301 Бурханы жинхэнэ царайг хүмүүс мэддэггүй

1 Дэлхий ертөнцийг бүтээснээс хойш Сатан хүмүүсийг өнөөдрийн байгаа хэмжээнд хүртэл нь завхруулснаас эхлээд тэдний завхралаас үүдэн, тэдний үзэл бодлоор бол Би улам нууцлаг, улам бүр ойлгогдошгүй болсон. Хүмүүс Миний жинхэнэ нүүр царайг хэзээ ч харж байгаагүй, Надтай хэзээ ч шууд харилцаж байгаагүй. Зөвхөн цуу яриа, үлгэр домогт л хүний төсөөллийн “Би” байсан. Тиймээс хүмүүсийн оюун ухаанд буй “Өөрийгөө” шийдэж, маш олон жилийн турш тэдний өвөрлөсөн “Өөрийн” байр байдлыг өөрчлөх гэсэндээ Би хүний энэхүү төсөөлөл буюу хүний үзэлтэй нийцдэг. Энэ нь Миний ажлын зарчим билээ. Нэг ч хүн үүнийг нэгд нэггүй мэдэж чадаагүй.

2 Хэдийгээр хүмүүс нүүрээрээ газар унан Надад мөргөж, Намайг шүтэн мөргөхөөр Миний өмнө ирсэн боловч Би хүмүүсийн ийм үйлдлийг таашаадаггүй, учир нь зүрх сэтгэлдээ тэд Миний дүрийг биш, харин Минийхээс ѳѳр дүрийг тээдэг. Тиймээс, Миний зан чанарыг ойлгодоггүй учраас хүмүүс жинхэнэ нүүр царайг минь огт таньдаггүй. Үүний үр дүнд, Намайг эсэргүүцсэн юм уу Миний захиргааны зарлигийг зөрчсөн хэмээн тэднийг бодох үед Би мөн л хараагүй дүр үзүүлдэг—тиймээс тэдний ой санамжид Би бол хүмүүсийг гэсгээхийн оронд өршөөдөг Бурхан, эсвэл хэлсэндээ хүрдэггүй Бурхан Өөрөө юм. Эдгээр нь бүгд хүний бодлоос гарсан төсөөлөл бөгөөд бодит баримттай нийцдэггүй.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “14-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 300 Ийм бохир газар амьдардаг хүмүүс

Дараах: 302 Хүмүүс Христийг эгэл хүн гэж үздэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх