49 Эндхийн тэнгэр гүн хөх өнгөтэй

I

Эндхийн тэнгэр, энэ тэнгэр их өөр юм!

Газар оронд анхилуун үнэр түгж,

агаар нь цэвэр цэнгэг байна.

Төгс Хүчит Бурхан махбод болсон бөгөөд

үнэнийг илэрхийлж,

эцсийн өдрүүдийн шүүлтийг эхлүүлэн

бидний дунд амьдардаг.

Бурханы үг бидний завхралын үнэнийг илчилдэг.

Төрөл бүрийн шалгалт, цэвэршүүлэлтээр дамжуулан

бид цэвэрлэгдэж, аврагдсан билээ.


II

Хэтийн төлөвөө өөрчилж, хуучин бүхнээ шинээр солиод,

завхарсан амьдралдаа бид хагацъя, баяртай гэж хэлдэг.

Зарчмын дагуу бид ярьж, үйлдэн,

Бурханы үг биднийг засагладаг.

Бурханыг гэх хайрын маань гал дөл

бидний зүрх сэтгэл дотор ассан.

Бурханы үгийг бид түгээн, Түүний төлөө гэрчлэл хийж,

хаанчлалын сайн мэдээг тунхагладаг.

Бурханыг хангалуун байлгахын тулд

бид бүхнээ зориулдаг,

илүү их шаналлыг туулахад ч бид бэлэн байна.

Хувь заяаг минь өөрчилсөнд нь

Төгс Хүчит Бурханд талархъя.

Бид шинэ амьдралаар амьдарч,

цоо шинэ маргаашийг угтан авдаг!

Бурханы үг Түүний хүч чадлыг илчилж,

ялагчдыг байлдан дагуулж, бас бүтээдэг.

Бурханы сонгосон хүмүүс эргэн ирж,

бүх улс үндэстнээс Түүний өмнө очдог.

Бурханы хүмүүс Түүнтэй хамт амьдарч,

Түүнийг үүрд шүтэн мөргөж, магтдаг.

Бурханы хүсэл хэрэгжиж,

Христийн хаанчлал газар дээр биеллээ оллоо.

Бурханы ариун, зөвт байдал ил болж,

тэнгэр, газар шинэчлэгддэг.

Хаанчлалын хүмүүс Бурханаас эмээн,

ёрын муугаас эргэж, гэрэлд амьдардаг.


III

Ах эгч нар маань уулзан цуглах үед

аз жаргал царайд нь тодордог.

Бурханы үгийг бид уншиж, үнэнийг хуваалцан,

Бурханы хайран дотор бид нэгдэнэ.

Эгэл цайлган, нээлттэй бид,

өөр хоорондоо өрөөсгөл хандлагагүй үнэнч хүмүүс.

Бид үнэнээр амьдарч, бие биеэ хайрлан,

нэг нэгнийхээ давуу талаас суралцдаг.

Алдаа болон буруутай үйлдлээ бид засаж залруулдаг.

Бид нэгдэн үүргээ биелүүлж,

үнэнч байдлаа өргөн барьдаг.

Хаанчлалд хүрэх замд

бүх бэрхшээлээс маань Бурханы үг гэтэлгэдэг.

Бурханы үг Түүний хүч чадлыг илчилж,

ялагчдыг байлдан дагуулж, бас бүтээдэг.

Бурханы сонгосон хүмүүс эргэн ирж,

бүх улс үндэстнээс Түүний өмнө очдог.

Бурханы хүмүүс Түүнтэй хамт амьдарч,

Түүнийг үүрд шүтэн мөргөж, магтдаг.

Бурханы хүсэл хэрэгжиж,

Христийн хаанчлал газар дээр биеллээ оллоо.

Бурханы ариун, зөвт байдал ил болж,

тэнгэр, газар шинэчлэгддэг.

Хаанчлалын хүмүүс Бурханаас эмээн,

ёрын муугаас эргэж, гэрэлд амьдардаг.

Эндхийн тэнгэр, энэ тэнгэр их өөр юм!

Өмнөх: 48 Чуулганы амьдрал үнэхээр сайхан

Дараах: 50 Бурханы хайр биднийг дотно болгодог

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих