Хэрхэн үнэнч хүн байхаар хэрэгжүүлэх вэ
I
Хэрэв бусад хүний итгэлийг хүлээх хүсэлтэй бол чи эхлээд үнэнч байх ёстой. Үнэнч байхын тулд чи эхлээд хүн болгонд зүрх сэтгэлээ нээх ёстой, ингэснээр хүн бүр зүрх сэтгэлийг чинь харж, бодож байгаа бүхнийг чинь харж, үнэн төрхийг чинь харж чадна; харин дүр эсгэж, өөрийгөө нуун далдлахаар хичээх ёсгүй. Тэр үед л хүмүүс чамд итгэж, үнэнч хэмээн тооцох болно. Энэ бол хамгийн үндсэн хэрэгжүүлэлт бөгөөд үнэнч байхын урьдач нөхцөл юм. Чи үргэлж дүр эсгэж, ариун, эрхэм дээд, агуу дүр үзүүлж, ёс зүйн өндөр чанартай царайлж байна. Тэгээд хүмүүст завхрал, дутагдлаа харуулдаггүй. Мөн өөрийгөө шулуун шударга, агуу, өөрийгөө золиослогч, туйлширдаггүй, амь бие хайргүй гэж итгүүлэхийн тулд хүмүүст хуурамч дүр харуулдаг. Энэ бол хуурмаг байдал юм.
II
Бүү дүр эсгэ, бүү өөрийгөө хайрцагла; харин өөрийгөө ил болгож, зүрх сэтгэлээ уудлан бусдад харуул. Хэрэв чи зүрх сэтгэлээ уудлан бусдад харуулж чаддаг бол, өөрөөр хэлбэл, эерэг ч бай, сөрөг ч бай, хийнэ гэж зүрх сэтгэлдээ бодож төлөвлөдөг бүхнээ ил болгож чаддаг бол үнэнч байгаа хэрэг. Хэрэв чи өөрийгөө ил болгон бусдад харуулж чаддаг бол Бурхан ч бас чамайг хараад, Бурханы өмнө үнэнч байгаа чинь лавтай хэмээн хэлнэ. Хэрэв чи зөвхөн бусдын нүднээс далдуур Бурханд өөрийгөө ил болгож, бусдын өмнө үргэлж агуу, эрхэм дээд, шулуун шударга, амь хайргүй дүр эсгэх юм бол Бурхан юу гэж бодож, юу гэж хэлэх вэ? “Чи үнэхээр ов мэхтэй, туйлын хоёр нүүртэй, шалихгүй, мөн үнэнч биш юм” гэж хэлэх болно. Бурхан чамайг ийнхүү яллана. Хэрэв чи үнэнч байхыг хүсвэл Бурхан юм уу хүмүүсийн өмнө юу ч хийлээ гэсэн бусдад сэтгэлээ уудалж, зүрх сэтгэлээ илчилж чаддаг байх ёстой.
Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”-ээс шинэчлэн найруулав