578 Бурханы даалгаварт хэрхэн хандах вэ
Бурханы даалгаврыг хэрхэн авч үздэг вэ гэдэг чинь маш ноцтой асуудал юм! Хэрэв чи Бурханы даалгасан зүйлийг гүйцэлдүүлж чадахгүй бол Түүний өмнө амьдрахад тохирохгүй бөгөөд шийтгүүлбэл зохино. Өөрсдөд нь Бурханы даалгасан ямар ч даалгаврыг хүмүүс гүйцэлдүүлэх нь Тэнгэрийн хууль, газрын зарчим юм; энэ нь тэдний хамгийн өндөр дээд хариуцлага, яг л амь шиг нь чухал билээ. Хэрвээ чи Бурханы даалгаврыг нухацтай авч үздэггүй бол хамгийн ноцтой байдлаар Түүнээс урваж байгаа хэрэг; ингэвэл чи Иудасаас илүү эмгэнэлтэй бөгөөд хараалгавал зохино. Хүмүүс Бурханы даалгасан зүйлд хэрхэн хандах талаар нэгд нэггүй ойлгох ёстой бөгөөд хүнд даалгадаг Түүний даалгаврууд нь Бурханы өргөмжлөл, онцгой ивээл гэдгийг ядаж ухамсарлах ёстой; тэдгээр нь хамгийн алдар цуутай зүйлс юм. Бусад бүх зүйлийг орхиж болно; хүн амиа золиослох хэрэгтэй болсон ч Бурханы даалгаврыг мөн л биелүүлэх ёстой.
“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс шинэчлэн найруулав