521 Үнэнийг эрж хайдаг хүнийг л Бурхан төгс болгож чадна
1 Өдөр тутмын асуудлуудын тухайд, хүмүүсийн маш том, ач холбогдолтой гэж үздэг зарим асуудал, ялихгүй аар саар зүйл гэж үздэг өөр хэсэг асуудал байдаг. Хүмүүс эдгээр том асуудлыг маш чухал гэж үздэг бөгөөд тэдгээрийг Бурхан илгээсэн гэж тооцдог. Гэвч энэ том асуудлуудыг шийдвэрлэх явцад дутуу дулимаг биеийн хэмжээ, дорд муу хэв чанарынхаа улмаас хүмүүс Бурханы хүслийг дандаа биелүүлж, ямар ч илчлэл олж авч, үнэ цэнтэй ямар ч бодит мэдлэг эзэмшиж чаддаггүй. Жижиг асуудлуудын тухайд гэвэл, тэдгээрийг хүмүүс зүгээр л анзаарахгүй үлдээж, бага багаар алга болгодог. Тиймээс Бурханы өмнө шинжлүүлэх, Түүгээр туршигдах олон боломжийг хүмүүс алдсан. Бурханы чамд зориулж зохицуулсан хүмүүс, үйл явдал, юмс, нөхцөлүүдийг чи үргэлж анзаардаггүй бол Энэ нь өдөр бүр, цаашлаад мөч бүрд Бурхан чамайг төгс болгохоос, мөн Бурханы манлайллаас чи байнга татгалзаж байна гэсэн үг юм.
2 Бурхан чамд зориулан нөхцөл байдал зохицуулах бүрдээ нууцаар харж, зүрх сэтгэлийг чинь харж, бодол, эргэцүүллийг чинь ажиглаж, хэрхэн бодож байгааг чинь харж, хэрхэн үйлдэхийг чинь харахаар хүлээж байгаа. Хэрвээ чи хайхрамжгүй хүн бол—Бурханы зам, Түүний үг, эсвэл үнэнд хэзээ ч нухацтай хандаж байгаагүй хүн бол—Бурхан чамд зориулан тодорхой орчин зохицуулахдаа Тэр ямар шаардлагад нийцэхийг чамаас шаарддаг, Тэр юу гүйцэлдүүлэхийг хүсэж байгааг чи хайхарч, анхаарал хандуулахгүй. Чамд тохиосон хүмүүс, үйл явдал, юмс нь үнэн, эсвэл Бурханы хүсэлтэй ямар холбоотойг чи бас мэдэхгүй.
3 Чи шалгалттай удаа дараа нүүр тулсны дараа зүрх сэтгэлдээ Бурханыг өсгөөгүй, бас чамд зориулан Бурханы зохицуулсан нөхцөл байдлыг ч байгаагаар нь, Бурханы шалгалт, туршилт гэж хараагүй. Харин ч Бурханы чамд хайрласан боломжуудаас ээлж дараалан татгалзаж, тэдгээрийг ахин дахин алдсан. Энэ бол хүмүүсийн харуулдаг туйлын дуулгаваргүй байдал бус уу? Хүмүүс Бурханы илгээдэг шалгалт, туршилтыг голж, тэдгээрээс зайлсхийх үед ийм хүмүүст хандах цорын ганц хандлага Бурханд байдаг. Бурхан ийм хүмүүсийг зүрх сэтгэлийнхээ гүнээс зэвүүцэн голдог. Энэ бол Бурханы замаар хэзээ ч алхаагүй, хэзээ ч Бурханаас эмээж, муугаас зайлаагүй хүнд чиглэсэн Бурханы эцсийн шийдвэр билээ.
“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс шинэчлэн найруулав