40 Бурханд магтаалын дуу үүрд дуулцгаа

1 Үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг шүүхийн тулд бие махбодтой болсон Бурхан Хятадад илэрсэн. Түүний дуу хоолойг бид сонсож, сэнтийнх нь өмнө бид өргөгддөг. Бурхантай нүүр тулан уулзана гэж зүүдэндээ ч бид төсөөлж байгаагүй. Он удаан жилийн хүсэн хүлээлт биелж, Золин аврагчийн илрэлтийг бид хардаг. Төгс Хүчит Бурханы үг төгс хүчит байдлыг нь харуулж, сая сая хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулсан. Бурханы хүмүүс Түүний үгээр хариулуулж, услуулахын тулд сэнтийнх нь өмнө цуглардаг. Бурханы бүх үг үнэн бөгөөд мөнх амийн замыг бидэнд өгдөг. Бурханы цэвэрлэлт, авралыг бид хүртэж, Бурханд магтаалын дууг үүрд дуулдаг.

2 Өдөр бүр бид Бурханы үгийг уншиж, үнэний тухай нөхөрлөж, Түүний үгийн шүүлт, ариусгалтыг хүлээн авдаг. Бурханы гэгээрэл, гэрэлтүүлэлт дор бид өөрсдийгөө мэдэж, сатанлаг уг чанараа хардаг. Бид ихэрхүү, биеэ чухалчилсан, хувиа хичээгч, жигшүүртэй байдаг, өөрсдийгөө зэмлэн, харуусахдаа Бурханы өмнө бид унадаг. Махан биеийг хаяж, үнэнийг хэрэгжүүлснээр амь зан чанар маань аажмаар өөрчлөгддөг. Шүүлтийг туулж, үнэнийг ойлгосноор Бурхан үнэхээр зөвт, ариун гэдгийг бид харах бөгөөд Түүнийг гэсэн хүндэтгэл зүрх сэтгэлд маань урган гарч ирдэг. Бурхан хэчнээн эрхэм, хайр татам болохыг бид бүр илүү мэдэрнэ; Түүний шүүлтээр бид цэвэрлэгдэж, Бурханы бахдах үнэнч хүмүүс болдог. Бурханы бүх хайрыг бид эдэлж, Бурханд магтаалын дуу үүрд дуулдаг.

3 Шүүлт Бурханы гэрээс хэдийн эхэлсэн. Түүний ард шүүлтийг туулж, цэвэрлэгдэж байна; бид бэрхшээлийг туулж, үүргээ үнэнчээр биелүүлэн, Бурханд цуурай татсан гэрчлэлийг хийдэг. Олон жилийн гай зовлон, шалгалтаар дамжуулан Бурхан бүлэг ялагчдыг хэдийн бий болгож, Сатаныг ялж, суу алдрыг олж аван, Өөрийн төгс хүчин, мэргэн ухааныг илчлээд байна. Хаанчлалын сайн мэдээ урьд өмнө үзэгдээгүй сүр жавхааг хүлээн авч байна. Бурханы агуу ажил бүрэн дүүрэн гүйцэлдсэн бөгөөд Түүний зөвт байдал магтаалыг хүртэх эрхтэй. Бурханы ариун нэр хаа сайгүй өргөмжлөгддөг. Газар дэлхий дээр Бурханы хаанчлал илэрч, Түүний хүмүүс бүжиглэн, шинэ дуу дуулдаг. Бүх улс орон , бүх ард түмэн Бурханыг магтаж, Бурханд магтаалын дуу үүрд дуулдаг.

Өмнөх: 39 Сансар огторгуй Бурханыг гэх магтаалаар цуурайтдаг

Дараах: 41 Төгс Хүчит Бурханыг гэх магтаал хэзээ ч дуусахгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих