4. Моабын үр удмын шалгалт

Жуан И, Хятад

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн шүүлт, гэсгээлт, мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүнийг Бурхан олж авдаг; цэвэршүүлж, шүүж, ил болгоход үгийг ашигласнаар хүний зүрх сэтгэлийн доторх хольц, үзэл, сэдэл, хувийн хүсэл эрмэлзэл бүгд бүрэн илчлэгддэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4). “Одоо Моабын үр удам дээр ажиллах нь хамгийн харанхуйд унасан хүмүүсийг аврахын төлөө байдаг. Хэдий тэд хараагдсан ч Бурхан тэднээс алдрыг олж авахыг хүсэж байгаа, учир нь анхнаасаа тэд бүгд зүрх сэтгэлдээ Бурханаар дутагдсан хүмүүс байсан; зүрх сэтгэлдээ Бурхангүй хүмүүсийг Түүнийг дуулгавартай дагадаг, хайрладаг хүмүүс болгох нь л жинхэнэ байлдан дагуулалт бөгөөд тийм ажлын үр дүн хамгийн үнэ цэнтэй, хамгийн үнэмшилтэй байдаг. Зөвхөн энэ л алдрыг олж авах явдал—энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы олж авахыг хүсдэг алдар юм. Хэдий энэ хүмүүс дорд байр суурьтай ч одоо ийм агуу авралыг хүртэж чаддаг нь үнэхээр Бурханы өргөлт билээ. Энэхүү ажил маш утга учиртай бөгөөд шүүлтээр дамжуулан Тэр энэ хүмүүсийг олж авдаг. Түүний санаа зорилго нь тэднийг шийтгэхийн төлөө биш, харин аврахын төлөө байдаг. Хэрвээ эцсийн өдрүүдэд Тэрээр байлдан дагуулалтын ажлыг Израильд явуулсаар байсан бол энэ нь үнэ цэнгүй байх байв; үр дүнтэй байсан ч гэсэн ямар ч үнэ цэнгүй, эсвэл ямар нэгэн агуу ач холбогдолгүй байх байсан ба Тэрээр бүх алдрыг олж авч чадахгүй байх байсан юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Моабын үр удмыг аврахын ач холбогдол). Бурханы эдгээр үгийг уншаад Моабын үр удмын хувьд туулсан шалгалт минь санаанд орлоо.

1993 онд Төгс Хүчит Бурхан, “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (2)” болон “Хүний мөн чанар ба ялгамж чанар”-ыг илэрхийлсэн санагдаж байна. Хятад дахь Бурханы сонгосон хүмүүс бүгд Моабын үр удам гэдгийг Бурхан илчилсэн. Тухайн үед би Бурханы ийм үгийг уншсан юм: “Моабын удам дэлхийн бүх хүнээс хамгийн дорд нь юм. ‘Хамын үр удам л хамгийн дорд биш үү?’ гэж зарим хүн асуудаг. Агуу улаан лууны үр сад болон Хамын үр удам нь өөр өөр бэлгэдлийн ач холбогдолтой бөгөөд Хамын үр удам бол өөр асуудал юм: Тэд яаж ч хараагдсан бай, Ноагийн үр удам хэвээр; харин тэгэхэд Моабын гарал үүсэл цэвэр ариун биш байсан бөгөөд Моаб садар самуун явдлаас гарсан, ялгаа нь үүнд оршдог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 2). “Миний авардаг хүмүүс бол Миний аль эрт урьдчилан тогтоосон, Надаар золин авруулсан хүмүүс юм, харин тэгэхэд ядуу дорд сүнснүүд та нарыг дүрмийг үл харгалзан хүмүүсийн дунд оруулсан. Та нар Давидын, эсвэл Иаковын гэрт харьяалагддаггүй, харин Харь үндэстний овгийн гишүүд болох Моабын гэрт харьяалагддаг гэдгээ мэдэж байх учиртай. Учир нь Би та нартай гэрээ байгуулаагүй, харин зөвхөн та нарын дунд ажил хийж, үг хэлж, та нарыг удирдсан. Миний цус та нарын төлөө урсаагүй; Би ердөө Өөрийн гэрчлэлийн төлөө та нарын дунд ажлаа явуулж байсан юм. Та нар үүнийг мэдээгүй гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний мөн чанар ба ялгамж чанар). Би маш их цочирдсон. Тэгээд, “Бид Моабын үр удам юм гэж үү? Энэ үнэн гэж үү? Лот, түүний охин хоёрын дундаас Моаб төрсөн. Тэр ариун гарал үүсэлгүй, садар самууны үр дүн байсан, гэтэл бид яахаараа Моабын үр удам байж таардаг билээ? Эзэнд итгэдэг байхад маань, биднийг Израилийн үр удам, Иаковын гэрийнхэн гэдэг байсан. Гэтэл Бурхан биднийг яагаад Моабын үр удам гэж байгаа юм бэ?” гэж гайхсан л даа. Үүнийг үнэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй байсан. Гэхдээ, “Бурханы бүх үг үнэн, Бурхан гагцхүү баримтыг л илчилдэг. Энэ нь буруутах учиргүй! Яагаад би Моабын үр удам юм бэ, яагаад би Хятадад төрсөн юм бэ?” гэж дараа нь бодлоо. Би Бурханы шүүлт, гэсгээлтийг анхлан туулагчдын нэг болж, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, цэвэрлэлтийн ажилд анхдагчдын эгнээнд орсон, бас гамшгаас өмнө ялагч, үлгэр жишээ итгэгч болох хүний хувьд өөр ямар ч улс орон дахь, Бурханы сонгосон хүмүүсээс дээгүүр байр суурьтай гэж бодож явлаа. Гэтэл гайхмаар нь, би Моабын үр удам, бас Бурханаар хараагдсанаас гадна садар самууны үр байсан. Бүх хүн төрөлхтний дундаас хамгийн дорд, адгийн муу нь байсан. Үл итгэгчид энэ талаар олж мэдвэл намайг юу гэж бодох юм бэ? Үл итгэгч гэр бүлийнхэн маань юу гэх юм бэ? Би итгэлийнхээ төлөө гэр орон, ажил албаа орхиж, зовж, өөрийгөө зарлагадсан ч эцсийн эцэст ердөө л Моабын үр удам байж. Энэ маш доог тохуутай, ичгүүртэй зүйл байсан юм. Би чимээгүйхэн зовох ёстой мэт санагдаж байлаа. Тэр хэсэг хугацаанд, садар самууны үр, Моабын үр удам гэдгээ бодонгуут л маш их ичиж, нүүр хийх газаргүй болдог байсан юм. Тэгээд хэд хоногоор гэртээ бүгж, нойр хоолгүй явж, гэр орондоо юу ч хийх хүсэлгүй болсон. “Би Моабын үр удмын хүн байж яаж болдог юм бэ? Удам угсаа, байр суурь минь тийм дорд байж яаж болдог юм бэ?” гэж сэтгэлдээ цаг ямагт л гомдоллож байлаа. Баян айлд өсөж торниод, өөрийгөө удам судар сайтай гэж бодон маш их бахархдаг байснаа хог хаягдал дундаас олдсон, бас тэр удам угсаанд огт харьяалагддаггүй гэдгээ нэг л өдөр гэнэт олж мэдсэн хүн шиг л байсан юм. Гашуудаж, арга мухардаж, гуньж гутран сэтгэл хямраад, энэ баримтыг хүлээн зөвшөөрч ер чадаагүй. Тэгээд сэтгэл гонсойж, сөрөг байдал, буруу ойлголтод автсан байлаа. Моабын үр удмын хувьд би хараагдсан, Бурхан намайг хэзээ ч аврахгүй гэж бодсон. Энэ тухай бодох тусам улам л хэлмэгдсэн юм шиг санагдаж байлаа. Цээжин дээр бул хар чулуу дарчхаад, бараг амьсгалж чадахгүй байх шиг байсан юм. Тэгээд сэмхэн явж, бие засах өрөөнд ганцаараа уйлдаг байлаа. Тэгэхэд хүн болгон зовж байсан. Зарим хүн энэ талаар дурдах болгонд уйлдаг байсан юм.

Биднийг яг ингэж шаналан зовж байх үед Төгс Хүчит Бурхан “Моабын үр удмыг аврахын ач холбогдол” гэх үгээ хэлж, байр байдлыг маань илчилж, Өөрийнх нь хүсэл юу болохыг бидэнд хэлсэн. Би Бурханы энэ үгийг уншсан юм: “Анх Би та нарт Бурханы ардуудын байр суурийг өгөхөд та нар өөр хэнээс ч илүү баяр хөөртэйгөөр дээш доош үсэрч байсан. Гэвч, та нар бол Моабын үр удам гэж Намайг хэлэнгүүт яасан бэ? Та нар бүгд нуран унасан! Биеийн хэмжээ чинь хаана байна вэ? Байр суурийн талаарх та нарын үзэл баримтлал хэтэрхий хүчтэй!… Та нар ямар зовлон туулсандаа ингэж их хэлмэгдсэн мэт та нарт санагддаг вэ? Бурхан та нарыг тодорхой хэмжээнд тамламагцаа жаргалтай байж, зориуд та нарыг яллахаар ирсэн мэт байдаг бөгөөд та нарыг яллаж, устгасны дараа Түүний ажил дуусна гэж та нар боддог. Би ингэж хэлсэн гэж үү? Харалган байдлаасаа болоод та нар ингэж боддоггүй гэж үү? Та нар өөрсдөө сайн хийхээр мэрийхгүй байна уу, эсвэл Би санаатайгаар та нарыг ялладаг уу? Би хэзээ ч тэгээгүй—тэр бол та нарын бодож олсон зүйл. Би тийм байдлаар огтхон ч ажиллаагүй, Надад тийм санаа ч байхгүй. Хэрвээ Би үнэхээр та нарыг устгахыг хүссэн бол тийм зовлон бэрхшээл туулах хэрэгтэй байсан гэж үү? Хэрвээ Би үнэхээр та нарыг устгахыг хүссэн бол та нартай чин сэтгэлээсээ ярих хэрэгтэй байсан гэж үү? Миний хүсэл бол энэ: Би та нарыг аварсан цагт тэр нь Миний амрах үе байх болно. Хүн хэдий чинээ дорд байна, төдий чинээ Миний авралын бай юм. Та нар хэдий чинээ идэвх санаачилгатайгаар орж чадна, Би төдий чинээ аз жаргалтай байх болно. Та нар хэдий чинээ нурж унана, Би төдий чинээ сэтгэл гонсойно. Та нар үргэлж ихэмсэглэн алхаж, сэнтийд суухыг хүсдэг—гэхдээ тэр нь та нарыг бузраас аврах зам биш гэдгийг Би та нарт хэлье. Сэнтийд залрах тухай уран зөгнөл та нарыг төгс болгохгүй; тэр нь бодит биш(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Моабын үр удмыг аврахын ач холбогдол). Үүнийг уншаад маш их буруутайгаа мэдэрсэн. Өмнө нь Бурхан биднийг хаанчлалын ард түмэн болно, ялагч, үлгэр дуурайл болно гэж хэлж байхад би биеэ тоож, хэн гэдгээ мэдэхгүй, өөрийгөө Бурханы шүүлт, гэсгээлтийг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч, анхлан төгс болгуулах хүмүүсийн нэг болохоор өөр ямар ч орны Бурханы сонгосон хүмүүсээс дээгүүр байр суурьтай байх ёстой гэж итгэдэг байснаа бодсон юм. Би өөртөө маш их бардаж, додигор байсан. Бурхан Моабын үр удам гэдгийг маань илчлэх үед би дорд гарал, байр суурьтай, бас Бурханаар хараагдсан гэдгээ олж харсан. Тэгээд Бурхан намайг хэзээ ч аврахгүй гэж бодоод сөрөг байдалд орж, үүнээсээ гарч чадахгүй байсан юм. Би байр суурь дэндүү их хүсдэг, биеийн хэмжээгээр үнэхээр дулимаг гэдгээ ухаарсан даа. Үнэндээ Бурхан Моабын үр удам гэдгийг маань илчилсэн ч гэсэн биднийг аврахгүй гэж хэзээ ч хэлээгүй. Эцсийн эцэст, хамгийн бузар, завхарсан хүмүүс бидэнд аврагдах боломж олгох гэсэндээ л Бурхан агуу улаан лууны улс оронд махбод болж, биднийг шүүж, гэсгээж, усалж, хангахын тулд үнэнийг илэрхийлсэн шүү дээ. Энэ бүгдийн цаана Бурханы сайн санаа байдаг! Гэхдээ би Бурханы хүслийг ойлгоогүй юм. Моабын үр удам болсон над шиг бузар, дорд хүнийг Бурхан хамгийн их үзэн ядаж, жигшинэ үү гэхээс биш яавч аврахгүй гэж бодсон. Тэгээд буруугаар ойлгож, гомдоллож, сөрөг болж, Бурханыг эсэргүүцсэн дээ. Би маш бодлогогүй байсан! Удалгүй Бурханы ийм үгийг уншлаа: “Моабын үр удам гэдгийг чинь үл ойшоосон ч гэсэн, та нарын уг чанар, эсвэл та нарын төрсөн газар хамгийн өндөр дээд гэж үү? Түүний үр удам гэдгийг чинь үл ойшоосон ч гэсэн, та нар бүгд тэр чигтээ Моабын үр удам биш гэж үү? Бодит үнэнийг өөрчилж болно гэж үү? Та нарын уг чанарыг одоо илчлэх нь бодит үнэнийг гуйвуулна гэж үү? Та нар боол шиг зангаа, амьдралаа, мөн ёс жудгаа хар—та нар хүн төрөлхтний дундах дорд хүмүүсээс ч долоон дор гэдгээ мэдэхгүй гэж үү? Та нарт онгирох зүйл юу байна вэ? Нийгэм дэх байр сууриа хар. Та нар хамгийн доод түвшнийх биш гэж үү? Та нар Намайг буруу ярилаа гэж бодож байна уу? Абрахам Исаакыг тахил болгосон—та нар юу өргөн барьсан юм бэ? Иов бүх зүйлээ өргөн барьсан—та нар юу өргөн барьсан юм бэ? Маш олон хүн үнэн замыг эрж хайхын тулд өөрсдийн амийг өгч, толгойгоо бөхийн, цусаа урсгасан. Та нар тийм төлөөс төлсөн үү? Харьцуулж үзвэл та нарт ийм агуу нигүүлслийг эдлэх эрх огт байхгүй. Өнөөдөр та нарыг Моабын үр удам гэж хэлэх нь буруу гэж үү? Өөрсдийгөө хэтэрхий өндрөөр бүү авч үз. Чамд онгирох юм юу ч байхгүй. Тийм агуу аврал, тийм агуу нигүүлсэл та нарт чөлөөтэй өгөгдсөн. Та нар юу ч золиослоогүй атлаа нигүүлслийг чөлөөтэй эдэлсэн. Та нар ичихгүй байна уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Моабын үр удмыг аврахын ач холбогдол). Бурханы асуулт болгон зүрх сэтгэлийн минь үүдийг тогшсон юм. Би маш их ичиж, санаа зовсон! Тэгээд үе үеийн ариун хүмүүсийг бодлоо. Тэд Бурханд үнэнч, дуулгавартай байж, асар их шалгалт туулахдаа Бурханыг хэзээ ч буруутгаагүй. Бас Бурханы гэрчлэлд зогсож, Бурханаас сайшаал, ерөөл хүртсэн. Бурханы тушаалыг Абрахам дуулгавартай дагаж, хамгийн хайртай хүү Исаакаа Бурханд өргөсөн. Бурханд ямар нэг нөхцөл тавьж, Бурхантай маргах гээгүй, зүгээр л бүрэн дуулгавартай дагасан. Иов асар их шалгалт туулж, гэр бүлийнхээ хамаг эд хөрөнгө, бүх үр хүүхдээ алдаж, бие нь яр шарханд баригдахад ч Бурханыг бас л магтаж, ингэж хэлсэн: “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” (Иов 1:21). Харин би агуу улаан лууны оронд төрж, багаасаа бурхангүй үзэл, хувьсал, материализмаар хүмүүжсэн. Бурханыг яаж шүтэн мөргөхийг мэдэх нь байтугай Бурхан байдгийг ч огт мэддэггүй байлаа. Хожим нь тэнгэрийн хаанчлалд ороод, сайн хүрэх газартай болохын тулд Бурханаас нигүүлсэл, ерөөл хүртэх гэж л Бурханд итгэсэн. Тэгээд шалгалттай тулгарч, ямар ч байр суурьгүй, бас ерөөл хүртэхгүй болчхоод зүгээр л буруугаар ойлгож, гомдоллож, сөрөг болж, Бурханыг эсэргүүцсэн. Би үнэндээ дуулгавартай байгаагүй, бас Бурханд Бурхан гэж хандаагүй юм. Энэ олон жил итгэхдээ Бурханы үгийн хангалт, Бурханы ажлын шат дараатай удирдамжийг чөлөөтэй эдэлж байсан шүү дээ. Гэхдээ Бурханы хайрыг хариулахын тулд үүргээ сайн биелүүлээгүйгээс гадна, хариуд нь Бурханыг гагцхүү буруугаар ойлгож, гомдоллож, тэрсэлж, эсэргүүцсэн. Би ямар гээч итгэгч байгаа вэ? Тэгсэн мөртөө, өөрийгөө Бурханы нүдний цэцгий, чухал хүн нь гэж боддог болж, Бурханы өөр хаанаас ч сонгосон хүмүүсээс дээгүүр байр суурь эзэлнэ, Бурханы шагнал, ерөөлийг хүртэхэд хамгийн их тэнцэнэ гэж санасан. Би юмны наана цааныг мэдэхгүй болтлоо маш биеэ тоосон байж. Бас өөрийгөө огт мэддэггүй байж! Бузар, дорд гарал үүслийг минь Бурхан илчлээгүй бол би өөрийгөө Иаковын 12 овгийн нэгээс гаралтай, Израилийн үр хүүхэд, Давидын удам угсаа гэж бодсоор л байх байсан юм. Би үнэхээр ямар ч ичгүүргүй байж! Одоо ялгамж чанар, байр сууриа мэддэг болсон болохоор даруу төлөв байж, урьдынх шигээ эрээ цээргүй биш болсон. Бас Бурханы өмнө бага зэрэг эрүүл ухаантай болсон. Энэ бол намайг гэх Бурханы аврал юм! Би Бурханд хэрээс хэтэрсэн шаардлага тавих ёсгүй, бас эцэстээ сайн үр дүн, хүрэх газаргүй боллоо ч Бурханы зохицуулдаг зүйлд захирагдаж, зөвт байдлыг нь магтана.

Дараа нь би Төгс Хүчит Бурханы үгээс илүү их уншаад, Моабын үр удам дээр Бурхан ажиллахын ач холбогдлыг илүү их ойлгосон. Тэгээд Бурханы үгэнд ингэж хэлснийг харсан юм. “Одоо Моабын үр удам дээр ажиллах нь хамгийн харанхуйд унасан хүмүүсийг аврахын төлөө байдаг. Хэдий тэд хараагдсан ч Бурхан тэднээс алдрыг олж авахыг хүсэж байгаа, учир нь анхнаасаа тэд бүгд зүрх сэтгэлдээ Бурханаар дутагдсан хүмүүс байсан; зүрх сэтгэлдээ Бурхангүй хүмүүсийг Түүнийг дуулгавартай дагадаг, хайрладаг хүмүүс болгох нь л жинхэнэ байлдан дагуулалт бөгөөд тийм ажлын үр дүн хамгийн үнэ цэнтэй, хамгийн үнэмшилтэй байдаг. Зөвхөн энэ л алдрыг олж авах явдал—энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы олж авахыг хүсдэг алдар юм. Хэдий энэ хүмүүс дорд байр суурьтай ч одоо ийм агуу авралыг хүртэж чаддаг нь үнэхээр Бурханы өргөлт билээ. Энэхүү ажил маш утга учиртай бөгөөд шүүлтээр дамжуулан Тэр энэ хүмүүсийг олж авдаг. Түүний санаа зорилго нь тэднийг шийтгэхийн төлөө биш, харин аврахын төлөө байдаг. Хэрвээ эцсийн өдрүүдэд Тэрээр байлдан дагуулалтын ажлыг Израильд явуулсаар байсан бол энэ нь үнэ цэнгүй байх байв; үр дүнтэй байсан ч гэсэн ямар ч үнэ цэнгүй, эсвэл ямар нэгэн агуу ач холбогдолгүй байх байсан ба Тэрээр бүх алдрыг олж авч чадахгүй байх байсан юм… Моабын үр удам болох та нар дээр өнөөдөр ажиллаж байгаа нь та нарыг доромжлохын төлөө байдаггүй, харин ажлын ач холбогдлыг илчлэхийн төлөө байдаг. Та нарын хувьд энэ нь асар их өргөлт юм. Хэрвээ хүн эрүүл ухаантай, мэдлэг ухаантай бол ингэж хэлнэ: ‘Би бол Моабын үр удам, өнөөдөр Бурханаас ийм агуу өргөлт, ийм агуу ерөөлийг хүртэхэд үнэхээр тохирохгүй. Миний хэлдэг, хийдэг зүйлд, мөн миний байр суурь, үнэ цэнд үндэслэвэл би Бурханы ийм агуу ерөөлийг хүртэхэд огт тохирохгүй. Израильчуудад Бурханыг гэх агуу хайр байдаг ба эдэлдэг нигүүлслийг нь Бурхан тэдэнд хайрладаг боловч тэдний байр суурь биднийхээс хамаагүй илүү өндөр. Абрахам Еховад маш үнэнч байсан ба Петр Есүст маш үнэнч байсан—тэдний үнэнч сэтгэл биднийхээс зуу дахин илүү. Үйлдэлд маань үндэслэвэл бид Бурханы нигүүлслийг эдлэх ямар ч үнэ цэнгүй’(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Моабын үр удмыг аврахын ач холбогдол). “Моабын үр удам хараагдаж, энэхүү харанхуй бүдүүлэг улсад төрсөн; Харанхуйн нөлөөнд байдаг бүх хүнээс Моабын үр удам л эргэлзээгүй хамгийн дорд байр суурьтай. Энэ хүмүүс эдүгээ хүртэл хамгийн дорд байр суурьтай байсан учраас тэдэнд хийгдсэн ажил хүний үзлийг эвдэж хамгийн сайн чаддаг бөгөөд мөн Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнд бүхэлд нь хамгийн үр ашигтай юм. Энэ хүмүүсийн дунд ийм ажил хийх нь хүний үзлийг эвдэх хамгийн сайн арга зам бөгөөд үүгээрээ Бурхан эрин үеийг эхлүүлдэг; үүгээр Тэр хүний бүх үзлийг эвддэг; үүгээр Тэр Нигүүлслийн эрин үе даяарх ажлыг төгсгөдөг. Түүний анхны ажил Израилийн хил хязгаар дотор Иудейд хэрэгжсэн; Тэр эрин үеийг эхлүүлэх ямар ч ажлыг Харь үндэстнүүдийн дунд хийгээгүй. Ажлын эцсийн үе шат нь зөвхөн Харь үндэстнүүдийн дунд хэрэгжээд зогсохгүй, хараагдсан хүмүүсийн дунд илүү их хэрэгждэг. Энэ нэг зүйл бол Сатаныг хамгийн их гутаан доромжлох боломжтой нотолгоо учраас Бурхан, орчлон ертөнц дээрх бүх бүтээлийн Бурхан, бүх зүйлийн Эзэн, амьтай бүхний хувьд шүтэн мөргөх объект нь ‘болдог’(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол бүх бүтээлийн эзэн). Бурхан хэнийг аврахаа урьдчилан тогтоосон, тэд бол Бурханы сонгосон хүмүүс, харин хятадууд Моабын үр удам, Бурханыг хамгийн бага хүлээн зөвшөөрч, хамгийн их эсэргүүцээд Бурханаар хараагдаж, гологдсон адгийн муу хүмүүс болохоор Бурхан биднийг яавч аврахгүй гэх үзэл надад байсан юм. Гэхдээ Бурхан огт тэгээгүй. Биднийг дорд гээд орхиогүй, бас бузар, завхарсан байлаа гээд биднийг аврахаа болиогүй. Харин ч биечлэн махбод болж, асар их доромжлол, зовлон туулж байж Моабын үр удам бидний дунд ирж, ажиллаж, үгээрээ биднийг ахин дахин шүүж, гэсгээж, туршиж, цэвэршүүлсэн юм. Биднийг ариусгаж, аврахын тулд л ингэсэн шүү дээ. Бурханы хайр ямар агуу гээч! Энэ нь, Эзэн Есүс нүгэлтнүүдтэй нэг ширээнд суун хооллосонтой яг адил. Бид бузар, дорой байх тусмаа Бурханы хайр, аврал хэчнээн ихийг улам их ойлгодог. Эцэст нь Бурхан хамгийн гүн завхарсан, хамгийн бузар, дорд хүмүүс биднийг Сатаны харанхуйн хүчнээс аварч, Өөрт нь алдар суутай гэрчлэл хийх боломж олгохыг хүсдэг. Энэ л Сатаныг хамгийн их шившиглэнэ. Энэ бол Моабын үр удамд хийдэг Бурханы ажлын утга учир юм! Бас, эцсийн өдрүүдэд Моабын үр удамд хийдэг Бурханы ажил бидний бүх үзлийг устгаж, Тэр бол израильчуудын Бурхан төдийгүй, бүх бүтээгдсэн зүйлийн Бурхан гэдгийг бидэнд харуулдаг. Бурхан бидний хаана төрсөн, ямар улс орон, угсаатанд харьяалагддаг, израильчууд уу, Моабын үр удам уу, Бурханаар ерөөгдсөн үү, хараагдсан уу гэдгийг хардаггүй. Бүтээгдсэн зүйл байж, үнэнийг эрэлхийлж, Бурханы ажилд захирагдаж байгаа цагт Бурханаар авруулж чадна. Бүтээгдсэн зүйл болгонд Бурхан шударга, зөвт байдлаар ханддаг, бас бидэнд дор бүрд маань аврагдах боломж олгодог. Би Бурханы үгийг тунгаах тусмаа Моабын үр удамд хийдэг Бурханы ажлын асар их ач холбогдол болон завхарсан хүн төрөлхтний төлөөх Бурханы хайр, аврал хэчнээн бодитойг улам мэдэрсэн. Даан ч би хэв чанараар маш дулимаг, Бурханы ажлын талаар хязгаарлагдмал ойлголттой. Бас багахан мэдрэмж, ойлголтоо л хуваалцаж чадахаас биш, сайн гэрчлэл хийж чаддаггүй. Бурханд би үнэндээ маш их өртэй.

Энэ талаар эргээд бодоход, Моабын үр удам байх шалгалтыг туулснаар тухайн үед би бага зэрэг зовсон ч өөрийнхөө ялгамж чанар, үнэ цэнийг мэдэж авсан юм. Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил, Бурханы зөвт зан чанарын талаар бага зэрэг ойлголттой болж, тэр үеэс хойш тэгтлээ биеэ тоож, өөртөө бардахаа больсон. Хэчнээн дорд, завхарсан гэдгээ, Бурханы хайр, авралыг хүртэх үнэ цэнгүй гэдгээ мэдрээд, Бурханд дахиж хачин шаардлага тавьж зүрхлэхээ больсон. Бурхан надад яаж ч хандаж, юу ч зохицууллаа гэсэн би хүлээн зөвшөөрч, захирагдахад бэлэн байгаа. Бас зүгээр л Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг үнэнчээр хүлээн зөвшөөрч, амь зан чанараа өөрчилмөөр байна. Моабын үр удам ч гэлээ би үнэнийг эрэлхийлж, Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой. Магтан дуунд дуулсанчлан, “Бид израильчууд биш, харин Моабын хаягдсан үр удам, бид Петр биш, түүнийх шиг хэв чанартай байх чадваргүй, бас Иов ч биш бөгөөд Бурханы төлөө зовж, өөрийгөө Бурханд зориулахаар шийдсэн Паултай өөрсдийгөө харьцуулж ч чадахгүй, бид маш их хоцрогдсон, тиймээс Бурханы ерөөлийг эдлэх эрхгүй. Бурхан өнөөдөр биднийг мөн л дээш өргөсөн; иймээс бид Бурханыг сэтгэл хангалуун болгох ёстой ба хангалтгүй хэв чанартай, чадвартай хэдий ч бид Бурханыг сэтгэл хангалуун болгохыг хүсэж байна—бидэнд ийм шийдвэр байгаа. Бид бол Моабын үр удам бөгөөд хараагдсан. Үүнийг Бурхан зарлигдсан ба бид үүнийг өөрчлөх чадваргүй, гэхдээ бидний амьдран харуулж байгаа зүйл болон мэдлэг өөрчлөгдөж болно, бас бид Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар шийдсэн(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Моабын үр удамд байх ёстой шийдэмгий байдал”).

Өмнөх: 3. Товойлгогчийн шалгалт

Дараах: 5. Золгүй явдлаар ерөөл хүртсэн нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

26. Үүргээ хэрхэн авч үзэх вэ

Жөнчэн, ХятадТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүний Бурханд итгэх итгэлийн хамгийн үндсэн шаардлага нь үнэнч шударга зүрх сэтгэлтэй...

28. Би хариуцлагаас айхаа больсон

Чөн Нүө, Хятад улс 2020 оны 11 сарын нэгэн өдөр удирдагч манай багийн цуглаанд оролцоод, цуглаан дууссаны дараа хянан засварлах ажлыг маань...

84. Нугаршгүй итгэл

Мэн Ён, Хятад2012 оны 12-р сард би хэдэн ах, эгчийн хамт сайн мэдээ түгээхээр нэг газар очсон бөгөөд эцэст нь муу хүмүүс биднийг мэдээлсэн...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих