804 Бурханыг мэдсэнээр хүрсэн үр дүн

I

Нэг л өдөр чи

Бүтээгч цаашид нууцлаг байхаа больсныг мэдрэнэ,

Тэр хэзээ ч чамаас нуугдаж байгаагүй,

хэзээ ч чамаас нүүрээ нуугаагүй,

Тэр ямар ч үед чамаас хол байгаагүй,

Тэр цаашид чиний өдөр шөнөгүй санагалзавч

мэдрэмжээрээ хүрч чаддаггүй Нэгэн биш.

Тэр үнэхээр чамайг бүх талаар чинь хамгаалж,

амийг чинь тэтгэн, хувь тавиланг чинь удирддаг.

Тэр алс хол тэнгэрийн хаяанд байдаггүй,

Тэр үүлэн дунд ч нуугдаагүй,

Тэр үргэлж дэргэд чинь байж, чиний бүх зүйлийг захирдаг.

Тэр чиний бүх зүйл, Цор ганц.


II

Тийм л Бурхан чамд Түүнийг хайрлан хүндэлж,

Түүнийг бишрэн, Түүнтэй ойртох боломжийг өгдөг.

Түүнийг алдах вий гэхээс эмээдэг болж,

нуруугаа эргүүлэн дуулгаваргүй болж,

Түүнээс холдох хүсэлгүй болгодог.

Чи зөвхөн Түүнийг анхаарч, Түүнд дуулгавартай байж,

Түүний чамд өгсөн бүхний ачийг хариулж,

Түүний ноёрхолд захирагдахыг хүсдэг болно.

Чи ахиж Түүний удирдлага,

халамж, хамгаалалтаас татгалзахгүй.

Тэр алс хол тэнгэрийн хаяанд байдаггүй,

Тэр үүлэн дунд ч нуугдаагүй,

Тэр үргэлж дэргэд чинь байж, чиний бүх зүйлийг захирдаг.

Тэр чиний бүх зүйл, Цор ганц.


III

Чи ахиж Түүний дээд эрх мэдлийн, зохицуулалтыг сөрөхгүй.

Чиний хүсэл Түүнийг дагаж, Түүнтэй хамт байх билээ.

Чиний хүсэл бол Түүнийг цор ганц aмь,

Эзэн, Бурхан гэж хүлээн авах билээ.

Тэр алс хол тэнгэрийн хаяанд байдаггүй,

Тэр үүлэн дунд ч нуугдаагүй,

Тэр үргэлж дэргэд чинь байж, чиний бүх зүйлийг захирдаг.

Тэр чиний бүх зүйл, Цор ганц.


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Өмнөх үг”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 803 Бурханыг мэдсэнээр л Түүнийг үнэхээр шүтэн мөргөж чадна

Дараах: 805 Бурханыг мэддэг хүмүүс л Түүнд гэрчлэл хийж чадна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих