198 Бурхан хоёр удаа бие махбодтой болдгийн ач холбогдол

Эхний удаад бие махбодтой болсон нь

Есүс Христийн махбодоор хүнийг нүглээс золин аварсан.

Загалмай дээрээс Тэр хүнийг аварсан ч,

хүний сатанлаг зан чанар хэвээр үлдсэн.


I

Хүмүүсийн дунд Тэр амьдарч,

зовлонг нь туулж, хүнийг үгээрээ хангадаг.

Бурхан бие махбодтой болсноор л

хүн бүрэн аврал хүртдэг болохоос,

залбирлынхаа хариуд тэнгэрээс шууд хүртдэггүй.

Учир нь махан биетэй хүн

Бурханы Сүнсийг харах аргагүй,

Түүний Сүнсэнд ойртож бүр ч чадахгүй.

Бурханы махбод болсон биед л хүн хүрч чадна.

Түүгээр дамжуулан аврал хүртэж,

бүх үг болон үнэнийг ойлгож чадна.

Хоёр дахь удаа бие махбодтой болох нь

хүнийг ариусгахад хангалттай,

Түүний бүх ажил болон бие махбодтой болсны

утга учир үүгээр гүйцэлддэг.

Махбод дахь Бурханы ажил одоо төгсөнө.

Тэр дахин бие махбодтой болохгүй.


II

Энэ удаа бие махбодтой болсны дараа

Түүний махбод дахь ажил болон аврал зогсоно.

Учир нь Тэр хүмүүсийг ангилж,

сонгосон хүмүүсээ олж авсан байх болно.

Хоёр дахь удаа бие махбодтой болох нь нүглийн тахил болох бус,

уучлагдсан хүмүүсийг бүрэн аврахын төлөө байдаг.

Тэд зан чанараа өөрчлөн, цэвэрлэгдэнэ.

Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж,

Бурханы сэнтий рүү эргэн очно.

Тийм ээ, бүрэн ариусах цорын ганц арга энэ билээ.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4”-ѳѳс шинэчлэн найруулав

Өмнөх: 197 Хүний авралын төлөө Бурхан хоёр удаа махбод болсон

Дараах: 199 Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан бие махбодтой болохын утга учрыг гүйцэлдүүлсэн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих