41. Атаархлыг уужим сэтгэлээр солих нь

Фу Дан, Хятад

Хэдэн жилийн өмнө удирдах үүрэгт минь туслахаар Шяожиэ эгч манай чуулганд шилжиж ирсэн юм. Тэр эгч бага залуу гэлтгүй сайн хэв чанартай, үнэхээр чадварлаг гэдгийг би яваандаа олж мэдсэн. Эгч асуудал гарах үед үнэнийг хэрэгжүүлж, үнэний зарчмыг эрж хайхад анхаардаг байлаа. Хэв чанар, ажлын чадвараар би эгчийн дайд хүрэхгүй байсан. Тэгээд эгчийг үнэхээр биширч, авьяаслаг гэдгийг нь мэдэрсэн юм. Нэг удаа хамтран зүтгэгчдийн уулзалт дээр удирдагч надаас, чуулганд үнэнийг эрэлхийлдэг, хэв чанар сайтай хүн байна уу гэж асуулаа. Би Шяожиэ эгчийн давуу талын тухай эргэлзэх юмгүйгээр хэлсэн. Төд удалгүй удирдагч эгчийг хамтран зүтгэгчдийн уулзалтад урьж, дараачийн хэдэн уулзалтад ч бас оролцооч гэж хүслээ. Яваандаа надад бага зэрэг эвгүй санагдаж эхлэн, “Би л дандаа уулзалтад оролцож, удирдагчтай чуулганы асуудлыг хэлэлцдэг байсан шүү дээ. Удирдагч одоо Шяожиэ эгчийг оролц гээд байна. Шяожиэг сургахад хүчин чармайлтаа төвлөрүүлэх гээд байх шиг байна. Мэдсэн бол эгчийн давуу талыг дурддаггүй л байж” гэж бодлоо. Эгчээс л болж би мартагдаж, орхигдсон мэт санагдаад, улам бүр гонсойж, удирдагч Шяожиэ эгчийг шилжүүлчихвэл сайхан аа гэх бодол чимээгүйхэн төрж байлаа. Бид хоёр хамт байхгүй л бол би эгчээс дор харагдахгүй, тэгвэл удирдагч надтай юм хэлэлцэж магадгүй шүү дээ. Гэхдээ Шяожиэ эгч дахиад тийм хурдан шилжихгүй гэдгийг би мэдэж байсан. Миний цээжин дээр хүнд ачаа дарж байх шиг санагдаж, тэгээд ч зогсохгүй би бууж өгөх хүсэлгүй байсан юм. Өөрийгөө батлахын тулд үнэний талаар нөхөрлөхдөө эгчээс давж гарах гэж нууцаар Бурханы үгэнд шимтэж, улам их уншиж, цээжилж, тунгаадаг болсон. Гэхдээ сэдэл минь буруу байсан юм. Байр суурийн төлөө л эгчтэй тэмцэлдэж байсан болохоор үүрэгт минь Ариун Сүнсний ажил байгаагүй. Би ямар ч асуудал ойлгож, шийдвэрлэж чадаагүй юм.

Нэг удаа, хоёр эгч чуулганы санваартнаар сонгогдсон. Тэд амийн оролтоор бусдын бодит асуудлыг шийдвэрлэх хангалттай их үнэнийг ойлгоогүй гэдэгтээ санаа зовж байсан юм. Тэгээд тэр албан тушаалд очихыг хүсээгүй. Үүнийг сонсоод би, “Шяожиэ эгч надаас дээрдэх юмгүйг хүн болгонд харуулахын тулд эгч нарын байдлыг шийдвэрлэхэд Бурханы ямар үгийг нөхөрлөж болох вэ?” гэж бодсон. Тэднийг ярьж дуусангуут би Бурханы үгийн хоёр хэсгийг яаран уншаад, дараа нь нөхөрлөл хийлээ. Гэхдээ би асуудлын уг үндсийг олохын тулд Бурханы өмнө тайван байж, үнэнийг эрж хайх биш, зүгээр л онгирч, хүндлэгдэхийг хүссэн юм. Миний нөхөрлөл үр нөлөөгүй болсон. Эгч нар тэнд хариу хэлэлгүй сууж байгааг харах үнэхээр эвгүй байсан. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа. Тэгтэл Шяожиэ эгч хажуугаас үүргээ биелүүлэхийн утга учрын талаар нөхөрлөж, өөрийн туршлага, ойлголт, Бурханы хүслийн талаар ярьсан. Эгч нар сэтгэл хөдөлсөндөө нулимс унагаж, тэр үүргийг хүлээн зөвшөөрөхөөр шийдлээ. Эгчийг тэд биширсэн харцаар харж байгааг үзээд миний дотор хачин болсон. Эгчийг ирэхээс өмнө намайг хүн бүр үнэхээр сайшаадаг байсан, гэтэл эгч чуулганд нэгдмэгцээ л бүх зүйл дээр давамгайлах болсон. Эгчийг удирдагч үнэлж, ах эгч нар хүндэлдэг болж, би удирдагч байгаад илүү удсан ч эгчийн дайд хүрэхгүй байлаа. Бусад маань намайг юу гэж бодож байгаа бол гэж санаа зовсон. Тэд намайг үнэний бодит байдлаар дулимаг, миний хажууд эгч л илүү дээр харагддаг гэцгээх болов уу? Тэр хэсэг хугацаанд миний бодол үүнд эзэмдүүлсэн байлаа. Шяожиэ эгч анхаарлын төвд орсон мэт санагдаж, эгчид би атаархах болсон юм. Заримдаа эгчийг аль аль талдаа ашигтай байдлаар чуулганаасаа гаргах юм сан гэж хүсдэг байлаа. Бодоод л байлаа, бодоод л байлаа, гэхдээ юу ч бодож олж чадаагүй. Бас Бурханаас улам холдож, сүнс минь харанхуйд унаж байгааг мэдэрсэн юм. Бурханы үгийн талаарх нөхөрлөл минь ямар ч гэрэлгүй болж, бусдын асуудалд тусалж чадахаа больсон. Үүргээ өдөр бүр биелүүлсээр байсан ч шаналж, зовж байлаа. Залбирлаараа Бурханы өмнө өөрийн байр байдлыг аваачаад, Бурханы хүслийг ойлгож, завхралаа мэдэхэд минь замчлаач гэж гуйсан.

Дараа нь Бурханы ийм үг уншсан юм: “Чуулганы удирдагчийн хувиар та нар авьяасыг хэрхэн олж илрүүлж, хөгжүүлэхээ мэддэг, мөн авьяастай хүмүүст атаархдаггүй байх ёстой. Ийм маягаар та нар үүргээ хангалттай гүйцэтгэж, хариуцлагаа биелүүлсэн байх болно; бас та нар үнэнч байхын тулд чадах бүхнээ хийсэн байх болно. Бусад хүн олны анхаарлыг булаах вий, өөрсдөөс нь давж, өөрсдийг нь үл ойшоогдож байх зуур нэр хүнд олох вий гэж зарим хүн үргэлж айдаг. Үүнээсээ болоод тэд бусад руу дайрч давшилж, бусдыг гадуурхдаг. Ингэх нь өөрөөсөө илүү чадвартай хүнд атаархаж байгаа хэрэг бус уу? Ийм ааш авир аминчхан, жигшүүртэй бус уу? Энэ нь ямар зан чанар вэ? Энэ нь хорлонтой! Өөрийгөө л бодож, өөрийнхөө хүслийг л хангаж, бусдын үүргийг огт хайхардаггүй, мөн Бурханы гэрийн ашиг сонирхол бус, өөрийнхөө ашиг сонирхлын талаар л боддог ийм хүмүүс муу зан чанартай байдаг бөгөөд Бурхан тэднийг огт хайрладаггүй(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үгэнд үнэхээр зүрх зүсэгдлээ. Энэ нь яг миний байдлыг илчилсэн. Эгчийнхээ сайн хэв чанар, бодитой нөхөрлөлийг харж, удирдагчид үнэлэгдэж, бусдад хүндлэгдэхийг нь үзээд би атаархаж, эгчийг гадуурхсан. Тэгээд эгчийг чуулганаас явуулна гэхээс тэсэж ядсан. Энэ нь чуулганы ажил, Бурханы гэрийн ашиг сонирхолд яаж нөлөөлөхийг бодолцож үзээгүй. Би гагцхүү заналтай байдал харуулж, тун аминч, жигшүүртэй байж. Надад ямар ч хэвийн хүн чанар байгаагүй! Үүргээ ийм маягаар биелүүлэхээр Бурхан яаж зэвүүцэхгүй байх юм бэ? Би үүрэгтээ Ариун Сүнсний удирдамжийг алдаж, харанхуйд унасан. Энэ нь Бурханы зөвт зан чанар байсан юм. Тиймээс би Бурханд залбираад, байр суурийг орхин, хэвийн хүн чанарыг амьдран харуулж, эгчтэйгээ сайн хамтран ажиллахад намайг замчлаач гэж гуйлаа.

Дараа нь Бурханы ийм үгийг уншсан: “Хэрэв чи Бурханы хүслийг үнэхээр анхаарч чаддаг бол бусад хүнд шударгаар хандаж чадна. Хэрэв чи хэн нэгнийг санал болгож, тэр хүн чинь авьяастай нэгэн болж боловсрон, улмаар Бурханы гэрт бас нэгэн авьяастай хүнийг авчрах юм бол чи ажлаа сайн хийсэн байх бус уу? Үүргээ биелүүлэхдээ үнэнч байсан байх бус уу? Энэ бол Бурханы өмнөх сайн үйл бөгөөд хүмүүсийн эзэмших ёстой мөс чанар, эрүүл ухаан юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Тэгээд бүр ч их харамсаж, буруутайгаа мэдэрлээ. Үнэнийг эрэлхийлдэг илүү олон хүн өндийн босож, Бурхантай хамтран ажиллаасай гэж Бурхан хүсдэг. Би чуулганы удирдагч байсан ч зүрх сэтгэлд минь Бурханы хүсдэг зүйл байгаагүй. Чуулганд тийм хүн ажиллаж байгааг хараад баярлаагүйн зэрэгцээ шууд л атаархаж, өөрийнхөө байр сууринд санаа зовсон. Надад хүний наад захын мөс чанар, эрүүл ухаан байгаагүй. Би удирдагч байхад огт тохирохгүй гэдгээ ойлгон, хэчнээн аминчхан байснаа үзэн ядлаа. Шяожиэ эгч сайн хэв чанартай байж, нөхөрлөлөөр асуудал шийдвэрлэх нь чуулганы ажилд ч, ах эгч нарын аминд ч сайн байсан. Би эгчийг дэмжиж, давуу талаас нь суралцах ёстой байсан юм. Үүрэгтээ эгчтэй сайн хамтран ажиллах нь Бурханы хүслийг анхаарах цорын ганц арга зам байсан. Бурханы хүслийг ойлгомогцоо би Шяожиэ эгчийг бусад нь сайшааж байгааг анзаараад бага зэрэг атаархавч Бурханд залбирч, өөрийгөө хаядаг боллоо. Үүргээ сайн биелүүлэхийн тулд Бурханы өмнө амьдрахад анхаарч, хэн хүндлэл хүлээж байгаа тухай нэг их бодохоо болиод, атаа жөтөө минь нэлээд багассан. Асуудалтай тулгарах үедээ эгчтэй хамт аливааг эрж хайж, зөвлөлдөх чадвартай болж, үнэний зарчмыг цугтаа эрж хайн, эгчийн давуу талд түшиглэн сул талаа нөхдөг байлаа. Тэгээд хавьгүй эрх чөлөөтэй, тайван болсон. Бага зэрэг өөрчлөгдсөнийхөө дараа атаархуу уг чанар минь засарсан гэж бодтол гайхмаар нь, өөр нэг нөхцөлтэй тулгараад сатанлаг уг чанар минь хэчнээн гүн уг үндэстэйг олж харсан юм. Би цэвэрлэгдэхийн тулд Бурханы шүүлт, гэсгээлтийг илүү их туулах хэрэгтэй болсон.

Нэг удаа Шяожиэ эгч бид хоёр хамтран зүтгэгчдийн уулзалтад очтол удирдагч надтай хальт мэндлээд Шяожиэ эгчтэй чуулганы ажил хэлэлцэж эхэллээ. Би зүгээр л илүүц хүн аятай, хажууд нь сууж байсан, миний сэтгэл санаа үнэхээр дорхноо тавгүйрхэж, Шяожиэ эгч рүү ууртай харц чулуудаад, “Тэгэхээр удирдагч үнэхээр л таныг надаас дээгүүр үнэлдэг юм байна. Та чуулганд ч, удирдагчийн нүдэнд ч хайртай хүүхэд нь юм байна, миний хажууд та л илүү дээр харагдаж байгаа юм байна” гэж бодон, өөрийн эрхгүй хардлаа. Дараа нь удирдагч Шяожиэ эгчийг өөр бүсийн номлолд оролцуулж, сургалтад хамруулахаар зохицуулсан гэж сонслоо. Үүнийг сонсоод би үнэхээр сэтгэл дундуур байсан. “Яагаад намайг биш, Шяожиэ эгчийг явуулах гэсэн юм бол? Би үнэхээр тийм олиггүй гэж үү? Өчүүхэн сургалтад хамрагдах ч үнэ цэнгүй гэж үү?” гэж бодлоо. Ичгүүртэй санагдаж, миний сэтгэл рүү хүйтэн ус цацах шиг л болсон. Би үүнийг хүлээн зөвшөөрч огт чадаагүй. Үүрэгтээ би эгчтэй яг адилхан хүчин чармайлт гаргасан шүү дээ. Гэтэл намайг үлдээгээд, эгчийг номлол сонсгохоор явуулах гэж байдаг. Би огт анзаарагдахгүй байгаа мэт, юу ч хийлээ гэсэн эгчийн дайд хэзээ ч хүрэхгүй мэт мэдрэмж төрсөн. Тиймэрхүү байдлаар өөрийгөө харьцуулах тусам улам сэтгэл гонсойж, дахиад л атаархаж, дургүйцэх байдалтай амьдарч эхэлсэн юм. Удирдагч биднийг тус тусад нь ажиллуулаасай, онцгойрох боломжтой болох юм сан гэхээс би тэсэж ядаж байсан.

Төд удалгүй эгчийн нөхөр хүнд өвчин тусаж, энэ нь эгчид үнэхээр хүнд туссан. Би эгчийг тайтгаруулаад, энэ шалгалтын туршид залбирч, Бурханы хүслийг эрж хай гэж зоригжуулсан ч “Эгч үнэхээр оргил цэгтээ байсан. Одоо эгч цэвэршүүлэгдэж, муу байр байдалд байгаа нь надад өөрийгөө харуулах боломж олголоо. Эгчийн байдал үнэхээр дээрдвэл надад ийм боломж хэзээ ч олдохгүй. Энэ цэвэршүүлэлт нь нэлээд удна гэж найдъя. Тэгснээр, байдал хэвийн байгаа үед эгч сайн нөхөрлөл хийдэг ч Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулж чаддаггүй гэдгийг хүн болгон олж харна. Тэгээд эгчийг тэгж их бишрэхгүй. Эгч үнэний бодит байдалгүй гэдгийг удирдагч хараад, сургалтад хамруулахаа больж магад, тэгвэл яваандаа бусад нь намайг өндрөөр үнэлнэ” гэж өөрийн эрхгүй бодогдсон. Үнэндээ би сэтгэл санааны байдлаа нэг их тунгаалгүй, зүгээр л тэгж бодоод өнгөрсөн юм. Нэг өдөр хоёр эгч санаа зовоод, Шяожиэ эгчийн талаар асуулаа, тэгэхээр нь би эгчийг хүнд байдалд байгаа гэж хэлээд, үргэлж сайн нөхөрлөл хийдэг ч энэ шалгалтын туршид сөрөг болж, жинхэнэ биеийн хэмжээ дулимаг байна гэлээ. Тэгж хэлмэгцээ сэтгэл тавгүйтсэн юм. Би эгчийг шүүж, гутаахын тулд хэтрүүлэгтэй ярьж байсан. Гэхдээ эгч нар миний үгэнд итгэснийг хараад нууцхан бах ханалаа. Тэд Шяожиэ эгчийг тэгж их биширдгээ болих нь гэж бодогдсон. Гэхдээ дараа нь эгчтэй уулзтал эгч үнэхээр зовж, залбирах болгондоо уйлж байсан ч эгчийн үүрэгт энэ нь огт саад болоогүй. Би өөрийн эрхгүй буруутайгаа жаахан мэдэрлээ. Энэ шалгалттай тулгараад зовохгүй, сул дорой биш байна гэдэг хэцүү шүү дээ. Би үнэхээр хүн чанартай байсан бол эгчийн төлөө залбирч, эгчид тусалж, дэмжихийн тулд чадах бүхнээ хийх байсан. Гэтэл би юу хийсэн билээ? Үүндээ маш их эмзэглэж, Бурханы өмнө очиж залбираад, “Өө Бурхан минь! Би дэндүү атаархуу юм. Шяожиэ эгчийг давж гарах гэсэндээ эгчийг шүүж, гутаалаа. Тэр ч бүү хэл шаналалд нь баясаж, эгчийг сөрөг болоосой, бүдрээсэй гэж тэсэж ядаж байсан. Надад хүн чанар гэж огт алга. Бурхан минь, завхралаа мэдэж, сатанлаг зан чанараасаа ангижрахад минь намайг замчилж, гэгээрүүлээч дээ” гэсэн.

Залбирсныхаа дараа Бурханы ийм үгийг уншсан юм: “Хэрэв тэд өөрсдөөсөө дээр хэн нэгнийг харвал тэр хүнийг дарлаж, түүний тухай цуу яриа дэгдээх юм уу бусдад түүнийг өндрөөр үнэлүүлэхгүй, хэнийг ч хэнээс нь дээр гаргахгүй гэсэндээ увайгүй арга ашигладаг бол ингэх нь биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг завхарсан зан чанар, мөн түүнчлэн зальхай, ов мэхтэй, дотуур тамиртай байдал бөгөөд энэ хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд яахаас ч буцдаггүй. Тэд ингэж амьдардаг атлаа өөрсдийгөө агуу, сайн хүмүүс гэж боддог. Гэвч тэдэнд Бурханаас эмээх зүрх сэтгэл байдаг уу? Юун түрүүнд, эдгээр асуудлын шинж чанарын өнцгөөс яривал, ингэж авирладаг хүмүүс ердөө л хүссэнээ хийж байгаа хэрэг бус уу? Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг анхаардаг уу? Тэд Бурханы гэрийн ажилд учирсан хор хохирлыг үл харгалзан өөрсдийн мэдрэмжийг л боддог бөгөөд өөрсдийн зорилгод л хүрэхийг хүсдэг. Ийм хүмүүс биеэ тоож, өөрийгөө зөвтгөдгөөр зогсохгүй аминчхан, жигшүүртэй байдаг; тэд Бурханы санаа зорилгыг огтхон ч хайхардаггүй бөгөөд ийм хүмүүс Бурханаас эмээх зүрх сэтгэлгүй байдаг нь ямар ч эргэлзээгүй. Иймээс тэд буруутгах ямар ч мэдрэмжгүй, ямар ч айдас хүйдэс, болгоомжлол, түгшүүргүй, мөн үр дагаврыг нь бодолцож үзэлгүйгээр хүссэн бүхнээ хийж, зоргоороо авирладаг. Тэд үргэлж ийм зүйл хийдэг, байнга л ийм маягаар аашилж ирсэн. Иймэрхүү хүмүүс ямар үр дагавартай тулгардаг вэ? Тэд асуудалд орно, тийм биз? Зөөлрүүлж хэлбэл, ийм хүмүүс дэндүү атаархуу, хувийн алдар нэр, байр суурийг дэндүү их хүсэмжилдэг, дэндүү хуурамч, зальхай байдаг. Арай хатуухан хэлэхэд, гол асуудал нь ийм хүмүүсийн зүрх сэтгэл Бурханаас өчүүхэн ч эмээдэггүй. Тэд Бурханаас эмээдэггүй бөгөөд өөрсдийгөө туйлын чухал гэж бодон, өөрсдийгөө бүх талаар Бурханаас дээгүүр, үнэнээс дээгүүр хэмээн үздэг. Тэдний зүрх сэтгэлд Бурхан хамгийн дурдагдах үнэ цэнгүй, хамгийн өчүүхэн бөгөөд тэдний зүрх сэтгэлд Бурхан ямар ч байр суурьгүй байдаг… Иймэрхүү хүн аймшигтай гэж та нар хэлэх үү, үгүй юү? Ямар төрлийн хүн Бурханыг хүндэлдэггүй хүн бэ? Тэр хүн биеэ тоосон бус уу? Сатан бус уу? Ямархуу зүйлс Бурханыг хүндэлдэггүй вэ? Амьтдаас гадна, Бурханыг хүндэлдэггүй бүхэн нь чөтгөрүүд, Сатан, тэргүүн тэнгэрэлч болон Бурхантай өрсөлддөг хүмүүс юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд итгэх зөв замд орохын өмнө хүмүүст байх таван төлөв байдал”). Үүнийг уншаад үнэхээр сэтгэл өмөрсөн. Би яг ийм төрлийн хүн байсан юм. Шяожиэ эгч сайн хэв чанартай, үнэнийг эрэлхийлдэг, сургах үнэ цэнтэй хүн гэдгийг би мэдсэн ч удирдагч эгчийг үнэлж, цуглаанд явуулахыг хүсэх үед нь би балмагдаж орхисон. Өөрөө хэлмэгдэж байгаа мэт санагдаж, үүнийг хүлээн зөвшөөрч чадаагүй. Тэгээд эгчид атаархаж, дургүйцэж, удирдагч эгчийг шилжүүлээсэй гэж маш их хүссэн. Эгчийг шалгалтаар сул дорой болж, шаналах үед нь би тусалж байгаа мэт царайлсан ч эгчийн зовлонд баяссан. Би өөрөө анхаарлын төвд орохын тулд эгчийг сөрөг болоосой гэж хүссэн. Тэр ч бүү хэл зүгээр л өөрөө онцгойрохын тулд өөрийгөө өргөмжлөх гэж бусдын өмнө эгчийг шүүж, гутаасан. Би олон жил Бурханд итгэсэн боловч Бурханыг огт хүндлээгүй. Байр сууриа л хамгаалах гэж атаархаж, ухамсаргүй зүйл хийж. Би маш жигшүүртэй, хорлонтой байлаа. Бас ахархан бодолтой, хийрхүү, заналтай, жигшүүртэй, өөнтөгч байж! Би Сатанаас юугаараа ялгаатай байсан юм бэ? Сатан л юм сайн сайхан явж байгааг харж тэсэлгүй, хүмүүс сөрөг болж, Бурханаас хол байгаасай, Бурханаас урваасай гэж хүсдэг. Би улайм цайм Сатаны боол болж, чуулганы ажлыг үймүүлж, Бурханы гэрийг хорлож, муу үйл үйлдэж, Бурханы эсрэг Сатаны талд зогсож байсан! Тэгсэн мөртөө өөрийгөө их юманд бодсон. Би харваас үнэний бодит байдалгүй, бас хэв чанараар Шяожиэ эгчийн дайд хүрэхгүй байлаа. Би үргэлж байр суурийн төлөө тэмцэлдэн, эгчийг давж гарахыг хүсэж байсан. Би маш их биеэ тоож, өөрийгөө огт мэддэггүй байсан юм! Тухайн үед өөрийгөө маш их үзэн ядаж, сатанлаг зан чанараасаа даруйхан ангижрахыг хүслээ.

Тэгээд Бурханы үгээс ингэж уншсан: “Бурханд тэрсэлж, эсэргүүцдэг нь Сатан хүнийг завхруулснаас эхтэй. Сатан завхруулсан учраас хүний мөс чанар хөшүүн болсны дээр хүн ёс суртахуунгүй, үзэл бодол нь доройтсон, хоцрогдмол сэтгэлгээтэй байдаг. Сатанд завхруулагдахаасаа өмнө хүн Бурханыг аяндаа дагаж, үгийг нь сонсоод Түүнийг дуулгавартай дагадаг байсан. Тэр угийн эрүүл ухаан, мөс чанар сайтай, хэвийн хүн чанартай байсан. Сатан завхруулсны дараа хүний төрөлх эрүүл ухаан, мөс чанар, хүн чанар үлбэгэр болж, Сатанд эрэмдэглүүлсэн. Тиймээс түүний дуулгавартай байдал болоод Бурханыг гэх хайр нь үгүй болсон. Хүний эрүүл ухаан хэвийн бус болж, зан чанар нь амьтныхтай адил болсон. Бурханд тэрслэх нь улам бүр олширч, ноцтой болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй, ухамсарладаг ч үгүй, ердөө л сохроор эсэргүүцэж, тэрсэлж байдаг. Хүний зан чанар эрүүл ухаан, мэдлэг ухаан, мөс чанараар нь илэрдэг; эрүүл ухаан, мэдлэг ухаан нь эрүүл саруул биш, мөс чанар нь туйлын үлбэгэр болсон учраас хүний зан чанар Бурханы эсрэг тэрсэлдэг. Хүн эрүүл ухаан, мэдлэг ухаанаа өөрчилж чадахгүй бол зан чанараа өөрчилж, бас Бурханы хүсэлд нийцүүлнэ гэж санахын ч хэрэггүй. Ухаан нь эрүүл саруул биш бол хүн Бурханд үйлчилж чадахгүйн дээр Бурханд ашиглуулахад тохирохгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг). Би Сатаны завхралд өртсөн учраас Бурханыг байнга эсэргүүцэж, тэрсэлж, завхрал дунд амьдарч байсан гэдгээ ойлгоход энэ тус болсон юм. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Тэнгэрт ч, газарт ч би өөрөө өөрийнхөө эзэн”, “Нэг ууланд хоёр бар багтдаггүй”, “Хүн явсан газар бүрдээ нэрээ үлдээдэг, галуу ниссэн газар бүрдээ ганганадаг” гэх мэт сатанлаг зарчим, логик надад нэвчсэн байсан. Би Сатанаас эдгээр зүйр үгийг хүлээн авч, үзэл бодол, амьд явах дүрэм, эрүүл ухаан минь гажуудаж, намайг улам биеэ тоосон, ёрын муу, хүн чанаргүй болгосон байж. Сатаны эдгээр хоронд хянуулаад би зүгээр л нэр алдар, байр суурь хөөцөлдөж, хүндлүүлэхийг хүссэн. Ямар ч хүмүүсээс ялгарч, хэнээс ч дор орохгүй байхыг хүссэн, тэгээд хүний дор орох болгондоо өөрийн эрхгүй өрсөлддөг байлаа. Хэрвээ бусдыг давж чадахгүй бол атаархаж, дургүйцэж, тэр ч бүү хэл зорилгодоо хүрэхийн тулд зальхай юм хийдэг байсан. Би биеэ тоосон, ов мэхтэй, заналтай сатанлаг зан чанар л харуулж байж. Үүргээ биелүүлж байна гэсэн ч үнэндээ өөрийнхөө төлөө ажиллаж, мууг үйлдэн, Бурханыг эсэргүүцэж байж. Тэгээд хөөгдсөн антихристүүдийн талаар бодлоо. Тэд үнэнийг эрэлхийлдэг, Бурханы хүсэлд анхаардаг хэнд ч бай атаархаж, хорсож, байр сууринд нь заналхийлсэн хэнд ч нүдэнд орсон хог мэт хандсан. Дарангуй, хорон байж, тэр ч бүү хэл өөрсдөө хамгийн хүч нөлөөтэй нь байхын тулд бусдыг чуулганаас хөөхийг хүссэн. Тэд бүгд маш их ёрын мууг үйлдсэнийхээ төлөө эцэст нь чуулганаас хөөгдсөн шүү дээ. Би антихристүүд шиг хорон байж, айхтар ёрын муу үйл хийгээгүй ч атаархаж, биеэ тоосон, заналт уг чанартаа хянуулсан. Байр сууриа хамгаалахын тулд бүр бусдыг гадуурхаж, шүүсэн. Би Бурханы эсрэг тэмцдэг антихристийн замаар явж байлаа. Бурханы зөвт зан чанар ямар ч зөрчлийг хүлцдэггүй. Би гэмшихгүй бол эцэстээ Бурханд гологдож, таягдан хаягдана гэдгээ мэдэж байсан. Энэ надад аймшигтай байсан юм. Бурхан хатуу шүүлтээрээ намайг хамгаалж байгааг би мэдэж байлаа. Тэгээгүй бол би өөрийгөө эргэцүүлэхгүй, тэгээд үнэхээр ёрын муу юм хийсэн үедээ л дэндүү хожимдож харамсах байсан шүү дээ. Бурханы хүслийг тунгаагаад үнэхээр сэтгэл хөдөлсөн. Тэгээд гэмшиж, өөрчлөгдөхөд бэлэн болж, Бурханд залбирлаа.

Нэг өдөр сүнслэг үйл ажиллагаан дээр Бурханы ийм үгийг уншсан: “Та нар дор бүрнээ үүргээ биелүүлж байхдаа үнэнийг хэчнээн гүн гүнзгий ойлгодог ч бай хамаагүй, үнэний бодит байдал руу орохыг хүсвэл хэрэгжүүлэх хамгийн энгийн арга нь, хийдэг бүхэндээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, аминчхан хүсэл, хувийн санаархал, сэдэл, нэр нүүр болон байр сууриа орхих явдал юм. Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих нь чиний хийх ёстой наад захын зүйл билээ. Үүргээ биелүүлж байхдаа хүн иймхэн зүйлийг ч хийж чадахгүй бол түүнийг яаж үүргээ биелүүлж байна гэж хэлэх юм бэ? Энэ нь үүргээ биелүүлэхгүй байгаа хэрэг юм. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцож, Бурханы Өөрийнх нь ашиг сонирхол, ажлыг бодолцон, эдгээрийг эн тэргүүнд харгалзан үзэх ёстой; үүний дараа л байр суурийнхаа тогтвортой байдал, бусад хүмүүс чамайг хэрхэн хардаг талаар бодож болно… Үүнээс гадна, хэрвээ чи хариуцлагаа биелүүлж, даалгавар, үүргээ гүйцэтгэн, аминчхан хүслээ хойш тавьж, хувийн санаархал, сэдлээ орхиж, Бурханы хүслийг анхаарч, Бурханы болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн түрүүнд тавьж чадвал хэсэг хугацаанд ингэж туулсныхаа дараа энэ нь амьдрах сайн арга зам мөн гэдгийг мэдэрнэ. Энэ бол жигшүүрт, өөдгүй хүн байлгүй, чигч шударга амьдарч, мөн явцуу сэтгэлгээтэй, олхиогүй, жигшүүртэй байхын оронд төв чигч амьдарч байгаа хэрэг юм. Энэ бол хүний амьдран харуулах ёстой дүр төрх бөгөөд хүний хийх ёстой зүйл юм. Яваандаа чиний зүрх сэтгэл дэх, өөрийн ашиг сонирхлыг хангах гэсэн хүсэл чинь багасна(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). “Чиг үүрэг нь ижил биш. Нэг л бие байдаг. Дор бүрнээ үүргээ биелүүлж, дор бүрнээ өөрийн байрандаа чадлынхаа хэрээр хичээдэг, учир нь оч болгонд гэрлийн гялбаа байдаг ба амийн төлөвшлийг эрж хайдаг. Тийнхүү Би сэтгэл хангалуун байх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 21-р бүлэг). Хүн бүрийн хэв чанар, гүйцэтгэж чадах үүргийг Бурхан урьдчилан тогтоодог гэдгийг би Бурханы үгээс ойлгосон юм. Тэдгээрийн төлөө өрсөлдөж, тэмцэлдэж болохгүй. Өөр хүн илүү сайн хэв чанартай байж, Бурхан намайг мод биш, өвс байх учиртай гэж урьдчилан тогтоох үед би зүгээр л тэр ширхэг өвс байж, тухайн үүргээ баяртайгаар гүйцэтгэх ёстой. Би байр суурийн төлөө бусадтай дахиж тэмцэлдэхийг хүсэхээ болиод, аминчхан хүслээ орхиж, сатанлаг зан чанарынхаа дагуу амьдралгүй Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьж, ул суурьтай байдлаар үүргээ үнэхээр сайн биелүүлэхийг хүслээ. Энэ бол гэрэлд амьдрах цорын ганц арга зам. Тэгээд эгч нарт завхралынхаа талаар сэтгэлээ уудалж, Шяожиэ эгчээс уучлал гуйсан. Эгч миний хорон санаархал, үйлдлийн талаар олж мэдээд намайг огтхон ч буруутгаагүй, харин надад тус болох гэж үнэний талаар нөхөрлөсөн. Үүнд би үнэхээр сэтгэл хөдөлсөн. Бас хүн чанаргүй байж, эгчийг шархлуулснаа үзэн ядсан юм. Дараа нь, байр суурийн төлөө явуулга хийхээ больж, зүгээр л үүргээ сайн биелүүлье гэж Бурханд залбирлаа.

Сар гаруйхны дараа Шяожиэ эгч аян замаасаа эргэж ирээд, цуглаан дээр юу сурч мэдсэнээ хуваалцсан. Эгчийн нөхөрлөл үнэхээр босгон байгуулахуйц, ашиг тустай байлаа, гэхдээ бусад нь анхааралтай сонсож байгааг хараад надад өнөөх тавгүй мэдрэмж дахин төрсөн. Би дахиад л байр суурийн төлөө тэмцэж, атаархуу байгаагаа ухаарсан болохоор өөрийгөө хойш тавихаар Бурханд даруйхан залбирлаа. Бурханд үйлчилдэг эрүүл ухаантай хүн атаархахгүй, харин ч Бурханы ачааг үүрэлцэхэд илүү олон хүн тус болоосой гэсэндээ бусдыг өөрсдөөс нь сайн байгаасай гэж найдна гэж нэг номлол дээр сонссон зүйлээ саналаа. Бурхан хүнийг олж авах үед тийм хүн баярлаж чаддаг. Эгч номлол сонсохоор явсан аян замдаа өсөж, юм сурч мэдээд бусдыг усалж, тус болж чадаж байгааг би ухаарсан юм. Энэ нь үнэний талаарх хүн бүрийн ойлголтод сайнаар нөлөөлж, Бурханд тайтгарал авчрах байсан. Би эгчээс суралцаж, үүрэгтээ эгчийн давуу талд түшиглэх ёстой байлаа. Энэ нь амин чухал байсан. Би тийм маягаар залбирч, өөрийгөө хаях үедээ хавьгүй илүү тайвширсан. Ах эгч нар юу ч гэж бодно, чуулганд би ямар ч албан тушаал хашна хамаагүй энэ надад чухал байхаа больсон. Би зүгээр л тайвширч, эгчийн нөхөрлөлийг сонсож, гэгээрэл авсан. Тэгээд ажилдаа үнэний зарчмыг эрж хайхаар эгчтэй хамт ажилласан юм. Дараа нь бид хоёр хамт ажиллах үед удирдагч эгчтэй юм хэлэлцэж байгааг харах болгондоо би үүнтэй эвлэрч, атаархахаа больсон. Үүндээ сэтгэл нэлээд уужирсан шүү. Атаархахаа болиод илүү их тайвширч, шулуун шударга байгаагаа мэдэрч, яваандаа хүний төрхийг амьдран харуулж чаддаг болсноо өөрийн биеэр мэдэрсэн. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийн ачаар л би бага зэрэг өөрчлөгдсөн. Намайг аварсанд нь Бурханд талархъя!

Өмнөх: 40. Атаархлын эмчилгээ

Дараах: 42. Атаархах сэтгэлгүй уужуу амьсгал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

84. Нугаршгүй итгэл

Мэн Ён, Хятад2012 оны 12-р сард би хэдэн ах, эгчийн хамт сайн мэдээ түгээхээр нэг газар очсон бөгөөд эцэст нь муу хүмүүс биднийг мэдээлсэн...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих