592 Хайхрамжгүй ажиллах нь үүргээ гүйцэтгэж буй хэрэг биш

1 Үүргээ гүйцэтгэхдээ зүгээр нэг оромдохыг хатуу цээрлэнэ. Хэрэв чи иймэрхүү маягаар үйлдсээр байвал үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй болно. Чи үүнд зүрх сэтгэлээ зориулах ёстой! Хүмүүс ийм боломжийг олж авахад маш хэцүү байсан! Бурхан тэдэнд боломж олгодог ч барьж авахгүй бол тэр боломж алдагдана, тэгээд хожим нь тэд ийм боломж олж авахыг хүссэн ч дахин гарч ирэхгүй байж магадгүй. Бурханы ажил хэнийг ч хүлээхгүй, үүргээ гүйцэтгэх боломж ч мөн адил. Тийм ч олон боломж гарч ирдэггүй тул ийм боломж гарч ирэхээр нь шүүрч авах ёстой.

2 Зарим хүмүүс үүргээ биелүүлэхэд зүрх сэтгэлээ зориулдаггүй, бүхнийг хийхдээ хайхрамжгүй, нэг хагас дутуу хийдэг. Тэд ажилдаа өчүүхэн ч мэрийлттэй ханддаггүй. Тэднээр ямар нэгэн зүйл хийлгэвэл, хүн харж байхад тэд бага зэрэг хүчин чармайлт гаргаж, ажил нь арай илүү дээр байдаг, харин хүн харахгүй бол арай дорддог бөгөөд өөрсдийг нь тэгж байгааг хэн ч хардаггүй гэж тэд боддог. Цаг хугацааны явцад бусад хүн тэднийг таньж, нэвт шувт хардаг. Тэд нэр төр, ёс жудгаа бүрэн хаясан. Хүмүүс тэдэнд итгэж чадахгүй бол Бурхан яаж чадах юм бэ? Ийм хүмүүс итгэл хүлээхээргүй байдаг.

3 Хэрэв хүн үүргээ биелүүлэхдээ үргэлж зүгээр л дүр эсгэдэг бол, мөн Бурханд хааш яаш хандсаар байдаг бол асар их аюулд байна! Зориуд ов мэхтэй байхын үр дагавар юу вэ? Богино хугацаанд, чи завхарсан зан чанартай болж, гэмшихгүйгээр удаа дараа гэм буруу үйлдээд, үнэнийг хэрэгжүүлэхэд суралцахгүй, үнэнийг ч хэрэгжүүлэхгүй. Урт хугацаандаа, чи эдгээр зүйлийг тасралтгүй хийсээр байвал томоохон алдаа гаргахгүй байж магадгүй ч, жижиг алдааг эцэс төгсгөлгүй гаргасаар байна. Эцсийн эцэст энэ нь засах аргагүй үр дагаварт хүргэнэ. Хүссэн үр дүн чинь цаашид гарахгүй!

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Амийн оролт нь үүргээ биелүүлэхээс эхэлдэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 591 Бурханы гэрт үнэнч байдлаа зориул

Дараах: 593 Сайн мууг хэмжих Бурханы стандарт

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих