1. Бурханы ажил болон хүний ажлын хоорондох ялгаа

Холбогдох Бурханы үг:

Бурханы Өөрийн ажил бүх хүн төрөлхтний ажлыг хамардаг ба энэ нь бас бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн ажил нь Ариун Сүнсний ажлын хөдөлгөөн, чиг хандлага бүрийг төлөөлдөг, харин элч нарын ажил нь Бурханы Өөрийн ажлын дараа явагдаж, араас нь дагадаг ба эрин үеийг удирддаггүй, мөн бүхий л эрин дэх Ариун Сүнсний ажлын чиг хандлагыг ч төлөөлдөггүй. Тэд хүний хийх учиртай ажлыг л хийдэг бөгөөд энэ нь удирдлагын ажилтай ямар ч хамаагүй байдаг. Бурханы Өөрөө хийдэг ажил бол удирдлагын ажил доторх төсөл юм. Хүний ажил нь зөвхөн ашиглагдаж байгаа хүмүүсийн үүрэг бөгөөд удирдлагын ажилтай холбоогүй. Энэ хоёр хоёулаа Ариун Сүнсний ажил хэдий ч ялгамж чанар болон ажлын төлөөллийн ялгаанаас үүдэн Бурханы ажил болон хүний ажлын хооронд тодорхой, мөн чанарын ялгаа байдаг. Түүнчлэн, өөр өөр ялгамж чанартай байнууд дээр Ариун Сүнсний хийдэг ажлын хэмжээ ялгаатай байдаг. Эдгээр нь Ариун Сүнсний ажлын зарчим ба цар хүрээ юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил

Бурханы Өөрийн хийдэг ажил нь тэр чигтээ удирдлагын төлөвлөгөөндөө Түүний хийхээр зорьдог ажил бөгөөд агуу удирдлагатай хамаатай юм. Хүний хийдэг ажил нь өөрсдийн хувийн туршлагаар хангахаас бүрддэг. Энэ нь, өмнө явсан хүмүүсийнхээс давсан туршлагын шинэ замыг олж, Ариун Сүнсний удирдамж дор байх зуураа ах эгч нараа залж чиглүүлэхээс бүрддэг. Энэ хүмүүс хувийн туршлага, эсвэл сүнслэг хүмүүсийн сүнслэг бичвэрээр хангадаг. Тэднийг Ариун Сүнс ашигладаг хэдий ч тэдний хийдэг ажил зургаан мянган жилийн төлөвлөгөөний агуу удирдлагын ажилтай холбоогүй. Тэд бол биелүүлэх чиг үүрэг нь дуусаж, эсвэл амьдрал нь төгсөх хүртэл Ариун Сүнсний урсгал дахь хүмүүсийг удирдахын тулд өөр өөр цаг хугацаанд Ариун Сүнсний өргөсөн хүмүүс төдий юм. Тэдний хийдэг ажил нь Бурханд Өөрт нь зориулсан тохиромжтой замыг бэлдэж, эсвэл газар дээрх Бурханы Өөрийн удирдлагын тодорхой талыг үргэлжлүүлэхийн төлөө байдаг. Энэ хүмүүс өөрсдөө Түүний удирдлагын агуу ажлыг хийж чадахгүй, шинэ замыг ч нээж чадахгүй, тэр ч бүү хэл тэдний хэн нь ч өмнөх эрин үеийн Бурханы бүх ажлыг төгсгөж чадахгүй. Тиймээс тэдний хийдэг ажил нь бүтээгдсэн зүйл чиг үүргээ биелүүлж байгааг л төлөөлдөг бөгөөд Бурхан Өөрөө үйлчлэлээ гүйцэтгэж байгааг төлөөлдөггүй. Яагаад гэвэл, тэдний хийдэг ажил Бурханы Өөрийн хийсэн ажилтай адилгүй. Шинэ эрин үеийг эхлүүлэх ажил нь Бурханы оронд хүний хийж чадах зүйл биш. Үүнийг Бурханаас Өөрөөс нь өөр хэн ч хийж чадахгүй. Хүний хийдэг бүх ажил нь бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ гүйцэтгэж байгаагаас бүрддэг бөгөөд Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөж, эсвэл гэгээрүүлэх үед хүн үүнийг хийдэг. Энэ хүмүүсийн өгдөг удирдамж нь өдөр тутмын амьдрал дахь хэрэгжүүлэлтийн замыг болон Бурханы хүсэлтэй зохицолтойгоор хэрхэн үйлдэх ёстойг хүнд харуулахаас бүрддэг. Хүний ажил Бурханы удирдлагатай холбоогүй, Сүнсний ажлыг ч төлөөлдөггүй. Жишээ нь, Витнес Ли, Ватчман Ни хоёрын ажил нь зам заах явдал байсан юм. Зам шинэ ч бай, эсвэл хуучин ч бай, тухайн ажил Библийн дотор үлдэх зарчимд үндэслэсэн байв. Орон нутгийн чуулганыг сэргээхийн төлөө байсан ч бай, эсвэл барьж байгуулахын төлөө байсан ч бай, тэдний ажил чуулгануудыг байгуулахтай холбоотой байсан юм. Тэдний хийсэн ажил Есүс болон Түүний элчүүдийн дуусгалгүй орхисон ажил буюу Нигүүлслийн эрин үед цааш хөгжөөгүй ажлыг үргэлжлүүлжээ. Өөрсдийнхөө ажлаар тэдний хийсэн зүйл нь, тухайн үеийн ажилдаа Есүсийн дараагийн үеийнхнээсээ шаардсан зүйл болох толгойгоо бүтээх, баптисм хүртэх, талх хуваах, эсвэл дарс уух гэх мэтийг сэргээхийн төлөө байлаа. Тэдний ажил Библийг баримталж, Библи дотроос замыг эрж хайх явдал байсан гэж хэлж болно. Тэд ямар ч шинэ ахиц дэвшил гаргаагүй. Тиймээс тэдний ажлаас хүн, Библи доторх шинэ замуудын нээлтийг, мөн түүнчлэн илүү сайн, илүү бодитой хэрэгжүүлэлтүүдийг л харж чадна. Гэхдээ тэдний ажлаас хүн Бурханы одоогийн хүслийг олж чадахгүй, эцсийн өдрүүдэд Бурханы хийхээр төлөвлөдөг шинэ ажлыг олж бүр ч чадахгүй. Учир нь тэдний алхсан зам хуучин зам хэвээр байсан—ямар ч шинэчлэлт, ямар ч ахиц дэвшил байгаагүй. Тэд Есүсийн цовдлолын бодит баримттай зууралдаж, гэмшиж, нүглээ улайхыг хүмүүсээс шаардах дадлыг баримталж, эцсээ хүртэл тэвчсэн хүн аврагдах болно, эрэгтэй хүн бол эмэгтэй хүний тэргүүн бөгөөд эмэгтэй хүн нөхөртөө захирагдах ёстой гэсэн үгийг мөрдөж, тэр ч бүү хэл эгч нар номлож болохгүй, зөвхөн дуулгавартай дагах ёстой гэсэн уламжлалт үзлийг мөрдсөөр байв. Хэрвээ ийм маягийн удирдлагыг үргэлжлүүлэн мөрдсөн бол Ариун Сүнс шинэ ажлаа хэрэгжүүлж, хүмүүсийг дүрэм журмаас чөлөөлж, эсвэл тэднийг эрх чөлөө болон гоо сайхны ертөнц рүү хөтөлж хэзээ ч чадахгүй байх байлаа. Тиймээс эрин үеийг өөрчилдөг ажлын энэ үе шатанд Бурхан Өөрөө ажиллаж, үг хэлэх шаардлагатай байдаг; эс бөгөөс ямар ч хүн Түүний оронд ингэж хийж чадахгүй. Одоог хүртэл энэ урсгалаас гаднах Ариун Сүнсний бүх ажил зогсонги байдалд орж, Ариун Сүнсний ашигласан хүмүүс өөрсдийн тулгуурыг алдсан. Тиймээс Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн ажил нь Бурханы Өөрийн хийдэг ажлаас ялгаатай тул тэдний ялгамж чанар болон тэд хэний нэрийн өмнөөс үйлддэг нь ч бас өөр байдаг. Яагаад гэвэл, Ариун Сүнсний хийхээр зорьдог ажил өөр бөгөөд үүнээс үүдэн, адилхан ажил хийж байгаа хүмүүст өөр өөр ялгамж чанар болон байр суурийг олгодог. Ариун Сүнсний ашигладаг хүмүүс бас зарим нэг шинэ ажил хийж болох ба урьдын эрин үед хийгдсэн зарим ажлыг таягдан хаяж бас болох боловч тэдний хийдэг зүйл шинэ эрин үе дэх Бурханы зан чанар болон хүслийг илэрхийлж чадахгүй. Тэд зөвхөн хуучин эрин үеийн ажлыг халахын тулд л ажилладаг бөгөөд Бурханы Өөрийн зан чанарыг шууд төлөөлөх зорилгоор шинэ ажил хийхийн тулд ажилладаггүй. Иймд тэд хэчнээн олон хоцрогдсон хэрэгжүүлэлтийг цуцалж, эсвэл хэчнээн олон шинэ хэрэгжүүлэлт нэвтрүүлэх нь хамаагүй, хүнийг болон бүтээгдсэн зүйлийг төлөөлсөн хэвээр байдаг. Харин Бурхан Өөрөө ажил гүйцэтгэх үед хуучин эрин үеийн хэрэгжүүлэлтийг цуцалсныг ил тод зарладаггүй, шинэ эрин үе эхэлснийг шууд тунхагладаггүй. Тэр Өөрийнхөө ажилд шууд шулуухан байдаг. Тэрээр Өөрийн хийхээр зорьсон ажлыг шууд хийдэг; өөрөөр хэлбэл, Тэр Өөрийн авчирсан ажлыг шууд илэрхийлж, Өөрийн ажлыг анх зорьсноороо шууд хийж, Өөрийн оршихуй болон зан чанарыг илэрхийлдэг. Хүний харж байгаагаар, Түүний зан чанар болон Түүний ажил ч гэсэн өмнөх эрин үеүдийнхээс өөр байдаг. Гэвч Бурханы Өөрийн үзэл бодлоор бол энэ нь ердөө Түүний ажлын үргэлжлэл, цаашдын хөгжил юм. Бурхан Өөрөө ажиллах үедээ үгээ илэрхийлж, шинэ ажлыг шууд авчирдаг. Эсрэгээрээ, хүн ажиллах үед энэ нь нягтлан цэгнэж, судлах замаар, эсвэл бусдын ажилд суурилсан хэрэгжүүлэлтийг системчлэх, мэдлэгээ өргөжүүлэх замаар хийгддэг. Өөрөөр хэлбэл, хүний хийдэг ажлын мөн чанар нь тогтсон дэг журмыг дагаж, “хуучин замаар шинэ гуталтай алхах” явдал мөн. Энэ нь, Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн алхдаг зам ч гэсэн Бурханы Өөрийн нээсэн зам дээр үндэслэдэг гэсэн үг юм. Тиймээс, эцсийн эцэст хүн бол хүн, Бурхан бол Бурхан билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 1

Нигүүлслийн эрин үед Есүс ч бас маш олон үг хэлж, ихээхэн ажил хийсэн. Тэр Исаиагаас ямар ялгаатай байсан бэ? Даниелээс ямар ялгаатай байсан бэ? Тэр чухамдаа эш үзүүлэгч байсан уу? Яагаад Түүнийг Христ гэдэг вэ? Тэдний хоорондох ялгаа юу вэ? Тэд бүгдээрээ үг хэлдэг хүмүүс байсан бөгөөд тэдний үг хүмүүст бараг адилхан харагддаг байсан юм. Тэд бүгд үг хэлж, ажил хийсэн. Хуучин Гэрээний эш үзүүлэгчид зөгнөл хэлдэг байсны адилаар Есүс ч бас тэгсэн. Яагаад тэр вэ? Энд байгаа ялгаа нь ажлын шинж чанарт үндэслэдэг. Энэ асуудлыг ялган танихын тулд чи махан биеийн шинж чанарыг авч үзэх ёсгүй, мөн тэдний үгийн гүн гүнзгий, өнгөц байдлыг ч авч үзэх ёсгүй. Чи үргэлж тэдний ажил болон тэдний ажлын хүнд үзүүлдэг үр нөлөөг эхлээд авч үзэх ёстой. Тухайн үед эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлүүд нь хүний амийг хангаагүй бөгөөд Исаиа, Даниел зэрэг хүмүүсийн хүлээн авсан онгод нь амийн зам биш, ердөө л зөгнөл байсан. Еховагийн шууд илчлэл байгаагүй бол эгэл хүмүүсийн хийх боломжгүй тэр ажлыг хэн ч хийж чадахгүй байх байсан. Есүс ч гэсэн олон үг хэлсэн, гэхдээ тийм үг нь амийн зам байсан ба хүн үүнээс хэрэгжүүлэх замыг олж чадсан юм. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт, Есүс бол амь учраас хүний амийг хангаж чадсан; хоёрдугаарт, Тэр хүний гажуудлыг өөрчилж чадсан; гуравдугаарт, Тэрээр эрин үеийг үргэлжлүүлэхийн тулд Еховагийн ажлыг залгамжилж чадсан; дөрөвдүгээрт, Тэр хүний доторх хэрэгцээг ухаарч, хүнд юу дутагдаж байгааг ойлгож чадсан; тавдугаарт, Тэр шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эринийг төгсгөж чадсан. Тийм учраас Түүнийг Бурхан, Христ гэж нэрлэдэг; Тэр Исаиагаас төдийгүй бусад бүх эш үзүүлэгчээс өөр юм. Эш үзүүлэгчдийн ажилтай харьцуулахын тулд Исаиаг авч үзье. Нэгдүгээрт, тэр хүний амийг хангаж чадаагүй; хоёрдугаарт, шинэ эрин үеийг эхлүүлж чадаагүй. Тэрээр Еховагийн удирдлага дор ажиллаж байсан болохоос шинэ эрин үеийг эхлүүлэх гэж ажиллаагүй. Гуравдугаарт, түүний хэлсэн зүйл өөрөөс нь давсан байв. Тэрээр Бурханы Сүнснээс шууд илчлэл хүлээн авч байсан ба бусад нь тэдгээрийг сонсчихоод ч ойлгохгүй байсан юм. Түүний үг бол ердөө л зөгнөлөөс цаашгүй, Еховагийн оронд хийсэн ажлын нэг талаас хэтрэхгүй байсан гэдгийг батлахад энэ цөөн хэдэн зүйл дангаараа хангалттай билээ. Гэхдээ тэр Еховаг бүрэн төлөөлж чадаагүй. Тэр бол Еховагийн зарц, Еховагийн ажлын хэрэгсэл байсан юм. Тэрээр зөвхөн Хуулийн эрин үе дотор, Еховагийн ажлын цар хүрээн дэх ажлыг л хийж байсан; тэр Хуулийн эрин үеэс цааш ажиллаагүй. Харин Есүсийн ажил өөр байв. Есүс Еховагийн ажлын цар хүрээг давсан; Тэрээр бие махбодтой болсон Бурхан болж ажилласан бөгөөд бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд цовдлогдсон. Өөрөөр хэлбэл, Тэр Еховагийн хийсэн ажлын гаднах шинэ ажлыг гүйцэтгэсэн юм. Энэ нь шинэ эрин үеийг эхлүүлэх явдал байв. Дээр нь нэмээд Тэр хүний хүрч чадахгүй зүйлсийн талаар хэлж чаддаг байлаа. Түүний ажил нь Бурханы удирдлага доторх ажил байсан бөгөөд бүх хүн төрөлхтөнтэй холбоотой байв. Тэр цөөн хэдхэн хүн дээр ажиллаагүй, Түүний ажил цөөн тооны хүмүүсийг удирдахын төлөө ч байгаагүй. Бурхан яаж бие махбодтой хүн болсон, тухайн үед Сүнс яаж илчлэл өгсөн, Сүнс ажлаа хийхийн тулд хэрхэн хүн дээр бууж ирсэн гэх мэтийн тухайд бол эдгээр нь хүний харж, эсвэл хүрч чадахгүй зүйлс юм. Эдгээр баримт нь Тэр бол бие махбодтой болсон Бурхан мөн гэдгийн нотолгоо болох ямар ч боломжгүй. Иймээс, хүнд мэдэгдэхүйц байдаг Бурханы үг ба ажилд л үндэслэн ялгааг нь харж болно. Зөвхөн энэ л бодитой. Яагаад гэвэл, Сүнсний хэрэг явдал чамд харагддаггүй ба Бурхан Өөрөө л тодорхой мэддэг, Бурханы махбод болсон бие ч бүгдийг нь мэдэхгүй; чи Түүний хийсэн ажлаас нь л Бурхан мөн эсэхийг нь баталж чадна. Түүний ажлаас, нэгдүгээрт, Тэр шинэ эрин үеийг нээж чаддаг; хоёрдугаарт, Тэр хүний амийг хангаж, хүний дагах замыг харуулж чаддаг гэдгийг харж болно. Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг тогтооход энэ хангалттай. Хамгийн наад зах нь, Түүний хийдэг ажил Бурханы Сүнсийг бүрэн төлөөлж чадах ба Бурханы Сүнс Түүн дотор байгаа гэдгийг ийм ажлаас харж болно. Бие махбодтой болсон Бурханы хийдэг ажил нь үндсэндээ шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг удирдан чиглүүлж, шинэ ертөнцийг нээхийн төлөө байдаг учраас Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг батлахад эдгээр нь дангаараа хангалттай. Тиймээс энэ нь Түүнийг, Исаиа, Даниел болон бусад агуу эш үзүүлэгчдээс ялгаж байгаа юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа

Та нар Бурханы ажлыг хүний ажлаас яаж ялгахаа мэддэг байх ёстой. Хүний ажлаас чи юу харж болох вэ? Хүний ажилд хүний туршлагын маш олон элемент байдаг; хүн өөрийнхөө юу болохыг илэрхийлдэг. Бурханы Өөрийн ажил ч бас Тэр юу болохыг илэрхийлдэг боловч Түүний оршихуй нь хүнийхээс өөр юм. Хүний оршихуй нь хүний туршлага болон амьдралыг (амьдралдаа туулж, тулгардаг зүйлс, хүнд байдаг амьдралын гүн ухааныг) төлөөлдөг ба өөр өөр орчинд амьдарч байгаа хүмүүс өөр өөр оршихуйг илэрхийлдэг. Нийгмийн туршлагатай эсэх, гэр бүлдээ яг хэрхэн амьдарч, туршлагаждаг вэ гэдгийг чинь чиний илэрхийлдэг зүйлээс харж болдог бол бие махбодтой болсон Бурханы ажлаас Түүнд нийгмийн туршлага байгаа эсэхийг харах аргагүй. Бурхан хүний мөн чанарыг сайн мэддэг бөгөөд бүх төрлийн хүмүүст хамаатай төрөл бүрийн хэрэгжүүлэлтийг илчилж чадна. Тэрээр хүний ялзарсан зан чанар, тэрслүү үйлдлийг бүр ч сайн илчилж чаддаг. Тэрээр ертөнцийн хүмүүс дунд амьдардаггүй боловч эгэл хүмүүсийн уг чанарыг болон ертөнцийн хүмүүсийн бүх завхралыг мэддэг. Энэ нь Түүний оршихуй юм. Тэр дэлхий ертөнцтэй харьцдаггүй хэдий ч дэлхий ертөнцтэй харьцах дүрмийг мэддэг, учир нь Тэр хүний уг чанарыг бүрэн ойлгодог билээ. Хүний нүдээр харж, чихээр сонсох аргагүй өнгөрсөн болон өнөөдрийн Сүнсний ажлын тухай Тэр мэднэ. Үүнд амьдралын гүн ухаан бус мэргэн ухаан болон хүмүүсийн хувьд ойлгоход хэцүү санагддаг гайхамшиг багтдаг. Энэ нь Түүний оршихуй бөгөөд хүмүүст ил, бас хүмүүсээс нуугдмал байдаг. Тэрээр ер бусын хүн юу болохыг илэрхийлдэггүй, харин Сүнсний төрөлх шинж чанар ба оршихуйг илэрхийлдэг. Тэрээр дэлхийг тойрон аялдаггүй боловч бүх зүйлийг нь мэддэг. Тэр мэдлэггүй, ойлголтгүй “хүн дүрст сармагчнууд”-тай холбогддог боловч мэдлэгээс өндөр, агуу хүмүүсээс дээгүүр үгийг илэрхийлдэг. Тэрээр хүн чанаргүй, хүн төрөлхтний ёс журам болон амьдралыг ойлгодоггүй мулгуу, хөшүүн бүлэг хүмүүсийн дунд амьдардаг боловч хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг хүн төрөлхтнөөс хүсэхийн зэрэгцээ хүн төрөлхтний адгийн, дорд хүн чанарыг илчилдэг. Энэ бүхэн бол Түүний оршихуй бөгөөд мах цуснаас бүрдсэн ямар ч хүнээс дээр юм. Түүний хувьд, ярвигтай, төвөгтэй, бузар булай нийгмийн амьдралыг туулах шаардлагагүйгээр хийх хэрэгтэй ажлаа хангалттай хийж, завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг бүрэн илчилдэг. Тийм бузар булай нийгмийн амьдрал Түүний махбодыг босгон байгуулдаггүй. Түүний үг, ажил нь хүний дуулгаваргүй байдлыг л илчилдэг бөгөөд дэлхий ертөнцтэй харьцахад зориулсан туршлага, сургамжаар хүнийг хангадаггүй. Тэрээр хүнийг амиар хангахдаа нийгэм болон хүний гэр бүлийг мөрдөн шалгах шаардлагагүй байдаг. Хүнийг илчилж, шүүх нь Түүний махбодын туршлагын илэрхийлэл биш; харин хүний дуулгаваргүй байдлыг аль хэдийн мэдэж, хүн төрөлхтний завхралд зэвүүцсэний дараа хүний шударга бус байдлыг илчлэх явдал юм. Түүний хийдэг ажил нь бүгд Түүний зан чанарыг хүнд илчилж, Түүний оршихуйг илэрхийлэх явдал юм. Тэр л энэ ажлыг хийж чадна; энэ нь мах, цуснаас бүтсэн хүний хийж чадах зүйл биш.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил

Бурханы хийдэг ажил Түүний махбодын туршлагыг төлөөлдөггүй; хүний хийдэг ажил хүний туршлагыг төлөөлдөг. Хүн бүр хувийн туршлагынхаа тухай ярьдаг. Бурхан үнэнийг шууд илэрхийлж чадна, харин хүн зөвхөн үнэнийг туулсныхаа дараа холбогдох туршлагыг илэрхийлж чадна. Бурханы ажилд дүрэм гэж үгүй бөгөөд цаг хугацаа, газар зүйн хил хязгаарт баригддаггүй. Тэр хэзээ ч, хаана ч Өөрийнхөө юу болохыг илэрхийлж чадна. Тэр хүссэнээрээ ажилладаг. Хүний ажилд нөхцөл байдал, орчин гэж бий; эс бөгөөс хүн ажиллаж чадахгүй, бас Бурханы тухай мэдлэг, үнэний тухай туршлагаа илэрхийлж чадахгүй. Бурханы Өөрийн ажил уу, хүний ажил уу гэдгийг танихын тулд чи энэ хоёрын ялгааг л харьцуулах ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил

Бурхан гагцхүү эрин үеийг удирдаж, шинэ ажил явуулахын тулд махбод болдог. Та нар үүнийг ойлгох шаардлагатай. Энэ нь хүний чиг үүргээс ихээхэн өөр бөгөөд энэ хоёрыг эн зэрэгцүүлэн дурдаж болохгүй. Ажил гүйцэтгэхэд хүнийг ашиглахаас өмнө түүнийг удаан хугацааны турш боловсруулж, төгс болгох хэрэгтэй байдаг бөгөөд хүн чанар нь нэн өндөр түвшнийх байх хэрэгтэй байдаг. Хүн хэвийн хүн чанарын эрүүл ухаанаа хадгалж чаддаг байх ёстойгоор үл барам, цаашлаад бусадтай харилцахдаа биеэ авч явах олон дүрэм, зарчмыг ойлгох ёстой, түүнчлэн хүний мэргэн ухаан, ёс зүйн мэдлэгийн талаар бүр ч ихийг сурах ёстой. Энэ бол хүний эзэмших ёстой зүйл. Гэвч махбод болсон Бурханы хувьд тийм биш, учир нь Түүний ажил хүнийг төлөөлдөггүй, хүний ажлыг ч төлөөлдөггүй; харин ч энэ нь Түүний оршихуйн шууд илэрхийлэл бөгөөд Түүний хийх учиртай ажлын шууд хэрэгжүүлэлт юм. (Мэдээж Түүний ажил тохиромжтой цагт хийгддэг болохоос санаандгүйгээр, хааш яаш хийгддэггүй бөгөөд үйлчлэлээ хэрэгжүүлэх цаг болоход энэ нь эхэлдэг.) Тэрээр хүний амьдрал, эсвэл хүний ажилд оролцдоггүй, өөрөөр хэлбэл, Түүний хүн чанарт эдгээрийн аль нь ч байдаггүй (гэхдээ энэ нь Түүний ажилд нөлөөлдөггүй). Цаг нь болоход Тэр Өөрийн үйлчлэлийг л хэрэгжүүлдэг; Түүний байр суурь ямар ч байсан Тэрээр хийх учиртай ажлаа зүгээр л хийдэг. Түүний талаар хүн юу мэддэг нь, мөн Түүний тухай ямар бодолтой байх нь Түүний ажилд ердөө нөлөөлдөггүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 3

Хүний ажилд цар хүрээ, хязгаарлалт гэж бий. Нэг хүн тодорхой үе шатны ажлыг л хийнэ үү гэхээс бүхий л эрин үеийн ажлыг хийж чадахгүй—эс бөгөөс тэрээр хүмүүсийг нэг төрлийн дүрэм журам руу хөтлөх байлаа. Хүний ажил зөвхөн тодорхой цаг хугацаа, үе шатанд л хэрэглэгдэж болно. Учир нь хүний туршлагад цар хүрээ байдаг. Хүний ажлыг Бурханы ажилтай харьцуулж болохгүй. Хүний хэрэгжүүлэлтийн зам болон үнэний тухай мэдлэг нь бүгд тодорхой цар хүрээнд тохиромжтой. Иймд хүний алхдаг замыг бүхэлдээ Ариун Сүнсний хүсэл гэж хэлж болохгүй, учир нь хүнийг Ариун Сүнс л гэгээрүүлж чадах бөгөөд Ариун Сүнс түүнийг бүрэн дүүргэж чадахгүй. Хүний туулж болох зүйлс бүгд хэвийн хүн чанарын цар хүрээн дотор байдаг ба хэвийн хүний оюун ухаан дахь бодлын хүрээнээс хальж чадахгүй. Үнэний бодит байдлыг амьдран харуулж чаддаг бүх хүн энэ цар хүрээн дотор туршлагаждаг. Тэд үнэнийг туулах үед, энэ нь үргэлж Ариун Сүнсний гэгээрүүлсэн хэвийн хүний амьдралын туршлага байдаг ба хэвийн хүний амьдралаас гаждаг туршлагажих зам биш юм. Тэд хүний амьдралаар амьдарсан суурин дээрээ Ариун Сүнсний гэгээрүүлсэн үнэнийг туулдаг. Түүнчлэн, энэ үнэн нь хүнээс хүнд янз бүр байдаг бөгөөд гүн гүнзгий байдал нь тухайн хүний байр байдлаас хамаардаг. Тэдний алхдаг зам нь үнэнийг эрэлхийлдэг хэвийн хүний амьдрал, мөн Ариун Сүнсний гэгээрүүлсэн хэвийн хүний алхдаг зам гэж хэлж болно. Тэдний алхдаг замыг Ариун Сүнсний алхдаг зам гэж хэлж болохгүй. Эрэлхийлдэг хүмүүс нь адилгүй учраас хэвийн хүний туршлагад Ариун Сүнсний ажил ч бас адилгүй байдаг. Түүнчлэн, хүмүүсийн туулдаг орчин болон туршлагын цар хүрээ адилгүй байдаг учраас, мөн оюун ухаан, бодол нь холилдсон байдаг учраас тэдний туршлага янз бүрийн түвшинд хольцтой байдаг. Хүн бүр тус тусын өөр нөхцөл байдлынхаа дагуу үнэнийг ойлгодог. Үнэний жинхэнэ утга учрын талаарх тэдний ойлголт бүрэн бус байдаг ба ердөө л ганц юм уу цөөн хэдэн тал байдаг. Хүний туулдаг үнэний цар хүрээ нь хүн бүрийн нөхцөл байдалд тулгуурлан хүнээс хүнд үргэлж ялгаатай байдаг. Ийм маягаар, нэг үнэний талаар өөр өөр хүмүүсийн илэрхийлсэн мэдлэг адилхан байдаггүй. Өөрөөр хэлбэл, хүний туршлага үргэлж хязгаартай байж, Ариун Сүнсний хүслийг бүрэн төлөөлж чаддаггүй бөгөөд хүний илэрхийлж буй зүйл Бурханы хүсэлтэй маш ойр нийцэж байсан ч гэсэн, мөн хүний туршлага Ариун Сүнсний явуулдаг төгс болгох ажилтай тун ойр байсан ч гэсэн хүний ажлыг Бурханы ажил гэж үзэж болохгүй. Хүн зөвхөн Бурханы зарц байж, даалгасан ажлыг нь хийж л чадна. Хүн Ариун Сүнсний гэгээрлээс олж авсан мэдлэг болон хувийн туршлагаараа олж авсан үнэнийг илэрхийлж л чадна. Хүн Ариун Сүнсний гарц байхад тэнцдэггүй, мөн болзлыг нь хангадаггүй. Өөрийнх нь ажил бол Бурханы ажил гэж хэлэх эрхгүй. Хүнд хүний ажиллах зарчим гэж байдаг, бүх хүн янз бүрийн туршлага, олон янзын нөхцөл байдалтай байдаг. Хүний ажилд Ариун Сүнсний гэгээрэл дор олж авсан бүх туршлага нь багтдаг. Эдгээр туршлага хүний оршихуйг л төлөөлж чадна уу гэхээс Бурханы оршихуй, Ариун Сүнсний хүслийг төлөөлдөггүй. Тиймээс хүний алхдаг замыг Ариун Сүнсний алхдаг зам гэж хэлж болохгүй, учир нь хүний ажил Бурханы ажлыг төлөөлж чаддаггүй бөгөөд хүний ажил болон туршлага нь Ариун Сүнсний бүрэн гүйцэд хүсэл биш юм. Хүний ажил дүрэмд баригдахдаа амархан бөгөөд ажлынх нь арга барил хязгаарлагдмал хүрээнд хялбархан баригдаж, хүмүүсийг чөлөөтэй зам руу хөтөлж чаддаггүй. Ихэнх дагалдагч хязгаарлагдмал хүрээн дотор амьдардаг ба туршлагажих зам нь ч хязгаарлагдмал цар хүрээтэй байдаг. Хүний туршлага үргэлж хязгаарлагдмал байдаг; ажлын арга барил нь ч бас хэдхэн төрлөөр хязгаарлагддаг ба Ариун Сүнсний ажил юм уу Бурханы Өөрийн ажилтай харьцуулж болохгүй. Учир нь хүний туршлага эцсийн эцэст хязгаарлагдмал билээ. Харин Бурхан ажлаа хийхдээ дүрэм журамд баригддаггүй; үүнийг яаж ч хийлээ гэсэн ганцхан арга барилаар хязгаарлагддаггүй. Бурханы ажилд ямар ч дүрэм гэж байдаггүй—Түүний бүх ажил хязгаарлалтгүй, чөлөөтэй байдаг. Хүн Түүнийг дагахдаа хэчнээн ч их хугацаа зарцууллаа гэсэн Бурханы ажиллах арга замыг захирдаг ямар ч хуулийг нэгтгэн дүгнэж чаддаггүй. Түүний ажил зарчимтай хэдий ч үргэлж шинэ арга замаар хийгдэн, ямагт шинэ өрнөлтэй байдаг, үүнд хүн хүрэх аргагүй. Ганцхан цаг үед Бурхан хэд хэдэн өөр төрлийн ажил, хүмүүсийг удирдах өөр өөр арга замтай байж, хүмүүсийг үргэлж шинэ оролт, шинэ өөрчлөлттэй байлгаж болно. Тэр үргэлж шинэ арга замаар ажиллаж байгаа учраас Түүний ажлын хуулийг чи ялган таньж чадахгүй бөгөөд тиймээс л Бурханыг дагалдагчид дүрэмд баригддаггүй. Бурханы Өөрийн ажил үргэлж хүмүүсийн үзлээс зайлсхийж, үзлийг нь сөрдөг. Чин сэтгэлээсээ Түүнийг дагаж, эрэлхийлдэг хүмүүс л зан чанараа өөрчилж, ямар нэг дүрэм журамд баригдах юм уу шашны үзэлд авталгүйгээр чөлөөтэй амьдарч чаддаг. Хүний ажил өөрийнхөө хувийн туршлага, хүрч чадах зүйлд үндэслэн хүмүүст шаардлага тавьдаг. Эдгээр шаардлагын стандарт нь тодорхой цар хүрээн дотор хязгаарлагдаж, хэрэгжүүлэх арга барил нь ч бас маш хязгаарлагдмал байдаг. Тиймээс дагалдагчид өөрийн мэдэлгүй энэ хязгаарлагдмал цар хүрээн дотор амьдардаг; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эдгээр зүйл дүрэм журам, зан үйл болдог. Хэрвээ Бурханаар биечлэн төгс болгуулж, шүүгдээгүй хүн нэг цаг үеийн ажлыг удирдвал дагалдагчид нь бүгд шашны хуучинсаг үзэлтнүүд болж, Бурханыг эсэргүүцэхдээ мэргэжилтэн болдог. Тиймээс, хэрвээ хүн шаардлага хангасан удирдагч мөн юм бол шүүлт туулж, төгс болголтыг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Шүүлт туулаагүй хүмүүс хэдий Ариун Сүнсний ажилтай байж болох ч гэсэн тодорхойгүй, бодит бус зүйлсийг л илэрхийлдэг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд хүмүүсийг тодорхойгүй, ер бусын дүрэм журам руу хөтөлнө. Бурханы гүйцэтгэдэг ажил хүний махан биетэй нийцдэггүй. Энэ нь хүний бодолтой нийцдэггүй, харин хүний үзлийг сөрдөг; мөн шашны тодорхойгүй өнгө аясаар гутаагддаггүй. Бурханы ажлын үр дүнд Түүгээр төгс болгуулаагүй хэн нэгэн хүрч чадахгүй, мөн үүнд хүний сэтгэхүй хүршгүй юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил

Өмнөх: 5. Хоёр удаа бие махбодтой болсон нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлдэг

Дараах: 2. Ариун Сүнсний ажил болон муу ёрын сүнсний ажлын хоорондох ялгаа

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих