490 Бурханы үгийг хэрэгжүүлэхэд хичээл зүтгэл гарга
1 Хүмүүсийн Бурханд итгэхдээ гаргадаг хамгийн том алдаа нь тэд аман дээрээ л итгэдэг бөгөөд өдөр тутмын амьдралд нь Бурхан огт байдаггүй. Бүх хүн Бурханы оршихуйд үнэхээр итгэдэг хэр нь Бурхан өдөр тутмын амьдралынх нь нэг хэсэг биш байдаг. Бурханд хандсан олон залбирал хүмүүсийн амнаас гардаг боловч зүрх сэтгэлд нь Бурхан маш бага зай эзэлдэг учраас Бурхан тэднийг ахин дахин шалгадаг. Хүн цэвэр ариун биш болохоор хүмүүсийг шалгахаас өөр сонголт Бурханд байдаггүй, ингэснээр шалгалтын дунд тэд ичгүүрийг мэдэрч, өөрсдийгөө мэдэж авч болох юм. Эс бөгөөс хүн төрөлхтөн тэргүүн тэнгэр элчийн үр удам болж, улам бүр завхардаг.
2 Хүн бүр Бурханд итгэх явцдаа Бурханаар тасралтгүй цэвэрлэгддэг учраас хувийн олон сэдэл, зорилгоо хөсөр хаядаг. Эс бөгөөс, Бурхан хэнийг ч ашиглах аргагүй, хийх ёстой ажлаа хүнд хийх ямар ч аргагүй болно. Бурхан эхлээд хүмүүсийг цэвэрлэдэг. Ийнхүү цэвэрлэх явцад хүмүүс өөрсдийгөө мэдэж авч, Бурхан тэднийг өөрчилж болох юм. Үүний дараа л Бурхан Өөрийн амийг тэдэн рүү оруулдаг бөгөөд ингэж байж л зүрх сэтгэл нь Бурхан руу бүрэн эргэж чадна.
3 Чи зөвхөн мэдлэгтэй атлаа Түүний үгийг амиа болгоогүй бол; чи зөвхөн мэдлэгээр хязгаарлагдаад, үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгийг амьдран харуулж чаддаггүй бол, энэ нь чамд одоог хүртэл Бурханыг хайрлах зүрх сэтгэл байхгүй гэдгийн баталгаа бөгөөд зүрх сэтгэл чинь Бурханд харьяалагддаггүй гэдгийг харуулдаг. Бурханд итгэснээрээ хүн Түүнийг мэдэж авч чадна: Энэ бол хүний эрж хайх учиртай эцсийн зорилго юм. Бурханы үгийг өөрийн биеэр хэрэгжүүлэхийн тулд чи тэдгээрийг амьдран харуулахад хүчин чармайлт гаргах ёстой. Хэрвээ чи зөвхөн хоосон сургаалын талаар мэддэг бол Бурханд итгээд ямар ч үр дүнгүй. Түүний үгийг бас хэрэгжүүлж, амьдран харуулж байгаа цагт л итгэл чинь бүрэн дүүрэн агаад Бурханы хүсэлд нийцэж байна гэж үзэх боломжтой.
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах учиртай”-аас шинэчлэн найруулав