45. Төөрөөд замаа дахин оллоо

Шэйли, АНУ

Би амьжиргааны түвшин өндөртэй, аз жаргалтай амьдралыг эрэлхийлэн чадлынхаа хэрээр шаргуу ажиллахаар АНУ-д ирсэн юм. Эхний хэдэн жилд багагүй зовсон хэдий ч би аажмаар өөрийн гэсэн компани, машин, байшин гэх мэттэй болж чадсан билээ. Эцэст нь би мөрөөдөж байсан “аз жаргалтай” амьдралаараа амьдарч байв. Энэ хугацаанд би хэдэн найзтай боллоо; чөлөөт цагаараа бид хамт хооллож, ууж, наргин зугаацдаг байв. Бид бүгд хоорондоо нэлээд эвтэй байсан бөгөөд хэдэн сайн залуутай танилцлаа даа гэж би боддог байлаа. Гэтэл тэд ганц ч үнэн бодит юм ярьдаггүй, архины найзууд болохыг би ухаарсан юм. Санаа зовж, сэтгэлээр унасан байх үедээ би тэдний хэнтэй ч бэрхшээлээ хуваалцаж чаддаггүй байв. Түүгээр ч зогсохгүй тэд намайг луйвардахаар хуйвалдсан юм: Тэдний нэг нь надад ээж нь Хятадад хүнд өвдсөн гэж хэлээд, намайг мөнгө зээлдүүлэх үед ул мөргүй алга болсон. Нөгөөх нь миний төрсөн хотоос ирсэн бөгөөд нэгэн төсөлд санхүүжилт хэрэгтэй байгаа талаар баахан худал хэлээд, надаас мөнгө луйвардаж авсан юм. Миний хамгийн дотнын, хайртай хүн буюу найз охин маань ч надаас урваж, олон жилийн турш цус, хөлс, нулимсаа урсган байж хураасан их хэмжээний мөнгийг луйвардсан. Энэ хүмүүсийн хатуу сэтгэл, нийгмийн хайхрамжгүй байдал намайг сэтгэлээр унагаж, мохоосон билээ. Хэсэг хугацаанд би цааш үргэлжлүүлэн амьдрах итгэлээ алдав; зүрх сэтгэл минь хоосорч, би шаналж, арга мухардаж байлаа. Үүнээс хойш би доторх хоосролоо дүүргэхийн тулд үргэлж идэж, ууж, зугаацах болсон ч бие махбодын түр зуурын эдгээр таашаал сүнсний минь шаналлыг шийдвэрлэж огт чадахгүй гэдгийг мэдэж байлаа.

2015 оны намар санаандгүй хувь заяагаар би одоогийн эхнэр болох эмэгтэйтэй танилцсан юм. Тэр үед эхнэр маань хэдийнээ Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан байв. Тэр надтай хаанчлалын сайн мэдээг хуваалцах үед итгэлтэй байх нь сайн сайхан мэт санагдаж байсан ч ажилдаа маш завгүй байсан тул би эхнэртээ: “Надад Бурхан итгэх цаг алга, гэхдээ чи итгэмээр байвал итгэ. Бурхан байдаг гэдгийг зүрх сэтгэлдээ мэддэг байхад л надад хангалттай” гэж хэлсэн юм. Хагас жилийн дараа нэгэн өдөр эхнэр маань Төгс Хүчит Бурханы Чуулганы “Ноагийн өдрүүд ирсэн нь” гэдэг видеог надад үзүүлэв. Видеог үзээд би үнэхээр цочирдлоо: Гай гамшигтай тулгарах үедээ хүн төрөлхтөн үнэхээр өчүүхэн, эмзэгхэн бөгөөд ялихгүй цохилтыг ч тэсвэрлэх чадваргүй. Хүн хэчнээн их мөнгөтэй, хэчнээн тансаг амьдралтай, хэчнээн өндөр байр суурьтай байсан ч хамаагүй, энэ бүгд утга учиргүй гэдгийг би гэнэт мэдэрлээ. Гай гамшиг тохиолдож, үхэл бидэнтэй нүүр тулах үед энэ бүх зүйл ямар ч үнэ цэнгүй, хэрэггүй юм. Яг л Төгс Хүчит Бурханы үгэнд хэлдэгчлэн: “Гэвч, Ноагийн цаг үед хүмүүс Бурханы хувьд харж тэвчишгүй байх хэмжээнд идэж уун, гэрлэж, нөхөрт гарч байсан тул Тэрээр хүн төрөлхтнийг утсгахын тулд асар их үер буулган, зөвхөн Ноагийн гэр бүлийн найман хүн болон бүх төрлийн жигүүртэн шувууд, араатан амьтдыг өршөөсөн гэдгийг Би чамд хэлэх ёстой. Гэхдээ эцсийн өдрүүдэд Бурханы өршөөсөн хүмүүс бол эцсээ хүртэл Түүнд үнэнч байсан бүх хүн юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?). “Өнөө үеийг одоо хар л даа: Бурханд шүтэн мөргөж муугаас зайлж чадах Ноа шиг зөв шударга хүмүүс байхаа больжээ. Гэсэн ч Бурхан хүн төрөлхтөнд нигүүлсэнгүй хэвээр, энэхүү төгсгөлийн эрин үед тэднийг уучилсаар байдаг. Өөрийг нь гарч ирэхийг хүсэн хүлээдэг хүмүүсийг Бурхан эрж хайдаг. Өөрийнх нь үгийг сонсож чаддаг, Түүний даалгаврыг мартаагүй, зүрх сэтгэл, бие махбодоо Түүнд өргөн барьдаг хүмүүсийг Тэр эрж хайдаг. Өөрийнх нь өмнө хүүхэд шиг дуулгавартай байдаг, Өөрийг нь эсэргүүцдэггүй хүмүүсийг Тэр эрж хайдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг). Эдгээр үгээс би хүн төрөлхтнийг аврах гэсэн Бурханы яаруу санаа зорилгыг мэдэрч байлаа. Өнөө үед хэн ч эерэг зүйлийг хайрладаггүй, Бурханыг эргэн ирэхийг хүсэн хүлээдэггүй мэт байдаг тухай би бодов. Хүмүүсийн зүрх сэтгэл аминчхан, биеэ тоосон зан, заль мэхээр дүүрсэн. Алдар нэр, ашиг хонжооны төлөө тэд нэг нэгнийхээ эсрэг хуйвалдаж, үгсэн тохирч, нэг нэгнээ хууран мэхэлж, тэр ч байтугай нэг нэгнээ хөнөөхөд хүрдэг. Хүмүүс дур хүслийнхээ боол болж, ёс суртахуун, ариун журмыг байнга зөрчиж, мөс чанараа булшилж байдаг. Хүмүүс бүх хүнлэг чанараа алдсан... Эцсийн өдрүүд дэх хүн төрөлхтний завхралын түвшин Ноагийн эрин үеийнхээс үнэхээр хаа хол давсан билээ. Гэвч Бурхан энэхүү хорон муу байдал, завхралаас нь болж хүн төрөлхтнийг шууд устгаагүй, харин хүн төрөлхтөнд анхааруулж, Бурхан руу эргэх боломжийг өгөхийн тулд янз бүрийн гай гамшгийг буулгаж байна. Бурханы үгийг эргэцүүлэн бодох үед Бурханы хайр зүрх сэтгэлийг минь гүнээ хөдөлгөсөн юм. Дэлхий ертөнц өдөр ирэх тусам улам бүр муу болж, завхарч байгаа тухай, гай гамшиг улам ихсэж байгаа тухай, мөн Бурхан ёрын муу хүн төрөлхтөнд уураа гаргаж, хүн төрөлхтнийг устгах үед миний хөөцөлдөж байсан бүх мөнгө, байр суурь намайг аварч чадахгүй тухай бас бодов. Бурханы өмнө очиж, үнэнийг эрж хайснаар л хүн хамгаалалт олж авч чадна. Энэ бүхнийг сайтар бодох үед яг л зүүднээсээ сэрэх мэт болсон бөгөөд Бурханы өмнө очиж, Түүний авралыг хүлээн авах ёстой, энэ нь аврагдах цорын ганц арга зам гэдгийг зөн билиг маань надад хэллээ. Хэрэв би түр зуурын бие махбодын таашаалын төлөө аврагдах боломжоо алдах юм бол насан туршдаа харамсах болно! Улмаар 2016 оны 5 дугаар сард би Бурханд итгэж эхэлсэн бөгөөд цуглаанд оролцдог болсон юм.

Бурханд итгэж эхэлснээс хойш төд удалгүй би вэбээр хэсүүчилж байгаад Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллаж, доромжилсон сөрөг суртал ухуулгыг санамсаргүй харав. Тэрнийг уншаад би агшин зуур мэл гайхлаа. “Хүмүүсийг хүчээр хандив өргүүлж, эр, эмийн хоорондох хил хязгаарыг үл тоодог” гэж юу гэсэн үг юм бэ? Уншсан зүйл маань ортой мэт санагдаж байсан тул зөвийг буруугаас, бодит байдлыг зохиомлоос ялгахад надад тун хэцүү болов. Би будилан самуурч, миний уншиж байсан сөрөг зүйлээс болж Бурханд итгэх итгэлийн минь дүрэлзэж буй гал тэр даруй унтарлаа. Яг тэр мөчид хадам ээж чуулганд мөнгө хандивлах талаар эхнэртэй маань утсаар ярьж байхыг сонсоод интернетээр уншсан зүйлдээ илүү их итгэхэд хүрэв. Үүний дараа би луйвардуулахаас сэргийлэх үүднээс хадам ээжийнхээ мөнгө хандивлахыг нь болиулж, эхнэрээсээ итгэхээ болихыг шаардав. Гэвч эхнэр маань намайг огт сонсолгүй: “Бодит нөхцөл байдал интернетээр уншсантай чинь огт адилгүй. Интернет дэх зүйлс бүгд цуу яриа, хуурамч гэрчлэл!…” гэж тууштай хэлэв. Тэгээд эхнэр маань Бурханы үгийн ном авч, надтай нөхөрлөж эхэлсэн ч би хэдийнээ цуурхалд бүрэн итгээд, хэлж байгааг нь өчүүхэн төдий ч сонсоогүй юм. Төд удалгүй хэдэн ах эгч манай гэрт ирсэн ч би тэднийг бас л үл тоов. Тэр хэдэн өдөрт би тэр чигтээ харанхуйд амьдарч, эхнэр, хадам ээж хоёр маань луйвардуулах вий хэмээн байнга санаа зовж байлаа. Би дэндүү их санаа зовсондоо идэж, унтаж ч чадахаа больж, сэтгэл санааны хувьд ихээхэн шаналав. Зовж байгааг минь хараад эхнэр надтай дахин нөхөрлөх гэж оролдов. Тэрээр Төгс Хүчит Бурханы үгийн номыг нээж, дараах хэсгийг надад харуулахаар сонгосон юм: “Миний хүсдэг зүйл бол хүний үзэл болон хүний бодол биш, тэр ч бүү хэл чиний мөнгө, эсвэл чиний эзэмшил биш. Миний хүсдэг зүйл бол чиний зүрх сэтгэл, ойлгов уу? Энэ бол Миний хүсэл, үүнээс ч илүүтэйгээр энэ нь Миний авахыг хүсдэг зүйл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 61-р бүлэг). Тэгээд бас чуулганы амьдралыг удирдах зарчмуудын заримыг уншиж өгөв: “Номлолоороо хандив гуйхыг, эсвэл өөр ямар нэг шалтгаанаар хандив гуйхыг чуулган хэнд ч зөвшөөрдөггүй” (Ажлын зохицуулалт). Дараа нь тэрээр надтай ингэж нөхөрлөж: “Төгс Хүчит Бурханы Чуулган, чуулганы амьдралын бүх талд хатуу стандарт, зарчим баримталдаг. Мөнгө хандивлах тухайд бол Бурхан хүн төрөлхтний мөнгө, эд зүйлийг хүсдэггүй гэдгийг Төгс Хүчит Бурханы үгэнд маш тодорхой өгүүлдэг. Мөнгө хандивлах тухай номлох, ямар нэг шалтгаанаар мөнгө хандивлахад хүмүүсийг өдөөн хатгахыг чуулган үл зөвшөөрнө гэж чуулганы ажлын зарчмуудад ч бас тодорхой заасан байдаг. Төгс Хүчит Бурханыг дагаснаас хойш чуулган надаас ганц цент хандивлахыг ч хүсэж байгаагүй. Чуулган мөнгө хандивлахыг хүмүүст уриалдаггүйгээр үл барам, харин ч бүх жинхэнэ итгэгч ах эгч нарт төрөл бүрийн ном, CD болон бусад зүйлсийг үнэ төлбөргүй өгдөг. Одоо ээж маань санхүүгийн хүндрэлд орсон зарим нэг ах эгч нарт туслахын тулд тодорхой хэмжээний мөнгө өгөхийг хүсэж байгаа юм. Ээж үүнийг сайн дураараа хийж байгаа; хэн ч ээжийг албадаагүй. Ямартай ч хэрэгтэй үед нь хүмүүст туслах чинь сайн үйл тул зэмлэх шалтгаан байхгүй, тийм үү?” гэв.

Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, эхнэрийнхээ нөхөрлөлийг сонссоны дараа, урьд нь нэг эгчийн надад нөхөрлөж байсан зүйл гэнэт санаанд оров: Төгс Хүчит Бурханы Чуулган шинэ гишүүдээсээ мөнгөн өргөл авдаггүй бөгөөд мөнгө хандивлахыг хүссэн хүн, үнэхээр үүнийг хийхэд бэлэн, хэзээ ч үүндээ харамсахгүй гэдэгтээ итгэлтэй болохын тулд эхлээд хэд хэдэн удаа залбирах ёстой. Хэрвээ тэд өгөхийг хүсэхгүй байвал чуулган яавч хүлээн авахгүй. Үүнийг санасан даруйд надад байсан зарим нэг санаа зовнил, шаналал бага зэрэг намжсан хэдий ч зүрх сэтгэл дэх ээдрээ бүрэн тайлагдаагүй юм. Эхнэр баргар царайлсаар байгааг минь хараад, юу бодож байгааг минь мэдэж байсан тул: “Тэдгээр цуурхалд бүү итгэ. Сатан хүмүүсийг аврах Бурханы ажилд саад учруулж, сүйтгэн, Бурханы өмнө очиж, аврал хүлээн авахад маань саад болохын тулд янз бүрийн хогийн зүйл ярьж, төрөл бүрийн хуурамч гэрчлэл хийдэг. Бурхан ариун бөгөөд хүн төрөлхтний ёрын мууг жигшдэг. Нэр хүнд муутай, эсрэг хүйсийн хүмүүсийн хажууд биеэ яаж зөв авч явахаа мэддэггүй хүмүүсийн тухайд бол Төгс Хүчит Бурханы Чуулган хэзээ ч тэднийг хүлээн авдаггүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы маш тодорхой хэлсэн зүйл юм” гэж хэллээ. Тэгээд эхнэр маань Бурханы үгийг нээн, ингэж уншив: “Долоон аянгын нүргээнээс болж олон хүн өвдөг сөгдөн өршөөл, уучлал эрнэ. Гэвч Нигүүлслийн эрин үе байхаа болино: Энэ нь уур хилэнгийн цаг үе байх болно. Хорон мууг үйлддэг хүмүүсийн хувьд (Миний сонгосон хүмүүсээс бусад завхайрдаг, бохир мөнгөөр наймаалцдаг, эр эмийн хоорондох зааг хязгаарыг зөрчдөг, Миний удирдлагад саад, хор учруулдаг хүмүүс, эсвэл сүнс нь хаагдсан, муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн гэх мэт бүх хүн) нэгийг нь ч зүгээр өнгөрөөж, өршөөлгүй, бүгдийг нь Үхэгсдийн оронд унагаж, үүрд мөхөөнө!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 94-р бүлэг). Хүмүүсийн зүрх сэтгэлд айдас, хүндлэл төрүүлэхийн тулд Төгс Хүчит Бурханы айлдвар сүр жавхлантай, уур хилэнтэй байдаг; энэ нь надад хүний халдахыг тэвчдэггүй Бурханы зөвт зан чанарыг мэдүүлсэн юм. Бурхан садар самуун үйлддэг хүмүүсийг туйлын их үзэн яддаг бөгөөд тэр хүмүүс эцэст нь Бурханы зөвт шийтгэлийг амсана. Үүнийг ойлгоод санаа зовнил минь бага зэрэг намжлаа. Дараа нь эхнэр маань надтай ингэж нөхөрлөв: “Бурхан Хуулийн эрин үед Өөрийн ажлыг хийж байх үед садар самуун авирласан хэнийг ч чулуугаар цохиж алдаг байсан. Энэ нь Бурханы зөвт, сүр жавхлант, уур хилэнт зан чанарыг бүрэн харуулдаг. Хаанчлалын эрин үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцааны тухайд бол Бурханы захиргааны зарлиг бүр ч илүү хатуу чанд болсон. Бурханы үгэнд хэлдэгчлэн: ‘Хүн ялзарсан зан чанартайгаас гадна сэтгэл хөдлөлтэй байдаг. Ийм болохоор Бурханд үйлчлэх үед эсрэг хүйсийн хоёр гишүүн хоёулхнаа хамт ажиллах туйлаас хориотой. Ийм үйлдэл хийж байгаад баригдсан хэн боловч гарцаагүй хөөгдөнө, хэнийг ч ялгахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой захиргааны арван зарлиг).”

Эхнэр маань үүнийг чангаар уншиж өгөх үед би 2016 оны хавар тохиолдсон явдлыг санасан юм. Тэр үед би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг зохих ёсоор судалж амжаагүй байлаа. Би эхнэр болон чуулганы нэг эгчийг өөр муж руу машинаар хүргэж өгч байсан юм. Замдаа эхнэр маань нэг зүйл хийх шаардлагатай болсон тул бид зогсоод, эхнэр маань машинаас бууж, нөгөө эгч ч бас буув. Гадаа хүйтэн, салхитай байсан тул эгч машины хажууд зогсон, дулаацахын тулд хөлөө дэвсэлж байлаа. Би түүнийг машинд суу гэж дуудсан ч тэрээр: “Зүгээр ээ. Би гадаа жаахан зогсмоор байна” гэв. Эхнэр маань ирэх хүртэл нэлээд удаан хугацаа өнгөрсөн бөгөөд түүнийг эргэн ирэхэд л эгч машинд суусан юм. Даарсандаа илт чичирч байгааг нь хараад эхнэр маань түүнээс: “Гадаа маш хүйтэн байна. Та яагаад машинд байж байгаагүй юм бэ?” гэж асуулаа. Эгч хариуд нь: “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоёулхнаа байж болохгүй, бие махбодоороо хүрч болохгүй гэж заасан захиргааны зарлиг манай чуулганд байдаг. Энэ бол Өөрийн сонгосон хүмүүст тавьдаг Бурханы шаардлагуудын нэг бөгөөд бид хатуу чанд мөрдөх ёстой” гэсэн юм. Би үүнийг сонсоод Төгс Хүчит Бурханы Чуулганы хүмүүс үнэхээр жирийн хүмүүсээс өөр болохыг ухаарсан—ийм хамгийн ялихгүй зүйл дээр ч тэд өөрсдийгөө хянадаг. Энэ явдлыг эргэн санаад би бодит баримтуудыг зохих ёсоор судалж үзэлгүй, интернетийн худал цуурхалд сохроор итгэж байсандаа өөрөө өөрийгөө жигшин, толгойгоо цохихоос өөр яаж ч чадсангүй. Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нартай харилцаж байсан бүх үеэ бодож, эсрэг хүйсийн хүмүүсийн дэргэд байхдаа тэд биеэ хэрхэн зөв авч явж байсныг, үг болон үйлдэл нь хэчнээн зөв, зохистой байсныг, хүмүүстэй харьцахдаа хэчнээн зарчимч байсныг эргээд бодоход тэдгээр цуурхал үнэнээс хол зөрүүтэй гэдэг нь илт байв. Энэ мөчид би маш их ичлээ—интернет дэх тэр цуу ярианууд нь бүгд зохиомол зүйл, гүтгэлэг, илт мушгин гуйвуулсан зүйл болж таарсан атал би тэр худал үгсэд сохроор итгэж, Төгс Хүчит Бурхан болон Төгс Хүчит Бурханы Чуулганд эргэлзсэн. Би үнэхээр будилуу мунхаг байв! Тэгээд эхнэр маань үргэлжлүүлэн ийнхүү нөхөрлөв: “Эцсийн өдрүүдэд, хүмүүсийг шүүж, цэвэрлэхийн тулд Бурхан махбод болж, үнэнийг илэрхийлж байгаа нь хүн төрөлхтнийг Сатаны эзэмшлээс бүрэн аварч, биеэ тоосон зан, заль мэх, хууран мэхлэлт, аминч, олиггүй байдал, ёрын муу, бузар булай гэх мэт завхарсан зан чанараас маань биднийг салгаж, амь зан чанараа өөрчлөхөд маань туслахын төлөө байдаг бөгөөд ингэснээр бид жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж болох юм. Хүн төрөлхтнийг Сатан гүнээ завхруулсан тул нүглийг ялан дийлэх чадваргүй гэдгийг Бурхан мэддэг; иймээс Бурханы авралыг хүлээн авч байх үедээ Бурханы зан чанарт халдаж, улмаар таягдуулж, шийтгүүлэхээс хүмүүсийг сэргийлэхийн тулд Бурхан итгэгчдийг хяналтад байлгах зорилгоор Хаанчлалын эрин үеийн захиргааны зарлигуудыг гаргажээ. Эдгээр захиргааны зарлигийг зөрчсөн хэн боловч Бурханаар шийтгүүлэх бөгөөд ноцтой зөрчил гаргагчид Бурханы гэрээс хөөгдөж, аврагдах боломжоо алдана. Бурхан тус чуулганд зориулж эдгээр зарлигийг гаргасан нь биднийг Бурханы халдашгүй зөвт зан чанарын талаар бодит мэдлэгтэй болгож, бас биднийг өөрсдийгөө хянаж байх зарлигуудтай болгохын төлөө байдаг. Ийм маягаар бидний бүх зан авирт давж болохгүй хил хязгаар гэж үргэлж байх бөгөөд хэрвээ бид тэдгээр хил хязгаар дотор байх юм бол Сатаны олон уруу таталтаас зайлсхийж чадна. Энэ бол биднийг хамгаалах Бурханы арга зам бөгөөд үүнээс ч илүүтэйгээр, биднийг гэх Бурханы жинхэнэ хайр юм!” Эхнэрийнхээ нөхөрлөлийг сонсонгоо би өөрийн эрхгүй толгой дохиж байгаагаа анзаарав. Улмаар миний зүрх сэтгэл дэх ээдрээ бүрэн тайлагдаж, зүрх сэтгэлийг минь нөмөрсөн зовлон шаналал намжсан юм. Үүнээс хойш би чуулганы цуглаанд дахин оролцож эхэлсэн билээ.

Энэ туршлагын талаар эргэн дурсах болгонд зүрх сэтгэлд минь айдас үргэлж хурдаг. Тэдгээр цуурхал ямар их хор хөнөөл учруулдгийг би харсан бөгөөд тэдгээрт бараг хууртаж, Бурханы эцсийн өдрүүдийн авралыг алдах дөхсөн юм. Нигүүлслийн эрин үед израильчууд ч бас худал цуурхалд автан, Эзэн Есүсийг Мессиагийн ирэлт гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй билээ. Тэд Эзэн Есүсийг голж, улмаар Эзэний авралыг алдсан юм. Жинхэнэ итгэлийн замд ийм цуу яриа ямар том саад бэрхшээл болдгийг энэ нь надад ухааруулав! Гэвч Төгс Хүчит Бурханы Чуулган сайн чуулган гэдэг нь илт байхад яагаад үүний талаар ийм олон худал цуурхал, хуурамч буруутгал байдаг юм бэ гэдгийг л би ойлгож чадахгүй хэвээр байлаа. Тиймээс энэ талаар нээлттэй нөхөрлөх гэсэндээ би чуулганы нэг цуглааны үеэр энэ асуултыг ах эгч нарт тавив. Тэд надад чуулганы сайн мэдээний кинонуудын нэг болох “Урхи зангыг сэт цохь” киног үзүүлсэн бөгөөд энэ кино миний төөрөгдлийг бүрэн шийдвэрлэсэн юм. Ах эгч нар дахиад жаахан нөхөрлөснөөр би бүр ч тодорхой ойлгож авлаа. Бурханы ажилд саад учруулж, сүйтгэх зорилгоор цуурхал ашиглах нь Сатаны нийтлэг арга байсаар иржээ. Эзэн Есүсийг ажлаа хийхээр ирэх үед иудейн тэргүүн тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд Бурханы сонгосон хүмүүсийг байнга хянаж байхыг хүссэн тул Эзэн Есүсийн талаар олон худал цуурхал зохиосон байдаг. Тэд Эзэн Есүсийг доромжилж, чөтгөрүүдийг хөөн зайлуулахдаа Беелзебүлийн хүч чадалд найддаг хэмээн хэлж, Цезарьт татвар төлөхийг Эзэн Есүс хүмүүст зөвшөөрдөггүй гэж хуурамчаар буруутгаж, бас Эзэн Есүсийн махбодыг шавь нар нь хулгайлсан бөгөөд Тэрээр дахин амилаагүй гэж худал гэрчлэл хийж байлаа. Хэрэв тэр үед интернет байсан бол шашны тэрхүү удирдагчид Эзэн Есүсийг доромжилж, дайрч давшилж, яллахын тулд бүх худал цуурхал, хуурамч гэрчлэлээ интернетэд байршуулах байсан гэдэгт би итгэлтэй байна. Өнөө үед буюу Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг шүүж, ариусгахын тулд үгийн ажил хийж байгаа; Хятадын засгийн газар, шашны нийгэмлэгийн пасторууд болон ахлагчид Сатаны хэрэгслийн үүрэг гүйцэтгэж байна. Хүмүүсийн хянаж, урхидах зорилгодоо хүрэхийн тулд тэд Төгс Хүчит Бурханыг доромжилж, яллаж байгаа бөгөөд хүмүүсийг будилуулж, мэдэхгүй хэвээр байлгахын тулд цуу яриа, хуурамч гэрчлэл дур зоргоороо зохиож, Төгс Хүчит Бурханы Чуулганы нэр төрийг гутааж байгаа. Биеэ тоосон тэд хүмүүсээр Бурханы эцсийн өдрүүдийн авралын ажлыг орхиулж, Бурханыг эсэргүүцэхэд өөрсдийг нь дагадаг болгож чадна гэж боддог. Сатан үнэхээр маш ёрын муу, жигшмээр юм!

Дараа нь ах эгч нар Бурханы үгээс дахиад хоёр хэсгийг надад уншиж өгөв: “Газар дээр төрөл бүрийн муу ёрын сүнс амрах газар хайн үүрд тэнүүчилж, идэж болох хүний цогцсыг эцэс төгсгөлгүй хайж байна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 10-р бүлэг). “Миний талаар хүмүүсийн зүрх сэтгэлдээ тээдэг мэдлэгийг Сатан байнга ховх сорж, бас байнга шүдээ ярзайлган, хумсаа сарвайлгаж, сүүлчийн амь тэмцсэн тулаандаа ордог. Энэ мөчид та нар түүний зальжин ов мэхэнд олзлогдохыг хүсэж байна уу? Та нар Миний ажлын сүүлийн үе шат дуусах энэ мөчид өөрийнхөө амийг таслахыг хүсэж байна уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 6-р бүлэг). Төгс Хүчит Бурханы үг бидэнд сүнслэг тулааны тухай үнэнийг буюу Бурханы өмнө очиход нь хүмүүст саад учруулж, хүмүүсийг залгих зорилгоо биелүүлэхийн тулд Сатан бүх төрлийн заль мэх хэрэглэдэг тухай хэлдэг гэж тэд бас надад нөхөрлөсөн юм. Үүнд интернетээр худал цуурхал, хуурамч гэрчлэл тарааж, итгэгчдийг шашны удирдагчдаар дамжуулан зовоож, айлган сүрдүүлж, гэр бүлийн гишүүдээр нь шахалт дарамт үзүүлж, Төгс Хүчит Бурханыг дагахыг нь болиулах зэрэг багтдаг. Товчхондоо биднийг эргэлзүүлж, Бурханыг үгүйсгэх юм уу Түүнээс холдоход хүргэх аливаа зүйл Сатанаас ирдэг. Хэрвээ бид үнэнийг эрж хайж чадахгүй бол Сатаны заль мэхийг хэзээ ч нэвт харж чадахгүй бөгөөд Бурханы авралыг хүртэх боломжоо амархан алдаж, Сатантай хамт гай гамшигт живнэ. Бурханы удирдлагын ачаар, Төгс Хүчит Бурханы Чуулганы сайн мэдээний киног үзэж, ах эгч нарын нөхөрлөлийг сонссоноор дамжуулан би Сатаны ёрын муу, жигшүүрт мөн чанарыг илүү тодорхой харж, Сатаны заль мэхийг нэвт харж чадсан юм.

Төгс Хүчит Бурханыг дагаснаас хойш би үнэхээр чөлөөлөгдөж, эрх чөлөөг олж авсан билээ. Одоо хүндрэл бэрхшээлтэй тулгарах бүрдээ би Бурханы үгийг уншиж, Бурханд залбирч, хэрэгжүүлэлтийн замыг олоход минь туслаач гэж гуйж чадна. Чуулганы ах эгч нар бүгд Бурханы шаардлагыг мөрдөж, үнэнч шударга хүмүүс болохоор зорьдог. Тэдний хоорондын харилцаа төвөгтэй бус, нээлттэй байдаг; тэд бие биедээ тусалж, дэмждэг. Хэн нэгэн намайг доош хийж, хуурч, луйвардах вий гэж санаа зовох хэрэггүй. Би үнэхээр аз жаргалтай, сэтгэл хангалуун байгаа ба энэ бол миний үргэлж хүсэж байсан амьдрал мөн.

Өмнөх: 44. Салах маргаан намжсан нь

Дараах: 46. Би гэртээ ирлээ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

44. Салах маргаан намжсан нь

Лу Ши, Япон 2015 онд би нэг найзаасаа болж Төгс Хүчит Бурханд итгэж эхэлсэн юм. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн...

42. Гэртээ харьсан нь

Муи, Өмнөд Солонгос“Бурханы бялхам хайр хүнд харамгүй хүрч, хүнийг хүрээлж байна; хүн гэмгүй, ариун, санаа зовох зүйлгүй байж, Бурханы...

3. Шүүлтийн нууцыг илчлэх нь

Эньхуй, Малайз улсНамайг Эньхуй гэдэг, 46 настай. Би Малайзад амьдардаг ба Эзэнд итгээд 27 жил болж байна. 2015 оны 10 дугаар сард би ажилд...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих