Эцэст нь би хүний төрхийг амьдран харуулдаг

1

Ертөнцийн нөлөөнд автсан би худал хуурмаг, дүр эсгэсэн амьдралаар амьдарсан.

Бусдад маш сэрэмж, болгоомжтой хандаж, үнэн үгийг хэзээ ч хөнгөн хуумгай хэлээгүй.

Амьдралын гүн ухаанаар үйлдэж, заль гаргадаг атлаа би ёс журамтай гэдэгтээ итгэсэн.

Нэрэлхүү зангаа хангасан ч би сэтгэл дэх айдсаа нууж чадаагүй.

Бурханы үг хүн төрөлхтний сатанлаг уг чанарыг шүүж, илчилдэг.

Зүүднээс сэрэх мэт би хүн шиг амьдарч байгаагүй гэдгээ олж мэдсэн.

Худал үг, заль мэх, овжин байдал үнэхээр миний амь болсон.

Үнэнч, сайхан сэтгэлгүй бол нэр төр, шударга зан яахан байх билээ?

Ов мэхтэй хүмүүс бол Бурханы зайлуулж, хаях ёстой диаволууд билээ.

Хүн чанараар дулимаг гэдгээ би зүхэж, шинэ хүн болохоор шийдлээ.

2

Бурхан итгэмжит, зөвт мөн чанартайгаар бүгдийг шинжилдэг.

Хүний ов мэх Бурханы нүднээс далд өнгөрөхгүй, эцэстээ илчлэгдэнэ.

Үнэнч хүмүүс үнэнийг хайрлаж, Бурханы ерөөл, хамгаалалтыг хүртдэг.

Үнэнийг ойлгоод би багаа хуу татаж, үнэнч хүн байхаар эрэлхийлдэг.

Энгийн, илэн далангүйгээр би өөрийгөө шинжилж, ил болгон, элэг доог болохоос айдаггүй.

Сэтгэл хөдлөлд автаж, сэдлээ холилгүйгээр үгээ би шударгаар хэлдэг.

Бурханы өмнө ов мэх гаргалгүй, Түүнд зүрх сэтгэлээ хүлээлгэн өгдөг.

Бурханыг хангалуун байлгахын тулд л үүргээ үнэнчээр биелүүлж, хариуд нь юу ч нэхдэггүй.

Үнэний дагуу биеэ авч явах үед сэтгэл минь тайван, баяртай байдаг.

Үнэнч хүн байж, гэрэлд амьдрах нь жинхэнэ хүний амьдрал билээ.

Бурханыг өргөмжилж, Бурханы үгээр амьдарснаар би одоо ёс жудаг, нэр төртэй боллоо.

Бурханы үгээр би ариусаж, хүний төрхийг амьдран харуулах боломж олдлоо.

Өмнөх: Бурханы үгээс хаашаа ч холдохгүй

Дараах: Бурханы төлөөх үнэнч зүрх сэтгэл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханы илрэлтийн утга учир

Бурханы илрэлт гэдэг нь Тэр Бодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаар Тэр...

Бурханы сайн мэдээг хүлээнэ

Тэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна. Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална. Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ. Найдвараа,...

Бурханы өмнө байнга ир

Зав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй сууж Түүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай Сорилтыг хүлээн авч,...

Чуулганы амьдрал үнэхээр сайхан

Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан минь ээ, бид дуу хоолойгоо өргөн Таныг магтана. Бурханы сонгосон хүмүүс тансаг найранд орохоор дээш...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх