544 Үнэнийг хайрладаг хүмүүс үнэнийг олж авна

1 Хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал нь үнэнийг хайрладаг хүмүүсийг аврах аврал, хүсэл, шийдвэртэй,үнэн болон зөв шударга байдлыг хүсэн эрмэлздэг хүмүүсийг аврах аврал юм. Шийдвэртэй хүн гэдэг нь зүрх сэтгэлдээ зөв шударга, сайн сайхан, үнэнийг хүсэн эрмэлздэг, бас мөс чанартай байдаг. Бурхан энэ хүмүүс дээр ажилласнаар тэд үнэнийг ойлгож, олж авч, завхрал нь цэвэрлэгдэж, амь зан чанар нь өөрчлөгддөг. Чиний дотор үнэнийг гэх хайр, зөв шударга байдал болон гэрлийг гэх хүсэл эрмэлзэл байдаггүй бол; ёрын муутай тулгарах болгонд чамд ёрын муу зүйлийг хаях хүсэл байдаггүй, хүндрэл бэрхшээлийг туулах шийдвэр ч байдаггүй бол; түүнчлэн, мөс чанар чинь хөшүүн бол; үнэнийг хүлээн авах чадвар чинь ч бас хөшүүн болж, үнэн болон тохиолдож байгаа үйл явдалд мэдрэмжгүй ханддаг бол; бүх хэрэг явдлыг ялган таньж чаддаггүй, аливааг өөрөө зохицуулж, шийдвэрлэж чаддаггүй бол аврагдах ямар ч аргагүй юм.

2 Чамд асуудал тохиолдох үед чи сийрэг ухаантай, зөв хандлагатай байх ёстой, мөн сонголт хийх ёстой. Асуудал шийдвэрлэхийн тулд та нар үнэнийг ашиглаж сурах ёстой. Ердийн үед, зарим үнэнийг ойлгохын хэрэг юу вэ? Энэ нь зүгээр л гэдсийг чинь цатгахын төлөө байдаг юм биш, бас ердөө л чамайг хэлэх юмтай байлгахын төлөө, эсвэл бусдын асуудлыг шийдвэрлэхийн төлөө ч байдаг юм биш. Хамгийн чухал нь тэдгээр нь өөрийн чинь асуудал, бэрхшээлийгшийдвэрлэж чадна. Петрийг яагаад үр жимс гэж хэлдэг вэ? Яагаад гэвэл үнэ цэнтэй зүйлс, төгс болгууштай зүйлс түүнд байсан; тэр үнэнийг эрж хайхаар шийдсэн, хүсэл зориг нь гуйвшгүй байсан; мөн эрүүл ухаантай, зовлон бэрхшээлийг амсахад бэлэн, зүрх сэтгэлдээ үнэнийг хайрладаг байсан бөгөөд тохиолдсон зүйлийг зүгээр өнгөрүүлдэггүй байсан. Эдгээр нь бүгд давуу тал юм. Шийдэмгий, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс л үнэнийг олж авч, Бурханаар төгс болгуулж чадна.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 543 Үнэнийг хайрласнаар үнэнийг хэрэгжүүлж чадна

Дараах: 545 Зан чанараа өөрчлөхийн тулд Бурханы үгээр амьдар

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих