шалтгаан нь юу ч байсан, тэдгээр нь үргэлж үзэл, төсөөлөл байх бөгөөд чи тэдгээрийг орхиж, тэдгээртэй зууралдахаа болих ёстой. Бурханы ажил ямар хэмжээнд хийгдсэн, хэр удаан үргэлжилсэн ч хамаагүй, хүмүүс үргэлж хүн байх ба хэзээ ч тэнгэрэлч болохгүй. Хэдий толгойноосоо хөл хүртлээ цагаан болж, цагаан үстэй, цагаанаар будсан нүүртэй, цагаан цамц, цагаан өмдтэй болж, мөн хоёр далавч зүүсэн ч чи тэнгэрэлч болж чадахгүй—хүмүүс үргэлж хүн л байна. Түүнчлэн, энд “хүмүүс” гэдэг нь гоц хүмүүс биш, тэр байтугай жирийн бус хүмүүс бүр ч биш, хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаантай хүмүүсийг хэлж байгаа юм. Энэ хүмүүс огтхон ч ер бусын биш боловч Бурханд итгэдэггүй шүтлэггүй хүмүүсээс илт ялгаатай байдаг, учир нь тэд мууг үйлддэггүй, үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлж чаддаг бөгөөд завхарсан зан чанараараа, мөн Сатаны хүмүүст суулгадаг янз бүрийн бодол санаа, үзэл бодлоор амьдрахын оронд Бурханы үгэнд үндэслэн, мөн Бурханы шаардлага, үнэн-зарчмын дагуу хүмүүс, үйл явдал, зүйлсийг хэрхэн үзэх, биеэ хэрхэн авч явж, үйлдэхийг ойлгодог. Бурханд итгэх явцдаа хүмүүс өөрсдийн үзэл, төсөөллийн дагуу хэр удаан эрэлхийлсэн, хэчнээн ихийг олж авсан гэж боддог нь хамаагүй, энэ нь Бурханы нүдээр бол тооцогдохгүй бөгөөд Бурхан үүний алийг нь ч харгалзан үздэггүй. Ингэж хэлэхдээ Би юуг хэлж байна вэ? Өөрөөр хэлбэл, хэрвээ чи үзэл, төсөөлөлдөө үндэслэн махан биеийнхээ янз бүрийн хэвийн хэрэгцээг дарж, эсвэл зөн совин, хэв чанар, чадвар, зан төлөв, амьдралын хэв маяг, амьдралын зуршлаа өөрчлөхийг хичээдэг бол, тэгээд эдгээр зүйлийг дарж, өөрчлөхийг хэчнээн их хичээсэн ч, хэдий чи зарим нэг үр дүн гаргаж чадсан ч, энэ нь чи үнэнийг хэрэгжүүлэх замд аль хэдийн ямар нэг зүйл олж авсан гэсэн үг биш, тэр ч байтугай чи үнэнийг эрэлхийлдэг хүн аль хэдийн болсон гэсэн үг бүр ч биш—Бурхан эдгээр зүйлийг харгалзан үздэггүй. Та нар ойлгосон уу? (Ойлгосон.)

Хүмүүсийн үзэл, төсөөлөл нь үл үзэгдэх бөгөөд гаднаас нь бол хүмүүсийг ямар нэг зүйл хэлж, хийх, эсвэл ямар нэг замаар алхахыг албаддаггүй мэт санагддаг ч зүрх сэтгэлийнх нь гүнд, далд ухамсарт нь хүмүүсийн бодол санаа, дотоод хүнийг чанд хянаж байдаг. Яагаад ийм байдаг вэ? Яагаад гэвэл, хүмүүсийн хайрлаж, эрэлхийлдэг зүйлс үзэл, төсөөлөлтэй нь хэтэрхий сайн нийцдэг бөгөөд эдгээр зүйл нь бас хүний махан биеийн хэрэгцээг өөгшүүлж, хүний янз бүрийн хүсэл, сониуч занг хангадаг. Жишээлбэл, хүмүүс үзэл, төсөөлөлдөө Бурханы ажил нь өөрсдийг нь жирийн хүмүүсээс өөр ер бусын хүмүүс болгон хувиргах зорилготой, мөн Ариун Сүнсээр хөдөлгөгдөх үедээ өөрсдийгөө хэд хэдэн хэлээр ярьж чаддаг болно гэж итгэдэг. Энэ нь хүмүүсийн төрөлх чадамж, хэвийн хүн чанарын хүрээний хэр хэмжээг илт даван гардаг боловч маш их хэмжээгээр тэдний нэрэлхүү, сониуч, өрсөлдөөнч занг хангадаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс үнэнийг олж авахаасаа өмнө зарим ер бусын зүйлд дуртай байдаг бөгөөд эдгээр зүйл нь тэдэнд өөрсдийг нь жирийн хүмүүсээс илүү чухал, давуу, өөр гэсэн мэдрэмж төрүүлдэг—энэ бол завхарсан хүн төрөлхтний хайрлаж, хүсэн тэмүүлдэг зүйл чухамдаа мөн юм. Хүн бүр хүн төрөлхтний дунд онцгойрч, бусдаас өөр, давтагдашгүй, цор ганц байж, бусдад хүндлэгдэж, бишрэгдэхийг хүсдэг. Жишээлбэл, завхарсан хүн төрөлхтний дунд ямар нэг зүйлээс ганцхан ширхгийг үйлдвэрлэвэл баян, нөлөө бүхий хүмүүс түүнийг худалдаж авахаар улайран өрсөлддөг үзэгдэл бий. Тэд ямар хэмжээнд хүртэл ийн өрсөлдөх вэ? Энэ бүтээгдэхүүн эцэстээ анхны үнээсээ хэд дахин, бүр арав гаруй дахин өндөр үнээр зарагдах хэмжээнд өрсөлдөнө. Үүнийг худалдаж авч чадсан хүн “Хар даа, би дэлхий дээрх цорын ганц энэ зүйлийг өөрийн болголоо. Би үнэхээр хүчирхэг байгаа биз дээ? Би бусдаас илүү байгаа биз дээ? Хэн ч над шиг чадвартай биш!” гэж боддог. Тэд оюун ухаан дотроо өөртөө сэтгэл хангалуун байж, өөрсдийгөө онцгой, ер бусын, өндөр чадамжтай гэж мэдэрдэг. Энэ нь ямар зан чанар вэ? (Биеэ тоосон зан.) Энэ нь биеэ тоосон зан чанараас үүдэлтэй. Зарим хүн өөр хүнтэй ижил хувцас өмсөх үедээ эвгүйрхдэг. Хэрвээ тэд бусад хүмүүсийн авч дийлэхгүй, урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй хувцас өмсөөд, үүнийг нь харсан хүн бүр атаархвал тэдэнд ямар байдаг вэ? (Өөрсдөдөө сэтгэл хангалуун байдаг.) Тэд өөрсдөдөө онцгой сэтгэл хангалуун байж, өөрсдийгөө хэнтэй ч зүйрлэшгүй, бусдаас хавьгүй илүү гэж боддог. Үүнийг ямар зан чанар үүсгэдэг вэ? (Биеэ тоосон зан.) Энэ нь бас л биеэ тоосон зан чанараас үүдэлтэй. Чи хар даа, бараг хүмүүсийн 100 хувь нь ийм сэтгэхүй байдаг: Хэрвээ тэд ямар нэгэн техникийн юм уу мэргэжлийн ур чадвар эзэмшсэн бол өөрсдийгөө бусдаас илүү, хэн ч өөрсөд шиг нь сайн биш гэж боддог. Хэрвээ өөр хэн нэгэн мөн адил техникийн юм уу мэргэжлийн ур чадварыг эзэмшвэл тэд тэр хүнд атаархаж, хэн ч өөрсөдтэй нь эн зэрэгцэж чадахгүй байгаасай гэж туйлын ихээр хүснэ. Яагаад тэд ийм сэтгэхүй байдаг вэ? (Тэд хэнтэй ч зүйрлэшгүй нэгэн болохыг хүсдэг.) Хэрвээ тэд энэ мэргэжлийн ур чадварыг эзэмшсэн цорын ганц хүн нь байвал бүлэг доторх жирийн хүнээс давуу байна. Энэхүү техникийн юм уу мэргэжлийн ур чадварын мэдлэгтэй болсон тэд бусад хүн үүнийг өөрсдөөс нь сурчих вий гэхээс айдаг. Хэрвээ бусад хүн тэднээс тусламж эрвэл тэд зааж өгөх үү? (Үгүй, тэд зааж өгөхгүй.) Тэд чамд зөвхөн зарим нэг энгийн зүйлийг л зааж өгнө; харин хамгийн чухал, гол зүйлсийн тухайд гэвэл, тэд тэдгээрийг хэнд ч зааж өгөхгүй бөгөөд чамайг өөрөө учрыг нь ол гээд орхино. Тэд үнэндээ юу гэж боддог вэ? “Хэрвээ би үүнийг чамд заагаад өгчихвөл би яаж онцгойрох юм бэ? Хэрвээ хүн бүр үүнийг хийж чаддаг болчихвол би зүгээр л нэг жирийн хүн болчих биш үү? Хэрвээ та нарын хэн нь ч үүнийг яаж хийхийг мэдэхгүй бол би эндхийн хамгийн давуу хүн нь болж, та нар бүгд надад тал засах ёстой болно—ингэснээр би чухал хүн гэдгээ мэдрэх боломжтой болно, тийм биз дээ? Би та нарын дундах хамгийн өндөр байр суурьтай, хамгийн чадвартай нь биш гэж үү? Би та нарын дундах хамгийн мундаг нь, тийм биз дээ?” Мэргэжлийн юм уу техникийн ур чадварын талаар бага зэрэг мэдлэгтэй болсон тэд бусад хүн үүнийг өөрсдөөс нь сурчих вий гэхээс ихэд айдаг бөгөөд бусдыг өөрсөдтэйгөө адилхан байгаасай гэж хүсдэггүй. Хэрвээ хэн нэгэн өөрсөдтэй нь адилхан мэргэжлийн юм уу техникийн ур чадвар, эсвэл мэргэшилтэй байвал тэдний сэтгэл тавгүйтэх тул бусдаас илүү гарахын тулд ямар нэг зүйл сурах арга замыг үргэлж бодож олдог. Тэд бусдаас давуу байхыг хүсдэг бөгөөд чухал хүн гэдгээ мэдрэхийн тулд үргэлж бусдаас илүүрхэхийг хүсдэг. Энэ нь зөв эрэлхийлэл үү? (Үгүй.) Завхарсан хүн төрөлхтөнд ийм чухамдаа хүсэл тэмүүлэл, эрэлхийлэл байдаг учраас ч тэдэнд аяндаа Бурханы ажлын талаарх бүх төрлийн үзэл, төсөөлөл бий болдог бөгөөд бусдаас дээгүүр байж, байр суурь, нэр хүндтэй байж, чухал хүн гэдгээ мэдэрч, хэнтэй ч зүйрлэшгүй нэгэн болж, тэр ч байтугай бусдын нүдэнд супер хүн юм уу ер бусын хүмүүс болохыг эрж хайдаг. Тиймээс хүмүүс Бурханы ажлын талаарх эдгээр үзэл, төсөөллийг орхих ёстой юм. Нарийвчилбал, үүнийг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Илүү сайн билиг авьяас, авьяасыг бүү эрэлхийл, мөн өөрийн хэв чанар юм уу зөн совинг өөрчлөхийг бүү эрэлхийл, харин хэв чанар, чадвар, зөн совин зэрэг төрөлх нөхцөлийнхөө хүрээнд Бурханы шаардлагын дагуу үүргээ гүйцэтгэж, Бурханы хүссэний дагуу аливааг хий. Бурхан чиний чадвар юм уу хэв чанараас давсан зүйлийг шаарддаггүй—чи ч бас өөртөө хүндрэл учруулах хэрэггүй. Чи зүгээр л өөрийн ойлгодог зүйл болон хүрч чадах зүйлдээ үндэслэн хамгийн сайнаараа хийж, өөрийн чинь нөхцөл байдал юу зөвшөөрч байгаагийн дагуу хэрэгжүүлэхэд л болно. Жишээлбэл, хэрвээ чиний хэв чанар, авьяас билэг чамайг зөвхөн багийн удирдагчийн үүрэгт л тохирохыг зөвшөөрдөг бол багийн удирдагчийн хувиар ажлаа сайн хийж, энэ үүргийн хүрээн дэх ямар ч ажил, мэргэжлийн ур чадварын учрыг олж, тэдгээрийг нэг нэгээр нь шийдвэрлэн, Бурханы чамд зааж өгсөн арга барил, зарчмын дагуу хэрэгжүүл—ингэснээр чи Бурханы сэтгэлд нийцүүлж чадна. Чи өөрийнхөө үзэл, төсөөллөөр явж, “Би багийн удирдагч байж чадах юм чинь илүү сайн хийхийн тулд илүү их чармайж, бага зэрэг хатуу бэрхийг туулж, бага зэрэг төлөөс төлөөд, Ариун Сүнс над дээр агуу ажил хийвэл би чуулганы удирдагч юм уу шийдвэр гаргах бүлгийн удирдагч болж чадах биш үү? Хүмүүс намайг үүнийг хийж чадахгүй гэж бодож магадгүй ч би Бурханаас гуйна—Бурханы хувьд юу ч хүрэхэд хэцүү биш! Би багийн удирдагч байхыг хүсэхгүй байна. Би надад илүү их ажил үүрүүлж, намайг удирдагч юм уу ажилчин болгож өгөөч гэж Бурханаас гуйн залбирна” гэж боддог гэж үзье. Ийм төрлийн эрэлхийлэл зөв үү? (Үгүй, буруу.) Та нар яагаад үүнийг буруу гэж хэлж байна вэ? (Ийм хүмүүс үргэлж өөрсдийн хэв чанар, чадвараас давсан зүйлийг хийхийг хүсдэг бөгөөд өөрсдийн хэв чанар, авьяас билэгт үндэслэн өөрсдийн ажлыг тууштай хийж, зохих байраа хадгалж чаддаггүй.) Супер хүн байхыг үргэлж хүсэх нь зохисгүй; энэ нь хэвийн хүний эрэлхийлэх ёстой зүйл биш юм.

Зарим хүмүүс байнга “Бурханы хувьд хийж бүтээхэд хэцүү зүйл гэж юу ч байхгүй” гэж хэлдэг; энэ үг бол баримт, хүн бүр үүнийг ойлгож чадна. Гэвч зарим хүн гажууд ойлголттой байдаг, тэд зүгээр л Бурханд залбирвал хүмүүсийн хийх боломжгүй ямар ч зүйлийг Бурхан өөрсдийнх нь өмнөөс гүйцэлдүүлнэ, мөн энэ мэтчилэн Бурханд ийм байдлаар найдсанаар хүмүүс зөн совингийн хэр хэмжээгээ даван гарч, супер хүн болж чадна гэж итгэдэг. Үнэхээр тийм гэж үү? (Тийм биш.) “Бурханы хувьд хийж бүтээхэд хэцүү зүйл гэж юу ч байхгүй” гэдэг үг нь мэдээж Бурханы хүч чадал, мөн чанар, Бурханы төгс хүчин, түүнчлэн бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийг буюу Бурханы гүйцэлдүүлж чадахгүй зүйл гэж юу ч байхгүй гэдгийг хэлж байгаа. Гэвч энэ нь хүмүүс хэвийн хүн чанарын хэр хэмжээг даван гарч, ер бусын болох ёстой гэсэн үг биш; Бурхан хэчнээн төгс хүчит байлаа ч хүмүүс дээр хийдэг Түүний ажил тэдний хэвийн хүн чанарт үндэслэдэг, хэвийн хүн чанарын хүрээнд хийгддэг. Бурхан бүх зүйлийг зохион байгуулж, жолооддог, Тэрээр хүмүүс, үйл явдал, аливаа зүйлийг жолооддог, ингэснээр хүмүүс бүх төрлийн зүйлийг гүйцэлдүүлэхэд нь Түүнд үйлчлэл үзүүлж, Түүний гүйцэлдүүлэх гэж буй баримтуудыг гүйцэлдүүлдэг. Бурхан бүх төрлийн зүйлийг гүйцэлдүүлэх хугацаанд хүмүүс хэвийн хүн чанартай хэвээр байдаг—тэдний хувьд юу ч өөрчлөгдөөгүй, тэд хүн хэвээр байдаг. Бурхан хэчнээн төгс хүчит байсан ч, ямар нэг зүйлийг захирах, эсвэл гүйцэлдүүлэхийн тулд ямар арга барил ашигласан ч бүтээгдсэн хүмүүс үргэлж бүтээгдсэн хүмүүс л байдаг; тэд хэвийн хүн чанараар амьдарсаар байдаг, ямар ч байдлаар ер бусын байдаггүй. Та нар бүгд эдгээрийг баримт гэж хэлэх үү? (Тийм.) “Ер бусын биш” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь Бурхан хүмүүс, үйл явдал, аливаа зүйлийг зохион байгуулах үед хүмүүс Бурханы зохион байгуулалт дор амьдарч, оршин тогтнож, юм бүрийг хийж, одоо цагтаа амьдрахаас өөр аргагүй байдаг гэсэн үг юм. Гэвч чи одоо цагтаа амьдрах үед ухамсар чинь бүдэг бадаг байдаг уу? (Үгүй.) Чи саруул ухаантай хэвээр байдаг. Тэгээд хэв чанар чинь тэр даруй сайжирч, өөрчлөгдсөн үү? (Үгүй.) Анхныхаараа л үлддэг. Тэгвэл зөн совин чинь тэр даруй өөрчлөгдсөн үү? Үгүй, тэр ч бас өөрчлөгдөөгүй. Бурханы дээд эрх, зохион байгуулалт, зохицуулалт дор чи хэчнээн олон зүйлс туулсан ч чиний зан төлөв, зуршил, амьдралын хэв маяг, мөн хэвийн хүн чанарын чинь хэв чанар, чадвар, янз бүрийн үйл ажиллагаанд ямар ч өөрчлөлт гардаггүй. Гагцхүү, хүмүүс Бурханы ажлыг туулах үедээ өөрсдийн тус тусын орчинд бүх төрлийн зүйл, хүмүүсийг туулдаг, эцсийн үр дүн нь Бурханы ажлыг туулах явцдаа тэд ойлголттой болж, зарим нэг сургамж авдаг. Хэрвээ тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс бол үнэн болон Бурханыг мэдэх тал дээр ургац хурааж чаддаг. Бурханы ажлыг туулах явцад хүмүүсийн сэтгэхүй хэвийн, ухамсар нь бүдэг бадаг биш байдаг бөгөөд хэв чанар, чадвар, зөн совин нь ямар ч өөрчлөлтгүй анхныхаараа үлддэг. Тиймээс “Бурханы хувьд хийж бүтээхэд хэцүү зүйл гэж юу ч байхгүй” гэдэг нь Бурханы төгс хүчин болон бүх зүйлийг зохион байгуулах Бурханы зохион байгуулалтыг хэлж байгаа юм. Энэ нь хүмүүсийг ер бусын болгох, эсвэл бүтээгдсэн хүмүүсийн мөн чанарыг өөрчлөхийг хэлдэггүй. Бурхан хүмүүсийн мөн чанарыг өөрчилдөггүй; хүн хүн хэвээр байдаг бөгөөд чи эрэгтэй, эмэгтэй байх нь хамаагүй, энэ тал дээр ямар ч өөрчлөлт гардаггүй. Бурхан бүхнийг зохион байгуулдаг, Бурхан бүгдийг чадагч; энэ бол Бурханд юу байгаа болон Бурхан юу болох явдал бөгөөд энэ бол Бурханы эзэмшдэг зүйл юм. “Бурханы хувьд хийж бүтээхэд хэцүү зүйл гэж юу ч байхгүй” гэдэг нь хүмүүс ер бусын болсон гэсэн үг биш, хүмүүс бүхнийг чадагч гэсэн үг ч биш. Зарим хүн хааяа өөрсдийн хэв чанар, эсвэл бие махбодын зөн совингийн хэр хэмжээг давсан зарим нэг зүйлийг гүйцэлдүүлж чаддаг байлаа ч энэ нь Ариун Сүнсний ажил юм. Тэдэнд энэ билиг авьяасыг Бурхан өгсөн; тэд ийм чадвартай төрсөн хэрэг биш. Учир нь бүтээгдсэн хүмүүст Бурханы тогтоосон энэ бүхнийг өөрчлөх чадвар байдаггүй. Би хүний зөн совингийн талаар энгийн жишээ хэлье. Жишээлбэл, хүмүүс аймшигтай дуу чимээ сонсох үедээ айж, зөнгөөрөө навтасхийдэг. Чи хэдэн настай байх нь хамаагүй, багаасаа л ийм байсан, үхэх хүртлээ ийм хэвээр байх болно—энэ бол зөн совин юм. “Зөн совин” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь махан биеийн төрөлх үйл ажиллагаа, хэзээ ч, хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэвийн хүн төрөлх зөн совинтой байж л хэвийн хүн чанарын амьдрал, оршин тогтнолоо хадгалж чаддаг тул хүний зөн совин нь Бурханы өөрчлөхийг зорьдог зүйл биш юм. Та нар үүнийг ойлгосон уу? (Тийм.) “Бурхан бүгдийг чадагч” гэж юуг хэлдэг вэ? (Энэ нь Бурханы Өөрийн эрх мэдэл болон Бурханы төгс хүчнийг хэлдэг.) Энэ нь хүмүүстэй ямар нэг хамаатай юу? (Энэ нь хүмүүстэй ямар ч хамаагүй бөгөөд хүмүүс ер бусын зүйл хийж чадна гэсэн үг биш.) Энэ нь Бурханы хяналт дор хүмүүс бүхнийг чадагч гэсэн үг биш; хүмүүс Бурханы хяналт дор байхдаа ч бүхнийг чадагч байдалд хүрч чадахгүй. Яагаад тэр вэ? (Яагаад гэвэл, хүмүүс бол Бурхан биш; хүмүүс бол зүгээр л бүтээгдсэн зүйлс, харин Бурхан бол цор ганц.) Зөв, тийм л байдаг. Хүмүүс үргэлж хүн л байна. Тэд өөр төрөл зүйл болохгүй, мэдээж тэд Бурхан бүр ч болохгүй; хүмүүсийн шинж чанар өөрчлөгдөхгүй. Хүмүүсийн шинж чанар өөрчлөгдөхгүй, тэгвэл зөн совин нь өөрчлөгдөх үү? (Үгүй, өөрчлөгдөхгүй.) Хүмүүсийн зөн совин өөрчлөгдөхгүй, амьдралын зуршил, амьдралын хэв маяг, эсвэл Бурханы өгсөн төрөлх зан төлөв ч өөрчлөгдөхгүй. Жишээлбэл, амьдралын хэв маягийг авч үзье. Хүмүүс ихэнх бүтээлийн адилаар нар мандсаны дараа ажиллаж, нар жаргасны дараа амардаг. Өглөө босоход тархи нь сайн амарсан, бие нь тав тухтай байх үед тэд ажиллаж эхэлдэг; шөнө бие нь ядарч эхлэн, эвшээж, тархи нь туйлдах үед тэд амрах байдалд орж эхэлдэг—энэ бол маш хэвийн амьдралын хэв маяг юм. Энэ бол хүмүүсийн нийтлэг шинж чанар, мөн хүний зөн совин бөгөөд мэдээж энэ нь бас Бурханы хүн төрөлхтөнд тогтоосон амьдралын хэв маяг юм. Энэ хэв маяг нь нар, сар, оддын орчил, нар мандах, жаргах зэргээс хамааран тодорхойлогддог. Хэрвээ чи энэ амьдралын хэв маягийг эвдвэл богино хугацаанд ямар нэгэн том асуудал гарахгүй байж магадгүй—хааяа ядарч, унтмаар санагдах үедээ чи биеэ барьж, цай юм уу кофе ууж болох ба биеийн ядаргаа чинь бага зэрэг тайлагдана—гэвч урт хугацаандаа биед чинь асуудал гарна. Яагаад асуудал гарах вэ? Яагаад гэвэл, чи Бурханы хүмүүст тогтоосон амьдралын хэв маягийг зөрчсөн байна. Биед чинь асуудал гараад, эмчид үзүүлэхээр очиход тэд “Та орой эрт орондоо орж, 10 цаг гэхэд амарч, өглөө 4 юм уу 5 цагт босох ёстой; хэдэн сарын дараа та дахиад зүгээр болно” гэж хэлнэ. Эмчийн зөвлөгөөг гурван сар дагасны дараа биеийн тавгүйрхлийн чинь бүх шинж тэмдэг үндсэндээ арилах тул чи дотроо “Миний биед гарсан асуудлууд ямар нэг ноцтой өвчин биш болж таарлаа, харин би амьдралдаа энэ хэвийн хэв маягийг дагаагүйгээс болсон юм байна” гэж бодно. Хар даа, хүмүүсийн амьдралын хэв маягийг эвдэж болохгүй гэж чи хэлэхгүй гэж үү? (Тийм.) Хүмүүсийн амьдралын энэ хэв маяг нь бусад бүтээлийнхтэй адилхан; тэд бүгд нар мандсаны дараа ажиллаж, нар жаргасны дараа амардаг. Мэдээж шар шувуу шиг өдөр нь амарч, шөнө нь гарч ирж, идэвхтэй болдог зарим бүтээл бий; тэдний амьдралын хэв маяг нь хүмүүс болон бусад бүтээлийнхээс өөр байдаг, харин чи тэдний энэ хэв маягийг эвдэхийг хүссэн ч тэгэх боломжгүй юм. Үүнээс гадна, зарим бүтээл өвөл ичдэг. Хүмүүст ийм хэв маяг байдаг уу? (Үгүй.) Үгүй, хүмүүс ичих шаардлагагүй. Хүмүүсийн амьдрал хэв маягтай байдаг—тэд долоо хоногт нэг юм уу хоёр өдөр амардаг, нар мандсаны дараа ажиллаж, нар жаргасны дараа амардаг бөгөөд ажил, амралтын энэхүү хэвийн хэв маягийг байнга хадгалдаг, ийм байдлаар тэдний амьдрал хамгаалагдаж, оршин тогтнол нь хадгалагдаж чаддаг. Хүмүүст өөрсдийн гэсэн амьдралын хэв маяг байдаг бөгөөд эдгээр амьдралын хэв маягийг Бурхан тогтоосон. Тэдгээр нь бүгд утга учиртай бөгөөд хүн төрөлхтний хэвийн амьдрал, оршин тогтнолыг хадгалах зорилготой. Тиймээс Бурханы ажил хүмүүсийн төсөөлдөг шиг хүний амьдрал, оршин тогтнолын хэв маягийг яавч эвдэхгүй бөгөөд чи ч бас энэ үзэл, төсөөллөө орхих ёстой. Хэрвээ хүмүүс Бурханы өөрсдөд нь тогтоосон эдгээр хэв маягийг хүчээр эвдвэл, эсвэл ер бусын зүйлсийн талаарх зарим санаа оноонд захирагдсанаасаа болоод хүмүүс тэдгээрийг өөрчлөхийг байнга хүсвэл тэр нь тэнэг хэрэг болно. Хэрвээ чи тэдгээрийг өөрчлөх нь чиний амийг дээшлүүлж, хүн чанарыг чинь сайжруулна гэж бодож байвал өөрчлөх гээд оролдоод үз, тэгээд хэр удаан амьдарч чадахаа хар, дараагийн өдрүүдэд юмс хэрхэн өөрчлөгдөхийг, хэвийн хүн чанар чинь дээшлэх эсэхийг, мөн өөрийгөө супер хүн, эсвэл тэнгэрэлч болох эсэхийг хар. Хэрвээ чи Бурханы ажилд ер бусын элемент байх ёстой, мөн энэ нь чиний амьдралын хэв маягийг өөрчлөх ёстой гэж итгэдэг бөгөөд өөрийгөө хэр хэмжээнээс давсан нэгэн болгохын тулд тэдгээрийг хүчээр өөрчлөхийг хүсэж байвал оролдоод үзэж болно. Хэдэн жил оролдсоны дараа чи амьдрал, оршин тогтнолынхоо хэв маягуудыг үнэхээр өөрчилж магадгүй. Ийм зүйл тохиолдож болох ганцхан нөхцөл байдал бий, тэр нь юу гэвэл чиний махан бие цаашид оршин байхаа болих бөгөөд тэр үед чи үнэхээр ер бусын болж, утаа униар болон хувирна, чи “тэнгэрлэг оршихуй” болж хувиран, үхэшгүй мөнх болно. Хэрвээ чи махан биеэ хэвийн, эрүүл байлгаж, хэвийн байдалд байх үедээ Бурханы ажил болон үгийг хүлээн авч чаддаг байхыг хүсдэг бол өөрийн үзэл, төсөөлөлд үндэслэн супер хүн болохыг эрж хайх ёсгүй, эсвэл дээшилсэн хүн чанар гэгчийг эрэлхийлэх ёсгүй; харин чи хэвийн хүн чанараар амьдарч, хэвийн хүн чанарынхаа амьдрал, оршин тогтнолын хэв маягийг хадгалж, мөн хэвийн хүн чанарынхаа зөн совинг хадгалах ёстой. Бурханд үндэслэлгүй шаардлагууд бүү тавь; эдгээр үндэслэлгүй шаардлага нь бүгд чиний үзэл, төсөөллөөс үүдэлтэй. Чиний зөн совин, амьдралын хэв маяг гэх мэт нь Бурханы өөрчлөхийг зорьдог зүйл биш, мөн Өөрийнхөө ажлаар өөрчлөхийг зорьдог зүйлс ч биш юм. Аврагдсан хүн бол үзэл, төсөөллөөр дүүрэн хүн яавч биш бөгөөд супер хүн, эсвэл жирийн бус хүн бүр ч биш. Харин аврагдсан хүн гэдэг бол хэвийн хүн чанартай, мөс чанар, эрүүл ухаантай хүн, Бурханы үгийг анхаарч, үнэн-зарчмын дагуу хүн, үйл явдал, аливаа зүйлд хандаж, биеэ авч явж, үйлдэж чаддаг хүн юм; тэд бол бүх юманд Бурханыг дуулгавартай дагаж чаддаг, огтхон ч ер бусын биш, хүн чанар нь туйлын хэвийн, бодитой хүн юм.

Хэвийн хүн чанараар амьдарч буй хүмүүс бас бие махбодын олон зөн совин, бие махбодын хэрэгцээнд хязгаарлагддаг. Жишээлбэл, заримдаа хүмүүс хэтэрхий ядарсан, эсвэл өвчтэй, амрах шаардлагатай байгаагаас болоод үүргээ гүйцэтгэхээ хэд хоногоор хойшлуулж магадгүй; заримдаа хурцадмал орчноос болоод айж, үүргээ гүйцэтгэхээр тайвширч чадахгүй байж магадгүй; эсвэл өөрсдийн хязгаарлагдмал хэв чанар, чадвараас болоод тодорхой нэг төрлийн ажил, үүрэгт тэнцэж чадахгүй тул зүрх сэтгэлдээ өртэй, гунигтай мэдрэмжийг байнга мэдэрч магадгүй—эдгээр нь бүгд хэвийн хүн чанарын хүрээнд багтдаг хэвийн илрэл юм. Заримдаа хүмүүс мэдрэмж, бие махбодын хэрэгцээнд хазаарлагдаж магадгүй, заримдаа тэд бие махбодын зөн совингийн хязгаарлалтад, эсвэл цаг хугацаа, зан төлөвийн хязгаарлалтад орж магадгүй—энэ бол хэвийн бөгөөд жам ёсны зүйл юм. Жишээлбэл, зарим хүн багаасаа л нэлээд дотогшоо байдаг; тэд ярих дургүй, бусадтай харилцахдаа маруухан байдаг. Гуч, дөчин настай насанд хүрсэн хүмүүс болсон ч энэ зан төлөвийг даван гарч чаддаггүй: Тэд хэлэмгий доломгой биш, ярихдаа муу хэвээр байдаг бөгөөд бусадтай харилцахдаа ч сайн биш байдаг. Тэднийг удирдагч болсны дараа энэ зан төлөвийн шинж чанар ажлыг нь тодорхой хэмжээгээр хязгаарлаж, саад болдог, энэ нь тэдэнд байнга зовлон, бухимдал үүсгэж, маш хазаарлагдсан мэт санагдуулдаг. Дотогшоо зан, ярих дургүй байх нь хэвийн хүн чанарын илрэлүүд юм. Тэд бол хэвийн хүн чанарын илрэл учраас Бурханд хандсан гэм буруу гэж тооцогдох уу? Үгүй, тэд бол гэм буруу биш, Бурхан тэдгээрт зөвөөр хандана. Чи ямар ч асуудал, дутагдал, эсвэл өө сэвтэй бай эдгээрийн аль нь ч Бурханы нүдэнд асуудал биш юм. Бурхан чамайг хэвийн хүн чанарын төрөлх нөхцөл дор үнэнийг хэрхэн эрж хайж, үнэнийг хэрэгжүүлж, үнэн-зарчмуудын дагуу үйлдэж, Бурханы замыг дагаж байгааг л хардаг—Бурханы хардаг зүйлс эд юм. Тиймээс, үнэн-зарчимтай холбоотой хэрэг явдалд, хэвийн хүн чанарын хэв чанар, зөн совин, зан төлөв, зуршил, амьдралын хэв маяг гэх мэт үндсэн нөхцөл чамайг хязгаарлахыг бүү зөвшөөр. Мэдээж эдгээр үндсэн нөхцөлийг даван гарах гэж эрч хүч, цаг хугацаагаа бүү зарцуул, мөн тэдгээрийг өөрчлөх гэж бүү оролд. Жишээлбэл, хэрвээ чи дотогшоо зан төлөвтэй, ярих дургүй, ярихдаа маруухан, хүмүүстэй нийлж, харилцахдаа маруухан байлаа ч эдгээрийн аль нь ч асуудал биш юм. Хэдийгээр гадагшаа хүмүүс ярих дуртай байдаг ч тэдний хэлсэн бүхэн хэрэгтэй, эсвэл үнэнтэй нийцээд байдаггүй тул дотогшоо байх нь асуудал биш, чи үүнийг өөрчлөх гэж оролдох шаардлагагүй. Чи “Хэрвээ би жирийн дагагч байсан бол дотогшоо зан төлөвтэй байх нь миний хувьд асуудал биш байх байсан; гэхдээ одоо би удирдагч болсон болохоор дотогшоо зан төлөвөө өөрчлөх ёстой биш үү?” гэж хэлж магадгүй. Хэрвээ чи үнэхээр үүнийг өөрчлөхийг хүсэж байвал бусадтай хэрхэн нөхөрлөхийг сурах гэж оролдож болно, эсвэл нэг өдөрт хэр их ярих, хэчнээн хэрэг явдлыг зохицуулах, хэдэн төрлийн хүмүүстэй харилцах талаар өөртөө дүрэм тогтоож болно. Хэрвээ чамд төрөлх зан төлөвөө өөрчлөх чадвар үнэхээр байгаа бол мэдээж чуулганы ажлыг хийх тал дээр энэ нь заавал муу зүйл байх албагүй. Гэвч хэрвээ чи төрөлхөөсөө дотогшоо зан төлөвтэй, ярихдаа тааруухан, нийгэмшихдээ маруухан, бусадтай хэрхэн ярилцаж, харилцахаа мэддэггүй бол хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Зарим хүн дотогшоо зан төлөвтэй байдаг, тэд бусадтай харилцах юм уу ярилцах хүсэлгүй байдаг, түүнчлэн тэдэнд хэлэх зүйл тийм ч их байдаггүй. Тэд үргэлж хэрэгтэй зүйлийг хэлэх нь л зөв, хэрэгцээгүй зүйлийг хэлэх шаардлагагүй гэж боддог тул их ярихыг хүсдэггүй. Зарим хүний хувьд энэ нь хэтэрхий залуу, амьдралын туршлагагүй, үгийн баялаггүйгээс нь болсон байж болно; бусад хүмүүсийн хувьд тэд залуу байхаа больж, аль хэдийн амьдралын туршлагатай болсон ч дотогшоо энэ зан төлөвтэйгөө хэвээр байж болно. Хэрвээ чи ийм төрлийн зан төлөвийг өөрчлөхийг хичээж, үүнийг өөрчлөхийн тулд бүх төрлийн арга барилыг ашигладаг бол Би чамд хэлье, чи бүх насаараа үүнийг хэзээ ч өөрчилж чадахгүй, учир нь Бурхан ийм төрлийн ажил хийдэггүй. Чиний царай юм уу гадаад төрх эцэг, эх, эсвэл өөр ямар нэг хамаатан садантайгаа төстэй байх нь хамаагүй, энэ гадаад төрх өөрчлөгдөхгүй, тэр ч байтугай чиний зан төлөв бүр ч өөрчлөгдөхгүй. Зарим хүмүүс “Дотогшоо зан төлөвийг өөрчлөх хэцүү юм чинь гадагшааг нь өөрчлөх амархан уу?” гэж асуудаг. Гадагшаа зан төлөвийг өөрчлөх нь яг адилхан хэцүү. Гадагшаа хүмүүс ярих дуртай ба тэдэнд хэлэхийг хүсдэг олон зүйл байдаг; хэрвээ чи тэднээс битгий ярь, эсвэл бага ярь гэж гуйвал тэд өөрсдийгөө хянаж чаддаггүй бөгөөд хэрвээ хэн нэгэн тэднийг ярихыг хязгаарлавал амийг нь тасалж байгаатай л адил байдаг. Хэрвээ дотогшоо хүнийг гадагшаа хүнтэй нөхөрлүүлбэл тэд бие биедээ нөлөөлөх үү? Тэд эхэндээ бие биедээ бага зэрэг нөлөөлж магадгүй; нэрэлхсэндээ тэр хоёр хүн бие биедээ зохицож, хүлээцтэй хандах, эсвэл бие биеэ тэвчиж, ойлгож магадгүй. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд бие биеэ таньж, бие биеийнхээ зан төлөвийн талаар тодорхой ойлголттой болох бөгөөд бие биедээ тийм тэвчээртэй, халамжтай хандах шаардлагагүй болох тул хурдан хугацаанд анхны байдлууддаа эргэж орно. Хэрвээ чи анхнаасаа дотогшоо зан төлөвтэй байсан бол одоо ч дотогшоо хэвээр байгаа; чи ярьж, хөөрөх үедээ хэдхэн үг юм уу өгүүлбэр л хэлдэг, өөр хэлэх зүйлгүй байдаг. Хэрвээ хэн нэгэн “Чи гадагшаа гарсан уу?” гэж асуувал чи “Гарсан” гэж хариулна. Тэгээд хэрвээ тэд “Чи хэзээ эргэж ирсэн бэ?” гэж асуувал чи “Саяхан” гэж хариулна. Чи юу болсныг хэлдэггүй, мөн тэр хүний сонсохыг хүссэн зүйлийг хэлдэггүй. Үүнтэй харьцуулахад, гадагшаагаа хүмүүс пулемёт шиг тасралтгүй үгс урсгадаг, чи тэдний яриаг тасалсан ч хэсэг хугацааны дараа тэд үргэлжлүүлэн ярих болно. Хүний зан төлөв өөрчлөгдөх амархан уу? (Үгүй.) Энэ бол бүтээгдсэн хүн бүрийн хамт төрдөг зүйл юм. Энэ нь завхарсан зан чанар, эсвэл хүний хүн чанарын мөн чанартай ямар ч хамаагүй; энэ нь ердөө л хүмүүсийн гаднаас нь харж болох оршихуйн байдал бөгөөд хүмүүс, үйл явдал, аливаа зүйлд хандах хүний арга барил юм. Зарим хүн өөрсдийгөө илэрхийлэхдээ сайн байдаг бол зарим нь тийм биш байдаг; зарим нь аливаа зүйлийг дүрслэх дуртай байдаг бол зарим нь дургүй байдаг; зарим нь бодлоо дотроо хадгалах дуртай байдаг бол зарим нь бодлоо дотроо хадгалах дургүй, харин хүн бүрд сонсогдохоор чангаар илэрхийлэхийг хүсдэг, тэгж байж л аз жаргалтай болдог. Эдгээр нь хүмүүсийн амьдрал болон хүмүүс, үйл явдал, аливаа зүйлийг зохицуулдаг өөр өөр арга барил юм; эдгээр нь хүмүүсийн зан төлөв юм. Чиний зан төлөв бол чиний төрөлх зүйл. Хэрвээ чи олон удаа оролдсон ч үүнийг өөрчилж чадаагүй бол Би чамд хэлье, чи одоо амарч болно; өөрийгөө тийм их ядраах шаардлагагүй. Үүнийг өөрчлөх боломжгүй тул өөрчлөх гэж бүү оролд. Чиний анхны зан төлөв ямар ч байсан, тэр нь чиний зан төлөв хэвээр үлдэнэ. Авралд хүрэхийн тулд зан төлөвөө өөрчлөх гэж бүү оролд; энэ бол эндүү ташаа санаа юм—чи ямар ч зан төлөвтэй байсан, тэр бол бодитой баримт бөгөөд чи үүнийг өөрчилж чадахгүй. Үүний бодитой шалтгаануудын хувьд, Бурханы Өөрийн ажилдаа хүрэхийг зорьдог үр дүн нь чиний зан төлөвтэй ямар ч хамаагүй. Чи авралд хүрч чадах эсэх нь бас чиний зан төлөвтэй ямар ч хамаагүй. Үүнээс гадна, чи үнэнийг хэрэгжүүлдэг, үнэн-бодит байдалтай хүн мөн эсэх нь чиний зан төлөвтэй ямар ч хамаагүй. Тиймээс тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа, эсвэл тодорхой нэг ажлын зааварлагчаар үйлчилж байгаа гээд зан төлөвөө өөрчлөх гэж бүү оролд—энэ бол алдаатай санаа юм. Тэгвэл чи яах ёстой вэ? Зан төлөв, эсвэл төрөлх нөхцөлөөсөө үл хамааран чи үнэн-зарчмыг баримталж, хэрэгжүүлэх ёстой. Эцсийн дүндээ Бурхан Өөрийнх нь замыг дагадаг эсэх, эсвэл авралд хүрч чадах эсэхийг чинь, чиний зан төлөв, эсвэл чамд байдаг төрөлх хэв чанар, ур чадвар, чадвар, билиг авьяас, эсвэл авьяасанд үндэслэн хэмждэггүй бөгөөд мэдээж Тэрээр бие махбодын зөн совин болон хэрэгцээгээ хэр их дарсныг чинь ч хардаггүй. Харин Бурхан чамайг Бурханыг дагаж, үүргээ гүйцэтгэхдээ Өөрийнх нь үгийг хэрэгжүүлж, туулж байгаа эсэх, чамд үнэнийг эрэлхийлэх хүсэл, шийдвэр байгаа эсэх, мөн эцсийн дүндээ чи үнэнийг хэрэгжүүлж, Бурханы замыг дагаж чадсан эсэхийг хардаг. Энэ бол Бурханы хардаг зүйл юм. Та нар үүнийг ойлгож байна уу? (Тийм ээ, бид ойлголоо.)

Зарим эмэгтэйчүүд үйлдэхдээ, юмыг дор нь гялалзуулж, аянга цахилгаан шиг хурдан, эрч хүчтэй байдаг бөгөөд шуурхай, тууштай шийдвэр гаргадаг; тэдний зан төлөв яг л эрэгтэй хүнийх шиг байдаг. Өнөө үед тэднийг дүрслэхэд ашигладаг түгээмэл нэр томьёо юу вэ? Эршүүд эмэгтэйчүүд. “Эршүүд эмэгтэйчүүд” нь хүмүүсийн энэ нэр томьёогоор хэлдэг байсан тэнэг, том, болхи мангарууд байхаа больсон. Энэ бол доромж нэр томьёо биш; харин ч сайшаасан нэр томьёо юм. Гэвч Бурхан энэхүү сайшаасан нэр томьёонд хэрхэн ханддаг вэ? Чи аянга цахилгаан шиг хурдан, эрч хүчтэй байж, зоригтой, шийдэмгий үйлдэл хийдэг ч хэрэгжүүлэлтийн зарчим болон үйлдлийн чинь үндэс суурь юу вэ? Үнэн мөн үү? Бурханы үг мөн үү? Хамгийн гол нь энэ юм. Хэрвээ эрэгтэй хүн үйлдэл хийхдээ удаан, нямбай байвал шүтлэггүй хүмүүсийн хэлдэгчлэн тэр жижиг хөлтэй эмэгтэй шиг байна гэсэн үг—зарим нь бүр доромж нэр томьёо ашиглаж, тийм эрэгтэй хүнийг “бага зэрэг охин шиг” гэж хэлдэг—гэвч Бурхан тэр эрэгтэйг хэрхэн хардаг вэ? Хүн аянга цахилгаан шиг хурдан, эрч хүчтэй байж, аливааг хийхдээ зоригтой, шийдэмгий байна уу, эсвэл жижиг хөлтэй эмэгтэй шиг үйлдэж, үйлдэл хийхдээ бага зэрэг охин шиг байна уу гэдгээс үл хамааран эдгээрийн аль нэг нь асуудал мөн үү? (Үгүй.) Аянга цахилгаан шиг хурдан, эрч хүчтэй байж, зоригтой, шийдэмгий байх нь давуу тал мөн үү? (Үгүй, заавал тийм байх албагүй.) Тэгвэл жижиг хөлтэй эмэгтэй шиг үйлдэх нь сул тал мөн үү? (Бас л үгүй, заавал тийм байх албагүй.) Хэдийгээр “эршүүд эмэгтэйчүүд” болон “бага зэрэг охин шиг” гэх хоёр нэр томьёоны нэг нь сайшаасан, нөгөө нь доромж утгатай боловч энэ хоёр төрлийн зан авирын буюу аливааг хийх арга барилуудын мөн чанарыг шууд утгууд дээр нь үндэслэн дүгнэх ёсгүй. Үүнийг дүгнэхэд юуг ашиглах ёстой вэ? (Хүний хэрэгжүүлдэг зүйл Бурханы үг мөн эсэхийг.) Тэдний үйлдлийн үндэс суурь, түүнчлэн тэдний хүрэхийг зорьдог үр дүнг үүнийг дүгнэхэд ашиглах ёстой. Хэрвээ тэдний үйлдлийн үндэс суурь нь Бурханы үг болон үнэн-зарчим байвал тэд буруу зүйл хийгээгүй гэдэг нь үндсэндээ 90 хувь баттай юм. Хэрвээ тэд үнэн-зарчмын дагуу аливааг хийгээд зогсохгүй, цаашлаад тэдний хүрэхийг зорьдог үр дүн нь Бурханы гэрчлэл болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах, мөн илүү олон ах, эгч нарыг босгон байгуулах явдал байвал тэднийг буруу зүйл хийгээгүй гэдэгт бид 100 хувь итгэлтэй байж болно. Тэд зоригтой, шийдэмгий байна уу, эсвэл жижиг хөлтэй эмэгтэй шиг байна уу гэдгийг тоох хэрэггүй—тэдний үйлддэг арга барилын гадаад хэлбэрийг тоох хэрэггүй—тэр нь чухал биш. Үнэн-зарчим тэдний үйлдлийн үндэс суурь мөн эсэх, мөн тэдний үйлдлийн зорилго болон үйлдлээрээ дамжуулан хүрэхийг зорьдог үр дүн нь Бурханы гэрийн ашиг сонирхол, чуулганы ажлыг хамгаалах, мөн илүү олон хүмүүсийг босгон байгуулах явдал мөн эсэх нь чухал юм. Тэгвэл тэдний үйлдлийн харагдах байдал чухал уу? (Үгүй.) Чи эршүүд эмэгтэй байна уу, эсвэл жижиг хөлтэй эмэгтэй шиг байна уу гэдгээс үл хамааран Бурханы хардаг зүйл энэ биш юм; энэ нь хүмүүсийг үнэлэхэд Бурханы ашигладаг стандарт биш юм. Тэгвэл хэрвээ эмэгтэй хүн эршүүд эмэгтэй шиг санагдаж, үйлдэл хийхдээ аянга цахилгаан шиг хурдан, эрч хүчтэй байж, зоригтой, шийдэмгий байвал энэ нь магтаал, хүндлэл хүлээхүйц зүйл мөн үү? (Үгүй, биш.) Аянга цахилгаан шиг хурдан, эрч хүчтэй байж, зоригтой, шийдэмгий байх нь аливааг хийх зарчим мөн үү? (Биш.) Чи эрэгтэй, эмэгтэй байхаас үл хамааран зоригтой, шийдэмгий байж, аянга цахилгаан шиг хурдан, эрч хүчтэй байх нь аливааг хийх зарчим биш юм. Тэгвэл аливааг хийх зарчим гэж юу вэ? (Хүн үнэн-зарчмын дагуу аливааг хийх ёстой бөгөөд хүрэхийг зорьдог үр дүн нь Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж, илүү олон хүмүүсийг босгон байгуулах явдал байх ёстой—энэ бол зарчим юм.) Энэ бол тодорхой зарчим юм. Хэрвээ энэ зарчмын дагуу үйлддэг бол чи үнэнийг хэрэгжүүлж байна; хэрвээ энэ зарчмын дагуу үйлддэггүй бол Миний нүдээр чамайг зоригтой, шийдэмгий, аянга цахилгаан шиг хурдан, эрч хүчтэй байгааг хамгийн сайн тодорхойлох илэрхийлэл бол “дураараа дургиж, мууг хийх” юм. Дураараа дургиж, мууг хийх нь үнэн-зарчимд үндэслэн үйлдэх явдал биш гэдэг нь илт байна; хэдийгээр чи үйлдэл хийхдээ шийдэмгий, эргэлздэггүй, удирдагч юм уу хааны дүр төрхтэй мэт харагддаг ч үнэн хэрэгтээ чи дураараа дургиж, мууг хийж байна. Дураараа дургиж, мууг хийхийн үр дагавар юу вэ? Энэ нь саад, үймээн учруулж, чуулганы ажлыг хорлон сүйтгэдэг. Тэгвэл Бурхан үүнийг санах уу? (Үгүй.) Бурхан үүнийг санахгүйгээр үл барам, харин ч үүнийг яллах болно. Тэгэхээр чи өөрийгөө эршүүд эмэгтэй, үйлдэл хийхдээ аянга цахилгаан шиг хурдан, эрч хүчтэй, мөн зоригтой, шийдэмгий гэж хэлдэг ч энэ нь хэрэгтэй юу? (Үгүй, хэрэггүй.) Зөвхөн үнэнийг эрж хайж, үнэн-зарчмын дагуу үйлдэхийг л жинхэнэ чадвар гэж нэрлэж болно; зөвхөн энэ л үнэнийг хэрэгжүүлж, үнэнийг эрэлхийлэх явдал бөгөөд зөвхөн энэ л хэвийн хүн чанартай хүмүүсийн хийх ёстой зүйл юм. Чи “Энэ бол ердөө л миний зан төлөв, үүнийг өөрчлөх боломжгүй, тэгэхээр би яах ёстой юм бэ?” гэж хэлдэг гэж бодъё. Үүнд амархан шийдэл бий. Чи шалмаг хүн байна уу, эсвэл удаан зан араншинтай байна уу гэдэг нь асуудал биш; үүнд бүү хазаарлагд. Мөн чи зарчмын дагуу үйлдэхийг хүссэндээ аливааг хийх арга барилаа өөрчлөх гэж шаргуу хичээх шаардлагагүй. Арга барилаас чинь үл хамааран, хэрвээ чиний үйлдлийн үндэс суурь нь үнэн-зарчим байж, чиний хүрдэг үр дүн нь Бурханы гэрчлэл, Бурханы ашиг сонирхол, Бурханы гэрийн ажлыг хамгаалах явдал байвал эдгээр нь сайн үйл бөгөөд Бурхан тэдгээрийг санах болно. Үүнтэй харьцуулахад, чи гаднаа жижиг хөлтэй эмэгтэй шиг хулчгар, эргэлздэг байна уу, эсвэл удирдагч юм уу хаан мэт аянга цахилгаан шиг хурдан, эрч хүчтэй байна уу гэдгээс үл хамааран—чиний үйлдлийн гадаад хэлбэрээс үл хамааран—хэрвээ үнэн-зарчмын дагуу үйлддэггүй бол чи саад, үймээн учруулж байгаа бөгөөд эдгээр нь муу үйл тул Бурхан тэдгээрийг яллаж, санахгүй. Аливаа хүнийг сайн, эсвэл муу эсэхийг дүгнэх зарчим энэ юм. Та нар ойлгосон уу? (Тийм.) Тэгвэл одоо бид эдгээр зүйлийн талаар нөхөрлөж дууссан тул Бурханы ажлын талаар хүмүүст ямар үзэл, төсөөлөл байдаг тухай та нар зарим нэгэн ойлголттой болсон уу? (Тийм.) Одоо та нар тэдгээрийг ойлгосон юм чинь Бурханд итгэж, үнэнийг эрэлхийлэх явцдаа хүмүүсийн гаргадаг зарим гажилтыг мэдэж авсан уу? Та нар бас хэрхэн хэрэгжүүлэх ёстойгоо тодорхой ойлгосон уу? (Тийм ээ, бид ойлголоо.)

Хүмүүсийн үзэл, төсөөллийг ойлгохын зорилго нь, нэг талаар, хүмүүсийг эдгээр үзэл, төсөөллийн дагуу амьдрах болон амьдралын буруу замаар алхахыг зогсоох явдал юм. Нөгөө талаар, эдгээр үзэл, төсөөллөө орхихын зэрэгцээ хэвийн хүн чанарын дотор амьдарч, хариуцлага, үүргээ тайван, баяр баясгалантайгаар биелүүлж, мөн чадахгүй зүйлээ хийх гэж өөрсдийгөө хүчлэхгүй байх боломжийг хүмүүст олгох явдал юм. Хэрвээ чиний хүрч чадах, хийх ёстой зүйл байвал түүнийг хийхэд хамаг хүчин чармайлтаа гарга; хэрвээ ямар нэг зүйл хэв чанар, чадвараас чинь давж байвал үүн дээр чамтай хамтран ажиллах хэн нэгнийг ол, эсвэл бусад ах эгчээс тусламж гуйж, чадах чинээгээрээ хий—эдгээр нь зарчим юм. Товчхондоо, энэ асуудлын талаар хүмүүсийн ойлгох ёстой зүйл бол Бурхан ажиллах хугацаанд хүн бүрийн хүн чанар гажиж, ер бусын, эсвэл хэвийн бус болохын оронд Бурханы үгийг хүлээн авах явцад хүн чанарынх нь төрөлх үндсэн нөхцөлийн хүрээнд аажмаар сайн чиглэлд хөгждөг. Тиймээс, хэрвээ чиний гүйцэтгэдэг үүрэгт техникийн юм уу мэргэжлийн ур чадвар шаардагддаг бол тэр үүргээ сайн гүйцэтгэхийн тулд чи тэрхүү техникийн юм уу мэргэжлийн ур чадварыг хичээнгүйлэн сурч, судлахад хүчин чармайлт гаргах ёстой. Чи тухайн ур чадварыг сурахад хүчин чармайлт гаргахгүйгээр, “Бурхан бүхнийг чадагч бөгөөд хэрвээ бид гол нь Түүнд залбирвал хүмүүсийн хийх боломжгүй юуг ч бай Бурхан гүйцэлдүүлж чадна” гэх мэт бодол санаа, үзэл бодол, мөн ер бусын зүйлсийн талаарх төсөөлөлдөө үндэслэн Бурханыг үйлдэхийг сохроор хүлээх ёсгүй. Чи өөрийн хэв чанарын хүрч чадах зүйлийн хүрээнд бүх зүрх сэтгэл, бүх хүч чадал, бүх оюун ухаанаа зориулан тэрийг хийх ёстой бөгөөд хэв чанар, чадвараас чинь давсан зүйлийн тухайд өөртөө хүндрэл бүү учруул, өөртөө ямар нэгэн байдлаар тээр, ачаа, дарамт бүү бол, оронд нь өөртөө зөөлөн ханд. Компьютерын ур чадвар сурахыг жишээ болгон авч үзье. Чи нас ахиж байгаа бөгөөд нас, хэв чанар болон одоогийн нөхцөл байдалд чинь үндэслэн үзвэл зүгээр л шивж сурах нь чиний хувьд аль хэдийн нэлээд том амжилт гэж бодъё. Хэрвээ чи бас онлайнаар ах эгч нартай холбогдож, ажил хийхийг сурч чадвал тэр чинь аль хэдийн маш сайн байгаа хэрэг. Гэсэн ч чи хэзээ ч сэтгэл ханадаггүй, илүү ихийг хүссээр байдаг—чи хэрхэн программ бичиж, сүлжээний аюулгүй байдлыг хангаж, зөвхөн сүлжээний инженерүүд, өндөр технологийн мэргэжилтнүүдийн л хийж чадах зарим ажлыг хийж сурахыг хүсдэг. Энэ нь мунхаг хэрэг биш үү? (Тийм.) Чи эдгээр зүйлд дөртэй болж чаддаггүй тул сөрөг болж, Бурханд гомдоллон: “Өө, Бурхан минь, би яагаад эдгээр зүйлд дөртэй болж чадахгүй байна вэ? Та яагаад надад ийм хэв чанар өгсөн юм бэ? Би их хөгширчээ—Та яагаад намайг ахин залуу болгож болдоггүй юм бэ? Бурхан бүхнийг чадагч биш гэж үү?” гэдэг. Чи ийм бодолтой байж, ийм шаардлага тавих нь буруу юм. “Хүч чадлынхаа хэрээр аливааг хийх, өөрийн хэв чанар, чадвар, зөн совингоос хэтрүүлэхгүй байх” гэдэг нь юу гэсэн үг вэ? Хэв чанар, чадвар чинь чамд юунд хүрэхийг зөвшөөрч байна, тэр нь Бурханы чамаас шаарддаг зүйл юм. Чиний хэрээс хэтэрсэн юуг ч Бурхан чамаас шаарддаггүй, чи ч бас өөрөөсөө үүнийг шаардах ёсгүй. Хэрвээ чи ямар нэг зүйл хийж чадахгүй бол хийж чадах өөр хүмүүс бий; заавал чамайг хий гэж Бурхан шаарддаггүй. “Би хөгшин—би яаж видео оруулахыг мэдэхгүй, сүлжээний аюулгүй байдлыг яаж хангахыг ч мэдэхгүй, хэрхэн программ бичихийг бүр ч мэдэхгүй” гэж хэлдэг мөртлөө чи эдгээр зүйлийг сурах гэж зүтгэсээр байдаг—Бурханы гэр чамаар энэ ажлыг хийлгэх шаардлагатай эсэхийг чи асуусан уу? Чи өөрийнхөө ажлыг зохих ёсоор хийсэн үү? Хэв чанар чинь чамд хүрэхийг зөвшөөрдөг ажлыг чи зохих ёсоор хийсэн үү? Хэрвээ чи үүнийг зохих ёсоор хийгээгүй бөгөөд өөрийн хүч чадлаас давсан, тэр ч байтугай бүх насаараа сурч чадахгүй зүйлээ хийх гэж зүтгэсээр байвал чи өөртэйгөө тэмцэж байна уу, эсвэл Бурхантай тэмцэж байна уу? Энэ маш төвөгтэй биш гэж үү? (Тийм.) Чи үргэлж өөрийгөө даван гарч, супер хүн болохыг хүсдэг боловч Бурхан чамаас тэгэхийг шаардаагүй. Чиний супер хүн болохыг хүсдэг ганцхан шалтгаан байж болно, тэр юу гэвэл чи гайхуулахыг хүсдэг бөгөөд ялагдлыг хүлээн зөвшөөрөхгүй, эсвэл хөгшин насанд бууж өгөхгүй байгаа явдал юм. Чи үүргээ сайн гүйцэтгэхийн тулд хатуу бэрхийг тэсвэрлэж, төлөөс төлдөг юм биш; чи биеэ зөв авч явах, зохих байраа бат сахих зарчмын дагуу үүргээ гүйцэтгэхгүй байна. Чи өөрийн хэв чанар, чадварыг сорих замаар өөрийгөө хөгшрөөгүй гэдгийг батлахыг хүсдэг. “Би чаддаг хэвээрээ л байна. Би бусадтай л адилхан сайн, бусад хүний хийж чадах юуг ч би хийж чадна!” гэж чи боддог. Энэ нь утга учиртай юу? (Үгүй.) Энэ нь утга учиргүй. Чиний гаргаж буй энэ бүх хүчин чармайлт дэмий хоосон бөгөөд үнэ цэнгүй. Хэрвээ чи өөрийн чинь нөхцөл байдал чамайг хүрэхийг зөвшөөрөх зүйлийг зохих ёсоор хийхэд бүх зүрх сэтгэл, оюун ухаан, хүч чадлаа зориулбал Бурхан сэтгэл хангалуун байх болно. Өөрийгөө бүү сорь, өөрийн хэмжээ хязгаараа давахыг ч бүү эрж хай. Бурхан чиний хэв чанар, чадвар ямар болохыг мэддэг. Чамд ямар хэв чанар, чадвар өгөхөө Бурхан аль дээр урьдчилан тогтоосон. Үргэлж эдгээрийг даван гарахыг хүсэх нь биеэ тоосон, өөрийгөө хэт өндрөөр үнэлж байгаа хэрэг; энэ нь гай дуудаж байгаа хэрэг бөгөөд гарцаагүй бүтэлгүйтлээр төгсөнө. Ийм хүмүүс зохих ажлаа цалгардуулж байгаа хэрэг биш үү? (Тийм.) Тэд биеэ дүрэм журамд нийцүүлэн авч явахгүй, бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэхийн тулд зохих байр сууриа бат сахихгүй байна—тэд үйлдэл хийхдээ эдгээр зарчмыг дагахгүй, харин үргэлж гайхуулахыг хичээж байна. “Хөгшин авгай уруулаа будах нь—чамд харах юм өгөхийн тулд” гэсэн хоёр хэсэгтэй үг байдаг. “Хөгшин авгай” ямар зорилгоор уруулаа будах вэ? (Өөрийгөө гайхуулахын тулд.) Хөгшин авгай чамд “Би хөгшин авгай ч гэлээ жирийн нэгэн биш—би чамд онцгой зүйл харуулна” гэдгээ харуулахыг хүсдэг. Тэр дорд үзэгдэхийг хүсдэггүй, харин оронд нь өндрөөр үнэлэгдэж, хүндлэгдэхийг хүсдэг; тэр хэмжээ хязгаараа сорьж, өөрийгөө даван гарахыг хүсдэг. Энэ нь биеэ тоосон уг чанартай байгаа хэрэг биш үү? (Тийм.) Хэрвээ чи биеэ тоосон уг чанартай бол хязгаартаа байдаггүй, байр сууриндаа тохирох байдлаар биеэ авч явахыг хүсдэггүй. Чи үргэлж өөрийгөө сорихыг хүсдэг. Бусдын хийж чадах юуг ч бас хийж чаддаг байхыг хүсдэг. Бусад хүн өөрсдийгөө онцгойруулж, үр дүнд хүрч, эсвэл хувь нэмэр оруулдаг зүйл хийж, хүн бүрийн магтаалыг хүртэх үед чи эвгүйрхэж, атаархаж, сэтгэл дундуур байдаг. Тэгээд чи бусдаас онцгойрох боломж олгох ажил хийхийн тулд одоогийн даалгавраа орхихыг хүсэж, бас өндрөөр үнэлэгдэхийг хүсдэг. Гэвч чи өөрийгөө онцгойруулах ажил хийх чадваргүй тул энэ нь цагийн гарз биш үү? Энэ нь зохих ажлаа цалгардуулж байгаа хэрэг биш үү? (Тийм.) Зохих ажлаа бүү цалгардуул, учир нь тэдгээрийг цалгардуулах нь сайнаар төгсөхгүй. Энэ нь аливааг хойшлуулж, цаг үрж, бусад хүн чамайг дорд үзэхэд хүргээд зогсохгүй Бурхан чамайг жигшихэд хүргэдэг бөгөөд эцэст нь чи өөрийгөө тарчлааж, нэлээд сөрөг болдог. Нас нь залуу, дунд эсвэл өндөр байхаас үл хамааран хүн хэв чанар, авьяас билгийн хувьд хязгаартай байдаг; хэн ч төгс биш. Төгс хүн байх, бүх зүйлийг хэрхэн хийхийг мэддэг байх, бүх зүйлийг хийж чаддаг байх, бүх зүйлийг ойлгодог байх тухай март—хэрвээ чи ийм зан чанартай бол энэ нь төвөгтэй хэрэг юм.

Ажлаа хийх үедээ Бурхан бүх төрлийн хүмүүст ямар ч сэдэв, ямар ч төрлийн асуудлын талаар ярихдаа яагаад өөр өөр байдал, нөхцөл байдлыг хөндөн нэг л зүйлийн талаар ахин дахин ярьдаг вэ? Сүнслэг ойлголтгүй хүмүүс “Ингэж ярих нь хэтэрхий дэлгэрэнгүй, нуршуу байна; бид аль хэдийн ойлгосон” гэж боддог. Чи аль хэдийн ойлгосон байж болох ч бусад нь ойлгоогүй байж болно; чи ойлгосон байлаа ч янз бүрийн байдлын асуудлыг шийдвэрлэж чадах уу? Хэрвээ чадахгүй бол чи бүрэн ойлгоогүй л байна гэсэн үг, тиймээс ойлгосон дүр бүү эсгэ. Хүмүүсийн байдал бүгд өөр өөр байдаг. Төрөл бүрийн хүний бүх байдлын талаар ярьж, бүх янз бүрийн байдлыг хамарсан үед л—өөрөөр хэлбэл, тодорхой нэг томоохон асуудлын хүрээнд бүх төрлийн хүмүүсийн байдлын талаар ярилцаж, хүн бүр үнэний энэ талыг ойлгосон үед л—энэ асуудлыг тодорхой тайлбарласан байдаг. Үүгээр Би юу хэлэх гээд байна вэ? Хүн бүр өөрийн нөхцөл байдалд амьдрах явцдаа өөр өөр асуудалтай тулгардаг; хүн бүрийн асуудал өөр өөр байдаг, хүн бүрийн зан төлөв, давуу тал, сайн хийж чаддаг зүйл нь ч бас өөр өөр байдаг. Тиймээс хүн бүр өөрийн гэсэн хувийн нөхцөл байдал, өөрийн гэсэн бэрхшээл, өөрийн гэсэн ялгаатай бодол санаа, үзэл бодолтой байдаг. Гэсэн ч хүмүүсийн өөрсдийнх нь нөхцөл байдал хэчнээн өөр байсан ч, тэдний чадвар, хэв чанар, алсын хараа, зан төлөв, зуршил нь хэчнээн өөр байсан ч хүн төрөлтний завхарсан зан чанар, уг чанар-мөн чанар адилхан байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн хүн чанарын янз бүрийн нөхцөл байдал хэчнээн өөр байсан ч хүмүүст ижил нийтлэг шинж чанар байдаг. Хүн төрөлтөн яагаад ижил нийтлэг шинж чанартай байдаг вэ? Яагаад гэвэл, хүн төрөлтний оршин тогтнохдоо түшиглэдэг зан чанар-мөн чанар нь адилхан байдаг. Тиймээс бүх төрлийн хүмүүсийн байдал, асуудал ил болсны дараа хүн төрөлтний хийх ёстой зүйл бол Бурханы шаарддаг үнэн, зарчмын дагуу хэрэгжүүлэх явдал бөгөөд тэгвэл хүн төрөлхтний нийтлэг асуудал шийдвэрлэгдэнэ. Чиний зан төлөв, хэв чанар ямар байх, чи хэчнээн чадвартай байх, чи эрэгтэй юм уу эмэгтэй байх, эсвэл чи Баруун юм уу Зүүн нутагт төрсөн байх, эсвэл чи Өмнөд юм уу Хойд нутгийнх байхаас үл хамааран, үнэнийг хүлээн авч, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, үнэнийг хэрэгжүүлэх замаар завхарсан зан чанар чинь шийдвэрлэгдэж л байвал бэрхшээл чинь шийдвэрлэгдэнэ. Энэ нь хүн төрөлтний нийтлэг асуудлын хүрээнд хүмүүст үүсдэг бүх янз бүрийн байдлыг ч бас шийдвэрлэж болно гэсэн үг юм. Хүмүүст яагаад янз бүрийн байдал үүсдэг вэ? Яагаад гэвэл, хүн бүрд байдаг хүн чанарын төрөлх нөхцөл өөр өөр байдаг. Жишээлбэл, хэрвээ чи Өмнөдөд амьдардаг бөгөөд өмнөдийнхний зарим нэг амьдралын зуршил, хэв маягтай бол, мөн зөвхөн өмнөдийнхөнд байдаг зарим нэг зан төлөв, амьдралын хэв маягийн онцлог шинж чанартай байдаг бол ийм гарал үүсэлтэйгээр чи зарим нэг тодорхой үзэл, төсөөлөл, тодорхой бодол санаа, үзэл бодол, тодорхой байдалтай байх болно. Хэрвээ чи Хойд нутагт төрсөн бол хойт нутгийнхны зан төлөв, амьдралын зуршилтай, эсвэл хойт нутгийнхны уугуул ёс заншил, соёлын гарал үүсэл, боловсролын арга барил болон бусад иймэрхүү зүйлээс үүдэлтэй зарим байдалтай байх болно. Ийм байдлаар Өмнөд болон, Хойд нутагт амьдардаг хүмүүст үүсдэг байдал өөр өөр байдаг. Гэсэн ч нэг асуудлаас үүдэн гардаг байдлын үндсэн шалтгаан, мөн чанар ижил байдаг тул тэдгээрийг бүгдийг нь ижил үнэнээр шийдвэрлэж болно. Ийм байхад чи Хойд юм уу Өмнөдийнх байх, эсвэл Зүүн юм уу Баруун нутгийнх байх нь хамаагүй; чи бүтээгдсэн хүн л бол асуудал чинь бүгд үнэнээр шийдвэрлэгдэж болно. Та нар ойлгосон уу? Энэ асуудал төвөгтэй байна уу? (Одоо тайлбарыг нь сонссон болохоор цаашид төвөгтэй байхгүй юм шиг санагдаж байна.) Та нар яагаад энэ асуудлыг төвөгтэй биш гэж хэлж байна вэ? (Хүмүүсийн өөрсдийнх нь нөхцөл байдал, гарал үүсэл, зан төлөв өөр өөр байдаг бөгөөд энэ нь зүй ёсоор өөр өөр байдлыг үүсгэдэг боловч эдгээр өөр өөр байдлын уг үндсэн шалтгаан нь ижил, хүмүүсийн завхарсан мөн чанар ижил байдаг. Хүмүүс хэчнээн их завхарсан зан чанар харуулсан ч тэрийг ижил үнэнээр шийдвэрлэж болно; тиймээс үнэн нь хүн бүрийн асуудлыг шийдвэрлэж чадна.) Хүмүүс Өмнөд, Хойд, Зүүн, Баруун нутгийн алинаас нь ирсэн байхаас үл хамааран, эрэгтэй эсвэл эмэгтэй, хөгшин эсвэл залуу байхаас үл хамааран, мөн өөрсдийнх нь нөхцөл байдал ямар байхаас үл хамааран тэдний завхарсан зан чанар ижил байдаг бөгөөд эдгээр завхарсан зан чанараас үүдэн гардаг янз бүрийн байдал, бодол санаа, үзэл бодол, үнэнд хандах хандлага нь нийтлэг шинж чанартай байдаг. Энэ нийтлэг шинж чанар юу вэ? Эдгээр завхарсан зан чанараас үүдэн гардаг бүхэн Сатаных бөгөөд үнэнтэй нийцдэггүй; мэдээж, илүү тодорхой хэлбэл, энэ нь үнэний эсрэг байдаг гэж хэлж болно. Тиймээс завхарсан хүн төрөлхтний үндэс угсаа, шашин шүтлэг, соёлын хооронд ямар ч ялгаа байсан, хүмүүс шар, цагаан, бор, хар арьстай байх нь хамаагүй, тэд бүгд завхарсан хүмүүс ба хүн төрөлтөн бүгд Бурханыг эсэргүүцэх ижил мөн чанартай байдаг. Энэ бол тэдэнд байдаг нийтлэг зүйл юм. Тиймээс хүмүүс аль улсынх, ямар угсаатан байхаас үл хамааран тэднийг нийтэд нь завхарсан хүмүүс гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр угсаатны хүмүүс арьсны өнгө, гадаад төрх, амьдралын зуршил, эсвэл үндэстний соёлын хувьд давуу эсвэл мөхөс, ядуу эсвэл баян байхаас үл хамааран, мөн ямар боловсрол эзэмшсэн байхаас үл хамааран, ямартай ч тэдний оршин тогтнохдоо түшиглэдэг дүрэм журам нь Сатанаас гаралтай, үнэнтэй нийцдэггүй бөгөөд Бурханыг эсэргүүцдэг. Хүмүүс өндөр дээд шашны гарал үүсэлтэй, чинээлэг, язгууртан угсаатай байсан ч тэдний мөн чанар завхарсан хүмүүсийнх хэвээр байдаг, тэд Бурханыг эсэргүүцдэг Сатаны төрлийнхөн хэвээр байдаг, тэд завхарсан хүмүүс хэвээр байдаг, тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг, тэд бүгд Бурханы ажил дотор шүүгдэж, гэсгээгддэг хүмүүс, тэдний дундаас үнэнийг хүлээн авч чаддаг хүмүүс нь Бурханы аврахыг зорьдог хүмүүс юм. Энэ юу гэсэн үг вэ? Энэ нь чи аврагдахаасаа өмнө соёлын суурь, боловсролын суурь, шашны суурь чинь хэчнээн өндөр дээд байсан ч чиний мөн чанар Бурханыг эсэргүүцэж, Бурханд дайсагнасан хэвээр байна гэсэн үг юм. Тиймээс хүн төрөлтний мөн чанар арьсны өнгө, шашин шүтлэг, төрсөн улс орон, эсвэл боловсролын юм уу соёлын сууриас нь болж өөрчлөгдөхгүй. Үүнтэй адилаар, хүн ямар ч угсаатан байсан, өөрийнхөө нөхцөл байдлаас болж Бурханы нүдэнд язгууртан, эсвэл дорд болохгүй. Тэгвэл Бурханы нүдээр хүмүүс язгууртан эсвэл дорд эсэхийг үнэлэх стандарт юу вэ? Ганцхан стандарт байдаг бөгөөд тэр нь чи үнэнийг хүлээн авдаг эсэх юм. Хэрвээ чи үнэнийг хүлээн авдаг бол ямар үндэс угсаатан буюу арьсны чинь өнгө ямар байхаас үл хамааран чи язгууртан юм. Хэрвээ чи үнэнийг хүлээн авдаггүй бол “Би цагаан арьстай, шаргал үстэй, цэнхэр нүдтэй, манай гэр бүл үеийн үед хааны угсааных байсан” гэж хэлсэн ч тэр ямар ч нэмэргүй! Хэдий чи хүн төрөлхтний дунд язгууртан байсан ч үнэнийг хүлээн авдаггүй бол Бурханы нүдэнд чи завхарсан хүн хэвээр юм, чи бусад ямар ч завхарсан хүнтэй адилхан—ямар ч ялгаагүй. Хүн төрөлхтний хэчнээн олон гишүүн чамайг дээдэлж, хүндэлж, чамд өргөл өргөдөг байх нь хамаагүй, энэ нь ямар ч нэмэргүй бөгөөд Бурханы нүдэн дэх чиний байр суурь, ялгамж чанар, мөн чанарыг өөрчлөхгүй. Хүн төрөлхтнийг үнэлэх Бурханы стандарт гэвэл тэднийг үнэнээр үнэлэх явдал юм—энэ бол мэдээж Бурханд угаасаа байдаг хүн төрөлхтнийг үнэлэх стандарт, өндөр жишиг юм. Хэрвээ чи үнэнийг хайрлаж, үнэнийг хэрэгжүүлдэг бол чи язгууртан; хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлдэггүй бол чиний энэ хөгшин махан бие бол завхарсан хүн; энэ нь сохор зоосны ч үнэгүй бөгөөд газар дээрх шоргоолжны дайтай ч үнэ цэнгүй. Хүмүүсийн харж чаддаггүй бичил биетнүүдийг эс тооцвол шоргоолж бол бүх амьд зүйлийн дунд харьцангуй жижиг нь юм. Тэдний амьдралын хэв маяг, оршин тогтнох дүрэм журам, зөн совин нь Бурханы тогтоосон жам хуулийг бүрэн дагадаг. Тэдний ажил, амралтын хуваарь дөрвөн улирлын уур амьсгал, хэлбэлздэг температураас хамааран өөрчлөгддөг бөгөөд тэд эдгээр хэв маяг, дүрэм журмыг хэзээ ч санаачилгаараа өөрчилдөггүй. Гэвч хүмүүс өөр байдаг. Хүмүүс үргэлж өнөөгийн байдал болон ертөнцийг өөрчлөхийг хүсдэг, тэд үргэлж амбицтай байдаг бөгөөд байнга урваж, тэрсэлдэг. Хэдийгээр шоргоолжинд үнэнийг хүлээн авах чадавх, үнэнийг ухамсарлах чадвар байдаггүй ч ядаж л тэд Бурханыг эсэргүүцдэггүй. Хүмүүс өөр байдаг; тэд Бурхан руу дайрч, эсэргүүцэхийн тулд идэвхтэйгээр гарч ирдэг. Тиймээс үнэнийг олж аваагүй, аврагдаагүй хүмүүс Бурханы нүдээр ямар ч үнэ цэнгүй байдаг. Энэ нь баримт биш гэж үү? (Мөн.) Энэ баримтад үндэслэн хүмүүсийг үнэлж, тодорхойлох нь үнэн-зарчимтай бүрэн нийцдэг. Эдгээр асуудлын талаар нөхөрлөснөөр хүмүүс хүн төрөлхтний мөн чанар болон Бурханы ажлын хүрэхийг зорьдог үр дүнгийн талаар зөв үзэл бодол, ойлголттой болох ёстой. Үнэний энэ талыг ойлгосныхоо дараа чи хүмүүст сайн мэдээ номлохдоо, эсвэл тэдэнтэй нөхөрлөж, харилцахдаа тэд ямар төрлийн хүн байхаас үл хамааран—тэд шашны гарал үүсэлтэй эсэх, нийгэмд нэр хүндтэй, байр суурьтай, эсвэл нийгмийн дорд байр суурьтай эсэх, тэд цагаан арьстан, эсвэл өнгөт арьстан байхаас үл хамааран—илүү чөлөөтэй байх биш үү? (Тийм.) Хэрвээ чи эдгээр үнэнийг ойлгохгүй бол өөр арьстны хүмүүсийг үргэлж өндрөөр үнэлэх хандлагатай байх, эсвэл тэднийг ойлгохын аргагүй гэж бодож, тэдэнтэй хэрхэн нөхөрлөж, харилцахаа мэдэхгүй байх болно. Эдгээр үнэнийг ойлгох нь тэр хүмүүстэй харилцахад та нарт тусалдаггүй гэж үү? Энэ нь та нарт бүхэл бүтэн хүн төрөлхтнийг зөв байр сууринаас, зөв үзэл бодлоос харахад тусална. Энэ бол үнэнийг ойлгохын ашиг тус юм. Чи үнэнийг ойлгох үед аливааг харах өнцөг чинь зөв байх бөгөөд чи өөрөө ч бас харьцангуй нээлттэй сэтгэлгээтэй болж, тийм ч явцуу байхгүй. Эс бөгөөс, чи удирдагч юм уу ажилчны хувьд үргэлж өөртөө итгэлгүй байна. Нэгдүгээрт, чи өөрийгөө амьдралын туршлагагүй гэж мэдэрнэ. Хоёрдугаарт, чи хангалттай олон үйл явдлыг туулж өнгөрүүлээгүй гэж мэдэрнэ. Гуравдугаарт, чи өөрийгөө ярихдаа муу, ихэнх хүний байдлыг нэвт харж чадахгүй гэж мэдрэх бөгөөд ялангуяа ахмад хүмүүсийг харах үедээ айж, сандарч, үг хэлж зүрхлэхгүй. Зарим хүн “Ялангуяа шашинд удаан итгэсэн хүмүүс Библийн талаар бага зэрэг мэдлэгтэй байхыг хараад би тэдэнд сайн мэдээг хэрхэн номлохоо мэддэггүй бөгөөд айж, өөрийгөө тэднээс дорд гэж мэдэрдэг” гэж хэлдэг. Чи маш олон үнэнийг ойлгодог байж юунаас айсан юм бэ? Энэ нь аливааг нэвт харж чадахгүй байгаа хэрэг биш үү? Хүмүүс үнэнийг ойлгомогцоо эдгээр хэрэг явдал, асуудлыг шийдвэрлэж чаддаг байх ёстой, тэгвэл тэд цаашид эдгээр зүйлд хазаарлагдахгүй.

Өнөөдөр бидний нөхөрлөсөн сэдвүүдээр дамжуулан та нар үнэний ямар талуудыг ойлгосон бэ? Та нар Бурханы ажил, Бурхан хүмүүсийг хэрхэн авардаг, Бурханы хүмүүсийг авардаг арга барил, Бурханы өөрчилдөг хүмүүсийн талуудын талаар тодорхой ойлгосон уу? (Тийм.) Одоо та нар эдгээр зүйлийн талаар тодорхой ойлгосон тул үнэнийг хэрэгжүүлэх, бүх зүйлийг үнэнээр үнэлэхийн ач холбогдлыг бүр ч илүү мэдэрч байгаа биз дээ? (Тийм.) Үнэнийг эрэлхийлж, ойлгох нь туйлын чухал гэж та нар бүр ч илүү бодохгүй байна уу? Хэрвээ хэн нэгэн үнэнийг ойлгодоггүй бол ямар ч хэрэг явдлыг нэвт харж чадахгүй, бүх төрлийн хүмүүсийг нэвт харж чадахгүй, мөн бүх улс орон, үндэстний хүмүүсийг нэвт харж чадахгүй тул тэр бол мунхаг, тэнэг хүн юм. Зарим хүн нүдний шил зүүсэн хүмүүсийг хараад тэднийг профессор, эсвэл сэхээтэн гэж боддог тул биеэ барьж, ярьж зүрхэлдэггүй бөгөөд өндөр, царайлаг хүмүүсийг харах бүрдээ өөрсдийгөө тэднээс дорд гэж мэдэрдэг. Үнэнийг ойлгосны дараа хүмүүс үндсэндээ эдгээр зүйлд автахгүй биш үү? Нэг талаар, тэд өөрсдийгөө хазаарлахгүй; нөгөө талаар, тэд тодорхой хэмжээнд хүмүүс, үйл явдал, аливаа зүйлтэй харьцах хандлага, үзэл бодлоо сайжруулж, мөн энэ талаар бага зэрэг нүд тайлагдана. Энэ нь тэднийг үүргээ гүйцэтгэхэд, ялангуяа бүх түвшний удирдагч, ажилчдын ажлыг гүйцэтгэхэд ашиг тустай байх болно.

2. Өөрийнхөө төрөлх нөхцөлд хэрхэн зөв хандах вэ

Хүмүүс Бурханы ажлын зорилго, жинхэнэ ач холбогдлыг ойлгосныхоо дараа өөрсдийнхөө төрөлх нөхцөлд зөв хандахын тулд хэрхэн үйлдэх ёстой вэ? Хэдэн зарчим байдаг вэ? (Миний санаж байгаагаар, хүмүүс өөрсдийн зан төлөв, хэв чанар болон бусад нөхцөлд зөв хандаж, ер бусын зүйлсийг эрэлхийлэхээ больж, супер хүн болох гэж эрж хайхаа больж, хийж чадах бүхнээ чадах чинээгээрээ хийж, өөрсдийн хэрээс хэтэрсэн зүйлд хүрэх гэж өөрсдийгөө хүчлэхгүй байх ёстой. Ингэвэл тэдний амьдрал илүү эрх чөлөөтэй болж, хүн чанар нь улам улам бүр хэвийн болно.) Юун түрүүнд, хэрвээ чи мунхаг, тэнэг зүйл хийхээс зайлсхийхийг хүсвэл эхлээд өөрийнхөө нөхцөлийг ойлгох ёстой: Чиний хэв чанар ямар болох, давуу тал чинь юу болох, чи юуг сайн хийж чаддаг, юуг сайн хийж чаддаггүй, мөн нас, хүйс, эзэмшсэн мэдлэг, ойлголт, амьдралын туршлагадаа үндэслэн ямар зүйлийг хийж чадах, юуг хийж чадахгүйгээ ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл, чи гүйцэтгэдэг үүрэг, хийдэг ажилдаа ямар давуу тал, сул талтайгаа, мөн зан төлөвийн чинь дутагдал, давуу тал юу болохыг тодорхой мэдэх ёстой. Чи өөрийн нөхцөл, давуу тал, дутагдлын талаар тодорхой мэддэг болмогцоо ямар давуу тал, сайн талыг хадгалах ёстой, ямар дутагдал, өөг засаж чадах, алийг нь ерөөсөө засаж чадахгүйг харах ёстой—чи эдгээр зүйлийн талаар тодорхой мэддэг байх ёстой. Ингэж тодорхой мэддэг болохын тулд нэг талаар чи үнэнийг эрж хайж, Бурханы үгийг өөрийн бодит нөхцөл байдалтай харьцуулах замаар эдгээр зүйлийг тунгаан бодож, мэдлэгтэй болох ёстой, үүний зэрэгцээ Бурханаас эдгээр зүйлийг илчилж өгөхийг гуйн залбирах ёстой. Нөгөө талаар, чи бас эргэн тойрныхоо ах эгч нараас чамд сануулж, зөвлөхийг гуйж болох юм. Ингэснээр чи өөрийгөө илүү гүнзгий ойлгоно, өөрийгөө танин мэдэх тал дээр илүү олон санаа, сэжүүртэй болно. Хүмүүсийн шийдвэрлэж чадахгүй зарим асуудал байдаг. Жишээлбэл, чи бусадтай ярихдаа сандрах хандлагатай байж магадгүй; чи ямар нэг нөхцөл байдалтай тулгарах үедээ өөрийн гэсэн санаа оноо, үзэл бодолтой байдаг ч түүнийгээ тодорхой илэрхийлж чаддаггүй байж болно. Олон хүн байх үед чи онцгой их сандардаг; чи авцалдаагүй зүйл ярьж, хэл ам чинь ээдэрдэг. Зарим хүн бүр ээрдэг; зарим нь эсрэг хүйстний хүмүүс байвал бүр ч ойлгомжгүй ярьж, юу хэлэх, юу хийхээ зүгээр л мэддэггүй. Үүнийг засахад амархан уу? (Үгүй.) Ямартай ч богино хугацаанд энэ өөг засахад чамд амаргүй байх болно, учир нь энэ бол чиний төрөлх нөхцөлийн нэг хэсэг юм. Хэрвээ хэдэн сар дадлага хийсний дараа чи сандарсан хэвээр байвал сандрал чинь дарамт болж хувирна, энэ нь чамайг ярих, хүмүүстэй уулзах, цуглаанд оролцох, эсвэл номлол хийхээс айдаг болгох замаар чамд сөргөөр нөлөөлж, эдгээр айдас чамайг няц дарна. Тэгвэл чи яах ёстой вэ? Чи энэ асуудлыг тунгаан бодож, бусадтай энэ талаар ярилцаж болно; бусад хүн ийм асуудалтай тулгарах үедээ ямар сэтгэлгээтэй байдгийг, мөн үүнийг хэрхэн шийдвэрлэдгийг хар, тэгээд чи ч бас өөрөө тийм маягаар хэрэгжүүлэх ёстой. Өнөөдрийн цуглааны үеэр чиний байдал нэлээд сайн байна гэж бодъё; чи хөхүүн ааштай байгаа төдийгүй Бурханы үгийг уншаад сэтгэл чинь хөдөлж, өөрийгөө илэрхийлэх онцгой хүсэл төрнө. Энэ нь цөөн хэдэн хүнтэй жижиг бүлгийн цуглаан байж таарсан тул чи цөөн хэдэн үг нөхөрлөх гэж оролдоод, сандрахгүй, нэлээд таатай мэдрэмжтэй байна. Ийм нөхцөлд, ямар ч дарамтгүй, огт бэлдээгүй байхдаа чи өөрийгөө маш сайн, чөлөөтэй илэрхийлдэг бөгөөд үүнд хүн бүрийн сэтгэл үнэхээр хөдөлж, босгон байгуулагддаг. Энэ нь ахиц дэвшил биш гэж үү? Зүгээр л цөөхөн хүн байдаг жижиг бүлгийн цуглаанд ярьж, нөхөрлөж дадлага хийж эхэл, тэгвэл чи аажмаар хэвийн ярьж чаддаг болох бөгөөд сандрал чинь бага багаар арилна. Ингэж дадлага хийх нь хамгийн сайн үр дүнд хүрнэ. Эхлээд энэ өөгөө засахын тулд дадлага хийх цөөхөн хүнтэй жижиг бүлгийн цуглаан, эсвэл албан бус орчин сонгоод, яг л хуучилж байгаа мэт бэлтгэлгүйгээр ярьж, нөхөрлө. Заримдаа нэг минут ярьсныхаа дараа чи бага зэрэг сандарч магадгүй бөгөөд ярих тусмаа өөртөө итгэлгүй болж, цааш үргэлжлүүлэх тусам хэлэх үг чинь багасаж магадгүй; ийм тохиолдолд цааш бүү ярь—хурдан дуусгаад, зогс. Заримдаа чамайг хэсэг хугацаанд ярьсны дараа хүн бүр сонсоход бэлэн байж, тэдэнд маш их чөлөөлөгдсөн мэт мэдрэмж төрж магадгүй; тийм уур амьсгалд чиний сандрал, стресс чамайг анзаарахын завдалгүй сарнина. Ийм нөхцөлд л чиний энэ дутагдал аажмаар дээрдэж болно—гэхдээ засагдахгүй. Хэрвээ нэг сар сургуулилалт хийсний дараа байдал чинь нэг их сайжраагүй, тэр ч байтугай зүрх сэтгэлд чинь нэг төрлийн дарамт үүсэж, чамайг улам бүр сандаргаж, тэр нь хэвийн ажил, амьдрал, үүргийн гүйцэтгэлд чинь нөлөөлж байна гэж мэдэрвэл чи сургуулилалтаа үргэлжлүүлэх шаардлагагүй. Хэрвээ чи үүргээ хэвийн гүйцэтгэж чаддаг бол хангалттай. Зүгээр л үүргээ сайн гүйцэтгэхэд анхаар—энэ нь зөв. Тэр дутагдал, тэр өөг зүрх сэтгэлдээ хадгалж, Бурханд чимээгүйхэн залбир, тэгээд хүмүүстэй ярьж, харилцах дээрээ ажиллах тохиромжтой завшааныг олж, хэлэх гэсэн зүйлээ үг бүрээр нь тод хэлж, бүтэцтэй, тодорхой ярь. Ингэснээр чиний дутагдал, энэ өө аажмаар сайжирна. Нэг юм уу хоёр жилийн дараа чи нас ахихын хэрээр илүү төлөвшиж, эргэн тойрныхоо хүмүүстэй илүү сайн танилцаж, тэдний харц, санаа бодол, бүгд хамт байх үед үүсдэг уур амьсгал чамд дарамт, хүлээс, эсвэл хазаарлалт үүсгэхээ больж магадгүй бөгөөд тэгвэл энэ хүмүүсийн дунд чиний өө чинь засагдаж, шийдвэрлэгдэж магадгүй юм. Ийм өө хамгийн ноцтой хэлбэрээр илэрдэг хүмүүс нь зөвхөн ийм орчинд урт хугацаанд хатуужиж, сургуулилалт хийснээр л үүнийг засаж чадна. Мэдээж, энэ өөг гурваас таван сарын богино хугацаанд аажмаар шийдвэрлэдэг хүмүүс бас байдаг. Тэд томоохон арга хэмжээтэй тулгарахаас бусад үед, жирийн нөхцөлд бусадтай харилцаж, ярилцахдаа сандардаггүй. Тиймээс хэрвээ чи энэ дутагдал, энэ өөг богино хугацаанд засаж чадах бол тийн хий. Хэрвээ засахад хэцүү бол тэгэх гэсний хэрэггүй, үүнтэй бүү тэмц, мөн өөрийгөө бүү сорь. Мэдээж, хэрвээ чи өөгөө засаж чадахгүй бол сөрөг болох ёсгүй. Хэдий чи бүх насаараа үүнийг хэзээ ч засаж чадахгүй байсан ч Бурхан чамайг яллахгүй, учир нь энэ бол чиний завхарсан зан чанар биш юм. Чиний тайзны айдас, чиний сандрал, айдас—эдгээр илрэл нь чиний завхарсан зан чанарын тусгал биш юм; тэдгээр нь төрөлхийн эсвэл хожмын амьдралын орчин нөхцөлөөс шалтгаалсан байхаас үл хамааран, их сайндаа л хүн чанарын чинь дутагдал, өө юм. Хэрвээ чи үүнийгээ урт хугацаанд, эсвэл бүр бүх насаараа өөрчилж чадахгүй бол үүнд бүү санаа зов, үүгээр өөрийгөө бүү хазаарлуул, мөн үүнээс болж сөрөг болох ёсгүй, учир нь энэ бол чиний завхарсан зан чанар биш; үүнийг өөрчлөх гэж оролдох, эсвэл үүнтэй тэмцэлдэх нь ямар ч нэмэргүй. Хэрвээ чи үүнийг өөрчилж чадахгүй бол хүлээн авч, байдгийг нь зөвшөөрч, үүнд зөв ханд, учир нь чи энэ дутагдал, энэ өөтэй зэрэгцэн оршиж чадна—энэ нь чамд байлаа гээд Бурханыг дагаж, үүргээ гүйцэтгэхэд чинь нөлөөлөхгүй. Үнэнийг хүлээн авч, чадах чинээгээрээ үүргээ гүйцэтгэж чадаж л байвал чи аврагдаж чадна; энэ нь үнэнийг хүлээн авахад чинь нөлөөлөхгүй бөгөөд авралд хүрэхэд чинь нөлөөлөхгүй. Тиймээс чи хүн чанарынхаа зарим нэг дутагдал юм уу өөнд байнга хазаарлуулах ёсгүй, мөн байнга сөрөг болж, урам хугарах ёсгүй, тэр ч байтугай мөн ижил шалтгаанаар үүргээ орхиж, үнэнийг эрэлхийлэхээ больж, аврагдах боломжоо алдах ёсгүй. Энэ нь огтхон ч үнэ цэнгүй; мунхаг, мэдлэггүй хүн л тэгнэ.

Зарим хүн дуулахдаа зөвхөн дунд өнгөнд л хүрч чаддаг бөгөөд хэчнээн сургуулилсан ч дээд өнгөнд хүрч чаддаггүй. Тэгвэл үүнийг яах вэ? Зүгээр л дунд болон доод өнгөний хүрээнд дуул; тэдгээр өнгөө л сайн дуулахад хангалттай. Хэрвээ чи: “Би дунд өнгөөр сайн дуулдаг. Би өөрийгөө сорьж өндөр өнгөнд хүрмээр байна” гэж хэлэн, өөрийгөө байнга сорихыг хүсвэл, энэ сорилтдоо амжилт гаргасан ч гэсэн энэ нь ямар ч утга учиргүй байх болно, ингэлээ гээд чи үнэнийг олж авсан гэсэн үг биш юм. Сайнаар бодоход энэ нь чи ердөө л нэг илүү ур чадвар эзэмшиж, нэг илүү үүрэг гүйцэтгэж, ахиад хэдэн дуу дуулж, анхаарлын төвд арай илүү орж чадна гэсэн үг. Гэхдээ тэглээ гээд яах юм бэ? Анхаарлын төвд илүү их байна гэдэг нь үнэнийг илүү их хэрэгжүүлж байна гэсэн үг үү? Энэ хоёр зүйлийн хооронд холбоо бий юу? (Байхгүй.) Хэрвээ чи дунд өнгөөр дуулж чаддаг бол дунд өнгөөрөө л сайн дуул. Хэрвээ чи дээд өнгөөр сайн дуулж чаддаггүй атлаа дуулахдаа хэт их хүчилсээр, эцэст нь зөв дуулж чадахгүй, мөн эцэж туйлдан өөрийгөө өвчлүүлбэл Бурхан үүнийг санахгүй. Чи дээд өнгөөр дуулж чаддаг уу эсвэл дунд өнгөөр дуулж чаддаг уу гэдэг нь хамаагүй, гагцхүү хааш яаш хандахгүй, заль мэх гаргахгүй, хойрголохгүй, болчимгүйгээр буруу үйл хийхгүй, сүржин санаа чалчихгүйгээр сайн дуулж, үүрэгтээ үнэнч байж, хамаг чадлаа дайчилж чаддаг бол, мөн чи техник, сэтгэл хөдлөл, өнгөний чанар, ноотны алиных нь ч хувьд стандартын дагуу, зүрх сэтгэлд хүрэхүйц сайхан дуулахыг хичээж, хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, Бурханы өмнө зүрх сэтгэлийг нь намжааж, чамайг сонсох үед нь хүмүүсийг босгон байгуулж чадахаар дуулж чадаж л байвал энэ нь үүргээ стандартад нийцэхүйцээр гүйцэтгэж байгаа хэрэг юм. Хэрвээ чи үргэлж өөрийнхөө хэмжээ хязгаарыг сорьж, байнга хувийн ахиц дэвшил гаргаж, өөрийгөө даван гарахыг хүсдэг бол энэ нь сатанлаг завхарсан зан чанараа харуулж байгаа хэрэг бөгөөд үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг биш юм. Чи өөрийнхөө ажлыг зохих ёсоор хийж, хүрч чадах зүйлээ зохих ёсоор хийснийхээ дараа чөлөөт цагаараа үүрэгтээ хэрэгтэй зүйл сурах нь зүгээр боловч Бурхан ийм зүйл шаарддаггүй. Чи дунд өнгөөр сайн дуулдаг бөгөөд чөлөөт цагаараа дээд өнгөөр дуулах сургуулилалт хийдэг гэж бодъё. Хэсэг хугацааны дараа чи ахиц дэвшил гаргаж, хоёроос гурван жил шаргуу хөдөлмөрлөсний эцэст дээд өнгөөр ч бас сайн дуулж чаддаг болно. Чи дунд болон дээд өнгөөр дуулж, энэ хоёр үүргийг хоёуланг нь биелүүлж чадна; чи энэ хоёр үүргийг хоёуланг нь үнэн-зарчмын дагуу гүйцэтгэж, хааш яаш хандалгүй, заль мэх гаргалгүй, хойргошилгүй, эсвэл сүржин санаа чалчилгүйгээр бүх зүрх сэтгэлээрээ дуулж чадна. Энэ нь бүр ч сайн хэрэг, сайн үйл мөн тул Бурхан үүнийг санах болно. Гэхдээ чи үүнд хүрч чадахгүй атлаа “Бурхан надад өндөр хүлээлт тавьдаг, би зөвхөн дунд өнгөөр дуулбал заль мэх гаргаж, хойргошиж байгаа хэрэг биш үү? Бурхан сэтгэл хангалуун биш байна!” гэж үргэлж боддог гэж үзье. Энэ бол чиний л төсөөлөл юм. Чи Бурханы талаар таамаглаж, “эрхэм дээд зүйлийг дорд зүйлийн хэмжүүрээр үнэлэх” үйлдэл гаргаж байна. Бурхан чамд тийм шаардлага тавиагүй. Бурханы чамаас шаарддаг зүйл бол төрөлх хэв чанар, чадварынхаа хүрээнд хийх ёстой зүйлээ сайн хийх явдал, хэрвээ чи үүнийг Бурханы шаардсан зарчмын дагуу сайн хийвэл Бурхан чамд аль хэдийн бүрэн оноо өгсөн байх болно. Гэвч хэрвээ чи хүрч чадах зүйлээ сайн хийхийг хичээдэггүй, мөн үүнийгээ зарчмын дагуу хийдэггүй, үргэлж заль мэх гаргаж, хойргошин, үргэлж сүржин санаа чалчихыг хүсдэг, мөн чи дуулах янз бүрийн техник давтдаггүй атлаа хэмжээ хязгаараа сорихыг хүссээр байвал чиний ингэж авирлах нь эрүүл ухаангүй хэрэг, энэ бол биеэ тоосон, мэдлэггүйн илрэл тул Бурхан таашаахгүй. Тэр яавч “Энэ хүн дунд өнгөөр дуулж чаддаг ба дээд өнгөөр ч бас дуулахыг хичээж байна. Хэдийгээр тэр дээд өнгөөр сайн дуулж чадахгүй ч энэ бол маш их мэрийлттэй байгаа хэрэг, тэр л хангалттай юм” гэж хэлэхгүй. Бурхан чамайг тэгж үзэхгүй тул өөртөө бүү сэтгэл хангалуун бай. Бурхан чамайг өөрийн байр суурьт зохицсон байдлаар биеэ авч явдаг эсэх, мөн бүтээгдсэн зүйлийн үүргийг сайн гүйцэтгэдэг хүн мөн эсэхийг л ажигладаг. Чи үүргээ гүйцэтгэхдээ Бурханы чамд өгсөн төрөлх нөхцөлийн дор бүх зүрх сэтгэл, хүч чадлаа зориулдаг эсэх, мөн чи зарчмын дагуу үйлдэж, Бурханы хүсдэг үр дүнд хүрдэг эсэхийг Тэр ажигладаг. Хэрвээ чи энэ бүх зүйлийг биелүүлж чадвал Бурхан чамд бүрэн оноо өгнө. Чи Бурханы шаардлагын дагуу аливааг хийдэггүй, хэдийгээр чи шаргуу хичээж, хүчин чармайлт гаргасан ч чиний хийдэг бүхэн ердөө л гайхуулж, өөрийгөө харуулах явдал байдаг, чи үнэн-зарчмын дагуу үйлддэггүй, эсвэл үүргээ гүйцэтгэхдээ Бурханы сэтгэлийг хангахын тулд бүх зүрх сэтгэл, хүч чадлаа зориулдаггүй гэж бодъё. Тэр тохиолдолд чиний илрэл, зан авир Бурханд жигшүүртэй байх болно. Бурхан яагаад тэдгээрийг жигшдэг вэ? Бурхан чамайг зохих ажилдаа анхаарахгүй байна, үүргээ гүйцэтгэхдээ бүх зүрх сэтгэл, хүч чадал, оюун ухаанаа зориулаагүй, мөн зөв замаар алхахгүй байна гэж хэлдэг. Бурханы чамд өгсөн хэв чанар, билиг авьяас, чадвар аль хэдийн хангалттай—гагцхүү чи л сэтгэл ханадаггүй, үүрэгтээ үнэнч байдаггүй, байр сууриа хэзээ ч мэддэггүй, үргэлж сүржин санаа чалчиж, гайхуулахыг хүсдэг, эцэст нь үүргээ баллаж орхидог. Чи Бурханаас чамд өгсөн хэв чанар, билиг авьяас, чадварыг ашиглаагүй, бүрэн хүчин чармайлт гаргаагүй, мөн ямар ч үр дүнд хүрээгүй. Хэдийгээр чи нэлээд завгүй байж болох ч Бурхан чамайг байр сууриа мэддэг, зохих ажилдаа анхаардаг хүн биш, харин алиалагч шиг байна гэж хэлдэг. Бурхан ийм хүмүүст дургүй. Тиймээс төлөвлөгөө, зорилго чинь юу ч байсан хамаагүй, хэрвээ чи эцсийн дүндээ Бурханаас чамд өгсөн төрөлх хэв чанар, билиг авьяас, чадвар, чадамж болон бусад нөхцөлд үндэслэн, бүх зүрх сэтгэл, оюун ухаан, хүч чадлаараа Бурханы шаардсан зарчмын дагуу үүргээ гүйцэтгэхээр ирэхгүй бол Бурхан чиний юу хийснийг санахгүй бөгөөд чи үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг биш, харин ч мууг үйлдэж байгаа хэрэг болно.

Төрөлх нөхцөлдөө—өөрөөр хэлбэл, өөрийн нөхцөл, давуу болон сул талдаа хэрхэн зөв хандах хэрэгжүүлэлтийн зарчмыг та нар ойлгосон уу? (Тийм.) Эхний алхам нь юу вэ? Нэгдүгээрт, Бурханы чамд өгсөн төрөлх болон одоо байгаа билиг авьяас, чадвар, давуу тал, түүнчлэн өөрийн хүрч, эзэмшиж чадах техникийн юм уу мэргэжлийн ур чадварыг дээд зэргээр ашиглаж, бүү хойш суу. Хэрвээ чи энэ бүх зүйлийн хувьд Бурханы сэтгэлд нийцүүлж чадсан бөгөөд үүнээс ч илүү өндөрлөгт хүрч чадна гэж мэдэрч байвал хэв чанарынхаа хүрч чадах зүйлийнхээ хүрээнд техникийн юм уу мэргэжлийн аль ур чадварыг сайжруулж, эсвэл ахиц дэвшил гаргаж чадахаа хар. Чи өөрийн хэв чанараар хүрч чадах зүйлдээ үндэслэн үргэлжлүүлэн суралцаж, сайжирч болно. Тэгвэл хүн Бурханы ажлын талаарх үзэл, төсөөллөө орхихыг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Юун түрүүнд, чи өөрийн төрөлх нөхцөл юу болох, Бурхан чамд юу өгсөн, чи эдгээр зүйлийг хэрхэн ашиглах ёстой, тэдгээрийн бүрэн нөөц бололцоог хэрхэн нээж, дээд зэргээр ашиглах, мөн тэдгээрийг үүргээ үнэнчээр гүйцэтгэхэд чинь саад тотгор биш, харин үндсэн нөхцөл болгон хэрхэн хувиргахаа ойлгох ёстой. Өөрийн давуу талыг ойлгож, тэдгээрийг ашигла. Өөрийн дутагдал, өөг ойлго, мөн хэрвээ чи тэдгээрийг богино хугацаанд өөрчилж чадах бол өөрчил; хэрвээ өөрчлөхөд амаргүй бол тэдгээрийг үүргээ гүйцэтгэх явцад чинь бүдрэх чулуу юм уу саад тотгор болохыг бүү зөвшөөр, тэдгээрт бүү хазаарлагд, бүү нөлөөнд нь авт, мөн тэдгээрт бүү дөнгөлөгдөж, гар хөлөө хүлүүл. Жишээ нь, чи төрөлхийн эрүүл мэнд муутай, бие султай бөгөөд үүнийг үргэлж даван туулахыг хүсэж, хэвийн хүн шиг идэж, ууж, оройтож унтдаг байхыг хүсдэг боловч Бурхан чамд тэр өгөгдлийг өгөөгүй гэж бодъё. Тэгвэл чи өдөр бүрийг өөрийн нөхцөлд үндэслэн зохицуулж, Бурханы шаарддаг зарчмын дагуу аливааг хийх ёстой. Өөрийгөө бүү сорь, мөн өөрийн өө, дутагдлыг Бурханыг дагах, үүргээ гүйцэтгэх, үнэнийг эрэлхийлэх замд чинь бүдрэх чулуу, саад тотгор болохыг бүү зөвшөөр; тэдгээрийг чамайг сөрөг болгодог өдөөгч болохыг бүү зөвшөөр, тэр ч байтугай тодорхой өө, дутагдал, хангалтгүй байдалтай гэдгээсээ болоод үнэнийг эрэлхийлэх юм уу үүргээ гүйцэтгэхээс бүү бууж өг, эсвэл бүү бусдад атаархаж, бусдыг үзэн яд—ийм зүйл огт байх ёсгүй. Чи өөрийн өө, дутагдалд зөв хандах ёстой; хэрвээ чи тэдгээрийг өөрчилж чадахгүй бол оршин байхыг нь зөвшөөрч, дараа нь Бурханы санаа зорилгыг ойлгохын тулд үнэнийг эрж хайж, тэдгээрт зөв хандаж чаддаг болж, тэдгээрт бүү хазаарлагд. Чи яагаад тэгэх ёстой вэ? Энэ бол хэвийн хүн чанарт байх ёстой эрүүл ухаан юм. Хэрвээ чиний хүн чанарын эрүүл ухаан хэвийн бол чи дутагдал, өөтэйгөө зөвөөр нүүр тулах ёстой; чи тэдгээрийг хүлээн зөвшөөрч, хүлээж авах ёстой. Энэ нь чамд ашиг тустай. Тэдгээрийг хүлээн авна гэдэг нь тэдгээрт хазаарлагдана гэсэн үг биш, мөн тэдгээрээс болж үргэлж сөрөг байна гэсэн үг ч биш, харин тэдгээрт хазаарлагдахгүй байж, чи ердөө л өөрийн гэсэн дутагдал, өөтэй, гайхуулах зүйлгүй завхарсан хүн төрөлхтний жирийн нэг гишүүн гэдгээ, хүмүүсийг өргөмжилж үүрэг гүйцэтгүүлдэг нь Бурхан бөгөөд Бурхан Өөрийн үг, амийг тэдний дотор ажиллуулж, тэднийг авралд хүрч, Сатаны нөлөөнөөс мултрах боломжтой болгохыг зорьдог гэдгийг—энэ нь бүхэлдээ Бурхан хүмүүсийг өргөмжилж байгаа хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм. Хүн бүрд өө, дутагдал байдаг. Чи өө, дутагдлаа өөртэйгөө зэрэгцэн оршихыг зөвшөөрөх ёстой; тэдгээрээс бүү зайлсхий, эсвэл бүү нуун далдал, мөн тэдгээрээс болж дотроо үргэлж дарамт мэдэрч, тэр ч байтугай үргэлж өөрийгөө дорд үзэх хэрэггүй. Чи дорд биш; хэрвээ чи бүх зүрх сэтгэл, хүч чадал, оюун ухаанаараа чадах чинээгээрээ үүргээ гүйцэтгэж чаддаг, мөн чин сэтгэлтэй бол чи Бурханы өмнө алт шиг үнэ цэнтэй. Хэрвээ чи үүргээ гүйцэтгэхдээ төлөөс төлж чаддаггүй, үнэнч байдалгүй бол чиний төрөлх нөхцөл дундаж хүнийхээс илүү сайн байсан ч чи Бурханы өмнө үнэ цэнгүй, бүр элсний ширхгийн дайтай ч үнэ цэнгүй. Та нар ойлгосон уу? (Тийм.) Чиний төрөлх гадаад төрх, хэв чанар, авьяас билэг, эсвэл хүн чанарын чинь зарим талын өө, хангалтгүй байдлын аль нь ч бай, тухайн зүйл чамайг хазаарлаж, Бурханд үнэнч байж, дуулгавартай дагахад чинь нөлөөлөхийг бүү зөвшөөр, үнэнийг эрэлхийлэхэд чинь нөлөөлөхийг бүү зөвшөөр, мэдээж, чиний авралын агуу үйл хэрэгт нөлөөлөхийг бүр ч бүү зөвшөөр. Чи дутагдал, хангалтгүй байдалдаа зөв хандаж, тэдгээрийг өөртэйгөө зэрэгцэн оршихыг зөвшөөрөх ёстой, энэ нь чи тэдгээрийг өөрчлөх гэж цаашид оролдох ёсгүй гэсэн үг, учир нь тэдгээр нь үүргээ бүх зүрх сэтгэл, оюун ухаан, хүч чадлаараа гүйцэтгэхэд чинь өчүүхэн төдий ч нөлөөлөхгүй, мэдээж, тэдгээр нь мөн үүргээ үнэн-зарчмын дагуу гүйцэтгэхэд чинь нөлөөлөхгүй, Бурханд итгэх итгэлдээ насан туршдаа үнэнийг эрэлхийлэхэд чинь, эсвэл үнэнийг эрэлхийлэх явцдаа хүмүүс юм уу аливаа зүйлийг хэрхэн авч үзэх, хэрхэн биеэ авч явж, үйлдэхэд чинь бүр ч нөлөөлөхгүй. Мэдээж, чи “Энэ өөгөө бүү харуул, бусдад дутагдлаа бүү харуул, бас бусад хүн өөрийг чинь дорд үзэхийг бүү зөвшөөр!” гэж бодон, үргэлж өөртөө шаардлага тавих ёсгүй. Хэрвээ тэгвэл чи маш ядаргаатай амьдралаар амьдрах болно. Хэрвээ чи дутагдал, доголдлоо өөртэйгөө зэрэгцэн оршихыг зөвшөөрч байгаа бол тэдгээрийг оршин байхыг зөвшөөр, хэдий бусад хүн чиний дутагдлыг харсан ч энэ нь чамд бүр ашиг тустай байж болох бөгөөд чамайг биеэ тоож, ихэрхүү болохоос сэргийлэх хамгаалалт ч байж болно. Мэдээж, олон хүний хувьд өөрсдийн дутагдал, өөг илчлэхэд зориг шаарддаг. Зарим хүн “Хүн бүр өөрийн давуу тал, сайн талыг харуулдаг. Хэн өөрийн сул тал, дутагдлыг зориуд харуулах юм бэ?” гэж хэлдэг. Энэ нь чи тэдгээрийг зориуд харуулж байгаа хэрэг биш, харин чи тэдгээрийг илчлэгдэхийг зөвшөөрч байгаа хэрэг юм. Жишээлбэл, хэрвээ чи бүрэг бөгөөд олон хүний дэргэд ярихдаа байнга сандардаг бол санаачилгаараа бусдад “Би ярихдаа амархан сандардаг; бүгд намайг ойлгож, надаас өө сэв битгий хайгаасай гэж л хүсэж байна” гэж хэлж болно. Чи санаачилгаараа дутагдал, өөгөө бүгдэд илчилнэ, ингэснээр тэд чамайг ойлгож, хүлцэн тэвчиж чадна, мөн тэгж гэмээнэ хүн бүр чамайг таньж мэднэ. Хүн бүр чамайг таньж мэдэх тусам чиний зүрх сэтгэл төдий чинээ тайван байж, чи дутагдал, өөндөө төдий чинээ бага хазаарлагдана. Энэ нь үнэндээ чамд ашиг тустай, хэрэгтэй байх болно. Дутагдал, өөгөө үргэлж нуун далдлах нь чи тэдгээртэй зэрэгцэн оршихыг хүсэхгүй байгааг баталдаг. Хэрвээ чи тэдгээрийг өөртэйгөө зэрэгцэн оршихыг зөвшөөрвөл тэдгээрийгээ илчлэх ёстой; бүү ич, бүү халшир, мөн бусдаас дорд гэж бүү мэдэр, эсвэл өөрийгөө хэрэггүй, аврагдах найдваргүй гэж бүү бод. Чи үнэнийг эрэлхийлж, зарчмын дагуу бүх зүрх сэтгэл, хүч чадал, оюун ухаанаараа үүргээ гүйцэтгэж чаддаг, зүрх сэтгэл чинь чин үнэнч байж, Бурханд хааш яаш ханддаггүй л бол чамд аврагдах найдвар бий. Хэрвээ хэн нэгэн “Чи ямар арчаагүй, бүрэг юм бэ. Хэдхэн үг хэлэхийн төдийд л маш их сандарч, нүүр чинь бүхэлдээ улайх юм” гэж хэлбэл чи “Би хэв чанар муутай, ярихдаа сайн биш. Хэрвээ та нар намайг зоригжуулбал би ярьж сургуулилах зоригтой болно” гэж хэлэх ёстой. Өөрийгөө хэрэггүй, эсвэл шившигтэй гэж бүү бод. Эдгээр нь чиний дутагдал, хүн чанарын чинь асуудал гэдгийг чи мэддэг учраас тэдгээртэй нүүр тулж, хүлээн авах ёстой. Тэдгээрээс болж ямар ч байдлаар бүү сэтгэлээр уна. Эдгээр дутагдал, өө хэзээ өөрчлөгдөх тухайд гэвэл, түүнд бүү санаа зов. Зүгээр л ийм байдлаар хэвийн амьдарч, үүргээ гүйцэтгэхэд л анхаар. Чи үүнийг л санах ёстой: Хүн чанарын эдгээр дутагдал, өө нь сөрөг зүйл юм уу завхарсан зан чанар биш бөгөөд завхарсан зан чанар биш л бол тэдгээр нь чамайг үүргээ гүйцэтгэхэд юм уу үнэнийг эрэлхийлэхэд чинь нөлөөлөхгүй, авралд хүрэхэд чинь бүр ч нөлөөлөхгүй; мэдээж, түүнээс ч илүү чухал зүйл бол тэдгээр нь Бурхан чамайг хэрхэн үзэхэд нөлөөлөхгүй. Энэ чиний сэтгэлийг тайвшруулдаггүй гэж үү? (Тайвшруулдаг.) Хэрвээ чи бусдад дорд үзэгдэх вий гэж санаа зовсоор байвал энэ нь чиний биеэ тоосон зан чанарын асуудал ба чи энэ биеэ тоосон зан чанарыг шийдвэрлэх ёстой. Энэ бол өөрийн дутагдал, өөд зөв хандах хэрэгжүүлэлтийн зам юм. Ингэж хэрэгжүүлэх нь эдгээр зүйлийг орхиж, цаашид тэдгээрт хазаарлагдахгүй байхыг чиний хувьд амархан болгодоггүй гэж үү? (Тийм.)

Хүний үүргээ хэвийн гүйцэтгэх байдал болон түүний хүн чанарын дутагдал, өө нь бие биедээ нөлөөлөх үү? (Бурханы нөхөрлөлөөр дамжуулан, хүн чанарын дутагдал, өө нь завхарсан зан чанар биш, хүмүүс үүргээ хэвийн гүйцэтгэхэд нөлөөлөхгүй гэдгийг би одоо ойлголоо. Үнэн-зарчмын дагуу үүргээ гүйцэтгэж байгаа цагт хүмүүс сайн үр дүнд хүрнэ. Хүн чанарын дутагдал, хангалтгүй байдлын тухайд гэвэл, хэрвээ бид тэдгээрийг даван туулж чадах бол тэгж болно. Хэрвээ бид тэдгээрийг богино хугацаанд даван туулж чадахгүй бол оршин байхыг нь зөвшөөрч, тэдгээрт зөв хандаж чаддаг байх ёстой.) Хэрвээ чиний боловсролын түвшин доогуур боловч үүрэгтээ эрдэм мэдлэг ашиглах хэрэгтэй бол энэ нь нэг төрлийн дутуу дулимаг байдал биш гэж үү? (Мөн.) Тэгвэл энэ бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэж болох вэ? (Би үүний оронд өөрийн боловсролын түвшинд үндэслэн өөрт тохирох үүргийг гүйцэтгэж болно. Эсвэл, хэрвээ энэ үүрэг надад тохирдог ч тодорхой хэмжээний эрдэм мэдлэг шаарддаг бол би надтай хамтран ажиллах боловсролтой ах эгч нарыг хайж болно—бид бие биеийнхээ давуу талыг ашиглан сул талаа нөхөж, энэ үүргийг хамтдаа биелүүлж чадна.) Үнэн нь боловсролын доогуур түвшнийг нөхөж чадах уу? (Чадна, учир нь хүн үнэнтэй байх үедээ аливааг нэвт харж чаддаг.) Боловсрол бол мэдлэгийн түвшний зүйл юм. Чи хэчнээн их мэдлэгтэй байсан ч үнэнийг ойлгохгүй бол ярих юм уу нийтлэл бичих үедээ зөвхөн зөв дүрэм л ашиглаж чадна, үнэнтэй холбоотой асуудлыг тодорхой тайлбарлаж, эсвэл шийдвэрлэж чадахгүй. Тиймээс боловсрол чухал биш; үнэн нь боловсролоос илүү чухал юм. Мэдээж, хэрвээ чамд боловсролын суурь байхгүй, мөн чиний гүйцэтгэдэг үүрэг эрдэм мэдлэгтэй холбоотой бол чи үүнд тэнцэхгүй. Гэвч хэрвээ чи үнэнийг ойлгодог бол бусад хүнийг залж чиглүүлж чадна—чи үнэн-зарчмын хувьд хяналт шалгалт хийж чадна. Хэрвээ чиний боловсролын түвшин доогуур, өөрийгөө илэрхийлэх чадвараар дутмаг бөгөөд номлол номлож, эсвэл үнэний талаар нөхөрлөхийг хүсвэл нооргоо цэгцлэхэд чинь туслах боловсролтой хүнийг хайж болно. Тэгвэл нөхөрлөх юм уу номлох үедээ үр дүнд хүрэхэд чинь амархан байх болно. Гэвч хамгийн наад зах нь чи үнэнийг ойлгох ёстой. Хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй, мөн боловсролгүй бол эрдэм мэдлэгтэй холбоотой үүргийг гүйцэтгэж чадахгүй тул өөрийн боловсролын түвшинд тохирох үүргийг гүйцэтгэх ёстой. Энэ нь асуудлыг шийдвэрлэхгүй байна гэж үү? (Шийдвэрлэж байна.) Тиймээс, чи аль ч өнцгөөс харсан үнэнийг эрэлхийлэх нь хамгийн чухал зүйл юм. Чи хүн чанарын дутагдал, дутуу дулимаг байдлаас зайлсхийж чадах боловч үнэнийг эрэлхийлэх замаас хэзээ ч бултаж чадахгүй. Чиний хүн чанар хэчнээн төгс, эрхэмсэг байсан ч, эсвэл чи бусад хүнээс илүү цөөн дутагдал, өөтэй, илүү олон давуу талтай байсан ч энэ нь чамайг үнэнийг ойлгодог гэдгийг илтгэдэггүй бөгөөд үнэний эрэлхийллийг чинь орлож чадахгүй. Харин ч эсрэгээрээ, хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэг, маш их үнэнийг ойлгодог, үүний талаар хангалттай гүн гүнзгий, бодитой ойлголттой бол энэ нь чиний хүн чанар дахь олон дутагдал, асуудлыг нөхөх болно. Жишээлбэл, чи бүрэг, дотогшоогоо, ээрч гацдаг, боловсрол муутай—өөрөөр хэлбэл, чамд олон дутагдал, хангалтгүй байдал байдаг—гэвч чи бодит туршлагатай бөгөөд ярихдаа ээрч түгдэрдэг ч үнэнийг тодорхой нөхөрлөж чаддаг, мөн нөхөрлөл чинь сонсож буй хүн бүрийг босгон байгуулж, асуудлыг шийдвэрлэдэг, хүмүүст сөрөг байдлаас гарах боломж олгодог, мөн Бурханы талаарх гомдол, буруу ойлголтыг нь арилгадаг гэж бодъё. Хар даа, чи үгээ ээрч түгдэрч хэлдэг ч тэдгээр нь асуудлыг шийдвэрлэж чаддаг—энэ үгс хэчнээн чухал гээч! Жирийн хүмүүс үүнийг сонсоод чамайг боловсролгүй хүн, ярихдаа дүрмийн дагуу ярьдаггүй, заримдаа ашигладаг үг чинь ч тийм ч оновчтой биш байна гэж хэлдэг. Чи нутгийн үг хэллэг, эсвэл өдөр тутмын ярианы хэллэг ашигладаг байж болох бөгөөд маш уран яруу ярьдаг, өндөр боловсролтой хүмүүсийнх шиг донж, хэв маяг чиний үгэнд байхгүй байж магадгүй. Гэвч чиний нөхөрлөлд үнэн-бодит байдал агуулагддаг, энэ нь хүмүүсийн бэрхшээлийг шийдвэрлэж чаддаг, хүмүүс нөхөрлөлийг чинь сонссоны дараа тэднийг хүрээлж байсан бүх хар үүлс сарниж, бүх асуудал нь шийдвэрлэгддэг. Чи харж байна уу, үнэнийг ойлгох нь чухал биш гэж үү? (Чухал.) Чи үнэнийг ойлгодоггүй бөгөөд хэдийгээр чи тодорхой хэмжээний эрдэм мэдлэгтэй, уран яруу ярьдаг ч гэсэн хүн бүр ярихыг чинь сонсоод “Чиний үг зүгээр л хоосон сургаал, үүнд үнэн-бодит байдал өчүүхэн төдий ч байхгүй, мөн бодит асуудлыг огт шийдвэрлэж чадахгүй тул чиний энэ үгс бүгд хоосон биш гэж үү? Чи үнэнийг ойлгодоггүй. Чи зүгээр л фарисай хүн биш гэж үү?” гэж боддог гэж үзье. Хэдийгээр чи олон хоосон сургаал ярьсан ч асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр бөгөөд чи дотроо “Би маш чин сэтгэлээсээ, нухацтай ярьж байсан. Та нар яагаад миний хэлснийг ойлгоогүй юм бэ?” гэж боддог. Чи асар их хоосон сургаал ярьсан боловч сөрөг байсан хүмүүс сөрөг хэвээр үлдэж, Бурханы талаар буруу ойлголттой байсан хүмүүс тэрхүү буруу ойлголттойгоо хэвээр үлдэж, үүргээ гүйцэтгэхэд нь гарч буй бэрхшээлүүдийн аль нь ч шийдвэрлэгдээгүй—энэ нь чиний хэлсэн үг зүгээр л дэмий чалчаа үг байсан гэсэн үг юм. Чиний хүн чанарт хэчнээн олон дутагдал, өө байх нь хамаагүй, хэрвээ чиний хэлдэг үгэнд үнэн-бодит байдал агуулагддаг бол чиний нөхөрлөл асуудлыг шийдвэрлэж чадна; хэрвээ чиний хэлдэг үг хоосон сургаал мөн бөгөөд тэдгээрт бодитой мэдлэг өчүүхэн төдий ч байхгүй бол чи хэчнээн их ярьсан ч хүмүүсийн бодит асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Хүмүүс чамайг хэрхэн үзэх нь хамаагүй, чиний хэлдэг зүйл үнэнд нийцэхгүй, хүмүүсийн байдлыг зохицуулж, хүмүүсийн бэрхшээлийг шийдвэрлэж чадахгүй л бол хүмүүс тэдгээрийг сонсохыг хүсэхгүй. Тэгвэл аль нь илүү чухал вэ: үнэн үү, эсвэл хүмүүсийн өөрсдийнх нь нөхцөл үү? (Үнэн илүү чухал.) Үнэнийг эрэлхийлж, үнэнийг ойлгох нь хамгийн чухал зүйл юм. Тиймээс, хүн чанар юм уу төрөлх нөхцөлийн чинь хувьд чамд ямар ч дутагдал байсан, чи тэдгээрт хазаарлагдах ёсгүй. Оронд нь чи үнэнийг эрэлхийлж, үнэнийг ойлгосноор өөрийн янз бүрийн дутагдлыг нөхөх ёстой бөгөөд хэрвээ чи өөрөөсөө зарим нэг сул тал олж харвал тэдгээрийг яаравчлан засах ёстой. Зарим хүн үнэнийг эрэлхийлэхэд анхаардаггүй, харин үүний оронд хүн чанар дахь бэрхшээл, өө, дутагдлаа шийдвэрлэж, хүн чанартай холбоотой асуудлаа засаж залруулахад үргэлж анхаардаг, эцэст нь тэд хэдэн жилийн хүчин чармайлт гаргасан ч тодорхой үр дүнд хүрдэггүй, улмаар өөрсдөдөө урам хугарч, хүн чанараа хэтэрхий муу, өөрсдийгөө засаршгүй гэж боддог. Энэ бол маш мунхаг хэрэг биш гэж үү?

3. Үнэн, амийг олж авахын тулд үнэнийг эрэлхийлж, завхарсан зан чанараа шийдвэрлэх ёстой

Зарим хүн гаднаа дөлгөөн, хүлээцтэй, тэвчээртэй харагддаг; тэд боловсон ярьж, ажлыг аянга цахилгаан мэт хурдан, эрч хүчтэй, сүр бараатай гүйцэтгэдэг. Тэдний хүн чанар тун төгс мэт санагддаг, тэд удирдагч хүний жишиг байр байдалтай байдаг. Гэвч тэд үнэнийг огт ойлгодоггүй, бүх төрлийн асуудлыг шийдвэрлэхдээ хоосон сургаал ашиглахыг оролддог, ямар ч бодитой ажил хийж, ажлын зохицуулалтыг хэрэгжүүлж чаддаггүй. Тэд хэрэггүй биш гэж үү? Тэд бол жинхэнэ фарисайчууд юм. Гаднаа фарисайчууд өө сэвгүй хувцасласан, намбатай, төлөв; тэд соёлтой, ёс журамтай, эелдэг, хайр халамжтай, хүлээцтэй, тэвчээртэй байдаг. Тэдний биеэ авч явах байдал онцгой зөв зүйтэй бөгөөд бусадтай онцгой дөлгөөн, даруу, төлөв байдлаар ярьдаг. Чи тэднээс ямар ч өө сэв, ан цав, дутагдал олж харж чадахгүй. Хүн чанараар нь дүгнэвэл, тэд яг л хятад хүмүүсийн ярьдаг соёлтой, дэгжин ноёд шиг онцгой найдвартай, ухаалаг, боловсорсон, найртай санагддаг. Хүн чанар нь төгс мэт харагдаж, гаднаас нь ямар ч өө сэв олдохгүй боловч тэд Бурханы санаа зорилгыг ойлгодог уу? Тэд бүх төрлийн зүйлийг хийх зарчмыг ойлгодог уу? Энэ хүмүүс цуглаан бүр дээр олон цагаар ярьж чаддаг ба үнэнийг ойлгодоггүй хүмүүс тэднийг маш уран яруу ярьж, өөрсдийгөө тун тодорхой, логиктой илэрхийлдэг гэж бодон биширсэндээ сөгдөн мөргөдөг. Харин үнэнийг ойлгодог хүмүүс тэднийг сонсоод, ярьж байгаа зүйл нь бүгд хоосон сургаал, хүмүүсийн асуудлыг онилж, бодит бэрхшээлийг нь шийдвэрлэдэггүй гэдгийг мэддэг. Энэ хүмүүс хүмүүсийн бодит бэрхшээл яг юу болохыг үл тоомсорлож, зөвхөн хоосон сургаал номлож, сүржин, хоосон онолын талаар эцэс төгсгөлгүй ярихыг л мэддэг. Ярьсныхаа дараа тэд бүр өөрсдөдөө нэлээд сэтгэл хангалуун байж, өөрсдийгөө үнэнийг ойлгодог, үнэн-бодит байдалтай гэж боддог. Үнэндээ, тэдний эрж хайдаг зүйл нь ердөө л хүн чанарынхаа гадаад байдлыг төгс, дэгжин, мөн сүрлэг, агуу мэт харагдуулахын тулд өнгөлөн далдлах явдал юм. Гэвч Бурханыг эсэргүүцдэг мөн чанар, завхарсан зан чанар нь өчүүхэн төдий ч өөрчлөгдөөгүй байдаг. Бурханы талаарх тэдний үзэл, Түүнд хандах тэрслүү байдал, Бурханы талаарх буруу ойлголт, сэрэмжлэл, хардлага, ялангуяа Бурханд тавьдаг үндэслэлгүй шаардлага, хэтийдсэн хүсэл нь тэдний бүхий л оюун ухааныг дүүргэдэг. Тэд үнэнийг огтоос эрэлхийлдэг ч үгүй, хүлээж авдаг ч үгүй. Тиймээс тэдний хүн чанарыг “төгс” гэж тодорхойлох нь “төгс” гэдгийг доромж утгаар ашиглаж байгаа хэрэг юм, учир нь ямар ч хүн чанар төгс биш; тэдний “төгс байдал” нь цэвэр баг, өнгөлөн далдлалт юм. Дутагдалгүй хүн чанар гэж оршдоггүй; энэ бол баг юм, тэдэнд бүү итгэ. Хэн нэгэн гаднаа хэдий чинээ төгс харагдана, чи төдий чинээ тэднээс сэрэмжилж, тэднийг ажиглаж, ялган таних ёстой. Чи тэднийг хэрхэн ялган таних вэ? Тэдэнтэй илүү их харилцаж, илүү их ярилцаж, тэд өөрсдийгөө ойлгодог эсэхийг нь хар. Тэд “Би бол диавол, би бол Сатан, би Бурханыг эсэргүүцдэг, би завхарсан! Би бол нүгэлтэн, тэргүүн нүгэлтэн, Бурхан намайг таашаадаггүй, Бурхан намайг жигшдэг!” эсвэл “Би сохор, мунхаг, ядуу, өрөвдөлтэй! Би бохир, би бузар!” гэж хэллээ гэж бодъё. Эдгээр үгэнд ямар нэгэн бодит баримт байна уу? Ямар нэгэн бодитой ойлголт байна уу? (Үгүй.) Тэд өөрсдийн завхарсан зан чанарын талаар ямар ч ойлголтгүй байдаг; тэд өөрсдийгөө завхарсан зан чанартай гэх баримтыг ч хүлээн зөвшөөрдөггүй. Тэд зүгээр л зарим нэг хоосон үг, онол ярьж сурдаг. Эдгээр хоосон үг, онол нь зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрсэн, эсвэл туулсан зүйлээс урган гарсан ойлголт биш юм; тэдгээр нь зүгээр л чихэнд чимэгтэй үгс, тэдгээр нь бүгд тэдний харуулж буй баг юм. Тэгээд хэрвээ чи тэднээс өөрсдийнхөө туршлагын талаар, завхарсан зан чанараа хэрхэн ойлгодог болсон, мөн ямар засалт туулж, завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд Бурханы ямар үгийг уншсан талаараа ярихыг хүсвэл тэд чамайг сонсоогүй мэт царайлж, дахиад л баахан хэрэггүй үг ярьдаг: “Миний хэв чанар муу, би нүгэлтэн болж төрсөн, би бол овоолсон өтөг доторх дорд хүн, би Бурханы авралд багтах үнэ цэнгүй! Надад завхарсан зан чанар бий, би хаана ч байсан Бурханд гэрчлэл хийж чаддаггүй; би зүгээр л байр суурьтай байх дуртай.” Хэрвээ чи үүнийгээ хэрхэн шийдвэрлэхийг оролдсоныг нь асуувал тэд чамд хамааралгүй хариулт өгсөөр байх болно: “Хүмүүс байр суурьтай байх ёсгүй; хүмүүс байр суурьтай болмогцоо сүйрдэг. Байр суурь эрэлхийлэх нь хэтийдсэн хүсэл юм. Зүгээр л хамгийн өчүүхэн хүн байхыг хичээ, хаашаа ч явсан хамгийн намхан сандал дээр суу, хамгийн нүдэнд өртөхгүй газар суу. Хүмүүс даруу байх ёстой; үүнийг даруу төлөв зан гэдэг.” Тэд ямар нэгэн бодитой өөрчлөлт туулсан уу? Тэдэнд ямар нэгэн бодит туршлага бий юу? (Үгүй.) Энэ зүйлсийн аль нь ч болоогүй. Тэд өөрсдийн завхарсан зан чанарын талаар ямар нэгэн ойлголттой юу? (Үгүй.) Тэдэнд ямар ч ойлголт байдаггүй. Тэгвэл тэд үнэнийг, эсвэл Бурханы үгийг хүлээн авдаг уу? (Үгүй.) Завхарсан зан чанартай гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс хэзээ ч үнэнийг хүлээн авдаггүй. Хэрвээ тэд үнэнийг хүлээн авдаг байсан бол өөрсдийн үг, үйлдэл бүрийг болон завхрал харуулсан байдлаа Бурханы үгтэй харьцуулах байсан. Завхрал харуулах үедээ тэд өөрсдийгөө эргэцүүлж, яагаад ийм-тийм нөхцөл байдалд завхрал харуулснаа, мөн тухайн үед юу бодож, юунд захирагдаж байснаа өөрсдөөсөө асуух байсан. Бурханы үг ил болгосноор болон харьцуулалтаар дамжуулан тэд энэ нь завхарсан зан чанар болохыг, мөн өөрсдийгөө төсөөлж байсан шигээ ариухан, цэвэрхэн биш гэдгээ, өөрсдөд нь ч бас ов мэхтэй байдал, аминч санаа зорилго, амбиц, хүсэл байдгийг, мөн өөрсдийгөө ердөө л үнэн-бодит байдлыг эзэмшсэн хүмүүс биш гэдгээ олж мэдэх байсан. Тэд ийм зүйл туулж байсан уу? Үгүй. Тэд олон зүйл ярьсан боловч завхарсан зан чанартай гэдгээ хүлээн зөвшөөрдгийг нь батлах ганц ч баримт байдаггүй. Тэд Бурханд олон жил итгэсэн хэдий ч үнэний талаар ямар ч туршлагагүй байдаг. Тэд зөвхөн хоосон сургаал ярьж, хүн чанарынхаа өө сэв, дутагдлыг нуун далдлахын тулд хэрхэн баг зүүж, өөрсдийгөө чимэх талаар л тунгаан боддог. Тэд завхарсан зан чанараа дотроо чанд, бат, найдвартай нуухын зэрэгцээ хуурамч сүнслэг байдлын гадаад зан авир, үйлдэл, нүүрний хувирал, бие авч явах байдал, байр байдлаар өөрсдийгөө чимдэг. Тэд Бурханы ил болгодог хүний завхарсан зан чанарын янз бүрийн асуудлыг, эсвэл эдгээр зан чанарыг ил болгохын тулд Бурханы ашигладаг янз бүрийн үгийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй, тэдгээрийг анхаарч, нухацтай хүлээн зөвшөөрдөггүй; зүгээр л хүн чанарынхаа гадаад байдалд хүчин чармайлт гаргадаг. Тэгээд хэрвээ чи тэднээс Бурханы үгийн талаарх ойлголтынх нь тухай, Түүний гэсгээлт, шүүлтийн үг, хүн төрөлхтний завхарсан зан чанарыг ил болгодог үг, эсвэл Бурханы зан чанарын талаарх Түүний үгийн тухайд ямар нэгэн жинхэнэ ойлголт юм уу ухаарал байгаа эсэхийг нь асуувал тэд эдгээр бодитой сэдвээс зайлсхийж, дахиад л сүнслэг онолуудыг чалчдаг: “Бурхан бол Бүтээгч, Бурхан бүх зүйлийг захирдаг, Бурханы үйлс гайхамшигтай! Бурхан магтагдаж, өргөмжлөгдөхөд зохистой, Бурхан цор ганц, Бурханы эрх мэдэл, хүч чадал дээдийн дээд!” Хүмүүс: “Тэгвэл өөрийнхөө туршлагын талаар ярь. Чи ямар хэрэг явдлаас Бурханы зан чанар, Бурханы ариун байдлыг харсан бэ?” гэж хэлэхэд тэд: “Бурхан хэтэрхий агуу, хүн хэтэрхий өчүүхэн, хүн зохисгүй! Бурханы нүдэнд бол хүн газар дээрх шоргоолжноос ч дорд. Бурхан хүнийг өргөмжилдөг!” гэж хариулдаг. Тэдэнд иймэрхүү ойлголт байдаг уу? (Үгүй.) Тэдэнд иймэрхүү ойлголт огт байдаггүй. Энэ ямар төрлийн хүн бэ? (Хоёр нүүртэй фарисай.) Энэ бол хоёр нүүртэй фарисай юм. Тэд үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй; Бурханы үг болон үнэн нь тэдний нүдэнд ердөө л уриа лоозон, хоосон сургаал байдаг. Тэд ихэвчлэн Бурханы үгийг уншиж, сүнслэг үйл ажиллагааны тэмдэглэл хөтөлж, цуглаанд оролцож, Бурханы үгийг залбиран-уншдаг—тэд эдгээр бүх үйл явцыг нэгийг ч алгасахгүй, орхихгүйгээр гүйцэтгэдэг. Тэгвэл тэд Бурханы эдгээр үгийг уншаад юу өөртөө шингээж авсан бэ? Тэд юу олж авсан бэ? Тэд асуудлаа шийдвэрлэж, хэрэгжүүлэлтдээ дагах замтай болохын тулд үнэнийг ойлгох гэж Бурханы үгийг уншдаггүй, Түүний үгийг өөрсдийн завхарсан зан чанар, үзэл, төсөөлөл, эсвэл гажууд бодол санаа, үзэл санаатайгаа жиших гэж бүр ч уншдаггүй. Тэд цуглаан дээр бусдад номлож, хичээл зааж чадахын тулд өөрсдийгөө хоосон сургаалаар зэвсэглэх гэж Бурханы үгийг уншдаг. Тэдний хэлдэг зүйл цаг бүр өөр байдаг, тэд бусдаар өөрсдийгөө хүндлүүлж, шүтүүлэхийн тулд өөр өөр хүмүүст нөхөрлөх Бурханы өөр өөр үгийг сонгож, удаан хугацаагаар тасралтгүй ярьж чаддаг. Зарим хүн өөрсдийгөө өнгөлөн далдлахдаа онцгой чадварлаг байдаг—тэд ер нь хэчнээн жигшмээр болж чадах вэ? Тэд Миний хэлсэн үгийг сонсоод, хэрэгтэй гэж үзвэл цээжилж, дараа нь цуглааны үеэр гайхуулах боломж хайдаг. Ялангуяа шинэ итгэгчдийн бүлэг буюу олон номлол сонсоогүй, Бурханы үгийг уншсан ч санаж чаддаггүй хүмүүсийн дунд байхдаа тэд энэ боломжийг ашиглаж, тэр шинэ хүмүүсийн дунд өөрсдийгөө гайхуулж, дөвийлгөж эхэлдэг. Тэднийг сонссоны дараа хүн бүр “Энэ хүнийг Ариун Сүнс гэгээрүүлжээ, тэр сүнслэг юм байна” гэж боддог. Бусдаар хүндлүүлж, шүтүүлэхийн тулд өөрсдийгөө дөвийлгөх ийм арга хэрэгсэл ашиглах нь жигшүүртэй хэрэг биш гэж үү? Энэ нь хүмүүсийг төөрөлдүүлж байгаа хэрэг биш үү? (Тийм.) Энэ бол хүмүүсийг төөрөлдүүлж байгаа хэрэг юм.

Хэрвээ чи бүхий л амьдралынхаа туршид үнэн-зарчмыг эрж хайж, завхарсан зан чанар болон өөрийн доторх, үнэнтэй нийцдэггүй зүйлсээ шийдвэрлэх үндэс болгон Бурханы үгийг эрж хайвал эцсийн дүндээ чи гарцаагүй авралд хүрэх хүн байх болно. Гэвч чи бүхий л амьдралынхаа туршид хүн чанарынхаа өө сэв, дутагдлыг шийдвэрлэхэд хүчин чармайлтаа төвлөрүүлж, арга замыг эрж хайж, бусдаас өөр, төгс, алдаагүй нэгэн болохын тулд аливаа өө сэв, дутагдлаас салах бүх төрлийн арга хэрэгслийг сэддэг гэж бодъё. Зарим хүн бүр “Би цэвэр ариун хүн, сүрлэг, агуу хүн, бүх хэвийн хүн чанарын хэм хэмжээнээс даван гарсан хүн болохыг хүсэж байна” гэж хэлдэг. Би чамд хэлье: Ингэснээрээ чи бүтэлгүйтсэн! Чи хүн чанарынхаа ямар өө сэв, дутагдлыг шийдвэрлэхийг оролдох нь хамаагүй, энэ нь чиний авралтай ямар ч хамаагүй, учир нь чи завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрэлхийлэхгүй байна. Хэрвээ чи хүн чанарынхаа дутагдал, өө сэвийг шийдвэрлэвэл энэ нь сайндаа л чамаас хүн чанарын өө сэв гаднаасаа бол харагдахгүй, чи өнгөн дээрээ төгс, боловсорсон харагдана гэсэн үг юм. Хүн чанарын чинь өө сэв, дутагдал үндсэндээ өөрчлөгдөх боломжгүй гэх баримтыг март; хэдийгээр тэдгээр нь өөрчлөгдсөн ч гэсэн, чиний илүү том өө сэв, дутагдал болох завхарсан зан чанар чинь чиний дотор нуугдсан хэвээр байна! Чи хэдий чинээ баг зүүж, ямар ч дутагдалгүй төгс хүн чанарыг эрэлхийлнэ, завхарсан зан чанар чинь чамайг төдий чинээ гүнзгий, чанга ороож, хүлж, чамайг бүр ч илүү биеэ тоосон, ов мэхтэй, хорон муу, гөжүүд болгоно. Харин үүний үр дагавар юу вэ? Энэ нь чамайг үнэнээс болон үнэнийг эрэлхийлэх замаас улам холдуулдаг. Эцсийн дүндээ, таягдан хаягдах нь чиний төгсгөл байх бөгөөд чи дуусах болно. Чи гаднаа төгс, эсвэл цэвэр ариун хүн мэт харагдсаны төлөө Бурхан харж үзэн, чамайг аварна гэсэн боломж байхгүй. Харин ч чи ямар ч дутагдалгүй төгс хүн чанарыг эрэлхийлэх тусам Бурхан чамайг төдий чинээ жигшиж, чам дээр ажиллахгүй. Гэвч зарим хүн завхарсан зан чанар харуулсныхаа төлөө үргэлж гэмшиж, гунигладаг. Гэмшихийн зэрэгцээ тэд үнэнийг эрэлхийлэх шийдвэр гаргаж, үнэнийг олж авахын тулд хатуу бэрхийг туулж, төлөөс төлж чаддаг, тэд өдөр бүр Бурханы үгийг тууштай уншиж, бүх хэрэг явдал дээр Бурханд залбирч, үнэнийг эрж хайдаг. Ингэснээр тэд үнэний талаар улам бүр тодорхой ойлголттой болж, үнэний бүх талтай холбоотойгоор аажмаар зарим нэг оролт, ололт, бодитой амьдран харуулалтад хүрдэг. Эцсийн дүндээ, бүх төрлийн хүн, үйл явдал, зүйлтэй тулгарах үедээ тэдэнд хэрэгжүүлэх, мөн дэнслэх холбогдох үнэн-зарчмууд байдаг. Олон жилийн туршлагын дараа, Бурханы гэсгээлт, шүүлт, засалтаар дамжуулан, мөн үнэнийг эрэлхийлэхдээ төлсөн төлөөсөөрөө дамжуулан тэд аажмаар үнэнийг дотроо өөрсдийн амь болгодог. Тэдний аврагдах найдвар улам бүр нэмэгдэж, Бурханд тэрсэлж, Түүнээс урвах магадлал нь улам бүр багасдаг. Хэдийгээр тэдний хүн чанарын дутагдал, өө сэв болон төрөлх нөхцөл үндсэндээ өөрчлөгдөөгүй үлддэг ч завхарсан зан чанар нь тасралтгүй багасаж, тэд Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвах нь цөөрдөг, тэд Бурханд улам бүр таалагдаж, бусдыг улам бүр босгон байгуулж, ашиглагдахад улам бүр тохиромжтой болдог. Хэрвээ ийм хүмүүс энэ замаар үргэлжлүүлэн алхвал тэд гарцаагүй авралд хүрэх хүмүүс байх болно; эд бол Бурханы ажлын аврахыг зорьдог хүмүүс юм. Эргэн тойрныхоо хүмүүсийг ажигла. Хэн үргэлж гадаад байдалд, хүн чанарынхаа дутагдал, өө сэв, сул талд тууштай хүчин чармайлт гаргаж, бусдаар хүндлүүлж, бишрүүлж, шүтүүлэхийн тулд, мөн хүмүүсийн зүрх сэтгэлд байр суурьтай байхын тулд өөрсдийгөө нуун далдлах, өнгөлөн далдлахын тулд чадах бүхнээ хийдгийг хар—ийм төрлийн хүмүүс бол фарисайчууд юм. Фарисайчуудад ганц л эцсийн үр дүн бий: хулганатай хамт мөхөх. Тиймээс ийм төрлийн хүмүүс дуусаж, таягдан хаягдана гэж Би хэлж байна.

Эхнээсээ дуустал Бурханы хийдэг ажил нь хүмүүсийн хүн чанар дахь дутагдал, өө сэвийг өөрчлөх бус, зөвхөн хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухааныг сэргээх явдал юм. Бурханы өөрчлөхийг хүсдэг зүйл бол хүмүүсийн завхарсан зан чанар юм. Мэдээж, Бурхан бас хүмүүсийн завхарсан зан чанараас салж, ингэснээр тэднийг авралд хүрэх боломжтой болгох талаар байнга ярьдаг. Тэгвэл хэвийн хүн чанарын сэргээлт ямар суурин дээр тавигддаг вэ? Энэ нь хүмүүс завхарсан зан чанараа хаясан байх суурин дээр тавигддаг. Хүмүүсийн хэвийн хүн чанар аажмаар сэргээгдэнэ гэдэг нь тэдний мөс чанар мэдрэмжтэй болж, эрүүл ухаан нь улам бүр хэвийн болж, хэвийн хүн чанарын өнцгөөс зөв зүйл хийж, зөв үг хэлж чаддаг болно гэсэн үг юм; тэд саад, үймээн учруулдаггүй, тэдний үг, үйлдэл сэтгэл хөдлөлийн, сохор, эсвэл адгуу биш, харин бүхэлдээ Бурханы үгийн зарчимд үндэслэдэг, тэдний эрүүл ухаан онцгой хэвийн, хүн чанар нь онцгой шударга, сайхан сэтгэлтэй байдаг. Тэгвэл ямар үндсэн дээр эдгээр зүйлд хүрч, ийм хэмжээний сэргээлтэд хүрч чадах вэ? Энэ нь хүмүүсийн завхарсан зан чанар өөрчлөгдөх үндсэн дээр, хүмүүс үнэнийг хэрэгжүүлж, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авснаар завхарсан зан чанараа хаях үндсэн дээр биелдэг. Гэвч хэрвээ чиний завхарсан зан чанар өөрчлөгдөөгүй, эсвэл хаягдаагүй бол, хэдий чиний хүн чанар харьцангуй сайн, чамд бага зэрэг мөс чанар, эрүүл ухаан байсан ч үнэн чиний амь биш бол мөс чанар, эрүүл ухаан чинь удирдлагыг гартаа авч чадахгүй бөгөөд чи мөс чанар, эрүүл ухааныхаа эсрэг зүйл хийхээр завхарсан зан чанартаа байнга автаж, хатгагдаж, турхирагдсаар байх болно. Тиймээс, чамд бага зэрэг шударга ёсны мэдрэмж байсан ч энэ бол ердөө л нэг төрлийн хүсэл, шийдвэр юм. Чамд ердөө бага зэрэг сайхан сэтгэлт хүн чанар байдаг, гэвч завхарсан зан чанар чинь чиний амь бөгөөд чамайг дотроос чинь хянадаг учраас чиний хүрч чадах зүйл бол ердөө л мууг үйлдэхгүй байх, бусдыг мэхэлж, хорлох санаачилга гаргахгүй байх явдал, энэ нь аль хэдийн тун сайн хэрэг юм. Өөрөөр хэлбэл, чи хувийн ашиг сонирхол чинь хөндөгдөөгүй үед л мууг үйлдэхгүй гэдгээ баталж чадах бөгөөд хувийн ашиг сонирхол чинь хөндөгдмөгц завхарсан зан чанар чинь мөс чанар, эрүүл ухааныг чинь дарахаар гарч ирж, чамайг өөрийн ашиг сонирхол, эрхийг хамгаалахад хүргэх тул мөс чанар, эрүүл ухаанаараа удирдуулах нь чамд маш хэцүү байх болно. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл үнэн чиний амь биш; харин Сатаны завхарсан зан чанар чиний амь юм. Тиймээс ашиг сонирхол чинь хохироогүй үед л чи хүн чанарынхаа мөс чанар юм уу эрүүл ухааныг бага зэрэг харуулж чадна. Ашиг сонирхол чинь хохирч, эсвэл заналхийлэлд өртмөгц завхарсан зан чанар чинь мөс чанар, эрүүл ухааныг чинь дарахаар тэр даруй гарч ирж, мөс чанар, эрүүл ухааныхаа эсрэг зүйл—өөрөөр хэлбэл ёс суртахуун, ёс суртахууны шударга ёсны эсрэг зүйл—хийхэд чамайг хүргэх бөгөөд чи юу ч хийхээс буцахгүй байж мэднэ. Мэдээж, эдгээр бүх үйлдэл үнэнийг зөрчдөг гэж хэлж болно; энэ бол гарцаагүй. Тиймээс, хүний амьдран харуулдаг зүйл нь хүн чанарынх нь нөхцөл байдлаас бус, харин дотоод амь-мөн чанар нь юу болохоос хамаардаг. Хэрвээ тэд үнэхээр үнэнийг өөрсдийн амь болгосон бол тэдний аминд үнэн, Бурханы үг, мөн Бурханаас эмээж, муугаас зайлах зам агуулагддаг. Тэгвэл тэдний хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаан хамгийн оновчтой байдалд хэвээр байж, хэвийн ажиллаж чадаж, тэднийг үнэнийг хэрэгжүүлж, зарчмын дагуу үйлдэх боломжтой болгоно. Гэвч хэрвээ хүний амь-мөн чанар нь тэдний завхарсан зан чанар байвал тэдний мөс чанар, эрүүл ухаан хамгийн доод стандарт хүртэл буурдаг, өөрөөр хэлбэл, тэд ердөө л хүн чанарын хамгийн доод хязгаараас доош ордоггүй. Энэхүү хамгийн доод хязгаар гэж юу вэ? “Над руу дайрахгүй л бол би дайрахгүй; над руу дайрвал би гарцаагүй хариу дайрна”; “шүдийг шүдээр, нүдийг нүдээр сольж”; “Ачийг ачаар, бачийг бачаар.” Өөр юу байна? “Хуурамч эр хүн байснаас жинхэнэ хорон санаатан байсан нь дээр.” Энэ бол шүтлэггүй олон хүний хувьд биеэ авч явах хамгийн доод хязгаар юм. Шүтлэггүй хүний хувьд ийм маягаар хэрэгжүүлж чаддаг байх нь аль хэдийн нэлээд сайн хэрэг юм. Та нар үүнээс юу ойлгосон бэ? Хэрвээ чи үнэнийг эрэлхийлэхгүй бол завхарсан зан чанар чинь хаягдахгүй, амь-мөн чанар чинь өөрчлөгдөхгүй, тэгээд хэрвээ чиний амь-мөн чанар өөрчлөгдөхгүй бол хэвийн хүн чанарын чинь мөс чанар, эрүүл ухаан мөн чанартаа сэргээгдэхгүй бөгөөд зөвхөн хэлбэрийн хувьд л хүн чанарын хамгийн доод хязгаараас доош орохгүй. Гэвч хэрвээ чиний завхарсан зан чанар хаягдаж, амийн чинь мөн чанар өөрчлөгдсөн бол хэвийн хүн чанарын чинь мөс чанар, эрүүл ухаан тодорхой хэмжээнд “сайжирч”, “дээшилнэ”. Энд “сайжрах” болон “дээшлэх” гэдэг нь юуг хэлж байна вэ? Энэ нь чиний мөс чанар, эрүүл ухаан хэвийн ажилладаг болно гэсэн үг—энэ нь ердөө л хамгийн доод хязгаараас доош ордоггүй хэрэг биш, харин үнэнийг хэрэгжүүлэх стандартад хүрдэг. Шүтлэггүй хүмүүсийн дундах сайн хүмүүс гэгч нь ердөө л бага зэрэг мөс чанар, эрүүл ухаан харуулж, илэрхий муу үйл хийдэггүй, ёс суртахууны шударга ёсны хамгийн доод хязгаараас доош ордоггүй. Энэ нь аль хэдийн нэлээд сайн хэрэг бөгөөд тэднийг маш сайн хүн гэж үзэж болно. Гэвч үнэнийг өөрсдийн амь болгосон хүмүүс үүнээс давдаг; тэд зөв, бурууг ялгах чадвартай байж, янз бүрийн төрлийн зөв, бурууг ялган таньж, янз бүрийн төрлийн хүмүүсийг ялган таньж чаддаг. Тэгвэл тэдний үндэслэл юу вэ? Энэ бол үнэн-зарчим юм. Тэд үнэн-зарчимтай—энэ нь мөс чанар, эрүүл ухааны стандартаас хавьгүй өндөр биш гэж үү? (Тийм.) Тэд үнэнийг ойлгодог, үнэнийг өөрсдийн амь болгосон бөгөөд янз бүрийн хэрэг явдлыг ялган таньдаг үндэслэл нь жирийн завхарсан хүмүүсийн стандартаас хавьгүй өндөр байдаг учраас төвөгтэй хэрэг явдалтай тулгарах үедээ тэд үнэн-зарчмын дагуу үйлдэхдээ тууштай байр болно. Үнэн-зарчмыг ухамсарласныхаа дараа тэдний оюун ухаан мунгинахгүй, бодол санаа нь тодорхой байх болно. Тодорхой гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь ухаалаг гэсэн үг. Тэдэнд тулгарсан хэрэг явдал хэчнээн төвөгтэй байсан ч хэрэгжүүлэх үнэн-зарчим зүрх сэтгэлд нь сийлэгдсэн байдаг; тэд үнэнийг үнэн зөв, бүрэн дүүрэн ухамсарласан бөгөөд энэ нь аль хэдийн тэдний амь болсон байдаг. Бүх төрлийн төвөгтэй хүн, үйл явдал, зүйлтэй тулгарах үедээ тэд үнэн-зарчмыг баримтлах гэсэн үндсэн нэг шалгууртай байдаг. Эдгээр үнэн-зарчим нь тэднийг янз бүрийн төвөгтэй зүйлийн мөн чанарыг, мөн асуудлын бодит байдал юу болохыг нэвт харах боломжтой болгодог; тэд эдгээр зүйлийг ялган таньж чаддаг. Энэ бол тэдний ухаалаг байдал юм. Энэ ухаалаг байдал жирийн хүмүүсийнхээс өндөр биш гэж үү? (Тийм.) Тэгвэл энэ түвшинд хүрснээр тэдний ухаалаг байдал дээшилж, сайжраагүй гэж үү? (Тийм.) Ийм төрлийн хэвийн хүн чанар бол Бурханы хүсдэг зүйл; Бурхан мунгинасан хүмүүсийг хүсдэггүй. Зарим хүн: “Би заль мэхгүй, хулчгар, бас үргэлж дээрэлхүүлдэг” гэдэг бол зарим нь: “Миний хэв чанар үнэхээр муу, надад ямар ч чадвар, авьяас билэг байхгүй” гэж хэлдэг. Эдгээр зүйл чухал биш, харин чи үнэн-зарчмыг ойлгодог эсэх нь чухал гэж Бурхан хэлдэг. Хэрвээ чи үнэн-зарчмыг ойлгодог бөгөөд үнэнч шударга хүн байх стандарт, зарчмын дагуу ярьж, үйлддэг бол шүтлэггүй хүмүүс чамайг мунхаг гэж шоолсон ч энэ нь жинхэнэ мунхаг хэрэг биш юм. Яагаад? Яагаад гэвэл, чи үнэн-зарчмыг ойлгомогц эрүүл ухаан чинь жирийн хүмүүсийнхээс эрүүл, сайжирсан, өндөр болдог. Ямар ч хэрэг явдалтай тулгарах үедээ чи мунгинадаггүй; чамд үүнийг шийдвэрлэх үндэс болох зөв зарчим, байр суурь, зорилго байдаг. Чиний оюун ухаан саруул, бодол санаа чинь тодорхой байна. Чи эдгээр зарчим, стандартад нийцүүлэхийг хичээн үйлдэх бөгөөд Бурханы санаа зорилгыг яавч зөрчихгүй; чи Түүний санаа зорилгод нийцүүлэн үйлдэх нь лавтай. Чи хэрэг явдлыг зохицуулсны дараа, тухайн үед хүмүүс үүнийг нэвт харсан эсэхээс үл хамааран, хангалттай хугацаа өнгөрч, хүмүүс ойлгох үедээ бүгд бүрэн үнэмшиж, чиний хэрхэн зохицуулсан нь маш их ашиг тустай байсныг мэдэх болно. Тэгвэл ийм үр дүнд хүрэх үндсэн шалтгаан юу вэ? Энэ нь чи үнэнийг өөрийн амь болгосонд оршдог. Тэр үед л чиний ухаалаг байдал чамайг хэний ч, юуны ч талаар үнэн зөв шүүж, үнэн зөв тодорхойлж, үнэн зөв дүгнэлт гаргах, түүнчлэн хэрэгжүүлэлтийн үнэн зөв зарчимтай, мэдээж, хүмүүст тусалж, залж чиглүүлэх үнэн зөв зарчимтай байх боломжтой болгодог. Тэгвэл чиний ухаалаг байдал дээшилж, сайжраагүй гэж үү? Хэвийн хүн чанар ийм ухаалаг байдлыг юунаас олж авдаг вэ? (Үнэнээс.) Үнэнийг өөрсдийн амь болгосон хүмүүс бол Бурханы хүсдэг хүн төрөлхтөн юм. Магадгүй чи мунхаг, заль мэхгүй, хулчгар, чадваргүй байж болно, магадгүй чи ертөнцөд олонд таалагддаггүй, хүмүүст дээрэлхүүлдэг байж болно, гэхдээ үүний аль нь ч хамаагүй; энэ нь Бурханы хардаг зүйл биш. Магадгүй чи ертөнцөд маш чадвартай, хүмүүсийг унших, чиг хандлагыг ялган таних, салхи хаашаа, хамхуул тийшээ байхдаа онцгой чадварлаг байж болно, гэхдээ энэ нь бас л хэрэггүй; энэ нь чиний ухаалаг байдал эрүүл байна гэсэн үг биш юм. Чи үнэнийг хүлээн авч, үнэнийг ойлгож, бүх үнэнийг ухамсарлаж, хэрэгжүүлж, тэдгээрийн талаар туршлага олж авсан үед л, мөн үнэн чиний амь болсон үед л янз бүрийн хэрэг явдлыг ялган таньж, шүүж, шийдвэр гаргах чинь үнэн зөв байж чадна.

Мөс чанарын тухайд—энэ нь юуг хэлж байгаа гэж өмнө нь бид хэлсэн бэ? Энэ бол хэвийн хүн чанарын шударга ёсны мэдрэмж, сайхан сэтгэл юм. Мөс чанартай гэгдэхийн тулд хүн шударга, сайхан сэтгэлтэй байх ёстой. Тэгвэл хүн Бурханд итгэдэг болсны дараа хэвийн хүн чанарын шударга байдал, сайхан сэтгэлийг хэрхэн сайжруулж, дээшлүүлж болох вэ? Үүнийг үнэнийг ойлгох суурин дээр байгуулах ёстой. Өөрөөр хэлбэл, хүн үнэнийг ойлгосны дараа биеэ авч явах, үйлдэх шалгуур нь эерэг зорилго байх болно, энэ нь өөрт нь болон бусад бүх хүнд эерэг нөлөө, үнэ цэн, ач холбогдолтой байх болно. Үнэнийг ойлгомогцоо тэд Бурханы заасан үнэн-зарчимд үндэслэн бүх зүйлийг харж, зохицуулна. Бусдын нүдээр ийм хүн тун шударга байдаг. Шударга байдал гэж юу гэсэн үг вэ? Шударга гэдэг нь баруун, зүүн тийш хазайхгүй, адгуу байдал, сэтгэл татагдалт, хувийн ашиг сонирхол юм уу харилцаа, эсвэл хувийн санаа зорилго руу хазайхгүй, харин хүмүүсийн хүндлэл, бишрэл, өндөр үнэлгээг хүлээхэд хамгийн зохистой, хамгийн зөв, хамгийн зүйтэй зорилгын зүгт хэрэгжүүлнэ—эсвэл Бурханы сайн гэж үздэг, сайшаадаг зорилгын зүгт хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Энэ нь жирийн завхарсан хүн төрөлхтний үздэг “шударга байдлаас” давуу биш гэж үү? (Тийм.) Энэ шударга байдал нь юу гэсэн үг вэ? Энэ нь үнэн-зарчимтай бүрэн нийцэж, Бурханы үгэнд бүрэн үндэслэж, мөс чанарын суурин дээр байгуулагддаг. Хүн үнэнийг ойлгох үедээ асуудлыг шийдвэрлэх, хэрэг явдлыг зохицуулах арга зам, зарчимтай байдаг тул энэ хүний мөс чанар тун төгс биш гэж үү? Мөс чанар нь сайжирсан биш гэж үү? (Тийм.) Тэгвэл жинхэнэ хүн, жинхэнэ бүтээгдсэн зүйл ийм мөс чанартай байх ёстой биш үү? Тэд ийм утгаар шударга байдалтай байх ёстой биш үү? (Тийм.) Жинхэнэ хүн үнэнд нийцдэг ийм утгаар шударга байдалтай байх ёстой, тэрнээс биш хүмүүсийн ярьдаг шиг тууштай шударга, ялгаварладаггүй, нээлттэй, ил тод байх юм уу “жинхэнэ эр хүн юу ч нуудаггүй, үргэлж үйлдлийнхээ ард бат зогсдог” байх албагүй. Тэр бол адгуу байдал, ямар ч бодит агуулгагүй бөгөөд хүмүүс бүгдээрээ ийм дүр эсгэдэг. Шударга байдал нь үнэнийг үндсээ болгодог; үүнд амьдран харуулсан бодитой хэрэгжүүлэлт бий. Энэ нь хэвийн хүн чанартай хүн үнэнийг эх сурвалж, гарааны цэгээ болгож, янз бүрийн хэрэг явдалд Бурханы үгийн дагуу хандаж, зохицуулж чаддаг гэсэн үг юм—үүнийг шударга байдал гэж нэрлэдэг. Сайхан сэтгэл нь бүр ч илүү чухал гэдэг нь мэдээж ойлгомжтой; хамгийн наад зах нь сайхан сэтгэл мөс чанар, эрүүл ухааны стандартаас давдаг. Сайхан сэтгэл дотор хоёр нүүр байхгүй, харгис хэрцгий байдал бүр ч байхгүй. Энэ нь бүхэлдээ хүмүүст ашиг тустай, босгон байгуулдаг, мөн Бурханы шаардлагад нийцдэг арга замд үндэслэн үйлдэж байгаа хэрэг юм; энэ бол бүхэлдээ Бурханаас эмээж, муугаас зайлах, Бурханы сэтгэлд нийцэх, Бурханы замыг дагах зорилго, шалгуурт үндэслэн үйлдэж байгаа хэрэг. Энэ бол тэнгэрийн доорх, бүхэл орчлон ертөнц дэх хамгийн сайн сайхан, хамгийн гайхалтай зүйл юм. Бурханы үг юм уу үнэнийг амиа болгосон хүн гарцаагүй хамгийн сайхан зүрх сэтгэлтэй байдаг, учир нь тэд үнэнийг хүлээн авч чаддаг, энэ нь хүмүүсээс Бурханы шаарддаг стандартад бүрэн нийцдэг. Тэд ийм төрлийн хүн чанартай учраас тэднийг шударга гэж хэлэх нь зүйтэй, сайхан сэтгэлтэй гэж хэлэх нь ч зүйтэй. Учир нь тэд үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж чаддаг бөгөөд үүргээ гүйцэтгэхдээ мэдрэмжээрээ явдаггүй, амбиц, хүсэлтэй байдаггүй, мөн дотроо уламжлалт соёлын хорыг тээдэггүй бөгөөд ёс суртахуун, хүн чанарыг хэмжих тэдний стандарт нь Сатаны ямар ч гүн ухаан, бодол, үзлийн хольцоогүй байдаг—энэ нь үнэнтэй бүрэн нийцдэг. Тэгвэл Надад хэл дээ, ийм мөс чанар, эрүүл ухаан агуулсан хүн чанар аль хэдийн маш их сайжирсан биш гэж үү? (Тийм.) Ийм төрлийн хүн үнэнтэй байдаг, мөн амьдран харуулдаг аминых нь мөн чанар үнэн байдаг учраас ийм амь-мөн чанартай хүн чанар нь төгс юм. Хэрвээ та нар “төгс” гэдэг үгийг сонсох дургүй бол Би үүнийг бас “сайжирсан” гэж нэрлэж болно. Хамгийн наад зах нь, Бурханы нүдэнд тэд сайжирсан бөгөөд Бурханд хайрлагддаг. Бурхан Өөрийн үг болон үнэнийг хүмүүст суулгахын тулд хүмүүст байдаг мөс чанар, эрүүл ухаан, ичгүүрийн мэдрэмжийн өчүүхэн ухамсрыг ашигладаг. Бурханы үгийн үнэн чамд суух үед мөс чанар, эрүүл ухаан чинь суларч, нуугдахгүйгээр үл барам, харин ч илүү хэвийн болж, сайжирдаг. Энэ бол Бурханы хүсдэг хүн төрөлхтөн юм. Төгс гэж хэлэхээ больё, сайжирсан гэж хэлцгээе. Яагаад төгс гэж хэлж болохгүй гэж? Хэрвээ Би төгс гэж хэлбэл, сүнслэг ойлголтгүй зарим хүн “Чи төгс хүмүүс битгий бай гэж хэлээгүй бил үү?” гэж хэлнэ. Тиймээс зарим хүн буруугаар ойлгох вий гэсэндээ Би энэ үгнээс зайлсхийх ёстой. Үнэндээ, хэрвээ ямар нэг зүйл Бурханы нүдэнд сайжирсан бол бүтээгдсэн хүн төрөлхтний дунд үүнийг төгс гэж хэлж болно. Энэ төгс байдал нь хүмүүсийн төсөөлөл дэх төгс байдал биш, харин сайхан, сайн зүйл, шударга ёсны хүч, мөн хүмүүсийн магтаал, хүсэл тэмүүлэл, нандигнал, хүндлэл, эрхэмлэлийг хүртэх үнэ цэнтэй эерэг зүйл юм. Тиймээс, хэрвээ чи биеэ авч явахдаа хүн чанарын хамгийн доод хязгаарыг давахгүй байх төдийд мөс чанараа гацаахыг хүсэхгүй, харин мөс чанараа илүү мэдрэмтгий, илүү ухамсартай болгож, эрүүл ухаанаа Бурханы шаардлагад нийцүүлэхийг хүсэж байвал чамд ганцхан зам бий. Энэ зам нь хүн чанарын янз бүрийн өө сэв, дутагдлыг даван туулах бус, харин үнэнийг эрэлхийлж, Бурханы хүмүүст заадаг янз бүрийн үнэн дээр хүчин чармайлт гаргаж, янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлийн тухайд Бурханы чамаас шаарддаг стандартууд юу болох, мөн эдгээр хүн, үйл явдал, зүйлийг хэрхэн харж, тэдгээрт хэрхэн хандаж, зохицуулах ёстойгоо ойлгох явдал юм. Бурханд эдгээр бүх тал дээр шаарддаг зарчим, стандарт бий. Чиний даалгавар юу вэ? Энэ бол энэ чиглэлд, энэ зорилгын зүгт эдгээр стандартын дагуу хэрэгжүүлэх явдал юм. Юун түрүүнд, үнэнийг хэрэгжүүлэх стандарт юу болохыг эрж хайж, ойлго. Дараа нь Бурханы шаарддаг стандартын дагуу өөртөө шаардлага тавихын зэрэгцээ өөрийн үзэл, төсөөлөл дэх Бурханы үг юм уу үнэнд нийцдэггүй янз бүрийн бодол санаа, үзэл бодол, дүрэм, журам гэх мэтийг орхи. Тэгээд Бурханы үгийг бага багаар хэрэгжүүлэлтийнхээ зарчим болго. Орхиж сурахын зэрэгцээ бүү март: Орхихын зорилго нь чамайг хоосон зүрх сэтгэлтэй хүн болгох явдал биш; Бурхан чиний амийг агуулгатай байгаасай гэж хүсдэг. Энэ агуулга гэж юуг хэлж байна вэ? Энэ нь янз бүрийн хэрэг явдлын тухайд Бурханы шаарддаг зарчмыг хэлж байгаа юм. Мэдээж, Бурхан хүмүүсийг хэрэгжүүлэлтийн янз бүрийн зарчмыг хоосон онол болгож, тэдгээрийн талаар зөвхөн ярьдаг боловч хэрэгжүүлдэггүй байгаасай гэж хүсдэггүй. Оронд нь хүмүүсийг эдгээр үнэн-зарчмыг амийнхаа нэг хэсэг болгон туйлбартай хувиргаж, Бурханы үгийг бодит амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж найддаг. Үүрэг гүйцэтгэхийг жишээ болгон авч үзье—энэ тал дээр Бурхан хүмүүсээс ямар стандарт шаарддаг вэ? Энэ нь тэднийг биеэ хөрсөндөө буусан байдлаар авч явж, зохих байр суурийнхаа дагуу байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, чи үүргээ гүйцэтгэхдээ чи хөрсөн дээрээ буусан байх ёстой, хааш яаш, хуумгай байж болохгүй, хэлбэрдэж, бусдад харуулахын тулд гүйцэтгэх ёсгүй, мөн гайхуулах ёсгүй; мэдээж үүнээс ч илүү чухал зүйл бол чи үнэн-зарчмын дагуу үйлдэх ёстой. Чи Бурханы чамд хэлсэн арга замаар үйлдэх ёстой, Бурханы хийж болохгүй гэж чамд хэлсэн зүйлийг хийхээс татгалзах ёстой. Хэрвээ чи тэдгээр зүйлийг хийхээс бүрмөсөн татгалзаж чадахгүй бол бага хийхээс эхэлж, өөрийн хүсэл, өөрийн дур сонирхлоос урваж, аажмаар тэдгээрийг хийхээс бүрмөсөн татгалздаг бол—үүнд хүрэх амархан биш гэж үү? (Тийм.) Аврал эрэлхийлэх явцдаа чи Бурханы үгийн ил болгосон янз бүрийн завхарсан зан чанарыг шийдвэрлэж, орхих ёстой. Мэдээж, эдгээр завхарсан зан чанарыг орхих нь эцсийн зорилго биш. Эцсийн зорилго бол эдгээр завхарсан зан чанарыг орхих урьдчилсан нөхцөл дээр Бурханы үг болон Бурханы шаардлагыг хүлээн авах явдал юм. Тэдгээрийг хүлээн авах зорилго нь сэтгэл санааныхаа байдлыг өөрчлөхийн тулд биш, мөн өөрийгөө нэр төртэй амьдрах боломжтой болгохын тулд ч биш; зорилго нь өөрийнхөө завхарсан зан чанарыг хаяхын тулд юм. Энэ бол эцсийн зорилго, учир нь чи завхарсан зан чанараа хаясныхаа дараа л авралд хүрч чадна.

Хүмүүс авралд хүрэхэд хамгийн том саад болдог зүйл нь тэдний завхарсан зан чанар юм. Чиний боловсрол муутай, өндөр настай, эсвэл ярианы эв хавгүй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй байдал—эдгээрийн аль нь ч авралд хүрэхэд хамгийн том саад биш. Үүргээ гүйцэтгэхдээ мэргэжлийн ур чадвар чинь тааруу байх болон учрыг нь олж чадахгүй байх—энэ нь ч бас чиний авралын хамгийн том саад биш. Тэгвэл авралд хүрэхэд хамгийн том саад юу вэ? Энэ нь чиний завхарсан зан чанар юм. Мэдээж Бурханы үгээр ил болгосон хүний янз бүрийн завхарсан зан чанарыг шийдвэрлэх хүмүүст амар биш. Энэ нь хүмүүс завхарсан зан чанараа орхих хүсэлгүй байдгаас, эсвэл тэдний бодол, үзэл хоцрогдсоноос болдоггүй бөгөөд мэдээж энэ нь тэдний хүн чанар дахь дутагдал юм уу өө сэвээс, эсвэл хүмүүс дөжирсөн, удаан хариу үйлдэлтэй гэх мэтээс бүр ч болдоггүй—эдгээрийн аль нь ч асуудлын уг үндэс биш. Тэгвэл яагаад тэр вэ? Энэ нь ердөө хүмүүсийн завхарсан зан чанар зүрх сэтгэлд нь үндэслэсэн учраас хүмүүс хүслээ гээд л тэдгээрийг хаяж чаддаггүйгээс болдог бөгөөд тиймээс тэдний завхарсан зан чанар үүргээ гүйцэтгэж байх үед нь байнга гарч ирж, саад учруулж, төвөг уддаг. Жишээлбэл, чи чуулганы удирдагч бөгөөд чи ямар нэг буруу зүйл хийгээд засуулсан гэж бодъё. Тэр тохиолдолд чи үүнийг хүлээн авч, буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч, гэмшихэд бэлэн байж, тэрхүү буруу арга барилыг өөрчилж, үнэн-зарчмын дагуу үйлдэх ёстой. Энэ бол маш энгийн хэрэг боловч чи үүнийг хийж чаддаггүй. “Тэд намайг нүд үзүүрлэж, чөлөөлөхийг хүссэн учраас би ингэж засуулж байгаа юм болов уу?” гэж чи тунгаан боддог. Зүрх сэтгэлд чинь гомдол, буруу ойлголт төрж, чи тэр ч байтугай Бурхантай маргалдахыг оролдон, “Та намайг нүд үзүүрлэж, намайг чөлөөлж, таягдан хаяхыг хүсэж байгаа юм бол за яах вэ, үүнийг тодорхой болгоё. Би арван наймтайдаа Бурханд итгэж эхэлсэн, энэ олон жил гэр бүл, ажил төрлөө орхиж, гэрлэлт, гэр бүлээсээ татгалзаад удирдагч хийсээр ирсэн—эдгээрийг яаж тооцох вэ?” гэдэг. Чи тооцоолох тусмаа улам их бухимддаг. Энэ нь ердөө орхиж чадахгүй байгаа хэрэг үү? Үгүй. Чи яагаад эдгээр зүйлийг орхиж чадахгүй байна вэ? Энд нэг үндсэн асуудал бий. Засуулах үедээ чи гомдож, зүрх сэтгэлдээ гомдоллож, эсэргүүцдэг, мөн маргалдаж, өөрийгөө зөвтгөхийг оролддог, тэр ч байтугай өөрийг чинь өмөөрөхийг бусдаас хүсдэг. Чи яагаад ингэж авирладаг вэ? (Бидэнд завхарсан зан чанар байдаг учраас.) Ганцхан шалтгаан, ганцхан үндсэн учир бий: Чи шийдвэрлэгдээгүй завхарсан зан чанартай байна. Та нарын зарим нь “Энэ нь миний төрөлх хэв чанар, чадвар хангалтгүй, би ажлаа хийж чадахгүй байгаагаас болсон уу?” гэж хэлнэ. Та нарын заримынх нь хувьд энэ нь шалтгаануудын нэг байх боломжтой; хэв чанар муутай учраас та нар ажилдаа тэнцэхгүй, мөн үнэнийг ойлгодоггүй тул саад, үймээн учруулах зүйл хийдэг. Энэ үнэхээр чиний хэв чанар муу байгаагаас л болсон уу? Энэ нь зөвхөн нэг тал нь юм. Үндсэн асуудал нь чиний мөс чанарт асуудал байгаа явдал юм. Мөс чанарын чинь энэ асуудал завхарсан зан чанартай чинь шууд холбоотой. Чи саад, үймээн учруулсан зүйл хийгээд засууллаа—чи үүнд хэрхэн хандах ёстой вэ? Ажилдаа тэнцэхгүй байгаа хэрэгтээ чи хэрхэн ханддаг вэ? Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлж чаддаг бол эдгээр нь асуудал биш бөгөөд чи тэдгээрт зөв хандаж чадна. Гэвч ихэнх хүн эдгээр зүйлтэй тулгарах үедээ хэрхэн авирладаг вэ? Тэд маргалдахыг оролдож, гомдоллож, сөрөг болж, тэр ч байтугай адгуу байдлаар “Энэ нь та миний хэв чанарыг муу, намайг чадваргүй гэж боддогоос л болж байгаа биш гэж үү? Бурхан надад энэ хэв чанарыг өгөөгүй гэж үү? Гэтэл та намайг ажлаа хийж чадахгүй байна гэж гомдоллох юм! Хэрвээ та намайг нүд үзүүрлэж байгаа бол эртхэн хэлэхгүй яасан юм бэ!” гэж хэлдэг. Засуулах үед нь жаахан хатуу үг хэлбэл тэд “Ерөөл хүртэх найдвар минь үгүй болсон уу? Энэ амьдрал дахь байр суурь минь эрсдэлд орлоо, магадгүй ирэх ертөнцөд ч надад ямар ч найдвар байхгүй байх” гэж боддог. Тэдэнд үнэнийг эрэлхийлэх ямар нэг санаа зорилго байна уу? Тэд зүрх сэтгэлдээ дуулгавартай дагаж чадах уу? Тэдний хувьд дуулгавартай дагах амар биш байдаг. Энэ бүх илрэл нь эцсийн дүндээ хүмүүст завхарсан зан чанар байдгаас болдог. Чиний хэв чанар муу бөгөөд чи ажилдаа тэнцэхгүй байна—энэ нь ердөө хүн чанарын төрөлх өө сэв юм уу дутагдлын нэг юм; энэ бол асуудал биш. Хэдий чиний төрөлх дутагдал, өө сэв их байж, чи ажилд тэнцэхгүй байсан ч Бурхан чамайг огтхон ч дургүйцэж, жигшдэггүй. Гэвч чи ажилдаа тэнцэхгүйгээс гадна өөрийнхөө асуудлыг таньж мэддэггүй, мөн гомдоллож, эсэргүүцэж, эцэст нь сөрөг болж, ажлаа хаядаг—энэ юу вэ? Энэ бол завхарсан зан чанар юм. Энэ бол чиний шийдвэрлэх ёстой зүйл. Тийм биз дээ? (Тийм.) Завхарсан зан чанар чинь шийдвэрлэгдсэний дараа чи хэв чанар болон хүн чанарын чинь нөхцөл тэнцэхүйц ажилд ашиглагдахад тохиромжтой болно. Гэвч хэрвээ чи завхарсан зан чанараа шийдвэрлэхгүй, үнэний дагуу хэрэгжүүлж чадахгүй, засалтыг дуулгавартай дагаж, эсвэл ил болгуулахдаа дуулгавартай байж чадахгүй бол чиний хэв чанар хэчнээн сайн, хүн чанарын чинь нөхцөл хэчнээн давуу байсан ч чи ашиглагдахад тохиромжгүй байх болно. Ойлгов уу? (Ойлголоо.) Надад хэл дээ, бидний сая нөхөрлөсөн зүйлийн гол санаа нь юу байсан бэ? (Бурханд итгэхэд хамгийн чухал зүйл бол өөрийн завхарсан зан чанарыг мэдэх явдал юм. Хүн чанарынхаа гадаад өө сэв юм уу дутагдлыг бус, харин завхарсан зан чанараа шийдвэрлэхэд анхаарах ёстой. Нөхцөл байдалтай тулгарах үедээ бид үргэлж гадаад хэрэг явдалд орооцолдож, мөн чанарын асуудлыг үндсэндээ шийдвэрлэж чаддаггүй, мөн засалтыг дуулгавартай дагаж, эсвэл Бурханы бүрдүүлдэг орчинд дуулгавартай байж чаддаггүй.) Хэрвээ чиний завхарсан зан чанар шийдвэрлэгдэж, тулгарсан хэрэг явдал дээр чи үнэн-зарчмыг ухамсарлаж чаддаг, мөн тэдгээрийг зарчмын дагуу хэрхэн зохицуулахаа мэддэг бол чи үүргээ гүйцэтгэхээр ашиглагдахад тохиромжтой байх болно. Чиний хэв чанар өндөр, эсвэл доогуур байх нь хамаагүй, мөн чи хэчнээн их билиг авьяастай байх нь хамаагүй, хэрвээ чиний завхарсан зан чанар шийдвэрлэгдээгүй бол чи ямар ч байр сууринд тавигдсан ашиглагдахад тохиромжгүй байх болно. Эсрэгээрээ, хэрвээ чиний хэв чанар, чадвар хязгаарлагдмал боловч чи янз бүрийн үнэн-зарчмыг, тэр дундаа ажлынхаа хүрээнд ойлгож, ухамсарлах ёстой үнэн-зарчмыг ойлгодог, мөн завхарсан зан чанар чинь шийдвэрлэгдсэн бол чи ашиглагдахад тохиромжтой хүн байх болно. Ойлгов уу? Бүрэн ойлгохын тулд та нар эдгээр үгийг хэсэг хугацаанд шингээх хэрэгтэй байж магадгүй.

Одоогийн байдлаар ихэнх хүн үүргээ гүйцэтгэхдээ билиг авьяасдаа найдаж, дүрэм журам баримталсаар байна. Нүгэл үйлдэхгүй, мууг үйлдэхгүй л бол тэд үүргээ биелүүлсэн гэж итгэдэг. Тэд үнэнийг эрэлхийлж, завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд өөрсдийгөө эргэцүүлэхэд анхаардаггүй. Ихэнх хүн зүгээр л арга барил, зан авиртай орооцолдож, гацдаг боловч үнэнийг эрэлхийлж, зарчмын дагуу үйлдэхэд анхаардаггүй. Тэд саад, үймээн учруулахгүй, эсвэл аливааг хорлон сүйтгэхгүй байхыг хичээн, зөвхөн чадах зүйлээ хийхдээ сэтгэл хангалуун байдаг, тэгээд л гүйцээ. Ихэнх хүн засалт юм уу илчлэлттэй хараахан тулгараагүй, мөн гэсгээлт, шүүлтийг туулаагүй, хатуу шалгалтын үе шатыг бүр ч туулаагүй байгаа тул ихэнх хүний завхарсан зан чанар өөрчлөгдөж эхлээгүй байна. Энэ нь сайн мэдээ биш боловч баримт юм. Би нэг жишээ хэлье, тэгвэл та нар юу болж байгааг мэдэх болно. Чи хар даа, одоо үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн ихэнх нь жирийн дагагчид; тэдэнд байр суурь байхгүй бөгөөд тэд байр суурь, эрх мэдэлтэй байхдаа ямар нэг ажлын зүйл гүйцэтгэдэг хэмжээнд хүрээгүй байна. Ихэнх хүний хэрэгжүүлдэг үндсэн зарчим бол хүлцэнгүй, дуулгавартай байх явдал юм. Ямартай ч, удирдагчид Дээрхийн ажлын зохицуулалтын дагуу нөхөрлөж байгаа гэж тэд боддог тул зүгээр л удирдагчдын шаардсан зүйлийг, удирдагчдын шаардсан арга замаар хийдэг бөгөөд зөв, бурууг ялган таних, эсвэл энэ нь үнэнд нийцэж байгаа эсэхийг шалгах шаардлагагүй, мөн алдаа гаргахгүй л бол болно гэж боддог. Энэ нь үнэн-зарчмыг амиа болгож байгаа хэрэг үү? (Үгүй.) Тэгвэл ямар нөхцөл байдалд үнэн чиний амь болсон эсэхийг баттай мэдэж болох вэ? Чамайг чуулганы ажил хийлгэхээр удирдагчаар сонгох үед юм; энэ нь хүмүүсийг хамгийн их илчилдэг. Чи хэрэг явдлыг зохицуулахдаа зарчимтай байдаг эсэх, мөн чи завхарсан зан чанараа хэр их харуулдаг нь чамайг үнэн-бодит байдалтай эсэх, мөн удирдагч юм уу ажилчин байхад тохирох эсэхийг чинь баталж чадна. Хэрвээ чи завхарсан зан чанар харуулбал чи үүнд хэрхэн хандах ёстой вэ? Чи сэтгэлээ нээж, үнэнийг нөхөрлөх ёстой юу, эсвэл өөрийгөө нууж, өнгөлөн далдлах ёстой юу? Энэ нь бас хүмүүс хамгийн их илчлэгддэг үе юм. Чуулган дахь ихэнх хүн аливааг үнэн-зарчмын дагуу харж чаддаггүй; оронд нь өөрсдийн үзэл, төсөөллийн дагуу, мөн өөрсдийн дур сонирхолд үндэслэн аливааг харж, тайлбарладаг. Ихэнх хүн “Би үүрэгтээ томоохон алдаа гаргахгүй, ажлыг ингээд явуулаад байвал хангалттай. Хэрвээ би томоохон алдаа гаргаад, өөрийгөө эргэцүүлэхээр тусгаарлагдвал, эсвэл Б бүлэг рүү шилжүүлэгдвэл тэр нь ердөө миний азгүй хэрэг” гэж боддог. Энэ нөхцөл байдал юуг харуулж байна вэ? Хэдий чи үүргээ гүйцэтгэх явцдаа хүлцэнгүй, дуулгавартай байж, шаардсан бүхнийг хийж чаддаг ч энэ нь үнэн чиний амь болсон гэсэн үг биш, мөн чи Бурханд дуулгавартай дагадаг хүн гэсэн үг ч биш. Чамайг удирдагчаар сонгож, тэр байр сууринд хүрэх үед чи илчлэгдэнэ. Яагаад тэр вэ? Чи байр суурьтай болмогцоо хүссэн бүхнээ хийж, бүх зүйлийг хариуцаж, бүрэн ноёрхлоо тогтоож, бие даасан хаанчлал байгуулна; чи адгуу байдалд үндэслэн, завхарсан зан чанартаа үндэслэн, өөрийнхөө хүсэл, амбицад үндэслэн үйлдэх болно. Тиймээс чи ашиглагдахад тохиромжгүй хэвээр байна. Одоог хүртэл хүмүүсийн ерэн есөн хувь нь ийм байдал, нөхцөлд байгаа гэж хэлж болно. Хэдийгээр ихэнх хүн олон жилийн турш үүргээ гүйцэтгэж, гаднаа харьцангуй дуулгавартай, хүмүүжилтэй болсон ч энэ нь тэдэнд завхарсан зан чанар байхаа больсон гэсэн үг үү? (Үгүй.) Тэдний зан авир цаашид садар самуун байхаа больж, гаднаа хүмүүжилтэй болж, гэгээнтний ёс журамтай мэт харагддаг боловч завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд үнэнийг идэвхтэй эрж хайдаггүй учраас завхарсан зан чанар нь өчүүхэн төдий ч өөрчлөгддөггүй. Ажилд нь асуудал гарч, удирдагчид юм уу Дээрхээр засуулах үед тэд дээд тал нь “Ойлголоо, хэрвээ тэд намайг үүнийгээ залруул гэвэл би залруулна. Би зүгээр л арай илүү хатуу бэрхийг тэвчиж, арай илүү цаг зарцуулаад, хурдхан шиг дахиад хийнэ” гэж боддог. Тэдэнд ердөө иймэрхүү хандлага, сэтгэлгээ л байдаг. Энэ нь үнэнд дуулгавартай дагаж байгааг төлөөлдөггүй бөгөөд жинхэнэ дуулгавартай байдлыг төлөөлдөггүй. Энэ сэтгэлгээ хаанаас үүддэг вэ? Энэ нь хүмүүсийн Бурханд итгэх итгэлдээ сайн хүн болохыг хүсэх, стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл болохыг хүсэх эерэг хүсэл тэмүүлэлтэй байдгаас үүдэлтэй. Энэ хүсэл нь хүмүүсийн өдөр тутмын амьдрал болон үүргээ гүйцэтгэхэд иймэрхүү сэтгэлгээг бий болгодог; хүний үгээр бол энэ нь: “Төвөг бүү уд, бүгдээрээ томоотой байцгаая” гэсэн үг юм. “Томоотой байх” гэдэг нь юуг хэлж байна вэ? Энэ нь үнэн-зарчим мөн үү? Энэ нь ердөө л чамайг дуулгавартай байж, дүрэм журам баримталж, төвөг удахгүй байхад хүргэдэг. Энэ бол хүмүүст тавигддаг хамгийн наад захын шаардлага бөгөөд үнэн-зарчим байхад дутдаг. Тэгвэл үнэн-зарчим гэж юу вэ? Энэ нь чи Бурханы санаа зорилгыг идэвхтэй эрж хайх ёстой гэсэн үг юм. Чи завхарсан зан чанараа харуулах үедээ, аминч хүсэлтэй байх юм уу адгуу байдал харуулах үедээ, завхарсан зан чанар чамд ямар нэг байдал үүсгэх үед чи эдгээр илрэлийг Бурханы үгтэй идэвхтэй харьцуулах ёстой. Бурханы гэгээрэл, удирдамж, тусламж, дэмжлэг, тэр ч байтугай Бурханы үгийн хатуу шүүлт, гэсгээлтээр чи Бурханы үгэнд хандах хандлагаа бага багаар өөрчилж, Бурханы үгийг хүлээн авах чиний түвшин улам бүр өндөр болж, чи Бурханы үгийг улам бүр хүлээн зөвшөөрч, Амен гэж хэлдэг. Тэгээд чи Бурханы үгийг өөртөө хүлээн авч, эндүү ташаа бодол санаа, үзэл бодлоо орхиж, хүний өвөөс зуурахаа цаашид больдог; чи үнэнийг хүлээн авч чаддаг бөгөөд эргэн тойрныхоо хүмүүс, үйл явдал, зүйлсийг зохицуулж, хүмүүс, үйл явдал, зүйлсэд хандах хандлага, байр суурь, үзэл бодлоо Бурханы үг болон үнэн-зарчмын дагуу өөрчилж чаддаг. Энэ бол завхарсан зан чанараа шийдвэрлэх зам юм. Тэгвэл одоо та нарт иймэрхүү идэвхтэй хэрэгжүүлэлт байна уу? Хүмүүсийн ерэн есөн хувьд нь байхгүй гэж Би бодож байна. Ихэнх хүний туршлагын гэрчлэлийн нийтлэл нь тодорхой арга замаар үйлдэхийг албадсан орчныг туулж, үйлдэхдээ “Бурханд дуулгавартай байх” байдалд хүрсэн тухай байдаг. Тэд өөрсдийгөө үнэн-бодит байдалтай гэж бодон, өөрсдөдөө нэлээд сэтгэл хангалуун байдаг. Хэдий чи гэрчлэлийн нийтлэл бичсэн ч энэ нь үнэндээ онгирч, өөрийгөө гэрчилж, өөрийгөө батлан харуулж байгаа хэрэг бөгөөд: “Хар даа, надад гэрчлэл бий. Би Бурханы урмыг хугалаагүй. Би энэ орчинд үүрэгтээ бат зогссон!” гэдэг. Бусад зарим хүний туршлагын гэрчлэлийн нийтлэл нь засуулсныхаа дараа хэрхэн эргэцүүлж, ухаарч, хааш яаш байж, Бурханы сэтгэлд нийцээгүйгээ ухаарч, одоо гэмшихэд бэлэн байгаа тухай байдаг. Хэдийгээр гэмшиж байгаагаа харуулах үе байдаг ч, тэд цаашид хааш яаш байхаа больсон мэт санагддаг ч завхарсан зан чанар нь өөрчлөгдсөн үү? Үгүй. Хөшигний ард тэд асар биеэ тоосон, захирангуй хэвээр байдаг. Тэдний хүмүүс, зүйлсийг хардаг, зохицуулдаг байр суурь, өнцөг, үзэл бодол нь Бурханы үгэнд огт үндэслэдэггүй. Тиймээс тэдний завхарсан зан чанар огт өөрчлөгдөж эхлээгүй байна! Тэгвэл чиний яриад байгаа өөрчлөлт юу вэ? Энэ нь ердөө зан авир, амьдралын хэв маяг, магадгүй бусадтай харилцах, хэрэг явдлыг зохицуулах өнгө аяс, илэрхийлэх арга барил, хэв маягийн өөрчлөлт юм. Чиний итгэл ч бас бэхэжсэн; янз бүрийн орчинд олон удаа засуулсныхаа дараа чи үнэнийг эрж хайж чаддаг болж, одоо олон үнэнийг ойлгодог болсон бөгөөд Бурханыг дагах чиний шийдвэр өмнөхөөсөө илүү бат бөх болсон—энэ талууд бүгд өөрчлөгдсөн. Эдгээр өөрчлөлт нь хүмүүсийг авралд хүрнэ гэдэгтээ илүү итгэлтэй, үнэнийг эрэлхийлэхэд илүү бэлэн, Бурханыг дагах тал дээр илүү найдвар тээсэн, өөдрөг болгодог. Ямар ч шалгалт, гай зовлон тулгарсан тэд итгэлээ хаях хэмжээнд сөрөг болохгүй. Гэсэн ч эдгээр нь ердөө л хэвийн хүн чанарт гаднаа амьдран харуулдаг зүйлийн өөрчлөлт юм. Эдгээр харьцангуй эерэг, идэвхтэй бодол санаа, үзэл бодол аажмаар хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэлдэг. Эдгээр өөрчлөлт нь тэдний зүрх сэтгэл сэрж, сэргэж байгаагийн шинж тэмдэг юм. Өөрөөр хэлбэл, хүмүүс илүү идэвхтэй, эрмэлзэлтэй болж, эерэг зүйлсийг илүү их хүсэн тэмүүлж, Бурханы үг, Түүний ажил, Түүний шаардлагыг эрэлхийлэхдээ илүү итгэлтэй болдог. Мэдээж, тэд Бурханы хийж буй хамгийн чухал ажил болох хүмүүсийг аврах ажлын талаар илүү тодорхой ойлголттой болдог. Эдгээр нөхцөл дээр үндэслэн олон хүн үүргээ урьдынхаас илүү хөрсөн дээрээ буусан, илүү дүрэм журам баримталсан байдлаар, илүү дуулгавартайгаар гүйцэтгэдэг. Тэдний үүргийн үр ашиг сайжирч, ялангуяа техникийн ажил одоо илүү хурдан урагшилдаг. Тэд хэдэн өдөр шаардагдах ажил долоо хоног, түүнээс ч удаан үргэлжилдэг байсан өмнөх шигээ хойрго байхаа больсон—одоо хэдхэн өдрийн дотор л үр дүн гардаг. Мэдээж энэ бол сайн мэдээ. Гэхдээ муу мэдээ нь юу вэ? Энэ нь та нарын харуулж, үзүүлж байгаа зүйл ердөө зан авир, бодол санаа, сэтгэлгээний өөрчлөлт бөгөөд далд ухамсар дахь харьцангуй эерэг, идэвхтэй, өөдрөг элементүүд сэрж байгаагийн зарим шинж тэмдэг юм. Гэвч эдгээр шинж тэмдэг нь та нарын завхарсан зан чанар өөрчлөгдөж эхэлсэн гэсэн үг биш. Энэ тийм ч сайн мэдээ биш байна, тийм үү? (Үгүй, биш байна.) Хэдийгээр тийм ч сайн мэдээ биш боловч энэ бол завхарсан хүн төрөлхтөн авралд хүрэхэд зайлшгүй үйл явц юм. Хүмүүс ийм өрөвдмөөр, хөөрхийлөлтэй, ийм төлөвшөөгүй байдаг бөгөөд тэдний амь-оролт болон завхарсан зан чанараа хаях хурд ийм удаан байдаг. Энэхүү удаан хурдны үндсэн шалтгаан нь ийм хүн төрөлхтөнд үнэнийг хүлээн авах чадавхгүй, мөн тэд үнэн, эерэг зүйлс болон Бурханаас ирдэг аливаа зүйлд ийм дөжирсөн байдаг явдал юм.

Зарим хүн Бурханд итгээд арав, хорь, гуч гаруй жил болсон хэдий ч энэ олон жилийн дараа ердөө гаднах зан авир нь бага зэрэг өөрчлөгдөж, зүрх сэтгэлдээ өчүүхэн сэргэлт туулснаас биш, завхарсан зан чанарт нь суурь өөрчлөлт гараагүй гэдгийг дөнгөж одоо л ухаардаг. Зарим нь өөрсдөдөө гарсан зан авирын зарим нэг өөрчлөлтийг хараад, үүнийгээ амь зан чанарын өөрчлөлт гэж боддог, тэр ч байтугай бусдад “Хар даа, миний амь зан чанар өөрчлөгдөөгүй байна гэж үү?” гэж гайхуулдаг. Үнэн хэрэгтээ, чиний зөвхөн зан авир л өөрчлөгдсөн; чамд зан чанарын өөрчлөлтийн бодит илрэл байхгүй, чи хэвийн хүн чанарыг амьдран харуулаагүй. Тэгвэл чиний зан чанар өөрчлөгдсөн эсэхийг хэрхэн мэдэж болох вэ? Энэ нь царай шинжиж байгаа хэрэг биш; гадаад төрхийг чинь хараад, эсвэл хэлж байгаа зүйлийг чинь сонсоод мэдэх боломжгүй, шийдвэр, хүслээ илэрхийлэхийг чинь сонсоод мэдэх бүр ч боломжгүй—шийдвэр, хүсэл бол хамгийн хоосон зүйл юм. Тэгвэл үүнийг хэрхэн мэдэж болох вэ? Хэн ч чамайг шахаж шаардахгүй, хяналт тавихгүй, тэр ч байтугай дэмжиж, туслахгүй байсан ч чи аливаа асуудлыг Бурханы үгийн дагуу харж, зохицуулах зам, чадвартай эсэх, мөн хийж буй бүхэнд чинь чамайг хориглох Бурханы үг зүрх сэтгэлд чинь чиний амь болсон эсэхийг хараад үүнийг мэдэж болно. Хэрвээ чи энэ түвшинд хүрээгүй бол арай доод түвшний талаар ярилцъя: хийж, хэлж буй бүхнийхээ зарчим болгон Бурханы үгийг ашиглах ухамсар чамд байгаа эсэхийг ярилцъя. Хэрвээ чи үүнд хүрч чадахгүй бол харамсалтай нь үнэн чиний амь болоогүй байна. Завхарсан зан чанар чинь чиний амь хэвээр байгаа бөгөөд энэ нь хэзээ ч, хаана ч чамайг хянаж, ухамсар болон бодол, үзлийг чинь ноёрхсоор байж чадна. Хэзээ ч, хаана ч чи аливаа хүн, үйл явдал, зүйлд өөрийн сэтгэл хөдлөл, сэтгэл санааны байдал, хүсэл, шүүлт, үзэл бодол, дур сонирхолд үндэслэн хандаж, тэдгээрийг зохицуулна. Чи асар аюултай байдалд хэвээр байна; чи үүргээ бие даан гүйцэтгэж чадахгүй хэвээр байгаа бөгөөд бие даан амьдарч чадахгүй—чи үргэлж бусдад найдахад хүрч, бусдын дэмжлэггүйгээр унах болно. Энэ нь чиний биеийн хэмжээ хэтэрхий жижиг байгаа гэсэн үг юм; энэ нь үнэнийг өөрийн амь болгон олж аваагүйг чинь баталдаг. Үнэнийг амь болгон олж аваагүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь чамд муу зүйл хийх, эсвэл ноцтой алдаа гаргахаас чамайг хориглох нэг юм уу хоёр зарчим л байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ухаалаг байдал чинь хэвийн үед, бас хэн ч чамайг өдөөн хатгаж, турхираагүй үед чи санаатайгаар Бурханыг доромжилж, Бурханыг харааж, эсвэл чуулганы ажилд саад болж, үймүүлэхгүй нь лавтай. Гэвч чи санаатайгаар тэгэхгүй гэдэг нь чи тэгж чадахгүй гэсэн үг биш; чи үүнийг идэвхтэйгээр хийхгүй байж болох ч идэвхгүйгээр хийсээр байж чадна. Энд идэвхгүй гэдэг нь юуг хэлж байна вэ? Энэ нь чиний завхарсан зан чанар хэзээ ч гарч ирэн чамайг хянаж, чамаар юу ч хамаагүй хэлүүлж, хийлгэж чадна, мөн хэзээ ч чамайг аливаа хүн юм уу асуудлыг эндүү ташаа үзэл бодлоор харахад хүргэж, дараа нь завхарсан зан чанараа ашиглан ямар нэг асуудлыг зохицуулах, эсвэл нэг төрлийн хүнтэй харьцахад хүргэж чадна гэсэн үг юм. Жишээлбэл, чи ямар нэг буруу зүйл хийгээд, үүнийгээ Дээрхэд, удирдагчдад, эсвэл өөр хэнд ч мэдэгдэж болохгүй гэж бодлоо гэж үзье. Үүний ар дахь шалтгаан нь юу ч байсан, ямартай ч чамд өөрийн гэсэн диаволын санаа байгаа учраас чи үүнийг нуун дарагдуулж, юу ч хэлдэггүй. Энд чиний завхарсан зан чанар удирдаж байна уу, эсвэл үнэн удирдаж байна уу? Мэдээж чиний завхарсан зан чанар удирдаж байна. Завхарсан зан чанар чинь чамайг ноёрхож, чамаар үүнийг нуун дарагдуулж, юу ч хэлүүлэхгүй байлгадаг бөгөөд чи салж чаддаггүй. Салж чадахгүй байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь чи ойлгодог үнэнээ хэрэгжүүлэх хүсэлтэй байдаг ч тэгэх хүч чадал дутдаг; чи зүгээр л завхарсан зан чанараа ялан дийлж чаддаггүй гэсэн үг юм. Энэ нь чи асуудалд орсон гэсэн үг; чи үнэнийг хэрэгжүүлж чадахгүй. Хэрвээ чи аливааг нуун дарагдуулж, бусдыг хуурахыг хүсвэл нуун дарагдуулах, хууран мэхлэх үйлдэл хийж чадах нь гарцаагүй, ялангуяа Дээрхэд зөвхөн сайн мэдээ дуулгаж, мууг нь хэлдэггүй, тэр ч байтугай дээр байгаа хүмүүсийг хуурч, доор байгаа хүмүүсээс аливааг нуун дарагдуулдаг. “Би үнэхээр үнэнийг хайрладаг, би бол үнэнийг хэрэгжүүлдэг хүн. Би Бурханы айлддаг үнэн бүрийг анхааралтай тэмдэглэж, тунгаан бодож, нэгтгэн дүгнээд, дараа нь бодит амьдрал дээр хэрэгжүүлдэг” чи гэж хэлдэг. Чи ингэж боддог, чамд ийм хүсэл байдаг ч энэ нь чи үнэнийг хэрэгжүүлсэн гэсэн үг биш. Яагаад? Яагаад гэвэл, чиний дотор зүрх сэтгэлийг чинь аль хэдийн эзэмдсэн олон эндүү ташаа бодол, үзэл байдаг. Үүний үр дүнд завхарсан зан чанар чиний амь болсон байдаг. Чиний завхарсан зан чанар удирдаж, чиний бодол, үйлдлийг ноёрхдог. Чи хэдий үнэнийг хэрэгжүүлэхийг хүссэн ч энэ нь нэмэргүй; чи үүнийг хийж чаддаггүй. Тиймээс, хэрвээ завхарсан зан чанар чинь шийдвэрлэгдээгүй бол үүргээ гүйцэтгэж байсан ч чи зарчмын дагуу үйлддэг болох боломжгүй—чи идэвхтэйгээр, ил тодоор Бурханыг шүүж, эсэргүүцэж, эсвэл доромжлохоос татгалзаж чадаж байвал энэ бол аль хэдийн нэлээд сайн хэрэг. Гэвч завхарсан зан чанар чиний зүрх сэтгэлийг захирч байгаа үед чи Бурханаас урваж, Бурханыг эсэргүүцэхгүй байж чадахгүй. Магадгүй чи зөвхөн идэвхгүй байдалд орсон, эсвэл арга мухардсан үедээ л Дээрхээс аливааг нуун дарагдуулж, хуурч, Бурханыг мэхлэхийг оролддог, мөн арга мухардсан үедээ л хүмүүсийг дарж, эсвэл адгуу байдал харуулдаг гэж бодож болох юм. Энэ нь үнэхээр түр зуурын арга мухардсан мөчүүдээс болдог гэж үү? Үгүй, энэ нь чамд гүн гүнзгий суусан завхарсан зан чанар удирдаж байгаагийн үр дүн юм. Энэ бол гарцаагүй зүйл. Яагаад гарцаагүй гэж? Яагаад гэвэл, чиний ойлгодог үнэн чамд ердөө л нэг төрлийн хүсэл, нэг төрлийн итгэл үнэмшил төдий байдаг; тэдгээр нь чиний амь болоогүй байна. Чи мэдлэгтэй эсэх, хэв чанар чинь сайн, муу эсэхээс үл хамааран, наад зах нь үнэн чиний амь болоогүй байна. Өөрөөр хэлбэл, чиний дотор үнэн ноёрхоогүй; чиний дотор сатанлаг зан чанар, Сатаны гүн ухаан удирдаж байна. Чамайг сатанлаг зан чанар ноёрхох үед чи сатанлаг зан чанараар амьдарч байдаг бөгөөд чи Сатаны нөлөөн дор амьдарсаар байдаг. Ашиг сонирхол, бардам зан чинь хохироогүй үед, байр суурь, алдар нэр, ашиг хонжоо чинь хөндөгдөөгүй үед чи бага зэрэг үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн байдаг. Гэвч алдар нэр, ашиг хонжоо, байр суурь, эсвэл хүрэх газар чинь хөндөгдмөгц завхарсан зан чанар чинь чамайг атгаж, чанга, чанд хянадаг. Чамд Бурханыг гэх жинхэнэ дуулгавартай байдал байхгүй хэвээр байдаг; чи Бурханаас болон үнэнээс зуун хувь урвах магадлалтай хэвээр байдаг. Эдгээр үзэгдлээс дүгнэхэд, чиний завхарсан зан чанар шийдвэрлэгдсэн үү? Тэдгээр нь хаягдсан уу? Үнэн чиний амь болсон уу? Ямар нэг зүйл тохиолдох үед, хэрвээ чиний ойлгодог үнэн завхарсан зан чанарыг чинь ялан дийлж чадахгүй, чиний сонголт, хүслийг ялан дийлж чадахгүй, чиний дур хүсэл, амбиц, байр суурь, нэр хүндийг ялан дийлж чадахгүй бол чиний ойлгодог үнэн чиний амь биш юм. Үнэн чиний амь болох үед чи эдгээр завхарсан зан чанарыг аяндаа ялан дийлж чадна. Хэрвээ чи завхарсан зан чанараа ялан дийлж чадахгүй бол энэ нь чиний дотор үнэн хараахан удирдлагыг гартаа аваагүй, мөн үнэн чиний амь хараахан болоогүйг харуулж байна. Чи үнэнийг хайрладаг гэж хэлдэг ч энэ нь зүгээр л чиний хүсэл тэмүүлэл, чиний хүсэл юм; энэ нь чиний амийг төлөөлдөггүй. Хэвийн хүн чанартай хүмүүст бүгдэд нь эерэг хүсэл тэмүүлэл байдаг. Сайн хүн байхыг хүсэн тэмүүлдэг байлаа гээд чи сайн хүн гэсэн үг үү? (Үгүй.) Үнэн, шударга байдал, зөв шударга байдлыг хайрладаг байлаа гээд чи үнэн, шударга байдал, зөв шударга байдалтай гэсэн үг үү? Үгүй—эдгээр зүйл чамд байдаггүй, чи ердөө л тэдгээрийг хүсэн тэмүүлдэг төдий. Хүсэн тэмүүлэх гэдэг нь юуг хэлж байна вэ? (Хүний гайхалтай хүсэл.) Зөв, энэ бол зүгээр л хүсэл. Энэ нь чи биеэ бодитоор хэрхэн авч явдагтай ямар ч хамаагүй, тийм биз дээ? (Тийм.)

Одоо үнэн та нарын амь болсон уу? (Үгүй.) Үнэн чиний амь болсон эсэхийг хэрхэн мэдэж болох вэ? Ашиг сонирхол чинь үнэнтэй зөрчилдөх үед, ашиг сонирхол чинь хохирол амсах юм уу аюулд орох гэж байх үед чиний ойлгодог үнэн завхарсан зан чанарыг чинь ялан дийлж чадах эсэхийг хараад үүнийг мэдэж болно. Хэрвээ чадвал чи үнэнийг өөрийн амь болгосон хүн юм. Хэрвээ чадахгүй бол энэ нь чиний биеийн хэмжээ маш жижиг байгааг баталдаг. Хэр жижиг вэ? Үнэн чиний амь болоогүй байна. Энэ бол бодит байдал. Зарим хүн “Хэрвээ үнэн бидний амь болоогүй юм бол бид яагаад Бурханы гэрт үүргээ гүйцэтгэхийн тулд бүхнийг хаяж чаддаг хэвээр байгаа юм бэ? Бид яагаад Бурханы төлөө зовж, төлөөс төлж чаддаг хэвээр байгаа юм бэ?” гэж хэлдэг. Зарим нь бүр “Би аль хэдийн бага зэрэг үнэнч зантай болсон; би аль хэдийн ялагч болгуулсан” гэж хэлдэг. Үнэндээ ийм үгэнд хүмүүсийн үзэл, төсөөлөл холилдсон байдаг. Хүмүүст шийдвэр, эрмэлзэл байх нь буруу биш. Хүмүүсийн гэрэл, шударга ёс руу тэмүүлэх хүсэл тэмүүлэл, түүнчлэн үнэнийг эрэлхийлж, авралд хүрэх гэх мэт хүсэл тэмүүлэл—эдгээр гайхалтай хүсэл нь тэдний ухамсар, алхаж буй замынх нь чиглэл, мөн мэдээж тэдний зан авирын зарим талыг, гаднаа тэдний биеэ авч явах байдал болон амьдрах арга барилын зарим талыг өөрчилж чадна. Энд өөрчлөлт гэдэг нь юуг хэлж байна вэ? Жишээлбэл, чи одоогоор итгэлтэй, байдал чинь маш сайн, чи сөрөг биш, үүрэг чинь онцгой саадгүй явж байна гэж бодъё. Үүний үр дүнд чи өөрийгөө онцгой үнэнч, мөн авралд хүрэх хүслээ биелүүлэх найдвар чамд байгаа мэт санагдаж, чи ямар ч бэрхшээл туулахад бэлэн байна. Гэвч сайн цаг удаан үргэлжилдэггүй. Үүргээ гүйцэтгэх явцдаа чи зарим нэг саад бэрхшээл, бүтэлгүйтэлтэй тулгарч, засуулж, олон тойруу замаар явж, тэр ч байтугай антихристүүдэд төөрөлдөж, дарагдаж, олон гомдол туулдаг. Тэгээд чи зүрх сэтгэлдээ таагүй байдлыг мэдэрдэг. Чи үнэнийг ойлгодоггүй, яагаад эдгээр зүйл тохиолдсоныг мэддэггүй бөгөөд Бурханд залбираад ямар ч хариу авдаггүй тул чи шаналдаг. Ихэнх тохиолдолд, эдгээр зүйл тохиолдсон нь үнэн болон гэрлийг хүсэн тэмүүлэх чиний шийдвэрт тодорхой цохилт, сүйтгэл учруулдаг. Энэхүү сүйтгэлийг амссаны дараа чи үүргээ гүйцэтгэхийг цаашид хүсэхээ больж, энэ нь утгагүй мэт санагддаг. Энд юу болоод байна вэ? Чи яаж ийм хурдан өөрчлөгдөв? Чи яагаад өмнөхөөсөө шал өөр хүн шиг байна вэ? Хэрвээ чамд биеийн хэмжээ байсан, мөн үнэн чиний амь байсан бол чиний үнэнч байдал өөрчлөгдөхгүй байх байсан. Гэвч үнэн чиний амь биш учраас чиний дотоод байдал, сэтгэхүй, мөн Бурханд итгэж, өөрийгөө зарлагадах эрч хүч чинь үргэлж тогтворгүй, халуун хүйтний хооронд хэлбэлздэг. Бүх зүйл саадгүй явж, сэтгэл санаа чинь сайн байх үед чамд эрч хүч байдаг, залбирах үедээ хэлэх зүйл ихтэй байдаг, Бурханы үгийг унших хүсэлтэй байдаг, чи үүрэгтээ маш шаргуу ажилладаг, завгүй, эсвэл ядарсан ч, мөн ямар ч хатуу бэрийг тэссэн ч зүгээр байдаг. Гэвч байдал бага зэрэг тааламжгүй болмогц чи сөрөг, сул дорой болж, үүргээ гүйцэтгэх эрч хүчээ алддаг. Чи нэг хоол алгасах юм уу бага зэрэг дутуу унтах үедээ үүнийг асар их хатуу бэрх гэж мэдэрч, зүрх сэтгэлд чинь: “Би яагаад зовох ёстой юм бэ? Би үүргээ гүйцэтгээд мөнгө ч олдоггүй, энэ нь үнэ цэнгүй юм байна!” гэх гомдол гарч ирдэг. Хар даа, чиний сэтгэхүй шал өөр байна. Яагаад ийм том өөрчлөлт гарав? Яагаад гэвэл, үнэн чиний амь биш бөгөөд завхарсан зан чанар чинь чиний дотор оршсоор байна. Хүмүүс урам зоригтой байх үедээ өөрсдөд нь ямар ч амбиц, хүсэл, эсвэл Бурханаас шаардах шаардлага байхгүй мэт санагддаг. Үнэн хэрэгтээ, тэдний завхарсан зан чанар дотор удирдсаар байдаг; эдгээр зүйл өөрчлөгдөөгүй хэвээр байдаг. Хүмүүс эерэг байх үедээ маш их урам зоригтой, онцгой эрч хүчтэй байдаг бөгөөд хэн ч тэднийг барьж дийлдэггүй. Тэд сөрөг байх үедээ хэн ч татаж босгохын аргагүй нялцгай амьтан шиг байдаг. Тэд үргэлж туйлширдаг бөгөөд туйлын тогтворгүй байдаг. Энэ нь тэдний хэвийн хүн чанарт ямар нэг зүйл дутагдаж байгааг харуулж байна. Тэдэнд юу дутагддаг вэ? Тэдэнд амь болох үнэн дутагддаг—ийм л байна. Чиний байдал халуун хүйтний хооронд хэлбэлздэг, нэг мөчид сөрөг, дараагийн мөчид эерэг болдог. Юу үүнд хүргэдэг вэ? Чиний завхарсан зан чанар асуудал үүсгэдэг. Өнөөдөр тэд чамайг нэг зүйл, маргааш өөр зүйл бодоход хүргэдэг; ямартай ч, эдгээр бодол үргэлж чиний хүсэл, адгуу байдал, мөн одоогийн байдал, сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй чинь нийцдэг. Гэвч хүмүүсийн дотор үнэн байх үед энэ нь өөр байдаг. Хэрвээ үнэн чиний амь болбол энэ нь чамайг хийдэг зүйлдээ үргэлж үнэн зөв, жинхэнэ тодорхойлолт өгөх боломжтой болгох бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Чи халуун хүйтэн болохгүй, мөн нэг удаагийн бүтэлгүйтэл, уналтаас болж, эсвэл бага зэрэг засалт, бага зэрэг саад бэрхшээлээс болж сөрөг болж, уналтад гацахгүй. Чи бас хэт эерэг болж, урам зоригтой залуу шиг авирлаж, гурван өдөр, гурван шөнө унтахгүй байхгүй. Оронд нь чи хэвийн ухаалаг байдалтай байна. Тийм биз дээ? (Тийм.) Хүмүүс үнэнийг ойлгож, үнэн тэдний амь болох үед тэд үзэгдлийн талаар тодорхой ойлголттой болдог. Тэд яагаад Бурханыг дагах хэрэгтэйгээ, яагаад үүргээ гүйцэтгэх хэрэгтэйгээ, үүргээ гүйцэтгэхдээ ямар үр дүнд хүрэх ёстойгоо, мөн эдгээр хатуу бэрхийг туулахын зорилго, ач холбогдол, үнэ цэнийг мэддэг. Тэд эдгээр үнэн-зарчмыг зүрх сэтгэлдээ будилаан, булингаргүйгээр бүрэн ойлгодог. Тиймээс тэд сайн дураараа, гомдолгүйгээр зовдог, хийдэг бүхэнд нь дүрэм, зарчим байдаг, мөн Бурханд итгэх итгэлээ хэзээ ч алддаггүй; тэд сөрөг болох үедээ Бурханы талаар гомдоллодоггүй, эсвэл Түүнийг орхидоггүй бөгөөд эерэг болох үедээ Бурханаас илүү зүйл шаарддаггүй, мөн тэдний байдал маш хэвийн байдаг. Та нар одоо ийм байна уу? (Үгүй.) Тэгвэл яах ёстой вэ? (Үүнээс хойш бид завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрэлхийлэхэд анхаарах ёстой; өөр зам байхгүй.) Үнэнийг эрэлхийлэхээс өөр зам байхгүй. Би чамд хэлье: Хэрвээ чи үнэнийг эрэлхийлэхгүй, завхарсан зан чанар чинь үргэлж чиний амь болон удирдсаар байвал чамд сайн хүрэх газар байхгүй; сайндаа л чи хөдөлмөрчин болоод дуусна. Гэвч хэрвээ чи үнэнийг эрэлхийлбэл авралд хүрэх найдвар чинь асар их байх болно, эцэст нь хүртэх ерөөл чинь ч бас асар их байх болно. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлбэл завхарсан зан чанарын хүлээснээс чөлөөлөгдөж, завхарсан зан чанар чинь цаашид чиний амь байхаа болино, үүний үр дүнд чи авралд хүрэх найдварыг үнэхээр харах болно. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлэхгүй, завхарсан зан чанар чинь шийдвэрлэгдээгүй хэвээр байж, чи сайн зүйл хийж, мууг үйлдэхгүй байхын тулд зөвхөн өөрийгөө барих, хүсэл зоригтоо найдахыг хүсвэл замын төгсгөлд хүрч чадах эсэх чинь ч эргэлзээтэй. Ойлгов уу? (Ойлголоо.) Бурханд итгэхдээ хүмүүсийн шийдвэрлэх ёстой хамгийн том асуудал юу вэ? (Завхарсан зан чанар.) Завхарсан зан чанарыг шийдвэрлэх нь хамгийн чухал зүйл юм. “Би одоо Бурханы гэрт бүтэн цагаар үүрэг гүйцэтгэж, өөрийгөө бүтэн цагаар зарлагадаж байгаа учраас би ялагч!” гэж бүү бод. Бурхан бүлэг ялагчдыг бий болгох тухай айлддаг—ялагчид гэж юу гэсэн үг вэ? “Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм” (Илчлэл 14:4). Эдгээр нь энгийн үгийн утгаар бол ялагчид юм. Хүн зүгээр л ялагч байхдаа сэтгэл ханаж болохгүй. Энэхүү энгийн утгаараа ялагч байна гэдэг нь тухайн хүний завхарсан зан чанар хаягдсан гэсэн үг биш, үнэн тэдний амь болсон гэсэн үг ч биш. Эцэст нь аврагддаг хүмүүс бол зүгээр нэг ялагчид биш—энэ нь тийм ч энгийн зүйл биш. Ялагчид бол ердөө л ертөнц, Сатан, ёрын муу чиг хандлага, ёрын муу дэглэмийг ялан дийлдэг хүмүүс юм—ялагчид гэж ийм хүмүүс юм. Хэрвээ чи ердөө зарим нэг үнэн-зарчмыг ойлгодог, мөн махан бие, сэтгэл татагдалтыг түр зуур ялан дийлж чаддаг, эсвэл янз бүрийн үндэслэлгүй цуу ярианд хазаарлагддаггүй, эсвэл ёрын муу хүмүүс юм уу үл итгэгчдэд үймүүлэгддэггүй бол энэ нь ялагчийн стандартад бүрэн нийцэхгүй хэвээр байна. Зөвхөн энэ хэдэн өчүүхэн туршлагатай байх нь тийм ч их үнэ цэнтэй биш юм. Юу үнэ цэнтэй вэ? Үнэнийг өөрийн амь болгох нь хамгийн үнэ цэнтэй зүйл юм. Хүн үнэнийг хэрхэн өөрийн амь болгож чадах вэ? Ганцхан зам бий: Чи Бурханы үгийг илүү их уншиж, Бурханы үгийг илүү их хэрэгжүүлж, туулах ёстой. Ингэж байж л чи Бурханы үгээс үнэнийг олж авч, үнэнийг өөрийн амь болгож чадна. Хэрвээ чи үнэнийг ашиглан бүхэл амьдралаа, өдөр тутмын амьдралаа, мөн үйлдэж, биеэ авч явах зарчмаа чиглүүлбэл—хэрвээ чи ингэж хэрэгжүүлбэл—чамд үнэн-бодит байдал байх болно. Чамд үнэн-бодит байдал байх үед хуучны сатанлаг зан чанар чинь хойш тавигдана. Чи хэрхэн үйлдэхээ шийдэхээсээ өмнө эхлээд “Миний юу бодож байгаа нь үнэн-зарчмыг төлөөлөхгүй. Би Бурханы үг юу гэж хэлснийг харах ёстой” гэж тунгаан бод. Хэрвээ чи үргэлж ингэж тунгаан боддог бол, мөн үргэлж Бурханы үгийн дагуу ярьж, хэрэгжүүлдэг бол үнэн бага багаар чиний амьд орохгүй гэж үү? Далайд дусал нэмэр. Өдөр тутмын амьдрал, үзэл бодол, оршин тогтнолын одоогийн байдал, мөн өөрийн байдлаа өөрчлөхийн тулд үнэнийг зүрх сэтгэлдээ бага багаар оруул. Чиний байдал аажмаар өөрчлөгдөж, сайн чиглэлд хөгжихийн хэрээр чиний мууг үйлдэж, саад, үймээн учруулах магадлал тасралтгүй буурч, чиний гайхуулах магадлал тасралтгүй буурахын зэрэгцээ үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлж буй гэрчлэл чинь тасралтгүй нэмэгдэх болно. Зөв, буруугийн эгзэгтэй асуудал гарах үед үнэн-зарчим чиний сатанлаг завхарсан зан чанарыг, мөн хувийн хүсэл, дур сонирхол, төлөвлөгөөг чинь ялан дийлдэг. Тэгж байж л чи жинхэнэ ялагч, үнэнийг өөрийн амь болгосон хүн, мөн авралд хүрч чадах хүн болно. Эс бөгөөс, хэрвээ чи ердөө л өөрийн дур сонирхолд үндэслэн үйлдэж, “Ингэж үйлдэх нь сайн, би эдгээр зүйлийг баяртайгаар, сайн дураараа хийж байгаа бөгөөд надад ямар ч гомдол байхгүй” гэж боддог бол энэ нь ямар хэрэгтэй юм бэ? Чамд гомдол байхгүй ч чиний хэрэгжүүлэлтийн зарчим юу вэ? Чиний хэрэгжүүлэлт бүхэлдээ чиний завхарсан зан чанарын дур сонирхол, алдаатай бодол, үзэл, аминч санаа зорилго, амбиц, хүсэл, сэтгэл татагдалт, адгуу байдлаас гардаг—энэ нь бүхэлдээ чиний завхарсан зан чанарт удирдуулдаг. Энэ бол үнэнийг харуулдаг амьдрал биш, завхарсан зан чанарыг харуулдаг амьдрал юм. Бурхан үүнийг санахгүйгээр барахгүй, бас яллана. Чи өөрийн амьдран харуулдаг зүйл, хэлдэг үг, хийдэг зүйл, мөн харуулдаг бодол, үзлээ үнэнд нийцүүлэхийн тулд, завхарсан зан чанараас үүдэн гардаг эдгээр эндүү ташаа бодол, үзлийг зүрх сэтгэлдээ улам бүр цөөрүүлэхийн тулд, мөн зүрх сэтгэлдээ бодож байгаа зүйл болон аливаа асуудлын талаарх үзэл бодлоо бүгдийг нь үнэнтэй холбоотой, үнэнд нийцдэг болгохын тулд чадах бүхнээ хийх ёстой. Чи энэ талыг эрэлхийлж, үүнд анхаарах ёстой, тэгвэл чиний дотор улам бүр олон өөрчлөлт гарч, байдал чинь улам бүр сайжирна. Өнөө үед олон хүн бичиг үсэг, хоосон сургаал ярьж, тэдгээрийг тодорхой, логиктой илэрхийлж чаддаг ч үнэн-бодит байдлын талаар ярих болоход тэдэнд хэлэх зүйл байдаггүй бөгөөд тэд өчүүхэн төдий ч бодитой ойлголт илэрхийлж чаддаггүй. Энд юу болоод байна вэ? (Бидэнд үнэн байхгүй.) Чиний амь бол үнэний амь биш, харин завхарсан зан чанарын амь, Сатаны амь хэвээр байна.

Бидний дөнгөж сая нөхөрлөсөн зүйлийг та нар ойлгов уу? Хэрвээ та нар завхарсан зан чанараа хараахан хаяагүй гэдгээ, мөн завхарсан зан чанараараа амьдарсаар байгаагаа үнэхээр ухаарвал сөрөг болох уу? (Дөнгөж сая Бурханыг бидний завхарсан зан чанар өөрчлөгдөөгүй гэж хэлэхийг сонсоод зүрх сэтгэлд минь маш их зөрүү мэдрэгдэж, би энэ олон жилийн турш Бурханы үгийг байнга идэж, ууж, тодорхой нөхцөл байдалд үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарсан байтал миний завхарсан зан чанар яагаад өөрчлөгдөөгүй хэвээр байна вэ гэж бодсон. Би бага зэрэг урам хугарч, сөрөг болсон. Гэвч Бурхан бага багаар удирдамж өгч, нөхөрлөсний үр дүнд би зөвхөн гаднах зарим нэг сайн зан авир харуулдаг, харин завхарсан зан чанар минь дотор минь удирдсаар байгааг ойлгосон; үнэхээр ямар ч өөрчлөлт гараагүй байна. Хүмүүс аливааг хийхдээ эхлээд тунгаан бодох ёстой, санаа нь хэчнээн сайн байсан ч үнэн-зарчмыг төлөөлдөггүй, мөн тэд Бурханы үгэн дэх үнэн юу гэж хэлдгийг харах ёстой бөгөөд ямар нэг зүйл хийх бүрдээ үнэнийг эрж хайж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж сургуулилах ёстой, тэгвэл тэдний байдал аажмаар өөрчлөгдөнө гэж Бурхан хэлсэн. Бурханы нөхөрлөлийг сонссоныхоо дараа би дахин найдвар харах шиг болж, зам байгааг мэдрээд цаашид сөрөг байхаа больсон.) Сөрөг байх нь буруу; та нар ямар ч нөхцөлд сөрөг байж болохгүй. Завхарсан зан чанарыг хаях нь авралд хүрэх агуу хэрэг юм. Аливаа зүйл завхарсан зан чанар байх тусам та нар үүнийг шийдвэрлэхэд илүү их анхаарах ёстой. Бүх хүчээ дайчилж, бүрэн анхаарлаа үүнд зориулах ёстой. Та нар сөрөг байж болохгүй, мөн бууж өгч болохгүй. Хэдийгээр та нар одоо үнэнийг эрэлхийлэхэд анхаарч эхэлж байгаа ч заримдаа хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэггүй хэвээр байна. Одоо та нартай хэрэгжүүлэлтийн замын талаар ярилцах нь та нарын амь-оролтод илүү их ашиг тустай, үүний зэрэгцээ энэ нь та нарт хямралын мэдрэмж төрүүлж, үнэнд анхаарч, үнэнийг ойлгож, үнэн-бодит байдалд аль болох хурдан орох боломжтой болгодог. Бүү маадгар бай, мөн одоогийн нөхцөл байдалдаа бүү сэтгэл хана. Та нар ердөө л дуулгавартай, хүмүүжилтэй болж, өмнөхөөсөө бага зэрэг илүү ухаалаг болсон боловч завхарсан зан чанараа хаяхаас хол хэвээр байна! Баримт илэрхий байхад сөрөг байхын хэрэг юу байна вэ? Сөрөг байх нь бодит асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Та нар асуудал хаанаас үүдэлтэйг олж мэдээд, тэндээс нь шийдвэрлэхийг хичээж эхлэх хэрэгтэй. Одоо эхлэхэд оройтоогүй байна. Хэзээ хэтэрхий оройтох вэ? Бурханы ажил дуусах үед хэтэрхий оройтох болно. Та нарт үнэн-бодит байдалд орж, үнэнийг өөрсдийн амь болгон олж авах шийдвэр байна уу? (Бидэнд одоо энэ шийдвэр байна.) Үнэндээ үнэн-бодит байдалд орох нь хэцүү биш. Бодоод үз дээ, үнэний талаарх нөхөрлөлийн олон үг айлдагдсан бөгөөд тэдгээр нь маш дэлгэрэнгүй, тодорхой байдаг. Агуулга нь маш их мэт санагдах боловч зарчим нь өөрчлөгддөггүй, хэрэгжүүлэлтийн зам нь өөрчлөгддөггүй. Чи завхарсан зан чанар харуулах үедээ тэр санаа юм уу бодлоо ухамсартайгаар барьж аваад, зүрх сэтгэлдээ “Энэ бол завхарсан зан чанар, тэгвэл би үүнийг яаж шийдвэрлэх ёстой вэ? Би өмнө нь үүнийг шийдвэрлэж байгаагүй. Би Бурханд олон жил итгэсэн ч гаднах үйлдэл болон гайхуулахад л анхаарсан бөгөөд надад завхарсан зан чанар байсаар байгаа гэх баримтыг би хэзээ ч тунгаан бодож байгаагүй. Өнөөдөр би дотор минь ийм бодол байгааг гэнэт олж мэдлээ. Энэ бодол хаанаас гарч ирсэн бэ? Завхарсан зан чанараас. Тэгвэл энэ завхарсан зан чанарыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?” гэж тунгаан бод. Бурханд залбирч, үнэнийг эрж хай, мөн эргэн тойрныхоо туршлагатай хүмүүсээс асуу; тэд чамайг үнэнийг эрж хайж, асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлнэ. Бүгд хамт байх үед та нар бие биеэ дэмжиж, тусалж, бие биеэ ойлгодог байх ёстой. Хүн бүрийн биеийн хэмжээ адилхан бөгөөд хэн ч бусдыг дээрд үзэх юм уу дорд үзэх ёсгүй. Хэрвээ хүн бүр ингэж бие биедээ тусалж, дэмжиж, хүн бүрийн биеийн хэмжээ аажмаар өсөж, эцэст нь та нар бүгд авралд хүрч, хаанчлалд хамтдаа орвол сайн биш гэж үү? (Тийм.) За, өнөөдрийн нөхөрлөлөө үүгээр өндөрлөе. Баяртай!

2023 оны 9 дүгээр сарын 9

Дараах: Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ (12)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих