642 Моабын үр удамд байх ёстой шийдэмгий байдал
I
Хэн ч Моабын үр удмаас илүү
хоцрогдсон, эсвэл ялзарсан биш.
Тэд Бурхан байдгийг хүлээн зөвшөөрдөггүй.
Иймд энэ хүмүүс байлдан дагуулагдаж,
Бурханыг хайрлаж чадвал,
Бурханыг магтаж чадвал
энэ нь байлдан дагуулалтын гэрчлэл болно.
Эцэстээ чи ингэж хэлнэ: “Бид хараагдсан,
бид бол Моабын үр удам.
Үүнийг бид өөрчилж чадахгүй,
учир нь Бурхан ингэж тогтоосон.
Гэвч амьдран харуулалт, мэдлэг маань
өөрчлөгдөж болно,
бид Бурханыг хангалуун байлгахаар шийдсэн.”
II
Хэдий чи Петр биш боловч
Петрийн дүрийг амьдран харуулж,
Иов, Петр хоёр шиг гэрчлэл хийж чадна.
Энэ бол хамгийн агуу гэрчлэл.
Эцэстээ чи: “Бид израильчууд биш.
Бид Моабын орхигдсон үр удам.
Бид Бурханы ерөөлийг эдлэх эрхгүй” гэх болно.
Эцэстээ чи ингэж хэлнэ: “Бид хараагдсан,
бид бол Моабын үр удам.
Үүнийг бид өөрчилж чадахгүй,
учир нь Бурхан ингэж тогтоосон.
Гэвч амьдран харуулалт, мэдлэг маань
өөрчлөгдөж болно,
бид Бурханыг хангалуун байлгахаар шийдсэн.”
III
“Бид бол Петр биш, түүний хэв чанар бидэнд үгүй.
Бид бол Иов биш,
Паулын шийдэмгий байдал бидэнд үгүй.
Бурханд бид өөрсдийгөө Паул шиг их зориулж чаддаггүй.
Гэсэн ч биднийг Бурхан өнөөдөр өргөсөн.
Иймд бид Бурханыг хангалуун байлгахыг хүсэж байна.
Тэнцэхгүй ч гэлээ, бидэнд тийм шийдэмгий байдал бий.”
Эцэстээ чи ингэж хэлнэ: “Бид хараагдсан,
бид бол Моабын үр удам.
Үүнийг бид өөрчилж чадахгүй,
учир нь Бурхан ингэж тогтоосон.
Гэвч амьдран харуулалт, мэдлэг маань
өөрчлөгдөж болно,
бид Бурханыг хангалуун байлгахаар шийдсэн.”
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 2”-оос шинэчлэн найруулав