Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ (12)

Үнэнийг эрэлхийлэх эхний хэрэгжүүлэлт: Орхих

Өөрийнхөө болон Бурханы хоорондох саад тотгор, Бурханд хандах дайсагналаа орхих нь

I. Бурханы талаарх үзэл, төсөөллөө орхих нь: Бурханы ажлын талаарх үзэл, төсөөллөө орхих нь

Е. Бурханы ажил хүмүүсийн төрөлх нөхцөл байдлыг өөрчилдөггүй; энэ нь тэдний завхарсан зан чанарыг өөрчлөх зорилготой

Бид өнгөрсөн удаа ямар сэдвээр нөхөрлөсөн бэ? Бид төрөлх нөхцөл байдал, хүн чанар, завхарсан зан чанар гэсэн гурван талын зарим тодорхой илрэлийн талаар нөхөрлөсөн. Бид эдгээр тодорхой илрэлийн талаар хэлэлцэж, тэдгээр нь энэ гурван талын алинд нь хамаарахыг ийм маягаар ялган таньсан. Хэрвээ та нар бидний нөхөрлөсөн эдгээр илрэлийг өдөр тутмын амьдралдаа харвал тэдгээрийг төрөлх нөхцөл байдал, хүн чанар, эсвэл завхарсан зан чанарын алинд нь хамаарахыг ерөнхийд нь тодорхойлж, ангилж чадна. Харин нөхөрлөөгүй илрэлүүдийн хувьд, та нар одоо тэдгээрийг эдгээр зарчмын дагуу, эсвэл харуулж буй мөн чанарынх нь дагуу хэрхэн ангилахыг мэдэх үү? (Урьдынхаасаа арай сайн хийж чаддаг болсон юм шиг санагдаж байгаа–бид энэ чиглэлээр эргэцүүлж чадах ч ялган таньж чадах хэмжээнд хараахан бүрэн хүрээгүй байна.) Та нар бидний нөхөрлөсөн илрэлүүдийг ерөнхийд нь ялган таньж чадна, харин нөхөрлөөгүй, өмнө нь нөхөрлөсөн илрэлүүдтэй огт хамааралгүй илрэлүүдийг ялган таньж чадах эсэхээ мэдэхгүй байна. (Тийм.) Өнгөрсөн хэд хэдэн номлолоор бид төрөлх нөхцөл байдал дахь сонирхол, хобби, давуу талын зарим илрэл, түүнчлэн эдгээр талтай холбоотойгоор хүмүүст илэрдэг асуудлуудын талаар нөхөрлөсөн. Бид мөн эдгээр асуудалтай холбоотойгоор хүмүүст байх ёстой хандлага, хэрэгжүүлэх зам, түүнчлэн сонирхол, хобби, давуу талтай байдаг хүмүүст Бурханы тавьдаг шаардлагын талаар нөхөрлөсөн. Энэ талаар нөхөрлөхийн гол зорилго нь сонирхол, хобби, давуу талын талаар хүмүүст байх ёстой бодол, үзэл санаа–түүнчлэн тэдний ойлгох ёстой хэрэгжүүлэх зам–мөн эдгээр талтай холбоотойгоор тэдний ойлгох ёстой Бурханы санаа зорилго, шаардлагыг хүмүүст хэлж өгөх явдал юм. Сонирхол, хобби, давуу талын асуудлын тухайд бид зөвхөн ерөнхий утгаар нь нөхөрлөсөн бөгөөд энэ тал дээр хүмүүс ямар буруу бодол, үзэл санаатай байдаг, хэрэгжүүлэх ямар буруу замаар явж болзошгүй, эсвэл энэ тал дээрх Бурханы шаардлагын талаар ямар буруу ойлголттой байдаг талаар тодорхой нөхөрлөөгүй. Тиймээс одоо хүмүүст байдаг эдгээр асуудалд үндэслэн сонирхол, хобби, давуу талын талаар хүмүүсийн ойлгох ёстой тодорхой асуудлуудыг нарийвчлан нөхөрлөцгөөе.

7. Сонирхол, хобби, давуу талын хоорондын ялгаа

Та нар сонирхол, хобби, давуу талын талаар өөрсдөдөө ямар эндүү ташаа ойлголт, эсвэл гажууд ухамсарлалт байдгийг анзаарсан уу? Ихэнх асуудлын хувьд, та нар зөвхөн Миний нөхөрлөсөн хэмжээнд л ойлгодог бөгөөд дараа нь хэлсэн зүйлийг эргэцүүлдэг ч үгүй, амьдрал дахь зүйлстэйгээ харьцуулдаг ч үгүй атлаа бүхнийг ойлгосон мэт бодож, асуудлыг маш энгийн гэж үздэг үү? Эхлээд энэ асуултыг бодоод үз: Сонирхол, хобби, давуу талын хооронд ялгаа бий юу? (Бий.) Ялгаа нь юу вэ? Хэрвээ чи ялгаа байгаа гэж харж чадаж байвал тэдгээр нь юугаараа ялгаатай вэ? (Сонирхол, хоббитой байна гэдэг нь тухайн хүн ямар нэг зүйлд үнэхээр дуртай байна гэсэн үг болохоос биш, заавал тэр салбартаа давуу талтай байна гэсэн үг биш.) Гол ялгааг үндсэндээ хэлчихлээ–ерөнхийдөө иймэрхүү байдаг. Хүн чанарын өнцгөөс харвал, сонирхол, хобби гэдэг нь хүн тодорхой төрлийн мэргэшсэн үйл ажиллагаа юм уу ямар нэг зүйлийг сонирхдог, түүнд анхаарал хандуулах юм уу түүгээр хичээллэх хүсэлтэй байхыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, тэдний хувийн сонирхол нь сонирхдог, шимтдэг зүйл рүүгээ харьцангуй илүү хэвийсэн байдаг. Тэд энэ талын мэргэжлийн ур чадварт бага зэрэг дуртай төдий бус харин түүнийг маш их сонирхдог бөгөөд энэ нь жирийн зүйлд дурлах юм уу хайрлах түвшнээс давсан байдаг. Сонирхол, хобби гэдэг нь энэ юм. Гэвч тэд хэв чанарынхаа үүднээс бол сонирхож, шимтдэг тэрхүү мэргэшсэн үйл ажиллагаа юм уу зүйлдээ гаргууд эсэх, үүнийг сайн хийж чадах эсэх, мөн ямар түвшинд хийж чадах вэ гэдгийн хувьд аль нь ч тодорхойгүй юм. Тиймээс, сонирхол, хобби гэдэг нь хүмүүсийн сонирхдог, дуртай зүйлсийг, өдөр тутмын амьдралдаа байнга хийх хүсэлтэй, анхаарал хандуулж, хийхэд цаг хугацаа, эрч хүчээ зарцуулахад бэлэн байдаг зүйлсийг хэлдэг. Харин эдгээр зүйлийг хэр сайн хийж чадах нь тэдний хэв чанар болон үүндээ гаргууд эсэхээс шалтгаална. Энэ зүйл нь тэдний онцгойлон сонирхож, шимтдэг зүйл байхын зэрэгцээ тэд мөн үүндээ гаргууд байлаа гэж бодъё–өөрөөр хэлбэл, энэ зүйлээ сонирхож, шимтэхээс гадна маш сайн хийж, нэлээд үр дүнд хүрч, асар их амжилт гаргаж чаддаг. Өөрөөр хэлбэл, тэдний энэхүү сонирхол, хоббидоо гаргууд байх нь жирийн хүнийхээс давдаг бөгөөд энэ салбарт тэдний хүлээж авах чадвар, суралцах хурд, зарчмуудыг эзэмших хурд нь жирийн хүнийхээс илүү байдаг. Ийм илрэлүүд байх үед үүнийг давуу талтай байх гэж нэрлэдэг. Бусад хүн ямар нэг зүйлийг бие даан сайн хийж чаддаг болохын өмнө албан ёсны, урт хугацааны мэргэжлийн сургалт, боловсрол, мэдлэг олж авах үйл явцыг туулж, дадлага сургуулилалт хийж, холбогдох мэргэжилтнүүдээс чиглэл, удирдамж, хяналт, стандартчилал, зөвлөгөө болон бусад иймэрхүү зүйлсийг авах шаардлагатай байж болно. Харин давуу талтай хүмүүс мэргэжлийн сургалт, системтэй сургалтад хамрагдаагүй ч өөрсдийн гаргууд эзэмшсэн мэргэжлийн ур чадварт тодорхой түвшний ойлголттой байдаг. Тэд энэ салбарт тодорхой хэмжээний бодит ойлголт, бодит туршлага, эсвэл хувийн ололт амжилттай байдаг. Мөн мэргэжлийн сургалтад хамрагдсанаар энэ салбар дахь тэдний давуу тал бүр ч өндөр түвшинд хүрч чадна. Товчхондоо, давуу талтай байна гэдэг нь сонирхож, шимтдэг зүйлдээ жирийн хүнээс илүү гаргууд байхыг хэлнэ. “Гаргууд” гэж юу гэсэн үг вэ? (Тодорхой салбарт давуу талтай байх, эдгээр зүйлийн талаар харьцангуй сайн мэдлэгтэй байж, тэдгээрийг төвөггүй, чадварлаг зохицуулах.) Ямар нэг зүйлд гаргууд байна гэдэг нь зөвхөн тэр зүйлийнхээ талаар мэдлэгтэй байх төдий биш; харин энэ салбарт онцгой авьяас чадвар, харьцангуй хүчтэй төрөлх авьяастай байхыг хэлнэ. Бусдын заавар зөвлөгөөгүйгээр ч тэд бусдын ойлгож чадахгүй зүйлийг ойлгож чаддаг. Түүнчлэн албан ёсны сургалт, эсвэл нэр хүндтэй багшийнзааварчилгаатай хосолбол тэд энэ салбартаа бүр ч илүү сайн хийж чадна. Давуу талтай байх тухай ярих үед энэ нь хүн тодорхой сонирхол, хоббидоо онцгой сайн, энэ тал дээр ер бусын авьяас чадвартай байна гэсэн үг. Энэ салбар дахь тэдний ухамсарлах чадвар, хүлээж авах чадвар, сурах чадвар нь бүгд онцгой сайн бөгөөд тэд маш хурдан учрыг нь олдог. Тэд жирийн хүнтэй харьцуулахад энэ салбарт илт гаргууд байдаг. Давуу талтай байна гэдэг нь үүнийг хэлж байгаа юм.

Одоо та нар давуу тал гэж юу болохыг ойлгосон тул сонирхол, хоббины талаар ярилцъя. Сонирхол, хобби болон давуу талын хооронд ямар ялгаа байдаг вэ? Сонирхол, хобби нь давуу талтай адилхан уу? (Адилхан биш.) Яагаад сонирхол, хобби нь давуу талтай адилхан биш вэ? (Яагаад гэвэл, ямар нэг зүйлийг сонирхоно гэдэг нь заавал тэрийг сайн хийж чадна гэсэн үг биш, бас түүндээ заавал гаргууд байна ч гэсэн үг биш; түүнчлэн тэр зүйлийг заавал тийм хурдан ойлгож авч чаддаг гэсэн үг ч биш юм.) Сонирхол, хоббитой байна гэдэг нь чи тодорхой төрлийн зүйлд дуртай гэсэн үг боловч энэ нь чиний давуу тал мөн эсэх нь чиний энэ салбарт хамаарах ойлгож авах чадвар, суралцах чадвар, хүлээж авах чадвараас, түүнчлэн энэ салбар дахь чиний төрөлх авьяас чадвар, үүнд төрөлхийн гаргууд эсэхээс чинь хамаарна. Хэрвээ чи үүнд гаргууд бол энэ нь чиний давуу тал юм. Хэрвээ чи үүнд гаргууд биш бөгөөд энэ нь ердөө л хувийн сонирхол–чиний сонирхдог салбар–байтал чи хэв чанар муутай, төрөлх авьяас чадвараар дутмаг, өөрөөр хэлбэл, энэхүү сонирхол, хоббиныхоо талаар ойлгож авах чадвар муутай, үүнд огт гаргууд биш, болхи хийдэг, энэ салбарт үр бүтээмжгүй, ямар ч үр дүнд хүрдэггүй бол энэ салбар чиний давуу тал биш–энэ нь чиний хувьд зөвхөн сонирхол, хоббины түвшинд л үлдэнэ. Яагаад энэ нь зөвхөн чиний сонирхол, хобби бөгөөд давуу тал чинь биш вэ? Яагаад гэвэл, чи үүнд гаргууд биш. Жишээ нь, зарим хүн: “Би дуулах үнэхээр дуртай” гэж хэлдэг. Хэр их дуртай вэ? Өглөө нүдээ нээсэн цагаасаа эхлээд поп дуу тавьдаг; тэд гадаад дуу, барууны болон хятад дуурь гээд бүх төрлийн дуу сонсдог–хөгжим гэж тооцогдох юуг ч тэд сонсох дуртай. Тэд бас дуулахыг хүсдэг ч нэг том асуудал байгаа–тэд төрөлхийн хөгжмийн сонсголгүй, эсвэл энэ тал дээр зүгээр л ямар ч давуу талгүй. Хэдэн жил дуулахад суралцсан ч зөв техникээ олж чаддаггүй хүмүүс бас бий. Тэд хэрхэн хамгийн тааламжтайгаар дуулах, дуулалтаа хэрхэн сэтгэл хөдөлгөм болгох, эсвэл дуулалтаараа дамжуулан хэрхэн сайн үр дүнд хүрэхийг мэддэггүй. Хэдийгээр тэд багаасаа л дуулах дуртай байсан, энэ нь тэдний сонирхол, хоббины нэг боловч төрөлх нөхцөл байдлынх нь хязгаарлагдмал байдлаас шалтгаалан тэдний сонирхол, хобби нь зөвхөн сонирхол, хоббины түвшинд л үлддэг–энэ нь давуу тал биш юм. Жишээ нь, дуулахдаа гаргууд хүн магтан дуу сурах үедээ барагцаагаар гурван удаа дуулаад л гол аялгууг нь дуулж чаддаг. Тэгээд дөрөв, таван удаагийн дараа үндсэндээ дууг бүтнээр нь дуулж чаддаг. Гэтэл дуу сонсох дуртай боловч дуулахдаа гаргууд биш хүмүүс гурван удаа сонссоныхоо дараа ч ерөнхий аялгууг нь тогтоож чадахгүй байж болно. Бүр таван удаагийн дараа ч тэд дуулж чадахгүй хэвээр, үгийг нь юм уу нотыг нь байнга харах шаардлагатай байж болдог. Яг дуулах болоход тэд дуугаа мэдэрч, эсвэл зөв өнгөө олж чаддаггүй. Тэд бас үгийг нь санаж чаддаггүй бөгөөд заримдаа бүр аялгуунаасаа гаждаг. Түүнчлэн нэлээд сэтгэл хөдлөлтэй дуу дуулахдаа сэтгэл хөдлөлийн илэрхийллээ ерөөсөө зөв хянаж чаддаггүй. Бусад нь тэдний дуулахыг сонсоход таатай биш, урамгүй байна гэж хэлдэг ч тэд урам хугарч, бууж өгдөггүй, үргэлжлүүлэн сурч, дуулсаар л байдаг. Мэдээж дуулах нь хувь хүний эрх чөлөө, хувь хүний эрх; хэн ч тэднийг хязгаарлахгүй. Гэвч өнөөдөр бидний нөхөрлөж байгаа зүйл бол сонирхол, хобби болон давуу талын хоорондох ялгаа юм. Эдгээр илрэлээс дүгнэхэд тэдний сонирхол, хобби нь тэдний гаргууд хийж чаддаг зүйл биш. Тэгвэл бид яагаад энэ асуудлын талаар тодорхой нөхөрлөх ёстой вэ? Сонирхол, хобби нь давуу талтай нь адилгүй гэдгийг ойлгоход нь хүмүүст туслахын тулд юм. Хэрвээ чи төрөлх нөхцөл байдлынхаа бүх талд үндэслэн тодорхой салбарт гаргууд биш бол, энэ нь чиний сонирхол, хобби байсан ч гэсэн төрөлх нөхцөл байдлын чинь хязгаарлагдмал байдал нь чиний сонирхол, хобби бол чиний давуу тал биш гэдгийг тодорхойлдог. Хэдийгээр чи үүнд үнэхээр дуртай, бүр аминаасаа илүү хайрладаг байсан ч харамсалтай нь, энэ нь чиний гаргууд зүйл биш юм. Жишээ нь, зарим хүн бүжиглэх үнэхээр дуртай байдаг. Хөгжим сонсох бүрд бие нь хэмнэл, аялгууг даган хөдөлж эхэлдэг бөгөөд ингэж хөдлөх нь тэдэнд тун таатай санагддаг. Гэвч тэдний төрөлх гадаад төрх нь сайхан биш, тийм ч өндөр биш, мөч нь онцгой урт биш, бие галбир нь тийм ч гоолиг биш. Ерөнхийдөө тэдний бүжиглэлт харахад тийм ч аятайхан байдаггүй. Гэвч тэд зүгээр л бүжиглэх дуртай бөгөөд заримдаа олон нийтийн газар, эсвэл гудамжинд өөрсдөдөө бүрэн автан бүжиглэдэг. Хажуугаар нь өнгөрч байгаа хүнд энэ нь тэнэг санагддаг ч тэд эргэн тойронд нь хэн ч байхгүй мэт бүжиглэж, бусад хүн өөрсдийг нь хэрхэн харж байгаад огт санаа зовохгүй, яг л юу ч мэдрэхгүй байгаа мэт байдаг. Тэд ийм хэмжээнд үүндээ автсан байдаг. Хэдийгээр тэд өөрсдийгөө нэлээд сайн бүжиглэдэг гэж боддог ч үнэн хэрэгтээ үүндээ гаргууд биш. Тэд бүжгийн мөн чанарыг ухаарч чаддаггүй, мөн ямар хөдөлгөөн тохиромжтой, ямар хөдөлгөөн уран сайхан, ямар хөдөлгөөн хүний янз бүрийн сэтгэл хөдлөлийг илүү сайн илэрхийлж чаддагийг мэддэггүй. Өөрөөр хэлбэл, тэд бүжигтэй холбоотой олон талыг үнэндээ ойлгодоггүй. Мэргэжлийн багшийн зааварчилгаа, мэргэжлийн сургуулийн сургалт авсан ч өөрсдийнх нь төрөлх хэв чанарын хувьд тэд үүндээ гаргууд биш бөгөөд мөн чанарыг нь ухаарч чаддаггүй. Тиймээс төрөлх нөхцөл байдлынх нь бүх талыг авч үзвэл тэдний дуртай бүжиг нь тэдний гаргууд зүйл биш юм. Хэдийгээр тэд үүнд үнэхээр дуртай, мансууртлаа дурласан, камер юм уу толины өмнө бүжиглэхдээ өөрсдийнхөө хөдөлгөөн, байр байдлыг бишрэн хардаг ч бодит байдлыг харвал тэд бүжиглэхдээ гаргууд биш байдаг. Өөрөөр хэлбэл, бүжиг бол зөвхөн тэдний сонирхол, хобби болохоос давуу тал нь биш.

Зарим хүн уран зохиолд үнэхээр дуртай байдаг. Тэд нийтлэл бичих, шүлэг уран уншиж, зохиох дуртай, уран зохиолын форумд дуртай, мөн гадаад, дотоодын, орчин үеийн болон сонгодог роман, төрөл бүрийн уран зохиолын бүтээл унших дуртай–энэ бүх бүтээлд дуртай байдаг. Тэд уран зохиолын бүтээлдээ зохиолчдын ашигладаг төрөл бүрийн үгсийн сан, хэл найруулгын хэв маягт дуртай, мөн зохиолчдын бүтээлдээ илэрхийлдэг янз бүрийн үзэл санаанд дуртай байдаг. Энэ нь тэдний сонирхол, хобби мөн үү? (Мөн.) Энэ нь тэдний сонирхол, хобби мөн гэдэг нь маш тодорхой байна. Хүний дуртай, зүрх сэтгэл, оюун ухаандаа сонирхдог зүйл нь төрөлх байдаг–энэ нь амьдралынхаа явцад олж авдаг зүйл биш, эцэг эх, гэр бүлээс нь суулгаж өгдөг зүйл бүр ч биш. Зарим хүн уран зохиолд хайртай бөгөөд олон уран зохиолын бүтээл уншсан байдаг. Зарим нь их сургуульд уран зохиолыг системтэйгээр судалсан байдаг. Зарим нь бүр уран зохиолын мэргэжлийн профессороор ажилласан, эсвэл уран зохиолтой холбоотой ажил, мэргэжил эрхэлж, бүр эдгээр мэргэжлээр удаан хугацаанд ажилласан байдаг; тэд амьдралынхаа ихэнх хугацааг сонирхол, хоббитойгоо холбоотой зүйлсэд зарцуулсан байдаг; тэдний амьдралын бараг өдөр бүрд тэдний сонирхож, шимтдэг уран зохиол багтсан байдаг. Гэхдээ энэ нь тэдний сонирхол, хобби үнэхээр тэдний давуу тал гэсэн үг үү? Заавал тийм байх албагүй–тэд уран зохиолын салбарт жирийн хүмүүсийнхээс давсан юм уу, ялгардаг мэдлэг, эсвэл бодол, үзэл санаатай эсэхийг харах хэрэгтэй. Хэрвээ уран зохиолын салбарт тэдний эзэмшиж, ухамсарласан зүйл нь зөвхөн номоос сурсан зүйл, эсвэл хэн ч сурч, эзэмшиж чадах ердийн нийтлэг мэдлэг төдий бол энэ нь давуу талд тооцогдохгүй. Жишээ нь, хэрвээ чи тэднээр нийтлэл бичүүлбэл дүрмийн алдаагүй, цэг таслалыг зөв ашигласан, догол мөрүүдийн бүтэц сайтай, нийтлэлийн ерөнхий бүтэц нь нэлээд сайн байна. Нийтлэлийн туршид бүр маш олон уран үг хэллэг ашигласан байдаг. Гэвч нэг асуудал бий–тодорхой нэг зүйл, тодорхой нэг үзэл бодол, эсвэл тодорхой нэг үйл явдлыг илэрхийлэх болоход тэдэнд илэрхийлэх өвөрмөц арга барил байдаггүй, мөн онцгой уран сайхны, эсвэл ухаалаг илэрхийлэх арга барил байдаггүй. Тэдний бүх уран зохиолын бүтээлд эдгээр чанар байдаггүй. Өөрөөр хэлбэл, тэдний нийтлэл нэлээд сайн бүтэцтэй, мэргэжлийн өндөр түвшний, үгээ нямбай сонгосон мэт харагддаг ч гаргууд уран зохиолчид байх ёстой бодол, үзэл санаа, үзэгдэл, эсвэл үйл явдлыг илэрхийлэх өвөрмөц арга барил байдаггүй. Тэдний ихэнх нийтлэл нэлээд дунд зэргийн байдаг. Тэдний санаагаа илэрхийлэх бүтэц, арга барил нь тун хөшүүн, царцанги, догматик байдаг; тэдгээр нь шинэлэг биш, өвөрмөц ч биш, мэргэн ухаан, гүйлгээ ухаанаар дутмаг бөгөөд мэдээж уран яруу гэж тооцогдох боломжгүй. Энэ үзэгдэл юуг илтгэж байна вэ? (Тэд бичихдээ гаргууд биш, үүнийг хийх авьяас чадваргүй.) Тэд бичихдээ гаргууд биш бөгөөд үйл явдлын нөхцөл байдал, эсвэл тийм түүхийн эх загварт үндэслэн түүхийг уян хатнаар урлаж чаддаггүй. Эцсийн дүндээ, тэдний нийтлэл, уран зохиолын бүтээлийг унших үед бүгд нэгэн хэвийн, давтагдмал, нэг л хэв маягийг дагасан мэт хүмүүст санагддаг. Яагаад бид хүмүүст нэгэн хэвийн, давтагдмал санагддаг гэж хэлдэг вэ? Ерөнхийдөө тэдний нийтлэлүүд нэлээд сайн бүтэцтэй, стандартчилагдсан, мэргэжлийн мэт харагддаг; техникийн тал дээр жирийн хүн шүүмжлэх зүйл бараг олохгүй–бүтэц нь хүртэл үндсэндээ үргэлж адилхан байдаг. Хэдийгээр тэд гадаадын яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, хүүрнэл зохиол зэрэг уран зохиолын бүтээлийн төрөл бүрийн хэлбэрийг суралцаж чаддаг ч тэдгээрийг өөрсдийн уран зохиолын бүтээлдээ хэзээ ч тохируулж, ашиглаж чаддаггүй. Яагаад гэвэл, тэдний уран зохиолын ур чадвар, ололт амжилтын түвшин үргэлж сонирхол, хоббины түвшинд үлдэж, хэзээ ч давуу талын түвшинд хүрэхгүй. Тэд уран зохиолын асар их мэдлэгтэй байж болох ч үнэндээ уран зохиолын ямар ч ололт амжилт тэдэнд байдаггүй. Өөрөөр хэлбэл, тэдэнд уран зохиолын ямар ч шинэлэг байдал үнэндээ байдаггүй, тэд өөрсдийн гэсэн ямар ч төлөөлөх бүтээл гаргах боломжгүй бөгөөд тэдэнд өвөрмөц бодол, үзэл санаа, илэрхийлэх өвөрмөц арга барил байдаггүй. Энэ нь уран зохиол тэдний давуу тал биш гэдгийг баталж байна. Уран зохиолын салбар тэдний сонирхол, хобби учраас л тэд энэ талаарх эрдэм мэдлэг, нийтлэг мэдлэгийг эзэмшсэн байдаг болохоос тэдэнд уран зохиолын давуу тал байдаггүй. Чи хар даа, олон хүн ном, түүний дотор төрөл бүрийн уран зохиолын бүтээл уншдаг; олон хүн өөрсдийгөө уран зохиол сонирхогч, эсвэл уран зохиол бүтээгч гэж үздэг ч уран зохиолын бүтээл туурвидаг хүмүүсийн дунд үнэхээр өөрийн гэсэн бүтээлтэй хүн хэд байдаг вэ? Цаг хугацааны шалгуурыг давж, сонгодог бүтээл болж чадахуйц уран зохиолын бүтээл бичсэн хүн хэд байдаг вэ? Маш цөөхөн, тийм үү? Энэ хүмүүсийн ихэнх нь уран зохиолд төрөлхийн бага зэрэг сонирхолтой, шимтдэг бөгөөд хожим нь мэргэжлийн сургуульд сурч, сургуулилалт, дадлага хийж, уран зохиолтой холбоотой ажил хийх болсон байдаг. Тэд уран зохиолтой холбоотой ажил хийдэг бөгөөд энэ нь тухайн сонирхол, хобби нь тэднийг насан туршид нь дагалдах боломжтойг илтгэх мэт байж болох ч тухайн салбарт ажиллах хугацаандаа хэдэн бүтээл туурвиж, хэр их хувь нэмэр оруулж, хэдэн эх бүтээл гаргах нь тэд уран зохиолын давуу талтай эсэхээс хамаардаг. Олон хүн өөрийн дуртай, шимтдэг мэргэжлээрээ ажиллаж, түүнээсээ амьжиргаагаа залгуулах арга хэрэгсэл, эсвэл тодорхой ашиг тус олж авдаг боловч энэ мэргэжлээрээ сайн үр дүнд хүрдэггүй. Энэ нь тэдний дуртай, шимтдэг мэргэжил нь тэдний давуу тал биш гэдгийг хангалттай баталдаг. Нөгөөтээгүүр, зарим хүн сонирхол, хоббитойгоо холбоотой мэргэжлээр ажилладаггүй ч энэ нь тэдний давуу талг учраас жинхэнэ амжилт гаргаж чаддаг. Жишээ нь, зохион бүтээгчид, янз бүрийн салбарт онцгой хувь нэмэр оруулсан хүмүүс, янз бүрийн салбарт өөрийн гэсэн өвөрмөц хэв маягийг анхлан бий болгосон хүмүүс, янз бүрийн салбарын тэргүүлэх зүтгэлтнүүд гэх мэт байдаг. Тиймээс эдгээр нөхцөл байдлыг авч үзвэл сонирхол, хоббитой байна гэдэг нь заавал тэр салбартаа давуу талтай байна гэсэн үг биш юм. Гэсэн хэдий ч зарим хүн сонирхол, хобби болон давуу талын хоорондох хамаарлыг ялган таньж чаддаггүй. Тэд сонирхол, хоббигоо давуу тал нь гэж боддог ч сонирхож, шимтдэг салбартаа олон жил ажилласны дараа үнэндээ ямар ч үр дүнд хүрдэггүй. Эдгээр зүйлийг тодорхой болгосны дараа хүмүүс сонирхол, хобби болон давуу талдаа хэрхэн хандах ёстой вэ? Маш энгийн–тэдгээрт зөв хандах ёстой. Хэрвээ Бурханы гэр чамаар сонирхол, хоббитой чинь холбоотой мэргэжлийн мэдлэг, ур чадвар, авьяас шаардсан тодорхой салбарт үүрэг гүйцэтгүүлэх хэрэгтэй бол чи үүрэг гүйцэтгэх зарчмын дагуу хандаж, үүнээс татгалзахгүй, мөн сүржин үг хэллэг урсгах юм уу яаруу сандруу хандах ёсгүй. Хэрвээ энэ нь чиний гаргууд зүйл биш, чиний хийж чадахгүй, чадвараас чинь давсан зүйл байвал сөрөг болж, эсвэл Бурханд гомдоллож болохгүй; чи үүнд зөв хандаж чаддаг байх ёстой. Зөв хандах гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь, хэрвээ чи энэ салбарыг сонирхож, шимтэх нь онцгой гэж боддог ч үүнтэй холбоотой ажил хийх үедээ Бурханы гэрийн шаардлагыг хэзээ ч хангаж чаддаггүй, мөн Бурханы гэрийн шаарддаг зарчимд хэзээ ч хүрч чадахгүй бол хүрч чадах зүйлдээ л хүрэх ёстой гэсэн үг юм. Бурхан хэзээ ч загасыг хуурай газар амьдар гэж, эсвэл гахайг нис гэж албаддаггүй. Бурхан чиний хэр ихийг хийж чадах, хэр их ачаа үүрч чадахыг мэддэг. Илүү их туршлага хуримтлуулах тусам чи ч бас мэдэж авах болно. Бодит нөхцөл байдал, төрөлх нөхцөл байдалдаа үндэслэн чадах чинээгээрээ л хий–өөртөө хүндрэл бүү учруул. Хэрвээ чи чадвартай бол бүү хойш суу; хэрвээ чи чадваргүй бол сөрөг болох юм уу чадвараасаа давсан зүйл хийх гэж өөрийгөө бүү хүчил–үүнд зөв ханд.

Та нар Бурханд олон жил итгэсэн бөгөөд та нарын ихэнх нь гурваас дээш жил үүргээ гүйцэтгэсэн–та нар Бурханы гэрт тодорхой нэг үүргийг ганц, хоёрхон жил гүйцэтгээгүй. Тэгвэл чиний гүйцэтгэдэг үүрэг, эсвэл хийдэг тодорхой нэг мэргэжлийн ажлын хувьд чи хэр ихийг хийж, ямар түвшинд хүрч чадах, мөн хэр ихийг, ямар хэмжээнд гаргаж чадахаа зүрх сэтгэлдээ тодорхой мэддэг үү? (Тийм.) Чи үндсэндээ энэ бүхнийг тодорхой мэддэг. Зарим хүн бага дадлага хийснээсээ болоод тодорхой нэг үүрэгт хараахан чадварлаг болоогүй байдаг. Гэвч зарим нь энэ ажлыг олон жил хийж, маш их дадлагажсан ч Бурханы гэрийн шаарддаг зарчимд нийцэж чаддаггүй. Тэд энэ салбарт тийм ч гаргууд биш байдаг. Хэдийгээр тэд энэ үүргийг гүйцэтгэх үнэхээр дуртай, шимтдэг, бас үүнийг хийхдээ нэр төрийн хэрэг гэж үзэж, баярладаг боловч зүгээр л үүнд гаргууд биш байдаг. Бурханы гэрийн шаардлага ямар ч байсан, тэд зүгээр л түүнийг хангаж чаддаггүй. Энэ нь тэд тэрслүү, дуулгаваргүй, эсвэл өөрсдийн хувь нэмрийг оруулдаггүйдээ биш; харин төрөлх нөхцөл байдал нь үүнд хүрэх боломжгүй, хязгаарлагдмал байдаг. Тэгвэл яах ёстой вэ? Зүгээр л зөнгөөр нь орхи–бүү сөрөг бол, бүү сул дорой бай, бүү гомдолло, зүрх сэтгэлдээ шударга бус байна гэж бүү бод. Зарим хүн “Би бүжиглэх дуртай, гэхдээ төрөлхийн эв хавгүй, бас царай муутай. Би бүжгийн үүрэг гүйцэтгэхийг хүсдэг ч чаддаггүй. Тэгвэл би яах ёстой вэ? Би үнэхээр бүжиглэхийг хүсэж байна” гэж хэлдэг. Бүжиглэх хүсэл чинь чиний хувийн хүсэл, чиний дур сонирхол боловч Бурхан чиний дур сонирхлыг хангах ёстой юу? Тэр тэгэх албагүй. Бурханы гэрт шаарддаг зарчим, өөрийн дүрэм журам бий. Хэн ямар ажил хийхийг сонгох нь зарчимд үндэслэдэг. Чи хувийн хүсэл, хувийн дур сонирхол, эсвэл хувийн сэтгэл санааны байдалдаа үндэслэн Бурханы гэрийг өөрийг чинь ханга гэж хүчээр шаардаж болохгүй–энэ нь зохисгүй. Хэрвээ чи энэ салбарт үүрэг гүйцэтгэхэд тохирохгүй бол зүрх сэтгэлдээ энэ салбарт үүрэг гүйцэтгэж чадах хүмүүст чимээгүйхэн ерөөл хүс. Зүгээр л чадах бүхнээ хий, эсвэл чи удирдамж өгч, хянан шалгахад тусалдаг, бүжгийн бичлэгийн бэлтгэл эсвэл дараах шатны эвлүүлэг хийхэд тусалдаг, төрөл бүрийн материал хайхад, эсвэл үнэнийг эрж хайхад тусалдаг хөшигний ард нэр нь үл мэдэгдэх ажилтан байж болно–. Янз бүрийн салбарт хийж болох олон ажил байдаг бөгөөд чиний сонирхол, хоббитой холбоотой ажлын цар хүрээ өргөн. Чи заавал дэлгэцээр гарах албагүй–чи хөшигний арын ажлыг хагас цагаар хийж болно. Энэ нь бас үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг юм. Ийм байдлаар чи хувийн хүслээ ч хангаж, үүргээ гүйцэтгэх замаар Бурханы санаа зорилгыг хангах зарчим, стандартад ч нийцнэ–энэ нь үнэхээр гайхалтай! Энэ нь нэг сумаар хоёр туулай буудаж байгаа хэрэг биш үү? (Тийм.) Бурхан чиний төрөлх нөхцөл байдлын нэг хэсэг болгож энэ салбарт чамд давуу тал өгөөгүй тул чамд өөр сонголт байхгүй. Чи энэ салбарт төрөлхийн дутмаг бөгөөд Бурханы гэрийн энэ салбар дахь авьяастан сонгох стандартад нийцэж чадахгүй байлаа гээд гомдоллож, үглэж, эсвэл дургүйцэж, улмаар энэ салбарт үүрэг гүйцэтгэх хүсэлгүй болж, Бурханы гэр чамаас шаардсан ч үүнийг хийхээс татгалзаж болохгүй–энэ нь зохисгүй. Энэ нь үүрэг гүйцэтгэх зөв хандлага биш. Чи юу хийж чадна, зүгээр л түүнийгээ хий. Чи үүнд тохиромжгүй, эсвэл гаргууд биш байлаа гээд үүнийг хийхээс татгалзаж, Бурханы гэр чамаас шаардсан ч хийхээс татгалзаж болохгүй. Ингэснээрээ чи үүргээ гүйцэтгэхгүй байна–чи хувийн хүслээ хангаж, өөрийнхөө ажил хэргийг хийж байна. Чи Бурханыг дуулгавартай дагах хандлагаар, эсвэл Бурханд чин сэтгэлээсээ, үнэнч байх хандлагаар үүргээ гүйцэтгэхгүй байна. Энэ нь зохисгүй. Энэ бол хүмүүсийн ойлгох ёстой зүйл юм. Нэгдүгээрт, сонирхол, хобби болон давуу талыг зөвөөр ойлгох; түүнчлэн, сонирхол, хобби болон давуу талд зөв хандах.

Зарим хүн нийтлэл бичих, уран зохиолтой холбоотой ажил хийх дуртай байдаг. Тэд үргэлж нийтлэл хянаж, засварлаж, өдөр бүр нийтлэлтэй харьцахыг хүсдэг. Гэвч субьектив болон объектив янз бүрийн шалтгааны улмаас тэд энэ ажилд тохирдоггүй. Нэг талаас тэдэнд уран зохиолын салбарын суурь мэдлэг байдаггүй; нөгөө талаас тэдний хэв чанар харьцангуй муу бөгөөд тэдэнд ойлгож шингээх чадвар байдаггүй. Тиймээс тэд уран зохиолд шимтэж, хэдэн жил дадлагажсан ч бичих чадвартай байх стандартад хүрч чаддаггүй. Харин Бурханы гэр хүмүүсээс бичвэрт суурилсан ажил хийхийн тулд наад зах нь суурь хэв чанартай байхыг шаарддаг. Хэрвээ тэдний хэв чанар бичвэрт суурилсан ажил хийхэд тохиромжгүй бөгөөд нийтлэл хянах, засварлах нь хүртэл стандартад нийцэхгүй бол тэдэнд гагцхүү өөр үүрэг сонгохоос өөр арга байхгүй. Тэд харин арын албаны зарим ажил хийхэд, эсвэл зарим нэг материал цуглуулахад дөнгөн данган тохирч магадгүй. Товчхондоо, тэдний зүрх сэтгэлээсээ дуртай бичвэрт суурилсан ажил нь тэдний хийж чадахгүй зүйл юм–хэдий бичвэрт суурилсан ажлаас чөлөөлөгдөхгүй байсан ч тэд ердөө л суудал бөглөгч байх бөгөөд ямар ч бодит үр дүнд хүрэхгүй. Хүмүүс ийм хэрэг явдлыг хэрхэн цэвэр ариунаар ухамсарлах ёстой вэ? (Тэд Бурханы гэрийн зохицуулалтыг дуулгавартай дагаж сурах ёстой бөгөөд эрүүл ухаантай байх ёстой.) Энэ бол ерөнхий чиглэл–хүмүүс яг яаж хэрэгжүүлэх ёстой вэ? Хэрвээ энэ нь гажуудалд өртөмтгий хүн байвал тэрээр: “Сонирхол, хоббиг Бурхан өгдөг, тэдгээр нь төрөлх нөхцөл байдал гэж хүн бүр ярьдаг. Бурхан надад ийм сонирхол, хоббиг өгсөн юм чинь үүнтэй холбоотой ажил хийхийг Бурхан надад тогтоосон нь лавтай. Энэ нь Бурханы тогтоосон зүйл юм чинь Бурханы гэрт энэ сонирхол, хоббитой холбоотой ажлыг надад өгөх ёстой–надад ч бас хувь байх ёстой. Хэрвээ надаар энэ ажлыг хийлгэхгүй бол энэ нь хүмүүстэй холбоотой асуудал–энэ нь хүмүүс намайг дорд үздэг гэсэн үг, удирдагч, ажилчид хүмүүсийг хэрхэн үнэлэхийг мэддэггүй гэсэн үг. Билиг авьяастай хүн нь энд байхад намайг олж харах нүдтэй авьяастан хайгч алга! Би уран зохиолд маш их хайртай, үүнд үнэхээр гаргууд–нийтлэл хянан засварлах нь миний хувьд дэндүү амархан. Намайг сайн мэдээ номлуулахаар, эсвэл хар ажил хийлгэхээр явуулах нь–бөөсөнд хутга гэдэг шиг хэрэг биш үү? Энэ бол авьяастай хүнийг дэмий үрж байгаа хэрэг биш үү? Энэ бол алтыг шороонд булж байгаатай адил биш үү? Надад хийж чадах зүйл алга–намхан дээвэр дор хүн толгойгоо бөхийлгөхөөс өөр сонголтгүй! Гэхдээ “Жинхэнэ алт хэзээ нэгэн цагт гялалзах л тавилантай” гэдэг үг бий. Зүгээр л хүлээ–магадгүй энэ нь Бурхан намайг цэвэршүүлж, намайг сорьж байгаа хэрэг байх. Нэг л өдөр би Бурханы надад тогтоосон ажил, миний сонирхолтой холбоотой ажлыг гарцаагүй хийх болно. Сайн зүйлийг хүлээх хэрэгтэй. Та нар бүгд таягдан хаягдах үед миний гялалзах цаг ирнэ–тэр үед би ур чадвараа ашиглах боломжтой болно! ‘Эр хүн өшөөгөө авахад хэзээ ч оройтохгүй’, ‘Амьд хүн аргатай, аргалын гал цогтой’ гэдэг дээ” гэж хэлдэг. Та нар эдгээр үзэл бодлыг юу гэж бодож байна? Эдгээр нь буруу, тийм үү? Ийм хүмүүс мэдээж хэрэг бүтэшгүй зүйл мөрөөдөж, бүр урт хугацааны төлөвлөгөө гаргадаг ч тэдэнд үнэхээр бодит чадвар байгаа эсэх нь тодорхойгүй байдаг. Зарим хүн бүр гомдож: “Би төрөлхийн билиг авьяастай уран зохиолч байтал намайг өдөржин шаварт хутгалдсан хар ажил хийлгэхээр явуулсан. Бас би энэ талаар хэнд гомдоллох вэ? Надад хийж чадах зүйл алга–Бурхан ингэж зохион байгуулсан. Надад ямар сонголт байх билээ?” гэж хэлдэг. Үнэн хэрэгтээ, хянан засварлах баг тэднийг аль хэдийн шалгасан бөгөөд тэдний бичих ур чадвар хангалтгүй байсан байдаг. Тэдэнд уран зохиолын суурь байхгүй, бүр цэг таслалыг ч зөв ашигладаггүй. Өгүүлбэрийг таслах, эсвэл түр зогсоох ёстой газар бүрд тэд таслал ашигладаг. Гэсэн ч тэд өөрсдийгөө уран зохиолын суутан гэж үзсээр, биеийн хүчний ажил хийх нь авьяасыг үрж буй хэрэг гэж итгэдэг. Тэдний зүрх сэтгэл гомдлоор дүүрэн байдаг: “Би уран зохиолд хайртай төрсөн. Хүүхэд байхдаа би үлгэрийн ном унших дуртай байсан. Том болох тусмаа би алдартай хүмүүсийн бичсэн бүтээлийг унших дуртай болсон. Би гадаад, дотоодын зохиолчдын олон сонгодог уран зохиол уншсан; би жүжиг, үргэлжилсэн үгийн зохиол, яруу найраг зэрэг бүх төрлийн олон бүтээл уншсан. Бичвэрт суурилсан ажил хийх нь надаас ямар ч хүчин чармайлт шаардахгүй; нийтлэл бичих нь миний хувьд маш амархан. Гэтэл одоо намайг хар даа–би заваан, ядаргаатай ажил хийх хэмжээнд дорд орсон байна. Амьдралын минь хагасыг хамтдаа туулсан уран зохиолыг гэх хайр минь Бурханы гэрт няцаагдлаа. Амьдралынхаа туршид хуримтлуулсан бүх мэдлэг минь Бурханы гэрт ямар ч хэрэггүй болсон–миний уран зохиолын замнал төгсгөл боллоо! Би Бурханы гэрийг үнэн эрх мэдлийг барьдаг, шударга ёс болон зөвт байдал эрх мэдлийг барьдаг газар гэж боддог байсан. Над шиг хүн–агуу авьяастай, уран зохиолын хорхойтон–ертөнцөд үл тоогдож, дорд үзэгдэж, ур чадвараа ашиглах боломжгүй боллоо. Би Бурханы гэрт үлдсэн хүчээ гаргаж чадна гэж бодсон. Би урам зоригоор дүүрэн хянан засварлах багт бүртгүүлсэн ч сонгогдоогүйгээ олж мэдсэн. Намайг хар даа–одоо энд зогсож байгаа намайг уран зохиолын хорхойтон, уран зохиолын авьяастан гэдгийг хэн хэлж мэдэх юм бэ? Миний уран зохиолын бүх авьяас энэ заваан, ядаргаатай ажилд зэвэрч алга болсон. Одоо миний амнаас зөвхөн хар бор, хөдөөгийн үгс л гардаг болсон.” Тэд зүрх сэтгэлдээ маш их туньдаг Хэдийгээр тэд Бурханы зохион байгуулалтыг дуулгавартай дагаж, Бурханы гэр юу хийхийг шаардана, түүнийг хийнэ гэж чангаар хэлдэг ч зүрх сэтгэлдээ өөрсдийгөө буруу үнэлж, сонирхол, хоббигоо давуу тал, Бурханы ашиглахад тохиромжтой зүйл гэж эндүүрч, өөрийн байрыг олоогүй, бодит нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөөгүй, өөрийн хэмжээг мэддэггүй, мөн сонирхол, хобби нь үнэхээр өөрсдийнх нь гаргууд зүйл мөн эсэхийг мэдэхгүй байдаг–тэд энэ бүхний талаар сайн мэдэхгүй, мунхаг байдаг атлаа өөрсдийгөө уран зохиолын авьяастан гэж мэтгэсээр, өөрсдийгөө уран зохиолын мастер гэж хэлэхээс наагуур байдаг. Үүний эцсийн үр дүн юу вэ? (Тэд чуулганы зохицуулалтын талаар гомдлоор дүүрэн байдаг бөгөөд зүрх сэтгэлдээ дуулгавартай дагах хүсэлгүй байдаг.) Тэд зүрх сэтгэлдээ үргэлж гомддог. Хэдийгээр тэд үүргээ гүйцэтгэхдээ хойш суудаггүй, бүх хүчээ дайчилж чаддаг ч–арайхийн дуулгавартай дагадаг–өөрсдийгөө буруу үнэлснээсээ болоод гомддог. Тэдний оюун ухаанд “Ертөнцөд хурдан морь олон байдаг ч морь таньдаг хүн цөөхөн байдаг” гэсэн бодол байнга зурсхийдэг. Ямар хурдан морь вэ? Ямар морь таньдаг хүн бэ? Тодорхой нэг салбарт бага зэрэг сонирхолтой, шимтдэг, улмаар түүнийгээ системтэйгээр судалсныхаа төлөө тэд өөрсдийгөө юутай ч зүйрлэшгүй гэж бодож, өөрсдийгөө “хурдан морь” гэж санаж, өөрсдийгөө авьяастай гэж итгэдэг. Энэ нь өөрийгөө огт мэддэггүй хэрэг биш үү? Тэд сонирхол, хоббиг Бурхан өгдөг гэж хэлбэрэлтгүй итгэдэг ч Бурхан өөрсдөд нь ямар хэв чанар өгснийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэд сонирхож, шимтдэг зүйлдээ үнэхээр гаргууд эсэх, мөн сонирхол, хоббитойгоо холбоотой ажил, үүргийг үнэндээ сайн хийж чадах эсэх, үүнд чадварлаг эсэх, үүнийг үүрч чадах эсэхээ тодорхой мэддэггүй. Тэд энэ талаар сайн ойлгодоггүй бөгөөд үүнийг мэддэггүй. Энэ маш төвөгтэй биш гэж үү? (Тийм.) Тэд өөрийн байрыг хүлээн зөвшөөрч, эсвэл олж чаддаггүй учраас маш их гомддог. Тэд гаднаа юу харуулдаг вэ? Тэд Бурханы өмнө байнга гүнзгий санаа алдаж, тууштай шийдвэрээ байнга илэрхийлж, нэг л өдөр Бурхан өөрсдөд нь боломж олгож, гомдлыг нь тайлж, шударга ёсыг тогтоож, сонирхол, хоббитойгоо холбоотой үүрэг гүйцэтгэх хүслээ биелүүлэх боломж олгоно гэж найддаг. Тэдний байнга дуулдаг дууг хар даа: “Би урд минь байгаа замын талаар боддоггүй”. Дараагийн мөр нь юу вэ? (“Бурханы хүслийг дагах нь миний цорын ганц зайлшгүй үүрэг.”) Үнэхээр ийм биеийн хэмжээтэй, үнэхээр ийм бодит байдалтай, Бурханы хүслийг үнэхээр дагаж чаддаг хүмүүсийн хувьд энэ дууг дуулах нь туйлын тохиромжтой–энэ нь яг таардаг. Гэвч иймэрхүү хүн энэ дууг дуулах үед тэдний сэтгэл санааны байдал ямар байдаг вэ? Тэд ямар нөхцөл байдалд үүнийг дуулдаг вэ? (Гомдоллож, гомдож байх үедээ.) Тэгэхээр тэднийг дуулах үед дуулж байгаа зүйл нь дургүйцлээр дүүрэн байдаг биш үү? (Тийм.) Тэдний дуулж байгаа зүйл гомдол, үл тоомсорсон байдал, сэтгэл ханамжгүй байдлаар дүүрэн байдаг–энэ бол уй гашуу, дургүйцлээс өөр юу ч биш. Тэднийг хамгийн гунигтай байх үед нь чи энэ дууг сонсох болно. Хятадад нэг ийм үг байдаг–юу гэдэг билээ? “Эрчүүд уй гашуугаа дуулж илэрхийлдэг, эмэгтэйчүүд уй гашуугаа уйлж илэрхийлдэг, харин хөгшин эмээ нар уй гашуугаа дэмий чалчиж илэрхийлдэг”. Чи хар даа, өөр өөр төрлийн хүмүүс уй гашуугаа өөр өөрөөр илэрхийлдэг. Зарим эмэгтэй ийм нөхцөл байдалтай тулгарах үедээ зүгээр л уйлж, байнга нууцаар нулимсаа арчдаг. Тэд үүнийг мартаж чаддаггүй бөгөөд энэ талаар бодох бүрдээ нүдээ улайтал уйлж, зүрх сэтгэлдээ гомдож, туньдаг. Тэд энэ хэрэг явдалд зүгээр л зөв хандаж чаддаггүй. Үнэн хэрэгтээ, энэ бол маш энгийн хэрэг явдал–сонирхол, хобби болон давуу тал нь угаасаа хоёр тусдаа зүйл юм. Хэрвээ чамд тодорхой нэг давуу тал байвал энэ нь чиний сонирхол, хобби мөн эсэхээс үл хамааран чи тэрхүү давуу талтай холбоотой ажилд маш сайн тохирно–өөрөөр хэлбэл, чиний төрөлх хэв чанар, авьяас, эсвэл чадвар чинь чамайг яг тэр зүйлийг хийхэд гаргууд болгодог бөгөөд чи үүнийг сайн хийж чадна–энэ тохиолдолд чи тэр ажлыг хийх үедээ тодорхой үр дүнд хүрч чадах ба үүнийг хийх нь чамд харьцангуй тохиромжтой байдаг. Гэвч хэрвээ чи энэ салбарт зөвхөн сонирхол, хоббитой боловч давуу талгүй бол чи үүнийг заавал сайн хийж чаддаг биш байж магадгүй. Энэ бол маш энгийн хэрэг явдал. Зөрүүд ааш, гажууд ухамсарлалт нь мунхаг, мэдлэггүй байдалтай нь нийлснээс болоод сонирхдог ажлаа хийж чадахгүй үедээ хүмүүс урам хугарч, сэтгэлээр унаж, сөрөг болж, гомдоллож, бүх төрлийн сөрөг сэтгэл хөдлөлөөр бялхдаг. Тиймээс хүмүүс сонирхол, хобби, давуу талынхаа бодит нөхцөл байдлыг ойлгох нь маш чухал юм. Тэд ойлгомогцоо тэдгээрт зөв хандах ёстой–энэ бол нэг тал нь. Нөгөө тал нь, тэд Бурханы гэрийн зохицуулалтыг дуулгавартай дагаж, Бурханы гэрийн шаарддаг зарчмын дагуу үүргээ гүйцэтгэх ёстой. Хэрвээ Бурханы гэр чамаас тодорхой нэг салбарт үүрэг гүйцэтгэхийг шаарддаг ч чи энэ салбарын ажилд гаргууд биш, зөвхөн үүнийг сонирхож, шимтдэг, энэ ажлыг хийх дуртай, гэвч Бурханы гэрийн шаарддаг хамгийн доод стандартын дагуу чи үүнийг арайхийн хийж чадахаар байвал дуулгавартай дагаж, хувь нэмрээ оруулахыг хичээх ёстой–татгалзах, эсвэл ухрах гэж элдэв төрлийн объектив шалтаг бүү хай. Мэдээж, хэрвээ янз бүрийн салбар дахь чиний төрөлх нөхцөл байдал хязгаарлагдмал, эсвэл чамд тодорхой бодит асуудал байгаад Бурханы гэр чамайг энэ салбарт үүрэг гүйцэтгэхийг зөвшөөрч чадахгүй бол чи гомдоллох ёсгүй, мөн сөрөг, эсвэл сул дорой болох ёсгүй. Чи юу хийж чадна, зүгээр л түүнийгээ хий. Сонирхол, хоббиныхоо хувьд тэдгээрийг өөртөө үлдээ–чуулганы хүмүүс хөндлөнгөөс оролцохгүй, мөн тодорхой зүйлийг сонирхох, эсвэл шимтэх эрхэнд чинь ч халдахгүй. Энэ бол чиний хувийн хэрэг. Гэсэн хэдий ч үүрэг гүйцэтгэх тухайд чи сонирхол, хобби, давуу талтай холбоотой бүхий л янз бүрийн асуудлыг тодорхой ялган таних ёстой бөгөөд тэдгээрт бүгдэд нь зөв хандаж чаддаг байх ёстой–энэ бол хамгийн чухал зүйл юм. Та нар ойлгож байна уу? (Тийм.)

Олон хүн тодорхой нэг салбарт сонирхол, хоббитой байдаг. Мөн ямар ч сонирхол, хоббигүй зарим хүн ч байдаг. Өөрөөр хэлбэл, тэд ертөнцөд хүмүүсийн байнга холбогддог ямар нэг мэргэжил, эсвэл төрөл бүрийн мэргэжлийн үйл ажиллагаа, эсвэл янз бүрийн хүн, үйл явдал, зүйлийг онцгойлон сонирхож, эсвэл шимтдэггүй–тэд зүгээр л жирийн хүмүүс. Жишээ нь, хэрвээ хэн нэгэн тэднээс уран зохиолд шимтдэг эсэх, байнга өдрийн тэмдэглэл хөтөлж, эсвэл нийтлэл бичдэг эсэхийг нь асуувал тэд “Би уран зохиолд шимтдэггүй, бас гаргууд биш. Уншиж, эсвэл бичиж эхэлмэгц миний толгой өвддөг” гэж хэлдэг. Хэрвээ уншуулахаар уран зохиолын хэдэн шилдэг бүтээл өгвөл тэдэнд хэцүү санагдаж, зүрх сэтгэлдээ огт хүсдэггүй. Зарим нь бүр “Байнга текст ширтэхээр нүд минь ядарч, намайг хөгшрүүлдэг учраас би уран зохиолд дургүй” гэж хэлдэг. Хэрвээ чи тэднээс бүжиглэх дуртай эсэхийг нь асуувал тэд “Бүжиглэх нь зөв зүйтэй явдал биш, энэ бол хүмүүсийн завтай, өөр арай дээр хийчих зүйлгүй үедээ хийдэг зүйл. Би бүжиглэх дургүй” гэж хэлдэг. Чи хар даа, тэд үүнд дургүй бөгөөд бүр үүндээ шалтгаан олж, үүнийг зөв зүйтэй явдал биш гэж хэлдэг. Бусад нь Бурханд магтаал өргөхийн тулд бүжиглэдэг–энэ хэчнээн эерэг зүйл гээч! Бурханд магтаал өргөхийн тулд дуулах, бүжиглэх, лир хөгжим, босоо ятга тоглох нь эрт дээр үеэс хийгдсээр ирсэн; энэ нь Бурханы сайшаадаг зүйл байтал яаж зөв зүйтэй явдал биш байх юм бэ? Гэвч тэдний хувьд, тэд өөрсдийн дургүй бүхнээ дорд үзэж, сөрөг зүйл мэтээр ярьдаг. “Чи бүжиглэх дургүй юм байна–тэгвэл дуулах дуртай юу?” гэж асуухад, “Юун ‘дуулах’ вэ? Би дуулж эхэлмэгцээ л өнгө алддаг. Өөрөө сонсоход хүртэл тэвчихийн аргагүй санагддаг. Би дуулах дургүй. Бурханд итгэгч болсныхоо дараа л би Бурханы үгийн зарим магтан дуу, туршлагын магтан дууг сурч эхэлсэн. Бурханд итгэхээсээ өмнө би хэзээ ч дуулж байгаагүй; бусад хүн дуулах үед би сонсохыг ч хүсдэггүй байсан” гэдэг. “Тэгвэл чи баяртай байх үедээ өөрийгөө хэрхэн илэрхийлдэг вэ?” “Би баяртай байх үедээ зүгээр л дугхийдэг.” “Тэгвэл чи зовлонтой явдалтай тулгарч, сэтгэл санаа таагүй байх үедээ яадаг вэ?” “Тэгвэл би жаахан амттан иддэг, эсвэл зүгээр л дугхийдэг.” “Чи дуулах дургүй юм байна–тэгвэл хөгжим сонсох дуртай юу?” “Надад тийм сонирхол байхгүй, бас хөгжмөөр юу илэрхийлж байгааг би ойлгодоггүй. Та нар бүгд хөгжим хүний янз бүрийн сэтгэл хөдлөл, бодол, мэдрэмжийг илэрхийлдэг гэж хэлдэг ч би эдгээрийг ойлгодоггүй, надтай огт хамааралгүй санагддаг. Хөгжим бол дээд урлаг–над шиг дорд хүн хөгжимтэй холбогдож чадахгүй, би үүнд дургүй.” “Чи сайхан хоолонд дуртай юу?” “Би сайхан хоолонд ч дургүй. Би юу ч идэж чадна. Би төрөлхийн хар бор хүн. Би эрдэнэ шишийн гурил идэж чадна, бялуу идэж чадна, хятад хоол юм уу барууны хоол идэж чадна–юу ч байсан хамаагүй. Хэрвээ би өлсөж үхэх гэж байвал, идэх юм байхгүй бол бүр нохойн хоол ч идэж чадна.” Ийм хүмүүс зүгээр л ийм бүдүүн хадуун байдаг. Зарим эмэгтэйгээс: “Чи гоо сайхны бүтээгдэхүүнд дуртай юу?” гэж асуувал тэд: “Би огт сонирхдоггүй. Би яаж төрсөн, түүгээрээ л харагдана–намайг харахыг хүссэн хэн боловч харж болно, харахыг хүсэхгүй байгаа хүн зүгээр л өөр тийшээ харж болно!” гэдэг. Зарим эрэгтэйгээс: “Чи цахилгаан бараа, эсвэл машин гэх мэт механик зүйлсэд дуртай юу?” гэж асуувал тэд: “Тийм зүйлсэд дуртай байх ямар хэрэгтэй юм бэ? Ийм юм оюун ухааныг шавхаж, тархийг ядраадаг. Хэрвээ надад цаг байвал дугхийх, эсвэл зүгээр л хууч хөөрөх нь дээр!” гэдэг. Тэд юунд ч дуртай биш бөгөөд ямар ч сонирхол, хоббигүй байдаг. Биологийн, технологийн, дээд зэрэглэлийн, эсвэл доод зэрэглэлийн аль нь ч бай тэд алинд нь ч дуртай биш. “Хүн чанартай холбоотой эдгээр зүйлийн хувьд, нарийн нандин байна уу, нийтлэг олны сонирхдог зүйл байна уу хамаагүй–чи алинд нь ч дургүй юм байна. Тэгвэл чи муур, нохой, шувуу гэх мэт жижиг амьтдад дуртай юу?” гэж асуухад, “Би тэдэнд бүр ч дургүй. Амьтад хүнтэй ярьж чадахгүй–тэдэнд дуртай байгаад ямар хэрэгтэй юм бэ?” гэдэг. Зарим нэг хүн нохой сонирхдог. Тэд нохойтой байнга ярьдаг бөгөөд нохой хүртэл хүний яриаг ойлгож чаддаг. Зарим хүнд ямар ч хобби байдаггүй бөгөөд юу ч сонирхдоггүй–ийм хүн олон байдаг. Зарим хүн: “Бид төрөлхийн зарим нэг сонирхол, хоббитой байдаг–тэдгээрийг Бурхан өгдөг. Ялангуяа бидний дунд тодорхой нэг салбарт давуу талтай байдаг хүмүүс, энэ салбарт онцгой, гарамгай авьяастай төрсөн хүмүүсийн хувьд–энэ бүхэн бол Бурханы нигүүлсэл, Бурханы өргөмжлөл, Бурхан биднийг таашаан үзэж байгаа хэрэг юм. Ялангуяа өнөө үед, Бурханы гэрт сонирхол, хобби, эсвэл давуу талтайгаа холбоотой үүрэг хүлээж авах нь бидний ялгамж чанар, үнэ цэнийг бүр ч зүйрлэшгүй эрхэмсэг, ер бусын болгодог. Ямар ч хобби, давуу талгүй хүмүүс зочин хүлээн авах, хоол хийх, цэвэрлэгээ хийх, эсвэл ногоо тарих, гахай тэжээх, тахиа хооллох гэх мэт техникийн шаардлагагүй зарим энгийн хөдөлмөр, ажил л хийж чадна. Тиймээс хүмүүсийн сонирхол, хобби, давуу талын хувьд, хүмүүс дээд ба доод, эрхэм ба дорд гэж ялгагддаггүй гэж үү? Тэдний хооронд зэрэг зиндааны ялгаа байдаггүй гэж үү?” хэмээн хэлдэг. Энэ үзэл бодол зөв үү? (Үгүй.) Чи хар даа, Бурхан зарим хүнд давуу тал өгч, зарим хүнд тодорхой сонирхол, хобби тогтоосон байдаг бол өөр зарим хүний хувьд Бурхан юу ч тогтоогоогүй байдаг–тэдэнд ямар ч давуу тал байдаггүй, дуулж, бүжиглэж чаддаггүй, уран зохиол ойлгодоггүй, бүх төрлийн мэргэжлийн ур чадварын талаар огт мэддэггүй. Зочин хүлээн авагч нэг айл хоёр нохойтой байж гэж бодъё, тэгвэл давуу талгүй ийм хүнээр нохой хооллуулах нь тохиромжтой байх ёстой–энэ бол хамгийн энгийн ажил. Гэвч тэр уг нохдыг хооллохоос өөрөөр тэднийг салхилуулдаггүй, хэрхэн халамжлахыг мэддэггүй. Нэг, хоёр жил хооллосны дараа ноход нь хүртэл түүнийг эзнээ гэж таньдаггүй, түүнтэй ойр дотно байдаггүй. Надад хэл дээ, энэ ямар хүн бэ? Тодорхой нэг салбарт сонирхол, хоббитой, эсвэл давуу талтай хүмүүстэй харьцуулахад ялгаа байхгүй байна гэж үү? Эд бол төрөлх нөхцөл байдлын хувьд ялгаатай хоёр төрлийн хүн гэдэг нь тодорхой байна: Нэг төрөл нь давуу байдлын хүчтэй мэдрэмжтэй амьдарч, баян, дүүрэн амьдралаар амьдардаг бол нөгөө төрөл нь ямар ч давуу байдлын мэдрэмжгүй, хоосон амьдралаар амьдардаг. Тэгвэл хэрвээ хүмүүсийг энэ зарчимд үндэслэн байр суурь, үнэ цэнийн ялгаагаар нь ялгавал энэ нь зохистой юу? (Үгүй.) Тэгвэл ямар зарчмын дагуу ялгах нь зохистой вэ? Надад хэл дээ, хүмүүсийн хооронд ялгаа бий юу? (Бий.) Ялгаа нь юунд байдаг вэ? Хүмүүсийг хэрхэн ялгах ёстой вэ? Хамгийн наад зах нь, тэд үнэнийг хайрладаг эсэхийг харах ёстой–тэдний мөн чанар, дээд ба доод байдал, эрхэм ба дорд байдал, мөн тэдний ангиллыг үнэнд хандах хандлагад нь үндэслэн ялгах ёстой. Онолын хувьд, хүмүүсийг ингэж ялгах маш амархан биш үү? (Тийм.) Хүмүүсийг ингэж ялгах нь сайн уу? (Тийм.) Гэхдээ тэднийг ингэж ялгах нь арай хэтэрхий энгийн биш үү? Зарим хүнд ямар ч төрөлхийн давуу тал байдаггүй, мөн ямар ч сонирхол, хобби байдаггүй–тэд маш дунд зэргийн хүмүүс, маш энгийн хүмүүс. Гэсэн хэдий ч тэд үнэнийг хайрладаг, үнэнийг ойлгодог, үнэний туршлага, ойлголттой бөгөөд үнэний талаар нөхөрлөх үедээ Бурханы үгийн талаарх ойлголтоо хуваалцаж чаддаг; амь-оролтын хувьд тэд дундаж хүнээс дээр байдаг. Тэд олон хүнд тусалж чаддаг. Тэгвэл чи ийм хүмүүсийг дорд, үнэ цэнгүй гэж хэлж чадах уу? (Үгүй.) Онолын хувьд, хүмүүсийн мөн чанар, дээд ба доод байдал, эрхэм ба дорд байдал, ангиллыг үнэнд хандах хандлагад нь үндэслэн ялгах ёстой боловч яг хэрхэн ялгах ёстой вэ? Энэ бол өнөөдөр бидний нөхөрлөх зүйл юм.

Гарал үүсэлд нь үндэслэсэн хүмүүсийн гурван ангилал

Хүнд угаасаа ямар нэгэн сонирхол, хобби, давуу тал байх эсэхийг Бурхан урьдчилан тогтоосон байдаг. Хэрвээ Бурхан тэдгээрийг чамд өгвөл чамд байна; хэрвээ Бурхан чамд өгөхгүй бол чамд байхгүй–чи тэдгээрийг сурч чадахгүй, мөн дуурайх замаар ч олж авч чадахгүй. Гэсэн хэдий ч, хэрвээ чи тодорхой нэг салбарт давуу талтай бөгөөд “Энэ давуу талтай холбоотой үүрэг гүйцэтгэх нь хэтэрхий ядаргаатай; би энэ давуу талыг хүсэхгүй байна” гэж хэлбэл, чи үүнийг хүсэхгүй байсан ч үүнээсээ салж чадахгүй, бусад хүн ч үүнийг чинь булааж авч чадахгүй. Чамд байгаа зүйлийг бусад хүн булааж авч чадахгүй; чамд байхгүй зүйлийг чи булааж авч, эсвэл өрсөлдөж олж авч чадахгүй. Энэ бүхэн Бурханы урьдчилан тогтоолттой холбоотой. Гэсэн хэдий ч, Бурхан чамд тодорхой сонирхол, хобби, эсвэл давуу тал өгсөн нь Бурхан чамаар сонирхол, хобби, эсвэл давуу талтай чинь холбоотой ямар нэг үүрэг, эсвэл ажил заавал хийлгэнэ гэсэн үг биш. Зарим хүн: “Надаар энэ салбарт үүрэг гүйцэтгүүлэхгүй, эсвэл үүнтэй холбоотой ажил хийлгэхгүй юм бол яагаад надад ийм сонирхол, хобби, эсвэл давуу тал өгсөн юм бэ?” гэж хэлдэг. Бурхан хүн бүрийн янз бүрийн нөхцөл байдалд үндэслэн дийлэнх олон хүнд тодорхой сонирхол, хобби өгсөн байдаг. Мэдээж хэрэг, үүнд бодолцон үздэг олон зүйл бий: Нэг талаас энэ нь хүмүүсийн амьжиргаа, оршин тогтнолын төлөө; нөгөө талаас энэ нь хүмүүсийн амьдралыг баяжуулахын төлөө юм. Заримдаа хүний амьдралд тодорхой сонирхол, хобби шаардагддаг, энэ нь зугаа цэнгэлийн төлөө, эсвэл зарим нэг зөв зүйтэй ажил хийж, улмаар хүний амьдралаа утга төгөлдөр болгохын тулд байж болно. Мэдээж, аль ч талаас нь харсан Бурханы өгч байгаад шалтгаан бий, бас Бурханд өгдөггүйн ч шалтгаан, үндэслэл бий. Чиний хүний амьдрал, эсвэл оршин тогтнолд чинь Бурхан чамд сонирхол, хобби, давуу тал өгөх шаардлагагүй байж болох бөгөөд чи амьжиргаагаа залгуулж, эсвэл хүний амьдралаа баяжуулж, өөр арга замаар утга төгөлдөр болгож чадна. Товчхондоо, Бурхан хүмүүст сонирхол, хобби, давуу тал өгсөн эсэхээс үл хамааран энэ нь хүмүүсийн өөрсдийнх нь асуудал биш юм. Хэн нэгэнд ямар ч давуу тал байхгүй байсан ч энэ нь тэдний хүн чанарын гажиг биш. Хүмүүс үүнийг зөвөөр ухамсарлаж, үүнд зөв хандах ёстой. Хэрвээ хүнд тодорхой сонирхол, хобби, давуу тал байвал тэдгээрийг нандигнаж, зөвөөр ашиглах ёстой; хэрвээ байхгүй бол гомдоллох ёсгүй. Сонирхол, хобби, давуу талын өнцгөөс харвал бодит нөхцөл байдал ийм байна. Гэхдээ эдгээр зүйл байгаа эсэх нь хүний үнэ цэн, байр суурь, эсвэл ялгамж чанарыг илтгэдэггүй. Тэгвэл энэ нь хүмүүст юу хэлж байна вэ? Бурхан чамд нарийн нандин сонирхол, хобби, давуу тал өгсөн байлаа ч–эдгээр нь чиний хувийн эзэмшил, чиний давуу нөхцөл байдал юм–эдгээр нь чамд байлаа гээд чи бусдаас илүү эрхэм гэсэн үг биш, чи ямар нэг зүйл хийхдээ бусдаас илүү давуу байдалтай, эсвэл илүү давуу эрхтэй гэсэн үг биш. Яагаад гэвэл, Бурханы нүдээр хүн ямар ч төрөлх нөхцөл байдалтай байсан хамаагүй тэр бол завхарсан хүн төрөлхтний нэг гишүүн юм. Хэдийгээр төрөлх нөхцөл байдалд завхралын элементүүд агуулагддаггүй ч төрөлх нөхцөл байдалтай бүх хүн Сатанаар завхруулагдаж, сатанлаг зан чанараар амьдардаг. Тэдний амь-мөн чанар бол тэдний сатанлаг завхарсан зан чанар юм. Тиймээс чиний төрөлх нөхцөл байдал ямар байхаас үл хамааран, мөн чамд сонирхол, хобби, давуу тал байгаа эсэхээс үл хамааран Бурханы нүдээр бүх хүний амь-мөн чанар адилхан учраас чиний үнэ цэн бусдынхтай тэнцүү юм. Хүмүүс тодорхой давуу нөхцөл байдалтай, эсвэл тодорхой давуу байдалтай байсан ч хүн чанар-мөн чанар болон завхарсан зан чанарын хувьд бүх хүний мөн чанар адилхан бөгөөд бүх хүн адилхан гэдгийг хүмүүс тодорхой харах ёстой. Тэд Бурханы гэсгээлт, шүүлтийг туулах ёстой бөгөөд тэд бүгд Бурханы аврахыг хүсдэг хүмүүс юм. Хүмүүсийн махбодын амь-мөн чанарын хувьд хүмүүс адилхан байдаг. Гэсэн хэдий ч, өөр өнцгөөс харвал хүмүүсийн хооронд зарим нэг ялгаа байдаг бөгөөд бид эдгээр ялгааны талаар нарийвчлан нөхөрлөх хэрэгтэй. Эдгээр ялгааг хэрхэн тодорхойлох ёстой вэ? Тэдгээрийг хүмүүсийн гарал үүслээс нь шинжлэх ёстой. “Гарал үүсэл” гэж юуг хэлж байна вэ? Энэ нь тухайн хүн юунаас хойд дүр олж төрснийг хэлдэг–тэд хэрхэн бий болсон, юунаас гаралтай байсан зэрэгт нь үндэслэн ялгадаг. Ерөнхийд нь авч үзвэл, энэ хүн төрөлхтөн гурван ангилалд хуваагддаг. Эхний ангилал нь амьтнаас хойд дүр олж төрсөн хүмүүс, хоёр дахь нь янз бүрийн чөтгөрөөс хойд дүр олж төрсөн хүмүүс, гурав дахь нь хүнээс хойд дүр олж төрсөн хүмүүс юм. Энэ гурван ангилал нь хүмүүсийг яг уг үндсээр нь ялгадаг. Тэд хүмүүсийг ялгаж чаддаг шалтгаан нь өөр өөр ангиллын хүмүүсийн гарал үүсэл адилгүй байдагт оршино. Тэгвэл хэн нь амьтнаас хойд дүр олж төрсөн, хэн нь чөтгөрөөс хойд дүр олж төрсөн, хэн нь хүнээс хойд дүр олж төрснийг хэрхэн мэдэж болох вэ? Үүнийг тэдний амьдран харуулдаг зүйл болон харуулдаг онцлог шинжүүдэд нь үндэслэн тодорхойлох ёстой. Та нар өмнө нь ардын аман зохиолд, эсвэл өөр бусад сувгаар ийм мэдээлэл сонсож байсан уу? (Тийм.) Тэгэхээр энэ сэдэв та нарт огт танихгүй зүйл биш биз дээ? (Тийм ээ.) Амьтнаас хойд дүр олж төрсөн хүмүүс, чөтгөрөөс хойд дүр олж төрсөн хүмүүс, хүнээс хойд дүр олж төрсөн хүмүүс–та нар эхлээд алиных нь талаар сонсмоор байна вэ? (Эхний ангилал.) Эхний ангилал бол амьтнаас хойд дүр олж төрсөн хүмүүс юм. Хэрвээ та нар энэ хэрэг явдлын талаарх үнэнийг үнэхээр мэдэж авбал энэ нь та нарын амьдралд нөлөөлөх үү? Энэ нь төвөг, эсвэл саад тотгор учруулах уу? (Би юунаас хойд дүр олж төрсөн бол гэж гайхаж эхэлж магадгүй.) Зарим хүний хувьд, тэд аль ангилалд хамаардгаа үнэхээр мэдэж, өөрсдийгөө тодорхой нэг ангилалд тохируулж үзээд, хэрвээ тэд үнэхээр хүнээс хойд дүр олж төрсөн бол өөрсдийгөө азтайд тооцож, энэ талаар нэлээд сэтгэл хангалуун байдаг. Гэвч хэрвээ тэд хүнээс хойд дүр олж төрөөгүй бол энэ нь тэдэнд сэтгэл гонсоймоор санагдахгүй гэж үү? (Тийм.) Энэ нь тодорхой бэрхшээл, мөн зарим нэг тавгүй байдал авчрахгүй гэж үү? (Тийм.) Энэ нь тавгүй байдал, зарим нэг бэрхшээл авчирч болох тул хүмүүс мэдсэн нь дээр үү, эсвэл мэдээгүй нь дээр үү? (Мэдсэн нь дээр байх гэж бодож байна.) Ямар утгаараа дээр байх вэ? (Мэдсэнээр хүн энэ талын үнэнийг ойлгож чадна, түүнчлэн эргэн тойрныхоо зарим хүн, үйл явдал, зүйлийг ялган таньж чаддаг болно.) Тэгвэл энэ талаар нөхөрлөцгөөе.

Амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн онцлог шинжүүд

Эхлээд амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн талаар нөхөрлөцгөөе. Амьтнаас хойд дүр олсон гэдэг нь нэр нь илэрхийлж байгаачлан ийм хүн амьтнаас хойд дүр олсон гэсэн үг юм. Амьтдын цар хүрээ нэлээд өргөн–яг хэдэн төрлийн амьтан хүн болж хойд дүр олж чадах нь бидний нөхөрлөлийн хүрээнд хамаарахгүй. Товчхондоо, өнгөрсөн оршихуй нь амьтан байсан, өөрөөр хэлбэл, тэдний анхны ялгамж чанар, эсвэл бүтээгдсэн ангилал нь бүтээгдсэн хүн төрөлхтний дунд байгаагүй тийм ангиллын хүмүүс байдаг. Тэдний анхны, хамгийн эхний биологийн ангилал нь амьтны ангилал байсан. Тиймээс Бурханы нүдээр биологийн ертөнц дэх тэдний ялгамж чанар нь амьтных юм. Энэ хойд дүрийн төрөлтөөрөө тэд хүн болсон, өөрөөр хэлбэл, энэ амьтан амьтдын дунд дахин төрөхөө больж, харин оронд нь хүн болж хойд дүр олсон, тодорхой цаг үед, тодорхой гэр бүл, удам угсаа, улс оронд төрсөн. Амьтан хүн болж хойд дүр олсон гэдэг нь тэд хүн болж төрсөн боловч өмнөх оршихуй нь хүн биш–амьтан байсан гэсэн үг юм. Өмнө нь тэд амьтны ертөнцөд оршин байж, амьтдын дунд дахин төрдөг байсан; одоо энэ дахин төрөлтөөрөө тэд амьтны ертөнцөд байхаа больсон. Тэдний ялгамж чанар өөрчлөгдөж, хүн төрөлхтний нэг гишүүн болсон. Үүнийг амьтан хүн болж хойд дүрийг олох гэж нэрлэдэг. Амьтан хүн болж хойд дүрийг олох үед тэдний гадаад төрх, зөн совин нь үндсэндээ хүн төрөлхтний дунд байгаа ямар ч хүнийхтэй адилхан байдаг. Өөрөөр хэлбэл, тэд хүний онцлог шинжийг бүрэн эзэмшсэн байдаг–тэд цэх алхаж чаддаг, хүний нүүрний онцлог, гадаад төрхтэй, мөн хүний сэтгэлгээ, хүний зөн совин, хэвийн хүний амьдралтай байдаг бөгөөд хүнд байдаг хэл ярианы өвөрмөц чадвартай байдаг. Үүнийг амьтан хүн болж хойд дүр олж төрөх гэдэг. Өөрөөр хэлбэл, тэдний бие махбодын хэлбэр, гадаад төрх, бие махбодын амьдралын онцлог шинжээс чи зөвхөн хүний шинж чанарыг л харж чадна; ямар ч амьтны шинж чанар харагддаггүй. Тэгвэл тэднийг амьтнаас хойд дүр олсон гэдгийг хэрхэн мэдэж болох вэ? Энэ бол хүмүүсийн хамгийн их ач холбогдол өгдөг зүйл. Мэдээж, тэднийг амьтнаас хойд дүр олсон гэдгийг харах боломжтой. Хэрвээ амьтнаас хойд дүр олсон хүмүүс болон хүнээс хойд дүр олсон хүмүүсийн хооронд ямар ч ялгаа байгаагүй бол энэ ангиллын хүмүүст ямар ч илэрхий онцлог шинж байхгүй байх байсан. Амьтнаас хойд дүр олсон хүмүүс болон жинхэнэ хүнээс хойд дүр олсон хүмүүсийн хооронд илэрхий ялгаа байдаг учраас л энэ хоёр ангиллын хүмүүсийг онцлог шинжид нь үндэслэн амархан ялгаж болдог. Тэгвэл амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн онцлог шинжүүд юу вэ? Эхний онцлог шинж нь, тэд гажууд ойлгоцтой. Хоёр дахь онцлог шинж нь, тэд тун хөшүүн. Гурав дахь онцлог шинж нь, тэд тун будилуу. Дөрөв дэх онцлог шинж нь, тэд мунхаг. Зөвхөн энэ дөрвөн онцлог шинж нь амьтнаас хойд дүр олсон хүн болон жинхэнэ хүний хоорондох ялгааг тодорхой харуулахад хангалттай.

I. Эхний онцлог шинж: Гажууд ойлгоц

Амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн эхний онцлог шинж нь тэд гажууд ойлгоцтой байдаг. Нэгдүгээрт, гажуудал нь юуг хамардаг вэ? Энэ нь тэдний бодол, үзэл санаатай холбоотой асуудлуудыг хамардаг; мөн аливаа зүйлийг харах, ухамсарлах, ойлгох танин мэдэхүйн чадварыг нь хамардаг. Энэ ангиллын хүмүүс юуг ч зөв ухамсарлаж чаддаггүй, юуг ч зөвөөр харж чаддаггүй. Хүмүүс, зүйлсийг харах тэдний арга зам, түүнчлэн биеэ авч явах байдал, үйлдэл нь тун утгагүй, гөжүүд, инээдтэй байдаг–хэвийн хүн чанарын сэтгэлгээ, түүнчлэн аливаа зүйлийн талаарх хэвийн хүн чанарын бодол, үзэл санаатай огт нийцдэггүй. Мэдээж, гажууд ойлгоцтой хүмүүс үнэнийг ойлгох юм уу мэдэж авахаас маш хол байдаг. Үнэн-зарчмыг ойлгох нь бүү хэл, үнэн тэдний хувьд огт хүрэхийн аргагүй байдаг. Ямар нэгэн зүйл юм уу хүнд хэрхэн хандах тухайд тэдний үзэл бодол бүхэлдээ гажууд байдаг. Чамайг тэдэнтэй нөхөрлөсний дараа тэд үүнийг хоосон сургаалын үүднээс ойлгодог боловч дараа нь тэдний мэдлэг адилхан л гажууд хэвээрээ үлддэг. Тэгээд чи жишээ татан аливааг илүү тодорхой, нарийн тайлбарлах үед тэд тухайн үедээ ойлгож магадгүй ч дараа нь ижил төрлийн зүйлтэй тулгарах үед тэдний үзэл бодол адилхан гажууд хэвээрээ байдаг бөгөөд тэдэнтэй яаж ч нөхөрлөсөн, энэ нь тэдний үзэл бодлыг засдаггүй. Түүгээр ч барахгүй, тэдний энэ байдал–аливааг ухамсарлах энэ арга зам нь өөрчлөгдөхгүйгээр хязгааргүй үргэлжилсээр байх болно. Хэн ч үнэнийг нөхөрлөсөн тэднийг өөрчилж чадахгүй; Би нөхөрлөж, номлолоо ч гэсэн тэдний гажууд бодол, үзэл санаа, аливааг ухамсарлах гажууд арга замыг бас л өөрчилж чадахгүй. Ийм хүмүүс маш төвөгтэй байдаг. Жишээ нь, тэднийг ямар нэг буруу зүйл хийх үед чи тэдэнд: “Чиний хийсэн зүйл буруу байсан, энэ нь зарчимтай нийцдэггүй; үүнд хувийн хольц байсан” гэж хэлбэл тэд: “Би үүнийг зориуд хийгээгүй. Ингэж эргэнэ гэж бодоогүй. Та нар бүгд тийм сайн юм чинь, та нар үнэнтэй, бас аливааг яаж хийхийг мэддэг юм чинь надаар хийлгэхийн оронд яагаад өөрсдөө хийж болохгүй гэж? Та нар намайг буруу хийсэн гэж байна–энэ нь зүгээр л намайг нүд үзүүрлэж байгаагаас болсон биш үү? Та нар бүгдээрээ хүн чанартай, би л ганцаараа хүн чанаргүй юм чинь би зүгээр л там руу явъя, та нар бүгд тэнгэр рүү явж болно шүү дээ!” гэж хэлнэ. Тэд бүр өөрсдийгөө өмөөрч, зөвтгөхийг оролдсондоо шалтгаан тоочиж, хариуцлагаас мултрах шалтаг олж магадгүй. Тэд буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг, зөв хандлагатай байдаггүй бөгөөд цаашид өөрсдийгөө засна гэж амладаггүй, дараагийн удаа хэрхэн үйлдэх ёстойгоо ойлгосон гэж хэлдэггүй. Тэд хэзээ ч ийм маягаар ойлгохгүй бөгөөд уг хэрэг явдлыг хүн чанарын өнцгөөс хэзээ ч зөв ухамсарлахгүй. Тэр ч байтугай чамайг өөрсдийнх ньажлын асуудлыг хэлж өгөн, өөрсдөдтэй нь үнэнийг нөхөрлөх үед “Чи намайг зүгээр л дорд үзэж байгаа биш үү? Намайг боловсролгүй, хөдөөнийх болохоор л ингэж байгаа биш үү? Миний байр суурь доогуур болохоор л ингэж байгаа биш үү? Бурхан хүртэл намайг жигшдэггүй байхад чи тэгэх ямар эрхтэй юм бэ?” гэж хэлдэг зарим хүн бий. Тэд буруу зүйл хийснээ хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд дараа нь үнэнийг эрэлхийлж, хаана алдаа гаргаснаа харахын тулд өөрсдийгөө эргэцүүлж, үүнийг шийдвэрлэх хэрэгжүүлэлтийн зөв замыг хайхгүй. Тэд яагаад хэзээ ч ингэж хийхгүй вэ? Яагаад гэвэл, тэд хүн биш. Тэдэнд хэвийн хүний сэтгэлгээ байдаггүй бөгөөд гарсан алдаанд хэвийн хүн шиг хандаж чаддаггүй. Тэд хэвийн хүнд байх ёстой хандлагаар алдаанд ханддаггүй. Та нар ийм хүмүүстэй таарч байсан уу? Эрүүл ухаан чинь хэвийн эсэхийг харахын тулд өөрийгөө ч бас эргэцүүлсэн нь дээр. Жишээ нь, нэг хүн шал угаасны дараа гадаргуу нь нэлээд нойтон хэвээр байв. Үүнийг мэдээгүй өөр нэг хүн дээгүүр нь алхаж яваад халтирчээ. Тэр хүн босож ирээд нөгөөдөө “Чи шал угаасныхаа дараа сайн хатаасангүй. Хэдхэн үгтэй тэмдэг тавиад хүмүүст сануулах ёстой байсан юм! Азаар би залуу байна–унавал буцаад босож чадна. Гэтэл хөгшин хүн байсан бол ясаа хугалах байсан бус уу? Чи үнэхээр хангалттай хайхрамжтай байсангүй!” гэж хэлэв. Энэ үг зүй ёсны, хэвийн байна уу? (Тийм ээ, хэвийн байна.) Шал угаасан хүн энэ ажлыг хийж байхдаа хангалттай хайхрамжтай байгаагүй, тэгэхээр дараагийн удаа илүү хайхрамжтай байх ёстой. Үүнээс болоод хүн унасан тул тэр энэ хэрэг дээр алдаа гаргасан нь тодорхой байна. Энэ бол хайхрамжгүй байдал байсан бөгөөд хэн ч тэднийг яллаагүй–тэд зүгээр л үүнийгээ засах хэрэгтэй. Гэвч тэд энэ хэрэг явдлыг хүний өнцгөөс, эсвэл хүний сэтгэлгээгээр зөвөөр, ухаалгаар бодож, хандаж чаддаггүй. Оронд нь тэд эргэж хараад: “Чи шал нойтон байгааг харж чадсангүй юу? Чи сохор юм уу? Чи халтирч унасан–хохь чинь! Чи өөрийнхөө нүдийг ашиглаагүй, тэр чинь миний буруу юу? Шал угааж дууссаны дараа мэдээж нойтон байж таарна–чи яагаад дээгүүр нь алхсан юм бэ? Би чамайг тэнд алх гэж хэлээгүй шүү дээ. Унасан чинь зүгээр л өөрийн чинь азгүйтэл гэдгийг хүлээн зөвшөөр. Энэ надад ямар ч хамаагүй!” гэсэн. Энэ үг ухаалаг байна уу? (Үгүй.) Энэ нь ухаалаг биш–үүнийг ярианы хэлээр юу гэж хэлдэг вэ? Тэд бодлогогүй аашилж байна. Чи шал угаасан ч хатаагаагүйгээс болж хүн халтирсан–чи заавал гэм буруугаа илэрхийлж, уучлалт гуйх шаардлагагүй ч ядаж л алдааны чинь талаарх бусдын анхааруулга, сануулгыг хүлээн авах ёстой. Чи: “Та бэртсэн үү? Эмнэлэгт очиж үзүүлэх, эсвэл эмчлүүлэх шаардлагатай юу? Би хариуцлагаа бүрэн хүлээнэ” гэж асуух ёстой. Энэ бол зөв хандлага юм. Хүн буруу хийсэн зүйлдээ хүн чанарын өнцгөөс ингэж л ухаалгаар хандаж, эргэцүүлэх ёстой. Гэвч амьтнаас хойд дүр олсон хүмүүс хүн чанаргүй бөгөөд гажууд ойлгоцтой байдаг. Тэд хэзээ ч ингэж ярьдаггүй, ямар ч асуудлыг хэзээ ч ингэж бодолцон үздэггүй. Оронд нь тэд үндэслэлгүй аашилдаг. Тэд шал угаасныхаа дараа хатаагаагүйгээс болж хүн халтирсан; тэгвэл дараагийн удаа зүгээр л өөрөөр хийж, илүү их анхаарч, алдаагаа засах хэрэгтэй–тэгээд л гүйцээ. Асуудал шийдвэрлэгдэнэ. Энэ бол маш энгийн хэрэг явдал: Энэ талаар хэн ч юу ч хэлээгүй, үүнийх нь төлөө хэн ч тэднийг яллаагүй. Тэднээс ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээхийг ч шаардаагүй. Гэвч тэд баримтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, оронд нь “Өө, тэгэхээр та нар бүгд сайн хүмүүс, та нар л хүн чанартай юм байна! Би ёрын муу хүн байж таарна! Би бусдыг санаатайгаар хорлодог! Би муу санаатай! Та нар бүгд тэнгэр рүү явна, харин би там руу явна!” гэж хэлдэг. Надад хэл дээ, хэвийн хүн ийм дэмий зүйл чалчиж чадах уу? (Үгүй.) Амьтнаас хойд дүр олсон төрлийн хүмүүс л бүх зүйлийг тун туйлширсан, гөжүүд, утгагүй өнцгөөс ойлгож, авч үздэг. Хамгийн өчүүхэн хэрэг явдал дээр–бүрэн үндэслэлтэй зүйл дээр тэд маш олон үндэслэлгүй, ташаа тайлбар тавьж, бусдыг инээхээ ч, уйлахаа ч мэдэхгүй байдалд оруулж чаддаг. Хэрвээ тэд засалт туулбал хэрхэн авирладаг вэ? Тэд өөрсдийгөө зөвтгөж, өмөөрөхийн тулд маш их хичээж, яагаад тэгж үйлдсэнээ, үүнийхээ төлөө хэр их зовсноо тайлбарлан, бүх төрлийн шалтгаан тоочиж маргалддаг. Чи тэдэнтэй яагаад засуулсан талаар нь, алдаа гаргах үедээ хэрхэн залруулах ёстой, үнэн-зарчмыг хэрхэн эрж хайх ёстой, мөн уг хэрэг явдлыг зохицуулах зарчим юу болох талаар нөхөрлөх үед тэд ганц ч үг хүлээж авдаггүй. Оронд нь тэд уур хилэн, дургүйцлээ дотроо хадгалж, хэлмэгдэж, доромжлуулсан мэт санагддаг. Тэд бүр нууцаар бусдад гомдоллож, “Хм! Би тэдгээр асуудлыг бодож үзээгүй, бас санаатайгаар тэгж хийх гэж бодоогүй. Гэтэл тэд намайг яллаж, саад болж, үймүүлж байна гэсэн–би үнэхээр тийм ёрын муу гэж үү? Би ёрын муу хүн юм уу?” гэж хэлдэг. Үнэн-зарчмын тухайд, тэд үргэлж дутаж, хэзээ ч ойлгодоггүй; тэдний ухамсарлах чадвар үргэлж тун гажууд, тун инээдтэй байдаг. Ямар ч үнэн-зарчмын талаар нөхөрлөсөн, тэдэнд хүрэх үед энэ нь ганцхан өгүүлбэр, ганцхан үйлдэл болж хувирдаг–энэ нь ёс төдий зүйл, зан үйл, дүрэм журам болдог. Энэ нь үнэн-зарчмыг зөвхөн өрөөсгөл байдлаар ухамсарлах хэрэг биш; харин тэдний ухамсарлах байдал тун инээдтэй, утгагүй байдаг. Ийм төрлийн хүний үнэнийг ухамсарлах арга барил туйлын болхи, тэнэг харагддаг. Хэр хэмжээнд тэнэг байдаг вэ? Хүмүүс тэднийг бүр өрөвдөх ч үгүй, харин оронд нь бүрмөсөн зэвүүцэж, инээхээ ч, уйлахаа ч мэдэхгүй, огт хэлэх үггүй болох хэмжээнд тэнэг байдаг. Үүнийг аль хэдийн өдий хэмжээнд тайлбарласан байхад дахиад ямар нэг зүйл хэлэх нь илүүц–цааш нь ямар ч үг хэлсэн гагцхүү тэнэг л байх болно. Энэ хүмүүстэй үнэн-зарчмын талаар үргэлжлүүлэн ярих нь ямар ч утгагүй. Тэд юуг ч зохицуулсан бай, бүр өдөр тутмын амьдралын хамгийн өчүүхэн хэрэг явдлыг ч тийм хэвийн бус, утгагүй, гажууд байдлаар зохицуулдаг. Тэд хэрэг явдлыг хүний эрүүл ухааны хүрээнд харж, зохицуулж чаддаггүй. Бүх зүйлийг харах тэдний өнцөг ийм гөжүүд, ийм утгагүй байдаг–ямар нэг хэрэг явдлын талаар тэдний илэрхийлж чадах үзэл бодлыг сонссоныхоо дараа чи насан туршдаа зэвүүцэх болно. Хэрвээ чи тэднийг сонсох үедээ хоол идэж байж таарвал шууд л бөөлжиж магадгүй. Надад хэл дээ, тэд хэр зэрэг гажууд байж таарах вэ? Энэ бол амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн үндсэн онцлог шинжүүдийн нэг юм–тэд гөжүүд бөгөөд утгагүй байдаг. Хүн чанарын өнцгөөс харвал энэ гөжүүд, утгагүй байдал нь голчлон хэвийн хүн чанарын сэтгэлгээ дутмаг байгаа хэрэг юм. Тэд ямар ч асуудлыг хэвийн хүн чанарын сэтгэлгээний дагуу бодож үзэж чаддаггүй–тэд туйлширсан, гажуудалд өртөмтгий, гөжүүд байдаг. Чи үнэн, обьектив баримт, эсвэл тодорхой нөхцөл байдлын талаар яаж ч нөхөрлөсөн, тэд өөрсдийнхөө үндэслэлтэй зууралдаад, үүнийг орхихоос татгалзана. Тэд “Үндэслэл миний талд байгаа, би чамд миний эсрэг ашиглаж болох юу ч өгөөгүй. Би зүгээр л энэ үндэслэлтэйгээ зууралдах бөгөөд энэ нь үнэн болно. Чиний хэлсэн юу ч нэмэр болохгүй!” гэж боддог. Энэ бол амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн онцлог шинжүүдийн нэг юм–тэдний ойлгоц гажууд байдаг.

II. Хоёр дахь онцлог шинж: Хөшүүн байдал

Амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн өөр нэг илрэл бол тэд олон хүн, үйл явдал, зүйлийн өмнө тун хөшүүн байдаг. Тэд хэрэг явдлыг гөжүүд, гажууд байдлаар хараад зогсохгүй, гарч буй аливаа зүйлийн уг чанар, мөн чанар, эсвэл суурь шалтгаан нь юу болох, энэ нь ямар нөлөө авчирч болох, эсвэл ямар үр дагаварт хүргэж болохыг огт ухаарч чаддаггүй. Зарим хүн аль хэдийн тодорхой зүйл хэлж, хийж, эсвэл тодорхой шинж тэмдэг, дохио илчилсэн байхад ч тэд эдгээр зүйлийг бас л ухаарч чаддаггүй бөгөөд тэдгээрийн талаар мэдэхгүй хэвээр байдаг–тэд тэнэг юм шиг л байдаг. Тэднийг ухаарах үед хэрэг явдал аль хэдийн дуусаж, үр дагавар нь аль хэдийн гарсан байдаг. Маш олон үнэнийг сонссоныхоо дараа ч тэд эргэн тойрных нь хүмүүс ямар төрлийн хүмүүс болох, тэдний мөн чанар юу болох, эсвэл тэд юу хийж чадахыг мэддэггүй бөгөөд мэдэрч чаддаггүй. Зарим хүн илт асуудалтай зүйл хэлдэг ч тэд үүнийг мэдэрч чаддаггүй. Жишээ нь, зарим хүн онгирч, том дуугарч, гайхуулж, өөрсдийгөө дөвийлгөх үед энэ нь биеэ тоосон зан чанарын илчлэл гэдэг нь тодорхой байтал амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн хувьд энэ асуудлыг ухаарч чаддаггүй. Оронд нь тэд энэ хүмүүсийг чадвартай гэж бодож, тэднийг бахдаж, биширч, тэр ч байтугай дараа нь ийм хүмүүсийг дагахыг хүсдэг. Энэ нь тэд хөшүүн болохыг харуулж байна. Илэрхий ёрын муу хүмүүс болон муу үйл, завхарсан зан чанарын илэрхий илчлэлт, хэрэг явдлын илт чиглэж буй зүг чигийн алийг нь ч ийм хүмүүс ухаарч чаддаггүй. Тэд хэрэг явдлын мөн чанар юу болохыг, эсвэл асуудлын уг үндэс юу болохыг мэддэггүй; тэд үүнийг огт мэдэрч чаддаггүй, бүр ийм ухамсар ч тэдэнд байдаггүй. Тэд бол бидний ихэвчлэн хэлдгээр сүнсгүй цогцос юм. Ийм хүн үнэн-зарчимтай холбоотой хэрэг явдал дээр бүр ч илүү дутуу дулимаг байдаг. Чи тэдэнд ямар зарчмын дагуу хэрэгжүүлэх ёстойг нь хэлж өгдөг ч тэд ойлгодоггүй; тэд зөвхөн мөрдөх ёстой дүрэм журмаа л цээжилдэг. Тэд чиний нөхөрлөсөн зарчмыг ойлгож чаддаггүй, энэ нь тэдний чадвараас давсан байдаг. Чи тэдний завхарсан зан чанарын илчлэлийн илрэл болох тодорхой нэг байдлыг нь хэлж өгдөг ч тэд чамайг өөр хүний талаар ярьж байна гэж боддог. Тэд өөрсдөө ч бас иймэрхүү завхарсан зан чанартайгаа амаараа хүлээн зөвшөөрлөө ч гэсэн хэлсэн ямар үг, эсвэл хийсэн ямар үйлдэл нь энэ байдал юм уу энэ илрэлтэй тохирч байгааг ухаардаггүй. Тэд чиний юу ярьж байгааг ойлгодоггүй, мэддэггүй. Цуглааны үеэр үнэний талаар нөхөрлөх үед бусад нь аль хэдийн дараагийн сэдэв рүү орсон байхад тэд өмнөх сэдвийн талаарх яриа руу буцаж орсоор байдаг. Энэ нь ухаан муутай, хөшүүн байгаа хэрэг биш гэж үү? Бусдыг ярих үед тэд гүйцдэггүй–сэтгэлгээ нь гүйцэхгүй байгаадаа биш, харин хэв чанар нь хангалтгүй, дутуу дулимаг байдгаас тэр юм. Зарим ёрын муу хүн тэднийг мэхлэх, тоглоом хийх, эсвэл тарчлаахыг оролдох үед тэд үүнийг мэдэрч чаддаггүй, харин оронд нь ёрын муу хүмүүст ах эгч нар шигээ хандаж, тэдэнтэй дотносдог ба тэдэнд хорлогдсоныхоо дараа л хууртагдсанаа ухаардаг. Тэгээд тэд “Би ямар тэнэг юм бэ! Би хүмүүсийг яаж дүгнэхээ мэддэггүй, хүмүүсийг яаж ялган танихаа мэддэггүй! Энэ удаад би үнэхээр сургамж авлаа–цаашид би хэнд ч итгэхгүй, зөвхөн өөртөө л итгэнэ. Энэ бол хамгийн дээд мэргэн ухаан!” гэж боддог. Нэг удаа хууртсаныхаа дараа тэд хэрсүү ухаантай болсон гэж боддог бөгөөд тэр ч байтугай өөрсдийгөө одоо илүү ухаантай болсон гэж бодож, нэг туйлшралаас нөгөө рүү шилждэг. Амьтнаас хойд дүр олсон хүмүүс бүх хэрэг явдалд хөшүүн ханддаг. Жишээ нь, нэг тийм хүн мал аж ахуй, газар тариалан хариуцаж байв. Нэг өдөр температур буурахад Би түүнд “Өнөө шөнө хасах таван хэм хүрнэ. Хүйтэнд тэсвэргүй тэр ургамал, амьтдад санаа тавих ёстой биш үү?” гэж хэлэв. Үүнийг сонсоод тэр: “Надад хөвөнтэй хүрэм байгаа, шөнөдөө хөнжил, хучлагатай унтдаг болохоор би даарахгүй” гэж хариулав. Тэр Миний хэлснийг ойлгосон уу? Энэ хариултаас нь үзвэл тэр ойлгоогүй нь тодорхой байна. Энэ нь хөшүүн байгаа хэрэг биш үү? (Тийм.) Хэрвээ Би: “Өнөө шөнө хасах таван хэм хүрнэ. Цэцэгнүүд гадаа байвал хөлдөж үхнэ. Хүйтэнд мэдрэмтгий, сул дорой амьтдыг саравчинд оруулах хэрэгтэй. Чи хаалган дээр нэмэлт хөшиг өлгөж, саравчны сийгэж байгаа газрыг нөхөх хэрэгтэй” гэж хэлсэн бол үүнийг сонсоод тэр хэсэг зуур бодолхийлээд, “Өө, Та амьтан, ургамлын талаар ярьж байсан юм байна. Тэгвэл цэцгийг зүгээр л дотогш оруулахад болох биш үү? Маш олон амьтан байгаа, Та алийг нь хүйтэнд мэдрэмтгий, алийг нь мэдрэмтгий биш, алийг нь дотогш оруулах ёстой, алийг нь оруулах ёсгүйг хэлээгүй шүү дээ” гэж бодох байсан. Мэдээж Би тодорхой хэлээгүй–гэхдээ чи зарчмын дагуу үйлдэж чадахгүй гэж үү? Өвөл гадаа орхисон цэцэг хөлдөж үхэж магадгүй гэдгийг ч чи ухаардаггүй, хэрвээ Би чамд эдгээр зүйлийг хийх даалгавар өгөхгүй бол чи хийхгүй–энэ ямар төрлийн асуудал вэ? Энэ нь хөшүүн байгаа хэрэг биш гэж үү? (Тийм.) Энэ нь тэр бол хөшүүн гэдгийг харуулж байна. Жишээ нь, гадаа нартай байхад хашаанд хувцас хатаахаар өлгөсөн байх үед хэн нэгэн: “Үдээс хойш бороо орох шинжтэй байна. Гадаа хатаж байгаа хувцас норчих болов уу?” гэж хэлбэл–энэ үг нь сануулгын дохиог дамжуулж байна. Хэвийн хүний сэтгэлгээтэй хүн үүнийг сонсоод, “Би анхаарал хандуулах ёстой–тэнгэр бүрхэг болох үед би хувцсаа хурдан дотогш оруулна” гэж бодно. Харин хэвийн хүн чанарын сэтгэлгээгүй хүмүүс үүнийг ойлгохгүй. Чамайг үдээс хойш бороо орно гэж хэлэх үед тэд үүнийг сонсоод, “Үүнийг хэлээд ямар хэрэгтэй юм бэ? Энэ надад ямар ч хамаагүй. Би дотор байх болохоор бороо орсон ч норохгүй. Тэгээд ч бороо орохыг би яах билээ? Үүнийг надад хэлээд ямар ч нэмэргүй!” гэж боддог. Яагаад тэдэнд үүнийг хэлж байгаа, эсвэл яагаад энэ хэрэг явдлыг хөндөж байгааг тэд ер ухаардаггүй. Тэгвэл тэдэнд үнэхээр ойлгуулахын тулд чи тэдэнтэй хэрхэн ярих ёстой вэ? Чи тэдэнд: “Үдээс хойш төдөн цагт бороо орно. Бороо орохоос өмнө тэнгэр бүрхэг болохыг хармагцаа хувцсаа хурдан дотогш оруулаарай. Хэрвээ тэгэхгүй бол норж, дахиад угаах хэрэгтэй болно. Бас хувцсаа авч байхдаа хашаанд норж болохгүй, эсвэл бороонд ил байж болохгүй өөр зүйлс байгаа эсэхийг шалгаад, тэдгээрийг ч бас дотогш оруулаарай” гэж хэлэх хэрэгтэй. Чи тэдэнд ингэж зааварлах ёстой. Хэрвээ чи тэдэнд ингэж зааварлахгүй бол тэд хувцсаа дотогш оруулах хэрэгтэй гэдгээ ухаарахгүй, бороонд норгож болохгүй өөр ямар нэг зүйлийг авч хураах хэрэгтэй гэдгээ ч ухаарахгүй. Тэд эдгээр зүйлийг хийхгүй. Яагаад? Яагаад гэвэл, тэд хэтэрхий хөшүүн, хэвийн хүн чанарын сэтгэлгээгүй бөгөөд хэвийн хүн чанарын стандартад нийцдэггүй. Өөрөөр хэлбэл, тэдний оюун ухаан, хэв чанар хэвийн хүн чанарын стандартад хүрдэггүй. Амьтнаас хойд дүр олсон хүмүүс ийм л байдаг. Ийм хүнээр ямар нэг зүйл хийлгэхээр хүсэх үед хэдийгээр Би тэдэнд аль хэдийн олон удаа зааварласан, тэд өмнө нь үүнийг олон удаа хийж байсан ч Би тэдэнд дахиад л зааварлах хэрэгтэй болдог. Хэрвээ Би тэдэнд зааварлахгүй бол тэд юу хийх хэрэгтэйг ухаарахгүй, хийж ч чадахгүй. Тиймээс тэднийг ийм төрлийн ажилтай тулгарах бүрд чи тэдэнд яг юу хийх хэрэгтэй, хэрхэн хийх хэрэгтэйг хэлж, үйл явцын алхам бүрд нь зааварлах хэрэгтэй болдог. Хэрвээ чи ганц л зүйл орхигдуулбал тэд тэр зүйлийг хийхгүй, эсвэл бүр бүхэлд нь баллаж ч магадгүй. Тэгээд хэрвээ чи тэдний асуудлыг хэлж өгвөл тэд бөөн гажууд тайлбар тавин хариулж, дахиад л увайгүй аашилж эхэлнэ. Энэ бол хөшүүн байдлын илрэл юм.

Амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн энэхүү онцлог шинж болох хөшүүн байдал нь маш илэрхий байдаг. Жишээ нь, тэд үнэний талаарх нөхөрлөлөөс чуулганы удирдагч бодитой ажил хийдэг эсэх, стандартад нийцсэн удирдагч мөн эсэх, эсвэл хуурамч удирдагч, антихрист мөн эсэхийг хэрхэн ялган танихыг хоосон сургаалын хувьд ойлгодог. Гэвч өөрсдийнх нь чуулганы удирдагч аль ангилалд багтахыг ялган таних тухайд, тэд чуулганы удирдагчийн гаргаж буй тодорхой илрэлийг харсан ч тэдгээрийг хэрхэн ялган танихаа мэддэггүй. Хэрвээ чи тэднээс: “Танай чуулганы удирдагч бодитой ажил хийдэг үү?” гэж асуувал тэд: “Тэр өдөр бүр цуглаан хийгээд завгүй, юм зохион байгуулах гээд нааш цааш гүйж байхыг нь би хардаг, тэр ах эгч нарт ном тарааж, сайн мэдээний ажлын явцыг даган хянасан” гэж хэлдэг. Тэгээд чи: “Тэгвэл тэр ажлаа хэр сайн хийдэг вэ? Тэр үнэнийг эрэлхийлдэг хүн мөн үү?” гэж асуувал тэд: “Тэр ажил мэргэжил, гэр бүлээ орхисон. Эцэг эх нь эргэж ирэхэд хүртэл тэр үүргээ гүйцэтгээд завгүй байсан болохоор уулзаж чадаагүй. Тэр үнэнийг эрэлхийлдэг хүн байж таараа, тийм биз дээ?” гэж хариулдаг. Тэд чуулганы удирдагчийн зөвхөн энэ гадаад илрэлийг л хардаг; гэвч удирдагч нууцаар хэчнээн их муу үйл хийсэн ч, тэд үүнийг харсан ч гэсэн асуудал гэж таньдаггүй, тэд үүнийг асуудал гэдгийг мэддэггүй. Тэдний нүдэн дээр ийм зүйл хэчнээн их гарсан ч тэд яг л юу ч хараагүй мэт, хүмүүсийн дунд бус, харин тэс өөр ертөнцөд амьдарч байгаа мэт байдаг. Ийм хүмүүс туйлын хөшүүн биш гэж үү? (Тийм.) Энэ бол хөшүүн байдал юм. Муу ёрын сүнснүүдийн ажилдаг, ер бусын зүйлд үргэлж анхаарал хандуулдаг, мэдэрсэн зүйлийнхээ талаар үргэлж ярьдаг, үргэлж л: “Би нэг дуу хоолой сонссон, Бурхан намайг гэгээрүүлсэн, Бурхан намайг гэрэлтүүлсэн, Бурхан намайг залж чиглүүлсэн, Бурхан миний дотор дахиад нэг зүйл илчиллээ” гэх мэт зүйлийг хэлдэг хүнтэй таарах үедээ хөшүүн хүмүүс: “Тэр Бурханыг үнэхээр хайрладаг юм байна. Тэр илчлэл авчээ–би яагаад аваагүй юм бол?” гэж боддог. Тэд энэ нь муу ёрын сүнснүүдийн ажил гэдгийг зүгээр л ухаардаггүй. Нэг л өдөр тэр хүн гэнэт галзуурч, олны нүдэн дээр газар хөрвөөн, гудамжаар нүцгэн гүйж, бөөн шуугиан тарих үед л тэд сая нэг муу ёрын сүнс болохыг нь хардаг. Үнэндээ тэр хүн галзуурахаас өмнө аль хэдийн маш олон шинж тэмдэг илэрсэн бөгөөд эдгээр илрэл нь түүнийг муу ёрын сүнснүүдийн ажилд өртсөн болохыг тодорхойлж, эртхэн арга хэмжээ авч, зайлуулахад хангалттай байх байсан. Гэвч тэд хөшүүн болохоор эдгээр зүйлийг анзаарч чаддаггүй бөгөөд ийм хүнийг чуулганд үлдээх нь ямар үр дагаварт хүргэхийг ухаардаггүй–энэ нь гамшиг тарих магадлалтай биш гэж үү? Зарим муу ёрын сүнс, ёрын муу чөтгөр бүр хүмүүст хор хөнөөл учруулах хэмжээнд хүрдэг байтал хөшүүн хүмүүс тэдний юу болохыг анзаарч чадахгүй байсаар байдаг. Тэд бүр ийм хүмүүсийг Бурханыг үнэхээр хайрладаг, идэвх зүтгэлээр дүүрэн, олон хоног идэж, унтахгүйгээр шөнө дөл хүртэл Бурханы үгийг уншиж, магтан дуу сурдаг хэрнээ огт ядардаггүй гэж итгэдэг. Энэ нь илт хэвийн бус байтал тэд үүнийг Бурханыг хайрлах хайр гэж зүтгэдэг. Тэд хэтэрхий хөшүүн биш гэж үү? Хөшүүн хүмүүс нэг талаас, хэрэг явдлыг нэвт харж чаддаггүй; тэд өнгөц үзэгдлийн цаадахыг харж, асуудлын мөн чанарыг нэвт харж чаддаггүй. Тиймээс ямар ч асуудлыг үнэн зөв тодорхойлох нь тэдний хувьд маш хэцүү байдаг. Түүнчлэн хөшүүн хүмүүст хэвийн сэтгэх арга зам, эсвэл аливааг таних чадвар байдаггүй тул эргэн тойронд нь болж буй олон зүйлийг огт анзаарахгүй хэвээр үлддэг. Ийм хүмүүс нэг газарт хэдэн жил амьдарч чадах ч “Тэнд уур амьсгал ямархуу вэ? Улирлын онцлог нь ямар вэ? Амьдрахад таатай газар уу?” гэж асуухад тэд хариулж чаддаггүй. Тэд: “Уур амьсгалын тухайд уу? Би мэдэхгүй. Ямартай ч дөрөвдүгээр сард цэцэг дэлгэрч, ес юм уу аравдугаар сар хавьцаа навч шарлаж, унаж эхэлдэг, тэгээд өвөл болохоор цас ордог доо” гэж хэлдэг. “Нутгийн зан заншил ямархуу вэ? Нийгмийн тогтолцоо нь ямар вэ? Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл байдаг уу? Засгийн газрын бодлого нь ямар вэ? Тэд өөр газраас ирсэн хүмүүст хэрхэн ханддаг вэ?” гэж асуувал тэд огт юу ч мэдэхгүй, гайхан гөлөрч, юу ч хэлж чаддаггүй. Хамгийн чухал асуудал болох шашны итгэл үнэмшилд хандах засгийн газрын хандлагын талаар ч тэд юу ч хэлж чаддаггүй, зөвхөн: “Мм, бид тэнд амьдардаг, засгийн газар бидэнд хэзээ ч төвөг уддаггүй” гэж л хариулдаг. Тэд яг л модон хүүхэлдэй шиг юуг ч огт анзаардаггүй–энэ бол туйлын хөшүүн байдал юм. Мөн үүргээ гүйцэтгээд хэтэрхий завгүй байгаа болохоор эдгээр зүйлийг олж мэдэх цаг байхгүй гэж хэлдэг зарим хүн байдаг–энэ нь зүгээр л шалтаг биш гэж үү? (Тийм.) Энэ бол шалтаг гэдэг нь тодорхой байна. Ийм энгийн зүйлийг зориуд анхаарал хандуулж, тэмдэглэж авах шаардлагатай юу? Үгүй, шаардлагагүй. Хэрвээ чи хэвийн хүн чанарын сэтгэлгээтэй бол нэг газарт гурваас дээш жил амьдарсныхаа дараа тухайн нутгийн уур амьсгал, зан заншил, амьдралын хэв маяг, шашны итгэл үнэмшлийн нөхцөл байдал, засгийн газрын бодлого болон өөр газраас ирсэн хүмүүст хандах хандлагын талаар үндсэндээ ойлголттой болох ёстой. Энэ мэдээллийг чи тусгайлан судалж, олж мэдэж, эсвэл цуглуулах шаардлагагүй–чи зүгээр л мэдэж болно. Хэвийн хүн чанарын сэтгэлгээтэй хэн боловч эдгээр зүйлийг зүгээр л аяндаа ойлгож чадна. Хэрвээ чи хэвийн хүмүүсийн ойлгож, тодорхой харж чаддаг асуудлыг ч ойлгож чадахгүй байгаа бол энэ нь юуг илтгэж байна вэ? Энэ нь чамд хэвийн хүн чанарын сэтгэлгээ, эсвэл ухаалаг байдал байхгүй бөгөөд чи хэвийн хүн чанарын стандартад нийцэхгүй байна гэдгийг илтгэж байна. Ийм төрлийн хүн хэвийн хүн чанарын стандартад нийцдэггүйн үндсэн шалтгаан нь тэд хүнээс бус, харин амьтнаас хойд дүр олсонд байгаа юм. Та нар ойлгож байна уу? (Тийм.) Хэрвээ хүний хөшүүн байдлын онцлог шинж маш илэрхий байвал энэ нь асуудлын талаар ихийг өгүүлдэг.

Амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн онцлог шинжийн талаарх бидний саяны нөхөрлөлөөс та нар юу ойлгож авсан бэ? Гажууд ойлгоц болон хөшүүн байдал гэх энэ хоёр онцлог шинж нь энэ ангиллын хүмүүст маш тод илэрдэг гэх баримтыг та нар анзаарсан уу? (Тийм.) Яагаад энэ хүмүүст ийм хоёр илрэл байдаг вэ? Тэдний хүн чанарт юу дутагдаж байна вэ? (Хэвийн сэтгэлгээ.) Энэ нь зарим талаар таарч байна–тэдэнд хүний оюун ухаан байдаггүй. Өнгөн дээрээ, энэ хүмүүс хэв чанар муутай мэт харагддаг–яг ямар хэмжээнд муу байдаг вэ? Тэд гажуудалд өртөмтгий бөгөөд хөшүүн; хэвийн хүн чанартай хүмүүсийн байнга тулгардаг, бие даан зохицуулж, шийдвэрлэж чаддаг зарим асуудлын тухайд тэд хийж чаддаггүй бөгөөд шийдвэрлэж чадахгүй, маш хүүхдэрхүү, утгагүй, төлөвшөөгүй харагддаг. Бүр ноцтой нь, эдгээр хүмүүсийн заримд нь бие даан оршин тогтнох чадвар байдаггүй–тэд өөрсдийгөө тэжээж чаддаггүй бөгөөд гадагшаа гарч ажилласан ч, ямар ч төрлийн ажил эрхэлсэн чадваргүй байдаг. Тэд хаана ч явсан ажил олгогчид тэднийг авахыг хүсдэггүй, эсвэл халдаг. Түүнчлэн, гол зүйл нь өөрсдийнх нь амьдралын хүрээнд тохиолддог янз бүрийн асуудал, тухайлбал амьдралын энгийн асуудал, бүр зарим нэг ялихгүй хэрэг явдалтай тулгарах үед тэд тэдгээрийг сайн зохицуулж чаддаггүй. Тэд бүр маш энгийн асуудлыг ч баллаж орхидог; тэд үргэлж дүрэм журмыг сохроор хэрэгжүүлдэг. Хэрэг явдлыг зохицуулахдаа тэдний ашигладаг арга барил, хандлага нь туйлын тэнэг бөгөөд болхи байдаг; тэдэнд насанд хүрсэн хүний ертөнцөд аливааг зохицуулахдаа ашигладаг арга барил, арга хэрэгсэл байдаггүй. Энэ нь тэдэнд хүний оюун ухаан байдаггүйг маш тодорхой харуулдаг. Жишээ нь, нэг тийм хүн өвдөж, үргэлж бие нь тавгүйрхдэг байлаа. Тэр жаахан мэдээлэл хайж үзтэл энэ нь ноцтой өвчин, эсвэл хүнд өвчин байж болзошгүй гэсэн байдаг; тэр маш их айж, шинжилгээ хийлгэхээр эмнэлэг рүү яаран очдог. Эмч: “Энэ өвчин маш ноцтой байна. Нас баралтын түвшин маш өндөр байдаг. Эмчлэхгүй орхивол улам хүндэрч, үхэлд хүргэнэ. Үүнийг эмчлэх цорын ганц арга бол мэс засал. Хэрвээ мэс засал хийлгэхгүй бол чамд амьдрах хугацаа дээд тал нь гурван сар л байна” гэж хэлдэг. Үүнийг сонсоод тэр маш их айж, юу хийхээ мэддэггүй. Оношийг баталгаажуулахын тулд нэмэлт шинжилгээ хийлгэхгүйгээр зүгээр л эмчийн үгэнд орж, мэс засал хийлгэхээр шийддэг. Хагалгааны өмнө тэр ямар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай, хагалгаа дууссаны дараа ямар нэгэн сөрөг үр дагавар гарах эсэхийг ч асуудаггүй–тэр эдгээр асуултыг асуух ёстойгоо ч мэддэггүй бөгөөд зүгээр л эмчийн сүрдүүлгэнд орж, дуулгавартайгаар хагалгааны орон дээр гардаг. Эцэст нь, мэс заслын дараа биеийнх нь энд тэндгүй эвгүйрхэж, эм уусан ч нэмэргүй байдаг. Хожим нь тэр бусдаас энэ өвчинд мэс засал шаардлагагүй, үнэндээ ноцтой өвчин биш, дасгал хөдөлгөөн хийж, зарим нэг энгийн эм ууснаар аажмаар сайжирдаг, даамжирч, хүндэрдэггүй гэдгийг сонсдог. Эмч нар мөнгө олохын тулд заримдаа хүмүүсийг айлгах гэж сүрдмээр зүйл хэлдэг бөгөөд хөшүүн хүнд өөрийн гэсэн үзэл санаа байдаггүй, дүгнэлт хийж чаддаггүй; эмчийн хэлэхийг сонсоод тэд ухаанаа алдталаа айж, эмч тэднийг мэс засал хийлгэ гэж хэлэх үед тэд зөвшөөрдөг. Ийм хэрэг явдал тохиолдох үед тэдний эргэн тойронд өөрийн гэсэн үзэл санаа, хатуу бодолтой, хэрэг явдлыг нягтлан шалгахад нь туслах оюун ухаантай хүн байвал тэд алдаа гаргахаас зайлсхийж, арай бага зовох болно. Гэвч хэрвээ тэд ийм хэрэг явдлыг, ялангуяа томоохон хэрэг явдлыг өөрсдөө зохицуулахаар үлдвэл нэг бол ийшээ, нэг бол тийшээ хазайна, эсвэл нэг бол хууртагдаж, нэг бол хорлогдоно; тэ үргэлж туйлширсан арга хэмжээ авдаг. Тэд хэрэг явдлыг зарчим, эсвэл ийм хэрэг явдлыг зохицуулах түгээмэл арга барилд үндэслэн цогцоор нь дэнсэлж, дараа нь түүнд хандах хамгийн үндэслэлтэй, ухаалаг аргыг олж чаддаггүй. Хэн ч тэднийг мэхэлж, тоглоом хийж, ганхуулж, төөрөлдүүлж чаддаг. Зарим хүн: “Энэ хүмүүст өөрийн гэсэн бодол, санаа байдаггүй юм уу?” гэж асуудаг. Үнэндээ тэдэнд өөрийн гэсэн бодол, санаа байдаггүй юм биш–чи хар даа, тэд буруу үйл хийж, ташаа үндэслэл чалчих үедээ гарцаагүй өөрийн гэсэн бодолтой байдаг. Хэн ч зөв зүйл хэлсэн тэд сонсдоггүй, хэн нэгэн зөв зүйл хэлсэн ч тэд эсэргүүцэж, өөрсдийн ташаа, гажууд үндэслэлийг хэлж зүтгэдэг. Гэвч өдөр тутмын амьдралд тохиолддог хэрэг явдалтай нүүр тулж, зөв хандаж, зохицуулахын тулд хэвийн эрүүл ухаан, хэвийн сэтгэлгээг ашиглах шаардлагатай болох үед тэд түүнрийг зохицуулахын тулд ямар арга барил, эсвэл ямар үйл явц ашиглахаа мэддэггүй, түүнд хэрхэн хандахаа мэддэггүй, ямар ч арга зам, арга барилгүй байдаг бөгөөд өөрийн гэсэн бодол, санаагүй байдаг. Эцэст нь тэд зөвхөн бусдын арганд ордог–бусдын хэлсэн юуг ч бай хийдэг. Хэвийн хүн чанарын оюун ухаангүй байх нь амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн онцлог шинж юм. Тэгвэл тэд яагаад өөрсдийн ташаа, гажууд үндэслэлийг хэлж зүтгэн, бүр тэрийгээ чангаар ярьж, хаа сайгүй тарааж чаддаг вэ? Энэ нь оюун ухааныхаа хувьд тэд юу үнэн, юу ташаа үндэслэл болохыг, юу хэвийн эрүүл ухаанд нийцэж, юу нийцдэггүйг ялган таних чадваргүй–эдгээр зүйлийг хооронд нь ялгаж чаддаггүй болохыг баталдаг; тиймээс чамайг зөв зүйтэй үндэслэл хуваалцах үед тэд хүлээж авч чаддаггүй бөгөөд ойлгодоггүй. Тэд зүгээр л өөрсдийн гажууд, буруу үндэслэлийг зүтгүүлж, түүнийгээ зөв гэж итгэдэг. Өөр хэн нэгэн тэдэнтэй ярихдаа ямар ч арга барил ашигласан бай, ярих арга барил нь хэчнээн сайн, эсвэл мэргэн ухаанаар дүүрэн байсан ч амьтнаас хойд дүр олсон хүмүүс үүнийг хүлээж авч чаддаггүй бөгөөд ойлгодоггүй–тэд нэгэнт өнгөрсөн. Энэ нь тэдэнд хэвийн хүн чанарын оюун ухаан байдаггүйг харуулж байна. Өдөр тутмын амьдралын хамгийн энгийн хэрэг явдал дээр ч гэсэн чи тэдэнтэй учирлаж ярихад тэд ойлгодоггүй–тэд гажууд үндэслэлээ хэлж зүтгэсээр л байдаг. Хүмүүс үүнийг хараад: “Энэ хүн яагаад ийм хачин юм бэ? Яагаад тэр тийм учир ойлгодоггүй юм бэ? Тэр сэтгэцийн өвчтэй хүн, бас насанд хүрээгүй хүүхэд хоёрын аль алинтай нь адилхан юм–яагаад тэр үргэлж хүүхэд шиг ярьдаг юм бэ?” гэж боддог. Гэвч тэд залуу биш–тавь, жар хүрэхдээ ч ийм байдаг, ная хүрсэн ч ийм л байдаг. Тэд бүхэл амьдралынхаа турш оюун ухааны дутагдалтай хүмүүс байдаг; тэдэнд бүхэл амьдралынх нь турш хэвийн хүний сэтгэлгээ, эсвэл хэвийн хүний оюун ухаан байдаггүй. Энэ бол амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн онцлог шинж юм. Энэ онцлог шинж илэрхий байна уу? (Тийм.) Жишээ нь, царайлагдуу нэг мунхаг эмэгтэй байлаа гэж бодъё, тэрээр ямар нэг өөдгүй амьтанд уруу татагдсаныхаа дараа түүнтэй хамт амьдардаг. Тэр өөдгүй амьтан гадуур үргэлж сээтгэнэж явдаг боловч эмэгтэй үүнийг нь олж мэдэхдээ уурладаггүй–ямартай ч түүнд сайн хандаж л байвал эмэгтэйд зүгээр байдаг. Хожим нь өнөөх өөдгүй амьтан өөр хүнтэй орооцолддог боловч эмэгтэй үүнийг нь олж мэдэхдээ тоодоггүй бөгөөд өнөөх өөдгүй амьтантай тууштай үнэнчээр хамт байсаар байдаг. Тэр ч байтугай: “Тэр намайг хаяхгүй л бол надад зүгээр” гэж хэлдэг. Хэн нэгэн түүнд зөвлөж: “Тэр аль хэдийн ийм доош орчихсон–чи түүнтэй хамт байхаа болих хэрэгтэй” гэж хэлдэг. Эмэгтэй: “Үгүй ээ, би түүнгүйгээр байж чадахгүй. Тэр надад хайртай, би ч түүнд сайн!” гэж хэлдэг. Ийм хүн энэ өөдгүй амьтантай хамт байж, насан туршдаа зовох нь зүйн хэрэг–тэр эмэгтэй зүгээр л сайн хүн гэж ямар хүн болох, эсвэл аятайхан хүн гэж ямар хүн болохыг ялган таньж чаддаггүй. Тэрээр өөдгүй амьтантай нийлж, бүр түүнийг өөрт нь үнэхээр хайртай гэж боддог. Өнөөх өөдгүй амьтан нь түүнд хэдэн гоё үг хэлж, сайхан хоол авч өгөөд, ингэж зөөлөн ярьж байгаад л түүнийг аргандаа оруулдаг. Тэрээр эмэгтэйгээр яг л шавраар тоглож байгаа мэт тоглодог. Тэрээр ар хударгаар нь сээтгэнэж яваад эмэгтэйд баригдах үедээ хэдхэн үгээр л аргалж, түүнийг мэхэлдэг бөгөөд эмэгтэй үүнийг нь зүгээр л нэвт харж чаддаггүй. Эцэст нь өнөөх өөдгүй амьтан түүний бүх эд хөрөнгө, байшинг нь булааж аваад, дараа нь түүнийг хаядаг. Эмэгтэй түүнийг мөс чанаргүй гэж хараадаг боловч хүмүүсийг нэвт харж чаддаггүйгээсээ болж мэхлэгдсэн гэдгээ л хэлдэггүй. Яагаад тэр өөдгүй амьтан бусдыг биш, харин түүнийг мэхэлж чадсан юм бэ? Энэ нь тэр эмэгтэй мунхаг болохоор тэр биш гэж үү? Ийм төрлийн хүний үндсэн онцлог шинж нь тэд бүх зүйлийг ухамсарлаж, хандахдаа гөжүүд бөгөөд утгагүй байдаг, мөн тэдэнд хэвийн хүн чанарын оюун ухаан байдаггүй. Тийм учраас бид тэднийг амьтнаас хойд дүр олсон гэж хэлдэг. Тэд амьтан учраас тэдэнд хүний оюун ухаан байдаггүй. Тэдэнд хүний оюун ухаан байдаггүй гэх баримт нь тэдний доторх мөн чанар бол хүний мөн чанар биш гэдгийг батлахад хангалттай. Тиймээс тэд хүний хэрэг явдлыг аргалж, хэвийн хүмүүсийн зохицуулж, шийдвэрлэх ёстой асуудлыг зохицуулж, шийдвэрлэж чаддаггүй. Өөрсдийнх нь өдөр тутмын амьдрал дахь зүйлс–өдөр тутмын хоол хүнс, наад захын хэрэгцээ, түүнчлэн хүмүүс хоорондын харилцаа, хүрээлэн буй орчиндоо хандах хандлагын тухайд ч тэд маш хөшүүн байдаг. Түүнчлэн, тэд нүүр тулж, зохицуулах шаардлагатай зарим хэрэг явдалтай тулгарах үедээ хэвийн хүмүүсийн оюун ухаангүй байдаг, мэдээж мэргэн ухааны талаар бүр ярих ч юм биш. Эдгээр асуудалтай нүүр тулах үедээ тэд маш хэцүүхэн, маш их зүдэрч, туйлын болхи байдлаар зохицуулдаг. Тэд ийм хөгшин, ийм удаан амьдарсан байж: Яаж хэрэг явдлыг ингэж зохицуулж чаддаг байна аа? Тэдний хэлдэг зүйл яагаад тийм зэвүүцмээр, тийм эвгүй сонсогддог юм бэ? Тэд яагаад хэвийн хүмүүсийн адилаар ярьдаггүй юм бэ? Тэд маш олон жил амьдарч, нэлээд их зүйлийг туулсан хэрнээ ийм энгийн хэрэг явдлыг зохицуулахдаа яаж ингэж авирлаж чаддаг байна аа? Тэдэнд хүмүүст байх ёстой хүн чанарын хамгийн наад захын зааг, эсвэл хамгийн үндсэн зарчим ч байдаггүй.

III. Гурав дахь онцлог шинж: Будилуу байдал

Гажууд ойлгоц болон хөшүүн байх гэсэн хоёр онцлог шинжээс гадна амьтнаас хойд дүр олсон хүмүүст өөр нэг онцлог шинж байдаг бөгөөд энэ нь тэд тун будилуу юм. Өмнө нь бид үнэний талаар нөхөрлөхдөө зөвхөн ерөнхий тойм, үндсэн чиглэлийн талаар ярьдаг байсан–нөхөрлөл харьцангуй ерөнхий байсан. Үнэний янз бүрийн нарийн ширийн зүйлийн тухайд бид тэдгээрийн талаар тодорхой нөхөрлөөгүй, харин зарим нэг ойлголтын талаарх тайлбар болон агуулгыг л хэлэлцдэг байсан. Энэ олон жилийн нөхөрлөлийн явцад үнэний янз бүрийн талыг тодорхой, нарийвчлан нөхөрлөсөн. Гэсэн хэдий ч, амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн хувьд, тэд одоо нөхөрлөж буй үгийг сонсох үедээ өмнө нь нөхөрлөж байсантай ерөнхийдөө адилхан, зүгээр л илэрхийлэх арга зам нь бага зэрэг өөрчлөгдөж, агуулга нь арай илүү баялаг болж, нөхөрлөлийн хэмжээ урьдынхаас мэдэгдэхүйц нэмэгдсэн байна гэж боддог. Тиймээс тэд ийм удаан хугацаанд сонссоор байтал яагаад улам бүр будилаад байгаагаа гайхдаг. Тэд олон жил номлол сонссон ч түүнээс юу ч олж аваагүй. Биеэ хэрхэн авч явах, бусдад хэрхэн хандах, өөрийгөө хэрхэн танин мэдэх, Бурханыг танин мэдэхийн тулд Бурханы ажлыг хэрхэн биеэр туулах, ялангуяа Бурханд болон Түүний үгэнд хэрхэн хандах тухайд тэд анхнаасаа л эдгээр зүйлийг ойлгож чадаагүй бөгөөд одоо ч ойлгож чадахгүй хэвээр байгаа. Энэ бол бага зэргийн будилуу байдал биш, харин ноцтой түвшний будилуу байдал юм. Үнэний янз бүрийн талыг хэчнээн тодорхой тайлбарласан ч тэд бүгдийг нь хольж хутгадаг. Тэдний барьж авдаг зүйл нь ердөө л “Бид Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, Бурханд үнэнч байж, үүргээ сайн гүйцэтгэх ёстой!” гэх мэт цөөн хэдэн уриа лоозон, хоосон сургаал байдаг. Тэд цөөн хэдэн дүрэм журам, уриа лоозон, онолтой зууралддаг бөгөөд өөрсдийгөө үнэнийг хэрэгжүүлж байна гэж боддог. Чи хэдий чинээ тодорхой нөхөрлөнө, тэд төдий чинээ их будилж, энэ нь өөрсдөд нь ахадсан мэт санагдаж, өмнө нь нөхөрлөл энгийн байхдаа илүү дээр байсан гэж боддог. Түүнчлэн тайлбар нь нарийвчилсан байх тусам, тэдэнд улам их бэрхшээл тулгардаг: “Ийм нарийн ширийн зүйлсийг би яаж тогтоох юм бэ? Урьд нь хэрэгжүүлэхэд нэлээд энгийн байсан шүү дээ. Одоо яагаад нөхөрлөл их болох тусам тайлбар улам болоодбайгаа юм бол? Яагаад улам ихийг хэлэх тусам би үүнийг хэрхэн хэрэгжүүлэхээ улам бага мэддэг болчихдог юм бол? Үүрэг гүйцэтгэх нь өмнө нь нэлээд энгийн байсан–зүгээр л орхиж, зарлагадаж, нааш цааш гүйж, сайн мэдээг их номлож, Бурханыг их гэрчилдэг байсан. Одоо үүрэг гүйцэтгэх тухай үнэнийг, түүнчлэн үнэний бусад бүх талыг нарийвчлан тайлбарласан боловч эдгээр зүйлийг хэдий чинээ их тайлбарлана, би эдгээрийг улам бага ойлгож, улам бүр миний ойлголтоос давах юм” гэдэг. Нарийвчлан тайлбарлах тусам, эдгээр үнэн тэдний ойлголтоос улам бүр давж байгаа нь будилуу байгаагийн хэрэг биш үү? Тэд асар их будилууг байгаа биз дээ? Хэдийгээр үнэний янз бүрийн талыг нарийвчлан тайлбарласан ч тэд төөрөлдсөн хэвээр байдаг бөгөөд зарим нэг ойлголтын болон тодорхойлолтын нэр томьёоны талаар үргэлж будилж байдаг. Жишээ нь, тэд ёрын муу хүмүүс гэж юу болох, эсвэл хуурамч удирдагчид гэж юу болохыг мэддэггүй бөгөөд нэвт харж чаддаггүй; тэд бас сайн хүн чанар гэж юу болох, муу хүн чанар гэж юу болохыг мэддэггүй, мөн үнэн-зарчмыг хэрэгжүүлэх болон дүрэм журам баримтлахын хоорондох ялгааг ч мэддэггүй. Тэд эдгээр тодорхой асуудалд бүгдэд нь будилдаг. Тэд эдгээр ойлголтын зүйлийг ч ойлгодоггүй–тэдний сэтгэхүй эмх замбараагүй байдаг. Түүнчлэн, тэд юу ч хийсэн зарчмыг нь олж чаддаггүй, тэдэнд дагах алхам, тодорхой төлөвлөгөө байдаггүй бөгөөд ямар арга барил ашиглах ёстойгоо, эсвэл ямар үр дүнд хүрэх ёстойгоо мэддэггүй; тэд бас тодорхой байдлаар үйлдэх нь ямар үр дагавар авчрахыг тодорхой харж чаддаггүй. Тэд оюун ухаандаа: “Би яагаад эдгээр зүйлд санаа зовж өөрийгөө зовоох ёстой юм бэ? Хэрвээ би ямар нэг зүйлийг яаж хийхээ мэдэхгүй бол зүгээр л сохроор хийнэ–ямартай ч, зүрх сэтгэл минь Бурханд чин сэтгэлээсээ хандаж байвал тэр нь хангалттай” гэж боддог. Чи хар даа, ийм хүмүүс туйлын будилуу байгаа биш үү? Тэд Бурханд олон жил итгэсэн ч үнэний ямар талыг ойлгож авснаа мэддэггүй, мөн үнэнийг хэрэгжүүлсэн эсэхээ ч мэддэггүй. Тэдэнд амь-оролт байгаа эсэхийг асуухад тэд: “За байз, би Бурханд олон жил итгэж, гэр бүлээ хаясан” гэж хэлдэг. Тэд энэ бүх зүйлийн талаар тодорхойгүй байдаг–энэ бол ноцтой будилуу байгаа хэрэг юм. Цуглаан дээр дуулж, бүжиглэх үед тэд эрч хүчээр дүүрэн байдаг ч үнэний талаарх номлол, нөхөрлөлийн цаг болоход нойрмоглож, нойр нь хүрч, бүр унтаж ч магадгүй. Ажил хийх тухайд тэд хүчин чармайлт гаргахад бэлэн байдаг бөгөөд “Үүргээ сайн гүйцэтгэж, Бурханд үнэнч байдлаа өргөцгөөе!” гэж хэлдэг. Гэвч үнэний талаар нөхөрлөх тухайд, хэрвээ тэднээс: “Сүүлийн үед чи ямар нэгэн зүйл олж авсан уу? Чи ямар завхарсан зан чанар илчилснээ танин мэдсэн үү? Тэдгээрийг танин мэдсэнийхээ дараа шийдвэрлэх замыг олсон уу?” гэж асуувал тэд: “Мэдэхгүй ээ. Би тэдгээрийг бага зэрэг танин мэдсэн ч миний танин мэдсэн зүйл зөв эсэхийг мэдэхгүй байна. Ямартай ч, би зүгээр л тэгээд хэрэгжүүлсэн, гэхдээ энэ нь үнэн зөв эсэхийг мэдэхгүй” гэж хариулдаг. Тэд юуг ч нэвт харж чаддаггүй бөгөөд тэдний оюун ухаан будилсан, тодорхойгүй байдаг. Тэд юунд гаргууд гэдгээ мэддэггүй, мөн юугаар дутмаг гэдгээ ч мэддэггүй. Завхарсан зан чанарыг танин мэдэх тухай нөхөрлөлийн үеэр тэд өөрсдөд нь завхарсан зан чанар байдгийг, бас худал хэлж, заримдаа заль гаргаж, хойрго ханддагаа хүлээн зөвшөөрдөг. Гэвч бодит нөхцөл байдалтай тулгарах үед хэрвээ чи тэднээс: “Чи яагаад заль гаргаж, хойрго хандсан юм бэ? Чи яагаад заль мэх хэрэглэсэн юм бэ?” гэж асуувал тэд: “Би тэгээгүй! Би үүнийг санаатайгаар хийгээгүй–би үүнийг ингэж хийх нь тохиромжтой гэж бодсон учраас л тэгж хийсэн” гэж хэлдэг. Хэн нэгэн тэднийг ил болгож, “Чи ингэж хийх нь тохиромжтой гэж бодсон байж болно, гэхдээ чамд ямар нэгэн хувийн санаа зорилго, эсвэл явуулга байсан уу? Чи өөрийгөө хэрхэн эргэцүүлэн бодохыг мэддэг үү? Ингэж хийх нь ямар үр дагавар авчрахыг чи мэддэг үү?” гэж хэллээ гэж бодъё. Тэд: “Надад муу санаа зорилго байгаагүй л бол зүгээр шүү дээ” гэж хариулдаг. “Муу санаа зорилгогүй байх нь үнэн-зарчмын дагуу үйлдэхтэй адилхан гэж үү?” “Мэдэхгүй ээ.” Тэд юу ч мэддэггүй. Тэд маш олон үнэн болон маш их нөхөрлөл сонссон бөгөөд өдөр тутмын амьдралдаа үнэнтэй холбоотой бүх төрлийн асуудалтай тулгарсан ч үнэн бүрийн талаар тодорхойгүй, бүрхэг хэвээр байдаг. Тэд ямар зүйл нь үнэн, ямар зүйл нь үнэн биш болохыг ялгаж чаддаггүй, мөн нөхцөл байдалтай тулгарах үедээ үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхийг ч мэддэггүй. Тэд өөрсдийнх нь үйлдэл, зан авир үнэн-зарчимд нийцэж байгаа эсэхийг тодорхой мэддэггүй бөгөөд зүгээр л юуг сайн гэж бодож байна, тэр аргаараа л зүйлсийг хийдэг. Энэ нь будилуу байгаа хэрэг биш үү? (Тийм.) Тэд юу ч хийсэн зарчимгүй, хэнд яаж хандах дээр ч зарчимгүй байдаг. Жишээ нь, ёрын муу хүмүүст хандах тухайд, зарим ёрын муу хүн тодорхой давуу тал, эсвэл мэргэжлийн ур чадвартай бөгөөд одоохондоо үйлчлэл үзүүлж чадах хэвээр байдаг–тэгвэл ийм хүмүүст үйлчлэл үзүүлэхийг нь зөвшөөрч болно. Гэвч зарим хүн үүнийг зүгээр л ойлгож чаддаггүй: “Бурхан ёрын муу хүмүүст дургүй биш гэж үү? Тэгвэл яагаад тэднийг ашигласаар байгаа юм бэ?” Энэ нь мэргэн ухаан, бас зарчим гэдгийг тэдэнтэй чамайг нөхөрлөх үед тэд үүнийг эргэцүүлж, “Ямар зарчим? Энэ нь зүгээр л хүмүүсийг мэхэлж байгаа хэрэг биш үү? Энэ нь хүмүүсийг ашиглаж байгаа хэрэг биш үү?” гэж боддог. Тэд үүнийг ингэж л хүлээж авдаг. Надад хэл дээ, тэдэнд хэвийн хүн чанарын сэтгэлгээ байна уу? Тэд бодитой нөхцөл байдлын дагуу үйлдэх зарчмыг хэрхэн тодорхойлохыг мэддэггүй–тэд хэвийн хүний оюун ухааны түвшинд хүрч чадах уу? (Үгүй.) Хэвийн хүн чанарын сэтгэлгээ, хэвийн оюун ухаантай хүмүүс бүгд энэ хэрэг явдлыг ойлгож, ухаарч чаддаг бол амьтнаас хойд дүр олсон хүмүүс энэ энгийн хэрэг явдлыг ч ухаарч чаддаггүй. Тэгвэл тэд үнэнийг яаж ойлгож чадах юм бэ? Тэдний байнга хэлдэг нэг зүйл бол, “Өнгөрсөн удаа чи энэ хэрэг явдлын талаар тэгж хэлсэн. Яагаад чи өнөөдөр өөр зүйл хэлээд байгаа юм бэ? Чиний үг найдваргүй байна–чи яаж үүнийгээ хэзээ ч хамаагүй зүгээр л өөрчилж чадаж байна аа?” Энэ хэрэг явдлын нөхцөл байдал одоо өөр болсон, тиймээс үүнийг зохицуулах арга барил ч бас өөрчлөгдөх ёстой гэдгийг тэд мэддэггүй. Гэхдээ зарчим болон зорилго нь адилхан хэвээр байгаа. Зүгээр л уг хэрэг явдлыг зохицуулах арга барил нь өөрчлөгдсөн–илүү сайн үр дүнд хүрэхийн тулд, энэ хэрэг явдлын нөхцөл байдалд үндэслэн шаардлагатай үед тохируулж, хариу арга хэмжээ авах замаар тодорхой нөхцөл байдлын дагуу үүнийг тохируулдаг. Амьтнаас хойд дүр олсон хүмүүс ийм хэрэг явдалтай тулгарах үедээ тэдгээрийг нэвт харж чаддаггүй. Тэд үнэн-зарчмыг дүрэм журам гэж итгэдэг бөгөөд тэдгээрийг бүх цаг үед өөрчлөлтгүйгээр баримтлах ёстой гэж үздэг. Тиймээс чамайг үнэн-зарчимд үндэслэн ямар нэг зүйл хийх арга барилыг тохируулах үед тэд үүнийг ухаардаггүй, эсвэл ойлгодоггүй, үүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэдний зарим нь бүр чамайг яллаж, чиний эсрэг ашиглах зарим нэг сул талыг олж авч магадгүй. Дотроо тэд юуны ч мөн чанар, эсвэл уг чанарыг тодорхой харж чаддаггүй. Тэдний бодол санаа будилуу байдаг. Тэд аливаа зүйлийг авч үзэхдээ зүгээр л дүрэм журам хэрэглэдэг; тэд үүнийг үнэн-зарчимд үндэслэн хэрхэн хэмжиж дүгнэхийг огт мэддэггүй, хөгжлийнх нь зүй тогтолд үндэслэн үүнийг шийдвэрлэж, хариу арга хэмжээ авахын тулд өөр өөр арга барил хэрхэн сонгон хэрэглэхийг ч мэддэггүй. Амьтнаас хойд дүр олсон хүмүүст будилуу байх энэ онцлог шинж маш тодорхой байгаа биз дээ? (Тийм.)

Амьтнаас хойд дүр олсон хүмүүс бусдыг ялган таньж чаддаггүй. Нэлээд үнэнч шударгаар ярьдаг атлаа жаахан зальхай байдлаар аливааг зүйлийг хийдэг хүнийг харах үедээ тэд түүнийг үнэндээ ямархуу хүн болох, үнэхээр үнэнийг эрэлхийлдэг хүн мөн эсэхийг нэвт харж чаддаггүй. Диалектик сэтгэлгээ шаарддаг төвөгтэй нөхцөл байдалтай тулгарах үедээ тэд төөрөлдөж, учрыг нь олж чаддаггүй бөгөөд хэрхэн үнэлж дүгнэхийг мэддэггүй. Тэдний бодол сэтгэлгээ будилсан, яг л орооцолдсон утас шиг байдаг бөгөөд тэд өөрсдийн бодлыг хэзээ ч цэгцэлж чаддаггүй. Чи тэдэнд зарчмуудыг хэчнээн олон удаа хэлж өгсөн ч тэд өөр өөр хүмүүс, үйл явдал, зүйлсийг ялган танихын тулд үнэн-зарчмыг хэрхэн хэрэгжүүлэхийг мэддэггүй. Жишээ нь, асуудлыг мэдээлэх тухайд, тэд бодит нөхцөл байдалд үндэслэн зүйлсийг үнэн зөвөөр мэдээлж чаддаггүй. Зарим удирдагч тодорхой хэмжээний бодитой ажил хийх чадвартай ч тэдний ажлын гүйцэтгэлд зарим нэг гажилт гарч, тэд завхарсан зан чанарын зарим нэг илчлэл харуулж болох юм; гэсэн хэдий ч, хүн чанар болон ажлын чадамжийнхаа хувьд тэд үндсэндээ стандартад нийцдэг. Гэтэл зарим будилуу хүн эдгээр удирдагчийг бодитой ажил хийж чаддаг гэх баримтыг хардаггүй, хүн чанарынх нь сайн талыг ч хардаггүй–оронд нь тэд зөвхөн тэдний дутагдал, өө сэв, зарим нэг ялихгүй, жижиг асуудлыг онцлон түүж аваад мэдээлдэг. Эсрэгээрээ тэр жинхэнэ антихристүүд болон ёрын муу хүмүүс, агуу мууг үйлддэг тэр хүмүүс ямар ч бодитой ажил хийх чадваргүй бөгөөд бусдыг төөрөлдүүлэхийн тулд зөвхөн үг яриа, хоосон сургаал ярьдаг, тэд гаднаа сүр дуулиантайгаар зүйлсийг хийдэг ч бодит байдал дээр хүн чанар нь стандартад нийцдэггүй, сонгосон зам нь буруу, хүн чанар нь ёрын муу хүмүүс болон антихристүүдийнх, алхдаг зам нь үнэнийг эрэлхийлдэггүй антихристүүдийн зам байдаг атал эдгээр будилуу хүн эдгээр зүйлийг нэвт харж чаддаггүй. Тэд энэ хүмүүсийг ажлаа хийхдээ том жүжиг тавьдгийг хараад тэднийг манлайлах авьяас, зохион байгуулах ур чадвартай, ажлыг сайн хийж чадна гэж таамагладаг. Тэдний ажил үнэндээ ямар үр дүн авчирдаг, тэд гэмшиж, өөрчлөгдсөн эсэх, эсвэл хүн чанар нь стандартад нийцдэг эсэхийн тухайд тэд эдгээр зүйлийн алийг ч мэддэггүй. Антихристүүд тэднийг төөрөлдүүлж, хянасан ч тэд үүнийг ухамсарлахгүй; тэд антихристүүдийг дагаж, дуулгавартай дагах боловч өөрсдийгөө Бурханыг дагаж байна, сайн мэдээ номлож, Бурханыг гэрчилж байна гэж итгэсээр байх болно. Үнэн хэрэгтээ, антихристүүд тэднийг аль хэдийн хяналтдаа авсан байх болно; тэд Бурханд итгэж байх бус, харин хүмүүсийг дагаж, диаволууд болон Сатануудыг дагаж байх болно–гэсэн ч тэд үүнийг мэдэхгүй. Дотроо тэд аль хэдийн харанхуйгаар дүүрсэн байх болно, тэд Бурханы оршихуйг аль хэдийн алдсан байх болно, мөн тэд Ариун Сүнсний ажлыг аль хэдийн алдсан байх болно. Тэд маш хөшүүн учраас, тэдний ойлгоц гажууд учраас, мөн ямар ч үнэн-зарчмыг ойлгодоггүй учраас тэд аливаа зүйлийг нэвт харж чаддаггүй бөгөөд хүмүүсийг ялган таньж чаддаггүй. Тэд асуудлыг мэдээлэхгүй, эсвэл антихристүүдийг зайлуулахгүйгээр барахгүй харин ч тэднийг өмөөрдөг. Эсрэгээрээ үнэхээр тодорхой бодитой ажил хийх чадвартай удирдагч, ажилчдын тухайд, тэд өчүүхэн төдий өө сэв, эсвэл жижиг асуудал анзаарвал, тэдгээр нь зарчмын асуудал биш байсан ч мэдээлж, эдгээр асуудлыг хөндөх гэж зүтгэдэг. Тэд үнэхээр будилуу! Тэд зарчмын ямар ч хэрэг явдлыг нэвт харж чаддаггүй–өдөр тутмын амьдралдаа хэнтэй харилцах ёстой, хэнээс тусламж, ашиг тус олж авч чадах, эсвэл хэнээс хол байх ёстой тухайд ч тэд эдгээр зүйлийг ялган таньж, эсвэл нэвт харж чаддаггүй. Тэдний зарим нь үл итгэгчид болон шүтлэггүй хүмүүстэй маш сайн харилцаатай байдаг бөгөөд энэ хүмүүсийг мэдлэгтэй, хэв чанартай, тиймээс өөрсдөд нь тусалж чадна, тэдэнтэй харилцах нь маш их үнэ цэнтэй гэж боддог. Тэд бүр өөрсдийн шүтэн биширдэг хүмүүсийг байнга магтаж, тэднийг хэчнээн чадвартай, хэчнээн их нэр хүндтэйг ярьдаг. Тэд диаволуудыг шүтээн болгон шүтдэг–энэ нь будилуу байгаа хэрэг биш үү? (Тийм.)

Будилуу байх гэдэг нь яг юуг хэлдэг вэ? (Хэв чанар муутай байхыг.) Наадах чинь ерөнхий утгаараа байна–тодруулбал, будилуу байна гэдэг нь хүнд аливааг ялган таних үнэн зөв бодол, үзэл санаа байдаггүй, мөн аливааг зарчим, эсвэл суурьтай авч үздэггүй, тэр талаарх үзэл бодол ньбудилуу байдаг гэсэн үг юм. Энэ бол нэг тал нь. Түүнчлэн, ийм хүмүүс зөв бурууг, хар цагааныг ялгаж чаддаггүй–тэд ихэвчлэн сөрөг зүйлийг эерэг зүйл гэж эндүүрч, эерэг зүйлийг сөрөг гэж нэрлэдэг. Тэд юу нь эерэг зүйл, юу нь сөрөг зүйл болохыг ялган таньж чаддаггүй. Жишээ нь, зарим хүн: “Та нарын итгэдэг бурхан бол зүгээр л хүн” гэж хэлдэг. Тэд үүнийг тунгаан бодоод, “Үгүй, тэр чинь буруу. Миний итгэдэг нэгэн бол бурхан. Хэрвээ тэр зүгээр л хүн байсан бол яаж үнэнийг илэрхийлж чадах юм бэ? Миний итгэдэг нэгэн бол бурхан–би үүнд итгэлтэй байна” гэдэг. Энэ тал дээр тэдбудилуу биш байдаг. Гэтэл хэн нэгэн: “Та нарын итгэдэг бурхан бөөн мөнгө аваад оргон зайлсан, АНУ-д очиж жаргахаар тийшээ зугтсан” гэж хэлэхэд тэд будилж, төөрөлддөг. Хэрвээ ухаалаг хүн энэ үгийг сонссон бол үүнийг зохиомол цуу яриа гэдгийг ялган таних байсан. Яаж “бөөн мөнгө аваад оргон зайлсан” гэж хэлж болох юм бэ? Гаалиар гарах үед хүн бүр нарийн шалгалтад ордог, хүн бүрийн авч явж болох бэлэн мөнгөний хэмжээг журамласан байдаг. Тийм багахан хэмжээний мөнгө авч явах нь “бөөн мөнгө аваад оргон зайлсан” хэрэгт тооцогдох уу? Түүгээр барахгүй, тэр нь хэний мөнгө вэ? Хэрвээ хэн нэгэн бусдын мөнгийг залилсан, эсвэл булааж авсан бол тэр нь “бөөн мөнгө аваад оргон зайлсан” хэрэг болно–гэвч хэрвээ тэр нь өөрийнх нь мөнгө бол үүнийг “бөөн мөнгө аваад оргон зайлсан” гэж хэлж болох уу? Тэр нь “бөөн аваад оргон зайлсан” биш, харин хэвийн байдлаар мөнгө авч яваа хэрэг юм. Энэ бол нэг тал нь. Түүнчлэн “оргон зайлах” гэж юу гэсэн үг вэ? Гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа зугтаж буй оргодлыг “оргон зайлсан” гэж хэлдэг. Бие махбодтой болсон Христ гэмт хэрэг үйлдсэн үү? Тэр зүгээр л олон үнэнийг илэрхийлж, эх газрын Хятадад шүүлтийн ажлаа явуулж, Өөрийг нь дагах бүлэг хүмүүсийг олж авсан бөгөөд үүнийхээ төлөө Тэрээр ХКН-ын харгис дарлалт, улайрсан баривчилгааг амссан. Эцэст нь Тэрээр Бурханы ажлыг хилийн чанадад үргэлжлүүлэхийн тулд зарим хүнийг эх орноосоо дагуулж гарахаас өөр аргагүй болсон. Үүнийг яаж “бөөн мөнгө аваад оргон зайлсан” гэж хэлж болох юм бэ? Энэ бол гаалиар шалгуулж, онгоцоор АНУ руу бүрэн ердийн байдлаар зорчсон энгийн аялал байсан. Тэрээр ХКН-д мөшгүүлж, амрах газаргүй, байх газаргүй байсан учраас эх орноосоо явсан. ХКН-ын дарангуйллын засаглал дор шашны эрх чөлөө байхгүй байгаад зогсохгүй мөн Бурханд итгэх нь баривчилгаа, хавчлагад хүргэдэг; харин хүн төрөлхтнийг аврахын тулд үнэнийг илэрхийлдэг Христийн хувьд, хэрвээ Тэр баригдсан бол цаазаар авах ял, цовдлолттой нүүр тулах байсан. Зөвхөн ажлын хэрэгцээ шаардлагаас үүдэн Христ ардчилсан, эрх чөлөөт улс руу явахаар шийдсэн бөгөөд АНУ-д очихоосоо өмнө ердийн шугамаар паспорт, виз авсан. АНУ-д Түүнд найз нөхөд, хамаатан садан байхгүй, тэр газрыг сайн мэдэхгүй, энгийн гэрийн хоол идэж эгэл жирийн амьдралаар амьдарч байгаа–тэнд ямар ч “жаргаж байгаа” зүйл байхгүй. “Жаргаж байгаа” гэдэг нь ердөө л далд санаатай хүмүүсийн үг биш гэж үү? Энэ нь худал үг биш гэж үү? Христ АНУ-д эгэл жирийн хүний амьдралаар амьдардаг: гэрийн хоол идэж, тансаг хоол зооглохоор өндөр зэрэглэлийн ресторанд ганц ч удаа орж байгаагүй, өндөр зэрэглэлийн зочид буудалд байрлаж бүр ч байгаагүй, мөн маш ховорхон аялалд явдаг–зүгээр л ойр орчмын газраар аялах нь хангалттай байдаг. Эдгээр зүйлийн аль нь ч Түүний сонирхлыг онцгойлон татдаггүй. Зарим хүн идэх дуртай байдаг, өмнө нь идэж үзээгүй бүхнээ амсаж үзэхийг хүсдэг, тэр ч байтугай зүгээр л амсаж үзэхийн тулд хоолыг онгоцоор тээвэрлүүлэн авчруулдаг. Би хэзээ нэгэн цагт тэгж байсан уу? Хэзээ ч тэгж байгаагүй. Гэсэн хэдий ч, далд санаатай зарим хүн энэ талаар ор үндэсгүй зүйл зохиосон! Энэ хүмүүс бол диаволууд юм. Тэд Бурханы дайсан болж төрсөн, мөн ингэж авирлах нь тэдний төрөлх уг чанар юм; тэд голчлон худал хэлэхэд түшиглэн хүмүүсийг мэхэлж, Бурханыг гүтгэдэг. Тэднийг диавол гэдэгт эргэлзэх зүйлгүй. Тэгвэл эдгээр диаволын худал үгэнд итгэж чаддаг хүн ямархуу хүн бэ? Мэдээж, тэд бас диаволууд байх ёстой–зөвхөн диаволууд л диаволуудын үгэнд итгэдэг. Зарим хүн: “Та нарын итгэдэг христ бөөн мөнгө аваад оргон зайлсан” гэж хэлэхэд тэд тэр даруй итгэж, үүнийг бүрэн хүлээн авдаг. Зарим хүн: “Та нарын итгэдэг христ АНУ руу зугтаж, тэндээ жаргаж байгаа, маш олон амттан залхатлаа идэж, тансаг зочид буудалд байрлаж, тансаг машин хөлөглөж байгаа, хувийн тогооч, үйлчлэгчтэй, мөн гадаадын алдартай үзэсгэлэнт газруудаар аялж байгаа–тэр бүх цагаа жаргаж өнгөрөөж байгаа” гэж хэлдэг. Сатанд тархиа угаалгамагцаа эдгээр будилуу хүн үүнд тэр даруй итгэдэг. Ийм хүмүүсийг Сатанд тушаах ёстой гэж Би хэлнэ–тэд Бурханд итгэх үнэ цэнгүй. Тэд хэчнээн олон номлол сонссон ч зүгээр л ойлгодоггүй, эдгээр цуу ярианд итгэж чадсаар байдаг. Ийм хүмүүс бол хүн биш. Хэрвээ тэд хүн биш юм бол юу юм бэ? Тэд бол амьтад. Тэд ёрын муу хүмүүс биш ч гэсэн туйлын будилуу бөгөөд сайныг муугаас, эерэгийг сөргөөс, зөвийг буруугаас, үнэнийг хорон муу болон гуйвуулсан үндэслэлээс ялгаж чаддаггүй. Ийм хүмүүсийг цэвэрлэх ёстой–хэрвээ тэд өөрсдөө явахгүй бол тэднийг чуулганаас цэвэрлэх ёстой. Тэднийг тэр даруй хөөх ёстой бөгөөд бид тэднийг баяртайгаар үдэж өгөх болно. Чуулган хүмүүсийг зайлуулж байгаа явдлыг ХКН өөрийнхөөрөө тайлбарладаг бөгөөд хүмүүсийг зайлуулж, хөөж байгаа нь хүч чадлаа харуулж буй хэрэг гэж хэлдэг. Чи хар даа, диаволууд болон Сатанууд хэрэг явдал бүрийг ийм хөгийн байдлаар ойлгодог. Энэ нь зүгээр л ХКН-ын олон үйлдэл хүч чадлаа харуулахын төлөө хийгддэг болохыг ил болгодог; тиймээс тэр чуулган хүмүүсийг цэвэрлэж байгааг хүч чадлаа харуулж буй хэрэг гэж тайлбарладаг. Тэр бусдыг өөртэйгөө адилхан сэтгэдэг гэж таамагладаг. Чуулган үүнийг тэр чигтээ үнэн болон Бурханы үгэнд үндэслэн хийдэг–чуулганыг цэвэрлэх нь чуулганы захиргааны зарлигийн нэг хэсэг гэдгийг тэр хэзээ ч ойлгохгүй. Диаволууд хорон муу биш гэж үү? (Тийм.) Тэд үнэхээр хорон муу! Мөн маш олон будилуу хүн байдаг–диаволууд хэчнээн хорон муу байсан ч будилуу хүмүүс тэднийг хорон муу гэж харж чаддаггүй. Диаволууд Бурханы талаар цуу яриа зохиож, Бурханыг гутааж, Бурханыг гүтгэн доромжлох үед тэд үг бүрд нь итгэдэг. Гэвч Бурханы үг хэчнээн бодитой, эерэг байсан ч тэд үүнд итгэдэггүй. Бурханы үг хүмүүст хэчнээн их ашиг тус авчирсан ч тэд үүнийг харж чаддаггүй. Гэсэн ч Сатан ганц л үг хэлэх мөчид тэд төөрөлдөж, үүнд эргэлзээгүйгээр итгэдэг. Тэднийг Сатаны төрлийнхөн гэж хэлж болох ч Сатан үнэндээ тэднийг хүсдэггүй. Яагаад? Яагаад гэвэл, тэдэн шиг мунхаг хүмүүс, тийм туйлын тэнэгүүд Сатанд хүртэл хэтэрхий мунхаг байдаг. Чи юу ч хийх чадваргүй, тиймээс Сатаны хийдэг ганц зүйл бол чамайг Бурханд итгэхгүй, Бурхантай тэрслэхэд төөрөлдүүлэх явдал юм–Сатан чам шиг хүнийг хүсдэггүй. Чи юу хийж чадах юм бэ? Чамд тагнуул хийх ур чадвар байгаа юу? Чамд хүний оюун ухаан ч байхгүй. Чи гурван өгүүлбэр ч дуусгалгүй хэн болохоо ил болгох болно. Чи ХКН-ын тагнуулч байхыг хүссэн ч ХКН чамайг хүсэхгүй. Чи мунхаг, будилуу, мэхлэхэд маш амархан, мөн чамд хүний оюун ухаан байхгүй учраас Сатан хүртэл чамайг дорд үзэж, чамайг хүсдэггүй. Тиймээс Бурханы гэр чамаас үүргээ гүйцэтгэхийг хүсэх үед энэ нь Бурхан чамайг өргөмжилж байгаа хэрэг юм–бүү гоморх. Чи Сатаны хэлсэн бүхэнд итгэдэг атлаа Бурхан хэчнээн их ажил хийж, Бурхан хэчнээн олон үг айлдсан ч чи тэдгээрт итгэдэггүй. Чамд Бурханд итгэх жинхэнэ итгэл байдаггүй бөгөөд эргэлзээгээр дүүрэн байдаг. Сатан ганц л үг хэлэхэд чи түүнд нь олзлогддог. Чи ямар гээч өрөвдмөөр амьтан бэ? Чамд ямар нэр төр байна вэ? Чамд ямар үнэ цэн байна вэ? Чи бол ердөө л будилуу хүн атлаа өөрийгөө нэлээд сайн гэж бодож, өөрийгөө эрхэм гэж итгэдэг. Чи Сатаны ийм илэрхий худал үгийг ч ялган таньж чаддаггүй, үүний цаадах Сатаны зорилгыг ч танин мэдэж чаддаггүй–энэ нь туйлын будилуу байгаа хэрэг биш гэж үү? ХКН: “Та нарын итгэдэг христ бөөн мөнгө аваад оргон зайлсан, АНУ-д жаргаж байгаа” гэж хэлдэг. Эдгээр будилуу хүн үүнийг сонсох үед зүрх нь түг түг хийж: “Тийм гэж үү? Би яагаад энэ талаар мэдээгүй юм бэ? Тэр миний өргөсөн бүх мөнгийг аваад оргон зайлсан юм уу? Тэр нь чуулганы ажилд зориулагдаагүй юм уу? Тэр нь түүний хувийн жаргал цэнгэлд зарцуулагдсан юм уу? ТӨөртөө сайхан хоол, сайхан хувцас, үнэт эдлэл худалдаж авахад тэр нь зориулагдсан юм уу? Би бүр үүнийг эдэлж ч байгаагүй–тэр үүнийг өөрийнхөө жаргал цэнгэлд ашигласан байна. Би үүнийг хүлээн авахаас эрс татгалзаж байна. Би цаашид итгэхгүй! Би мөнгөө буцааж авах хэрэгтэй байна!” гэдэг. Хэрвээ чи мөнгө өргөсөндөө харамсаж байвал Бурханы гэр үүнийг чамд буцааж өгч болно, гэхдээ тэр мөчөөс эхлэн чи Бурханы гэрээс бүрмөсөн таслагдах болно. Чи олон жилийн турш номлол сонссон–чи хэр их үнэнийг үнэгүй олж авсан бэ? Чи олон жилийн турш Бурханы нигүүлсэл, ерөөл, хамгаалалт, халамжийг эдэлсэн–чи ганц зоос зарцуулж байсан уу? Бурхан чамаас ер нь мөнгө нэхэж байсан уу? Бурханы нигүүлсэл, ерөөл, халамж, хамгаалалт–тэр ч байтугай чиний амь–бүгдийг Бурхан чамд хайрласан. Бурханы хайрладаг зүйлийг чи мөнгөөр худалдаж авч чадах уу? Чи үүнийг юугаар солилцож чадах вэ? Чи өөрийнхөө тэр хэдэн халтар зоосоор үүнийг наймаалцаж чадах уу? Эдгээр зүйл бол үнэлж баршгүй эрдэнэс–чи тэдгээрийг юугаар ч солилцож чадахгүй; хэн ч чадахгүй! Бурхан тэгэхийг хүсэж байгаа учраас, Бурхан чамд нигүүлсэл үзүүлж, Бурхан чамд бүтээгдсэн зүйлийн үүднээс ханддаг учраас тэдгээрийг чамд хайрладаг. Тэдгээр нь чиний мөнгөөр худалдаж авсан зүйл биш, төлөөс төлснийхөө хариуд олж авсан зүйл биш. Будилуу хүмүүс эдгээр зүйлийг нэвт харж чаддаггүй. Зүрх сэтгэлдээ тэд үргэлж будилдаг; тэд үргэлж: “Бурханд ямар нэгэн далд нууц байдаг юм болов уу? Номлол айлдахаас гадна бидэнд тодорхой болгож, тайлбарлах ёстой өөр олон зүйл байдаггүй гэж үү? Ямар нэгэн тайлбар, ямар нэгэн тайлан байх ёстой биш үү? Түүний хувийн амьдрал болон хөшигний ар дах үг, үйлдэл нь хүн бүрд ил болох ёстой биш үү?” гэж боддог. Олон будилуу хүнд ийм сэтгэлгээ байдаг–тэд ийм зүйлийг чангаар хэлэхгүй байж болох ч зүрх сэтгэлдээ ингэж л боддог. Бурхан хийдэг бүхнээ завхарсан хүн төрөлхтөнд ил болгох хэрэгтэй юү? Бурхан аль хэдийн маш олон үнэнийг илэрхийлсэн бөгөөд энэ нь ил болгох хамгийн агуу хэлбэр юм–энэ нь бүх хүнийг илчилдэг. Хэрвээ чи Бурханы хийдэг бүхэн үнэн гэдэгт итгэдэггүй бол Бурханы тухай огт мэддэггүй юм байна. Хэрвээ чи Бурханы талаар дур зоргоороо тайлбар хийдэг бол чи Бурхан руу дайрч, Бурханыг эсэргүүцэж байна. Хүмүүсийг үнэнийг ашиглан аливаа зүйлийг харж чаддаг байгаасай гэсэндээ Бурхан аль хэдийн бүх үнэнийг нийтэд ил болгосон. Хүн хүмүүсийг хэрхэн авч үзэх ёстой, аливаа зүйлсийг хэрхэн авч үзэх ёстой, мөн биеэ авч явах, үйлдэхдээ ямар үзэл бодол, зарчимтай байх ёстой–энэ бүхэн Бурханы үгэнд байдаг. Хэрвээ чи үүнийг мэдэхгүй, энэ талаар тодорхойгүй хэвээр байгаа бол энэ нь чи будилуу учраас юм–чи бол будилуу хүн. Будилуу хүмүүс Бурханы болон Бурханы гэрийн хэрэг явдлын талаар мэдэх үнэ цэнгүй–диаволууд бүр ч үнэ цэнгүй–учир нь будилуу хүмүүс болон диаволуудад үнэний талаарх ямар ч ойлголт байдаггүй; тэд эдгээр хэрэг явдалд сохроор дүрэм журам хэрэглэж, сохроор шүүлт хийж, сохроор яллах хандлагатай байдаг. Тэдэнд ялган таних чадвар, зарчим байдаггүй. Үүнийг баттай хэлж болно: Будилуу хүмүүс болон диаволууд Бурханы гэрт үлдэх үнэ цэнгүй–тэд тонилох ёстой! Будилуу хүмүүс болон утгагүй хүмүүст үнэнийг ойлгох үндсэн нөхцөл байдаггүй, тэдэнд авралд хүрэх үндсэн нөхцөл ч байдаггүй–тэд хэзээ ч, хаана ч Сатанд олзлогдож болно. Надад хэл дээ, Бурхан хэзээ ер нь амьтдад номлол айлдаж, эсвэл үнэнийг тайлбарлаж байсан юм бэ? Тиймээс хүмүүс маш олон номлол сонсож чадаж байгаа нь, тэд үнэнийг ойлгож чадах эсэхээс үл хамааран, бүхэлдээ Бурханы нигүүлсэл, Бурханы өргөмжлөлтэй холбоотой юм. Хэрвээ чи үргэлж Бурханд эргэлзэж, “Миний итгэдэг Нэгэн үнэхээр жинхэнэ Бурхан мөн үү? Бурхан үнэхээр оршдог уу? Бурхан үнэхээр бүх зүйлийг захирдаг уу? Бурхан үнэндээ хүмүүст сайн ханддаг уу, эсвэл зүгээр л дүр эсгэж байна уу? Бурхан үнэхээр үнэн мөн үү, Тэр үнэхээр хүмүүсийг аварч чадах уу?” гэж боддог бол–хэрвээ чи ингэж бодож, Бурханд ийм хандлагаар ханддаг бол чи үхвэл зохилтой. Эрт орой хэзээ нэгэн цагт Бурхан тодорхой орчин бүрдүүлж, түүгээр дамжуулан чамайг Сатанд тушаах бөгөөд Бурхантай тогтоосон чиний харилцаа бүрмөсөн таслагдах болно. Чи болон Бурханы хоорондох харилцаа цаашид бүтээгдсэн зүйл болон Бүтээгчийн хоорондох харилцаа байхаа болих бөгөөд тэр мөчөөс эхлэн чи Бурхантай ямар ч хамаагүй болно.

IV. Дөрөв дэх онцлог шинж: Мунхаг байдал

Бидний сая нөхөрлөсөн зүйл бол амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн гурав дахь илрэл буюу тэд будилуу байдаг тухай байсан. Өөр нэг илрэл байдаг нь тэд мунхаг юм. Мунхаг байдал нь бас оюун ухаантай холбоотой–тэгвэл энэ хүмүүс яг хэр мунхаг вэ? Ямар илрэлүүд мунхаг байдлыг харуулдаг вэ? Зарим хүн сайн мэдээ номлохдоо: “Бурханы санаа зорилгыг бодолцон үз! Бурханд толгой хоргодох газар ч алга. Бурханы санаа зорилго уйгагүй! Бурханы ажил амар биш–энэ нь маш хэцүү!” гэж хэлдэг. Шүтлэггүй хүмүүс үүнийг сонсоод: “Чи юун дэмий юм чалчаад байгаа юм бэ?” гэж хэлдэг. Эдгээр үг шүтлэггүй хүмүүст ойлгомжгүй байдаг. Тэд Бурханд итгэдэггүй учраас эдгээр үг юуг хэлж байгааг, эсвэл тэдгээрийн цаад үндэслэл юу болохыг мэддэггүй. Тэгэхээр чиний ийм зүйл хэлэх чинь мунхаг хэрэг биш үү? (Тийм.) Энэ нь юугаараа мунхаг вэ? Буруу хүмүүст хандаж хэлсэн, тийм биз дээ? (Тийм.) Зарим будилуу хүн баривчлагдсаныхаа дараа хорон муу цагдаа нарт ингэж байцаагддаг: “Та нар бурханд итгэдэг–бурхан та нарт юу хий гэж хэлдэг вэ? Чи бурханд итгэх нь хууль бус гэдгийг мэддэггүй юм уу? Та нар хууль зөрчсөн. Улс ийм итгэл үнэмшлийг зөвшөөрдөггүй!” Үнэн хэрэгтээ, эдгээр хорон муу цагдаа Бурханд итгэгчдэд ял тулгахын тулд ашиглаж болох ямар нэг өө сэв л хайж байдаг боловч иймэрхүү мунхаг хүн үүнийг нэвт харж чаддаггүй. Тэд: “Бидний Бурханд итгэх итгэл хууль бус биш. Бурхан бидэнд үнэнч шударга хүмүүс байж, зөв замаар алхаж, сайн хүмүүс бай гэж хэлдэг” хэмээн хэлдэг. Диаволууд үүнийг сонсоод: “Та нарт бурхан үнэнч шударга хүмүүс бай гэж хэлдэг юм чинь бидэнд хэлээдэх–танай чуулганы удирдагчид хэн бэ? Танай чуулганы мөнгийг хаана хадгалдаг вэ? Үнэн шударгаар хэл! Хэрвээ чи үнэн шударгаар хэлэхгүй бол бурхан чинь чамайг яллана шүү!” гэж хэлдэг. Үүнийг сонсоод иймэрхүү мунхаг хүн мэгддэг. Энэ нь мунхаг байдал биш гэж үү? Хүн яаж диаволуудад үнэн шударгаар хэлж болох юм бэ? Диаволуудад яаж Бурханы үнэнийг хэлж болох юм бэ? Юу ч болж байсан, тэдэнд хэзээ ч хэлж болохгүй. Мөн цагдаа нараас: “Та нар яагаад дандаа биднийг баривчилдаг юм бэ? Яагаад Бурханд итгэгч бидэнд үргэлж хүндрэл учруулдаг юм бэ? Яагаад бидний тухай үргэлж худал цуурхал зохиодог юм бэ?” гэж асуудаг мунхаг хүмүүс бас бий. Тэд яагаад гэдгийг үнэхээр мэддэггүй гэж үү? Тэд тэднээс хариулт авна гэж найддаг гэж үү? Тэд хариулт авах уу? Тэднээс яагаад гэж асуух нь утгагүй биш гэж үү, энэ нь мунхаг байдал биш гэж үү? Гэвч эдгээр мунхаг хүн үнэхээр ийм мунхаг зүйл асууж чаддаг. Тэд зүгээр л ойлгодоггүй бөгөөд “ХКН яагаад үргэлж биднийг хавчдаг юм бэ? Тэд яагаад Бурханд итгэгч биднийг үргэлж баривчилж, бүр бидний тухай худал цуурхал зохиодог юм бэ? Бид илт хавчигдаж, гэртээ харьж чадахгүй байгаа атал тэд биднийг гэр бүлээ орхисон гэж хэлдэг. Энэ диаволуудын үг баримтад үндэслэдэггүй! Энэ чинь бүхэлдээ зохиомол зүйл биш гэж үү? Бид зүгээр л Бурханыг гэрчилж, Бурханы үгийг дэлгэрүүлэхийн тулд урлагийн тоглолтын зарим нэг бичлэг хийдэг–яагаад диаволууд болон Сатанууд үүнийг ингэтлээ их үзэн яддаг юм бэ? Тэд үргэлж гэрт минь очиж, гэр бүл, хамаатан садныг минь айлган сүрдүүлж, бүр хяналтын камер хүртэл суурилуулдаг–яагаад тэр вэ?” гэж асуусаар байдаг. Үүнийг асуух шаардлага ер нь байна уу? Ингэж хэлэх нь мунхаг хэрэг биш гэж үү? Хэрвээ чи дөнгөж Бурханд итгэж эхэлсэн бол юу болоод байгааг ойлгохгүй байх нь хэвийн хэрэг. Гэвч чи Бурханд итгээд олон жил болсон байтал яахаараа одоо болтол мэддэггүй юм бэ? Хэрвээ чи мэддэг юм бол яагаад асуугаад байдаг юм бэ? Зарим хүн одоо ч үүнийг ойлгож чаддаггүй: “Бид хэзээ ч Нам, эсвэл улс орныг эсэргүүцэж байгаагүй, бид хэзээ ч улс төрийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй, бид хэзээ ч засгийн газар, эсвэл түүний засаглалыг түлхэн унагахыг оролдож байгаагүй, бид тэдний засаглалд хэзээ ч ямар нэг аюул заналхийлэл учруулж байгаагүй–тэгвэл ХКН яагаад үргэлж биднийг баривчилж, хавчдаг юм бэ? Бид үргэлж нуугдаж, хүсэж байгаа ч гэртээ харьж, эсвэл гэр бүл рүүгээ залгаж чадахгүй байна. Би зүгээр л ойлгохгүй байна–ХКН яагаад үргэлж бидэнд хүндрэл учруулдаг юм бэ?” Хэрвээ чи үүнийг үнэхээр нэвт харж чадахгүй бол чи дэндүү мэдлэггүй байна–чи үнэхээр мунхаг юм. Үл итгэгч нөхөртэй гэрлэсэн нэгэн эмэгтэй байна гэж бодъё. Тэднийг үерхэж байх үед нөхөр нь: “Би ч бас чамтай хамт итгэнэ–хоёулаа хамтдаа тэнгэрийн хаанчлалд орно” гэж хэлжээ. Тэр маш гоё сайхан ярьдаг байсан ч үнэн хэрэгтээ тэр бол үл итгэгч, диавол бөгөөд зүгээр л түүнийг мэхэлж байсан хэрэг. Гэвч тэр эмэгтэй бүхнийг орхиж, Бурханы төлөө өөрийгөө зарлагадах үед нөхөр нь уурлан хилэгнэдэг. Тэр түүнийг цуглаанд оролцуулдаггүй, үүргийг нь гүйцэтгүүлдэггүй, Бурханы үгийг уншуулдаггүй. Энэ мунхаг эмэгтэй: “Тэр өмнө нь ийм байгаагүй. Тэр надад маш их хайртай, намайг маш их халамжилдаг, маш сайн ойлгодог, Бурханд итгэхийг минь бүрэн дэмждэг байсан. Тэр одоо яагаад шал өөр хүн шиг санагдаад байна вэ? Тэр ч бас итгэдэг байсан шүү дээ–тэр яагаад ийм болчихов оо?” гэж гайхсаар байдаг. Гэрээсээ хол үүргээ гүйцэтгэж байх хэдэн жилийн хугацаандаа тэрээр энэ хэрэг явдлын талаар байнга эргэцүүлдэг: “Миний нөхөр өөр эмэгтэй хайх боломжгүй. Тэр надад хамгаас их хайртай. Би түүний цорын ганц нь, би түүний анхны хайр. Тэр хэзээ ч өөр эмэгтэйг хайрлахгүй. Түүнээс гадна манай нөхөр бол заль мэхгүй хүн, түүнд ямар нэг агуу чадвар, ур дүй байхгүй–хэн түүнтэй хамт байхыг хүсэх юм бэ?” Үнэн хэрэгтээ, тэр ингэж бодохдоо хүртэл зүрх сэтгэлдээ тавгүйрхдэг. Тэр нөхрөө өөрийг нь хүлээсээр байгаа гэж найддаг. Гэвч үнэн хэрэгтээ, түүнийг бүр гэртээ байсаар байхад нь, өдөр бүр Бурханд итгэж, үүргээ гүйцэтгээд завгүй байсан учраас нөхөр нь аль хэдийн өөр эмэгтэй олчихсон байжээ. Гэсэн ч тэр эмэгтэй үүнийг боломжгүй гэж боддог: “Өөр хэн ч бай өөр эмэгтэй хайж магадгүй, харин тэр тэгэхгүй. Тэр тийм хүн биш! Намайг гэртээ байх үед тэр бүр Бурханд итгэхийг хүсэж байна гэж хэлж байсан шүү дээ!” Надад хэл дээ, тэр туйлын мунхаг байгаа хэрэг биш гэж үү? (Тийм.) Тэр энэ олон жил гэртээ байгаагүй–нөхөр нь өөр хүн олоод зогсохгүй, хүүхдүүд, эцэг эх нь хүртэл түүнийг үгүйсгэсэн. Тэр аль хэдийн тэр гэр бүлийн гишүүн гэж тооцогдохоо больсон. Тэд ар хударгаар нь түүнийг яаж доромжилж, эсвэл хэр гүнзгий үзэн яддагийг хэн мэдэхэв. Гэсэн ч тэр үүнийг нэвт харж чаддаггүй–Надад хэл дээ, энэ мунхаг хэрэг биш гэж үү? (Тийм.) Тэр ямар хэмжээнд мунхаг вэ? Түүнд хэвийн хүний оюун ухаан огт байхгүй хэмжээнд; тиймээс тэр хэвийн хүний сэтгэлгээг ашиглан хүмүүс болон зүйлсийг харж чаддаггүй. Тэр аливаа зүйлийг харж, хэмжихдээ үргэлж өөрийнхөө хүүхдийнх шиг, гажууд, тэнэг бодол, үзэл санааг ашигладаг. Эцсийн дүндээ, тэр өөрийгөө байнга хэцүү нөхцөл байдалд оруулж, маш идэвхгүй болж, маш мэдлэггүй байдлаар авирладаг. Энэ мунхаг хэрэг биш гэж үү? (Тийм.) Иймэрхүү зарим нэг мунхаг хүн байдаг. Мунхаг байна гэдэг нь тэдэнд хэвийн хүн чанарын оюун ухаан байхгүй гэсэн үг, тиймээс хүмүүс болон зүйлсийг харах, эсвэл хэрэг явдлыг зохицуулах үед нь тэдэнд сайн үр дүнд хүрэхэд нь дэмжлэг болох суурь зарчим тэдэнд байдаггүй, тийм биз дээ? (Тийм.)

Дүгнэж хэлбэл, хэрвээ үнэнийг стандарт болгон ашиглаж амьтнаас хойд дүр олсон хүмүүсийг хэмжвэл тэдний гол онцлог шинж нь тэд үндсэндээ энэ стандартад хүрдэггүй–энэ бол өндөр стандарт юм. Хэрвээ тэднийг хэвийн хүн чанарын оюун ухаанаар хэмжвэл тэд өдөр тутмын амьдралд нь гарч ирдэг хүмүүс, үйл явдал, зүйлс, эсвэл нөхцөл байдлыг хэвийн хүн чанарын сэтгэлгээгээр харж бүр ч чаддаггүй. Нарийн яривал, өдөр тутмын амьдралдаа ийм хүмүүс өөрсдийн хоол хүнс, хувцас, орон байр, эсвэл унаагаа ч бие даан зохицуулж чаддаггүй, эдгээр асуудлыг бие даан арга хэмжээ авч, зохицуулж чаддаггүй. Хэдийгээр тэд өлсөж үхэлгүй арайхийн амьд үлддэг ч янз бүрийн хэрэг явдлыг зохицуулж байгаа илрэлээс нь харвал ийм хүмүүс маш тэнэг, болхи харагддаг бөгөөд жинхэнэ хэвийн хүн чанарыг огт эзэмшээгүй байдаг. Жишээлбэл, зарим амьтныг авч үзье–тэд хэр их хоол идэх нь тохиромжтойг өөрсдөө ч мэддэггүй. Хүмүүс тэднийг тогтсон цагт, тогтоосон хэмжээгээр нь хооллосон тохиолдолд л тэд эрүүл байдлаар хооллож чадна. Жишээ нь, нохойг авч үзье, хэрвээ тэднийг хэр их идэхийг нь хязгаарлахгүйгээр дураар нь идүүлбэл тэд хэтрүүлж иднэ. Тэд дүүртлээ чихэж, бие махбодын хувьд цаашид идэж чадахгүй болтлоо идсээр байх болно. Тиймээс амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн маш тод онцлог шинж бол тэд өөрсдийн амьдралын олон талыг бие даан зохицуулж чаддаггүй явдал юм. Тэд яагаад бие даан зохицуулж чаддаггүй вэ? Учир нь тэд ийм зүйлсийг хийх зарчим нь юу болох, үндсэн нөхцөл нь юу болох, эсвэл давах ёсгүй хил хязгаар нь юу болохыг огт мэддэггүй. Энэ нь яг л зарим амьтан идэх үедээ хэр их хоол идэх нь тохиромжтойг мэддэггүйтэй адил юм. Хэрвээ хүмүүс тэднийг зохицуулахгүй бол тэд хэтрүүлж идсээр үхэх болно. Хэрвээ тэднийг зохицуулж, хооллодог хүн байвал тэд эрүүл мэндээ сайн байлгаж магадгүй. Энэ онцлог шинж нь амьтнаас хойд дүр олсон хүмүүст бас нэлээд илэрхий байдаг. Яг л зарим хүний хэлдгээр: “Тэд өлсөж, эсвэл цадаж байгаагаа мэдэхгүй иддэг, өдөр, эсвэл шөнө болж байгааг мэдэхгүй унтдаг.” Тэгвэл ийм хүмүүст хүн чанарын оюун ухаан байдаг уу? Тэдэнд байдаггүй нь маш тодорхой байна. Жилийн дөрвөн улирлын туршид бие махбод нь өөр өөр нөхцөл байдлыг туулах үед эрүүл мэндээ зохицуулахын тулд хэрхэн хооллох ёстой, ямар улиралд ямар хоол хүнс эрүүл, ямар хоол хүнс эрүүл бус байдаг, амьдралын ямар хэв маяг эрүүл, эрүүл бус байдаг зэрэг асуудлын хувьд хэвийн хүн хорин насандаа эдгээр зүйлийг мэдэхгүй байж болох ч гучин насандаа тэдгээрийн заримыг нь мэддэг, харин дөчин насандаа бүр ч ихийг мэддэг болсон байдаг. Тавин насандаа тэд өөрсдийн биеийн бодит нөхцөл байдалд үндэслэн өөртөө тохирсон амьдралын тодорхой дүрмүүдийг нэгтгэн дүгнэсэн байх бөгөөд энэ нь үндсэндээ тогтож, батлагдсан байна, цаашид томоохон өөрчлөлт гарахгүй. Гэвч амьтнаас хойд дүр олсон хүмүүс наян нас хүртлээ амьдарсан ч амьдралдаа баримтлах тодорхой дүрмүүдийг нэгтгэн дүгнэж чадахгүй байсаар байдаг. Тэд хэт их юмуу, хэт бага иддэг бөгөөд ходоод нь хямрах юм уу, хоолны шингэц нь мууддаг. Тэд амьдралын ямар хэв маяг, эсвэл ямар хоол хүнснээс болж эрүүл мэндийн ямар асуудал үүсэж байгааг огт мэддэггүй–тэд зүгээр л дураараа иддэг. Хэрвээ чи тэднээс бие махбодод нь ямар хоол хүнс тохиромжтой, эсвэл тохиромжгүйд үндэслэн, мөн янз бүрийн мэдээлэлд үндэслэн өөртөө тохирсон хоолны дэглэм, эсвэл хоолны арга барилыг нэгтгэн дүгнэхийг хүсвэл тэд үүнийг хийж чадахгүй. Жишээлбэл, хэн нэгэн цахим орчинд өндөгний хальс кальциар баялаг бөгөөд өндөгний хальс идэх нь кальцийн хэрэглээгээ нөхөж чадна гэж хэлбэл тэд: “Би кальцийн дутагдалтай учраас тийм өндөр биш–кальцийн хэрэглээгээ нөхөхийн тулд өндөгний хальс иднээ” гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ, хэсэг хугацаанд идсэний дараа тэдний кальцийн түвшинд ахиц гарахгүй байх шиг санагддаг. Надад хэл дээ, энэ гажууд биш гэж үү? Өндөгний хальс кальциар баялаг бөгөөд кальцийн нэмэлт болгон ашиглаж болно гэсэн мэдээлэл цахим орчноос харах үедээ чи үүнийг хэрхэн ойлгох ёстой вэ? Өндөгний хальс иддэг хүмүүс гажуудалд өртөмтгий байдаг нь маш тодорхойюм. Тэдний ойлгоц буруу байдаг тул хэрэгжүүлэлт нь гажууд, туйлширсан, тэнэг байдаг. Тэгвэл үүнийг ойлгох зөв арга зам нь юу вэ? Өндөгний хальс кальциар баялаг байж болох ч энэ нь бидний идэж болох зүйл биш юм. Энэ нь үнэхээр кальцийн нэмэлтийн үйлчилгээ үзүүлж чадах эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд кальцийн түвшнийг чинь нөхөж чадсан ч чи үүнийг шингээж чадах эсэх нь бас тодорхойгүй. Түүнчлэн өндөгний хальс кальцийн нэмэлт болж чадна гэсэн нотолгоо байна уу? Энэ мэдэгдэл батлагдсан уу? Үнэн хэрэгтээ, кальцийн хэрэглээг нөхөж чадах олон зүйл байдаг бөгөөд тэдгээр нь бүгд анагаах ухаанаар батлагдсан байдаг. Хэрвээ чи эдгээр батлагдсан аргыг хүлээн авахаас татгалзвал чи утгагүй хүн юм. Чи кальцийн хэрэглээгээ нөхөхийн тулд зүгээр л кальцийн бэлдмэл ууж болохгүй гэж үү? Энэ бол хамгийн энгийн арга юм. Тэр нь ходоодонд хор хөнөөл учруулахгүй, эсвэл шүд гэмтээхгүй, амттай байдаг бөгөөд үр нөлөөг нь мэдэрч чадна. Энэ нь зөв ойлгоц биш гэж үү? (Тийм.) Гэвч гажууд ойлгоцтой хүмүүс үүнийг ингэж ойлгодоггүй–тэд аливаа зүйлд туйлширдаг. Тэд: “Хэрвээ хэн нэгэн өндөгний хальс кальцийн хэрэглээг нөхөж чадна гэж хэлбэл өндөгний хальс идэх нь зүгээр байж таараа. Хэрвээ кальцийн хэрэглээгээ нөхөх шаардлагатай бол тэрийг идэх ёстой” гэж итгэдэг. Тэд идсэний дараа бие махбод үүнийг шингээж чадах эсэхийг ч бодолцдоггүй. Энэ нь гажууд ойлгоцыг харуулдаг бөгөөд туйлширч байгаа хэрэг юм. Хэрвээ хэн нэгэн: “Гадил жимсний хальс аминдэмээр баялаг, үүнийг идэх нь гоо сайханд тустай” гэж хэлбэл та нар идэх үү? (Үгүй.) Яагаад үгүй гэж? (Яагаад гэвэл, Бурханы бүтээсэн зарим хоол хүнсийг байгалийн зүй тогтлын дагуу хальсалсны дараа идэх ёстой. Хальсыг нь иднэ гэж зүтгэх нь туйлширч буй хэрэг. Хэрвээ хэн нэгэн гоо сайхнаа сайжруулахын тулд аминдэмийн хэрэглээгээ нөхөхийг хүсвэл жирийн идэж болох, мөн гоо сайхны үйлчилгээтэй хоол хүнс идэх ёстой.) Энэ бол зөв ойлгоц юм. Гэвч тэр туйлширсан мунхаг хүнийг хар даа–тэр үүнийг ийм маягаар ойлгодоггүй. Тэр өөрийгөө хүчлэн хальсыг нь иднэ гэж зүтгэдэг бөгөөд бүр: “Би махан биеэсээ урвах ёстой. Би тодорхой нэг шим тэжээлийн түвшнээ нөхөхийн тулд гадил жимсний хальс идэх ёстой” гэж хэлдэг. Гэвч тэр: “Гадил жимсний хальс амтгүй. Энэ нь хоол хүнс биш. Би үүнийг идэхгүй. Оронд нь энэ шим тэжээлийг агуулсан өөр зүйл идвэл яасан юм бэ?” гэж боддоггүй. Энэ нь зөв ойлгоц биш гэж үү? (Тийм.) Хэрвээ чи ингэж ялгаж салгаж чаддаг бол, хэрвээ чи аливаа зүйлийг ингэж ойлгож чаддаг бол энэ нь чамд хүний оюун ухаан байгааг баталж байна. Гэвч хэрвээ чи ингэж ялгаж салгаж чаддаггүй бөгөөд гадил жимсний хальс тодорхой нэг шим тэжээл агуулдаг гэдгийг сонсмогцоо амтгүй байсан ч хамаагүй иднэ гэж зүтгэдэг бол чи мунхаг хүн, чи амьтнаас хойд дүр олсон хүн бөгөөд чамд хэвийн хүн чанарын сэтгэлгээ байхгүй байна. Ямар ч тэрс үзэл, эсвэл төөрөгдөл ийм хүмүүсийг төөрөлдүүлж чаддаг бөгөөд тэд янз бүрийн мэдээллийн зөв, эсвэл үнэн байдлыг ердөө ч ялган таньж чаддаггүй–тэд үргэлж мэхлэгддэг. Энэ бүхэн нь амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн янз бүрийн тодорхой хэрэг явдалд хэрхэн ханддагийн илрэл юм–тэд туйлын мунхаг, тэдний ойлгоц гажууд бөгөөд утгагүй, тэд бүх зүйлд туйлширдаг. Судалгаагаар ямар нэг зүйлийг идэж болно гэж зөвлөдөг гэж хүмүүс хэлэх үед энэ нь чи үүнийг заавал идэх ёстой гэсэн үг биш, өөр юу ч үүнийг орлож чадахгүй гэсэн үг ч биш. Хэрвээ чи үнэнийг ямар ч онолоор орлуулж болохгүй гэж хэлбэл энэ нь бодитой бөгөөд үнэн зөв юм. Гэвч эдгээр шим тэжээл нь материаллаг бодис юм–тэдгээрийг орлох зүйл байхгүй байх боломжгүй. Бурхан төрөл зүйлээр баялаг хоол хүнс бүтээсэн бөгөөд өөр өөр шим тэжээл агуулсан олон хоол хүнс байдаг. Хүмүүс өөрсдийн биеийн онцлог, насны ангилал, одоогийн эрүүл мэндийн байдалдаа үндэслэн нарийн сонголт хийж болно–дүрэм журамд баригдах шаардлагагүй. Туйлширдаг хүмүүс мэдээлэл сонссоныхоо дараа үүнд зөв хандаж чаддаггүй, үүнийг ялган таньж ч чаддаггүй. Тэд үргэлж эдгээр зүйлд төөрөлддөг бөгөөд эцсийн дүндээ тэд: “Цахим орчин дахь бүх зүйл худал–ганц ч үнэн үг байхгүй!” гэж хэлдэг. Чи хар даа, тэд одоо нөгөө туйл руугаа явж байна. Чи цахим орчноос мэдээлэл хайж болох ч үүнийг ялган танихын тулд хүний оюун ухаан, хүний сэтгэлгээний зөв арга замыг хэрхэн ашиглахыг, юуг нь ашиглаж, юуг нь хаях талаар хэрхэн зөв сонголт хийхийг мэддэг байх ёстой. Хэрвээ ямар нэг зүйл чамд ашиг тустай бол чи үүнийг ашиглаж болно; хэрвээ энэ нь чамд ашиг тусгүй, эсвэл тохиромжгүй бол чи үүнийг зөвлөмж, эсвэл нэг төрлийн ерөнхий мэдлэг гэж авч үзэж болно. Хүний сэтгэлгээтэй хүмүүс ийм маягаар хэрэгжүүлдэг. Хүний сэтгэлгээгүй хүмүүс баруун, эсвэл зүүн тийш хазайсан байдлаар хэрэгжүүлдэг–тэд нэг бол мэхлэгддэг, эсвэл бүх зүйлд огт итгэдэггүй. Тэд ийм хэрэг явдлыг анхааралтайгаар ялган таньж чаддаггүй. Ийм хүмүүс янз бүрийн мэдээлэлд хандах, эсвэл бодит амьдралын хэрэг явдлыг зохицуулахдаа тун гөжүүд, инээдтэй, будилуу, тэнэг харагддаг. Ийм тэнэг, зөв бурууг, эсвэл сайн мууг ялган таньж чаддаггүй хүмүүс–амьдралынхаа өдөр бүрийг хэрхэн өнгөрөөдөг вэ? Зүгээр л тэдний хэрхэн авирлаж байгааг харахад чиний санаа зовдог–тэд үнэн-бодит байдалд орж чадна гэж чи найдсан хэвээр байж чадах уу?

Нэгэн эмэгтэй нэг өөдгүй амьтантай гэрлээд: “Миний нөхөр надад маш их хайртай. Би жинхэнэ хайраа олсон, би дурласан” гэж бодож, маш жаргалтай байдаг. Гэвч бусад хүн нөхрийг нь хараад түүнийг бүр хүн биш, диавол болохыг нь хардаг бөгөөд тэр эмэгтэйг яаж ингэтлээ мансуурч, ингэж их баясаж чадаж байна аа л гэж гайхдаг. Тэд хүртэл түүний талаар сэтгэл түгшиж, түүнд өмнөөс нь санаа зовдог. Эцэст нь тэр эрэгтэйгээс хүүхэдтэй болсныхоо дараа тэрээр хаягдаж, түшиг тулгуургүй болж, амьдрал нь тэвчихийн аргагүй хэцүү болдог! Амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн хийсэн мунхаг зүйлсээс харвал ихэнхдээ Бурханы нигүүлслийн ачаар л тэд арайхийн амьдарч, оршин тогтнож чаддаг гэдэг нь тодорхой юм. Бурхан тэднийг амьд байлгахын тулд амьсгал өгч, оршин тогтнуулахын тулд хоол хүнс өгдөг. Тэнгэр дэх шувууд, жижиг амьтад, тэр ч байтугай газар дээрх шоргоолжнуудад хүртэл идэх хоол хүнс бий–тэгвэл хүмүүсийн хувьд энэ нь бүр ч илүү үнэн байх бус уу? Чи хүн болж хойд дүр олсон учраас Бурхан чамд оршин тогтнох арга хэрэгслийг өгдөг. Хэн нэгэн чамайг хангадаг, эсвэл чамд амьжиргаагаа залгуулах боломжийг олгодог тодорхой давуу тал байгаа. Энэ бол Бурханы нигүүлсэл юм. Бурхан чамайг өлсөж үхэхийг зөвшөөрдөггүй, харин чамд оршин тогтнох арга зам өгдөг, тиймээс чи өтөл нас хүртлээ, эцсээ хүртэл амьдарч чаддаг. Бурханы нигүүлсэлгүйгээр амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн төрөлх хэв чанар, хэвийн сэтгэлгээгүй байдал, мөн асуудал шийдвэрлэх өчүүхэн төдий ч чадваргүй байдлаар бол тэд өөрсдийнхөө амьжиргааг ч залгуулж чадахгүй байх байсан. Өөр нэг өнцгөөс харвал, амьтнаас хойд дүр олсон хүмүүс үнэндээ маш их ерөөгдсөн байдаг. Тэдний бүх талын чадвар, оюун ухааныг нь бодолцож үзвэл, тэдний хувьд энэ төвөгтэй, хорон муу ертөнцөд амьжиргаагаа залгуулах нь бараг боломжгүй байх байсан. Гэвч Бурхан бүх бүтээгдсэн зүйлд нигүүлсэл, өршөөл үзүүлдэг учраас чи амьтнаас, эсвэл хүнээс хойд дүр олсон эсэхээс үл хамааран, Бурханы нүдээр бол, хэрвээ чи бүтээгдсэн зүйл бөгөөд Тэр чамд амьсгал өгсөн бол Тэр чамайг амьдарч, оршин тогтноход чинь шаардлагатай зүйлээр хэвийн хангаж, амьдралыг чинь тэтгэж, үргэлжлүүлэн амьдрах боломж олгодог. Тиймээс хэрвээ чи: “Би гадагш гарч, мөнгө олохын төлөө зүтгэж, өөрийгөө хангаж байгаа болохоор сайн хооллож, эрүүл саруул байна–би ер нь л сайн байгаа биш үү? Та намайг мунхаг гэж дуудаж байгаа нь доромжилж байгаа хэрэг биш үү?” гэж хэлбэл чи эндүүрч байна. Чи мөнгө олж, өөрийгөө хангаж чадаж байгаа нь үнэхээр чиний өөрийн чадвараас болсон байх албагүй–үүний ерэн есөн хувь нь Бурханы нигүүлсэл юм. Бурхан чамд тодорхой эрч хүч өгч, улмаар хоол хүнснийхээ мөнгийг олохын төлөө хөдөлмөрлөх боломжийг чамд олгодог; Тэр чамд эрүүл биеийн хамт тодорхой давуу тал өгч, улмаар ажил хийж, мөнгө олж, гэр бүлээ тэжээж, оршин тогтнох боломжийг чамд олгодог. Чи эдгээр зүйлийг хийж чадаж байгаагийн үндэс нь юу вэ? Энэ бүхэн нь Бурхан чамд хүний хэвийн хөдөлмөр эрхлэх боломж олгодог хамгийн үндсэн төрөлх нөхцөл байдлыг өгч, эцсийн дүндээ өөрийгөө хангаж, амьжиргаагаа залгуулах боломж олгосонд үндэслэдэг. Товчхондоо, юу ч байсан, чи мунхаг, эсвэл будилуу байсан ч хамаагүй, яг одоо хүний гадаад дүр төрхтэй бүтээгдсэн зүйлийн хувьд чи өөрийн ялгамж чанар, үнэ цэнийг мэддэг байх ёстой. Түүнчлэн Бурхан чамд юу хайрласан, Бурхан чамайг юугаар хангасан, мөн Бурханы нигүүлсэл, өршөөлийг чи зөвөөр ойлгож ухамсарлах ёстой. Хэрвээ чи амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн хэд хэдэн онцлог шинжтэй тохирч, өөрийгөө энэ ангиллын хүмүүст гарцаагүй хамаарна гэж бодож байвал чи яах ёстой вэ? Үүнийг зохицуулахад амархан: Чиний гарал үүсэл ямар байх нь хамаагүй, чи төрөлхөөсөө хүний оюун ухаан, хүний сэтгэлгээтэй эсэхээс үл хамааран, чи одоо хүний ялгамж чанартай гэдэг нь баримт юм. Чи хүний ялгамж чанартай учраас хүний үүргийг биелүүлэх ёстой–чадах чинээгээрээ хийж, чадварынхаа хамгийн сайнаар, боломжийнхоо дээд хэмжээгээр хүний хийх ёстой зүйлийг гүйцэлдүүлж, сайн хийх ёстой. Зарим хүн: “Та амьтнаас хойд дүр олсон хүмүүс гажууд ойлгоц, хөшүүн байдал, будилуу, мунхаг байдлаар тодорхойлогддог гэж хэлсэн–энэ нь тэдэнд хүний оюун ухаан байхгүй гэсэн үг. Энэ хүмүүсийн дийлэнх олонх нь үнэнийг огт ойлгодоггүй–тэд яаж үүргээ сайн, зохистой гүйцэтгэж чадах юм бэ?” гэдэг. Хэрвээ чамд хатуу шаардлага тавихгүй бол чи үүнийг сайн, зохистой хийж чадна, учир нь эцсийн эцэст чи одоо хүний ялгамж чанартай; чи дуулгавартай байж, мушгин гуйвуулсан маргаан өрнүүлэхгүй л бол үүнд хүрч чадна. Хэрвээ чи энэ хоёр зүйлийг ч хийж чадахгүй бол чи үнэхээр аюулд орсон байна, чамайг чуулганаас цэвэрлэх ёстой болно гэж Би хэлнэ. Хэрвээ чи: “Би энэ хоёр зүйлийг хийж чадна. Би мушгин гуйвуулсан маргаан өрнүүлэхгүй бөгөөд зөв мэдэгдлийг хүлээн авна. Надад юу хий гэж хэлнэ, би түүнийг хийнэ; мөн үүнийг яаж хий гэж хэлнэ, би яг тэгж хийнэ” гэж хэлбэл–хэрвээ чи үнэхээр ингэж хэрэгжүүлж чадвал үүргээ сайн, зохистой гүйцэтгэж чадна. Зарим хүн: “Би үүргээ сайн, зохистой гүйцэтгэсэн бөгөөд үүнийгээ үнэн-зарчмын дагуу хийхийг бас хүсэж байна” гэдэг. Хэрвээ чамд үүргээ сайн, зохистой гүйцэтгэж чадах суурин дээр үнэн-зарчим руу тэмүүлэх санаа зорилго үнэхээр байгаа бол чи ямар ч түвшинд хүрч чадсан бай зүгээр–шаардлага тавихгүй. Чи зөрүүдлэхгүй, мушгин гуйвуулсан маргаан өрнүүлэхгүй, өөрийнхөө шалтаг шалтгааныг онцлоод байхгүй, будилуу байдлаар авирлахгүй, мөн мунхаг зүйл хийснээ хүлээн авахаас татгалзахгүй л бол энэ нь хангалттай. Үнэн-зарчмын дагуу үйлдэхийн тухайд чи чадах чинээгээрээ хийж болно; чи юу хийж чадна гэж бодож байна, зүгээр л түүнийгээ хий. Ийм төрлийн хүнд тавигдах шаардлага өндөр биш, учир нь үнэн-зарчимд хүрэх нь тэдэнд бага зэрэг хэцүү байдаг. Тиймээс тэдний төрөлх нөхцөл байдалд үндэслэн тэднээс үнэн-зарчмын дагуу үйлдэхийг хатуу шаарддаггүй. Яагаад тэднээс шаарддаггүй вэ? Учир нь тэд үүнийг хийх чадваргүй. Хэрвээ чи тэднээс үнэн-зарчмын дагуу үйлдэхийг шаардсаар байвал энэ нь загасыг хуурай газар амьдруулахаар хүчилж байгаатай адил байх болно. Жишээлбэл, зарим амьтныг авч үзье–хэрвээ чи тэднээс хооллох бүрдээ зөв хэмжээгээр идэж, хэтрүүлэн идэж ходоодоо сунгахгүй байхыг шаардвал тэд үүнийг хийж чадах уу? Тэд чадахгүй. Тэд бие махбодын хувьд цаашид идэж чадахгүй болтлоо нэг дор чадах чинээгээрээ иддэг. Амьтнаас хойд дүр олсон хүмүүс ч бас адилхан. Хэрвээ чи тэднээс үнэн-зарчмын дагуу үйлдэхийг шаардвал тэд үүнийг хийж чадахгүй. Тэгвэл энэ нь ийм хүмүүс хаягдсан гэсэн үг үү? Үгүй, тэд хаягдаагүй. Гэвч тэднийг хаяхгүй байна гэдэг нь тэднээс үнэн-зарчмыг ойлгож, ухамсарлахыг шаардаж байна гэсэн үг биш. Энэ нь зүгээр л тэдэнд зөв хандаж, тэднээр хийж чадах зүйлийг нь хийлгэнэ гэсэн үг. Энэ нь тэдний үүрэг гүйцэтгэх эрхийг хүчингүй болгож байгаа хэрэг биш, тэдний үнэнийг эрэлхийлэх эрхийг хүчингүй болгож байгаа ч хэрэг биш, бүр тэдний авралд хүрэх эрхийг хүчингүй болгож байгаа ч хэрэг биш. Энэ нь зөвхөн тэднээс үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлэхийг хатуу шаарддаггүй, бүх зүйлд үнэн-зарчимд хүрэхийг ч хатуу шаарддаггүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, тэд чадах чинээгээрээ хийх ёстой. Тэд санаатайгаар үймээн дэгдээхийг оролдохгүй, мушгин гуйвуулсан маргаан өрнүүлэхгүй, эсвэл зарчмын эгзэгтэй хэрэг явдлууд тухайд увайгүйгээр буруу үйлдэл хийхгүй л бол энэ нь хангалттай. Ийм хүмүүст тавих шаардлага өндөр биш байдаг. Та нар ойлгож байна уу? (Тийм.)

Амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн хувьд, бид тэдний мөн чанарын зарим илрэлийн талаар нөхөрлөсөн. Мэдээж бидний нарийвчлан яриагүй зарим илрэл бий. Хэрвээ бид тэдгээрийн талаар илүү тодорхой ярих юм бол зарим хүн тэвчиж чадахгүй байж магадгүй тул зарим зүйлийг хэлэлгүй үлдээж, илүү ерөнхий байдлаар ярьсан юм. Чи юунаас хойд дүр олсон байх нь хамаагүй, эцсийн дүндээ чи одоо хүний ялгамж чанартай. Чи хүний ялгамж чанартай учраас өөрийнхөө дүр төрх, нэр төрд санаа тавьдаг, тиймээс бид нэр төрийг чинь бодолцож, энэ тал дээр хэтэрхий нарийн ярихгүй. Бидний аль хэдийн хэлэлцсэн зүйлс үндсэндээ байдлыг харуулж байгаа тул өөрийгөө үүнтэй харьцуулаад үз. Чиний илрэл амьтнаас хойд дүр олсон хүмүүсийнхтэй таарч байна гэж бодъё, тэгээд чи ийм ялгамж чанартай болохоор нэг талаар үнэ цэн чинь буурч, нөгөө талаар ёс жудаг чинь гутаагдаж, нэр төрд чинь халдсан мэт санагдан, зүрх сэтгэлдээ нэлээд шаналж байна. Чи Бурхантай харилцах харилцаагаа хэрхэн зохицуулахаа мэдэхгүй, байр суурь чинь гэнэт унаж, бусдаас дор орсон мэт санагдан, өөрт чинь эрхэм зүйл байгаа мэт цаашид санагдахаа больж, зан араншин чинь эрхэмсэг, эсвэл чи хүндэтгүүштэй үнэ цэнтэй гэж цаашид санагдахаа больж, зүрх сэтгэлд чинь ямар ч найдвар, түшиг тулгуургүй мэт, ирээдүйн хүрэх газар чинь тодорхойгүй мэт гэнэт санагдана. Эдгээр нь сайн илрэл байх уу? (Үгүй.) Тэгвэл чи засах ёстой биш гэж үү? (Тийм.) Эдгээр илрэл, ийм ойлгоц нь сайн биш учраас яах ёстой вэ? Бид ийм хүмүүсийн сэтгэлийг нь жаахан ч гэсэн тайтгаруулахын тулд гарц олох хэрэгтэй. Энэ нь тэднийг аргадах, эсвэл тэнэгтүүлэх тухай биш–энэ нь тэднийг уг хэрэг явдалд зөв хандаж, үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлэхийг хичээхэд нь боломж олгох тухай юм. Тэгвэл тэд яах ёстой вэ? Амьтнаас хойд дүр олсон хүмүүс энэ хэрэг явдлыг хэрхэн ойлгож ухамсарлах ёстой вэ? Юун түрүүнд, Бурханы өнцгөөс харвал, хүн юунаас хойд дүр олсон байх нь хамаагүй, үүнийг Бурхан тогтоодог–хүмүүс үүнд ямар ч эрх мэдэлгүй. Чамайг энэ хүмүүсийн нэг гэж бодъё. Хэрвээ чамаас сонголт хийхийг хүсвэл чи амьтан болж хойд дүр олж төрөхийг сонгох уу, эсвэл хүн болж хойд дүр олж төрөхийг сонгох уу? (Хүн болж хойд дүр олж төрөхийг.) Чи яагаад үүнийг сонгох байсан бэ? (Учир нь бид хүн болж хойд дүр олсон тохиолдолд л Бурханы хэлдгийг сонсож, Түүний үгийг ойлгох боломжтой болно.) Харин чи амьтан болж хойд дүр олсон бол яах вэ? (Бидэнд Бурханы үгийг сонсох ямар ч боломж байхгүй байх байсан.) Энэ нь чамд Бурханы дуу хоолойг сонсох боломж хэзээ ч гарахгүй байх байсан гэсэн үг. Тиймээс, амьтан байснаас хүн болж хойд дүр олох нь сайн зүйл гэдгийг чи мэдэж байгаа учраас Бурханд бүр ч их талархах ёстой–чи Түүнд гомдоллох ёсгүй. Чамд хүн байх боломж–түүнчлэн өөрөөр хэлбэл мянган жилд ганц олдох боломж олгосонд нь чи Бурханд талархах ёстой. Эцсийн эцэст Бурхан хүмүүсийг аврахын тулд бие махбодтой болсон бөгөөд ихэнх хүн авралын энэ нигүүлслийг хүртээгүй байхад чи хүртсэн–чи Бурханы дуу хоолойг сонсож, Бурхан үнэнийг илэрхийлэхийг сонсох аз завшаантай байсан. Энэ бол чиний ерөөл юм. Энэ бол бүтээгдсэн зүйлийн хувьд чи хэд хэдэн амьдрал, эсвэл олон эрин үеийн туршид гуйгаад ч олж авч чадахгүй байсан зүйл юм. Бурхан яг энэ эрин үед чамайг сонгож, хүн болж хойд дүр олох, Бурханы гэрт амьдрах, хүн төрөлхтөнтэй хамт бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэх боломжийг чамд олгож, чиний ялгамж чанарыг амьтныхаас хүн төрөлхтний гишүүнийх болгон өөрчилж, хүний үүргийг гүйцэтгэх боломжийг чамд олгосон. Энэ ямар агуу нэр төр, давуу эрх вэ! Энэ бол олон бүтээгдсэн зүйл зөвхөн хүсэж л чадахаас хэзээ ч олж авч чадахгүй зүйл юм–гэтэл чи үүнийг олж авсан бөгөөд өнөөдөр эдэлж байна. Энэ болнь үнэхээр ховор боломж; ямар ч бүтээгдсэн зүйлийн хувьд энэ нь мянган жилд ганц олдох боломж юм. Тиймээс, чи сэтгэлээр унаж, гомдоллож, гонсойж, эсвэл байр суурь чинь бусдаас дор гэж бодож болохгүйгээр барахгүй, харин ч эсрэгээрээ өөрийгөө үнэхээр азтай гэж бодох ёстой. Чи Бурханд талархах ёстой–чамд өгсөн боломжийнх нь төлөө Бурханд талархаж, чамайг өргөмжилснийх нь төлөө, маш агуу зүйл хийснийх нь төлөө Түүнд талархах ёстой: Түүний хийсэн зүйл бол үнэхээр бүтээгдсэн зүйлсэд үзүүлсэн нигүүлсэл, өршөөл юм. Бурханы энэ нигүүлслийг хүлээн авсныхаа дараа чи ялгамж чанар болон зэрэглэлийг чинь өөрчилсөнд нь Түүнд талархах ёстой. Гэхдээ чи зүгээр л Түүнд талархаад үүнийгээ орхиж болохгүй–Түүнд талархахаас гадна чи энэ боломжийг хэрхэн ашиглах талаар бас бодох хэрэгтэй. Чиний анхдагч ялгамж чанар юу байсан нь хамаагүй, одоо чи хүний хувиар үүргээ гүйцэтгэж чадаж байгаа нь бүтээгдсэн зүйлийн хувьд ялгамж чанараа өөрчлөх, зэрэглэлээ өөрчлөх сайхан боломж юм. Тэгвэл чи энэ өөрчлөлтийг хэрхэн хийх вэ? Эхний гол зүйл бол үүргээ сайн гүйцэтгэх. Хэрвээ төрөлх нөхцөл байдлын чинь янз бүрийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалан чи зөвхөн хөдөлмөрлөх, биеийн хүчний ажил хийх, бохир, зүдэргээтэй ажил хийх чадвартай бөгөөд чиний ялгамж чанар, үнэ цэнд үндэслэн чиний гүйцэтгэдэг үүрэг хэзээд энэ хүрээнд л үлдэж, хөнгөрөх юм уу сайжрах боломжгүй бол чи яах ёстой вэ? Чи ямар зарчмыг баримтлах ёстой вэ? Бид ямар илрэлийг харж байх нь хамаагүй, энэ нь чиний оюун ухаан, зан араншин, эсвэл төрөлх нөхцөл байдал байх эсэхээс үл хамааран хүмүүсийн дунд чиний үнэ цэн үргэлж ийм байх бол–чи үргэлж үнэ цэнгүй, мунхаг, будилуу, хөшүүн, гажууд ойлгоцтой маанаг хүн байх бөгөөд чиний үнэ цэн хэзээ ч өсөхгүй бол чи үүрэгтээ хэрхэн хандах ёстой вэ? Энэ нь туйлын чухал юм. Чиний үнэ цэн хэзээ ч өсөхгүй, хүмүүсийн дунд чи хэзээ ч ямар ч нэр төргүй байна гэж бодъё. Бурханы нүдээр чи үүрд байрандаа тогтсон–чи зүгээр л ийм юм. Чиний зэрэглэл өнгөн дээрээ харагдахуйц илэрхий онцлог шинжтэй байж болох бөгөөд чи хэзээ ч амьтнаас жинхэнэ хүн болж өөрчлөгдөхгүй. Чи үнэнийг ойлгож чадахгүй, чамд хүний оюун ухаан ч байхгүй учраас чамд аврал хүртэх ямар ч найдвар байхгүй. Чи үзэгдлийн үнэнийг ойлгодоггүй, Бурханы гэрт сайн мэдээ хэрхэн номлохыг мэддэггүй, мэргэжлийн ур чадвар шаардсан ямар ч үүрэгт чи тэнцдэггүй, шалгуур хангадаггүй–чи үргэлж бохир, зүдэргээтэй ажил хийхэд гацаж, нөхцөл байдлаа өөрчлөх ямар ч арга замгүй байх болно. Чамайг ийм байна гэж бодъё, чи яах вэ? Чи Бурханд итгэхээ болих уу? Чи өөрийгөө хөсөр хаях уу? Зарим хүн бүр амиа хорлох уу? Тэд: “Би цаашид амьдармааргүй байна. Тэртэй тэргүй надад гарц алга–ингэж амьдрахын хэрэг юу байна?” гэж хэлэх үү? Чи хэчнээн их хүчин чармайлт гаргаж, хэчнээн хичээнгүй байж, хэчнээн их чармайж, эсвэл хэчнээн их төлөөс төлсөн ч үнэ цэн чинь хэзээ ч өөрчлөгдөхгүй, Бурханы гэрт чи зөвхөн хөдөлмөрлөж, хөлсөө урсгадаг, хүн бүрийн дорд үздэг, нэр төргүй, дорд хүн л байх юм бол үүрэгтээ, Бурханы даалгаварт, Бүтээгчийн янз бүрийн шаардлагад хэрхэн хандах тухайд чи хэрэгжүүлэлтийн ямар арга замыг сонгох ёстой вэ? Энэ бол хамгийн чухал зүйл юм. Зарчмын хувьд болон онолын хувьд чиний үнэ цэн, ялгамж чанар тогтсон боловч үнэн хэрэгтээ, яг одоо хүмүүсийн дунд болон Бурханы нүдээр чиний жинхэнэ ялгамж чанар бол хүний ялгамж чанар юм. Яагаад Би үүнийг хүнийх гэж хэлж байна вэ? Яагаад гэвэл, чиний гүйцэтгэж чадах үүрэг, чиний өдөр тутмын илрэл, төрөлх нөхцөл байдлын чинь янз бүрийн зөн совингийн чадвар чинь хүний хувьд хэвийн байдаг зүйлийн үндсэн хүрээнд багтдаг–чи хүн байх эдгээр үндсэн нөхцөлийг эзэмшдэг. Зөвхөн энэ тал дээр чи үүрэгтээ хэрхэн хандах ёстой вэ? Амьтад үнэн-зарчмыг ойлгодоггүй, үүргээ хэрхэн сайн гүйцэтгэх, үүрэгтээ хэрхэн тууштай байх, эсвэл үүргээ хэрхэн бүхнээ зориулан гүйцэтгэж, эцсийг нь хүртэл үйлчлэл үзүүлэхдээ тууштай байхыг мэддэггүй–амьтад эдгээр зүйлийг ойлгодоггүй. Гэвч одоо хүний хувьд чи ойлгож, мэдэж байгаа учраас эдгээр зүйлд хүрэх ёстой. Чи эдгээр зүйлд хүрэх чадвартай учраас Бурхан энэ зарчимд үндэслэн чамд шаардлага тавина. Гэсэн хэдий ч, хэрвээ чи ялгамж чанартаа сэтгэл хангалуун бус байж, Бурханыг шударга бус гэж бодсоноосоо болоод урам хугарч, Түүнд гомдоллон, амьдрал чинь гутамшигтай, нэр төргүй мэт санагдаад, улмаар үүргээ гүйцэтгэхээ больж, хийж чадах зүйлээ ч хийхээс татгалзвал–чи туйлын тэрслүү байна. Бурханы нүдээр чи бүтээгдсэн зүйлийн хувьд стандартад нийцэхгүй байна; чи замаасаа хазайсан байна. Тэгвэл чи яах ёстой вэ? Үнэ цэн чинь эрхэм, эсвэл дорд байх нь хамаагүй, чи юунаас ирсэн, эсвэл төрөлх нөхцөл байдалд чинь ямар асуудал байгаа нь хамаагүй, товчхондоо чи юу хийж чадахаар байна, түүнийгээ хийхийн тулд чадах бүхнээ хий, сайн хийхийн тулд чадах бүхнээ хий. Хэдийгээр чи чадах бүхнээ хийсэн ч үнэн-зарчмаас дутсан хэвээр байвал Бурханд бүх төрлийн хүмүүсээс шаарддаг хамгийн доод стандарт бий: Чи бүхнээ зориулж, чин сэтгэлээ харуулж, үнэнч байдлаа үзүүлж байгаа цагт чи стандартад нийцнэ. Бурхан хүн бүрээс зуун хувьд хүрэхийг шаарддаггүй–жаран хувь байхад хангалттай. Бурхан юу хүсдэг вэ? Бурханы хүсдэг зүйл бол хандлага юм–хэрвээ чиний хандлага бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэх, хийх ёстой, хүрэх ёстой зүйлээ сайн хийж, харамсах зүйлгүй үлдэхийг хүсэх явдал мөн бол энэ хандлагыг Бурхан хүлээн авдаг. Бурхан энэ хандлагыг сайшаах бөгөөд энэ нь замын төгсгөл хүртэл чинь чамайг хамгаалах болно. Зарим хүн: “Намайг замын төгсгөлд хүрэх үед юу болох вэ?” гэж асуудаг. Би одоо чамд хэлэхгүй–дараа хэлнэ. Замын төгсгөлд хүрэх үедээ чи мэдэх болно. Товчхондоо, одоо хамгийн чухал зүйл бол чиний энэ хэрэгт хэрхэн хандах, Бурханы чамд өгсөн үүрэгт хэрхэн хандах, Бурханы чамд өгсөн үүргийг чи хэрхэн биелүүлэх юм. Энэ үүрэг юу ч байсан, Бурханы гэрээс чамд даалгасан зүйл л бол чи үүнийг хийхийн тулд бүхнээ зориулах ёстой. Өөрийнхөө асуудлыг танин мэдэх үедээ чи мушгин гуйвуулсан маргаан өрнүүлэхгүй байх, Бурханд халдсан зүйл хийхгүй байх, Бурханд халдсан үг хэлэхгүй байхын тулд чадах бүхнээ хийх ёстой; оронд нь чи хүмүүст болон Бурханы гэрт ашиг тустай зүйл хийж, хүмүүст болон Бурханы гэрт ашиг тустай үг хэлэх ёстой. Та нарын зарим нь: “Яг одоо би үүнийг хийх чадваргүй хэвээр байна” гэж хэлдэг. Тэгвэл яарах хэрэггүй–тэвчээргүй бүү бай. Хэрвээ чи өнөөдөр хийж чадахгүй бол маргааш хий. Хэрвээ чи энэ жил хийж чадахгүй бол дараажил хийхийг хичээ. Зүгээр яарах хэрэггүй. Гэхдээ хүмүүсийн төгсгөлийг зарлах үед чи үүнд хүрээгүй хэвээр байвал үр дагаврыг нь өөрөө л үүрэх ёстой болно. Чиний зан авирын төлөөсийг хэн ч төлөхгүй. Ойлгож байна уу? (Тийм.) Энэ хэргийг шийдвэрлэхэд амархан байх ёстой–энэ бүхэн хүний ухаалаг байдал, эдгээр үгийг ойлгож чадах эсэхээс нь хамаарна. Хэрвээ чи эдгээрийг ойлгож чадвал эдгээр зүйлийг шийдвэрлэхэд нэлээд амархан байх болно. Хэдийгээр цөөн хэдэн хүн үүнийг жаахан хэцүү гэж хэлдэг ч энэ чиглэлд хичээж байгаа цагт тэд эцсийн дүндээ ямар нэг үр дүнд хүрнэ. Хэрвээ чи энэ замаар явахгүй бол амьд үлдэж чадаж магадгүй ч эцэст нь чамайг ямар төгсгөл хүлээж байх вэ гэдгийг хэлэхэд хэцүү; хэн ч үүнд баталгаа өгч чадахгүй, хэн ч чамд энэ талаар ямар чамлалт өгөхгүй.

Өнөөдрийн сэдвийг сонсоод та нарт ямар санагдаж байна вэ? Та нар сэтгэл санааны хувьд нэлээд хямарч байгаа байх, тийм үү? Энэ бол Бурханд итгэж эхэлснээсээ хойш хүмүүсийн нүүр тулахыг хамгийн бага хүсдэг сэдвүүдийн нэг мөн биз дээ? Энэ нь үйлчлэл үзүүлэгч байх тухай сэдвээс ч илүү сэтгэл түгшээсэн, хүлээн авахад хэцүү байдаг биш үү? Хүлээн авахад хэцүү байдаг уу? Үнэндээ та нар хүлээн зөвшөөрч чаддаг биз дээ? (Тийм.) Хэрвээ хүмүүс Бурханы ялгамж чанарт итгэлтэй байж, өөрсдийн байрыг олсон бол эдгээр үг болон иймэрхүү асуудал хүмүүст тийм хэцүү байх ёсгүй–цөөн хэдэн хүнд л үүнтэй холбоотой бага зэрэг бэрхшээл тулгарч магадгүй. Харин ихэнх хүн үүнийг сонссоныхоо дараа өөрсдийн үнэ цэн, ялгамж чанарыг үнэндээ юу болохыг нь үргэлжлүүлэн ухаж төнхөх магадлал багатай. Хэдийгээр тэд амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн зарим илрэлтэй үнэхээр таарч байсан ч үүнд зөв хандаж чадах бөгөөд хэсэг хугацааны дараа тэдэнд зүгээр санагдах болно, тийм үү? (Тийм.) Тиймээс, өнөөдөр бид энд хүрээд нөхөрлөлөө өндөрлөе. Баяртай!

2024 оны 1 дүгээр сарын 20

Дараах: Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ (16)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих