Бурханы үгийг өөрийн байр байдалтай холбон унш
I
Бурханы үгийг идэж, уух үедээ чи тэдгээрийг өөрийнхөө бодит байдалтай харьцуулан жиших ёстой. Өөрөөр хэлбэл бодит туршлагынхаа явцад өөрийнхөө дутагдлыг олж илрүүлснийхээ дараа чи хэрэгжүүлэх замыг олж, өөрийн буруу сэдэл болон үзлээ орхих чадвартай байх ёстой. Хэрвээ чи үргэлж энэ талаар шаргуу оролдож, зүрх сэтгэл чинь үргэлж эдгээр зүйлс дээр төвлөрч байвал чи дагах замтай байх бөгөөд чамд хий хоосон санагдахгүй, тиймээс чи хэвийн байдлаа хадгалж чадах болно. Зөвхөн тэр үед л чи өөрийнхөө амьд ачаа үүрсэн нэгэн байх болно, зөвхөн тэр үед л чи итгэлтэй нэгэн байх болно.
II
Бурханы үгийг уншсаныхаа дараа хүмүүс яагаад тэдгээрийг хэрэгжүүлж чаддаггүй вэ? Энэ нь, Тэд амиар тоглож байгаагаас болдоггүй гэж үү? Тэд гол зүйлийг ухаарч чаддаггүй ба хэрэгжүүлэх ямар ч замгүй байдаг нь тэд тэдгээрийг өөрсдийнхөө байдалтай харьцуулж чаддаггүйгээс мөн өөрсдийн байдлаа захирч чаддаггүйгээс болдог. Эндээс чи зөвхөн өнгөн хэсгийг л харсан; махан биеийн зугаа цэнгэлийг хэрхэн хойш тавих, өөрийгөө зөвтгөх байдлыг хэрхэн хойш тавих, өөрийгөө хэрхэн өөрчлөх, эдгээр зүйлсэд хэрхэн орох, өөрийнхөө хэв чанарыг хэрхэн сайжруулах, ямар талаас эхлэх—эдгээр нь бүгд бодитой зүйл юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (7)”-оос шинэчлэн найруулав