2.4. Үнэн гэж юу болохыг илчилсэн үгс

152. Эцсийн өдрүүдийн Христ амийг, мөн өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол агаад утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш тогтонги байсан булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, юу ч хийлгүйгээр аливаа зүйлийг байгаагаар нь байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарал өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг бичвэрүүд зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос төгс болгуулах зам байх нь байтугай, хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүй бол чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай хамт гэр бүлийн аз жаргал эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна

153. Миний үг бол үүрд үл өөрчлөгдөх үнэн юм. Би бол хүний амийн тэжээл бөгөөд хүн төрөлхтний цорын ганц хөтөч билээ. Миний үгийн үнэ цэн болон утга учир нь хүн төрөлхтөнд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн эсэхээр бус, харин үгийн өөрийнх нь мөн чанараар тодорхойлогддог. Энэ газар дэлхий дээр Миний үгийг ганц ч хүн хүлээн авахгүй байлаа ч гэсэн Миний үгийн үнэ цэн болон хүн төрөлхтөнд өгөх тусламжийг ямар ч хүн хэмжихийн аргагүй. Иймд Миний үгэнд тэрсэлж, үгийг минь няцаах юм уу, анзаардаггүй олон хүнтэй учрах үедээ Би ийм л хандлагатай байдаг: Цаг хугацаа болон баримтууд Миний гэрч болж, Миний үг бол үнэн, зам, амь юм гэдгийг харуулаг. Миний хэлсэн бүхэн зөв болохыг, энэ нь хүний эзэмших ёстой зүйл гэдгийг, мөн түүнчлэн энэ нь хүний хүлээн авах ёстой зүйл гэдгийг тэдэнд харуулаг. Намайг дагадаг бүх хүнд Би дараах баримтыг мэдэгдэх болно: Миний үгийг бүрэн хүлээн авч чаддаггүй хүмүүс, Миний үгийг хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс, Миний үгээс зорилго олж чаддаггүй хүмүүс, Миний үгийн ачаар аврал хүлээн авч чаддаггүй хүмүүс бол Миний үгээр яллагдсан, түүнчлэн Миний авралыг алдсан хүмүүс бөгөөд Миний саваа хэзээ ч тэднээс холдохгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар үйл хэргээ бодолцож үзэх учиртай

154. Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Үнэний удирдамж, дэмжлэг, хангалтгүйгээр чи бичиг үсэг, хоосон сургаал болон үхлийг л олж авна. Бурханы амь үргэлжид оршин байдаг бөгөөд Түүний үнэн ба амь нь зэрэгцэн оршдог. Хэрвээ үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн тэжээлийг олж авахгүй; хэрвээ амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй байх болно, иймээс үзэл, төсөөллийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс өөр юу ч биш юм. Номын үгийг амь хэмээн тооцдоггүй, түүхийн бичээсийг үнэн гэж шүтэж болдоггүй, хуучны дүрэм журам нь Бурханы өнөөгийн хэлдэг үгийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлдэг зүйл нь л зөвхөн үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний өнөөгийн ажлын арга зам юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна

155. Үнэн бол амьдралын онч мэргэн үгсээс хамгийн бодитой нь бөгөөд бүх хүн төрөлхтний дундах онч мэргэн үгсээс хамгийн дээд нь билээ. Учир нь энэ бол Бурханы хүнд тавьдаг шаардлага бөгөөд Бурханы биечлэн хийдэг ажил учраас үүнийг амьдралын онч мэргэн үгс гэж нэрлэдэг. Энэ онч мэргэн үг нь ямар нэг зүйлээс дүгнэж гаргасан зүйл биш, мөн агуу хүмүүсийн хэлсэн алдартай эшлэл ч биш; Харин тэнгэр газар, бүх зүйлийн Захирагчаас хүн төрөлхтөнд хэлсэн айлдвар бөгөөд энэ бол хүний нэгтгэн дүгнэсэн хэдэн үг биш, харин Бурханы төрөлх амь билээ. Иймээс үүнийг амьдралын бүх онч мэргэн үгийн хамгийн дээд нь гэж нэрлэдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна

156. Үнэн нь хүний ертөнцөөс үүддэг боловч хүмүүсийн дундах үнэнийг Христ дамжуулдаг. Энэ нь Христээс буюу Бурханаас Өөрөөс нь үүсэн гардаг ба хүний хүрч чадах зүйл биш. Гэхдээ Христ зөвхөн үнэнээр л хангадаг; үнэний төлөөх эрэл хайгуулдаа хүн амжилттай байх эсэхийг шийдэхийн тулд Тэр ирдэггүй. Тиймээс үнэн дэх амжилт, эсвэл бүтэлгүйтэл нь бүгд хүний эрэл хайгуулаас хамаардаг. Хүн үнэнд амжилт олох уу, эсвэл бүтэлгүйтэх үү гэдэг нь хэзээ ч Христтэй хамаатай байгаагүй, харин энэ нь хүний эрэл хайгуулаар тодорхойлогддог. Хүний хүрэх газар, түүний амжилт, эсвэл бүтэлгүйтлийг Бурханд хариуцуулж, Бурханд Өөрт нь үүрүүлж болохгүй, учир нь энэ бол Бурханы Өөрийн асуудал биш, харин Бурханы бүтээлүүдийн биелүүлэх ёстой үүрэгтэй шууд холбоотой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг

157. Үнэн бол нэгэн хэвийн зүйл ч биш, хууль ч биш. Энэ нь үхмэл биш—энэ бол амь, энэ бол амьд зүйл бөгөөд бүтээлийн дагах ёстой дүрэм, хүний өөрийнхөө амьдралд байлгах ёстой дүрэм юм. Энэ бол амссан туршлагаараа улам сайн ойлгох ёстой зүйл билээ. Чи өөрийнхөө туршлагаар ямар түвшинд хүрсэн нь хамаагүй, энэ бүгд Бурханы үг болон үнэнээс салшгүй байдаг. Бурханы зан чанарын талаар юу ойлгодог чинь, мөн Бурханд юу байгаа, Тэр юу болох талаар юу мэддэг чинь бүгд Бурханы үгээр илэрхийлэгддэг; тэдгээр нь үнэнээс салгах аргагүй холбоотой байдаг. Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь өөрсдөө үнэн юм; уг үнэн нь Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын жинхэнэ илрэл билээ. Энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг тод томруун болгож, ойлгомжтойгоор илэрхийлдэг; Бурхан юунд дуртай, Тэр юунд дургүй, Тэр чамаас юу хий гэж хүсэж байгаа болон Тэр чамд юу хийхийг зөвшөөрдөггүй, ямар хүмүүсийг Тэр жигшдэг болон ямар хүмүүсийг Тэр бахаддагийг чамд илүү тодорхой хэлж өгдөг. Бурханы илэрхийлдэг үнэний ард Түүний баяр баясгалан, уур, гуниг, аз жаргал болон Түүний мөн чанар байгааг хүмүүс харж болно—энэ нь Түүний зан чанарын илэрхийлэл юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

158. Бурханы хэлдэг үг гаднаа энгийн ч бай, гүн гүнзгий ч бай, амь руу ороход хүнд шаардлагатай бүх үнэн юм; тэдгээр нь сүнсээрээ болон махан биеэрээ амьд үлдэх боломжийг хүнд олгодог амийн усны эх булаг билээ. Тэдгээр нь хүнийг амьд үлдэхэд хэрэгтэй зүйлээр; өдөр тутмын амьдралдаа биеэ авч явахад нь зориулсан зарчим, итгэл үнэмшлээр; авралд хүрэхийн тулд явах ёстой зам, зорилго болон чиглэлээр; Бурханы өмнө бүтээгдсэн зүйл нь болохын хувьд эзэмших ёстой бүх үнэнээр; Бурханыг хэрхэн дуулгавартай дагаж, шүтэн мөргөх тухай бүх үнэнээр хангадаг. Тэр нь хүний амьд үлдэх баталгаа, хүний өдөр тутмын талх төдийгүй, хүнийг хүчтэй, тэсвэртэй болгодог бат бөх дэмжлэг юм. Тэр нь бүтээгдсэн хүн төрөлхтөн хэвийн хүн чанарыг амьдран харуулдаг үнэн-бодит байдлаар баялаг, хүн төрөлхтнийг завхралаас чөлөөлж, Сатаны урхинаас мултлах үнэнээр баялаг, Бүтээгчээс бүтээгдсэн хүмүүст өгсөн чин сэтгэлийн сургаал, сануулга, зоригжуулалт болон тайтгарлаар баялаг байдаг. Тэр нь бүхий л эерэг зүйлийг ойлгоход хүмүүсийг удирдан гэгээрүүлдэг гэрэлт цамхаг, зөв шударга, сайн бүхнийг амьдран харуулж, эзэмшихэд хүнийг хүргэдэг баталгаа, хүмүүс, үйл явдлууд болон эд зүйлсийг бүгдийг нь хэмждэг хэмжүүр, мөн түүнчлэн хүмүүсийг аврал болон гэрлийн зам руу хөтөлдөг жолоодлогын тэмдэг юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Өмнөх үг

159. Бурханы үгийг хүний үг болгож болохгүй, хүний үгийг Бурханы үг болгож бүр ч болохгүй. Бурханы ашигладаг хүн бол бие махбодтой болсон Бурхан биш, бие махбодтой болсон Бурхан бол Бурханы ашигладаг хүн биш. Энд мөн чанарын ялгаа бий. Эдгээр үгийг уншсаныхаа дараа чи тэдгээрийг Бурханы үг гэж биш, зүгээр л хүний олж авсан гэгээрэл хэмээн хүлээн зөвшөөрч магадгүй. Тэр тохиолдолд чи мэдлэггүй байдлаас болж сохорсон байна. Бурханы үг яаж хүний олж авсан гэгээрэлтэй адил байж болох юм бэ? Бие махбодтой болсон Бурханы үг шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед барих чиглэлийг нь хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь хэрэгжүүлэлтийн энгийн заавар буюу мэдлэг төдий юм. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү замчилж, эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг. Хэрвээ хүн Бурханы хэлсэн үгийг зүгээр л Ариун Сүнсний энгийн гэгээрэл гэж үзээд, элчүүд болон эш үзүүлэгчдийн үгийг Бурханы биечлэн хэлсэн үг гэж авч үзэх юм бол тэр нь хүний алдаа юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

160. Үнэн бол Бурханы Өөрийн амь юм; энэ нь Түүний зан чанар, Түүний мөн чанар, Түүний доторх бүхнийг төлөөлдөг. Хэрвээ чи, бага зэрэг туршлагатай байна гэдэг нь үнэнийг эзэмшинэ гэсэн үг гэж хэлдэг бол Бурханы зан чанарыг төлөөлж чадах уу? Чи үнэний тодорхой тал юм уу хэсгийн талаар жаахан туршлага, эсвэл гэрэлтэй байж болох боловч үүгээрээ бусдыг үүрд хангаж чадахгүй, иймээс олж авсан энэ гэрэл чинь үнэн биш; энэ ердөө хүмүүсийн хүрч чадах тодорхой түвшин юм. Энэ нь зүгээр л хүнд байх ёстой зүй зохистой туршлага, зүй зохистой ойлголт: үнэний талаарх бодитой туршлага болон мэдлэг юм. Туршлагад үндэслэсэн энэхүү гэрэл, гэгээрэл болон ойлголт нь хэзээ ч үнэнийг орлож чадахгүй; бүх хүн энэ үнэнийг бүрэн туулаад, туршлагаар олсон энэ ойлголтоо бүгдийг нь нийлүүлсэн ч гэсэн тэр ганц үнэний орыг эзэлж бас л чадахгүй. Урьд нь хэлж байсанчлан, “Үүнийг Би хүний ертөнцийн зарчмаар нэгтгэн дүгнэе: Хүмүүсийн дунд Намайг хайрладаг хэн ч үгүй.” Энэ бол үнэний үг; амьдралын жинхэнэ мөн чанар юм. Энэ нь хамгийн гүн гүнзгий зүйл; Бурханы Өөрийн илэрхийлэл юм. Чи үүнийг туулсаар байж болох бөгөөд гурван жилийн турш туулах юм бол өнгөц ойлголттой болно; долоо юм уу найман жил туулах юм бол бүр ч их ойлголт олж авах ч ойлголт чинь үнэний тэр нэг үгийг орлож хэзээ ч чадахгүй. Өөр хүн үүнийг хоёр жилийн турш туулсныхаа дараа жаахан ойлголттой болж магадгүй бөгөөд арван жил туулаад арай илүү гүн гүнзгий ойлголттой болж, насан туршдаа туулсныхаа дараа улам илүү ойлголттой болж магад—гэхдээ та хоёр олж авсан ойлголтоо нэгтгэсэн ч гэсэн—хэчнээн их ойлголт, хэдий их туршлага, хэр их ухаарал, хэдий их гэрэл, хэчнээн их үлгэр жишээтэй боллоо ч гэсэн—энэ бүхэн чинь үнэний тэр нэг үгийг орлож бас л чадахгүй. Өөрөөр хэлбэл, хүний амь үргэлж хүний л амь байх бөгөөд ойлголт чинь үнэнтэй, Бурханы санаа зорилготой, Бурханы шаардлагатай хэчнээн их нийцэж байх нь хамаагүй, үнэнийг орлож хэзээ ч чадахгүй гэж хэлж байна. Хүмүүс үнэнийг олж авсан гэж хэлэх нь тэдэнд зарим нэг бодит байдал байдаг, үнэний талаарх бага зэрэг ойлголт байдаг, Бурханы үгийн зарим бодит оролт байдаг, Бурханы үгийн талаарх зарим бодит туршлага байдаг, мөн тэд Бурханд итгэх итгэлдээ зөв зам дээр байдаг гэсэн утгатай. Бурханы цорын ганц үг л хүн насан туршдаа туулахад хангалттай байдаг; хүмүүс хэдэн насныхаа амьдралаар, эсвэл хэдэн мянган жилийн турш туулсан ч гэсэн ганц үнэнийг бүхэлд нь, нэгд нэггүй туулж мөн л чадахгүй. Хэрэв хүмүүс хэдхэн өнгөц үгс ойлгох төдий болсон атлаа үнэнийг олж авсан гэцгээж байвал энэ нь тэр чигээрээ, туйлын утгагүй үг болох бус уу?

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг

161. Хүмүүс үнэнийг ойлгож, үүнийг амиа болгон амьдрах үед энэ нь ямар амийг хэлдэг вэ? Энэ нь, амьдралаа Бурханы үгэнд үндэслэх тэдний чадварыг хэлдэг; энэ нь, тэд Бурханы үгийн талаар бодит мэдлэгтэй, үнэний талаар жинхэнэ ойлголттой гэсэн үг юм. Хүмүүс дотроо ийм шинэ амьтай болох үедээ Бурханы үг-үнэнд суурилан амьдарч, үнэний хүрээнд амьдарч байдаг. Хүмүүсийн амь үнэнийг мэдэж авч, туулахад төвлөрдөг бөгөөд үүнийг суурь болгоод тэрхүү цар хүрээнээс давахгүй байхад төвлөрдөг; үнэн-амийг олж авах тухай ярих үед энэ амийг хэлж байгаа юм. Үнэнийг амиа болгон амьдрах гэдэг нь үнэний амь чиний дотор байгаа хэрэг биш, мөн чи үнэнийг амиа болгон эзэмшиж, чи үнэн болж, дотоод амь чинь үнэний амь болсон ч юм биш; чи бол үнэн-амь мөн гэж хэлж бүр ч болохгүй. Эцсийн эцэст чиний амь хүний амь хэвээр байгаа. Зүгээр л хүн Бурханы үгээр амьдарч, үнэний мэдлэгийг эзэмшиж, үүнийг гүн гүнзгий түвшинд ойлгож чадна; энэ ойлголтыг чамаас булаан авч болохгүй. Чи эдгээр зүйлийг бүрэн дүүрэн туулж, ойлгон, тэдгээр нь маш сайн, эрхэм нандин гэдгийг мэдэрч, тэдгээрийг амьдралынхаа үндэс хэмээн хүлээн авч эхэлдэг; түүнчлэн чи эдгээр зүйлд найдан амьдардаг ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй: Тэгвэл энэ нь чиний амь юм. Өөрөөр хэлбэл, чиний амь үнэний талаарх ойлголт, туршлага, ухаарал гэх эдгээр зүйлийг л агуулдаг ба чи юу ч хийлээ гэсэн амьдралаа эдгээрт үндэслэж, энэ цар хүрээнээс хэтрэхгүй, эсвэл эдгээр хил хязгаарыг давахгүй; чамд байх амь чухамдаа энэ юм. Бурханы ажлын эцсийн зорилго бол хүмүүсийг ийм амьтай байлгах явдал билээ. Хүмүүс үнэнийг хэчнээн сайн ойлгодог байсан ч гэсэн, тэдний мөн чанар хүн төрөлхтний мөн чанар хэвээр байх бөгөөд Бурханы мөн чанартай харьцуулахын аргагүй билээ. Учир нь хүмүүсийн үнэний туршлага эцэс төгсгөлгүй байдаг бөгөөд тэд үнэнийг бүрэн дүүрэн амьдран харуулах боломжгүй. Хүмүүс өөрсдийн олж авч чадах туйлын хязгаарлагдмал өчүүхэн үнэнийг л амьдран харуулж чадна. Тэгвэл тэд яаж Бурхан болж чадах юм бэ?… Чи Бурханы үгийн талаар бага зэрэг туршлагатай бөгөөд үнэний талаарх ойлголтынхоо дагуу амьдарч байгаа бол Бурханы үг чиний амь болдог. Гэхдээ чи үнэн бол чиний амь, эсвэл чиний илэрхийлж буй зүйл үнэн гэж хэлж бас л болохгүй; хэрэв чи ийм санаа бодолтой бол эндүүрч байна. Хэрвээ чи үнэний нэг талын тухайд зарим нэг туршлагатай бол энэ нь өөрөө үнэнийг төлөөлж чадах уу? Яавч чадахгүй. Тэвэл чи үнэнийг нэгд нэггүй тайлбарлаж чадах уу? Чи үнэнээс Бурханы зан чанар, мөн чанарыг олж мэдэж чадах уу? Чадахгүй. Хүн бүр үнэний нэг тал болон цар хүрээний талаар л туршлагатай байдаг. Үүнийг өөрийнхөө хязгаарлагдмал цар хүрээн дотроос туулснаар чи үнэний бүх талд хүрч чадахгүй. Хүмүүс үнэний анхдагч утгыг амьдран харуулж чадах уу? Чиний өчүүхэн төдий туршлага хэр хэмжээтэй вэ? Далайн эрэг дээрх ганц элсэн ширхэг; далай дахь ганц дусал устай адил. Тиймээс туршлагаараа олж авсан мэдлэг, мэдрэмж чинь хэчнээн эрхэм нандин байсан ч хамаагүй, үнэн гэж тооцож бас л болохгүй.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг

162. Бурхан Өөрөө үнэнийг эзэмшдэг, үнэний эх сурвалж юм. Эерэг зүйл болгон, үнэн бүр Бурханаас ирдэг. Бурхан бүх зүйл, бүхий л үйл явдлын зөв, бурууг шүүж чаддаг; болж өнгөрсөн зүйл, эдүгээ өрнөж буй зүйл, хүний хараахан мэдэхгүй байгаа ирээдүйн юмсыг ч шүүж чаддаг. Тэр бол бүх зүйлийн зөв бурууг шүүж чаддаг цорын ганц шүүгч бөгөөд бүх зүйлийн зөв бурууг Бурхан л шүүж чаддаг гэсэн үг юм. Бурхан бүх зүйлийн дүрмийг мэддэг. Энэ нь үнэний биелэл бөгөөд Бурхан Өөрөө үнэний мөн чанарыг эзэмшдэг гэсэн үг билээ. Хэрэв хүн үнэнийг ойлгож, төгс болсон бол үнэний биелэлтэй хамаатай байх уу? Хүн төгс болгуулах үедээ Бурханы одоо хийдэг бүхэн болон Бурханы шаарддаг зүйлсийн талаар үнэн зөв үнэлэлт дүгнэлттэй, хэрэгжүүлэх зөв замтай болдог; түүнчлэн Бурханы хүслийг ойлгож, зөв бурууг ялгадаг. Гэвч хүний хүрч чаддаггүй, Бурханыг хэлж өгсний дараа л мэдэж чаддаг зарим зүйл бий—хүн хараахан мэдэгдээгүй юмс, Бурханы хараахан хэлж өгөөгүй зүйлсийг мэдэж чадахгүй бөгөөд хүн урьдчилан таамаглаж чаддаггүй. Түүнчлэн, хүн Бурханаас үнэнийг олж авч, үнэн-бодит байдлыг эзэмшиж, олон үнэний мөн чанарыг мэдэж, зөв бурууг ялгаж салгах чадвартай боллоо ч гэсэн бүх зүйлийг хянаж, захирах чадвартай болохгүй. Ялгаа нь энэ юм. Бүтээгдсэн зүйлс ер нь үнэний эх сурвалжаас л үнэнийг олж авч чадна. Тэд хүнээс үнэнийг олж авч чадах уу? Хүн үнэн мөн үү? Хүн үнэнээр хангаж чадах уу? Чадахгүй, үүнд ялгаа нь байгаа юм. Чи үнэнийг хүлээн авч л чаддаг болохоос үүгээр хангаж чадахгүй—чамайг үнэний биелэл гэж нэрлэж болох уу? Үнэний биеллийн мөн чанар яг юу вэ? Энэ нь үнэнээр хангадаг эх сурвалж, бүх зүйлийн захиралт, дээд эрхийн эх сурвалж, бас бүх зүйл, бүхий л үйл явдлыг шүүдэг стандарт, дүрэм билээ. Энэ нь үнэний биелэл юм.

Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 8-р зүйл: Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (III хэсэг)

163. Үнэн бол бүх эерэг зүйлийн бодит байдал юм. Энэ нь хүний амь, хүний аялдаг зүг чиг байж чадна; мөн завхарсан зан чанараасаа ангижирч, Бурханаас эмээн, муугаас зайлдаг болж, Бурханыг дуулгавартай дагадаг хүн, шаардлага хангасан бүтээгдсэн зүйл, Бурханы хайрладаг, Түүний таалалд нийцдэг нэгэн болоход хүнийг хүргэж чадна. Үнэ цэнтэй байдлыг нь харгалзан үзээд хүн Бурханы үг болон үнэний талаар ямар хандлага, үзэл бодол баримтлах ёстой вэ? Энэ нь нэлээд илэрхий юм: Бурханд үнэхээр итгэдэг, Түүнийг хүндэлдэг зүрх сэтгэлтэй хүмүүсийн хувьд Түүний үг бол өөрсдийнх нь амьдралын эх булаг билээ. Хүн Бурханы үгийг эрхэмлэж, идэж ууж, эдэлж, тэдгээрийг өөрийн амь, алхах зүг чиг, бэлээхэн тусламж, хангалт болгон хүлээн авах ёстой; хүн үнэнийг судалж, шинжилж, таамаглаж, эргэлзэхийн оронд үнэний мэдэгдэл болон шаардлагад нийцүүлэн амьдарч, хэрэгжүүлж, туулж, өөрөөс нь шаардсан зүйл болон өөрт нь үнэний олгосон мэдэгдэл, шаардлага бүрд захирагдах ёстой. Үнэн нь хүний бэлээхэн тусламж, бэлэн хангалт бөгөөд хүний амь байж чадах учраас хүн үнэнийг хамгийн эрхэм нандин зүйл гэж үзэх ёстой, учир нь тэрээр амьдарч, Бурханы шаардлагыг хангадаг болж, Бурханаас эмээж, муугаас зайлан, өдөр тутмын амьдралаасаа хэрэгжүүлэх замыг олж, хэрэгжүүлэлтийн зарчмыг ухаарч, Бурханд дуулгавартай болохын тулд үнэнд найдах ёстой. Түүнчлэн хүн завхарсан зан чанараасаа ангижирч, аврагдсан нэгэн, шаардлага хангасан бүтээгдсэн зүйл болохын тулд үнэнд найдах ёстой.

Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 10-р зүйл: Тэд үнэнийг үл тоож, зарчмуудыг ил тодоор зөрчиж… (VII хэсэг)

164. Үнэнийг илэрхийлэхдээ Бурхан Өөрийн зан чанар, мөн чанарыг илэрхийлдэг; үнэний илэрхийлэл нь хүн төрөлхтний таньдаг янз бүрийн эерэг зүйл болон мэдэгдлийн талаарх хүн төрөлхтний дүгнэлтэд үндэслэдэггүй. Бурханы үг бол Бурханы л үг; Бурханы үг бол үнэн. Тэдгээр нь хүн төрөлхтний оршин тогтнох ёстой үндэс суурь, хууль бөгөөд хүн төрөлхтөнтэй хамт үүсдэг ягшмал номлол гэх зүйлсийг Бурхан ялладаг. Тэдгээр нь Түүний сайшаалд нийцдэггүй бөгөөд Түүний айлдварын эх сурвалж, үндэс суурь бол бүр ч биш. Бурхан үгээрээ дамжуулан Өөрийн зан чанар, мөн чанарыг илэрхийлдэг. Бурханы илэрхийллээр гарч ирсэн бүх үг үнэн мөн, учир нь Бурханы мөн чанар Түүнд л байдаг бөгөөд Тэр бол бүх эерэг зүйлийн бодит байдал билээ. Энэ завхарсан хүн төрөлхтөн тэдгээрийг хэрхэн байрлуулж, тодорхойлохоос үл хамааран, тэдгээрийг хэрхэн авч үзэж, ойлгохоос ч үл хамааран Бурханы үг бол үнэн мөн гэдэг баримт хэзээ ч өөрчлөгддөггүй. Бурхан хэчнээн их үг айлдаж, энэхүү завхарсан, нүгэлт хүн төрөлхтөн тэдгээрийг хэчнээн их яллаж, голдог ч бай, өөрчилж болохгүй нэг баримт үлддэг: Ийм нөхцөл байдалд ч гэсэн хүн төрөлхтний эрхэмлэдэг соёл, уламжлал гэгч нь эерэг зүйлс болж, үнэн болж чадахгүй. Энэ бол өөрчлөгдөшгүй юм. Цаг хугацаа өөрчлөгдөх юм уу өнгөрөн одсоноос болж хүн төрөлхтний уламжлалт соёл, оршин тогтнолын арга зам үнэн болохгүй, бас хүн төрөлхтний яллалт, эсвэл мартамхай байдлаас болж Бурханы үг хүний үг болохгүй. Энэ мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй; үнэн хэзээд үнэн байдаг. Энд ямар баримт оршдог вэ? Хүн төрөлхтний нэгтгэн дүгнэсэн тэр бүх онч мэргэн үг Сатанаас үүсдэг—тэдгээр нь хүний төсөөлөл, үзэл бөгөөд бүр хүний түргэн ууртай байдлаас ч үүсдэг, эерэг зүйлстэй огтхон ч хамаагүй байдаг. Харин Бурханы үг бол Бурханы мөн чанар, ялгамж чанарын илэрхийлэл юм. Ямар шалтгаанаар Тэр энэхүү үгсийг илэрхийлдэг вэ? Тэдгээр нь үнэн мөн гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь бүх хууль, зарчим, эх үндэс, мөн чанар, бодитой чанар, бүх зүйлийн нууцыг Бурхан захирдаг, тэдгээр нь Түүний гарт атгаастай байдаг ба Бурхан ганцаараа тэдгээрийн эх сурвалжийг, тэдгээрийн эх үндэс үнэндээ юу болохыг мэддэг. Тиймээс Бурханы үгэнд дурдсан бүх зүйлийн тодорхойлолт л хамгийн үнэн зөв бөгөөд Бурханы үгэн доторх хүн төрөлхтөнд тавьдаг шаардлага нь хүн төрөлхтөнд зориулсан цорын ганц стандарт—хүн төрөлхтний оршин тогтнох ёстой цорын ганц шалгуур юм.

Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд … амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг… (I хэсэг)

Өмнөх: 2.3. Хүн төрөлхтний шашны үзэл, тэрс үзэл, төөрөгдлийг илчлэх тухай үгс

Дараах: 3. Бурханы илрэлт болон ажилд гэрчлэл хийсэн үгс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих