Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ (13)

Гарал үүсэлд нь үндэслэсэн хүмүүсийн гурван ангилал

Амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн онцлог шинж

Бидний өнгөрсөн удаа нөхөрлөсөн сэдэв бол хүмүүсийг хэрхэн ялган таньж, авч үзэх тухай байсан. Иймэрхүү сэдэв хүмүүсийн сонирхлыг татдаг гэж хэлж болох ч энэ сэдэв нь арай онцгой бөгөөд хүмүүсийн ирээдүй, хувь заяаны чухал асуудалтай холбогддог тул сонсогчдод үнэний бусад талыг сонсоход төрдгөөс өөр мэдрэмж төрүүлдэг. Зарим хүний хувьд эдгээр мэдрэмж нь тийм ч таатай биш байдаг. Энэ сэдвийг сонссоны дараа зарим хүний дотор нэлээд их үймэрч магадгүй, хөшүүн хүмүүсийн дотор ч гэсэн бага зэрэг үймэрч магадгүй. Тийм үү? (Тийм.) Хүмүүс ямар ч хариу үйлдэл үзүүлсэн бай, ямартай ч эдгээр сэдвийг нөхөрлөсний дараа Бурханы сонгосон хүмүүст хүмүүсийг ялган таньж, янз бүрийн хэрэг явдлыг нэвт харахад нь тодорхой хэмжээний тусламж болж, тэднийг тодорхой хэмжээний ойлголттой, ялган таних чадвартай болгодог. Тийм үү? (Тийм.) Өнгөрсөн удаа бид амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн зарим илрэл, онцлог шинжийн талаар нөхөрлөсөн. Тэгвэл ийм төрлийн хүмүүсийн гол онцлог шинж юу вэ? (Өнгөрсөн удаа бид амьтнаас хойд дүр олсон хүмүүс дөрвөн онцлог шинжтэй гэж нөхөрлөсөн: Нэгдүгээрт, тэд гажууд ойлгоцтой; хоёрдугаарт, тэд тун хөшүүн; гуравдугаарт, тэд тун будилуу; дөрөвдүгээрт, тэд тун мунхаг.) Энэ дөрвөн шинж чанар бол амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн мөн чанарын онцлог шинж юм. Тэгвэл та нар ийм төрлийн хүмүүсийн мөн чанарын илрэл нь яг юу болохыг олж мэдсэн үү? Өөрөөр хэлбэл, тэдний гадаад байдал буюу үг яриа, биеэ авч явах байдал болон хүн чанарынх нь янз бүрийн илрэлээс дүгнэхэд тэдэнд энэ дөрвөн онцлог шинжтэй холбоотой ямар илрэл байдаг вэ? Жишээлбэл, тэд үнэнд хэрхэн ханддаг болон хүн чанарынх нь мөс чанар, эрүүл ухааны онцлог шинж юу вэ? Мэдээж эдгээр шинж чанар нь үндсэндээ гажууд ойлгоц, хөшүүн, будилуу, мунхаг гэх дөрвөн онцлог шинжэд багтдаг, тийм биз дээ? (Тийм.) Одоо та нар бодит амьдрал дээр харж, таарч болох зарим илрэлд үндэслэн энэ дөрвөн онцлог шинжийг илүү дэлгэрэнгүй тайлбарла. Та нар өөр ямар илрэлүүдийг мэдэх вэ? Жишээ нь, амьтнаас хойд дүр олсон хүмүүс маш хөшүүн байдаг. Хэрвээ чи зүгээр л зүйрлэсэн жишээ татан асуудлыг нь хэлж өгвөл, энэ асуудлынх нь талаар хэд хэдэн удаа хэлсэн ч тэд ойлгохгүй л байх болно. Тиймээс чи “Би чиний талаар ярьж байна” гэж ил тод хэлж байж л тэд өөрсдийнх нь тухай гэдгийг ухаарна. Эс бөгөөс, тэд үүнийг өөр хүний асуудал, өөрсдөд нь хамаагүй гэж таамаглаж, өөрсдийгөө зүгээр сайн байгаа гэж боддог. Энэ чинь хөшүүн байдал биш гэж үү? (Мөн.) Тэднийг бага ч гэсэн хариу үйлдэл үзүүлтэл нь чи яг нүүрэн дээр нь ил цагаан хэлэх ёстой болдог. Тэгвэл тэд үнэнийг ухамсарлаж чадах уу? (Үгүй.) Яагаад тэд үнэнийг ухамсарлаж чаддаггүй вэ? (Учир нь тэдний хариу үйлдэл удаан бөгөөд Бурханы үгийн утгыг ойлгож чаддаггүй. Бусад хүн асуудлыг нь хэлж өгөх үед тэд ердөө хоосон сургаал юм уу дүрэм журмыг л барьж авдаг; тэд үүнийг эерэг талаас нь ухамсарлаж чаддаггүй бөгөөд тиймээс тэдний хувьд эерэг оролттой байх боломжгүй.) Энэ бол ухамсарлах чадваргүй байх явдал юм. Хөшүүн байдлын тухайд гэвэл, хэн нэгэн ямар нэг байдлыг хэлж өгөхөд энэ нь өөрсөдтэй нь ямар хамаатай болох, өөрсдөд нь үнэхээр ийм байдал байгаа эсэх, мөн өөрсдөд нь үнэхээр тийм асуудал байгаа эсэхийг тэд ердөө ухаарч чаддаггүй—тэд эдгээр зүйлийг ухаарч чаддаггүй, нөгөө хүнийхээ юу хэлж байгааг ч ойлгодоггүй. Хэдийгээр чи тэдэнд аль өдөр ямар зүйл хийсэн, ямар үг хэлсэн, эсвэл ямар илрэл гаргасныг нь тодорхой хэлж өгөөд, тэд чамайг өөрсдийнх нь тухай ярьж байгааг мэдсэн ч гэсэн тэдний барьж авдаг зүйл нь зүгээр л нэг хэрэг явдал, нэг үг, эсвэл нэг өгүүлбэр байдаг бөгөөд тэд үүнийгээ тодорхойгүй, өнгөц байдлаар тогтоодог. Тогтоосныхоо дараа тэд зүгээр л нэг дүрэм журамд баригддаг: тэр үгсийг бүү хэл, тэр зүйлсийг бүү хий; эдгээр зүйлийг хий, тэгж авирла. Тэд энэ дүрэм журамтай насан туршдаа зууралдаж, хэний ч нөхөрлөлийг хүлээж авахаас татгалзаж чаддаг бөгөөд хэчнээн хүчлээд ч тэднийг түүнээс нь салгаж чадахгүй. Нөхцөл байдал өрнөхийн хэрээр цаг хугацаа, газар зүйн орчин, хүмүүс, үйл явдал, зүйлс гэх мэт өөрчлөлтөөс шалтгаалан өмнөх шигээ авирлах нь цаашид бүтэхгүй, зарчим нь үнэндээ өөрчлөгдөөгүй ч гэсэн арга барил юм уу стратегиэ өөрчлөх хэрэгтэй гэж чи тэдэнд хэлдэг боловч тэд үүнийг ухамсарлаж чаддаггүй. Тэд: “Би олон жилийн турш ингэж хэрэгжүүлж ирсэн, надад зүгээр санагддаг. Би олон жилийн өмнө удирдагч, ажилчдын нөхөрлөсөн зүйлд үндэслэн хэрэгжүүлж ирсэн. Би яагаад хэрэгжүүлдэг аргаа өөрчлөх ёстой юм бэ?” гэж хэлдэг. Тэдэнд бүр үндэслэл хүртэл байдаг ч үнэн хэрэгтээ тэд өөрсдөө ч мэдэж, ухааралгүйгээр олон жилийн турш ердөө дүрэм журамтай л зууралдсаар ирсэн байдаг.

Гажууд ойлгоцтой байх онцлог шинжийн тухайд гэвэл, амьтнаас хойд дүр олсон ихэнх хүн гажууд ойлгоцын илрэл харуулдаг. Тэдний сэтгэхүйн хэв маяг хэвийн хүмүүсийнхээс өөр байдаг. Тэдний үзэл санаа маш этгээд, хачин, заримдаа бүр гайхмаар гэнэтийн байдаг—чи тэднийг яагаад тэгж боддогийг ердөө төсөөлж чадахгүй бөгөөд энэ хорвоо дээр хэн нэгэн асуудлыг ийм хачин байдлаар авч үзнэ гэж чи хэзээ ч төсөөлж байгаагүй. Тэдний үзэл санаа чамайг мэл гайхуулж орхидог. Учир нь хэвийн сэтгэхүйтэй хүмүүс ерөнхийдөө сэтгэхүйн хэвийн хэв маягийн дагуу асуудлыг авч үздэг бол амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн сэтгэхүйн хэв маяг маш этгээд байдаг. Тэд байнга хачин, жигтэй мэдэгдэл хийдэг бөгөөд хэвийн сэтгэхүйтэй хүн тэднийг сонсох үедээ цочирдоно. Хэрвээ чи тэдний сэтгэхүйн хэв маягийг дагаж асуудлыг авч үзэхийг оролдвол энэ нь маш хачин бөгөөд мухардалд оруулдаг болохыг олж мэднэ. Тэд ийм сэтгэхүйн хэв маягтай байдаг учраас бодит амьдрал дээр—үүргээ гүйцэтгэж, бусадтай харилцаж, эсвэл тодорхой нөхцөл байдал, хүмүүс, үйл явдал, зүйлстэй нүүр тулж байгаа эсэх нь хамаагүй—үзэл санаа нь үргэлж маш хачин байдаг бөгөөд тэд ихэнх хүнтэй нийцтэй байж чаддаггүй. Тэд хүний ертөнцөд амьдардаг амьд амьтад шиг санагддаггүй, харин өөр ертөнцөд амьдарч байгаа мэт байдаг. Тэд яагаад тэгж боддог, эсвэл яагаад ийм санаа бодол гаргаж ирдгийг чи хэзээ ч ойлгож чадахгүй. Тэдний асуудлыг авч үздэг арга зам нь ихэвчлэн хэвийн хүн чанарын сэтгэхүйн цар хүрээнээс давж, хэвийн сэтгэхүйн зөв замаас хазайдаг. Эцсийн үр дүн нь гэвэл, хүн бүрд тэдний арга барил, байр суурь, асуудлыг авч үзэх зарчим нь маш хачин санагддаг. Хэрвээ хүн бүр ямар нэг асуудлыг авч үзэх юм уу нөхөрлөх үед ийм хүн байлцвал, мөн тэнд байгаа ихэнх хүн ялган таних чадваргүй, өөрийн гэсэн үзэл бодолгүй, эсвэл үнэн-зарчмыг ойлгодоггүй бол тэр хүний гажууд санаа бодол, үзэл баримтлалын аль нэгээс болж тэдний бодлын урсгал зогсонги байдалд орох, эсвэл хэвийн хэлэлцүүлэг нь үймж, тасалдах тохиолдол байнга гарна. Тэгээд эцсийн үр дүн нь юу байдаг вэ? Нааш цааш болсны эцэст хүмүүс, тэр хүний дэвшүүлсэн үзэл бодол нь зөв замаас хазайсан, бодитой ч биш, практик ч биш, түүнчлэн туйлын этгээд, асуудлыг авч үзэх арга барил нь бүр туйлын хачин болохыг олж мэддэг. Хэвийн хүмүүс хууч хөөрч, ярилцах үед яриа улам идэвхжиж, хүн бүр тухайн асуудлыг илүү тодорхой ойлгож, ярилцах тусам сэдэв улам бүр урагшилдаг. Гэтэл энэ хүн хэрвээ үг хэлбэл яриа сэдвээсээ хазайдаг. Бусад хүн хэлэх үггүй болж, бүгдэд нь энэ хүний үг хэтэрхий хачин гэж санагдаж, хариу хэлж чаддаггүй. Ийнхүү хэлэлцүүлгийн сэдэв тасалддаг. Хэдийгээр ийм төрлийн хүн “өвөрмөц” санаа бодол, үзэл баримтлалтай байдаг ч тэдгээр нь хэвийн сэтгэхүйтэй хүмүүсийн дэвшүүлсэн үзэл бодлоос байнга өөр байдаг. Тэдний санаа бодол, үзэл баримтлал нь хэвийн хүн чанарт байх ёстой зүйл биш бөгөөд хэвийн хүн чанарын сэтгэхүйн цар хүрээнд багтдаггүй тул тэдний хэлдэг зүйл бусад хүнд хачин эсвэл бүр төсөөлшгүй сонсогддог, тэдний шийдэл, арга зам нь хүмүүст ямар ч тус болдоггүйгээр барахгүй, саад тотгор, үймээн дэгдээх, бусниулах, сүйтгэх уг чанартай байдаг. Тэд чимээгүй байвал зүгээр бөгөөд хүн бүрийн бодлын урсгал тодорхой хэмжээнд тодорхой хэвээр байдаг, гэвч тэднийг яриа тасалж, үзэл бодлоо илэрхийлэх юм уу санал дэвшүүлмэгц хүн бүр үүнийг сонсоод үймэрч, саатдаг бөгөөд хэлэлцэж буй сэдвийн хувьд гажилт үүсэж, сайн үр дүнд хүрэхэд хэцүү болдог. Харин жинхэнэ сайн хэв чанартай хүн асуудлын голыг олж чаддаг бөгөөд амин чухал цэгийг нь барьж авч, асуудлыг шийдвэрлэх зөв замыг хуваалцаж чаддаг. Хамгийн наад зах нь, тэд бусад хүний бодлын урсгал дээр үндэслэсэн утга учиртай, үнэ цэнтэй санал дэвшүүлж чаддаг. Хэрвээ тэд санал дэвшүүлээд, хүн бүрд тэр нь тохиромжтой санагдаж, хүлээж авах хүсэлтэй байвал энэ нь сайн хэв чанартай энэ хүний дэвшүүлсэн санал амин чухал цэгийг оносон гэсэн үг, учир нь энэ хүн аливааг нэвт харж чаддаг. Хэрвээ тэд дуугарахгүй бол хүн бүр гурван өдөр хэлэлцээд ч дүгнэлтэд хүрч чадахгүй байж магадгүй. Харж байна уу, энэ хоёр төрлийн хүн хоёулаа бусдаас өөр, өвөрмөц үзэл бодолтой байдаг ч сайн хэв чанартай хүний дэвшүүлсэн үзэл бодол нь асуудлын мөн чанарыг нэвт харахад бусдад тусалж, төөрөлдсөн үедээ хэрэгжүүлэлтийн зөв чиглэл, замыг олоход нь хүмүүст дэм болдог. Гажууд ойлгоцтой хүн өөр байдаг. Түүний үзэл бодол, сэтгэхүйн гажууд хэв маяг нь хүмүүс хэрэг явдлыг хэлэлцэх юм уу хэвийн яриа өрнүүлэх үед ихэвчлэн бусниулах, үймүүлэх нөлөө үзүүлдэг. Тиймээс, хэрвээ амьтнаас хойд дүр олсон гажууд ойлгоцтой хүн ямар нэг чуулганд юм уу ажлын аль нэг талд оролцвол тэр үймээн, саад тотгор авчрах магадлалтай бөгөөд хүн бүр түүнээс залхаж гүйцээд, дотроо: “Түүнийг зүгээр хурдхан шиг явуулаач—тэр дэндүү ядаргаатай юм! Тэр өдөр бүр хамаагүй дэмий зүйл чалчдаг хэрнээ өөрийгөө маш гүн гүнзгий гэж үздэг, гэвч үнэн хэрэгтээ түүний хэлдэг зүйл бүгд төөрөгдөл байдаг” гэж бодно. Эхэндээ зарим хүн түүнийг шүтэж магадгүй ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр түүнийг нэвт харж, “Энэ хүнд ямар ч гүн гүнзгий ойлголт алга. Тэр зүгээр л өдөржин ухаантай хүний дүр эсгэж, хиймлээр аяглаж байна. Үнэн хэрэгтээ түүний дэвшүүлсэн үзэл бодол, санаа нь туйлын утгагүй бөгөөд зохицуулах ёстой асуудалтай зүгээр л ямар ч хамаагүй” гэж хэлнэ. Хүмүүс түүнийг бухимдмаар гэж үзэж эхлэх бөгөөд түүнийг зэвүүцнэ. Тиймээс, хэрвээ ийм төрлийн хүн өндөр түвшний техникийн юм уу мэргэжлийн ажил хариуцдаг, эсвэл үүргээ гүйцэтгэхдээ ямар нэгэн чухал ажил хариуцаж авбал тэрээр бусдын уур уцаарыг амархан хүргэнэ, учир нь түүний дэвшүүлсэн үзэл бодол, шаардлага хүмүүст үргэлж эргэлзээ төрүүлж, хэрхэн зохистой авирлахаа мэдэхгүй болгодог. Хэрвээ тэр зүгээр л жирийн дагагч бөгөөд ердөө заавар, тушаалыг дагадаг бол хийдэг зүйлд нь байнга ямар нэг гажилт гарна. Удирдагч, ажилчид болон эргэн тойрны хүмүүс нь түүнийг байнга хянан дагаж, хяналт тавих шаардлагатай болно. Түүнээс хараагаа салгамагц л тэр алдаа гаргах бөгөөд бусад нь түүний алдааг засаж залруулах, тарьсан балгийг нь цэвэрлэхэд байнга туслах ёстой болно. Эцсийн эцэст, ийм төрлийн хүнд туслах аргагүйг хүн бүр хараад, “Тэр энд үргэлж үймээн дэгдээж байна, хэн ч амар тайван байж чадахгүй нь. Түүнийг явуулж болохгүй юм уу? Түүнийг хүссэн газар луу нь явуулаач!” гэж хэлнэ. Хүн бүр ийм л хариу үйлдэл үзүүлнэ. Эхэндээ тэд: “Бид бүгд ах эгч нар, бидний хэнд нь ч том биеийн хэмжээ байхгүй, үнэний талаарх ойлголт маань өнгөц—бие биеэ дэмжиж, тусалцгаая” гэж бодон тэдэнд тэвчээртэй хандана. Гэвч тэдэнтэй удаан хугацаанд харилцах явцдаа тэд тэднийг нэвт харна. Тэдний асуудал жижиг биеийн хэмжээтэй байхтай нь холбоотой биш бөгөөд хэв чанар, ойлгоцод нь асуудал байгаа болж таардаг. Тэдний ойлгоц өнгөц, эсвэл сэтгэхүй нь хүүхдийнх шиг байдагтаа биш; харин ойлгоц нь гажууд байдаг. Тэдний аливааг авч үзэх арга зам болон санаа бодол, үзэл баримтлал нь хэвийн сэтгэхүйн цар хүрээнээс гадуур байдаг бөгөөд үзэл бодол нь ихэвчлэн бусад хүнийхээс өөр байдаг. Бусдын хэлсэн зүйл зөв байхад ч тэд хүлээж авахаас татгалздаг бөгөөд ямар ч тайлбар сонсдоггүй. Тэд өөрсдийнхөө санаан дээр нэг л бат зогсвол хэчнээн хүчлээд ч тэднийг түүнээс нь салгаж чадахгүй. Өөрөөр хэлбэл, тэд сайн, мууг ялгаж салгаж чаддаггүй. Тэдний санаа бодол, үзэл баримтлалдаа сайн гэж үздэг зүйлс нь хэвийн хүн чанарын сэтгэхүйтэй хүмүүсийн хувьд гагцхүү гажууд, ил тод харуулах аргагүй зүйлс л байдаг. Тэдний үзэл бодол ердөө хүүхдийнх шиг, эсвэл олиггүй, үнэ цэнгүй байдаг юм биш; зүгээр л хэвийн хүн чанарын сэтгэхүйгээс гардаг санаа бодол юм уу үзэл баримтлал биш байдаг. Тиймээс ийм төрлийн хүн ихэнх хүнтэй нийцтэй байж чаддаггүй. Энэ нь завхарсан зан чанараас, эсвэл амьдралын зуршлын ялгаанаас үүдэлтэй саад бэрхшээл, хэл ярианы саад тотгороос болоогүй, мөн тэд ямар нэгэн муу үйл хийсэн, эсвэл хачин жигтэй зан авир гаргаснаас ч мэдээж болоогүй. Энэ нь голчлон тэдний хүн чанарт илэрдэг эдгээр онцлог шинж болох гажууд ойлгоц, хөшүүн, будилуу, мунхаг байдал нь тэднийг ихэнх хүнтэй нийцтэй байх боломжгүй болгодогтой холбоотой. Мэдээж, ёрын муу хүмүүс, антихристүүд ч бас ихэнх хүнтэй нийцтэй байж чаддаггүй, гэхдээ тэдэнд ийм ижил шинж чанар байдаг ч бусадтай нийцтэй байж чаддаггүй мөн чанар юм уу үзэгдэл нь амьтнаас хойд дүр олсон хүмүүсийнхээс өөр байдаг. Ёрын муу хүмүүс, антихристүүд мөн чанартаа диаволууд байдаг учраас бусадтай нийцтэй байж чаддаггүй, харин амьтнаас хойд дүр олсон хүмүүст хэвийн хүн чанарын сэтгэхүй, оюун ухаан, түүнчлэн хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаан огт байдаггүй тул хэвийн хүмүүс тэдэнтэй ярилцахад маш хэцүү байдаг—тэд зөвхөн зарчимтай хамаагүй аар саархан, ахуйн чанартай хэрэг явдлын талаар л ярьж чаддаг бөгөөд энэ нь харилцан ярианы цар хүрээг маш хязгаарлагдмал болгодог. Эцсийн эцэст, амьтнаас хойд дүролсон хүмүүс нь диаволаас хойд дүр олсон хүмүүс биш, ийм төрлийн хүмүүсээс ялгаатай бөгөөд бас амьд амьтдын ангилалд багтдаг. Тиймээс, томоохон зарчим хөндөгдөөгүй л бол тэд өдөр тутмын амьдралдаа эсвэл үүргээ гүйцэтгэхдээ бусадтай зохицож, харилцаж, ярилцаж дөнгөдөг. Гэвч томоохон үнэн-зарчим эсвэл аль замаар явах тухай сонголт хөндөгдмөгц ийм төрлийн хүн ихэнх хүнтэй огт таарч тохирохгүй болж, тэдэнтэй цаашид нийцтэй байж чаддаггүй. Жишээлбэл, чи ийм төрлийн хүнтэй өдөр тутмын амьдралын сэдвээр—ямар хоол унд, зуушинд дуртай, тэдгээрийг хэрхэн амттай хийх, төрөлх нутгийнх нь зүйлс гэх мэтийг хууч хөөрдөг. Та хоёр ярих тусам хэлэх зүйл улам их болж, яриа улам халуун дулаан болдог. Энэ нь та хоёр таарамжтай гэсэн үг үү? Та хоёр нэг ангилалд багтдаг гэсэн үг үү? (Үгүй.) Зөвхөн иймэрхүү ярианд үндэслэн чи эдгээр зүйлийг хэлэх боломжгүй. Гэвч та хоёр Бурханд яагаад итгэдэг, Бурханд итгэх итгэлийн талаарх та хоёрын үзэл бодол гэх мэт санаа бодол, үзэл баримтлал, үнэн-зарчим, амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлс, хүмүүсийн алхдаг зам, хүмүүсийн эрэлхийлэл зэрэг сэдвээр ярилцах үед та хоёрын санаа бодол, үзэл баримтлал болон сэтгэхүйн хэв маяг улам бүр зөрж, нэг чиг шугамд байхаа больж, харилцан яриа мухардалд ордог. Яагаад тэр вэ? Учир нь тэдний ойлгоц гажууд байдаг. Чи тэдний ярихыг анх сонсохдоо тэднийг нэлээд хэрсүү гэж боддог ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд зөвхөн үг, хоосон сургаал ярьдаг бөгөөд нэлээд дээрэнгүй болохыг олж мэддэг. Тэдний талаарх сэтгэгдэл чинь өөрчлөгдөж, халуун дулаан байхаа больж, саад бэрхшээл үүсэж, та хоёрын харьяалагддаг ангилал ялгардаг. Харж байна уу, та нар гэр бүлийн амьдрал юм уу хувийн өнгөрсөн амьдралынхаа талаар хэлэлцэх үедээ, эсвэл хоол унд, амралт чөлөөт цаг, сонирхол, хобби зэрэг өдөр тутмын амьдралын хүрээний сэдвээр хууч хөөрөх үедээ ярилцаж чадсаар байдаг. Гэвч харилцан яриа санаа бодол, үзэл баримтлал, үнэн-зарчим, амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлс, амьдралын зам, эсвэл Бурханд болон үүрэгт хандах хандлагыг хөндмөгц мухардалд ордог. Тэдний талаарх чиний үзэл бодол өөрчлөгдөж, чиний талаар тэдний үзэл бодол ч бас өөрчлөгддөг. Чи зүрх сэтгэлдээ тэднээс бага зэрэг залхаж эхэлдэг бөгөөд тэдний зүрх сэтгэлд чам руу чиглэсэн саад бэрхшээл үүсдэг. Тэд чамд дургүй болж, чи тэдэнд дургүй болдог. Аажмаар та хоёр хөндийрч, нийтлэг хэлгүй болдог. Ийнхүү өөр өөр ангиллын хүмүүс ялгардаг. Тиймээс, хэн нэгэн ямар ангилалд хамаардаг болохыг ялгахын тулд ойлгох чадвар нь ямар болох, хэвийн хүний мөс чанар, эрүүл ухаантай эсэх, мөн хэвийн сэтгэхүй, оюун ухаантай эсэхийг нь харах ёстой. Амьтнаас хойд дүр олсон ийм төрлийн хүний тухайд гэвэл, бид тэдний талаар тусгайлан нөхөрлөхгүй. Цааш нь бид үлдсэн хоёр төрлийн хүний талаар үргэлжлүүлэн нөхөрлөнө. Тэрийг дуусгасныхаа дараа бид эргэн харж, энэ гурван төрлийг харьцуулна. Энэхүү харьцуулалтаар дамжуулан энэ гурван төрлийн хүнийг хэрхэн ялган таних вэ гэдэг нь улам бүр тодорхой, ялгаатай болох болно.

Диаволаас хойд дүр олсон хүмүүсийн онцлог шинж

Өнгөрсөн удаа бид хүмүүсийг ерөнхийд нь гурван ангилалд хуваадаг талаар дурдсан. Энэ гурван ангиллыг хэрхэн ялгадаг вэ? Тэднийг гарал үүсэлд нь үндэслэн ялгадаг. Эхний ангилал нь амьтнаас хойд дүр олсон хүмүүс, хоёр дахь ангилал нь диаволаас хойд дүр олсон хүмүүс, гурав дахь ангилал нь хүнээс хойд дүр олсон хүмүүс юм. Бид амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн онцлог шинжийн талаар хэлэлцэж дууссан бөгөөд одоо диаволаас хойд дүр олсон хүмүүсийн онцлог шинжийн талаар ярилцъя. Диаволаас хойд дүр олсон хүмүүсийн ямар гол онцлог шинж та нарын санаанд орж байна вэ? (Тэд үнэн болон Бурханд дайсагнадаг.) Энэ бол нэлээд ерөнхий тайлбар байна; та нар тэдний мөн чанарын илрэлийг дүрслэх хэрэгтэй бөгөөд тэдний өдөр тутмын илчлэлүүд болон амьдрал дээрх тодорхой илрэлүүдийг нь ашиглан ийм төрлийн хүмүүсийн онцлог шинжийг гаргаж ирэх ёстой. Онцлог шинж гэж юу болохыг та нар мэдэх үү? Онцлог шинж гэдэг нь тодорхой нэг төрлийн хүний мөн чанарыг төлөөлдөг илрэл юм. Хэрвээ хэн нэгэн хүнд тодорхой нэг төрлийн хүний онцлог шинж байгаа бол түүнд тэр төрлийн хүний мөн чанар байдаг, хэрвээ хэн нэгэн хүн тийм төрлийн хүн мөн бол түүнд угаасаа тэр онцлог шинжүүд байх болно—хэн ч үүнээс гадуур үлдэхгүй. Онцлог шинж гэдэг нь энэ юм. Диаволаас хойд дүр олсон хүмүүсийн онцлог шинжийг та нар бодож олж чадах уу? (Тэд үнэнийг онцгой их зэвүүцэж, үзэн яддаг. Тэд үнэнийг сонсоод хилэгнэж, зэвүүрхсэн хариу үйлдэл үзүүлдэг.) Үнэнийг хараад хилэгнэж, зэвүүрхсэн хариу үйлдэл үзүүлэх нь тодорхой нэг илрэл юм. Өөр юу та нарын санаанд орж байна вэ? (Тэд хорон муу, хар санаатай байдаг. Үүнийг онцлог шинж гэж тооцох эсэхийг би мэдэхгүй байна?) Энэ нь тодорхой хэмжээнд хамааралтай. (Тэд бас хэрцгий, биеэ тоосон байдаг.) Хэрцгий байдал бол өөр нэг тодорхой илрэл юм. Биеэ тоосон зан бол завхарсан хүмүүст байдаг нийтлэг онцлог шинж бөгөөд зөвхөн диаволаас хойд дүр олсон хүмүүст байдаггүй; амьтнаас хойд дүр олсон хүмүүс болон хүнээс хойд дүр олсон хүмүүст, энэ хоёр төрөлд ч бас байдаг. Тэрхүү тодорхой сатанлаг завхарсан зан чанараас гадна, диаволаас хойд дүр олсон хүмүүст хүн чанарынх нь хувьд ямар тодорхой онцлог шинж байдаг вэ? Өөрөөр хэлбэл, тэдний өдөр тутмын амьдралдаа харуулдаг, хэлдэг, хийдэг зүйлсийн гол онцлог шинж юу вэ? (Харгис хэрцгий байдал.) Энэ бол нэг онцлог шинж. Өөр ямар онцлог шинж байдаг вэ? Диаволаас хойд дүр олсон хүмүүс болон амьтнаас хойд дүр олсон хүмүүс хоёулаа зарим нэг өвөрмөц, мөн чанарын онцлог шинжтэй байдаг ч энэ хоёр төрлийн онцлог шинж нь тэс өөр байдаг. Амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн онцлог шинж нь гажууд ойлгоц, хөшүүн, будилуу, мунхаг байдал юм. Яагаад эдгээр онцлог шинж байдаг вэ? Эдгээр онцлог шинж нь ийм төрлийн хүн мөн чанарынхаа хувьд хүний онцлог шинжэд хүрдэггүй, хүмүүст байдаг зохих оюун ухаан, сэтгэхүйн хэв маягт хүрдэггүй гэдгийг нотлоход хангалттай. Тиймээс эдгээр маш нийтлэг онцлог шинж нь ийм төрлийн хүмүүс амьтнаас хойд дүр олсон болохыг нотолдог. Диаволаас хойд дүр олсон хүмүүс нь амьтнаас хойд дүр олсон хүмүүсээс өөр байдаг. Тэдний онцлог шинж юу вэ? Тэд диаволаас хойд дүр олсон тул хүн болж хувирсан диаволууд юм. Тэдний дотоод мөн чанар нь диаволынх байдаг. Хэдийгээр тэд амьтан биш—мунхаг юм уу хөшүүн биш, мөн гажууд ойлгоцтой биш байж магадгүй—ч бас хүн биш, мөн тэдэнд хүний хэвийн сэтгэхүй байдаггүй. Тэд диаволаас хойд дүр олсон тул мөн чанар, жинхэнэ хэлбэрийнхээ хувьд ямар ч ялгаа байхгүйгээр диаволуудтай бүрэн нийцдэг, адилхан байдаг нь лавтай. Тэгвэл диаволаас хойд дүр олсон хүмүүсийн онцлог шинж юу вэ? Эхний онцлог шинж нь тэд зуршил болтлоо худал хэлдэг. Тэд яаж ч худал хэлсэн нүүр нь улайдаггүй, зүрх нь дэлсдэггүй бөгөөд огт алдаа гаргахгүй, ямар нэг өө сэв харуулахгүйгээр туйлын хэвийн, төрөлхөөрөө авирладаг. Тэдний аль үг нь үнэн, аль нь худал болохыг хэн ч ялган таньж чаддаггүй. Хоёр дахь онцлог шинж нь гаж байдал. Гурав дахь онцлог шинжийг та нар сая дурдсан, тэр нь ёрын муу байдал юм. Диаволаас хойд дүр олсон хүмүүс гурван онцлог шинжтэй—хэдийгээр амьтнаас хойд дүр олсон хүмүүсээс нэг онцлог шинжээр бага боловч тэд диавол учраас бусдад учруулдаг сүйтгэх хүч, ноцтой хор хөнөөлийн түвшин нь амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн учруулдаг хорлол юм уу хохирлоос хамаагүй их байдаг. Түвшний хувьд диаволуудын хүмүүст ноцтой хор хөнөөл учруулах арга хэрэгсэл нь амьтдын хүмүүст хорлол учруулах арга хэрэгслээс хамаагүй илүү ноцтой байдаг. Хүмүүсийг урхидах, гишгэлэх, хөшүүн болгох, төөрөлдүүлэх, ноцтой хор хөнөөл учруулах нь диаволуудад төрөлхөөс байдаг зүйл; энэ нь тэдний уг чанар-мөн чанар юм. Амьтдын хувьд гэвэл, тэд догшин хэрцгий амьтан л биш бол ерөнхийдөө тэдэнд хүмүүсийг сүйтгэх агуу их хүч байдаггүй; зөвхөн тодорхой амьтад л зөн совингоороо хүний мах идэж, эсвэл хүмүүсийг гэмтээж, хүмүүст тодорхой хэмжээний ноцтой хор хөнөөл учруулдаг. Диаволууд өөр байдаг. Том, жижиг аль нь байх нь хамаагүй—диаволуудыг өөр өөр төрлөөр нь ялгаж салгах шаардлагагүй—тэд бүгд хүмүүст адилхан хорлол, ноцтой хор хөнөөл учруулдаг. Аливаа ялгаа гэгч нь ердөө л арга хэрэгсэл юм уу арга барилд илэрдэг боловч диаволуудын мөн чанарын хувьд энэ нь үргэлж хүмүүст ноцтой хор хөнөөл учруулах байдаг. Чи тэднийг өдөөн хатгасан эсэхээс үл хамааран, тэдний уг чанар-мөн чанар нь үргэлж хүмүүсийг хорлох байдаг. Чи тэдэнтэй ойртож л байвал, амьдралын чинь том, жижиг хэрэг явдал тэдэнтэй холбогдож л байвал чи тэдэнд хорлогдох магадлалтай. Хэрвээ чи зарим үнэнийг ойлгодог, зарим үнэн-бодит байдлыг эзэмшсэн, мөн эдгээр диаволын талаар ялган таних чадвартай бол тэдэнд хорлогдох түвшин чинь харьцангуй багасах юм уу буурна. Гэвч хэрвээ биеийн хэмжээ чинь жижиг, чи үнэнийг ойлгодоггүй, үнэн болон амь байхгүй хүн бол хорлогдох түвшнийг чинь амархан таамаглаж болно—тэд чамайг яаж хорлохыг хүснэ, тэр арга замаараа чамайг хорлох бөгөөд чамайг ямар хэмжээнд хорлохыг хүснэ, чи тэр хэмжээнд хорлогдоно. Энэ бол диаволаас хойд дүр олсон хүмүүсийн хүмүүст учруулдаг хор хөнөөл юм. Харж байна уу, диаволууд эрх мэдлийг барьж байх үед чи тэднийг дэмжсэн ч тэдэнд хорлогдох л болно, хэрвээ чи тэднийг дэмжихгүй, эсвэл тэднийг эсэргүүцвэл мөн л хорлогдоно. Чи тэдэнд захирагдаж л байгаа бол, тэдний эрх мэдэл дор байгаа л бол, Бурханыг дагадаг ч үнэнийг олж аваагүй, эсвэл Бурханаар бүрэн авхуулаагүй л бол чи яах аргагүй диаволуудын ялагдсан өрсөлдөгч, тэдний хохирогч бөгөөд хэн ч үүнээс гадуур үлддэггүй. Энэ нь том диаволуудыг хэлж байна. Диаволаас хойд дүр олсон хүмүүсийн хувьд гэвэл, тэд бол бодит амьдрал дээрх жижиг диаволууд, тэд бол янз бүрийн төрлийн диаволууд юм. Хэрвээ чи тэдэнтэй хамт амьдарвал хамгийн нийтлэг тохиолддог зүйлсийн нэг нь тэд зуршил болтлоо худал хэлэх явдал байх болно. Чи үргэлж тэдэнд мэхлэгдэж, үргэлж тэдэнд хууртагдана; чи тэдний аль үг нь үнэн, аль нь худал болохыг мэдэхгүй бөгөөд өдөр бүр тавгүйтэх хэмжээндээ хүртэл үймэрнэ. “Тэдний хэлсэн энэ зүйл үнэн үү, худал уу? Тэд намайг дахиад мэхлэх гэж оролдож байна уу? Тэдний хэлж байгаа зүйл зөв, буруу эсэхийг би яаж ялган таних вэ?” Харж байна уу, хэрвээ чи тэдэнтэй хамт амьдарвал тэдний хор хөнөөлөөс болж гүнээ зовно. Тэдний байнга худал хэлдэг энэ хэрэг явдал л чамайг бүрэн замбараагүй байдалд ортол чинь үймүүлэх бөгөөд өдөр бүр зүрх сэтгэлд чинь амар амгалан, тайван байдал, баяр баясгалан байхгүй болно.

I. Нэг дэх онцлог шинж: Зуршил болтлоо худал хэлэх

Диаволаас хойд дүр олсон төрлийн хүний хувьд, тэд зуршил болтлоо худал хэлдэг бөгөөд тэдний хийдэг бүх зүйл маш далд явуулгатай байдаг. Тэд бусдад нууцаар юу ч хэлсэн бай, эсвэл хөшигний ард юу ч хийсэн бай, дараа нь тэр талаараа үнэнийг хэлдэггүй; оронд нь өөр түүх ярьдаг. Тэд бусад хүнийг чамд муулж, чамайг бусад хүнд муулдаг. Үр дүнд нь чи болон бусад хүний хооронд хөндийрөл үүсэж, та нар бие биеэ муугаар боддог. Үнэн хэрэгтээ та нар бие биеэ огт таньдаггүй бөгөөд бие биеийнхээ талаар сайн мэддэггүй. Энэ диавол та нарын хооронд яс хаяхын тулд юм зохиосноос л болж та нар дайснууд болсон байдаг. Чи диаволд тоглоом болсон хэрнээ юу болоод байгааг мэдэхгүй хэвээр байж, диаволын хэлсэн зүйл үнэн, тэд чамд сайн ханддаг гэж боддог. Харж байна уу, зуршил болтлоо худал хэлдэг хүн хүмүүсээр ийм хэмжээнд хүртэл тоглож чаддаг. Тэд байнга худал хэлдэг; тэд чамтай хамт байхдаа ихэвчлэн хов жив ярьж, яс хаяж, болсон явдлыг дэгсдүүлж, хачирлаад үндэслэлгүй мэдэгдэл хийх замаар цуу яриаг дур зоргоороо зохиодог. Энэ нь чамайг тавгүйтэх хэмжээнд хүртэл үймүүлдэг бөгөөд чи байнга ялган таньж, сонор сэрэмжтэй байх ёстой болдог: “Тэр миний талаар ямар муу зүйл хэлсэн бэ? Би түүнд яаж хандах ёстой вэ?” Тэд чамайг бүрэн замбараагүй байдалд ортол чинь үймүүлж, амьдралын чинь хэмнэл, амьдралын хэв маяг, одоогийн нөхцөл байдлыг чинь алдагдуулдаг. Биеийн хэмжээ чинь жижиг, үнэнийг ойлгодоггүй, үнэнийг хараахан олж аваагүй үедээ чи тэдний нөлөөнд байнга автаж, тэр ч байтугай зарим худал үгэнд нь төөрөлдөж, үймэрч, хазаарлагдаж, хүлэгддэг. Жишээ нь, чи чуулганы удирдагчаар сонгогдлоо гэж бодъё, тэгтэл тэд чамд: “Тэр чиний талаар ‘Тэр залуу өөрийгөө удирдагч байж чадна гэж боддог юм байх даа? Тэр үнэндээ юу ч биш хэрнээ хүмүүст үнэнийг нөхөрлөх зүрхтэй байдаг шүү!’ гэж хэлсэн” хэмээн хэлдэг. Үнэн хэрэгтээ тэр хүн ингэж огт хэлээгүй; энэ нь тухайн диаволын хэлэхийг хүссэн зүйл бөгөөд тэр үүнийхээ гэм бурууг өөр хүнд тохож байгаа хэрэг юм. Тэдний энэ ганцхан үг л чамайг сул дорой болгож, чи Бурханы өмнө ирээд: “Өө Бурхан минь, миний биеийн хэмжээ үнэхээр жижиг бөгөөд би энэ ажлыг үүрч чадахгүй нь. Би Танд өртэй, би ажлаа сайн хийсэнгүй. Би огцрохыг хүсэж байгаа ч энэ нь үнэнч бус хэрэг болно гэхээс айж байна. Би яах ёстой вэ?” гэж залбирдаг. Тэд чамайг ажлаа үргэлжлүүлж чадахгүй болтол чинь үймүүлдэг; чи үргэлжлүүллээ ч гэсэн нэг төрлийн сөрөг сэтгэл хөдлөлтэйгөөр хийж, чуулганы ажлын төлөөх ачааны мэдрэмжээ аажмаар алдсаар, эцэст нь ажил зогсонги байдалд ордог. Чи үймэрсэн, тийм биш гэж үү? (Тийм.) Ийм төрлийн хүнтэй амьдрах, харилцах, ажиллах нь үнэхээр төвөгтэй. Тэдний үгэнд үнэн бус зүйл дэндүү их, хольц дэндүү их, өөрсдийнх нь хүсэл дэндүү их, өөрсдийнх нь сэдэл дэндүү их байдаг; тэдний хэлдэг бүх зүйл худал байдаг. Чи байнга ялган таних ёстой болдог: “Тэдний аль үг нь үнэн, аль нь худал вэ? Тэд хөшигний ард үнэндээ юу хийж, юу хийгээгүй вэ? Тэд Бурханд үнэхээр итгэдэг хүн мөн үү? Тэдний цаашид үүргээ гарцаагүй сайн гүйцэтгэнэ, Бурханы гэрээс өөрсдөд нь өгсөн энэхүү томилгооны хүлээлтэд гарцаагүй хүрнэ гэж хэлдэг—энэ үг нь үнэхээр чин сэтгэлийнх үү? Тэд өргөсөн тангараг болон илэрхийлсэн шийдвэрийнхээ дагуу үйлдэх үү?” Тэдний зан авирыг харах үед оюун бодол чинь олон асуултаар дүүрдэг. Тэд чамд ихэндээ аймшигтай санагддаг ч үг нь нэлээд үнэмшилтэй, үндэслэлтэй сонсогддог. Гэсэн ч чи шөнө зүүдэндээ тэдний царай диаволын царай болж хувирсан байгааг, тэдний соёогоо ярзайлгаж, савраа далайж байгааг хараад: “Тэд үнэхээр хүн мөн үү? Тэдний аль үг нь үнэн, аль нь худал вэ? Би яагаад тэднийг нэвт харж чаддаггүй юм бэ? Ийм төрлийн хүн дэндүү аймшигтай юм!” гэж гайхдаг. Тэд чамд аймшигтай, итгэл хүлээхээргүй санагддаг ч ажлыг нь шалгах үед үндсэндээ боломжийн байдаг бөгөөд тэдний ярихыг сонсох үедээ чи ямар ч алдаа анзаардаггүй. Гэсэн хэдий ч чи тэднийг зүгээр л нэвт харж чаддаггүй—сүнсэнд чинь тодорхойгүй сэжиг төрж, тэднийг хүндрэл учруулж мэднэ гэж зүрх сэтгэлдээ чи үргэлж мэдэрдэг, тэдний үг чин сэтгэлийнх биш, бүрэн дүүрэн үнэн биш гэж үргэлж мэдэрдэг. Магадгүй нэг л өдөр тэдний худалч уг чанар ил болж, тэдний талаарх мэдрэмж чинь батлагддаг: Тэр үед тэдний талаарх чиний сэжиг, мэдрэмж зөв байсан бөгөөд тэдний хэлсэн үг маш сайхан, үнэмшилтэй сонсогдож байсан ч бүгд худал, мэхлэлт байсан; хөшигний ард тэд ямар ч бодит ажил хийгээгүй болохыг чи олж мэддэг. Тэгвэл ийм төрлийн хүнд итгэсээр байж болох уу? (Үгүй.) Хэдийгээр чи зүрх сэтгэлдээ тэдэнд цаашид итгэж болохгүй гэж мэдэрдэгч тэдэнтэй дахин уулзаж, ярихыг нь сонсоход ойлгоц нь нэлээд цэвэр мэт санагдаж, хэлж байгаа зүйл нь сайхан сонсогдож, тэдний үгнээс чи ямар ч асуудал олж чаддаггүй бөгөөд гаднаа тэд бас бэрхшээл туулж, төлөөс төлж чаддаг. Чи: “Энд юу болоод байна аа? Магадгүй би тэднийг буруу шүүсэн байх, магадгүй би өөдгүй зан гаргасан байх. Тэдэнд дахиад нэг удаа итгээд үзье. Ямартай ч яг одоо би энэ ажилд тэднийг орлох тохиромжтой хүн олж чадахгүй байгаа болохоор тэднийг дахиад нэг удаа ашиглая” гэж тунгаан боддог. Тэгээд чи тэднийг үргэлжлүүлэн ашигладаг бөгөөд эцсийн үр дүн нь мөн л адилхан байдаг: Чи тэдэнд дахиад мэхлүүлснээ олж мэддэг. Тэд сайхан ярьдаг ч үнэн хэрэгтээ хөшигний ард зүгээр л өөрсдийнхөө ажил хэргийг явуулдаг бөгөөд ямар ч бодит зүйл хийдэггүй. Хэрвээ тэд сайн мэдээ номлосон нэг сарын хугацаандаа арван хүн олж авбал тавь байсан гэж зүтгэдэг. Тэд зүгээр л үнэнийг хэлэхгүй. Тэд бол зуршил болсон худалч хүмүүс, худал хэлэхдээ гаршсан хүмүүс юм. Чи тэдэнд ахин дахин итгэж, ашигладаг бөгөөд үр дүнд нь чи ахин дахин хууртдаг. Тэгээд эцэст нь хэн хохирол амсдаг вэ? Мэдээж эдгээр зүйлийг туулснаар хүмүүс бусдыг ялган таних чадвартай болж, тэдний ухаарал нэмэгдэж, туршлага нь өсөж, хүмүүсийг дүгнэхдээ илүү сайн болдог ч үнэхээр хохирол амсдаг зүйл нь юу вэ? Энэ бол чуулганы ажил юм. Тэгвэл Надад хэл дээ, диаволаас хойд дүр олсон хүмүүсийн зуршил болтлоо худал хэлдэг энэ ганцхан уг чанар-мөн чанар нь бусдад асар их хор хөнөөл учруулдаг уу, үгүй юу? (Учруулдаг.) Энэ хор хөнөөл хэр их вэ? Тэд чамайг төөрөлдүүлж чадах уу? (Тийм ээ, бид төөрөлдөж, ашиглуулж болно.) Чи төөрөлдөж, ашиглуулж, үймэрч болно—энэ нь чамайг аргандаа оруулах хэмжээнд хүрч болохуу? (Болно.) Хэрвээ чи залуу, туршлагагүй, үнэнийг ойлгодоггүй, аливааг нэвт харж чаддаггүй бол тэдний арганд орж болно. Тэдний арганд орно гэдэг нь ямар утгатай вэ? Энэ нь чи тэдний өмнө хүчин мөхөсдөж, тэднээр удирдуулж, гар хөлөө хүлүүлж, аливааг сэтгэх арга зам чинь, санаа бодол, үзэл баримтлал чинь тэдний нөлөөнд автаж, ганхаж, цаашид хийх зүйл чинь бүхэлдээ тэдний төлөвлөгөөний дагуу явж, тэдний чамд зориулан гаргасан урхинд чи бүрэн унана гэсэн үг—энэ бол арганд орох гэсэн үг. Тэд хөшигний ард бүгдийг урьдчилан төлөвлөж, бүх л төрлийн арга мэх ашиглан чиний эсрэг явуулга хийдэг. Тэд чамайг, чиний юу ойлгодог, юуг нэвт харж чаддаггүй, ямар хэрэг явдал дээр ялган таних чадвартай, ямар дээр нь ялган таних чадваргүй, чиний хил хязгаар юу болох, чамайг хэрхэн ашиглаж болох, ямар үг чамайг төөрөлдүүлж болохыг нэвт хардаг. Эцэст нь тэд чиний алдаа дутагдал, янз бүрийн сул талыг ашиглан худал үг зохиож, чамайг мэхэлдэг. Зүрх сэтгэлдээ чи, тэдний хийсэн зүйл буруу байсан, эсвэл хэлсэн зүйлд нь асуудал байсан, тэд худал хэлж байсныг тодорхой мэддэг ч чамд үүнтэй харьцах мэргэн ухаан байдаггүй; чи бачимдах боловч тэдний өмнө хүчин мөхөсдөж, тэдэнд хамраараа дөрлүүлэхээс өөр аргагүй болдог. Энэ нь тэдний арганд орж байгаа хэрэг биш гэж үү? (Мөн.) Эцсийн эцэст, нөхцөл байдлын өрнөх чиглэл, цаашлаад эцсийн үр дүн хүртэл тэдний төлөвлөгөөний дагуу явагддаг—энэ нь чи тэдний арганд орсон гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, чи нөхцөл байдлын өрнөх чиглэлийг хянах чадвараа бүрэн алдаж, тэдэнд бүрмөсөн хамраараа дөрлүүлдэг. Тэд эцэст нь ямар ч зорилгод хүрэхийг хүссэн, юу ч гүйцэлдүүлэхийг хүссэн, хэнийг ч ашиглахыг хүссэн, аливааг яаж ч хийхийг хүссэн бай өөрсдийнхөөрөө болгодог. Надад хэл дээ, энэ нь тэдний арганд орж байгаа хэрэг биш гэж үү? (Мөн.)

Надад хэл дээ, диаволаас хойд дүр олсон хүмүүсийн зуршил болтлоо худал хэлдэг уг чанарын хувьд л гэхэд, тэдний Бурханы сонгосон хүмүүст, ялангуяа чуулганы ажилд учруулдаг хохирол их үү, үгүй юу? (Их.) Хохирол нь асар их! Тэгвэл тэд зарим хувь хүний өдөр тутмын амьдралд нөлөөлөхөөс гадна хүмүүст өөр ямар их хор хөнөөл учруулдаг вэ? (Диаволаас хойд дүр олсон хүмүүсийн үйлдэл нь эргэн тойрныхондоо маш ноцтой үймээн учруулдаг. Би өмнө нь тийм хүнтэй таарч байсан; тэр хаана л байна, тэр газар нь дүүрэн далд явуулга болон эрх мэдэл, байр суурийн төлөөх тэмцэлтэйөрсөлдөөн, хүмүүсийн хооронд хөндийрөл үүсэж, ах эгч нар ч бас зүрх сэтгэлдээ харанхуй мэдэрдэг байсан.) Энэ нь эмх замбараагүй байдал үүсгэсэн, тийм үү? (Тийм.) Хүмүүсийг бие биеэ сэжиглэж, хоорондоо тэмцэлдэхэд хүргэж, эмх замбараагүй байдалд оруулах—энэ хор хөнөөл асар их! Тэгвэл дараа нь хүн бүр энэ диаволыг ялган таньдаг болсон уу? (Тийм.) Түүнийг цэвэрлэсэн үү? (Цэвэрлэсэн.) Түүнийг цэвэрлэсний дараа хүн бүр дүгнэлт хийсэн үү? Түүний худал хэлж байгаагийн гол тодорхой илрэлүүд, түүний хэлсэн худал үгс, түүний худал хэлж олж авсан зүйлс, худал хэлэхдээ ашигласан арга барил болон дууны өнгө, түүний хүрэхийг хүссэн зорилго—та нар эдгээр тодорхой арга барил, илрэлийг бүгдийг нь дүгнэсэн үү? (Бид дүгнэлт хийсэн. Жишээ нь, тэр бол зуршил болтлоо худал хэлдэг хүн; түүний үг зөв, бурууг хольж хутгах, харыг цагаан гэж хэлэх уг чанартай бөгөөд эерэг дүрүүдийг сөрөг, сөрөг дүрүүдийг эерэг болгож харагдуулдаг. Тэр атаархсан юм уу үзэн ядсан хэнд ч хамаагүй үндэслэлгүй хэрэг тохож, мөн ах эгч нарыг түүний эсрэг турхирч, эмх замбараагүй байдал үүсгэх байсан. Тэр бас зарим сайн хүнийг, эсвэл үүрэгтээ үр дүнд хүрсэн хүмүүсийг дарлаж, харин өөрийнх нь тааллыг олсон, өөрт нь бялдуучилсан хүмүүсийг дэвшүүлдэг байсан.) Энэ бол антихрист, тийм үү? (Тийм.) Ийм төрлийн хүний ашигладаг худал хэлэх гол арга барилууд юу вэ? Оргүй хоосноос зүйлс зохиох, болсон явдлыг хачирлаж, дэгсдүүлэх, буруугаа бусад руу чихэх, хов жив ярьж зөрчилдөөн үүсгэх, яс хаях—өөр юу байна? (Гал дээр тос нэмэх.) Гал дээр тос нэмж, зөрчилдөөнийг хурцатгах. Жишээ нь, хоёр хүн маш сайн таарч, юуны ч талаар маргалдах, эсвэл хэнтэй ч дайсагналцахыг хүсэхгүй байхад ийм төрлийн хүн тэднийг хооронд нь муудалцуулахын тулд гал дээр тос нэмдэг. Хэрвээ тэд тэр хоёр хүний муудалцахыг харвал баярлаж, явуулга нь амжилттай боллоо гэж үздэг. Бүлэг бүрд ийм төрлийн хүмүүс байдаг. Хүн бүрд завхарсан зан чанар байдаг ч хүнээс хойд дүр олсон хүмүүс эдгээр зүйлийг хийх үү? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Тэд болон диаволаас хойд дүр олсон хүмүүсийн хооронд ямар ялгаа байна вэ? (Хэвийн хүмүүст мөс чанарын хамгийн наад захын стандарт байдаг.) Тийм ээ. Тэдэнд мөс чанарын хамгийн наад захын стандарт байдаг; биеэ авч явахдаа тэд мөс чанараар хазаарлагддаг. Тэд ийм ёс суртахууны хувьд завхарсан зүйлсийг, ёс жудаг, нэр төрөө алдсан гэдгийг илэрхийлэх эдгээр зүйлийг, эсвэл бусдад хор хөнөөл учруулж, өөрсдөдөө ашиг тус авчирдаг эдгээр зүйлийг хийхгүй. Мөс чанартай байна гэдэг нь тэдэнд хамгийн наад захын стандарт байгаа бөгөөд тэдний үйлдэл тийнхүү хазаарлагддаг гэсэн үг юм. Тэгвэл диаволаас хойд дүр олсон энэ хүмүүст мөс чанар байдаг уу? (Байхгүй.) Тэгвэл тэдэнд ямар зүрх сэтгэл байдаг вэ? (Хорлонтой зүрх сэтгэл.) Тэдэнд хорлонтой, хорон муу зүрх сэтгэл байдаг тул тэд зуршил болтлоо худал хэлж чаддаг бөгөөд яаж ч худал хэлсэн тэд дотроо эвгүйцдэггүй. Тэд яагаад эвгүйцдэггүй вэ? Учир нь тэд диаволууд бөгөөд ямар ч мөс чанаргүй тул худал хэлж, мууг үйлдэхдээ эвгүйцдэггүй, зэмлэл ч мэдэрдэггүй. Эсрэгээрээ, хэрвээ тэд худал хэлдэггүй бол, хэрвээ байгаа газартаа ямар нэг муу үйл хийж, үймээн, эмх замбараагүй байдал үүсгэхгүй, хүн бүр амар тайван, баяр баясгалантай амьдарч, хүн бүр Бурханы өмнө амьдарч байвал тэд дотроо бухимдаж, эвгүйцдэг. Тэд яагаад эвгүйцдэг вэ? Учир нь хүн бүр Бурханы өмнө ирж, Түүний үгийг тунгаан бодож, Түүний үг болон үнэн-зарчмын дагуу үйлдэж, хэвийн хүн чанар дотор амьдарч, өөрсдийг нь шүтдэггүй; тэд хүмүүсийн дунд онцгойрч, эсвэл чухал гэдгээ мэдэрдэггүй тул: “Ингэж амьдрах нь маш уйтгартай, ямар ч сонирхолгүй байна!” гэж боддог. Зугаатай байж, амьдралыг сонирхолтой болгож, хүндлэлтэйгээр, чухал гэдгээ мэдрэн амьдрахын тулд тэд заавал ямар нэгэн хүндрэл, асуудал өдөөж, хүмүүсийн дунд шуугиан дэгдээж, үймээн самуун, эмх замбараагүй байдал үүсгэдэг. Юу гэдэг билээ? Шуурга дэгдээх гэдэг. Ийм төрлийн хүн хаана ч байсан шуурга дэгдээх дуртай; тэд мөрөөрөө байх дургүй. Хэвийн хүмүүс мөрөөрөө байж, тогтвортой амьдарч, хийх ёстой зүйлээ тогтсон хэвшлээр хийхийг хүсдэг—тэд шуурга дэгдээх дургүй. Гэвч диаволаас хойд дүр олсон хүмүүс мөрөөрөө байдаггүй. Тэд яагаад мөрөөрөө байдаггүй вэ? Учир нь ийм төрлийн хүний дотор диавол амьдардаг бөгөөд диаволууд өөрсдийн байгаа бүлэг болгондоо асуудал үүсгэх дуртай байдаг. Чи тэднийг өдөөн хатгаж, уурлуулаагүй байсан ч тэд зүгээр л өөрсдөө хүндрэл үүсгэж эхэлдэг—үүнийг шуурга дэгдээх гэнэ. Ийм төрлийн хүн ямар ч бүлэгт байсан, чи холоос харсан ч бай, эсвэл гишүүдийнх нь нөхцөл байдлын талаар асууж лавласан ч бай, тэнд чөтгөрийн уур амьсгал байгааг үргэлж мэдэрдэг. А хүн Б хүнтэй зөрчилдсөн байгаа, В хүн Г хүнтэй таарахгүй, бие биеэ үл тоож байгаа, Д хүн Е хүнтэй ажил дээрээ маргаантай байгаа, Ё хүн үргэлж байр суурийн төлөө өрсөлдөөд байгаа бөгөөд тэдний ажлыг үргэлж л дахиад хийх шаардлагатай болдог гэдгийг чи үе үе сонсдог. Хэрвээ чи уур амьсгал нь үргэлж эмх замбараагүй, булингартай байдаг, амар амгалан байдаггүй, хүмүүс нь хоорондоо таарч, эв найртай хамтран ажиллаж үргэлж чаддаггүй ямар нэг чуулганыг харвал тэнд нэг, эсвэл бүр хэд хэдэн диавол үймээн учруулж байгаа. Чуулганд хэдэн диавол үймээн учруулж байх нь хамаагүй, мөс чанарын хамгийн наад захын стандарттай, үнэн-зарчмын дагуу үйлдэхийг хүсдэг тэдгээ бусад хүн бүгд тэдэнд гүнээ хорлогддог. Бүх төрлийн диаволыг цэвэрлэсний дараа хүн бүр дахин хамтдаа чуулганы амьдралаар амьдарч, үүргээ гүйцэтгэх үед уур амьсгал нь өөр болдог. Хүн бүр оргилсон урам зоригтой байна гэж хэлж чадахгүй ч ядаж л тэндхийн хүмүүс хүнлэг халуун дулаан бөгөөд хүндрэл үүсгэдэггүй юм байна гэж хүн бүрд санагддаг; тэндхийн уур амьсгал диаволынх биш, харин хүний уур амьсгал байдаг. Диаволын уур амьсгалтай газруудад хүмүүс хоорондоо ярилцах үед харцанд нь, мөн дууны өнгө болон ярих үеийнх нь уур амьсгалд ямар нэгэн буруу зүйл байдаг. Тэд ярилцах үедээ харц тулгардаггүй; түүнчлэн, тэдний хэлдэг зүйл маш энгийн бөгөөд хэн нь ч зүрх сэтгэлээсээ ярихыг хүсдэггүй, тэд огт үг солилцдоггүй. Тэдний хооронд хана байгаа мэт байдаг. Тэдний хооронд ямар ч харилцаа байдаггүй; тэд зүрх сэтгэлдээ үзэн ядалт өвөрлөдөг. Энэ хүмүүс хохирогчид байх боломжтой. Энэ хүмүүс хохирогч, эсвэл хохироогч байх нь хамаагүй, товчхондоо, энэ бүлэг дотор диаволууд холилдож, үймээн тарьж байгаа бөгөөд хүмүүсийн зүрх сэтгэлийг замбараагүй байдалд орж, ямар ч амар тайван байдлыг олж чадахгүй болтол нь үймүүлдэг. Энэ бүлэгт байгаа хүмүүс хамт амьдрах үедээ бүх зүйл таагүй, бүтэл муутай байгааг үргэлж мэдэрдэг, тэд эв найртай хамтран амьдарч чаддаггүй бөгөөд мэдээж эв найртай хамтын ажиллагаа байх бүр ч боломжгүй юм. Энэ бүлэгт ярих, үйлдэх, үүргээ гүйцэтгэх үедээ хүмүүс дотроо үргэлж дургүйцдэг бөгөөд тэдний хооронд хөндийрөл ч бас байдаг. Учир нь энэ бүлэгт үймээн тарьдаг диаволууд байгаа тул хүн бүр хазаарлагдаж, аз жаргалгүй байдаг.

Зарим хүн диаволуудын ноцтой үймээнийг туулж, үндсэндээ тэдний арганд орсон байдаг. Намайг нэг, хоёр сарын дараа тэднийг харахад царай нь ямар нэг байдлаар хачин, яг л мунхарсан мэт харагдсан. Тэдэнд Ариун Сүнсний ажил, Бурханы оршихуй дутагдсан байж таарах уу? Тэд яагаад тийм эвгүй харагдсан юм бэ? Дараа нь Намайг анхааралтай асууж сураглахад үнэхээр нэг зүйл тохиолдсон байв: Хоёр диавол энэ бүх хүнийг хянаж байжээ. Диаволууд тэднийг ямар хэмжээнд хянаж байсан бэ? Диаволууд хүссэн бүхнээ хийж байсан; Дээрхээс гаргасан ажлын зохицуулалт болон Дээрхээс нөхөрлөсөн зарчмыг хэрэгжүүлэх боломжгүй байсан—тэдгээр нь зөвхөн нэр төдий л тэнд оршиж байв. Энэ хоёр диавол замыг нь хааж байсан тул хэн ч санал бодлоо хэлж, асуудлыг тайлагнаж зүрхлээгүй. Дараа нь зарим хүн энэ хоёр диаволыг дурсахад маш их уурлаж, нулимс дуслуулсан. Чи тухайн үед яагаад тэднийг ил болгоогүй юм бэ? Тэнд маш олон хүн байсан ч хэн ч босож, диаволуудыг ил болгож зүрхлээгүй—тэр диаволуудад хэчнээн их хүч нөлөө байсан байж таарах вэ? Гаднаа тэд хүн шиг харагддаг ч мөн чанар нь үнэндээ диаволынх байдаг. Ийм төрлийн хүмүүс хаана ч явсан бусад хүн тэднээс айдаг. Хүмүүс тэдэнтэй харилцаа тогтооход л айдас нь төрж, бие нь зарсхийдэг. Хэрвээ хүүхэд ийм төрлийн хүнтэй таарвал айсандаа уйлна. Гэнэн цайлган хүмүүс ийм төрлийн хүнтэй таарахдаа ямар хэмжээнд айдаг вэ? Тэдний өмнө байхдаа тэд хүчтэй амьсгаа авч, чанга ярьж зүрхэлдэггүй, тэр ч байтугай тэднийг тойрч гарах замаар хурдхан зайлсхийхийг хичээдэг. Энэ диаволууд ажлын зохицуулалтын дагуу ажил хэрэгжүүлэхгүй байгааг хэн нэгэн хараад: “Ингэж хийх нь буруу; энэ нь Дээрхээс нөхөрлөсөн зарчимтай нийцэхгүй байна” гэж хэлсэн. Тэр диаволуудын нэг нь: “Би энд шийдвэрийг гаргадаг. Хэрвээ чи шугам давбал, итгэнэ үү, байна уу хамаагүй, би яг одоо чамайг хөөж гаргаж чадна!” хэмээн сөргүүлэн хэлсэн. Энэ нь тэр хүнийг маш их айлгаж, царай нь цонхийж, дахин санал бодлоо хэлж зүрхлэлгүй, нулимс дуслуулан, “Миний буруу. Намайг юу ч хэлээгүй гээд бодчих. Гуйя, намайг битгий хөөгөөч дээ!” гэж хэлсэн. Бусад нь үүнийг хараад: “Тэр дэндүү сүрдмээр юм, түүний хүч нөлөө дэндүү их байна! Тэр өөрт нь дуулгавартай байдаггүй хэнийг ч хөөх болно! Бурханы гэрт үүргээ гүйцэтгэх бидний боломж хэцүүхэн олдсон. Хэрвээ тэр биднийг хөөвөл бид хаана очиж заргалдах юм бэ? Бид дуусах биш үү? Аврагдах найдвар маань үгүй болох биш үү? Бид үнэхээр санал бодлоо хэлж болохгүй; нэг хормын болгоомжгүй байдлаас болж хөөгдөж болохгүй” гэцгээсэн. Харж байна уу, тэд ийм хэмжээнд хүртэл айсан. Эцэст нь, диаволуудыг ил болгох үед зарим хүн диаволуудыг хэрхэн яс хаяж, бүлэглэл үүсгэж байсныг ил болгосон бол бусад хүн нь диаволуудын хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд тараасан ташаарлыг ил болгосон. Үнэн хэрэгтээ, энэ хүмүүс тухайн үед диаволуудын хийсэн муу үйлийг тодорхой харсан байв; гагцхүү хэн ч үг хэлж, эсвэл эсэргүүцэж зүрхлээгүй байжээ. Зарим нь бүр ярьж байхдаа уйлж, нэлээд өрөвдмөөр харагдаж байв. Гэвч диаволууд тэднийг аргандаа оруулж, хянаж байх үед тэд яагаад эсэргүүцээгүй юм бэ? Тэд яагаад тэр үед ямар ч хүчгүй байсан юм бэ? Одоо Дээрхээс диаволуудыг зохицуулах гэж байгаа болохоор тэд хүчээ олсон. Надад хэл дээ, хэрвээ биеийн хэмжээ жижиг, үнэнийг ойлгодоггүй энэ хүмүүсийг Бурхан харж хандан, хамгаалаагүй байсан бол, хэрвээ тэдэнд Бурханы хамгаалалт байгаагүй бол тэд дуусах хэмжээнд хүртлээ диаволуудад ноцтойгоор хорлогдох байсан бус уу? Тийм биш гэж үү? (Тийм.) Харж байна уу, хүмүүс Бурханаас тийм ч их айдаггүй мөртөө диаволууд, Сатанууд хүмүүсийг тарчлаах үед тэд маш их айсандаа бүх бие нь чичирч, бүр уялдаа холбоотойгоор уйлж ч чаддаггүй—тэд хэчнээн их айдаг гээч! Дээрхээс энэ хоёр диаволыг ил болгож, зохицуулах үед тэр хүмүүс уг мэдээг сонсоод, эцэст нь нэг чөлөөлөгдсөнөө мэдэрсэн. Тэрхүү хэдэн сарын хугацаанд тэд диаволуудад хянуулж, Сатаны эрхшээл дор амьдарч, харанхуйд унаж, хонгилын үзүүрт ямар ч гэрэл харагдахгүй, дэмий хоосон орилж хашхирч байсан. Тэдний амьдрал маш өрөвдмөөр байсан! Эцэст нь энэ хоёр диаволыг зайлуулж, хүн бүр чөлөөлөгдөж, баярласан. Би: “Дээрхээс энэ удаа энэ хоёр диаволыг зайлууллаа, тэгвэл хэрвээ энэ хүмүүс диаволуудыг дахиад мууг үйлдэж, хүмүүсийг хянаж байгаатай таарвал тэднийг ялган таньж чадах болов уу? Дээрхээс гарч ирж, хэрэг явдлыг шийдвэрлэх шаардлагагүйгээр тэд диаволуудыг албан тушаалаас нь чөлөөлж чадах болов уу? Тэд бүгд хамтдаа диаволуудыг ил болгож, бүх муу үйлийг нь нэгтгэн дүгнээд, дараа нь албан тушаалаас нь чөлөөлж, тэднийг сонсохгүй, үүргээ гүйцэтгэхдээ тэднээр хазаарлуулахгүй байж, чуулганаас хөөж чадах болов уу?” гэж бодсон. Гэвч биеийн хэмжээнээс нь дүгнэвэл тэд үүнд хүрч чадахгүй байх вий Би айж байна. Хэдийгээр энэ хүмүүс Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг, зовлон туулах шийдвэртэй, үүргээ бүхнээ зориулан гүйцэтгэх хүсэлтэй, үнэнийг эрэлхийлэх хүсэлтэй боловч дэндүү хулчгар юм. Ганцхан жижиг диавол гарч ирээд үймээн учруулахад энэ хүмүүс хэдэн настай байх нь хамаагүй ухарч, айж байсан, тэд бүгд диаволуудад хянуулж, эсэргүүцэж зүрхлээгүй. Үүнийг хараад, энэ хүмүүс хэчнээн өрөвдмөөр болох нь Надад мэдрэгдсэн. Хэрвээ Бурхан хүмүүсийг хамгаалж, санаа тавьж, харж хандаагүй бол энэ хүн төрөлхтөнд амьд үлдэх ямар ч арга зам байхгүй байх байсан. Бодит амьдрал дээр тохиолддог эдгээр зүйлийг хар: Янз бүрийн диаволын зан авир, зорилго, аливааг хийх арга барил, арга мэх нь үндсэндээ нэг янз бөгөөд ялган танихад амархан байдаг, гэсэн ч янз бүрийн диавол гарч ирэн үймээн учруулж, Бурханы сонгосон хүмүүсийг хазаарлаж, хянаж, хүлж, ноцтойгоор хорлох үед цөөхөн хүн босож, эсэргүүцэж зүрхэлдэг, хэн ч санаачлагаараа эдгээр диаволыг ил болгож, албан тушаалаас нь чөлөөлж, чуулганаас зайлуулдаггүй; тэд зүгээр л диаволуудад Бурханы сонгосон хүмүүсийг хянаж, чуулганы ажлыг үймүүлж, сүйтгэх боломж олгодог. Энэ өрөвдмөөр хүмүүс зүгээр л энэ бүхнийг тэвчдэг; тэд зүрх сэтгэлдээ бухимдаж, Бурханд залбирахдаа гашуун нулимс унагадаг ч тэдэнд ямар ч шийдэл байдаггүй; тэдэнд ямар ч мэргэн арга барил байдаггүй бөгөөд тэд диаволуудыг эсэргүүцэж, тэдэнтэй тулалдаж, харьцахын тулд үнэнийг хүчирхэг зэвсэг болгон ашигладаггүй. Хэн ч үүнийг хийдэггүй, хийж ч зүрхэлдэггүй; тэдэнд бүр диаволуудтай тулалдах зориг ч байдаггүй. Аль ч чуулганд ёрын муу хүмүүс юм уу диаволууд гарч ирэн хүмүүсийг хянаж, чуулганы ажилд саад болж, үймүүлбэл ихэнх хүн зүгээр л тэвчдэг. Эцэст нь Бурханы гэр гарч ирэн эдгээр янз бүрийн төрлийн диаволыг зохицуулж, чуулган дахь цаг хугацааг нь эцэслэж, ах эгч нарыг хамгаалагдаж, чуулганы амьдралаар хэвийн амьдарч, Бурханы үгийг хэвийн идэж, ууж, үүргээ хэвийн гүйцэтгэх боломжтой болгож, чуулганы ажлын янз бүрийн зүйлийг эмх цэгцтэй явагдах боломжтой болгодог. Бурхан хүмүүсийг илгээж, Бурханы гэр энэхүү тодорхой ажлын гүйцэтгэлийг биечлэн зохион байгуулж, залж чиглүүлснээр л энэ төлөвшөөгүй, мэдлэггүй, сул дорой хүмүүс ёрын муу хүмүүс болон антихристүүдэд төөрөлдөж, ноцтойгоор хорлогдохоос хамгаалагддаг. Үнэнийг ойлгодоггүй энэ мунхаг, мэдлэггүй хүмүүс хэчнээн өрөвдмөөр вэ! Илүү өргөн хүрээний орчинд Сатан хүн төрөлхтнийг бүхэлд нь завхруулсан байдаг; тодорхой амьдрах орчинд янз бүрийн диавол хүмүүсийг үймүүлж, хянаж, ноцтойгоор хорлодог. Зарим хүн биеийн хэмжээ жижиг, өнгөцхөн суурьтай байдаг тул ёрын муу хүмүүсийн үймээнтэй тулгарах үедээ тэд эдгээр зүйлийг нэвт харж чаддаггүй. Тэд чуулганд ёрын муу хүмүүс байх ёсгүй гэж үргэлж боддог бөгөөд хүмүүсийн хооронд хайр эсвэл хүнлэг халуун дулаан байдал байхгүй гэж боддог. Зарим нь бүр үүргээ гүйцэтгэхийг ч хүсэхээ больж, “Гэртээ Бурханд итгэсэн нь дээр юм байна. Яагаад ийм хүмүүсийг чуулганд байхыг зөвшөөрдөг юм бэ?” гэж хэлдэг. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс эдгээр зүйлийг нэвт харж чаддаггүй. Тэд эдгээр хэрэг явдлаас сургамж авч чаддаггүй; тэд ийм зүйлтэй тулгарч байгаагийнх нь ард Бурханы сайн санаа зорилго байдаг гэдгийг мэддэггүй; тэд хэний талд зогсох ёстойгоо, эсвэл эдгээр хэрэг явдалд үнэн-зарчмыг ашиглан хэрхэн хандахаа мэддэггүй; тэд диаволуудыг эсэргүүцэж, тэдэнтэй тулалдахын тулд жинхэнэ ах эгч нартайгаа нэгдэж чаддаггүй. Энэ нь биеийн хэмжээ жижиг байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь өрөвдмөөр биш гэж үү? (Мөн.)

Диаволаас хойд дүр олсон төрлийн хүний өдөр тутмын амьдралдаа илчилдэг эхний онцлог шинж бол зуршил болтлоо худал хэлэх юм. Нас, хүйс, гарал үүсэл хамаагүй, Бурханд хэчнээн олон жил итгэсэн нь хамаагүй, хэн нэгний үг ярианд үргэлж худал хуурмаг зүйл байдаг л бол, тэд худал хуурмагаар дүүрэн бөгөөд зуршил болтлоо худал хэлдэг л бол тэд диаволаас хойд дүр олсон; тэд хүн биш. Хүмүүс ч бас худал хэлдэг, учир нь тэдэнд завхарсан зан чанар байдаг; завхарсан зан чанар дахь ов мэхтэй, хорон муу байдал нь хүмүүсийг худал хэлэхэд хүргэж чаддаг. Гэвч хүний худал хэлэх хэр хэмжээ нь диаволаас хойд дүр олсон хүмүүсийнхээс өөр байдаг. Хэрвээ хэн нэгэн зуршил болтлоо худал хэлдэг бол энэ баримт л тэднийг мөн чанартаа хүн биш, харин диавол гэдгийг нотлоход хангалттай. Мөс чанарын нөлөөнөөс улбаалан хүмүүсийн хувьд зуршил болтлоо худал хэлэх хэмжээнд хүрэх нь туйлын боломжгүй юм. Хэдийгээр хүмүүс худал хэлж, мэхлэх үе байдаг ч тэдний худал хэлэх нь ердөө завхарсан зан чанарын хэвийн илрэл юм; тодорхой хэрэг явдлын талаар худал хэлэх үе хааяа байдаг. Хүний худал хэлэх болон диаволын худал хэлэх нь гаднаа адилхан харагдаж болох ч мөн чанартаа ялгаатай байдаг. Диаволууд худал хэлэх үедээ хэзээ ч өөрийгөө зэмлэдэггүй, гэмшдэггүй. Түүгээр ч барахгүй тэд хэлсэн худал үг, үйлдсэн мэхлэлтдээ өөрсдөө баярлаж, сэтгэл ханаж, хийж чадлаа гэсэн мэдрэмжийг авдаг. Хэрвээ худал үг нь амжилтгүй болбол тэд улам их худал хэлж, улам олон хүнийг мэхлэхийн тулд илүү нарийн мэхлэлтийн арга тактик ашиглахад хүчин чармайлтаа нэмэгдүүлнэ. Харин завхарсан зан чанартай хэвийн хүмүүс худал хэлснийхээ дараа мөс чанар нь тавгүйтэж, зэмлэл мэдэрдэг бөгөөд нүүр хийх газаргүй болсон мэт санагддаг. Хэрвээ тэд хэн нэгнийг мэхэлсэн бол түүнтэй дахин уулзахдаа бага зэрэг эвгүйрхдэг. Хэрвээ тэднээс худал хэлснээ олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрч, дахиж хэзээ ч худал хэлэхгүй, зөвхөн үнэнийг хэлнэ гэж амлахыг шаардвал одоогийн биеийн хэмжээ нь үүнд хараахан хүрэхгүй. Гэсэн хэдий ч тэдэнд дотоод ухамсар байдаг; тэд хэлсэн худал үгнээсээ болж ичиж, гэмшиж, тавгүйтдэг; тэд дотроо яллагдаж байгаа мэт мэдэрдэг. Гэвч диаволаас хойд дүр олсон ийм төрлийн хүн зуршил болтлоо худал хэлдэг. Тэд худал хэлснийхээ дараа дотоод буруутгал, гэм буруугийн мэдрэмж мэдэрдэггүй. Тэд яагаад гэм бурууг мэдэрдэггүй вэ? Учир нь тэд бол диавол юм. Хүмүүсийн өмнө юм уу Бурханы өмнө гэм бурууг мэдрэх, зүрх сэтгэлдээ яллагдаж байгаа мэт мэдрэх нь—хүний хэвийн ухамсар юм. Тэд диавол учраас ийм ухамсаргүй байдаг. Тийм учраас тэд үргэлжлүүлэн худал хэлж, бүр хүчин чармайлтаа нэмэгдүүлж чаддаг; тэд худал хэлсээр байх бөгөөд хэзээ ч өөрчлөгдөхгүй. Эцсийн эцэст, тэдний худал хэлэх нь хэзээ зогсдог вэ? Махан биеийн амьдралынх нь сүүлчийн амьсгалын дараа, цаашид ярьж чадахаа болих үед л тэд худал хэлэх нь зогсдог. Гэвч тэдний доторх худалч диаволын сүнс өөр хүнд хойд дүр олдог, тэгээд тэр хүн нь үргэлжлүүлэн худал хэлэх болно. Тийм учраас диаволуудын худалч уг чанар хэзээ ч өөрчлөгддөггүй. Энэ бол зуршил болтлоо худал хэлэх юм. Диаволаас хойд дүр олсон хүмүүс хэнийг ч мэхэлдэг бөгөөд ямар ч худал үг хэлж чаддаг. Тэд ямар ч нөхцөл байдалд, ямар ч хэрэг явдлын талаар худал хэлж чаддаг, мөн тэдний худал хэлэх арга тактик маш нарийн байдаг; тэдний худал хэлж байгааг хэн ч анзаарч чаддаггүй. Чи харж байна уу, байнга худал хэлдэг хүмүүс худал хэлэх үед энэ нь хэвийн хүн үнэнийг хэлж байгаатай адил байдаг—ямар ч мэдэгдэхүйц өө сэвгүй, маш төрөлхийн юм шиг байдаг. Чи тэднийг үнэнийг хэлж байна гэж бодож магадгүй. Хэрвээ чи тэдний худал үгийг үнэн гэж хүлээж авбал тэд зүрх сэтгэлдээ чамайг шоолж: “Тэнэг амьтан, би зүгээр л тоглож байхад чи үнэн гэж хүлээж авсан хэрэг үү? Чи үнэхээр усан тэнэг юм даа!” гэж бодно. Дараагийн удаа тэд чамтай уулзахдаа, худал үг сонссоны дараах чиний хариу үйлдэл ямар байхыг харахын тулд л худал хэлж, чамаар тоглосоор байх болно. Хэрвээ чи үүнийг дахиад л үнэн гэж хүлээж авбал тэд бүр ч их баярлаж, хийж чадлаа гэсэн мэдрэмжийг илүү их авч, өөрсдийнх нь биеэ авч яваа байдал амжилттай байна гэж бүр ч их мэдэрнэ. Надад хэл дээ, тэд хүн мөн үү? Тэдэнд хүний ухамсар байна уу? Тэдэнд хүний мөс чанарын мэдрэмж байна уу? Мэдээж үгүй. Худал үг нь хэдий чинээ үр дүнтэй байна, тэд дотроо төдий чинээ баярлаж, сэтгэл ханаж, хийж чадлаа гэсэн мэдрэмж нь төдий чинээ ихсэж, өөрсдийгөө төдий чинээ чадвартай гэж мэдэрдэг. Хэрвээ хэн нэгнийг мэхлэхийн тулд худал хэлээгүй, эсвэл хэн нэгнээр тоглоогүй нэг өдөр өнгөрвөл тэр өдөр нь тавгүй, үр дүнгүй өнгөрсөн мэт санагдаж, хүмүүсийг мэхлэх боломж олох ёстой болдог. Жишээлбэл, диавол хоёр хүний харилцаа сайн, үүрэгтээ эв найртай хамтран ажиллаж байгааг харвал дотор нь тавгүйтэж, “Би жаахан яс хаяж, та хоёрыг хооронд чинь эвдрэлцүүлэхийн тулд цуу яриа дэгдээе, тэгвэл та хоёр хүссэн ч эргээд сайн харилцаатай болж чадахгүй дээ” гэж тунгаан боддог. Хэдхэн үгээр энэ диавол тэр хоёр хүнийг төөрөгдлийн торонд оруулдаг бөгөөд тэд дараа нь санал зөрөлдөж, маргалдаж, өмнөх шигээ эв найртай байхаа больдог, энэ нь диаволыг баярлуулж, онцгой их баясгадаг. Чуулганд нуугдсан диаволууд үргэлж иймэрхүү зүйл хийж байдаг. Үл итгэгч ертөнцийн диаволууд ах эгч нарыг хэрцгийгээр баривчилдаг. Чи Бурханд итгэж, Түүнийг дагахаа больсон гэж хэлж л байвал, эсвэл чи Бурханд гомдоллож, эсвэл Бурханд тэрсэлж л байвал тэд баярладаг. Чи юу ч хийж болно—чи идэж, ууж, завхайрч, мөрийтэй тоглож болно; чи галдан шатааж, хүн алж, дээрэм тонуул хийж болно; чи ямар ч гэмт хэрэг үйлдэж болно—чи Бурханд итгэхгүй л байвал тэд баярладаг. Диаволуудын хүмүүсийн дунд хийдэг зүйлс болон Сатаны сүнсний ертөнцөд хийдэг зүйлсийн хооронд холбоо байна уу? Ямар нэгэн ижил төстэй зүйл байна уу? Энэ диаволууд Бурханд итгэж, зөв замаар алхдаг хэнийг ч онцгойлон үзэн яддаг. Үнэнийг эрэлхийлдэг, эсвэл үргэлж зарчмын дагуу үйлдэх гэж зүтгэдэг, эсвэл Бурханыг байнга гэрчилдэг, эсвэл үүргээ бүхнээ зориулан гүйцэтгэдэг хэнийг ч бай—ийм хүмүүсийг харах үедээ тэд уурлаж, тэднийг дайснаа гэж үздэг. Энэ бол атаархал биш; энэ бол үзэн ядалт юм. Сүйтгэх зорилгодоо хүрэхийн тулд тэдний ашигладаг аргуудын нэг нь чамайг үймүүлж, төөрөлдүүлж, дордуулахын тулд худал хэлэх замаар мэхлэх явдал юм. Ингэх нь тэдэнд ямар ч ашиг тус авчрахгүй байж болох ч чамайг Бурханд итгэх итгэлээ алдаж, сөрөг, сул дорой болж, үүргээ гүйцэтгэх хүсэлгүй болж, эсвэл бусадтай цаашид эв найртай хамтран ажиллаж чадахгүй болтол чинь дордуулах үедээ тэд зорилгодоо хүрсэн байдаг бөгөөд тэд баярлаж, санаа зовох зүйлгүй болдог. Энэ нь диаволуудын хийдэг зүйл биш гэж үү? (Мөн.) Диаволууд зуршил болтлоо худал хэлдэг гэдэг нь ямар ч эргэлзээгүй баттай юм. Хэн нэгэн хүнийг авч үз—түүний арьс өнгө, гадаад байдал, өндөр, нам, тарган, туранхай, царай муутай, царайлаг байх нь хамаагүй, боловсролын түвшин юм уу зан төлөв нь хамаагүй, билиг авьяас нь их юм уу, бага байх нь хамаагүй, давуу талтай эсэх, сонирхол, хобби нь юу байх нь хамаагүй—түүнд зуршил болтлоо худал хэлж чаддаг, хэзээ ч өөрчлөгддөггүй гэсэн ганцхан онцлог шинж байхад л хангалттай. Энэ нь хааяа нэг худал хэлэх, эсвэл өөр сонголтгүй байх, эсвэл тодорхой хэрэг явдалд мэргэн ухаан ашиглах шаардлагатай болох тухай биш, харин шаардлагатай эсэхээс үл хамааран, нөхцөл байдал юм уу нөхцөл байдлын цаад шалтгаанаас үл хамааран, хэрэг явдлаас үл хамааран тэд худал хэлж, юм зохиож, арга заль хэрэглэж, жижиг сажиг далд хөнөөл явуулах гэж зүтгэдэг. Хэрвээ тэдэнд ийм онцлог шинж байвал энэ төрөл нь яах аргагүй диавол юм. Тэднийг сайн хүн болж чадна гэдэгт яасан ч бүү итгэ, тэдний амнаас гардаг сайхан сонсогдох үгэнд яасан ч бүү итгэ. Тэд шийдэмгий байгаагаа илэрхийлж, эсвэл хатуу тангараг өргөсөн ч тэдэнд бүү итгэ, учир нь тэд хүн биш, диавол юм. Диаволууд хатуу тангараг өргөсөн ч энэ нь зүгээр л нөхцөл байдлыг түр зуур аргацаахын тулд байдаг; энэ нь бүгд мэхлэлт юм. Тэд өргөсөн тангаргийнхаа дагуу үйлдэж үндсэндээ чаддаггүй. Хэрвээ тэдэнд итгэвэл чи мунхаг юм; чи диаволуудын мөн чанарыг нэвт харж чаддаггүй. Тэд юуны ч талаар худал хэлж чаддаг тул өргөсөн хатуу тангараг нь ч бас худал байдаг. Учир нь тэд Бурхан бүхнийг шинждэг гэдэгт огт итгэдэггүй бөгөөд Бурхан хүн бүрийн үйл хэргийн дагуу шийтгэлийг нь өгнө гэдэгт итгэдэггүй—Бурхан ингэж үйлдэж чадна гэдэгт тэд итгэдэггүй, тийм учраас тэд үйлдэлдээ зүгээр л өөрсдийн хүслийг дагаж, хүссэнээрээ худал хэлж, мэхэлдэг; тэд зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийж чаддаг. Энэ бол диаволуудын онцлог шинж бөгөөд бас тэдний уг чанар-мөн чанар юм. Та нар одоо энэ хэрэг явдлыг тодорхой харж байгаа биз дээ? (Тийм.)

Амьтнаас хойд дүр олсон хүмүүс завхарсан зан чанартай учраас диаволуудтай яг адилхан худал хэлдэг боловч зэмлүүлэх үедээ зүрх сэтгэлдээ үүнийг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрнө. Хэдийгээр тэд хүлээн зөвшөөрч чаддаг ч амьтны шинж чанараасаа болоод үнэнийг ухамсарлаж чаддаггүй, тиймээс худал хэлэхгүй байх гэдэг нь яг ямар утгатай болохыг, эсвэл зарчмын дагуу үйлдэнэ гэдэг нь ямар утгатай болохыг огт ойлгодоггүй. Тэд: “Би дахиж хэзээ ч худал хэлэхгүй, үнэнийг хэлмээр байна” гэж хэлдэг ч үүнийг хэрэгжүүлэхийг оролдох үедээ маш болхи, тэнэг харагддаг. Бусад хүн үүнийг нь хараад инээдтэй гэж үзэж, “Хэн үнэнийг ингэж хэрэгжүүлдэг байна аа? Би анх удаа л харж байна—энэ үнэхээр миний нүдийг тайллаа!” гэж хэлдэг. Энэ нь яг л амьтан босож зогсоод, хүн шиг цэх алхаж байгаатай адилхан маш эв хавгүй, хачин харагддаг. Амьтнаас хойд дүр олсон зарим хүн бас үнэнч шударга байж, зарим нэг сайн зүйл хийхийг хүсдэг боловч хэрэгжүүлэлтийн оновчтой зарчмыг олж чаддаггүй. Тэд хэрэгжүүлэх үед энэ нь маш утгагүй байж, тоглоом тохуу болдог. Бусад хүн үүнийг нь хараад инээдтэй гэж үздэг ч энэ хүмүүс өөрсдийгөө үнэнч шударга байна гэж бодсоор л байдаг. Энэ инээдтэй биш гэж үү? Чи тэдэнд: “Хэрвээ чи үнэнч шударга хүн байхыг хүсвэл худал хэлэхгүй, шалтаг тоочихгүй, өөрийгөө зөвтгөх гэж оролдохгүй, эсвэл үндэслэлгүйгээр маргахгүй байх хэрэгтэй. Ингэхэд л хангалттай. Энэ бол үнэнч шударга байх явдал юм. Хэрвээ чи үнэнийг зөрчсөн зүйл хийж, улмаар гэм буруу үйлдвэл сэтгэлээ нээж, өөрийгөө ил болгож болно. Үнэнд нийцсэн хэний ч хэлсэн ямар ч үгийг зүгээр л хүлээж ав. Эрүүл ухаангүй, эсвэл инээдтэй зүйл бүү хий” гэж хэллээ гэж бодъё. Гэвч тэд үүнийг ойлгодоггүй. Үүнийг хэрэгжүүлэх үедээ тэд алдаа гаргадаг. Ийм төрлийн хүний хамгийн том асуудал нь юу гэж та нар хэлэх вэ? Тэд хэвийн хүний стандартад нийцдэггүй явдал юм. Амьтнаас хойд дүр олсон хүмүүс болон диаволаас хойд дүр олсон хүмүүсийн хооронд ялгаа бий юу? (Бий.) Ялгаа нь юунд оршдог вэ? (Тэдний гажууд хэрэгжүүлэлт нь тэд диаволын уг чанартай диаволууд болохоор биш, харин гол нь тэд хэв чанараар дутмаг бөгөөд хүмүүст байх ёстой хэвийн сэтгэхүй, эрүүл ухаанд хүрч чаддаггүйгээс болдог.) Зөв, тэдний хэв чанар дутдаг. Хэв чанар муутай хүмүүс субъектив байдлаар үнэнийг хэрэгжүүлэхийг хүсэж болох ч зарчмыг барьж авч чаддаггүй; тэд зөвхөн дүрэм журамтай л зууралддаг. Тиймээс тэдний хэрэгжүүлэлт хэт туйлширсан, мунхаг, тэнэг байдаг. Хүмүүс тэдэнд туслахыг хүсдэг ч зан чанар нь өргөсөөр хучигдсан зараа шиг байдаг тул хүмүүс хаанаас нь эхлэхээ мэддэггүй. Тэдэнд үнэнийг яаж ч нөхөрлөсөн тэд ойлгож, барьж авч чадахгүй мэт байдаг. Тав, зургаан жил тусалж, дэмжсэний дараа тэд хэдхэн бичиг үсэг, хоосон сургаал л ойлгодог бөгөөд үнэнийг хэрэгжүүлж чадахгүй хэвээр байдаг. Тэдний хэв чанар хэтэрхий муу. Гэсэн ч энэ тэнэг хүмүүс үргэлж жигшмээр зүйл хийж байдаг. Томоохон эсвэл чухал хэрэг явдал хөндөгдөөгүй үед чи ёс журмын үүднээс юм уу нэр нүүрээ бодон тэдэнтэй яаж ийгээд ярилцаж чаддаг. Гэвч чухал ажил хэрэг хөндөгдмөгц, жишээлбэл, үүрэг, эсвэл ажлын гүйцэтгэлийн талаар хэлэлцэх үед тэднийг ямар нэг байдлаар эсэргүүцэж, дургүйцэж, чамайг эвгүй байдалд оруулах вий гэж чи айж, чамд эвгүй, тухгүй мэдрэмж төрдөг. Ийм төрлийн хүнтэй чухал ажил хэргийн талаар хэлэлцэхэд зохисгүй. Чи тэдэнтэй зүгээр л харилцаж чадахгүй; тэдэнтэй харилцах нь хэтэрхий олон асуудал дагуулдаг бөгөөд чухал ажил хэрэгт ч бас нөлөөлнө. Тэд үргэлж гажууд тайлбар, сэдвээс гажсан зүйлс хэлж байдаг бөгөөд үүнийг сонсох нь зүгээр л зэвүүцмээр байдаг. Ийм төрлийн хүн өөр ямар гажууд зүйл хийсээр байдаг вэ? Хэрвээ тэдэнд эсрэг хүйсийн хэн нэгэнд татагдах мэдрэмж төрж, хорон муу тачаалтай болбол тэд өөрсдийгөө үнэнч шударга хүн байх ёстой, энэ талаараа сэтгэлээ нээх ёстой, үүнийг дотроо хадгалж болохгүй гэж бодоод, цуглааны үеэр энэ хэргийн талаар олон нийтэд ярьдаг. Тэдний сэтгэлтэй болсон эсрэг хүйсийн хүн нь үүнийг сонсоод эвгүйцэж, тухгүй болж, ичиж зовдог. Хэрвээ чи тэднийг зогсоохыг оролдвол тэд бухимдаж: “Би зүрх сэтгэлээсээ ярьж, үнэнч шударга байна. Чи үнэнийг хэрэгжүүлэхэд минь саад болох ямар эрхтэй юм бэ? Энэ бол миний эрх! Би арай гэж зориг гарган энэ талаар ярьж байхад чи намайг хязгаарлаж байна! Бурхан хүртэл намайг хязгаарладаггүй байхад чамд ингэх ямар эрх байгаа юм бэ? Бурхан хүртэл надад үнэнч шударга хүн байх боломжолгож байхад зөвхөн чи л намайг дорд үзэж, үнэнч шударга байлгахгүй байна. Хэрвээ би энэ хэргийг дотроо хадгалж, энэ талаар ярихгүй бол тэр чинь баримтыг нуун дарагдуулж байгаа хэрэг биш үү? Тэр чинь ов мэхтэй хүн болж байгаа хэрэг биш үү? Тэгвэл би үнэнч шударга хүн биш болно. Хэрвээ би үнэнч шударга хүн биш бол Бурхан намайг тэгсэн ч аврах уу?” гэж хэлдэг. Чиний харж байгаачлан, сонсож байгаа хүн бүр эвгүйцэж, ичиж зовдог ч энэ хүн нарийн ширийн зүйлийг ярьсаар байдаг бөгөөд чи тэднийг хязгаарлаж ч чаддаггүй. Энэ хэргийн тухайд, хүлээцтэй, тэвчээртэй байх ёстой юу, эсвэл тэднийг хязгаарлахын тулд үнэн-зарчмыг нөхөрлөх ёстой юу гэдгийг Надад хэл дээ? (Бид тэднийг хязгаарлахын тулд үнэн-зарчмыг нөхөрлөх ёстой.) Хэрвээ хүн эхлээд хайрын үүднээс туслахыг оролдож, цаашид бусдыг босгон байгуулдаггүй ийм зүйл ярихгүй байхыг тэдэнд ятгавал тэд үүнийг ойлгож, хүлээн авч чадах уу? (Үгүй.) Тэгвэл ийм төрлийн хүн аливааг гажуудуулах хандлагатай, бага зэрэг тэнэг, эрүүл ухаан нь тийм ч саруул биш байдаг тул хүн тэднийг хязгаарлах л арга хэмжээ авах боломжтой. Хүн бүрд хорон муу тачаал байдаг бөгөөд хааяа эсрэг хүйсийн хэн нэгэнд татагдах мэдрэмж төрөх юм уу ямар нэг бодол тээж магадгүй. Үүнийг өөрөө хувьдаа таньж мэдэхэд л хангалттай. Хэрвээ байдал буруу тийшээ чиглэж байвал тэр хүнтэй харилцах харилцаагаа багасгах, эсвэл цаашид түүнтэй ганцаараа байхаас зайлсхийх ёстой. Хэвийн хүн чанартай хүмүүс ийм хэрэг явдалтай харьцахдаа ухаалаг арга барил ашиглаж, зарчмын дагуу үйлдэнэ. Энэ төрлийн хэрэг явдлыг зөвхөн үнэнч шударга хүн байх гэсэн хэрэгжүүлэлтийн зарчмыг хэрэгжүүлэх замаар зохицуулах боломжгүй бөгөөд мэргэн ухааны зарим зарчмыг ч бас хэрэгжүүлэх ёстой гэдгийг тэд мэддэг. Гэвч амьтнаас хойд дүр олсон хүмүүс ийм хэрэг явдлыг хэрхэн зохицуулахыг мэддэггүй бөгөөд ийм зүйлийн талаар олон нийтэд сэтгэлээ нээхийг үнэнч шударга байна гэж үздэг. Энэ нь ямар үр дагавар авчрахыг тэд мэддэггүй. Тэд үнэнч шударга байхыг оролдохдоо зүгээр л дүрэм журам, ёс төдий зүйлтэй зууралддаг. Тэгээд үр дүн нь юу байдаг вэ? Тэд өөрсдөдөө, сэтгэлтэй болсон хүндээ, мөн бусад бүх хүнд төвөг уддаг. Тэдний сэтгэлтэй болсон хүн нь энэ хэргээс болоод хямарч, хазаарлагдаж, нөхцөл байдалтай нүүр тулж чадахгүй мэт санагддаг. Бусад бүх хүн ч бас үүнийг сонсоод бага зэрэг ичиж зовж: “Бид сонсвол хэн нэгний хувийн нууц руу өнгийж байгаа юм шиг болно; гэвч бид сонсохгүй байсан ч тэд өөрсдийгөө үнэнч шударга байна гэж бодоод ярьсаар л байх болно” гэж боддог. Чи харж байна уу, хүн бүрд энэ хэрэг явдал төвөгтэй, хэцүү бэрх санагддаг. Ийм төрлийн хүнийг маш их төвөг удагч гэж чи хэлэхгүй гэж үү? Хэрвээ чи зарчмыг нөхөрлөвөл тэд хүлээж авахгүй бөгөөд “Та нар үнэнч шударга байж, сэтгэлээ нээх үед юу ч хэлж болдог, харин намайг ямар нэг зүйл хэлэхээр тэр нь зүгээр биш болчих юм. Би ч бас үнэнч шударга байгаа биш үү? Би яагаад үг хэлэх эрхгүй юм?” гэж хэлнэ. Тэд бусдын юу хэлж байгаад ч анхаардаггүй. Тэдний тэр хэрэг явдал олон нийтэд нөхөрлөхөд тохиромжтой юу? Ийм төрлийн хүн үүнийг зүгээр л нэвт харж чаддаггүй бөгөөд үнэнч шударга байх зарчмыг ойлгодоггүй. Эцэст нь тэд хүн бүрд нөхцөл байдлыг зохицуулахад нэлээд хэцүү мэт санагдуулдаг. Ижил төрлийн хүмүүс тэднийг дуурайж: “Хараач, тэд тийм зүйлийн талаар хүртэл нөхөрлөж чадаж байна. Тэд үнэхээр шийдэмгий байна, тэд үнэхээр үнэнч шударга байна!” гэж хэлдэг. Цэвэр ухамсартай хүмүүс үүнийг сонсоод, хэрэгжүүлэлт нь буруу, гажсан болохыг мэддэг. Хэрвээ чи тэдэнд туслахыг хүсвэл тэд ердөө л хүлээж авахгүй. Тэд юу гэж хэлэх вэ? “Чи надад тусалж чадахгүй. Миний ухамсар чинийхээс өөр. Би зүгээр л ингэж хэрэгжүүлнэ.” Тэгвэл яах вэ? Чи тэдэнд тусалж чадах уу? (Үгүй.) Хэрвээ чи тэдэнд үнэхээр туслахыг оролдвол эцэстээ байдлыг улам л дордуулна; тэд хүлээж авахгүйгээр барахгүй чамтай маргалдаж, орооцолдоно. Энэ төвөгтэй биш гэж үү? (Тийм.)

Амьтнаас хойд дүр олсон хүмүүс ч бас худал хэлэх гэсэн илрэл харуулдаг боловч тэдний худал хэлэх нь диаволаас хойд дүр олсон хүмүүсийнхтэй яг адилхан илэрдэггүй. Тэдний худал хэлэх хандлага болон худал хэлэхдээ ашигладаг арга барил нь ч бас өөр байдаг. Диавол хүмүүсийн хэлсэн худал үг ил болох үед тэд өөр аргагүйдээ худал хэлснээ өнгөн дээрээ хүлээн зөвшөөрдөг ч гэсэн өөрсдийгөө бүрэн зөвтгөсөн хэвээр байдаг. Тэд үүнийг сүртэй зүйл биш гэж боддог. Эсвэл тэд байр сууриа илэрхийлж, худал хэлсэн нь буруу байсан гэдгээ хүн бүрийн өмнө хүлээн зөвшөөрсөн ч гэсэн хөшигний ард өчүүхэн төдий ч өөрчлөгдөлгүй, яг л адилхан худал хэлж, мэхэлсээр байдаг. Тэд худал хэлэхийг зүгээр л хорон муу хэрэг явдал юм уу сөрөг зүйл гэж үздэггүй. Энэ бол амьд үлдэх тэдний зэвсэг юм—тэд яаж үүнээсээ татгалзаж чадах юм бэ? Зуршил болтлоо худал хэлдэг хүмүүс: “Хүний энэ ертөнцөд амьдрахдаа хэрэв худал хэлэхгүй, бусдад сэтгэлээ нээж, бүх зүйлээ ил болгодог бол, хэрэв бүх зүйлийг нь бусад хүн мэдэж, ойлгодог байсан бол хүнд өөрийн гэсэн зүйл байх уу? Амьдрал ямар нэг утга учиртай байх уу? Хүнд нэр төр байх уу? Түүгээр ч барахгүй, хүн бүх зүйлийн талаар дандаа ил цагаан үнэнийг хэлдэг байсан бол амьдрал ямар давсгүй, уйтгартай байх бол оо! Шалтгаантай ч бай, үгүй ч бай хүн зүгээр л худал хэлэх ёстой” гэж үздэг. Ямар ч өнцгөөс харсан, тэд санаатайгаар худал хэлдэг ч бай, санамсаргүйгээр худал хэлдэг ч бай, энэ нь тэдний уг чанарын төрөлх илрэл юм. Товчхондоо, зуршил болтлоо худал хэлэх нь диаволуудын тод онцлог шинж—энэ нь ямар ч эргэлзээгүй юм. Зөвхөн энэ талаас нь авч үзвэл, ийм төрлийн хүмүүс үнэнийг хүлээн авч, үнэнч шударга хүн байх нь туйлын боломжгүй; тэд үүнийг яавч хийж чадахгүй. Түүгээр ч барахгүй, тэд үнэнч шударга хүн байх Бурханы шаардлагыг басамжилдаг. Тэд тодорхой хэрэг явдалтай нүүр тулсан эсэхээс үл хамааран, хүмүүсийг үнэнч шударга байх Бурханы шаардлагад хандах хандлага нь үргэлж басамжилсан, элэглэн дооглосон, дургүйцсэн, жигшсэн байдаг. Тэд Бурханы шаардлага болон үнэнч шударга байхтай холбоотой биеэ зөв авч явах зарчмыг үл тоомсорлон үздэг. Тэд зүрх сэтгэлийнхээ угаас үнэнээс зэвүүцэж, хүлээн авдаггүй; тэр ч бүү хэл тэд үнэнч шударга хүн байхыг илт эсэргүүцэж, үнэнч шударга хүн байхаас татгалздаг.

Зуршил болтлоо худал хэлэх нь диаволаас хойд дүр олсон хүмүүст байдаг маш илэрхий онцлог шинж юм. Чи тэдэнтэй ойр харилцаж л байвал, ажил юм уу амьдрал дээр тэдэнтэй харилцаж, ярилцаж, холбогдож л байвал тэдний зуршил болтлоо худал хэлдэг энэ онцлог юм уу жинхэнэ дүр төрх нь бага багаар ил болно. Тиймээс ийм төрлийн хүнийг ялган таних нь маш амархан. Чи бусад хүмүүс, үйл явдал, эсвэл зүйлсийн талаарх хэн нэгний санаа бодол, үзэл баримтлалыг харах шаардлагагүй. Чи тэднийг зуршил болтлоо худал хэлдэг болохыг олж мэдвэл зөвхөн энэ зүйлд л үндэслэн, тэднийг хүн биш, диавол гэж зуун хувь баттай хэлж чадна. Зарим хүн: “Зуршил болтлоо худал хэлдэг хүн диавол биш байх, бас авралд хүрэх найдлагатай байх нэг хувийн ч гэсэн боломж бий юу?” гэж асуудаг. Би та нарт хэлье, ямар ч боломж байхгүй. Зуршил болтлоо худал хэлдэг хэн боловч зуун хувь диавол юм; өөрөөр байх нэг хувийн ч боломж байхгүй. Ойлгосон уу? Зарим хүн: “Зарим хүн хэтэрхий гүн завхарсан, нийгмийн ёрын муу чиг хандлагад хэтэрхий ноцтой өртсөн, мөн хүн чанарынх нь мөс чанар, эрүүл ухаан булагдсан, эсвэл диаволуудад бүрэн ууссанаас болоод зуршил болтлоо худал хэлдэг байж болох уу? Хэрвээ ах эгч нар хэсэг хугацаанд тусалж, дэмжсэний дараа, мөн Бурханы үгээр услагдаж, тэжээгдсэний дараа мөс чанар нь аажмаар сэрж, эрүүл ухаан нь аажмаар сэргэж чадвал тэд өөрчлөгдөж, зуршил болтлоо худал хэлэхээ болихгүй гэж үү?” хэмээн хэлдэг. Би чамд хэлье, тийм боломж байхгүй, арван саяд нэг тохиох боломж ч байхгүй. Тиймээс зуршил болтлоо худал хэлдэг хэн боловч диавол бөгөөд яавч хүн биш, тэдэнд өчүүхэн төдий ч хэвийн хүн чанар байдаггүй. Ойлгосон уу? (Ойлгосон.) Энэ нь лавтай; ямар ч онцгой тохиолдол, ямар ч онцгой нөхцөл байдал байхгүй. Та нар энэ хэрэг явдлыг тодорхой харах ёстой. Магадгүй чи хэн нэгэн хэрэг явдлыг зохицуулахдаа Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж, ах эгч нарыг хамгаалахын тулд шүтлэггүй хүмүүст үнэн биш зүйл—худал үг шиг зүйл—хэлэхийг харж болох юм. Тэгээд чи энэ хэрэг явдалд эргэлзэж, “Би өмнө нь түүнийг үнэнийг эрэлхийлдэг хүн гэж боддог байсан, тэгтэл тэр яаж ийм чухал асуудлын талаар худал хэлж чадаж байна аа? Хэрвээ тэр ийм чухал асуудлын талаар худал хэлж чадаж байвал тэр диавол уу? Түүний үнэний эрэлхийлэл нь өнгөлөн далдлалт уу?” гэж боддог. Ингэж ойлгох нь зөв үү? (Үгүй.) Үүнд юу нь буруу байна вэ? Ийм хэрэг явдлыг хэрхэн зөвөөр үзэх ёстой вэ? (Тэр хүний үйлдлийнх нь цаад санаа, эсвэл хүрсэн үр нөлөөг нь тэд ялган таниагүй. Хэрвээ хэн нэгэн үнэн биш зүйл хэлсэн ч эерэг үр нөлөөнд хүрэхийн тулд буюу Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж, ах эгч нарыг хамгаалахын тулд тэгж байгаа бол энэ нь худал хэлж байгаа хэрэг биш; энэ бол нэг төрлийн мэргэн ухаан юм. Тэд худал хэлэх болон мэргэн ухаан хэрэгжүүлэхийн хоорондох ялгааг ялган таниагүй.) Чи худал хэлэхийн шинж чанарыг тодорхой харах ёстой. Худал үг нь ямар зарчимд үндэслэдэг, ямар зорилгод хүрэхийг зорьдгийг хар. Хэрвээ хэн нэгэн эерэг үр нөлөөнд хүрч, зарчмыг сахихын тулд үнэн биш зүйл хэлбэл энэ нь худал хэлж байгаа хэрэг биш—энэ бол мэргэн ухаан юм. Үүнээс гадна, тэд өдөр тутмын амьдралдаа зуршил болтлоо худал хэлдэг хүн мөн эсэхийг ажигла. Хэрвээ тэд ганцхан тохиолдолд л худал хэлсэн бол чи тэднийг худалч, эсвэл зуршил болтлоо худал хэлдэг гэж тодорхойлох боломжгүй, тийм биз дээ? (Тийм.) Хэрвээ тэд чухал хэрэг явдал дээр Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд үнэн биш зүйл хэлсэн байтал чи тэднийг зуршил болтлоо худал хэлдэг хүн гэж тодорхойлбол энэ нь гажууд байдал юм. Хүмүүсийг ингэж тодорхойлж, үзэх нь зарчимд нийцэхгүй. Хэрвээ тэд өөрсдийн нэр төр, нэр нүүрийг хамгаалахын тулд нэг удаа худал хэлсэн боловч ерөнхийдөө ихэнх хэрэг явдалд худал хэлдэггүй, худал хэлсэн ч дараа нь засаж залруулж чаддаг бол ийм хүнийг ч бас зуршил болтлоо худал хэлдэг гэж тодорхойлох боломжгүй. Зөвхөн диаволаас хойд дүр олсон хүмүүс л зуршил болтлоо худал хэлдэг. Зарим хүн: “Чи тэднийг зуршил болтлоо худал хэлдэг гэдэг ч тэд заримдаа бас үнэнийг хэлдэг. Жишээлбэл, тэд ямар нэг зүйл худалдаж аваад, хэн нэгэн үнийг нь асуухад үнэнээр нь хэлсэн; тэд энэ талаар худал хэлээгүй. Чи яаж тэднийг зуршил болтлоо худал хэлдэг гэж хэлж чадаж байна аа?” гэдэг. Хувийн нууц, ашиг сонирхол, байр суурь, эсвэл нэр нүүр хөндөгдөөгүй үед тэдэнд худал хэлэх шаардлага байдаггүй. Худал хэлэх нь тэдэнд ч бас ядаргаатай байдаг тул төвөг удахгүйн тулд тэд аар саархан зүйл дээр худал хэлдэггүй. Гэсэн ч тэд нэг удаа худал хэлээгүй, эсвэл аар саархан зүйл дээр худал хэлээгүй гээд л энэ нь тэднийг зуршил болтлоо худал хэлдэггүй гэсэн үг биш юм. Чи зүгээр л тэд бусадтай харилцахдаа, чухал үйл явдлыг дүрслэх юм уу ярихдаа, өөрсдийнх нь ашиг сонирхол, алдар нэр, ашиг хонжоо, байр суурь, ирээдүй, эсвэл үүрэг хариуцлага хөндөгдөх үед, эсвэл өөрсдийнх нь үзэл бодол хөндөгдөх үед худал хэлдэг эсэхийг нь ажиглах хэрэгтэй. Ийм нөхцөл байдалд, тэдний үгэнд хэр их худал зүйл, хэр их үнэн зүйл, хэр их үнэмшилтэй зүйл байгааг ажигла. Хэрвээ тэдний үгэнд хэтэрхий их худал зүйл агуулагдаж, бараг харыг цагаан болгож, ор үндэсгүй зүйл зохиож, бурууг бусад руу чихэж байвал; хэрвээ тэд хийсэн муу зүйлээ бусдад тохож, бусдын хийсэн сайн зүйлийг өөрсдийн гавьяа болгож байвал; хэрвээ тэд ямар нэг хэрэг явдалд алдаа гаргасан бөгөөд хариуцлага хүлээх ёстой байтал үгээрээ булзааруулж, хариуцлагаасаа бүрэн бултаж, бусдад тохож байвал; хэрвээ тэд ажлаа сайн хийгээгүй, эсвэл төлөөс төлж, үүрэг хариуцлагаа биелүүлээгүй, эсвэл аюулаас айсандаа үүнийгээ хийгээгүй байтлаа худал хэлж, үнэнийг нуун дарагдуулж, хариуцлагаас мултрахын тулд харьцангуй үндэслэлтэй шалтаг тоочиж байвал—эдгээр нь худал үг биш гэж үү? (Мөн.) Эдгээр нь бүгд худал үг. Энэ бол зуршил болтлоо худал хэлэх явдал юм. Өөрөөр хэлбэл, хэрэг явдал хувийн ашиг сонирхол, үүрэг хариуцлага, нэр нүүр, байр суурь гэх мэт зүйлтэй нь холбогдох бүрд тэд бүгдэд нь худал хэлдэг. Жишээлбэл, нэг хүн зочин хүлээн авагч айлд далан юаниар сандал худалдаж авчээ. Буцаж ирээд зардлаа тайлагнахдаа тэр: “Энэ удаагийн явалтаар нэлээд ядарлаа, би дэмий зүйлийн төлөө гадуур явж болохгүй. Ямар ч байсан гучин юань хийх ёстой. Энэ гуч бол миний хөдөлмөрийн, зарагдсаны хөлс” гэж боддог. Тиймээс тэр сандлыг зуун юанийн үнэтэй гэж хэлдэг. Харж байна уу, тэр худал хэлсэн биз дээ? Тэд яагаад худал хэлсэн бэ? (Тэр бага зэрэг ашиг хүртэхийг хүссэн.) Тэр жаахан ашиг олохыг хүссэн. Тэр ах эгч нартайгаа хамт үүрэг гүйцэтгэж байна гэж бодъё, тэгээд хоёр хүн сайн таарч байгааг хараад, тэр: “Хэн ч надтай найзалдаггүй, хүн бүр намайг дорд үздэг, хэн ч надтай таардаггүй. Та хоёрын дунд хор хутгаж, та нарын харилцаанд хагарал үүсгэе” гэж боддог. Тиймээс тэр нэг хүнд нь: “Тэр чамайг өөрийгөө өндөр боловсролтой гэж боддог, хэрвээ тийм боловсролтой юм бол яагаад нийтлэл бичиж чаддаггүй юм бэ? гэж хэлсэн” хэмээн хэлдэг. Дараа нь тэр нөгөө хүн дээр нь очоод, “Тэр чамайг өндөр ч гэсэн биеийн галбир нь зөв пропорцгүй, биеийнх нь дээд болон доод хэсгийн харьцаа алдагдсан гэж хэлсэн” хэмээн хэлдэг. Энэ хэдхэн үгээр тэр нөгөө хоёр хүний дунд хагарал үүсгэдэг. Нөгөө хоёр хүн нь дахин уулзахдаа тэрхүү хагалан бутаргасан үгсийг санаж, нэгнээ дургүйцэн харж, эвгүйцдэг. Хатгагч ямар ашиг олсон бэ? Өнгөн дээрээ тэр юу ч олж аваагүй мэт боловч нөгөө хоёр хүн хөндийрч, харилцаа нь муудахыг хараад тэр дотроо тайтгарч, цаашид атаархахаа больдог. Тэгээд тэр өөрийгөө давуу тал олж авсан гэж боддог. Тиймээс тэд энэ хэрэг явдалд хүртэл худал хэлдэг. Хэн нэгэн: “Энэ чинь өөртөө ашиггүйгээр бусдыг хорлож байгаа хэрэг биш үү? Хэрвээ нөгөө хоёр хоорондоо ярилцвал чамайг тэдний дунд хор хутгасныг мэдэхгүй гэж үү? Чи өөртөө гай дуудаж байгаа хэрэг биш үү?” гэж хэлж магадгүй. Тэд үүнийг тоодог уу? Тэд тоодоггүй. Нөгөө хоёр хүн салж л байвал тэд цаашид атаархахаа больж, өөрийгөө давуу тал олж авсан гэж боддог. Энэ чинь диаволуудын хийдэг зүйл биш гэж үү? (Мөн.) Диаволууд яг л ингэж авирладаг.

Диаволаас хойд дүр олсон хүмүүс аар саархан, шалихгүй зүйлсийн талаар үнэнийг хэлж болох ч энэ нь тэдэнд худалч уг чанар байхгүй гэсэн үг биш. Чухал ч бай, үл анзаарагдам ч бай бүх хэрэг явдалд, өөрсдийнх нь дүр төрх хөндөгдсөн гэж бодож л байвал, тэдэнд тухгүй санагдаж л байвал, эсвэл ямар нэг ашиг тус олж авах юм уу ямар нэг зорилгод хүрэхийг хүсэж л байвал—тэдэнд санаа зорилго байгаад, үйлдэл хийхийг хүсэж л байвал—тэдний арга барил нь гарцаагүй үүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд худал үг ашиглах явдал байх болно. Энэ бол зуршил болтлоо худал хэлэх явдал юм. Магадгүй тэд хоол хүнс, хувцас хунар, орон байрны асуудал дээр худал хэлдэггүй байж болно; энгийн үед тэд аар саархан зүйлийн төлөө худал хэлэх гэж оюун санааны энергиэ зарцуулж өөртөө төвөг удахгүй. Түүгээр ч барахгүй, тэдний нүдээр зарим хүн зүгээр л өөрсөдтэй нь нэг түвшин юм уу зиндаанд байдаггүй тул тэд тэднийг тоож харьцдаггүй бөгөөд тэднээр тоглож, арганд оруулах явдлаас ямар ч хийж бүтээсэн мэдрэмж авдаггүй учраас тэдний эсрэг ямар нэгэн байдлаар үйлдэл хийхэд анхаардаггүй. Хэрвээ тэд хэн нэгний эсрэг үйлдэл хийх гэж байгаа бол тэр нь өөрсдийнх нь түвшинд байгаа гэж тэдний үздэг, өөрсдөдтэйтэй нь тоглоом тоглож чадах хүн, тэдний өрсөлдөгч байх ёстой—тэгсэн цагт л тэд тэр хүнийг тоож харьцана. Энэ бол диаволуудын өөр нэг онцлог шинж юм. Хэрвээ чи жирийн нэгэн бол тэд чамайг оюун ухаанаар дутмаг, тэдэнтэй тоглоом тоглох чадваргүй, эсвэл зохисгүй гэж боддог бөгөөд үүнийг сонирхолгүй гэж үздэг тул чамайг үл тоомсорлодог. Диаволууд хэнээр тоглохоо шилж сонгодог. Тэд чамтай хамт амьдрах үед чи тэднийг худал хэлэхийг хэзээ ч харахгүй, эсвэл ямар нэг зүйлийн талаар санаатайгаар худал хэлэхийг нь хэзээ ч анзаарахгүй байж магадгүй, гэхдээ диавол мөн л бол тэд гарцаагүй худал хэлнэ; энэ бол диаволуудын төрөлх уг чанар юм. Хэрвээ тэд чамд худал хэлэхгүй байвал энэ нь тэд чамайг үнэ цэнтэйд тооцохгүй байгаатай холбоотой байж мэднэ. Тэд “Хмм! Би чамд худал хэлэхээс төвөгшөөж байхад чи намайг өөрөөр чинь тоглоно гэж айж байх шив. Чи хэн юм бэ? Чи өөрийгөө их юманд бодоо юу?” хэмээн боддог. Тэд чамайг зүгээр л юман чинээ авч үздэггүй; чамд худал хэлэх нь битгий хэл чамтай үг солихоос ч төвөгшөөдөг. Энэ нь чи мунхаг хүнээс хэн нэгэнтэй ямар харилцаатайг нь асуухад тэрээр: “Би тэдний зиндааны хүн биш. Тэдний хэв чанар надаас дээр, тэд ухаантай. Би бол дорд хүн, тэдэн шиг эрхэмсэг биш. Тэд надтай харилцахыг хүсдэггүй” гэж хэлдэгтэй адил юм. Мунхаг хүмүүст хүртэл ингэж санагддаг. Одоо диаволууд хэнээр тоглох дуртай, хэнтэй тэмцэлдэх дуртай, хэнийг төөрөлдүүлж, ашиглаж, арганд оруулах хийх дуртайг харцгаая. Тэдэнд бас стандарт, тодорхой цар хүрээ байдаг бус уу? (Байдаг.) Тэд хэсэг бүлэг хүнийг сонгох үедээ тэр хүмүүс нь өөрсөдтэй нь адил сэтгэл зүйн тоглоом тоглож, арга заль хэрэглэдэг хүмүүс байх ёстой. Ийм хүмүүстэй харилцах үедээ л тэд баярлаж, үүнийг хөгжилтэй гэж үздэг бөгөөд тэр үед л тоглоомоосоо ямар нэг хийж бүтээсэн мэдрэмж авч чаддаг. Тиймээс диаволаас хойд дүр олсон хүмүүсийн тухайд гэвэл, тэдний зуршил болтлоо худал хэлдэг онцлог шинж, мөн чанарыг нэвт харах ёстой. Тэд чамд худал хэлээгүй гээд худал хэлдэггүй гэсэн үг биш бөгөөд тэдэнд худалч уг чанар байхгүй гэсэн үг ч биш. Хэрвээ тэд чамтай ойр дотно холбогдоогүй, чамайг тоож үздэг ч үгүй бөгөөд чамайг зүгээр л жирийн итгэгч, өндөр боловсролтой хүн биш—зүгээр л гэрийн эзэгтэй юм уу тариачин—гэж бодоод, чамайг юман чинээ авч үздэггүй бол тэд чамд худал хэлэх нь өөрсдийгөө дорд болгож, тархины эсээ дэмий үрж байгаа хэрэг болно гэж бодох бөгөөд чамд худал хэлэхээс ч төвөгшөөнө. Тэгвэл чи ийм төрлийн хүнийг яаж нэвт харж чадах вэ? Тэд зуршил болтлоо худал хэлдэг диаволууд учраас уг чанар нь энэ нөхцөлд илрэхгүй байсан ч өөр тохиромжтой нөхцөл байдалд илрэх болно. Тэд чамд худал хэлээгүй гээд худал хэлэхгүй гэсэн үг биш. Тэдэнд диаволын мөн чанар байж л байвал худалч уг чанар нь гарцаагүй ил болно; тэр нь нууцлагдмал хэвээр байж чадахгүй. Тэд үүнийг сайн нуусан ч бай, үгүй ч бай, үүнээс хэр их нь ил болсноос үл хамааран, тэдэнд худалч уг чанар байгаа л байвал, тэд байнга худал хэлдэг л бол тэд диаволууд юм; тэд яавч хүн биш. Жинхэнэ хүмүүс байнга худал хэлдэггүй; өөрөөр хэлбэл, хүнээс хойд дүр олсон хүмүүс байнга худал хэлдэггүй. Би яагаад тэднийг байнга худал хэлдэггүй гэж хэлж байна вэ? Учир нь тэднийг худал хэлмэгц мөс чанар нь тэднийг зэмлэж, буруутгадаг. Хэрвээ тэд үр дагаварт хүргэх нэг том худал хэлбэл насан туршдаа өөрсдийгөө жигшинэ; тэд зүрх сэтгэлдээ худал хэлэхэд дургүйцэж эхлэх бөгөөд шаардлагагүй зүйл дээр худал хэлэхгүй. Ийнхүү тэд улам бүр бага худал хэлнэ. Мөс чанар нь тэднийг зэмлэдэг тул тэд өөрсдийгөө дарж, үүнтэй төстэй буруу зүйлийг бага хийх бөгөөд эцэстээ огт хийхгүй байх хэмжээнд хүрнэ. Энэ бол хүмүүсийн хүрч чадах зүйл юм. Гэвч диаволууд үүнд хүрч чадахгүй. Худал хэлснийхээ дараа тэд ямар ч зэмлэл мэдэрдэггүй тул худал хэлэхийг хүсэх үед ямар ч даруулга байдаггүй; юу ч тэднийг дарж чадахгүй—ямар ч орчин тэднийг дарж чадахгүй, мөн нэр хүнд, байр суурьтай ямар ч хүн дарж чадахгүй, мэдээж үнэн ч бас тэднийг дарах хүчгүй байдаг. Бусад хүн тэднийг ил болголоо гээ тэднийг дарах ямар ч боломжгүй, үнэний тухайд бол бүр ярих ч юм биш, үнэн нь тэдний хувьд зүгээр л цаасан дээр бичигдсэн бичвэр, зүгээр л хоосон сургаал, дүрэм журам бөгөөд тэднийг огт дарж чадахгүй. Даруулгагүйгээр худал хэлэх нь тэдний төрөлх илрэл юм; тэд хэзээ ч, хаана ч хэрэгцээнийхээ дагуу элдэв төрлийн худал үг хэлж чаддаг. Энэ бол тэдний уг чанар; энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэгвэл тэдний уг чанарыг хэрхэн нэвт харах вэ? Эргэн тойрныхон нь тэднийг хэрхэн үнэлдгийг хар. Хэрвээ тэднийг сайн мэддэг хүмүүс: “Тэр нөхөр зуршил болтлоо худал хэлдэг, амнаас нь гарч байгаа бүхэн худал, тэр нүүр нь улайж, зүрх нь дэлсэхгүйгээр худал хэлдэг, тэгээд юуны ч талаар худал хэлж чаддаг; хэн ч түүний хэлсэн нэг ч үгэнд итгэж зүрхэлдэггүй” гэж хэлбэл тэднийг хүн биш, диавол гэж тодорхойлж болно. Одоо Би ийм их зүйл хэлсэн болохоор та нар диаволаас хойд дүр олсон хүмүүст байдаг, зуршил болтлоо худал хэлдэг энэ онцлог шинжийг нэвт харж, энэ нь тэдэнд байдгийг баталж чадах уу? Бүх цаг үед, “Зуршил болтлоо худал хэлдэг хүмүүс диаволуудтай тэнцүү” гэх энэ дүрэм, энэ дүгнэлт өөрчлөгдөшгүй хэвээр байдаг. Ойлгосон уу? (Ойлгосон.)

Диаволаас хойд дүр олсон хүмүүсийн эхний онцлог шинж болох зуршил болтлоо худал хэлэх явдлын талаар тодорхой нөхөрлөсөн үү? (Тийм ээ, тодорхой байна.) Энэ агуулгыг хүлээн авч, ойлгоход амархан байх ёстой. Яагаад? Учир нь та нар өдөр тутмын амьдралдаа ийм төрлийн хүнийг байнга хардаг; гагцхүү өмнө нь та нар тэдний худал хэлэх илрэлийг завхралын хэвийн илрэл гэж үздэг байсан. Одоо нөхөрлөлөөр дамжуулан тэдний худал хэлэх уг чанар, худал хэлэх илрэл нь яагаад хэзээ ч өөрчлөгддөггүйг та нар мэдлээ—энэ нь тэдний шинж чанараар тодорхойлогддог тул ийм төрлийн хүн өөрчлөгдөж чадахгүй болж таарлаа. Цаашид ийм хүмүүстэй таарах үедээ яах ёстой вэ? (Ийм хүмүүстэй нөхөрлөх юм уу тэдэнд туслах шаардлагагүй. Хэрвээ тэд зааварлагч бол тэднийг чөлөөлөх ёстой. Хэрвээ тэд аль хэдийн муу үйлийн зарим илрэл харуулж, чуулганы ажилд саад болж, үймүүлж эхэлсэн бол шаардлагын дагуу тэднийг цэвэрлэх ёстой бөгөөд чуулганд дахин нэг өдөр ч байлгаж болохгүй.) Диаволууд зуршил болтлоо худал хэлдэг; тэд өөрчлөгдөж чадахгүй нь тодорхой. Гэвч тодорхой салбарын ямар нэг билиг авьяас юм уу давуу талтай диаволын нэг төрөл байдаг. Хэрвээ тэд үйлчлэл үзүүлэх хүсэлтэй байвал тэднийг үйлчлэлд ашиглаж болно. Бурхан Өөрийн ажилд үйлчлэл үзүүлэхийн тулд бүх зүйлийг ашигладаг; агуу улаан луу бол тийм үйлчлэлийн бай, товойлгогчийн нэг юм. Бурханы гэрт ажиллахын тулд хүн мэргэн ухаантай байх ёстой; энэ нь бас нэг зарчим юм. Хэрвээ диаволаас хойд дүр олсон хүмүүс үйлчлэл үзүүлэх хүсэлтэй, эсвэл үйлчлэл үзүүлэхэд тохиромжтой байвал тэднийг үйлчлэлд ашигла. Хэрвээ тэд үйлчлэл ч үзүүлж чаддаггүй, эсвэл тэдний үйлчлэл тусаасаа илүү ус болж, хэтэрхий их хохирол учруулдаг, мөн Бурханы гэр тэднийг ашигласнаар ямар ч эерэг үр нөлөө олж авдаггүй, харин оронд нь тэднээс болж санаа зовох хэрэг гардаг бол тэд үйлчлэл үзүүлэхэд тохиромжгүй тул үйлчлэл үзүүлэх эрхийг нь цуцлах ёстой. Ингэх нь зохистой юу? (Тийм ээ, ингэх нь зарчимтай.) Тэдэнд зарчмын дагуу хандах ёстой. Ялган таних нь нэг хэрэг, харин тэднийг хэрхэн зохицуулах тухайд чи мэргэн ухаан, зарчимтай байж, бодит нөхцөл байдалд үндэслэн ийнхүү хийх ёстой. Эдгээр хэрэг явдлын талаар нөхөрлөхийн зорилго нь чиний хувьд ялган таних чадвартай болж, янз бүрийн төрлийн хүмүүсийн мөн чанар нь ямар болохыг тодорхой мэдэж авч, мөн чанараар нь дамжуулан хүнийг үнэнийг хүлээн авч, авралд хүрч чадах эсэхийг нь тодорхойлдог болоход оршино. Гэвч энэ нь чамайг бүх зүйлд нэг хэв маягаар хандаж, диавол гэж тодорхойлогдсон бүх хүнийг зайлуулах замаар зохицуул гэсэн үг биш. Илүүтэйгээр энэ нь чамайг зарчмын дагуу болон Бурханы гэрийн ажлын хэрэгцээнд нийцүүлэн диаволуудыг үйлчлэлд үр дүнтэй ашигладаг болгохын тулд юм. Зарим нэг диавол: “Намайг диавол гэдгийг хараад та нар намайг үйлчлэлд ашиглахыг хүсэж байна. Хэрвээ би авралд хүрч чадахгүй юм бол үйлчлэл үзүүлэхгүй!” гэж хэллээ гэж бодъё. Ийм нөхцөлд яах ёстой вэ? (Хэрвээ тэд үйлчлэл үзүүлэх хүсэлгүй байвал тэднийг явуул.) Хэрвээ тэд бүр үйлчлэл үзүүлэх хүсэлгүй байвал тэднийг хурдхан явуул. Зарим диавол: “Та нар намайг үйлчлэлд ашиглахыг хүсэж байна уу? Яавч үгүй! Би чамд үйлчлэл үзүүлэхгүй! Би ямар ч муу зүйл хийхгүй, Бурханы гэрт зүгээр л сэлгүүцэж амьдарна. Ажиллах цаг болоход би зүгээр л хааш яаш хандаж, аргацаана; би үүнийг чиний төлөө ухамсартайгаар хийхгүй!” гэж хэлдэг. Ийм хүмүүс илэрвэл яах ёстой вэ? (Тэднийг цэвэрлэх ёстой.) Диавол гэдэг нь тодорхой танигдмагц тэднийг зүгээр л хурдхан цэвэрлэ; ямар ч өршөөл бүү үзүүл. Хэрвээ зарим диавол томоотой бөгөөд өөрсдийгөө зуршил болтлоо худал хэлдэг, диавол гэдгээ, мөн уг чанарынхаа албадлагын улмаас үнэнч шударга хүн байж, авралд хүрч чадахгүй гэдгээ мэддэг боловч олон жил үнэнийг сонссоныхоо дараа Бурханыг дагаж, цэст нь ерөөл хүртэхийг бас хүсдэг, тэгээд Бурханы гэрийн шаардсан юуг ч хийдэг бол—хэрвээ ийм хүмүүс үймээн дэгдээдэггүй, тэдэнд тохирох ажил байвал тэдэнд үйлчлэл үзүүлэх боломж олгож болно. Бүтээгчийн өгсөн үүргийн тухайд, бүх бүтээгдсэн зүйл харьяалагддаг ангиллынхаа шинж чанараас үл хамааран үүнийг өөрийн үүрэг гэж үзэх ёстой; энэ бол мултрах аргагүй зүйл. Хэн нэгэн хүн диавол, Сатан байлаа ч гэсэн Бурханд сайн дураараа үйлчлэл үзүүлбэл Бурхан тэдэнд шударга бусаар хандахгүй; энэ бол бүх бүтээгдсэн зүйлд хандах Бурханы зарчим юм. Хэрвээ чи өөрийгөө бүтээгдсэн зүйл гэж үздэг бөгөөд шинж чанараасаа үл хамааран Бүтээгчийг шүтэн мөргөж, Бүтээгчийн ноёрхол дор бууж өгөн, бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ гүйцэтгэх хүсэлтэй байвал, мөн эцсийн дүнд чамд ямар ч сайн төгсгөл, хүрэх газар байхгүй байсан ч үйлчлэл үзүүлэх хүсэлтэй байвал энэ нь бас зөвшөөрөгдөнө. Бурхан үүнээс татгалздаггүй; Бурхан хүмүүст үйлчлэл үзүүлэх боломж олгодог. Энэ нь хүмүүс уг хэрэг явдалд хэрхэн хандахаас л шалтгаална. Зарим хүн: “Миний төрөлх шинж чанар сайн биш, би ямар ч үүрэг гүйцэтгэсэн авралд хүрэх найдлагагүй учраас би цаашид үүрэг гүйцэтгэхгүй, би үйлчлэл үзүүлэхгүй! Та нар намайг үйлчлэлд ашиглахыг хүсэж байна, тэгээд эцэст нь та нар ерөөл хүртэж, тэнгэрийн хаанчлалд орох боловч надад хүртэх хувь байхгүй тул би цаашид итгэхгүй!” гэж хэлдэг. Тэр нь бүр сайн. Хэрвээ диаволууд явахыг хүсвэл тэднийг явуул. Хэрвээ тэд явахгүй бол тэднийг зайлуулах нь бүрэн зарчимд нийцнэ. Зарим диавол: “Би зуршил болтлоо худал хэлдгээ үгүйсгэж чадахгүй, би хүн бүрд, бүр Бурханд хүртэл худал хэлдэг. Гэхдээ Бурханы гэр надаар үйлчлэл үзүүлүүлсэн ч бай, эсвэл намайг товойлгогч болгон ашигласан ч бай—надад яаж ч хандсан, намайг хүн гэж үзэхгүй байсан ч надад гомдоллох зүйл байхгүй. Миний диавол гэдэг баримтыг яах ч аргагүй биз дээ? Надаас ямар ч үйлчлэл үзүүлэхийг шаардсан, ямар ч хүчин чармайлт гаргахыг шаардсан би үүнийг хийхэд бэлэн байна” гэж хэлдэг. Ийм хүмүүсийг хүлээж авах ёстой юу? (Тийм.) Зарчмын хувьд тэднийг бас хүлээж авч болно. Тэдэнд авралд хүрэх өчүүхэн төдий ч гэсэн найдлага байгаа л бол тэднийг хүлээж авах ёстой. Тэд өөрсдийгөө диавол гэдгийг хүлээн зөвшөөрдөг эсэх нь хамаагүй, ядаж л тэд өөрсдийгөө бага ч болов танин мэддэг, үйлчлэл үзүүлэх хүсэлтэй бөгөөд бага зэрэг дуулгавартай байдаг; энэ нь хүлээн авах нөхцөлийг хангахад хангалттай юм. Тэд үүргээ стандартад нийцэх хэмжээнд гүйцэтгэж чадах эсэхийн тухайд гэвэл, тэрийг харах л хэрэгтэй, тийм биз дээ? (Тийм.) Товчхондоо, хэн нэгэн ямар ч төрлийн хүн байсан, шинж чанар нь ялган танигдсан байлаа ч гэсэн тэр хүнд хандахдаа зарчмын дагуу л үйлдэх ёстой. Мэдээж, ганцхан зарчим байдаггүй—бүх диаволыг голж, зайлуулах ёстой, бүх диаволыг там руу хаях ёстой гэсэн үг биш; энэ бол цорын ганц зарчим биш. Бурхан бүх зүйлийг захирдаг бөгөөд үйлчлэл үзүүлэхэд бүх зүйлийг ашигладаг. Ямар зүйлс үйлчлэл үзүүлж чадах, ямар зүйлс ямар үйлчлэл үзүүлж, хэрхэн үйлчлэл үзүүлэх, аль үе шатанд үйлчлэл үзүүлэх, хэр удаан үйлчлэл үзүүлэх, хэр их үйлчлэл үзүүлэх, ямар нөхцөлд тэднийг цаашид ашиглахаа болих, ямар нөхцөлд тэднийг үргэлжлүүлэн ашиглаж болох—энэ бүхэнд зарчим байдаг бөгөөд энэ бүхэнд Бурханы мэргэн ухаан оршдог. Хүмүүс энэ хэрэг явдалд адгуу хандаж болохгүй; тэд зарчмыг эрж хайх ёстой. Хэрвээ тодорхой байдлаар үйлдэх нь зөв бөгөөд зарчимд нийцнэ гэж хүн бүр үзэж байвал тэр арга замаар үйлд; үйлдэх ёстой тэр л арга замаараа үйлд. Зарчмыг зөрчиж, хоромхон зуурын уур уцаараас үүдэн хэн нэгнийг сохроор, ул үндэсгүй зохицуулах нь үнэн болон Бурханы үгэнд хатуу чанд хандахгүй байгаа явдал юм; нарийн яривал, энэ нь бас Бурханаас эмээдэг сэтгэлээр дутмаг байгаагийн илрэл тул яавч ингэж үйлдэж болохгүй. Диаволаас хойд дүр олсон хүмүүсийн эхний онцлог шинж болох зуршил болтлоо худал хэлэх талаар нөхөрлөх зүйл үндсэндээ энэ юм; бүх талын зарчмыг тодорхой тайлбарласан.

II. Хоёр дахь онцлог: Гаж байдал

Диаволаас хойд дүр олсон хүмүүсийн хоёр дахь онцлог шинж нь “гаж байдал” юм. Энэ нь онцлог шинж учраас түр зуурын илрэл биш, харин тэдний уг чанараас байнга илэрдэг зүйл бөгөөд санаа бодол, үзэл баримтлал, зан чанар, мөн чанарыг нь бүхэлд нь төлөөлж чаддаг. Тэгвэл диавол хүмүүсийн “гаж байдал” гэх онцлог шинжийн тодорхой илрэлүүд нь юу вэ? Гаж байдал гэж юу вэ? Гаж байдал гэдэг үг ихэвчлэн ямар үгтэй хоршдог вэ? (Хорон муу байдал.) Өөр? (Гаж уг чанар.) Гаж уг чанар, хорон муу тачаал. Өөр ямар илрэлүүд гаж байдаг вэ? Заль мэхтэй, хэвийн бус байх, мөнүү? (Мөн.) Заль мэхтэй, хэвийн бус байхаас гадна өөр юу байдаг вэ? (Мөн туйлын тооцоотой, тааварлашгүй, гарамгай арга заль сэдэгч байх, зарим талаар тайлж ойлгохын аргагүй мэдрэмж төрүүлэх.) Эдгээр нь үндсэндээ бүгд багтсан. Заль мэхтэй, муу санаатай, зальжин, тооцоотой, тааварлашгүй, мөн гарамгай арга заль сэдэгч байх—эдгээр нь бүгд гаж байдлын тодорхой илрэл, онцлог шинж юм. Тэгвэл диаволууд эдгээр онцлог шинжийг ямар хэрэг явдал дээр харуулдаг вэ? Мөн чанартаа, хүмүүсийн боддог зан чанартай холбоотой, эсвэл биеэ авч явах, асуудлыг зохицуулах арга барилаас илэрдэг заль мэхтэй байдал, муу санаатай байдал, зальжин байдал гэх мэтээс гадна өөр нэг төрлийн гаж байдал юу вэ? Энэ нь хүмүүсийн хорон муу тачаал юм; ийм төрлийн гаж байдлыг шалиг завхай байдал гэж нэрлэх ёстой. “Гаж байдал” гэдэг үгийг ашигласан учраас бид махан биеийн хэвийн физиологийн хэрэгцээ юм уу хариу үйлдлийн тухай биш, харин шалиг завхай байдлын тухай ярьж байна—үүнийг бас гаж байдал гэж нэрлэдэг. Сая дурдсан заль мэхтэй байдал, муу санаатай байдал гэх мэт нь зан чанартай холбоотой; харин шалиг завхай байдал нь махан биетэй холбоотой гаж байдал юм. “Шалиг завхай байдал” гэдэг үг нэлээд тохирсон биш гэж үү? (Тийм.) Үүнээс ч илүү тохирсон өөр нэг нэр томьёо байна—бэлгийн өдөөн хатгалга. Шүтлэггүй хүмүүс хэн нэгнийг дотроо тачаалтай, завхай хүүхэн гэж хэлэх нь элбэг; эдгээр нэр томьёо нь бүгд хорон муу тачаалын байдлыг хэлж байгаа. Шалиг завхай байдал, бэлгийн өдөөн хатгалгаас гадна өөр зүйл бий юу? (Өөдгүй байдал мөн үү?) Өөдгүй байдал биш; өөдгүй байдал нь шалиг завхай байдлаас өөр. Өөдгүй байдал нь хүний нэр төр, ёс жудагтай холбоотой байдаг бол шалиг завхай байдал, бэлгийн өдөөн хатгалга нь голчлон хүмүүс хоорондын харилцааны асуудалтай холбоотой байдаг. Бидний сая ярьсан зүйл бол гаж байдлын хоёр тал юм: нэг нь зан чанартай холбоотой, нөгөө нь махан биеийн тачаалтай холбоотой. Өөр нэг тал бий, тэр нь ийм төрлийн хүн ихэвчлэн сонсголоор болон бусад мэдрэхүйгээр хий юм мэдэрдэг—тэдэнд үргэлж зарим нэг хэвийн бус илрэл байдаг. Жишээлбэл, тэд ихэвчлэн: “Өнөөдөр өглөө зургаан цагт зүүн зүг рүү явах ёстой гэж Бурхан надад илчиллээ; тэнд сайн мэдээний нэг бай надтай уулзахыг хүсэж байна”, “Өнгөрсөн шөнө би зүүд зүүдэллээ; магадгүй өнөөдөр манайд хоёр ах юм уу эгч ирэх байх” гэж хэлдэг. Тэд байнга сонсголоор болон бусад мэдрэхүйгээр хий юм мэдэрдэг бөгөөд үргэлж ер бусын зүүд, үзэгдэл, эсвэл гэнэт орж ирсэн үгс зэрэг зүйлсэд үндэслэн амьдралаа авч явдаг, тэгээд энгийн бус зүйл тохиолдох үед хэвийн бус байдлаар авирладаг—тэд тун туйлширмал байдаг. Заримдаа тэд залбирч, Бурханы үгийг уншихын тулд өглөөний гурав, дөрвөн цагт босдог; заримдаа шөнө бусад бүх хүн амарч байхад тэд шөнө дунд хүртэл сэрүүн байж, Бурханы үгийг унших юм уу магтан дуу сурах гэж зүтгэдэг. Тэд бусдыг хооллож, ажиллаж байх үед унтаж, бусдыг амарч байх үед эрч хүчтэй болдог; тэд үргэлж хэвийн бус, хэвийн хүмүүсээс үргэлж өөр байдаг. Үүнийг бас гаж байдлын илрэл гэж үзэж болох уу? (Болно.) Энэ хэвийн бус байдлыг дүрслэхэд тохиромжтой үг байна уу? Нэг хүн гаднаа хэвийн мэт харагддаг ч аливааг үргэлж тун гажууд, туйлширсан байдлаар хийж, ухамсарладаг гэж бодъё; чи түүнтэй яаж ч нөхөрлөсөн тэр ойлгож чаддаггүй. Заримдаа тэр сонсголоор болон бусад мэдрэхүйгээр хий юм мэдэрдэг; өөр үед тодорхой дуу хоолой, мэдэгдэл байхгүй ч гэсэн тэдэнд үүнийг юм уу түүнийг хий гэж хэлдэг хачин бодол дотор нь төрдөг. Гэвч тэд юу ч хийсэн бай, энэ нь үнэнтэй ямар ч хамаагүй бөгөөд дүрэм журам баримтлах хэмжээнд ч хүрдэггүй. Та нар ийм төрлийн хүнийг дүрслэх тохиромжтой үг бодож олж чадахгүй байна, тийм үү? (Тийм ээ, бид чадахгүй байна.) “Жигтэй” гэдэг үг тохиромжтой гэж та нар бодож байна уу? Тэдний гаднах зан авир нь тун хачин, хэвийн бус мэт санагддаг бөгөөд тэд үргэлж тогтворгүй, тайван бус байдаг. Гэвч хэрвээ чи тэднийг буруутгавал ямар нэг томоохон асуудлыг нь зааж өгч чаддаггүй бөгөөд хэрвээ тэднийг сайн хүн гэж үзвэл тэд бага зэрэг этгээд харагдсаар байдаг—чи тэднийг ямар нэг байдлаар нэвт харж чаддаггүй. Тэдний ярихыг хааяа нэг сонсоход тэд зүгээр юм шиг байдаг ч хэрвээ чи тэднийг нууцаар ажиглавал үйлдэл нь маш этгээд, маш гаж болохыг олж мэднэ. Энэ бол сайн дохио биш; тэд юу ч хийж магадгүй. Дараа нь, тэд залбирах үедээ үл мэдэгдэх хэлээр ярьж чаддаг болох нь илэрдэг; ихэвчлэн тэд бас хэн нэгэнтэй хууч хөөрч байгаа мэт өөртэйгөө байнга ярьж, тэр ч байтугай тэгэх зуураа инээдэг бөгөөд энэ нь нэлээд айдас хүрэм харагддаг. Энэ нь бас гаж байдлын илрэл юм. Одоохондоо энэ талыг дүрслэхийн тулд “жигтэй” гэдэг үгийг ашиглацгаая. Товчхондоо, бид диавол хүмүүсийн гаж байдлын илрэлийг нэгтгэн дүгнэсэн. Нийтдээ гурван тал бий: Нэг нь махан биеийн хорон муу тачаал; нэг нь үргэлж зарим нэг хэвийн бус илрэлтэй байж, тун жигтэй байх; өөр нэг тал нь зан чанартай холбоотой—маш заль мэхтэй байх. Заль мэхтэй байх гэдэг нь ийм төрлийн хүн тодорхой хэмжээнд зальхай, зальжин бөгөөд эгэл жирийн хүмүүст ойлгогдошгүй байдаг гэсэн үг юм. Хүмүүс ийм төрлийн хүнтэй харилцах үедээ байнга санаа зовж, түгшиж, айдаг; тэд байнга эцэст нь тэдэнд худалдагдаж, тэгсэн хэрнээ өөрсдийг нь мэхэлсэн хүмүүст сохроор зарцлагдсаар байх вий гэж айдаг—тэд урхинд нь орохоос айдаг. Ийм төрлийн хүн тун муу санаатай, зальжин байдаг. Тэд чиний нүүрэн дээр маш эелдэг, боловсон байдлаар ярьж магадгүй ч ар хударгаар чинь чамайг мэдэхгүй байхад чиний эсрэг арга заль сэдэж, чиний эсрэг удаан хугацаанд тэмцсээр байдаг. Чи үүнийг олж мэдэх үедээ хүйтэн хөлс чинь цутгаж, “Ашгүй дээ, Бурхан намайг хамгааллаа! Хэрвээ би Бурханд итгэдэггүй байсан бол тэдэнд хорлогдох байлаа; бүр амиа ч алдаж магадгүй байлаа!” гэж бодно. Энэ бол ийм төрлийн диаволын хорон муу байдал юм. Би яагаад ийм хүмүүсийг гаж гэж хэлдэг вэ? Тэднийг гаднаас нь хараад ялгах үнэхээр амар биш; чи тэдний төлөвлөж буй зүйлс болон өдөр бүр илчилдэг үгсээс нь эхлэх ёстой—энэ нь ийм төрлийн хүний гаж мөн чанар, уг чанарыг тодорхой харахад чинь хангалттай.

А. Заль мэхтэй байдал

Диаволаас хойд дүр олсон хүмүүс өдөр бүр юуны тухай боддог вэ? Жишээлбэл, нэг эгч удирдагчаар дэвшжээ гэж бодъё. Тэгэхэд тэд: “Тэр охин ийм залуугаараа удирдагчаар дэвшчихлээ. Тэр надаас юугаараа илүү юм бэ? Би түүнийг дорд үздэг байсан, би хэзээ ч түүнд бялдуучилж, түүнтэй сайн харилцаа тогтоож байгаагүй. Одоо тэр удирдагч, миний шууд удирдлага болсон тул би түүнд бялдуучлах ёстой. Өдөр тутмын амьдралынх нь хувьд, эсвэл материаллаг болон сүнслэг байдлын хувьд түүнд тусламж хэрэгтэй эсэхийг би харах хэрэгтэй. Хэрвээ тэр үүнд автахгүй, би түүнийг өөртөө татаж чадахгүй бол өөр зөөлөн арга барил туршиж үзнэ—би түүний өмнө хэдэн зөөлөн үг, дуулгавартай үг, зусардсан үг хэлнэ. Би эхлээд түүнд ямар арга барил тохирохыг харах хэрэгтэй. Тэр бялдуучлалд автдаг уу, эсвэл ёрын муу хүмүүсийн өөдгүй аргад автдаг уу? Тэр хоол унд юм уу зугаа цэнгэлд дуртай юу? Хувцас хунар юм уу үнэт эдлэлд дуртай юу? Тэр юунд дуртай вэ? Би түүнийг ойлгож, түүнтэй ойртож, бялдуучилж, түүнтэй сайн харилцаа тогтоож, түүнийг тандаж мэдэхийг оролдох ёстой” гэж тунгаан боддог. Хэн удирдагч болохоос үл хамааран, тэд тэр удирдагчтай хэрхэн ойртож, сайн харилцаа тогтоох талаар тунгаан боддог. Өмнө нь энэ эгчийг удирдагч биш байх үед тэд түүний хэлсэн юуг ч бай эсэргүүцдэг байсан. Жишээлбэл, хэрвээ тэр: “Одооноос эхлээд долоо хоногт нэг удаа цугларцгаая” гэж хэлбэл, тэд үүнийг сонссоныхоо дараа, “Бусад чуулган долоо хоногт хоёр удаа цуглардаг байхад бид нэг л удаа цугларах нь. Бид яагаад чиний хэлснээр хийх ёстой юм бэ? Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ?” хэмээн тунгаан бодох байсан. Одоо энэ эгч удирдагч болсон тул түүнийг ярих үед тэдний хариу үйлдэл өөр байдаг; тэд өмнөх шигээ няцаасан үг хэлэхээ больж, оронд нь: “Тэр эгчийн хэлж байгаа нь үнэн!” гэж хэлдэг. Гаднаа тэд дуулгавартай дагаж чаддаг хүн шиг маш бялдууч авирладаг боловч дотроо: “Чи юу мэддэг юм бэ? Чи удирдагч болоод хэдхэн л хонож байна! Би энэ ажлыг хийдэг байсан, харин одоо чи удирдагч болчихжээ. За яах вэ, удирдагч эцсийн үгийг хэлдэг. Би эхлээд чамтай санал нийлнэ, гэхдээ ар хударгаар чинь яаж авирлахаа би өөрөө шийднэ. Би чамаар зүгээр л тоглоно доо!” гэж хэлдэг. Зарим хүн удирдагчаар сонгогддог бөгөөд тэднээс: “Танай чуулганы удирдагчдын сонгууль зарчмын дагуу явагдсан уу?” гэж асуухад тэд: “Хэрвээ зарчмын дагуу явагдсан бол би удирдагч болж чадах байсан гэж үү? Гэхдээ би чамд үнэнийг хэлж болохгүй” гэж тунгаан боддог. Тиймээс тэд: “Зарчмын дагуу явагдсан. Би чуулганы удирдагчаар хоёр бүрэн эрхийн хугацаанд үйлчилсэн. Би уг нь дахиж хийхийг хүсээгүй; хэрвээ тэгвэл ах эгч нар дургүйцэх байх гэж айгаад, нэр дэвшихээсээ татгалзсан. Гэвч эцэст нь ах эгч нар намайг л сонгосон болохоор би дурамжхан хийж байна. Удирдагчид шинээр нэр дэвшигч гарч ирэнгүүт л би огцорно” гэж хэлдэг. Энэ нь сайхан сонсогдож байгаа ч тэд үнэхээр тэгэх бодолтой байдаг уу? Тэдэнд тэгэх бодол огт байдаггүй. Тэд зүгээр л худал хэлж, чамаар тоглож байгаа бөгөөд зөвхөн сайхан сонсогдох, чиний сэтгэлд нийцэх, чамайг мэхэлж, төөрөлдүүлж чадах зүйлсийг л хэлдэг. Дээд түвшний удирдагчдын тухайд гэвэл, эдгээр удирдагчид өөрсдийг нь үнэлж, дэвшүүлээсэй гэсэндээ тэдэнд хэрхэн бялдуучилж, тал засах, тэднийг хэрхэн төөрөлдүүлэх талаар тэд тунгаан боддог. Хэрвээ тэд дэвшиж чадахгүй бол ажиллаж байхдаа гаргасан дутагдал, гажилт, алдаагаа, мөн ар хударгаар хийсэн гэм буруу, ов мэхтэй зан авираа удирдагчдад мэдэгдэхгүйн тулд хэрхэн нуун дарагдуулах, ямар ч хариуцлага хүлээхгүйгээр эдгээр зүйлээс хэрхэн мултарч болох талаар тунгаан боддог. Эдгээр нь хүн чанарт байх ёстой илрэл мөн үү? Тэдгээр нь эерэг үү, эсвэл сөрөг үү? (Сөрөг.) Ямар хэмжээнд сөрөг вэ? Хэн нэгэн ажлыг нь хянаж, шалгахаас ч өмнө тэд эдгээр зүйлийг оюун ухаандаа аль хэдийн урьдчилан төлөвлөчихсөн, тэд эртнээс сэтгэл зүйн бэлтгэлтэй болчихсон байх хэмжээнд сөрөг байдаг—тэдний оюун ухаан аль эртнээс эдгээр зүйлээр дүүрсэн байдаг. Надад хэл дээ, энэ нь заль мэхтэй байгаа биш гэж үү? (Мөн.) Ийм төрлийн хүн сонсогчдодоо тааруулан зальхайгаар ярьдаг бөгөөд өөр өөр удирдагчид өөр өөр зүйл хэлдэг. Хэрвээ удирдагч нь эмэгтэй бол тэд түүнийг дарь эх мэтээр магтдаг; хэрвээ удирдагч нь эрэгтэй бол тэд түүнийг царайлаг залуу, сайхан залуу мэтээр магтдаг. Энэ нь заль мэхтэй байгаа биш гэж үү? (Мөн.) Энэ бол гаж байдлын нэг гол онцлог шинж юм. Удирдагчдад хандах тэдний хандлага, илрэл ийм байдаг—маш заль мэхтэй, маш муу санаатай. Тэдний дотоод ертөнц туйлын ээдрээтэй; тэнд маш олон бодол чихэлдэж байдаг ч тэдгээрийн аль нь ч эерэг биш. Тэд хүн чанар, үнэн, эсвэл зөв замын талаар тунгаан боддоггүй; зөвхөн удирдагчдад хэрхэн бялдуучилж, тал засах, өөрсдийнхөө байр суурийг хэрхэн хадгалж үлдэх, хэрхэн юмнаас мултрах, хэрхэн үргэлжлүүлэн дэмий сэлгүүцэх, ямар ч хариуцлага хүлээхгүйгээр, баригдахгүйгээр чуулганыг шулж амьдарч, идэж ууж, хариуд нь юу ч өгөхгүй байх талаар л тунгаан боддог. Оюун ухаандаа тэд зөвхөн эдгээр асуудлын талаар л төлөвлөж, сэдэж, боддог; тэд элдэв янзын арга заль хэрэглэдэг бөгөөд мөс чанар нь хэзээ ч ямар нэгэн зэмлэл, буруутгал мэдэрдэггүй. Тэд хэсэг бүлэг хүмүүсийн дунд ирэхдээ тэднийг нүдээрээ гүйлгэн харж: “Тэр хэдэн гэрийн эзэгтэйд ялгах чадвар алга; тэд намайг яавч ялган таньж чадахгүй. Тэд миний хэрэглэж буй арга залийг огт ойлгож чадахгүй. Ойлгож чадлаа ч гэсэн тэд намайг унагаж чадахгүй. Жижиг загас том давалгаа үүсгэж чадахгүй; тэд асуудал болохгүй. Тэднийг тоох хэрэггүй. Үлдсэн хэдийнх нь хувьд, нэг нь чуулганы удирдагч, нөгөө нь Бурханд олон жил итгэсэн настайвтар эгч, бас нэг нь их сургуульд сэтгэл судлалаар сурсан бололтой залуу эмэгтэй байна. Энэ хэд надад бага зэрэг аюул заналхийлж байна. Би хэнтэй нь түрүүлж харьцах ёстой вэ? Би хэнтэй нь түрүүлж холбогдож, өөртөө татах ёстой вэ? Би яаж тэдний нэг болох вэ? Би яаж нэр хүндээ тогтоох вэ? Хэн миний туслагч, хэн миний өрсөлдөгч байх вэ? Би хэнтэй нь найзалж, хэнээс нь хол байж, хэнээс нь сэрэмжлэх ёстой вэ? Эдгээр хэрэг явдал урт хугацааны төлөвлөлт шаардана; би эдгээрийг сайтар бодох хэрэгтэй” гэдэг. Хэд хоног ажигласныхаа дараа тэд хэнтэй холбогдож, сүлбэлдэх, хэнийг өөртөө татаж, ашиглаж болох, хэн тэдний эсрэг хүчин болох, мөн хэн үнэнийг ойлгож, зарчмыг баримталдаг, хэнээс сэрэмжлэх ёстойг олж тогтоодог—тэд энэ бүх зүйлийг олж мэддэг. Тэд дотроо: “Намайг ялган таньдаг хүмүүсээс би сэрэмжлэх ёстой. Би тэднийг гомдоож болохгүй, бас тэдэнтэй ойртож болохгүй. Би алдаа гаргаж, тэдэнд нэвт харагдахгүйн тулд тэднээс яасан ч хол байх ёстой. Тэдний дэргэд байхдаа би яавч хамаагүй ярьж болохгүй, эс бөгөөс тэд чуулганд намайг ил болгож, задлан шинжлэхийн тулд миний эсрэг ашиглаж болох ямар нэг зүйл олж мэднэ. Хэрвээ ах эгч нар ялган таних чадвартай болбол намайг цэвэрлэнэ. Тэгж болохгүй!” гэж тунгаан боддог. Өдөр бүр тэд зөвхөн эдгээр зүйлийн талаар л боддог. Алдар нэр олж авч, өөрсдийгөө сайн харагдуулахын тулд хэнтэй, хэрхэн тэмцэлдэх, хохирол амсахгүйгээр ашиг тус олж авахын тулд хэнтэй холбогдох, тодорхой хэрэг явдалд амссан хохирлоо хэрхэн нөхөх—тэд өдөржин зөвхөн эдгээр зүйлийг л тунгаан боддог. Тэд хэн нэгний харсан харцыг хүртэл хагас өдрийн турш тунгаан бодожмагадгүй: “Өчигдөр тэр намайг нэлээд цоо ширтсэн. Тэр нь юу гэсэн үг байв? Тэр намайг ялган таньдаг юм болов уу? Энэ сайны дохио биш. Тэр миний ямар асуудлыг харсан юм бол? Би ойрын хэдэн өдөр болгоомжтой байж, ямар ч алдаа гаргахгүй байх хэрэгтэй. Мөн би бусдын харцнаас юм уншиж сурах хэрэгтэй, би хайхрамжгүй байж болохгүй. Сүүлийн хоёр өдөр миний зовхи татаад байна; ямар нэг муу зүйл тохиолдох гэж байгаа бололтой. Би болгоомжтой байх ёстой, юу ч буруугаар эргэхгүй байгаасай гэж би үнэхээр найдаж байна; хэрвээ би болгоомжгүй байвал цэвэрлэгдэж магадгүй.” Тэдний хүмүүстэй харилцах харилцаанд гаднаасаа ямар ч асуудал харагдахгүй. Тэдний хооллолт, нойр, ажил бүгд хэвийн мэт харагддаг. Гэвч тэдний зүрх сэтгэл, оюун ухаанд байгаа зүйл хэвийн биш байдаг. Энэ хэвийн бус байдлын илрэл юу вэ? Тэдний боддог зүйлс нь бүгд маш заль мэхтэй, бусдад ойлгогдохооргүй байдаг явдал юм.

Диаволаас хойд дүр олсон хүмүүс маш бүрхэг байдлаар амьдардаг. Тэдний санаа бодол дахь бүх зүйлийг зөвхөн харанхуй буланд л тунгаан бодож, тооцоолж, төлөвлөж, урьдчилан сэдэж болно. Тэдний зүрх сэтгэл алдар нэр, ашиг хонжооны төлөө өрсөлдөх, арга заль сэдэх, харьцуулах, атаархах, тэмцэлдэх, өшөө авах гэх мэт зүйлээр бүрэн дүүрсэн байдаг. Тэд хэзээ ч өчүүхэн төдий ч үнэнийг эрэлхийлдэггүй. Тэд ямар ч хэрэг явдлыг зохицуулж байсан, үүнийг нөхөрлөхөөр ил гаргаж ирдэггүй бөгөөд ил тод, шударгаар үүний шийдвэрлэдэггүй; оронд нь тэд нууцаар хэдэн хүнийг хайж олоод, тэдний хамт шийдвэр гаргадаг. Чуулган бүрд ийм төрлийн зарим нэг хүн байдаг. Тэд дуугүй бөгөөд ямар ч сэтгэл хөдлөл харуулдаггүй; тэдэнд юу ч тулгарсан бай, тэд чимээгүй байхыг сонгодог бөгөөд байр сууриа хэзээ ч шууд илэрхийлдэггүй. Гаднаа тэд хүмүүстэй эелдэг ярьдаг ч хэзээ ч үнэнийг хэлдэггүй, эсвэл зүрх сэтгэлд нь яг юу байгааг ил гаргадаггүй; тэдэнд хэнд ч зориулсан чин сэтгэлийн үг байдаггүй. Жишээлбэл, зарим хүн хэнтэй ч холбогдсон бай, сэтгэлийн гүн дэх бодлоо хэзээ ч илчилдэггүй; бүр хамгийн ойр дотнын гэр бүлийн гишүүд нь ч тэднийг өдөр тутамдаа юу боддогийг мэддэггүй. Гаднынхан байтугай гэр бүлийнхэн нь ч тэднийг ойлгодоггүй. Чи тэдний хамгийн сайн найз, багын найз, олон жилийн эртний найз, эсвэл ажлын сайн хамтрагч нь байсан ч тэдний юу тооцоолж байгааг чи мэддэггүй; хэн ч тэднийг тайлж ойлгож чаддаггүй. Тэд яаж ч ярьж, авирласан бай, хэн ч тэднийг нэвт харж чаддаггүй. Гэвч хааяа тэд: “Тэр надаас дээр байлаа гээд яах юм! Нэг л өдөр би түүнээс илүү гарна, чи хараарай!” гэж хэдэн үг ам алдаж магадгүй. Энэ “чи хараарай” гэх үгийн цаана илүү гүн гүнзгий утга бий; энэ нь тэд өдөр бүр зүрх сэтгэл, оюун ухаандаа эргэцүүлж, тунгаан бодож байдаг гэсэн үг юм. Гаднаа тэд тайван, дөлгөөн харагддаг ч зүрх сэтгэлд нь шуурга дэгдэж, тогтворгүй байдаг. Тэдний боддог зүйлс юу вэ? Хэрвээ тэдгээр нь ил тод, шударга хэрэг явдал, амьдралын зөв зам, үнэнийг хэрэгжүүлэх, мөс чанарын дагуу үйлдэх, биеэ хэрхэн зөв авч явах, Бурханыг хэрхэн хайрлах, үүргээ хэрхэн бүхнээ зориулан гүйцэтгэх зэрэг эерэг зүйл байсан бол—хэрвээ тэд зүрх сэтгэлдээ эдгээр зүйлийг байнга бодож, эрж хайж, тунгаан бодож, шинжилж, ойлгохыг хичээдэг байсан бол дотоод зүрх сэтгэл нь маш тайван, амар амгалан, баяр баясгалантай байх байсан бөгөөд тэд заль мэхээр биш, улам бүр хэвийн амьдрах байсан. Эдгээр эерэг байдалд амьдарч буй хүмүүс үе үе эргэн тойрныхоо болон харьцангуй ойр дотнын хүмүүстэйгээ сүнслэгээр нэгдэж, харилцах болно. Гэвч диаволуудын зүрх сэтгэлдээ тунгаан бодож, боддог зүйлс нь бүгд заль мэхтэй зүйлс байдаг. Заль мэхтэйбайдал нь хэвийн хүмүүсийн харж чаддаггүй биет бус зүйлс, илүүтэйгээр хэвийн бус зүйлс, хүмүүс олж мэдэж, мэдрэхэд хэцүү байдаг харанхуй буланд нуугдсан зүйлс, хэвийн хүмүүст хэрэггүй зүйлсийг хэлдэг. Эдгээр харанхуй булан бол диаволуудын дотоод ертөнц юм. Тэдний зүрх сэтгэл эдгээр заль мэхтэй зүйлээр дүүрэн байдаг. Өдөр бүр тэд бусадтай харьцуулж, бусадтай тэмцэлдэж, бусдын эсрэг далд төлөвлөгөө, арга заль гаргаж, байр суурь, нэр нүүр, эцсийн үгийн төлөө өрсөлддөг; тэд зөвхөн эдгээр хэрэг явдлын талаар л боддог. Хэрвээ чи тэднээс одоо үнэнч шударга хүн байх замтай болсон эсэхийг нь асуувал тэд чамд хариулахгүй, чамайг тоож үзэхгүй, мөн үүнийг дурдахыг ч хүсэхгүй. Учир нь тэдний зүрх сэтгэл эдгээр сөрөг, заль мэхтэй хэрэг явдлаар дүүрэн байдаг; тэд зөвхөн эдгээр зүйлийн талаар л боддог. Тэд хааяа нэг техникийн юм уу мэргэжлийн зүйлтай холбоотой асуудлын талаар бага зэрэг бодох шаардлагатай болох үед ажил юм уу амьдралынхаа хэрэгцээнээс шалтгаалан түр зуур л боддог. Энэ талын ажил нь дуусмагц тэд тэр даруй нөгөөх заль мэхтэй хэрэг явдлынхаа талаар дахин бодож эхэлдэг бөгөөд “Хэний билиг авьяас минийхээс илүү вэ? Би ямар талаараа тэднээс илүү хүчтэй, ямар талаараа тэднээс дорд вэ? Тэр хүн өнгөрсөн удаа надтай ярихдаа намайг санаатайгаар дорд үзэх шиг санагдаагүй гэж үү? Тэр хоёр хүн удаан хугацаанд хэвийн харилцаагүй байх шиг байна—тэдний хооронд юу болсон юм бол? Хэрвээ тэдний хооронд зөрчилдөөн юм уу асуудал гарсан бол би түүнээс ямар нэг ашиг тус олж авч чадах болов уу? Тэдний нэг нь надад ашигтай, надад тусалж чадна, би тэр хүнтэй холбогдохыг үнэхээр их хүсэж байна, гэхдээ тэр намайг хэзээ ч тоож үздэггүй. Хэрвээ тэр хоёрын хооронд зөрчилдөөн гарвал би энэ боломжийг далимдуулж, тэр хүнтэй холбоо тогтоох энэ сайхан боломжийг ашиглаж чадах болов уу?” гэж тунгаан боддог. Тэдний зүрх сэтгэлдээ тунгаадаг, боддог бүх зүйл нь эерэг зүйлтэй ямар ч хамаагүй, Бурханд итгэж, үнэнийг эрэлхийлэхтэй ямар ч хамаагүй байдаг. Ийм хүн аймшигтай юу? (Тийм.) Хэрвээ чи тэдэнтэй холбогдвол диаволтай холбогдож байгаатай адил юм. Чи тэдний эсрэг төлөвлөгөө зохиодоггүй ч тэд чиний эсрэг төлөвлөгөө зохиож, өдөр бүр чамайг ажиглаж, чиний талаар тунгаан бодож, ар хударгаар чинь чамайг судалж: “Тэд үүгээрээ юу хэлэх гэсэн юм бол? Энэ нь над руу чиглэсэн үү? Тэд намайг нэвт харж чадахгүй байхаар би яаж хариулах вэ? Надад ашигтай байхаар би яаж хариулах вэ? Хэрвээ би хариулахгүй бол тэд намайг тэнэг, дээрэлхэхэд амархан, эсвэл Бурханд үнэхээр итгэдэггүй гэж бодох болов уу? Тэд тэгж бодож магадгүй юу? Тэдний толгойд үнэндээ юу эргэлдэж байгааг би олж мэдэх хэрэгтэй” гэдэг. Чи тэдний далд төлөвлөгөө дунд байнга амьдрахдаа зүрх сэтгэлдээ ая тухтай байдаг уу? (Үгүй.) Энэ нь хажууд чинь үл үзэгдэх чөтгөр байгаатай адил юм; чи амар амгалан эсвэл баяр баясгаланг мэдэрч чадахгүй. Чи тэдэнтэй холбогдох үедээ ганцхан мэдрэмж авдаг нь байнга тавгүйтэх мэдрэмж юм. Энэ тавгүйтэл нь маш хэвийн зүйл, учир нь хэвийн хүмүүсийн зөн совин юм уу зургаа дахь мэдрэхүй нь тэдэнд диаволуудын талаар, эргэн тойронд нь байгаа хэвийн бус хүмүүсийн талаар тавгүй мэдрэмж төрүүлдэг. Чи тэднийг үнэхээр сайн таньж мэддэггүй, яг юу нь болохгүй байгааг тайлбарлаж чадахгүй байсан ч тэдэнтэй хамт байх үедээ ямар нэг муу зүйл тохиолдох гэж байгаа мэт үргэлж тавгүйтдэг. Энэ нь тэд муу санаа өвөрлөж, чиний эсрэг төлөвлөгөө зохиож, чамайг хорлох санаатай байгааг батлахад хангалттай. Чи тэдний тагнасан харц дор амьдарч, тэд өдөр бүр чамайг судалдаг—энэ нь хажууд чинь бар, арслан байхаас ч илүүтэйгээр чамайг тавгүйтүүлдэг. Хэрвээ чи тэр бар юм уу арсланг өсгөсөн бол догшин хэрцгий амьтан байсан ч чи хэзээ ч тавгүйтэхгүй. Гэвч хажууд чинь диавол байвал тэд гаж уг чанар-мөн чанартай учраас чи тавгүйтдэг. Энэ тавгүйтэл нь сүнсэн дэх мэдрэмж юм; энэ нь диавол ажиллаж байгаагаас үүдэлтэй. Магадгүй диавол чамд ямар нэг хэмжээгээр ноцтой хор хөнөөл учруулах субъектив санаагүй байж болох ч зүгээр л чамайг байнга тагнаж, чиний эсрэг далд төлөвлөгөө зохиох нь сүнсийг чинь тавгүйтүүлнэ. Хажууд чинь диавол байвал чи яасан ч амар амгалан, баяр баясгалантай амьдрахгүй, үгүй бол тэд диавол биш, эсвэл чи хангалттай биеийн хэмжээтэй, Бурханд итгэх хангалттай итгэлтэй, эсвэл чи үнэнийг амиа болгосон бол—эдгээр нөхцөлийн аль нэг нь хангагдсан бол тэд чамд ямар ч аюул занал учруулахгүй, эсвэл чамд ямар ч нөлөө үзүүлэхгүй бөгөөд чи тавгүйтэхгүй. Хэрвээ эдгээр нөхцөлийн аль нь ч хангагдахгүй бол диавол чамайг байнга тагнах үед чи тавгүйтнэ. Энэ нь яваандаа ямар хэмжээнд хүртэл өрнөх вэ? Чи тэдэнд дургүйцэж, тэднээс сэрэмжилнэ, дотроо үймэрч, олон хэрэг явдалд зовж, хазаарлагдаж, хүлэгдэнэ. Хэрвээ тэд ойр хавьд байвал чи ямар нэг зүйл хийх юм уу ярих үедээ тэдний харц, байгаа байдал, эсвэл үзэл бодлыг үргэлж бодолцох хэрэгтэй болно. Чи бүр байнга: “Тэд миний талаар юу гэж бодох бол? Би яагаад тэднийг нэвт харж чаддаггүй юм бэ? Яагаад тэд тооцоотой, тааварлашгүй мэт надад санагдаад байна вэ? Тэр инээмсэглэл яагаад зөвшөөрсөн инээмсэглэл шиг санагдахгүй байна вэ? Би яагаад ингэтлээ айгаад байна вэ? Би яагаад тэдний нөлөөнд ингэтлээ автаад байна вэ?” гэж ойлгохыг хичээж магадгүй. Хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй, ялган таних чадваргүй бол ийм төрлийн хүнтэй хэсэг хугацаанд холбогдсоныхоо дараа аяндаа тэдний нөлөөнд автаж, эцэст нь ийм байдалд орох бөгөөд энэ нь маш аймшигтай юм.

Өдөр тутмын амьдралдаа аяндаа харуулдаг зүйлс болон зүрх сэтгэлдээ боддог зүйлсээс нь дүгнэвэл диаволаас хойд дүр олсон хүмүүсийг гаж мөн чанартай гэж тодорхойлж болно. Хэрвээ чи тэдэнтэй илүү гүнзгий, цаашдын харилцаа тогтоогоогүй бол дотоод ертөнцийг нь ойлгохгүй байж магадгүй ч ийм төрлийн хүнийг ялган таних хамгийн шууд бөгөөд энгийн арга бол тэдний гадаад байдлын нэг онцлог шинж юм: Тэд ихэвчлэн хорон муу харц, зальжин инээмсэглэл харуулдаг. Тэр хорон муу харц нь зальтай харц, тийм ч цэвэр ариун, тунгалаг биш, эсвэл тийм ч үнэнч шударга, чин сэтгэлийн биш, харин тайлж ойлгохын аргагүй мэт санагддаг харцыг хэлж байгаа юм. Энэ харцанд ямар нэг далд утга байгааг чи мэдэрдэг ч тэд үүнийгээ чамд хэлэхгүй. Түүнчлэн, тэд ярихдаа аливааг битүүхэн цухуйлгаснаар чамайг таамаглахад хүргэж, үгээрээ аливаа зүйлийг битүү утгаар илэрхийлж, өөрсдийгөө тодорхой нэг байдлаар бодож байна гэж чамайг андуурахад хүргэдэг ч үнэн хэрэгтээ энэ нь төөрөгдүүлэх арга юм. Чиний ухамсарлаж байгаа зүйл нь тэдний жинхэнэ санаа огт биш; тэд зүгээр л чамд арга заль хэрэглэж, чамаар тохуурхахыг хүсдэг. Тэдний харцнаас чи ямар ч чин сэтгэл олж харж чадахгүй; энэ харц нь зальтай, тогтворгүй бөгөөд бүдэг бадаг, баригдашгүй мэдрэмж төрүүлдэг. Тэдний харцыг харах мөчидзүрх сэтгэлд чинь гэнэт эргэлзээ төрж, хэлсэн юм уу хийсэн зүйлээ буруу байв уу гэж тээнэгэлздэг. Хэрвээ чи тэдний харцыг харахгүй бол үзэл бодол чинь зөв байна, өөрийн чинь ойлголт цэвэр байна, эдгээр зүйл үнэн-зарчимд нийцэж байна, өөрийгөө тодорхой нэг байдлаар үйлдэх ёстой гэж мэдэрдэг бөгөөд тэгж хийх бат итгэл үнэмшилтэй байдаг. Гэвч тэдний харцтай тулгарах юм уу тэд чам руу тэрхүү хорон муу харцаар ширтмэгц өөрийн эрхгүй нуруугаар чинь хүйт оргихыг чи мэдэрдэг. Хэдийгээр тодорхой үг хэлээгүй ч тэдний тэр хорон муу харц чамд сэтгэл зүйн дохио өгч, чамайг төөрөлдүүлж, тэр даруй өөртөө эргэлзэхэд хүргэдэг: “Би ямар нэг буруу зүйл хэлчихэв үү? Ямар нэг буруу зүйл хийчихэв үү? Би хаана алдаа гаргачихав?” Яригдаж буй хэрэг явдал, зарчим нь мэдээжийн маш тодорхой, хоёрдмол утгагүй байсан бөгөөд чи үүнийг тэгж хийх ёстой, тэрнь зөв гэдэгт итгэлтэй байсан боловч тэдний харцтай тулгарсныхаа дараа чи харин эргэлздэг. Ийм харц бол диаволын харц юм. Энэ бол нэг тал: Тэдний хорон муу харц чамайг эргэлзэхэд хүргэдэг. Өөр нэг тал нь, заримдаа тэрхүү хорон муу харцанд тодорхой нэг утга байдаг нь басамжлал юм. Чи залуу, туршлага багатай, амьдралын туршлагаар дутмаг бөгөөд тэр ч байтугай хүн чанарын зарим нэг дутагдалтай байж болох юм, тэгээд тэдний харц чинийхтэй тулгарах үед чи тэр даруй өөртөө итгэх итгэлээ алдаж, сэтгэлээр унаж, тэр даруй өөртөө эргэлзэж, өөрийгөө маш өчүүхэн гэж мэдэрч, тэднээс дорд гэж мэдэрч, тэдний өмнө жижгэрдэг. Энэ бол диаволын харц юм. Энэхүү хорон муу харц заримдаа хүмүүсийн бодлыг будилуулж, заримдаа хүмүүсийн өөртөө итгэх итгэлийг үймүүлж, заримдаа бас хүмүүсийг сөрөг, урамгүй болгодог.

Диаволаас хойд дүр олсон хүмүүсийг ялган таних тухайд гэвэл, хэрвээ чи тэднийг нүднийх нь харцаар ажиглан ялган таних туршлагаар дутмаг хэвээр байгаа бол өдөр тутамдаа юу боддогийг нь, өдөр тутамдаа хүмүүстэй юуны талаар ярилцдагийг нь, мөн хэвийн харилцаа байгаа эсэхийг нь хар. Хэрвээ хэвийн харилцаа байхгүй, ихэнх хүн тэднийг ойлгодоггүй, ихэнх хүнтэй харилцах зарчим нь дуугаа хорих бөгөөд тэдэнд хамгийн ойр хүмүүс нь хүртэл тэд өдөр тутамдаа юу боддогийг нь мэддэггүй, яг ямар санаа бодол, үзэл баримтлалтай болохыг нь амархан ухамсарлаж чаддаггүй, эсвэл үнэндээ юу бодож байгааг нь тайлж ойлгож чаддаггүй бол ийм хүмүүс үнэхээр тооцоотой бөгөөд тааварлашгүй болох нь тодорхой байна. Тэд чимээгүй байлаа гээд санаа бодол, үзэл баримтлалгүй гэсэн үг биш; үнэндээ тэдний жинхэнэ бодол нь оюун санаанд нь нуугдсан байдаг бөгөөд тэд зүгээр л түүнийгээ хэлдэггүй. Хэрвээ тэд түүнийгээ хэлэхгүй бол тэднийг ов мэхтэй гэдгийг чи яаж олж мэдэх вэ? Тэд нэг төрлийн зальжин инээмсэглэлтэй; тэд ихэвчлэн хуурамч инээмсэглэл тодруулдаг. Тэд чамтай нүүр тулах үедээ хуурамч инээмсэглэл харуулдаг ч цааш эргэмэгцээ царай нь ямар ч хувиралгүй болж, инээмсэглэл нь алга болдог. Ийм төрлийн хүн аймшигтай, аймаар байдаг; тэд бол диавол юм. Ойлгов уу? (Ойлголоо.) Жишээ нь, чи тэдэнтэй ямар нэг зүйл хэлэлцлээ гэж бодъё. Чи үзэл бодлоо хэлсний дараа тэд байр сууриа илэрхийлдэггүй, харин зальжин инээмсэглэдэг. Зальжин инээмсэглэл ямар утгатай болохыг чи мэдэх үү? Энэ нь тэр инээмсэглэл зөвшөөрсөн эсвэл үл зөвшөөрсөн утгатай болохыг чи мэддэггүй бөгөөд чиний юу хэлэх гэснийг тэд үнэхээр ойлгосон эсэхийг чи мэддэггүй гэсэн үг юм. Тэд зүгээр л “хэхэ” гэх мэтээр инээдэг. Чиний хэлсэн зүйлийн тухайд тэд үүнийг зөв эсвэл буруу гэж хэлдэггүй, ойлгосон эсвэл ойлгоогүй гэдгээ хэлдэггүй, тиймээс чи энэ инээд үнэндээ ямар утгатай болохыг ойлгож чаддаггүй. Тэд чамд хариу өгсөн боловч энэ хариу нь хариу өгөөгүйтэй адил юм. Хэрвээ тэд хариу өгөөгүй бол чи тэднийг магадгүй ойлгоогүй байх гэж таамаглах байсан; харин ингэж хариу өгөх нь чамайг мухардалд оруулдаг. Энэ инээд нь доог тохуу, басамжлал, тохуурхал, эсвэл санал нийлж, сайшааж байгаагийн аль нь болохыг чи мэддэггүй. Хэрвээ чи тэднээс үзэл бодлыг нь асуувал тэд дахиад л “хэхэ” гэж инээгээд, “За, за” гэж хэлдэг бөгөөд үг хэлснийхээ дараа царай нь гэнэт барайдаг. Энэ нь чамд үл мэдэгдэх асар их дарамт учруулдаг. Хэрвээ чиний биеийн хэмжээ жижиг, чамд жинхэнэ байр суурь, эсвэл зөв санаа бодол, үзэл баримтлал байхгүй бол чи тэднээс сүрдэж мэднэ. Тийм учраас тэдний энэ инээмсэглэлийг зальжин инээмсэглэл гэж хэлдэг—заль мэх, ов мэхтэй байхыг зальжин гэж хэлдэг. Тэд үзэл бодлоо амархан илэрхийлдэггүй. Тэд нэг үг хэлэхийг хэтэрхий цөөн, хоёр үг хэлэхийг хэтэрхий олон, үзэл бодлоо тодорхой хэлэх юм уу тодорхой зүйл дурдахыг бүтэлгүйтэл, алдаа гэж үздэг. Тиймээс тэдний хувьд хамгийн сайн арга бол инээмсэглэж, чамаар таалгах явдал юм—чи ямар ч утгаар таамаглаж болно, чи хүссэнээрээ таамаглаж болно, гэхдээ дор хаяж тэднийг чамд дайсагнаагүй гэж чи мэдэрдэг бөгөөд ингэснээр тэдний зорилго биелдэг. Арга заль сэдэж байгаа, туйлын ов мэхтэй тэр хөгшин үнэгнүүд хийгээд муу санаатай, зальжин, харгис арга тактик хэрэглэдэг тэр хүмүүсийг ажигла: Тэд нэг их зүйл ярьдаггүй, царай нь ч нэг их хувирдаггүй, харин нүднийх нь харц, инээмсэглэл нь гаж байдаг. Хэвийн завхарсан хүмүүс болон амьтнаас хойд дүр олсон хүмүүс бүгд диаволаас хойд дүр олсон хүмүүсээс зугтдаг; тэд ийм хүмүүстэй харилцах хүсэлгүй байдаг бөгөөд ийм хүмүүстэй хамт байх нь тэдэнд аймаар санагдаж, биеийг нь арзайлгадаг. Яагаад энэ нь тэдний биеийг арзайлгадаг вэ? Учир нь ийм хүмүүс бол хүн биш, тэд бол диавол бөгөөд диаволууд юу ч хийхээс буцдаггүй. Хэвийн хүмүүс хэн нэгэнтэй харилцах үедээ тэр хүнийхээ биеийг арзайлгадаггүй. Хэвийн хүмүүст мөс чанар, эрүүл ухаан байдаг, тэд хэмжээ хязгаартай, биеэ барьж үйлддэг бөгөөд наад захын стандарттай байдаг. Хамгийн муугаар бодоход, тэд уурласан үедээ чамайг бага зэрэг харааж, өөрийгөө үнэлэх үнэлэмжинд чинь бага зэрэг халдах таагүй зүйл хэлж магадгүй. Гэвч диаволууд өөр байдаг; тэд чамайг хараадаггүй, эсвэл өөрийгөө үнэлэх үнэлэмжинд чинь халддаггүй, харин тэд чамайг хорлодог. Тэд чамайг хэрхэн төөрөлдүүлэх талаар ар хударгаар чинь тунгаан боддог; тэд нүх ухаж, чамайг өөрөө үсэрч ороход хүргэдэг. Чамайг үсэрч орсны дараагаар тэд дээрээс чинь харж, золгүй явдалд чинь бах таваа хангахын зэрэгцээ сайн хүний дүр эсгэж, “Би чамайг аварна аа! Чи яаж байгаад уначихав аа? Энд нүх байгааг ихэнх хүн мэдэж байгаа гэж би бодсон шүү дээ” гэж хэлдэг. Тэд бүр сайн хүний дүрд орж, чамайг жүжиглэлтдээ итгүүлдэг. Ийм хүн аймаар биш гэж үү? Тэрхүү нүхийг тэд ухсан бөгөөд чамд зориулан хийсэн; хэрвээ чи түүн рүү үсэрч орохгүй бол өөр хэн орох юм бэ? Чамайг нүх рүү үсэрч орсны дараа тэд чамайг аврахаар гараа сунгадаг бөгөөд чамайг аврах зуураа: “Чи яагаад үсэрсэн юм бэ?” гэж хэлдэг. Золгүй явдалд чинь бах таваа хангахын зэрэгцээ тэднийг тэр нүхийг ухсан гэдгийг нь чамд ухааруулдаггүй. Тэд чамайг хорлосон нь тодорхой байтал чамайг өөрсдөд нь гүнээ талархах сэтгэл төрүүлдэг. Энэ чинь гаж байдал биш гэж үү? (Мөн.) Энэ бол туйлын гаж байдал!

Диаволаас хойд дүр олсон хүмүүсийн байнга хийдэг нэг зүйл байдаг бөгөөд үүнийг хүн бүр харж байсан: Диаволууд хүмүүсийн тааллыг олохын тулд чихэнд чимэгтэй үг хэлэхдээ хамгийн гаргууд байдаг. Жишээ нь, ийм нэг хүн чамайг ажиллаж байхыг хараад дотор нуугдаж, ажигладаг. Чамайг ажлаа дуусгахад тэд гарч ирээд, “Өө, чи ажиллаж байсан юм уу! Яагаад надад хэлээгүй юм бэ? Би чамд тусалж, ачааллыг чинь хуваалцах байсан шүү дээ. Хэрвээ зүдэргээтэй байхаар бол хоёулаа хамтдаа хийж болно шүү дээ. Дараагийн удаа ажиллахдаа надад хэлээрэй—энэ чинь зүгээр л жижиг зүйл. Надаас тусламж гуйхаасаа битгий ичээрэй!” гэж хэлдэг. Үүнийг сонсоод зүрх сэтгэл чинь дулаацаж, хэдийгээр тэд туслаагүй ч гэсэн туслах санаа зорилготой байсан бөгөөд тэдний үг л хангалттай гэж чи боддог. Тэд чихэнд чимэгтэй үгээрээ чамайг залилдаг. Харж байна уу, тэд үнэндээ ийм зүйл хэлж зүрхэлдэг бөгөөд үүнийгээ хэлэхдээ ичдэггүй. Тэгвэл тэдний үг худал болохыг чи яаж мэдэх вэ? Дараагийн удаа чамайг даалгавраа дуусгахад тэд ирээд дахиад л чихэнд чимэгтэй үг хэлдэг: “Чи ажиллаж байгаагаа яагаад надад хэлээгүй юм бэ? Чи дандаа л надаас тусламж гуйхгүй юм; чи надад үнэхээр гадны хүн шиг хандах юм. Чи яагаад надтай ийм ёсорхуу харьцаад байгаа юм бэ?” Энэ нь хоёр, гурван удаа давтагдсаны дараа тэд үнэндээ чамд ажилд чинь туслахыг хүсдэггүй бөгөөд зүгээр л чамайг мэхэлж, тааллыг чинь олохын тулд зарим нэг чихэнд чимэгтэй үг хэлж байгааг чи мэддэг. Тэдний тусламж үнэхээр хэрэгтэй зүйл гарахад тэд хаанаас ч олддоггүй. Энэ ямар гээч хүн бэ? Энэ бол диавол, яавч хүн биш. Диаволаас хойд дүр олсон хүмүүсийн хувьд өөрсдийн зорилгод хүрч, хүмүүсийг мэхлэхийн тулд таарсан хүн бүрдээ чихэнд чимэгтэй үг хэлдэг. Тэд зальжин арга залиар дүүрэн; тэд хүн биш, харин диаволууд юм. Ийм хүмүүстэй харилцах нь ямар нэг үнэ цэнтэй юу? Та нар тэдэнд анхаарал хандуулах ч хэрэггүй. Та нарын өдөр тутмын амьдралд ийм хүмүүс байдаг уу? (Байдаг.) Ийм хүн иймэрхүү хэрэг явдал дээр ингэж авирладаг бөгөөд бусад хэрэг явдал дээр ч мөн адил авирладаг—тэд үргэлж хүмүүсийг мэхэлдэг. Тэд ийм л гаж байдаг; тэд хүмүүст чин сэтгэлээсээ ханддаггүй.

Та нар бүгд диаволаас хойд дүр олсон хүмүүсийн “гаж байдал” гэх онцлог шинжийн нэг илрэлийг—өөрөөр хэлбэл, заль мэхтэй байдлыг тодорхой хэмжээнд ялган таньж чадаж байна уу? (Чадаж байна.) Ийм төрлийн хүн тун ов мэхтэй, тун заль мэхтэй, мөн тун муу санаатай, зальжин байдаг. Хэрвээ чи тэдний илрэлийг завхралын хэвийн илрэл мэт үзсээр, тэдэнд ах эгч нарын хувиар тусалж, дэмжсээр байвал энэ нь мунхаг байдлын илрэл биш гэж үү? (Мөн.) Чи ирээдүйд эдгээр мунхаг зүйлийг дахиж хийх ёсгүй; тэд бол хүн биш, харин диаволууд бөгөөд чиний тусалж, дэмжих хүмүүс биш. Үнэн гэж юу болохыг, үнэнч шударга хүн байх нь сайн гэдгийг тэд зүрх сэтгэлдээ мэддэг. Гэвч мэдэх нь нэг хэрэг; тэд өөрсдөдөө ийм шаардлага тавьдаггүй бөгөөд үнэнч шударга хүн байхыг хэзээ ч хэрэгжүүлдэггүй. Тэд хэрэгжүүлэхийг хүсдэг ч чаддаггүйдээ биш; харин хэзээ ч ингэж хэрэгжүүлэх гэж зорьдоггүй. Бодоод үз дээ—тэд зүрх сэтгэлдээ юу сэдэж, төлөвлөдөг вэ? Эерэг зүйлтэй холбоотой нэг ч зүйл, эерэг санаа бодол, үзэл баримтлалтай холбоотой нэг ч бодол байдаггүй. Тэд үнэнийг хэрэгжүүлэх гэж зорьдоггүй, зөв замаар алхах гэж зорьдоггүй тул зүрх сэтгэлдээ үнэн-зарчмыг хэзээ ч эрж хайдаггүй, Бурханы санаа зорилгын дагуу хэрхэн үйлдэхийг ч эрж хайдаггүй. Тэд бас бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэх, эсвэл бүхнээ зориулж, чин сэтгэлээ өргөх гэж зорьдоггүй. Тэдний тооцоолдог бүхэн нь заль мэхтэй зүйлс байдаг. Зарим хүн: “Тэдний тооцоолдог зүйл бол дотоод ертөнцийнх нь асуудал—үүнийг ялган танихад амаргүй. Тэд сэтгэлээ нээж, энэ талаар нөхөрлөхгүй байхад бусад хүн тэдний юу бодож байгааг яаж мэдэх юм бэ? Тэд гаднаа нэлээд сайн авирладаг, мөн хийх ёстой ажилдаа шамддаг. Чи яагаад тэднийг заль мэхтэй гэж хэлж, диавол гэж тодорхойлдог юм бэ?” гэж хэлдэг. Бусад нь: “Тэд зүгээр жаахан хорон муу харц гаргаж, бага зэрэг зальжин инээмсэглэдэг ч гэсэн бид тэдний дотоод ертөнцдөө юу бодож байгааг нь нэвт харж чадахгүй шүү дээ” гэж хэлдэг. Тэгвэл тэднийг диавол гэдгийг хэрхэн ялган таних вэ? Хүний бодол санаа барьцгүй; хэрвээ тэд түүнийгээ илэрхийлэхгүй бол чи харж, эсвэл олж мэдэж чадахгүй, тэгээд түүнийг нь ялган таньж чадахгүй. Гэхдээ хүн ямар санаа бодол, үзэл баримтлалтай байх нь хамаагүй, дотоод ертөнцдөө юу хүсэж мөрөөдөж, юу тооцоолдог байх нь хамаагүй, тэд зорилгодоо хүрэхийн тулд гарцаагүй үйлдэх тул зарим зүйл, зарим илрэлийг хэзээд амьдран харуулах болно. Тэд хүмүүсийн дунд амьдарч байгаа цагт бусад хүн тэдний хийдэг зүйлийг харж, эсвэл түүнтэй нь таарах л болно. Тэдний зүрх сэтгэлийнхээ угт юу тооцоолж, сэдэж, төлөвлөж байгааг чи мэдэхгүй байж болох ч тэд нэг л өдөр өөрсдийнхөө сэдэж, төлөвлөж, тооцоолдог зүйлсийг илчилж, харуулах болно; тэд тэдгээрийг бодит байдал болгож, хүмүүсийн дунд зарим нэг үйлдэл хийнэ. Эдгээр зүйл нүдний чинь өмнө тохиолдох үед чи тэдгээрийг харж чадахгүй гэж үү? Чи тэр хүнийг ялган таньж чадахгүй гэж үү? Зарим хүн: “Би тэдний илрэлийг харсан ч ийм төрлийн хүнийг хэрхэн ялган таньж, тодорхойлохоо мэдэхгүй л байна” гэж хэлдэг. Үүнийг зохицуулахад амархан; ийм төрлийн хүн хэд хэдэн онцлог шинжтэй байдаг бөгөөд чи тэдгээрийг эдгээр онцлог шинжээр дамжуулан ялган таньж чадна. Эхний онцлог шинж нь тэд үргэлж өөрсдийнхөө хүслээр үйлддэг бөгөөд үнэн-зарчмыг хэзээ ч эрж хайдаггүй. Тэд юу ч хийсэн бай, урьдаас өөрсдөө төлөвлөж, бүхэлдээ өөрсдийнхөө төлөвлөгөө, хөвөрсөн бодол, санаа зорилгын дагуу, бүхэлдээ өөрсдийнхөө хүслээр үйлддэг. Тэд хүн бүрийн санал бодлыг асуудаггүй, мэдээж үнэн-зарчмыг бүр ч эрж хайдаггүй, эсвэл ажлын зохицуулалтын дагуу бүр ч үйлддэггүй. Хэрвээ чи эдгээр илрэлийг харж чадвал диаволууд бүрмөсөн ил болох бус уу? (Тийм.) Зарим хүн: “Магадгүй тэд үнэнийг ойлгож, үнэн-зарчмыг мэддэг болохоороо бусадтай хэлэлцэхгүйгээр юу хийхээ мэддэг байх” гэж хэлдэг. Энэ үг дахиад л буруу байна; энэ нь аливааг нэвт харж чаддаггүйг илтгэж байна. Та нарын хувьд, диаволуудын хэлдэг, хийдэг зүйлс бол даван туулахад бэрх олон саад тотгор юм. Тэд ах эгч нарын санал бодлыг эрж хайсан эсэх нь хамаагүй, тэдний үйлдлийн зорилго, сэдэл, үндэслэл, зарчим нь өөрсдийнхөө нэр хүнд, байр суурь, нэр нүүрийг хамгаалахын төлөө байна уу, эсвэл чуулганы ажлыг хамгаалахын төлөө байна уу, мөн хүрсэн эцсийн үр дүн нь Бурханы гэрийн эрх ашгийг хамгаалж байна уу, энэ нь ихэнх хүнд хохирол, хор хөнөөл авчирч, хорлон сүйтгэж байна уу, эсвэл ашиг тус авчирч байна уу гэдгийг чи тодорхой харах ёстой. Диаволаас хойд дүр олсон хүмүүс юу ч хийсэн бай, энэ нь үргэлж өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө байдаг; энэ бол диаволаас хойд дүр олсон хүмүүсийн бас нэг онцлог шинж юм. Тэдний нүдээр бол, яг л бизнес хийж буй худалдаачин шиг эрх ашиг нь бүхнээс дээгүүр байдаг: эрх ашиг бол хамгийн чухал. Хэний эрх ашиг хамгийн чухал вэ? Диаволуудын өөрсдийнх нь эрх ашиг хамгийн чухал. Хэрвээ хийж байгаа зүйл нь тэдний эрх ашиг, нэр нүүр, байр суурь, нэр хүнд, эсвэл эд хөрөнгө, мөнгийг хамгаалж чадах бол тэд яавч хойш суухгүй, харин эцсийг нь хүртэл үргэлжлүүлж, тултал нь хийнэ. Дээд түвшний удирдагчид юм уу ах эгч нар үүнийг эсэргүүцэж, цааш үргэлжлүүлэх боломжгүй болж, тэд мухардалд орсон ч гэсэн хийхийг хүссэн зүйлээ үргэлжлүүлэхийн тулд бүх эсэргүүцэгчийг зайлуулж, бүх саад бэрхшээлийг арилгах гэж бүхий л аргыг сүвэгчлэн тойруу арга тактик хэрэглэх болно. Тэд яавч хойш суухгүй; тэд зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалдаг. Одоо, та нар үүнийг тодорхой харж чадна: эдгээр зүйл нь тэдний сэдэж, төлөвлөж, бодож олсон төлөвлөгөө, арга хэрэгсэл, арга хэмжээ, эсвэл алхам байх нь хамаагүй, тэд бүгдийг нь оюун ухаандаа тооцоолсон байдаг; тэдний боддог ганц зүйл нь эрх ашиг бөгөөд оюун ухаан нь эрх ашгийн тухай бодлоор дүүрэн байдаг; хэнийг ашиглах, хэнтэй ойртох, хэнээс хол байх, хэнийг дэмжих, хэнийг эсэргүүцэх, хэнийг чөлөөлүүлэх гээд энэ бүх зүйлийг тэд эрх ашгийнхаа дагуу стратеги болгон боловсруулдаг. Хэрвээ тэд ажил хийж, үүргээ гүйцэтгэхдээ энэ хэмжээнд тулбал тэд бол антихристүүд, жинхэнэ дүр төрхөө харуулж буй диаволууд юм. Ийм хүмүүс туйлын тааварлашгүй, тооцоотой байдаг; тэд өдөр бүр эдгээр зүйлийг тунгаан боддог. Хэрвээ тэд чуулганы хүн бүрийг бүрэн тандаж мэдэх хэрэгтэй болбол энэ нь хэр удаан хугацааг авах бол? Тэд чуулганы бүх гишүүний нөхцөл байдал, хүн бүрийн бодитой асуудал, жинхэнэ бэрхшээлийн талаар маш тодорхой тандаж мэдээд, цаг нь бүрдсэний дараа л үйлдэж эхэлдэг бөгөөд хүссэн бүхнээ хийдэг—тэд хэнд ч өршөөл үзүүлдэггүй, хэн ч тэдэнд саад болж чадахгүй. Тэд өөрсдөдөө ашиг тус олж авах гэж чармайн, чуулганы ажил хийх нэрийдлээр өөрийнхөө ажил хэргийг явуулдаг. Эцэст нь чуулганы ажил болон ах эгч нарын амь-оролт хохирол амсдаг. Тэд бүх ах эгч нарын амь-оролт болон Бурханы гэрийн эрх ашгийг золиослох төлөөсөөр хувийн эрх ашгаа хамгийн чухалд тавих зорилгодоо хүрдэг. Энэ үед та нар тэднийг тодорхой харж чадахгүй гэж үү? Тэдний аливааг хийдэг арга барил болон эцсийн үр дүнгээс нь дүгнэвэл тэд бол диаволууд; тэд хүн биш. Тэд өдөржин маш бага зүйл ярьж, үзэл бодлоо ховорхон илэрхийлдэг мэт харагддаг ч үнэндээ тэд өдөр бүр ашиг тус олж авахын тулд хэрхэн үйлдэхээ тооцоолон өдөр бүрийг өнгөрөөдөг. Хэдийгээр тэд гаднаа нэлээд тайван, нэлээд боловсон, нэлээд зөөлөн, нэлээд хүмүүжилтэй, бас яриа биш мэт харагддаг ч дотроо зүрх сэтгэл нь догшин тэнгис мэт хуйларч байдаг. Тэд эдгээр зүйлийг бүрэн тандаж мэдээд, дараа нь бодож олсон төлөвлөгөөгөө хэрэгжүүлдэг бөгөөд эцсийн үр дүн нь тэд яг сэдсэнийхээ дагуу амжилтад хүрдэг. Энэ нь диаволын ажил биш гэж үү? (Мөн.) Энэ бол диаволын ажил. Энэ үед та нар тэднийг нэвт харж чадахгүй гэж үү?

Өнгөрсөн жилийн сайн мэдээний ажилд гарсан ийм томоохон асуудал нь хэдэн диаволтай шууд холбоотой, диаволуудын үйлдэлтэй шууд холбоотой байсан. Тэр диаволууд үйлдэл хийхдээ үнэн-зарчмыг хэзээ ч эрж хайгаагүй. Дээрхээс ажил даалгасны дараа тэд биечлэн дуртайяа хүлээж авсан боловч чуулгануудад очиж ажиллахдаа зүгээр л дураараа дургиж, муу зүйл хийсэн. Тэд Бурханы гэрийн эрх ашгийг хамгаалаагүй бөгөөд үр дүнд нь Бурханы өргөл хохирол амсаж, сайн мэдээний ажил хохирол амсаж, чуулганы амьдрал хохирол амссан; хэд хэдэн талбар дээр хохирол амссан бөгөөд тэд бас чуулганы ажлыг эмх замбараагүй болгосон. Диавол юу бодож байгааг чи нэвт харж чадахгүй байж болох бөгөөд тэд зарчмыг эрж хайсан эсэхийг ч чи мэдэхгүй. Гэвч тэднийг үйлдэх үед анхны шинж тэмдгийг нь чи хараад, тэдний үйлдлийн арга барил, эх үндэс нь буруу болохыг, тэд бүхэлдээ өөрсдийгөө гайхуулж, өөрсдийнхөө хүслээр аливааг хийж, дур зоргоороо, дураараа авирлан, тусгаар хаант улс байгуулж байгааг чи мэднэ. Түүгээр ч барахгүй, диаволуудын бүлэглэл нэг нэгнээ хамгаалдаг; тэдний хэн нь ч Бурханы гэрийн эрх ашгийг хамгаалдаггүй. Том диаволууд юу ч хийсэн бай, дагагчид болон жижиг диаволууд нь тэднийг зусардаж, бялдуучлах гэж хамаг байдгаараа хичээдэг. Том диаволууд увайгүй, дураараа авирладаг бөгөөд жижиг диаволууд нь тэднийг даган дуурайж, улыг нь долоодог—тэд хоорондоо үгсэн хуйвалддаг. Зарим хүн хэн нэгний мөн чанарыг диаволынх гэдгийг нь нэвт харж чадахгүй хэвээр байна гэж хэлдэг. Тийм бол, тэдний хийдэг зүйлийн шинж чанар болон үр дагаврыг нь хар. Хэрвээ шинж чанар, үр дагавар нь маш ноцтой бол энэ нь диаволын ажил гэдэгт итгэлтэй байж болно. Жишээлбэл, сайн мэдээ номлоод олж авсан хүмүүсийн тоог хуурамчаар мэдээлэх хэрэг явдлын тухайд зарим хүн: “Тоог хуурамчаар мэдээлэх нь зарчимд харшлахгүй гэж үү? Бид бодитой тоог мэдээлэх ёстой; хэчнээн хүн олж авна, тэрийгээ л мэдээлэх ёстой. Бид яаж тайландаа худал хэлж болох юм бэ? Зуун хүн олж авсан байхад мянга гэж, эсвэл мянган хүн олж авсан байхад түм гэж яаж мэдээлж болох юм бэ?” гэж хэлсэн байдаг. Эдгээр хуурамч удирдагчийн нэг нь юу гэж хэлсэн бэ? “Та нар ингэж мэдээлэх ёстой; хүн бүр ингэж мэдээлдэг. Энэ бол Ариун Сүнсний урсгал!” Та нар энэ үгийг ялган таньж чадах уу? Хуурамч, зохиомол тоо мэдээлэх нь Бурханыг мэхлэх гэсэн оролдлого болох нь тодорхой байна. Энэ нь яаж Ариун Сүнсний урсгал байж болох юм бэ? Энэ бол ёрын муу чиг хандлага юм. Ариун Сүнс хэзээ ч хүмүүст худал хэлж, хуурамч тоо мэдээл гэж хэлж байгаагүй; зөвхөн диаволууд л ийм зүйл хэлж чадна. Та нар үүнийг ялган таньж чадах уу? Тэр хуурамч удирдагч тийм утгагүй үг хэлж чадсан болохоор тэр хэвийн хүн биш; тэр хуурамч удирдагч ч бас диаволуудын ангилалд багтдаг. Та нар энэ хэрэг явдлыг нэвт харж чадах уу? Ийм үгийг диаволууд хэлдэг гэдгийг та нар ялган таньж чадах уу? Зөвхөн диаволууд болон Сатанууд л ийм зүйл хэлж чадна. Хэрвээ та нар энэ хэрэг явдлыг нэвт харж чадахгүй бол та нар ялган таних чадвараар дэндүү дутмаг байна. Хэрвээ амьтнаас хойд дүр олсон хүмүүс үүнийг нэвт харж чадахгүй бол энэ нь тодорхой хэмжээгээр өршөөж болох зүйл, учир нь тэд хүн биш; тэдэнд хүний сүнс байдаггүй. Хэрвээ чи үнэхээр ялган таних чадвартай бөгөөд энэ хэрэг явдлыг нэвт харж чадаж байвал хариуцлагаа биелүүлсэн хэрэг мөн үү? Чи босож, энэ хэрэг явдлыг зогсоож, ил болгосон уу? Чи: “Би үүнийг нэвт харсан, гэхдээ миний байр суурь доогуур болохоор үг минь жин дардаггүй, би сул дорой, ганцаараа байна; би үүнийг зогсоож, ил болгож зүрхлэхгүй байна!” гэж хэллээ гэж бодъё. Тийм бол, чи арчаагүй хулчгар амьтан байна! Чи байр суурин дээрээ бат зогсоогүй бөгөөд гэрчлэлдээ бат зогсоогүй; чи Бурханы үнэнч үйлчлэгч биш, чи хүний хариуцлагыг биелүүлээгүй байна. Чи зүгээр л мунхаг хүн, арчаагүй хулчгар амьтан. Надад хэл дээ, Бурхан арчаагүй хулчгар амьтдад дуртай юу? (Үгүй.) Бурхан чамд амь хайрлаж, чамайг үнэнээр хангаж, өдөр тутмын амьдралд чинь Сатаны хор хөнөөлөөс хамгаалдаг. Гэвч чи үнэнийг хүлээн авдаггүй бөгөөд оронд нь Сатаныг даган мууг үйлдэж, диаволуудын дунд амьдарч, Сатанаар өөрийгөө хорлуулдаг болох нь харагдаж байна. Чи Сатануудын жинхэнэ төрхийг тодорхой хардаг хэрнээ тэднийг ил болгодоггүй. Энэ бол өөртөө гай дуудаж байгаа хэрэг; чи Сатанд хууртагдах нь аргагүй. Бурхан чамайг ялган таних чадвараа өсгөөсэй гэсэндээ үнэнээр хангадаг. Хэрвээ чи ялган таних чадвартай хэрнээ хэлгүй, дүлий хүний дүр эсгэсээр, хуурамч удирдагч, антихристүүдийг ил болгох гэж босохгүй бол чи арчаагүй хулчгар амьтан байна! Чи хүний биелүүлэх ёстой хариуцлагыг биелүүлээгүй; чи хариуцлагаа умартсан, чи бол хог шаар, арчаагүй хулчгар амьтан, бэлэнчлэгч, ямар ч хэрэггүй амьтан! Сайн мэдээ номлоход тоог хуурамчаар мэдээлэхийг диаволууд хүмүүст тулгаж байгаах энэ үйлдэл нь нэлээд илэрхий байж таараа бөгөөд ялган танихад хэцүү биш. Хэн нэгэн чамайг өшиглөж, эсвэл цохилоо гэж бодъё. Тэр яагаад чамд ингэж хандаж байгааг чи мэдэхгүй бөгөөд үүгээрээ юу хэлэх гэснийг нь чи ялган таньж чаддаггүй. Тэгээд тэр хүзүү рүү чинь хутгалах үед л чи: “Тэр намайг алах гэж байна!” гэж ухаардаг. Надад хэл дээ, чи ямар тэнэг юм бэ? Тэр чамайг хорон санаагаар өшиглөж байхад чи түүнийг ёрын муу хүн гэдгийг нь ч ялгаж салгаж чадахгүй, “Би чамайг гомдоогоогүй байхад чи яагаад намайг өшиглөж байгаа юм бэ? Чамд ер нь хүн чанар байна уу?” хэмээн түүнтэй учир зүйгээ олохыг хичээсээр байдаг. Хэрвээ тэр чамайг шалтгаангүйгээр өшиглөж байвал тэр ёрын муу хүн биш гэж үү? Ёрын муу хүнтэй учир зүйгээ олох хэрэг байгаа юу? Хэрвээ тэр чам руу хутга барин дайрвал харамсаад ч хэтэрхий оройтсон байх болно. Чамайг тусламж дуудан хашхирах үед хэдийнээ оройтсон байх болно; чиний амь нас эрсэдсэн байх болно. Чиний биеийн хэмжээ ямар жижиг, чи ямар тэнэг болохыг хар даа! Сатануудтай таарах үедээ чи өөрөө түрүүлэн дайрах ёстой, битгий идэвхгүй бай. Хэрвээ чи үргэлж идэвхгүй байгаад, Сатанууд амийг чинь авах гэж байх тэр үед л хариу үйлдэл үзүүлж, Бурханд хандан аврал эрэн хашхирдаг бол энэ нь дэндүү идэвхгүй, дэндүү ухаан муутай хэрэг юм! Бурхан ийм хүмүүст дургүй.

Зарим хүн хуурамч удирдагч, антихристүүдтэй холбоотой асуудлыг маш тойруу замаар мэдээлдэг. Тэд орон нутгийнх нь хэн нэгэн хүн мэдээлэл тарааж, ёрын муу хүмүүс үүнийг нь мэдээд, өөрсдийг нь тарчлаахаас айсандаа тэднийг орон нутгийнхаа чуулганд мэдээлэхээс зүрхшээж, оронд нь өөр газрын чуулган руу очиж мэдээлдэг. Энэ хүмүүсийн биеийн хэмжээ ийм л жижиг. Чи Бурханд итгэдэг хэрнээ ёрын муу хүмүүс, диаволуудаас тэгтлээ их айдаг гэж үү? Диаволууд тийм их хүч чадалтай юу? Диаволууд амийг чинь авч чадах уу? Хувь заяа чинь диаволуудын гарт байдаг уу? Чи яагаад тэднээс тэгтлээ их айдаг юм бэ? Тэд зүгээр л ёрын муу хүмүүс; тэд чамайг яаж чадах юм бэ? Хамгийн муугаар бодоход, энэ улсад хууль гэж бий—чи юунаас айдаг юм бэ? Энэ бол диаволууд дураараа дургидаг Хятад улс биш; энэ бол хуулинд захирагддаг ардчилсан улс. Тэгээд ч чамд чуулганд ах эгч нар чинь байгаа гэдгийг дурдах нь илүүц—тэр ёрын муу хүмүүс чамайг яаж чадах юм бэ? Зарим хүн удирдагч, ажилчдын асуудлыг мэдээлэх төдийд л ингэж их айдаг. Тэдний итгэл бага байгаа нь асуудал биш; эд бол амьд явах ч эрхгүй арчаагүй хулчгарууд, сул дорой амьтад юм! Бурханы чамд өгсөн амьсгалыг чи дэмий үрж байна; үүнийг амьтанд өгсөн бол дээр байх байж. Амьтан хүртэл шахалтад орох үедээ хүнийг хазаж чаддаг. Чи амьд байгаа хэрнээ иймхэн ч тэвчээр хатуужилгүй байна; чи хэтэрхий хулчгар юм! Хэдийгээр зарим хүн ёрын муу хүмүүстэй таарах үедээ тэдэнтэй нүүр тулан тэмцэж зүрхэлдэггүй ч чуулганы ажлыг аюулгүй байлгахын тулд мэргэн ухаан ашигладаг. Тэд ёрын муу хүмүүсийн асуудлыг дээд шатныханд мэдээлж, үнэнийг хайрладаг хүмүүстэй хүч хавсран тэр ёрын муу хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлдөг. Тэдэнд ийм шийдэмгий зан байдаг: “Чи бол ёрын муу хүн, гэхдээ би чамаас айхгүй. Би чамайг Бурханы гэрийн ажлыг үймүүлж, хорлон сүйтгэх муу үйл хийхийг зөвшөөрөхгүй. Би чамайг санасандаа хүрэхийг зөвшөөрөхгүй. Би амиараа дэнчин тавиад ч хамаагүй чамтай тэмцэнэ—чи намайг яаж чадах юм бэ? Хамгийн муугаар бодоход чи амийг минь авна, гэхдээ амьсгалтай байгаа цагтаа би чамтай эцсээ хүртэл тэмцэх болно!” Та нарт ийм итгэл байна уу? Тэр арчаагүй хулчгаруудад ийм итгэл байдаггүй. Диаволууд чуулганы ажлыг үймүүлж байгааг харах үедээ тэд үүнийг буруу, диаволууд, антихристүүд муу үйл хийж байна гэдгийг зүрх сэтгэлдээ мэддэг. Гэвч тэд: “Би тэднийг ил болгож, мэдээлж чадахгүй; би өөртөө төвөг удах ёсгүй. Асуудал төвөг бага байх тусмаа сайн; өөрийгөө хамгаалах нь чухал. Хэрвээ би ёрын муу хүмүүсийг ил болгосноос болоод тэд намайг чуулганаас хөөж, Бурханд итгэж, авралд хүрэх боломжгүй болж, бүр үүргээ ч гүйцэтгэж чадахгүй болбол би бүрмөсөн таягдан хаягдсан байх биш үү?” гэж боддог. Тэд өс хонзонгоос нь маш их айдаг тул ёрын муу хүмүүсийг ил болгохоос зүрхшээдэг. Тиймээс, агуу улаан луу Бурханы сонгосон хүмүүсийг улайран дарангуйлж, хавчиж хяхах үед тэд ч бас айх нь гарцаагүй бөгөөд хэрвээ баривчлагдвал гарцаагүй Иудас болж, Бурханаас урвах болно. Тэгэхээр, хэрвээ чи чуулган дахь ёрын муу хүмүүсээс айж, муу үйл хийж байгааг нь хараад тэднийг ил болгохоос зүрхшээдэг бол энэ нь Сатанд бууж өгч байгаа хэрэг биш үү? Бурхан чамайг үнэнээр хангаж, чамд итгэл өгч, өнөөг хүртэл чамайг хамгаалж, амьд үлдээсэн. Чи Бурханы чамд өгсөн амьсгалаар амьсгалж, Түүний чамд хангадаг үнэнийг эдэлж, Түүний нигүүлслийг эдэлдэг. Чи чуулганы амьдралын ийм сайн нөхцөлтэй, нэлээд тухтай амьдардаг. Гэвч Бурханы гэрт ёрын муу хүмүүс үймээн дэгдээж байхад чи үүнийг харж, ялган таньдаг хэрнээ ганц үг хэлэхээс ч зүрхшээж, бүр чанга амьсгалахаас ч зүрхшээдэг—чи ямар гээчийн бүтээгдсэн зүйл юм бэ? Чи амьд явах ч эрхгүй! Чи орон нутгийнхаа чуулганд байгаа асуудлыг орон нутгийн удирдагчдад мэдээлдэггүй, харин оронд нь өөр газрын чуулган руу очиж мэдээлдэг. Ийм өчүүхэн, хулчгар сэтгэлгээтэйгээр чи агуу зүйлсийг бүтээж чадах уу? Тэгсэн хэрнээ чи Бурханд гэрчлэл хийж, ялагч болмоор байна гэж хэлдэг—чи бол хэн ч биш, чи араатнаас ч дорд юм! Нохой хүртэл эзнээ хамгаалахаа мэддэг. Хэрвээ танихгүй хүн ирвэл нохой эзнийх нь аюулгүй байдалд заналхийлэх вий гэж айсандаа хамаг чадлаараа хуцдаг. Зарим нохой том биш бөгөөд ганц өшиглөхөд л газарт уначихаар байдаг ч тэд айдаггүй, хамаг чадлаараа хуцсаар байдаг—тэд эзнээ хамгаалахын тулд ингэдэг. Зарим нохой бүр эзнээ хамгаалахын тулд амиараа дэнчин тавьдаг. Энэ хүмүүст ийм өчүүхэн төдий ч итгэл алга, манаач нохой эзэндээ үнэнч байдгаас ч долоон дор үнэнч бус байдаг—тэд бүгд тус нэмэргүй олиггүй амьтад! Тэд Бурханы нигүүлсэл, хангалтыг үнэ төлбөргүй эдэлж, хариуд нь юу ч өгдөггүй бөгөөд бүр Бурхан хүмүүсийг хайрлаж, хүмүүст өршөөл үзүүлэх ёстой гэж зүй ёсны хэрэг мэт үздэг. Тэд чуулганы ажил үймүүлэгдэж, хорлон сүйтгэгдэж байгааг хараад зүрх сэтгэлдээ огтхон ч тавгүйтдэггүй. Энэ нь тэд араатнаас дор, манаач нохойноос бүр ч дор гэсэн үг юм. Ирээдүйд диаволуудтай дахин таарах үедээ чи яах ёстой вэ? Хэрвээ чи тэднийг нэвт харж чадахгүй, инээмсэглэх үедээ ямар муу зүйл хийхээр төлөвлөж байгааг нь, эсвэл нүднийх нь харцанд ямар хорон муу санаа нуугдаж байгааг мэдэхгүй бол эхлээд тэднийг ажиглаж болно. Тэдэнд хяналт тавих найдвартай хүн олж, нууцаар юу хэлж, хийж байгааг нь, мөн хамсаатнуудтайгаа юу сэдэж байгааг нь хар. Чи тэдний бүх төлөвлөгөө, арга залийг бага дээр нь таслан зогсоож, тэднийг санасанд нь хүргэхгүй, Бурханы гэрийн ашиг сонирхолд хохирол учруулахыг зөвшөөрөхгүй байх ёстой. Зарим хүнд ийм шийдэмгий зан байдаг: “Би Бурханы гэрийн хаалгыг сайн манах ёстой, би сайн манаач нохой байх ёстой. Бусад хүн энэ хэрэг явдалд хэрхэн хандахыг би мэдэхгүй ч миний хувьд би үүнийг зүгээр өнгөрөөхгүй; би диаволуудтай эцсээ хүртэл тэмцэх болно!” Үүнийг Бурханд үнэнч байх гэж хэлдэг; энэ нь тэд хэр чадвартайгаа батлах гэж оролдож байгаа хэрэг биш. “Би үүнийг хийхдээ Бурханд түшиглэнэ; намайг энд байхад ямар ч диавол санасандаа хүрч, амжилт олох боломжгүй! Би Бурханы гэрийн хаалгыг манаж, ах эгч нарыг хамгаалж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж, Бурханы гэрийн ажлыг аюулгүй байлгана. Хэн ч үймээн дэгдээж, хорлон сүйтгэх ямар ч боломжгүй—хэрвээ би хэн нэгнийг тийм зүйл хийж байгааг харах юм бол тэдэнд зөөлөн хандахгүй. Хэрвээ тэднийг чөлөөлөх ёстой бол чөлөөлнө, хөөх ёстой бол хөөнө, зайлуулах ёстой бол зайлуулна. Би яавч хойш суухгүй!” Та нарт ийм итгэл байгаа юу? (Байгаа.) Хэрвээ чи хүн юм уу амьтантай тэмцэхдээ нэлээд чадварлаг хэрнээ диаволуудтай тэмцэх хэрэгтэй болох үедээ хулчийж, айж, яст мэлхий шиг хуягандаа шургадаг бол Бурхан чамайг дууссан, юунд ч хэрэггүй, үнэнийг олж авч чадахгүй, авралд хүрч чадахгүй гэж хэлдэг. Диаволуудтай тэмцэх нь жинхэнэ тулаан; энэ бол Бурханд гэрчлэл хийх тулаан. Энэ бол ялагчид, ариун хүмүүс болон Бурханыг дагагчдын хийх ёстой тулаан, тэдний баримтлах ёстой байр суурь, мөн тэдний эзэмших ёстой шийдвэр төгс байдал, шийдэмгий зан юм. “Диаволуудтай эцсээ хүртэл тэмц! Тэд, эсвэл би! Би яасан ч айхгүй, би яасан ч ухрахгүй, би яасан ч зүрхшээхгүй!” Та нарт ийм шийдвэр төгс байдал байгаа юу? (Одоо бидэнд байгаа.)

Зарим хүний биеийн хэмжээ хэтэрхий жижиг байдаг. Тэд эрх мэдэл, байр суурьтай хүмүүстэй, ялангуяа догшин ширүүн төрхтэй, хашир, туйлын башир аргатай, түүнчлэн муу санаатай, зальжин хүмүүстэй таарах үедээ зүрх сэтгэлдээ айдас мэдэрдэг. Энэ хүмүүсийг диаволууд гэдгийг нь маш сайн мэддэг хэрнээ тэдэнд зусардаж, аргадаж, ая эвийг нь олох гэж зүтгэдэг бөгөөд тэдний ил болгох нь байтугай өчүүхэн төдий дургүйг нь хүргэж зүрхэлдэггүй. Диаволууд, Сатануудыг хараад тэд ямар ч зарчим баримталж зүрхэлдэггүй, ариун хүний ямар нэг ёс жудаг ч тэдэнд байдаггүй. Зарим нь бүр: “Бид энэ хүмүүстэй нийцэж, сайн харилцаа тогтоох ёстой, эс бөгөөс чуулганы ажил урагшлах боломжгүй” гэж хэлдэг. Энэ хүмүүс Бурханы гэрт ямар ч тус нэмэргүй нь тодорхой, мөн тэд бол диаволууд, антихристүүд гэж тодорхойлогддог бөгөөд хөөгдөх юм уу зайлуулагдах ёстой хүмүүс гэдэг нь тодорхой байхад зарим хүн тэднийг тэвчдэг. Энэ хүмүүс тэднийг дийлж чадахгүй гэж боддог; тэд зүрх сэтгэлдээ айж, чичирч, өөрсдийнхөө нөхцөл байдалд санаа зовж, тэдэнд гадуурхагдах юм уу дээрэлхүүлэх вий гэж санаа зовдог. Тэр хүмүүстэй харьцах мэргэн ухаан, тэдэнтэй тэмцэх хангалттай биеийн хэмжээ тэдэнд байдаггүй бөгөөд тэд ахин дахин ухарч, ахин дахин бууж өгч, буулт хийдэг. Үр дүнд нь гурван сар, дараа нь зургаан сар өнгөрч, эцэст нь чуулганы ажил гацалтад орж, чуулганы амьдрал эмх замбараагүй болдог. Тэд энэ ёрын муу хүмүүс, диаволууд үймээн дэгдээж байгааг тодорхой хардаг, энэ дотоод танхай этгээдүүд чуулганд дураараа дургиж байгааг хардаг хэрнээ өөрсдийнх нь аюулгүй байдал, байр суурь, нэр хүнд, ашиг сонирхолд нөлөөлөх вий гэж айсандаа тэднийг ил болгох юм уу зохицуулж зүрхэлдэггүй. Чиний байр суурь, нэр хүнд, хувийн аюулгүй байдал яаж тийм чухал байж чаддаг юм бэ? Бурханы гэрийн ямар ч ажил чиний тэр өчүүхэн амиас илүү чухал биш гэж үү? Хамгийн муугаар бодоход, чи Бурханд үнэнч байхын тулд бага зэрэг эрсдэл хүлээлээ ч Бурхан чамайг хамгаалахгүй гэж үү? Хэрвээ чи Бурханы гэрийн ашиг сонирхлыг аюулгүй байлгахын тулд мэргэн ухаан ашиглаж, зарчмын дагуу үйлдвэл Бурхан чамайг Сатануудад тушааж, хүссэнээрээ чамайг ашиглаж, ноцтой хор хөнөөл учруулахыг нь зөвшөөрөх үү? (Үгүй.) Бурхан ийм төрлийн хүнийг маш их хайрладаг, Тэр тэднийг хэчнээн хайрлаад ч ханадаггүй; Тэр яаж чамайг Сатануудад тушааж чадах юм бэ? Чиний итгэл хэтэрхий бага байна. Чи яг л өнгөрсөн үеийн Петр шиг байна—Эзэн Есүс тэнгисээс түүнийг дуудаж, “Хүрээд ир” гэж хэлсэн нь Петрийг тэнгис дээгүүр тэгш газар явж байгаа мэт алхах ёстой гэсэн үг байсан ч Петр алхах тусмаа улам их айж, Бурханд итгэх итгэлээ алдсан. Хэрвээ Бурхан чамайг хүрээд ир гэвэл Тэр чамд амлалт өгсөн бөгөөд чамайг гарцаагүй хамгаалж чадна; Тэр чамайг аюултай учруулахгүй. Аминд чинь аюул тулгарсан ч чи үүнд хэрхэн хандах ёстой вэ? Чи зүгээр л Бурханд амиа дуртайяа даатгах ёстой биш үү? Энэ тийм сүртэй зүйл гэж үү? Диаволууд үнэхээр тийм аймшигтай гэж үү? Агуу улаан луу итгэгчдийг дарангуйлж, баривчилдаг ч чи итгэлдээ тууштай байж чаддаг; тийм хатуу ширүүн орчин чамайг мохоодоггүй. Гэвч чуулганд хэдэн жижиг диавол гарч ирэх үед чи маш их айж, хуягандаа буцаад шургадаг бөгөөд тэднийг дагаж муу үйл хийхээс өөр аргагүй мэт санагддаг. Энэ нь гэрчлэлээ алдаж байгаа хэрэг биш үү? (Тийм.) Зарим чуулган болон тодорхой ажлын орчинд диаволууд санасандаа хүрч, чуулганы ажлыг хүссэнээрээ тийм их эмх замбараагүй байдалд оруулж, сүйрүүлж, ах эгч нарыг үүргээ гүйцэтгэх тохиромжтой орчингүй болгож байгаа нь зарим хүн энэ диаволуудыг нэвт хардаг хэрнээ босож тэдэнтэй тэмцдэггүй, харин ч өөрсдийгөө хамгаалахын тулд эдгээр диаволууд, Сатануудад буулт хийдэгтэй холбоотой гэж хэлж болно. Энэ хүмүүс диаволуудыг муу үйл хийж, чуулганы ажлыг үймүүлэхийг зориуд зөвшөөрдөг гэж хэлж болно. Хэрвээ чи диаволууд чуулганы ажлыг үймүүлж байгааг нэвт хардаг хэрнээ тэдэнтэй тэмцдэггүй, эсвэл тэднийг ил болгодоггүй бол энэ нь диаволуудыг муу үйл хийхийг зөвшөөрч байгаа хэрэг биш үү? Хэрвээ диаволууд муу үйл хийж байгааг олж мэдмэгцээ чи тэднийг даруй ил болгож, зохицуулж, зогсоовол тодорхой хэмжээнд хохирлыг бууруулж, эмх замбараагүй байдлыг багасгаж чадна. Энэ нь Бурханы гэрийн ажилд ч, ах эгч нарын амь-оролтод ч ашиг тустай биш гэж үү? Тэгвэл чи яагаад үүнийг хийдэггүй юм бэ? Хэрвээ чи хийдэггүй бол Бурханд үнэнч зан чамд алга. Чи ямар ч түвшний удирдагч, ажилчин, эсвэл жирийн дагагч байх нь хамаагүй, диаволууд муу үйл хийж, чуулганы ажлыг үймүүлж байгааг нэвт хардаг хэрнээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг аюулгүй байлгахын тулд тэднийг ил болгодоггүй л бол чи гэрчлэлдээ бат зогссонгүй, чи бол мунхаг хүн, чи амьд явах эрхгүй! Чи хүний үүрэг хариуцлагыг биелүүлээгүй тул Бурханы чамд өгсөн амьсгалаар амьсгалах эрхгүй. Та нар ойлгож байна уу? (Ойлгож байна.) Энэ хэрэг явдалд хүмүүс яах ёстой вэ? Чи ямархуу диаволтой нүүр тулахаас үл хамааран—гаж, ёрын муу, муу санаатай, харгис, эсвэл башир аргатай байх нь хамаагүй—мөн тэдний зорилгоос үл хамааран, тэдний чуулганы ажлыг үймүүлж байгааг чи харж, үүнийг ялган таньж л байвал босож тэднийг ил болгон, зогсоох ёстой. Чиний үүрэг хариуцлага үүнд оршдог. Зарим нь: “Тэднийг зогсоохын тулд юу хэлэхээ би мэдэхгүй байна” гэдэг. Тэгвэл Бурханд залбирч, мэргэн арга барил ашиглан тэдэнтэй харьц. Одоогоор тэдний дургүйг бүү хүргэ; тэднийг шууд ил болгох байдлаар дургүйг нь бүү хүргэ. Оронд нь далд төлөвлөгөө, зорилгодоо хүрэхэд нь саад болохын тулд бүхий л арга хэрэгслийг ашигла. Юуны өмнө чуулганы ажлыг дээд зэргээр аюулгүй болгож, Бурханы гэрийн ашиг сонирхлыг баталгаатай хамгаал. Дараа нь боломж олж, үнэнийг ойлгодог хүмүүстэй, эсвэл удирдагч, ажилчидтай диаволыг зохицуулах хамгийн тохиромжтой аргын талаар зөвлөлд. Энэ ажлыг мэргэн ухаанаар хийх ёстой. Нэг талаар, чи Сатантай тэмцэж, Сатанууд болон диаволуудын муу үйлийг зогсоож, ах эгч нарт ялган таних чадвар олж авахад нь тусалж, ах эгч нарыг, түүнчлэн Бурханы гэрийн ажлыг хамгаалах ёстой. Нөгөө талаар, чи бас өөрийгөө дээд зэргээр хамгаалах ёстой. Хэрвээ чи аюул, зовлон бэрхшээлтэй нүүр тулах үнэхээр шаардлагатай бол өөрийнхөө гарах гарц, аюулгүй байдлыг бодолцолгүйгээр үүнийг өөрийнхөө зайлшгүй үүрэг гэж үзэн хийх ёстой. Энэ нь чуулганы ажлын хэрэгцээнээс үүдэлтэй бөгөөд чиний үүрэг хариуцлага үүнд оршдог. Чи үүнийг хийх ёстой бөгөөд хийх хэрэгтэй; эс бөгөөс чи Бурханы чамд өгсөн амь, олон жилийн турш чамд хангасан хангалтыг хүртэх эрхгүй байх болно. Тийм биш гэж үү? (Тийм.) Диаволуудад хэрхэн хандах тухайд хүн бүр ийм байр суурьтай байх ёстой. Чи бол Бурханы мутраар бүтээгдсэн зүйл. Чи хүний ангилалд багтдаг уу, эсвэл амьд оршихуйн өөр ангилалд багтдаг уу гэдгээс үл хамааран, одоогийн ялгамж чанар чинь хүн, бүтээгдсэн хүн мөн л бол бүтээгдсэн хүний үүрэг хариуцлагыг үүрэх ёстой бөгөөд үүнээс бултаж болохгүй. Чи хэн нэгнийг өргөл хулгайлж байгааг мэддэг ч: “Би түүний дургүйг хүргэхээс айж байна. Хэрвээ би түүнийг ил болгож, дургүйг нь хүргэвэл тэр ар хударгаар минь надад хүндрэл учруулаад зогсохгүй, хэзээ ч зүгээр өнгөрөөхгүй. Тэр бол ёрын муу хүн! Би түүнийг ил болгох юм уу мэдээлэхээс зүрхшээж байна!” гээд үүнийг тоохгүй, асуухгүй байна гэж бодъё. Тийм бол чи дууссан, чи бол хэрэггүй хулчгар бөгөөд чи үүрэг хариуцлагаа биелүүлж чадсангүй. Тэгвэл чи үүрэг хариуцлагаа биелүүлэхийг хүсвэл яах ёстой вэ? Удирдагчдаа зурвас бичих боломж ол, нэрээ бүү бич, баримтыг тодорхой бич, тэгснээр удирдагч үүнийг мэдээд, даруй зохицуулж, зогсоосноор өргөлийг хохирол амсахаас хамгаалж чадна. Хэн үүнийг мэдээлснийг удирдагч мэдэх шаардлагагүй; Бурхан мэдэж байхад л хангалттай. Тэгвэл өргөлийг хамгаалах хэрэг явдалд ямар зарчим баримтлах ёстой вэ? Зөв сэтгэлгээ нь юу вэ? Энэ нь өргөлийг хохирол амсахаас хамгаалж, ёрын муу хүмүүсийг зорилгод нь хүргэхгүй байх юм. Энэ бол чиний үүрэг хариуцлага. Бурханы гэр хүн бүрийг эрсдэл хүлээгээд ашиг сонирхлыг нь хамгаал, ах эгч нарыг хамгаал, ажлыг нь аюулгүй байлга, Бурханы өргөлийг хамгаал гэж шаардаж байгаа юм биш; үүний төлөө та нарыг бусдын дургүйг хүргэ, эсвэл өөрсдийгөө хэцүү байдалд оруул гэж шаардаж байгаа юм биш. Энэ бол Бурханы гэрийн хэлэх гэсэн санаа биш. Хэрвээ чи ёрын муу хүмүүсээс, эсвэл хүмүүсийн дургүйг хүргэхээс айж байвал асуудлыг нэрээ дурдахгүйгээр мэдээлж болно; чи бас ёрын муу хүмүүс, диаволуудыг нэрээ дурдахгүйгээр ил болгож болно. Ийм маягаар чи нэрээ бичээгүй ч үүрэг хариуцлага, даалгавраа бас л биелүүлсэн байх бөгөөд үүрэг хариуцлагаасаа бултаагүй байдаг. Хэрвээ чи үүнийг хийж чадвал үүрэг хариуцлагаа хөсөрдүүлээгүй байна. Учир нь чамд ийм зүрх сэтгэл байгаа бөгөөд чиний үүрэг хариуцлага үүнд оршдог, Бурханы гэрийн ажлыг аюулгүй байлгаж, ашиг сонирхлыг нь хамгаалах энэ үүрэг хариуцлагыг биелүүлэх ёстой гэж чи мэдэрдэг. Энэ бол сайн үйл бөгөөд Бурхан үүнийг санах болно. Та нарт хэлэх энгийн үнэн бол: Диаволуудтай тэмцэх тогтсон хэлбэр гэж байдаггүй; диаволуудыг ялж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг аюулгүй байлгаж, чуулганы янз бүрийн ажлыг хамгаалж, чуулганы амьдралыг хамгаалж, ах эгч нарын амь-оролтыг аюулгүй байлгаж чадах—энэ бол хамгийн дээд зарчим юм. Та нар ойлгож байна уу? (Ойлгож байна.) Диаволуудтай тэмцэх тогтсон хэлбэр гэж байдаггүй; чи тэднийг засах аргыг ашиглаж болно, тэднийг ил болгох аргыг ашиглаж болно, мөн мэдээж тэднийг чөлөөлж, үүргийг нь өөрчлөх аргыг, түүнчлэн тэднийг аргацаахын тулд тэдэнтэй ярилцаж, тайвшруулах аргыг ашиглаж болно—диаволуудыг хязгаарлахын зэрэгцээ чуулганы янз бүрийн ажлыг аюулгүй байлгахын тулд янз бүрийн мэргэн арга барил ашигла. Энэ бол мэргэн ухаантай байх юм. Энэ хүмүүс бол диаволууд бөгөөд тэдэнд яаж ч хандсан буруудахгүй гэдгийг чи зүрх сэтгэлдээ мэддэг, учир нь тэд жинхэнэ ах, эгч нар биш, тэд жинхэнэ хүн биш, мөн тэднийг Бурхан сонгоогүй. Тэд чуулганыг үймүүлэхээр Сатаны зарцын хувиар Бурханы гэрт ирсэн. Чи диаволуудад ийм хандлагатай байх ёстой: “Хэрвээ чи энд үймээн дэгдээхээр ирсэн бол би чамд зөөлөн хандахгүй. Хэрвээ чи энд хорлон сүйтгэхээр ирсэн бол үүнийг яасан ч зөвшөөрөхгүй! Хэрвээ чи үймээн дэгдээхгүй, эсвэл хорлон сүйтгэхгүй, чуулганд чимээгүйхэн өөрийгөө хичээгээд байвал би чамайг тоохгүй. Гэвч чи муу үйл хийх гэсэн зорилгоор хөдлөх юм уу, ямар нэг зүйл хэлэх даруйд би чамд зөөлөн хандахгүй! Чи ямар ч муу зүйл хийхийг хүссэн, ямар ч ташаарал тараахыг хүссэн, эхлээд намайг давж гарах ёстой болно—би чамайг өршөөх эсэхийг хар. Эс бөгөөс, чуулганы ажлыг үймүүлнэ гэж бодсоны ч хэрэггүй!” Энэ бол хүмүүсийн диаволуудад хандахдаабаримтлах ёстой хандлага, зарчим бөгөөд энэ нь бас хүмүүсийн хийх ёстой гэрчлэл юм.

Бурхан яагаад үнэнийг илэрхийлж, хүмүүсийг үнэнээр хангадаг вэ? Ингэснээр Бурханд итгэгчид үнэнийг амь болгон олж авч, хүмүүс диаволуудыг ялган таньж, диаволуудаас салж, ёрын муу диавол болох Сатанаас бүрмөсөн урваж чадах юм. Хүмүүс маш олон үнэнийг сонсож, үнэний маш их хангалт хүлээн авсан хэрнээ эцсийн дүндээ диаволууд муу үйл хийж, үймээн дэгдээхтэй таарах үедээ тэднийг ялган таньж чаддаггүй. Зарим хүн диаволуудыг ялган таних тодорхой чадвартай байдаг ч тэднийг ил болгож зүрхэлдэггүй, зохицуулж бүр ч зүрхэлдэггүй—ийм хүмүүс бол юунд ч хэрэггүй хүмүүс юм. Чамд гэрчлэл байхгүй, чи Бурханы талд зогсоогүй—чи Бурханы зүрх сэтгэлийг шархлуулсан. Хүмүүсийн үнэнийг эрэлхийлж, ойлгохын зорилго нь диаволуудаас зайлж, диаволуудыг голж, Бурханыг жинхэнээсээ дуулгавартай дагаж, Бурханы талд зогсож, Бурханы даалгаврыг биелүүлж чаддаг болох юм. Диаволуудын тухайд гэвэл, нэгийг олж илрүүлмэгцээ түүнийг зайлуул, хоёрыг олж илрүүлмэгцээ хоёуланг нь зайлуул, ингэснээр чуулган ариун хэвээр үлдэнэ. Ийм маягаар Сатан болон диаволууд бүрмөсөн шившиг болж, чуулганы ажлыг цаашид үймүүлж чадахгүй болно. Тэд ертөнцөд хэрхэн үймээн дэгдээх нь бидэнд хамаагүй; тэд ертөнцөд ямар хууль бус үйлдэл хийх, ямар муу зүйл хийх, хэнтэй тэмцэлдэх нь бидэнд ямар ч хамаагүй. Бид үүнд хөндлөнгөөс оролцдоггүй, энэ талаар асууж лавладаггүй, бас үүнийг тоодоггүй. Гэхдээ ганцхан зүйл бий: Бурханы гэрт ийм үймээн дэгдээхийг нь зөвшөөрөхгүй бөгөөд тэднийг зохицуулж, зогсоож, зайлуулах ёстой. Нэгдүгээрт, удирдагч, ажилчид энэ ажлыг манлайлан хийх ёстой; тэд үүнийг өөрсдийнхөө зайлшгүй үүрэг хариуцлага гэж үзэх ёстой. Хоёрдугаарт, бүх зааварлагч, багийн удирдагч болон жирийн ах эгч нар ийм биеийн хэмжээг эзэмшиж, мөн ийм гэрчлэлтэй байх ёстой. Зарим хүн: “Бурханы гэр ямар нэг хөдөлгөөн эхлүүлж байгаа юм уу? Энэ чинь хүмүүсийг тарчлааж байгаа хэрэг биз дээ?” гэж хэлдэг. Энэ нь хүмүүсийг тарчлааж байгаа хэрэг биш; диаволуудыг тарчлааж байгаа хэрэг юм. Диаволуудыг тарчлаах нь хийх ёстой зүйл; бид хүмүүсийг тарчлаадаггүй. Ах эгч нар завхрал харуулдаг ч тэд бол хэвийн хүмүүс бөгөөд тэдэнд мөс чанар, эрүүл ухаан, түүнчлэн үйлдэл болон биеэ авч явах байдалд нь хамгийн наад захын стандарт байдаг. Үнэний эрэлхийлэл, амь-оролт нь бага зэрэг тааруу, биеийн хэмжээгээр жижиг, үнэн-бодит байдлыг төдийлөн эзэмшээгүй байсан ч бид тэдэнд хүлцэнгүй, тэвчээртэй байж, зөв хандаж, тэднийг зарчмын дагуу зохицуулах ёстой. Гэвч диаволуудад хэрхэн хандах зарчим өөр байдаг. Хэрвээ тэд үйлчлэл үзүүлэх хүсэлтэй бол бид тэднийг үйлчлэл үзүүлэхэд ашиглаж болно. Хэрвээ тэд үйлчлэл үзүүлэх хүсэлгүй бол бид тэднийг зайлуулах байддаар зохицуулах ёстой; бид тэдэнд огт зөөлөн хандах ёсгүй! Энэ бол диаволуудад хандах зарчим юм. Ах эгч нар сул талтай байх юм уу, завхарсан зан чанар илчлэх үед тэднийг уучилж, өршөөж, тэдэнд хүлцэнгүй хандаж, ойлгож болно. Гэвч диаволууд бол ах эгч нар биш. Хэрвээ тэд зөвхөн сөрөг эсвэл хариуцлагагүй зүйл хэлдэг боловч хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд тэрс үзэл, ташаарал тараадаггүй, ямар ч саад тотгор, үймээн учруулаагүй бол тэднийг өршөөж, нүдээ аниад өнгөрч болно. Хэрвээ тэд ямар нэг асуудал үүсгэж, мууг хийх гэж байгаа бөгөөд энэ нь тодорхой хэмжээнд хүрч байгааг чи харвал тэднийг ил болгож, хязгаарлах ёстой. Хэрвээ тэднийг хязгаарлах боломжгүй бол шууд зайлуул. Диаволууд чуулганыг аргацааж өнгөрөөхөд амархан газар гэж боддог; тэд яг нийгэмд байдагтай адил хэн ч чуулганд шуугиан дэгдээж чадна гэж боддог. Тэд ингэж бодож байгаа нь буруу. Чуулган бол Бурханы сонгосон хүмүүс үнэнийг эрэлхийлж, авралд хүрэх газар болохоос биш, диаволууд шуугиан дэгдээх газар биш, диаволууд өөрсдийнхөө ажил хэргийг явуулах юм уу өөрсдийнхөө мөрөөдлийг биелүүлэх газар биш, мөн диаволууд амбиц, хүслээ хангах газар ч биш юм. Диаволууд өөрсдийгөө барьж өгч, өөрсдийнхөө ажил хэргийг явуулж, өөрсдийн тусгаар тогтносон хаанчлалыг байгуулж, чуулганы ажлыг үймүүлж, хорлон сүйтгэх гэж байгааджинхэнэ төрх нь илчлэгдэх тэр үед чи яах ёстой вэ? Зарчмын дагуу үйлд; ах эгч нар босож эдгээр диаволтой тэмцэх ёстой бөгөөд тэд яасан ч өршөөл үзүүлэх юм уу зөөлөн хандаж болохгүй. Хэрвээ чи диаволуудад үргэлж зөөлөн ханддаг бол өөртөө харгис хандаж байна гэсэн үг. Тэд үргэлж чуулган дахь хүмүүсийг төөрөлдүүлж, үймүүлж, чуулганы ажлыг хорлон сүйтгэдэг. Ийм нөхцөлд олон жилийн итгэлээрээ олж авсан чиний итгэл, Бурханы тухай мэдлэг эдгээр диаволын төөрөгдөл, үймээнээс болоод хэдхэн өдрийн дотор барагдах болно. Тиймээс, хэрвээ чи үнэнийг олж авахыг хүсвэл санаачилгаараа босож диаволуудтай тэмцэж, тулалдах ёстой. Тэдний жинхэнэ төрх бүрэн ил болж, жигшүүрт царай нь илчлэгдэхийг харах үедээ чи тэднийг ил болгож, мөн чанарыг нь тодорхойлоод, дараа нь тэднийг цэвэрлэх ёстой. Энэ нь Бурханы сонгосон хүмүүсийн хийх ёстой зүйл, биелүүлэх ёстой үүрэг хариуцлага биш гэж үү? (Тийм.) Энэ бол яг ялагчдад байх ёстой гэрчлэл юм. Хүн бүр үүнийг ойлгож, хэзээ ч мартах ёсгүй. Сатанууд, диаволуудаас айхгүй байна гэдэг нь тэднээс хэлбэр төдий хөндийрнө гэсэн үг биш, харин зөв, буруугийн томоохон асуудлын өмнө, зарчмын асуудлын өмнө, замаа сонгох хэрэг явдал дээр, мөн Бурханы гэрийн ашиг сонирхолтой холбоотой хэрэг явдал дээр босож диаволуудтай тэмцэж, муу үйлийг нь зогсоож, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж, ах эгч нар үүргээ гүйцэтгэх хэвийн орчныг аюулгүй байлгана гэсэн үг юм. Энэ бол Бурханы сонгосон хүн нэг бүрийн үүрэг юм.

Бид диаволын мөн чанартай хүмүүсийн энэ хоёр илрэл болох зуршил болтлоо худал хэлэх болон гаж байдлын талаарх нөхөрлөлөө ерөнхийд нь дуусгачихсан биш гэж үү? Ийм хүнд чиглэсэн хүмүүсийн баримтлах ёстой үзэл бодол, байр суурь тодорхой бөгөөд хүмүүсийн биелүүлэх ёстой үүрэг хариуцлага ч бас тодорхой байна. Тэгвэл та нар үргэлжлүүлэн ямар асуудалтай тулгарах вэ? Энэ нь бидний нөхөрлөсөн илрэл, илчлэлийг эдгээр хүнтэй хэрхэн тулган үзэж, дараа нь тэднийг хэрхэн ялган таньж, ийм хүний мөн чанарыг хэрхэн нэвт харах вэ гэдэг юм. Ялган таних чадвартай болмогцоо та нар янз бүрийн хүмүүсийн шинж чанар нь үнэхээр ямар болохыг зүрх сэтгэлдээ тодорхой мэдэх бөгөөд хүмүүст хэрхэн хандах та нарын зарчим илүү үнэн зөв болж, та нар тэнэг юм уу мунхаг зүйл хийхгүй, эсвэл тэгж их хийхгүй болно. Өнөөдрийн бидний нөхөрлөл үүгээр өндөрлөж байна. Баяртай.

2024 оны 1 дүгээр сарын 27

Өмнөх: Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ (12)

Дараах: Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ (16)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих