46 Төгс Хүчит Бурхан л хүнийг аварч чаддаг

I

Төгс Хүчит Бурханы үйл хэрэг хэчнээн агуу,

ямар гайхалтай вэ!

Долоон бүрээ дуугарч, долоон аянга нүргэлж,

Төгс Хүчит Бурхан долоон аягатайг асгалаа.

Эдгээр нь ил тод үзэгдэх бөгөөд

ямар ч эргэлзээ байхгүй.


Өөрийгөө бүхэлд нь өргөл болгодог хүмүүс

Бурханы агуу ерөөлийг хүртэх нь гарцаагүй;

амиа аврахыг хүсдэг хүмүүс амиа алдах болно.

Бүх зүйл Төгс Хүчит Бурханы гарт байдаг билээ.

Өөрийнхөө алхмыг ахиад бүү зогсоо.

Тэнгэр, газарт асар их өөрчлөлт гарна.

Нуугдах газар байхгүй,

хүн гашуунаар уйлах болно.

Тэдэнд өөр сонголт байхгүй.


Бурхан өдөр бүр биднийг хайрладаг,

Төгс Хүчит Бурхан л биднийг аварч чадна.

Бид золгүй явдалтай тулгарсан ч

эсвэл ерөөл хүртсэн ч

энэ нь бүхэлдээ Төгс Хүчит Бурханаас шалтгаална.

Хүмүүс бид энэ шийдвэрт үг хэлэх эрхгүй.


II

Ариун Сүнсний одоогийн ажлыг дагаж,

Түүний ажлын хүрсэн алхмын талаар

хүн бүр дотроо бусдаар сануулалтгүй

тодорхой мэдэж байх ёстой.

Одоо Төгс Хүчит Бурханы өмнө ахин дахин ирж,

юуг ч байсан бүх зүйлийг Түүнээс асуу.

Тэр чамайг гарцаагүй дотроос чинь гэгээрүүлж,

чухал цаг үед хамгаалах болно.


Бурхан өдөр бүр биднийг хайрладаг,

Төгс Хүчит Бурхан л биднийг аварч чадна.

Бид золгүй явдалтай тулгарсан ч

эсвэл ерөөл хүртсэн ч

энэ нь бүхэлдээ Төгс Хүчит Бурханаас шалтгаална.

Хүмүүс бид энэ шийдвэрт үг хэлэх эрхгүй.


III

Бүү ай! Бүхэл оршихуйг чинь Тэр эзэмшдэг.

Түүний хамгаалалт, халамж байхад

айх зүйл юу байна вэ?

Бурханы хүсэл биелэхэд одоо ойрхон байна.

Сүнслэг нүдээ нээ, тэнгэр өөрчлөгдөх болно.

Яагаад айна вэ? Бурхан гараа зөөлөн хөдөлгөхөд л

тэнгэр, газар тэр дороо сүйрэх болно.

Тиймээс хүн санаа зовоод яах билээ?

Бүх зүйл Бурханы гарт байдаггүй гэж үү?


Түүний тушаалаар тэнгэр, газар өөрчлөгдөх болно.

Түүний тушаалаар бид бүрэн төгс болгуулах болно.

Бүү санаа зов, зүгээр л тайван урагшил,

анхаарлаа хандуулж, сонор сэрэмжтэй байгаарай.

Сэргэг бай, учир нь Бурханы хүсэл биелсэн,

Түүний ажил гүйцэлдэж,

Түүний төлөвлөгөө амжилт олсон.

Түүний хөвгүүд сэнтийнийх нь өмнө ирсэн,

тэд Төгс Хүчит Бурханы хамт

бүх улс үндэстэн, ард түмнийг шүүхээр ирсэн.


Бурхан өдөр бүр биднийг хайрладаг,

Төгс Хүчит Бурхан л биднийг аварч чадна.

Бид золгүй явдалтай тулгарсан ч

эсвэл ерөөл хүртсэн ч

энэ нь бүхэлдээ Төгс Хүчит Бурханаас шалтгаална.

Хүмүүс бид энэ шийдвэрт үг хэлэх эрхгүй.


Чуулганыг хавчиж,

Бурханы хөвгүүдийг зовоосон хүмүүс

хатуу шийтгүүлэх нь мэдээж хэрэг!

Бурханд чин зүрх сэтгэлээ өгч,

бүхнийг баримталдаг хүмүүсийг

Бурхан үүрд мөнх хувирашгүй хайраар хайрлана.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 42-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 45 Бурхан тэнгэрт, мѳн дэлхийд оршдог

Дараах: 47 Төгс Хүчит Бурхан л мөнхийн дахин амилсан амь билээ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих