Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (12)

Өнгөрсөн цуглаанаар бид удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын аравдугаар зүйл буюу “Бурханы гэрийн төрөл бүрийн эд зүйлсийг (ном, төрөл бүрийн хэрэгсэл, үр тариа гэх мэт) зүй ёсоор хамгаалж, зохистой хуваарилж, эвдрэл гэмтэл, үргүй зардлыг бууруулахын тулд тогтмол үзлэг шалгалт, техник үйлчилгээ, засвар хийх; түүнчлэн ёрын муу хүмүүс тэдгээрийг эзэмшихээс сэргийлэх” талаар нөхөрлөсөн. Аравдугаар зүйлийн нөхөрлөл нь Бурханы гэрийн төрөл бүрийн эд зүйлстэй холбоотойгоор удирдагч, ажилчдын хийх ёстой ажил болон биелүүлэх ёстой хариуцлагын тухай байсан бөгөөд үүний зэрэгцээ хуурамч удирдагчдын янз бүрийн илрэлийг харьцуулан илчилсэн. Хэрвээ удирдагч, ажилчид Бурханы гэрийн ажил тус бүр дээр биелүүлэх ёстой, биелүүлж чадах хариуцлагаа биелүүлдэг бол тэд шаардлага хангасан удирдагч, ажилчид юм; хэрвээ тэд хариуцлагаа биелүүлэхгүй, ямар ч бодитой ажил хийхгүй бол хуурамч удирдагчид гэдэг нь маш тодорхой. Аравдугаар зүйлийн тухайд, Бурханы гэрийн төрөл бүрийн эд зүйлсийг хамгаалах, зохистой хуваарилах ажил дээр хуурамч удирдагчид мэдээж олигтой ажилладаггүй—тэдгээр эд зүйлийг сайн хамгаалдаггүй, эсвэл бүр огт хамгаалдаггүй байж магадгүй бөгөөд хуваарилалтыг нь замбараагүй болгодог. Тэд энэ ажлыг бүр огт чухалчилж авч үзэхгүй байж ч мэднэ. Энэ нь аж ахуйн ажил хэдий ч удирдагч, ажилчдын биелүүлэх ёстой хариуцлага, хийх ёстой ажил хэвээр юм. Тэд энэ ажлыг өөрсдөө хийх үү, эсвэл тохирох хүмүүсээр хийлгэхээр зохицуулж, мөн хяналт, шалгалт, гүйцэтгэлийг хянах зэргийг хэрэгжүүлэх үү гэдгээс үл хамааран ямар ч тохиолдолд энэ ажил удирдагч, ажилчдын хариуцлагаас салашгүй холбоотой—тэдгээр нь шууд хамааралтай байдаг. Тиймээс энэ ажлын тухайд, хэрвээ удирдагч, ажилчид Бурханы гэрийн төрөл бүрийн эд зүйлсийг зүй ёсоор хамгаалж, зохистой хуваарилахгүй бол хариуцлагаа биелүүлэхгүй, ажлаа сайн хийхгүй байна гэсэн үг. Энэ бол хуурамч удирдагчдын нэг илрэл юм. Өнгөрсөн цуглаанаар бид хуурамч удирдагчдын энэ төрлийн аж ахуйн ажлыг зохицуулахдаа гаргадаг илрэлийг энгийнээр ил болгож, задлан шинжилж, цөөн хэдэн жишээ дурдсан. Хэрвээ хэн нэгэн хуурамч удирдагч бол энэ ажилд хариуцлагаа огт биелүүлээгүй, хийдэг ажил нь стандартад нийцдэггүй. Яагаад гэвэл хуурамч удирдагчид бодитой ажилд хэзээ ч хүчин чармайлт гаргадаггүй—ажлыг зохицуулмагцаа зохицуулагдмагц, бөгөөд лыгн дагаж ажлын араас хэзээ ч хөөцөлддөггүй, оролцдоггүй. Өөр нэг гол шалтгаан нь хуурамч удирдагчид хийдэг ямар ч ажлынхаа зарчмыг ойлгодоггүй. Тэд ажил дээрээ зүгээр суугаагүй байлаа ч хийж байгаа зүйл нь Бурханы гэрийн шаарддаг зарчим, дүрэмтэй зөрчилддөг, эсвэл зарчимтай бүр огт нийцдэггүй. Зарчимтай нийцэхгүй байна гэж юу гэсэн үг вэ? Энэ нь тэд дураараа авирлаж, стөсөөлөл, өөрийн хүсэл, сэтгэл хөдлөл зэрэгтээ үндэслэн байна гэсэн утгатай. Тиймээс ямар ч байсан, удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын энэ зүйлийн тухайд хуурамч удирдагчдын хоёр үндсэн илрэл байдаг: Нэгдүгээрт, тэд бодитой ажил хийдэггүй; хоёрдугаарт, тэд зарчмыг ухамсарлаж чаддаггүй учраас бодитой ажил хийж чаддаггүй. Эдгээр нь үндсэн илрэл юм. Сүүлийн цуглаанаар бид ийм төрлийн аж ахуйн ажлыг зохицуулахад хуурамч удирдагчдын хүн чанар хэрхэн харагддаг талаар нөхөрлөж, ил болгосон. Ийм энгийн, ганц ажил дээр ч хуурамч удирдагчид хариуцлагаа биелүүлж чаддаггүй. Тэд энэ ажлыг хийх чадвартай ч хийдэггүй. Энэ нь ийм төрлийн хүмүүсийн зан араншин, хүн чанартай холбоотой. Тэдний хүн чанарт ямар асуудал байна вэ? Тэдний санаа зорилго зөв биш, ёс жудаг нь дорой. Бид аравдугаар зүйлийн хүрээн дэх удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага, ерөнхий зарчим болон хуурамч удирдагчдын янз бүрийн илрэлийн талаарх нөхөрлөлөө үндсэндээ дуусгалаа. Өнөөдөр бид удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын арван нэгдүгээр зүйлийн талаар үргэлжлүүлэн нөхөрлөнө.

11-р зүйл: Ялангуяа тахилыг системтэйгээр бүртгэж, тоолж, хамгаалах ажилд стандартад нийцсэн хүн чанартай, найдвартай хүмүүсийг сонгох; үрэлгэн байдал, үргүй зардал, мөн үндэслэлгүй зардлын тохиолдлуудыг даруй илрүүлж чаддаг байхын тулд орлого, зарлагыг тогтмол нягталж, шалгах—иймэрхүү зүйлийг эцэс болгож, үндэслэлтэй нөхөн төлбөр шаардах; дээр нь нэмээд, тахил муу хүмүүсийн гарт орж, тэдний эзэмшилд очихоос бүхий л аргаар сэргийлэх

Тахил гэж юу вэ

Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын арван нэгдүгээр зүйлийн агуулга нь: “Ялангуяа тахилыг системтэйгээр бүртгэж, тоолж, хамгаалах ажилд стандартад нийцсэн хүн чанартай, найдвартай хүмүүсийг сонгох; үрэлгэн байдал, үргүй зардал, мөн үндэслэлгүй зардлын тохиолдлуудыг даруй илрүүлж чаддаг байхын тулд орлого, зарлагыг тогтмол нягталж, шалгах—иймэрхүү зүйлийг эцэс болгож, үндэслэлтэй нөхөн төлбөр шаардах; дээр нь нэмээд, тахил муу хүмүүсийн гарт орж, тэдний эзэмшилд очихоос бүхий л аргаар сэргийлэх” юм. Энэ ажил дээр удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага юу вэ? Тэдний хийх ёстой гол ажил юу вэ? (Тахилыг зүй ёсоор хамгаалах.) Аравдугаар зүйл нь Бурханы гэрийн төрөл бүрийн эд зүйлсийг хамгаалж, зохистой хуваарилах тухай байсан бол энэ нь тахилыг зүй ёсоор хамгаалах тухай юм. Бурханы гэрийн төрөл бүрийн эд зүйлс болон тахил нь зарим талаар төстэй—гэхдээ тэдгээр нь ижилхэн үү? (Үгүй.) Ялгаа нь юу вэ? (Тахил гэж голчлон мөнгийг хэлдэг.) Мөнгө бол үүний нэг тал. Бурханы гэрийн төрөл бүрийн эд зүйлс болон тахил нь мөн чанарын хувьд ямар ялгаатай вэ? Бурханы үгийн номууд тахил мөн үү? Ажилд ашигладаг төрөл бүрийн техник хэрэгсэл тахил мөн үү? Бурханы гэрийн худалдаж авдаг өдөр тутмын төрөл бүрийн хэрэгцээт зүйлс тахил мөн үү? (Биш.) Тэгвэл эдгээр нь юу юм бэ? Бурханы гэрт байгаа Бурханы үгийн бүх ном, мөн Бурханы сонгосон хүмүүсийн өргөсөн мөнгөөр худалдаж авсан, ажилд шаардлагатай төрөл бүрийн төхөөрөмж, тухайлбал камер, дуу хураагуур, компьютер, гар утас зэрэг янз бүрийн зүйл—энэ бүхэн нь Бурханы гэрийн эд зүйлс юм. Үүнээс гадна ширээ, сандал, вандан сандал, хоол хүнс болон бусад иймэрхүү өдөр тутмын хэрэгцээт зүйлс ч бас Бурханы гэрийн эд зүйлс юм. Эдгээр зүйлийн заримыг ах, эгч нар худалдаж авсан байдаг бол заримыг нь Бурханы гэр тахилаар худалдаж авдаг; тэдгээр нь бүгд Бурханы гэрийн эд зүйлс гэсэн ангилалд багтдаг. Бид сүүлийн цуглаанаар энэ сэдвээр нөхөрлөсөн. Одоо үргэлжлүүлэн бид арван нэгдүгээр зүйлийн хүрээнд нөхөрлөх нэг чухал зүйл буюу тахилыг авч үзье. Тахил гэж яг юу вэ? Үүний цар хүрээг хэрхэн тогтоодог вэ? Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын талаар нөхөрлөхөөсөө өмнө тахил гэж юу болох тухай асуултыг тодорхой болгох шаардлагатай. Ихэнх хүн өмнө нь Есүст итгэж байсан, ажлын энэ үе шатыг хүлээн аваад хэдэн жил болж байгаа хэдий ч тахилын талаарх ойлголт нь бүрхэг хэвээр байдаг. Тэд тахил гэж үнэндээ юу болохыг тодорхой мэддэггүй. Зарим нь тахил бол Бурханд өргөсөн мөнгө, эд зүйлс гэж хэлэх бол зарим нь тахил гэдэг нь голчлон мөнгийг хэлдэг гэж хэлнэ. Энэ үгийн аль нь үнэн зөв бэ? (Бурханд өргөсөн л бол мөнгө ч бай, том жижиг ямар ч эд зүйл бай хамаагүй, тэр нь тахил юм.) Тэр бол харьцангуй үнэн зөв дүгнэлт юм. Одоо тахилын цар хүрээ, хязгаар тодорхой болсон тул тахил гэж яг юу болохыг үнэн зөв тодорхойлцгооё, тэгвэл хүн бүр энэ ойлголтын талаар тодорхой мэдэж авна.

Тахилын сэдвийн тухайд, анх Бурхан хүнээс аравны нэгийг Бурханд өргөхийг шаардсан гэж Библид тэмдэглэсэн байдаг—энэ бол тахил юм. Өргөсөн хэмжээ их, бага байх нь хамаагүй, мөн юу өргөсөн нь—мөнгө байна уу, эд зүйл байна уу гэдэг нь хамаагүй—тухайн хүний орлогын, өргөх ёстой байсан аравны нэг л мөн бол энэ нь гарцаагүй тахил байсан юм. Энэ бол хүнээс Бурханы шаардсан зүйл байсан бөгөөд Бурханд итгэгчдийн Бурханд өргөх ёстой зүйл байсан юм. Энэхүү аравны нэг бол тахилын нэг тал юм. Зарим хүн: “Тэр аравны нэг нь зөвхөн мөнгийг хэлдэг үү?” гэж асуудаг. Тийм байх албагүй. Жишээ нь, хэрвээ нэг хүн арван акр талбайгаас үр тариа хурааж авлаа гэхэд үр тариа хэчнээн их байх нь хамаагүй, үүний нэг акр талбайн үр тариаг эцсийн дүндээ Бурханд өргөх ёстой—энэ аравны нэг нь хүмүүсийн өргөх ёстой зүйл юм. Тиймээс “аравны нэг” гэдэг ойлголт нь зөвхөн мөнгийг хэлдэггүй—энэ нь хүн мянган юань олоод Бурханд зууг нь өргөх ёстой гэсэн үг биш—харин хүмүүсийн олж авсан бүх зүйлийг хэлдэг бөгөөд эд зүйлс, мөнгө гээд илүү өргөн хүрээг хамардаг. Библид энэ тухай ярьдаг. Мэдээж, өнөө үед Бурханы гэр хүмүүсээс олж авсан бүх зүйлийнхээ аравны нэгийг өг гэж Библийн дагуу тийм хатуу шаарддаггүй. Энд Би зүгээр л “аравны нэг”-ийн ойлголт, тодорхойлолтыг нөхөрлөж, таниулж байгаа хэрэг бөгөөд ингэснээр хүмүүс аравны нэг бол тахилын нэг тал гэдгийг мэдэж авна. Би хүмүүсийг аравны нэгийг өргө гэж уриалаагүй; хүмүүс хэдийг өргөх нь тэдний хувийн ухамсар, хүслээс шалтгаалах бөгөөд Бурханы гэр энэ хэргийн талаар ямар ч нэмэлт шаардлага тавьдаггүй.

Тахилын өөр нэг тал нь хүмүүсийн Бурханд өргөдөг зүйлс юм. Ерөнхийд нь яривал, үүнд мэдээж аравны нэг бас багтана; нарийн яривал, аравны нэгээс гадна хүмүүсийн Бурханд өргөдөг юу ч бай тахилын ангилалд ордог. Бурханд өргөдөг зүйлс нь өргөн цар хүрээг хамардаг, жишээлбэл, хоол хүнс, гэр ахуйн хэрэгсэл, өдөр тутмын хэрэгцээт зүйлс, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, түүнчлэн Хуучин Гэрээний үед тахилын ширээн дээр өргөдөг байсан үхэр, хонь гэх мэт. Эдгээр нь бүгд тахил юм. Ямар нэг зүйл тахил мөн эсэх нь тахил өргөгчийн санаа зорилгоос хамаарна; хэрвээ тахил өргөгч нь энэ зүйлийг Бурханд өргөж байна гэж хэлбэл Бурханд шууд өгсөн үү, эсвэл Бурханы гэрт хадгалуулахаар тавьсан уу гэдгээс үл хамааран энэ нь тахилын ангилалд орох бөгөөд хүмүүс дураараа гар хүрч болохгүй. Жишээлбэл: Хэн нэгэн өндөр хүчин чадалтай компьютер худалдаж аваад Бурханд өргөвөл тэр нь тахил болно; хэн нэгэн Бурханд машин авч өгвөл тэр нь тахил болно; хэн нэгэн хоёр шил эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдаж аваад Бурханд өргөвөл тэр хоёр шил нь тахил болно. Бурханд өргөдөг эд зүйлс нь юу болох талаар тодорхой, тогтсон тодорхойлолт байхгүй. Товчхондоо, энэ нь маш өргөн цар хүрээтэй—энэ бол Бурханыг дагадаг хүмүүсийн Бурханд өргөдөг зүйлс юм. Зарим хүн: “Бурхан одоо газар дээр бие махбодтой болсон байгаа, Түүнд өргөсөн зүйлс Түүнийх—гэхдээ Тэр газар дээр байгаагүй бол яах вэ? Бурхан тэнгэрт байх үед Түүнд өргөсөн зүйлс тахил биш гэж үү?” гэж хэлж магадгүй. Энэ зөв үү? (Буруу.) Энэ нь Бурхан бие махбодтой бололтын үе шатанд байгаа эсэхэд үндэслэдэггүй. Ямар ч тохиолдолд, аливаа зүйлийг Бурханд өргөсөн л бол тэр нь тахил юм. Бусад нь: “Бурханд өргөсөн маш олон зүйл байдаг. Тэр тэдгээрийг ашиглаж чадах уу? Тэр бүгдийг нь хэрэглэж чадах уу?” гэж хэлж магадгүй. (Тэр нь хүнд ямар ч хамаагүй.) Наадах чинь зөв, оновчтой хариулт байна. Эдгээр зүйлийг хүмүүс Бурханд өргөдөг; Тэр тэдгээрийг хэрхэн ашиглах, бүгдийг нь ашиглаж чадах эсэх, тэдгээрийг хэрхэн хуваарилж, зохицуулах нь хүнд ямар ч хамаагүй. Чи тэр талаар санаа зовж, түгших хэрэггүй. Товчхондоо, хэн нэгэн Бурханд ямар нэг зүйл өргөмөгц тэр зүйл тахилын хүрээнд багтдаг. Энэ нь Бурханых бөгөөд ямар ч хүнд хамаагүй. Зарим нь: “Чиний хэлж байгаагаар бол Бурхан тэр зүйлийг хүчээр өөрийн болгож байгаа юм шиг сонсогдож байна” гэж хэлж магадгүй. Тийм зүйл болж байна уу? (Үгүй.) Тэр зүйл Бурханых, тийм учраас тахил гэж нэрлэдэг. Хүмүүс үүнд хүрч эсвэл дураараа хуваарилж болохгүй. Зарим нь: “Тэр чинь үрэлгэн байдал биш үү?” гэж асууж магадгүй. Тийм байлаа ч гэсэн, чамд ямар ч хамаагүй. Бусад нь: “Бурхан тэнгэрт байхдаа, бие махбодтой болоогүй үедээ хүмүүсийн Өөрт нь өргөсөн зүйлсийг эдэлж, ашиглаж чадахгүй. Тэгвэл яах вэ?” гэж хэлж магадгүй. Үүнийг шийдвэрлэхэд амархан: Бурханы гэр болон чуулган нь эдгээр зүйлийг зарчмын дагуу зохицуулах гэж байдаг юм; чи энэ талаар санаа зовж, түгших хэрэггүй. Товчхондоо, хэрхэн зохицуулахаас үл хамааран аливаа зүйл тахилын ангилалд багтмагц, тахил гэж ангилагдмагцаа энэ нь хүнд ямар ч хамаагүй болдог. Тэр зүйл Бурханд харьяалагддаг учраас хүмүүс дураараа авирлаж болохгүй—ингэвэл үр дагавартай. Хуучин Гэрээний эрин үед, намар ургац хураалтын цагаар хүмүүс тахилын ширээн дээр бүх төрлийн зүйл өргөдөг байсан. Зарим нь үр тариа, жимс жимсгэнэ болон бусад төрлийн ургац өргөдөг байсан бол зарим нь үхэр, хонь өргөдөг байсан. Бурхан тэдгээрийг эдэлсэн үү? Тэр тэдгээр зүйлийг иддэг үү? (Үгүй.) Тэр иддэггүй гэдгийг чи яаж мэддэг юм бэ? Чи харсан юм уу? Тэр бол чиний үзэл. Бурхан тэдгээрийг иддэггүй гэж чи хэлж байна—за яахав, хэрвээ Тэр хазсан бол чамд ямар санагдах байсан бэ? Тэр нь чиний үзэл, төсөөлөлтэй зөрчилдөх байсан уу? Бурхан тэдгээр зүйлийг идэж, эдэлдэггүй болохоор өргөх шаардлагагүй гэж зарим хүн итгэдэг бус уу? Та нар яаж тийм итгэлтэй байж чадаж байна аа? Тэр сүнслэг бие учраас идэж чадахгүй гэж бодсондоо, эсвэл Бурхан гэх ялгамж чанар Түүнд байдаг, Тэр махан бие биш, үхдэггүй болохоор эдгээр зүйлийг эдлэх ёсгүй гэж бодсондоо та нар “Бурхан тэдгээрийг иддэггүй” гэж хэлж байна уу? Хүмүүсийн Өөрт нь өргөсөн тахилыг эдлэх нь Бурханы хувьд ичгүүртэй юу? (Үгүй.) Тэгвэл энэ нь хүмүүсийн үзэлтэй зөрчилдөж байна уу, эсвэл Бурханы ялгамж чанартай зөрчилдөж байна уу? Яг аль нь вэ? (Хүмүүс үүнийг хэлэлцэх ёсгүй.) Зөв—энэ бол хүмүүсийн санаа тавих ёстой зүйл биш. Бурхан тэдгээрийг эдлэх ёстой, эсвэл эдлэх ёсгүй гэдгийг чи шийдэх хэрэггүй. Чи хийх ёстойгоо хийж, үүрэг, хариуцлагаа биелүүлж, хүлээсэн үүргээ гүйцэтгэ—тэгэхэд л хангалттай. Тэгвэл чи ажлаа гүйцэтгэсэн хэрэг болно. Бурхан тэдгээр зүйлийг хэрхэн зохицуулах тухайд гэвэл, тэр бол Түүний хэрэг. Бурхан тэдгээрийг хүмүүстэй хуваалцах уу, эсвэл муудаг хэмээн орхих уу, эсвэл Тэр тэдгээрээс жаахныг эдлэх үү, эсвэл зүгээр л харах уу гэдэг нь шүүмжлэх асуудал биш бөгөөд энэ нь зүй ёсны хэрэг юм. Эдгээр асуудлыг хэрхэн зохицуулах тал дээр Бурханд Өөрийнх нь эрх чөлөө бий. Энэ нь хүмүүсийн санаа тавих ёстой зүйл биш, мөн тэдний шүүх ёстой зүйл ч биш. Хүмүүс эдгээр асуудлын талаар дураараа төсөөлөх ёсгүй, тэр тусмаа дураараа шүүж, тодорхойлох ёсгүй. Одоо ойлгож байна уу? Хүмүүсийн Өөрт нь өргөсөн тахилыг Бурхан яаж зохицуулах ёстой вэ? (Тэр хүссэнээрээ л зохицуулна.) Зөв. Үүнийг ингэж ойлгодог хүмүүс хэвийн эрүүл ухаантай байдаг. Бурхан эдгээр зүйлийг хүссэнээрээ л зохицуулна. Тэр тэдгээрийг зэрвэс харж магадгүй, эсвэл зүгээр л харахгүй, бүр огт тоож үзэхгүй байж магадгүй. Чи зөвхөн цаг нь ирэхэд тахил өргөхөд, мөн хүссэн үедээ Бурханы шаардлагын дагуу тахил өргөхөд болон хүний хариуцлагыг биелүүлэхэд л санаа тавь. Бурхан иймэрхүү асуудлыг хэрхэн зохицуулж, яаж хандахад бүү санаа тавь. Товчхондоо, чиний хийж байгаа зүйл Бурханы шаардлагын цар хүрээнд, мөс чанарын стандартад нийцэж, хүн төрөлхтний үүрэг, хүлээсэн үүрэг, хариуцлагатай нийцэж байгаа бол хангалттай. Бурхан эдгээр зүйлийг хэрхэн зохицуулж, яаж хандах тухайд гэвэл тэр бол Түүний өөрийнх нь хэрэг бөгөөд хүмүүс үүнийг яавч шүүж, тодорхойлж болохгүй. Та нар хэдхэн секундийн дотор том алдаа гаргалаа. Бурхан эдгээр зүйлийг эдэлж, иддэг эсэхийг Би та нараас асуухад Тэр иддэггүй, эдэлдэггүй гэж та нар хэлсэн. Та нарын алдаа юу байсан бэ? (Бурханыг шүүсэн.) Энэ нь яаруу хязгаарлалт хийж, яаруу шүүсэн хэрэг байсан бөгөөд хүмүүсийн дотор Бурханд тавих шаардлага байсаар байгааг энэ нь нотолж байна. Тэдний хувьд Бурхан эдгээр зүйлийг эдлэх нь буруу, эдлэхгүй байх нь ч буруу. Хэрвээ Тэр тэгвэл тэд: “Та бол махан бие, үхдэг бие биш, харин сүнслэг бие шүү дээ. Та яагаад эдгээр зүйлийг эдэлнэ гэж? Энэ үнэхээр санаанд багтамгүй юм!” гэж хэлнэ. Харин хэрвээ Бурхан эдгээр зүйлийг тоохгүй бол хүмүүс: “Танд зүрх сэтгэлээ өргөх гэж бид хичээнгүйлэн хөдөлмөрлөсөн атал Та бидний өргөсөн зүйлс рүү зэрвэс ч харсангүй. Та биднийг ер нь тоож байна уу?” гэж хэлнэ. Энд ч бас хүмүүст хэлэх үг байдаг. Энэ нь эрүүл ухаан дутмаг байгаа хэрэг. Товчхондоо, хүмүүс энэ асуудалд ямар хандлагаар хандах ёстой вэ? (Хүмүүс Бурханд өргөх ёстой зүйлээ өргөх ёстой, харин Бурхан эдгээр зүйлийг хэрхэн зохицуулах тухайд гэвэл хүмүүс энэ талаар ямар ч үзэл, төсөөлөлтэй байх ёсгүй, мөн үүнийг шүүх ёсгүй.) Тийм ээ—энэ бол хүмүүст байх ёстой эрүүл ухаан юм. Энэ нь Бурханд өргөсөн эд зүйлстэй холбоотой бөгөөд энэ нь бас тахилын нэг тал юм. Бурханд өргөдөг эд зүйлсэд янз бүрийн зүйлс багтдаг. Яагаад гэвэл, хүмүүс материаллаг ертөнцөд амьдардаг бөгөөд мөнгө төгрөг, алт, мөнгө, үнэт чулуунаас гадна тэдний нэлээд сайн, үнэ цэнтэй гэж үздэг өөр олон зүйл байдаг ба зарим хүн Бурханыг бодох юм уу Бурханы хайрын тухай бодохдоо өөрсдийн үнэтэй, цэнэтэй гэж үздэг зүйлээ Бурханд өргөхөд бэлэн байдаг. Эдгээр зүйлийг Бурханд өргөх үед тэдгээр нь тахилын хүрээнд ордог; тэдгээр нь тахил болдог. Тэдгээр нь тахил болохын зэрэгцээ тэдгээрийг зохицуулах нь Бурханы мэдэлд очдог—тэгэхэд хүмүүс тэдгээрт хүрч болохгүй, тэдгээр нь хүмүүсийн хяналтад байдаггүй, хүмүүст харьяалагддаггүй. Чи Бурханд ямар нэг зүйл өргөсөн л бол тэр чинь Бурханд харьяалагддаг, тэрийг зохицуулах нь чиний хэрэг биш бөгөөд чи энэ асуудалд хөндлөнгөөс оролцох боломжгүй болдог. Бурхан тэр зүйлийг хэрхэн зохицуулж, яаж хандахаас үл хамааран энэ нь хүнд ямар ч хамаагүй. Бурханд өргөсөн эд зүйлс нь мөн тахилын нэг тал юм. Зарим хүн: “Зөвхөн мөнгө болон үнэт алт, мөнгө, үнэт чулуу л тахил байж болох уу? Хэн нэгэн Бурханд нэг хос гутал, нэг хос оймс, эсвэл нэг хос улавч өргөлөө гэж бодъё—тэдгээр нь тахилд тооцогдох уу?” гэж асуудаг. Хэрвээ бид тахилын тодорхойлолтыг дагах юм бол хэчнээн том, жижиг байх нь хамаагүй, хэчнээн үнэтэй, хямд байх нь хамаагүй—үзэг юм уу цаас байсан ч гэсэн—Бурханд өргөсөн л бол тэр нь тахил юм.

Тахилын өөр нэг тал байдаг нь Бурханы гэр болон чуулганд өргөдөг эд зүйлс юм. Эдгээр зүйл ч бас тахилын ангилалд ордог. Ийм эд зүйлсэд юу багтдаг вэ? Жишээ нь, хэн нэгэн машин худалдаж аваад хэсэг хугацаанд унасныхаа дараа бага зэрэг хуучирсан гэж санаад шинийг худалдаж авч, хуучнаа Бурханы гэрийн ажилд хэрэглүүлэхээр Бурханы гэрт өргөлөө гэж бодъё. Тэгвэл энэ машин Бурханы гэрийнх болно. Бурханы гэрт харьяалагддаг зүйлсийг тахил гэж ангилах ёстой—энэ нь зөв юм. Мэдээж, чуулган болон Бурханы гэрт өргөдөг зүйлс нь зөвхөн тоног төхөөрөмж биш, өөр зүйлс ч бас бий; энэ цар хүрээ нь нэлээд том. Зарим хүн: “Олж авсан бүх зүйлийнхээ аравны нэгийг хүмүүс өргөдөг нь тахил мөн, Бурханд өргөсөн мөнгө, эд зүйлс ч бас тахил мөн; эдгээрийг тахил гэж ангилахад бидэнд татгалзах зүйл алга, үүнд эргэлзээтэй зүйл байхгүй. Гэхдээ чуулган болон Бурханы гэрт өргөсөн эд зүйлс яагаад бас тахилын ангилалд ордог юм бэ? Энэ нь нэг л утгагүй байна” гэж хэлдэг. Надад хэл дээ, тэдгээрийг тахил гэж ангилах нь утга учиртай юу? (Тийм ээ.) Та нар яагаад тэгж хэлж байна вэ? (Бурхан оршин байдаг учраас л чуулган оршин байдаг, тиймээс чуулганд өргөсөн юу ч бай бас тахил юм.) Сайхан хэллээ. Чуулган болон Бурханы гэр нь Бурханых бөгөөд Бурхан оршин байдаг учраас л тэдгээр нь оршин байдаг; чуулган оршин байдаг учраас л ах, эгч нарт цуглаж, амьдрах газар байдаг бөгөөд Бурханы гэр байдаг учраас л ах, эгч нарын бүх асуудлыг шийдвэрлэх газар байж, ах, эгч нарт жинхэнэ гэр орон байдаг юм. Энэ бүхэн нь зөвхөн Бурханы оршин тогтнол гэх суурин дээр л оршин байдаг. Чуулганы хүмүүс Бурханд итгэдэг, Бурханы гэрийн гишүүд учраас хүмүүс чуулган болон Бурханы гэрт эд зүйлс өргөдөг юм биш—тэр бол зөв шалтгаан биш. Бурханаас болж л хүмүүс чуулган болон Бурханы гэрт эд зүйлс өргөдөг. Энэ нь юу гэсэн үг вэ? Хэрвээ Бурханаас болоогүй бол хэн зүгээр л чуулганд юм өргөх байсан юм бэ? Бурхан байхгүй бол чуулган оршин байхгүй байсан. Хүмүүс хэрэггүй юм уу илүүдэл зүйлтэй байх үедээ тэдгээрийгээ хаяж, эсвэл ашиглахгүй байж болно; зарим зүйлийг зарж ч болно. Эдгээр зүйлийг зохицуулахад энэ бүх аргыг ашиглаж болно, тийм үү? Тэгвэл хүмүүс яагаад тэдгээрийг ийм аргаар зохицуулахгүй байна вэ—яагаад оронд нь чуулганд өргөдөг юм бэ? Бурханаас болж байгаа биш гэж үү? (Тийм ээ.) Бурхан оршин байдаг учраас л хүмүүс чуулганд эд зүйлс өргөдөг юм. Тиймээс чуулган юм уу Бурханы гэрт өргөсөн юу ч бай тахил гэж ангилагдах ёстой. Зарим хүн: “Би өөрийнхөө энэ зүйлийг чуулганд өргөж байна” гэж хэлдэг. Тухайн зүйлийг чуулганд өргөх нь Бурханд өргөхтэй тэнцүү бөгөөд чуулган болон Бурханы гэр ийм зүйлсийг зохицуулах бүрэн эрх мэдэлтэй байдаг. Чи чуулганд ямар нэг зүйл өргөх үед тухайн зүйл чамтай холбоогүй болдог. Бурханы гэр болон чуулган эдгээр эд зүйлийг Бурханы гэрийн тогтоосон зарчмын дагуу зохистой хуваарилж, ашиглаж, зохицуулна. Тэгвэл эдгээр зарчим хаанаас гардаг вэ? Бурханаас. Үндсэндээ, эдгээр зүйлийг ашиглах зарчим нь тэдгээрийг Бурханы удирдлагын төлөвлөгөөнд болон Бурханы сайн мэдээний ажлыг түгээхэд ашиглах явдал юм. Тэдгээр нь аль нэг хувь хүн, тэр тусмаа аль нэг бүлэг хүмүүсийн хувийн хэрэгцээнд зориулагдаагүй, харин сайн мэдээ түгээх ажил болон Бурханы гэрийн ажлын янз бүрийн зүйлд ашиглагдах ёстой. Тиймээс хэнд ч эдгээр зүйлийг ашиглах давуу эрх байхгүй; тэдгээрийг ашиглах, хуваарилах цорын ганц зарчим, үндэслэл бол Бурханы гэрийн шаардсан зарчмын дагуу үйлдэх явдал юм. Энэ нь үндэслэлтэй бөгөөд зүй ёсны хэрэг юм.

Эдгээр нь тахилын тодорхойлолтын гурван хэсэг бөгөөд тус бүрдээ тахилын нэг талын тодорхойлолт, мөн цар хүрээнийх нь нэг тал болдог. Та нар одоо тахил гэж юу болох талаар тодорхой ойлгосон биз дээ? (Тийм ээ.) Өмнө нь зарим хүн: “Энэ зүйл мөнгө биш, үүнийг өргөсөн хүн Бурханд зориулсан гэж хэлээгүй. Тэд зүгээр л өргөж байна гэж хэлсэн. Тиймээс энэ нь Бурханы гэрийн хэрэглээнд зориулагдаж болохгүй, тэр тусмаа Бурханд өгч болохгүй” гэж хэлдэг байсан. Тэгээд тэд үүнийг бүртгэж аваагүй бөгөөд тэр зүйлийг нууцаар, дураараа ашигладаг байсан. Энэ нь үндэслэлтэй юу? (Үгүй.) Тэдний хэлсэн нь өөрөө үндэслэлгүй; тэд бас “Чуулган болон Бурханы гэрт өргөсөн тахил бол нийтийн өмч—хэн ч ашиглаж болно” гэж хэлдэг байсан нь илт үндэслэлгүй юм. Ихэнх хүн тахилын тодорхойлолт, ухагдахууны талаар бүрхэг, тодорхой бус ойлголттой байдгаас л болж зарим өөдгүй муу хүмүүс болон шунахай сэтгэлтэй, зохисгүй хүсэлтэй хүмүүс нөхцөл байдлыг далимдуулан тэдгээр зүйлийг завших талаар боддог. Одоо та нар тахилын үнэн зөв тодорхойлолт, ухагдахууны талаар тодорхой мэддэг болсон болохоор ирээдүйд ийм явдал, хүмүүстэй тааралдахдаа ялган таних чадвартай байх болно.

Тахилыг хамгаалахтай холбоотой удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага

I. Тахилыг зүй ёсоор хамгаалах

Одоо тахилыг хамгаалах тухайд удирдагч, ажилчид яг ямар үүрэг хариуцлага биелүүлэх ёстойг харцгаая. Тахилын тухайд, удирдагч, ажилчид эхлээд тахил гэж юу болохыг ойлгох ёстой. Хүмүүс олсон зүйлийнхээ аравны нэгийг өргөх үед энэ нь тахил юм; Бурханд мөнгө, эд зүйл өргөж байна гэж тодорхой хэлэх үед эдгээр нь тахил юм; чуулган болон Бурханы гэрт эд зүйл өргөж байна гэж тодорхой хэлэх үед энэ нь тахил юм. Тахилын тодорхойлолт, ойлголтыг мэдсэнийхээ дараа удирдагч, ажилчид хүмүүсийн өргөсөн тахилыг тодорхой ухамсарлаж, удирдаж, энэ тал дээр зохих хяналтыг тавих ёстой. Эхлээд тэд тахилыг системтэйгээр бүртгэж, хамгаалах нярвын үүрэг гүйцэтгэх, хүн чанар нь стандартад нийцсэн, найдвартай хүмүүсийг олох ёстой. Энэ бол удирдагч, ажилчдын хийх ёстой ажлын эхний даалгавар юм. Тахилын эдгээр нярав хэв чанараараа дундаж, удирдагч юм уу ажилчин байж чадахгүй байж болох ч найдвартай байх бөгөөд юуг ч шамшигдуулахгүй, тэдний гар дээр байхад тахил алга болохгүй, холилдохгүй, зүй ёсоор хамгаалагдана. Ажлын зохицуулалтад үүнд зориулсан дүрэм журам бий. Хүн чанар нь стандартад нийцсэн, найдвартай хүн л үүнд тэнцэнэ. Хүн чанар муутай хүмүүс сайхан зүйл харахаараа шунадаг бөгөөд өөрийн болгох боломжийг үргэлж хайж байдаг. Юу ч болсон, тэд үргэлж ашиг хонжоо хайж байдаг. Ийм хүмүүсийг ашиглаж болохгүй. Хүн чанар нь стандартад нийцсэн хүн наад зах нь үнэнч шударга хүн, хүмүүсийн итгэлийг даадаг хүн байх ёстой. Хэрвээ тахил хамгаалах, эсвэл чуулганы эд хөрөнгийг удирдах даалгавар өгвөл тэд үүнийг  нягт нямбай, хичээнгүйлэн, маш болгоомжтойгоор сайн хийнэ. Тэд Бурханаас эмээдэг сэтгэлтэй бөгөөд эдгээр зүйлийг шамшигдуулахгүй, гадуур зээлдүүлэхгүй гэх мэт байна. Товчхондоо, тахилыг тэдний гарт өгөхдөө чи сэтгэл амар байж болно: нэг ч зоос дутахгүй, ганц ч зүйл алга болохгүй. Ийм хүнийг олох ёстой. Түүнчлэн, ийм хүнийг зөвхөн нэгийг биш, хоёр юм уу гурвыг олох нь хамгийн сайн гэсэн дүрэм Бурханы гэрт байдаг—зарим нь бүртгэл хөтөлж, зарим нь хамгаална. Эдгээр хүнийг олсны дараа тахилыг ангилж, хэн ямар ангиллын зүйлийг хамгаалж байгаа, хэчнээн хэмжээтэйг хамгаалж байгаа талаар системтэй бүртгэл хөтлөх ёстой. Тохирох хүмүүсийг олж, зүйлсийг ангиллаар нь хамгаалж, бүртгэсний дараа ингээд болоо юу? (Үгүй.) Тэгвэл дараа нь юу хийх ёстой вэ? Орлого, зарлагын данс тооцоо зөв эсэхийг гурваас таван сар тутамд шалгах ёстой—өөрөөр хэлбэл, бүртгэл хөтлөгч бүртгэлээ үнэн зөв хийсэн эсэх, бүртгэх үед ямар нэг зүйл орхигдуулсан эсэх, нийт дүн нь орлого, зарлагын данс тооцоотой таарч байгаа эсэх гэх мэт. Санхүүгийн ийм ажлыг нарийн нягт хийх ёстой. Ийм ажилд тийм ч гаршаагүй удирдагч, ажилчид харьцангуй чадвартай хэн нэгнээр үүнийг хийлгэхээр зохицуулж, дараа нь тогтмол шалгалт хийж, тайланг нь сонсох ёстой. Товчхондоо, тэд өөрсдөө санхүү тооцоо, нэгдсэн төлөвлөлтийн ажлыг ойлгодог эсэхээс үл хамааран тахил хамгаалах ажлыг зөнд нь хаяж болохгүй, эсвэл үл тоомсорлож, зүгээр л асуухгүй байж болохгүй. Харин тогтмол шалгалт хийж, шалгасан данс тооцоо ямар байгаа, таарч байгаа эсэхийг асууж, дараа нь сүүлийн үеийн зарцуулалтын нөхцөл байдал ямар байсан, ямар нэг үрлэг байсан эсэх, данс хөтлөлт ямар байдалтай байгаа, орлого нь зарлагатайгаа таарч байгаа эсэхийг харахын тулд зарлагын зарим бүртгэлийг түүвэрлэн шалгах ёстой. Удирдагч, ажилчид энэ бүх нөхцөл байдлыг сайн мэдэж байх ёстой. Энэ бол тахилыг хамгаалахтай холбоотой нэг даалгавар юм. Энэ даалгавар амархан гэж та нар хэлэх үү? Үүнд хүндрэлтэй зүйл байна уу? Зарим удирдагч, ажилчид: “Би тоонд дургүй; тоо харахаар толгой өвддөг” гэж хэлдэг. Тэгвэл шалгалт, хяналт хийхэд чинь туслахаар тохирох хүнийг ол; эдгээр зүйлийг хянахад тэднээр туслуул. Чи энэ ажилд дургүй, эсвэл сайн биш байж болох ч хэрвээ хүмүүсийг яаж ашиглахаа мэддэг, зөв ашигладаг бол энэ ажлыг сайн хийж чадна. Үүнийг хийлгэхээр тохирох хүмүүсийг ашиглаад, зүгээр л тайланг нь сонс. Тэгсэн ч болно. Энэ зарчмыг баримтал: Хамгаалагдаж буй бүх хөрөнгийг хариуцсан хүнтэй нь тогтмол шалгаж, тооцоо нийл, тэгээд чухал зарлагын талаар цөөн хэдэн асуулт асуу—чи үүнийг хийж чадах уу? (Тийм.) Удирдагч, ажилчид яагаад энэ ажлыг хийх ёстой вэ? Яагаад гэвэл, энэ нь тахилыг хамгаалж байгаа хэрэг—энэ бол чиний хариуцлага.

Хүмүүсийн Бурханд өргөдөг тахил нь Бурханд эдлүүлэхийн төлөө байдаг боловч Тэр тэдгээрийг хэрэглэдэг үү? Бурханд энэ мөнгө, эд зүйл хэрэгтэй юу? Бурханд өргөсөн эдгээр тахил нь сайн мэдээний ажлыг түгээхэд хэрэглэгдэх зорилготой биш гэж үү? Тэдгээр нь Бурханы гэрийн ажлын бүх зардалд зориулагдаагүй гэж үү? Тэдгээр нь Бурханы гэрийн ажилтай холбоотой учраас тахилын удирдлага, зарлага аль аль нь удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагад хамаатай. Энэ мөнгийг хэн өргөсөн, эдгээр эд зүйл хаанаас ирсэн нь хамаагүй, Бурханы гэрийнх л бол чи тэдгээрийг сайтар удирдаж, энэ ажлыг хянан дагаж, шалгаж, санаа тавих ёстой. Хэрвээ Бурханд өргөсөн тахил Бурханы сайн мэдээний ажлыг түгээхэд зүй ёсоор зарцуулагдаж чадахгүй, харин хайр найргүй үрэгдэж, гарз болж, эсвэл бүр ёрын муу хүмүүст булаагдаж, гарт орвол энэ зохистой юу? Энэ нь удирдагч, ажилчдын хувьд хариуцлага алдсан хэрэг биш гэж үү? (Тийм.) Энэ бол тэдний хувьд хариуцлага алдсан хэрэг мөн. Тиймээс удирдагч, ажилчид энэ ажлыг хийх ёстой. Энэ бол тэдний зайлшгүй үүрэг юм. Тахилыг сайтар удирдаж, сайн мэдээний ажлыг түгээх болон Бурханы удирдлагатай холбоотой ямар ч ажилд зөв ашиглах боломжтой болгох нь удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага бөгөөд үүнийг үл тоомсорлож болохгүй. Ах эгч нар Бурханд өргөх жаахан мөнгийг шаргуу зүтгэн байж хуримтлуулдаг. Удирдагч, ажилчид хайхрамжгүй байж, үүргээ үл тоомсорлосноос болж энэ мөнгө ёрын муу хүмүүсийн гарт орж—ёрын муу хүмүүс үүнийг замбараагүй үрж, гарздаж, эсвэл бүр булаалаа гэж бодъё. Үр дүнд нь удирдагч, ажилчдад замын зардал юм уу амьжиргааны зардал хүрэлцэхгүй болж, Бурханы үгийн ном хэвлэх, эсвэл шаардлагатай төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдаж авах цаг болоход хүртэл мөнгө хүрэлцэхгүй болно. Энэ нь ажлыг саатуулж байгаа хэрэг биш үү? Ах эгч нарын өргөсөн мөнгийг зүй зохистой ашиглахын оронд ёрын муу хүмүүс гартаа авч, Бурханы гэрийн ажилд мөнгө зарцуулах хэрэгтэй болоход мөнгө хүрэлцэхгүй бол ажил саад тотгорт учраагүй гэж үү? Удирдагч, ажилчид хариуцлагаа биелүүлж чадаагүй биш үү? (Тийм.) Удирдагч, ажилчид хариуцлагаа биелүүлж чадаагүй, тахилыг сайн удирдаагүй, сайн нярав байгаагүй, эсвэл энэ ажилтай холбоотой хариуцлагаа биелүүлэхэд зүрх сэтгэлээ зориулаагүй учраас тахил алдагдаж, чуулганы зарим ажил зогсонги байдалд орж, эсвэл хэсэг хугацаанд зогссон. Удирдагч, ажилчид үүний төлөө асар их хариуцлага үүрэхгүй гэж үү? Энэ бол нүгэл хилэнц. Чи эдгээр тахилыг булааж, үрж, гарздаагүй байж магадгүй, чи өөрийн халаасандаа хийгээгүй байж магадгүй, гэхдээ чиний хайхрамжгүй байдал, хариуцлага алдсанаас болж ийм нөхцөл байдал үүссэн. Чи үүний хариуцлагыг үүрэх ёстой биш үү? (Тийм.) Энэ бол үүрэх ёстой маш том хариуцлага юм!

II. Данс тооцоог шалгах

Удирдагч, ажилчид ажлаа хийхдээ төрөл бүрийн ажлын зохицуулалтыг зүй ёсоор хэрэгжүүлж, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөж чаддаг байхаас гадна тахилыг сайн хамгаалах ёстой. Тэд Бурханы гэрийн шаардлагын дагуу, тахилыг системтэй удирдах тохирох хүмүүсийг олж, үе үе данс тооцоог шалгаж байх ёстой. Зарим хүн: “Нөхцөл байдал зөвшөөрөхгүй байхад би яаж шалгах юм бэ?” гэж асуудаг. “Нөхцөл байдал зөвшөөрөхгүй байна” гэдэг нь данс тооцоог шалгахгүй байх шалтгаан мөн үү? Нөхцөл байдал зөвшөөрөхгүй байсан ч чи шалгаж болно; хэрвээ өөрөө очиж чадахгүй бол хяналт тавиулахаар найдвартай, тохирох хүнийг явуулж, нярав тахилыг зохих ёсоор хамгаалж байгаа эсэх, данс тооцоонд ямар нэг зөрүү байгаа эсэх, нярав найдвартай эсэх, сүүлийн үед байдал нь ямар байгаа, сөрөг байсан эсэх, тодорхой нөхцөл байдалтай тулгарахдаа айсан эсэх, урвах магадлалтай эсэхийг харах ёстой. Гэрийнх нь санхүү хэцүү байгаа гэж сонссон гэж бодъё—тэд тахилыг шамшигдуулах боломжтой юу? Нөхөрлөл хийж, нөхцөл байдлыг судалснаар, нярав нэлээд найдвартай, тахилд хүрч болохгүй гэдгийг мэддэг, гэрийнх нь санхүү хэчнээн хэцүү байсан ч тахилд гар хүрээгүй гэдгийг харна, мөн урт хугацааны ажиглалтаар нярав бүрэн найдвартай гэдэг нь батлагдана. Түүнчлэн, тахил хадгалж байгаа байшингийн орчин тойрон аюултай эсэх, тэнд ах эгч нараас хэн нэгэн агуу улаан лууд баривчлагдсан эсэх, тахилын няравт ямар нэг аюул тулгарсан эсэх, тахилыг тохиромжтой газар хадгалж байгаа эсэх, тэдгээрийг шилжүүлэх шаардлагатай эсэхийг шалгах хэрэгтэй. Хэдийд ч зохих хариу арга хэмжээ авч, төлөвлөгөө гаргахын тулд нярвын гэрийн орчин, нөхцөл байдлыг байнга шалгаж байх ёстой. Ингэх зуураа чи бас аль баг сүүлийн үед шинэ төхөөрөмж авсан, тэр төхөөрөмжүүдийг яаж олж авсан талаар үе үе асууж сураглах ёстой. Хэрвээ худалдаж авсан бол худалдаж авахаас нь өмнө хэн нэгэн өргөдлийг хянаж, гарын үсэг зурсан эсэх, өндөр үнээр авсан уу, эсвэл зах зээлийн боломжийн үнээр авсан уу, шаардлагагүй мөнгө үрсэн эсэх гэх мэтийг чи асуух ёстой. Данс тооцоог шалгаж, хянахад бүртгэлд ямар ч асуудал гараагүй ч зарим худалдан авагч тахилыг үрэлгэн байдлаар байнга үрэн таран хийж байсан нь илэрлээ гэж бодъё. Ямар нэг зүйл хэчнээн үнэтэй байсан ч тэд худалдаж авна; түүнчлэн бараа хямдарна, үнэ нь буурна гэдгийг сайн мэдэж байхдаа хүлээлгүй, шууд худалдаж авдаг бөгөөд сайн юм, дээд зэрэглэлийн юм, хамгийн сүүлийн үеийн загварыг авдаг. Эдгээр худалдан авагч зарчимгүй, үрэлгэн байдлаар мөнгө үрдэг бөгөөд Бурханы гэрт эд зүйл худалдаж авахдаа яг л дайсандаа юм хийж өгч байгаа юм шиг тахилыг үрдэг. Тэд хэзээ ч зарчмын дагуу хэрэгцээтэй зүйл худалдаж авдаггүй, зүгээр л тааралдсан дэлгүүрээрээ орж, үнэ өртөг, чанар нь хамаагүй шууд худалдаж авдаг. Эд зүйлсийг авчирсны дараа хэдхэн хоног хэрэглээд эвдэрдэг бөгөөд эвдрэх үед нь эдгээр худалдан авагч засуулдаггүй—шинийг худалдаж авдаг. Данс тооцоог шалгаж, санхүүгийн зарлагыг хянах үед зарим хүн тахилыг ноцтой үрэн таран хийж, гарздаж байсан нь илэрвэл үүнийг яаж шийдвэрлэх вэ? Тэр хүмүүст сахилгажуулах сануулга өгөх үү, эсвэл нөхөн төлбөр төлүүлэх үү? Мэдээж аль аль нь шаардлагатай. Хэрвээ тэдний зүрх сэтгэл зөв биш, тэд зүгээр л шүтлэггүй хүн, үл итгэгч, диавол болох нь илэрвэл тэдэнд зүгээр л сахилгажуулах сануулга өгөх, эсвэл засах замаар асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Үнэнийг хэчнээн нөхөрлөсөн ч тэд хүлээж авахгүй; тэднийг хэчнээн зассан ч тэд нухацтай авч үзэхгүй. Хэрвээ нөхөн төлбөр төл гэвэл тэд төлнө, гэхдээ ирээдүйд мөн л адилхан үйлдсээр байх бөгөөд өөрчлөгдөхгүй. Тэд Бурханы гэрийн шаардлагын дагуу үйлдэхгүй нь лавтай; харин дураараа, хөнгөн хуумгай, зарчимгүй үйлдэнэ. Ийм төрлийн хүнийг яаж зохицуулах вэ? Цаашид тэднийг ашиглаж болох уу? Тэднийг ашиглах ёсгүй; хэрвээ ашиглавал удирдагч, ажилчид нь том мангарууд—тэд зүгээр л хэтэрхий тэнэг юм! Ийм үл итгэгчид илрэх үед тэднийг даруй чөлөөлж, таягдан хаяж, чуулганаас зайлуулах ёстой. Тэд үйлчлэл үзүүлэхэд ч тэнцэхгүй—тэд ингэхэд тохирохгүй!

Удирдагч, ажилчид данс тооцоо, зарлагыг шалгах үедээ зөвхөн үрэн таран хийсэн, гарзадсан байдал юм уу зарим нэг үндэслэлгүй зарлагыг илрүүлээд зогсохгүй, энэ ажлыг хийж байгаа зарим хүн ёс жудаг дорой, өөдгүй, аминч бөгөөд чуулганы ажилд хохирол учруулсныг олж мэдэж магадгүй. Хэрвээ ийм нөхцөл байдал илэрвэл яаж шийдвэрлэх вэ? Амархан: Чи газар дээр нь шийдвэрлэж, зохицуулах ёстой—тэр хүмүүсийг халж, дараа нь энэ ажлыг хийлгэхээр тохирох хүмүүсийг сонго. Тохирох хүмүүс гэдэг нь хүн чанар нь стандартад нийцсэн, мөс чанар, эрүүл ухаантай, Бурханы гэрийн зарчмын дагуу аливааг зохицуулж чаддаг хүмүүс юм. Тэд Бурханы гэрт юм худалдаж авахдаа хэмнэлттэй мөртөө харьцангуй хэрэгцээтэй, эдэлгээ сайтай, худалдаж авах зайлшгүй шаардлагатай зүйлсийг авна. Тэд заавал хямд юм авах гэж зүтгэхгүй ч хамгийн үнэтэйг нь авах шаардлагагүй гэж үздэг; ижил төрлийн бүтээгдэхүүнүүд дотроос үнэлгээ, нэр хүнд сайтай, үнэ нь тохиромжтойг нь сонгох бөгөөд мэдээж баталгаат хугацаа нь урт байвал бүр сайн. Бурханы гэрт худалдан авалт хийлгэхээр ийм төрлийн хүнийг олох ёстой. Тэд зүрх сэтгэлдээ зөв байж, үйлдэл хийхдээ Бурханы гэрийг бодолцож, юмыг нарийн бодож тунгаадаг байх ёстой; мөн Бурханы гэрийн шаардлагын дагуу аливааг зохицуулж, биеэ зөв авч явж, төлөв түвшин үйлдэж, бөөрөнхийлөлгүй, тодорхой байх ёстой. Ийм хүнийг олмогцоо Бурханы гэрийн төлөө хэдэн зүйл зохицуулуулж, ажигла. Хэрвээ харьцангуй тохирохоор санагдвал ашиглаж болно. Гэхдээ тэрийг зохицуулчихлаа гээд ингээд дуусаагүй—цаашид чи тэдэнтэй уулзаж, нөхөрлөж, ажлыг нь шалгах ёстой. Зарим нь: “Тэдэнд итгэж болохгүй хэрэг үү?” гэж асуудаг. Энэ нь бүхэлдээ итгэлцэлгүйгээс болсон хэрэг биш—заримдаа итгэж байсан ч шалгалт хийх л хэрэгтэй. Юуг шалгах вэ? Зарчмыг ойлгоогүй үедээ хэрэгжүүлэлтдээ гажуудал гаргасан эсэх, эсвэл гажууд ойлголт өвөрлөсөн эсэхийг хар. Хяналт тавих замаар тэдэнд туслах нь зайлшгүй шаардлагатай. Жишээ нь, зах зээл дээр маш эрэлттэй нэг зүйл байгаа боловч Бурханы гэрт хэрэг болох эсэхийг мэдэхгүй байна, хэрвээ одоо худалдаж авахгүй бол ирээдүйд зарагдахаа больчих вий гэж санаа зовж байна гэж тэд хэллээ гэж бодъё. Үүнийг яаж зохицуулахыг тэд чамаас асуудаг. Хэрвээ чи мэдэхгүй бол тэднийг тэр мэргэжлийн ажилд оролцдог хүн рүү явуулж асуулгах хэрэгтэй. Тэгэхэд тэр мэргэжилтэн тэр зүйл бол зүгээр л нэг сонин содон зүйл, ихэнхдээ хэрэглэгдэхгүй, үүнд мөнгө үрэх шаардлагагүй гэж хэлдэг. Мэргэжилтний саналд үндэслэн тэр зүйлийг худалдаж авах шаардлагагүй, худалдаж авах нь гарз болно, одоо худалдаж авахгүй байлаа гээд алдагдал болохгүй гэж шийддэг. Удирдагч, ажилчид ажлаа энэ хэмжээнд хүртэл хийх ёстой. Аливаа зүйл хэчнээн чухал эсвэл ялихгүй байх нь хамаагүй, хэрвээ тэд олж харж, бодож тунгааж, олж мэдэж чадаж байвал бүгдийг нь нэгэн ижил хянан дагаж, шалгаж, Бурханы гэрийн шаардлагын дагуу тогтсон журмаар хийх ёстой. Үүнийг л хариуцлагаа биелүүлэх гэнэ.

Зарим хүн байнга ямар нэг зүйл худалдаж авах өргөдөл гаргаж, Бурханы гэрээс тухайн бүтээгдэхүүнүүдийг авч өгөхийг хүсдэг бөгөөд нарийн хянаж, шалгасны дараа хүссэн таван зүйлийнх нь ердөө нэгийг л худалдаж авах шаардлагатай, нөгөө дөрвийг нь авах шаардлагагүй болох нь ихэвчлэн тогтоогддог. Ийм тохиолдолд яах ёстой вэ? Тэдний өргөдөл гаргасан зүйлсийг чанд хянаж, бодолцож үзэх ёстой, яаран худалдаж авч болохгүй. Тэр хүмүүс ажилд хэрэгтэй гэж хэлснээс нь болоод л худалдаж авч болохгүй—ажлын нэр барьж дур зоргоороо өргөдөл гаргахыг тэр хүмүүст зөвшөөрч болохгүй. Энэ хүмүүс ямар ч нэр барьсан, хэчнээн яарч байсан хамаагүй, удирдагч, ажилчид юм уу тахилыг удирдах үүрэгтэй хүмүүс зүрх сэтгэлдээ туйлын тогтвортой байх ёстой. Тэд эдгээр зүйлийг нягт нямбай шалгаж, нягтлах ёстой; өчүүхэн төдий ч алдаа байж болохгүй. Зайлшгүй худалдаж авах шаардлагатай зүйлсийг удирдагчид судалж, зөвшөөрөл өгөх ёстой бөгөөд хэрвээ худалдаж авах нь зайлшгүй шаардлагатай биш бол татгалзах ёстой, баталж болохгүй. Хэрвээ удирдагч, ажилчид энэ ажлыг нарийн нягт, бодитой, гүнзгий хийвэл тахил үрэн таран, гарз болох тохиолдлыг бууруулна, бүр цаашлаад, мэдээж үндэслэлгүй зарлагыг бүр ч их бууруулна. Энэ ажлыг хийх нь бүртгэсэн орлого, зарлага данс тооцоонд ямар байгааг, тоо нь хэд байгааг анхааралтай харах төдий асуудал биш юм. Энэ бол хоёрдугаар зэргийн асуудал. Хамгийн чухал зүйл нь зөв сэтгэлтэй байх ёстой бөгөөд зарлага бүрийг, бичилт бүрийг өөрийнхөө банкны дансны бичилт мэтээр үзэх ёстой. Тэгвэл чи тэдгээрийг нарийвчлан харж, санаж чадна, бас ойлгож чадна—хэрвээ алдаа мадаг, асуудал гарвал чи ялгаж салгаж чадна. Хэрвээ чи тэдгээрийг өөр хүний данс, эсвэл олон нийтийн данс гэж үзвэл нүд чинь сохорч, ухаан санаа чинь балартаж, ямар ч асуудлыг илрүүлж чадахгүй нь лавтай. Зарим хүн банканд жаахан мөнгө хадгалдаг бөгөөд сар бүр хуулгаа уншиж, хүүгээ хардаг, дараа нь дансаа шалгадаг—сар бүр хэдийг үрсэн, хэдэн удаа зарлага гаргасан, хэдийг орлого болгосноо шалгадаг. Бичилт бүр оюун санаанд нь бүртгэгддэг, тэд тоо бүрийг гэрийн хаягаа мэддэг шигээ сайн мэддэг бөгөөд оюун санаандаа тодорхой санадаг. Хэрвээ хаа нэгтээ асуудал гарвал тэд нэг хараад л олж мэддэг, өчүүхэн төдий алдааг ч анзааралгүй өнгөрөөдөггүй. Хүмүүс өөрсдийн мөнгөнд ийм нямбай хандаж чаддаг мөртөө Бурханы тахилд ийм санаа тавьдаг уу? Миний бодлоор, хүмүүсийн 99.9% нь тэгдэггүй, тиймээс Бурханы тахилыг хүмүүст хадгалуулахаар өгөх үед үрэн таран хийх, гарздах, янз бүрийн үндэслэлгүй зарлага гаргах тохиолдол ихэвчлэн гардаг ч хэн ч үүнийг асуудал гэж боддоггүй, энэ ажлыг хариуцсан хүмүүс ч мөс чанарын зэмлэлийг хэзээ ч мэдэрдэггүй. Зуун юань алдах юу ч биш—тэд мянга, арван мянгыг алдсан ч зүрх сэтгэлдээ зэмлэл, сэтгэлийн өр, буруутгал мэдэрдэггүй. Энэ асуудал дээр хүмүүс яагаад ийм мунгинуу байдаг юм бэ? Энэ нь ихэнх хүн зөв сэтгэлтэй байдаггүйг илтгэж байгаа биш үү? Чи банканд хэдэн төгрөг хадгалснаа яаж ийм тодорхой мэддэг юм бэ? Бурханы гэрийн мөнгийг чамаар хамгаалуулахаар дансанд чинь түр байршуулахад чи нухацтай авч үздэггүй, тоодоггүй. Энэ ямар гээчийн сэтгэлгээ вэ? Бурханы тахилыг хамгаалах тухайд чи үнэнч ч биш байж Бурханд итгэгч хэвээрээ юу? Хүмүүсийн тахилд хандах хандлага нь Бурханд хандах хандлагынх нь нотолгоо юм—тахилд хандах хандлага нь маш ихийг хэлж өгдөг. Хүмүүс тахилд хайхрамжгүй ханддаг бөгөөд санаа тавьдаггүй. Тахил алга боллоо гээд тэд харамсдаггүй; тэд хариуцлага хүлээдэггүй, тоодоггүй. Тэгвэл тэд Бурханд ч бас адилхан хандлагаар ханддаггүй гэж үү? (Тэгдэг.) “Бурханы тахил бол Түүнийх. Би шунаж, булаагаагүй цагт бүх зүйл зүгээр. Хэн булаана, тэр шийтгүүлнэ—тэр бол тэдний хэрэг, тэд хүртэх ёстойгоо л хүртэж байна. Энэ надад ямар ч хамаагүй. Би үүнд санаа тавих үүрэггүй” гэж хэлдэг хүн байна уу? Энэ үг зөв үү? Мэдээж зөв биш. Тэгвэл хаанаа буруу байна вэ? (Тэдний зүрх сэтгэл зөв биш; тэд Бурханы гэрийн ажлыг хамгаалдаггүй, тахилыг ч хамгаалдаггүй.) Ийм төрлийн хүний хүн чанар ямар байдаг вэ? (Аминч, өөдгүй. Тэд өөрсдийн юманд маш их санаа тавьж, маш сайн хамгаалдаг боловч Бурханы тахилд санаа тавьдаггүй, асууж сурагладаггүй. Ийм хүмүүсийн хүн чанар маш муу байдаг.) Гол нь аминч, өөдгүй. Ийм төрлийн хүмүүс хүйтэн цуст биш гэж үү? Тэд аминч, өөдгүй, хүйтэн цуст, хүний мэдрэмжгүй. Ийм хүмүүс Бурханыг хайрлаж чадах уу? Тэд Түүнийг дуулгавартай дагаж чадах уу? Тэд Бурханаас эмээдэг сэтгэлтэй байж чадах уу? (Үгүй.) Тэгвэл ийм хүмүүс юуны төлөө Бурханыг дагадаг вэ? (Ерөөл хүртэхийн төлөө.) Энэ нь ямар ч ичгүүргүй хэрэг биш гэж үү? Хүн Бурханы тахилд хэрхэн хандаж байгаа нь тухайн хүний уг чанар юу болохыг хамгийн их илчилдэг. Хүмүүс үнэндээ Бурханы төлөө юу ч хийж чаддаггүй. Тэд үүргээ жаахан биелүүлж чадлаа ч гэсэн энэ нь маш хязгаарлагдмал байдаг. Хэрвээ чи Бурханд харьяалагддаг тахилд ч зөв хандаж, сайн хамгаалж чадахгүй бол, хэрвээ чи тийм үзэл бодол, хандлага өвөрлөдөг бол хамгийн хүн чанаргүй хүн биш гэж үү? Бурханыг хайрладаг гэж хэлдэг чинь худал биш үү? Энэ нь хуурмаг биш гэж үү? Энэ бол дэндүү хуурмаг хэрэг! Ийм төрлийн хүнд ямар ч хүн чанар байхгүй—Бурхан ийм хог шаарыг аварна гэж үү?

III. Бүх төрлийн зардлыг хянан дагаж, судалж, шалгаж, хатуу хяналт тавих

Удирдагч, ажилчид Бурханы гэрийн сайн нярав байхын тулд сайн хийх ёстой эхний ажил бол тахилыг зүй зохистой удирдах явдал юм. Тахилыг зүй зохистой хадгалахаас гадна тахилын зарцуулалтад хатуу хяналт тавих ёстой. Хатуу хяналт тавина гэж юу гэсэн үг вэ? Юуны түрүүнд, үндэслэлгүй зарлагыг бүрмөсөн зогсоож, тахилыг үрэн таран хийж, үрэхийн оронд тахилын зарлага бүрийг үндэслэлтэй, үр ашигтай байлгахаар чармайхыг хэлнэ. Хэрвээ үрэлгэн байдал юм уу үрэн таран хийсэн тохиолдол илэрвэл удирдагч, ажилчид үүнийг даруй зогсоогоод зогсохгүй хариуцлага тооцож, мөн энэ ажлыг хийхэд тохирох хүмүүсийг олж тогтоох ёстой. Удирдагч, ажилчид удирдлагынхаа хүрээн дэх зарлага бүр хаашаа явж, юунд зарцуулагдаж байгааг яг таг мэдэж байх ёстой бөгөөд эдгээр зүйлийг хатуу чанд хянах ёстой. Жишээ нь, өрөөнд сэнс дутагдаж байвал хэн худалдаж авах, хэдэн төгрөг зарцуулах, ямар үйлдэлтэй байвал хамгийн тохиромжтой талаар зааварчилгаа өгөх ёстой. Зарим удирдагч, ажилчин: “Бид завгүй; хамт явж худалдаж авах цаг гаргаж чадахгүй” гэж хэлдэг. Чамд өөрөө явж худалдаж ав гэж хэлээгүй. Чи энэ ажлыг зохицуулах сайн хүн, хэв чанартай хүнийг олох ёстой. Үүнийг худалдаж авахуулахаар мунхаг, эсвэл сэтгэл буруутай муу хүнийг бүү явуул. Хэвийн хүн чанартай хүмүүс тохирох үйлдэлтэй, тохирох үнэтэй зүйл худалдаж авах ёстой гэдгээ мэддэг—илүү дутуу олон үйлдэл хэрэггүй бөгөөд хавьгүй их үнэтэй байдаг. Харин сэтгэл буруутай, тансаглах дуртай хүмүүс элдэв янзын үйлдэл холилдсон, бодит хэрэглээгүй зүйл худалдаж авдаг нь илүү их өртөгтэй тусдаг. Худалдан авагч нь эрүүл ухаантай байх ёстой; зарчмыг ойлгодог байх ёстой. Худалдаж авсан зүйлс нь их өртөгтэй тусахгүй бодит хэрэглээтэй байх ёстой бөгөөд хүн бүрд тохиромжтой гэж санагдах ёстой. Хэрвээ чи мөнгө хаа хамаагүй үрж, үрэн таран хийх дуртай, хариуцлагагүй хүнээр энэ худалдан авалтыг хийлгэвэл тэр зүгээр л сэнс худалдаж авах үнээс арав дахин их үнээр хамгийн дээд зэрэглэлийн агааржуулагч худалдаж авна. Тэд бага зэрэг илүү үнэтэй ч хүнийг эн тэргүүнд тавих ёстой—тэр агааржуулагч агаар шүүгээд зогсохгүй чийгшил, температурыг тохируулж чаддаг, мөн янз бүрийн цаг тохируулагч, горимтой гэж итгэдэг. Энэ үрэлгэн байдал биш гэж үү? Энэ бол үрэлгэн байдал, үрэн таран хийх явдал юм. Тэр хүн зүгээр л таашаал хайж байгаа бөгөөд бодит хэрэглээтэй зүйл худалдаж авахын тулд биш, харин зугаагаа гаргахын тулд, гайхуулахын тулд мөнгө үрж байна. Ийм хүмүүс сэтгэл буруутай байдаг. Хэрвээ тэд өөрсдөдөө юм худалдаж авбал мөнгө хэмнэх арга хайж, хямдралтай бараа харж, үнэ хаялцахыг хичээдэг. Тэд чадвал мөнгөө хэмнэдэг—хямд байх тусмаа сайн. Гэтэл Бурханы гэрт юм худалдаж авахдаа хэчнээн их мөнгө үрж байгаагаа тоодоггүй. Тэд хямдхан зүйлс рүү харах ч үгүй; зүгээр л үнэтэй, дээд зэрэглэлийн, хамгийн сүүлийн үеийн юм авахыг л хүсдэг. Энэ нь тэдний сэтгэл буруутай гэсэн үг. Сэтгэл буруутай хүмүүсийг ашиглаж болох уу? (Үгүй.) Бурханы гэрийн ажлыг зохицуулахдаа сэтгэл буруутай хүмүүс зөвхөн утгагүй, үнэ цэнгүй зүйл л хийдэг. Тэд мөнгийг зөв зүйлд зардаггүй; зүгээр л тахилыг үрж, үрэн таран хийдэг бөгөөд тэдний зарлага бүр нь үндэслэлгүй байдаг.

Бас ядуу сэтгэлгээтэй зарим хүн байдаг бөгөөд тэд Бурханы гэрт юм худалдаж авахдаа хамгийн хямдыг нь авах ёстой, хямд байх тусмаа сайн гэж итгэдэг. Тэд үүнийг Бурханы гэрийн мөнгийг хэмнэж байна гэж боддог тул зөвхөн хуучирсан, хямдралтай бараа худалдаж авдаг. Үр дүнд нь тэд чанаргүй, хамгийн хямд машин худалдаж авдаг. Эдгээр машин ашиглаж эхэлмэгц эвдэрдэг бөгөөд засахын аргагүй, ашиглах боломжгүй болдог. Тэгээд хангалттай чанартай, хэвийн ашиглаж болох өөр машин худалдаж авах шаардлагатай болж, дахиад мөнгө зарцуулдаг. Энэ мунхаг хэрэг биш үү? Ийм хүмүүсийг харамч, ядуу сэтгэлгээтэй гэж хэлдэг. Тэд үргэлж Бурханы гэрийн мөнгийг хэмнэхийг хүсдэг ч нарийлж, хэмнэснээс нь болж ямар үр дүн гардаг вэ? Энэ нь гарз, мөнгийг үрэн таран хийх явдал болж хувирдаг. Тэд бүр өөрсдийгөө өмгөөлж: “Би зориуд тэгээгүй. Би сайн санасандаа л тэгсэн—би зүгээр л Бурханы гэрийн мөнгийг хэмнэхийг хичээсэн—би мөнгийг хаа хамаагүй үрэхийг хүсээгүй” гэж хэлдэг. Тэдний тэгэхийг хүсээгүй нь ямар нэг хэрэг болж байна уу? Үнэндээ тэд мөнгийг хаа хамаагүй үрж байгаа бөгөөд үнэхээр үрэлгэн байдал үүсгэж, мөнгө, хүний хүчийг үрж байна. Ийм хүмүүсийг бас ашиглаж болохгүй—тэд бол мунхаг, хангалттай овсгоотой биш. Товчхондоо, сэтгэл буруутай хүмүүсийг Бурханы гэрт худалдан авалт хийлгэхээр ашиглаж болохгүй, мунхаг хүмүүсийг ч бас ашиглаж болохгүй. Худалдан авалт хийх тодорхой хэмжээний туршлагатай, тодорхой хэв чанартай, бүх зүйлийг гажуудалгүйгээр хардаг овсгоотой хүмүүсийг ашиглах ёстой. Юу ч худалдаж авсан бай, тэр нь бодит хэрэглээтэй байх ёстой бөгөөд үнэ нь боломжийн байх ёстой, эвдэрлээ ч засахад амархан, сэлбэг нь олдоцтой байх ёстой. Энэ бол үндэслэлтэй хэрэг. Зарим хүн ямар нэг зүйл худалдаж авсныхаа дараа буцаах хугацаа нь нэг сар гэдгийг хараад хурдхан шиг туршиж үзээд, сарын дотор үр дүнгээ хардаг. Хэрвээ бага зэрэг доголдолтой, сайн ажиллахгүй байвал тэд даруй буцааж, өөр зүйл сонгож, алдагдлыг бууруулдаг. Ийм хүмүүс харьцангуй сайн хүн чанартай байдаг. Хүн чанаргүй хүмүүс юм худалдаж аваад хажуу тийш нь шидчихдэг. Тэд ямар нэг асуудал байгаа эсэх, эдэлгээ даах эсэхийг нь шалгаж үздэггүй, баталгаат хугацаа нь хэр удаан, эсвэл хэр хугацаанд буцаах боломжтойг ч хардаггүй—тэд энэ бүхнийг тоодоггүй. Нэг өдөр гэнэт сонирхол нь төрөөд, нөгөөхөө аваад туршиж үздэг, тэгэх үедээ л эвдэрхий гэдгийг нь олж мэддэг. Тэд баримтыг нь шалгаад буцаах хугацаа нь өнгөрсөн, барааг буцаах боломжгүй болсныг хардаг. Тэгээд тэд: “Тэгвэл дахиад нэгийг авъя” гэж хэлдэг. Энэ үрэлгэн байдал биш гэж үү? “Дахиад нэгийг авъя”—энэ үгнээс болж Бурханы гэр дахиад мөнгө гаргах хэрэгтэй болдог. Дахиад нэгийг худалдаж авах хүсэлт гаргах нь өнгөн дээрээ чуулганы ажлын төлөө, үндэслэлтэй зардал мэт харагдавч үнэндээ үүний цаад шалтгаан нь худалдаж авсныхаа дараа барааг цаг тухайд нь шалгаагүй, үүрэгтээ хайнга хандсанаас болсон байдаг. Тахилын нэг хэсэг хий дэмий үрэгдэж, дахиад төлбөр төлөгддөг бөгөөд шинэ барааг хадгалах сайн хүн байхгүй хэвээр тул тэр нь бас л удалгүй эвдэрдэг. Эдгээр зүйлийг хянаж, гарч ирсэн асуудлыг шийдвэрлэх хэн ч байхгүй байгаа нь гайхмаар—удирдагч, ажилчид юу хийж байна вэ? Тэд энэ ажилтай холбоотой үүрэг хариуцлагаа бүрмөсөн умартсан—тэд хянах, шалгах, нягтлах үүргээ биелүүлээгүй, тиймээс тахил ийм маягаар үрэгдэж, үрэн таран болдог. Хэрвээ худалдан авагчид нь хариуцлагатай хүмүүс байвал худалдаж авсан зүйл нь бодит хэрэглээгүй гэдгийг хармагцаа даруй буцаана. Энэ нь алдагдал, үрэлгэн байдлыг бууруулдаг. Хэрвээ тэд сэтгэл буруутай, хариуцлагагүй хүмүүс байвал чанаргүй зүйл худалдаж авч, улмаар тахилыг үрдэг. Тэгвэл мөнгөний энэ алдагдлыг яг хэнд хамаатуулах ёстой вэ? Худалдан авагч болон удирдагч, ажилчид бүгд үүнд хариуцлага хүлээх ёстой биш үү? Хэрвээ удирдагч, ажилчид энэ хэрэгт ухамсартай, бодитой, нягт нямбай хандсан бол эдгээр асуудал илрэх байсан биш үү? Эдгээр дутагдлыг нөхөх байсан биш үү? (Тийм.) Хэрвээ удирдагч, ажилчид тахилын зарцуулалтын байдлыг шалгахаар янз бүрийн газрын чуулганд очдог бол асуудлыг олж илрүүлж, ийм үрэлгэн байдал, үрэн таран хийх явдлыг арилгаж чадна. Хэрвээ удирдагч, ажилчид залхуу, хариуцлагагүй бол үндэслэлгүй зарлага, үрэлгэн байдал, үрэн таран хийх явдал давтагдсаар байх болно—эдгээр нь газар авсаар байх болно. Юу үүнийг газар авахуулдаг вэ? Энэ нь удирдагч, ажилчид бодит ажил хийхгүй, харин өөрсдийгөө бусдаас дээгүүр тавьж, үр дүн муутай түшмэл шиг авирлаж байгаатай холбоотой биш гэж үү? (Тийм.) Ийм удирдагч, ажилчдад мөс чанар, эрүүл ухаан байдаггүй, бас хүн чанар байдаггүй. Учир нь чуулганы зарцуулж буй бүх мөнгө Бурханы гэрийнх, бүгд Бурханы тахил бөгөөд энэ нь өөрсдөд нь хамаагүй гэж тэд итгэдэг тул санаа тавьдаг ч үгүй, асуудаг ч үгүй, үл тоомсорлодог. Ихэнх хүн Бурханы гэрийн мөнгийг зарцуулах ёстой, яаж ч зарцуулсан зүгээр, халааслахгүй, завшихгүй л бол үрэгдсэн ч хамаагүй, энэ нь зүгээр л хүмүүс туршлага худалдаж авч, мэдлэгээ тэлж байгаа хэрэг гэж итгэдэг. Удирдагч, ажилчид үүнийг хараагүй дүр эсгэдэг: “Хэн ч тэр мөнгийг хүссэнээрээ үрж, хүссэнээ худалдаж авч болно. Хэчнээн их үрэгдэх нь хамаагүй—мөнгийг үрсэн хүн л хариуцлага хүлээнэ, ирээдүйд тэд л шийтгүүлж, цээрлүүлэлт хүртэнэ—энэ надад ямар ч хамаагүй. Эцсийн эцэст би үрсэн биш дээ, бас ямар миний мөнгийг үрсэн биш дээ” гэж боддог. Энэ нь төсвийн мөнгийг үрэхэд шүтлэггүй хүний баримталдаг үзэл бодол, хандлагатай адилхан биш гэж үү? Энэ нь яг л тэд дайсныхaa мөнгийг үрж байгаатай мэт байдаг. Шүтлэггүй хүн үйлдвэрт ажиллахдаа, хэрвээ удирдлага сул байвал нийтийн эд зүйлсийг байнга хулгайлж гэртээ аваачдаг, эсвэл хайхрамжгүй сүйтгэдэг бөгөөд хэрвээ ямар нэг юм эвдэрвэл үйлдвэрээр шинийг авахуулдаг. Тэд үйлдвэрт юм худалдаж авахдаа зөвхөн сайн, үнэтэй зүйл авдаг. Ямартай ч мөнгийг дураараа, ямар ч хязгааргүйгээр үрдэг. Хэрвээ Бурханд итгэгчид тахилд бас ийм сэтгэлгээгээр хандвал тэд аврагдаж чадах уу? Бурхан ийм бүлэг хүн дээр ажиллах уу? (Үгүй.) Хэрвээ хүмүүс Бурханы тахилд ийм хандлагаар хандвал ийм хүмүүст Бурхан ямар хандлагаар ханддагийг Надаар хэлүүлэлтгүйгээр чи мэдэх учиртай.

Хүний Бурханд хандах хандлага ямар вэ гэдгийн хамгийн шууд илрэл бол тахилд хандах хандлага нь юм. Тахилд хандах чиний хандлага ямар байна, Бурханд хандах хандлага чинь тийм л байна. Хэрвээ чи тахилд өөрийнхөө банкны дансны бичилтэд ханддаг шиг нягт нямбай, болгоомжтой, хянуур, чанд, хариуцлагатай, анхааралтай ханддаг бол Бурханд хандах хандлага чинь үүнээс нэг их зөрөхгүй. Хэрвээ тахилд хандах чиний хандлага нийтийн өмчид, зах дээрх ногоонд ханддагтай адил—хэрэгтэй зүйлээсээ хэдийг хаа хамаагүй авчихаад, дургүй ногоогоо харах ч үгүй, хаана ч овоолсон байсан тоохгүй, хэн ч аваад хэрэглэсэн хамаагүй, газар унаад хүн гишгэсэн ч хараагүй дүр эсгэж, энэ бүхэн чамд хамаагүй гэж итгэдэг бол—чиний хувьд асуудал үүслээ гэсэн үг. Тахилд ингэж хандаж байгаа бол чи хариуцлагатай хүн мөн үү? Чам шиг хүн үүргээ сайн гүйцэтгэж чадах уу? Чиний хүн чанар ямархуу болох нь тодорхой байна. Товчхондоо, тахилыг удирдах ажилд удирдагч, ажилчдын гол үүрэг хариуцлага бол тахилыг сайтар хадгалахаас гадна дараагийн ажлыг хянан дагах явдал юм—хамгийн чухал нь данс тооцоог тогтмол шалгах, түүнчлэн төрөл бүрийн зарлагыг хянан дагах, судалж, шалгаж, хатуу хяналт тавих явдал юм. Тэд үрэлгэн байдал, үрэн таран хийх явдалд хүргэхээс өмнө үндэслэлгүй зарлагыг бүрмөсөн болиулах ёстой; хэрвээ үндэслэлгүй зарлага эдгээр зүйлд хэдийнээ хүргэсэн бол хариуцаж буй хүмүүст хариуцлага тооцож, сануулга өгч, нөхөн төлүүлэх ёстой. Хэрвээ чи энэ ажлыг ч сайн хийж чадахгүй бол хурдан огцор—удирдагч, ажилчны албан тушаалыг бүү эзэл, учир нь чи энэ ажлыг хийж чадахгүй байна. Хэрвээ чи энэ ажлыг ч хариуцаж, сайн хийж чадахгүй бол ямар ажил хийж чадах юм бэ? Надад цэгцтэй хэл дээ: Тахилтай холбоотойгоор удирдагч, ажилчдын хийх ёстой нийт хэдэн ажил байна вэ? (Нэгдүгээрт, хадгалах. Хоёрдугаарт, данс тооцоог шалгах. Гуравдугаарт, төрөл бүрийн зарлагыг хянаж, судалж, шалгаж, хатуу хяналт тавих; үндэслэлгүй зарлагыг болиулах ёстой бөгөөд хэн үрэлгэн байдал, үрэн таран хийх явдал үүсгэснээс үл хамааран хариуцлага тооцож, нөхөн төлүүлэх ёстой.) Эдгээр алхмын дагуу ажиллахад амархан уу? (Тийм.) Энэ бол ажиллах тодорхой тодорхойлсон арга барил юм. Хэрвээ чи ийм энгийн ажлыг ч хийж чадахгүй бол удирдагч, ажилчны хувьд—Бурханы гэрийн няравын хувьд юу хийж чадах юм бэ? Тахил үрэгдэж, үрэн таран болж байгаа тохиолдол газар сайгүй байхад удирдагч, ажилчны хувьд чи үүнийг мэдэхгүй, үүнд огт шаналахгүй байгаа бол зүрх сэтгэлд чинь Бурхан ер нь байна уу—Түүнд зориулсан орон зай ер нь байна уу? Энэ бол эргэлзээтэй зүйл юм. Чи Бурханыг хайрладаг зүрх сэтгэл чинь агуу, чамд Бурханаас эмээдэг сэтгэл үнэхээр байгаа гэж хэлдэг ч Түүний тахил ийм маягаар үрэгдэж, үрэн таран болоход чи яагаад ч юм үүнийг мэдэхгүй, огт шаналахгүй байна—энэ нь Бурханыг хайрлаж, Бурханаас эмээх сэтгэлийг чинь эргэлзээтэй болгохгүй гэж үү? (Тэгнэ.) Бурханыг хайрлаж, Бурханаас эмээх сэтгэл чинь байтугай итгэл чинь хүртэл эргэлзээтэй байна. Бурханыг хайрлаж, Бурханаас эмээдэг сэтгэл чинь тэсэж чадахгүй—энэ нь үндэслэлгүй! Тахилыг сайтар хадгалах нь удирдагч, ажилчдын биелүүлэх ёстой үүрэг бөгөөд мөн тэдний зайлсхийх аргагүй үүрэг хариуцлага юм. Хэрвээ тахилыг сайтар хадгалахгүй бол энэ нь тэдний зүгээс хариуцлага алдсан явдал юм—тахилыг муу хадгалдаг бүх хүнийг хуурамч удирдагч, хуурамч ажилчид гэж хэлж болно.

IV. Тахил хаана байгаа болон хадгалж буй хүмүүсийн янз бүрийн нөхцөл байдлын талаар даруй олж мэдэх нь

Удирдагч, ажилчид тахилын зарлагын байдлыг шалгаж, үндэслэлгүй зарлагыг шийдвэрлэхээс гадна өөр нэг хамгийн чухал ажилтай: Тэд тахил хаана байгааг, түүнчлэн тахил хадгалагчдын янз бүрийн нөхцөл байдлыг даруй олж мэдэх ёстой. Үүний зорилго нь ёрын муу хүмүүс, явуургүй санаа тээдэг хүмүүс, шунахай зүрх сэтгэлтэй хүмүүс хяналт сул байгааг ашиглан тахилыг завшихаас сэргийлэх явдал юм. Зарим хүн Бурханы гэрт маш олон зүйл байгааг, заримыг нь хэн ч харахгүй, бүртгэхгүй байгааг хараад тэдгээр зүйлийг хэзээ өөрийн хувийн өмч болгож, өөртөө ашиглах талаар үргэлж боддог. Ийм хүмүүс хаа сайгүй байдаг. Зарим хүн гаднаа бусдаас ашиг хонжоо хардаггүй, материаллаг зүйл, мөнгөнд нэг их шунадаггүй мэт харагддаг ч энэ нь нөхцөл байдал, орчин нь бүрдээгүйгээс л тэр—хэрвээ тахилыг хадгалуулахаар үнэхээр тэдний гарт өгвөл тэд завших магадлалтай. Зарим хүн: “Гэхдээ тэр өмнө нь их сайн хүн байсан шүү дээ: Тэр шунахай байгаагүй, зан араншин нь дажгүй байсан—тэгвэл яагаад цөөхөн хэдэн тахилыг гарт нь өгөхөд л тэр илчлэгдэв ээ?” гэж асуудаг. Энэ нь чи тэр хүмүүстэй их цагийг өнгөрүүлээгүй, тэднийг гүн гүнзгий ойлгоогүй, уг чанар-мөн чанарыг нь нэвт хараагүйгээс болж байгаа юм. Хэрвээ чи тэднийг ийм төрлийн хүн гэдгийг эрт ухаарсан бол тахил ёрын муу хүмүүсийн мэдэлд орох золгүй явдлаас хэлтрэх байсан юм. Тиймээс тахилыг ёрын муу хүмүүсийн гарт орохоос сэргийлэхийн тулд удирдагч, ажилчид өөр нэг илүү чухал ажилтай: тахил хаана байгааг, тахил хадгалагчдын янз бүрийн нөхцөл байдлыг даруй олж мэдэж, мэдээлэлтэй байх. Хэн нэгний мэдэлд хэдэн зуу, эсвэл хэдэн мянган юань байлаа гэж бодъё, хэрвээ тэр хүнд жаахан ч гэсэн мөс чанар байвал завшихгүй—гэхдээ хэдэн арав, хэдэн зуун мянга байвал ихэнх хүнд найдах аргагүй, энэ нь аюултай байх бөгөөд зүрх сэтгэл нь өөрчлөгдөж магадгүй. Тэдний зүрх сэтгэл яаж өөрчлөгдөж магадгүй вэ? Хэдэн зуу, хэдэн мянга нь хүний зүрх сэтгэлийг ганхуулахгүй байж магадгүй ч хэдэн арав, хэдэн зуун мянга бол зүрх сэтгэлийг нь амархан ганхуулж болно. “Би хэдэн насаараа ч ийм их мөнгө олж чадахгүй, харин одоо энэ мөнгө миний гарт байна—хэрвээ энэ минийх байсан бол амьдрал минь хэчнээн сайхан байх бол!” Тэд үүнийг эргэцүүлэн боддог: “Ингэж бодоход надад гэмтэй санагдахгүй байна—тэгэхээр бурхан үнэхээр байна уу, үгүй юу? Бурхан хаана байна? Намайг ийм бодолтой байгааг хэн ч мэдэхгүй байгаа юм биш үү? Хэн ч мэдэхгүй, надад гэмтэй, муухай санагдахгүй байна—энэ нь бурхан байхгүй гэсэн үг үү? Тэгвэл би энэ мөнгийг өөртөө авчихвал ямар ч шийтгэл, цээрлүүлэлт хүртэхгүй гэсэн үг үү? Ямар ч үр дагавар гарахгүй гэж үү?” Энэ нь хүний зүрх сэтгэл өөрчлөгдөх үйл явцдаа байгаа биш үү? Тэдний гарт байгаа тахил аюулд ороогүй гэж үү? (Орсон.) Үүнээс гадна тахил удирддаг зарим хүн нэлээд сайн, Бурханд итгэх итгэлийн суурьтай, үйлдэлдээ үнэнч байдаг бөгөөд хэдэн арав, хэдэн зуун мянган юань хадгалуулсан ч сайн хадгалж чаддаг, завшихгүй гэдэг нь баталгаатай байдаг. Гэхдээ гэр бүлд нь цөөн хэдэн шүтлэггүй хүн байдаг бөгөөд тэр хүмүүс мөнгө харахаараа яг л олзоо олж харсан чоно шиг нүд нь улайдаг. Хэдэн арав, хэдэн зуун мянгыг март—тэд харвал мянган юань ч халааслах байсан. Хэнийх байх нь хамаагүй; хэн халаасалж чадна, хэн түрүүлж шүүрч авна, тухайн мөнгө тэр хүнийх гэж тэд итгэдэг. Хэрвээ тахил хадгалж байгаа хүний эргэн тойронд ийм ёрын муу чононууд байвал тахил хаана ч, хэзээ ч бусдын мэдэлд орох аюулд байгаа биш үү? Ийм нөхцөл байдал үүсэж болох уу? (Болно.) Удирдагч, ажилчид хайнга, хариуцлагын мэдрэмжгүй байж, тахил ийм аюултай нөхцөл байдалд байхад анзаарах ч үгүй, эсвэл очиж асууж сураглахгүй, шалгахгүй бол аюултай биш үү? Хаана ч, хэзээ ч ямар нэг зүйл буруугаар эргэж болно. Өөр нэг төрлийн нөхцөл байдал бий: Зарим хадгалагч гэртээ мөнгө, янз бүрийн эд зүйл хадгалахын зэрэгцээ ах эгч нар болон удирдагч, ажилчдыг хүлээн авч зочилдог. Энэ нь түр зууртаа харьцангуй аюулгүй байж болох ч урт хугацаанд тэнд тахил хадгалах нь зохистой юу? (Үгүй.) Хадгалж байгаа хүн нь тохиромжтой байлаа ч орчин, нөхцөл нь огт тохиромжгүй. Нэг бол зочилж байгаа хүмүүсийг явуулах, эсвэл тахилыг авч явах хэрэгтэй. Хэрвээ удирдагч, ажилчид энэ ажлыг шалгахгүй, үүнтэй холбоотой үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй бол хаана ч, хэзээ ч ямар нэг зүйл буруугаар эргэж магадгүй; тахил хаана ч, хэзээ ч алдагдаж, ёрын муу диаволуудын гарт орж магадгүй. Өөр нэг төрлийн нөхцөл байдал бий: Зарим чуулган хүмүүс байнга баривчлагддаг дайсагнасан орчинд байдаг бөгөөд үүнээс болоод тахил хадгалж байгаа байшингуудын байршил илчлэгдэж, агуу улаан луу дайран орж, нэгжих магадлал өндөр байдаг—тахилыг ёрын муу диаволууд хэзээ ч тонож дээрэмдэж магадгүй. Ийм газар тахил хадгалахад тохиромжтой юу? (Үгүй.) Тэгвэл хэрвээ аль хэдийн тэнд тавьчихсан бол яах вэ? Даруй нүүлгэ. Зарим удирдагч, ажилчин үүрэг хариуцлагаа биелүүлдэггүй, бодит ажил хийдэггүй. Тэд эдгээр зүйлийг урьдчилан таамаглаж, бодож чаддаггүй, энэ талаар огт мэддэггүй бөгөөд ямар нэг зүйл буруугаар эргэж, тахилыг ёрын муу диаволууд булааж авах үед л “Бид тэгэхэд л нүүлгэх байсан юм” гэж бодож, иймэрхүү байдлаар бага зэрэг харамсдаг. Гэхдээ ямар нэг зүйл буруугаар эргэхгүй бол дахиад арван жил өнгөрч болох бөгөөд тэд тахилыг нүүлгэхгүй хэвээр л байна. Тэд энэ асуудлаас болж ямар ноцтой үр дагавар гарч болохыг харж чаддаггүй бөгөөд чухал, яаралтай байдалд нь үндэслэн зүйлсийг эрэмбэлж чаддаггүй. Удирдагч, ажилчид ийм нөхцөл байдалтай тулгарах үедээ үүний тухай тодорхой ойлголттой байх ёстой: “Тахил хадгалж байгаа газруудын нэг нь тохиромжгүй байна. Орчин нь хэтэрхий аюултай, ойр хавьд нь нэлээд хэдэн ах эгч баривчлагдаж, мөрдүүлж, эсвэл тандалтад орсон байна. Бид тахилыг тэндээс гаргах арга бодох хэрэгтэй. Харьцангуй аюулгүй газар аваачих нь байгаа газар нь үлдээгээд, булаалгахыг хүлээснээс дээр алхам болно.” Нөхцөл байдал дөнгөж үүсээд, тахил аюулд орсныг урьдчилан хармагцаа тэд агуу улаан луу, ёрын муу диаволын мэдэлд орж, залгиулахаас сэргийлэхийн тулд тэдгээрийг даруй нүүлгэх ёстой. Энэ бол тахилын аюулгүй байдлыг хангаж, ямар нэг алдаа эндэгдэл гарахаас зайлсхийх цорын ганц арга зам юм. Энэ бол удирдагч, ажилчдын хийх ёстой ажил. Аюулын өчүүхэн төдий шинж тэмдэг илэрмэгц, хэн нэгэн баривчлагдмагц, нөхцөл байдал үүсмэгц удирдагч, ажилчдын хамгийн түрүүнд бодох ёстой зүйл бол тахил аюулгүй байгаа эсэх, ёрын муу хүмүүсийн гарт орж болзошгүй эсэх, эсвэл тэдний мэдэлд очих эсэх, эсвэл ёрын муу диаволуудад булаалгах эсэх, мөн тахил ямар нэг алдагдал гарсан эсэх байх ёстой. Тэд тахилыг хамгаалах арга хэмжээг даруй авах ёстой. Энэ бол удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага юм. Зарим удирдагч, ажилчин: “Эдгээр зүйлийг хийх нь биднээс эрсдэл үүрэхийг шаарддаг. Бид хийхгүй байж болох уу? Хүмүүс бидний эн тэргүүнд тавигдах зүйл мөн биз дээ, тэгэхээр тахилыг нэгдүгээрт тавих шаардлагагүй, хүмүүсийг нэгдүгээрт тавих ёстой гэсэн үг биш үү?” гэж хэлж магадгүй. Тэдний асуултын талаар та нар юу гэж бодож байна? Энэ хүмүүст хүн чанар байна уу? (Үгүй.) Тахилыг сайтар хадгалах, сайтар удирдах, сайтар хянах—эдгээр нь сайн няравын биелүүлэх ёстой үүрэг хариуцлага юм. Илүү нухацтай хэлбэл, чи амиа золиослох хэрэгтэй болсон ч энэ нь үнэ цэнтэй бөгөөд чиний хийх ёстой зүйл юм. Энэ бол чиний үүрэг хариуцлага. Хүмүүс: “Бурханы төлөө үхэх нь үнэ цэнтэй үхэл” гэж үргэлж хашхирдаг. Хүмүүс үнэхээр Бурханы төлөө үхэхэд бэлэн үү? Одоо чамаас Бурханы төлөө үхэхийг шаардаагүй; зүгээр л тахилыг найдвартай хадгалахын тулд бага зэрэг эрсдэл үүрэхийг чамаас шаардаж байна. Чи тэгэхэд бэлэн үү? Чи: “Би бэлэн байна!” гэж баяртайгаар хэлэх ёстой. Яагаад? Учир нь энэ бол Бурханы даалгавар, хүнд тавьдаг шаардлага, энэ бол чиний зайлсхийх аргагүй үүрэг хариуцлага бөгөөд чи үүнээс бултаж, зайлсхийх гэж оролдох ёсгүй. Чи Бурханы төлөө үхнэ гэж хэлдэг мөртөө яагаад тахилыг хадгалахын тулд бага зэрэг төлөөс төлж, бага зэрэг эрсдэл үүрч чадахгүй байна вэ? Энэ чиний хийх ёстой зүйл биш гэж үү? Хэрвээ чи ямар ч бодит зүйл хийдэггүй мөртөө Бурханы төлөө үхэх тухай үргэлж хашхирдаг бол энэ үг хоосон биш үү? Удирдагч, ажилчид тахил хадгалах ажлын талаар цэвэр ойлголттой байх ёстой бөгөөд энэ хариуцлагыг үүрэх ёстой. Тэд үүнээс бултаж, зайлсхийх ёсгүй, хариуцлагаасаа ухрах ёсгүй. Чи удирдагч юм уу ажилчин учраас энэ ажил бол чиний ёстой үүрэг хариуцлага юм. Энэ бол чухал ажил—чи бага зэрэг эрсдэл үүрэх байсан ч, амь насанд чинь аюул учрах байсан ч хийхэд бэлэн үү? Чи хийх ёстой юу? (Тийм.) Чи хийхэд бэлэн байх ёстой; энэ хариуцлагаас татгалзаж болохгүй. Энэ бол Бурханы хүнд тавьдаг шаардлага, Түүний хүнд өгдөг даалгавар юм. Бурхан чамд хамгийн наад захын шаардлага, даалгавраа хэлсэн—хэрвээ чи үүнийг ч биелүүлэхэд бэлэн биш бол юу хийж чадах юм бэ?

Удирдагч, ажилчид тахилыг хадгалах, зарцуулах ажлыг аль болох нягт нямбай, тодорхой хийх ёстой. Тэд үүнд хааш яаш хандах ёсгүй, тэр тусмаа бусдын хэрэг мэт үзэж, хариуцлагаас татгалзах ёсгүй. Удирдагч, ажилчид биечлэн нягтлан шалгаж, оролцож, эдгээр зүйлийн талаар асууж сураглах ёстой, тэр ч бүү хэл биечлэн шийдвэрлэх ёстой; ингэснээр ёрын муу хүмүүс болон хүн чанар муутай хүмүүс хяналт сул байгааг ашиглаж, сүйтгэхээс сэргийлнэ. Чи энэ ажлыг хэдий чинээ нягт нямбай хийнэ, ёрын муу хүмүүс, муу хүмүүст хяналт сул байгааг ашиглах боломж төдий чинээ бага байна; чи хэдий чинээ нарийвчлан асууж сураглаж, хэдий чинээ хатуу удирдана, үндэслэлгүй зарлага, үрэлгэн байдал, үрэн таран хийх явдал төдий чинээ цөөн гарна. Зарим хүн: “Ингэх нь Бурханы гэрийн мөнгийг хэмнэх гэсэн хэрэг үү? Бурханы гэр мөнгөөр дутагдаж байгаа юм уу? Хэрвээ дутагдаж байгаа бол би дахиад жаахан өргөе” гэж хэлдэг. Тийм учиртай юм уу? (Үгүй.) Энэ бол удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага, Бурханы хүнд тавьдаг шаардлага бөгөөд удирдагч, ажилчдын энэ ажлыг хийхдээ мөрдөх ёстой зарчим юм. Бурханд итгэгчийн хувьд, Бурханы гэрийн няравын үүргийг хүлээсэн хүний хувьд өргөлд хандах чиний хандлага хариуцлагатай, хатуу нягтлан шалгадаг байх ёстой; эс бөгөөс чи энэ ажлыг хийхэд тэнцэхгүй. Хэрвээ чи хариуцлагын мэдрэмжгүй, үнэнийг эрэлхийлдэггүй жирийн итгэгч байсан бол чамаас эдгээр зүйлийг хийхийг шаардахгүй байсан. Чи бол удирдагч юм уу ажилчин; хэрвээ чамд ийм хариуцлагын мэдрэмж байхгүй бол чи удирдагч, ажилчин байхад тэнцэхгүй бөгөөд ажиллалаа ч гэсэн хариуцлагагүй хуурамч удирдагч, хуурамч ажилчин тул эрт орой хэзээ нэгэн цагт таягдан хаягдах болно. Хариуцлагын мэдрэмж огт байхгүй хүмүүс бол Бурханы гэрийн ажлыг огт хамгаалдаггүй хүмүүс юм—тэд бүгд өчүүхэн төдий ч мөс чанар, эрүүл ухаангүй байдаг. Ийм хүмүүс яаж үүрэг гүйцэтгэж чадах юм бэ? Тэд бүгд ухаангүй хог шаар—тэд Бурханы гэрээс даруй явж, харьяалагддаг ертөнц рүүгээ буцах ёстой!

Хэрвээ бид тахилын талаарх нийтлэг мэдлэг, түүнчлэн тахилыг хадгалахтай холбоотой үнэн болон хүмүүсийн хэрэгжүүлэх ёстой зарчмын талаар ингэж нөхөрлөөгүй бол та нар эдгээр зүйлийн талаар тодорхой мэдэхгүй байх байсан биш үү? (Тэгэх байсан.) Хүмүүс нарийн зөв зарчмын талаар тодорхой мэдэхгүй байхдаа хариуцлагынхаа заримыг биелүүлж чадах уу? Тэд хариуцлагаа биелүүлж байсан уу? Ихэнх хүн: “Ямартай ч би Бурханы өргөлд шунадаггүй, би завшдаггүй, хувьдаа ашигладаггүй, сайн харж хандаад, хүмүүст дураараа үрэх боломж олгохгүй байхад л хангалттай” гэсэн хамгийн өнгөц онол, зарчмыг баримталж ирсэн биш үү? Энэ нь үнэний хэрэгжүүлэлт мөн үү? Энэ нь хариуцлагаа биелүүлж байгаа хэрэг мөн үү? (Үгүй.) Хэрвээ ихэнх хүний мэдлэг энэ стандартаас хэтрэхгүй байгаа бол энэ сэдэв үнэхээр нөхөрлөх үнэ цэнтэй юм. Энэ нөхөрлөлөөр дамжуулан та нар одоо тахилыг хэрхэн хадгалах, түүнийг хадгалахдаа ямар хандлага, мэдлэгтэй байх ёстой талаар арай илүү ухаарч, ойлгож авсан уу? (Тийм.) Тахилтай холбоотой үнэн болон тахилд хэрхэн хандах, удирдахтай холбоотой зарчмын талаарх нөхөрлөлөө ингээд дуусгая.

Тахилд хандах хуурамч удирдагчдын хандлага ба илрэл

I. Тахилыг нийтийн өмч гэж үзэх

Одоо бид удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын арван нэгдүгээр зүйлтэй холбогдуулан хуурамч удирдагчдыг энгийн байдлаар илчилж, задлан шинжилж, тахилд хандах хандлага болон тахилын хадгалалт, менежментийн тал дээр хуурамч удирдагчдад ямар илрэл байдгийг харъя. Эхний илрэл бол хуурамч удирдагчид тахилын талаар яг таг мэдлэггүй байдаг. Тэд: “Тахилыг нэр төдий Бурханд өргөдөг ч үнэндээ чуулганд өгдөг. Бурхан хаана байгааг бид мэдэхгүй, тэгээд ч Тэр ийм их юмыг хэрэглэж чадахгүй. Эдгээр тахилыг Бурханд зөвхөн нэр төдий л өргөж байгаа; үнэндээ чуулганд, Бурханы гэрт өгч байгаа бөгөөд аль нэг хүнд тодорхой зааж өгөөгүй. Чуулган, Бурханы гэр гэдэг нь тэдгээр бүх хүний төлөөний үг бөгөөд үүний далд утга нь тахил бол бүгдийнх, бүгдийнх гэдэг нь нийтийн өмч гэсэн үг юм. Тиймээс тахил бол бүх ах эгчид хамаатай нийтийн өмч мөн” гэж үздэг. Энэ ойлголт зөв үү? Мэдээж буруу. Ийм ойлголттой хүмүүсийн хүн чанарт асуудал байхгүй гэж үү? Тэд тахилд шунадаг хүмүүс биш үү? Шунахай сэтгэлтэй, тахилыг өөрийн болгох хүсэлтэй хүмүүс тахилд хандахдаа ийм арга барил, үзэл бодол ашигладаг. Тэд тахилд санаархаж, хувьдаа эдэлж хэрэглэхийн тулд завшихыг хүсэж байгаа нь тодорхой байна. Эд нар ямар гээчийн амьтад вэ? Эд Иудатай ижил төрлийнх биш гэж үү? Тиймээс ийм төрлийн удирдагч, ажилчин Бурханы тахилыг чуулганы нийтийн өмч гэж үздэг. Тэд зүрх сэтгэлдээ ийм хандлага өвөрлөдөг—тахилыг нухацтай хадгалж, зүй зохистой, хариуцлагатай удирддаггүй, оронд нь тахилыг дураараа, ичгүүр сонжуургүй, ямар ч зарчимгүйгээр, туйлын хамаа намаагүй ашигладаг. Тэд хэн дуртайд нь хэрэглүүлдэг бөгөөд хэний “албан тушаал” том байна, хэний байр суурь өндөр байна, хэн ах эгч нарын дунд нэр хүндтэй байна, тэр нь эзэмших, ашиглах давуу эрхтэй байдаг. Энэ нь нийгэм дээрх компани, үйлдвэрт компанийн машин болон сайн, дээд зэрэглэлийн эд зүйлсийг менежер, үйлдвэрийн дарга, захирлууд хэрэглэдэгтэй яг адилхан. Бурханы тахил ч бас ийм байх ёстой, хэн удирдагч, ажилчин байна, тэр хүн Бурханы гэрийн дээд зэрэглэлийн зүйлсийг эдлэх, Бурханд өргөсөн тахилыг эдлэх давуу эрхтэй гэж тэд үздэг. Тиймээс удирдагч, ажилчин гэдгээрээ шалтаглан дээд зэрэглэлийн компьютер, гар утас авдаг бүх хүн, түүнчлэн тахилыг өөрсдөө авдаг тэр удирдагч, ажилчид тахилыг нийтийн өмч гэж, мөн тахилыг дураараа ашиглаж, үрэн таран хийх ёстой гэж үздэг. Зарим ах эгч алт мөнгөн үнэт эдлэл, цүнх, хувцас, гутал өргөхдөө Бурханд өргөж байгаагаа тодорхой хэлээгүй үед зарим хуурамч удирдагч: “Бурханд өргөж байгаа гэж тодорхой хэлээгүй юм чинь чуулганы хэрэгцээнд очих ёстой. Чуулганд өгсөн бүхэн нийтийн өмч бөгөөд удирдагч, ажилчид нийтийн өмчийг эдлэх давуу эрхтэй байх ёстой” гэж үздэг. Тэгээд тэд эдгээр зүйлийг зүй ёсны хэрэг мэтээр өөрсдөө авдаг. Тэдний шилж сонгоод үлдсэн зүйлсийг нь хэн дуртай нь хэрэглэж, хэн дуртай нь авч болдог—бүгд хувааж авдаг. Ийм удирдагч, ажилчид үүнийгээ хишиг хүртэх гэдэг; тэднийг дагаснаар хүмүүс сайхан идэж ууж, үнэхээр жаргаж чаддаг. Бүгд баяртай байж: “Бурханд талархъя—Түүнд итгээгүй бол бид ийм зүйл эдэлж чадах байсан уу? Энэ бол тахил, бид эдлэх зохисгүй шүү дээ!” гэцгээдэг. Тэд зохисгүй гэж хэлдэг ч тухайн зүйлсээс зуураад тавьдаггүй. Ийм удирдагч, ажилчид тахилыг өөрийн болгож, дундаа хувааж, хэний ч зөвшөөрлийг авалгүйгээр хувьдаа ашиглаад зогсохгүй, ингэх зуураа тахилын удирдлага, зарцуулалт, ашиглалтыг бүгд адилхан огт тоодоггүй, мөн үүнийг удирдаж, бүртгэл хөтлөх тохиромжтой хүмүүсийг сонгодоггүй, данс тооцоог бүр ч шалгадаггүй, зарцуулалтын байдлыг нарийн хянадаггүй. Хуурамч удирдагчид тахилын удирдлагад хайхрамжгүй хандсанаас болж эмх замбараагүй байдал үүсэж, зарим тахил алдагдаж, үрэгддэг. Хуурамч удирдагчдын ажлын хамгийн тод илрэл бол хүн бүр дур дураараа авирладаг явдал юм. Аль ч багийн зааварлагчийн хэлсэн үг юу гэнэ, түүгээр болдог бөгөөд аль нэг баг ямар нэг зүйл худалдаж авах хэрэгтэй болоход батлуулах хүсэлт гаргах шаардлагагүйгээр өөрсдөө шийдэж болдог. Ямар нэг юм ажилд хэрэгтэй л бол хэдэн төгрөгийн үнэтэй байх, ашиглаж чадах эсэх, шаардлагатай эсэхэд санаа зоволгүйгээр худалдаж авч болдог—эцсийн эцэст тэд хэн нэг хүний мөнгийг биш, тахилыг үрж байгаа шүү дээ. Хуурамч удирдагчид үүнийг хянадаггүй, шалгадаггүй, зарчмын талаар бүр ч нөхөрлөдөггүй. Юм худалдаж авсны дараа үүнийг хадгалах хүн байгаа эсэх, ямар нэг зүйл буруугаар эргэх эсэх, зарцуулсан мөнгөндөө үнэ цэнэ нь хүрэх эсэхийг хуурамч удирдагчид бүгд адилхан огт тоодоггүй. Яагаад тоодоггүй вэ? Яагаад гэвэл тэр мөнгө тэднийх биш—хэн ч үрсэн яах вэ, яадаг ч бай ямар тэдний мөнгө үрэгдэж байгаа биш гэж тэд боддог. Тахилын удирдлагын тал дээр бүх зүйл замбараагүй байдаг. Хэр замбараагүй гээч? Социалист улс орнуудын төрийн өмчит томоохон үйлдвэрүүдэд хүн бүр хэр их ажилласнаасаа үл хамааран адилхан хувь хүртдэгтэй яг ижилхэн. Хүн бүр гэртээ юм авч харьж, үйлдвэрийн хоолыг идэж, үйлдвэрийн мөнгийг хүртэж, үйлдвэрийн эд зүйлийг шамшигдуулдаг. Туйлын эмх замбараагүй. Хуурамч удирдагчид ямар нэг төхөөрөмж, хэрэгсэл худалдаж авах зардалд ямар ч журам тогтоодоггүй. Бурханы гэр журам гаргадаг ч тэд зарлагыг нарийн хянаж, шалгаж, хянан дагаж, нягталдаггүй. Тэд энэ ажлын алийг нь ч хийдэггүй. Хуурамч удирдагчдын ажил туйлын эмх замбараагүй, юунд ч дэг журам гэж байхгүй, хаа сайгүй алдаа дутагдал байдаг. Алхам тутамд ёрын муу хүмүүс болон буруу санаа өвөрлөсөн хүмүүст хайхрамжгүй байдлыг ашиглаж, завшаан хайх боломж олгодог. Бурханы тахилыг тэр хүмүүс дураараа үрэн таран хийж, сүйтгэдэг ч ямар ч шийтгэл, цээрлэл хүртдэггүй—тэдэнд сануулга ч өгдөггүй. Энэ ямар төрлийн удирдагч, ажилчин бэ? Тэд өөрсдийг нь тэжээдэг гарыг хазаж байгаа хэрэг биш үү? Тэд Бурханы гэрийн нярав мөн үү? Тэд бол Бурханы гэрийн хулгайч, урвагчид юм!

Тахилын хадгалалтад хариуцлагагүй ханддаг эдгээр удирдагч, ажилчныг юу гэж үзэх ёстой вэ? Тэд ёс жудаг дорой, мөс чанар, эрүүл ухаангүй биш үү? Эдгээр хуурамч удирдагч ах эгч нарын Бурханд болон чуулганд өргөсөн зүйлсийг Бурханы гэрийн өмч гэж үздэг бөгөөд ах эгч нар хамтран удирдах ёстой гэж хэлдэг. Тиймээс асуудал илчлэгдэж, Дээрх хариуцлага тооцох үед тэд өөрсдийгөө өмгөөлөхийн тулд чадах бүхнээ хийдэг бөгөөд удирдагч болж, байр суурьтай болсныхоо дараа Бурханы тахилыг хулгайлж, өөрийн болгосон нь уг чанарын хувьд хэчнээн ноцтой болохыг хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр хүн ёс жудаг дорой хүмүүс биш гэж үү? Тэд зүгээр л ичгүүр сонжуургүй юм! Ах эгч нар яагаад мөнгө, эд зүйл өргөдөг, хэнд өргөдгийг тэд мэддэггүй. Хэрвээ Бурхан байхгүй байсан бол хэн дуртай зүйлээ хөнгөн хуумгай өргөх байсан юм бэ? Ийм энгийн логикийг эдгээр “удирдагч” гэгч мэддэггүй, ойлгодоггүй. Эдгээр хуурамч удирдагчид “Бурханы гэрийн тахил” гэдэг амны уншлагатай байдаг. Энэ хэллэгийг засах хэрэгтэй биш үү? Зөв хэллэг нь юу байх ёстой вэ? “Тахил” эсвэл “Бурханы тахил”. Хэрвээ тодотгол нэмэх бол “Бурхан”-ыг нэмэх ёстой—тахил зөвхөн Бурханд харьяалагддаг. Хэрвээ тодотгол нэмэхгүй бол зүгээр л “тахил”—тахилын эзэн нь Бүтээгч, Бурхан болохоос биш, хүн биш гэдгийг хүмүүс мэдэх ёстой. Хүн тахилыг эзэмших зохисгүй, тахилч нар ч гэсэн тахил өөрсдийнх нь гэж хэлж болохгүй—тэд Бурханы зөвшөөрлөөр тахилыг эдэлж болох ч тахил тэдэнд харьяалагддаггүй. “Тахил”-ын тодотгол хэзээ ч ямар нэг хүн байж таарахгүй—энэ нь зөвхөн Бурхан байж болох бөгөөд өөр хэн ч биш. Тэгэхээр хуурамч удирдагчдын байнга хэлдэг “Бурханы гэрийн тахил” гэх хэллэг алдаатай бөгөөд засах ёстой нь маш тодорхой байна. “Бурханы гэрийн тахил” эсвэл “чуулганы тахил” гэсэн ямар ч хэллэг байх ёсгүй. Зарим хүн бүр “бидний тахил”, “манай Бурханы гэрийн тахил” гэж хэлдэг. Эдгээр хэллэг бүгд буруу. Тахилыг бүтээгдсэн хүн төрөлхтөн, Бурханыг дагадаг хүмүүс Бурханд өргөдөг. Гагцхүү Бурхан л эзэмшигч, хэрэглэгч, эдлэгч байх онцгой эрхтэй. Тахил бол нийтийн өмч биш; хүнд харьяалагддаггүй, чуулган болон Бурханы гэрт бүр ч харьяалагддаггүй, харин Бурханд харьяалагддаг. Бурхан үүнийг ашиглахыг чуулган болон Бурханы гэрт зөвшөөрдөг—энэ бол Түүний даалгавар юм. Тиймээс “Бурханы гэрийн тахил”, “чуулганы тахил”, “бидний тахил” гэх мэт бүх хэллэг оновчгүй бөгөөд үүнээс гадна эдгээр нь далд санаа өвөрлөсөн хүмүүсийн хэллэг юм; эдгээр нь хүмүүсийг төөрөгдүүлж, дөжрүүлэх, бүр цаашлаад буруу чиглүүлэх зорилготой байдаг. Энэ хүмүүс тахилыг чуулганд, эсвэл Бурханы гэрт, эсвэл бүх ах эгчид харьяалагдах нийтийн өмч гэж ангилдаг. Энэ бүхэн асуудалтай, алдаатай бөгөөд засах ёстой. Энэ бол нэг төрлийн хуурамч удирдагчийн илрэл юм. Ийм хүмүүс тахилыг нийтийн өмч гэж үзэж, хүссэнээрээ ашигладаг; эсвэл өөрсдийгөө удирдагчийн хувиар эдгээр зүйлийг хуваарилах эрхтэй гэж үзэж, өөрсдийн дуртай хүмүүст, эсвэл хүн бүрд тэнцүү хуваарилдаг. Тэд ямар нөхцөл байдал үүсгэхийг оролдож байна вэ? Хүн бүр тэгш эрхтэй, хүн бүр Бурханы нигүүлслийг эдэлж болдог, хүн бүр хуваалцдаг нөхцөл байдал. Тэд Бурханы гэрийн нөөцийг ашиглан өгөөмөр байх замаар хүмүүсийн сэтгэлийг татахыг хүсдэг. Энэ жигшүүртэй биш гэж үү? Энэ бол өөдгүй, ичгүүр сонжуургүй зан авир! Ийм хүмүүсийг хэрхэн тодорхойлдог вэ? Ийм хуурамч удирдагчид тахилд шунадаг бөгөөд хүмүүсээр хянуулж, ил болгуулж, ялган таниулахгүйн тулд өөрсдийн хэрэглээгүй үлдэгдэл эд зүйлсийг ах эгч нарт хуваарилж, тэдний сэтгэлийг татаж, хүн бүр тэгш эрхтэй байх нөхцөл байдалд хүрч, өөрсөдтэй нь холбогдсон хүн бүрд ашиг хүртэх боломж олгодог, ингэснээр хэн ч тэднийг ил болгохгүй. Хэрвээ та нар ямар нэг ашиг хүртэх боломж та нарт олгодог, хамтдаа зарим нэг “нийтийн өмч” эдэлж болох ийм төрлийн удирдагчтай таарвал—хэрвээ та нарт ийм эрх байгаад, ийм давуу талыг ашигласан бол та нар үүндээ баяртай байх байсан уу? Үүнээс татгалзаж чадах байсан уу? (Чадна.) Хэрвээ та нар шунахай, Бурханаас эмээх зүрх сэтгэлгүй, Бурханаас айдаггүй бол чадахгүй. Жаахан ч гэсэн ёс жудагтай, жаахан ч гэсэн эрүүл ухаантай, жаахан ч гэсэн Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй хэн боловч үүнээс татгалзаж, бас тэр удирдагчийг буруушааж, засаж, зогсоохын тулд босож, ингэж хэлнэ: “Удирдагчийн хувьд чиний хийх ёстой хамгийн эхний зүйл бол тахилыг шамшигдуулах биш, өөрийн дураар хүн бүрд хуваарилахаар дур мэдэн шийдэх бүр ч биш, харин тахилыг сайн удирдах явдал юм. Чамд тийм эрх байхгүй; тэр бол Бурханаас чамд өгсөн даалгавар биш. Тахил бол Бурханы хэрэглэх зүйл бөгөөд чуулганд үүнийг ашиглахад зарчим гэж бий—хэн ч эцсийн шийдвэрийг гаргадаггүй. Чи удирдагч байж болох ч чамд тийм онцгой эрх байхгүй. Бурхан үүнийг чамд олгоогүй. Чамд Бурханы зүйлийг ашиглах эрх байхгүй—Бурхан чамд тэр ажлыг даалгаагүй. Тиймээс ах эгч нарын Бурханд өргөсөн алт мөнгөн үнэт эдлэлийг хурдан тайлж, Түүнд өргөсөн хувцсыг хурдан тайл. Идэх ёсгүй зүйлээ идсэнийхээ нөхөн төлбөрийг хурдан төл. Хэрвээ чи хүн хэвээрээ, бага зэрэг ичих нүүртэй байгаа бол үүнийг даруй хий. Түүнчлэн, тал засахын тулд тэдгээр тахилыг хэнд илгээсэн, эсвэл хэнд өөрийн болгож, эдлэхийг зөвшөөрснөөс үл хамааран тэдгээр тахилыг даруй буцааж ав. Хэрвээ тэгэхгүй бол бид бүх ах эгчид мэдэгдэж, чамайг Иудагийн нэгэн адилаар зохицуулах болно!” Та нар ингэж зүрхлэх үү? (Тийм.) Тахилын тухайд хүн бүр ийм хариуцлагатай байх ёстой бөгөөд ийм мөс чанар, ийм хандлагаар хандах ёстой. Мэдээж бусад хүн тахилд хэрхэн хандаж байгаа, сайн хадгалж байгаа эсэх, зарчмын дагуу удирдаж байгаа эсэхийг хянах үүрэгтэй. Энэ чамд хамаагүй гэж бүү бод, тэгээд “Ямартай ч би удирдагч, ажилчин биш, энэ миний хариуцлага биш. Би олж мэдсэн ч гэсэн үүнд санаа зовох юм уу энэ талаар дуугарах албагүй—энэ бол удирдагч, ажилчдын хэрэг. Мөнгийг дураараа үрж, тахилыг шамшигдуулдаг хэн боловч Иуда, цаг нь ирэхэд Бурхан түүнийг шийтгэнэ. Хэн үр дагавар учруулна, тэр хариуцна. Би үүнд сэтгэлээ чилээх хэрэггүй. Би илүү дутуу юм ярилаа гээд ямар сайн юм болох юм бэ?” гэж хэлж хариуцлагагүй байж болохгүй. Ийм хүнийг та нар юу гэж бодож байна? (Тэдэнд мөс чанар байхгүй.) Хэрвээ удирдагч, ажилчдын шалгадаггүй зарим газарт хүмүүс тахилыг үрэн таран хийж, өөрийн болгож байгааг олж мэдвэл чи холбогдох хүмүүст биечлэн сануулга өгч, мөн удирдагч, ажилчдад цаг алдалгүй мэдэгдэх ёстой. Чи: “Манай багийн ахлагч, удирдагч тахилыг байнга өөрсдөдөө авдаг. Тэд бас тахилыг дураараа үрдэг, бусадтай зөвлөлддөггүй, зүгээр л өөрсдөө шийдээд ийм, тийм юм худалдаж авдаг. Тэдний зарлагын ихэнх нь зарчимд нийцдэггүй. Бурханы гэр үүнийг шийдвэрлэж чадах уу?” гэж хэлэх ёстой. Олж мэдсэн асуудлаа мэдэгдэж, мэдээлэх нь Бурханы сонгосон хүмүүсийн хариуцлага юм. Бидний өмнөх нөхөрлөл нэг төрлийн хуурамч удирдагчийн илрэлийн тухай буюу тахилыг нийтийн өмч гэж үздэг хандлагын тухай байлаа.

II. Тахилын зарлагыг тоохгүй, асуухгүй байх

Тахилыг хадгалах тал дээр хуурамч удирдагчдад байдаг өөр нэг илрэл бол тэд тахилыг хэрхэн удирдахаа мэддэггүй явдал юм. Тэд зөвхөн тахилд хүрч болохгүй, дур мэдэн ашиглаж эсвэл завшиж болохгүй, тэдгээр нь ариун нандин, ариунаараа ялгарсан, мөн хүн тэдгээрийн талаар зохисгүй бодол тээж болохгүй гэдгийг л мэддэг. Гэхдээ тахилыг яг яаж сайн удирдах, тэдгээрийг хадгалахдаа хэрхэн сайн нярав байх тухайд тэдэнд ямар ч арга зам, зарчим, энэ ажилд зориулсан тодорхой төлөвлөгөө, алхам байдаггүй. Тиймээс тахилыг бүртгэх, тооллого хийх, хадгалах, түүнчлэн орлого зарлагын данс тооцоог тулгах, зарлагыг хянах зэрэг асуудалд эдгээр хуурамч удирдагч нэлээд идэвхгүй байдаг. Хэн нэгэн ямар нэг зүйл батлуулахаар өгөхөд тэд гарын үсэг зурдаг. Хэн нэгэн нөхөн төлбөр авах хүсэлт гаргавал тэд тэрийг нь өгдөг. Хэн нэгэн ямар нэг зорилгоор мөнгө хүсэхэд тэд зүгээр л өгчихдөг. Тэд янз бүрийн машин, тоног төхөөрөмж хаана хадгалагдаж байгааг мэддэггүй. Тэд бас хадгалагч нь тохирох хүн эсэхийг, эсвэл тохирох хүн мөн эсэхийг яаж мэдэхийг ч мэддэггүй; тэд хүмүүсийн зүрх сэтгэлийг нэвт харж чаддаггүй, хүмүүсийн мөн чанарыг нэвт харж чаддаггүй. Тиймээс энэ хүмүүсийн удирдлагын хүрээнд гарч буй бүх тахилын бүртгэл байдаг ч тэр данс тооцоон дахь зарлагын дэлгэрэнгүйг харахад олон зарлага нь үндэслэлгүй, шаардлагагүй байдаг—тэдгээрийн олонх нь илүүдэл, үрэлгэн байдаг. Тахил эдгээр удирдагч, ажилчны гарын үсгээр дамжин үрэгддэг. Гаднаасаа тэд тодорхой ажил хийж байгаа мэт харагддаг ч үнэн хэрэгтээ хийж байгаа зүйлд нь ямар ч зарчим байдаггүй. Тэд хяналт шалгалт хийдэггүй—зүгээр л оромдож, дүрэм журмыг мөрддөг, өөр юу ч биш. Энэ нь тахилыг удирдах стандартад огт нийцдэггүй, зарчимд нь бүр ч нийцдэггүй. Тиймээс хуурамч удирдагчдыг ажиллаж байх хугацаанд хэтэрхий олон үндэслэлгүй зарлага гардаг. Хэрвээ хяналт тавьж, удирдаж байгаа хүн тэнд байгаа юм бол эдгээр үндэслэлгүй зарлага яаж гардаг юм бэ? Яагаад гэвэл эдгээр удирдагч, ажилчин ажилдаа хариуцлага хүлээдэггүй. Тэд оромдож, аливаа зүйлд хааш яаш ханддаг бөгөөд зарчмын дагуу үйлддэггүй. Тэд хэнийг ч гомдоодоггүй, бялдууч шиг авирлаж, зохих хяналт шалгалтыг хийдэггүй. Тахилыг удирдаж байгаа хүмүүсийн дунд жинхэнэ хариуцлагатай нэг ч хүн, жинхэнэ хяналт шалгалт хийж чадах нэг ч хүн байхгүй байж магадгүй. Хуурамч удирдагчид тахилыг хадгалж байгаа хүмүүс тохирох эсэх, эсвэл тэр хүмүүсийн чуулганд ямар нэг аюултай нөхцөл байдал байгаа эсэхийг огт тоодоггүй. Тэдний хувьд өөрсдөө аюулгүй л байвал бүх зүйл зүгээр байдаг. Аюул тулгарах үед тэдний хамгийн түрүүнд боддог зүйл бол хаашаа зугтаж болох, өөрсдийнх нь мөнгө хураагдах эсэх байдаг бол тахил хаана байгаа, эсвэл аюулд орсон эсэхийг шалгадаггүй, асуудаг ч үгүй. Хэрэг явдлаас хойш хэдэн сар, бүр хагас жилийн дараа тэд мөс чанартаа хөтлөгдөн асууж магадгүй бөгөөд зарим тахил агуу улаан лууны мэдэлд орсон, заримыг нь ёрын муу хүмүүс үрэн таран хийсэн, зарим нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байгааг олж мэдэх үедээ хэсэг зуур шаналж—жаахан залбирч, алдаагаа хүлээн зөвшөөрөөд л дуусдаг. Ийм хүн ямар төрлийн амьтан бэ? Ингэж ажиллахад асуудал байна биз дээ? Тахилд ийм хандлага өвөрлөдөг хүнд Бурхан хэрхэн хандах вэ? Тэр тэднийг жинхэнэ итгэгч гэж үзэх үү? (Үгүй.) Тэгвэл Тэр тэднийг юу гэж үзэх вэ? (Шүтлэггүй хүн гэж үзнэ.) Бурхан хэн нэгнийг шүтлэггүй хүн гэж үзэх үед тэр хүнд ямар нэг мэдрэмж төрдөг үү? Тэд сүнсэндээ хөшүүн, мулгуу болдог бөгөөд үйлдэх үедээ Бурханы гэгээрэл, удирдамж, эсвэл ямар ч гэрэлгүй байдаг. Ямар нэг зүйл тохиолдоход Бурхан тэднийг хамгаалдаггүй бөгөөд тэд ихэвчлэн сөрөг, сул дорой байж, харанхуйд амьдардаг. Тэд номлол байнга сонсож, ажилдаа зовж зүдэрч, төлөөс төлж чаддаг ч зүгээр л ямар ч ахиц дэвшил гаргадаггүй бөгөөд өрөвдөлтэй харагддаг. Энэ бол тэдний “үр дүн” юм. Үүнийг тэвчихэд шийтгэлээс ч илүү хэцүү биш үү? Надад хэл дээ, хэрвээ энэ нь хэн нэгний Бурханд итгэх итгэлийн үр дүн юм бол энэ нь баяр хөөр, тэмдэглэлт үйл явдал уу, эсвэл гашуудал, харуусал уу? Миний бодлоор энэ сайны ёр биш.

Хуурамч удирдагчид тахилыг удирдах ажлыг хэзээ ч нухацтай авч үздэггүй. Хэдийгээр тэд “Хүмүүс Бурханы тахилд хүрч болохгүй; Бурханы тахилыг хэн ч шамшигдуулж болохгүй, муу хүмүүсийн гарт орох ёсгүй” гэж хэлж, эдгээр уриа лоозонг тун сайн хашхирдаг бөгөөд үг нь маш ёс суртахуунтай, зөв зохистой сонсогддог ч тэд хүн шиг үйлдэггүй. Тэд тахилыг шамшигдуулдаггүй, тахилын талаар зохисгүй бодол тээдэггүй, эсвэл өөрийн болгох ямар ч санаа агуулдаггүй, зарим нь бүр Бурханы гэрийн мөнгийг хэзээ ч ашигладаггүй, эсвэл өөрт нь гарч байж магадгүй ямар ч зардалд Бурханы тахилд хүрдэггүй, харин өөрсдийн мөнгийг үрдэг ч удирдагч, ажилчны хувиар тэд тахилын менежментийн тухайд ямар ч бодит ажил хийдэггүй. Тэд тахилын зарлагын байдлыг асуух, эсвэл тахилын зарлагыг хянах гэх мэт энгийн зүйлийг ч хийдэггүй. Эд бол мэдээж хуурамч удирдагчид юм. Тахилд хандах тэдний хандлага ийм байдаг: “Би үүнийг үрдэггүй, шамшигдуулдаггүй, бас бусад хүн яаж үрж байгаа, эсвэл бусад хүн шамшигдуулж байгаа эсэхэд санаа тавьдаггүй.” Эдгээр хуурамч удирдагчид Би ингэж хэлье: Чиний энэ хайхрамжгүй хандлага маш их асуудалтай. Тахилыг үрэхгүй, шамшигдуулахгүй байх нь хүний хийх ёстой зүйл мөн боловч удирдагч юм уу ажилчны хувиар чиний бүр ч их хийх ёстой зүйл бол тахилыг сайн удирдах явдал атал чи үүнийг хийж чадаагүй. Үүнийг хариуцлагаа умартсан явдал гэдэг юм. Энэ бол хуурамч удирдагчийн илрэл юм. Чи нэг ч зоос үрээгүй, нэг ч тахил шамшигдуулаагүй байж болох ч жинхэнэ ажил хийдэггүй учраас, мөн тахилтай холбоотой менежментийн ямар ч тодорхой ажил хийдэггүй учраас чамайг хуурамч удирдагч гэж тодорхойлох бөгөөд ингэх нь зөв бөгөөд үндэслэлтэй юм. Зарим удирдагч ямар ч тахилыг хэзээ ч авдаггүй, ашигладаггүй—бусад бүх удирдагч, ажилчин ашиглаж байхад ч тэд ашигладаггүй бөгөөд Бурханы гэр тэдэнд ямар нэг зүйл өгөхөөр зохицуулах үед тэд татгалздаг. Тэд маш цэвэр ариун, шуналгүй мэт санагддаг ч тахилыг удирдуулахаар зохицуулах үед ямар ч тодорхой ажил хийдэггүй. Хэн тахилыг үрж байгаагаас үл хамааран тэд гарын үсэг зурж зөвшөөрдөг—тэд ямар ч асуулт тавьдаггүй, энэ талаар ганц ч үг нэмж хэлдэггүй. Энэ хүмүүс тахилаас нэг ч зоос шамшигдуулдаггүй ч тэдний удирдлагын хүрээнд тахил ёрын муу хүмүүсийн мэдэлд ордог бөгөөд тэдний хариуцлагагүй байдал, хариуцлагаа умартсан явдлаас болж тахилыг хэн дуртай нь үрэн таран хийж, сүйтгэж болзошгүй байдаг. Энэ үрэлгэн байдал, сүйтгэл нь тэдний буруу менежменттэй холбоотой биш үү? Энэ нь тэд хариуцлагаа умартсанаас нь болоогүй гэж үү? (Тэгсэн.) Тэд энэ хүмүүсийн муу үйлд хувь нэмэр оруулаагүй гэж үү? Тэд үүнд хариуцлага хүлээхгүй гэж үү? Энэ бол үүрэх ёстой асар их хариуцлага бөгөөд тэд үүнээс бултаж чадахгүй! Тэд зүгээр л: “Ямартай ч би Бурханы тахилыг шамшигдуулахгүй байгаа, надад тийм хүсэл, төлөвлөгөө ч байхгүй. Хэн Бурханы тахилыг үрдэг ч бай, би лав үрдэггүй; хэн авч ашигладаг ч бай, би лав ашигладаггүй; хэн тэдгээрийг эдэлдэг ч бай, би лав эдэлдэггүй. Энэ бол тахилд хандах миний хандлага—чи хүссэнээ хийж болно!” гэсэн үгэндээ бат зогсдог. Ийм хүмүүс байдаг уу? (Байдаг.) Антихристүүд тахилыг дээд зэрэглэлийн хувцас, тансаг хэрэглээ, тэр ч бүү хэл машинд үрдэг. Надад хэл дээ, ийм төрлийн хуурамч удирдагч энэ асуудлыг ухаарч чадах уу? Тэд өөрсдөө тахилыг шамшигдуулдаггүй, ийм хандлагатай байдаг юм чинь шамшигдуулах нь муу гэж итгэдэг биз дээ? (Тийм.) Тэгвэл антихристүүд ийм их мууг үйлдэж байхад тэд яагаад үүнийг үл тоомсорлож, зогсоодоггүй юм бэ? Яагаад үүнийг нухацтай авч үздэггүй юм бэ? (Тэд бусдыг гомдоохыг хүсдэггүй.) Энэ муу үйл биш гэж үү? (Мөн.) Энэ бол нярвын биелүүлэх ёстой хариуцлагыг биелүүлэхгүй байгаа хэрэг юм. Хэрвээ чиний удирдлагын хугацаанд тахил ёрын муу хүмүүсийн мэдэлд орж, үрэн таран хийгдэж, сүйтгэгдэж, үндэслэлгүй байдлаар үрэгдэж, ийм маягаар алга болж байхад чи ямар ч ажил хийхгүй, ганц ч үг хэлэхгүй бол энэ нь хариуцлагаа умартсан хэрэг биш үү? Энэ нь хуурамч удирдагчийн илрэл биш үү? Хэрвээ чи хэлэх ёстой зүйлээ хэлэхгүй, хийх ёстой ажлаа хийхгүй, биелүүлэх ёстой хариуцлагаа биелүүлэхгүй, хоосон сургаал бүрийг ойлгодог хэр нь бодит ажил хийхгүй бол чи гарцаагүй хуурамч удирдагч мөн. Чи: “Ямартай ч би тахилыг шамшигдуулахгүй байна; бусад хүн тэгж байгаа бол тэр тэдний хэрэг” гэж үздэг. Тэгвэл чи хуурамч удирдагч биш гэж үү? Тахилыг шамшигдуулахгүй байх нь чиний хувийн хэрэг, гэхдээ чи тахилыг сайн хадгалсан уу? Тахилтай холбоотой хариуцлагаа биелүүлсэн үү? Хэрвээ биелүүлээгүй бол чи хуурамч удирдагч мөн. “Ямартай ч би тахилыг шамшигдуулдаггүй, тиймээс би хуурамч удирдагч биш!” гэж хэлж өөртөө шалтаг бүү тооч. Тахилыг шамшигдуулахгүй байх нь удирдагч юм уу ажилчин шаардлага хангаж байгаа эсэхийг хэмжих шалгуур болдоггүй; шаардлага хангаж байгаа эсэхийн жинхэнэ шалгуур нь Бурханы даалгасан зүйлд хариуцлагаа биелүүлж, хүний хийх ёстой зүйлийг гүйцэтгэж, хүний биелүүлэх ёстой үүргийг биелүүлж байгаа эсэх юм—энэ бол хамгийн чухал зүйл. Тэгвэл тахилын менежментийн тухайд чиний үүрэг, хариуцлага юу вэ? Чи үүнийг бүгдийг нь гүйцэтгэсэн үү? Чи гүйцэтгээгүй нь маш тодорхой байна. Чи зүгээр л оромдож байна; чи хүмүүсийг гомдоохоос айдаг ч Бурханыг гомдоохоос айхгүй байна. Хүмүүсийг гомдоохоос айж, тэдний нүдэн дэх сайн дүр төрхөө сэвтээхээс айсандаа чи тахилыг үл тоомсорлодог—хэрвээ чамд ийм илрэл байгаа бол чи гарцаагүй хуурамч удирдагч мөн. Энэ нь чамд шошго нааж байгаа хэрэг биш. Баримт нь бүгдийн нүдэн дээр ил байна: Чи үүрэг, хариуцлагаа ч биелүүлж чадахгүй байна—чи үнэхээр аминч байна! Чи өөрийн зүйлс, хувийн өмчөө маш сайн, хичээнгүйлэн, нямбай удирддаг. Чи тэр зүйлсийг нар, салхинд гандаадаггүй; хэнд ч авч явахыг зөвшөөрдөггүй, хэнд ч өөрийгөө ашиглуулахыг зөвшөөрдөггүй. Гэвч тахилын тухайд чамд хариуцлагын мэдрэмж огт байдаггүй—чи өөрийн юмыг удирдахдаа гаргадаг хариуцлагынхаа аравны нэгийг ч гаргадаггүй. Чамайг яаж сайн нярав гэж үзэх юм бэ? Чамайг яаж удирдагч юм уу ажилчин гэж үзэх юм бэ? Чи бол илэрхий хуурамч удирдагч мөн. Энэ бол нэг төрлийн хуурамч удирдагчийн илрэл юм.

III. Зохистой зарцуулалтыг хязгаарлах

Бас нэг төрлийн хуурамч удирдагч бий бөгөөд тэд ч бас нэлээд зэвүүцмээр. Ийм хүмүүс удирдагч болсныхоо дараа, тахил хадгалж байгаа хүн мөнгийг хэт үрэлгэн, маш замбараагүй зарцуулж байгааг хараад түүнийг чөлөөлдөг. Тэгээд нарийн тооцоолж, төсвөө хямгадаж чаддаг, мөнгийг маш сайн хэмнэдэг, гэр орноо хэмнэлттэй авч явж чаддаг хүнийг олохыг хүсдэг. Тийм хүнийг л сайн нярав болно гэж тэд боддог ч эцэст нь хэнийг ч тохирохгүй гэж үзээд, тахилыг өөрсдөө хадгалахаар болдог. Ах эгч нар сайн мэдээ түгээхэд Бурханы үгийн ном хэвлүүлэх хэрэгтэй байна гэж хэлэхэд ном хэвлүүлэхэд нэлээд их мөнгө орно гэж бодоод энэ удирдагчид зөвшөөрдөггүй; энэ нь ажилд яаралтай хэрэгтэй эсэх нь тэдэнд хамаагүй—мөнгө хэмнэж л байвал тэдний хувьд болдог. Бурханы тахилыг хаана ашиглавал Түүний санаа зорилгод хамгийн их нийцэхийг тэд ерөөсөө мэддэггүй; тэдний хийж мэддэг ганц зүйл бол Бурханы тахилыг хамгаалж, огт хөндүүлэхгүй байх явдал юм. Тэд зарцуулах ёстой зүйлийг зарцуулдаггүй—тэд үнэхээр “сайн” хяналт тавьж байгаа юм шүү! Ийм байхад ажил яаж урагшлах юм бэ? Эдгээр удирдагчийн үйлдэлд зарчим байна уу? (Байхгүй.) Тэд хийгдэх ёстой ажлыг хийлгэдэггүй, хэвлэгдэх ёстой номыг хэвлүүлдэггүй, зарцуулагдах ёстой мөнгийг зарцуулуулдаггүй—ямар ч зүй зохистой зардлыг зөвшөөрдөггүй. Энэ удирдлага мөн үү? (Биш.) Энэ юу вэ? Энэ бол зарчмын ойлголт дутмаг байдал юм. Зарчмын ойлголт дутмаг хүмүүс ажиллахдаа тахилыг хэрхэн удирдахаа мэддэггүй. Тэд мөнгийг харж хандан, ганц ч зоос дутаахгүй байх ёстой, зардал нь ямар ч байсан тэр мөнгөнд хүрч болохгүй гэж үздэг. Энэ Бурханы санаа зорилгод нийцэх үү? (Үгүй, нийцэхгүй.) Зарчимгүйгээр зохицуулж, хяналт тавих нь удирдлага биш. Замбараагүй үрж, хайр найргүй зарцуулж, үрэн таран хийх нь удирдлага биш боловч хяналт тавьж байна гээд ганц ч зоос зарцуулахгүй байж, зүй зохистой зардлыг хязгаарлах нь ч бас удирдлага биш. Аль аль нь зарчимд нийцдэггүй. Зарим хүн тахил ашиглах, хуваарилах, захиран зарцуулах зарчмыг ойлгодоггүй учраас элдэв янзын хөгийн нөхцөл байдал, элдэв янзын эмх замбараагүй байдал үүсдэг. Гаднаасаа эдгээр удирдагч нэлээд хариуцлагатай, чин сэтгэлтэй мэт харагддаг ч хийж байгаа ажил нь ямар байна вэ? (Зарчимгүй.) Зарчимгүй учраас тухайн орон нутаг дахь сайн мэдээний ажил саад тотгор, хязгаарлалттай тулгардаг бөгөөд тахилын ашиглалтад хэт хатуу хяналт тавьдгаас нь болоод зарим мэргэжлийн ажил ч бас хязгаарлагддаг. Өнгөн дээрээ тэд тахил хадгалахдаа маш нягт нямбай, хариуцлагатай харагддаг. Гэвч үнэн хэрэгтээ сүнслэг ойлголтгүй, зүгээр л үзэл, төсөөлөлдөө үндэслэн үйлддэг, тэр ч бүү хэл чуулганы төлөө хэмнэж байна гэсэн нэрийдлээр Бурханы гэрийн төлөө хяналт тавьдаг учраас өөрсдөө ч мэдэлгүйгээр чуулганы төрөл бүрийн ажлын ахиц дэвшилд ноцтой нөлөөлдөг. Ийм хүмүүсийг хуурамч удирдагч гэж тодорхойлж болох уу? (Болно.) Энэ нь тэднийг хуурамч удирдагч гэж үзэхэд хангалттай. Тэд сайн мэдээний ажил болон чуулганы ажилд тодорхой хэмжээгээр саад, үймээн учруулчихсан байдаг. Эдгээр саад, үймээн нь зарчмыг ойлгодоггүйгээс нь, түүнчлэн өөрсдийн дур сонирхол, үзэлд үндэслэн замбараагүй ажиллаж, үнэн-зарчмыг эрж хайдаггүй, эсвэл бусадтай хэлэлцэж, хамтран ажилладаггүйгээс нь болж үүсдэг. Тэдний гар дээр байхад тахил үрэгдэж, үрэн таран болохгүй ч тэд тахилыг зарчмын дагуу зүй зохистой ашиглаж чаддаггүй, зөвхөн хамгаалахын тулд ашиглахыг зөвшөөрдөггүй, үр дүнд нь сайн мэдээ түгээх ажил саатаж, Бурханы гэрийн ажлын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Тиймээс энэ илрэлд нь үндэслэн тэднийг хуурамч удирдагч гэж тодорхойлох нь огт хэтрэхгүй. Яагаад ийм хүмүүсийг бас хуурамч удирдагч гэж тодорхойлдог вэ? Тэд ажил хийж мэддэггүй, тахилд хэрхэн хандах талаарх ойлголт болон арга барил нь ийм гажууд байхад бусад ажлыг сайн хийж чадах уу? Яавч чадахгүй. Энэ хүмүүсийн ухамсарлах чадварт асуудал байхгүй гэж үү? (Байгаа.) Тэдний ухамсарлах чадвар гажууд, тэд дүрэм журам баримталдаг, дүр эсгэдэг, хуурамч сүнслэг байдалтай байдаг. Тэд Бурханы гэрийн ажлыг бодолцдоггүй, зарчмын дагуу үйлддэггүй—тэд үйлдэх зарчмаа олж чаддаггүй, зүгээр л өөрсдийн бяцхан ухаалаг байдал, өөрийн хүслээр явж, дүрэм журмыг мөрддөг. Тийм учраас тэдний ажил саад, үймээнд хүргэдэг. Тэдний ажиллах арга барил тэнэг, болхи байдаг—энэ нь ой гутам юм. Ийм хүмүүс илэрхий хуурамч удирдагчид юм. “Би тахилыг маш сайн хадгалж, энэ ажлыг ийм хичээнгүйлэн хийж байхад хүртэл намайг хуурамч удирдагч гэж тодорхойллоо. Тэгвэл би цаашид үүнийг хариуцахгүй! Хэн үрэхийг хүснэ, үрэг; хэн ашиглахыг хүснэ, ашиглаг; хэн авахыг хүснэ, аваг!” гэж хэлэх хүн байна уу? Ийм бодолтой хүн байна уу? Тэгвэл төрөл бүрийн хуурамч удирдагчийн өөр өөр байдал, илрэлийг ил болгох бидний зорилго юу вэ? (Хүмүүст зарчмыг ухамсарлуулж, хуурамч удирдагчдын замаар алхахаас зайлсхийлгэхийн тулд.) Зөв. Энэ нь хүмүүст зарчмыг ухамсарлуулж, ажлаа сайн хийж, зарчмын дагуу хариуцлагаа биелүүлж чаддаг болгохын тулд, мөн төсөөлөл, үзлээр явахгүй, хүний хүсэл, адгуу байдал өвөрлөхгүй, өөрсдийн төсөөлсөн онолыг үнэн-зарчмын оронд тавихгүй, сүнслэг дүр эсгэхгүй, сүнслэг байдал гэж итгэдэг зүйлээ зарчмыг дуурайх юм уу орлуулахад ашиглахгүй байлгахын тулд юм. Ийм хүмүүс удирдагч, ажилчдын дунд байдаг бөгөөд тэднийг сэрэмжлүүлэг болгон авах нь зүйтэй.

IV. Тахилыг булаан авч, эдлэх

Бас нэг төрлийн хуурамч удирдагч бий бөгөөд тахилыг удирдах тал дээр тэдний хийдэг ажил бүр ч их замбараагүй байдаг. Тэд удирдагч, ажилчны хувьд хараагаа тахилаас салгахгүй байх ёсгүй, тахилд тэгтлээ их анхаарал хандуулах хэрэггүй гэж боддог. Тэд зүгээр л чуулганы захиргааны ажлыг сайн хийж, чуулганы амьдрал болон Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтын ажлыг сайн гүйцэтгэж, үүн дээр нэмээд төрөл бүрийн мэргэжлийн ажлыг сайн хийлгэхэд л болно гэж боддог. Тахил бол Бурханы зүгээс чуулганыг хангадаг мөнгө, эд зүйлс бөгөөд энэ мөнгө, эд зүйлс нь удирдагч, ажилчдын амьдрал, ажлын хэрэгцээг хангахад зориулагдсан гэж тэд үздэг. Үүний цаад утга нь тахил удирдагч, ажилчдад зориулан бэлтгэгдсэн бөгөөд хэн нэгэн удирдагч, ажилчнаар сонгогдмогц эдгээр тахилыг эдлэхийг Бурхан тэдэнд зөвшөөрдөг, мөн удирдагч, ажилчид тэдгээрийг хуваарилах, эдлэх, зарцуулахдаа давуу эрх эдэлдэг гэсэн үг юм. Тиймээс хүн удирдагч, ажилчин болмогцоо тахилын эзэн, тахилын захирагч, эзэмшигч болдог. Ийм төрлийн хүмүүс ажил дээрээ тахилтай харьцахдаа бүртгэдэггүй, тоолдоггүй, хадгалдаггүй, орж гарч буй тахилын данс тооцоог шалгадаггүй, зарцуулалт, хуваарилалтын байдлыг нь бүр ч шалгадаггүй. Оронд нь тэд ямар тахил байгааг, удирдагч, ажилчдын эдэлж болох зүйл байгаа эсэхийг судалж, олж мэддэг. Эдгээр удирдагч, ажилчны тахилд хандах хандлага ийм л байдаг. Тэдний бодлоор тахилыг бүртгэх, тоолох, хадгалах, орлого зарлага юм уу зарцуулалтын байдлыг шалгах шаардлагагүй—ийм зүйлс өөрсдөд нь хамаагүй—тэд зүгээр л тахилыг удирдагч, ажилчдад хуваарилж, тахилыг эдлэх тухайд өөрсдөд нь давуу эрх олгох ёстой гэж үздэг. Тэднийхээр бол удирдагч, ажилчид юу хэл хэлнэ тэр зарчим бөгөөд тахилыг хэрхэн зарцуулж, хуваарилах нь өөрсдийнх нь шийдвэр байдаг. Удирдагч, ажилчнаар сонгогдох нь хэдийнээ төгс болгуулсан гэсэн үг бөгөөд өөрсдийгөө яг л тахилч шиг тахилыг эдлэх онцгой эрхтэй, түүнчлэн тахилын тухайд эцсийн шийдвэр гаргах, ашиглах, хуваарилах эрхтэй гэж тэд үздэг. Зарим чуулганд, ах эгч нарын өргөсөн зүйлсийг зохих боловсон хүчин бүртгэж, тоолж, агуулахад хийхээс өмнө удирдагч, ажилчид хэдийнээ харж, шилж, шүүгээд, өөрсдөө хэрэглэж чадахаа авч үлдэж, идэж чадахаа идэж, өмсөж чадахаа өмссөн байдаг бөгөөд өөрсдөдөө хэрэггүй зүйлээ тухайн зүйл хэрэгтэй байгаа хүнд шууд хуваарилж, ингэснээрээ Бурханыг орлож шийдвэр гаргадаг. Энэ бол тэдний зарчим юм. Энэ юу болж байна вэ? Тэд өөрсдийгөө үнэхээр тахилч гэж боддог юм уу? Энэ дэндүү эрүүл ухаангүй хэрэг биш үү? (Тийм.) Бас нэг айлд хоёр сандал дутуу, нөгөөд нь зуух байхгүй, хэн нэгний бие тааруу, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй байгааг хараад Бурханы гэрийн мөнгөөр энэ бүх зүйлийг авч өгдөг өөр удирдагч, ажилчид ч бий. Бүх тахилын хуваарилалт, хэрэглээ, зарцуулалт, ашиглах эрх нь эдгээр удирдагч, ажилчинд харьяалагддаг—энэ нь үндэслэлтэй юу? Энэ арга барил нь тэдний сэтгэхүйд асуудал гарснаас болсон биш үү? Тэд юунд үндэслэн шийдвэр гаргаж байна вэ? Удирдагч, ажилчдад тахилыг захирах эрх бий юу? (Байхгүй.) Тэд тахилыг захирч, ашиглах бус, харин удирдах ёстой. Тэдэнд тахилыг эдлэх онцгой эрх байхгүй. Удирдагч, ажилчид тахилчтай тэнцэх үү? Төгс болгуулсан хүмүүстэй тэнцэх үү? Тэд тахилын эзэмшигч мөн үү? (Биш.) Тэгвэл яагаад тэд дур мэдэн шийдвэр гаргаж, тахилыг ашиглан тэр айлд, энэ айлд юм авч өгдөг юм бэ—тэдэнд яагаад ийм эрх байна вэ? Хэн тэдэнд тэр эрхийг өгсөн юм бэ? Ажлын зохицуулалтад: “Удирдагч, ажилчид албан тушаалдаа орсныхоо дараа хийх ёстой хамгийн эхний зүйл бол Бурханы гэрийн санхүүг бүрэн хяналтдаа авах явдал юм” гэж заасан байдаг уу? (Үгүй.) Тэгвэл яагаад хэсэг бүлэг удирдагч, ажилчин ингэж үздэг юм бэ? Энд ямар асуудал байна вэ? Ах эгч нарын нэг нь үнэтэй хувцас өргөхөд маргааш нь тэрийг нэг удирдагч юм уу ажилчин өмсчихсөн байвал юу болж байна вэ? Ах эгч нарын өргөсөн тахил яагаад хувь хүний гарт ордог юм бэ? Энд “хувь хүн” гэдэг нь удирдагч юм уу ажилчнаас өөр хэн ч биш. Тэд тахилыг сайн удирдаж чаддаггүйгээр үл барам, харин ч тэдгээрийг булаан авч, хувьдаа эдлэхэд манлайлдаг. Энд ямар асуудал байна вэ? Хэрвээ бид энэ удирдагч юм уу ажилчныг тахилын удирдлагын тухайд бодитой ажил хийдэггүй талаас нь харвал тэднийг хуурамч удирдагч гэж тодорхойлж болно, харин тахилыг булаан авч, хувьдаа эдэлж байгаа талаас нь харвал зуун хувь антихрист гэж тодорхойлж болно. Тэгвэл тухайн хүнийг яг яаж тодорхойлох нь үндэслэлтэй вэ? (Антихрист гэж.) Тэд бол хуурамч удирдагч, антихрист хоёулаа мөн. Тахилыг удирдахдаа хуурамч удирдагчид бүх тахилыг гүйлгэж хараад, тэдгээрийг удирдуулахаар хүмүүст даалгадаг. Гэхдээ тэгэхээсээ өмнө тэд нэг хэсгийг нь өөрсдөдөө авч, өөр нэг хэсгийг нь хуваарилахаар дур мэдэн шийддэг. Үлдсэн зүйлсийн тухайд—өөрсдийнх нь хүсээгүй, эсвэл юу болохыг нь таниагүй ч бусдад өгөхийг хүсээгүй зүйлсээ—тэд түр хойш нь тавьдаг. Тэр тахил хаана байгаа, тэдгээрийг хадгалах тохиромжтой хүн байгаа эсэх, тэдгээрийг тогтмол шалгах ёстой эсэх, хэн нэгэн тэдгээрийг хулгайлж байгаа эсэх, эсвэл тэдгээрийг хэн нэгэн булаан авч байгаа эсэх тухайд хуурамч удирдагчид бүгд нэгэн ижил огт санаа тавьдаггүй. Тэдний зарчим бол: “Би эдлэх ёстой зүйлээ, өөрт хэрэгтэй зүйлээ хэдийнээ гартаа оруулчихсан. Надад хэрэггүй үлдсэн зүйлсийг хэн авахыг хүснэ, тэр аваг; хэн удирдахыг хүснэ, тэр удирдаг. Хэн түрүүлж шүүрч авсан нь эзэмшиг, хэний гарт орно, тэр нь завшдаг” гэх явдал юм. Энэ ямар гээчийн зарчим, логик вэ? Ийм хүмүүс бол зүгээр л диавол, адгуусууд юм!

Нэг удаа, нэг хуурамч удирдагч агуулахад маш их юм байгаа гэж хэлэхэд нь би бүртгэсэн эсэхийг нь асуусан юм. Тэр: “Зарим нь юу болохыг ч мэдэхгүй болохоор бүртгэх аргагүй байна” гэж хэлсэн. Би: “Энэ чинь шал дэмий яриа байна. Яагаад бүртгэх аргагүй гэж? Анх авчрах үед нь тэмдэглэл хөтөлсөн байх ёстой шүү дээ!” гэж хэлсэн. “Тэр чинь бүр дээр үеийнх болохоор мэдэх аргагүй.” Энэ ямар төрлийн яриа вэ? Тэд хариуцлага үүрч байна уу? (Үгүй.) Би: “Тэнд хэдэн хувцас байна—ах эгч нараас хэнд хэрэгтэйг нь хараад, тараагаад өг” гэсэн. “Зарим хувцас нь моодноос гарчихсан. Хэн ч тоохгүй байна.” Би: “Ах эгч нарт хэрэгтэйг нь тарааж өгөөд, хэрэггүйг нь зохистой шийдвэрлэ” гэж хэлсэн. Тэд үүнийг ажил хэрэг болгоогүй. Тэд мэрийлттэй, хичээнгүй байсан уу? Тэднээр ажил хийлгэх гэхээр байнга гомдоллож, сөрөг зүйл хэлж, бэрхшээл тоочдог. Тэр эдгээр зүйлийг зарчмын дагуу сайн зохицуулна гэж хэлдэггүй. Тэдэнд дуулгавартай дагах санаа өчүүхэн ч байдаггүй. Хэн нэгэн тэдэнд ямар ч шаардлага тавьсан, тэд бэрхшээл тоочсоор байдаг, яг л ингэсээр байгаад тухайн хүнийг хэлэх үггүй болгочихвол ялж, давамгайлж, ажлаа хийгээд дуусчих юм шиг л байдаг. Ийм хүн ямар гээч амьтан бэ? Төвөг удаж, бэрхшээл, асуудал тоочоосой гэсэндээ биш, харин асуудлыг шийдвэрлэж, бэрхшээлийг зохицуулаасай гэсэндээ чамайг удирдагч ажилчин болгосон юм. Хэрвээ үнэхээр ажлаа хийж чаддаг бол эдгээр асуудал, бэрхшээлийг гаргаж тавьсныхаа дараа чи үргэлжлүүлээд тэдгээрийг зарчмын дагуу хэрхэн зохицуулж, шийдвэрлэхээ ярих ёстой. Хуурамч удирдагчид уриа лоозон хашхирч, хоосон сургаал номлож, том ярьж, объектив шалтгаан, шалтаг тоочиж л чаддаг–тэдэнд бодитой ажил хийх чадвар огт байдаггүй бөгөөд тахилыг удирдах тухайд ч мөн адил зарчмын дагуу үйлдэж, хариуцлагаа биелүүлж чаддаггүй. Тэд ийм ухаан мөхөс, чадваргүй атлаа одоо удирдагч, ажилчин болсон юм чинь өөрсдийгөө онцгой эрх, байр суурьтай, хүндтэй ялгамж чанартай болсон, иймээс өөрсдийгөө тахилын эзэмшигч, хэрэглэгч гэж бодсоор байдаг. Ийм төрлийн хуурамч удирдагч тахилыг зарцуулах онцгой эрхээ эдлэхээс өөр юу ч мэддэггүй—тэд тахилыг зүй бусаар, замбараагүй зарцуулж буй ямар ч тохиолдлыг олж харж, илрүүлж чаддаггүй, харлаа ч гэсэн шийдвэрлэхийн тулд юу ч хийдэггүй. Энэ юунаас болдог вэ? Яагаад гэвэл, тэд удирдагч, ажилчин байхын давуу байдлын мэдрэмжийг эдлэхээс өөр юу ч мэддэггүй—тэд удирдагч, ажилчдад тавьдаг Бурханы шаардлага, эсвэл Бурханы гэрийн ажлыг хийх зарчмыг огтхон ч ойлгодоггүй. Тэд бол зүгээр л хоолны сав, хог шаар, ухаан мөхөс хүмүүс юм. Ийм мунхаг хүмүүс байр суурийн ашиг тусыг эдлэхийг хүссээр байдаг нь ой гутам биш гэж үү? Ийм төрлийн хуурамч удирдагчийг бид ил болгосноос та нар юу ойлгож авсан бэ? Ийм хүн удирдагч, ажилчин болмогцоо тахилыг өөрийн болгох нууц төлөвлөгөө боловсруулахыг хүсдэг, хоёр нүдээ тахилаас салгахгүй ширтдэг. Мөнгийг үрэлгэн зарцуулж, тахилыг үрэн таран хийхээр удаан хугацаанд шунаж байгааг нь хүн ганц хараад л хараад шууд хэлж чадна. Ингээд эцэст нь тэдэнд боломж олдсон; тэд тийм маягаар мөнгийг дураараа үрж, Бурханы тахилыг хүссэнээрээ ашиглаж, хөдөлмөрлөж олж аваагүй зүйлсээ эдэлж чадна. Ийнхүү тэдний шунахай үнэн төрх бүрэн ил болдог. Өнгөрсөн болон одоогийн удирдагч, ажилчдын дунд ийм хүмүүс байгааг та нар харж байна уу? Тэд удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага, тодорхойлолтыг үргэлж буруугаар тайлбарладаг, иймээс удирдагч, ажилчин болмогцоо өөрсдийгөө Бурханы гэрийн эзэн гэж үзэж, өөрсдийгөө тахилчдын эгнээнд оруулж, хүндтэй хүн гэж боддог. Энэ жаахан ухаан мөхөс хэрэг биш үү? Хүн удирдагч, ажилчин болмогцоо завхарсан хүн байхаа больдог гэж үү? Тэд тэр даруй ариусгагдсан хүн болж хувирдаг гэж үү? Удирдагч болмогцоо тэд хэн гэдгээ мэдэхээ больж, өөрсдийгөө тахилыг эдлэх ёстой гэж боддог—ийм хүмүүс ухаан мөхөс биш гэж үү? Ийм хүмүүс гарцаагүй ухаан мөхөс, тэдэнд хэвийн хүн чанарын эрүүл ухаан байдаггүй. Биднийг ингэж нөхөрлөсний дараа ч тэд удирдагч, ажилчдын үүрэг, хариуцлага юу болохыг мэддэггүй. Ийм удирдагч, ажилчид гарцаагүй байдаг бөгөөд ийм хүмүүсийн илрэл нэлээд илэрхий, тод байдаг.

Тахил хадгалах тухайд төрөл бүрийн хуурамч удирдагчийн илрэл үндсэндээ ийм байдаг. Илүү ноцтой асуудалтай хүмүүс хуурамч удирдагчийн ангилалд багтахгүй—тэр хүмүүс бол антихристүүд юм. Тиймээс та нар энэ хүрээг сайн ухамсарлах хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэн хуурамч удирдагч бол тэр хуурамч удирдагч л байдаг—түүнийг антихрист гэж тодорхойлж болохгүй. Хүн чанар, үйлдэл, илрэл, мөн чанарын тухайд антихристүүд хуурамч удирдагчдаас хамаагүй дор байдаг. Ихэнх хуурамч удирдагч хэв чанар муутай, ухаан мөхөс, ажлын чадваргүй, ухамсарлах чадвар нь гажууд, сүнслэг ойлголтгүй, ёс жудаг дорой, аминч, өөдгүй, сэтгэл санаа нь буруу байдаг. Үүнээс болоод тэд тахил хадгалах тухайд бодитой ажил хийж чаддаггүй, хийдэггүй бөгөөд энэ нь тахилын зүй зохистой удирдлага, зохих хадгалалтад нөлөөлдөг. Хуурамч удирдагчид хариуцлага алдсаны улмаас, бодитой ажил хийгээгүйгээс, Бурханы гэрийн зарчим, шаардлагын дагуу үйлдээгүйгээс болж бүр тахилын зарим хэсэг ёрын муу хүмүүсийн гарт ордог—ийм асуудал ч бас нэлээд гардаг. Тахил хадгалах тал дээр хуурамч удирдагчдын янз бүрийн илрэл үндсэндээ ингэж илчлэгддэг: Тэдний ёс жудаг дорой, аминч, өөдгүй, ухамсарлах чадвар нь гажууд, ажлын чадваргүй, хэв чанар муутай, үнэн-зарчмыг огт эрж хайдаггүй, яг л тэнэг, ухаан мөхөс хүмүүс шиг байдаг. Зарим нь: “Таны илчилсэн бусад бүх илрэлийг бид хүлээн зөвшөөрч байна, гэхдээ хэрвээ тэд тэнэг, ухаан мөхөс юм бол яаж удирдагч болж чадсан юм бэ?” гэж хэлж магадгүй. Та нар зарим удирдагч, ажилчин тэнэг, ухаан мөхөс гэдгийг хүлээн зөвшөөрөх үү? Тийм хүмүүс байдаг уу? Зарим нь: “Та биднийг дэндүү дорд үзэж байна. Бид бүгд орчин үеийн хүмүүс, коллеж юм уу ахлах сургууль төгссөн—бид нийгэм, хүн төрөлхтнийг ялган таних маш сайн чадвартай. Бид яаж ухаан мөхөс хүнийг удирдагчаараа сонгох юм бэ? Тэгэх ямар ч боломжгүй!” гэж хэлж магадгүй. Тэрэнд боломжгүй юм юу байна? Та нарын ихэнх нь ухаан мөхөс, оюун ухаан дутмаг, тиймээс ухаан мөхөс хүнийг удирдагчаар сонгох нь та нарын хувьд дэндүү амархан. Би яагаад та нарын ихэнхийг ухаан-мөхөс гэж хэлж байна вэ? Яагаад гэвэл, хэчнээн их туршлагажсан ч та нарын ихэнх нь аливаа зүйлийн мөн чанарыг нэвт харж, зарчмыг ухамсарлаж чаддаггүй. Та нар олон жилийн турш ердөө л дүрэм журам хэлбэрэлтгүй сахиж, нэг л арга барилаа өөрчлөлгүйгээр давтан хэрэглэж, үнэнийг хэчнээн нөхөрлөсөн ч зарчмыг ухамсарлаж чадахгүй хэвээр байж чадна. Энд ямар асуудал байна вэ? Та нарын хэв чанар хэтэрхий муу байна. Та нар асуудлын мөн чанар юм уу үндсийг нэвт харж чаддаггүй, аливаа зүйлийн хөгжлийн зүй тогтлыг олж чаддаггүй, аливааг хийхэд эзэмшвэл зохих зарчмыг бүр ч дагаж мөрддөггүй—үүнийг ухаан мөхөс байх гэдэг. Үүрэгтэй чинь холбоотой зүйлсийн зарчмыг ухамсарлахад та нарт хэр хугацаа шаардагддаг вэ? Бичвэрт суурилсан ажлыг хэдэн жил хийж байгаа зарим хүн байдаг ч одоо хүртэл бичсэн нийтлэл, кино зохиол нь хоосон үг хэвээр байдаг, тэд зарчмыг ухамсарлаж чаддаггүй хэвээр, бодит байдал гэж юу болохыг, эсвэл яаж бодитой зүйл хэлэхийг мэддэггүй. Энэ нь хэтэрхий муу хэв чанартай, хэтэрхий дорой оюун ухаантай байгаа хэрэг юм. Та нарт байгаа оюун ухаанаар бол ухаан мөхөс хүнийг удирдагчаар сонгох нь дэндүү амархан биш гэж үү? Та нар зүгээр ч нэг сонгохгүй, бас сэтгэл зүрхээ тэдэнд зориулна. Тэднийг ажлаас чөлөөлөх болоход чи тэгэхийг хүсэхгүй. Хоёр жилийн дараа чи тэднийг нэвт харж, ойлголт олж авах үедээ л тэднийг хуурамч удирдагч гэдгийг ялган таньж чадна, харин өмнө нь чамд юу ч гэж хэлсэн, чи тэднийг чөлөөлүүлэхгүй байх байсан. Чи тэднээс ч илүү ухаан мөхөс биш гэж үү? Би яагаад зарим удирдагч, ажилчныг оюун ухаан дутмаг гэж хэлж байна вэ? Яагаад гэвэл, тэд зөвхөн хамгийн энгийн ажлыг яаж хийхийг л мэддэг. Бага зэрэг ээдрээтэй ажлын тухайд тэд яаж хийхээ мэддэггүй, жаахан бэрхшээл тулгарахад яаж зохицуулахаа мэддэггүй, нэмэлт ажил өгөхөд яахаа мэддэггүй. Энэ нь тэдний оюун ухаанд асуудал байгаа хэрэг биш үү? Ийм удирдагчдыг та нар сонгодоггүй гэж үү? Тэгээд та нар: “Тэд хань ижил хайлгүйгээр Бурханд итгэдэг, хорь гаруй жил Бурханы төлөө зарлагадсан. Тэдэнд зовлон бэрхшээлийг туулах шийдвэр төгс байдал бий, тэд ажилдаа үнэхээр нухацтай ханддаг” гэж тэднийг бишрэн шүтдэг. “Гэхдээ тэд ажилдаа зарчмыг ойлгодог уу?” “Хэрвээ тэд ойлгохгүй юм бол хэн ойлгох юм бэ?” гэдэг. Гэтэл шалгаад үзэхэд тэдний ажил бүхэлдээ замбараагүй байдаг—тэд ажлын алийг нь ч хэрэгжүүлж чаддаггүй. Тэдэнд ажлынх нь зарчмыг хэлж өгдөг ч тэд яаж хийхээ хэзээ ч мэддэггүй. Тэд зүгээр л асуулт асуусаар байдаг бөгөөд шууд хэлж өгөхгүй л бол юу хийхээ мэддэггүй. Тэдэнд зарчмыг хэлж өгөх нь юу ч хэлээгүйтэй адил; зарчмыг нэг бүрчлэн жагсааж өгсөн ч тэд ажлыг яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй хэвээр байна. Ийм удирдагчид байдаг уу? Зарчмыг хэчнээн хэлж өгсөн ч тэд ойлгодоггүй, ажлыг хэрэгжүүлж чаддаггүй. Нэг үг юм уу зүйлийн талаар тэдэнтэй хэдэн удаа нөхөрлөж, зааварласан ч тэд ойлгохгүй хэвээр байх бөгөөд дараа нь асуудал огт шийдэгдэлгүй үлдэнэ—тэд юу хийхээ асуусаар байх болно, ганц мөр орхигдуулбал болохгүй. Тэд ухаан мөхөс биш гэж үү? Ийм мунхаг удирдагчдыг та нар сонгоогүй гэж үү? (Сонгосон.) Та нар үүнийг үгүйсгэж чадахгүй биз дээ? Ийм удирдагчид гарцаагүй байдаг.

Өнөөдөр бидний нөхөрлөж буй хуурамч удирдагчдын янз бүрийн илрэл нь голчлон тахилыг удирдах ажилтай холбоотой. Хуурамч удирдагчдын янз бүрийн илрэлийг бид илчилж байгаагаас, тахилыг удирдах нь удирдагч, ажилчдын хувьд чухал ажил гэдгийг, мөн үүнийг үл тоомсорлож болохгүй гэдгийг хүмүүс мэдэх ёстой. Хэдийгээр энэ аж ахуйн ажил нь бусад ажлаас ялгаатай ч Бурханы гэрийн бусад ажлын хэвийн үйл ажиллагаатай холбоотой байдаг. Тиймээс тахилыг удирдах нь маш чухал, шийдвэрлэх ажил юм. Энэ ажил юугаараа чухал вэ? Тахилыг удирдах ажилд хадгалагдаж буй зүйлс нь Бурханых бөгөөд зохимжгүйгээр хэлбэл, тэдгээр нь Бурханы хувийн өмч юм, тиймээс удирдагч, ажилчид энэ ажилд бүр ч их чин сэтгэлээсээ, ухамсартай, хичээнгүй хандах ёстой. Хэрвээ бид энэ ажлыг уг чанарынх нь хувьд авч үзвэл захиргааны ажилд оруулах нь хэтрүүлэг гэж Би бодохгүй байна. Үүнийг захиргааны ажлын ангилалд оруулж байгаа шалтгаан нь, энэ ажлыг хийх нь хүмүүсийн Бурханд хандах хандлага болон Түүний эд хөрөнгөд хандах хандлагатай холбоотой байдагт оршино. Тиймээс энэ ажлыг хийхдээ зөв хандлагатай байж, зөв зарчмыг ухамсарлах нь хүмүүст зайлшгүй шаардлагатай. Үүнийг захиргааны ажлын ангилалд оруулж байгаа шалтгаан нь, энэ ажлыг хийх нь маш чухал гэдгийг, мөн энэ ажил бол маш хүнд даалгавар, маш хүнд ачаа гэдгийг удирдагч, ажилчдад ойлгуулахын тулд юм. Тэд үүнд жирийн нэг аж ахуйн ажил мэт хандах ёсгүй—энэ ажлын ач холбогдлын талаар үнэн зөв, гүн гүнзгий мэдлэгтэй байж, улмаар үүнд чин сэтгэлээсээ, ухамсартай, хичээнгүй хандах ёстой гэдгийг тэдэнд ойлгуулахын тулд юм. Хүн бусад хүнд хайхрамжгүй хандаж болно—алдаа гарсан ч энэ нь том асуудал биш. Гэхдээ Бурханд хандахдаа будилахгүй, хааш яаш хандахгүй, зөвхөн амаараа яриад ажил хэрэг болгохгүй байхыг Би хүмүүст уриалж байна. Тахилыг удирдах ажлыг сайн хийх нь Бурханаас удирдагч, ажилчдад өгсөн чухал даалгавар юм.

2021 оны 5 дугаар сарын 8

Өмнөх: Удирдагч, ажилчдын хариуцлага (11)

Дараах: Удирдагч, ажилчдын хариуцлага (13)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих