Төгс болгуулдаг хүмүүст байдаг илэрхийлэл
Хүмүүс төгс болгуулах замд орох үед тэдний хуучин зан чанар өөрчлөгдөж чадна. Цаашлаад тэдний амь өссөөр байдаг ба тэд аажмаар илүү гүнзгий үнэнд ордог. Тэд дэлхий ертөнцийг жигшиж, үнэнийг эрэлхийлдэггүй бүх хүнийг жигшиж чаддаг. Тэд ялангуяа өөрсдийгөө жигшдэг, гэхдээ үүнээс ч илүүтэйгээр өөрсдийгөө тодорхой мэддэг. Тэд үнэнээр амьдрахад бэлэн байж, үнэнийг эрэлхийлэхийг зорилгоо болгодог. Тэд өөрсдийн уураг тархины бий болгосон бодол дотор амьдрахыг хүсдэггүй ба хүний өөрийгөө зөвтгөх байдал, их зан болон биеэ тоосон байдлыг дургүйцэн жигшдэг. Тэд хэм хэмжээтэй ярьдаг, ялган таних чадвар, мэргэн ухаанаар аливааг зохицуулдаг бөгөөд Бурханд үнэнч, дуулгавартай байдаг. Гэсгээлт, шүүлтийн тохиолдлыг туулбал тэд идэвхгүй, сул дорой болдоггүйгээр үл барам, Бурханы гэсгээлт, шүүлтэд талархдаг. Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр байж чадахгүй; үүгээр дамжуулан Түүний хамгаалалтыг хүлээн авдаг гэж тэд итгэдэг. Тэд амар амгалан, баяр баясгалан болон өлсгөлөнгөө дарах талхыг эрж хайх итгэлийг зорьдоггүй. Тэд мөн түр зуурын махан биеийн зугаа цэнгэлийн араас хөөцөлдөггүй. Энэ нь төгс болгуулсан хүмүүст байдаг зүйл юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (4)”-өөс шинэчлэн найруулав