663 Шалгалт нүүрлэхэд чи Бурханы талд зогсох учиртай

1 Чиний бүтэлгүйтэл, сул дорой байдлын олон туршлага, сөрөг байдалтай байх үеийг бүгдийг нь Бурханы шалгалт гэж хэлж болно. Учир нь бүх зүйл Бурханаас ирдэг, бүх зүйл, үйл явдал Түүний гарт байдаг. Чиний бүтэлгүйтэх эсэх эсвэл чиний сул дорой байж, бүдрэх эсэх нь бүгд Бурханаас шалтгаалах бөгөөд Бурханы гарт байдаг. Бурханы харах өнцгөөс энэ бол чиний шалгалт, хэрэв чи үүнийг таньж чадахгүй бол энэ нь уруу таталт болох болно. Хүмүүсийн таних ёстой хоёр төрлийн байдал байдаг: Нэг нь Ариун Сүнснээс ирдэг ба нөгөөгийнх нь магадлалтай эх үүсвэр нь Сатан юм. Нэг нь, Ариун Сүнс чамайг гэрэлтүүлснээр чамд өөрийгөө мэдэх, өөрийгөө жигших, өөртөө харамсах сэтгэл төрж, Бурханыг үнэхээр хайрлах, Түүнийг сэтгэл хангалуун байлгахад зүрх сэтгэлээ зориулах боломж олгодог байр байдал юм. Нөгөө нь чи өөрийгөө мэддэг боловч, сөрөг, сул дорой байдаг байр байдал юм. Энэ байдлыг Бурханы цэвэршүүлэлт, мөн Сатаны уруу таталт ч гэж хэлж болно.

2 Хэрэв чи үүнийг чамайг аврах Бурханы аврал гэж танивал, мөн одоо Түүнд гүнээ өртэй гэдгээ мэдэрвэл, хэрэв одоогоос эхлэн Түүний ачийг хариулахаар хичээж, цаашид ийм доройтолд унахаа боливол, Түүний үгийг идэж, уухад хүчин чармайлт гаргавал, өөрийгөө үргэлж дутуу байна гэж үзэж, хүсэн тэмүүлэх зүрх сэтгэлтэй байвал энэ нь Бурханы шалгалт юм. Зовлон зүдүүр дуусаж, чи дахин нэгэнтээ урагшлах үед Бурхан чамайг хөтөлж, гэрэлтүүлж, гэгээрүүлж, тэжээн тэтгэсээр байх болно. Харин чи үүнийг танихгүй, сөрөг байж, өөрийгөө зүгээр л цөхрөлд оруулж, ийм байдлаар бодвол Сатаны уруу таталт чам дээр ирсэн байх болно. Иов шалгалт туулах үед Бурхан, Сатан хоёр хоорондоо мөрий тавьж байсан бөгөөд Иовыг зовоохыг Бурхан Сатанд зөвшөөрсөн. Хэдийгээр энэ нь Бурханы Иовыг шалгах шалгалт байсан ч гэсэн үнэн хэрэгтээ Сатан түүн дээр ирсэн. Сатаны хувьд тэр Иовыг уруу татаж байсан боловч Иов Бурханы талд байсан. Тийм байгаагүй бол Иов уруу таталтад орох байсан. Хүмүүс уруу таталтад ормогцоо аюулд ордог. Цэвэршүүлэлт туулахыг Бурханы шалгалт гэж хэлж болох боловч хэрэв чи сайн байдалтай биш бол үүнийг Сатаны уруу таталт гэж хэлж болно.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 662 Шалгалтын үед хүний баримтлах ёстой зүйл

Дараах: 664 Бурхан хүн төрөлхтний итгэлийг турших үе

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих