283 Эцэст нь би Бурханыг хайрлаж чадах боллоо
I
Таны хайр ариун, чин сэтгэлийнх, эелдэг, үнэнч сэтгэлтэй Та хүн төрөлхтнийг аврахаар махбод болсон.
Даруу, нуугдмал байдал тань ямар хайр татам болохыг би хардаг, хэчнээн хэмжээлшгүйг тань би мэдэрдэг.
Айж, эмээх сэтгэлээр би Таныг ойрхон дагадаг; Таны үг надад тайтгарал авчирдаг.
Бэрхшээл дунд Та надтай хамт зогсдог, Таны үг намайг замчилж, аварч, төгс болгодог.
Эцэст нь би Таныг хайрлаж чаддаг боллоо, өдөр шөнөгүй би Тантай хамт байж, Таны хүслийг ойлгодог.
Хайр татам байдлыг тань харах тусам Төгс Хүчит Бурхан Таныг би мэдэж авдаг.
Та надтай хамт байдаг тул би маш ихийг олж авч, үргэлж баярлан гайхширдаг.
Бүх хайраа Та надад өгдөг, Тантай өнгөрүүлсэн цаг хугацаа маш эрхэм.
Ⅱ
Таны хайр намайг сэрээж, зүрх сэтгэлийг минь бадраасан, би Таныг хайрлаж, Танд үнэнч байхыг хүсдэг.
Үгээ ашиглан Та намайг шүүж, ариусгадаг, Сатаны нөлөөнөөс бас авардаг.
Таны хайрыг би маш их эдэлж, үнэнийг ойлгосон, хэрхэн Танд үнэнч байхаа би мэддэг.
Шаналал, цэвэршүүлэлт намайг Танд ойртуулдаг, Таныг алдаршуулах сайхан гэрчлэл хийхээ би тангараглая.
Өдийг хүртэл би Таныг дагасан, үнэний хангалтыг тань би олж авсан, тиймээс зам улам бүр гэгээлэг болдог.
Дуусашгүй хайрыг тань мэдрээд Төгс Хүчит Бурхан Таныг би мэдэж авдаг.
Таны нигүүлслээр би өнөөдөр ариусаж, аврагдсан, Танд хэрхэн талархахаа мэдэхгүй байна.
Таны удирдамж байхад би гэрэлд амьдардаг, Таныг хайрлах хайгуулдаа би улам бүр шамдах ёстой.