519 Үнэнийг олох гэдэг нь юу вэ

1 Үнэнийг олж авна гэдэг нь хэлдэг үг бүрээр нь дамжуулан Бурханы утгыг ойлгоно гэсэн үг; Бурханы үгийг ойлгомогцоо хэрэгжүүлж чадна, Бурханы үгийг амьдран харуулж, өөрийн бодит байдал болгож чадна гэсэн үг юм. Бурханы үгийг нэгд нэггүй ойлгосон үедээ л чи үнэнийг үнэхээр ухан ойлгож чадна. Бурханы үг бол үнэн. Гэхдээ Бурханы үгийг уншсаны дараа үнэнийг ойлгож, олж авах албагүй. Бурханы үгийг ууж идэх замаар үнэнийг олж авч чаддаггүй бол олж авсан зүйл чинь бичиг үсэг, хоосон сургаал байх болно. Үнэнийг олж авна гэж юу гэсэн үг болохыг чи мэддэггүй. Бурханы үгийг гартаа атгасан байж болох ч тэдгээрийг уншаад чи Бурханы хүслийг ойлгож чадахгүй байсаар, хэдэн бичиг үсэг, хоосон сургаал л олж авдаг.

2 Юуны өмнө, Бурханы үг маш илэн далангүй, үнэхээр гүн гүнзгий гэдгийг чи ухаарах хэрэгтэй. Бурханы үгийн нэг өгүүлбэрийг нь хүртэл бүрэн туулахад бүхий л амьдрал шаардлагатай болно. Чи Бурханы үгийг уншдаг боловч Бурханы хүслийг ойлгодоггүй; Түүний үгийн санаа зорилго, тэдгээрийн гарал үүсэл, хүрэхээр чармайж буй үр нөлөө, юу гүйцэлдүүлэхээр эрэлхийлж буйг нь ойлгодоггүй. Хэрэв чи эдгээр зүйлийг алиныг нь ч ойлгодоггүй бол үнэнийг яаж ойлгож чадах юм бэ? Чи Бурханы үгийг олон удаа уншсан байж болно, магадгүй олон хэсгийг нь цээжээр уншиж чаддаг байж болох боловч огтхон ч өөрчлөгдөөгүй хэвээр, бас ямар ч ахиц гаргаагүй байдаг. Бурхантай харилцах харилцаа чинь урьдын адил хол, хөндий хэвээр байдаг. Бурхан та хоёрын хооронд урьдын адил хана хэрэм байсаар байдаг бөгөөд чи Түүнд эргэлзсээр байдаг. Чи Бурханыг ойлгодоггүй төдийгүй Түүнд шалтаг тоочиж, Түүний талаар үзэл өвөрлөдөг. Чи Түүнийг эсэргүүцэж, бүр доромжилдог. Энэ чинь яаж үнэнийг олж авсан гэсэн үг байж болох юм бэ?

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 518 Үнэнийг ойлгох нь амархан явдал биш

Дараах: 520 Үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлдэг хүмүүсийг Бурхан ерөөнө

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих