348 Байр суурийг эрхэмлэх нь ямар үнэ цэнтэй юм бэ?
1 Хүмүүс Миний хүслийг хэрхэн анхаарахаа мэддэггүй, Миний үйлдлийг харж чаддаггүй ба гэрлийн дотор алхаж, гэрлийн тусгалд байж чаддаггүй. Хэдийгээр хүн Миний үгийг үргэлж эрхэмлэдэг ч Сатаны зальжин арга мэхийг нэвт харах чадваргүй; хүний биеийн хэмжээ хэтэрхий жижиг учраас зүрх сэтгэлдээ хүссэнээ хийж чаддаггүй. Хүн Намайг хэзээ ч чин сэтгэлээсээ хайрлаж байгаагүй. Түүнийг өргөмжлөх үед минь тэр үнэ цэнгүйгээ мэдэрдэг боловч үүнээсээ үүдэн Миний сэтгэлийг хангалуун байлгахаар хичээдэггүй. Тэр зүгээр л Миний өгсөн “байр суурийг” гартаа бариад шинжилдэг; Миний хайр татам байдалд мэдрэмжгүй хандаж, харин өөрийн байр суурийн ерөөлд шунаглан зүтгэдэг. Энэ нь хүний дутагдал бус уу?
2 Уулс нүүхдээ чиний байр суурийн төлөө тойруу замаар явж болно гэж үү? Ус урсахдаа хүний байр суурийн өмнө урсахаа больж болно гэж үү? Тэнгэр, газар хүний байр сууриас болж орвонгоороо эргэж болно гэж үү? Би нэгэнтээ хүнд ахин дахин өршөөнгүй хандаж байсан—гэтэл хэн ч үүнийг эрхэмлэн нандигнаагүй. Тэд үүнийг зүгээр л түүх мэт сонссон, эсвэл тууж шиг уншсан. Миний үг хүний зүрх сэтгэлийг үнэхээр хөдөлгөдөггүй юм гэж үү? Миний айлдвар үнэхээр ямар ч үр нөлөөгүй гэж үү? Нэг ч хүн Миний оршин тогтнолд итгэдэггүй юм гэж үү? Хүн өөрийгөө хайрладаггүй; харин ч Над руу дайрч давшлахын тулд Сатантай нэгдэж, Сатаныг Надад үйлчлэх “хөрөнгө” болгон ашигладаг. Би Сатаны бүх зальжин явуулгыг нэвт харж, газар дэлхийн хүмүүс Сатаны хууран мэхлэлтийг хүлээн авдгийг болиулна, ингэснээр тэд Сатаны оршин тогтнолоос болж Намайг эсэргүүцэхгүй.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 22-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав