Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ (14)
Гарал үүсэлд нь үндэслэсэн хүмүүсийн гурван ангилал
Диаволуудаас хойд дүр олсон хүмүүсийн онцлог
Саяхан бид гарал үүсэлд нь үндэслэн хүмүүсийн өөр өөр ангиллыг ялган таних гэсэн нэг сэдвээр нөхөрлөсөн. Энэ бол хүмүүсийн төрөлх нөхцөл байдал, хүн чанар болон завхарсан зан чанар гэх илүү өргөн хүрээний сэдвийн дор гарч ирдэг онцгой сэдэв юм. Бид энэхүү онцгой сэдэвтэй холбоотой зарим агуулгын талаар нөхөрлөсөн—үүнд юу багтсан бэ? (Бурхан гарал үүслийнх нь дагуу хүмүүсийг гурван төрөлд ангилсан: амьтнаас хойд дүр олсон хүмүүс, диаволаас хойд дүр олсон хүмүүс, хүнээс хойд дүр олсон хүмүүс. Эхний удаад Бурхан амьтнаас хойд дүр олсон хүмүүсийн дөрвөн онцлог шинжийн талаар нөхөрлөсөн: Нэгдүгээрт, тэд гажууд ойлгоцтой; хоёрдугаарт, тэд тун хөшүүн; гуравдугаарт, тэд тун будилуу; дөрөв дэх онцлог шинж нь тэд мунхаг байдаг. Хоёр дахь удаад Бурхан диаволаас хойд дүр олсон хүмүүсийн онцлог шинжийн талаар нөхөрлөсөн: Нэгдүгээрт, тэд зуршил болсон худалч; хоёрдугаарт, тэд гаж; гуравдугаарт, тэд ёрын муу байдаг. Нөхөрлөл нь голчлон тэдний зуршил болтлоог худал хэлэх болон гаж байх гэсэн хоёр илрэл дээр төвлөрсөн.) Зуршил болтлоо худал хэлэхийн гол илрэл бол мэхлэлт юм. Гаж байх илрэлийн тухайд бид бас тэдгээрийг ангилсан—хэдэн илрэл байсан бэ? (Гурван илрэл байсан. Эхнийх нь зан чанартай холбоотой; өөрөөр хэлбэл, заль мэхтэй байх. Хоёр дахь нь махан биеийн хорон муу тачаалтай холбоотой. Мөн өөр нэг нь этгээд гаж байх явдал; өөрөөр хэлбэл, сонсголоор болон бусад мэдрэхүйгээр хий юм байнга мэдэрч, үргэлж хэвийн бус зан авир гаргадаг.) Ерөнхийдөө ийм зүйлс багтсан.
II. Хоёр дахь онцлог шинж: Гаж байдал
Өнгөрсөн удаа бид диаволаас хойд дүр олсон хүмүүсийн гаж талын зарим илрэлийн талаар нөхөрлөсөн. Чуулганаас эмхэтгэн гаргасан хөөх баримт бичгүүдээс Би нэг хүний илрэлийн талаар уншсан—бүгдээрээ сонсоод, тэр хүний илрэл бидний нөхөрлөсөн зүйлтэй холбоотой эсэхийг хараарай. Энэ хүн фермд ногоо тарих ажлыг хариуцаж байв. Түүний гол илрэлийг: “Түүний Хүн чанар нь хорлонтой бөгөөд Дээрхэд хандах хандлага нь хүндэтгэлгүй” хэмээн тодорхойлж, хэд хэдэн тодорхой илрэлийг жагсаасан байв. Эхний илрэл нь: “Тэр Дээрхэд зориулан ногоо тарих газрыг хайнга сонгосон. Хожим нь энэ газар нам дор бөгөөд усанд автах эрсдэлтэй болох нь тогтоогдсон. Тэнд хийсэн бордоо усанд урсаж, үр дүнд нь ногоо маш жижиг ургасан. Тэр дахин бордоо хийх ёстойг мэдэж байсан ч зүгээр л хийгээгүй. Ногоо сайн ургахгүй байгааг харсан ч юу ч хийгээгүй—тэр Дээрхэд муу ургасан ногоог зориуд идүүлэхээр өгсөн.” Энэ бол эхний илрэл байв. Хоёр дахь илрэл нь: “Ер нь тэр зөвхөн ах эгч нарт зориулан тарьсан ногоог л арчлаад явдаг байв. Дээрхэд зориулан тарьсан ногооны тухайд тэр арчилж, торддоггүй байсан—тэр энэ асуудалд санаа тавиагүй, юу ч хийгээгүй.” Гурав дахь илрэл нь: “Тэр ногоонд маш олон хортон шавж үүрлэж, хазаж цоохортуулан, жигшмээр харагдуулж, идэхийн аргагүй болгосныг мэдэж байсан ч үр дүнтэй эсэхийг нь тоолгүйгээр хааш яаш бага зэрэг шавж устгах бодис цацсан. Бусад хүн түүнд ногоон дээрх хортон шавжийг түүхийг сануулахад тэрээр огт хайхралгүй, ‘Юунд ингэтлээ сүржигнэнэ аа? Надад хийх ажил зөндөө байна—би өдөр бүр энэ ногоог тойрч эргэлдээд байж чадахгүй!’ гэж бодсон.” Чи харж байна уу, энэ бол түүний зүрх сэтгэлдээ бодсон зүйл—бусад хүн түүнд сануулсан ч тэр бас л үйлдэл хийгээгүй. Дөрөв дэх илрэл нь: “Дээрхэд зориулан ногоо тарих талаар зүрх сэтгэлдээ тэрээр: ‘Миний тарьсан ногоо ямар ч байсан, чи тэрийг идэх л болно. Хэрвээ ногоо сайн болж ургавал, чи сайн ногоо иднэ. Хэрвээ би ямар ч сайн ногоо ургуулаагүй бол тэгээд битгий ид л дээ. Ямартай ч би чамд зориулаад тарьсан—чи надад талархах ёстой!’ гэж бодсон.” Эдгээр нь түүний зүрх сэтгэл дэх хорон санаа байсан бөгөөд тэрээр энэ бодлоо хамт амьдардаг хүмүүстээ хэлсэн. “Дээрхэд ногоо хүргэж өгөхдөө муудсан ногооны навч хийдэг сагсыг ашиглахгүй байхыг бусад хүн түүнд сануулахад тэрээр: ‘Би үүнд ямар ч баталгаа өгч чадахгүй’ гэж хэлсэн.” Чи харж байна уу, бусад нь түүнд сануулсан ч тэр сонсоогүй. Тэр зүгээр л хүссэн бүхнээ хийсэн. Энэ бол дөрөв дэх илрэл байв. Тав дахь илрэл нь: “Тэр Дээрхэд зориулан тарьсан ногоонд ингэж хандахдаа зүрх сэтгэлдээ юу ч ухамсарлаагүй, өчүүхэн төдий ч гэмшээгүй. Хэн нэгэн түүнд сануулж, илүү анхааралтай байхыг хэлэх бүрд тэр эсэргүүцэж, зэвүүцдэг байв. Хэн ч түүнд санал хэлсэн бай—тэр хүнийг үзэн яддаг байв.” Удирдагч, ажилчид нийт таван илрэлийг гаргаж ирсэн. Тэд энэ хүний ердийн илрэлүүд, түүнчлэн үнэнд хандах хандлага, үүрэгт хандах хандлагыг нэгтгэн дүгнэж, бас тодорхой жишээнүүдийг жагсаасан. Дүгнэлт нэлээд сайн байсан. Үүнийг сонсоод та нарт ямар санагдаж байна вэ? Ийм илрэлүүдтэй хүний хүн чанар сайн байх уу? (Үгүй.) Хүн чанар нь хэр муу байсан бэ? Энэ хүний илрэлүүд нь бидний нөхөрлөсөн, диаволаас хойд дүр олсон хүмүүсийнхтэй нийцэж байсан уу? (Тийм.) Ямар илрэлтэй нь нийцэж байсан бэ? (Тийм хүмүүсийн ёрын муу байх илрэлтэй.) Ёрын муу байхаас гадна түүнд диаволаас хойд дүр олсон хүмүүсийн онцлог шинж болох гаж байхын ямар нэг илрэл байсан уу? (Байсан.) Энэ нь юугаар илэрсэн бэ? (Жирийн хүмүүс Дээрхэд зориулж ногоо тарихдаа сайн газар сонгохыг урьтал болгох байсан бол тэр ах эгч нарт тал засахыг сонгосон—тэр зөвхөн ах эгч нарт зориулан тарьсан ногоог л арчилж байсан. Дээрхэд зориулан тарьсан ногооны тухайд тэр муу газар сонгож, ногоог арчлаагүй, хортон шавжтай нь тэмцээгүй бөгөөд Дээрхэд үргэлж муу ургасан ногоо өгч идүүлдэг байв. Дээрхэд хандах, Бурханд хандах түүний хандлага нь дайсагнасан хандлага байсан.) Яагаад Дээрхэд хандах түүний хандлага дайсагнасан байсан бэ? Дээрх түүнийг гомдоосон уу? (Үгүй. Түүний хандлагыг түүний уг чанар-мөн чанар тодорхойлсон—тэр Бурханыг үзэн ядаж, эерэг зүйлсийг үзэн яддаг байсан.) Би үнэхээр энэ хүнийг огт мэддэггүй байсан—Би ер нь түүнтэй огт харилцаж байгаагүй. Тэгвэл тэр яаж зүрх сэтгэлдээ ийм гүн үзэн ядалтыг тээж чадав аа? Энэ бол түүний уг чанарын асуудал юм. Нэгдүгээрт, энэ нь ёрын муу байсан; хоёрдугаарт, гаж байсан, тийм биз дээ? Энэ нь агуу улаан лууныхтай адилхан биш гэж үү? (Тийм.) Бурханд болон эерэг зүйлст хандах түүний хандлагад зүрх сэтгэлд нь нэг төрлийн үзэн ядалт байсан. Хэрвээ чи түүнээс юу болоод байгааг асуусан бол тэр өөрөө ч тодорхой тайлбарлаж чадахгүй байх байсан—тэр зүгээр л үзэн ядалт мэдэрч байсан. Тэр Бурханыг болон үнэнийг онцгойлон үзэн яддаг, эерэг зүйлсийг онцгойлон үзэн яддаг байв. Энэ нь гаж байгаа хэрэг биш үү? (Тийм.) Ийм хүн бол диавол юм. Хэрвээ чи түүнээс: “Чи хэнд итгэдэг вэ?” гэж асуувал тэр лавтайяа Бурханд итгэдэг гэж хэлэх байсан. Тэр Бурханд итгэдэг атлаа Бурханыг үзэн яддаг—энэ нь диаволын сэтгэлгээг илчилж байгаа юм. Энэ бол гаж байгаа хэрэг. Яагаад Би ингэж хэлж байна вэ? Нэгдүгээрт, Би энэ хүнийг огт мэддэггүй байсан бөгөөд Би түүнийг хэзээ ч засаж байгаагүй, гэтэл тэр Намайг тийм гүнзгий үзэн ядаж байсан—энэ бол гаж байгаа хэрэг. Хоёрдугаарт, ах эгч нар л тэр хүнээр энэ ногоог тариулахаар зохион байгуулсан. Хэрвээ тэр үүнийг хийх хүсэлгүй байсан бол асуудлыг хөндөж болох байсан ч оронд нь тэр уураа ногооны талбай дээр гаргасан. Тарьсныхаа дараа тэр зохих ёсоор арчлаагүй бөгөөд Дээрхэд муу ургасан ногоо өгч идүүлсэн. Гуравдугаарт, ах эгч нарт зориулан ногоо тарих болоход тэр маш дуртай, нэлээд сайн арчилдаг байсан ч Дээрхэд зориулан ногоо тарих болоход тэр зүрх сэтгэлдээ дургүй байсан. Тэр үзэн ядалтаар тун дүүрэн байсан бөгөөд шалтгаан нь тодорхойгүй—хэн ч түүнийг гомдоогоогүй байхад тэр Дээрхэд болон Бурханд ингэж хандсан. Энэ нь гаж байгаа хэрэг биш үү? (Тийм.) Энэ гаж хөдөлгөгч хүч нь маш агуу юм! Нэгдүгээрт, энэ нь ёрын муу; хоёрдугаарт, энэ нь гаж—энэ бол диаволын уг чанар юм. Бурханы гэр диаволуудад хэчнээн хүлээцтэй, тэвчээртэйгээр хайраар хандлаа ч, Бурханы гэр тэдэнд авралд хүрэх боломж хэчнээн олголоо ч тэд эдгээр зүйлийг огт ойлгодоггүй. Зүрх сэтгэлдээ тэд зүгээр л Бурханыг болон Бурханы гэрийг үзэн яддаг. Энэ нь бүхэлдээ диаволын уг чанар нь яг таг Бурханыг үзэн ядаж, эерэг зүйлсийг үзэн яддагтай холбоотой юм. Үүний шалтгаан юу болохыг хэн ч тодорхой хэлж чадахгүй—диаволууд зүгээр л Бурханыг болон эерэг зүйлсийг үндэслэлгүйгээр үзэн яддаг. Үүнийг гаж байх гэж хэлдэг. Тэр өдөр тутамдаа юу бодож байсан бэ? “Миний тарьсан ногоо ямар ч байсан, чи тэрийг идэх л болно. Хэрвээ сайн болж ургавал, чи сайн ногоо иднэ. Хэрвээ би ямар ч сайн ногоо ургуулаагүй бол битгий ид л дээ. Ямартай ч би чамд зориулаад тарьсан—чи надад талархах ёстой!” Түүний зүрх сэтгэл дэх зүйлс гаж байгаагүй гэж үү? Түүний бодож байсан зүйл бүгд хорон муу, заль мэхтэй байсан. Мөс чанар, эрүүл ухаантай хүмүүст түүний бодол санаа байж боломмгүй санагддаг—түүний яагаад ингэж бодсоныг тэд ойлгож чаддаггүй. Диаволууд яг ингэж авирладаг. Түүний зүрх сэтгэлдээ бодож, тунгаасан зүйл нь бүгд харанхуй, хорон муу зүйлс байв. Ийм хүн—диавол—үнэнийг хүлээн авч чадах уу? (Үгүй.) Түүнд бүр хүн чанарын наад захын ёс суртахуун, эсвэл мөс чанар, эрүүл ухаан байгаагүй. Бурханыг дурдах үед тэр уурлаж, үзэн ядалт мэдэрдэг байв. Бусад хүн түүнээс өөр ямар нэг ажил хийхийг гуйхад тэр тийм ч их эсэргүүцдэггүй байв; гагцхүү Дээрхэд зориулан ногоо тарих болоход л тэр онцгойлон эсэргүүцдэг байсан. Энэ бол ёрын муу байгаа хэрэг, энэ бол гаж байгаа хэрэг. Чи түүнээс яагаад ингэж их эсэргүүцэж байгааг нь асууж магадгүй—энэ бол зүрх сэтгэлийн асуудал бөгөөд үүний уг үндэс нь яг хаана байгааг тэр тодорхой хэлж чадахгүй байж магадгүй. Энэ асуудлын уг үндэс нь хаана байгааг та нар тодорхой харж чадаж байна уу? Тэр яагаад Бурханд ингэж хандсан бэ? Ихэнх хүнд энэ нь туйлын ойлгомжгүй санагдах байсан: “Бурханд итгэдэг хүн яаж Бурханд ингэж хандаж чадаж байна аа? Тэр шүтлэггүй хүн биш гэж үү?” Одоо үнэний тухай нөхөрлөлөөр дамжуулан та нар өөр өөр төрлийн хүмүүсийн мөн чанар, гарал үүслийг арай илүү тодорхой харж чадаж байна уу? (Тийм.) Та нар одоо арай илүү тодорхой харж чадаж байх ёстой—эдгээр нь яг диаволаас хойд дүр олсон хүмүүс бөгөөд тэдний уг чанар нь Бурханыг үзэн ядах явдал юм.
Надад хэл дээ, диаволаас хойд дүр олсон хүмүүс өөрчлөгдөж чадах уу? (Чадахгүй.) Тэд яг л агуу улаан луутай адилхан. Тэд ч бас зөв үг хэлж, мөс чанар, ёс суртахуунтай нийцэх үг хэлж чаддаг—гэхдээ тэд хэлсэн зүйлээ яасан ч хэрэгжүүлж чаддаггүй. Тэд чихэнд чимэгтэй олон үг хэлж чаддаг боловч бодитой зүйл хийх цаг болоход нэгийг ч хийж чаддаггүй. Тэд яагаад хийж чаддаггүй вэ? Учир нь тэд дотроо диаволууд юм. Хэрвээ тэд эерэг зүйлс, хүний мөс чанарын стандартад нийцэх зүйлс хийвэл дотроо тавгүйтэж, бачимддаг. Мууг үйлдэж, диаволуудын хийдгийг хийж, диаволуудын боддогийг бодож байхдаа л тэд дотроо тав тухтай, баяр баясгалантай байдаг. Энэ бол ийм төрлийн хүний жинхэнэ төрх юм. Хэрвээ чи тэдэнтэй дэмий чалчиж, махан биеийн амьдралын асуудлаар ярилцаж, эсвэл бүр цаг үеийн үйл явдал, улс төрийн талаар ярилцвал тэд тайван сууж чаддаг. Гэвч нөхөрлөлийн агуулга эерэг зүйлс, үнэн, Бурхан, Бурханы ялгамж чанар, Бурханы мөн чанар, Бурханы ажил, хүнд хандсан Бурханы санаа зорилго, эсвэл хүнд тавьдаг Бурханы шаардлагыг хөндмөгц тэд зүрх сэтгэлдээ зэвүүцэж, эсэргүүцдэг—тэд үүнийг сонсохыг хүсдэггүй. Тэд зүү, өргөсөн дээр сууж байгаа мэт чих, хацраа маажиж эхэлдэг. Зүрх сэтгэлд нь зэрлэг өвс замбараагүй ургаж байгаа мэт үймээн, тавгүйрхэл аажмаар газар авч эхэлдэг. Ганцхан секунд илүү суух нь хүртэл тэдэнд тарчлаан мэт санагдаж, зарим нь бүр босоод, шууд гараад явчихдаг. Зарим хүн нэрэлхсэндээ маш соёлтойгоор суугаад, явахгүй байлаа ч гэсэн оюун санаа нь хэдийнэ хаа хол тэнүүчилж—бодол санаа нь аль эрт үүлнээс цааш нисэн одож, чиний хэлж байгаа зүйлийг огт сонсдоггүй. Тэдэнд яагаад ийм илрэлүүд байдаг вэ? Учир нь тэд зүрх сэтгэлдээ Бурханд болон эерэг зүйлст зэвүүцдэг. Тэд үнэнийг сонирхдоггүй; тэд үүнийг хүлээж авч чаддаггүй бөгөөд хүлээн авах хүсэлгүй байдаг. Цуглаан дээр үнэний талаарх нөхөрлөл гармагц тэд: “Би нэг юм зохицуулах ёстой байна” эсвэл “Би нэг хүн рүү эргэж залгах ёстой” гэж хэлээд явах элдэв шалтаг бодож олдог. Тэд зүгээр л ямар ч хамаагүй шалтаг барьж аваад зугтахыг хүсдэг. Ийм хүмүүс зүгээр л гаж юм. Хэрвээ хэн нэгэн өөрийгөө Бурханд итгэж, дагадаг хүн гэж хүлээн зөвшөөрдөг бол түүнд ийм илрэлүүд байх ёсгүй. Гэвч эерэг зүйлс юм уу Бурхантай холбоотой хэрэг явдал гарахад диаволаас хойд дүр олсон хүмүүс ийм илрэлтэй байдаг—энэ нь тэдний хяналтаас гадуур зүйл бөгөөд тэдний уг чанар-мөн чанарын хэрэг юм. Үүнийг тэдний гарал үүсэл тодорхойлж байгаа бөгөөд хэн ч энэ баримтыг өөрчилж чадахгүй. Чи үнэний талаар, эерэг зүйлсийн талаар, Бурханы санаа зорилгын талаар, Бурханы үгийн талаар нөхөрлөх үед тэдэнд чи өөрсдийг нь шүүж байгаа мэт, энэ нь амийг нь дуусгах гэж байгаа мэт санагддаг. Энэ бол тэдний Бурханд, үнэнд болон эерэг зүйлст хэрхэн ханддагийн жинхэнэ дотоод байдал юм. Мэдээж, энэ нь бас ийм хүмүүсийн хорон муу мөн чанарын нэг төрлийн илрэл юм. Тэд эерэг зүйлс, үнэн болон Бурханд зэвүүцэж, жигшдэг учраас өдөр тутамдаа дотоод ертөнцдөө бодож, тунгаадаг зүйл нь эерэг зүйлс, үнэн, эсвэл Бурханы ажилтай огт хамаагүй байдаг. Зүрх сэтгэлдээ тэдний боддог бүхэн нь гаж зүйлтэй холбоотой байдаг. Тэдний боддог зүйл бол хүмүүсийн дунд байр суурь, нэр хүндтэй байхын тулд өөрсдийгөө хэрхэн гайхуулах вэ, хүмүүсийг төөрөлдүүлж, байр суурь олж авч, илүү олон хүнээр өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлж, хүндлүүлэхийн тулд хэрхэн авирлах вэ, хүмүүсийн зүрх сэтгэлийг татаж, тэдний сайшаалыг олж авахын тулд хэрхэн үйлдэх вэ, мөн Бурханы гэр юм уу бүх түвшний удирдагчдаар хэрхэн хүлээн зөвшөөрүүлж, дэвших вэ гэдэг юм. Тэдний боддог, хийдэг бүхэн нь өрсөлдөх, тэмцэлдэх, булаах, мэхлэх, явуулга хийх, хуйвалдах, турхирах, хуурах, хянах, төөрөлдүүлэх уг чанартай байдаг, тийм биш үү? (Тийм.) Тэд эдгээр зүйлийг хийхдээ ямар ч төлөөс төлөхөөс буцдаггүй—ямар ч бэрхшээл туулахад бэлэн байдаг. Зовлон туулах бүхий л үйл явцынхаа туршид тэд ямар мууг үйлдэх, хэний эсрэг тооцоо хийх, ямар зорилгод хүрэх талаар төлөвлөгөө боловсруулж, арга заль сэдэж байдаг. Тэдний хийдэг бүхэнд стратеги, тодорхой санаархал байдаг. Гаднаа тэд үнэний эсрэг зүйлийг ил тод хэлдэггүй, чуулганы ажилд саад болж, үймүүлэх зүйлийг ч ил тод хийдэггүй, Бурханыг ил тод шүүж, дайрч, доромжилно гэж бүр ч байдаггүй. Тэд ийм илэрхий муу үйл хийдэггүй. Гэвч дотоод ертөнцдөө тэд үнэн юм уу эерэг зүйлстэй холбоотой ямар ч зүйлийг ер нь боддоггүй, хүний мөс чанар, эрүүл ухаан, эсвэл ёс суртахуунтай холбоотой зүйлийг бүр ч хэзээ ч бодолцож үздэггүй. Тэгвэл тэдний бодолцдог зүйл юу вэ? Тэдний оюун ухаан бүхэлдээ далд санаа, башир заль, тооцоо, хуйвалдаан, явуулгад баригдсан байдаг. Тиймээс гаднаа бол тэдний Бурханыг ил тод эсэргүүцэхийг чи хардаггүй, эсвэл тэдний Бурханд гомдоллосон, Бурханыг сэжиглэсэн, Бурханыг шүүсэн, тэр ч бүү хэл Бурханыг гутаан доромжилсон үг хэлэхийг чи сонсдоггүй ч гэсэн зүрх сэтгэлдээ тэд Бурханы үг, Бурханы ажил болон Бурханы ажилтай холбоотой бүхнийг басамжилсан, үл тоомсорлосон, үл хүндэтгэсэн хандлагаар дүүрэн байдаг. Бурханы юу хэлэх нь, хүмүүст тавьдаг Бурханы шаардлага юу байх нь, Бурханы санаа зорилго юу байх нь, эсвэл Бурханы хийдэг янз бүрийн ажлын ар дахь зарчим юу байх нь хамаагүй, тэд хэзээ ч үүнийг анхаардаггүй, хүлээн авдаггүй—энэ хүмүүсийн дотор эдгээр эерэг зүйлийг хүлээж авах сав зүгээр л байдаггүй. Хэдийгээр тэдний эдгээр эерэг зүйлийг ил тод эсэргүүцэж, яллахыг чи хардаггүй ч зүрх сэтгэлийнх нь гүнээс харвал тэд эдгээр зүйлд зэвүүцэж, жигшдэг. Номлол сонсохдоо тэд үнэнийг хэрхэн хүлээн авч, үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэж тунгаан боддоггүй, харин хүмүүсээр өөрсдийгөө хүндлүүлж, шүтүүлэхийн тулд сонссон шинэ гэрэл, үг хэллэгийг хэрхэн нэгтгэн дүгнэж, өөрсдийнхөө үг болгон хувиргаад, бусадтай нөхөрлөж, хуваалцах талаар боддог. Тэд дотроо: “Хэрвээ би энэ үгийг чуулганд дөнгөж нэгдсэн хүмүүст номловол бүр ч олон хүний бишрэл, шүтлэгийг олж авч чадна, тэгээд хүмүүсийн дунд бүр ч өндөр байр суурьтай болно. Энэ байр суурь нь миний хэр их хоосон сургаал ойлгож, ухаарсан, мөн тэдгээрийг хэр цогцоор нь ухаарсанд үндэслэх болно” гэж боддог. Тэд номлол сонсоод сууж байсан ч—бүр маш анхааралтай, хичээнгүйлэн сонсож, маш их хүчин чармайлт гаргасан ч гэсэн—хандлага нь эерэг биш, сэдэл нь цэвэр биш байдаг. Тэд үнэнийг хүлээн авах хандлагаар сонсдоггүй, харин номлолд хэлсэн зүйлийг Библитэй харьцуулан, яг л теологи судалж байгаа мэт тунгаадаг. Тэд Бурханы үгийг хүлээн авч, өөрсдийгөө түүнтэй харьцуулан үзээд өөрсдийнхөө янз бүрийн асуудлыг ойлгож, түүнээс шийдвэрлэх зам, хэрэгжүүлэлтийн зарчмыг олохоор эрж хайн, улмаар өөрсдийгөө танин мэдэж, жинхэнээр гэмшиж, завхарсан зан чанараа хаяж, үнэн-зарчимд нийцэх байдлаар үйлдэж, авирлаж, Бурханы санаа зорилгыг хангадаггүй—энэ бол яавч тэдний зорилго биш. Тэдний зорилго юу вэ? Энэ нь өөрсдийгөө гайхуулж, харуулахын тулд, мөн хүмүүсээр өөрсдийгөө хүндлүүлж, шүтүүлэхийн тулд илүү олон хоосон сургаалаар өөрсдийгөө зэвсэглэх юм. Энэ бол эхний зорилго. Тэдний хоёр дахь зорилго бол ерөөл олж авах хамгийн энгийн замыг олох юм. Номлол сонсож, үнэн зам мөн болохыг нь баталсны дараа тэд ерөөл олж авах хэр их найдлага байгаа, авралд хүрэх хэр их найдлага байгаа талаар тунгааж эхэлдэг. Тэгээд Бурханы сонгосон хүмүүс болон Бурханы гэрийн итгэлийг мэхлэн олж авч, мөн өөрсдийгөө бэрхшээл туулж, төлөөс төлж байгаа гэж Бурханд харуулахын тулд бэрхшээл туулж, төлөөс төлөх аргыг ашиглахаар шийддэг. Бурханд ингэж итгэснээр агуу ерөөл, гайхалтай хүрэх газар олж авч чадна гэж тэд боддог. Чи харж байна уу, номлолд болон үнэний бүх талд хандах тэдний хандлага нь зүгээр л хүлээн авч, дараа нь хэрэгжүүлж, туулах биш—яг үнэндээ бол тэдэнд далд төлөвлөгөө, сэдэл байдаг. Тэд ах эгч нарыг төөрөлдүүлж, хүн бүрээр өөрсдийгөө шүтүүлж, хүмүүсийн дунд байр суурь олж авах, бусдын өндөр хүндлэлийг эдлэх боломжийг өөрсдөдөө гаргаж өгөх гэсэндээ номлол, нөхөрлөлөөс тодорхой үг хэллэг юм уу сонгодог эшлэлийг авч ашиглан өөрсдийнхөө оюун ухаан, уран илтгэлийн зэвсгийн сан баяжуулах гэж үргэлж эрмэлзэж байдаг. Номлол сонсох үедээ тэдний тээдэг эдгээр бодол, санаархал, хандлага нь ийм хүмүүсийг маш гаж гэдгийг харуулахад хангалттай биш гэж үү? (Тийм.) Тэдний доторх энэ гаж хөдөлгөгч хүчийг хэн нэгэн засаж чадах уу? Хэрвээ чи тэдэнд: “Ингэж бодох нь үнэнийг хүлээн авч байгаа хэрэг биш—энэ бол үнэнийг эрэлхийлдэг хүнд байх ёстой хандлага биш. Хэрвээ чи ингэж бодвол үнэн чамд ямар ч үр нөлөө үзүүлэхгүй; энэ нь чамайг авралд хүргэхгүй. Чи үнэнийг хүлээн авч, түүнээс хэрэгжүүлэлтийн зарчмыг олж, Бурханы үгийг бодит амьдрал дээр хэрэгжүүлж, туулах ёстой, ингэснээр Бурханы үг чиний үнэн-бодит байдал болж, эцэст нь чиний амь болно” гэж хэлбэл тэд үүнд хүрч чадах уу? (Чадахгүй.) Яагаад чадахгүй вэ? Тэд хангалттай хүчин чармайлт гаргаагүйгээс үү, эсвэл бид үнэний талаар нөхөрлөхдөө тэдний мэдрэмжийг бодолцоогүйгээс үү, эсвэл тэдний байдалд чиглэсэн үнэний тохиромжтой хангалт багтаагүйгээс үү? (Аль нь ч биш.) Тэгвэл шалтгаан нь юу вэ? (Үнэнийг үзэн яддаг мөн чанар нь үүнийг тодорхойлдог.) Тиймээс, энэ хүмүүсийн илрэл нь мөн чанараасаа салшгүй—тэдгээр нь нягт холбоотой гэж хэлэх ёстой. Тэдний зүрх сэтгэл дэх бодлыг хэн ч засаж чадахгүй, диавол болох энэ хүмүүсийн хорон муу уг чанар-мөн чанарыг хэн ч өөрчилж чадахгүй. Тэд үнэнийг үзэн ядаж, үнэнийг голдог тул үнэн тэднийг өөрчилж чаддаггүй. Тэгвэл ийм хүнийг ямар ч найдваргүй гэж хэлж болох уу? (Тийм.) Хариулт нь гарцаагүй тийм. Яагаад? Учир нь тэдний уг чанар-мөн чанар бол диаволынх юм. Тэдний илчилдэг бүхэн нь бүхэлдээ диаволын уг чанарт захирагддаг—энэ нь түр зуурын завхралын илчлэл яасан ч биш, завхарсан хүн төрөлхтний хорон муу завхарсан зан чанарын илчлэл ч биш. Учир нь тэд бүтээгдсэн хүмүүс биш, харин диаволууд—энэ бол асуудлын уг үндэс юм.
Ийм хүн номлол сонсож байхдаа нэмээд зарим нэг илрэл харуулдаг—Бурханы гэр үнэний талаар нөхөрлөж, тэр нь тодорхой хүмүүсийн муу үйл, илрэлийг ил болгож, задлан шинжлэхтэй холбоотой байх бүрд тэд: “Чи өмнө нь болсон тэр хэрэг явдлын талаар яриад байгаа юм биш үү? Би болсон явдлыг бүхэлд нь мэднэ. Үүнийг хөндөж байгаа чиний зорилго яг юу болохыг би мэднэ. Чи энэ хэрэг явдлыг нөхөрлөж, задлан шинжилж байгаа нь өөрийнхөө эрх мэдлийг тогтоож, хүмүүсийг үгэндээ оруулах гэж оролдож байгаа юм биш үү? Чи зүгээр л зарим хүнд сургамж өгч, зарим хүнийг дарахыг хүсэж байгаа юм биш үү? Энэ чинь зүгээр л кампанит ажил өрнүүлж байгаа хэрэг биш үү? Тэнэг хүн л чиний хэлсэнд итгэнэ! Тэнэг хүн л чамайг сонсож, үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлнэ!” гэх мэт зүйл хэлдэг. Чи харж байна уу, үнэний зарим талтай холбоотой хүмүүсийн зарим нэг жишээ, хэлсэн үг, эсвэл тодорхой илрэлийг сонсох үед ч гэсэн тэдний ойлгодог зүйл бусдын ойлгодог зүйлээс тэс өөр байдаг. Тэд эдгээр зүйлийг зөвөөр ухамсарлаж, тэдгээрт зөв хандаж чаддаггүй, тэр ч бүү хэл баримтыг мушгин гуйвуулж, эерэг зүйлсийг шүүж, яллаж чаддаг. Тэдний зүрх сэтгэлдээ боддог зүйл үргэлж тийм харанхуй байдаг атал тэд өөрсдийгөө тун ухаантай, жинхэнэ түүхийг мэддэг гэж боддог. Энэ нь гаж биш үү? Энэ нь яг л агуу улаан луутай адилхан—агуу улаан луу, Төгс Хүчит Бурханы Чуулган хүмүүсийг зайлуулах юм уу хөөхдөө үүнийг бусдад хүчээ харуулахын тулд хийдэг гэж хэлдэг боловч Бурханы гэр, чуулган хүмүүсийг зайлуулж байгаа нь чуулганыг ариусгаж байгаа хэрэг гэж хэзээ ч хэлдэггүй. Учир нь тэд үнэнийг ухамсарлаж чаддаггүй үл итгэгч диаволууд юм; тэд үргэлж эерэг зүйлсийг мушгин гуйвуулж, шүүж, ялладаг бөгөөд эерэг зүйлст яасан ч зөв сэтгэлгээгээр хандахгүй. Тэд хүмүүсийг Бурхан бүтээсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхийн оронд өөрсдийгөө сармагчнаас үүссэн, лууны үр удам гэдэгт итгэхийг илүүд үздэг. Саяхан Би бүр зарим нэг эрдэмтэн судлаач, хэдэн зуун сая жилийн өмнөх аварга хархны төрөл зүйл бол хүн төрөлхтний өвөг дээдэс байсан гэж хэлэхийг сонссон—ямар инээдтэй, этгээд гаж онол вэ! Хэрвээ чи тэднээр хүмүүсийг Бурхан бүтээсэн гэдгийг хүлээн зөвшөөрүүлж, хүмүүсийг Бурхан бүтээсэн гэдэгт итгүүлэхийг оролдвол чи яаж ч хэлсэн тэд хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Энэ баримтыг нүднийх нь өмнө дэлгэж тавьсан ч гэсэн тэд итгэхгүй хэвээр байдаг. Тэд зүгээр л хүмүүс сармагчнаас үүссэн, эсвэл хархны үр төл, эсвэл лууны үр удам гэдэгт итгэдэг. Тэд хүмүүсийг Бурхан бүтээсэн—хүний амь, амьсгалыг Бурхан өгсөн гэдэгт итгэхээс илүүтэй иймэрхүү диаволын үгэнд итгэхийг илүүд үздэг. Тэд үүнд итгэдэггүй, үүнийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд энэ баримтыг хүлээн авах хүсэлгүй байдаг. Энэ нь гаж биш үү? (Тийм.) Хэрвээ чи тэднийг лууны үр удам гэж хэлбэл тэд баярладаг. Хэрвээ чи тэднийг сармагчнаас үүссэн, сармагчны үр удам, эсвэл аварга харх бол тэдний өвөг дээдэс гэж хэлбэл тэд: “Тийм ээ, ямар нэр төрийн хэрэг вэ!” гэж хэлдэг. Гэвч хэрвээ чи хүмүүсийг Бурхан бүтээсэн гэж хэлбэл тэд дайсагнадаг—нүдэнд нь уур хилэн дүрэлзэж, чамайг тэр чигтээ үзэн ядаж эхэлдэг. Энэ нь маш гаж юм!
Диаволаас хойд дүр олсон хүмүүс үнэний талаарх нөхөрлөлийн үгийг сонсохдоо хамгийн дургүй байдаг. Ялангуяа эдгээр үг нь өөрийгөө танин мэдэх, янз бүрийн төрлийн хүмүүсийн байдлыг задлан шинжлэх, үнэн-бодит байдалд хэрхэн орох, эсвэл үнэнийг хэрэгжүүлэх зарчмын тухай байх үед тэд зүрх сэтгэлдээ туйлын их зэвүүцэж, үүний зэрэгцээ гажууд ойлголт, үзэл бодол тараадаг. Жишээ нь, чуулган зарим мууг үйлдэгчдийг зайлуулах үед ийм хүн бусдыг турхирч, “Бурханы гэр хүмүүсийг хайрладаггүй. Яг л хэрэг нь бүтэхээр хүний хаяж байгаатай адил” эсвэл “Дээд удирдагчдын дургүйг нь хүргэсэн учраас энэ хүмүүсийг зайлуулсан” гэх мэт зүйл хэлдэг. Тэд Бурханы гэр дэх чуулганыг цэвэрлэх ажилд зөв хандаж чаддаггүй, тэдэнд цэвэр ухамсар байдаггүй—тэд энэ талаар гажууд байдлаар бодож, ярьдаг. Чи тэдний амнаас мөс чанар, эрүүл ухааны ямар ч үг, эсвэл эерэг зүйл болох ямар ч үг сонсохгүй бөгөөд үнэн-зарчимд нийцэх зүйл бүр ч сонсохгүй. Тэдний зүрх сэтгэл гомдол, үл тоомсорлолт, хорслоор дүүрэн байдаг. Тэд үзэл бодлоо цадиггүйгээр илэрхийлэх үед тэдний хэлдэг зүйл болон илчилдэг бодол санаа, үзэл бодол нь бүгд гаж, мушгин гуйвуулсан байдаг. Энэ нь чамд байж боломгүй санагддаг—чи тэднийг Бурханд итгэж, номлол сонсоод олон жил болсныг, мөн гаднаа нэлээд томоотой, дажгүй харагддагийг нь бодоод, эгзэгтэй үед яаж ийм эрүүл ухаангүй зүйл хэлж чаддаг байна аа хэмээн гайхдаг. Тэд эцэст нь зүрх сэтгэлдээ удаан хугацаанд нуусан зүйл, жинхэнэ бодлоо дэлгэсэн—энэ үнэхээр тэдний асуудлыг илчилж байгаа хэрэг биш гэж үү? (Тийм.) Тэдний дэлгэсэн жинхэнэ бодол нь бүхэлдээ мушгин гуйвуулсан дүгнэлт, тэрс үзэл юм. Тэгвэл тэд түр зуур муухай ааштай байснаас болж эдгээр мушгин гуйвуулсан дүгнэлт, тэрс үзлийг хэлсэн үү? (Үгүй.) Яавч үгүй. Тэд Бурханд хэчнээн олон жил итгэж, номлол сонссон нь хамаагүй, эдгээр бодол нь зүрх сэтгэлд нь үргэлж нуугдаж, хэзээ ч ил гарч байгаагүй. Гэвч эгзэгтэй мөч ирж, тэд хэлэхийг хүссэн зүйлээ цаашид барьж чадахгүй болох үед энэ нь галт уул шиг дэлбэрдэг—энэ нь тэдний дотор хэтэрхий хүчтэй бугшиж ирсэн бөгөөд нэг л өдөр тэд үүнийг цаашид багтааж чадахаа больж, энэ гаж уур хилэн тэсрэн гардаг. Тэдний диаволын уг чанар дэлбэрэх үед бүх төрлийн мушгин гуйвуулсан дүгнэлт, тэрс үзэл, төөрөгдүүлсэн тайлбар гарч ирдэг—тэд Бурханы талаар гомдоллосон үг, Бурханыг доромжилсон үг, Бурханыг гутаасан үг, хүмүүст атаархаж, үзэн ядсан үг, турхирсан үг хэлдэг—бүх төрлийн диаволын үгийг урсгадаг бөгөөд тэр үед л чи тэднийг диавол гэдгийг, мөн бүрэн илчлэгдсэнийг нь ухаардаг. Өмнө нь чи, номлол тэдний оюун ухаанд огт буухгүй байгааг, мөн Бурханд итгэсэн тэр бүх он жилийн туршид тэд үнэнийг хэзээ ч ойлгож байгаагүйг анзаарч байсан. Чи тэднийг хэв чанар муутай, үнэн тэдний хэрээс хэтэрсэн зүйл гэж таамагласан тул тэднийг ах юм уу эгчийн хувиар үзэж, туслахыг хичээсэн. Чи тэдэнд итгэж сэтгэлээ нээсэн бөгөөд өөрийн чинь завхарсан зан чанар хэрхэн цэвэрлэгдсэн талаар ярьсан. Гэвч чи тэдэнтэй яаж ч нөхөрлөсөн, тэд хэзээ ч зүрх сэтгэлээ нээж, жинхэнэ байдлынхаа талаар яриагүй. Чи хэзээ ч ойлгож чадаагүй: Тэд яагаад зүрх сэтгэлээ нээж чаддаггүй юм бэ? Тэд яагаад бодит байдлаа дэлгэдэггүй юм бэ? Тэд завхарсан зан чанараа хэзээ ч илчилдэггүй хэрэг үү? Чи хэзээ ч тэднийг нэвт харж чадахгүй байсан бөгөөд тэр ч байтугай тэднийг томоотой, энгийн бөгөөд гэнэн цайлган гэж бодсон. Одоо тэдний диаволын уг чанар дэлбэрч, Бурханд гомдоллосон, Бурханыг доромжилсон маш олон зүйл хэлэх үед л чи тэдэнд үнэндээ ямар ч хүн чанар байхгүй бөгөөд бүхэлдээ диаволын уг чанартай болохыг нь хардаг. Чи: “Энэ хүн аймшигтай юм! Тэд энэ олон жил Бурханд итгэсэн ч зүрх сэтгэлдээ үргэлж үнэнийг үзэн ядаж, эсэргүүцэж байсан байна шүү дээ! Тэд хэнд ч хэзээ ч сэтгэлээ нээж байгаагүй нь гайхах зүйл алга—бусад хүн диаволын уг чанарыг нь нэвт харахаас тэд айж байж! Тэд бол жинхэнэ диавол байна!” гэж мэдэрдэг. Чи тэдний мөн чанарыг нэвт хармагцаа энэ олон жилийн турш үнэхээр сохор байснаа мэдэрдэг—өдөр бүр үүргээ гүйцэтгэж, тэдэнтэй хамт чуулганы амьдралаар амьдрахдаа тэднийг сайн хүн, Бурханы гэрийн гишүүн, Бурханы сонгосон хүмүүсийн нэг гэж бодож, тэдний талаар ямар ч ялган таних чадваргүй байснаа мэдэрдэг. Энэ бол маш аймшигтай нөхцөл байдал юм! Хэрвээ чи ах эгч нартай хамт амьдарч, харилцах үедээ хэн нэгнийг завхарсан зан чанартайг нь, эсвэл үүрэгтээ зарчим зөрчиж байгааг нь олж мэдээд, чи түүнтэй үнэний талаар нөхөрлөж, туслахад тэр үүнийг хүлээн авч, талархлаа илэрхийлж чадвал чи нэлээд сэтгэл хангалуун байх болно—чи энэ хүнийг маш сайн, үнэнийг хайрладаг гэж бодох бөгөөд тэдэнд яавч зэвүүцэхгүй. Гэвч хэрвээ чи хэдэн жилийн турш нэг диаволтай харилцаж, түүнийг үргэлж ах юм уу эгч шигээ үзэж, байнга тусалж, дэмжиж, түүнийг хайрлаж, тэвчиж, хүлээцтэй байсан атал тэр чамд маш их дайсагнасан байдлаар хандаж, үргэлж чамаас өөрийнх нь дайсан мэтээр сэрэмжилдэг бөгөөд зүрх сэтгэлдээ тэр үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй, угаасаа диавол болохыг нь чи улам бүр ухаарвал чамд ямар санагдах вэ? Бидний дөнгөж сая дурдсан хөөгдсөн хүний тухайд—хэрвээ та нар ийм хүнтэй харилцаж байгаад нэг л өдөр түүний хүн чанар маш хорон муу, түүнийг зүрх сэтгэлдээ Бурханыг үзэн ядаж, үнэнийг огт хүлээн авдаггүйгээр үл барам, хайрын үүднээс өөрт нь тусалдаг хүмүүсийг бас үзэн яддагийг олж мэдээд, ийм хүн бол жинхэнэ диавол гэдэгт чи итгэлтэй болбол чамд ямар санагдах вэ? (Би өөрийгөө үнэхээр тэнэг байж дээ гэж мэдрэх байсан.) Нэгдүгээрт, чи өөрийгөө тэнэг байж гэж мэдэрч, тийм хүнд яагаад тийм их дэмий хүчин чармайлт гаргаснаа гайхах байсан. Өөр юу мэдрэх вэ? (Би бага зэрэг зэвүүцэх байсан.) Хэнд зэвүүцэх вэ? Тэдэнд үү, эсвэл өөртөө юү? (Тэдэнд, бас тэднийг ялган таньж чадаагүй өөртөө ч зэвүүцэх байсан.) Тэгвэл чи ирээдүйд тэдэнтэй уулзах юм уу харилцахыг хүсэх үү? (Үгүй.) Тэгвэл чи тэдэнтэй ямар харилцаатай байхыг хүсэх вэ? Чи тэдэнтэй харилцахдаа ямар хандлага баримтлахыг хүсэх вэ? (Би тэдэнтэй дахиж хэзээ ч уулзахыг хүсэхгүй—тэднээс хол байх тусмаа сайн.) Тэгвэл чи үүргээ гүйцэтгэх явцдаа заримдаа тэдэнтэй уулзах юм уу ажлын талаар ярилцах шаардлага гарч, чи тэднээс зайлсхийж чадахгүй болбол яах вэ? Та нар үүнийг хэрэгжүүлэх ямар нэг зарчим, зам олсон уу? Та нар тэдэнд зэвүүцдэг учраас тэднээс зайлсхийж, уулзахгүй байхыг хүсдэг, гэвч хэрвээ та нар үүрэг дээрээ тэдэнтэй уулзахаас зайлсхийвэл энэ нь ажилд саад болж, нөлөөлнө—тэгвэл та нар яах ёстой вэ? Та нарт ямар нэг сайн шийдэл байна уу? (Байхгүй.) Тэгвэл Би та нарт хоёрыг хэлье. Эхнийх нь, хэрвээ ийм хүн чуулганд үлдэж, үйлчлэл үзүүлж чадахаар бол, чи үүрэг дээрээ тэдэнтэй харилцах шаардлагагүй үед харилцах хэрэггүй. Учир нь чи тэдэнд зэвүүцдэг тул тэдэнтэй харилцах нь эвгүй, зовлонтой санагддаг, мөн тэд ч бас чамайг өөрсдөд нь зэвүүцэж байгааг мэддэг бөгөөд үүнд тавгүйтдэг. Тиймээс чи урьдынх шигээ тэдэнд зүрх сэтгэлээ нээж, сэтгэлийн гүн дэх бодлоо хэлэх шаардлагагүй. Харин зүгээр л хүлээцтэй, тэвчээртэй байж, тэдэнтэй харилцахдаа ухаалаг арга барил ашигла—энэ нь хангалттай. Энэ бол нэг зарчим. Өөр нэг зарчим нь, чи ажил дээрээ тэдэнтэй харилцах шаардлагатай болох үед тэдэнд хуваарилж буй ажил болон холбогдох үнэн-зарчмыг тодорхой тайлбарлаж өгөх ёстой. Энд чиний анхаарах ёстой нэг зүйл бий— өөрсдөд нь даалгасан ажлыг амжилттай гүйцэтгэж чадах эсэхийг нь чи харах ёстой. Хэрвээ тэд ихэвчлэн энэ ажлаас заримыг нь хийж чаддаг бол тэдэнтэй нөхөрлөж, асуудлыг алагчлалгүйгээр, бодитойгоор зохицуул. Гэвч тэд энэ ажилд үргэлж хааш яаш, хариуцлагагүй ханддаг бол чи ажлыг тэдэнд даатгахдаа санаа амар байж болохгүй бөгөөд оронд нь өөр хүн сонгох ёстой. Хэрвээ энэ үед тохиромжтой хүн олдохгүй, тэднийг ашиглахаас өөр аргагүй болбол чи яах ёстой вэ? Тэдэнд хяналт тавих хүнийг чи зохицуулах ёстой. Тэднийг бодитой ажил хийхгүй, эсвэл үймээн, саад тотгор учруулахуйц байдлаар авирлаж байгааг нь илрүүлбэл даруй мэдэгдэх ёстой. Хэрвээ тэдэнд хяналт тавьж буй хүн үүнийг үр дүнтэй хийж чадахгүй бол дахиад нэг шийдэл бий: Удирдагч, ажилчид тэдэнд биечлэн хяналт тавьж, ажлыг нь хянан дагах ёстой бөгөөд энэхүү хянан дагах давтамж арай олон байх ёстой. Учир нь ийм хүмүүс туйлын найдваргүй байдаг; тэднийг сайтар хянахгүй л бол тэд мууг үйлдэж, чуулганы ажилд саад болж, үймүүлэх магадлалтай бөгөөд тэгвэл тэднийг ашигласнаас үүдэн ирэх хохирол нь ашиг тусаасаа илүү гарна. Тиймээс, хэрвээ чи ажлын шугамаар тэдэнтэй харилцах шаардлагатай бол түүнээс зайлсхийж чадахгүй. Чи тэднийг ялган таньж, жинхэнэ төрхийг нь харж чаддаг болсон гээд тэднээс зай барьж, эсвэл үл тоож болохгүй—энэ нь хариуцлагагүй байдлын илрэл болно. Чи тэднийг ялган таньж чаддаг, мөн тэдний уг чанар-мөн чанар нь диаволынх гэдгийг мэддэг, тэднийг мууг үйлдэж, үймээн дэгдээж чадна гэдгийг мэддэг учраас тэднээс айж, эсвэл зэвүүцсэндээ үл тоохын оронд тэдэнд хяналт тавьж, даган хянах хариуцлагыг бүр ч илүү үүрэх ёстой. Удирдагч юм уу ажилчны хувьд чиний хамгийн том хариуцлага бол Бурханы гэрийн хаалгыг манаж, Бурханы гэрийн ажлыг хамгаалж, ах эгч нарт санаа тавих юм. Одоо диавол жинхэнэ дүрээ харуулж, чи тэднийг хэдийнээ нэвт харж, ямархуу өөдгүй амьтан болохыг нь мэдсэн тул тэднийг аль болох дээд зэргээр үр дүнтэй үйлчлэл үзүүлдэг болгохын тулд тэдэнд бүр ч сайн хяналт тавих ёстой—энэ бол чиний хийх ёстой зүйл юм. Чи тэднийг нэвт харсан учраас тэднийг анхаарахаас татгалзаж, эсвэл тэдэнд тайлбарлах ёстой ажлыг тодорхой тайлбарлахгүй байж, эсвэл тэд чамаас ажилтай холбоотой асуудлын талаар асуусан ч тэдэнтэй нөхөрлөхөөс татгалзаж яавч болохгүй. Энэ нь Бурханы гэрийн ажилд уураа гаргаж байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь Бурханы гэрийн ажил болон ах эгч нарын амь-оролтыг үл ойшоож байгаа хэрэг биш үү? Хэрвээ чи ингэвэл буруутаж байна—энэ нь чи хариуцлагаа биелүүлсэнгүй гэсэн үг. Хувийн амьдралдаа чи тэдэнтэй огт харьцахгүй байж болох бөгөөд урьдынх шигээ тэдэнтэй холбоотой байхаа больж болно. Гэвч Бурханы гэрийн ажил чамайг тэдэнтэй харилцаж, холбогдохыг шаардвал чи энэ хариуцлагаас бултаж болохгүй—энэ бол чиний үүрэг, чиний хариуцлага бөгөөд чи үүнээс зайлсхийх шалтаг тоочиж болохгүй. Диаволуудын тухайд гэвэл, зүгээр л тэднээс зай барьж, тэднийг голж, тэднээс зайлсхийж, зүрх сэтгэлдээ тэднийг жигшиж, зэвүүцэх хандлага нь Бурханы санаа зорилгод нийцэх хандлага биш юм. Чи бас тэднийг хянаж, барих ёстой. Хэрвээ тэд үйлчлэл үзүүлэхэд бэлэн байвал чи тэдэнд тусалж, зохих ёсоор үйлчлэл үзүүлэхэд нь тэднийг ашиглах ёстой—тэднийг аль болох дээд зэргээр үр дүнтэй үйлчлэл үзүүлэх боломжтой болго. Хэрвээ тэд зохих ёсоор үйлчлэл үзүүлдэггүй бөгөөд хоромхон зуур хараа хяналтгүй орхиход л чуулганы ажлыг үймүүлж, сүйтгэж чадахаар байвал учруулах хор хөнөөл нь ашиг тусаасаа илүү гарах тул тэднийг нэн даруй зайлуулах ёстой. Ийм сөрөг жишээг шаардлага гарах бүрд хөндөж, задлан шинжлэх ёстой, ингэснээр ах эгч нар ялган таних чадвар олж авч, диаволууд болон Сатануудын уг чанар-мөн чанарыг нэвт харж, улмаар тэднийг зүрх сэтгэлээсээ голж, тэдэнд төөрөлдөхгүй, үймэхгүй, хянагдахгүй байж болох юм. Диаволууд болон Сатануудыг ашиглах, Бурханы сонгосон хүмүүст үйлчлүүлэхийн тулд бүх зүйлийг ашиглах гэдэг нь ийм утгатай. Энэ бол та нарын хариуцлага—энэ нь та нарын хийх ёстой зүйл юм. Гэвч та нарт ийм хариуцлагын мэдрэмж байдаггүй. Яг л та нарын түрүүн хэлсэнчлэн—ийм төрлийн хүний талаар ялган таних чадвартай болмогцоо та нар зэвүүцэж, тэдэнтэй дахиж уулзахыг хүсдэггүй бөгөөд хэрвээ уулзвал тойрч гарч, аль болох хол байдаг. Та нарт байгаа шийдэл ердөө л энэ. Та нарт Бурханы гэрийн ажил, Бурханы гэрийн ашиг сонирхол, эсвэл ах эгч нарын амь-оролтын төлөөх ачааны мэдрэмж огтхон ч байдаггүй. Энэ бол та нарын биеийн хэмжээ—энэ илчлэгдсэн, тийм биш үү? Чи диаволын мөн чанарыг нэвт хараад, дараа нь тэднийг харах бүрдээ зайлсхийдэг. Гэвч чи ах эгч нарыг хамгаалдаггүй бөгөөд үр дүнд нь тэд хохирдог. Чи удирдагч юм уу ажилчны хувиар хариуцлагаа биелүүлж чаддаггүй—энэ нь хариуцлагаа умартсан хэрэг юм. Диавол хараахан илчлэгдээгүй байх үед чи ах эгч нарт аюулын дохио өгч, ёрын муу хүмүүсээс сэрэмжлэхийг тэдэнд сануулж, диавол юу хийсэн, яагаад тийм зүйл хийсэн, үйлдлийнх нь уг чанар юу болох, эдгээр үйлдэл ямар үр нөлөө үзүүлж, ямар үр дагаварт хүргэж болох, Бурхан энэ диаволыг хэрхэн тодорхойлдог, түүнд ямар байдлаар хандах ёстойг хэлж өгөх ёстой. Ах эгч нар ялган таних чадвар олж авч, диавол үйлчлэл үзүүлж дуусаад, ах эгч нарт юм уу Бурханы гэрт ямар ч үнэ цэнгүй болох үед чи түүнийг зайлуулж, энэ диавол болон Сатаны амийг нь таслах ёстой. Үүнийг мэргэн ухаан гэж нэрлэдэг—энэ нь ажлыг зарчимтай хийж, хэрэгжүүлэх замтай байгаа хэрэг юм. Хувийн амьдралдаа чи ийм төрлийн хүнтэй хэрхэн харилцах нь чиний хэрэг—энэ бол чиний эрх чөлөө. Гэвч удирдагч юм уу ажилчны хувьд чиний үүрэх ёстой нэг хариуцлага бий: Чи ах эгч нарыг хамгаалж, Бурханы гэрийн ашиг сонирхол, чуулганы ажлыг аюулгүй байлгах ёстой. Энэ зарчмын үндсэн дээр, диавол болох ийм хүний тухайд, хэрвээ тэр одоогоор үйлчлэл үзүүлж байгаа бол чи түүний эсрэг яаран арга хэмжээ авах ёсгүй. Чи тэдний ажилд хяналт тавьж, юу хийж байгааг нь харахын тулд алхам бүрийг нь анхааралтай ажиглах ёстой. Ямар нэг зүйл буруу байгаа шинж тэмдэг илэрмэгц чи тэднийг ил болгож, засах хэрэгжүүлэлтийг даруй хийх ёстой, эсвэл тэднийг байр сууринаас нь чөлөөлөх ёстой. Хэрвээ ил болгуулж, засуулсныхаа дараа тэд бага зэрэг үйлчлэл үзүүлж чадвал энэ нь чуулганы ажилд ашиг тустай. Гэвч тэд үйлчлэл үзүүлэхийг хүсдэггүй, сайн замаар явахгүй байгаа бөгөөд саад болж, үймүүлж, ах эгч нарыг төөрөлдүүлэхийн тулд диаволын савраа сунгах гэж байгаа нь илэрмэгц тэр үед диавол жинхэнэ дүрээ илчилдэг бөгөөд энэ нь тэдний эсрэг арга хэмжээ авах яг зөв цаг юм. Тэдэнд үйлчлэл үзүүлэх боломж олгосон боловч тэд үүнийг зохих ёсоор хийгээгүй—тэгвэл тэднийг Б бүлэг рүү явуул. Хэрвээ нөхцөл байдал ноцтой бол тэднийг зайлуулах, эсвэл хөөх хэрэгжүүлэлт хий—энэ нь бас Сатаны хувь заяаг эцэслэх мөч юм. Энэ хоёр зарчмыг баримталсан цагт та нар ёрын муу хүмүүс болон диаволуудад зарчимч байдлаар хандаж чадна. Ингэж хийх нь хариуцлагаа биелүүлж байгаа хэрэг мөн үү? (Мөн.) Нэг талаар, чи диаволуудын талаар ялган таних чадвартай болж, тэдэнд цаашид төөрөлдөж, үймрэхгүй бөгөөд цаашид тэнэг зүйл хийхгүй болно—ядаж л чи диавол болох ийм хүмүүстэй үнэний талаар цаашид нөхөрлөхгүй. Зүрх сэтгэлдээ чи: Энэ нөхөр бол диавол—түүнтэй үнэний талаар нөхөрлөх нь илжигний чихэнд алт хийхтэй адил; түүнд үнэнийг яаж ч нөхөрлөсөн, энэ нь дэмий хоосон байх болно гэдгийг мэднэ. Тиймээс чи цаашид тэнэг зүйл хийхгүй. Чи зүгээр л тэдний ойлгох ёстой зарим хоосон сургаал, тэдний баримтлах ёстой дүрэм журмын талаар тэдэнд хэлнэ—энэ нь хангалттай. Хэрвээ чи ингэж хэрэгжүүлбэл чуулганы ажилд нөлөөлөхгүй. Гэтэл чи зарчмыг ойлгодоггүй бол тэнэг зүйл хийх боломжтой. Нөгөө талаар, удирдагч, ажилчид үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй эдгээр үйлчлэл үзүүлэгч болон диаволуудад зохих ёсоор хяналт тавьж, тэднийг ашиглах ёстой. Ингэж хэрэгжүүлэх нь чуулганы ажил хохирохгүй байх нөхцөлийг бүрдүүлж чадахын зэрэгцээ ах эгч нарыг диаволууд болон Сатануудад төөрөлдөж, үймрэхээс хамгаалж чадна. Та нар ойлгож байна уу? (Тийм.) Та нар ёрын муу хүмүүс болон диаволуудад ах эгч нар шигээ хандаж яавч болохгүй. Диаволууд болон ёрын муу хүмүүсийн талаар ялган таних чадвартай байсан цагт та нар цаашид тэнэг зүйл хийхгүй. Өнгөрсөнд хүмүүст ялган таних чадвар байхгүй, олон тэнэг зүйл хийдэг байсан—ёрын муу хүмүүс болон диаволуудад үргэлж ах эгч нар шигээ хандаж, диаволуудаар өөрсдийгөө үргэлж дооглуулдаг байв. Чи диаволуудтай нөхөрлөхөөр зүрх сэтгэлээ нээх үед тэд: “Чи ийм үнэнч, ийм цэвэр ариун, нээлттэй байх гэж—чи үнэхээр тэнэг юм аа!” гэж бодон дотроо чамайг шоолдог байв. Одоо чи диаволуудын талаар ялган таних чадвартай болсон тул дахиж ийм тэнэг зүйл хийхгүй. Диаволуудтай биш, харин жинхэнэ ах эгч нартай, үнэнийг эрэлхийлдэг, хүн чанартай хүмүүстэй зүрх сэтгэлээ нээж нөхөрлөх, эсвэл тэднийг дэмжиж туслах ёстойгоо чи одоо мэднэ. Энэ бол нэг тал. Өөр нэг тал нь чи диаволуудаас цаашид хулчийж, айхгүй. Чи тэднийг диавол гэдгийг мэднэ, зүрх сэтгэлдээ юу бодож байгааг нь мэднэ. Одоо чи тэдний талаар ялган таних чадвартай болсон тул тэдэнд хэрхэн зохих ёсоор хандахаа мэднэ. Чи тэднийг үргэлж анхааралтай ажиглах ёстой—тэдний юу хийхийг оролдож байгаа, зүрх сэтгэлдээ юу тооцоолж, сэдэж байгаа, ажлын аль хэсэгт саад болж, үймүүлж, сүйтгэж магадгүй, бусдыг турхирч, төөрөлдүүлэхийн тулд ямар үг ашиглаж магадгүй, ямар зорилгод хүрэхийг оролдож байгааг нь хар. Эдгээр зүйлийг тодорхой хармагцаа чи хэрхэн зохих ёсоор үйлдэхээ мэдэх бөгөөд үнэн-зарчмыг баримталж байх болно.
Диаволаас хойд дүр олсон хүмүүсийн гаж илрэлийг ялган таних талаар бид нөхөрлөсний дараа та нарын олонхи одоо зүрх сэтгэлдээ бага зэрэг тунгалаг ойлголт, жаахан ялган таних чадвартай болсон байх—жишээ нь, энэ олон жил харилцсаны эцэст аль хүмүүс нь диавол юм шиг санагдаж, тэдэнтэй та нар цаашид жинхэнэ мэдрэмжээ хуваалцахгүй байх; аль хүмүүс нь ах эгч нар бөгөөд тэдэнтэй та нар илүү их нөхөрлөж, илүү ойртож, ямар нэг зүйл тохиолдох үед илүү их нөхөрлөх вэ гэх мэт. Ингэснээр төрөл бүрийн хүнд хандах та нарын хандлага зарчимч байх бөгөөд та нар алдаа гаргахгүй. Гэвч ихэнх хүн диаволуудыг ялган таних, диаволуудын уг чанарыг нэвт харах түвшинд хүрч чаддаг уу? Хэрвээ диавол үйлчлэл үзүүлэхэд бэлэн байвал тэд диаволын үйлчлэлийг ашиглаж чаддаг уу? Ихэнх ах эгч ингэж хэрэгжүүлж чаддаггүй—гэхдээ удирдагч, ажилчид чаддаг байх ёстой. Яагаад Би тэднийг чаддаг байх ёстой гэж хэлж байна вэ? Учир нь удирдагч юм уу ажилчны хувьд чи аливаа зүйлийг сайн шалгах ёстой. Ёрын муу хүн мууг үйлдэж байгааг олж мэдмэгцээ чи тэднийг даруй ил болгож, задлан шинжилж, үймээн, саад тотгорыг нь хазаарлаж чаддаг байх ёстой. Хэрвээ чи ингэж хэрэгжүүлж чадвал чуулганы ажлын хэвийн ахиц дэвшлийг хангаж чадах бөгөөд ах эгч нар хамгаалагдана—тэдний ялган таних чадвар өсөж, диаволуудын үймээнээс болж амь-оролт нь хохирол амсахгүй. Хэрвээ чи ингэж хэрэгжүүлж чадахгүй бол—хэрвээ чи диаволуудыг хазаарлаж чадахгүй, хаалга манаж чадахгүй бол—диаволууд үргэлж ирж үймүүлнэ. Өнөөдөр тэд нэг хүнийг үймүүлж, сөрөг болгож, сайн мэдээ номлохдоо идэвхгүй болоход хүргэнэ; маргааш тэд өөр хүнийг үймүүлж, үүргээ гүйцэтгэхийг хүсэхгүй болох үр дагаварт хүргэж, ажлыг хойшлуулж, орлох хүн олохоос өөр аргагүй байдалд чамайг хүргэнэ. Чи байнга л гэнэтийн, санаанд оромгүй нөхцөл байдлыг зохицуулах шаардлагатай болно. Ингэж ажиллах нь маш идэвхгүй хэрэг биш гэж үү? (Тийм.) Тэгвэл удирдагч юм уу ажилчны хувьд чи стандартад нийцэхэд хол байгаа биш үү? Хэрвээ чи удирдагч юм уу ажилчнаар үйлчлээгүй байсан бол өөрийнхөө амь-оролт, өөрийнхөө Бурханы үгийг идэж, уух явдал болон өөрийн үүргийг зохицуулж чадах байсан. Гэвч удирдагч юм уу ажилчнаар үйлчилж эхэлмэгц чи өдөр бүр завгүй—яарч тэвдсэн, ажилд дарагдсан байна. Нэг бол антихрист, эсвэл ёрын муу хүн гарч ирж чуулганыг үймүүлнэ, эсвэл зарим ах эгч сөрөг болж, үүргээ гүйцэтгэхийг хүсэхгүй болно, эсвэл шинэ итгэгч цуу ярианд төөрөлдөж, цаашид итгэхийг хүсэхгүй болж, ухарна. Ажил хангалттай хийгдэхгүй байгаагаас болж хаа сайгүй асуудал тасралтгүй гарч ирэх бөгөөд эдгээр асуудал байнга тохиолдох нь чамайг өдөр бүр туйлдуулж, цөхрүүлж, учраа олохоо больж, сайн идэж, унтаж чадахаа болиход хүргэдэг—гэсэн ч ажил сайн хийгддэггүй. Энэ нь ажилдаа туйлын чадваргүй байгаа хэрэг юм. Ийм удирдагч юм уу ажилчин стандартад огт нийцдэггүй. Яагаад Би чамайг стандартад нийцэхгүй байна гэж хэлж байна вэ? Учир нь чи гарцаагүй гарах эдгээр асуудлын талаар урьдчилан тодорхой нөхөрлөж, хүн бүрд үнэнийг ойлгож, ялган таних чадвар олж авах боломж олгоогүй, ингэснээр асуудал гарч ирэх үед даруй шийдвэрлэх боломжтой болох байв. Өөрөөр хэлбэл, чи ихэнх хүнийг эдгээр зүйлийг тэсэж гарах чадвараар хангахын тулд дархлаажуулаагүй. Эцэст нь, эдгээр зүйл ар араасаа тохиолдох үед чи маш идэвхгүй болсон—үргэлж л холион бантан цэвэрлэж, үргэлж л хор уршгийг цэвэрлэж байдаг. Энэ нь удирдагч юм уу ажилчны хувьд чи стандартад нийцэхэд хол байна гэсэн үг юм. Янз бүрийн диаволуудад хэрхэн хандах тухайд, тэднийг зохицуулах чиний арга барил зохисгүй, чиний хийдэг ажил хангалтгүй байдаг тул чуулганы ажил байнга үймэж, байнга асуудалд нэрвэгддэг. Чи үргэлж юмыг засаж залруулж, цэгцлэх шаардлагатай болдог тул туйлын завгүй байгаа мэт санагдаж, энэ ажлыг хийх нь маш хүнд хэцүү болдог.
Диаволаас хойд дүр олсон хүмүүст хандах хоёр зарчмыг та нар санаж байна уу? Гол зарчим нь юу вэ? Диаволууд болон Сатануудаас бүү ай, тэднээс бүү зайлсхий. Харин тэднийг ялган таньж, мөн чанарыг нь нэвт харж, бодол санааных нь хандлагыг ухамсарлаж сур; өөрөөр хэлбэл, тэд чуулганд юу хийхийг хүсэж байгаа, ямар зорилгод хүрэхийг хүсэж байгааг тодорхой хар. Ингэснээр та нар идэвхгүй байдлыг санаачилга болгон хувиргаж, тэднийг ил болгож, тэдэнд арга хэмжээ авахаар идэвхтэйгээр давшилтад орж чадна. Хэрвээ диаволууд болон Сатанууд үг хэлж, үйлдэл хийхийг хараад та нар зөвхөн зэвүүцэж, тэднийг тоохыг эсвэл тэдэнтэй хамтран ажиллахыг хүсэхгүй байгаад л орхивол—тэр ч бүү хэл диаволууд болон Сатанууд чуулганы ажлыг үймүүлж, саад болж байгааг харсан ч үл тоомсорловол—ингэж үйлдэх нь Бурханы санаа зорилгод нийцдэг үү? (Үгүй.) Диаволууд болон Сатанууд чуулганд нэвтэрснийхээ дараа дүрэм журам мөрдөн чуулганы амьдралаар амьдрахгүй, тэр ч бүү хэл дүрэм журам мөрдөн хөдөлмөрлөж үйлчлэхгүй. Тэд гарцаагүй үг хэлж, үйлдэл хийх бөгөөд бүр зорилгодоо хүрэх хүртлээ зогсохгүй. Иймд диаволуудад хандахдаа та нар ухаалаг байж, үнэн-зарчмын дагуу үйлдэх ёстой. Ил болгож, голох ёстой хүмүүсийг ил болгож, голох ёстой. Диавол хараахан илчлэгдээгүй үед хэрвээ тэр хөдөлмөрлөж үйлчлэх хүсэлтэй байвал хөдөлмөрлөж үйлчлүүлэхээр түүнийг ашиглаж, тэгэх зуур нь түүнийг сайтар ажигла. Жишээ нь, хэрвээ чи тодорхой нэг ажлыг хариуцсан тодорхой нэг зааварлагчийг сайн нэвт харж чадахгүй байвал—тэд бусад ах эгч нар шиг энгийн, нээлттэй биш, хэнд ч хэзээ ч бүх үнэнийг хэлдэггүй, ажил дээр бэрхшээл юм уу асуудалтай тулгарах үедээ шийдвэрлэхээр эрж хайдаггүйг харвал—чи тэдний нөхцөл байдлын учрыг олохын тулд санаачилга гаргах хэрэгтэй. Чи идэвхгүй байж, тэднийг ажил баллаж хаяхыг хүлээгээд, дараа нь “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх” гэж оролдох ёсгүй. Чи тэдэнтэй ярилцаж, үүрэгтээ хандах хандлага нь ямар байгааг, тэдэнд ажлын тодорхой төлөвлөгөө, зохицуулалт байгаа эсэхийг, ажил хийх зарчим байгаа эсэхийг, ажлын зохицуулалтын дагуу ажиллаж чадах эсэхийг, мөн дээрх хүмүүсээ хуурч, доорх хүмүүсээсээ нууж, аливааг өөрсдийнхөөрөө хийж чадах эсэхийг нь харах хэрэгтэй. Эдгээр нь чиний анхаарах ёстой зүйлс биш гэж үү? (Мөн.) Хэн нэгэн диавол болохыг чи олж мэдээд, улмаар тэдэнтэй цаашид харилцахаа больж, тэр ч бүү хэл: “Энэ диавол үнэхээр аймшигтай—түүнийг харахаар л зэвүү хүрч байна. Би түүнтэй дахиж ярихгүй. Би түүнээс зайгаа барьж, ах эгч нарыг ч бас зайгаа барьдаг болгох хэрэгтэй—хүн бүр түүнийг үл тоох ёстой” гэж хэллээ гэж бодъё. Ингэж үйлдэх нь зүгээр үү? Энэ бол мунхаг байдлаар үйлдэж байгаа хэрэг юм. Энэ нь ухаантай ч биш, ухаалаг ч биш бөгөөд биеийн хэмжээгүй байгаа хэрэг. Тэдэнтэй ярихгүй байгаа болохоор чи өөрийгөө ухаантай гэж бодож байна уу? Чи Бурханы санаа зорилгыг бодолцон үздэг хүн мөн үү? Чи хариуцлагаа биелүүлсэн үү? Чи сүргийг хамгаалж, Бурханы гэрийн хаалгыг манах ачааг үүрсэн үү? Чи эдгээр зүйлийн талаар ч бас бодох ёстой биш үү? Хүмүүсээс диаволуудыг ялган танихыг шаардах Бурханы шаардлага нь ердөө диаволуудыг голох нь хангалттай гэсэн үг яавч биш. Чи бас диаволуудад хяналт тавьж, барьж чаддаг байх ёстой; хэрвээ диавол хараахан илчлэгдээгүй бөгөөд хөдөлмөрлөж үйлчлэхийг хүсэж байвал чи бас тэднийг ашиглаж чаддаг байх ёстой—эдгээр нь ч бас чиний гүйцэтгэх ёстой үүрэг, чиний биелүүлэх ёстой хариуцлага бөгөөд энэ нь бүхэлдээ чуулганы ажлыг аюулгүй байлгахын төлөө байдаг. Хэрвээ чи хэн нэгнийг туйлын ойлгомжгүй, хэлж байгаа бүхэн нь няцаахын аргагүй бөгөөд хэн ч тэднийг ойлгож чадахгүй байгааг харвал энэ хүн маш аюултай бөгөөд түүнд итгэх нь зохисгүй. Ялангуяа хэн нэгэн тун заль мэхтэй, зальхай, зальжин авирлаж—хэнд ч хэзээ ч бүх үнэнийг хэлдэггүй, тэдэнтэй харилцаж, холбоотой байдаг ихэнх ах эгч нар тэднийг нэвт харж чаддаггүй байхыг харвал—тийм хүнийг зүгээр л үл тоомсорлож, орхиж болохгүй. Харин ч чи ялган таних чадвар, гярхай байдлаа нэмэгдүүлж, тэд юу бодож байгааг, үйлдлийнх нь эх үүсвэр, сэдэл юу болохыг, тэд юу хийхээр төлөвлөж байгааг, үүргээ гүйцэтгэхдээ ажил үүрч чадах эсэхийг, чуулганы ажлыг үймүүлж, бие даасан хаанчлал байгуулж магадгүй эсэхийг, мөн үүрэг гүйцэтгэхдээ ашиг тусаасаа илүү хор хөнөөл авчирч, эцэст нь олзоосоо илүү гарзтай байх эсэхийг харахын тулд тэдэнд дөхөж, харилцаж, ярилцах ёстой. Хар даа—удирдагч юм уу ажилчин байх нь энгийн хэрэг байна уу? Чуулганд ийм хүн илрэх үед чи түүнээс зайгаа барьж, зайлсхийх ёсгүй, харин идэвхтэйгээр дөхөж, тэдэнтэй харилцах ёстой. Ингэхийн зорилго юу вэ? Энэ нь тэдний нөхцөл байдлыг ойлгон авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахын тулд юм. Жишээ нь, хэрвээ чи хувийн мэдээллийг чинь мэдэж авах боломж тасралтгүй хайж байгаа ХКН-ын төлөөлөгч юм уу тагнуултай таарч, түүнийг тагнуул гэдгийг зүрх сэтгэлдээ мэдэрвэл түүнээс сэрэмжлэх ёстой бөгөөд түүнд жинхэнэ нөхцөл байдлаа яавч хэлж болохгүй. Чи бас бүр ч илүү чухал нэг зүйлийг санах ёстой: Чи тэдэнд утасны дугаар, цахим шуудангийн хаяг гэх мэтийг чинь мэдэх боломж олгож болохгүй. Гэвч хэрвээ чи зөвхөн өөрийн чинь нөхцөл байдлыг тандахаас нь сэрэмжлээд, тэд өөр хэнтэй холбоотой байгаа, хэний мэдээллийг асууж байгаа, чуулганы ямар нөхцөл байдлын талаар асууж байгаа зэрэг бусад зүйлийг бүрмөсөн үл тоож, зөнд нь орхивол—тэр ч бүү хэл ингэхдээ өөрийгөө нэлээд ухаантай байна гэж бодвол—энэ хэрэг явдлыг зохицуулж байгаа чинь ямар байна вэ? Чи ямар нэгэн мэргэн ухаан харуулсан уу? Чи биеийн хэмжээтэй гэдгээ харуулсан уу? Чи хариуцлагаа биелүүлсэн үү? Чи Бурханы гэрийн ашиг сонирхлыг аюулгүй байлгаж, ах эгч нарыг хамгаалсан уу? Хэрвээ чи эдгээр хэрэг явдлыг огт бодолцдоггүй бол чи нэвт шувт аминч, жигшүүртэй хүн юм. Чи диавол хэн нэгэнтэй таарч, тэр чамаас хаанаас ирснийг чинь, гэр бүлд чинь Бурханд итгэдэг хүн байгаа эсэхийг асуулаа гэж бодъё; тэд мэдээлэл тандаж байгааг чи мэдэх тул жинхэнэ нөхцөл байдлаа дэлгэлгүйгээр тэднийг аргацаахын тулд хааш яаш хэдэн зүйл хэлээд, дараа нь асуултыг эргүүлж, түүнээс: “Чи хаанаас ирсэн бэ? Танай гэр бүлээс хэн нь Бурханд итгэдэг вэ? Төрөлх хотын чинь чуулганд чуулганы амьдрал ямар байдаг вэ? Тэнд ХКН итгэгчдийг баривчилдаг уу? Чи баривчлагдаж байсан уу?” гэж асуулаа. Үүнийг сонсоод ХКН-ын төлөөлөгч юм уу тагнуул дотроо: “Үргэлж би л асуулт асуудаг байсан—хэн ч хэзээ ч эргүүлээд намайг байцааж байгаагүй. Энэ хүн толгойтой юм байна!” гэж бодно. Чамайг өөрөөс нь тасралтгүй асуулт асууж байгааг хараад тэр ялгамж чанар нь илчлэгдэх вий гэж санаа зовж, улмаар сэдвээ өөрчилдөг. Чи ийм хүнийг анхааралтай ажиглах ёстой. Хэрвээ чи тэднийг туйлын сэжигтэй, ХКН-ын тагнуул байх наян хувийн магадлалтай гэж тогтоовол тэднээс сэрэмжлэх ёстой—чи ах эгч нарын талаар өчүүхэн төдий ч мэдээлэл задруулж болохгүй. Хэрвээ ах эгч нар тэднээс огт сэрэмжлэхгүй, юу ч нуулгүйгээр мэддэг бүхнээ энэ хүнд хэлж, юуны ч талаар ярихад бэлэн байвал энэ нь чуулган болон ах эгч нарт амархан аюул учруулна. Тиймээс чи ийм хүнээс хараа салгах ёсгүй—тэр байнга хэнтэй холбоотой байдаг, хэнээс байнга мэдээлэл авахыг оролддог, ах эгч нарын утасны дугаарыг нууцаар шалгаж байгаа эсэх, эсвэл компьютер дээрх бүртгэлийг нь шалгаж байгаа эсэх, эсвэл хүмүүсийн ар хударгаар Бурханы гэрийн дотоод мэдээллийг судалж байгаа эсэхийг нь ажигла. Чи түүнийг сайтар хянах ёстой—чи тэднийг зорилгод нь хүргэж болохгүй. Чи бас энэ хүнээс сэрэмжлэхийг ах эгч нарт хэлж өгөх хэрэгтэй—хэрвээ тэр ахин дахин мэдээлэл тандвал түүнээс зайлсхийх ёстой бөгөөд хүмүүсийг бүү зовоо гэж тэдэнд анхааруулах ёстой. Түүнчлэн, ах эгч нарыг төөрөлдүүлэхийн тулд тэд ямар тэрс үзэл, төөрөгдөл тарааж байгааг чи бас харах хэрэгтэй—хэрвээ чи ийм асуудал олж илрүүлбэл тэрийг даруй зохицуулж, шийдвэрлэх ёстой. Ингэж хэрэгжүүлэх нь чуулганы ажлыг аюулгүй байлгаж, ах эгч нарыг хамгаалж байгаа хэрэг юм—энэ бол удирдагч, ажилчдын хариуцлага бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийн ч бас хариуцлага мөн. Хэрвээ чи зүгээр хараад юу ч хийлгүй, тэднийг дураараа тандаж явахыг зөвшөөрвөл зарим нэг мунхаг хүн эсвэл итгэлийн суурь өнгөцхөн шинэ хүмүүс тэдэнд бүхнийг хэлж өгнө. Үүний дараа эх газрын Хятадын цагдаа нар гэр бүлийнхэн болон хамаатан садныг нь тэр даруй баривчилж эхлэн, тодорхой чуулганууд болон тодорхой ах эгч нарт гай тарьж магадгүй. Ямар төрлийн гай тарих нь хамаагүй, ямартай ч, хэрвээ чи удирдагч юм уу ажилчны хувьд диавол хэн нэгнийг олж мэдсэн атлаа даруй арга хэмжээ авахгүй, урьдчилан сэргийлэх ажлыг зохих ёсоор гүйцэтгэхгүй, үүний улмаас зарим мунхаг, мэдлэггүй хүн задруулж болохгүй олон зүйлийг задруулж, ах эгч нарын мэдээллийг алдан, чуулганы ажил болон ах эгч нарт гай таривал энэ нь чиний үүрэг хариуцлагаа умартсан хэрэг юм. Надад хэл дээ, ийм тохиолдолд чи үүргээ хэр гүйцэтгэсэн байна вэ? Сайн гүйцэтгэсэн үү? (Үгүй.) Үүргээ сайн гүйцэтгэхгүй байх нь Бурханы урмыг хугалсан хэрэг биш үү? (Тийм.) Энэ бол Бурханы урмыг хугалж байгаа хэрэг. Хэрвээ та нар өөрсдөө хилийн чанадад нэлээд аюулгүй байгаа ч өөрсдийнхөө мунхаг байдлаас болж ХКН-ын төлөөлөгчид мэхлүүлбэл энэ нь аюултай үр дагаварт хүргэнэ; энэ нь эх газарт байгаа та нарын төрөлх хотын чуулганууд болон ах эгч нарт сүйрэл авчирна. Та нар ийм үр дагаврыг харахыг хүсэх үү? (Үгүй.) Хэрвээ хүнд жаахан ч гэсэн мөс чанар, жаахан ч гэсэн хүн чанар байвал тэр ийм зүйл тохиолдохыг харах гэж хүсэхгүй байж таараа; тэр өөрөө одоо хаана байх нь хамаагүй, эх газарт байгаа ямар ч ах эгчийг хавчлага амсаж байгааг харах гэж хүсдэггүй. Хэрвээ хэн нэгэн: “За, би одоо хилийн чанадад аюулгүй байна—хэнийг баривчлах нь хэнд хамаатай юм! Хэн нэгэн зовох нь надад ямар хамаатай юм? Би өөрийнхөө гэр бүлд ч санаа зовдоггүй. Надад сэтгэл байхгүй” гэж хэлбэл ийм хүнд хүн чанар байна уу? (Байхгүй.) Түүнд хүн чанар алга—хүн тэгж бодох ёсгүй. Хэрвээ чи өөрийгөө мөс чанар, хүн чанартай гэж хэлдэг бол ядаж л эх газарт байгаа хамаатан садандаа болон чуулганд гай тарьж болохгүй. Иймд чи диаволуудтай нүүр тулж байгаа үедээ зөвхөн тэднийг ялган таних нь хангалттай биш—чи бас бүх талаас нь бодох ёстой. Чи өөрийгөө ил болгохгүй байхын зэрэгцээ эх газарт байгаа эцэг эх, хамаатан садан болон ах эгч нарыг хохироохгүй байхаар хэрхэн үйлдэхээ бодох ёстой. Чи чуулганы ажлыг хамгаалж, Бурханы гэрийн хаалгыг манах хариуцлагаа биелүүлэх ёстой. Энэ бол хүмүүсийн биелүүлэх ёстой хариуцлага юм. Хэрвээ чи чадах бүхнээ хийсэн бол, чиний хийж чадахааргүй зүйл байсан, эсвэл чи ямар нэг асуудлыг нэвт харж чадаагүйгээс болоод ямар нэг зүйл буруугаар эргэсэн ч чи буруутахгүй—бүх зүйл Бурханы гарт байдаг. Гэвч хүмүүсийн өнцгөөс харвал, чи хүмүүсийн биелүүлэх ёстой хариуцлагын талаар тодорхой мэдэх ёстой. Чи үүнээс бултаж болохгүй бөгөөд зөвхөн өөрийгөө бодож болохгүй—чи бас эргэн тойрныхоо ах эгч нар болон чуулганы ажлыг бодолцох ёстой. Хэрэгжүүлэлтийн энэ зам одоо тодорхой байна уу? (Тийм.) Чи харж байна уу, хэрвээ эдгээр хэрэг явдлын талаар нөхөрлөөгүй бол та нар хамгийн чухал, хамгийн гол зүйлсийг анзаарахгүй өнгөрч, өөрсдийгөө диаволууд болон Сатануудад хэрхэн хандахаа мэддэг гэж бодсоор байх байсан. Үнэн хэрэгтээ та нар хэрэгжүүлэлтийн зарчмуудыг ойлгодоггүй—энэ бол та нарын жинхэнэ биеийн хэмжээ юм.
Диаволуудын үнэнд, эерэг зүйлсэд болон Бурханд хандах хандлагыг чи мэдэрч чаддаг эсэх нь хамаагүй, ямартай ч тэдний мөн чанар бол үнэнийг үзэн ядах, эерэг зүйлсийг үзэн ядах, Бурханыг үзэн ядах юм. Энэ бол гаж байгаа хэрэг. Тэдний илчилдэг үгнээс ч бай, эсвэл зүрх сэтгэл дэх бодол санаа, үзэл бодлоос нь ч бай, тэдний үнэнд, эерэг зүйлсэд болон Бурханд хандах хандлагыг харах боломжтой. Энэ хандлагаас нь дүгнэвэл, диаволууд үнэнийг огт хүлээн авдаггүй, эерэг зүйлсийг огт хүлээн авдаггүй, мөн мэдээж Бурханыг огт шүтэн мөргөдөггүй гэдгийг баттай хэлж болно. Тиймээс тэд хүмүүсийн ямар ч зөв зөвлөгөө, үг, эсвэл уриалгыг хүлээн авдаггүй. Тэгвэл Бурханаас ирдэг үнэн-зарчим, Бурханы сургамж, Бурханы шаардлага, хүмүүст зориулсан Бурханы сургаалын тухайд тэд энэ бүхнийг бүр ч ихээр няцааж, огт хүлээн авдаггүй. Оронд нь зүрх сэтгэлдээ тэд өөрсдөд нь таалагддаг, өөрсдөд нь ашиг тустай юуг ч хамаагүй сэдэж байдаг. Тэд байр суурь, нэр хүнд, бардамнал, хүрэх газрынхаа талаар төлөвлөгөө сэддэг; тэд бодит амьдралдаа эдлэх, олж авах, хүртэхийг хүсдэг ямар ч хамаагүй ашиг тусын талаар төлөвлөгөө сэддэг. Энэ бол тэдний дотоод ертөнц бөгөөд энэ нь тэдний уг чанар-мөн чанар хорон муу гэдгийг харуулахад хангалттай юм. Энэхүү гаж уг чанар-мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Эхнээсээ төгсгөл хүртэл тэдний хийдэг бүхэн болон бүхий л бодол санаа, үзэл бодол нь үнэн-бодит байдалтай ямар ч холбоогүй, Бурханы сургаал эсвэл хүний амьдралын зөв замтай ямар ч хамаагүй байдаг; тэдгээр нь бүгд хорон муу сөрөг зүйлс юм. Хорон муу мөн чанартай хүмүүст чи үнэний талаар яаж ч нөхөрлөсөн, тэдэнд хайраар туслахыг яаж ч хичээсэн, чи тэднийг хөдөлгөж чадахгүй, бодол санаа, үзэл бодлыг нь өөрчилж чадахгүй, мөн өдөр бүр зөвхөн ёрын муугийн талаар боддог амьдралын хэв маягийг нь өөрчилж чадахгүй. Мэдээж чи тэдний эрэлхийлдэг зорилгыг, бүх хэрэг явдлыг сэдэж төлөвлөдөг арга аргачлал, чиглэлийг нь ч өөрчилж чадахгүй. Диавол болох энэ хүмүүс эхнээсээ төгсгөл хүртлээ хэвээрээ л байдаг. Тэдний хорон муу мөн чанар өөрчлөгдөхгүй. Тэд Бурханы нэрийг хаяж, үнэн замыг орхилгүйгээр Бурханы гэрт үргэлж үүргээ гүйцэтгэж байсан ч гэсэн, үнэнийг хүлээн авдаггүй, бодож тунгаадаг бүхэн нь сөрөг зүйлс, хорон муу зүйлстэй холбоотой байдаг учраас завхарсан зан чанараа хаях ямар ч боломжгүй бөгөөд хүн чанарт нь ч ямар нэг өөрчлөлт гарах боломжгүй юм. Мэдээж, нэг зүйл гарцаагүй: Энэ хүмүүс авралд хүрэх ямар ч боломжгүй. Хүрэх газар нь ямар байхыг бол хэлэхийн ч хэрэггүй. Хүрэх газар нь ямар байх гэдэг нь бидний энд нөхөрлөж байгаа зүйл биш. Бидний анхаарлаа төвлөрүүлж байгаа зүйл бол тэдний уг чанар-мөн чанарыг ялган таньж, задлан шинжлэх юм.
Диаволаас хойд дүр олсон хүмүүсийн гаж уг чанар-мөн чанарын эхний илрэл болох “заль мэхтэй байх” талаар одоо бүрэн дүүрэн нөхөрлөлөө. Бидний голлон нөхөрлөсөн зүйл бол тэдний эерэг зүйлсэд хэрхэн ханддаг янз бүрийн хандлага, илрэл, түүнчлэн зүрх сэтгэлдээ өвөрлөж, тээдэг янз бүрийн бодол санаа, үзэл бодол байв. Энэ нь тэдний бодитой илчлэлүүд болон илрэлүүд ч бай, эсвэл ил гаргаж зүрхэлдэггүй зүрх сэтгэлийнх нь гүнд нуугдсан зүйлс ч бай, энэ бүхэн нь тэднийг жирийн нэг завхарсан хүмүүс биш гэдгийг баталдаг. Тэдэнд жирийн завхарсан хүмүүсийн мөс чанар, эрүүл ухаан байдаггүй. Энэ хүмүүст жирийн завхарсан хүмүүсийн хүн чанар байдаггүй гэж бас хэлж болно. Шулуухан хэлэхэд, энэ хүмүүст хүн чанар байхгүй. Тэдний бодол санаа, үзэл бодол хэчнээн хорон муу байсан ч, тэдний үг, үйлдэл, зан авир, байдал хэчнээн хорон муу, хүн чанарт хэчнээн нийцэлгүй байсан ч тэд үүнийгээ огт ухамсарладаггүй. Тэд өөрсдийн уг чанар-мөн чанарыг хорон муу, үнэний эсрэг, эсвэл үнэнд дайсагнасан гэж хэзээ ч тодорхойлдоггүй. Чи тэдэнтэй яаж ч нөхөрлөсөн, тэд завхарсан зан чанарынхаа хүрээнд амьдарсаар л байдаг. Энэ хүмүүс хоорондоо нийлэх үедээ онцгой сайн таардаг бөгөөд бузар муу зүйл дээрээ онцгой санаа нийлдэг. Гэвч зүрх сэтгэлдээ тэд үнэнийг ойлгодог, үнэнийг эрэлхийлдэг хүмүүст туйлын их зэвүүцэж, тэднийг жигшдэг.
Б. Махан биеийн бэлгийн дур хүсэлд ташуурах нь
Өнгөрсөн удаад диаволаас хойд дүр олсон хүмүүсийн гаж уг чанар-мөн чанарын талаар ярилцахдаа бид махан биеийн бэлгийн дур хүслийн хоёр төрлийн илрэл болох тэдний “шалиг байдал” болон “бэлгийн өдөөн хатгалга”-ын талаар дурдсан. Энэ хоёроос гадна “шалиг байдал” болон “бэлгийн өдөөн хатгалга”-тай холбоотой өөр нэг тал, өөрөөр хэлбэл гадаад зан авир буюу хүн чанарын амьдран харуулалт байдаг бөгөөд энэ нь “завхай байдал” юм. “Шалиг байдал” болон “завхай байдал” нь ихэвчлэн хоршдог. “Завхай байдал” гэж юу гэсэн үг болохыг та нар мэдэх үү? (Замбараагүй, эрээ цээргүй зан авир, үйлдэл бөгөөд бусадтай хөнгөмсгөөр сээтэгнэх явдал юм.) “Завхай байдал” гэдэг нь ташуурах байдал гэсэн үг—энэ нь замбараагүй, эрээ цээргүй байхыг хэлдэг. Энэ гурван тал нь махан биеийн бэлгийн дур хүслийн тухайд ийм хүний хорон муу илрэлийг задлан шинжлэхэд хангалттай байх ёстой. Насанд хүрэгчид шалиг байдал, бэлгийн өдөөн хатгалга, завхай байдлын илрэлийг ойлгож чаддаг байх ёстой. Энэ нь хийсвэр зүйл биш, учир нь ийм хэрэг явдал, ийм хүмүүс өдөр тутмын амьдралд түгээмэл харагдаж, сонсогддог. Тэгвэл ийм хүмүүсийн гол илрэлүүд юу вэ? Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцааны тухайд тэд хязгааргүй, ямар ч зааггүй, ичих мэдрэмжгүй байдаг. Бэлгийн дур хүслийн тухайд тэд тун ташуурсан байдаг бөгөөд үүнийгээ хазаарладаггүй, тэдэнд ямар ч эрээ цээр байдаггүй. Үүний зэрэгцээ, бэлгийн дур хүсэлдээ ташуурахдаа тэд өчүүхэн төдий ч ичдэггүй. Хэдэн настай, ямар хүйснийх, гэрлэлтийн байдал нь ямар байхаас үл хамааран тэд эсрэг хүйстнээ ихээр сонирхож, түүнд онцгой анхаарал хандуулдаг. Бүлэг хүмүүстэй таарах бүрдээ тэд өөрсдийн сонирхсон эсрэг хүйсийн хүмүүст анхаарал хандуулдаг. Энэ анхаарал нь ердөө л тэдэн рүү ердийнхөөс илүү харах, тэдэнтэй хууч хөөрөх, эсвэл хэвийн харилцах явдал биш—энэ нь тэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох бэлгийн дур хүсэлд автаж, янаг амрагийн харилцаанд ордог гэсэн үг юм. Өөрсдөд нь таалагдсан хүний тухайд, тэр хүн хэдэн настай байх, нөгөө тал нь зөвшөөрсөн эсэхээс үл хамааран, өөрт нь энэ хүн таалагдсан л бол тэд санаачилга гарган түүнтэй сээтэгнэх бөгөөд тэр ч бүү хэл нөгөө талынхаа анхаарлыг татахын тулд зарим нэг энгийн бус үйлдэл, зан авир гаргадаг. Жишээлбэл, тэд үе үе нөгөө хүндээ ямар нэг гоё хоол хийж өгнө; баярын өдрүүдээр түүнд бэлэг өгнө; шалтгаантай байсан ч, үгүй байсан ч нөгөө хүн рүүгээ зурвас илгээж—өглөө нь “Чи босчихсон уу?”, орой нь “Чи усанд орчихов уу?” гэж асууна. Хэд хоногийн дараа тэд: “Сүүлийн үед цаг агаар хүйтэн байна—дулаан хувцаслаарай, битгий даараарай. Ямар нэг зүйл хэрэгтэй болбол надаас тусламж хүсэж болно шүү!” гэж хэлнэ. Тэд байнга санаа тавьж буйгаа илэрхийлж, үүнийгээ нөгөө хүнээ залхаах шалтаг болгон ашигладаг. Ийм хүн хэзээ ч зөвхөн нэг, хоёр, эсвэл хоёр, гурван хүнтэй сээтэгнэдэггүй—тэд өөрт нь таалагдсан хэнтэй ч хамаагүй сээтэгнэдэг. Тэд харсан хүн бүрдээ сэтгэл алдардаг; хэн нэгэн сэтгэл татам санагдах юм уу тэр хүний талаар сайхан мэдрэмж төрмөгц тэдэнд тэр даруй тачаадсан бодол төрж, тэр хүнийг уруу татахыг оролддог. Ямар бүлэгт, ямар орчинд байхаас үл хамааран тэд энэ хэрэг явдлыг хэзээ ч мартдаггүй. Тэд хаашаа ч явсан, өөрсдөд нь таалагддаг гурваас тав, эсвэл арав гаруй эсрэг хүйсийн найз нөхөд юм уу дотнын хүмүүсийг үргэлж онилдог. Хэрвээ тэд бие махбодоор хүрч чадвал үүнийгээ янаг амрагийн харилцаанд орох зорилгодоо хүрсэн гэж үздэг. Янаг амрагийн харилцааны түвшинд хараахан хүрээгүй байлаа ч бусдыг ингэж өдөж хоргоох төдийд л тэдэнд маш гайхалтай санагдаж—өдөр хоног нь сайхан, сэтгэл хангалуун өнгөрдөг. Хэрвээ орчин нөхцөлнь боломж олгохгүй, тэд эсрэг хүйстнээ өдөж хоргоож чадахгүй бол бухимддаг. Хэрвээ хэн нэгэн тэдэнд ийм зан авирыг зохисгүй гэдгийг сануулбал тэд зүрх сэтгэлдээ өс хонзон санадаг. Хэрвээ хэн нэгэн хүмүүсийг болчимгүйгээр өдөж хоргоохыг нь хязгаарлавал тэд зүрх сэтгэлдээ эсэргүүцэж, сөрж, тэр ч бүү хэл: “Энэ бол миний эрх—чи намайг хязгаарлах ямар эрхтэй юм бэ? Миний хийж байгаа зүйл бол миний эрх чөлөө! Би хууль зөрчөөгүй, гэмт хэрэг ч үйлдээгүй байхад намайг хянах гэдэг чи хэн юм бэ?” гэж боддог. Орчин байдал ямар ч байсан, ийм хүн өөрсдийгөө саатуулах ямар нэг зугаа хайж олох хэрэгтэй гэж үргэлж боддог—тэд цагийг нөхцөөж, амьдралаа дүүргэж, өөрсдийгөө илүү зугаацуулахын тулд эсрэг хүйсийн хэдэн найз юм уу бэлгийн хамтрагч хайж олох хэрэгтэй гэж үргэлж боддог. Эс бөгөөс амьдрал нь хоосон, уйтгартай, сонирхолгүй мэт санагддаг. Зарим хүн бусдыг тасралтгүй өдөж хоргоосныхоо дараа өөрийн эрхгүй интернет рүү орж порнограф үзэж, махан биеийнхээ бэлгийн дур хүсэл дотор замбараагүй, эрээ цээргүй амьдардаг бөгөөд нөхцөл нь бүрдэж л байвал тэд юу ч хийхээс буцдаггүй. Диаволаас хойд дүр олсон хүмүүс, ямар ч нөхцөл, ямар ч орчинд байсан, амьдрал нь хэчнээн хэцүү байгаа, хэр их ажлын ачаалалтай байгаа, мөн нөхцөл байдал зөвшөөрч байгаа эсэхээс үл хамааран, үргэлж бэлгийн дур хүсэлдээ ташуурах хэрэгтэй байдаг бөгөөд бэлгийн дур хүслээ бүрэн хангахын тулд эсрэг хүйстэнтэйгээ харилцах, өдөж хоргоох боломжийг үргэлж эрж хайдаг. Хэрвээ махан биеийнх нь бэлгийн дур хүсэл хангагдаж чадахгүй бол бүр оюун санааныхаа дур хүслийг хангах байсан ч болдог. Үүнийг л гаж байх гэж хэлдэг—тэд үнэхээр гаж юм. Зарим хүн аль хэдийн нас өндөр болж, үр хүүхдүүд нь гэрлэн, өөрсдийн гэсэн гэр бүлтэй болсон байдаг ч бэлгийн дур хүсэлдээ туйлын их ташуурсан, хориг хязгааргүй хэвээр байдаг бөгөөд ямар ч ичих мэдрэмжгүй байдаг. Тэд өөрт нь таалагдсан эсрэг хүйстнээ харах үедээ түүнтэй хоёулхнаа үлдэх боломж бүрдүүлэхийн тулд бүхий л аргыг сүвэгчилдэг—тэгээд гарнаас нь хөтлөх, тэврэх, юм уу, нөгөө хүндээ хүрдэг, мөн сээтэгнэсэн, тоглоом шоглоом хийсэн үг хэлэх юм уу, өдөж хатгасан зүйл ярьдаг. Ингэснээр тэд аажмаар зарим эсрэг хүйстнээ үймүүлдэг. Энэ бол шалиг байгаа хэрэг юм. Ийм хүн хэр зэрэг шалиг байдаг вэ? Тэд царайлаг эсвэл сайхан бие галбиртай эсрэг хүйстнээ харах үедээ тачаадсан бодол тээж эхэлдэг. Эсрэг хүйстэн нь зөөлөн, сэтгэл татсан, харьцангуй чихэнд чимэгтэй хоолойгоор ярихыг сонсох төдийд л тэдний дотор тачаадсан бодол өдөөгддөг. Эдгээр тачаадсан бодол нэгэнт өдөөгдсөн бол тэд эдгээр зүйлийн талаар хааяа нэг боддог төдий биш—үнэндээ маш олон удаа боддог. Тэд хоол идэж байхдаа, ажиллаж байхдаа, тэр ч бүү хэл зүүдэлж байхдаа ч энэ талаар боддог бөгөөд өдөр бүр оюун ухаан нь эдгээр тачаадсан бодлоор бялхаж байдаг. Тэд шалиг байдал гэх хорон муу мөн чанартай учраас махан биеийнхээ бэлгийн дур хүсэлд ямар ч эрээ цээргүйгээр ташуурдаг. Тэд эд баялаг, байр суурьтай сайн гэр бүлээс гаралтай хэн нэгнийг—баян айлын залуу хатагтай, эсвэл бэл бэлчинтэй эхнэр хүн, эсвэл өндөр, баян, царайлаг залуу, эсвэл бэл бэлчинтэй бизнесменийг—харах үедээ ч тачаадсан бодол тээж эхэлдэг. Ийм хүмүүс хэр ноцтой шалиг болохыг хар даа! Тэгээд бүр ч дорд тохиолдлууд бий. Чуулганд сайхан дуулдаг нэг ах байв. Тэр ямар нэгэн “оддын түвшний” дуучин байгаагүй—зүгээр л жаахан сонсголонтой хоолойтой байсан. Зарим эмэгтэй түүний дуулахыг сонсоод түүнд сэтгэлтэй болж, түүнтэй гэрлэхийг хүссэн гэнэ. Энэ эмэгтэйчүүд тэр ахыг ямархуу царайтай болохыг хэзээ ч харж байгаагүй байв. Тэрээр хэдэн настай, ямархуу зан төлөвтэй, ямар боловсролтой, хэв чанар нь ямархуу, Бурханд итгэдэг итгэл нь хэр болохыг тэд мэддэггүй байв. Тэд эдгээр зүйлийн алиныг нь ч бодолцож үзээгүй хэрнээ л түүнтэй гэрлэхийг хүссэн бөгөөд зөвхөн хоолойг нь сонсох төдийд л тачаадсан бодол нь өдөөгдсөн байв. Надад хэл дээ, ийм диаволууд гаж уг чанартай биш гэж үү? Хэвийн хүн хэн нэгнийг сайхан дуулахыг сонсох үедээ хамгийн ихдээ л бага зэрэг атаархах боловч тэр хүнтэй гэрлэх талаар хэзээ ч бодохгүй. Хэрвээ тэд үнэхээр хэн нэгэнтэй гэрлэхийг хүсвэл ийм шийдвэр гаргахаасаа өмнө тэр хүний зан араншин болон гэр бүлийн байдлыг, тухайлбал хэдэн настай, ямархуу царайтай, ямархуу зан араншинтай, гэр бүл нь ямар болохыг мэдэж авах бөгөөд бүх тал нь сэтгэлд нийцсэн тохиолдолд л тэдэнтэй гэрлэх талаар бодолцоно. Гэвч диавол хүмүүс өөр байдаг—зарим эмэгтэй хэн нэгэн эрэгтэй хүнийг сайхан дуулахыг сонссоныхоо дараа шууд л түүнтэй гэрлэхийг хүсдэг; зарим эрэгтэй царайлаг эмэгтэйг хараад л шууд түүнтэй гэрлэхийг хүсдэг. Ийм хүмүүс аймшигтай биш гэж үү? Тэд аймшигтай, бас ой гутам! Тэд байр суурьтай, мэдлэгтэй, уран цэцэн үгтэй, эсвэл онцгой давуу талтай хэн нэгнийг, эсвэл үзэсгэлэнтэй юм уу царайлаг хэн нэгнийг харах бүрдээ тачаадсан бодол тээж эхэлдэг. Тэд ийм хүмүүсийг харах үедээ үргэлж нүд цавчилгүй ширтдэг; нүд нь гөлөрч тогтсон байх боловч оюун ухаан нь маш идэвхтэй ажиллаж, бэлгийн дур хүсэл нь оргилж байдаг—энэ бол тачаадсан бодол тээж байгаа хэрэг юм. Эсрэг хүйстнээ нүд салгалгүй байнга ширтдэг хэн нэгэн байх бүрд—тэр ч бүү хэл нүдэндээ хорон муу харц тодруулдаг, эсвэл амаа ангайж шүлсээ гоожуулдаг хүмүүс ч бий—энэ бол тачаадсан бодол тээж байгаа хэрэг юм. Тэдний тачаадсан бодол өдөөгдсөн л бол тэд бусдад гар хүрэн оролдож эхэлдэг. Үүнийг гаж байх гэж хэлдэг. Нөхцөл байдал ямар байх нь хамаагүй, харааны тачаал, сонсголын тачаал, эсвэл махан биеийн бэлгийн дур хүсэл нь өдөөгдсөн л бол тэд тачаадсан бодол тээх болно—ийм хүмүүс бол диаволууд юм. Диаволуудын бэлгийн дур хүсэл нь хүн чанарын мөс чанар, эрүүл ухаанаар баригдаж, хазаарлагддаг уу? Энэ нь баригддаггүй, тиймээс тэдний бэлгийн дур хүсэл байнга хальж, тэд завхай байдлын илрэлийг байнга харуулдаг—тэд тун ташуурсан байдаг. Эргэн тойронд нь хэдэн хүн байгаа, өөрсдөө хэдэн настай, эсвэл нөгөө тал нь өөрсдөд нь дуртай эсэх, эсвэл өөрсдийг нь зэвүүцэж, жигшдэг эсэх тэдэнд хамаагүй—өөрсдөд нь таалагдсан хүн л бол тэд тачаадсан бодол тээж, хий хоосон төсөөлөлдөө ташуурч, бэлгийн дур хүслээ дээд зэргээр хангадаг. Энэ нь ой гутам биш гэж үү? Ийм хүмүүс туйлын шалиг байдаг. Тэд эсрэг хүйстэнтэй харилцах боломж олж авч чадахгүй байлаа ч бусдыг өдөж хоргоохыг хүссээр байдаг. Энэ зан авирын илрэл нь гэвэл, тэд байнга сээтэгнэсэн дохио өгөн чам руу харц чулуудаж, чамтай харилцах, чамд ойртохын тулд бүхий л аргыг сүвэгчилдэг—зориуд чамайг шүргэн өнгөрч, гар, мөр юм уу нурууг чинь хөнгөн шүргэдэг—мөн сээтэгнэсэн зүйл ярьдаг бөгөөд энэ бүхэн нь санаатайгаар байдаг. Энэ нь тэдний зүрх сэтгэл аль хэдийн тачаалаар дүүрснийг харуулдаг. Хэвийн насанд хүрсэн хүмүүс эсрэг хүйсийн хүнтэй харилцахдаа зааг, хэм хэмжээ, хязгаарыг баримталдаг. Бэлгийн дур хүсэл, бодол санаа, үг яриа, бие махбодын хүрэлцэхүй, эсвэл хүмүүс хоорондын бие махбодын зай зэрэг зүйлсийн тухайд энэ бүхэн нь тэдний мөс чанар, эрүүл ухаанаар захирагдаж, баригддаг. Гэвч шалиг, завхай хүмүүс ийм байдаггүй. Ямар ч нөхцөлд, эргэн тойронд нь хэдэн хүн байгаа, эсвэл тухайн үеийн нөхцөл байдал ямар байхаас үл хамааран, мөн өөрсдийнх нь нас, гэрлэлтийн байдал, нөгөө тал нь хүсэж байгаа эсэх, эсвэл нөгөө тал нь өөрсдийг нь зэвүүцэж байгаа эсэхээс үл хамааран тэд хүссэн бүхнээ хийсээр, бэлгийн дур хүсэлдээ дураараа ташуурдаг. Үүнийг л завхай байх гэж нэрлэдэг. Ийм хүмүүс юунд ч баригддаггүй—тэд бүр ёс суртахууны заагийг ч баримталдаггүй; тэд бүрмөсөн ташуурсан байдаг. Тэр ч байтугай, зарим хүн хэр хэмжээнд хүрч ташуурдаг вэ? Тэд бүр эсрэг хүйстнийхээ нандин газрыг ил тод ширтэх хэмжээнд хүрдэг. Хэрвээ эсрэг хүйстэн нь цоглог, хөөрхөн нүдтэй бол тэд дотоод сэтгэлээ уудлах, тэдэнтэй хууч хөөрөх юм уу ажлын талаар ярилцах ямар ч хамаагүй боломж бүрдүүлж, нүд рүү нь гөлөрч ширтдэг. Хэрвээ эсрэг хүйстэн нь цайвар, толигор, булбарай арьстай бол тэд санаатай ч бай, санамсаргүй ч бай түүн рүү нь байнга ширтдэг. Хэрвээ эсрэг хүйстэн нь өндөр, гуалиг бие галбиртай бол тэд араас нь нууцаар харж, нүд салгалгүй ширтдэг. Энэ бол бэлгийн дур хүслээр дүүрэн байгаа хэрэг юм. Ийм хүмүүс гаж уу? (Тийм.) Мөн зарим насанд хүрээгүй хүүхэд, эсвэл гэрлэсэн насанд хүрэгчид порнограф, эсвэл Дэлхийн мисс зэрэг эмэгтэйчүүд нь маш задгай хувцасладаг гоо бүсгүйн тэмцээнийг байнга үздэг бөгөөд энэ нь тэдний харах тачаалыг хангалттай хангадаг. Тэд ингэж ташуурах тусам бэлгийн дур хүсэл, тачаадсан бодлоо хазаарлаж, хянахад улам хэцүү болдог. Энэ нь диаволуудын илрэл мөн үү? (Мөн.) Хэвийн хүмүүс ингэж амьдрах уу? Тэд биеэ ингэж авч явах уу? (Үгүй.) Дорнын зарим эрэгтэй харьцангуй хуучинсаг байдаг бөгөөд Баруунд ирээд олон эмэгтэй задгай хувцасласан байхыг харах үедээ сониуч зан нь хөдөлж, ахиад жаахан харж авах гэж хүсдэг ч хэсэг хугацааны дараа дасаад ирэхээрээ сониучирхахаа больдог—энэ бол хэвийн илрэл юм. Мөн бэлгийн дур хүслийн хэрэг явдалд бага зэрэг сониучирхдаг, эсвэл бодит орчин нөхцөлөөс болоод хааяа зарим нэг хорон муу тачаал тээдэг гэрлээгүй хүмүүс бий. Эдгээр нь бүгд хэвийн физиологийн хариу үйлдэл юм—үүнийг гаж гэж хэлж болохгүй. Гэвч диавол хүмүүс жирийн хүмүүстэй адилгүй. Тэдний гаж байдал хэвийн хүмүүсийнхээс давдаг—онцгой хэвийн бус байдаг. Тэд ердөө л бэлгийн дур хүслийн талаар сониурчирхдаг, эсвэл тэдэнд хэвийн физиологийн хариу үйлдэл юм уу хэрэгцээ байгаа юм биш—тэд замбараагүй, садар самуун байдаг. Тэд хорон муу тачаалд ташуурах үедээ огт ичдэггүй. Үүнийг л гаж байх гэж хэлдэг. Тэд ямар хэмжээнд гаж байдаг вэ? Зүгээр л эсрэг хүйстнийхээ арьс, нүд, бие галбир, эсвэл гадаад төрхийг харах төдийд—эсвэл бүр зүгээр хоолойг нь сонсох төдийд л—тэд тачаадсан бодол тээж эхэлдэг бөгөөд дараа нь нөгөө хүндээ хүрэх юм уу ойртох бүхий л боломжийг бүрдүүлж, бүр цаашлаад бэлгийн дур хүслээ хангах үйлдэл хийдэг. Үүнийг гаж байх гэж хэлдэг.
Гаж байхын өөр нэг илрэл нь гэвэл, энэ хүмүүс ямар ч орчинд байсан, үргэлж өөр өөр эсрэг хүйстнээр хүрээлүүлж байдаг. Ийм хүн нэгэн зэрэг хэд хэдэн эсрэг хүйсний хүнтэйгээ сээтэгнэдэг бөгөөд байнга олон хүнтэй тодорхойгүй харилцаатай байдаг. Тодорхойгүй харилцаа гэж юу гэсэн үг вэ? Энэ нь найз нөхдийн ч юм шиг, бас янаг амрагийн ч юм шиг харилцаа бөгөөд тэднийг үнэндээ ямархуу харилцаатай болохыг хэн ч тодорхой хэлж чаддаггүй. Тэдэнд эсрэг хүйстэнтэйгээ тогтоосон тодорхой зааг байдаггүй; тэдний харилцаа тун тодорхой бус—байнга л аальгүйтэх бөгөөд байдал бүрхэг, тодорхой бус байдаг. Эдгээр илрэл нь шалиг уг чанарт захирагддаг уу? (Тийм.) Ёс суртахуун болон хүмүүс хоорондын харилцааны ёс зүйн хувьд, өнөөгийн ертөнцийн ёрын муу чиг хандлага ийм төрлийн үзэгдлийг шүүмжлэхээ ч больсон. Хүмүүс үүнийг чадвартай байх, чиг хандлага дагах гэж нэрлэдэг—тэд үүнийг бэлгийн эрх чөлөөтэй байх гэж нэрлэдэг. Тиймээс зарим хүн ийм бодол санаа, үзэл бодлыг чуулганд оруулж ирдэг. Тэд: “Би эсрэг хүйсний хэчнээн олон хүнтэй янаг амрагийн харилцаатай байх нь хамаагүй, энэ бол миний эрх чөлөө. Одоо хууль хүртэл үүнийг ялладаггүй учраас би хэдэн эсрэг хүйсийн найзтайгаа янаг амрагийн харилцаатай байхаа сонгох эрхтэй, би бэлгийн дур хүслээ хэрхэн зохицуулахаа сонгох эрхтэй. Би өөрийгөө хохироох ёсгүй—би бэлгийн дур хүслээ бүрэн ил гаргах хэрэгтэй” гэж боддог. Энэ нь хорон муу тайлбар биш гэж үү? (Тийм.) Нийгмийн чиг хандлагын сурталчилдаг үзэл бодолтой хэчнээн олон хүн санал нийлж, түүнийг өмгөөлдөг байх нь, хэчнээн олон хүн тэдгээрийг хэрэгжүүлдэг байх нь хамаагүй, Бурханы гэрт ийм төрлийн тэрс үзэл, төөрөгдлийг “гаж” хэмээн тодорхойлдог бөгөөд ийм төрлийн тэрс үзэл, төөрөгдлийг баримталдаг хүмүүсийг ч бас “гаж” хэмээн тодорхойлдог—нарийн яривал, тэд бол “шалиг”, “завхай” юм. Энэ тодорхойлолт үнэн зөв үү? (Тийм.) Хүний биеийн үйл ажиллагаа, зөн совин бүр хүн чанарт үндэслэсэн наад захын зохицуулалт шаарддаг. Тэгвэл энэ зохицуулалт юунд тулгуурладаг вэ? Энэ нь хүний мөс чанар, эрүүл ухаанд тулгуурладаг. Мөс чанар, эрүүл ухаан доторх ичих мэдрэмж нь хүний физиологийн хэрэгцээ болон бэлгийн дур хүслийг зохих ёсоор зохицуулах ёстой. Хэрвээ чи үүнийг зохицуулж, барихын оронд бэлгийн дур хүсэлдээ ташуурвал үүнийг завхай байх гэж хэлдэг, шалиг байх гэж хэлдэг. Хэрвээ чамд ийм илрэл байвал чи гаж юм. Гаж байх нь сөрөг зүйл—яавч эерэг зүйл биш. Учир нь энэ нь хүний хүн чанарт байдаг ичих мэдрэмжийн хязгаараас, Бурханы хүмүүсээс шаарддаг хэвийн ухаалаг байдлын хязгаараас давдаг; энэ нь хүн чанарын заагийг давж, ах эгч нарын хэвийн амьдралд үймээн, хохирол учруулдаг. Тиймээс гаж байдал нь гарцаагүй хорон муу, сөрөг зүйл хэмээн тодорхойлогддог; энэ нь яавч эерэг зүйл биш. Бурханы гэр болох чуулган бэлгийн эрх чөлөөг яавч хөхүүлэн дэмждэггүй. Бурханы гэр юуг дэмждэг вэ? (Нэр төртэй, ёс журамтай байж, хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг.) Бурханы гэр ариун хүний ёс жудагтай байж, мөс чанар, эрүүл ухаантайгаар биеэ авч явахыг хөхүүлэн дэмждэг. Хамгийн наад зах нь бэлгийн дур хүсэл болон физиологийн хэрэгцээний тухайд хүнд ичих мэдрэмж байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи гэрлэхийг хүсвэл, хэрвээ чи хэвийн янаг амрагийн харилцаатай байхыг хүсвэл энэ нь Бурханы хүмүүст тогтоосон гэрлэлтийн зарчимтай нийцэх ёстой—үүнд цус ойртолт, завхай байдал, эсвэл шалиг байдал байж болохгүй. Та нар ойлгож байна уу? (Тийм.)
Сая бид диавол хүмүүсийн гаж байдлын зарим илрэлийн талаар нөхөрлөлөө. Та нарыг ялган таних чадвартай болоход туслахын тулд ийм төрлийн сэдвээр нөхөрлөсөн нь сайн хэрэг биш үү? (Тийм.) Ямар ч илрэл байсан, хэрвээ энэ нь хэвийн хүмүүсийн завхарсан зан чанарын хүрээнээс давдаг, эсвэл хүний төрөлх уг чанар, зөн совингийн хүрээнээс хальдаг бол энэ нь хэвийн бус юм—энэ бол диаволуудын илрэл. Бидний сая нөхөрлөсөн зүйлс дунд, бодол санаа, зан авир нь онцгой заль мэхтэй хүмүүсээс гадна, тийм илэрхий заль мэхтэй илрэлүүдийг харуулдаггүй ч тодорхой илрэл нь тун шалиг, завхай байдаг өөр нэг төрлийн хүн бий. Ийм тодорхой илрэлүүдтэй байх нь тэдэнд диаволуудын гаж мөн чанарын нэг тал байдгийг бас баталдаг. Тэгвэл ийм тодорхой илрэлүүдтэй хүмүүсийг диаволууд гэж баттай хэлж болох уу? (Болно.) Тэд хэзээ ч хамаагүй бэлгийн дур хүсэлдээ ташуурч, зүрх сэтгэл нь хорон муу тачаалаар бялхаж байдаг бөгөөд махан биеийн бэлгийн дур хүсэлтэй холбоотой асуудалд онцгойлон сонирхолтой байдаг—тэдний сонирхол хэвийн хүмүүсийн физиологийн хэрэгцээнээс давдаг. Өөрөөр хэлбэл, тэд хэдэн настай, ямар хүйстэй, гэрлэлтийн байдал нь ямар байхаас үл хамааран махан биеийн бэлгийн дур хүслийн илрэл нь хэвийн хүмүүсийнхээс давдаг, мөн хэвийн хүмүүсийн хэрэгцээнээс ч давдаг. Энэ нь энэ тал дээрх тэдний илрэл хэвийн биш гэж хэлэхэд хангалттай юм. Тэднийг хоёр үгээр тодорхойлбол, тэд тун “шалиг”, “завхай” юм. Өөрөөр хэлбэл, тэдний физиологийн хэрэгцээ туйлын хэвийн бус байдаг. Тэд тодорхой давуу талтай, эсвэл ямар нэг тал дээр сайн төрөлх нөхцөл байдалтай эсрэг хүйстнээ харах бүрдээ тачаадсан бодол тээж, бэлгийн дур хүслээ ил гаргаж чаддаг. Жишээ нь, тэд цагаан, тэгшхэн шүдтэй, тун үзэсгэлэнтэй, ялдам инээмсэглэлтэй, эсвэл тун сайхан үстэй юм уу нүдтэй эсрэг хүйстнээ харах үедээ тачаадсан бодол тээж болдог. Эсрэг хүйстнийх нь ямар шинж чанар тэдэнд сайхан юм уу үзэсгэлэнтэй харагдах нь хамаагүй тэд тачаадсан бодол тээж болдог—тэгээд бэлгийн дур хүслээ ил гаргах замаар нөгөө хүнээ таашааж, үнэлж буйгаа илэрхийлдэг. Энэ нь ой гутам биш гэж үү? Энэ бол туйлын ой гутам! Зарим хорон муу хүн эсрэг хүйстэн нь ярьж байхдаа хөмсгөө бага зэрэг өргөх, эсвэл инээмсэглэх үед нь хацар нь хонхойх юм уу онцгой сэтгэл татам харц харуулах зэрэг нүүрний тодорхой хувирал гаргахыг харах бүрдээ тачаадсан бодол тээдэг. Тэдний тачаадсан бодол хөдлөх давтамж болон тоо нь санаанд багтамгүй, төсөөлөхийн аргагүй байдаг. Хэвийн хүмүүс зүгээр л гайхширч: “Хэрвээ хэн нэгэн сайхан харагдаж байвал түүн рүү ганц хоёр удаа илүү харахад зүгээр—гэхдээ энэ нь яаж тачаадсан бодол тээж, бэлгийн дур хүслээ ил гаргахадхад хүрч болох юм бэ? Энэ чинь гажсан хэрэг биш үү?” гэдэг. Хэвийн хүмүүсийн тачаадсан бодол өдөөхгүй гэж боддог зүйлс нь хорон муу хүмүүсийг тачаадсан бодол тээж, дур хүслээ ил гаргахад хүргэж болдог бөгөөд хэвийн хүмүүс үүнийг ойлгож чаддаггүй. Үүнийг гаж байх гэж хэлдэг. Энгийнээр хэлбэл, үүнийг гажсан, гаж донтой байх гэж нэрлэдэг. Зарим эмэгтэй булчинлаг, нүүрний зөв хэлбэртэй, өндөр нуруутай эрэгтэй хүнийг харах үедээ ч тачаадсан бодол тээж болдог. Эсвэл тэд зарим нэг авьяас, ур чадвартай, үүн дээр нэмээд эд баялаг, байр суурьтай эрэгтэй хүнийг харах үед дотор нь тачаадсан бодол байнга өдөөгддөг. Тэд зүгээр л түүнийг үнэлж, эсвэл дажгүй гэж бодон, түүнийг бага зэрэг таашааж, түүнтэй янаг амрагийн харилцаатай байх юм уу харилцаа тогтоохыг эрэлхийлдэггүй—илүүтэйгээр түүний талаарх тачаадсан бодол дотор нь байнга хөдөлж байдаг. Надад хэл дээ, энэ нь ой гутам биш гэж үү? Энэ нь гаж биш гэж үү? (Тийм.) Тачаадсан бодол байнга өдөөгдөх нь хэвийн бус юм—энэ бол гаж байдал.
Диаволаас хойд дүр олсон хүмүүсийн шалиг болон завхай байдлын илрэлүүдийн талаарх нөхөрлөлөө энд хүрээд өндөрлөе. Одоо “бэлгийн өдөөн хатгалга”-ын талаар ярилцацгаая. Бэлгийн өдөөн хатгалга нь үнэндээ шалиг болон завхай байдлын аль алинтай нь холбоотой; энэ нь ердөө л нэг зүйлийн талаар өөр өнцгөөс ярьж байгаа хэрэг юм. Энэ нь зарим хүн эсрэг хүйстнээ уруу татаж, тэдэнд таатай сэтгэгдэл төрүүлэхийн тулд тэдний өмнө дур булаам байдлаа байнга гайхуулдгийг хэлж байгаа юм. Жишээлбэл, зарим эмэгтэй тод улаан, тачаангуй өнгийн уруулын будаг түрхэх дуртай бөгөөд нүдээ маш сэтгэл татам харагдуулахаар будаж, тэр ч бүү хэл нэлээд хөгшин ч гэсэн хацар өнгөлөгч түрхдэг. Хувцас сонгохдоо тэд үргэлж тачаангуй, нүд булаасан, бусдын анхаарлыг татахуйц байхад анхаардаг; ярихдаа тэд эсрэг хүйстнийхээ сэтгэлийг татаж болохуйц сээтэгнэсэн эсвэл маягласан байдлаар зориуд ярьдаг гэх мэт. Зарим эрэгтэй өөрсдийгөө эмэгтэйчүүдийн түшиж найдаж болох хүчирхэг гартай баатрын дүрээр байнга харуулдаг. Тэд эмэгтэйчүүдийн өмнө булчингаа байнга чангалж, хэвлийн булчингаа гайхуулахын тулд цамцаа дуртайяа тайлж, эсрэг хүйстнээ татахын тулд эдгээр аргыг ашигладаг. Тэдний зорилго бол ердөө л эсрэг хүйстэндээ өөрсдийнхөө талаар сайхан сэтгэгдэл төрүүлэх, эсвэл болзох хүн олох биш, харин эсрэг хүйстнээ уруу татаж, тэдний сонирхлыг татаж, улмаар бэлгийн дур хүсэлд автуулах явдал юм. Энэ бол тэдний зорилго. Энэ нь бэлгийн өдөөн хатгалга биш гэж үү? (Тийм.) Энэ бол өдөөн хатгаж байгаа хэрэг юм. Шүтлэггүй хүмүүс ийм хүмүүсийг “янхан” гэж нэрлэдэг. Эдгээр “янхан” ямархуу зүйл хийдэг вэ? Хэрвээ тэр нь эмэгтэй хүн байвал сонгох уруулын будагтаа хүртэл нарийн ханддаг. Тэрээр жирийн уруул өнгөлөгч хэрэглэхгүй бөгөөд нэр төртэй, ёс журамтай хүмүүсийн хэрэглэдэг уруулын будгийг хангалттай дээд зэрэглэлийнх биш гэж үзэн голдог. Тэрээр эрчүүдийн зүрх сэтгэлийг хөдөлгөж, тэднийг ховсдож, өөртөө бүрмөсөн ухаангүй дурлуулж, сэтгэлийг нь татах зорилгоор түрхэхэд уруулыг нь онцгой тачаангуй, сэтгэл татам харагдуулдаг тачаангуй өнгөнүүдийг тусгайлан сонгодог. Эрчүүдтэй харилцах харилцаандаа тэрээр тэднийг уруу татах зорилгоор бэлгийн дур хүслээ илэрхийлж, өдөөн хатгасан зан авир байнга гаргадаг. Олон эрэгтэй байх тусам, ялангуяа түүнд таалагддаг төрлийн эрчүүд байх тусам тэрээр улам цоглог, идэвхтэй болж, өөрийгөө харуулахын тулд улам их хичээж, уран цэцэн үгээ гайхуулж, илүү чамин үг хэллэг ашиглан, нүүрний хувиралдаа онцгой анхаарч, тун сээтэгнэсэн байдлаар хувцасладаг. Үүнийг өдөөн хатгасан байх гэж хэлдэг. Өдөөн хатгадаг хүмүүс болон шалиг хүмүүсийн хооронд ялгаа бий юу? Тэд ижил төрлийн хүмүүс үү? (Тийм.) Тэд бол нэг тэрэгний дугуйнууд юм. Нэг нь санаачилгатайгаар уруу татдаг бол, нөгөө нь санаачилгатайгаар шалиг загнадаг. Эдгээр нь хоёулаа бэлгийн дур хүсэлд ташуурч буйн илрэл, бэлгийн дур хүсэл хальж бялхаж буйн болон замбараагүй байдлын илрэл бөгөөд бүгд гаж уг чанар-мөн чанарт захирагддаг. Ийм өдөөн хатгадаг төрлийн хүмүүс эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, нас, гэрлэлтийн байдлаас үл хамааран ямар ч орчинд зан авираа барьдаггүй, бэлгийн дур хүслээ хазаарлаж, зохицуулдаггүй. Оронд нь тэд замбараагүй, хөнгөмсөг байдаг бөгөөд тэр ч бүү хэл санаачилгатайгаар оролдлого хийдэг—тэд эсрэг хүйстнийхээ анхаарлыг татаж, тэднийг ярианд татан оруулж, өгөөш үмхүүлэх гэх мэт зорилгоор тусгай хувцас өмсөж, тусгай хувирал, тусгай үг хэллэг, ярианы тусгай арга барил ашиглаж, зарим нэг тусгай зүйл хийдэг. Тиймээс ийм хүмүүс зөвхөн шалиг төдийгүй бас өдөөн хатгасан байдаг. “Өдөөн хатгасан” гэдэг үг үнэндээ ой гутам юм. Товчхондоо, ийм хүмүүс шалиг байдал эсвэл өдөөн хатгалга харуулдаг эсэхээс үл хамааран тэдний бэлгийн дур хүслээ ил гаргах арга барил нь завхай, бэлгийн дур хүслээ ил гаргах шинж чанар нь завхай бөгөөд тэдний мөн чанар гаж юм. Ийм хүмүүсийн шалиг эсвэл өдөөн хатгасан илрэл нь хэвийн хүмүүсийн физиологийн хэрэгцээнээс давдаг бөгөөд тэдэнд мөс чанар, эрүүл ухааны эрээ цээр байдаггүй. Тиймээс ийм хүмүүс бол нэвт шувт хорон муу хүмүүс юм. Яаж ч бодсон тэд сайн хүмүүс биш, харин диаволууд юм. Ямар нэг бүлэгт ийм ганцхан диавол байхад л үймээн дэгдэнэ. Нэр төртэй, ёс журамтай хүмүүс тэднийг зэвүүцдэг бол, биеийн хэмжээ багатай, эсвэл ямар ч ялган таних чадваргүй юм уу байр суурьгүй хүмүүс—ялангуяа амьтнаас хойд дүр олсон хүмүүс—тэдэнд байнга төөрөлдөж, тэдний дарамт шахалтад өртдөг. Дүгнэж хэлбэл, эдгээр хорон муу илрэлийг харуулдаг диаволууд нь ямар ч бүлэгт байсан гай гамшиг бөгөөд хэнд ч ямар ч ашиг тус, тусламж авчирдаггүй, учир нь тэдний бэлгийн дур хүсэл байнга хальж, зарим хүний өдөр тутмын амьдрал, хэвийн бодол санааг байнга үймүүлдэг.
Надад хэл дээ, ийм шалиг, завхай, өдөөн хатгасан төрлийн хорон муу хүмүүсийг ялган танихад амархан уу? (Тийм.) Насанд хүрэгчид тэднийг ялган таньж чаддаг бөгөөд өнөө үед насанд хүрээгүй хүүхдүүд ч чаддаг байж магадгүй. Тиймээс ихэнх хүн диаволын хорон муу мөн чанартай хүмүүстэй таарах үедээ жаахан мэдрэмжтэй, жаахан ялган таних чадвартай байх ёстой; тэд ялгаж салгаж чадахгүй тийм тэнэг байх учиргүй. Тэгвэл ийм хүмүүстэй таарах үедээ та нар тэдэнд хэрхэн хандахаа мэдэх үү? Та нар тэднийг голох уу? Хэрвээ таалалд чинь нийцэхгүй хэн нэгэнтэй таарвал чи түүнийг голж магадгүй. Гэхдээ тэр хүн чиний таалалд үнэхээр нийцдэг хэн нэгэн—чиний мөрөөдлийн амраг, чиний төгс хань—байвал чиний хувьд тэднийг голоход амархан байх уу? Тэднийг ийм төрлийн хүн гэдгийг чи тодорхой мэддэг ч гадаад төрх нь хэтэрхий сэтгэл булаам, эсвэл тэдний ямар нэг давуу тал сэтгэлийг чинь хэтэрхий их хөдөлгөдөг учраас тэд чиний зүрх сэтгэлийг булааж, чамайг татдаг—ийм нөхцөл байдалд чиний хувьд тэднийг голоход хэцүү болдог. Хэрвээ чи тэднийг голохгүй бол чи аюулд орохгүй гэж үү? (Тийм ээ, тэр чинь сорилтод унаж байгаа хэрэг.) Энэ нь ердөө л сорилтод унаж байгаа хэрэг үү? Энэ бол бэлгийн дур хүслийн эргүүлэгт унаж байгаа хэрэг юм. Бэлгийн дур хүслийн эргүүлэгт орсон хүн өөрийгөө татаж гаргах амархан уу? (Үгүй, амархан биш.) Тэд чамд санаа тавьж, халамжилж, хайрлаж, анхаарахын зэрэгцээ чамд байнга жижиг сажиг тус хүргэдэг. Чи дотроо онцгой дулаахан мэдрэмж авч, “Энэ хорвоо дээр надтай ингэж сайн харьцдаг өөр хэн ч байхгүй; энэ бол миний цагаан морьтой ханхүү, миний мөрөөдлийн амраг” гэж боддог. Хэрвээ тэд шалиг, завхай хүн бол бусдад ч бас яг ингэж ханддаг гэдгийг чи ухаарч чаддаггүй. Чи бол эсрэг хүйсийн бүх найзынх нь ердөө л нэг нь; тэдний хувьд чи бол амьдралынх нь урт аялалд зүгээр л зөрөөд өнгөрөх хэн нэгэн—ердөө л нэг зогсоол юм. Тэд чамаар хангалттай зугаацаж, чи тэдний хувьд ямар ч сэтгэл татам байхаа болих үед чи тэдний хаяж орхидог хүн болдог. Тэд чамайг хувцас эсвэл ноорхой алчуур чулуудахтай адил өршөөлгүйгээр хаядаг бөгөөд тэр л үед чи өвдөлтийг мэдрэх болно. Тэд чамайг хаяхаар шийдэх үед чиний уйлах чинь ямар ч нэмэргүй, тэднээс гуйх чинь ямар ч нэмэргүй, тэр ч бүү хэл өмнө нь сөгдөх чинь ч ямар ч нэмэргүй; зарим хүн бүр амиа хорлодог ч тэр нь ч бас ямар ч нэмэргүй—юу ч тэдний сэтгэлийг хөдөлгөж чадахгүй. Тэдэнд чамд хандсан бэлгийн хэрэгцээ байхаа болимогц чамд ямар ч сэтгэлгүй болсон, чамайг хайрлахаа больсон гэж хэлээд, чамайг орлуулах дараагийн олзоо хайхаар явна. Ийм хүмүүс гэрлэхэд тохирох хамтрагч биш болохыг, цагаан морьтой ханхүү, заяаны хань эсвэл мөрөөдлийн амраг гэх санаа нь бүхэлдээ зүгээр л хууран мэхлэх арга заль болохыг чи тэр үед л олж мэдэх бөгөөд бэлгийн тачаал бол жинхэнэ хайр биш гэдгийг чи тэр үед л ухаардаг. Ийм шалиг, завхай хүмүүс хэнтэй ч болзсон тэдэнд ердөө л бэлгийн дур хүсэл байхаас биш, жинхэнэ хайр байдаггүй. Тэдэнд чамтай үүрд хамт байх, эсвэл ямар нэг хариуцлага хүлээх санаа зорилго хэзээ ч байдаггүй. Тэд зүгээр л бэлгийн дур хүслийн тоглоомд ташуурдаг. Тэд хангалттай зугаацаж, бэлгийн дур хүсэл нь ханамагц чам руу дахиж харахыг ч хүсэхгүй бөгөөд чамайг өрөвдөхөөс хүртэл төвөгшөөнө. Тэд шинэ амрагаа олмогц чи хуучин амраг нь болж, тэр үед чиний хийж чадах ганц зүйл бол уйлах л байх болно. Тиймээс эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, болзох эсвэл хань ижил хайх үедээ хүн заримдаа ийм хорон муу хүмүүстэй таардаг. Тэд чиний талаар тачаангуй бодол тээж, чамайг уруу татан урхиндаа оруулдаг ч чи тэднийг өөрийг чинь үнэхээр хайрладаг гэж итгэн, амьдралынхаа аз жаргалыг ийм хүнд даатгадаг. Чи хаягдаж, өшиглүүлэх үедээ л тэднийг буруугаар дүгнэснээ, энэ хүнийг хариуцлага хүлээж чадах хүн чанартай нэгэн биш, харин шалиг, завхай хүн болохыг ухаардаг. Тэр үед харамсаад ч оройтсон байх болно; гэрлэлтийн тухайд энэ нь бартаатай тойруу замаар явж байгаа хэрэг юм. Хэвийн хүн чанартай хүний хувьд, бусдын тоглоом болсон тохиолдол нь насан туршийн шаналал болж болдог, харин диаволууд хэчнээн олон хүнээр тоглосон ч хайхрамжгүй хэвээр үлддэг; тэр ч бүү хэл тэд өөрсдийгөө азтайд тооцож, баярлаж, сэтгэл хангалуун байдаг бөгөөд бүр ч олон эсрэг хүйстнээ өдөж хоргоон, тоглоом хийж чаддаг ч болоосой гэж байж ядан хүсдэг. Тэд үүнийг насан туршийн аз жаргал гэж үзэн, өөрсдийнхөө ур чадвар, чадамж гэж нэрлэдэг. Хэвийн хүмүүс тэдэнтэй орооцолдохын хор уршгийг дааж чадахгүй. Тиймээс хэрвээ чи үерхэхийг хүсвэл нүдээ нээлттэй байлгаж, аливааг тод томруун хар; юу ч хийсэн бай, диаволыг бүү сонго. Хэрвээ чи хэвийн хүнтэй болзвол, та хоёр саллаа ч гэсэн тэр чамайг хэтэрхий гүн гомдоохгүй; ядаж л та хоёр жирийн найзууд хэвээр үлдэж чадна. Гэхдээ хэрвээ чи диаволтай орооцолдвол чиний бүх амьдрал түүний гарт сүйрэх болно. Надад хэл дээ, хэвийн хүнд хэр их чин сэтгэл, жинхэнэ хайр халамж байдаг вэ? Тэдэнд энэ амьдралд хэр их эрч хүч байдаг вэ? Хэрвээ хэн нэгэнтэй үерхэх бүрдээ чи эцэст нь хаягдаж, улмаар хууртагдаж, тоглоом болсныхоо улмаас гүнзгий шархалдаг бол чи амьдралынхаа бүхий л замыг энэ сүүдэр дор туулж, маш шаналгаатай амьдрах болно. Тиймээс эсрэг хүйстэнтэйгээ болзох юм уу нийлэхдээ чиний хамгийн их сэрэмжлэх ёстой хүмүүс бол энэ шалиг, завхай хүмүүс юм. Чи эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, хэрвээ чи хүмүүсийг нэвт харж чаддаггүй, өөр хэн нэгнийг шалиг, завхай эсэхийг нь мэддэггүй бол хаягдаж, насан туршдаа харамсахаас зайлсхийхийн тулд тэдэнтэй хамаагүй бүү нийл. Гашуун үр дагавар гармагц үүнтэй нүүр тулах ёстой хүн нь зөвхөн чи юм; хэн ч чамайг орлож чадахгүй, хэн ч чиний шархалсан зүрх сэтгэлийг тайтгаруулж чадахгүй. Чи хүмүүсийг нэвт харж чадна гэж хэлсэн ч үүнийг үнэн зөв хийж чадахгүй байж магадгүй. Өнөө үед хүн хэнд ч бүрэн итгэж болохгүй. Хүн аврал хүртэхээсээ өмнө зөвхөн үнэнийг эрэлхийлэх хүсэлтэй байдаг; тэд дажгүй хүн чанартай мэт санагдаж болох ч тэдэнтэй хамт амьдарвал байдал үнэндээ ямар байх нь тодорхойгүй. Үнэнийг ойлгодоггүй, аврагдаагүй хэн боловч найдваргүй. Тэд яагаад найдваргүй вэ? Надад хэл дээ, энэ ёрын муу ертөнцөд амьдрахдаа үнэнийг олж авалгүйгээр ямар ч сорилтыг сөрж, ямар ч ёрын муу чиг хандлагын дунд бат зогсож чадах хүн бий юу? Нэг ч байхгүй. Тиймээс найдвартай хүн гэж байдаггүй. Найдвартай хүн байхгүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь эрэгтэй, эмэгтэй хэний ч хувьд гэрлэлт рүү орох нь эмгэнэлт явдлын эхлэл гэсэн үг юм. Өдөр тутмын хэрэгцээндээ санаа тавьж, өдөр бүр амьдралын янз бүрийн жижиг сажиг зүйлс, бухимдалтай нүүр тулах шаардлагатай болдог тул тэр хоёр хүн эцсийг нь хүртэл хамт байж чадах эсэх, замдаа бие биенээ дэмжих эсэх, аз жаргал байх эсэх, мөн тэдэнд нийтлэг ойлголт, нийтлэг эрэлхийлэл байх эсэхийг хэлэхэд хэцүү. Тиймээс хүн гэрлэж, бодит амьдралтай нүүр тулмагц зовлон эхэлдэг. Бодоод үз дээ, ганц бие байхад бүх зүйлийг зохицуулахад амархан; чи аливаа зүйлийг өөрөө шийдчихэж болно. Гэхдээ хоёр хүн хамт амьдрах үед чи бүх шийдвэрийг өөрөө гаргаж болох уу? Нөгөө хүн чинь чамд найр тавих уу? Чи түүнд найр тавих уу? Тэр чамд санаа тавьж, чамайг бодолцож үзэх үү? Чи түүнд санаа тавих уу? Эдгээр нь бүгд тодорхойгүй. Чиний таарсан хүн шалиг, завхай биш бөгөөд та хоёр нэгэндээ тохирно, гэрлэж болно гэж чи бодсон ч тэр эцсийн дүндээ гэрлэлтийн хүрээнд хариуцлагаа хүлээж чадах эсэх нь тодорхойгүй бөгөөд чи энэ хүрээнд түүнтэй хамт эцсийг нь хүртэл алхаж чадах эсэх нь ч бас тодорхойгүй. Чи өөртөө ч бат итгэлтэй, итгэл төгс байдаггүй, энэ нь бусад хүн ч бас адилхан гэдгийг баталдаг—үүнийг хэлээд байх шаардлагагүй, тийм биз дээ? (Тийм.)
Хэрвээ чи өдөр тутмын амьдралдаа ийм шалиг, өдөөн хатгасан, завхай төрлийн хүмүүстэй таарч, тэд чамд ойртохыг оролдвол тэдний ингэж байгаа зорилго юу болохыг чи мэдэж авах ёстой. Хэрвээ чи тэднийг түлхэхгүй бол, эсвэл хулчгар, гэнэн, мунхаг, мэдлэггүй байдлаасаа, эсвэл туршлагагүй байдлаасаа болоод тэднийг дураар нь тавьж, улмаар сөрөг үр дагавар гарвал эцсийн дүндээ чи л үр дагаврыг нь амсах болно. Шалиг, завхай хүмүүс—диаволууд—бэлгийн дур хүслээ ил гаргаж, ёс суртахуунгүй зүйл хийснийхээ төлөө хэзээ ч гэм буруу, гэмшлийг мэдэрдэггүй. Тэд үүнийг хамаагүй гэж үздэг; тэд өөрсдийгөө ашиг хонжоо олж байна, амьдрал дээр хүмүүс ийм л байх ёстой гэж боддог. Гэхдээ хэрвээ чи хэвийн хүн бол хүн чанар дахь мөс чанар, эрүүл ухаан чинь ийм цохилт, тарчлал, ноцтой хор хөнөөлийг зүгээр л тэсэж чадахгүй. Тиймээс, хэрвээ ийм шалиг, завхай хүмүүстэй таарвал чи болгоомжтой байх ёстой. Сорилтод унахгүйн тулд өөрийгөө хамгаалаач гэж чи Бурханд залбирах ёстой. Ялангуяа нөгөө хүн чинь маш олон нууц арга мэхтэй, хашир тоглогч, мөн чиний мөрөөдлийн амраг, чиний дотносохыг мөрөөддөг хүн байвал чи маш амархан сорилтод унаж, маш амархан засаж залруулашгүй нөхцөл байдалд орж, эцсийн дүндээ хэний ч харахыг хүсдэггүй муу үр дагаврыг амсах болно. Тэр үед чиний зүрх сэтгэл, оюун ухаан, махан бие бүгд гарцаагүй сүйрэл амссан байх болно. Үүний дараа, чи үүргээ гүйцэтгэхээр ирж, Бурханыг дагахаар Түүний өмнө ирэх үед олон зүйл өөр байх болно—тэдгээр нь хэзээ ч анхных шигээ байхгүй бөгөөд хэзээ ч өмнөх шигээ болж чадахгүй. Хүн бэлгийн дур хүсэлтэй холбоотой хэвийн бус эсвэл адармаатай туршлагыг туулмагц энэ нь зүрх сэтгэлд нь аймшигтай ул мөр үлдээдэг бөгөөд ямар ч хэвийн хүн үүнийг насан туршдаа амархан мартахгүй. Хэдийгээр цаг хугацаа бага багаар өнгөрөх тусам эдгээр дурсамж, энэ шаналал аажмаар бүдгэрч болох ч хэрвээ эдгээр үйл явдал чамд тодорхой хор хөнөөл, сүйрэл учруулсан бол тэдгээр нь чиний зүрх сэтгэлд удаан үргэлжлэх хар дарсан зүүд байх болно. Энэ амьдралдаа чи хэзээ ч өмнөх амьдрал руугаа буцаж чадахгүй; чиний дотоод ертөнц урьдынх шигээ цэвэр ариун, энгийн байхаа больж, чиний хувьд өмнөх байдлаа эргүүлэн олж авах боломжгүй болно. Энэ үед, чи үүргээ гүйцэтгэхээр ирэхдээ зүрх сэтгэлдээ сэгсэрч хаяхыг хүсэх боловч чадахгүй нэмэлт ачаатай байх болно. Энэ ачаа гэж юуг хэлж байна вэ? Энэ нь хохирсон туршлагын янз бүрийн дурсамжийг хэлж байгаа юм. Эдгээр дурсамжийг бодох нь дотор муухайрмаар байх бөгөөд тэдгээр нь бас чиний зүрх сэтгэл, сэтгэл хөдлөлийг байнга үймүүлэх болно. Тиймээс, чиний дотоод ертөнц урьдынх шигээ цэвэр ариун, энгийн байхаа болино; чиний сэтгэл хөдлөл одоо хэвийн хүн чанарт байх ёсгүй олон зүйлийг агуулах болно. Тодорхой хэмжээгээр энэ нь чиний амьдрал, үүргээ гүйцэтгэхэд чинь саад болж, мөн Бурханд итгэх итгэл, үнэнийг эрэлхийлэхэд чинь саад болох болно. Үүнийг ачаа гэж хэлдэг. Тиймээс нас хамаарахгүйгээр, хүн диаволтой янаг амрагийн харилцаатай болох сорилтод унамагцаа аяндаа тайлбарлахын аргагүйгээр сэтгэлээр унадаг. Хэвийн хүний хувьд энэ нь сайн үзэгдэл биш юм.
Бодит амьдрал дээр хүмүүс зарим нэг шалиг, завхай хүмүүстэй байнга таардаг. Өнөөдөр бид эдгээр үгийг нөхөрлөсний дараа, та нар ийм төрлийн хүний талаар ялган таних чадвартай болж, тэднийг хэвийн хүмүүс биш, харин диаволууд гэдгийг мэдэж авсан тул тэд чамайг уруу татахыг оролдох үед чи тэднийг эрс сөрж чадна. Тэднийг битүү байдлаар, ая эвийг нь олж бүү сөр, эсвэл тэднийг сөрөхөөс хэтэрхий бүү ичиж зов, тэр ч бүү хэл ийм хүмүүсээс бүү ай. Мэдээж, чи тэдний диавол эсэхийг тоохгүйгээр, “Би аль хэдийн гуч, дөч хүрсэн хэрнээ гэрлэж үзээгүй байна; хэрвээ хэн нэгэнд би үнэхээр хэрэгтэй байгаа бол би дуртайяа хүлээж авна” гэж хэлбэл, чи ямар үр дагавар гарч болохыг, мөн сэтгэл зүйн шархыг ч тоохгүй байгаа учраас Би үүнээс илүүг хэлэхгүй. Миний үүнийг хэлж байгаа зорилго бол эсрэг хүйстнийхээ уруу таталтаас сэрэмжилж, сэргийлдэггүй зарим мунхаг хүмүүст сорилт тулгарах үед ямар зөв хандлага баримтлах ёстойг нь мэдүүлэх явдал юм. Хэрвээ чи хэн нэгний шалиг, завхай байхыг тоохгүй, диавол гэдгийг нь ч тоохгүй, зүгээр л чамд дуртай байгаа учраас үүнийг маш их нэр төрийн хэрэг гэж бодож—яг л шүтлэггүй хүмүүсийн: “Эр хүн өөрийг нь ойлгодог хүний төлөө амиа өгдөг бол, эмэгтэй хүн өөрийг нь таашаадаг хүний төлөө гоёдог” гэдэг үг шиг—тэгээд чи: “Эмэгтэй хүний хувьд, хэрвээ хэн нэгэн надад үнэхээр дуртай байвал энэ нь миний гадаад төрх дажгүй байгааг харуулж байгаа хэрэг, тиймээс би үүнийг туйлын их нэр төрийн хэрэг гэж бодох ёстой. Тэгэхээр тэр над руу зоригтойгоор ирэг; би түүнийг баяртайгаар угтаж, гараа дэлгэн тэвэрч авах болно” гэж боддог бол ийм хандлага ямар байна вэ? Надад хэл дээ, “Эмэгтэй хүн өөрийг нь таашаадаг хүний төлөө гоёдог” гэдэг үг эмэгтэйчүүдийг хүндэлж байгаа хэрэг үү? (Үгүй.) Эр хүн өөрийг нь ойлгодог хүний төлөө амиа өгөх ёстой, эмэгтэй хүн өөрийг нь таашаадаг хүний төлөө гоёх ёстой—энэ үг зөв гэж үү? (Үгүй.) Эмэгтэйчүүд яагаад ийм хямдхан юм бэ? Эрчүүд ч бас хямдхан. Тиймээс эрчүүд бусдын төлөө амиа өгөх ёстой болдог. Итгэлийг чинь хүлээсэн хэн ч бай, чиний эзэн бөгөөд чи түүний төлөө амиа золиослох ёстой—чиний амь нас яагаад ийм үнэ цэнгүй байгаа юм бэ? Чиний амь нас өөрт чинь биш, бусдад харьяалагддаг гэж үү? Бурхан хүний амийг хамгийн их нандигнадаг, учир нь энэ амь, энэ амьсгалыг Бурхан өгсөн; энэ нь бүтээгдсэн махан бие хөдөлж, амьд биет болж чадах үндсэн нөхцөл юм. Хэрвээ чи амиа нандигнадаггүй, харин үүнийг бусдад хамаагүй өгч, тэдний төлөө золиосолдог бол энэ нь юуг харуулж байна вэ? Энэ нь чамайг хямдхан гэдгийг харуулж байгаа биш үү? (Тийм.) Энэ нь чиний амь нас ямар ч үнэ цэнгүй гэдгийг харуулж байна. Чи амиа нандигнадаггүй, чи амиа хамгийн утга учиртай, үнэ цэнтэй зүйл хийхэд ашигладаггүй, харин өөрийг чинь ойлгодог хэний ч төлөө хамаагүй үхэж чаддаг. Энэ нь чиний амь нас хэтэрхий хямдхан гэдгийг харуулж байна; энэ бол нохой, муур, эсвэл тахианы амь чинээ үнэ цэнгүй, зүгээр л ялзарсан амь юм. Тиймээс, “Эр хүн өөрийг нь ойлгодог хүний төлөө амиа өгдөг” гэдэг үг зөв гэж үү? (Үгүй.) Энэ үг хүмүүсийг доош хийжж, хүмүүсийг хүндэлдэггүй; энэ бол амийг нандигнадаггүй үг юм. Бусдын төлөө үхэхэд бэлэн байх—хүний амь амархан олддог гэж үү? Амь амархан олддоггүй; хүн ийм амархан үхэж болохгүй. Тиймээс “Эр хүн өөрийг нь ойлгодог хүний төлөө амиа өгдөг” гэдэг үг буруу бөгөөд байж болшгүй юм. Тэгвэл “Эмэгтэй хүн өөрийг нь таашаадаг хүний төлөө гоёдог” гэдэг үг зөв үү? (Бас л буруу.) Энэ нь ямар утгаараа буруу вэ? Та нар нэгэн цагт энэ үгэнд үнэхээр дуртай байж, үүнийг үнэхээр сайшааж, тэр ч бүү хэл үнэн, уриа лоозон мэт үздэг байсан уу? Чамайг таашаадаг хүн ер нь байсан уу? Хэрвээ чамайг таашааж байгаа хүн чиний дуртай хүн байсан бол чи үүнийг нэр төрийн хэрэг гэж бодсон уу? (Яг ч нэр төрийн хэрэг биш, магадгүй дотроо баярласан байх.) Тэгвэл тэр чинь нэр төрийн хэрэг гэж мэдрэхээс нэг их хол зөрөхгүй. Энэ баяр баясгалан сайн уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? (Эмэгтэй хүн эрэгтэй хүний үнэлэмж, хайр энхрийллийн төлөө гоёж, зөвхөн эрчүүдийн төлөө амьдарч, бүх бодол санаагаа үүнд зориулах нь—ингэж амьдрах нь надад нэлээд хямдхан санагдаж байна.) Өөр үзэл бодол байна уу? “Эмэгтэй хүн өөрийг нь таашаадаг хүний төлөө гоёдог” гэдэг үг өөрөө эмэгтэйчүүдийг эрчүүдтэй тэгш бус байр сууринд тавьдаг. Энэ нь эмэгтэйчүүдээс эрчүүдийн таалалд нийцэхийн тулд гоёж, эрчүүдийн аз жаргалын төлөө амьдарч, хэн нэгэн өөрсдөд нь дурлаж, таашаах бүрд нэр төрийн хэрэг гэж бодохыг шаарддаг. Энэ бол тэгш бус байдал; энэ нь өөрөө эмэгтэйчүүдийн дорд байр суурийн жинхэнэ тусгал юм. “Эмэгтэй хүн өөрийг нь таашаадаг хүний төлөө гоёдог” гэдэг үгийн далд утга нь эмэгтэй хүн царайлаг төрхөөрөө бусдад таалагдсан ч бай, эсвэл нүд баясгахаар өөрийгөө гоёж мэддэг учраас эрчүүдийн хайрыг татсан ч бай, үүнийхээ төлөө баярлаж, нэр төрийн хэрэг гэж бодох ёстой гэсэн үг юм. Энэ нь өөрөө эмэгтэйчүүдийг доош хийж байгаа хэрэг. Энэ үг эмэгтэйчүүдэд, тэдний оршин тогтнохын үнэ цэн, аз жаргалынх нь эх үүсвэр бол хэн нэгэн тэдэнд дурласан байх явдал бөгөөд хэрвээ тийм хүн байхгүй бол тэд өөрсдийгөө азгүй гэж мэдэрч, сэтгэлээр унаж, яагаад хэн ч өөрсдөд нь дурлахгүй байгааг, мөн эмэгтэй хүний хувьд үнэ цэнгүй, бүтэлгүй амьдралаар амьдарч байгаа эсэхээ эргэцүүлэн бодох ёстой гэж хэлж байгаа юм. Тэгэхээр, “Эмэгтэй хүн өөрийг нь таашаадаг хүний төлөө гоёдог” гэдэг үг эмэгтэйчүүдийг доош хийж байгаа хэрэг биш гэж үү? (Тийм.) “Эмэгтэй хүн өөрийг нь таашаадаг хүний төлөө гоёдог” гэдэг үгэнд таашаадаг хүн гэдгээр нь ихэвчлэн эрэгтэй хүнийг хэлдэг биш үү? Энэ үг өөрөө эрчүүдийг эмэгтэйчүүдээс дээгүүр, эзний байр сууринд тавьдаг. Энэ нь эрэгтэй хүн—эзэн—өөрт нь дурлаж, өөрийг нь үнэлж байгааг эмэгтэй хүн нэр төрийн хэрэг гэж үзэх ёстой гэсэн үг юм. Хэрвээ эрэгтэй хүн—эзэн—түүнд дуртай биш бол түүнд ямар нэг асуудал байна, тэр хайр татам биш, амьдрал нь бүтэлгүйтсэн, эмэгтэй хүн байх эрхгүй гэсэн үг. Бодоод үз дээ, энэ нь эрчүүдийн байр суурийг үл анзаарагдам байдлаар өргөж, эмэгтэйчүүдийг эрхшээлдээ оруулж, дээрээс нь захирах боломжийг тэдэнд олгодог. “Эмэгтэй хүн өөрийг нь таашаадаг хүний төлөө гоёдог” гэдэг үгийн алдаа үүнд л оршдог. Үүнээс гадна, эрчүүд эмэгтэйчүүдэд зөвхөн гадаад төрх, гоёл чимэглэлээс нь болж дурладаг гэж үү? Эсвэл тэднийг дөлгөөн, ариун журамтай, эрхэмсэг, ялдам болохыг нь харсан учраас л эмэгтэйчүүдэд дурладаг уу? Эрчүүд зөвхөн нүдээ баясгахын тулд эмэгтэйчүүдэд дурладаг уу? (Үгүй, махан биеийн бэлгийн дур хүслийг хангахын тулд.) Тэгвэл эмэгтэйчүүд эрчүүдийн таалалд нийцэж, тэднийг баярлуулахыг хичээдгийн зорилго юу вэ? (Энэ нь бас л махан биеийн бэлгийн дур хүсэлд ташуурахын тулд.) Өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь харилцан хэрэгцээ байдаг бөгөөд эдгээрийн хамгийн суурь хэрэгцээ нь махан биеийн бэлгийн дур хүсэл юм. Эрэгтэй хүний эмэгтэй хүнийг гэх хэрэгцээ нь зөвхөн гадаад төрхөд нь дурлах явдал биш, харин үүн дээр үндэслэн түүнийг бие махбодын хувьд олж авах—илүү шулуухан хэлбэл, өөрийнхөө бэлгийн дур хүслийг хангахын тулд биеийг нь өөрийн болгох явдал юм. Тиймээс, “Эмэгтэй хүн өөрийг нь таашаадаг хүний төлөө гоёдог” гэдэг үгийн цаад зорилго нь үнэндээ эрчүүдийн бэлгийн дур хүслийг хангах юм. Энэ нь эмэгтэйчүүдээс зөвхөн гадаад төрх, гоёл чимэглэлээ эрчүүдийн таалалд нийцүүлэхийг шаардаад зогсохгүй, эрчүүдийн бэлгийн дур хүслийг хангахыг ч бас шаарддаг. Ингэж амьдрах нь үнэхээр дорд хэрэг биш гэж үү? Хэрвээ эмэгтэйчүүд энэ үгийг зөв, энэ нь тэдний хүрч, баримтлах ёстой зүйл гэж бодсон хэвээр бол эмэгтэйчүүд өөрсдийгөө доош хийж байгаа хэрэг юм. Эрчүүдэд эмэгтэйчүүдэд чиглэсэн бэлгийн хэрэгцээ байдаг бөгөөд тэдний биеэр тоглохыг хүсдэг; хэрвээ эмэгтэйчүүд үүнийг жигшүүртэй, үзэн ядмаар гэж үзэхийн оронд өөрсдийг нь таашаадаг хүмүүсийн төлөө гоёсоор, үүнийг амьдралынхаа хамгийн агуу нэр төр, дээд зэргийн нэр төрийн хэрэг гэж боддог бол тэд өөрсдийгөө доош хийж байгаа хэрэг биш гэж үү? (Тийм.) Энэ нь эмэгтэйчүүдийн эрхийг бүрмөсөн булааж байгаа хэрэг юм. Энэ нь эмэгтэйчүүдийн оршин тогтнох эрх, нэр төр, хүний эрхийг булаагаад зогсохгүй, тэдэнд үүнийг хамгийн агуу нэр төрийн хэрэг гэж бодогдуулдаг. Энэ нь харгис биш гэж үү? Энэ бол туйлын харгис юм! Эмэгтэй хүнд ямар ч бие даасан байдал, хүний эрх байхгүйгээс гадна, эмэгтэй хүний аз жаргал, баяр баясгалан, баяр хөөр нь зөвхөн эрчүүдийн таалалд нийцэж, тэднийг бүрэн хангасны үндсэн дээр л бий болох боломжтой байдаг. Эмэгтэйчүүд хүнлэг бус ямар ч харьцаанд өртсөн бай, үүгээр ч бас бахархахыг тэднээс шаарддаг. Энэ нь эмэгтэйчүүдийг доромжилж, сүйрүүлж байгаа хэрэг биш гэж үү? Орчин үеийн ч бай, эрт үеийн ч бай эмэгтэйчүүд бүгд “Эмэгтэй хүн өөрийг нь таашаадаг хүний төлөө гоёдог” гэдэг үгийг өөрсдийн уриа, амьдралынхаа зорилго болгон авдаг. Энэ нь бүхэлдээ буруу биш гэж үү? Энэ бол хүмүүсийг тарчлааж, төөрөлдүүлэхийн тулд Сатаны ашигладаг арга мэх биш гэж үү? (Тийм.) Хэрвээ чи эмэгтэй хүн байгаад, нэг эрэгтэй хүн чамайг таашааж, түүний зүрх сэтгэл чамайг хүсэх хорон муу тачаалаар дүүрэн байвал, үүнийг мэдсэн үедээ чи зэвүүцэх үү, эсвэл туйлын нэр төрийн хэрэг гэж бодох уу? (Зэвүүцнэ.) Тэр чиний талаар бодох үедээ зөвхөн чиний бие болон гадаад төрхийг л боддог бөгөөд үүний зэрэгцээ өөрийнхөө бэлгийн дур хүслийг илэрхийлдэг. Тэр чамайг таашаах тусам, чамайг гэх бэлгийн дур хүслээр улам их дүүрдэг; чиний тухай түүний дотор өдөөгддөг зүйлс нь бүхэлдээ тачаангуй бодол байдаг. Тэр ч байтугай, чиний биеэр зугаацаж, бэлгийн дур хүслээ бүрэн хангаж, бэлгийн дур хүслээ ил гаргахын тулд чамайг гартаа оруулах бүхий л аргыг сүвэгчилдэг. Хэрвээ чи түүнд чамайг гэх ийм санаа зорилго байгааг мэдсэн бол “Эмэгтэй хүн өөрийг нь таашаадаг хүний төлөө гоёдог” гэдэг үгийг зөв гэж бодсоор л байх уу? Хэн нэгэнд таалагдаж, үнэлэгдэх нь нэр төрийн хэрэг гэж чи бодсоор байх уу? (Үгүй.) Хэрвээ чи ичих мэдрэмжтэй, нэр төртэй эмэгтэй хүн бол энэ үгэнд зэвүүцэж, ийм хүмүүст таалагдахыг жигшиж, голох ёстой. Ингэж амьдарснаар л чи нэр төртэй байна. Чамайг үнэхээр таашааж, үнэлдэг хүн бол чиний зан араншин, чиний эрэлхийллээс болж, чамайг үнэнийг ойлгодог учраас тэгдэг бөгөөд тэд бас чамаас сүнслэг ашиг тус олж авч, чамаас тусламж авахыг хүсдэг—түүнээс биш бэлгийн дур хүсэлдээ ташуурч, түүнийгээ хангахын тулд чиний биеийг таашаахыг хүсдэг учраас тэгдэггүй. Хэрвээ хэн нэгэн чиний зан араншинг, эсвэл үнэнийг эрэлхийлдэг эсэхийг чинь үл харгалзан, зөвхөн гадаад төрх, бие галбир чинь нүд баясгаж, бэлгийн дур хүслийг нь бүрэн хангаж чадна гэдэг шалтгаанаар чамайг үнэлдэг байхад, чи үүнд дургүйцэж, жигшихгүй, оронд нь түүнийг чамд дуртай байна гэж бодож—ялангуяа чам руу бие махбодоор ойртох алхам хийсэн учраас чамд дуртай байна гэж бүр ч ихээр бодож—үүнийг бүр нэр төрийн хэрэг гэж боддог бол чи өөрийгөө доош хийж байна. Хэн чиний биед санаархаж, хорон муу санаа өвөрлөж байх нь чамд хамаагүй, чамд дуртай л байвал чи үүнийг өөрийнхөө онцгой нэр төрийн хэрэг гэж үзэж, үүгээр бахархдаг бол чи ёс жудагтай, нэр төртэй хүн биш, бас сайн эмэгтэй ч биш. Хэн нэгэнд чамд хандсан бэлгийн хэрэгцээ байхад, чи өөрийг чинь ойлгодог хүнийг оллоо, мөн чамд бэлгийн дур хүслээ ил гаргах боломж олдлоо гэж бодсон; ганц мод гал болдоггүй бөгөөд та хоёр нэг тэрэгний дугуйнууд учраас нийлсэн гэж бодъё. Тэр тохиолдолд, чи бол ямар ч ёс жудаг, нэр төргүй, бусдад таалагдах үнэ цэнгүй хүн бөгөөд чи шалиг, завхай хүмүүстэй ижил төрлийн хүн юм. Хэрвээ чи үнэхээр нэр төртэй эмэгтэй хүн бол ийм шалиг, завхай хүмүүст таалагдахдаа жигшил, дургүйцэл, зэвүүцлийг мэдрэх ёстой. Мэдээж, хэрвээ хэн нэгний чамд дуртай байгаа шалтгаан нь үнэхээр чиний хүн чанар, чиний эрэлхийлэл, эсвэл чамд ямар нэг давуу тал байдгаас болсон байлаа ч, энэ нь бас л нэр төрийн хэрэг гэж бодохоор зүйл биш. Хүмүүс “Эмэгтэй хүн өөрийг нь таашаадаг хүний төлөө гоёдог” гэж хэлдгийн зорилго нь эрэгтэй хүн эмэгтэй хүнийг үнэлэх төдий тийм энгийн зүйл яавч биш юм. Энэ нь гарцаагүй эрчүүдийг эмэгтэйчүүдээс дээгүүр байр сууринд тавьдаг. Илүү нарийн яривал, энэ үг нь эрчүүд дээд, эмэгтэйчүүд дорд гэх үзэл санаанаас үүссэн. Үүнээс гадна, бодит байдал дээр эмэгтэйчүүд нийгмийн ямар ч тогтолцоонд эмзэг бүлэг байдаг бөгөөд эрчүүдийн дагавар, тоглоом гэж харагддаг. Тиймээс “Эмэгтэй хүн өөрийг нь таашаадаг хүний төлөө гоёдог” гэдэг үг бол бүх эмэгтэйчүүдийн хувьд гарцаагүй гутамшиг юм. Хэрвээ эмэгтэйчүүд энэ үгийг онцгойлон сайшаадаг бол энэ нь эмэгтэйчүүдийн хувьд эмгэнэл бөгөөд үүнийг сайшаадаг бүх эмэгтэйг хүн дорд үзэх ёстой. Тэгвэл эрчүүд “Эмэгтэй хүн өөрийг нь таашаадаг хүний төлөө гоёдог” гэх үзэл бодлыг сайшаах ёстой юу? (Үгүй.) Хэрвээ эрэгтэй хүн нэг эмэгтэйг өөрийг нь таашаадаг хүний төлөө гоёж байхыг харвал тэр эмэгтэйг маш дорд байдлаар амьдарч байна гэж бодохгүй гэж үү, мөн тэр эмэгтэйг бас дорд үзэхгүй гэж үү? (Тийм.)
Одоо та нар “Эмэгтэй хүн өөрийг нь таашаадаг хүний төлөө гоёдог” гэдэг үг зөв эсэхийг тодорхой харж байна уу? (Буруу.) Энэ үг нь эерэг зүйл биш, зөв бодол санаа, үзэл бодол ч биш юм. Библи болон Бурханы илэрхийлсэн үгийг хар даа—эмэгтэйчүүдэд өөрсдийг нь таашаадаг хүмүүсийн төлөө гоёх ёстой гэж хэлсэн ямар нэг өгүүлбэр байна уу? Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн байр суурийг түвшинд хувааж, эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс дээгүүр гэж хэлсэн ямар нэг өгүүлбэр байна уу? Үгүй, байхгүй. Библийн Эхлэл номд тэмдэглэгдсэн зүйл бол эмэгтэй хүн нь эрэгтэй хүний ясны яс, махны мах юм гэдэг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоёулаа Бурханы бүтээсэн хүмүүс бөгөөд тэд Бурханы өмнө тэгш эрхтэй, ямар ч түвшний хуваагдалгүй, дээд доод гэсэн ялгаагүй байдаг. Хүмүүсийг дээд доод гэж хувааж, байр суурийн түвшнийг ялгах нь Сатаны хийдэг зүйл бөгөөд энэ нь Сатан эмэгтэйчүүдийг дарлаж, хавчиж байдгийн бодит нотолгоо юм. Бурхан анх хүн төрөлхтнийг бүтээсэн цагаас хойш Бурханы нүдэнд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй байсаар ирсэн. Хоёулаа бүтээгдсэн зүйлс бөгөөд Бурханы авралын бай юм. Бурхан хэзээ ч эрэгтэй нь дээд, эмэгтэй нь доод гэж хэлж байгаагүй, мөн Тэрээр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн тэргүүн юм уу эзэн байх ёстой, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс дээгүүр байх ёстой, ямар ч ажилд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс давуу эрхтэй байх ёстой, эсвэл эрэгтэйчүүд өөрийн гэсэн үзэл бодолтой бөгөөд гол тулгуур нь бол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн үгэнд илүү орох ёстой гэж хэлж байгаагүй. Бурхан хэзээ ч ийм зүйл хэлж байгаагүй. Зөвхөн Сатаны завхралаас болж хүмүүсийн дунд эрэгтэй нь дээд, эмэгтэй нь доод гэх үг гарч ирсэн бөгөөд дараа нь энэ чиг хандлага нийгэм даяар болон бүх хүн төрөлхтний дунд бүрэлдэн тогтож, эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдийн эрх мэдлийн дор байнга дарладаг болсон. Үнэнийг ойлгодоггүйгээс болж, эмэгтэйчүүд Сатаны бүх төрлийн хорон муу чиг хандлагад автаж, төөрөлдсөнийхөө дараа өөрсдийгөө эрэгтэйчүүдээс дорд, эсвэл эрэгтэйчүүдээс доогуур байр суурьтай гэж мэдэрдэг. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл олон эмэгтэй “Эмэгтэй хүн өөрийг нь таашаадаг хүний төлөө гоёдог” гэх үгийг зөв гэж итгэсээр байна. Энэ бол маш гунигтай зүйл. Хэрвээ хүмүүс үнэнийг ойлгохгүй бол олон тодорхой хэрэг явдал дээр Сатаны янз бүрийн бодол санаа, үзэл бодолд төөрөлдөж, хянагдсаар байдаг. Энэ жижигхэн хэрэг явдал хүртэл маш тод жишээ болж байгаа биш үү? (Тийм.) Эмэгтэйчүүд өөрсдийгөө дуртайяа доош хийдэг шалтгаан юу вэ? Энэ нь нийгмийн ерөнхий орчин эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй тэгш байр суурьтай байж чадахгүй бөгөөд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдэд зам тавьж өгч, тэдэнд таатай нөхцөл бүрдүүлэх ёстой, мөн эрэгтэйчүүдийг сэтгэл хангалуун байлгахын тулд олон золиос гаргаж, асар их төлөөс төлөх ёстой болгодогтой холбоотой. Үүнийг нийгэм, Сатанаар удирдуулсан янз бүрийн хорон муу чиг хандлага үүсгэдэг. Тэгвэл одоо, энэ талын үнэнийг ойлгосны дараа “Эмэгтэй хүн өөрийг нь таашаадаг хүний төлөө гоёдог” гэх үгийн талаар тодорхой дүгнэлт гарч байгаа биз дээ? (Тийм.) Энэ үг нь эндүү ташаа бөгөөд үнэнд нийцдэггүй, тийм биз? (Тийм.) Бодит нөхцөл байдлыг сонссоны дараа эмэгтэйчүүд энэ бүх жилийн турш маш их гоморхсон, бачуурсан амьдралаар амьдарч ирснээ мэдрэхгүй байна гэж үү? Тэгвэл эмэгтэйчүүд өөрсдийг нь таашаадаг хүмүүсийн төлөө гоёсоор байх ёстой юу? (Үгүй.) Бүтээгдсэн хүн төрөлхтний гишүүдийн хувьд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс зөвхөн хүйс, физиологийн хувьд л ялгаатай; бусад тал дээр ямар ч ялгаа байхгүй. Бурханы нүдэнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байр суурийн ямар ч ялгаа байдаггүй. Бурхан ямар ч нөхцөлд эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс өөр шаардлага тавьж байгаагүй. Бурханы сонгодог хүмүүсийн тоо, авралын найдвар, үүрэг гүйцэтгэх боломж, тэдний гүйцэтгэж чадах үүрэг, хийж чадах ажил зэрэг тал дээр эмэгтэйчүүд үндсэндээ эрэгтэйчүүдтэй адил байдаг; эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дор биш юм. Энэ бол бодит байдал.
Бид өмнө нь диаволуудын уг чанар-мөн чанартай тэр хорон муу хүмүүсийн шалиг байдал, завхай байдал, бэлгийн өдөөн хатгалгын илрэлүүдийн талаар, мөн янаг амрагийн харилцаанд орох эсвэл хань ижил хайх үедээ хорон муу хүмүүстэй таарвал тэдэнд хэрхэн хандах талаар ярьсан. Та нар ийм хүнтэй учирч, ганц удаа хайр дурлалд автаж, ганц удаа санаа зовох юмгүйгээр авирлаж, ганц удаа ташуурахыг хүсэж байна уу? (Үгүй.) Тэгвэл та нар мөрөөдлийн амрагтайгаа, заяаны ханьтайгаа, өөрийнхөө төгс ханьтай уулзахыг хүсэж байна уу? (Үгүй.) Чи үүнийг хүсэж байгаа эсэх чинь хамаагүй. Хамгийн гол нь чи уг чанар-мөн чанар нь хорон муу эдгээр шалиг, завхай, өдөөн хатгасан хүмүүсийг ялган таних чадвартай байх ёстой бөгөөд тэднээс хол байх ёстой. Шүтлэггүй хүмүүсийн үгээр бол, энэ хүмүүсийн ихэнх нь хашир хүүхэмсэг хүмүүс, садар самуун, янаг амрагийн явдалд дуртай хүмүүс юм. Ихэнх насанд хүрэгчид ийм төрлийн хүнтэй таарах үедээ тэднийг таньж чаддаг байх ёстой; магадгүй хэдэн удаа харилцсаныхаа дараа ихэнх насанд хүрэгчид тэднийг ийм төрлийн хүн гэдгийг мэдэх болно. Ийм хүн хүмүүстэй сээтэгнэхдээ голж шилдэггүй; чиний хэдэн настай байх нь хамаагүй, боломжийн царайлаг л бол тэд чамтай сээтэгнэж магадгүй бөгөөд юу болоод байгааг өчүүхэн төдий ч ухаараагүй байхад чинь урхиндаа оруулдаг. Тэд чамд үргэлж энхрий, зөөлөн үг хэлж, чамд санаа тавьж, халамжилж, анхаарал хандуулдаг. Тэд чам руу нүдээрээ сээтэгнэх боломж хайж, чамд цай, ус дөхүүлж өгч, заримдаа бүр чамд жижиг бэлэг, шоколад гэх мэт зүйлс авч өгдөг. Чамайг огтхон ч сонор сэрэмжгүй байхад тэд чиний хамгаалалтыг сэтэлж, чиний зүрх сэтгэлд нэвтэрдэг. Өөрийн эрхгүй, чи тэднийг бодох төдийд л догдолдог; хэрвээ чи тэднийг хэд хоног харахгүй бол чамд ямар нэгэн зүйл дутуу байгаа мэт санагдаж, “Эргэн тойронд минь хэн ч надад тэдэн шиг санаа тавьдаггүй. Би тэдэнд дурлачихсан бололтой. Тэд ч бас надад дурласан болов уу?” гэж боддог. Энэ ямархуу байдал вэ? (Уруу таталтад орсон байдал.) Зарим хашир хүүхэмсэг хүмүүс бусдыг өөрөөсөө холдуулах замаар өөртөө татахдаа гаргууд байдаг; хэсэг хугацаанд чамд санаа тавьж, сонирхлыг чинь төрүүлснийхээ дараа тэд гэнэт холбоогоо тасалж, чамайг өөрөөр чинь өгөөш үмхүүлдэг. Чи тэдэнд дурлаж, тэдэнгүйгээр амьдарч чадахгүй болсноо ухаарах үед хайрын урхинд орж, тэдэнд увдисдуулсан байдаг. Нэгэнт увдисдуулсан бол чи тэдэнд бүрэн эзэмдүүлдэг. Хүмүүсийн унадаг энэ хайрын урхи гэдэг нь юу вэ? Энэ нь гэр бүлийн хайр халамж, нөхөрлөл, эсвэл хүмүүс хоорондын халамж, хайр биш, харин бэлгийн дур хүслийн тор юм. Бэлгийн дур хүслийн урхинд ормогц чи хянах чадвараа амархан алдаж болно. Хүмүүсийн ерэн тав гаруй хувь нь, ялангуяа залуучууд үүнийг даван туулж чаддаггүй бөгөөд ийм урхинаас мултарч чаддаггүй. Тэгвэл яах ёстой вэ? Ийм урхинаас мултрах маш хэцүү гэдгийг мэдэж байгаа учраас өөрийгөө үүнд бүү оруул. Чамайг урхинд оруулж болзошгүй хүмүүс, зүйлс, эсвэл орчноос хол байхын тулд боломжтой бүхнийг хий. Хэсэг хугацаанд зайгаа барьж, Бурханд залбирч, Бурханы үгийг унш. Аажмаар чиний бэлгийн хэрэгцээ бүдгэрч, алга болох бөгөөд урхи чамайг цаашид эрхшээхээ больж, чи энэ уруу таталтыг үндсэндээ даван туулах болно. Гэвч дараагийн удаа ийм уруу таталт, урхитай тулгарахдаа чиний яах нь, тэрийг даван туулж чадах эсэх нь тодорхойгүй. Цорын ганц арга зам бол Бурханы өмнө байнга ирж залбиран, үнэнийг эрж хайж, янз бүрийн уруу таталтаас хол байх явдал юм. Мэдээж, үнэнээр өөрийгөө зэвсэглэж, үнэнийг ойлгох нь хамгийн суурь зүйл. Гэхдээ үнэнээр өөрийгөө зэвсэглэх нь энгийн биш; энэ нь чамаас зарим туршлага туулахыг шаарддаг бөгөөд биеийн хэмжээ чинь тийм хурдан өсдөггүй тул янз бүрийн тал дээрх хамгаалалт чинь ч бас тийм хурдан тогтож чадахгүй. Тэгвэл яах ёстой вэ? Чи Бурханы өмнө байнга амьдарч, Бурханы үгийн удирдамж, Ариун Сүнсний ажил, Бурханы хамгаалалттай байх ёстой. Энэ бүх зүйл бүрдэхийн зэрэгцээ чи өөрөө шийдэмгий байснаар ийм уруу таталттай тулгарах үед чи өөрийгөө хамгаалах арга хэмжээтэй байх болно. Үүнээс гадна, чи тухайн хэргийн шинж чанар болон түүний авчрах үр дагаврыг мэдэх үедээ ийм орчноос ухамсартайгаар зайлсхийх бөгөөд энэ нь чамд ийм уруу таталтыг няцаах шийдэмгий зан байгааг батална. Тэгвэл Бурхан чиний хандлага болон субъектив хүслээс шалтгаалан ийм уруу таталтаас мултрахад чинь тусална. Хэрвээ чи ийм орчинтой тулгараад зүрх сэтгэлдээ зэвүүцэж, үзэн ядаж байгаа ч хэрхэн татгалзахаа мэдэхгүй байвал Бурханд залбирч, чамайг хамгаалж, ийм орчныг чамаас холдуулахыг Түүнээс гуй. Чамд ийм гуйлт, хүсэл байх үед чуулганы ажлын хэрэгцээнээс болоод чамд аюултай уруу таталт учруулж буй хүн өөр тийш шилжиж, чамтай дахин холбоо барихад төвөгтэй болж, чи тэдэнтэй дахиж таарахгүй. Энэ бол Бурхан чамд тусалж байгаа хэрэг; энэ бол Бурханы хамгаалалт юм. Бурхан чиний хувийн хүсэл, хандлага, тууштай байдал, шийдэмгий байдлыг хардаг учраас хүслээ биелүүлэхэд чинь чамд санаачилгаараа, бүрэн дүүрэн тусалж, чамайг хамгаалах үр дүнд хүрнэ. Энэ хүн явж, чамайг цаашид залхаахаа болих үед чамд дотор чинь бага зэрэг хоосорсон мэт санагдаж, түүний явсан нь жаахан харамсалтай санагдаж, тэр ч бүү хэл “Хэрвээ тэр энд байсан хэвээр байсан бол бид сайн таарах байсан болов уу?” гэж хий хоосон төсөөлж магадгүй. Хааяа ийм бодол төрж болох ч Бурханы хамгаалалтаар чи эцсийн дүндээ уруу таталтаас хол байдаг. Өөрийн эрхгүй, энэ хэрэг явдал зүрх сэтгэлд чинь аажмаар бүдгэрч, чамаас аажмаар холдож, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр чи амар тайван байдлаа эргүүлэн олж авч, амьдралынхаа өмнөх байдал болон хэвийн сэтгэл зүйдээ эргэж ордог. Энэ үед уг хэрэг явдал эцэс болдог. Энэ нь чамд ямар ч аюул заналхийлэл, үймээн учруулаагүй, харин оронд нь чиний Сатаныг ялж, диаволоос зайлж, түүнийг няцаасан хүчирхэг нотолгоо, гэрчлэл болдог. Энэ нь маш сайн биш гэж үү? (Тийм.) Энэ уруу таталт чамд аюул заналхийлэл учруулах гэж байх үед, тэрхүү аюултай мөчид чиний хандлага, хамтын ажиллагаанаас шалтгаалан Бурхан чамайг хамгаалсан. Бурхан чамд тохиромжтой орчныг бүрдүүлж, чамайг бат зогсох боломжтой болгосон. Энэ нь чиний биеийн хэмжээний өсөлтийг дэмждэг; энэ нь чиний итгэлийг нэмэгдүүлж, үнэнийг хэрэгжүүлэх шийдэмгий байдал, хүслийг чинь нэмэгдүүлж, чамд урам зориг өгч, биеийн хэмжээг чинь өсгөх болно. Хэрвээ энэ уруу таталт чамд тохиолдох үед чи үүнийг няцаах юм уу үүнээс зайлсхийхийг хүсэхгүй, үнэнийг хэрэгжүүлэх хүсэлгүй байж, зүгээр л үүнийг чөлөөтэй өрнүүлж, энэ уруу таталтыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байж, тэр ч бүү хэл диаволын залхаалт, будилааныг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байвал, мөн чи ийм байдлыг улам бүр таашааж, ийм орчинд амьдрахыг улам бүр хүсэж, ийм орчныг холдуулж өгөхийг Бурханаас гуйн идэвхтэй залбирдаггүй бол—энэ хэрэг явдалд хандах хандлага чинь ийм байгааг хараад Бурхан чамайг хүчлэхгүй. Бурхан үйлдэлдээ хэнийг ч хэзээ ч албаддаггүй. Чи энэ хүнд маш их дуртай, тэр чамд тийм их аз жаргал, баяр баясгалан авчирч, чамд таашаал өгч чадна гэж үздэг тул Бурхан чамайг ийм баяр баясгалан, аз жаргалаас салгахгүй, Бурхан энэ хүнийг холдуулах ч үгүй. Үр дагаврын хувьд чи түүнийг ганцаараа үүрэх ёстой. Юу болох вэ гэвэл, чи аажмаар диаволуудын, хорон муу, шалиг, завхай хүмүүсийн уруу таталт, тачаангуй будилаанд орж, эцсийн дүндээ мөс чанарынхаа зэмлэл болон Бурханы оршихуйг алдах болно. Махан биеийн бэлгийн дур хүсэлд ташуурахын аз жаргал, баяр баясгаланг эдэлснийхээ дараа чи ичихгүй бөгөөд ийм уруу таталтаас өөрийгөө салгаж чаддаггүй—үүнийг биеэ гажуудалд хаях гэж нэрлэдэг. Чи өөрийгөө хамгийн аз жаргалтай хүн гэж мэдэрч, энэ аз жаргал, баяр баясгаланг маш ихээр таашааж, ийм аз жаргал, баяр баясгалан байгаад өөрийгөө азтайд тооцож, ийм хайрын урхинд автсандаа маш их сэтгэл хангалуун байдаг. Тэгвэл Бурхан өөр юу хийж, эсвэл хэлж чадах вэ? Бурхан чамд ямар ч дохио өгөхгүй, чамд юуны ч талаар анхааруулахгүй, юу ч хийхгүй. Зүгээр л үргэлжлүүлээд таашаал ав. Бэлгийн дур хүслийн урхинд автсан хүмүүсийн эцсийн үр дагаврыг урьдчилан таамаглах боломжтой. Хайрын урхинд орсон хэн ч эцэстээ аз жаргалтай юм уу баяр баясгалантай байдаггүй; эсрэгээрээ, төгсгөл нь зөвхөн шаналгаатай, эмгэнэлтэй байх болно. Ийм үр дагаврыг чи өөрөө л үүрэх ёстой бөгөөд үүрэх нь зүйн хэрэг юм. Бурхан зарчимтай үйлддэг үү? (Тийм.) Бурхан чиний сонголтыг хүндэтгэдэг. “Бурхан намайг харж, намайг хянана; Тэр намайг болзохыг зөвшөөрөхгүй, бэлгийн хэрэгцээгээ хангахыг минь ч зөвшөөрөхгүй” гэж бүү бод. Чи эндүүрч байна; Бурхан чамд хөндөлсдөггүй. Бурханы хийхийг хүсдэг зүйл бол чамайг уруу таталтад орохоос, ёрын муу хүмүүст төөрөлдөхөөс, Сатанд сүйтгүүлж, ноцтой хохирол амсахаас хамгаалах явдал юм. Гэвч хэрвээ чи Сатантай хамт явахыг сонговол, энэ бол чиний эрх чөлөө, чиний сонголт гэж Бурхан хэлдэг; чи өөрөө хүсэж л байвал, чи харамсахгүй л байвал Бурхан чамайг албадахгүй; чи өөрийнхөө юу тарьсныг л хурааж авна, тэгээд цаг нь ирж, өрөвдөлтэйгөөр уйлж байх үедээ Бурхан чамд сануулаагүй гэж бүү гомдолло, Бурхан чамайг хамгаалаагүй гэж бүү гомдолло. Бурхан чамайг хамгаалахыг хүсдэг, Бурхан чамайг уруу таталтаас хол байлгахыг хүсдэг ч чи татгалздаг. Хэрвээ Бурхан чиний дуртай, хайрын урхинд орооцолдсон тэр хүнийг чинь холдуулсан бол чи явж түүнийг хайх байсан, чи галзуу юм шиг авирлах байсан, чи хянах чадвараа алдах байсан, чи Бурханд гомдоллож, сэтгэл санааг чинь бодолцож үзсэнгүй, бэрхшээлийг чинь ойлгосонгүй гэж Бурханыг зэмлэх байсан. Тиймээс Бурхан тэгэхгүй; Бурхан хүмүүсээр хүсэхгүй байгаа зүйлийг нь хийлгэхгүй. Чи өөрөө тэр замыг сонгосон учраас эцэст нь гарах аймшигт үр дагаврыг чи өөрөө л үүрэх ёстой. Хэн ч чиний өмнөөс үр дагаврыг үүрэхгүй. Одоо энэ хэрэг явдал тодорхой болсон уу? (Тийм.)
Хэрвээ зарим хүн диаволууд болон Сатанууд—хорон муу хүмүүстэй—орооцолдоод тэднээс татгалзахгүй, харин амьдралаа тэдэнтэй өнгөрүүлэхэд бэлэн байвал энэ нь тэдний өөрсдийнх нь сонголт юм. Энэ нь эцэстээ гашуун үр дагаварт хүргэх үед тэд бусдыг буруутгах ёсгүй; тэд хэтэрхий дорд, хэтэрхий гаж байсныхаа төлөө зөвхөн өөрсдийгөө л үзэн ядаж болох бөгөөд өөрсдийнхөө нүүрэн дундуур алгадаж, өөрсдийгөө хараах ёстой. Эцэст нь чи ямар ч гашуун үр жимс хураасан, энэ нь Бурхантай ямар ч хамаагүй. “Бурхан яагаад намайг хамгаалаагүй юм бэ? Бурхан яагаад тэр үед намайг зогсоогоогүй юм бэ?” гэж бүү хэл. Би чамд хэлье, Бурханд тийм үүрэг байхгүй; Тэр чамд хэлэх ёстой зүйлээ аль хэдийн тодорхой хэлсэн. Чи бол бие даан сэтгэх чадвартай хүн; Бурхан чамд чөлөөт хүсэл зориг өгсөн бөгөөд чи чөлөөтэй сонгох эрхтэй. Тийм учраас аливаа зүйлтэй тулгарах үед Бурхан чамд сонгох эрх өгдөг. Чамд сонгох эрх байгаа учраас эцсийн дүндээ хурааж авах гашуун үр жимс чинь чиний өөрийн сонголтоос үүдэлтэй, тиймээс чи Бурханд гомдоллож, хаашаа ч хамаагүй бурууг чихэх ёсгүй. Бурханы хийдэг ажил бол чамд үнэнийг хэлж, чамд авралын замыг харуулах явдал юм. Харин Бурханыг дагах уу, эсвэл Сатаныг дагах уу гэдэг нь чиний сонголт. Хэрвээ чи ерөөгдсөн хүн бөгөөд үнэнийг эрэлхийлэхэд бэлэн байвал Бурханыг дага. Хэрвээ чи үнэнийг хайрладаггүй, харин ертөнцийг хайрлаж, хорон муу байдлыг хайрладаг бол—хэрвээ чиний амьдрал зүгээр л үнэ цэнгүй амьдрал бол—Сатаныг дагахыг сонго; хэн ч чамайг зогсоохгүй. Өнөөдрийг хүртэл зарим хүн Бурхан болон Бурханы гэрийг буруугаар ойлгосоор, “Би аль хэдийн гуч, дөч хүрчихлээ, би болзож үзээгүй, гэрлэж үзээгүй л байна—Бурханы гэр үүнийг зөвшөөрдөггүй!” хэмээн байнга гомдоллодог. Бурханы гэр хэзээ ер нь хүмүүсийг болзох юм уу гэрлэхийг хязгаарлаж байсан юм бэ? Энэ бол чиний эрх чөлөө; Бурханы гэр үүнд хөндлөнгөөс оролцдоггүй. Гэхдээ нэг нөхцөл бий: Хэрвээ тэгвэл чи бүтэн цагийн үүрэгтэй чуулганд үүрэг гүйцэтгэж чадахгүй, учир нь янаг амрагийн харилцаанд орж, үүргээ гүйцэтгэх сэтгэл санаагүй болох нь чуулганы ажилд саад болно. Хэрвээ чи үнэхээр болзож, гэрлэхийг хүсэж байвал эхлээд хариуцаж байгаа ажлаа хүлээлгэж өг, тэгээд бидний зам түр хугацаандсалах болно. Энэ талын зарчим хүн бүрд тодорхой байна уу? (Тийм.) Хэрвээ хэн нэгэн болзох юм уу гэрлэхийг хүсвэл тэр нь бүрэн боломжтой; хэн ч үүнийг хязгаарладаггүй. Гэвч эсрэг хүйстнээ хамаа замбараагүй өдөж хоргоож, чуулганы амьдралыг үймүүлэх нь хүлээн зөвшөөрөгдөхгүй. Бусдыг хамаа замбараагүй өдөж хоргоодог хүмүүс бол диаволууд юм; тэд бол хорон муу, шалиг, завхай хүмүүс бөгөөд Бурханы гэр ийм хүмүүс байхыг яавч зөвшөөрдөггүй. Ийм төрлийн хүн ямар ч бүлэг хүмүүсийн дунд байсан хамаагүй бусдыг хамаа замбараагүй өдөж хоргоож, залхаадаг. Тэд гай гамшиг мэт самгардуулж, хүмүүсийг үргэлж тайван бус, түгшүүртэй болгодог. Тэд хаана ч чуулганы амьдралаар амьдарсан, үймээн самуун нь ой гутам уур амьсгалыг бий болгож, чуулганыг эх адаггүй эмх замбараагүй байдалд оруулдаг. Тэд чуулганы ажлыг сүйтгээд зогсохгүй, бас ах эгч нарын үүргээ гүйцэтгэх хэвийн дэг журмыг үймүүлдэг. Ийм хүмүүсийг хатуу хянаж, хязгаарлах ёстой бөгөөд ноцтой нөлөө учруулдаг хүмүүсийг тусгаарлах юм уу зайлуулах ёстой. Зарим хүн: “Би хэдхэн хүнийг л хохироосон—энэ тийм ч том асуудал биш биз дээ?” гэж хэлдэг. Хэрвээ чи хэдхэн хүнийг хохироож чадаж байвал хэдэн арван хүнийг ч бас хорлох чадвартай. Чи яг л ийм өөдгүй амьтан. Чуулган дотор увайгүйгээр бусдыг хамаа замбараагүй өдөж хоргоон, бэлгийн дур хүслээ зохисгүйгээр ил гаргаж—ингэснээр хүмүүсийг хохироох нь—хүлээн зөвшөөрөгдөхгүй. Хэрвээ чи хүмүүсийг өдөж хоргоохыг хүсвэл үл итгэгч ертөнцийн садар самуун газрууд руу яв; тэнд хэн ч чамайг хязгаарлахгүй. Гэвч ах эгч нарын үүргээ гүйцэтгэдэг газар болох Бурханы гэр бол сүрлэг, амар амгалан, ариун юм; ямар ч диавол юм уу Сатан үүнийг үймүүлж, сүйтгэхийг энэ нь зөвшөөрдөггүй. Хэрвээ хэн нэгэн чуулганыг болзох юм уу садарлах газар болгож, бэлгийн дур хүсэлдээ дураараа ташуурахыг хүсвэл энэ нь яавч хүлээн зөвшөөрөгдөхгүй! Энэ бол чуулган, Бурханы ажлын талбар, хүмүүсийг цэвэрлэж, төгс болгохын тулд Ариун Сүнс ажилладаг газар юм. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүн бүр нэр төртэй, ёс журамтай байж, зүй зохистой ажилдаа анхаарах ёстой. Бусдыг хамаа замбараагүй өдөж хоргоохыг зөвшөөрдөггүй, бэлгийн дур хүслээ зохисгүйгээр ил гаргахыг ч зөвшөөрдөггүй. Хэрвээ чи бэлгийн дур хүслээ хянаж чадахгүй, зүгээр л түүнийгээ ил гаргахыг хүсэж байвал гэрлэх тохиромжтой хүнээ сонго; чуулган дотор бусдыг хамаа замбараагүй бүү өдөж хоргоо. Бусдыг хамаа замбараагүй өдөж хоргоон, ах эгч нарын дургүйцлийг хүргэдэг хэнийг ч болов чуулганы амьдралыг үргэлжлүүлэн үймүүлэхээс нь сэргийлж хурдан зайлуулах юм уу хөөх ёстой. Ойлгосон уу? (Ойлголоо.) Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд зааг байх ёстой. Хэрвээ эрэгтэй хүн ажлын шалтгаанаар биш, эсвэл шийдвэрлэх ёстой чухал асуудал байгаагаас биш, харин эмэгтэйчүүдийн дунд өөрийгөө гайхуулж, бэлгийн дур хүслээ ил гаргаж, тэднийг хамаа замбараагүй өдөж хоргоохын тулд үргэлж эмэгтэйчүүдийн дунд эргэлддэг бол энэ нь залхаалт юм. Хэрвээ эмэгтэй хүн шалтгаантай ч бай, үгүй ч бай үргэлж эрэгтэйчүүдийн дунд эргэлдэж, үргэлж тэднийг хамаа замбараагүй өдөж хоргоон, тэдэн рүү нүдээрээ сээтэгнэж, сэтгэл татам байдлаа гайхуулдаг бол түүнтэй ч бас диавол мэт харьцах ёстой. Хэрвээ чи ажлын талаар хэвийн ярилцаж юм уу нөхөрлөж байгаа бол энэ нь хүлээн зөвшөөрөгдөнө, харин бусдыг хамаагүй өдөж хоргоож, сээтэгнэх нь хүлээн зөвшөөрөгдөхгүй. Үймээн шуугиан дэгдээдэг иймэрхүү ямар ч зан авир нь чуулганы амьдралыг үймүүлж, чуулганы ажлын хэвийн дэг журмыг сүйтгэж байгаа хэрэг бөгөөд Бурханы гэрт үүнийг зөвшөөрдөггүй. Хүн бүр энэ шалиг, завхай, бэлгийн өдөөн хатгалгатай диаволуудыг няцааж, тэднээс хол байх ёстой. Ихэнх хүн босож, тэднийг няцааж, ил болгож, тэднээс зайлж, бусдыг өдөж хоргоох оролдлогыг нь бүтэлгүйтүүлж, ямар ч нөхцөлд тэдний санааг гүйцэлдүүлэхгүй байх үед тэд хийж байгаа зүйлээ аажмаар зогсоох болно. Хэрвээ тэд үүргээ хэвийн гүйцэтгэж чадахгүй, завтай мөч гарах бүрд л бусдыг увайгүйгээр өдөж хоргоон, үймүүлж, янаг амрагийн харилцаанд орохоор гүйлдэн, янаг амрагийн харилцаанд байх мэдрэмжийг таашаадаг бол тэднийг нэн даруй зайлуул. Шуурхай арга хэмжээ авч, эдгээр садар самуун хүмүүсийн асуудлыг шийдвэрлэ—хүмүүсийг үймүүлэх ямар ч боломж тэдэнд бүү олго. Бидний нөхөрлөлөөр дамжуулан энэ хэрэг явдал одоо тодорхой болсон уу? (Тийм.) Та нар ямар нэгэн зүйл олж авсан уу? Та нарт хэрэгжүүлэх зам байна уу? Одоо та нар ийм төрлийн шалиг, завхай хүнийг ялган таних чадвартай болсон уу? (Тийм.) Та нар биеэ хэрхэн авч явах, зохих байр сууриа хэрхэн хадгалах, хэвийн хүн чанар дотор хийх ёстой зүйлээ хэрхэн хийх талаар тодорхой болсон уу? (Тийм.) Үүн дотор хүмүүсийн ойлгох ёстой үнэн болон тэдэнд тодорхой мэдэх ёстой ялган таних зарчим байдаг бөгөөд мэдээж хүмүүсийн хэрэгжүүлэх ёстой үнэн-зарчим, тэдний алхах ёстой зам ч бас бий. Энэ бүхэн тодорхой болсноор энэ хэрэг явдлыг бүрэн дэлгэн харууллаа.
Өнөөдрийн бидний нөхөрлөл ингээд өндөрлөж байна. Баяртай!
2024 оны 2 дугаар сарын 11