382 Төгсгөл чинь ямар байх вэ?

1 Бүх зүйл төгсгөлдөө хүрсэн. Хүний оршин тогтнолын сүүлчийн өдрүүдээс хүн хэрхэн зугтаж чадах билээ? Бурханыг хүндэлж, Түүний гарч ирэхийг хүсэн хүлээдэг хүмүүс Бурханы зөвт байдлын илрэлтийн өдрийг харахгүй байж яаж чадах юм бэ? Тэд сайн сайхан байдлын сүүлчийн шагналыг хүлээн авахгүй байж яаж чадах билээ? Чи сайныг хийдэг нэгэн үү, эсвэл ёрын мууг хийдэг нэгэн үү? Чи зөв шударга шүүлтийг хүлээн зөвшөөрөөд, дуулгавартай дагадаг нэгэн үү, эсвэл зөв шударга шүүлтийг хүлээн зөвшөөрөөд, дараа нь хараагддаг нэгэн үү? Чи шүүх суудлын өмнө гэрэлд амьдарсаар ирсэн үү, эсвэл тамын орны харанхуйд амьдарсаар ирсэн үү? Төгсгөл чинь шагнал байх уу, эсвэл шийтгэл байх уу гэдгийг хамгийн тодорхой мэддэг хүн чи өөрөө биш гэж үү? Бурхан бол зөвт гэдгийг хамгийн тодорхой мэдэж, хамгийн гүнзгий ойлгодог нэгэн чи биш гэж үү? Тэгвэл биеэ авч явах байдал болон зүрх сэтгэл чинь яг чухамдаа ямар вэ? Чи Миний төлөө хэр ихийг орхисон бэ? Чи Надад хэр гүн гүнзгий шүтэн мөргөдөг вэ? Надад хэрхэн ханддагаа чи өөрөө хамгийн сайн мэддэг бус уу? Эцэстээ ямар үр дүнтэй тулгарахаа чи хэнээс ч илүү сайн мэдэж байх ёстой!

2 Би чамд үнэнээсээ хэлж байна: Би зөвхөн хүн төрөлхтнийг бүтээж, чамайг бүтээсэн боловч та нарыг Сатанд өгөөгүй; Миний эсрэг тэрсэлж, Намайг эсэргүүцэж, улмаар Надаар шийтгүүлэхэд Би та нарыг зориуд хүргээгүй. Энэ бүх гай гамшиг, зовлон шаналал нь зүрх сэтгэл чинь хэтэрхий хатуу, биеэ авч явах байдал чинь хэтэрхий жигшүүртэй байснаас болоогүй гэж үү? Тэгвэл өөрсдөд чинь тулгарах төгсгөлийг та нар өөрсдөө тодорхойлдог бус уу? Та нар хэрхэн төгсөхөө зүрх сэтгэлдээ хэнээс ч илүү сайн мэддэг бус уу? Би хүмүүсийг байлдан дагуулдгийн шалтгаан нь тэднийг илчлэхийн төлөө, мөн чамайг илүү сайн аврахын төлөө байдаг. Энэ нь чамаар мууг үйлдүүлэхийн төлөө байдаггүй, чамайг зориуд сүйрлийн там руу алхуулахын төлөө ч байдаггүй. Цаг нь ирэх үед асар их зовлон чинь, уйлж, шүдээ хавирах чинь бүгд чиний нүглээс болохгүй гэж үү? Тиймээс сайн сайхан, эсвэл хорон муу чинь чамайг хамгийн сайн шүүдэггүй гэж үү? Чиний төгсгөл ямар байхын хамгийн сайн нотолгоо энэ биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (1)”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 381 Ямар хүн аврагдах аргагүй вэ?

Дараах: 383 Бурханы гэрэл ирэхээс хэн зайлсхийж чадах вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих