Бурханд эргэн очих нь жинхэнэ жаргал билээ
1
Урьд нь бид Эзэнд итгэхдээ
Түүний нигүүлслийг л шунан эрэлхийлжээ.
Үзэлд баригдсан шашинд бид
харанхуй дотор шаналж явжээ.
2
Төгс Хүчит Бурхан биднийг гэрлийн замд хөтөлсөн,
өдөр бүр бид Түүний үгийг амталдаг.
Үнэнийг мэдсэнээр сүнс маань чөлөөлөгддөг.
Бурханаар авруулах нь нэр төрийн хэрэг.
Бурханы хайрыг амталж,
Түүний сэнтийн өмнө өргөгдөх нь жинхэнэ жаргал.
3
Христийн суудлын өмнө бид шүүгдэж,
завхрал маань цэвэрлэгдэж байна.
Засалтын үед бид Бурханы бодитой хайрыг мэдэрдэг.
Бэрхшээлд шаналах нь бидэнд бэлдсэн Бурханы зоог билээ.
Бурханы хайрыг амталж,
Түүний сэнтийн өмнө өргөгдөх нь жинхэнэ жаргал.
Бурханы зөвт байдлыг бид магтдаг.
Завхралаас биднийг үнэн чөлөөлсөн.
Бурханы агуу хайрыг хариулахын тулд
үүргээ биелүүлэхийг бид хүсдэг.
Бурханы шүүлт, шалгалт
биднийг ариусган, аварсан.
Бурханы хайрыг амталж,
Түүний сэнтийн өмнө өргөгдөх нь жинхэнэ жаргал.