60. Бурхан үнэхээр зөвт

Жан Линь, Япон

2012 оны 9-р сард би Янь Жуо гэх удирдагчтай уулзах үедээ чуулганы ажлыг хариуцаж байлаа. Удирдагч айл дамжин сайн мэдээ номло гэж ах эгч нараас гуйж байсныг би олж мэдлээ. Энэ нь зарчмын ноцтой зөрчил байсан. Иймээс манай ажлын хамтрагч бид хоёр удирдагчид, “Бид сайн мэдээ түгээж байхдаа Бурханы гэрийн зарчмыг баримтлах ёстой. Одоо таны хийж байгаа зүйл зарчмаас зөрүүтэй байна, үл итгэгчид, ёрын мууг үйлдэгчид Чуулганд орчихвол Бурханы гэрийн ажлыг үймүүлнэ шүү дээ. Ямартай ч сайн мэдээ тэгж номлох аюултай. Хэрвээ хэн нэгэн цагдаа дуудвал та ах эгч нарыг барын аманд оруулсан хэрэг болно шүү” гэлээ. Эгч үүнийг огт тоогоогүйн дээр бид хоёрыг дүрэмд баригддаг гэж буруутгалаа. Дараа нь цуглаан дээр хамтрагч бид хоёрыг Бурханы гэрийн сайн мэдээний ажилд саад хийж байна гэж үргэлж загнадаг болсон. Бид хоёр удирдагчид үнэхээр боогдсон шүү. Тэр жилийн 12-р сард манай бүс нутгийн гишүүд Янь Жуогийн хэлснээр сайн мэдээ номлохоор яваад 100 гаруй хүн баривчлагдсан. Энэ нь Бурханы гэрийн ажилд томоохон цохилт болсон ч Янь Жуо огт гэмшээгүй юм. Биеэ тоосон, болчимгүй байдлаа задлан шинжилж, гүн гүнзгий эргэцүүлж байхыг нь би ганц ч удаа хараагүй. 2013 оны 11-р сард би чуулганы видео хийхийг хариуцаж байлаа. Удирдагч бас л биеэ тоосон байдлаар хүссэн бүхнээ хийж байгаа нь анзаарагдсан. Өөр санал илэрхийлсэн хэнийг ч загнаж, ялладаг байсан. Хүмүүсийн хянуулах гэж өгсөн видеонуудыг удаа дараа саатуулж, үүнээс болоод ах эгч нар Бурханы гэрээс цаг тухайд нь зөвлөгөө, тусламж авч чадаагүй. Би үүргээ хийх байдалд нь дутуу дулимаг байгаа зүйлийг хэлж өгч, зарим нэг санал хэлсэн ч удирдагч бахь байдгаараа л байлаа. Үгэнд минь оролгүй, намайг биеэ тоосон гэсэн. 2014 оны 5-р сард удирдагч намайг халж, гэр лүү буцаасан юм. Гэртээ харьсныхаа дараа антихрист, хуурамч удирдагчдыг ялган таних зарим зарчмыг санамсаргүй уншлаа. Янь Жуогийн хувирдаггүй зан авирыг тэдгээртэй харьцуулаад үнэндээ яг хэчнээн биеэ тоосон, хорлонтой хүн гэдгийг нь эцэст нь ухаарсан. Удирдагч үүрэгтээ үргэлж дур зоргоороо, дарангуй байдаг байсан юм. Үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй, ах эгч нарын саналыг авдаггүй, оронд нь хүмүүсийг дарлаж, ялладаг байсан. Удирдагч үнэнийг үзэн яддаг антихрист гэдгээ зан авираараа харуулсан бус уу? Удирдагчийн зан авирыг үнэн байдлаар нь олж хараад би цочирдлоо. Хамт ажилласан хоёр жилийнхээ туршид удирдагчийн зан авир, хандлагыг харсан ч энэ бүгдийг би завхралын илэрхийлэл гэж тооцсон юм. Удирдагчийн уг чанар, мөн чанар, явж байгаа замыг задлан шинжлэхэд Бурханы үгийг хэзээ ч ашиглаагүй. Тийм болохоор түүний дэргэд байх бүрдээ зүгээр л тэвчээр, хүлээц гаргасаар байх ёстой болсон нь эцэстээ Бурханы гэрийн ажлыг хойш татаж, хохироосон юм. “Янь Жуо чуулганы удирдагч хэвээр байвал Бурханы гэрийн ажлыг бүр ч их үймүүлэх нь” гэж бодогдлоо. Би энэ асуудлыг Бурханы гэрт мэдэгдэхээр шийдсэн. Тэгээд Бурханд залбираад, удирдагчийг мэдэгдэн захидал бичлээ. Захидлынхаа төгсгөлд эцсийн нэг зүйлээ нэмсэн. Тухайн үед би зарим нэг асуудалтай видео байгааг мэдэж байсан болохоор энэ асуудлыг судалж, хянаач гэж Бурханы гэрээс хүслээ.

Дуусгасан захидлаа яг явуулах гэж байхдаа эргэлзэж эхэлсэн. “Урьд нь би удирдагчид санал хэлж, үүрэгт нь байгаа асуудлыг хэлж өгсөн ч үүнийг сайнаар хүлээж авалгүй намайг гэрт буцаасан шүү дээ. Одоо би үүргээ ч биелүүлж чадахгүй байна. Асуудлыг нь мэдэгдсэн ийм захиа явуултал удирдагч тохиолдлоор үүнийг уншиж таарвал намайг удирдагч, ажилчдыг дайрч давшилдаг гэж буруутгана, тэгвэл би яах юм бэ? Зүгээр л больж үзье. Би угаасаа гарчихсан юм чинь хэрэг төвөг үүсгээгүй нь дээр” гэж бодсон. Гэхдээ дараа нь, “Өнөөдөр Бурхан намайг замчлан, Янь Жуо антихристийн замаар алхдаг гэдгийг харууллаа. Үүнийг мэдэгдэхгүй бол Бурханы гэрийн ажил болон ах эгч нар л хохирно шүү дээ. Тэгвэл би Сатаны гар хөл, ёрын мууг үйлдэгч болох биш үү” гэж бодогдсон. Тэгээд нэг талаас Бурханы гэрийн ашиг сонирхол, ах эгч нар, нөгөө талаас өөрийнхөө ирээдүйн боломж бололцоо гээд үнэхээр сэтгэл хоёрдлоо. Би яг яахаа мэдэхгүй байсан. Хэд хоногийн турш үе үе Бурханы өмнө очин залбирч, намайг зөв зам руу замчлаач гэж гуйлаа. Дараа нь Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. “Чи төгс болгуулах хүсэл тэмүүлэл, зориг зүрхтэй байх ёстой ба өөрийгөө чадваргүй гэж дандаа бодох ёсгүй. Үнэн хүнийг алагчилж үздэг үү? Үнэн хүмүүсийг албаар эсэргүүцэж чадах уу? Хэрвээ чи үнэнийг эрэлхийлбэл энэ нь чамайг цөхрүүлж чадах уу? Хэрвээ чи шударга ёсны төлөө бат зогсвол энэ нь чамайг түлхэн унагаах уу? Хэрвээ чи үнэхээр амийг эрэлхийлэхээр эрмэлздэгбол амь чамаас зугтаж чадах уу? Хэрвээ чамд үнэн байхгүй бол энэ нь, үнэн чамайг үл тоодгоос болдог юм биш, харин чи үнэнээс хол хөндий байдгаас болдог; хэрвээ чи шударга ёсны төлөө бат зогсож чаддаггүй бол шударга ёсонд ямар нэг буруу зүйл байгаа юм биш, харин чи шударга ёс бодит баримттай нийцдэггүй гэж итгэдгээс энэ нь болдог; хэрвээ чи олон жил эрж хайсан ч амийг олж аваагүй бол амь чамд мөс чанаргүй хандаж байгаа юм биш, харин чамд амийг гэх мөс чанар байхгүй бөгөөд амийг хөөн зайлуулснаас болдог; хэрвээ чи гэрэлд амьдардаг ч гэрлийг олж авах чадваргүй байсаар ирсэн бол гэрэл чамайг гэрэлтүүлж чаддаггүйгээс энэ нь болсон юм биш, харин чи гэрлийн оршин тогтнолд ямар ч анхаарал хандуулаагүй болохоор гэрэл чамаас чимээгүй холдон одсоноос болдог. Хэрвээ чи эрэлхийлдэггүй бол чамайг, амьдралдаа ямар ч зориг зүрхгүй, харанхуйн хүчийг эсэргүүцэн сөрөх сэтгэлгүй, үнэ цэнгүй хог шаар гэж л хэлж болно. Чи хэтэрхий сул дорой! Чи өөрийг чинь хүрээлэн байгаа Сатаны хүчнээс зугтах чадваргүй ба ийм аюулгүй, амар тайван амьдралаар амьдарч, мэдлэггүй хэвээр үхэхийг л хүсдэг. Чиний биелүүлэх ёстой зүйл бол байлдан дагуулагдах эрэл хайгуул; энэ бол чиний хүлээсэн үүрэг. Хэрвээ чи байлдан дагуулагдахдаа л сэтгэл ханадаг бол гэрлийн оршин тогтнолыг хөөн зайлуулж байгаа хэрэг юм. Чи үнэний төлөө зовлон зүдүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой, үнэний төлөө доромжлол амсах ёстой, илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг). Энэ хэсгийг уншаад итгэл, хүч орсон. “Тийм ээ, би харанхуйн хүчинд ялагдаж болохгүй” гэж бодлоо. Урьд нь би Янь Жуог огт ялган таних чадваргүй байж. Гэхдээ тэр үед Бурхан надад эгчийн уг чанар, мөн чанар, дагадаг замыг харуулахаар аливааг зохицуулсан байлаа. Би байр сууриа илэрхийлж, энэ тухай мэдэгдэх ёстой байтал ирээдүйн боломж бололцооныхоо төлөө, “Өөрт чинь нөлөөлөхгүй л бол юмсыг урсгалаар нь явуул” гэх Сатаны гүн ухааныг дагасан. Яг хэр аминчхан, бас мөс чанар, эрүүл ухаангүй байсан минь харагдлаа. Бурханд энэ олон жил итгэж, Бурханы үгийн усалгаа, тэжээлийг эдэлснээ бодсон. Гэтэл энэ амин чухал цаг үед би ашиг сонирхлоо хамгаалахын тулд мөс чанараа үл хайхарч, Бурханы гэрийн ашиг сонирхлыг үл тоомсорлож байсан юм. Би хэчнээн талархах сэтгэлгүй, муухай, жигшүүртэй хүн байсан гээч! Үүнийг ухаараад, “Би мөс чанар, шударга ёсны мэдрэмжтэй үйл хийж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханы гэрийн ажлыг хамгаалах ёстой” гэж бодлоо. Иймээс дахин олон удаа Бурханы өмнө очиж залбираад эцэст нь: “Энэ мэдэгдэх захидлыг бичээд ямар ч үр дагавар гарлаа гэсэн би зөвхөн өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалах гээд Сатаны гар хөл болж болохгүй. Янь Жуогийн асуудлыг би харсан учраас байр сууриа илэрхийлж, ёрын муу үйлийг нь илчилж, Бурханы гэрийн ажлыг хамгаалах ёстой” гэж шийдсэн. Тэгээд Бурханы гэрт мэдэгдлээ явууллаа. Дараа нь сэтгэл нэлээд уужирч, зүрх сэтгэлдээ маш их амар амгаланг мэдэрсэн. Үүний дараа Бурханы гэр Янь Жуогийн нөхцөл байдлыг судлуулахаар хүн явуулж, ах эгч нар тэр антихристийн үнэн төрхийг хараад голоосой гэж өдөр бүр түгшин хүлээлээ. Харамсалтай нь тэр захидлаас болж миний нөхцөл байдал улам дордсон юм.

2014 оны 8-р сард чуулган үүрэг биелүүлэхийг минь дахин зөвшөөрөхөөр болсон. Гэхдээ 10-р сарын дундуур нэг өдөр миний байрлаж байсан айлд Ли гэх нэртэй удирдагч ирлээ. Тэр удирдагч баргар царайлан, “Та урьд нь мэдэгдэх захидал бичсэн үү?” гэлээ. Би тийм гэсэн. Удирдагч дурамжхан царайлан, “Чуулганы ажил хариуцдаг болохоор нь Янь Жуотой би байнга холбоотой байдаг. Би эгчээс хуурамч удирдагч, антихрист шиг аашилж байгаа гэх ямар ч шинж анзаарч, сонсоогүй. Таны бичсэн тэр захидал зүгээр л удирдагч, ажилчид руу хамаагүй дайрч давшилсан хэрэг” гэлээ. Ингэж хэлэхээр нь би чихэндээ ч итгэж чадаагүй. Дөрвөн сар хүлээсний дараа ийм үр дүн үзнэ гэж огт төсөөлөөгүй юм. Тэр удирдагчийг юу ч гэж хэлсэн би тайван байлаа. Янь Жуогийн талаарх тэр захиаг би баримт, зарчмын дагуу бичсэнээ мэдэж байсан. Энэ яавч худлаа буруутгал байгаагүй юм. Дараа нь Ли удирдагч, “Та захидалдаа нэг видео шалгаарай гэсэн болохоор Бурханы гэрийнхэн судалгаа, хяналтад хоёр сар зарцуулсан. Энэ нь Бурханы гэрийн ажлыг ноцтой үймүүлж, Бурханы зан чанарт халдсан” гэлээ. Бас дээд удирдагчид тэгж хэлсэн гэсэн. Би энэ үгээс болоод цочирдолд орлоо. Миний захиа Бурханы гэрийн ажлыг тийм ноцтой үймүүлж, Бурханы зан чанарт халдана гэж би хэзээ ч төсөөлөөгүй. Хэрвээ Ли удирдагчийн хэлсэн үг үнэн бол би үнэхээр асар их ёрын мууг үйлдсэн байлаа. Гэнэтхэн миний хамаг тэнхээ барагдах мэт болж, өөрийн эрхгүй уйлчихсан. Тэгтэл Ли удирдагч, “Юмаа аваад гэртээ харь, юу хийснээ эргэцүүл. Эргэцүүлж дууссан цагтаа үүргээ дахин биелүүлж эхлэхэд болно” гэлээ. Гэр лүүгээ автобусаар явж байхад сэтгэл үймэрч, хүнд ачаа мэдрэгдэж байсан. Би Бурханд тийм олон жил итгэсэн боловч Бурханы гэрийн ажлыг ноцтой үймүүлсэн ёрын мууг үйлдэгч болчихсон байлаа. Тэгээд өөрийгөө буруутгаж, харамсаж, ирээдүй яаж эргэхийг огт мэдэхгүй байсан. Би Бурханыг дуудан, зүрх сэтгэлийг минь хамгаалаач гэж гуйсан. Бурхан надтай яаж ч харьцлаа гэсэн Бурханы зохицуулалтыг би дагах байсан юм. Бурханыг би хэзээ ч Буруутгахгүй. Залбирсны дараа аажмаар тайвширлаа. Гэртээ хариад гурав хоногийн дараа Ли удирдагчийн хэлсэн юмыг бодоод зарим нэг эргэлзээ төрж эхэлсэн: Бурханы гэрт Христ болон үнэн засагладаг, Бурханы гэрийн хийдэг бүх зүйл, хүмүүсийг зохицуулдаг байдалд ч зарчим бий. Энэ нь ердөө л хүний зуурдын зан авирын дагуу явахгүй. Тэгвэл Ли удирдагч болон бусад маань надад ямар зарчмаар ингэж хандав? Ли удирдагчийн хэлсэн үг үнэхээр үнэн гэж үү? Би үүнийг ер ойлгож чадаагүй, гэхдээ үнэн юу ч байлаа гэсэн энэ бүхэн болохыг Бурхан зөвшөөрч байгаа болохоор Бурханы зохицуулалтад захирагдах ёстой гэдгээ мэдэж байлаа. Төд удалгүй нэг чуулганы удирдагч надад цуглааны бүлэг хуваарилсан. Нэг сар гаруйн дараа би гэртээ ээжтэйгээ хамт цуглаанд оролцох хуваарь авч, цаашид үүргээ биелүүлэх боломжгүй боллоо. Биднийг гадуурхаж байгааг тэгэхэд мэдсэн. Би энэ бүх хугацаанд Бурханд итгэсэн байтал одоо гэртээ тусгаарлагдаад зогсохгүй үүргээ ч биелүүлж чадахаа больсон. Тэгээд маш их гутарсан шүү. Тухайн үед би цуглааны талаар, бас ах эгч нартайгаа үүргээ гүйцэтгэж байна гэж бараг шөнө бүр зүүдэлдэг байсан. Сэрчхээд эргээд унтаж чаддаггүй байлаа. Шөнө болгон маш урт удаан, тэсвэрлэхийн аргагүй санагддаг байсан. Тэр үед ээж минь надтай хамт зовсон юм. Ялангуяа ээж шөнө Бурханд залбирангаа уйлж байгааг сонсоод би өөрийгөө буруутгаж, үнэхээр гутардаг байлаа. Ээжийгээ би л ийм байдалд оруулсан мэт санагдсан. Тэр өдөр хоногууд Бурханд итгэж эхэлснээс хойш туулсан хамгийн зовлонтой, хүнд бэрх өдөр хоногууд байсан юм. Бурханд цаг ямагт залбирахаас өөрөөр сэтгэл дэх шаналлаа намжаах өөр ямар ч аргагүй байлаа. Үүргээ дахин биелүүлж болох уу гэж чуулганы удирдагчаасаа дараа нь асуусан. “Чи одоо ч үүргээ биелүүлмээр байна уу? Зохих ёсоор өөртөө дүгнэлт хийхгүй бол та эцэстээ хөөгдөнө шүү” гэж удирдагч хэллээ. Ингэж хэлэхийг нь сонсоод би цөхрөлд автсан юм. Үүргээ биелүүлнэ гэдэг бүтэшгүй мөрөөдлөөс цаашгүй гэдгийг тэгэхэд мэдсэн дээ. Удирдагчид долоо хоног бүр манай гэрт уулзалт хийхээр ирдэг ч үнэндээ миний тухай асууж лавлаж, сөрөг байдал түгээж, бүлэглэл үүсгэж байна уу гэдгийг л харах гэж ирдэг байлаа. Тийм болохоор тэднийг миний тухай сураглахаар ирэх болгонд маш их сэтгэлээр унадаг байсан. Заримдаа тэднээс, “Яагаад надад ингэж хандаж байгаа юм бэ? Би Янь Жуог зарчимд үндэслэн мэдэгдсэн. Гэтэл та нар түүнийг хянахын оронд намайг гэрт байлгалаа. Үнэнийг хэрэгжүүлэх буруу гэж үү?” гэж асуумаар санагддаг байсан. Би үнэхээр гутарч байлаа. Заримдаа, “Яагаад үнэнийг хэрэгжүүлээд үүнд хүрэв? Бурхан зөвт байдагт би итгэдэг, гэхдээ одоо болж байгаа зүйлд Бурханы зөвт байдал харагдахгүй байна” гэж бодно. Би маш их будилсан шүү. Тэгээд нүгэлтэй юм хэлж, Бурханыг буруутгалгүй хамгийн наад захын зүйлтэй л зууралдаж байлаа. Үе үе Бурханы өмнө очиж залбиран, Бурханы хүслийг ойлгож, Бурханыг буруугаар ойлгохгүй байхад намайг замчлаач гэж гуйдаг байсан.

Хамгийн хүнд хэцүү, зовлонтой цаг үедээ би Бурханы зарим үгийг уншсан. “Хүмүүс яг яаж Бурханы зөвт зан чанарыг мэдэж авч, ухаарах ёстой вэ? Зөв шударга хүн Бурханаас ерөөл хүртэж, хорон муу хүн Бурханаар хараагдах үе нь Бурханы зөвт байдлын жишээ юм. Энэ нь зөв үү? Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэдэг, мөн хүн бүрд үйл хэргийнх нь дагуу хариу барьдаг гэдэг. Энэ нь зөв, тийм биз дээ? Гэвч өнөө үед Бурханыг шүтэн мөргөдөг хүмүүс амиа алдаж, хараагддаг, эсвэл тэднийг Бурхан хэзээ ч ерөөдөггүй ба үл ойшоодог; тэд Өөрийг нь хэчнээн их шүтэн мөргөлөө ч Бурхан үл ойшоодог. Бурхан хорон муу хүмүүсийг ерөөдөг ч үгүй, шийтгэдэг ч үгүй, гэхдээ тэд баян чинээлэг, олон үр хүүхэдтэй, бүх зүйл нь бүтэмжтэй байдаг; тэд бүх зүйлд амжилт гаргадаг. Энэ нь Бурханы зөвт байдал гэж үү? Үүний улмаас зарим хүн: ‘Бурхан зөвт биш. Бид Бурханыг шүтэн мөргөдөг ч Тэр биднийг хэзээ ч ерөөгөөгүй, харин Бурханыг эсэргүүцдэг, шүтэн мөргөдөггүй хорон муу хүмүүс бүх зүйл дээр биднээс дээр байж, илүү өндөр байр суурьтай байдаг. Бурхан зөвт биш!’ гэцгээдэг. Энэ нь та нарт юуг харуулдаг вэ? Би сая хоёр жишээ татлаа. Аль нь Бурханы зөвт байдлыг харуулдаг вэ? ‘Эдгээрийн аль аль нь Бурханы зөвт байдлын илрэл!’ гэж зарим хүн хэлдэг. Яагаад тэд ингэж хэлдэг вэ? Бурханы зан чанарын талаарх хүмүүсийн мэдлэг эндүү ташаа байдаг; энэ нь тэдний бодол, үзэл санаан дунд, наймаацах үзэл бодол, эсвэл сайн муугийн талаарх үзэл бодол, зөв буруугийн тухай үзэл бодол, аль эсвэл логик үзэл бодолд оршдог. Эдгээр үзэл бодол нь Бурханы талаарх тэдний мэдлэгийг бий болгодог; ийм хүмүүс Бурхантай нийцдэггүй бөгөөд Түүнийг эсэргүүцэж, Түүний талаар гомдоллох магадлалтай(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы зөвт зан чанарыг хэрхэн мэдэх тухай”).

Бурхан хийх учиртай зүйлээ хийх бөгөөд Түүний зан чанар зөвт байдаг. Зөвт байдал яавч эрх тэгш, эрүүл ухаантай байдаггүй; энэ бол тэгшитгэх үзэл биш, хэр их ажил гүйцэлдүүлсний чинь дагуу хүртвэл зохих зүйлийг хуваарилах, эсвэл хийсэн ажлын чинь төлөө хөлс өгч, зарцуулсан зүтгэлийн чинь дагуу төлбөр төлөх явдал биш. Энэ нь зөвт байдал биш. Бурхан Иовыг Өөрт нь гэрчлэл хийсний дараа таягдан хаясан гэж үзье: Тэглээ ч гэсэн Бурхан зөвт байх байсан юм. Үүнийг яагаад зөвт байдал гэдэг вэ? Хүний өнцгөөс бол, аливаа зүйл хүмүүсийн үзэлтэй нийцэж байвал Бурханыг зөвт гэж хэлэх маш амархан байдаг; харин тухайн зүйл үзэлтэй нь нийцэж байгаа харагдахгүй бол, энэ нь тэдний ойлгож чадахгүй зүйл бол Бурханыг зөвт гэж хэлэхэд хэцүү байх болно… Бурханы мөн чанар бол зөвт байдал. Бурханы хийдэг зүйлийг ойлгох амаргүй ч Түүний хийдэг бүхэн зөвт юм; хүмүүс л ойлгохгүй байгаа хэрэг. Бурхан Петрийг Сатанд өгөхөд Петр юу гэж хариулсан бэ? ‘Хүн төрөлхтөн Таны хийдэг зүйлийг ойлгож чадахгүй, гэхдээ Таны хийдэг бүх зүйл сайн санааг тань агуулдаг; энэ бүхэнд зөвт байдал байдаг. Таны ухаалаг үйл хэргийг би магтахгүй байж яахан чадах билээ?’ гэсэн. Өнөөдөр, Сатан хүмүүсийг яаж завхруулсан, Бурхан хүмүүсийг яаж авардгийг хүмүүст харуулахын тулд Бурхан Сатаныг устгадаггүй гэдгийг чи харах ёстой. Эцсийн эцэст хүмүүс Сатаны завхруулсан хэмжээнээс үүдэн Сатаны завхралын аймшигт нүглийг нүдээр харах ёстой бөгөөд Сатаныг Бурхан устгах үед Бурханы зөвт байдлыг харж, үүнд Бурханы зан чанар агуулагддаг гэдгийг харах учиртай. Бурханы хийдэг бүхэн зөвт байдаг. Хэдийгээр энэ нь ойлгомжгүй байж болох ч чи дураараа дүгнэлт хийх ёсгүй. Хэрэв Бурханы хийдэг зүйл чамд үндэслэлгүй харагдаж байвал, эсвэл чи энэ тухай ямар нэг үзэл тээж, үүнээс үүдэн Бурханыг зөвт бус гэж хэлэхэд хүрвэл чи л хамгийн эрүүл ухаангүй байгаа хэрэг. Петрт зарим зүйл ойлгомжгүй санагдсан ч тэдгээр зүйлд Бурханы мэргэн ухаан байгаа, Бурханы сайн санаа байгаа гэдэгт тэр итгэлтэй байсан. Хүмүүс бүх зүйлийг ойлгож чадахгүй; тэдний ухаарч чадахгүй маш олон зүйл бий. Иймээс Бурханы зан чанарыг мэднэ гэдэг амаргүй хэрэг(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы зөвт зан чанарыг хэрхэн мэдэх тухай”). Бурханы үг харанхуйг дэнлүү мэт гийгүүлж, би гэнэтхэн ойлгосон юм. Би үзэл төсөөллөө ашиглан ойлгох гэж хичээж байсан учраас Бурханы зөвт байдлыг харж чадаагүй юм билээ. Антихрист, хуурамч удирдагчид Бурханы гэрийн ажлыг үймүүлж байхыг хараад тэднийг үнэнээр нь мэдэгдэх явдал Бурханаас сайшаал, хамгаалалт хүртэх сайн, зөв шударга үйл гэж итгэсэн юм. Тэднийг шууд зохицуулна, тэр л Бурханы зөвт байдал гэж бодсон. Гэхдээ эдгээр асуудлыг мэдэгдсэний дараа тэд албан тушаалдаа үлдэж, мөн л дураараа аашилж, харин би өөрөө дарлуулж, гадуурхагдсан. Тухайн үед би Бурханы зөвт байдалд эргэлзэж эхэлсэн. Бурханы үгийг уншсаныхаа дараа Бурханы мөн чанар зөвт гэдгийг эцэст нь ойлголоо. Бурханы үйлдэл бидний үзэлтэй нийцдэг эсэхээсээ үл хамааран үргэлж Бурханы зөвт байдлыг илэрхийлдэг. Энэ яг Иовын шалгалт шиг. Иов Бурханы нүдэнд төгс хүн байсан, гэхдээ Бурхан Иовыг Сатанд хүлээлгэн өгч, бүх эд баялаг, үр хүүхдийг нь авсан. Энэ бол Бурханы зөвт байдал байсан. Иов Бурханаас эмээж, муугаас зайлж, итгэлдээ найдаад Бурханд гуйвшгүй, цангинасан гэрчлэл хийсэн. Тэгээд Бурхан Иовыг урт нас, бүр ч их баялаг, илүү сайн үр хүүхдээр ерөөсөн. Энэ бас Бурханы зөвт байдал байсан. Бурхан Иовыг Өөрт нь гэрчлэл хийсний дараа ерөөхийн оронд устгасан гэе. Тэр ч бас Бурханы зөвт байдал байх байсан шүү дээ. Бурханы мөн чанар, зан чанар угаасаа зөвт байдаг болохоор Бурханы хийдэг бүх зүйл зөвт байдаг. Дараа нь, хэдэн зуун шалгалт, цэвэршүүлэлт туулсан ч Бурханы зөвт байдлыг мөн л магтсан Петрийн тухай бодлоо. Петр болсон бүх зүйлийг ойлгож чадаагүй ч тэр бүхний цаана Бурханы зөвт байдал, мэргэн ухаан байгаа гэж итгэсэн. Гэтэл би Бурханы зөвт байдлыг үнэндээ ойлгоогүй, харин аливаа зүйлийн үзэмж, үр дүн миний үзэлтэй нийцэж байгаа эсэхээр үүнийг үнэлж дүгнэсэн. Бурханы хийсэн зүйл миний үзэлтэй нийцэж, надад ашигтай байх үед Бурханы зөвт байдалд итгэсэн. Харин надад ашиггүй нөхцөл бэлтгэх үед нь Бурханы зөвт байдалд эргэлзэж эхлэн, Бурханы зохицуулсан зүйлийг шударга бус гэж бодсон. Бурханыг би хэзээ ч ил тод буруутгаагүй ч зүрх сэтгэлдээ Бурхантай ямагт маргаж байлаа. Би яг хэчнээн ухаангүй байснаа олж харсан. Бурхан зөвт бус байсан юм биш. Би л Бурханыг ойлгохгүй байж. Би дэндүү аминчхан, ов мэхтэй байсан юм. Үнэнийг эрж хайж, Бурханы надад зориулж зохицуулсан нөхцөлөөс суралцаагүй. Харин ч өөрийнхөө ирээдүй, ашиг сонирхлын төлөө тэмцэж, санаа зовж байсан, тэгэхээр би хямарч, харанхуй болон шаналал зовлонд унахаас өөр яах юм бэ? Эцэст нь би Бурханы хүслийг ойлгосон доо. Бурханы зөвт байдлыг өөрийнхөө үзлээр ойлгох гээд байдгийг минь болиулахын тулд Бурхан миний буруу үзэл бодлыг залруулахаар энэ нөхцөлийг ашиглаж байлаа. Би юу болоод байгааг эцэст нь ойлгох шиг болсон. Тэгээд Бурханы өмнө очин залбирч, энэ нөхцөлд Бурханы зохицуулалтад захирагдах, Бурханыг ойлгохыг хүслээ.

Дараа нь Бурханы ийм үгийг уншсан: “Ихэнх хүн Бурханы ажлыг ойлгодоггүй. Энэ нь үнэндээ ойлгоход амаргүй зүйл; Бурханы бүх ажилд төлөвлөгөө бий, энэ бүхэн Бурханы цагт хийгддэг гэдгийг хүн эхлээд мэдэх ёстой. Бурхан юун дээр, хэзээ ажилладгийг хүн мөнхөд ойлгож чаддаггүй; Бурхан тодорхой цаг хугацаанд тодорхой нэг ажил хийдэг бөгөөд үүнийгээ хойшлуулдаггүй; Бурханы ажлыг хэн ч устгаж чадахгүй. Өөрийн төлөвлөгөө, санаа зорилгын дагуу ажиллах нь Бурханы ажилладаг зарчим бөгөөд үүнийг ямар ч хүн өөрчилж чадахгүй. Үүнээс чи Бурханы зан чанарыг харах ёстой(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы төгс хүчнийг мэдсэнээр л жинхэнэ итгэлтэй болж чадна”). “Бурханы хийдэг бүхэн чухал шаардлагатай бөгөөд онцгой ач холбогдол агуулдаг, учир нь Түүний хүнд хийдэг бүхэн Түүний удирдлага болон хүн төрөлхтний авралтай холбоотой байдаг. Мэдээж, Иов хэдийгээр Бурханы нүдэнд төгс, шулуун шударга байсан ч гэсэн Иовд хийсэн Бурханы ажил өөр байгаагүй. Өөрөөр хэлбэл, Бурхан юу хийдэг, ямар аргаар хийдгийг үл харгалзан, төлөөс, зорилтыг нь ь үл харгалзан Түүний үйлдлийн зорилго өөрчлөгддөггүй. Түүний зорилго бол Бурханы үг, Бурханы шаардлага ба түүнчлэн, хүний төлөө гэсэн Бурханы хүслийг хүний дотор оруулах явдал; өөрөөр хэлбэл, хүнд Бурханы зүрх сэтгэлийг ойлгуулан Бурханы мөн чанарыг ухааруулах, мөн Бурханы дээд эрх болон зохицуулалтыг дуулгавартай дагах боломж олгох, тэгснээр Бурханаас эмээж, муугаас зайлдаг болох боломжийг олгон Бурханы эерэг гэж итгэдэг бүхнийг Өөрийн алхмуудын дагуу хүнд оруулах явдал—энэ бүхэн нь Бурханы хийдэг бүх зүйлийн зорилгын нэг тал юм. Нөгөө нэг тал нь, Сатан бол Бурханы ажил дахь товойлгогч, үйлчлэл үзүүлэгч учраас хүнийг үргэлж Сатанд өгдөг; энэ нь Сатаны сорилт, дайралтуудаас Сатаны хорон муу, бузар, жигшмээр байдлыг харах боломжийг хүмүүст олгохын тулд Бурханы ашигладаг арга бөгөөд тэгснээр хүмүүсийг Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлийг мэдэж, ялгаж чаддаг болгодог. Энэ үйл явц нь Бурханы үг, өөрсдийн мэдлэг болон Бурханд дуулгавартай байх, Бурханд итгэх итгэл, Түүнээс эмээх байдлын ачаар тэд Сатаны дайралтуудыг ялж, Сатаны буруушаалтыг ялах хүртлээ өөрсдийгөө Сатаны хяналтаас, Сатаны буруушаалт, хөндлөнгийн оролцоо болон дайралтуудаас аажмаар чөлөөлөх боломжийг тэдэнд олгодог; зөвхөн тэр үед л тэд Сатаны эзэмшлээс бүрэн чөлөөлөгдсөн байх болно(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II). Бурхан зарчимтайгаар, үргэлж тохирсон цагтаа үйлддэг, бас энэ бүхний цаана Бурханы зөвт байдал, мэргэн ухаан байдгийг Бурханы үг надад харуулсан юм. Бурханы зөвт байдал гэдэг нь шуурхай залхаан цээрлүүлэлт гэсэн үг, ёрын мууг үйлдэгчдийг шууд шийтгэх ёстой гэж би төсөөлдөг байсан. Гэхдээ юм миний төсөөлсний дагуу болсон бол Бурхан яаж бүх төрлийн хүмүүсийг илчилж, сонгосон хүмүүстээ ялган таних чадвар олгох юм бэ? Бурхан үнэндээ бидний амийн өсөлтөд тусалж, биднийг үнэнийг эрж хайдаг, ялган таних чадвартай болгоход антихрист, хуурамч удирдагчдыг ашиглахын тулд ийм хүмүүс Чуулганд гарч ирэхийг зөвшөөрдөг. Үнэний зарчмыг ашиглан энэ хүмүүсийг ялган таних чадвартай болох үедээ бид үнэнийг ойлгож, үнэн рүү ордог. Тэгэх үед антихрист, хуурамч удирдагчид үүргээ биелүүлсэн байдаг. Хэдийгээр тухайн үед антихрист, хуурамч удирдагч чуулганд эрх мэдэл бүхий албан тушаалд орж, зарим хүнийг хянаж, хуурч чадаж байгаа мэт санагдсан ч Чуулганд Христ болон үнэн засагласаар байсан болохоор тэд эрт орой хэзээ нэгэн цагт бүгд илчлэгдэж, хөөгдөх байлаа.

Бас антихристийн уг чанар ямар ч хүн чанаргүй, хэчнээн дотуур тамир, хорлонтойг ухаарсан. Тэд нэр төр, байр сууринд л анхаараад Бурханы сонгосон хүмүүсийг огт тоодоггүй. Тэдний ашиг сонирхлыг зөрчсөн хэн бүхэн нүдэнд орсон хог мэт болдог. Тэд тэр хүнийг дайрч давшилж, өшөө авч, сүйрүүлэх хүртлээ зогсдоггүй. Тэгээд яг диавол Сатан шиг аашилдаг. Антихристүүдийг хөөтөл Бурханы сонгосон хүмүүс чуулганы амьдралаар амьдарч, үүргээ биелүүлэхийн тулд ганц ч хором амсхийхгүй. Энэ хүмүүс бусдыг яг яаж хуурч, хорлосныг харуулж, тэдний уг чанар болон мөн чанарыг таниулж, тэрс төөрөгдлийг нь таниулж, хяналт, хууран мэхлэлтээс нь ангижруулахын тулд Бурхан надад ийм зүйл тохиолдохыг зөвшөөрсөн байж. Бас Бурхан намайг буруу замаар оруулахгүйн тулд тэдний алдаанаас суралцуулах гэсэн. Бурхан үнэндээ намайг аварч, төгс болгохын тулд энэ нөхцөлийг зохицуулж байна гэдгийг энэ бүгд харууллаа. Бурханы үгэнд хэлдгээр, “Олон эсрэг, сөрөг зүйлийн үйлчлэлээр, мөн Сатаны үйлдэл, буруушаалт, үймээн, мэхлэлт гээд бүх төрлийн илрэлийг хэрэглэснээр Сатаны дургүй хүрмээр царайг Бурхан чамд тодорхой харуулж, ингэснээрээ Сатаныг ялган таних, Сатаныг үзэн ядаж, хаях чадварыг чинь төгс болгодог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой). Намайг замчлан уйгагүй зүтгэлээ ойлгуулж, харанхуйгаас хөтлөн гаргасанд нь Бурханд талархъя.

2015 оны 1-р сард би Янь Жуог мэдэгдэн бас нэг захидал бичлээ. Бурханы гэр Янь Жуог шалгуулахаар хүн явуулахыг дахиад өдөр бүр түгшин хүлээсэн. Гэхдээ хоёр сар өнгөрч, би ч үүнийг судлах хүн ирэхийг хүлээсээр байлаа. Манай чуулганы удирдагч намайг байцаахаар хэд хэдэн удаа ирсэн. Тэгээд, “Та Бурхан болон Бурханы гэртэй асуудалтай юм уу?” гэж асуулаа. Тэгж хэлэхээр нь би санаа зовж эхэллээ. “Энэ захиаг бичсэн болохоор одоо надад юу тохиолдох юм бол доо. Намайг аль хэдийнээс тусгаарлаж байгаа, тэгэхээр өөр юм болбол Чуулганаас хөөх нь гарцаагүй” гэж бодсон. Тэгээд Бурханы зөвт байдалд дахиад л эргэлзэж эхэлсэн гэдгээ гэнэт ухаарлаа. Би Бурханы өмнө даруйхан очоод, “Хүндэт Бурхан минь, Таны зөвт байдлыг би үгээрээ хүлээн зөвшөөрч, Бурханы гэрт Христ болон үнэн засагладаг гэдэгт итгэдэг. Гэхдээ би маш өчүүхэн итгэлтэй гэдгээ, бас зөвт байдлыг тань үнэндээ ойлгодоггүй хэвээр гэдгээ цаг хугацаа, баримтад туршигдаад олж харлаа. Одоо би ашиг сонирхлоо орхиж, Таны зохицуулалтад захирагдмаар байна. Хүслийг тань ойлгоход намайг замчлаач” гэж залбирлаа. Дараа нь Бурханы үгийн нэг хэсгийг уншсан. “Бурханыг хайрлахаар хүсэн тэмүүлдэг хүн бүрийн хувьд олж авч чадашгүй үнэн гэж үгүй бөгөөд бат зогсож чадахааргүй шударга ёс гэж үгүй билээ. Чи хэрхэн амьдрах ёстой вэ? Чи Бурханыг хэрхэн хайрлаж, Түүний хүслийг биелүүлэхийн тулд энэхүү хайраа хэрхэн ашиглах ёстой вэ? Чиний амьдралд үүнээс илүү том зүйл байхгүй. Юун түрүүнд, чи тийм хүсэл тэмүүлэл, цөхрөлтгүй оролдлоготой байх ёстой ба ноён нуруугүй, сул дорой амьтад шиг байх ёсгүй. Чи утга учиртай амьдралыг, утга учиртай үнэнийг хэрхэн туулахыг сурах ёстой бөгөөд тийм маягаар өөртөө хааш яаш хандах ёсгүй. Нэг л мэдэхэд амьдрал чинь урсаад өнгөрнө; үүний дараа чамд Бурханыг хайрлах өөр боломж олдох уу? Үхсэнийхээ дараа хүн Бурханыг хайрлаж чадах уу? Чи Петр шиг хүсэл тэмүүлэлтэй, мөс чанартай байх ёстой; амьдрал чинь утга учиртай байх ёстой, мөн чи өөрөөрөө тоглох ёсгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг). Үнэн болон зөвт байдлыг хүсэмжлэх сэтгэл, Бурханыг хайрлах шийдвэрийг маань Бурхан төгс болгодог гэдгээ үгээрээ харуулсан юм. Бид ямар ч хүндрэл, бэрхшээл, дайралттай тулгарсан ухарч болохгүй, харин Бурхан болон үнэний төлөө амьдрах ёстой. Бид Сатаны ямар ч хүчинд бөхөлзөж болохгүй. Тэгснээр л бид үнэнийг олж авч, төгс болгуулж чаддаг. Надад тийм шийдвэр, сэтгэлийн тэнхээ байгаагүй. Хэдийгээр би Бурханы гэрийн ажлыг хамгаална, үнэнийг хэрэгжүүлнэ гэж Бурханд залбирч, сэтгэл шулуудсан ч ёрын муу хүчин гарч ирэхийг хармагцаа боогдохоос айж, хулчийсан. Би Бурханы зөвт байдлыг үнэндээ ойлгохгүй хэвээр, юм л болохоор өөрийгөө л боддог гэдгээ ухаарлаа. Тэгээд Бурханы хэлсэн нэг үг санаанд орсон: Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ.” Тийм ээ, Бурханы үг биелнэ, бас Бурханы гүйцэлдүүлсэн зүйл үүрд үргэлжилдэг. Ёрын мууг үйлдэгч болгон Бурханы зөвт байдлын шийтгэлийг амсана. Хэр урт хугацаа шаардагдлаа ч, яаж өрнөлөө ч хамаагүй, эцэстээ аливаа зүйл үргэлж Бурханы үгэнд хэлдгээр болно гэж би бодлоо. Иймээс, “Үзлээ хаяж, ов мэхтэй сатанлаг зан чанараа орхиж, Бурханы үгэнд итгэж, Бурхан зөвт гэдэгт итгэх ёстой. Би Сатаны ямар ч хүчинд бөхөлзөхгүй” гэж бодогдлоо. Үүнийг ухаармагцаа аажмаар тайвширч, санаа зовохоо больсон.

2015 оны 4-р сар гэхэд Ли удирдагч болон бусад удирдагч, ажилчин Янь Жуод яаж хууртагдсан, бас өөрсдөө надад яаж их хор хөнөөл учруулсан тухайгаа захиа ирүүлж байлаа. Тэд бүгд уучлал гуйсан. Ли удирдагч захидалдаа, “Дээд удирдагчид биш, Янь Жуо л таныг чуулганы ажлыг ноцтой үймүүлсэн гэж буруутгасан” гэдгийг хүлээлээ. Янь Жуо өөрийг нь мэдэгдсэн хоёр захидлын минь аль алийг уншсан гэдгийг би тэгэхэд мэдсэн. Нэр нүүрээ хамгаалахын тулд тэр намайг хөөлгөх нотолгоо бэлдэж байж, гэвч дараа нь зарим удирдагч, ажилчин Янь Жуогийн асуудлыг олж хараад Бурханы гэрт Янь Жуог мэдэгдэн хамтарсан захидал явуулсан байж. Тэр бүх захидлыг уншаад сэтгэл маш их уужирсан. Би Бурханы өмнө сөгдөөд уйллаа. Тэр мөчид би Бурханд маш их өртэйгөө мэдэрсэн юм. Бурханд маш олон жил итгэсэн ч Бурханы зөвт байдлыг үргэлж төсөөллийнхөө дурангаар хардаг байж. Асуудал гарахад би үүнийг өөрийнхөө төсөөлсөн зүйлд тааруулах гэж үзсэн, тэгээд болохгүй болохоор нь Бурханыг буруугаар ойлгож, буруутгасан юм. Гэхдээ Бурхан сул тал, завхралыг минь үл хайхран хамгийн шаналантай, тэсвэрлэхийн аргагүй тэр цаг үед намайг замчилсан. Бурхан миний эндүү ташаа үзлийг засаж, Өөрийн зөвт байдлын талаар жинхэнэ ойлголт өгөхийн тулд хуурамч удирдагчдыг ялган таньж, мэдэгдэх энэ сүнслэг тулааныг ашигласан гэдгийг энэ туршлага харуулсан. Бас би Бурханы хийдэг бүх зүйлийг төсөөллийнхөө дурангаар харж байснаа ухаарч авсан. Үнэндээ би Бурханыг доромжилж, хязгаарлаж, Бурханы зан чанарт халдсан. Бурханы мөн чанар зөвт гэдгийг энэ туршлага харуулсан юм. Хүмүүсийн үзэлд нийцдэг ч бай, үгүй ч бай, Бурханы хэлж, хийдэг бүх зүйл Бурханы зөвт зан чанарын илчлэл мөн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы зөвт зан чанар бол Бурханы Өөрийнх нь жинхэнэ мөн чанар билээ. Энэ бол хүний бичсэн, эсвэл тодорхойлсон зүйл биш. Түүний зөвт зан чанар бол Түүний л зөвт зан чанар, ямар ч бүтээлтэй хамаатай, холбоотой биш. Бурхан Өөрөө бол Бурхан л Өөрөө. Тэр хэзээ ч бүтээлийн нэг хэсэг болохгүй, бүтээгдсэн зүйлсийн нэг болсон ч гэсэн, Түүний төрөлх зан чанар болоод мөн чанар өөрчлөгдөхгүй. Тиймээс Бурханыг мэдэх нь эд юмыг мэдэхтэй адил биш; Бурханыг мэдэх нь ямар нэг зүйлийг задлан шинжлэх явдал биш, хүнийг ойлгохтой ч бас адилгүй. Хэрвээ хүн эд юмыг мэдэх, эсвэл хүнийг ойлгох үзэл баримтлал, арга барилаа Бурханыг мэдэхэд ашигладаг бол Бурханы талаарх мэдлэгийг хэзээ ч олж авч чадахгүй. Бурханыг мэдэх нь туршлага, төсөөллөөс хамааралтай биш учраас чи туршлага болон төсөөллөө Бурханд хэзээ ч тулгах ёсгүй; туршлага болон төсөөлөл чинь хэчнээн ч баялаг байсан, бас л хязгаарлагдмал юм. Үүнээс ч илүүтэйгээр төсөөлөл чинь баримттай нийцдэггүй, үнэнтэй бүр ч нийцдэггүй, Бурханы жинхэнэ зан чанар болоод мөн чанартай таардаггүй. Бурханы мөн чанарыг ойлгохын тулд төсөөлөлдөө найдах юм бол чи хэзээ ч амжилт олохгүй. Цорын ганц зам бол Бурханаас ирдэг бүхнийг хүлээн авч, дараа нь аажмаар туулж, ойлгох явдал юм. Чи хамтарч ажиллаж, үнэнээр өлсөж, цангаж байгаа учраас Өөрийгөө үнэхээр ойлгуулж, мэдүүлэхээр Бурхан чамайг гэгээрүүлэх өдөр ирнэ(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II).

2015 оны 5-р сард антихрист Янь Жуо асар их ёрын мууг үйлдсэнийхээ төлөө Чуулганаас хөөгдсөн. Түүний анд нөхөд, хамсаатнууд ч харьцалт амссан. Хөөгдсөн талаарх тэр мэдэгдлийг уншаад би Бурхан үнэхээр зөвт гэдгийг зүрх сэтгэлийнхээ угаас мэдэрсэн шүү! Бурханы гэрт үнэн болон Христ засагладаг! Бурханд талархъя!

Өмнөх: 59. Шударгаар мэдээлэхийн үр шим

Дараах: 61. Үнэн надад замыг харуулсан

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

70. Цаашид онгирохгүй

Мо Вэнь, Испани2018 онд би чуулганд сайн мэдээний үүрэг авч, дараа нь тэр ажлыг хариуцах болсон юм. Би ах эгч нарынхаа үүрэг дэх асуудал,...

79. Өвчнөөс ирсэн ерөөл

Шяо Лань, Хятад2014 онд Коммунист Нам 5-р сарын 28-ны Жаоюанийн хэргийг зохиож, Төгс Хүчит Бурханы Чуулганыг гүжирдэж, ах эгч нарыг баруун...

80. Ид залуу насандаа шоронд

Чэньши, ХятадБидний ид залуу нас амьдралын хамгийн цог хийморьтой, цэвэр ариун цаг үе гэж хүн бүр хэлдэг. Магадгүй олон хүний хувьд тэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих