371 Бурханы хүслийг хэн анхаарч чадах вэ?
1 Хүн Миний халуун дулааныг мэдэрч, Надад чин сэтгэлээсээ үйлчилсэн бөгөөд Миний өмнө чин сэтгэлээсээ захирагдаж, бүхнийг Миний төлөө, Миний өмнө хийсэн. Гэвч өнөөдөр хүмүүс үүнд хүрч чаддаггүй; тэд өлсгөлөн чононд бариулсан мэт сүнсээрээ л уйлдаг бөгөөд арга мөхөстөн Намайг харж, тасралтгүйгээр Над руу хашхирдаг. Гэвч эцэст нь тэд бэрхшээлээсээ зугтаж чаддаггүй.
2 Урьд нь хүмүүс Миний өмнө амлалт өгч, Миний сайхан сэтгэлийг хайраараа хариулахын тулд тэнгэр, газраар тангараглаж байсныг Би санаж байна. Тэд Миний өмнө гашуудан уйлсан ба тэдний уйлах чимээ сэтгэл шимшрэм, тэвчихүйеэ бэрх байв. Би шийдвэрээс нь үүдэн хүмүүст үргэлж тусалдаг байлаа. Тоо томшгүй удаа хүмүүс Надад захирагдахаар Миний өмнө ирж, хайр татам төрх нь мартахын аргагүй байсан. Тоо томшгүй олон удаа тэд тууштай үнэнчээр Намайг хайрлаж, чин сэтгэл нь биширмээр байв.
3 Тоо томшгүй олон удаа тэд амиа золиослох хэмжээнд Намайг хайрлаж, Намайг өөрсдөөсөө илүү хайрласан—чин сэтгэлийг нь хараад Би тэдний хайрыг хүлээн авсан юм. Тоо томшгүй олон удаа тэд үхэлтэй нүүр тулахаа үл хайхран Миний өмнө, Миний төлөө өөрсдийгөө өргөн барьсан ба Би тэдний нүүр царайнаас санаа зовнилыг нь арилгаж, дүр төрхийг нь анхааралтайгаар дэнсэлж үзсэн. Би тэднийг нандин эрдэнэс мэт хайрлаж байсан удаа тоо томшгүй олон, мөн тэднийг Өөрийн дайсан мэт үзэн ядаж байсан удаа ч тоймгүй олон. Гэсэн ч Миний оюун санаанд юу байгааг хүн ухан ойлгох аргагүй хэвээр байдаг.
4 Хүмүүсийг гуниглах үед Би тайвшруулахаар ирдэг, сул дорой байх үед нь тэдэнд туслахаар ирдэг. Тэднийг төөрөх үед Би тэдэнд зүг чиг өгдөг. Тэднийг уйлах үед Би нулимсыг нь арчдаг. Гэвч Намайг гуниглах үед хэн чин сэтгэлээсээ тайтгаруулж чадах билээ? Намайг туйлын их зовниж байх үед хэн Миний мэдрэмжийг анхаардаг билээ? Намайг гашуудах үед сэтгэлийн минь шархыг хэн анагааж чадах билээ? Надад хэн нэгэн хэрэгтэй байх үед хэн сайн дураараа Надтай хамтран ажилладаг билээ? Хүмүүсийн Надад хандаж байсан урьдын хандлага одоо гээгдээд, дахин хэзээ ч ирэхгүй юм гэж үү? Тэдний ой ухаанд яагаад юу ч үлддэггүй юм бэ? Хүмүүс яаж энэ бүх зүйлийг мартаж орхив оо? Хүн төрөлхтнийг дайсан нь завхруулснаас энэ бүхэн болоогүй гэж үү?
“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “27-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав