608 Яаж Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ
1 Хэрвээ та нар Бурханы хүсэлд нийцүүлж үйлчлэхийг хүсдэг бол ямар хүмүүсийг Бурхан таашаадаг, ямар хүмүүсийг Бурхан жигшдэг, ямар хүмүүсийг Бурхан төгс болгодог, мөн ямар хүн Бурханд үйлчлэх шаардлага хангадгийг эхлээд ойлгох ёстой. Энэ бол та нарын хамгийн наад захын мэдвэл зохих зүйл юм. Түүнээс гадна, та нар Бурханы ажлын зорилтуудыг, мөн одоо, энд хийх гэж байгаа Бурханы ажлыг мэдэх ёстой. Үүнийг ойлгосныхоо дараа, Бурханы үгийн удирдамжаар дамжуулан та нар эхлээд орж, Бурханы даалгаврыг хүлээн авах ёстой. Та нар Бурханы үгийн талаар бодит туршлагатай болмогцоо, мөн Бурханы ажлыг үнэхээр мэддэг болох үедээ Бурханд үйлчлэх шаардлагыг хангах болно.
2 Та нарыг Бурханд үйлчлэх үед Тэр сүнслэг нүдийг чинь нээж, Түүний ажлын тухай илүү их ойлголттой болж, илүү тодорхой харах боломжийг та нарт олгодог. Энэ бодит байдалд орох үед туршлага чинь илүү гүнзгий, бодит болж ийм туршлагатай хүн бүхэн чуулгануудаар алхаж, ах эгч нарыг тань хангаж чадна. Ингэснээр та нар нэг нь нөгөөгийнхөө давуу талаар дутагдлаа нөхөж, сүнсэндээ илүү баялаг мэдлэгийг олж авч чадна. Зөвхөн ийм үр дүнд хүрснийхээ дараа л та нар Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх чадвартай болж, үйлчлэлийнхээ явцад Бурханаар төгс болгуулж чадна.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс шинэчлэн найруулав