Ариун Сүнсний ажлыг дуулгавартай дагавал төгс болгуулах замд орно
I
Ариун Сүнс Бурханы ашигладаг зарим хүн дээр ажиллаад зогсохгүй, чуулганд бүр ч их ажилладаг. Тэр хэн дээр ч ажиллаж байж болно. Одоогоор Тэр чам дээр ажиллаж байж магадгүй бөгөөд чи үүнийг туулж мэдрэхэд Тэр дараачийн өөр хүн дээр ажиллаж магадгүй. Дагахаар яаравчил; өнөөгийн гэрлийг ойр дагах тусам амь чинь улам боловсрон өсөж чадна. Ямар хүн байх нь хамаагүй, Ариун Сүнс түүн дээр ажиллаж байгаа л бол заавал дага. Түүний туршлагыг чи өөрийнхөөрөө дамжуулан ойлгож ав, тэгээд чи бүр ч өндөр зүйлсийг хүлээж авна. Ингэснээр чи улам хурдан ахиц гаргана. Энэ бол хүний төгс болох зам ба амь өсдөг арга зам юм.II
Чи Ариун Сүнсний ажилд дуулгавартай байснаар төгс болгуулах замд хүрдэг.Чамайг төгс болгохын тулд Бурхан ямар төрлийн хүнээр дамжуулж ажиллахыг чи мэдэхгүй, мөн ямар хүн, үйл явдал, эсвэл зүйлээр дамжуулан Тэр чамд боломж олгож, чамд харуулахыг ч мэдэхгүй. Хэрвээ чи энэ зөв замд алхан орж чадах юм бол чамд Бурханаар төгс болгуулах асар их найдвар байгааг энэ нь харуулдаг. Хэрвээ чи тэгж чадахгүй бол ирээдүй чинь ёозгүй бөгөөд гэрэлгүй гэдгийг энэ нь харуулдаг. Зөв замд ормогцоо чи бүх зүйл дээр илчлэл олж авна. Ариун Сүнс бусдад юу илчилсэн байж болох нь хамаагүй, хэрвээ чи тэдний мэдлэгт үндэслэн аливааг өөрөө туулж мэдэрвэл энэ туршлага амь чинь болох ба чи энэ туршлагаараа бусдыг хангаж чадна.
III
Ариун Сүнс бусдад юу илчилсэн байж болох нь хамаагүй,чамд харуулахыг ч мэдэхгүй. Хэрвээ чи энэ зөв замд алхан орж чадах юм бол чамд Бурханаар төгс болгуулах асар их найдвар байгааг энэ нь харуулдаг.Үгээ тоть шиг давтаж бусдыг хангадаг хүмүүс бол ямар ч туршлагагүй хүмүүс юм;чи өөрийнхөө бодит туршлага, мэдлэгийн тухай ярьж эхлэхээсээ өмнө бусдын гэгээрэл, гэрэлтүүлэлтээр дамжуулан хэрэгжүүлэлтийн замыг олж сурах ёстой. Энэ нь чиний өөрийн аминд илүү их ашиг тустай байх болно. Чи Бурханаас ирдэг бүхэнд дуулгавартай байж ийм маягаар туршлагажих хэрэгтэй. Чи бүх зүйл дээр Бурханы хүслийг эрж хайж, бүх зүйлээс сургамж авах хэрэгтэй, тэгвэл чиний амь боловсорч, өснө. Ийм хэрэгжүүлэлт нь хамгийн хурдан ахиц гаргадаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас шинэчлэн найруулав