847 Үнэнийг эрж хайх нь төгс болгуулах цорын ганц боломж юм

1 Хэрвээ хүн цэвэрлэгдэхгүй бол бохир заваан байдаг; хэрвээ тэр Бурханаар хамгаалуулж, халамжлуулахгүй бол Сатаны хоригдол хэвээр үлддэг; хэрвээ шүүгдэж, гэсгээгдэхгүй бол Сатаны харанхуй нөлөөний дарлалаас зугтах ямар ч аргагүй байх болно. Чи өнөөдрийн гэсгээлт, шүүлтийг хэр их мэддэг вэ? Петрийн мэдэж авсан зүйлийн хэр ихийг эзэмшдэг вэ? Хэрвээ өнөөдөр чи мэдэж авч чадахгүй бол ирээдүйд энэ мэдлэгийг олж авч чадах уу? Чам шиг залхуу, хулчгар хүмүүс гэсгээлт, шүүлтийг ердөө ч мэдэх чадваргүй. Хэрвээ чи махан биеийн амар тайван, махан биеийн зугаа цэнгэлээр хөөцөлдвөл цэвэрлэгдэх ямар ч аргагүй байх ба эцэст нь Сатан руу эргэн очно, учир нь чиний амьдран харуулдаг зүйл бол Сатан, мөн махан бие билээ.

2 Өнөөдрийн байдлаар олон хүн амийг эрэлхийлдэггүй ба тэд ариусгагдах тухай, эсвэл илүү гүн гүнзгий амийн туршлага руу орох тухай анхаардаггүй гэсэн үг юм. Тийм болохоор тэд яаж төгс болгуулж чадах юм бэ? Амийг эрэлхийлдэггүй хүмүүст төгс болгуулах ямар ч боломж байхгүй бөгөөд Бурханы тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй, зан чанараа өөрчлөхийг зорьдоггүй хүмүүс Сатаны харанхуй нөлөөнөөс зугтаах чадваргүй байдаг. Зүгээр л зан үйл мөрдөж, ердийн үйл ажиллагаанд оролцдог шашны итгэгчдийн адилаар тэд Бурханыг мэдэх болон зан чанарын өөрчлөлтөд орох талаар нухацтай ханддаггүй. Энэ нь цагийн гарз биш гэж үү? Хэрвээ Бурханд итгэх итгэлдээ хүн, амийн асуудлуудад нухацтай ханддаггүй, үнэн рүү орохоор эрэлхийлдэггүй, зан чанараа өөрчлөхийг ч зорьдоггүй, тэр ч байтугай Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайдаггүй бол төгс болгуулж чадахгүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 846 Бурханы үгээр төгс болгуулсан хүн

Дараах: 848 Төгс болгуулдаг хүмүүст байдаг илэрхийлэл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих