Өө Бурхан минь, Таныг би яасан их үгүйлнэ вэ?
Ⅰ
Сэтгэлдээ Таныг үгүйлж, эргэн ирэхийг тань би хүлээнэ.
Царайг тань харахгүй болохоор сэтгэл минь зовнилоор дүүрэн.
Ийм урт, харанхуй шөнө би гэрлийг хэзээ харах юм бэ?
Удалгүй нэг л өдөр Тантай дахин уулзахаар хүлээнэ.
Өө Бурхан минь! Эргэн ирэхийг тань би хүлээж байна.
Намайг битгий орхиоч, би Тангүйгээр байж чадахгүй!
Ⅱ
Дуу хоолойг тань сонсоод сэтгэл минь баясдаг.
Зоогт Тантай оролцон, үгийг тань би амталдаг.
Байгаа бүхнээ өргөхөөр би чимээгүйхэн зориг шулууддаг.
Таны хүслийг л хангах гэж үгийг тань түгээн, гэрчилдэг.
Өө Бурхан минь! Хайрыг минь Та хүлээх болтугай!
Таныг хангалуун байлгахаар зүрх, сэтгэлээ өгье, би Тангүйгээр байж чадахгүй!
Ⅲ
Таны шүүлтийг туулахад шаналал, гунигтай байдаг.
Махан бие сул дорой ч Таныг би мартаагүй.
Махан биеийг би жигшиж, Сатаныг бүр ч их үзэн яддаг.
Удалгүй Сатанаас чөлөөлөгдөхийн тулд шүүлтийг дуртайяа хүлээн авдаг.
Сэтгэлийн тань хүслийг биелүүлэлгүй үхэж би чадахгүй.
Инээмсэглэлийг тань харах үедээ сэтгэл минь ханана!
Ⅳ
Таны үг дэргэд минь байхдаа итгэл, хүч чадал өгдөг.
Би сөрөг байхаа болино, би Таныг үнэхээр хайрладаг.
Шалгалтад асар их шаналж, завхрал минь цэвэрлэгдсэн.
Хэчнээн их бэрхшээл учирлаа ч би Таныг хайрлаж, гэрчилнэ.
Шинэ хүн болж, сайшаалыг тань хүртэхээр би тэсэж ядна.
Ариун хайраа би Танд өгч, Танаас хэзээ ч хагацахгүй!