86. ХКН-ын шорон дахь өдөр хоногууд

Ян И, Хятад

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан Синимийн газар нутагт бүлэг ялагчдыг олж авна гэдгээ олон газарт зөгнөсөн. Дэлхийн Зүүн зүгт ялагчдыг олж авах тул хоёр дахь удаа бие махбод болсон Бурханы хөл тавьдаг газар нь ямар ч эргэлзээгүй Синимийн нутаг буюу агуу улаан лууны цагариглан хэвтэж байгаа яг тэр газар юм. Тэнд Бурхан агуу улаан лууны үр удмыг олж авснаар үүнийг бүрмөсөн ялж, шившиглэдэг. Бурхан гүн гүнзгий зовж шаналж байгаа энэ хүмүүсийг сэрээж, бүрэн сэртэл нь сэргээж, манангаас гаргаж, тэднээр агуу улаан лууг голуулах гэж байна. Тэд зүүд нойрноосоо сэрж, агуу улаан луу үнэхээр юу болохыг таньж, бүхий л зүрх сэтгэлээ Бурханд өгч, харанхуйн хүчний дарлалаас өндийн босож, дэлхийн Зүүн зүгт зогсож, Бурханы ялалтын баталгаа болж чадна. Зөвхөн ийм маягаар л Бурхан алдрыг олж авна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 6). Эдгээр үгийг уншсаныхаа дараа би арваад жилийн өмнө Хятадын Коммунист Намд баривчлагдсанаа бодсон юм.

2004 оны 1-р сарын 23-ны өдөр байлаа. Би чуулганы нэг эгч дээр очихоор өглөө эртлэн босов. Гэвч тийшээ явах замдаа би ХКН-ын цагдаа нарт хууль бусаар баривчлагдсан юм. Тэд миний цүнхийг нэгжиж, итгэл бишрэлийн хэдэн материал, гар утас, пейжер гэх мэтийг олов. Дараа нь тэд намайг Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчоо руу аваачлаа. Тэд очоод цагдаа нар намайг нэг өрөөнд оруулж, тэдний нэг нь миний пейжер, гар утсыг оролдон сэжүүр хайж байв. Утсыг минь асаахад цэнэг нь бага байснаа дараа нь ямар ч цэнэггүй болов. Тэрээр хамаг чадлаараа оролдсон ч утсыг минь асааж чадсангүй. Утсыг гартаа барьсан цагдаа сэтгэл түгшсэн харагдаж байв. Би ч бас гайхлаа—уг нь би утсаа өглөө цэнэглэсэн юм. Яагаад цэнэггүй болчихдог байна аа? Цагдаа нар миний утаснаас бусад ах, эгчийн тухай мэдээлэл олохоос сэргийлэн Бурхан үүнийг гайхамшигтайгаар зохицуулсныг би гэнэт ухаарав. “Амьд ч бай, үхсэн ч бай аливаа бүх зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, алга болдог. Энэ бол Бурханы бүх зүйлийг удирддаг арга зам юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж) хэмээх Бурханы үгийг ч бас ойлголоо. Бүх зүйл, бүх үйл явдал үнэхээр Бурханы гарт байдаг. Амьд ч бай, үхсэн ч бай хамаагүй, бүх зүйл Бурханы бодлын дагуу өөрчлөгддөг. Тэр мөчид би Бурхан яаж бүх зүйлийг захирч, зохион байгуулдгийг үнэхээр ойлгож авсан. Үүнээс гадна, айсуй байцаалттай нүүр тулахын тулд Бурханд найдах хэрэгтэй гэсэн итгэлийг олж авсан юм. Нэг цагдаа цүнхэн дэх эд зүйлсийг заан, “Чуулганы жирийн гишүүн биш гэдэг чинь эндээс тодорхой харагдаж байна. Чи чухал хүн, дээд удирдлагынх нь нэг байх ёстой. Учир нь бага тушаалын удирдагчдад пейжер, гар утас байдаггүй юм. Тийм биз дээ?” хэмээн буруушаасан өнгөөр асуув. “Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна” гэж намайг хариулахад “Чи ойлгохгүй дүр үзүүлнэ гэнэ ээ!” гэж тэрээр бархираад, явган суугаад ярь гэж тушаав. Үгэнд нь орохгүй гэдгийг ойлгоод тэд намайг бүчин авч, алахыг хүссэн мэт зодож, өшигчиж эхэллээ. Миний нүүр цусанд будагдаж хавдан, хамаг бие тэсэхийн аргагүй шархиран өвдөж, шалан дээр унав. Миний уур буцалж байлаа. Би тэдэнд учирлан, “Би ямар буруу зүйл хийсэн юм бэ? Яагаад та нар намайг ингэж зодож байгаа юм бэ?” гэж маргахыг хүсэж байлаа. Гэвч ХКН-ын засгийн газар учир шалтгаан ярьдаггүй тул тэдэнд учирлах арга байсангүй. Би самгардаж байсан ч тэдний зодуурт бууж өгөхийг хүсээгүй юм. Яг аргаа бараад байхдаа би, ХКН-ын засгийн газрын энэ ёрын муу цагдаа нар үнэхээр утгагүй аашилж, учирласан ганц ч үг хэлүүлэхгүй байгаа юм чинь юу ч хэлэх хэрэггүй юм байна гэж гэнэт бодлоо. Дуугүй байсан нь дээр, тэгвэл би тэдэнд ямар ч хэрэггүй байх байв. Ингэж бодоод би тэдний хэлж байгаа зүйлд анхаарал хандуулахаа больсон юм. Энэ арга нь надад огт нөлөөлөхгүй байгааг хараад ёрын муу цагдаа нар багтартлаа уурлан, улам ч догшров. Тэгээд хэрэг хүлээлгэхийн тулд эрүү шүүлт ашиглалаа. Тэд намайг явган сууж ч болохгүй, босож зогсож ч болохгүй байдлаар шалан дээр бэхэлсэн төмөр сандлаас гавласан юм. Тэдний нэг нь миний гавгүй гарыг сандал дээр тавиад, арыг нь хөх няц болтол нь гутлаараа дэвсэлж, харин өөр нэг цагдаа хөл дээр минь арьсан гутлаараа гишгэж, хөлийн хурууг минь няц дарахын тулд өсгийгөө эргэлдүүлж байсан бөгөөд тэр үед аймшигтай хүчтэй өвдөлт шууд зүрхэнд минь мэдрэгдсэн юм. Түүний дараа намайг зургаа, долоон цагдаа ээлжлэн зодов. Тэдний нэг нь миний үе мөчийг голлон, маш хүчтэй чимхсэнээс болж сарын дараа ч би гараа нугалж чадахгүй байсан билээ. Өөр нэг нь намайг үсдэн, толгойг минь хоёр тийш сэгсчээд, дараа нь гэдрэг зулгаан дээш харуулснаа: “Тэнгэр лүү хараад, Бурхан байгаа эсэхийг үз!” гэж заналтайгаар хэллээ. Тэд шөнө болтол үүнийгээ үргэлжлүүлсэн юм. Тэгээд надаас юу ч олж сонсохгүйгээ ойлгосон бөгөөд Хятадын цагаан сар болж байсан тул намайг шууд цагдан хорих газар луу илгээлээ.

Намайг цагдан хорих газарт ирэхэд харгалзагч нар нэг өрөөнд оруулаад, миний талаар олон цуу яриа зохиож, намайг тарчлаахын тулд бусад хоригдлыг өдөөн турхирчээ. Хоригдлууд өдөр бүр надаар тоглоом тохуу хийдэг байлаа: Хасах найм, есөн хэмийн хүйтэнд гутлыг маань нэвт норгох; хоолонд минь нууцаар түүхий ус хийх; орой унтаж байхад хөвөнтэй хүрмийг минь шалба норгох; суултуурын хажууд унтуулж, унтуулахгүйн тулд шөнөөр байнга хөнжил хуулж хаян, үснээс зулгаах; мантууг минь булаах; суултуур албадан цэвэрлүүлж, үлдэгдэл эмээ ам руу чихэх, намайг бие засуулахгүй байх гэх мэт. Хэлснийг нь хийхгүй бол намайг бүлэглэн зоддог байсан бөгөөд иймэрхүү үед засан хүмүүжүүлэх офицер, байцаагчид яаран алга болж, эсвэл юу ч хараагүй мэт дүр үзүүлдэг; заримдаа бүр жаахан хол нуугдаад хардаг байлаа. Хоригдлууд намайг тамлалгүй хэд хоновол засан хүмүүжүүлэх офицерууд хоригдлуудыг турхирч намайг зодуулдаг байв. Харгалзагчдын харгис тамлалаас үүдэн би тэднийг үзэн ядах сэтгэлээр дүүрч байлаа. Хэрвээ би үүнийг хоёр нүдээрээ харж, биеэрээ туулаагүй бол нинжин сэтгэл, ёс суртахуунаар бялхаж байх учиртай ХКН-ын засгийн газрыг ийм харанхуй, зүрх үхмээр, аймшигтай байж чадна гэдэгт хэзээ ч итгэхгүй, тэдний ов мэхтэй, хоёр нүүрт үнэн нүүр царайг хэзээ ч харахгүй байх байсан юм. “Ард түмэнд үйлчилж, иргэншсэн, эв нэгдэлтэй нийгэм байгуулах” тухай тэдний бүхий л яриа хүмүүсийг мэхэлж, залилах зорилготой бөгөөд өөрсдийгөө гоёж чимэн, хүртэх гавьяагүй хүндлэлээ олж авах заль мэх, арга хэрэгсэл болдог аж. Тэр үед би Бурханы энэ үгийг бодов: “Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах юмгүй: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд цавчилгүй хүмүүсийг хөнөөдөг диаволын хаан яаж хайр татам, эелдэг зөөлөн, бас ариун Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах юм бэ? Бурханы ирэхийг магтан сайшааж, уухайлж яаж чадах юм бэ? Энэ боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, мөн аль эртнээс Бурханыг басамжилсан, Бурхантай зүй бусаар харьцдаг, туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханыг өчүүхэн төдий ч анхаардаггүй, тонуул дээрэм хийдэг, мөс чанараа бүгдийг нь алдсан, мөс чанараа үл тоож, гэм зэмгүй хүмүүсийг мэдрэлгүй байдал руу уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй, эмх замбараагүй байдалтай болгосон! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8). ХКН хүчээр Бурханыг үгүйсгүүлж, Бурханаас урвуулахын тулд намайг тамлан, тарчилгахдаа яахаас ч буцахгүй байсан—гэхдээ тамлуулах тусмаа би тэдний диаволлог нүүр царайг улам тодорхой харж, сэтгэлийнхээ угаас тэднийг улам их үзэн ядаж, голно гэдгийг тэд огт мэдээгүй юм. Би Бурханыг дагахдаа илүү шийдэмгий байлаа.

Хүссэн зүйлээ надаар хэлүүлж чадахгүй нь гэдгээ ойлгоод тэд хүн хүч, эд материал, санхүүгийн нөөц бололцоо гээд хамаг зардлыг харамгүй гарган, Бурханд итгэгч гэдгийг минь нотлох нотолгоо хайж газар сайгүй явсан юм. Гурван сарын дараа тэдний бүхий л эрэл хайгуул талаар өнгөрөв. Эцэст нь тэд гаршсан байцаагч олж, гол хөзрөө дэлгэлээ. Түүн дээр ирсэн хүн бүр гурван төрлийн эрүү шүүлтийг нь амсаад, ганц ч хүн үлдэлгүй бүгд хэргээ хүлээсэн гэцгээж байв. Нэг өдөр над дээр дөрвөн цагдаа ирээд, “Өнөөдөр чамайг шинэ гэрт чинь аваачна” гэлээ. Дараа нь намайг хоригдол тээвэрлэдэг машинд түлхэн суулгаад, гарыг маань нуруунд гавлан, толгойд юүдэн угласан юм. Тэд намайг яаж эрүүдэн шүүхээр төлөвлөснийг би мэдээгүй тул бага зэрэг түгшиж байлаа. Яг тэр үед би Эзэний үгийг бодсон юм: “Учир нь өөрийн амийг аварсан хүн үүнийгээ алдах болно: харин Миний төлөө амиа алдсан хүн үүнийгээ олох болно(Матай 16:25). Эзэний үг надад итгэл, хүч чадал өгөв. Хятадын хий үзэгдлийн хотод Бурханд итгэж, Бурханыг дагахыг хүсвэл бид амиа өгөх эр зоригтой байх ёстой. Би Бурханы төлөө үхэхээр бэлдсэн байлаа. Гайхмаар нь, би машинд суусныхаа дараа ёрын муу цагдаа нарын хоорондох яриаг санаандгүй сонсов. Тэд намайг байцаахаар өөр хаа нэг тийш авч явж байгаа мэт байв. Аан! Тэд намайг цаазлахаар авч яваагүй юм байна, гэтэл би Бурханы төлөө амиа зориулан үхэхэд бэлтгэж байж! Яг ингэж бодож байтал нэг цагдаа тодорхойгүй шалтгаанаар толгой дахь юүдэнгийн бүчийг чангалсан юм. Удалгүй амьсгал боогдож байгаа мэт таагүй мэдрэмж төрж эхлэв. Амнаас минь хөөс сахарч эхлэн, зогсолтгүй бөөлжив. Хамаг дотор эрхтнээ бөөлжөөд гаргах гэж байгаа мэт мэдрэмж төрж байлаа. Миний толгой эргэж, ухаан санаа хоосрон, нүдээ нээж чадахгүй байсан юм. Бүх бие минь саажсан мэт ямар ч хүчгүй болж, аманд ямар нэг зунгааралдсан зүйл байгааг гаргаж чадахгүй байх шиг санагдаж байлаа. Би байнга сул биетэй байдаг байсан бөгөөд ингэж тамлуулсныхаа дараа хэзээ хэзээгүй амьсгал хурааж мэдэхээр болж, асуудалд орсноо мэдрэв. Шаналал дунд би Бурханд ийнхүү залбирлаа: “Өө Бурхан минь! Миний зүрхийг хамгаалаач гэж Танаас гуйя. Би амьдарсан ч бай, үхсэн ч бай Танаас урвахгүй.” Хэсэг хугацааны дараа машин зочид буудлын гадаа ирлээ. Тэд намайг битүүмжилсэн өрөөнд өргөж оруулсан юм. Төд удалгүй, цагдаа нарын яриад байсан өнөөх “байцаалтын мэргэжилтэн” ирэв. Тэрээр миний өмнө алхаж ирээд намайг барьж аван, нүүрэн дундуур өчнөөн удаа алгадсаныхаа дараа цээж нуруу руу хэдэнтээ чанга дэлсээд, арьсан гутлаа тайлж, нүүр нүдгүй балбалаа. Түүнд ингэж зодуулаад, ам ходоодонд маань юм тээглээд байгаа мэт мэдрэмж алга болов. Толгой эргэхээ больж, хоёр нүд минь нээгдлээ. Үе мөч аажмаар мэдээ орж, бие маань эргээд тамиржиж эхлэв. Дараа нь тэрээр мөрнөөс минь ширүүхэн барьж, ар нурууг минь хананд тулгаад, өөр лүү нь харж, асуултад хариул гэж тушаасан юм. Өөрт нь ямар ч анхаарал хандуулахгүй байгааг хараад тэр багтартлаа уурлаж, Бурханыг гүтгэн гүжирдэж, доромжлох замаар намайг өдөөн турхирахыг оролдов. Тэгээд хамгийн жигшүүртэй, зэвүүн аргыг өгөөш болгон ашиглаж, заналтайгаар ингэж хэллээ: “Махан бие, сэтгэл санаа чинь тэсвэрлэх аргагүй зүйлээр би чамайг зориуд тамлаж, ямар ч хэвийн хүний туулж чадахааргүй өвдөлтийг мэдрүүлнэ. Чи үхэхийг хүснэ дээ. Эцэст нь чи надаас тавьж явуулаач гэж гуйна, тэр үедээ утга учиртай зүйл ярьж, хувь заяа чинь Бурханы гарт биш, миний гарт байгааг хэлнэ. Би хүсвэл чамайг шууд л алчихна; харин амьд үлдээе гэж хүсвэл чи амьд гарна. Би чамайг яаж зовоохыг хүснэ, чи тэгж л зовно. Төгс Хүчит Бурхан чинь чамайг аварч чадахгүй, харин биднээс аврал гуйж байж л чи амьд үлдэнэ.” Ийм жигшүүртэй, ичгүүргүй, зэвүүн дээрэмчид, зэрлэг адгуус, ёрын муу чөтгөрүүдтэй нүүр тулаад би тэдэнтэй тэмцэхийг үнэхээр их хүссэн юм. Тэгээд би ингэж бодлоо: “Тэнгэр, газар дээрх бүх зүйлийг Бурхан бүтээж, хянадаг. Миний хувь заяа ч Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдана. Бурхан бол үхэл, амьдралыг Захирагч; чамайг хүслээ гээд би үхнэ гэж бодоо юу?” Тэр мөчид зүрх сэтгэл маань уур хилэнгээр дүүрсэн юм. Миний эсрэг цагдаа нарын үйлдсэн бүх жигшүүрт үйлдэл болон өнөөдөр тэдний хэлсэн бүх доромжлол, Бурханыг эсэргүүцсэн үг үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг чөтгөрийн мөн чанарыг нь тодорхой илчилсэн бөгөөд энэ нь Бурханы яллалт, шийтгэл, сүйрлийг хүртээхэд шаардлагатай нотолгоо болох байв.

Хэргээ хүлээхээс татгалзсан минь мэргэжилтэн гэгчийн нэр нүүрийг ихэд баржээ. Тэрээр нэг гарыг минь нурууны ард ууртайгаар мушгиж, нөгөөг нь мөрний ардуур татаад дараа нь хоёр гарыг минь чанга гавлалаа. Хагас цаг хүрэхгүй хугацааны дараа том том дусал хөлс нүүр даган урсаж, нүд рүү ороод нүдээ нээх аргагүй болов. Асуултад нь хариулах янзгүй хэвээр байгааг минь хараад тэрээр намайг газарт шидэж, дараа нь нурууны ар дахь гаваас өргөлөө. Гар хугарах мэт янгинасан өвдөлт тэр даруй мэдрэгдэв. Маш их өвдсөн болохоор би арайхийн амьсгалж байлаа. Дараа нь тэр намайг хана руу чулуудаад хана налуулан зогсоов. Хөлснөөс болж нүд бүрэлзэн, маш их өвдсөн болохоор бүх бие хөлөрч, хоёр гутал минь хүртэл нэвт норлоо. Би үргэлж л бие султай байсаар ирсэн бөгөөд энэ хоромд сульдан унав. Би хамраараа амьсгалах чадвараа алдсан мэт харагдаж, зөвхөн амаа ангайн амьсгаадаж л чадаж байлаа. Үхэл дахин нэгэнтээ ойртож байгааг би мэдэрсэн юм—магадгүй энэ удаад үнэхээр үхэх байх. Гэвч тэр хоромд би Есүсийн шавь нарын нэг болох Лукын тухай, мөн дүүжлүүлж үхсэн туршлагынх нь тухай бодов. Зүрх сэтгэлд аяндаа хүч орж, би өөртөө сануулахын тулд “Лук дүүжлүүлж үхсэн. Би ч гэсэн Лук шиг байх ёстой, Лук шиг, Лук шиг байх ёстой. Би Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуртайяа дуулгавартай дагаж, Лук шиг үхэн үхтлээ Бурханд үнэнч баймаар байна” хэмээх нэг л зүйлийг ахин дахин хэлсээр байсан юм. Өвдөлт яг тэвчихийн аргагүй болж, үхлийн ирмэгт очих үедээ би, Төгс Хүчит Бурханд итгэдэг хэд хэдэн итгэгчийг баривчиллаа гэж ёрын муу цагдаагийн хэлэхийг гэнэтхэн сонслоо. Зүрх сэтгэлдээ би цочирдов: Дахиад хэдэн ах эгч тамлуулах гэж байлаа. Цагдаа нар ялангуяа ах нарт нэн хатуу ханддаг байв. Зүрх сэтгэл минь санаа зовнилоор дүүрч, би тэдний төлөө чимээгүйхэн залбирсаар байлаа. Магадгүй Ариун Сүнс миний сэтгэлийг хөдөлгөсөн байх; би залбирах тусмаа улам зоригжиж, өөрийн мэдэлгүй өвдөлтөө мартав. Эдгээр нь Бурханы ухаалаг зохицуулалт байсан гэдгийг би тун сайн мэдэж байлаа; Бурхан миний сул талыг анхааран үзэж, хамгийн их зовж шаналах үед минь намайг залж чиглүүлж байсан юм. Тэр шөнө би муу ёрын цагдаа нар надад хэрхэн хандаж байгааг тоохоо больж, тэдний асуултад өчүүхэн ч анхаарал хандуулсангүй. Юу болоод байгааг хараад ёрын муу цагдаа нар нүүр лүү минь хэрцгийгээр нударгалан цохиж, дараа нь шанааны үсийг хуруундаа ороон угз татлаа. Мушгиулсандаа чих хавдаж, нүүр танигдахын аргагүй болж, зузаан модоор цохиулснаас болоод гуя, бөгсөн бие хөх няц болж, зулгараад, модоор балбуулсны дараа хөлийн хуруунууд хүртэл харлаж, хөхөрсөн юм. Намайг гаваас минь зургаан цагийн турш дүүжилсний дараа ёрын муу цагдаа гавыг тайлахад зүүн талын эрхий хурууны доод талын мах үрэгдэн үгүй болж, нимгэхэн арьс л ясыг хучиж байлаа. Гаваас болоод зүүн талын бугуй цэврүүтэн шарлаж, буцааж гавлах ямар ч аргагүй болсон байв. Тэр хоромд нөлөө бүхий бололтой эмэгтэй цагдаа алхан орж ирээд, намайг дээрээс доош харж, “Наадхаа дахиад зодож болохгүй, бараг үхэх гэж байгаа юм шиг харагдаж байна” гэж тэдэнд хэлсэн юм. Цагдаа нар намайг зочид буудлын нэг өрөөнд цоожлов. Тэр өрөөний хөшгийг хоногийн хорин дөрвөн цагийн турш таг хаалттай байлгадаг байлаа. Нэг хүн үүд манах даалгавар авч, үйлчилгээний ажилтнуудаас хэнийг ч оруулдаггүй, дотор нь намайг эрүүдэн шүүж, харгисалж байгаа дүр зургийг хэнд ч харуулдаггүй байлаа. Тэд намайг амсхийх завдалгүй ээлжлэн байцаадаг байв. Таван өдөр, таван шөнийн турш намайг унтуулаагүйн зэрэгцээ доош суух юм уу явган суухыг ч, цадталаа идэхийг ч зөвшөөрөөгүй. Надад зөвхөн хана налан зогсохыг л зөвшөөрсөн юм. Нэг өдөр албаны хүн намайг байцаахаар ирэв. Өөрийг нь үл тоомсорлож байгааг хараад тэр дэлбэртлээ уурлаж, намайг ширээн доогуур нисэн ортол өшиглөлөө. Дараа нь намайг татаж гаргаад, завжнаас цус гартал шанаадсан юм. Харгислалаа нуун далдлахын тулд тэрээр хүн орохоос сэргийлэн, хаалгыг хурдхан хаав. Дараа нь хэсэг амны цаас урж аваад, цусыг минь арчин, нүүрэн дээрх цусыг усаар угаагаад, шалан дээрх цусыг цэвэрлэсэн юм. Би цагаан ноосон цамцан дээрээ зориудаар цус үлдээв. Гэвч цагдан хорих газарт эргэж ирэхэд ёрын муу цагдаа нар хувцсан дээрх цусыг сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байсан үеийнх, сүүлийн хэд хоногт тэнд хэвтсэн, бие нь өвчтөнүүдээс болж шарх сорви, цус нөж болсон болохоос цагдаа нар биед нь хүрээгүй гэж бусад хоригдолд хэлэв. Энэхүү хэрцгий баримт нь Ардын цагдаа нарын хайр найргүй байдал, муу санаатай заль мэх, хүнлэг бус байдлыг надад харуулсан, үүний зэрэгцээ би Бурханы халамж, хамгаалалтыг ч үнэхээр мэдэрсэн. Хамгийн их зовж шаналах бүрд минь Бурхан намайг гэгээрүүлж, замчилж, итгэл болон хүч чадлыг минь нэмэгдүүлж, Бурханы төлөө гэрчлэлд зогсох эр зоригтой болгож байв. Ёрын муу цагдаа нарын харгислал намайг үхлийн ирмэгт аваачих үед Бурхан бусад ах, эгч нар баривчлагдсан тухай мэдээг дуулгаж, улмаар үүнийг ашиглан сэтгэлийг минь хөдөлгөж тэдний төлөө залбируулсан, ингэснээр би өвдөлтөө умартаж, өөрийн мэдэлгүй үхлийн хязгаарыг давсан. Сатан ёрын муу, догшин хэрцгий товойлгогч болсноор би Бурхан л үнэн, зам, амь бөгөөд Бурханы зан чанар л зөвт байдал, сайн сайхан байдлын бэлгэ тэмдэг гэдгийг олж харсан юм. Бурхан л бүх зүйлийг удирдаж, зохицуулдаг бөгөөд Өөрийн агуу хүч чадал, мэргэн ухааныг ашиглан үй олон чөтгөрийн бүслэлтийг ялах, махан биеийн сул дорой байдал, үхлийн хязгаарлалтыг даван туулахад алхам бүрийг минь удирдаж, тэгснээрээ энэ харанхуй нүхэнд цөхрөлтгүй тэсэж үлдэх боломж олгосон билээ. Бурханы хайр, авралын тухай бодоод би асар их зоригжиж, Сатантай эцсээ хүртэл тэмцэхээр шийдлээ. Би шоронд өмхөрсөн ч гэрчлэлдээ бат зогсож, Бурханы сэтгэлийг хангалуун байлгах байв.

Ёрын муу цагдаа нар чадах бүхнээ оролдож үзээд, надаас юу ч олж авч чадсангүй. Эцэст нь тэд: “ХКН ган төмрөөр хийгддэг гэвэл Төгс Хүчит Бурханд итгэдэг хүмүүс алмазаар хийгддэг юм байна—тэд ХКН-аас бүх талаараа дээр юм” хэмээн итгэлтэйгээр хэллээ. Ийм үг сонсоод би зүрх сэтгэлдээ Бурханыг өөрийн эрхгүй уухайлан магтав: “Өө Бурхан минь, Таныг би талархан магтъя! Та төгс хүчин, мэргэн ухаанаараа Сатаныг ялж, дайснаа дарлаа. Та бол хамгийн дээд эрх мэдэл бөгөөд алдар суу Танд байх болтугай!” ХКН-ын засгийн газар хэчнээн харгис ч гэлээ Бурханы гарын хяналт, зохион байгуулалтад байдгийг би тэр мөчид л олж харсан юм. Яг л Бурханы үгэнд хэлдэгчлэн: “Тэнгэр дэх болон газар дээрх бүх зүйл Түүний эрх мэдэл дор орох ёстой. Тэдэнд ямар ч сонголт байж болохгүй ба бүгд Түүний зохион байгуулалтад захирагдах ёстой. Үүнийг Бурхан зарлигдсан ба энэ нь Бурханы эрх мэдэл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг).

Нэг өдөр ёрын муу цагдаа нар намайг байцаахаар дахин ирэв. Энэ удаад тэд бүгд нэг л хачин харагдаж байсан юм. Ярьж байхдаа над руу харж байвч надтай ярьж байгаа мэт санагдсангүй. Тэд нэг зүйл хэлэлцэж байх шиг байлаа. Урьдын адилаар энэ байцаалт бас л бүтэлгүйтэж дууссан юм. Дараа нь ёрын муу цагдаа нар намайг хорих өрөө рүү маань аваачлаа. Намайг ирэх сарын нэгэнд суллах бололтой гэж тэдний хэлэхийг би буцах замдаа гэнэт сонсов. Үүнийг сонсоод миний зүрх догдолсондоо хагарах шахав: “Тэгэхээр би гурав хоногийн дараа суллагдах нь! Эцсийн эцэст энэ чөтгөрийн тамаас гарах нь!” Сэтгэл дэх баяр хөөрөө дараад би өнгөрөх хором мөч бүрийг найдан хүлээж байлаа. Гурав хоног гэдэг гурван жил шиг л санагдсан юм. Эцэст нь, дараа сарын нэгэн боллоо! Tэр өдөр би нэрийг маань дуудахыг хүлээн хаалга руу ширтсээр байв. Өглөө өнгөрлөө, юу ч болсонгүй. Би үдээс хойш явна гэдэгт бүхий л найдвараа тавьсан ч орой болоход юу ч болохгүй л байв. Оройн хоолны цаг болоход би юм идмээргүй байлаа. Зүрх сэтгэлдээ би яахаа мэдэхээ болив; тэр мөчид миний сэтгэл диваажингаас тамд унах мэт болсон юм. “Энэ яагаад юм идэхгүй байна?” гэж засан хүмүүжүүлэх офицер бусад хоригдлоос асуулаа. “Тэр өдөр байцаалтаас ирснээсээ хойш нэг их юм идэхгүй байгаа” гэж нэг хоригдол хариулав. “Духыг нь бариад үз дээ, өвдсөн юм болов уу?” гэж засан хүмүүжүүлэх офицер хэллээ. Нэг хоригдол ирээд духыг минь барьж үзэв. Тэгээд маш халуун байна, халуурч байна гэж хэллээ. Би үнэхээр халуурч байв. Би гэнэтхэн маш хүнд өвчнөөр өвдсөн байлаа. Тэр мөчид би муужран унасан юм. Хоёр цагийн дотор халуурах минь улам бүр дордож, би уйллаа! Засан хүмүүжүүлэх офицер болон бусад бүх хүн намайг уйлахыг харцгаав. Тэд бүгд мэл гайхлаа: Намайг тэд зөөлөн, хатуу аргын аль алинд автаагүй, аймшигт эрүү шүүлттэй нүүр тулаад дусал нулимс ч унагаагүй, гаваасаа зургаан цаг дүүжлүүлсэн ч огт ёолоогүй хүн гэж хардаг байж. Гэтэл өнөөдөр би огт тамлуулаагүй атлаа уйлж байлаа. Тэд нулимс минь хаанаас гарсныг мэдэлгүй, намайг зүгээр л маш хүнд өвдсөн байх гэж боджээ. Үнэн хэрэгтээ Бурхан бид хоёр л шалтгааныг мэдэж байв. Энэ нь бүгд миний тэрслүү, дуулгаваргүй байдлаас болсон юм. Хүлээлт минь талаар болж, итгэл найдвар минь нурснаас болоод би цөхөрсөндөө тийнхүү уйлсан билээ. Тэр нь тэрслүү байдал, гоморхлын нулимс байв. Тэр мөчид би Бурханд гэрчлэл хийхийг хүсэхээ больсон байлаа. Дахин ингэж туршилтад орох зүрх зориг ч надад байсангүй. Би шоронгийн амьдралаар ханатлаа амьдарч, тэдгээр чөтгөрийг жигшиж, хамгийн гол нь энэ аймшигтай газарт байхыг үзэн ядсан учраас тэр орой гаслант нулимс унагасан юм. Тэнд дахиад ганц ч хором байхыг хүссэнгүй. Ингэж бодох тусам улам их сэтгэлээр унаж, гоморхол, хөөрхийлөл, ганцаардлыг улам их мэдэрлээ. Би хэзээ хэзээгүй усанд живж болзошгүй, тэнгист хөвж яваа өнчин завь мэт байсан юм; үүнээс гадна, эргэн тойрны минь хүмүүс надад уураа хэдийд ч гаргаж магадгүй маш муу санаатай, аймшигтай болохыг мэдрэв. Би Бурханд ахин дахин залбирсан бөгөөд Бурханы энэ үг санаанд орсон юм: “Бурханыг хайрлахаар хүсэн тэмүүлдэг хүн бүрийн хувьд олж авч чадашгүй үнэн гэж үгүй бөгөөд бат зогсож чадахааргүй шударга ёс гэж үгүй билээ. Чи хэрхэн амьдрах ёстой вэ? Чи Бурханыг хэрхэн хайрлаж, Түүний хүслийг биелүүлэхийн тулд энэхүү хайраа хэрхэн ашиглах ёстой вэ? Чиний амьдралд үүнээс илүү том зүйл байхгүй. Юун түрүүнд, чи тийм хүсэл тэмүүлэл, цөхрөлтгүй оролдлоготой байх ёстой ба ноён нуруугүй, сул дорой амьтад шиг байх ёсгүй. Чи утга учиртай амьдралыг, утга учиртай үнэнийг хэрхэн туулахыг сурах ёстой бөгөөд тийм маягаар өөртөө хааш яаш хандах ёсгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг). Бурханы үг надад итгэл өгөв. Би хэчнээн их зовох болсон ч гэрчлэлд зогсож, Сатаныг шившиглэнэ гэж Бурханы өмнө ариун тангараг өргөснөө бодлоо. Гэвч удаан хугацаанд цагдаагийн эрүү шүүлттэй тулгарах үедээ би шийдвэрээ алдаж, энэ олиггүй газраас зугтаж чадах өдрийг л хүсэн хүлээж байжээ. Тэгэх нь яаж дуулгавартай байдал байх юм бэ? Яаж гэрчлэл байх юм бэ? Бурханд залбирахдаа би, бүх насаа шоронд өнгөрүүлэх боллоо ч гэсэн, Сатанд хэзээ ч бууж өгөхгүй, гэрчлэлд зогсож, Сатаныг шившиглэнэ гэж тангарагласан юм. Тэгээд 2005 оны 12 сарын 6-ны өдөр би суллагдаж, шоронгийн там шиг амьдралаа эцэс болголоо.

Энэхүү баривчилгаа, хавчлагыг туулсны дараа махан бие минь зарим нэг бэрхшээл амссан хэдий ч гүн ойлголт, ялган таних чадвартай болж, ХКН-ын засгийн газар бол диавол Сатаны биелэл, хүмүүсийг нүд ирмэхийн зуурт алж орхидог бүлэг алуурчид гэдгийг үнэхээр олж харснаас гадна Бурханы бүхнийг чадагч байдал, мэргэн ухаан болон зөвт, ариун байдлыг ойлгож авсан юм; би намайг аварсан Бурханы сайн санаа зорилго, Сатаны харгислалын явцад Сатаныг алхам алхмаар ялан, гэрчлэлдээ бат зогсох боломж олгосон Түүний халамж, хамгаалалтыг ойлгосон билээ. Энэ өдрөөс хойш би бүхий л оршихуйгаа Бурханд бүрэн даатгахыг хүсэж байна. Би Бурханаар аль болох хурдан авхуулахын тулд Түүнийг тууштай дагах болно.

Өмнөх: 85. Харгис эрүү шүүлтийн өдрүүд

Дараах: 87. Харгис эрүү шүүлт итгэлийг минь батжуулсан

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

60. Бурхан үнэхээр зөвт

Жан Линь, Япон2012 оны 9-р сард би Янь Жуо гэх удирдагчтай уулзах үедээ чуулганы ажлыг хариуцаж байлаа. Удирдагч айл дамжин сайн мэдээ...

72. Хоёр нүүртний гэмшил

Шиньрүй, Өмнөд СолонгосТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь...

84. Нугаршгүй итгэл

Мэн Ён, Хятад2012 оны 12-р сард би хэдэн ах, эгчийн хамт сайн мэдээ түгээхээр нэг газар очсон бөгөөд эцэст нь муу хүмүүс биднийг мэдээлсэн...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих