10-р зүйл: Тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (III хэсэг)

II. Бурханы махбод болсон биеийг басамжлах

Өнгөрсөн удаагийн нөхөрлөлийн сэдэв нь антихристүүдийн арав дахь илрэл болох үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоох тухай байсан. Энэ зүйлийг нарийвчлан нөхөрлөхийн тулд цааш нь гурван хэсэгт хуваасан. Эхний хэсэг нь Бурханы ялгамж чанар, мөн чанарыг басамжлах, хоёр дахь нь Бурханы махбод болсон биеийг басамжлах, гурав дахь нь Бурханы үгийг басамжлах явдал юм. Энэ гурван хэсгээр антихристүүдийн янз бүрийн илрэлийн арав дахь зүйлийг задлан шинжилнэ. Эхний хэсгийг нөхөрлөсөн бөгөөд хоёр дахь хэсэг болох Бурханы махбод болсон биеийг басамжлахыг дөрвөн хэсэгт хувааж нөхөрлөнө. Энэ дөрвөн хэсэг нь юу вэ? (А. Бялдуучлах, зусардах, сайхан сонсогдох үг хэлэх; Б. Шинжих, задлан шинжлэхийн зэрэгцээ сониуч зан гаргах; В. Тэдний Христэд хандах хандлага сэтгэл санааны байдлаас нь шалтгаалдаг; Г. Христийн хэлснийг зүгээр л сонсдог ч дуулгавартай дагадаггүй, захирагддаггүй.) Өнгөрсөн удаа эхний хоёр хэсгийг нөхөрлөсөн; энэ удаа гурав дахь хэсгийг нөхөрлөнө.

В. Тэдний Христэд хандах хандлага сэтгэл санааны байдлаас нь шалтгаалдаг

Гурав дахь хэсэг нь “тэдний Христэд хандах хандлага сэтгэл санааны байдлаас нь шалтгаалдаг” гэх явдал юм; бид энэхүү энгийн үг хэллэгт үндэслэн антихристүүдийн янз бүрийн илрэлийг авч үзнэ. Та нарын бодлоор, эсвэл та нарын харж, туулсан зүйлсээс үзвэл энэ хэсэгтэй холбоотой зарим нэг жишээ байх ёстой биш үү? Зарим хүн: “Би Христтэй хэзээ ч харилцаж байсангүй; зөвхөн Түүний номлолыг л сонсож байсан. Надад энэ илрэлийн талаар ямар ч бодит туршлага байхгүй, бусад хүн бодит байдал дээр ийм илрэл харуулж байхыг ч хараагүй” гэж хэлдэг. Энэ тал дээр бодит туршлагатай хүмүүсийн хувьд та нарт үүнд таарах ямар нэгэн мэдрэмж юм уу ойлголт байна уу? Байхгүй гэж үү? Тэгвэл бид үнэхээр гүнзгийрүүлэн нөхөрлөх хэрэгтэй юм байна, тийм үү? (Тийм.) Өнгөн дээрээ, энэ хэсэг нь хүмүүс Христтэй харилцах үеийн янз бүрийн хандлага, илрэлийг хамардаг. Үнэн хэрэгтээ, энэ хэсгээс хүмүүсийн Бурханы махбод болсон биед ханддаг янз бүрийн илрэл, хандлагыг хараад зогсохгүй, Бурханы махбод болсон биед хандах хүмүүсийн хандлагаас Бурханд хандах тэдний жинхэнэ хандлага, илрэлийг ялган таньж болно. Өөрөөр хэлбэл, Бурханы ялгамж чанар, мөн чанартай Бурханд Өөрт нь хүмүүс ямар хандлагаар ханддаг, мөн тэдэнд Бурханаас эмээдэг сэтгэл, жинхэнэ итгэл, жинхэнэ дуулгавартай байдал байгаа эсэх нь үүнээс тодорхой харагддаг. Янз бүрийн нөхцөл байдалтай тулгарах үед Христэд хандах хүмүүсийн хандлага нь итгэдэг Бурхандаа хандах хандлагыг нь илчилдэг. Энэхүү эгэл жирийн хүн, Христэд хандахдаа чамд ямар нэгэн үзэл, жинхэнэ итгэл, эсвэл жинхэнэ дуулгавартай байдал байгаа эсэх чинь итгэдэг Бурхандаа, Бурханд Өөрт нь хандах жинхэнэ итгэл, жинхэнэ дуулгавартай байдал чамд байгаа эсэхийг илтгэдэг. Тэнгэр дэх Бурханд хандах хүмүүсийн хандлага, үзэл бодол, тэд чухам юу бодож байгаа нь маш тодорхойгүй байдаг бөгөөд Бурханд хандах тэдний жинхэнэ хандлагыг илчилдэггүй. Гэвч хүмүүс Бурхантай бодитоор учирч, Бурханы махбод болсон барьж болохуйц, мах цуснаас бүрдсэн биеийг харах үед Бурханд хандах тэдний жинхэнэ хандлага бүрэн илчлэгддэг. Хүмүүсийн хэлдэг үг, оюун ухаан дахь бодол, зүрх сэтгэлдээ бий болгож, тээдэг үзэл бодол, тэр ч бүү хэл зүрх сэтгэлдээ Христэд хандах бодол, хандлага нь үнэн хэрэгтээ Бурханд хэрхэн хандаж буйн янз бүрийн илрэл юм. Тэнгэр дэх Бурхан үл үзэгдэх, барьж боломгүй байдаг тул хүмүүс Түүний талаар юу бодож, Түүнд хэрхэн хандаж, Түүнийг хэрхэн хязгаарладаг, мөн тэд дуулгавартай байдаг эсэх тухайд, тэдний илрэл зөв эсвэл үнэнд нийцэж байгаа эсэхийг хэмжих ямар ч стандарт хүмүүст үнэндээ байдаггүй. Харин Бурхан Христ хэмээх махбод болох үед энэ бүхэн өөрчлөгддөг: Бурханд хандах хүмүүсийн энэ бүх илрэл, хандлагыг хэмжих стандарт бий болж, Бурханд хандах хүмүүсийн жинхэнэ хандлагыг илэрхий болгодог. Ихэнхдээ хүмүүс өөрсдийгөө Бурханд маш их итгэдэг, жинхэнэ итгэлтэй гэж бодон, Бурханыг агуу, дээдийн дээд, хайр татам гэж мэдэрдэг. Гэвч эдгээр нь тэдний жинхэнэ биеийн хэмжээний тусгал уу, эсвэл ердөө л сэтгэл санааны байдал уу? Үүнийг тогтооход бэрх. Хүмүүс Бурханыг харж чадахгүй үедээ Түүнд хэчнээн сайн санаагаар хандсан ч тэдний хандлагад тодорхойгүй, хоосон, бодитой бус байдал үргэлж холилдож, үргэлж ямар нэг хоосон төсөөллөөр дүүрэн байдаг. Хүмүүс Бурханыг бодитоор харж, Түүнтэй харилцах үед Бурханд итгэх тэдний итгэлийн хэмжээ, Бурханд дуулгавартай байх түвшин, мөн тэдэнд Бурханыг гэх жинхэнэ хайр байгаа эсэх нь бүрэн илчлэгддэг. Тиймээс, Бурхан махбод болох үед, ялангуяа Тэрээр байж болох хамгийн эгэл жирийн хүн болох үед, бүх хүний хувьд энэ махбод, энэхүү эгэл жирийн хүн хүн бүрийн шалгалт болж, мөн хүн бүрийн итгэл, жинхэнэ биеийн хэмжээг илчилдэг. Чи Бурханы оршин тогтнолыг анх хүлээн зөвшөөрөх үедээ Түүнийг дагаж чаддаг байсан байж болох ч махбод болсон Бурханыг хүлээн авч, Бурхан эгэл жирийн хүн болсныг харах үед оюун ухаан чинь үзлээр дүүрдэг. Энэ үед чиний итгэдэг Христ, энэхүү эгэл жирийн хүн чиний итгэлийн хамгийн том сорилт болдог. Тэгвэл өнөөдөр, энэхүү эгэл жирийн хүн, Бурханы махбод болсон бие болох Христийн хүмүүст үзүүлдэг нөлөө, мөн энэхүү эгэл жирийн хүн болох Христэд хандахдаа хүмүүсийн харуулдаг бодит илрэл нь Бурханд хандах тэдний янз бүрийн жинхэнэ хандлага, үзэл бодлыг хэрхэн илчилдэг талаар нөхөрлөцгөөе.

Гурав дахь хэсгийн гол агуулга нь хүмүүс сэтгэл санааны байдлаасаа шалтгаалан Христэд ханддаг тухай юм. Энэхүү сэтгэл санааны байдал гэдэг нь чухам юуг хэлж байгаа нь өнөөдрийн нөхөрлөлийн гол цөм, анхаарах зүйл юм. Мэдээж, энэхүү сэтгэл санааны байдал гэдэг нь ердөө л зүйрлэл, ерөнхийлсөн ойлголт юм. Энэ нь зүгээр нэг сэтгэл санааны байдал биш; үүний ард хүмүүсийн янз бүрийн үзэл, төсөөлөл, түүнчлэн тэдний төрөл бүрийн завхарсан зан чанар, тэр ч бүү хэл сатанлаг уг чанар-мөн чанар нь нуугдаж байдаг. Хүн Бурханы гэрт үүргээ гүйцэтгэхдээ ямар нэгэн саад бэрхшээлтэй тулгарахгүй, сэтгэл санааны байдалд нь нөлөөлөх зүйл гарахгүй, бүх зүйл саадгүй явагдах үед тэд Бурханы өмнө байнга залбирч, маш тогтмол хэв маягтай, баяр баясгалан, амар амгалангаар дүүрэн амьдарч чаддаг. Эргэн тойрны нөхцөл байдал нь ч бас саад бартаагүй, ах эгч нарын ихэнх нь хоорондоо эвтэй найртай байдаг, үүргээ гүйцэтгэх, мэргэжлийн ур чадварт суралцахад нь Бурхан тэднийг байнга залж чиглүүлж, гэгээрэл, гэрэлтүүлэлтээр хангаж, хэрэгжүүлэлтийн зарчим нь харьцангуй тодорхой байдаг—бүх зүйл маш хэвийн, маш саадгүй явагддаг. Энэ үед хүмүүс Бурханд маш их итгэлтэй байгаагаа мэдэрч, зүрх сэтгэлдээ Бурхантай онцгой ойр дотно байгаагаа мэдэрч, Бурханы өмнө байнга ирж залбирч, сэтгэлээ уудалж чаддаг бөгөөд Бурхантай дотно холбоотой мэт санагдаж, Бурханыг онцгой хайр татам гэж боддог. Энэ үед тэдний сэтгэл санааны байдал маш сайхан байдаг; тэд ихэнхдээ амар амгалан, баяр баясгалантай амьдарч, цуглаан дээр идэвхтэй үг хэлж, өдөр бүр тогтмол Бурханы үгийг залбиран-уншиж, магтан дуу сурч чаддаг. Бүх зүйл маш сайн, саадгүй явагдах үед хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханд тасралтгүй талархаж, Бурханд чимээгүйхэн залбирч, бүх насаараа Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, өөрт байгаа бүхнээ өргөж, үүргээ сайн гүйцэтгэхийн тулд хатуу бэрхийг туулж, төлөөс төлөхөөр шийддэг. Тэд Бурханыг маш агуу, маш хайр татам гэж мэдэрдэг бөгөөд Бурханд өөрийгөө өргөж, бүхий л амьдралаа Түүнд зориулах шийдвэр төгс, хүсэлтэй байдаг. Энэхүү нөхцөл байдал нь онцгой идэвх санаачилгатай, эерэг биш гэж үү? Үүнээс бид хүмүүсийн үнэнч байдал, Бурханыг гэх хайр, тэдний төлж буй золиосыг харж болох мэт санагддаг. Бүх зүйл маш гайхалтай, амар тайван, саадгүй мэт харагддаг. Энэ бүх илрэлээс харахад, хүмүүс зүгээр л өөрсдийн зүгээс идэвхтэй чармайж, Бурханы ажил болон Түүний шаардлагатай хамтран ажиллаж байгаа мэт, ямар ч таагүй зүйл байхгүй мэт санагддаг. Иймээс тэд зүрх сэтгэлдээ Бурханд тасралтгүй талархаж, тэнгэр дэх Бурханд, газар дээрх Христэд талархаж, Христийг гэх хязгааргүй хайр, хүндэтгэлээр дүүрэн байдаг. Тэд магтан дуунд гардаг “энэхүү өчүүхэн хүн” гэдэг үгийг дуулах бүрдээ асар их сэтгэл хөдөлж, “Намайг аварч, надад энэ боломжийг олгож, өнөөдөр Бурханы гэрт бүтээгдсэн зүйлийн үүргээ гүйцэтгэх боломжийг олгосон нэгэн бол үнэхээр энэхүү өчүүхэн хүн билээ!” хэмээн боддог. Тэр ч бүү хэл зарим хүн шууд ингэж залбирдаг: “Өө, бодит Бурхан, бие махбодтой болсон Бурхан, Христ минь: Би Танд талархаж байна, би Таныг магтан дуулж байна, учир нь Та надад энэ бүх ерөөлийг өгч, намайг нигүүлссэн. Та бол миний зүрх сэтгэл дэх Бурхан, Та бол Бүтээгч, Та бол миний дагахыг хүсдэг Нэгэн билээ. Би бүх насаараа Таны төлөө өөрийгөө зарлагадахад бэлэн байна.” Энэ бүх дүр зураг маш амар тайван, маш үзэсгэлэнтэй, бас төгс зохицолтой мэт санагддаг бөгөөд аврагдах нь маш амархан, ямар ч хүчин чармайлт шаардахгүй мэт байдаг. Гэвч энэхүү эв найртай, амар тайван байдал үнэхээр үүрд үргэлжилж чадах уу? Энэ нь өөрчлөгдөхгүй хэвээр байж чадах уу? Энэ тийм ч энгийн зүйл биш.

1. Засалттай тулгарах үеийн тэдний зан авир

Үүргээ гүйцэтгэх явцад хүмүүс завхарсан зан чанараа харуулах, тулгарсан нөхцөл байдалдаа гомдоллох, өөрсдийн гэсэн үзэл бодолтой байх, тэр ч бүү хэл дур зоргоороо, бодлогогүй үйлдэх нь гарцаагүй. Ийм нөхцөл байдалд хүмүүс засалттай тулгарах нь гарцаагүй. Засалттай тулгарах үед урам зоригоор дүүрэн, Бурханы талаарх төсөөлөл, үзлээр дүүрэн хүнд энэ бүхэнтэй нүүр тулах, энэ бүхнийг жинхэнээсээ туулах, ийм нөхцөл байдлыг амжилттай даван туулах биеийн хэмжээ үнэхээр байдаг уу? Үүнээс асуулт урган гардаг бөгөөд асуудал энд л оршдог. Хүмүүс бүх зүйл маш гайхалтай, Бурхан маш хайр татам, Бурхан хүмүүсийг маш их хайрладаг, Түүний хайр маш агуу, маш бодитой гэж мэдэрч байхдаа засалттай тулгарч, илчлэгдэх үед үнэнийг ойлгодоггүй хүмүүс ихэнхдээ мэгдэж, будилан, айж эмээдэг. Тэд гэнэт харанхуй руу унасан мэт санагдаж, өмнөх замаа харж чадахгүй, тулгарч буй нөхцөл байдалтай хэрхэн нүүр тулахаа мэддэггүй. Тэд Бурханы өмнө ирэхдээ өмнөхтэйгөө адил мэдрэмжийг эрж хайж, өмнөхтэйгөө адил сэтгэл санааны байдал, бодол, үзэл бодол, хандлагаар залбирдаг. Гэвч тэр үед тэдэнд Бурханыг мэдэрч чадахгүй байгаа санагддаг. Бурханыг мэдэрч чадахгүй байгаа санагдах үедээ тэд: “Бурхан намайг хүсэхээ больсон юм болов уу? Бурхан намайг жигшин голсон юм болов уу? Миний завхарсан зан чанараас болоод Бурхан надад дургүй болчихсон юм болов уу? Бурхан намайг таягдан хаях гэж байгаа юм болов уу? Хэрвээ тийм бол би дууссан хэрэг биш үү? Одоо миний оршин тогтнолын утга учир юу юм бэ? Бурханд итгэхийн утга учир юу юм бэ? Би итгэхгүй байсан нь дээр байж магадгүй. Хэрвээ би итгээгүй бол өдийд сайн ажилтай, эвтэй найртай гэр бүлтэй, гэрэлт ирээдүйтэй байх байсан ч юм билүү! Одоог хүртэл Бурханд итгэлээ гээд би юу ч олж авсангүй, гэхдээ хэрвээ би үнэхээр итгэхээ боливол миний өмнөх бүх хүчин чармайлт талаар болж, өмнөх бүх зарлагадаж, золиосолсон зүйл минь хий дэмий болох биш үү?” гэж бодож эхэлдэг. Ийнхүү эргэцүүлэх үедээ тэд гэнэт цөхөрч, бүх бие нь эвгүйрхэж, “Тэнгэр дэх Бурхан маш хол, харин газар дээрх энэ Бурхан үнэнийг нөхөрлөж, хангахаас гадна өөр юугаар надад тусалж чадах юм бэ? Тэр надад өөр юу өгч чадах юм бэ? Тэр маш өчүүхэн, маш хайхрамжгүй мэт санагддаг. Жаахан завхарсан зан чанартай байлаа гээд яав л гэж? Хэрвээ үүнийг хүний аргаар зохицуулсан бол хүмүүс жаахан завхарсан зан чанартай байхыг Бурхан тоохгүй өнгөрөөх байсан; Тэр үүнийг өршөөнгүйгээр зохицуулж, хүмүүсийн өчүүхэн алдаанаас өө сэв хайхгүй байх байсан. Ийм жижигхэн зүйлээс болоод Бурхан яагаад намайг ингэж засаж, сахилгажуулж, бүр намайг үл тоомсорлож байгаа юм бэ? Иймэрхүү нөхцөл байдалд ийм завхарсан зан чанар харуулах нь сүртэй зүйл биш байтал Бурхан үнэндээ намайг жигшиж байна. Тэр үнэхээр хүмүүсийг хайрладаг юм уу, үгүй юм уу? Түүний хайр хаана илэрдэг юм бэ? Тэр чухам яаж хүмүүсийг хайрладаг юм бэ? Ямартай ч, яг одоо би Бурханы хайрыг мэдэрч чадахаа болилоо” гэж боддог. Тэд Бурханы хайрыг мэдэрч чадахгүй үедээ тэнгэр дэх Бурханаас маш хол байгаагаа, мөн газар дээрх энэхүү Христ, энэхүү эгэл жирийн хүнээс бүр ч хол байгаагаа тэр даруй мэдэрдэг. Зүрх сэтгэлдээ энэхүү цөхрөлийг мэдрэх үедээ тэд ахин дахин залбирч, “Битгий ай, тэнгэр дэх Бурханд найдвараа тавь. Бурхан бол миний бамбай, Бурхан бол миний хүч тэнхээ, Бурхан хүмүүсийг хайрласан хэвээр байгаа” хэмээн өөрсдийгөө ахин дахин тайтгаруулдаг. Энэ үед тэдний ярьж буй Бурхан хаана байна вэ? Тэнгэрт, бүх зүйлийн дунд байгаа тэр Бурхан бол хүмүүсийг үнэхээр хайрладаг Нэгэн, хүмүүсийн хүндэлж, биширдэг, тэдний бамбай, цаг үргэлжийн тусламж байж, зүрх сэтгэлийг нь тайтгаруулж чаддаг Бурхан юм. Тэр бол тэдний сүнс, зүрх сэтгэл, махан биеийн найдвар юм. Гэвч газар дээрх энэ Бурханы хийж чадах зүйлээс үүдэн, одоо хүмүүсийн зүрх сэтгэлд ямар ч найдвар байхаа больсон. Тэдний хандлага өөрчлөгддөг. Ямар нөхцөл байдалд өөрчлөгддөг вэ? Тэд засалттай тулгарч, илчлэгдэж, саад бэрхшээлтэй тулгарах үед тэдний жинхэнэ итгэл илчлэгддэг.

Хүмүүс засалттай тулгармагц тэдний жинхэнэ итгэл гэгч нь тэр даруй тэнгэр дэх тодорхойгүй Бурханд найдлага тавьдаг. Харин газар дээрх, нүдэнд харагдах Бурханы хувьд тэдний хандлага ямар байдаг вэ? Хүмүүсийн анхны хариу үйлдэл бол Түүнийг голж, орхих, Түүнд найдах юм уу итгэхээ больж, харин Түүнээс зайлсхийж, нуугдаж, Түүнээс холдох явдал байдаг. Хүмүүсийн сэтгэл санааны байдал ийм л байдаг. Засалттай тулгарах үед хүмүүсийн ойлгодог үнэн, тэдний жинхэнэ итгэл, үнэнч зан, хайр, дуулгавартай байдал гэгч нь маш хэврэг болдог. Энэ бүх нөхцөл байдал өөрчлөгдөх үед бие махбодтой болсон Бурханд хандах тэдний хандлага ч мөн дагаад өөрчлөгддөг. Тэдний өмнөх золиос—үнэнч зан, зарлагадалт, төлсөн төлөөс, түүнчлэн дуулгавартай байдал гэгч нь энэ мөчид ямар ч үнэнч зан, эсвэл жинхэнэ дуулгавартай байдал биш, харин ердөө л урам зориг байсан нь илчлэгддэг. Тэгвэл энэхүү урам зоригт нь юу холилдсон байдаг вэ? Үүнд хүний мэдрэмж, хүний сайхан сэтгэл, хүний барилдлагадаа үнэнч байдал холилдсон байдаг. Энэхүү барилдлагадаа үнэнч байдлыг бас түргэн ууртай байдал гэж ойлгож болно, өөрөөр хэлбэл, “Хэрвээ би хэн нэгнийг дагавал жинхэнэ ах дүүгийн барилдлагыг харуулж, тэдний төлөө амиа өгөхөд бэлэн байж, хүчин чармайлт гаргаж, тэдний өмнөөс сум тосож, тэдний төлөө бүхнээ зориулах ёстой” гэдэг нь хүний түргэн ууртай байдлын илрэл юм. Хүний ийм илрэлүүд энэ мөчид илчлэгддэг. Яагаад тэдгээр нь илчлэгддэг вэ? Яагаад гэвэл, хүмүүс бодол, үзэл санаандаа энэхүү эгэл жирийн хүнийг бие махбодтой болсон Бурхан, Христ, Бурхан мөн бөгөөд Түүнд Бурханы ялгамж чанар байгаа гэдгийг хүлээн авсан мэт харагддаг боловч тэдний бодит биеийн хэмжээ, ойлгодог үнэн, Бурханы талаарх мэдлэгийг нь харвал тэд энэхүү эгэл жирийн хүнийг үнэндээ хүлээн аваагүй, энэхүү эгэл жирийн хүнд Христ, Бурхан мэт хандаагүй байдаг. Бүх зүйл сайн сайхан, бүх зүйл хүссэнээр нь байх үед, Бурхан өөрсдийг нь ерөөж, гэрэлтүүлж, залж чиглүүлж, ивээж байна гэж хүмүүс мэдрэх үед, мөн хүмүүсийн Бурханаас хүлээн авдаг зүйл өөрсдийнх нь үзэл, төсөөлөлтэй нийцэх үед тэд Бурханы гэрчилсэн эгэл жирийн хүнийг хүний Бурхан хэмээн субьектив байдлаар хүлээн авч чаддаг. Гэвч энэ бүх нөхцөл байдал өөрчлөгдөх үед, Бурхан энэ бүх зүйлийг булаан авах үед, мөн хүмүүст жинхэнэ ойлголт дутагдаж, жинхэнэ биеийн хэмжээ байхгүй үед тэдний бүх зүйл илчлэгддэг бөгөөд тэдний харуулдаг зүйл нь яг үнэндээ Бурханд хандах тэдний жинхэнэ хандлага байдаг. Энэхүү жинхэнэ хандлага хэрхэн бий болдог вэ? Энэ нь хаанаас үүдэлтэй вэ? Энэ нь хүмүүсийн завхарсан зан чанар болон Бурханы талаарх мэдлэг дутагддагаас үүдэлтэй. Би яагаад ингэж хэлж байна вэ? Хүмүүст байдаг энэхүү завхарсан зан чанар нь юу вэ? (Сатанд завхруулагдсаныхаа дараа хүмүүс дотроо Бурханаас сэрэмжилж, Түүний эсрэг хаалт үүсгэдэг. Бурхан юу ч хийсэн бай, тэд үргэлж “Бурхан намайг хорлох гэж байна уу?” гэж бодлогоширдог.) Хүн, Бурхан хоёрын хоорондын харилцаа ердөө л хаалт, саад байгаа асуудал гэж үү? Тийм энгийн гэж үү? Энэ нь зүгээр нэг хаалт, саад байгаа асуудал биш; энэ нь хоёр өөр мөн чанарын асуудал юм. Хүмүүст завхарсан зан чанар байдаг—Бурханд завхарсан зан чанар байдаг уу? (Үгүй.) Тэгвэл яагаад хүн, Бурхан хоёрын хооронд үл ойлголцол байдаг вэ, яагаад хүмүүс Бурханд дайсагнадаг вэ? Шалтгаан нь юунд байна вэ? Бурханд байна уу, эсвэл хүмүүст байна уу? (Хүмүүст.) Жишээлбэл, хоёр хүн муудалцаж, хоорондоо ярихаа болилоо гэхэд, тэд ярилцсан ч гэсэн энэ нь зөвхөн өнгөцхөн байх бөгөөд зүрх сэтгэлд нь хаалт үүссэн байдаг. Энэ хаалт хэрхэн бий болдог вэ? Тэдэнд эвлэршгүй эрс тэс үзэл бодол байдаг бөгөөд хэн хэн нь үзэл бодлоосоо татгалзахыг хүсдэггүй нь нэгдэхэд саад болдог учраас бий болдог. Хүмүүсийн хоорондын хаалт ингэж үүсдэг. Гэхдээ хэрвээ бид хүн, Бурхан хоёрын харилцаанд зүгээр л хаалт байна гэж тодорхойлбол, энэ нь арай зөөлдүүлсэн, голыг нь олохгүй байгаа хэрэг биш үү? Хаалт байгаа нь үнэн боловч хэрвээ бид хүмүүсийн завхарсан зан чанарын асуудлыг тайлбарлахын тулд зүгээр л “хаалт” гэдэг үгийг ашиглавал энэ нь хэтэрхий зөөлдөнө. Яагаад гэвэл, Сатанд завхруулагдсаныхаа дараа хүмүүст сатанлаг завхарсан зан чанар, мөн чанар бий болдог бөгөөд тэдний төрөлх уг чанар нь Бурханд дайсагнадаг. Сатан Бурханд дайсагнадаг. Тэр Бурханд Бурхан шиг ханддаг уу? Түүнд Бурханд итгэх итгэл юм уу дуулгавартай байдал байдаг уу? Түүнд жинхэнэ итгэл ч, жинхэнэ дуулгавартай байдал ч байдаггүй—Сатан ийм л байдаг. Хүмүүс Сатантай адилхан; тэдэнд Сатаны завхарсан зан чанар, мөн чанар байдаг бөгөөд Бурханд итгэх жинхэнэ итгэл, дуулгавартай байдлаар мөн л дутмаг байдаг. Тэгвэл жинхэнэ итгэл, дуулгавартай байдал ийнхүү байхгүйгээс болоод хүн, Бурхан хоёрын хооронд хаалт байна гэж бид хэлж болох уу? (Үгүй.) Энэ нь ердөө л хүмүүс Бурханд дайсагнадаг гэдгийг илтгэдэг. Бурханы хийдэг зүйл хүмүүсийн таашаал, сэтгэл санааны байдал, хэрэгцээтэй нийцэж, дур сонирхлыг нь хангаж, бүх зүйлийг тэдний хувьд саадгүй, хүссэнээр нь болгох үед хүмүүс Бурханыг маш хайр татам гэж мэдэрдэг. Гэвч ийм үед Бурхан хайр татам гэх энэ мэдрэмж жинхэнэ үү? (Үгүй.) Энэ нь зүгээр л хүмүүс давуу тал олж аваад, хариуд нь хэдэн сайхан үг хэлж байгаа хэрэг; үүнийг ашиг тус хүртчихээд дараа нь сайхан аашилж буй дүр эсгэх гэдэг. Ийм нөхцөл байдалд хүмүүсийн хэлдэг үг Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийг тусгадаг уу? Бурханы талаарх энэхүү мэдлэг бодит уу, эсвэл хуурамч уу? (Хуурамч.) Энэхүү мэдлэг нь үнэнд ч, Бурханы мөн чанарт ч нийцдэггүй. Энэ нь жинхэнэ мэдлэг биш, харин хүний мэдрэмж, түргэн ууртай байдлаас үүдэлтэй төсөөлөл, үзэл юм. Энэхүү үзэл нуран унаж, ил болж, илчлэгдэх үед хүмүүс цухалддаг; энэ нь тэдний олж авахыг хүссэн бүхэн хураагдсан гэдгийг илтгэдэг. Бурхан хайр татам бөгөөд янз бүрийн байдлаар сайн гэх хүмүүсийн өмнөх ойлголтыг шүүмжилж, яллаагүй гэж үү? Энэ нь тэдний өмнө нь итгэж байсан зүйлийн яг эсрэг байдаг. Хүмүүс энэ баримтыг хүлээн авч чадах уу? (Үгүй.) Бурхан чамд юу ч өгөхгүй үед, Тэр зүгээр л чамайг Өөрийнх нь үгээр амьдарч, ярьж, үйлдэж, үүргээ гүйцэтгэж, Бурханд үйлчилж, бусадтай эвтэй найртай байх гэх мэт бүх зүйлийг Өөрийн үгийн дагуу хийлгэдэг. Чи үнэхээр Түүний үгээр амьдрах үедээ, мөн Бурханы нөр их санаа зорилгыг мэдэрч, Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж, Түүнийг дуулгавартай дагаж чадах үед чамд байгаа өө сэв багасаж, чиний мэдэрдэг Бурханы хайр татам байдал болон мөн чанар нь жинхэнэ байдаг.

Сахилгажуулалт, засалттай нүүр тулах үедээ хүмүүст Бурханы талаар үзэл, гомдол, буруу ойлголт төрдөг. Эдгээр зүйл илрэн гарах үед Бурхан хүний сэтгэлийг ойлгодоггүй гэж хүмүүст гэнэт санагдаж, Бурхан тэдний төсөөлсөн шиг тийм ч хайр татам биш юм шиг санагддаг: “Бүгд л Бурханыг хайр татам гэдэг, гэвч би яагаад үүнийг мэдэрч чаддаггүй юм бэ? Хэрвээ Бурхан үнэхээр хайр татам юм бол намайг ерөөж, тайтгаруулах ёстой шүү дээ. Намайг алдаа гаргах гэж байхад Тэр намайг ичгүүртэй байдалд оруулж, алдаа гаргуулахын оронд надад анхааруулах ёстой; намайг алдаа гаргах юм уу буруу замаар орохоос сэргийлж, алдаа гаргахаас минь өмнө эдгээр зүйлийг хийх ёстой шүү дээ!” Хүмүүс саад бэрхшээлтэй тулгарах үед ийм үзэл, бодол тэдний оюун санаанд эргэлдэж эхэлдэг. Энэ үед хүмүүс үг хэлж, үйлдэл хийхдээ нээлттэй байх нь багасдаг. Хүмүүс засалттай нүүр тулж, саад бэрхшээлтэй тулгаран сэтгэл санаа нь таагүй болох үедээ Бурхан өөрсдийг нь тийм ч их хайрлаж, нигүүлсэнгүй ханддаггүй, өөрсдийг нь тийм ч их ивээдэггүй мэт санагдаж эхэлдэг. Тэд дотроо: “Бурхан намайг хайрладаггүй юм бол би яагаад Түүнийг хайрлах ёстой гэж? Би ч бас Бурханыг хайрлахгүй” хэмээн боддог. Өмнө нь Бурхантай ярилцахдаа Бурхан юу л асууна, тэр бүхэнд нь хариулдаг, маш идэвхтэй байсан. Үргэлж илүү ихийг хэлэхийг хүсдэг, хэлэх үг нь хэзээ ч дуусдаггүй, зүрх сэтгэлдээ байгаа бүхнээ илэрхийлж, дамжуулахыг хүсдэг, Бурханы итгэлт хүн байхыг хүсдэг байв. Гэвч засалттай нүүр тулах үедээ тэд Бурханыг тийм ч хайр татам биш болсон, Бурхан өөрсдийг нь тийм ч их хайрладаггүй гэж мэдэрч, өөрсдөө ч Бурханыг хайрлахыг хүсдэггүй. Бурхан ямар нэг зүйл асуух үед тэд ердөө хааш яаш товчхон хариулж, ганц үгээр хариулдаг. Бурхан: “Сүүлийн үед үүргээ хэр сайн гүйцэтгэж байна вэ?” гэж асуувал тэд “Дажгүй дээ” гэж хариулдаг. “Ямар нэг бэрхшээл байна уу?” “Заримдаа гардаг л юм.” “Ах эгч нартайгаа эвтэй найртай хамтран ажиллаж чадаж байна уу?” гэхэд тэд дотроо: “Хмм, би өөрийгөө яая гэж байж бусадтай яаж эвтэй найртай хамтран ажиллах юм бэ?” хэмээн боддог. “Ямар нэг сул дорой байдал байна уу?” “Гайгүй ээ.” Тэд илүү үг дуугарахыг ч хүсэхгүй болж, бүхэлдээ сөрөг, гомдоллосон хандлага гаргадаг. Тэр чигтээ урам хугарч, сэтгэлээр унаж, гомдол хорсол, хэлмэгдсэн мэт мэдрэмжээр дүүрч, илүү ганц үг ч хэлэхийг хүсдэггүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл одоо сэтгэл санаа нь тааруу, байдал нь харьцангуй сэтгэлээр унасан байгаа учраас хэнтэй ч үг дуугарах хүсэлгүй байдаг. Тэднээс “Чи сүүлийн үед залбирсан уу?” гэж асуухад “Залбирахдаа нөгөө л хэдэн үгээ хэлж байгаа” гэж хариулдаг. “Сүүлийн үед чиний байдал тааруу байна; бэрхшээлтэй тулгарах үедээ үнэнийг эрж хайсан уу?” “Би бүхнийг ойлгож байгаа ч, зүгээр л эерэг болж чадахгүй байна.” “Чи Бурханы талаар буруу ойлголттой болжээ. Асуудал чинь юундаа байгааг чи харж байна уу? Ямар завхарсан зан чанар чамайг Бурханы өмнө очиход саад болж байна вэ? Юунаас болоод чи Бурханы өмнө очиж залбирахыг ч хүсэхээргүй ийм их сөрөг болчхов оо?” “Мэдэхгүй юм даа.” Энэ ямархуу хандлага вэ? (Сөрөг, сөргөлдсөн хандлага.) Зөв, өчүүхэн төдий ч дуулгавартай байдал байхгүй, харин ч гомдол, дургүйцлээр дүүрэн байна. Сүнслэг болон оюун санааны ертөнцдөө, тэд бурханыг хүмүүсийн дүрсэлдэг Будда юм уу Бодьсадвагийн дүртэй адилтгаж үздэг. Хүмүүс юу ч хийж, яаж ч амьдарсан бай, тэрхүү Будда юм уу Бодьсадвагийн дүр нь хэзээ ч ганц ч үг ганхийдэггүй, зүгээр л хүмүүсийн явуулгад дуугүй захирагддаг. Бурхан өөрсдийг нь засах ёсгүй, хор хүргэх бүр ч ёсгүй гэж тэд боддог; ямар ч буруу зүйл хийсэн бай, бурхан зөвхөн тэднийг аргадаж тайтгаруулах л ёстойгоос биш, засах, ил болгох, эсвэл илчлэх ёсгүй, мөн яавч сахилгажуулах ёсгүй гэж үздэг. Тэд өөрсдийн сэтгэл санааны байдал, зан чанарын дагуу Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэхийг хүсдэг бөгөөд дур зоргоороо аашилж, юу ч хийсэн Бурхан сэтгэл хангалуун, баяртай байж, хүлээн авах ёстой гэж боддог. Гэвч хэрэг явдал тэдний хүссэнээр болдоггүй; Бурхан ингэж үйлддэггүй. Тэгээд хүмүүс: “Хэрвээ тэр миний төсөөлснөөр үйлддэггүй юм бол бурхан мөн гэж үү? Түүний төлөө хүчин чармайлт гаргаж, зарлагадаж, золиос гаргах хэрэг байна уу? Хэрэг байхгүй бол, чин сэтгэлээ зориулах нь мунхаг хэрэг биш гэж үү?” хэмээн боддог. Тиймээс, аарьцалт, засалтын цаг болоход хүмүүсийн анхны хариу үйлдэл бол Бурханы хэлж байгаа зүйл юм уу Түүний шаардлага юу болохыг, Бурханы ил болгодог хүний асуудал, байр байдал, зан чанар юу болохыг, эсвэл хүн эдгээр зүйлийг хэрхэн хүлээн авч, хэрхэн хандаж, дуулгавартай дагах ёстойг бүтээгдсэн зүйлийн өнцгөөс сонсохгүй байх явдал юм. Тийм зүйл хүмүүсийн оюун санаанд байдаггүй. Бурхан хүмүүстэй яаж ч ярьсан, яаж ч залж чиглүүлсэн, хэрвээ Түүний өнгө аяс, ярианы хэв маяг нь хайхрамжгүй—сэтгэл санаа, өөрийгөө үнэлэх үнэлэмж, сул дорой байдлыг нь харгалзан үзээгүй—бол хүмүүст үзэл төрж, Бурханд Бурхан шиг хандахыг хүсдэггүй, бүтээгдсэн зүйл байхыг ч хүсдэггүй. Энд байгаа хамгийн том асуудал бол, Бурхан сайн цаг үеийг авчирч, бүх зүйлийг хүмүүсийн хүссэнээр болгох үед тэд бүтээгдсэн зүйл байхыг хүсдэг, гэвч Бурхан хүмүүсийг сахилгажуулж, илчлэхийн тулд, тэдэнд сургамж өгч, үнэнийг ойлгуулж, Өөрийн санаа зорилгыг мэдүүлэхийн тулд саад бэрхшээл гаргаж тавих үед—энэ үед хүмүүс тэр даруй Түүнээс нүүр буруулж, бүтээгдсэн зүйл байх хүсэлгүй болдог. Тэгвэл хүн бүтээгдсэн зүйл байхыг хүсэхгүй байх үедээ тийм үзэл бодол, тийм байр сууриас Бурханд дуулгавартай байж чадах уу? Тэд Бурханы ялгамж чанар, мөн чанарыг хүлээн авч чадах уу? Чадахгүй. Сайхан зантай, сайн байр байдалтай, урам зоригтой байх үе буюу хүмүүс Бурханы итгэмжит хүн байхыг хүсдэг тэр цаг үе нь—Бурханы бүрдүүлсэн орчинд засалттай тулгараад Түүнийг орхихыг хүсэх цаг үе болж өөрчлөгддөг, ямар их эрс өөрчлөлт билээ дээ! Энэ асуудлын үнэн мөн нь яг юу юм бэ? Хүмүүс юу мэдэх ёстой вэ? Хүн бүтээгдсэн зүйлийн хувиар Бурханд ямар хандлагаар хандах ёстойгоо мэдэх ёстой биш гэж үү? Дагаж мөрдөх хэрэгтэй зарчмууд нь юу вэ? Хүний хувьд, завхарсан хүн Бурханы өгсөн бүхэнд, Түүний бүрдүүлсэн нөхцөл байдалд яг ямар өнцөг, байр сууринаас хандах ёстой вэ? Бурхан өөрсдийг нь засахад хүмүүс ямар хандлага, арга барилаар хандах ёстой вэ? Хүмүүс ийм хэрэг явдлын талаар тунгаан бодох ёстой биш гэж үү? (Тийм.) Хүмүүс эдгээр зүйлийг эргэцүүлж, тунгаан бодох ёстой. Хүн Бурханд хэзээ, яаж хандах нь хамаагүй, үнэн хэрэгтээ тэдний ялгамж чанар өөрчлөгддөггүй; хүмүүс үргэлж бүтээгдсэн зүйл байдаг. Хэрвээ чи бүтээгдсэн зүйлийн байр суурьтайгаа эвлэрдэггүй бол энэ нь чи маш тэрслүү бөгөөд зан чанарын өөрчлөлтөд орох яагаач үгүй, Бурханаас эмээж, муугаас зайлах яагаач үгүй байна гэсэн үг. Хэрвээ чи бүтээгдсэн зүйлийн байр суурьтайгаа эвлэрсэн бол, Бурханд ямар хандлагаар хандах ёстой вэ? (Болзолгүйгээр дуулгавартай дагах.) Хамгийн наад зах нь чамд ийм нэг зүйл байх ёстой: болзолгүй дуулгавартай байдал. Энэ нь, ямар ч үед Бурханы хийдэг зүйл хэзээ ч буруу байдаггүй; зөвхөн хүмүүс л алдаа гаргадаг гэсэн үг юм. Хүн ямар ч нөхцөл байдалтай тулгарсан бай—ялангуяа саад бэрхшээлтэй тулгарах үед, мөн ялангуяа Бурхан өөрсдийг нь илчлэх юм уу ил болгох үед—хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол Бурханы үг, үйлдэл зөв үү, буруу юу гэдгийг шалгаж, шинжиж, шүүхийн оронд Бурханы өмнө ирж, өөрсдийгөө эргэцүүлж, үг, үйлдэл болон завхарсан зан чанараа шинжлэх явдал юм. Хэрвээ чи зөв байр сууриндаа байвал яг юу хийх учиртайгаа мэдэж байх ёстой. Хүмүүс завхарсан зан чанартай бөгөөд үнэнийг ойлгодоггүй. Энэ нь тийм ч том асуудал биш. Харин хүмүүс завхарсан зан чанартай, үнэнийг ойлгодоггүй мөртөө үнэнийг эрж хайхгүй хэвээр байдаг—энэ л том асуудал юм. Чи завхарсан зан чанартай, үнэнийг ойлгодоггүй учраас Бурханыг дур зоргоороо шүүж, ааш зан, дур сонирхол, сэтгэл хөдлөлөөрөө Түүнд хандаж, Түүнтэй харилцаж чадна. Гэсэн хэдий ч чи үнэнийг эрж хайдаггүй, хэрэгжүүлдэггүй бол юмс тийм ч энгийн байхгүй. Чи Бурханыг дуулгавартай дагаж чадахгүйгээр үл барам, Бурханыг буруугаар ойлгож, Бурханы талаар гомдоллож, Бурханыг яллаж, эсэргүүцэж, тэр ч бүү хэл, зүрх сэтгэлдээ Түүнийг харааж, голж, Тэр бол зөвт биш, Түүний хийдэг юм бүхэн зөв байх албагүй гэж хэлж ч мэднэ. Ийм юм хийж магадгүй чинь маш аюултай биш гэж үү? (Тийм.) Энэ нь тун аюултай. Үнэнийг эрж хайхгүй байх нь амиа алдахад хүргэж болно! Энэ нь хэдийд ч, хаана ч тохиолдох боломжтой. Үнэнийг эрж хайхгүй байх нь хэдийд ч, хаана ч амиа алдахад хүргэж болно. Чиний сэтгэл хөдлөл, шийдвэр төгс байдал, хүсэл, эсвэл эрмэлзэл одоо хэчнээн ундарч оргилж байсан ч, чи Бурханыг зүрх сэтгэлдээ хэчнээн их хайрладаг байсан ч энэ бүхэн түр зуурынх. Энэ нь яг л пастор хурим удирдаж байхдаа хоёр талаас: “Чи түүнийг нөхрөө (эхнэрээ) болгон авах уу? Өвдөх, зовох цагт ч, гамшиг, ядуурал гэх мэт ямар ч үед чи түүнтэй амьдралаа өнгөрүүлэхэд бэлэн үү?” гэж асуухтай адил юм. Хоёр тал хоёулаа нүдэндээ нулимс мэлтэлзүүлж, зүрх сэтгэл нь догдлон, бүх амьдралаа бие биедээ зориулж, нэг нэгнийхээ төлөө насан туршдаа хариуцлага хүлээхээ тангарагладаг. Тэр мөчид өгсөн эдгээр ариун тангараг юу вэ? Эдгээр нь ердөө л хүмүүсийн түр зуурын сэтгэл хөдлөл, хүсэл юм. Гэвч хоёр талд хоёуланд нь үнэхээр тийм ёс жудаг байдаг уу? Тэдэнд үнэхээр тийм хүн чанар байдаг уу? Энэ нь тодорхойгүй хэвээр үлддэг; ирэх арав, хорь, эсвэл гучин жилийн хугацаанд үнэн илчлэгдэх болно. Зарим хос гурваас таван жилийн дараа салдаг, зарим нь арван жилийн дараа, харин зарим нь гучин жилийн дараа зүгээр л харилцаагаа тасалдаг. Тэдний анхны хүсэл хаачив? Тэдний ариун тангараг яасан бэ? Тэдгээр нь аль хэдийн ор тас мартагдсан. Эдгээр ариун тангараг ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Ямар ч үүрэг гүйцэтгэдэггүй; тэдгээр нь зүгээр л хүсэл, түр зуурын сэтгэл хөдлөл бөгөөд сэтгэл хөдлөл, хүсэл нь юуг ч тодорхойлдоггүй. Хосууд үнэхээр насан туршдаа хамт байж, хамтдаа хөгшрөхийн тулд юу шаардлагатай вэ? Сайнаар яривал, хамгийн наад зах нь, хоёр хүн хоёулаа ёс жудагтай, шулуун шударга зан араншинтай байх хэрэгтэй. Илүү тодорхой хэлбэл, тэд амьдралынхаа туршид том, жижиг, сайн, муу олон зүйлтэй, гай зовлон, бүтэлгүйтэл, бэрхшээл зэрэг ихэнхдээ хүссэнээр нь байдаггүй зүйлстэй тулгарах болно. Үүний тулд хоёр тал хоёулаа жинхэнээсээ хүлээцтэй, тэвчээртэй, хайртай, санаа тавьдаг, халамжтай, хүн чанарын харьцангуй эерэг бусад зүйлтэй байх шаардлагатай бөгөөд ингэснээр замын төгсгөл хүртэл бие биеэ түшиж тулж чадна. Эдгээр чанаргүйгээр, зөвхөн тангараг, мөн гэрлэх үеийнхээ эрмэлзэл, хүсэл, уран зөгнөлдөө л найдвал тэд гарцаагүй эцсийг нь үзэж чадахгүй. Бурханд итгэх итгэлд ч мөн адил; хэрвээ хүн үнэнийг эрж хайхгүй, зөвхөн бага зэргийн урам зориг, хүсэлдээ л найдвал гарцаагүй бат зогсож чадахгүй бөгөөд Бурханыг эцсээ хүртэл яавч дагаж чадахгүй.

Хүн сэтгэл санааны байдалдаа найдахгүйгээр, мөн сэтгэл санааны байдал юм уу нөхцөл байдлын нөлөөнд автахгүйгээр хэрхэн Бурханд итгэж, Түүнийг дагаж чадах вэ? Үүнд яг яаж хүрэх вэ? Бурханд итгэх хамгийн наад захын шаардлага юу вэ? Үнэнийг хайрлаж, үнэнийг эрж хайх хандлагатай байхыг шаарддаг. Зарим хүн: “Шийдвэр төгс байж, тангараг өргөх нь чухал уу?” гэж асуудаг. Эдгээр нь зайлшгүй шаардлагатай боловч итгэлийн үе шатаас хамаардаг. Хэрвээ хүн итгээд эхний нэг, хоёр жил болж байгаа бол эдгээр зүйлгүйгээр урам зоригийг нь бадраах боломжгүй. Урам зориггүй бол Бурханд итгэж эхэлж буй хүн хайнга болж, эрэлхийлэлдээ тийм ч хичээнгүй биш, бас ухарч няцахгүй, зүгээр л өөрөөс нь шаардсан юуг ч хамаагүй хийдэг. Ийм хүн ахиц дэвшил гаргахад хэцүү байдаг бөгөөд тэдэнд тодорхой хандлага дутагддаг. Тийм учраас шинэ итгэгчдэд ийм урам зориг хэрэгтэй. Энэхүү урам зориг нь хүнд олон эерэг зүйлийг авчирч, үнэн, үзэгдэл болон Бурханы ажлын зорилгыг хурдан ойлгож, хурдан суурь тавих боломжийг олгодог. Түүнчлэн, хүмүүс идэвхтэй, урам зоригтойгоор өөрсдийгөө зарлагадаж, төлөөс төлөх үедээ үнэн-бодит байдалд илүү хурдан ордог. Эхэндээ хүнд энэ урам зориг хэрэгтэй бөгөөд шийдвэр, эрмэлзэлтэй байх ёстой. Гэвч Бурханд итгээд гурваас дээш жил болсны дараа урам зоригийн үе шатандаа л байгаад байвал аюултай байж магадгүй. Энэ аюул юунд оршдог вэ? Хүмүүс Бурханд итгэх итгэл болон зан чанарын өөрчлөлтийн хэрэг явдалд үргэлж өөрсдийн төсөөлөл, үзэлд үндэслэн ханддаг. Тэд өөрсдийн төсөөлөл, үзэлд үндэслэн Бурханыг танин мэдэж, Түүний ажил болон хүмүүст тавьдаг Түүний шаардлагын талаар ойлголттой болохыг оролддог. Ийм хүмүүс үнэн-бодит байдалд орж, эсвэл Бурханы санаа зорилгыг ойлгож чадах уу? (Үгүй.) Хэрвээ хүн үнэнийг ойлгож чадахгүй бол асуудал үүсдэг. Бурханд итгэдэг хэрнээ бүхий л амьдралаа тав тухтай орчинд, үргэлж нигүүлсэл, ерөөл дунд амьдардаг хүн байдаг уу? Үгүй, эрт орой хэзээ нэгэн цагт хүн бүр бодит амьдралтай болон Бурханы тэдэнд бүрдүүлж өгсөн янз бүрийн нөхцөл байдалтай нүүр тулах ёстой. Чи эдгээр өөр өөр нөхцөл байдалтай тулгарч, бодит амьдрал дахь янз бүрийн асуудалтай нүүр тулах үед чиний урам зориг ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ? Энэ нь чамайг биеэ барих, төлөөс төлөх, зовлон туулахад л хөтөлж чадахаас биш, үнэнийг юм уу Бурханы санаа зорилгыг ойлгоход чамайг хөтөлж чадахгүй. Гэвч хэрвээ чи үнэнийг эрж хайж, үнэнийг ойлговол өөр байх болно. Юугаараа өөр вэ? Чи үнэнийг ойлгож, эдгээр нөхцөл байдалтай тулгарах үедээ урам зориг юм уу үзэлдээ үндэслэн тэдгээрт хандахаа больдог. Ямар ч зүйлтэй тулгарсан чи хамгийн түрүүнд Бурханы өмнө ирж, үнэн-зарчмыг олохын тулд эрж хайж, залбирдаг. Тэгээд чи дуулгавартай болж, ийм ухамсар, хандлагатай болж чадна. Энэ хандлага, ухамсар нь нэн чухал юм. Тодорхой нэг шалгалтын үеэр чи юу ч олж авахгүй, үнэн рүү тийм ч гүнзгий орохгүй, үнэн-бодит байдал яг юу болохыг ойлгохгүй байж болно. Гэвч энэ шалгалтын үеэр, ийм дуулгавартай ухамсар, хандлагатай байх нь бүтээгдсэн зүйлийн хувиар хүмүүс Бурханы өмнө хамгийн хэвийн, зүй зохистой байхын тулд хэрхэн үйлдэж, юу хийх ёстойг үнэхээр туулах боломжийг чамд олгодог. Хэдийгээр чи Бурханы санаа зорилгыг ойлгохгүй, эсвэл ийм орчин нөхцөлд Бурхан чамайг юунд хүрээсэй, юу олж аваасай гэж хүсэж байгааг яг таг мэдэхгүй байж болох ч, Бурханыг болон ийм нөхцөл байдлыг дуулгавартай дагаж чадна гэдгээ чи мэдэрдэг. Чи зүрх сэтгэлийнхээ угаас Бурханы чамд бүрдүүлж өгсөн орчин нөхцөлийг хүлээн авч чадна. Бүтээгдсэн зүйлийн зохих байр сууриа хадгалж, Бурханд тэрсэлж, Түүнийг эсэргүүцээгүй гэдгээ чи мэдэрч, зүрх сэтгэл чинь амар амгалан байдаг. Амар амгалан байхын зэрэгцээ тэнгэр дэх Бурханд найдах чиний найдлага тодорхойгүй биш бөгөөд газар дээрх Бурханаас хөндийрч, Түүнийг голох мэдрэмж чамд төрдөггүй. Харин ч зүрх сэтгэлийн чинь угаас арай илүү эмээх сэтгэл, мөн арай илүү дотно мэдрэмж төрдөг. Үүнийг хар даа, үнэнийг эрж хайдаг, дуулгавартай байж чаддаг хүн болон урам зоригтоо найдаж, бага зэргийн шийдвэртэй л байдаг хүний хоорондох ялгаа их үү? Ялгаа нь асар их. Урам зоригтоо найдаж, зөвхөн шийдвэртэй л байдаг хүн нөхцөл байдалтай тулгарах үедээ эсэргүүцэж, маргалдаж, гомдоллож, хэлмэгдсэн мэт санагдана. Тэд: “Бурхан яагаад надад ингэж хандаж байгаа юм бэ? Би залуухан байхад Бурхан яагаад намайг аргаддаггүй юм бэ? Бурхан яагаад миний өнгөрсөн ололт амжилтыг тооцдоггүй юм бэ? Яагаад намайг шагнаж урамшуулахын оронд шийтгэдэг юм бэ? Би ийм залуухан байж юугаа мэдэх вэ дээ? Гэртээ байхад эцэг эх минь ч надад хэзээ ч ингэж хандаж байгаагүй; тэд намайг амин эрдэнэ, бяцхан үрээ гэж нандигнан хайрладаг байсан. Бурханы гэрт ирээд би их том болсон байхад Бурхан надад ингэж хандах нь хэтэрхий тоомжиргүй байгаа хэрэг биш үү!” хэмээн бодож магадгүй. Эдгээр нь тэдний гаргадаг гажууд үндэслэл юм. Ийм гажууд үндэслэл хэрхэн үүсдэг вэ? Хэрвээ хүн үнэнийг эрж хайж, ойлгодог бол тэдэнд эдгээр гажууд үндэслэл байсаар байх уу? Хэрвээ хүн үүргээ хэвийн гүйцэтгэж байхдаа эдгээр үнэнийг ойлгож, мэддэг бол нөхцөл байдалтай тулгарах үедээ ийм гомдол, адгуу байдал тээсээр байж чадах уу? (Үгүй.) Тэд гарцаагүй ингэж ярихгүй. Харин ч тэд өөрсдийгөө жирийн нэг бүтээгдсэн зүйл гэж үзэн Бурханы өмнө ирж, нас, хүйс, зэрэг зиндаа, байр суурийг үл харгалзан, Бурханы үгийг зүгээр л дуулгавартай дагаж, сонсох болно. Хүмүүс Бурханы хэлдэг үг болон Түүний шаардлагыг сонсож чаддаг болох үедээ зүрх сэтгэлдээ дуулгавартай байдалтай болдог. Хүн ухамсартайгаар дуулгавартай байж чадах үед, тэдэнд дуулгавартай хандлага байх үед тэд сэтгэл санааны байдал юм уу сэтгэл хөдлөлдөө найдалгүйгээр, Бурханыг хайрлах хайр, дуулгавартай байдал, Түүнээс эмээх сэтгэлтэйгээр үнэхээр бүтээгдсэн зүйлийн байр сууринд зогсдог. Эдгээр нь хүмүүс засалттай нүүр тулах үеийн зарим хариу үйлдэл юм. Гол хариу үйлдэл нь юу вэ? Тэдэнд таагүй санагдаж, цухалдаж, хэлмэгдсэн мэт санагдаж, тайтгарах хэрэгтэй болдог. Тэд тайтгарал юм уу халуун дулаан байдал мэдрэхгүй үедээ зүрх сэтгэлдээ Бурханы талаар гомдол, буруу ойлголт тээж эхэлдэг. Тэд цаашид Бурханд залбирахыг хүсдэггүй бөгөөд зүрх сэтгэлийн гүндээ Бурханыг орхих талаар бодож, Түүнээс—тэнгэр дэх Бурхан болон газар дээрх Бурханы аль алинаас нь—хөндийрөхийг хүсдэг. Зарим хүн, хэрвээ Би тэднийг бага зэрэг засвал, дараа уулзахдаа Надаас зайлсхийж, Надтай харилцахыг хүсдэггүй. Ихэвчлэн, засуулаагүй үедээ тэд үргэлж Миний эргэн тойронд байж, цай барьж, Надад ямар нэг зүйл хэрэгтэй эсэхийг асууж, сэтгэл санаа нь аятайхан, хичээнгүй, яриасаг байж, Бурхантай ойр дотно харилцаатай байдаг. Гэвч засуулмагцаа тэд урьдынх шигээ байхаа больдог—тэд цай барьж, мэндчилэхээ больдог бөгөөд хэрвээ Би тэднээс хэдэн асуулт илүү асуувал тэд зүгээр л яваад өгдөг, дахиж харагддаггүй.

Өмнө нь эх газрын Хятадад байхдаа Би зарим ах эгч нарын гэрт амьдарч байсан. Энэ хүмүүсийн зарим нь муу хүн чанартай, зарим нь шинэ итгэгч, зарим нь анх уулзахад л маш олон үзэл тээж, үнэнийг ойлгодоггүй байсан, харин зарим нь үнэнийг огт эрэлхийлдэггүй байв. Энэ хүмүүс завхралаа харуулахыг хараад Би тэднийг засаж чаддаггүй байв; Би зөөлөн, эвтэйхэн ярих хэрэгтэй болдог байсан. Хэрвээ чи тэднийг үнэхээр засвал тэд үзэл, тэрслүү байдалтай болох тул чи тэднийг аргадаж, зөвшилцөж, тэднийг залж чиглүүлэхийн тулд үнэнийг илүү их нөхөрлөх хэрэгтэй болно. Хэрвээ зөвшилцөхгүй, нөхөрлөхгүйгээр шууд шаардлага тавивал яавч бүтэхгүй. Жишээ нь, чи: “Энэ хоол жаахан хэтэрхий давстай болчхож; дараагийн удаа арай сул давстай хийгээрэй. Хэт их давс идэх нь эрүүл мэндэд муу. Бурханд итгэдэг хүмүүсийн хувьд эрүүл ухаанаар хандаж, мунхаг байж болохгүй; эерэг зүйлсийг хүлээн авах ёстой. Хэрвээ чи надад итгэхгүй байвал хэт их давс бөөрөнд хэрхэн нөлөөлдөг талаар Хятадын уламжлалт анагаах ухааны эмчээс асууж болно шүү дээ” гэж хэлж болно. Ийм арга барилыг тэд хүлээж авна. Гэвч хэрвээ чи: “Энэ хоол ямар их давстай юм бэ, чи хүн давсалж алах нь уу? Яагаад үргэлж ингэж их давстай хийдэг юм бэ? Хэтэрхий давстай болохоор идэхийн арга алга! Чи яаж ийм мунхаг байж чаддаг байна аа? Дараа дахиж битгий ингэж их давстай хийгээрэй!” гэж хэлбэл бүтэхгүй. Дараагийн хоолондоо тэд огт давс хийхгүй байж мэднэ. Тэгээд чамайг: “Энэ яагаад ийм сул амттай байгаа юм бэ?” гэхэд “Сул байна аа? Чи хэтэрхий давстай байна гэж хэлээ биз дээ? Хэт их давс бөөрөнд муу, тийм болохоор огт давс хийхгүй байх нь дээр биш гэж үү? Тэгвэл бөөрөнд муугаар нөлөөлөхгүй” гэдэг. Хэт хатуу ширүүн байвал бүтэхгүй; зөвшилцөж, аргадах хэрэгтэй. Олон хүн нэлээд төвөгтэй байдаг; тэдэнтэй ярихдаа ярих арга барил, хэзээ ярихдаа анхаарч, мөн сэтгэл санааг нь бодолцох ёстой—зөвшилцөх хэрэгтэй болдог. Заримдаа, санамсаргүйгээр жаахан хатуухан дуугарчихвал тэднийг гомдоож мэднэ, тэгээд тэд дотроо эсэргүүцэж магадгүй. Өнгөн дээрээ сүртэй зүйл биш мэт харагдаж болох ч, дотроо бол өөр байдаг. Ердийн үед, ямар нэг зүйл хийхийг гуйхад чинь тэд тэр даруй хийдэг ч, хэрвээ сэтгэлийг нь гомдоовол тэд юм хийхдээ урам зориггүй болж, хойргошиж, огтхон ч хүсэлгүй болдог. Тэд: “Сэтгэл санаа муу байхад би чамд яаж аятайхан хандах юм бэ? Сэтгэл санаа аятайхан үедээ би арай аятайхан хандана, харин муу үед бол аргацаах төдийд л хангалттай” гэж хэлдэг. Энэ ер нь ямар гээч зүйл вэ? Хүмүүстэй харьцах хэцүү биш гэж үү? (Тийм.) Хүмүүс яг л ийм, эрүүл ухаанаар ойлгохын аргагүй, ямар ч учир зүйгүй байдаг. Дараа нь тэд өөрсдийгөө эргэцүүлэх үедээ толгой бөхийж, нүглээ улайж, гашуунаар уйлж болох ч, дахин ийм хэрэг явдалтай тулгарч, засуулах үедээ яг л адилхан хариу үйлдэл үзүүлдэг. Энэ үнэнийг эрж хайдаг хүн мөн үү? (Үгүй.) Энэ ямар төрлийн хүн бэ? Ийм хүн дур зоргоороо бөгөөд үнэнийг огт хүлээн авдаггүй. Энэ бол хүмүүс засалттай нүүр тулах болон саад бэрхшээлтэй тулгарах үедээ Бурханд ханддаг хандлага юм. Товчхондоо, тэд дуулгавартай биш, үнэнийг хүлээн авч чаддаггүй бөгөөд гомдох үедээ адгуу байдлаараа Бурханд ханддаг. Энэ ноцтой асуудал биш гэж үү? Би зарим хүнтэй тааралдах үед, тэднийг засахаас ч өмнө, зүгээр л гараад байгаа асуудлын талаар ярихад царай нь барайж, уцаартай дуугарч, муухай хандлага гаргаж, тэр ч байтугай юм шиддэг. Чи тэдэнд ний нуугүй хэлж болохгүй; тойруугаар, эвтэйхэн ярих хэрэгтэй болдог. Би хүмүүс шиг тэгж тойруугаар ярьж чадах уу? Чи хүлээн авч чадах эсэхээс үл хамааран, Би үнэнийг хэлэх ёстой—Бурханы гэрт аливааг үнэн-зарчмын дагуу хийх ёстой. Зарим хүн засуулах үедээ гаднаа ямар ч хариу үйлдэл үзүүлдэггүй хэрнээ дотроо уруу царайлдаг. Ийм хүн үүргээ сайн гүйцэтгэж чадах уу? (Үгүй.) Хэрвээ тэд үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй, байнга алдаа гаргаад байвал чуулган тэднийг зарчмын дагуу шийдвэрлэх ёстой.

2. Мөшгөгдөж, толгой хоргодох газаргүй байх үед нь Христэд хандах тэдний зан авир

Эх газрын Хятадад Бурханд итгэж, Түүнийг дагах нь өдөр бүр аюултай байдаг. Энэ нь онцгой хахир хатуу орчин нөхцөл бөгөөд хүн хэзээ ч баривчлагдаж магадгүй. Та нар бүгд мөшгөгдөх орчин нөхцөлийг туулж үзсэн—Би ч бас адилхан биш гэж үү? Та бид ижил орчин нөхцөлд амьдарсан, тиймээс тэр орчинд Би байнга Өөрийгөө нууж хаахаас зайлсхийх аргагүй байв. Өдөрт хоёр, гурван удаа байрлаж буй газраа солих үе байсан; бүр санаанд оромгүй газарт очих үе ч байлаа. Хамгийн хэцүү үе нь Надад очих газар огт байхгүй байсан үе юм—Би өдөр нь цуглаан хийгээд, шөнө нь хаана аюулгүй байхыг мэддэггүй байв. Заримдаа арайхийн нэг газар олсон ч маргааш нь явах хэрэг гардаг байсан, учир нь агуу улаан луу мөшгөсөөр дөхөж ирдэг байлаа. Бурханд үнэн голоосоо итгэдэг хүмүүс ийм дүр зургийг хараад юу гэж боддог вэ? “Бурхан хүмүүсийг аврахын тулд бие махбодтой болж газар дээр ирсэн нь Түүний төлсөн төлөөс билээ. Энэ бол Түүний туулсан зовлонгуудын нэг бөгөөд ‘Үнэгэнд нүх, шувуудад ч үүр бий; гэтэл хүний Хүү толгой хоргодох газаргүй байна’ (Матай 8:20) хэмээх Түүний үгийг зэгсэн биелүүлж байна. Энэ нь үнэхээр тийм бөгөөд бие махбодтой болсон Христ хүнтэй л адил ийм зовлонг биеэр туулдаг” гэж боддог. Бурханд үнэн голоосоо итгэдэг бүх хүн хүнийг аврах Түүний ажил ямар их хэцүү бэрх болохыг харж чаддаг бөгөөд үүнийх нь төлөө тэд Бурханыг хайрлаж, хүн төрөлхтний төлөө төлсөн төлөөсөнд нь Түүнд талархана. Хүн чанар нь онцгой муу, хорон санаатай, үнэнийг туйлаас голдог хүмүүс, мөн ердөө сониуч зангийн улмаас юм уу гайхамшгийг харахыг хүссэндээ Христийг дагадаг хүмүүс ийм дүр зургийг хараад ингэж боддоггүй. Тэд дотроо: “Чи байх газаргүй болсон гэж үү? Чи хүмүүсийг аврах ажил хийж байгаа бурхан мөртөө өөрийгөө ч аварч чадахгүй, маргааш хаана байхаа ч мэдэхгүй байна. Одоо чамд толгой хоргодох газар ч алга—би яаж чамд итгэж, чамайг дагах юм бэ?” хэмээн боддог. Нөхцөл байдал хэдий чинээ амь өрссөн байна, төдий чинээ тэд дотроо баярлаж, “Ашгүй дээ, би бүхнийг бүрмөсөн хаяагүй байсан юм; ашгүй дээ, би ухрах зам үлдээсэн байсан юм. Харж байна уу? Чи одоо орон гэргүй боллоо шүү дээ! Чамайг ийм байдалд хүрнэ гэдгийг би мэдэж байсан—чамд толгой хоргодох газар алга, бүр чамд хоргодох газар олж өгөхөд туслах хэрэг надад гарч байна” гэж боддог. Тэд илчлэгдсэн байгаа биз дээ? Хэрвээ ийм хүмүүс Эзэн Есүс цовдлогдож буй дүр зургийг харсан бол яаж авирлах байсан бэ? Эзэн Есүс загалмайгаа үүрээд Голгота руу явж байх үед ийм хүмүүс хаана байсан бэ? Тэд Түүнийг үргэлжлүүлэн дагаж чадах байсан уу? (Үгүй.) Тэд Бурханы ялгамж чанар, Түүний мөн чанар, тэр ч бүү хэл Түүний оршин тогтнолыг үгүйсгэсэн. Тэд зугтаж, амиа бодохоор явж, Бурханыг дагахаа больсон. Өмнө нь хэчнээн олон номлол сонссон байлаа ч тэр бүхэн зүрх сэтгэлээс нь арчигдаж, ор мөргүй алга болсон. Тэд нүднийхээ өмнө харсан бүхнийг бодит бөгөөд хүнээс гаралтай, Бурхантай ямар ч хамаагүй гэж итгэсэн. Тэд: “Энэ хүн бол зүгээр л хүн; бурханы ялгамж чанар юм уу мөн чанар түүнд хаана нь байна вэ? Хэрвээ тэр бурхан байсан бол Сатанд мөшгөгдөж, толгой хоргодох газаргүй, орогнох газаргүй ингэж нуугдаж, өөрийгөө далдлах байсан гэж үү? Хэрвээ тэр бурхан байсан бол мөшгөгдөх үедээ хүн бүрийн нүдэн дээр хувирч, алга болон, хэн ч өөрийг нь харж чадахгүй болгож, өөрийгөө яаж харагдахгүй болгохыг мэддэг байх ёстой—тэр л бурхан шүү дээ!” гэж бодсон. Эх газрын Хятадын аюултай орчин нөхцөлд зарим ах эгч Намайг гэрт нь очсоныг хараад аюулыг сөрөн Намайг гэртээ байлгаж, хамгаалж байсан бол зарим нь зугтаж, ор мөргүй алга болсон. Зарим нь бүр хөндлөнгөөс ажиглан, баяртайгаар харж байв. Энэ хүмүүс хэн бэ? Тэд бол үл итгэгчид, антихристүүд юм. Христ нэг хотоос нөгөө хот руу мөшгөгдөж байгааг хараад энэ хүмүүс энэ нөхцөл байдлыг хэрхэн хүлээж авсан бэ? Тэд үүнийг хэрхэн ойлгосон бэ? “Христ ч бас аюулд орлоо. Хэрвээ тэр баривчлагдвал чуулганы ажил бадарч, бурханы гэрийн ажил зогсоно. Энэ нь бурханы гэрчилсэн зүйл буруу гэдгийг—энэ нь бурханаас бус, хүнээс ирсэн гэдгийг батлах болно. Би хурдхан харьж өөрийнхөөрөө амьдарсан нь дээр; би баяжихаар явлаа!” Энэ бол антихристийн зан авир юм. Христ нуугдах газаргүй, толгой хоргодох газаргүй мөшгөлттэй нүүр тулах үед тэд Бурхантай хамт зовж шаналахаар зүрх сэтгэлээрээ нэгдэж, ийм орчин нөхцөлд Түүнтэй хамт чуулганы ажлыг үргэлжлүүлэхийн оронд Түүнийг харж, шоолдог хөндлөнгийн ажиглагчид болсон. Тэд бүр сүйтгэж, саад болж, үймээн дэгдээхээр бусдыг өдөөн турхирсан бөгөөд цаашлаад, зарим хүн Намайг нуугдах газаргүй, суурьших газаргүй байхыг хараад үүнийг далимдуулан чуулганы ажлыг үймүүлж, Бурханы гэрийн өмч хөрөнгийг булаан авсан. Энэ нь Есүсийг цовдлогдох үед олон үл итгэгч, антихрист: “Чуулган сүйрлээ, бурханы ажил баларлаа, Сатан бүрмөсөн устгалаа. Бид хурдхан зугтаж, эд зүйлсийг нь хувааж авсан нь дээр!” гэж бодсонтой яг адил юм. Ямар ч нөхцөл байдалтай тулгарсан бай, эдгээр үл итгэгч, антихрист үргэлж харгис зан чанараа харуулж, үл итгэгчдийн үнэн нүүр царайг илчилдэг. Чуулганд өчүүхэн төдий асуудал гарах юм уу таагүй нөхцөл байдалтай тулгарах үед тэд шууд л зугтахыг хүсдэг бөгөөд ах эгч нар бүгд тарж бутран, ухарч няцан, Христийг дагахаа болиосой гэж тэсэж ядан хүлээдэг. Тэд энэ урсгалыг буруу байгаасай, Бурханы ажил дуусалгүй үлдээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсдэг. Энэ бол антихристүүдийн үнэн нүүр царай юм. Энэ бол ийм нөхцөл байдалтай тулгарах үед Христэд хандах антихристүүдийн хандлага юм.

3. Христийн талаар үзэл бий болох үеийн тэдний зан авир

Өөр нэг зүйл бол бие махбодтой болсон Бурханы махбодын талаар үзэлтэй байх үеийн антихристүүдийн илрэл юм. Жишээ нь, тэд бие махбодтой болсон Бурхан зарим нэг маш хүн шиг зүйл хийж, хэлэхийг хараад, өчүүхэн төдий ч бурханлаг чанарыг олж хардаггүй бөгөөд зүрх сэтгэлийнхээ угаас эсэргүүцэж, үзэлтэй болж, яллаж, “Би түүнийг яаж ч харсан, тэр хүн бурхан шиг санагдахгүй байна; зүгээр л эгэл жирийн хүн шиг харагдаж байна. Хэрвээ тэр хүн шиг юм бол бурхан байж чадах уу? Хэрвээ тэр хүн юм бол түүнийг ингэж дагах нь дэндүү мунхаг хэрэг биш гэж үү?” хэмээн боддог. Тэд Христийн үг, үйлдлийн талаар, Христийн амьдралын хэв маяг, Түүний хувцаслалт, гадаад байдал, тэр ч байтугай Түүний ярих хэв маяг, өнгө аяс, үгийн сонголт гэх мэт зүйлийн талаар үзэлтэй болдог—тэд энэ бүхний талаар үзэлтэй болж чадна. Эдгээр үзэл бий болох үед тэдгээрт хэрхэн ханддаг вэ? Тэд эдгээр бодлыг өвөрлөж, бодохоо больдоггүй бөгөөд эдгээр үзлээс зуурах нь гол түлхүүрийг атгахтай адил гэж итгэдэг. Энэхүү “түлхүүр” яг цагаа олж ирлээ, эдгээр үзэлтэй болмогц барьцтай болж, барьцтай болсон цагт зохицуулахад амархан болно гэж тэд боддог. Антихристүүд ингэж л боддог; тэд үзэлтэй байна гэдэг нь барьцтай байхтай адил гэж үздэг бөгөөд ингэснээр тэд Христийг хэзээ ч, хаана ч үгүйсгэж, бие махбодтой болсон Бурханы махбод нь Бурханы мөн чанарыг агуулдаг гэх баримтыг үгүйсгэж чадна. Зарим хүн: “Антихристүүд яагаад ийм санаа зорилго өвөрлөдөг юм бэ?” гэж асуудаг. Надад хэл дээ, антихристүүд, Сатаны бүлэглэлийнхэн Бурханы ажил амжилттай дуусаасай гэж найддаг уу, үгүй юу? (Найддаггүй.) Тэд яагаад үүнд найддаггүй вэ? Үүнийг юунаас харж болох вэ? Антихристүүд төрөлхийн үнэнийг зэвүүцдэг бөгөөд Бурханы илэрхийлсэн бүх үг бол үнэн тул тэд зүрх сэтгэлдээ үүнийг нэвт шувт жигшиж, сонсох юм уу хүлээн авахыг хүсдэггүй. Хүн төрөлхтөнд хандсан Бурханы ил болгож, шүүсэн үгс нь эдгээр антихрист, ёрын муу хүний хувьд яллалт бөгөөд тэдний хувьд эдгээр үг нь яллалт, шүүлт, хараал тул тэдгээрийг сонсох үедээ таагүй, тухгүй болдог. Тэд зүрх сэтгэлдээ юу гэж боддог вэ? “Энэ бурханы хэлж буй бүх үг намайг шүүж, яллаж байна. Над шиг хүн аврагдаж чадахгүй бололтой; би бол таягдан хаягдаж, гологддог төрлийн хүн. Надад аврагдах найдвар байхгүйгээс хойш, бурханд итгэх ямар хэрэг байна вэ? Гэвч баримт гэвэл тэр бурхан хэвээрээ л байна, тэр бол маш олон үг хэлж, маш олон дагагчтай болсон бие махбодтой болсон бурхан билээ. Би үүнийг яах ёстой вэ?” Энэ хэрэг явдал тэднийг түгшээдэг; хэрвээ тэд ямар нэг зүйл олж авч чадахгүй бол бусдыг ч бас олж аваасай гэж хүсдэггүй. Хэрвээ өөрсдөө чадахгүй байхад бусад нь олж авч чадвал тэд маш ихээр үзэн ядаж, дургүйцдэг. Бие махбодтой болсон Бурхан нь Бурхан биш байгаасай, Түүний хийдэг ажил хуурамч бөгөөд Бурханы хийсэн ажил биш байгаасай гэж тэд найддаг. Хэрвээ ийм байсан бол тэд дотроо тайвширч, асуудал уг үндсээрээ шийдвэрлэгдэх байв. Тэд дотроо: “Хэрвээ энэ хүн бие махбодтой болсон бурхан биш байсан бол, түүнийг дагадаг хүмүүс хууртагдаж байна гэсэн үг биш үү? Хэрвээ тийм байсан бол эрт орой хэзээ нэгэн цагт энэ хүмүүс тарж бутрах байсан. Хэрвээ тэд тарж бутран, хэн нь ч юу ч олж аваагүй бол би юу ч олж аваагүйгээ мэдээд санаа амарч, тайвширч чадна биз дээ?” гэж боддог. Энэ бол тэдний сэтгэлгээ юм; тэд юу ч олж авч чадахгүй тул бусдыг ч бас юу ч битгий олж аваасай гэж хүсдэг. Бусдыг ямар нэг зүйл олж авахаас сэргийлэх хамгийн сайн арга бол Христийг, Христийн мөн чанарыг, Христийн хийсэн ажлыг, Христийн хэлсэн бүх үгийг үгүйсгэх явдал юм. Ингэснээр тэд яллагдахгүй бөгөөд юу ч олж авахгүй гэдэгтэйгээ эвлэрч, сэтгэл амарч, энэ хэрэг явдалд цаашид санаа зовох шаардлагагүй болно. Энэ бол антихристүүд шиг хүмүүсийн уг чанар-мөн чанар юм. Тэгвэл тэдэнд Христийн талаар үзэл байдаг уу? Үзэлтэй болох үедээ тэд үүнийгээ шийдвэрлэдэг үү? Тэд үүнийгээ орхиж чадах уу? Тэд чадахгүй. Тэдний үзэл хэрхэн бий болдог вэ? Тэд үзэлтэй болох амархан: “Чамайг ярих үед би чиний үгийн цаадах сэдэл, хаанаас гаралтайг ойлгохыг хичээн чамайг шинждэг. Тэдгээр нь чиний сонссон юм уу сурсан зүйл үү, эсвэл хэн нэгэн чамд ингэж хэлэхийг зааварласан уу? Хэн нэгэн чамд мэдээлсэн үү, гомдол гаргасан уу? Чи хэнийг ил болгож байгаа юм бэ?” гэдэг. Тэд ийм маягаар шинждэг. Тэд үнэнийг ойлгож чадах уу? Тэд хэзээ ч үнэнийг ойлгож чадахгүй; тэд зүрх сэтгэлдээ үүнийг эсэргүүцдэг. Тэд үнэнийг зэвүүцэж, эсэргүүцэж, үзэн яддаг бөгөөд ийм уг чанар-мөн чанартайгаар номлол сонсдог. Онол болон хоосон сургаалаас гадна тэдний цуглуулдаг бүхэн нь ердөө л үзэл байдаг. Ямар үзэл вэ? “Христ ингэж ярьдаг, заримдаа бүр хошигнодог; энэ нь сүсэг бишрэлтэй биш байна! Тэр заримдаа ёгт үг хэлдэг; энэ нь нухацтай биш байна! Түүний яриа уран цэцэн биш; тэр өндөр боловсролгүй байна! Заримдаа тэр тунгааж, бодож байж үгээ сонгох хэрэгтэй болдог; тэр их сургуульд сураагүй биз дээ? Заримдаа түүний яриа тодорхой нэг хүнийг онилдог—хэнийг тэр вэ? Хэн нэгэн гомдол гаргасан юм уу? Хэн байсан бэ? Христ ярихдаа яагаад үргэлж намайг шүүмжилдэг юм бэ? Тэр өдөржин намайг харж, ажигладаг юм уу? Тэр өдөржин хүмүүсийн талаар тунгаан боддог юм уу? Христ зүрх сэтгэлдээ юу бодож байна вэ? Бие махбодтой болсон бурханы яриа тэнгэр дэх бурханы эргэлзээгүй эрх мэдэлтэй, аянга мэт дуу хоолойтой адил сонсогдохгүй байна—түүний харуулж буй зүйл яагаад ийм хүнийх шиг санагдана вэ? Би түүнийг яаж ч харсан, тэр зүгээр л хүн байна. Бие махбодтой болсон бурханд ямар нэгэн сул тал бий юу? Тэр зүрх сэтгэлдээ хүмүүсийг үзэн яддаг уу? Түүнд хүмүүстэй харилцах ертөнцийн гүн ухаан байдаг уу?” Эдгээр үзэл арвин их биш гэж үү? (Тийм.) Антихристүүдийн бодол санаа үнэнтэй ямар ч хамаагүй зүйлсээр дүүрэн байдаг, бүгд Сатаны сэтгэлгээ, логикоос, Сатаны ертөнцийн гүн ухаанаас улбаатай. Зүрх сэтгэлийнхээ угаас тэд хорон муу байдлаар бялхаж, үнэнийг зэвүүцдэг байдал болон зан чанараар дүүрэн байдаг. Тэд үнэнийг эрж хайх юм уу олж авахаар бус, харин Бурханыг шинжихээр ирдэг. Тэдэнд хэзээ ч хамаагүй, хаана ч хамаагүй үзэл төрж болох бөгөөд тэднийг ажиглаж байхад нь, шинжиж байхад нь үзэл бий болдог. Тэдний үзэл нь шүүж, яллах үед нь бүрэлддэг бөгөөд зүрх сэтгэлдээ эдгээр үзлээсээ тас зуурдаг. Тэднийг бие махбодтой болсон Бурханы хүн талыг нь ажиглах үед нь үзэл төрдөг. Бурханлаг талыг нь харах үедээ тэд сониучирхаж, гайхширдаг бөгөөд энэ нь ч бас үзэл төрөхөд хүргэдэг. Христэд болон бие махбодтой болсон Бурханы махбодод хандах тэдний хандлага нь дуулгавартай, зүрх сэтгэлийнхээ угаас чин сэтгэлээсээ хүлээн авсан хандлага байдаггүй. Харин ч тэд Христийн эсрэг талд зогсож, Түүний харц, бодол санаа, байдал төрхийг ажиглаж, шинждэг, тэр ч бүү хэл Христийн нүүрний хувирал бүрийг ажиглан шинжиж, ярианы өнгө аяс, дууны өнгө, үгийн сонголт бүрийг, мөн Христийн ярианд юуг дурдаж байгаа гэх мэтийг сонсдог. Антихристүүд Христийг ийм маягаар ажиглаж, шинжих үедээ Христийг өөрсдийнхөө Бурхан хэмээн хүлээн авч, Христийг өөрсдийнхөө үнэн хэмээн хүлээн авч, амиа болгохын тулд үнэнийг эрж хайж, ойлгохыг зорьсон хандлагатай байдаггүй. Харин ч эсрэгээрээ, тэд энэ хүнийг шинжиж, Түүнийг нэвт шувт шинжиж, ухаарч ойлгохыг хүсдэг. Тэд юуг ухаарч ойлгохыг хичээж байна вэ? Тэд энэ хүн Бурхантай юугаараа төстэй байгааг шинждэг бөгөөд хэрвээ Тэр үнэхээр Бурхантай төстэй байвал тэд Түүнийг хүлээн авна. Хэрвээ тэд Түүнийг яаж ч шинжсэн Бурхан шиг санагдахгүй бол тэд энэ бодлоосоо бүрмөсөн татгалзаж, бие махбодтой болсон Бурханы талаарх үзэлтэйгээ зууралдсаар, ерөөл хүртэх ямар ч найдваргүй гэж итгээд, хурдхан явах боломж хайдаг.

Антихристүүдэд бие махбодтой болсон Бурханы махбодын талаар үзэл төрөх нь тун хэвийн зүйл юм. Антихристийн мөн чанар, үнэнийг зэвүүцдэг мөн чанараасаа болоод тэд үзлээ орхих боломжгүй байдаг. Юу ч болоогүй үед тэд Бурханы үгийн номоос уншиж, эдгээр үгийг Бурхан гэж үздэг боловч бие махбодтой болсон Бурхантай харилцаж, Түүнийг Бурхантай төстэй биш байна гэж хармагцаа тэр даруй үзэл төрж, хандлага нь өөрчлөгддөг. Бие махбодтой болсон Бурхантай харилцахгүй байх үедээ тэд зүгээр л Бурханы үгийн номыг барьж, Түүний үгийг Бурхан гэж үздэг бөгөөд тодорхойгүй хий хоосон төсөөлөл болон ерөөл хүртэх санаархал өвөрлөж, Бурханы гэрт дурамжханаар бага зэрэг хүчин чармайлт гаргаж, зарим нэг үүрэг гүйцэтгэн, ямар нэг үүрэг рольтой байж чаддаг. Гэвч бие махбодтой болсон Бурханы махбодтой харилцмагцаа тэдний оюун санаанд үй олон үзэл төрдөг. Тэд засуулаагүй байсан ч үүргээ гүйцэтгэх урам зориг нь мэдэгдэхүйц буурч магадгүй. Антихристүүд Бурханы үг болон бие махбодтой болсон Бурханы махбодод ингэж л ханддаг. Тэд ихэнхдээ Бурханы үгийг бие махбодтой болсон Бурханы махбодоос салгаж, Бурханы үгэнд Бурхан мэт, харин бие махбодтой болсон Бурханы махбодод хүн мэт ханддаг. Бие махбодтой болсон Бурханы махбод тэдний үзэлтэй нийцэхгүй юм уу зөрчилдөх үед тэд хурдхан Бурханы үг рүү хандаж, залбиран-уншиж, үзлээ хүчээр дарж, түгжихийг оролддог. Тэгээд тэд Бурханд Өөрт нь мөргөж байгаа мэт Бурханы үгэнд мөргөдөг бөгөөд үзэл нь шийдвэрлэгдсэн мэт санагддаг. Гэвч үнэн хэрэгтээ тэдний доторх Христэд үл захирагдан, эгдүүцэж, басамжилдаг байдал нь огт шийдвэрлэгддэггүй. Христэд хандах хандлагадаа антихристүүдэд үргэлж үзэл төрж, үхэн үхтлээ түүнээсээ зөрүүдлэн зуурдаг. Тэдэнд үзэл байхгүй үед тэд шинжиж, дүн шинжилгээ хийдэг; үзэлтэй болох үедээ тэд шинжиж, дүн шинжилгээ хийгээд зогсохгүй, түүнээсээ зөрүүдлэн зуурдаг. Тэд үзлээ шийдвэрлэдэг ч үгүй, үнэнийг эрж хайдаг ч үгүй; тэд өөрсдийнхөө зөв гэдэгт бат итгэдэг. Тэд Сатаных биш гэж үү? (Тийм.) Эдгээр нь бие махбодтой болсон Бурханы талаар үзэлтэй болох үеийн антихристүүдийн илрэл юм.

4. Тушаал дэвших, эсвэл чөлөөлөгдөх үеийн тэдний зан авир

Чуулганд зарим хүн бага зэрэг хэв чанартай, ажлын зарим нэг чадамжтай байдаг. Тушаал дэвших үедээ тэд ихээхэн урам зоригтой, үүргээ идэвхтэй гүйцэтгэж, хариуцлага үүрч, төлөөс төлөхөд бэлэн байдаг бөгөөд үнэнч зантай байдаг. Гэвч ажлаа хийх чадваргүйгээс болоод албан тушаалаасаа чөлөөлөгдөж, байр сууриа алдах үед Бурханд хандах хандлага нь өөрчлөгддөг. Байр суурьтай байхдаа тэд Бурханд: “Манай гэр бүлийн ах эгч нар ийм тийм байна, манай гэр бүлийн барилгыг засах хэрэгтэй байна, манай гэр бүлийн хашааг цэвэрлэх хэрэгтэй байна...” гэх мэтээр ярьдаг. Бүх зүйл дээр “манай гэр бүл” гэдэг. Тушаал дэвших үедээ тэд Бурханы гэрийн нэг хэсэг болж, Бурхантай нэг санаатай, гэр бүл шиг байж, Бурханы зүрх сэтгэлийг бодолцон, Түүнтэй мөр зэрэгцэн Бурханы гэрийн ажлыг хариуцаж, Бурхантай эрх тэгш харилцаж чаддаг юм шиг байдаг. Тэд тушаал дэвшиж, чухал байр сууринд очих үедээ нэр төрийн хэрэг гэж үзэхийн зэрэгцээ хариуцлагаа мэдэрдэг. Надтай ч бай, ах эгч нартай ч бай ярихдаа тэд байнга “манай гэр бүл” гэж хэлдэг. Үүнийг сонсоод чи энэ хүнийг дажгүй, сайхан сэтгэлтэй, халуун дулаан, Бурханы гэрийг өөрийнхөө гэр шиг үздэг, бүх зүйлд маш их санаа тавьж, маш их хариуцлага хүлээдэг, бүх зүйлийг урьдчилан бодож төлөвлөдөг, үнэнийг эрэлхийлж, төлөөс төлөх урам зоригтой хүн шиг харагдаж байна гэж боддог. Гэвч тэд чөлөөлөгдсөнийхөө дараа ингэж ярьсаар байдаг уу? Чөлөөлөгдмөгцөө тэдний сэтгэл санаа өмнөх шигээ байхаа больдог—тэр хандлага нь алга болдог. Тэд “манай гэр бүл” гэж хэлэхээ больдог, ямар нэг зүйл хийхийг хүсэх үед урам зоригтой байхаа больдог. Тэд юу гэж боддог вэ? “Өмнө нь чи намайг дэвшүүлэх үед би байр суурьтай байсан, чамтай бүх зүрх сэтгэлээрээ хамт байсан. Одоо надад байр суурь байхгүй тул бид цаашид нэг гэр бүл биш, тиймээс чи өөрөө хий. Үүнийг яаж хийх талаар надтай битгий зөвлөлд, надад битгий мэдэгд, энэ надад ямар ч хамаагүй. Би зүгээр л чиний үгийг дамжуулж өгье, тэгээд л болоо—чиний хий гэсэн юуг ч бай би жаахан хийе, гэхдээ би чамтай нэг санаатай байхаа больсон” гэдэг. Тэгээд тэд чамд гаднын хүн шиг ханддаг. Хэрвээ чи тэднээс ямар нэг зүйл хийхийг хүсвэл тэд зүгээр л өөр хэн нэгний өмнөөс ажил хийж байгаа мэт ажиллаж, өнгөцхөн аргацаадаг. Өмнө нь тэд таван даалгавар хийдэг байсан байж болох ч одоо ердөө л нэг юм уу хоёрыг хийж, зүгээр л аргацааж, хааш яаш хандаж, өнгөцхөн ажил хийгээд л болчихдог. Яагаад ийм байдаг вэ? Тэд: “Өмнө нь би чамтай бүх зүрх сэтгэлээрээ хамт байж, чамд энэ тэр зүйл дээр тусалж, чиний хэргийг өөрийнхөө хэрэг мэт, бидний хамтын ажил мэт үзэж, чиний өмнөөс ажилладаг байсан. Гэтэл чи миний мэдрэмжийг огтхон ч бодолцолгүйгээр намайг зүгээр л чөлөөлсөн! Чи миний мэдрэмжийг бодолцдоггүй—би яаж чиний төлөө ажиллах юм бэ? Хэрвээ чи намайг дахин дэвшүүлж, байр суурь өгвөл болж байна. Гэхдээ чи байр суурь өгөхгүй бол мартсан нь дээр. Хэрвээ чи надаар дахин аливааг хийлгэх гэвэл өмнөх шигээ бүтэхгүй. Хэрвээ чи намайг ашиглах бол надад алдар нэр, байр суурь өгөх ёстой. Байр суурь өгөхгүй мөртөө чи зүгээр л тушаал өгч, намайг ажил хийнэ гэж хүлээж байгаа бол үүнд ямар үнэлэмж байх юм бэ? Ямар нэгэн тайлбар өгөх ёстой!” гэж хэлдэг. Одоо чиний үг нөлөөлөхөө больсон. Тэднээс ямар нэг зүйл хийхийг хүсэхэд тэд өмнөх шигээ хичээл зүтгэл гаргахаа больж, бүх зүрх сэтгэл, оюун ухаанаа зориулахаа больдог; тэдний хандлага өөрчлөгдсөн байдаг. Хэрвээ чи тэднээс дахин ямар нэг зүйл хийхийг хүсвэл, эсвэл Бурханы гэр тэднээс ямар нэг зүйл хийхийг хүсвэл тэд үүнийг нэмэлт даалгавар, гаднын хүний хэрэг мэт үзэж, очиж хийж өгч байгаа нь хэдийнээ чамайг ихээхэн харж үзэж байгаа мэт ханддаг. Үүнийг хийхгүй бол, ялангуяа Бурханд итгэдэг учраас зөвтгөх аргагүй мэт тэдэнд санагддаг. Гэхдээ тэд очиж хийлээ ч дурамжханаар хийж, зүгээр л аргацаадаг. Тэд яагаад ингэдэг вэ? Тэд: “Би өмнө нь чамд 100% итгэж, чиний хэргийг өөрийнхөө хэрэг мэт үздэг байсан, гэтэл чи намайг зүгээр л хажуу тийш нь хаячихсан болохоор зүрх сэтгэлийг минь, өөрийгөө хүндлэх сэтгэлийг минь шархлуулсан; чи намайг үл тоосон. За яах вэ, хэрвээ чи надад хатуу хандаж байгаа бол жудаггүй хандсанд минь намайг битгий буруутгаарай. Хэрвээ чи намайг дахин ашиглавал би өмнөх шигээ байж чадахгүй, учир нь бидний харилцаа хэдийнээ эвдэрсэн. Би дуудахаар нь ирж, яв гэхээр нь явдаг, хүний хэлснээр байдаг хүн биш. Би хэн юм бэ? Хэрвээ би бурханд итгэдэггүй байсан бол ингэж бусдын аргад орох байсан гэж үү?” хэмээн боддог. Антихристүүд чөлөөлөгдөж, байр сууриа алдах үед тэдний хандлагад маш том өөрчлөлт гарч болно. Тэд байр суурьтай байхдаа Бурханы гэрийг “манай гэр бүл” гэж нэрлэж, энэ талаар байнга ярьдаг байсан ч Бурханы гэрийн хэрэгт үнэхээр өөрийн хэрэг мэт ханддаггүй байв. Чөлөөлөгдөж, байр сууриа алдсаных нь дараа Бурханы гэр тэднээс үүргээ гүйцэтгэхийг хүсвэл тэд тохиролцоо хийхгүйгээр үүнийг хийхийг хүсдэггүй бөгөөд хийлээ ч гэсэн ямар нэгэн тайлбар юм уу үнэлэмж шаарддаг. Зарим нь бүр: “Түрүүчийн удаа чи намайг чөлөөлж, зүгээр л хажуу тийш нь хаячихсан. Одоо надаар ямар нэг зүйл хийлгэхийг хүсэж байгаа бол, ариун сүнсний ашигладаг хүн өөрийн биеэр ирж надтай ярихгүй л бол, эсвэл бие махбодтой болсон бурхан өөрөө ирж надтай ярихгүй л бол, эс бөгөөс үүнийг мартсан нь дээр!” гэж хэлдэг. Тэд ямар их ихэрхүү юм бэ! Надад хэл дээ, Бурханы гэр ийм хүмүүсийг ашиглах ёстой юу? (Үгүй.) Тэд өөрсдийгөө чухал хүн гэж боддог, гэвч үнэн хэрэгтээ Бурханы гэр ийм хүмүүсийг үнэлдэггүй. Чи хэчнээн авьяастай, чадвартай, манлайлах ур чадвартай байлаа ч Бурханы гэр чамайг ашиглахгүй. Зарим хүн: “Та ёрын муу хүмүүст буулт хийхгүй учраас тэр үү?” гэж асууж магадгүй. Үгүй; энэ бол Бурханы гэрийн захиргааны зарлиг, хүмүүсийг ашиглах зарчим юм. Хэрвээ антихристүүдийг Бурханы гэрт эрх барихыг зөвшөөрвөл энэ нь ах эгч нарын хувьд, чуулганы хувьд сайн зүйл үү, эсвэл муу зүйл үү? (Муу зүйл.) Бурханы гэр ийм муу зүйл хийж болох уу? Яавч үгүй. Тэд антихрист гэдэг нь илчлэгдэхээс өмнө Бурханы гэр үйлчлэл үзүүлүүлэхээр тэднийг дурамжхан дэвшүүлсэн. Тэд антихрист гэдэг нь нэгэнт илчлэгдсэн байхад Бурханы гэр тэднийг дэвшүүлж болох уу? Энэ нь боломжгүй. Тэд зүгээр л хий хоосон төсөөлөлд автаж, бүтэшгүй зүйл мөрөөдөж байна. Зарим антихрист ингэж боддог: “Хмм, бурханы гэр надгүйгээр ажиллаж чадахгүй. Бурханы гэрт надаас өөр хэн ч энэ ажлыг үүрч чадахгүй. Хэн намайг орлож чадах юм бэ?” Антихристүүд ингэж мэтгэхийг хүсдэг. Бурханы гэрт эдгээр антихрист байхгүй байсан ч Бурханы ажил саадгүй үргэлжилж, амжилттай дуусаж чадах эсэхийг тэдэнд харуулцгаая.

Одоо Бурханы гэрт төрөл бүрийн ажил саадгүй урагшилж, хөгжиж байгаа нь чуулганаас элдэв янзын антихрист, ёрын муу хүмүүсийг зайлуулж, хөөсөнтэй ямар нэгэн холбоотой юу? Маш их холбоотой! Антихристүүд үүнийг ухаардаггүй; тэднийг зайлуулж, хөөж, хязгаарласан болохоор л Бурханы гэрийн ажил саадгүй урагшилж чаддаг гэдгийг тэд мэддэггүй—тэд бүр ихэрхэж, гомдоллодог! Чи юунд гомдоллоно вэ? Чи өөрийгөө авьяастай, толгойтой, хэв чанар, ажлын чадамжтай гэж боддог, гэхдээ чи Бурханы гэрт юу хийж чадах юм бэ? Энэ хүмүүс ердөө л Бурханы ажлыг үймүүлж, бусниулдаг Сатаны зарц нарын үүрэг гүйцэтгэдэг. Тэд байхгүй бол Бурханы сонгосон хүмүүсийн чуулганы амьдрал, үүргээ гүйцэтгэх амьдрал, өдөр тутмын амьдрал нь бүгд илүү тогтуун, илүү саадгүй, илүү амар амгалан байх болно—үүнийг антихристүүд ухаардаггүй. Эдгээр антихрист чадвараа хэтрүүлэн үнэлдэг бөгөөд өөрсдийгөө үнэндээ юу болохыг ухаардаггүй. Бурханы гэр тэдэнгүйгээр ажиллаж чадахгүй, тэдэнгүйгээр ажил хэрэгжиж, төрөл бүрийн мэргэжлийн ажил явагдаж чадахгүй гэж тэд боддог. Бурханы гэрт зөвт байдал болон үнэн эрх барьдаг гэдгийг тэд ойлгодоггүй. Тэд яагаад мэддэггүй юм бэ? Ийм энгийн зүйлийг антихристүүд яагаад ойлгож чаддаггүй юм бэ? Энэ нь антихристүүдэд үнэнийг зэвүүцдэг, үнэнд дайсагнасан мөн чанар байдгийг л харуулж байна. Тэд үнэнийг зэвүүцэж, үнэнд дайсагнадаг учраас л үнэн гэж юу болохыг мэддэггүй, эерэг зүйлс гэж юу болохыг мэддэггүй. Харин ч эсрэгээрээ, тэд Бурханыг эсэргүүцдэг өөрсдийн хорон муу, хорлонтой зан авирыг сайн, зөв зүйтэй, ямар ч алдаагүй гэж боддог. Зөвхөн өөрсдийгөө л үнэнийг ойлгодог, Бурханд үнэнч, зөвхөн өөрсдийгөө л Бурханы гэрт эрх барих эрхтэй гэж тэд итгэдэг. Тэд андуурч байна! Бурханы гэрт үнэн л эрх барьдаг. Бүх антихрист яллагдаж, гологдож, таягдан хаягдах ёстой; Бурханы гэрт тэдний орон зай байх ямар ч боломжгүй бөгөөд тэднийг үүрд голохоос өөр аргагүй.

Зарим антихрист зарим нэг билиг авьяас, бага зэрэг хэв чанар, тодорхой чадамжтай байдаг бөгөөд эрх мэдлийн тоглоом тоглохдоо гаргууд байдаг. Тэд өөрсдийгөө Бурханы гэрт дэвшиж, чухал байр сууринд очих ёстой хүмүүс гэж боддог. Гэвч өнөөдөр харахад тийм биш байна. Энэ хүмүүс яллагдаж, хязгаарлагдаж, гологдсон бөгөөд зарим нь бүр чуулганаас зайлуулагдаж, хөөгдсөн. Өөрсөд шиг нь ийм “эрхэмсэг” хүмүүс, асар их чадвартай, ихээхэн авьяас билигтэй хүмүүс Бурханы гэрт бүдэрч, гологдоно гэж тэд хэзээ ч төсөөлөөгүй. Тэд яагаад гэдгийг л ойлгож чаддаггүй. Тэгвэл бид тэдэн дээр үргэлжлүүлэн ажиллах ёстой юу? Тэгэх шаардлагагүй. Чи Сатануудтай учир зүйгээ олж чадах уу? Сатануудтай учир зүйгээ олох гэж хичээх нь дүлий хүнд номлохтой адил; Сатануудыг дүрслэх ганц л арга бий—учир зүйгээ олох боломжгүй. Энэ нь зарим хүн: “Бурхан хүмүүсийг үнэнч шударга байхыг хүсдэг, гэхдээ үнэнч шударга байхын юу нь тийм сайн байгаа юм бэ? Хэдэн худал үг хэлж, хүмүүсийг хуурах юу нь буруу юм бэ? Шударга бус, ов мэхтэй байхын юу нь буруу юм бэ? Үнэнч биш байхын юу нь буруу юм бэ? Зальхай, хааш яаш байхын юу нь буруу юм бэ? Бурханыг шүүх юу нь буруу юм бэ? Бурханы талаар үзэлтэй байхын юу нь буруу юм бэ? Бурханд тэрслэх юу нь буруу юм бэ, энэ ямар том алдаа юм бэ? Энэ нь үнэндээ зарчмын асуудал биш шүү дээ!” гэж хэлдэгтэй адил юм. Зарим нь бүр: “Чадвартай хүн өөрийн гэсэн бие даасан хаанчлалыг байгуулах нь тун хэвийн зүйл биш гэж үү? Энэ ертөнцөд том загас нь жижиг загасаа иддэг, хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг ертөнц шүү дээ. Хэрвээ чамд чадвар байгаа бол чи урагшилж, өөрийн хаанчлалыг байгуулах ёстой, үүний юу нь буруу байна вэ? Хүн бүр чадварынхаа хэрээр эрх мэдэлтэй байдаг, эрх мэдэл нь хэр олон хүнийг захирах боломж олгоно, төдий чинээ хүнийг захирах ёстой!” гэж хэлдэг. Бусад нь: “Хөнгөмсөг байхын юу нь буруу юм бэ? Хөнгөмсөг байхад ямар асуудал байна вэ? Хорон муу чиг хандлагыг дагах юу нь буруу юм бэ?” гэх мэтээр хэлдэг. Эдгээр үгийг сонсоод та нарт юу мэдрэгддэг вэ? (Ой гутдаг.) Зүгээр л ой гутдаг гэж үү? Эдгээр үгийг сонсоод хүнд: “Бид бүгд ижилхэн хүний арьс нөмөрсөн байтал яагаад зарим хүн эдгээр сөрөг зүйлийг жигшдэггүйгээр үл барам, бүр эрхэмлэдэг юм бэ? Яагаад зарим хүн эдгээр зүйлийг жигшдэг юм бэ? Хүмүүсийн хооронд яагаад ийм том ялгаа байдаг юм бэ? Үнэнийг болон эерэг зүйлсийг зэвүүцдэг хүмүүс яагаад эерэг зүйлсийг хайрладаггүй юм бэ? Тэд яагаад сөрөг зүйлсийг тэгж их эрхэмлэж, бүр эрдэнэ мэт үздэг юм бэ? Тэд яагаад эдгээр сөрөг зүйлийн хорон муу, ой гутам байдлыг таньж чаддаггүй юм бэ?” гэж бодогддог. Хүмүүсийн зүрх сэтгэлд ийм эргэцүүлэл төрдөг. Антихристүүдээс эдгээр үгийг сонсоод хүмүүс нэг талаар ой гутаж, нөгөө талаар хэлэх үггүй болдог. Ийм хүмүүсийн уг чанар өөрчлөгдөшгүй; тэд өөрчлөгдөж чадахгүй, тийм учраас Бурхан диаволууд юм уу Сатануудыг авардаггүй гэж хэлдэг. Бурханы аврал бол араатан юм уу чөтгөрүүдэд бус, харин хүн төрөлхтөнд зориулагдсан. Эдгээр антихрист шиг хүмүүс бол яг л Бурханы ярьдаг диаволууд, араатнууд юм; тэднийг хүн төрөлхтний тоонд оруулах боломжгүй. Энэ нь тодорхой байна, тийм үү?

5. Чуулганы нөхцөл байдал өөрчлөгдөхөд хандах тэдний зан авир

Антихристүүд Христэд хэрхэн хандах нь тэдний сэтгэл санаанаас шалтгаалдаг гэх энэхүү зүйлийн хэдэн талыг нь сая нөхөрлөсөн бэ? Засалттай тулгарах үедээ тэд Христэд тодорхой байдлаар ханддаг, энэ бол нэг тал нь. Өөр юу билээ? (Тэдэнд бие махбодтой болсон Бурханы талаар үзэл төрөх үед, дэвших юм уу чөлөөлөгдөх үед, мөн Христ мөшгөгдөж байх үед.) Нийт дөрвөн тал байна. Нөхөрлөлөө үргэлжлүүлье. Антихристүүд үнэнийг зэвүүцдэг учраас үнэнийг олж авахын тулд Бурханд итгэдэггүй—тэд ерөөл хүртэхийн тулд Бурханд итгэдэг; тэдэнд өөрсдийн гэсэн төлөвлөгөө, санаа зорилго, зорилт байдаг. Түүнчлэн, тэд эрх мэдэл, хүч нөлөөнд дуртай тул харзнах хандлагаар Бурханд итгэдэг. Тэд хэрхэн харзнадаг вэ? Энэ нь тэд итгэхийнхээ хажуугаар Бурханы гэрийн хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа эсэх, сайн мэдээний ажил хэрхэн түгэн дэлгэрч байгаа, саадгүй байгаа эсэх, мөн Бурханы гэрийн нөлөө тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа эсэхийг ажигладаг гэсэн үг юм. Үүнээс гадна, Бурханы гэрт үүргээ гүйцэтгэж буй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа эсэх, Бурханд сайн дураараа үйлчлэл үзүүлэх хүн улам бүр олширч байгаа эсэх, Бурханы гэрийн төлөө ямар нэгэн зүйл хийх хүсэлтэй хүмүүс улам бүр нэмэгдэж байгаа эсэхийг тэд бас ажигладаг. Тэд мөн Бурханы гэрт үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийн нийгмийн гарал үүсэл, боловсролын байдал, нийгэм дэх ялгамж чанар, байр суурь нь яг ямар байгааг ажигладаг. Ажиглалтаараа дамжуулан тэд Бурханд итгэдэг хүмүүс улам бүр нэмэгдэж, Бурханы гэрийн хүмүүсийн тоо өсөж, гэр бүл, ажил төрөл, ирээдүйгээ орхин Бурханы гэрт үүргээ гүйцэтгэх хүсэлтэй хүмүүс улам олон болж байгааг хардаг. Эдгээр зүйлийг анзаарах үедээ тэд цаашид хайхрамжгүй байж болохгүй бөгөөд өөрсдөө ч бас ирээдүйн ерөөлөөс хувь хүртэхийн тулд Бурханы гэрийн ажилд өөрийгөө зориулж, үүргээ гүйцэтгэж буй хүмүүсийн эгнээнд нэгдэн орж, гишүүн нь болох ёстой гэж боддог. Хэдийгээр тэд Бурханы гэрт үүргээ гүйцэтгэж, тэнд тодорхой үүрэг рольтой байж чаддаг ч ирээдүй, хувь заяагаа хэзээ ч орхидоггүй, зүрх сэтгэлдээ үргэлж тооцоолсоор байдаг. Энэхүү бүлэгт, эдгээр антихристэд ийм амбиц, зан чанар байдаг нь Бурханы гэрийн байр суурь, алдар нэр өсөхийн хэрээр Христ болон Бурханд хандах тэдний хандлага өөрчлөгдөхийг тодорхойлдог. Тиймээс үүргээ гүйцэтгэх явцдаа тэд нэг талаар өөрсдийн ирээдүй, хувь заяаны төлөө шаргуу төлөвлөж, тооцоолж, зохицуулж байдаг; нөгөө талаар Бурханы гэрийн хөгжлийг, гадаад болон дотоод дахь нөлөөг нь, хүмүүсийн тоо аажмаар нэмэгдэж байгааг, чуулганы цар хүрээ тасралтгүй тэлж байгаа эсэх, чуулган нийгмийн зарим нэг алдартай хүмүүстэй холбоо тогтоосон эсэх, Өрнөдөд тодорхой хэмжээний нэр хүндтэй болсон эсэх, бат бөх суурь тавьсан эсэхийг давхар ажиглаж байдаг. Тэд эдгээр асуудлыг байнга ажиглаж, сураглаж байдаг. Чуулганы ажилд оролцдоггүй, үүргээ гүйцэтгэдэггүй зарим хүн хүртэл өөрсдийн ирээдүй, хувь заяаны төлөө байнга тооцоолж, чуулганы хөгжлийг ихээхэн сонирхдог. Тиймээс тэд чуулганы цахим хуудаснаас энэ мэдээллийг хайхын зэрэгцээ чуулган дотор эдгээр асуудлын талаар сурагладаг. Бурханы гэрийн хилийн чанад дахь ажил саадгүй түгэн дэлгэрч, улам ирээдүйтэй болж байгааг, Өрнөд дэх ажил илүү сайн түгэн дэлгэрч, нөхцөл байдал сайжирч байгааг олж мэдэх үедээ зүрх сэтгэл нь тайвширдаг. Тэдний ингэж тайвшрах мэдрэмж нь тэдэнд гарсан жинхэнэ өөрчлөлтийг илтгэдэг үү? (Үгүй.) Тэд тайвшрахын зэрэгцээ, бие махбодтой болсон Бурханд, Христэд хандах хандлага нь жинхэнэ дуулгавартай байдал бус, харин ердөө л бага зэрэг илүү “хүндлэл”, бишрэл төдий байдаг.

Христийг эх газрын Хятадад ажиллаж байх үед антихристүүд байнга, “Бие махбодтой болсон бурхан баривчлагдаж болох уу? Тэр эрх баригчдын гарт орж болох уу?” гэж бодлогоширдог байв. Тэд ингэж бодох үедээ энэхүү “өчүүхэн хүн”-ийг бага зэрэг басамжлах сэтгэл төрдөг байсан. Бие махбодтой болсон Бурхан ихэвчлэн орох оронгүй, толгой хоргодох газаргүй байж, баригдахаас зайлсхийн хаа тааралдсан газраа нуугдаж байгааг сонсоод бие махбодтой болсон Бурханыг гэх тэдний өчүүхэн сониуч зан болон маш дурамжхан “хүндлэл” нь бүрмөсөн үгүй болдог. Гэвч бие махбодтой болсон Бурхан, Христ хүн төрөлхтний хүсэмжилдэг эрх чөлөөний орон Америкийн Нэгдсэн Улсад байгааг сонсоод тэд бие махбодтой болсон Бурханд атаархдаг—хүндэлдэг биш, харин атаархдаг. Харин бие махбодтой болсон Бурхан Өрнөдөд хүн төрөлхтний дунд гологдож, гүтгэгдэж, яллагдаж, шүүгдэж байгааг сонсоод антихристүүд зүрх сэтгэлийнхээ гүнд ихэд үймэрч: “Чи бурхан байтал, хүмүүс яагаад чамайг хүлээж авдаггүй юм бэ? Чи бурхан байтал, шашны ертөнц яагаад чамайг хүлээж авахын оронд чиний талаар тийм их үндэслэлгүй цуу яриа тараадаг юм бэ? Чи яагаад гарч ирээд өөрийгөө өмгөөлдөггүй юм бэ? Чи өмгөөлөгчдийн баг хөлслөх хэрэгтэй шүү дээ! Цахим сүлжээн дэх тэр гутаан доромжилсон, гүтгэсэн үгсийг, шашны ертөнцийн гаргасан чамайг сонсохын аргагүй муугаар хэлдэг цуу яриаг хар л даа! Бид чамайг дагахаас ичиж байна, эдгээр зүйлийн талаар дурдах ч эвгүй байна. Дорнодод ч, Өрнөдөд ч чамайг яллаж, шашны ертөнц, хүн төрөлхтөн, энэ ертөнц чамайг голсон. Чамайг дагахад бидэнд шившигтэй санагдаж байна” гэцгээдэг. Энэ бол антихристүүдийн сэтгэлгээ юм. Зүрх сэтгэлд нь ийнхүү шившигтэй санагдахын зэрэгцээ нүдээрээ, зүрх сэтгэлдээ харж буй энэхүү “өчүүхэн хүн”-ийг басамжилж, мөн өрөвдөх—хамгийн дурамжхан өрөвдөх сэтгэл тэдэнд төрдөг. Энэхүү өрөвдөх сэтгэл хэрхэн бий болсон бэ? Тэд ингэж бодсон: “Чи хувийн ашиг хонжоо, гарз хохиролд санаа зоволгүйгээр ийм агуу ажил хийж байгааг амь биеэ үл хайрлах зүтгэл гэж үзэж болох юм. Ийм их зовлон, доромжлолыг тэвчин байж чи юуг зорьж байгаа юм бэ? Логикоор бодвол чи сайн хүн байх; эс бөгөөс чи яаж ийм их доромжлолыг тэвчиж, ийм их зовлон амсаж чадах билээ? Тун өрөвдмөөр, бас амаргүй юм; чи зүрх сэтгэлдээ маш их гомдолтой байгаа байх даа.” Ийнхүү тэд Христийг бага зэрэг өрөвддөг. Тэд: “Хэрвээ би байсан бол ийм их зовлонг тэвчиж чадахгүй; би хүн төрөлхтөнтэй заргалдах байсан. Нэг талаар, би өмгөөлөгчдийн баг хөлсөлж цахим сүлжээн дэх тэр худал цуу яриаг устгуулж, нөгөө талаар, шашны ертөнцөд зарим нэг гайхамшиг, тэмдгийг үзүүлж, хэн нь бурхан болохыг—хэн нь үнэн, хэн нь худал болохыг—тэдэнд харуулж, гүтгэж, ялладаг хүмүүсийн амыг таглан, тэднийг шийтгэж, хашраах байсан. Тэгвэл тэд дахиж тэгж зүрхлэхгүй биш үү? Чи яагаад тэгдэггүй юм бэ? Чи яагаад хэзээ ч өөрийгөө өмгөөлдөггүй юм бэ? Чамд хүч чадал, зориг, эсвэл зүрх зориг байхгүйгээс болсон хэрэг үү? Яг юу болоод байна вэ? Хулчгар зан юм болов уу? Өө, чи зүрх сэтгэлдээ маш их зүйлийг нууж, ийм их шударга бус явдлыг тэвчиж, дуугүй өнгөрөөж, ажлаа түгээн дэлгэрүүлсээр, чуулганы хүмүүст тэвчээртэйгээр, чин сэтгэлээсээ үг хэлж, тэднийг хангадаг атал тэд үргэлж үзэл тээж, тэрслүү байдаг. Чиний зүрх сэтгэл шаналж байгаа байх даа! Энэ бүхнийг тэвчиж чадаж байгааг чинь харахад, чи үнэхээр өрөвдүүлэх эрхтэй, нэлээд сайн хүн юм байна” хэмээн эргэцүүлсэн. Тэдний өрөвдөх сэтгэл ингэж л бий болсон. Энэ бол антихристүүдийн өрөвдөх сэтгэл юм. Антихристүүдийг ил болгож эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл тэдний хийсэн цорын ганц “сайн” гэхээр зүйл нь энэ юм. Энэ “сайн” зүйлийг хэр сайн хийсэн бэ? Энэ нь жинхэнэ үү? (Үгүй.)

Антихристүүд Христийг дагаж, Христийн хэлсэн үгийг олон жилийн турш хүлээн авсан хэдий ч энэ насандаа Христийг Аврагчаа болгон хүлээн авч чадсанаа хэзээ ч нэр төрийн хэрэг гэж үзэж байгаагүй, мөн Христтэй адил зовж, яг л Христ шиг ертөнцөд яллагдаж, гологдож байгаагаа хэзээ ч нэр төрийн хэрэг гэж үзэж байгаагүй. Харин ч тэд Христийн амссан зовлонг Христийг басамжилж, үгүйсгэх хөшүүрэг, нотлох баримт болгон үздэг. Тэдэнд Христтэй хамт энэ бүх зовлонг хуваалцах хүсэл, хандлага байдаггүй. Харин тэд хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас Христийн туулж буй бүх зовлонг ажиглаж, хүн төрөлхтөн Христэд хэрхэн хандаж байгааг харж, эдгээр ажиглалтад үндэслэн Христэд ханддаг. Бурханы нэрийг тунхаглаж, сайн мэдээний ажил бүх хүн төрөлхтний дунд аажмаар түгэн дэлгэрч, сайн мэдээний ажлын хэтийн төлөв ирээдүйтэй харагдах үед антихристүүд бие махбодтой болсон Бурханд аажмаар ойртож, Түүнийг бага зэрэг хүндлэх, Түүнд атаархах сэтгэл төрдөг. Үүний зэрэгцээ тэд Бурханы гэрт ойртохын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж, Бурханы гэрийн гишүүн, Бурханы ажлын түгээн дэлгэрүүлэлтийн нэг хэсэг болохоор чармайдаг. Ингээд л болдог уу? Ийм энгийн гэж үү? Үгүй; тэд Бурханы гэрийн янз бүрийн ажлын төслүүдийн өргөжин тэлэх байдлаас шалтгаалан Бурханы гэр болон Христэд хандах хандлагаа хэзээ ч, хаана ч өөрчилдөг. Хэрвээ тэд хүн төрөлхтний дунд, ялангуяа Өрнөдөд аль нэг үндэстний хүмүүс: “Эдгээр үг үнэхээр Бурханы үг байна, үнэхээр эрх мэдэлтэй юм! Бурханы үгээс бид Бурханы мөн чанарыг харж байна, энэ эгэл жирийн хүн бол Бурхан мөн бөгөөд энэ зам бол үнэн зам гэдэгт бид итгэлтэй байна” гэж хэлэхийг сонсвол антихристүүд: “Ашгүй дээ, би яваагүй нь яамай; энэ үнэхээр үнэн зам байна! Хар л даа, өрнөдийнхөн хүртэл бие махбодтой болсон бурхан хаана байгааг хэлж байна шүү дээ. Би түүний үгийг илүү их сонсох хэрэгтэй, би яаравчлан номлол сонсох хэрэгтэй байна!” хэмээн зүрх сэтгэлдээ нууцхан баярладаг. Энэ мөчид антихристүүдэд Бурханы дуу хоолой маш сайхан, сэтгэлийг нь ариусгам санагдаж, үүнийг нандигнах ёстой гэж боддог. Гэвч Бурханы гэр хилийн чанадад болон хүн төрөлхтний дунд ажлаа түгээн дэлгэрүүлэхдээ хааяа зарим нэг саад бэрхшээлтэй тулгарах юм уу гаднын хүчин Бурханы гэрийн ажлыг үймүүлж, нөлөөлж, хөндлөнгөөс оролцож, тэр ч байтугай Бурханы гэр зарим нэг бэрхшээлтэй тулгарах үед антихристүүдийн зүрх сэтгэл дахин үймэрч: “Бие махбодтой болсон бурхан хаана байна вэ? Тэр үг хэлж байна уу? Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ? Бурхан аливааг зөв болгодог уу? Бурханы сонгосон хүмүүс айж сүрдсэн үү? Бурханы гэрээс явсан хүн байна уу? Гадаад ертөнцөөс бурханы гэрийн төлөө дуугарч, хөдөлж, эсвэл өмгөөлж хамгаалах алдартай юм уу дээд тушаалын хүн байна уу? Байхгүй гэж би сонссон. Тэгвэл одоо яах ёстой вэ? Бурханы чуулган сүйрч байгаа юм биш биз? Би амжиж зугтах хэрэгтэй юү?” гэдэг. Ингэж үймрэх нь их байна уу? Энэ мөчид Бурханы номлолыг дахин сонсохдоо тэд: “Тэдгээр хоосон үгсээ ярьж, сүржин дуугарахаа боль доо. Би одоо чамайг сонсохгүй, энэ ертөнц хэзээ мөдгүй бурханы гэрийг залгиж мэднэ; тэр үгс ямар хэрэгтэй юм бэ? Хүмүүсийг аварч чадах уу? Бурханы гэрийн нөлөө нүд ирмэхийн зуурт алга болж; хүмүүс нь тэгээд бүгд тарж бутарна” гэж боддог. Тэд Миний хэлэхийг сонсох дургүй болдог. Тэнд ямар нэгэн хүндлэл үлдсэн үү? Өрөвдөх сэтгэл байна уу? (Байхгүй.) Юу үлдсэн бэ? Зүгээр л харж, дооглох хүсэл л үлдсэн. Зарим хүн ар хударгаар муухай зүйл ярьж, хор хөнөөлтэй үг хэлж, Бурханы гэрийн зовлон гамшгийг бах тав болгон: “Гай зовлон ирэх гэж байна гэж би бодож байна, би чамайг бат зогсож чадна гэж бодохгүй байна. Тэдгээр үнэн хэрэгтэй юу? Чиний үгс үр дүнтэй юү? Одоо яах вэ? Гай зовлон ирлээ, тийм биз дээ?” гэдэг. Тэдний чөтгөрлөг тал нь гарч ирдэг. Антихристүүдийн хийдэг бүхэн диаволуудын л хийх зүйл биш гэж үү? Тэдэнд хүний хамгийн наад захын ёс суртахуун ч байдаггүй; тэд туйлын хорон муу бөгөөд ачийг умартан тэрсэлдэг! Тэд Бурханы гэрээс хооллож, Бурханы үгийн хангалтыг эдэлж, Бурханы хамгаалалт, нигүүлслийг эдэлдэг хэрнээ гай зовлон ирэх шинж тэмдэг илрэнгүүт гаднынхантай нийлж, Бурханы гэрийн ашиг сонирхлоос урваж, зовлон гамшгийг нь бах тав болгодог. Тэд диавол биш юм бол өөр юу байх билээ? Тэд бол жинхэнэ диаволууд! Бурханы гэр хүчээ авч байгааг харах үедээ тэд бие махбодтой болсон Бурханы өмнө яг л Бурханыг дагагчид мэт “сөхрөн” унадаг. Гэвч Бурханы гэр Сатанд бүслэгдэж, яллагдаж байгааг харах үедээ тэд Бурханы өмнө мөргөж сөгдөхөө больдог. Харин ч тэд хэний ч өмнө сөгдөхөөргүй нэр төртэй гэж өөрсдийгөө бодон бардам, ихэмсгээр зогсож, чамайг дооглохыг тэсэн ядан хүлээдэг. Тэд чамтай ярих үедээ дууныхаа өнгө, хүчийг ч бас нэмдэг; тэд албархаг байдлаар ярьж, хэвийн бус авирлан, чөтгөрлөг араншин нь ил гарч, маш хурдан өөрчлөгддөг. Надад хэл дээ, энэ хүмүүс хэзээ нэгэн цагт Бурханаас эмээх үү? (Хэзээ ч үгүй.) Яг зөв, энэ бол маш үнэн үг. Энэ хүмүүс бол Сатаны төрлийнхөн; тэд үнэнийг хүлээн авдаггүй учраас хэзээ ч Бурханаас эмээхгүй—тэд Сатаных. Энэ бол Сатаны антихристүүдийн сатанлаг уг чанар-мөн чанар, үзэшгүй дүр төрх юм. Тэд Бурханы гэрийг дооглоход үргэлж бэлэн байж, бие махбодтой болсон Бурханыг тохуурхахыг үргэлж эрэлхийлж, Христийг болон Бурханы мөн чанарыг үгүйсгэх материалыг байнга бэлдэж, цуглуулж байдаг бөгөөд гаднынхантай нийлж, Бурханы гэрийн ашиг сонирхлоос урвахад үргэлж бэлэн байдаг. Бурханы гэр илүү их төвөг бэрхшээлтэй тулгарах тусам антихристүүд илүү их баярлаж, хөөрдөг. Ах эгч нар үүргээ хэвийн гүйцэтгэж, Бурханы гэрийн ажлын бүх зүйл дэг журамтай байх үед тэд тавгүйрхэж, сэтгэл дундуур болж, Бурханы гэрт даруй төвөг бэрхшээл тулгараасай, Бурханы гэрийн ажил саадгүй урагшлахгүй, бүтэлгүйтэл, саад тотгортой тулгараасай гэж хүсдэг. Товчхондоо, хэрвээ Бурханы гэрт бүх зүйл сайн сайхан байж, ах эгч нар үүргээ хэвийн гүйцэтгэж, үнэн-зарчмын дагуу үйлдэж чадвал антихристүүдийн зүрх сэтгэлд ямар ч баяр баясгалан байдаггүй. Ах эгч нар Бурханы үгийг сонсож, Түүний үгийн дагуу хэрэгжүүлж, Бурханыг, Христийг агуу гэж дээдэлж, Христийг гэрчилж, өргөмжилж чадах үед энэ нь антихристүүдийн хувьд хамгийн тэсвэрлэшгүй үе, тэдний хамгийн их шүүгдэж, тарчилдаг үе юм.

Антихристүүд Бурханы гэрт янз бүрийн мэдээ сурагладаг. Хэрвээ тэд Бурханы гэрийн сайн мэдээний ажлыг түгээн дэлгэрүүлэх явц хэр урагштай байгаа, Бурханы гэрийн янз бүрийн мэргэжлийн ажил хэрхэн явагдаж байгаа, саадгүй явагдаж байгаа эсэх, хилийн чанад дахь хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа эсэх, чуулганы цар хүрээ тэлж байгаа эсэх, өөр өөр улс оронд чуулган байгуулагдсан эсэхийг удаан хугацаанд олж мэдэж чадахгүй, эсвэл нэрд гарч байгаа хүмүүс юм уу нийгэмд нэр хүндтэй хүмүүс Бурханы гэрт илүү олноор орж ирж байгааг дуулахгүй бол бие махбодтой болсон Бурханд итгэх нь уйтгартай, сонирхолгүй гэж боддог. Тэд бие махбодтой болсон Бурханыг анхаарахаа больж, бүр илүү хөл хөдөлгөөнтэй юм уу нөлөө бүхий бусад шашны урсгалд нэгдэх талаар боддог. Гэвч хэрвээ тэд Бурханы гэрийн талаар сайн мэдээ, тухайлбал ах эгч нарын гэрчлэлийн видео зарим хүний эрхийн байгууллагын сонирхлыг татаж, ихээхэн анхааралд өртсөн гэх мэт мэдээ хааяа дуулбал зүрх сэтгэл нь аз жаргал, итгэл найдвар, хөөр баяраар дүүрдэг. Жишээ нь, хэрвээ Бурханы гэр нэр хүндтэй бүлгийн анхааралд өртөх юм уу хэвлэлийн мэдээнд нь орвол тэд бүр ч их баярлаж, хөөрөн: “Энэ эгэл жирийн хүн огтхон ч энгийн биш бололтой; тэр ямар нэгэн агуу зүйл бүтээх нь ээ!” гэцгээдэг. Хэрвээ аз болоход чуулганы нэрийг ямар нэгэн алдартай хүн, тэр ч байтугай удирдагч хүн дурдвал антихристүүд бүр ч их догдолж: “Энэ насандаа би хамгийн том, хамгийн зөв сонголт хийсэн нь төгс хүчит бурханыг дагасан явдал байж. Одооноос эхлэн би төгс хүчит бурханыг хэзээ ч орхихгүй, түүнд бурхан мэт хандаж, зүрх сэтгэлдээ түүнийг дээдлэхээр шийдлээ, учир нь энэ бурханыг тэр удирдагч хүндэлж байна. Хэрвээ тэр түүнийг хүндэлж байгаа юм бол би ч бас түүнийг хүндлэх ёстой. Удирдагчид энэ бурханыг нэрлэн, хүлээн зөвшөөрсөн байхад түүнд итгэж, түүнийг дагахад харамсах зүйл юу байх билээ? Би түүнийг бүр ч тууштай дагах ёстой биш гэж үү? Одооноос эхлэн би төгс хүчит бурханы чуулганыг орхих тухай бодлыг хэзээ ч тээхгүй гэж хатуу шийдлээ. Би гүйцэтгэл сайтай байж, илүү их зовлон туулж, илүү их төлөөс төлж, ямар нэгэн зүйл хийхдээ ах эгч нартай илүү их зөвлөлдөж, чуулганы хэлсэн бүхнийг дагах ёстой. Магадгүй ирээдүйд чуулган өргөжиж, илүү их нэр хүндтэй болох үед би өндөр албан тушаалд очиж, онцгойрч магадгүй юм!” гэцгээдэг. Үүнийг бодоод тэд зүрх сэтгэлдээ баярлаж: “Би ямар сайн, ямар зөв сонголт хийгээ вэ! Би ямар ухаантай юм бэ! Би өмнө нь бүр явах тухай ч бодож байсан—тэр үед би ямар тэнэг, мунхаг байж вэ! Би залуу, гэнэн томоогүй байсан болохоор буруу сонголт, дүгнэлт хийх гээд байдаг байж. Одоо нас бие гүйцэж, илүү тогтвортой болж, хэрхэн нуугдахаа мэддэг болсон болохоор эцэст нь би найдвар олж харлаа. Ашгүй би яваагүй, тэр цуу ярианд итгээгүй, тэдгээрт төөрөлдөж, ганхаагүй нь яамай. Тэр үнэхээр аюултай байсан шүү! Би цаашид илүү болгоомжтой байх хэрэгтэй. Энэ хүн ер бусын бололтой, би түүнд сайн хандах ёстой!” гэцгээдэг. Ийнхүү хөөрч, сэтгэл хөдлөлдөө автах үедээ тэд өргөл болгож зарим нэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн, сайхан зүйлс худалдаж аваад, дээр нь: “Хайрт Бурхандаа дараах зүйлсийн хамт зориулав” гэж бичдэг. Хамгийн доор нь тэд: “Тусгайлан өргөн барив, хүндэтгэн өргөсөн: Тэр, тэдэн оны, тэдэн сарын, тэдний өдөр” гэж гарын үсэг зурдаг. Энэ бол онцгой бөгөөд үнэ цэнтэй бэлэг байсан ч үүний ард нэгэн түүх, далд сэдэл бий. Үүнийг сонсоод та нар: “Тэгэхээр хүмүүсийн Бурханд өргөдөг өргөлийг Та ингэж ойлгодог байх нь ээ?” гэхгүй гэж үү? Би үүнийг ингэж ойлгодогтоо биш, бүх хүн ингэж авирладаггүй, бас бүх өргөл ийм сэдэлтэй байдаггүй. Гэвч зарим хүний эд зүйл өргөх үйлдэлд үнэхээр ийм санаархал, ийм нөхцөл байдал нөлөөлж, ийм сэдэлтэй байдаг гэдгийг үгүйсгэх аргагүй. Энэ нь бодитой үзэл бодол мөн үү? (Мөн.)

Антихристүүд оюун санаандаа бүхнийг тооцоолохдоо юун түрүүнд хувийн ашиг сонирхлоо бодолцдог. Тэд аминч, жигшүүртэй бөгөөд бүх зүйл дээр өөрсдийн гэсэн тооцоотой байдаг. Бурханы гэрийн янз бүрийн ажлын явцын тухайд, үнэнийг эрэлхийлдэг ихэнх хүн, түүнчлэн жирийн итгэгчдийн олонх нь ийм хэрэг явдлыг мэдэхийг юм уу сураглахыг хүсдэггүй, учир нь эдгээр ерөнхий хэрэг явдлын талаар мэдэх нь үнэнийг эрэлхийлэхтэй ямар ч хамаагүй юм. Тэдгээрийг мэдэх нь ямар ч ашиггүй; энэ нь чамд амь юм уу үнэн байгаа гэсэн үг биш, эдгээрийг мэдэхгүй байх нь чи биеийн хэмжээ багатай гэсэн үг ч биш. Эдгээр асуудал үнэнтэй ямар ч хамаагүй, үнэнийг ойлгох юм уу Бурханаас эмээдэг болоход яагаад ч тусалдаггүй. Энэ бол эрүүл ухаантай хүмүүсийн хүрч чадах түвшин юм. Гэвч антихристүүд эдгээр асуудалтай тууштай зууралдсаар, тэдгээрийг хамгийн дээд үнэн мэт үздэг. Тэд эдгээр асуудлын талаар сураглаж, мэдээлэл цуглуулдаг. Эдгээр асуудлын талаар мэдээлэл цуглуулсныхаа дараа тэд үүнийгээ зөвхөн өөртөө хадгалдаггүй; харин ах эгч бүр эдгээр зүйлийг сонирхдог гэж бодон хаа сайгүй тараадаг боловч үнэн хэрэгтээ олон хүн үүнийг сонирхдоггүй. Би Өөрөө эдгээр асуудлын талаар ховорхон сурагладаг. Хэрвээ Би холбогдох хүнтэй таарвал энэ талаар ярилцаж магадгүй ч хүмүүсийг зориуд хайж олж сурагладаггүй. Би ганцхан тохиолдолд л сурагладаг: тэр нь зарим ажлыг хэрхэн хийх ёстой, та нарын ажлын явц ямар байгаа, ямар нэгэн асуудал юм уу анзаараагүй үлдсэн зүйл байгаа эсэх талаар байдаг. Зөвхөн энэ тохиолдолд л Би сурагладаг, харин үүнээс бусад үед сониуч зандаа хөтлөгдөх юм уу санаа тавьсандаа хэзээ ч сурагладаггүй. Миний сураглах нь зөвхөн ажилтай л холбоотой байдаг болохоос мэдээллийн эх сурвалж юм уу сониуч зантай холбоогүй. Үнэнийг хайрладаггүй антихристүүд эдгээр асуудлыг ухаж төнхөх дуртай байдаг бөгөөд ингэхдээ тодорхой зорилготой байдаг. Тэд гадаад нөхцөл байдал, орчин, тэр дундаа янз бүрийн цаг үе дэх, мөн янз бүрийн шашны урсгал, арьс үндэстэн, үндэстэн ястнуудын дундах чуулганы нөхцөл байдлыг ашиглан Бурханы ажлын зөв, бурууг шүүж, тэр ч бүү хэл Христ Бурхан мөн эсэхийг шүүдэг. Тэд ямар төрлийн амьтад вэ? Тэд Бурханд итгэж байна уу? Тэд бол үл итгэгчид гэдэг нь тодорхой байна. Чи хэчнээн их үнэн нөхөрлөсөн ч тэд сонсож, ойлгож чаддаггүй. Гэвч тэд чуулганы талаарх гаднын үнэлгээ, мөн янз бүрийн улс орон дахь чуулганы байр суурь, нөхцөл байдлын талаар маш нарийн сурагладаг, үл итгэгчдээс бараг ялгагддаггүй. Эдгээр нь далд санаархалтай үл итгэгчдийн илрэл юм. Та нарын эргэн тойронд ийм хүмүүс байна уу? Та нар анзаараагүй байж магадгүй. Бид цуглаж, антихристүүдийн янз бүрийн мөн чанарыг ил болгох бүрд энэ хүмүүсийн нэг хэсэг нь яллагддаг. Ил болмогцоо тэдний үнэн нүүр царай нь алга болж, тэд царайгаа харуулж зүрхэлдэггүй. Ялангуяа энэхүү нөхөрлөлийн дараа зарим хүн дахиж сураглаж зүрхлэхгүй. Гэвч тэд шууд асууж зүрхлэхгүй болсон ч ар хударгаар хов жив цуглуулсаар байдаг. Тэд ах эгч нарын дунд асуухаа больдог ч нууцаар цахим сүлжээгээр сурагладаг. Үүнээс гадна, тэд шүтлэггүй хүмүүс, шашны урсгалууд болон Өрнөдийн орнууд манай чуулганы талаар юу гэж бодож, юу хэлж байгааг олж мэдэхийн тулд бараг л галзуурсан мэт хамаг байдгаараа хичээдэг. Энэ нь бага зэрэг солиорсон хэрэг биш гэж үү? Тэд донтож, өөрсдийгөө хянаж чаддаггүй. Үнэнийг хайрладаггүй, үнэнийг зэвүүцдэг хүмүүстэй учир зүйгээ ололцохын аргагүй байдаг.

Антихристүүд чуулганы нөхцөл байдал болон Бурханы ажлын түгээн дэлгэрүүлэлтэд үндэслэн чуулганд болон бие махбодтой болсон Бурханы махбодод хэрхэн ханддагийг сая бид ил болголоо. Энэ бол антихристүүд Христэд хэрхэн хандах нь тэдний сэтгэл санаанаас шалтгаалдгийн нэг тал юм. Миний ярьсан эдгээр зүйл чуулганд гарж байна уу? Эдгээр нь ноцтой асуудал мөн үү? Дурдах хэрэгтэй юү? (Тийм.) Эдгээр хэрэг явдлын талаар нөхөрлөхийн үнэ цэн нь юунд байна вэ? Үүнийг сонссоны дараа зарим хүн эдгээр асуудлын талаар дахиж сураглаж зүрхлэхгүй, чуулганы нөхцөл байдал, орчин нөхцөлийн талаар дахиж сонирхож зүрхлэхгүй болно гэсэн үг үү? Ердөө ийм л үнэ цэнтэй гэж үү? (Үгүй.) Тэгвэл эдгээр зүйлийг ил болгохын үнэ цэн нь юунд байна вэ? Үүнээс хүмүүсийн ойлгох ёстой үнэн юу вэ? Хэрвээ та нар одоохондоо бодож амжаагүй байгаа бол хэлэхгүй байж болно. Би сүүлд нь та нартай энэ талаар нөхөрлөнө. Эдгээр асуудал та нараас хэтэрхий хол учраас та нар тэр даруйд нь тодорхой илэрхийлэхэд хэцүү байж магадгүй. Та нар бодлоо цэгцэлж, хэлэх үгээ нягтлах хэрэгтэй; хаанаас нь эхэлж ярихаа мэдэхгүй, эсвэл тодорхой илэрхийлж чадахгүй байж магадгүй. Хүмүүсийн ойлгодог зүйл хэтэрхий бага, маш хөөрхийлөлтэй. Аливаа хэргийн мөн чанар, учир шалтгааныг тодорхой тайлбарлаж чадахгүй байх нь аливааг нэвт харж чаддаггүйн шинж юм.

Хүмүүс тэнгэр дэх Бурханд итгэж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадан, үүргээ гүйцэтгэх үед чуулган, Бурханы гэр болон Бурхан нь хүмүүсийн хувьд үндсэндээ нэг л ойлголт байдаг гэж хэлж болно. Чуулганд үүргээ гүйцэтгэх нь Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж буй хэрэг; Бурханы гэрийн төлөө аливааг хийх нь чуулганы төлөө аливааг хийхтэй адил, мөн Бурханд үнэнч байж, Бурханы даалгаврыг хүлээн авч байгаа хэрэг гэж үздэг. Эдгээрийг хооронд нь адил утгаар ярьж болох бөгөөд нэг ойлголт гэж үздэг. Гэвч Бурхан бие махбодтой болж, эгэл жирийн хүн болон гарч ирэх үед ихэнх хүний хувьд чуулган, Бурханы гэр, Бурханыг (өөрөөр хэлбэл Христийг) ялгаж салгахад амархан болдог. Хүмүүс: “Чуулганы төлөө аливааг хийх нь Бурханы гэрийн төлөө, Бурханы төлөө аливааг хийхтэй адил; Бурханы гэрийн төлөө аливааг хийх нь үүргээ гүйцэтгэж буй хэрэг. Харин Христийн төлөө аливааг хийх тухайд бол хэлэхэд хэцүү юм. Энэ нь хүнд үйлчилж байна гэсэн үг биш үү? Яагаад ч юм хүний төлөө ажиллаж байгаа юм шиг санагдаж байна” гэж боддог. Олон хүний зүрх сэтгэлийн гүнд энэ гурвыг тодорхой ялгаж салгах, мөн хооронд нь холбож ойлгоход хэцүү байдаг. Ихэнх хүний хувьд Бурханы гэрт үүргээ гүйцэтгэх үедээ хэний төлөө үүргээ гүйцэтгэж байгаа талаарх үндсэн ойлголт нь ийм байдаг: Тэд чуулганд үүргээ гүйцэтгэхдээ чуулган гэх бодит зүйл, энэхүү нэршлийн төлөө үүргээ гүйцэтгэж байдаг. Тэгвэл чуулганы дээд удирдлага гэгч нь хэн бэ? Мэдээж хэрэг тэнгэр дэх Бурхан бөгөөд энэ бол хүн бүрийн оюун санаанд эргэлзээгүй зүйл юм. Ихэнх хүн Бурханы гэрийн төлөө аливааг хийхийг ах эгч гэх нэршил, бүлэг ах эгчид үйлчлэх явдал гэж ойлгодог бөгөөд үүнийг гарцаагүй үүргээ гүйцэтгэх ангилалд оруулж болно; энэ нь үүргээ гүйцэтгэж буй хэрэг бөгөөд мэдээж бас Бурханд чиглэдэг. Тиймээс хүмүүсийн бодлоор чуулган, ах эгч нар болон Бурханы гэрийг адилтгаж болох бөгөөд бүгд тэнгэр дэх тодорхойгүй Бурханд чиглэдэг. Энэ нь юу гэсэн үг вэ? Ихэнх хүний хувьд, Бурханы гэрт үүргээ гүйцэтгэж байна уу, эсвэл ажил хэрэг удирдаж байна уу гэдгээс үл хамааран тэд үүнийгээ биет бус байгууллага болох чуулган, гарт баригдах бүлэг ах эгч, ялангуяа тэнгэр дэх тодорхойгүй, үл үзэгдэх Бурханы төлөө хийдэг—тэд энэ гурвын төлөө л үүргээ гүйцэтгэдэг. Бие махбодтой болсон Бурханы тухайд бол, хүмүүс Түүнийг чуулганы нэг гишүүн, эсвэл ах эгч нарын дундах хамгийн дээд удирдагч гэж үзэж болох бөгөөд мэдээж зарим нь Христийг Бурханы гэрийн төлөөлөгч юм уу төлөөлөн яригч гэж ойлгодог. Тиймээс олон хүний хувьд, чуулганд хэний төлөө үүргээ гүйцэтгэж байгаа тухай ойлголт нь маш бүрхэг байдаг. Жишээлбэл, хэрвээ хүнээс ах эгч нарын төлөө ямар нэг зүйл хийх юм уу үйлчилгээ үзүүлэхийг хүсвэл тэд үүнийг хийх нь туйлын зөв зүйтэй хэрэг гэж боддог. Эсвэл түүнээс чуулган юм уу Бурханы гэрийн төлөө ямар нэг зүйл хийхийг хүсвэл тэд үүнийг гарцаагүй хийх ёстой үүрэг хэмээн үзэж, баяртайгаар хийдэг. Гэвч бие махбодтой болсон Христ тэдэнд үүнтэй төстэй ажил хариуцуулах юм уу даалгавал тэдний урам хугарч: “Хүний төлөө ажил хийх ээ? Би хүнд үйлчлэхийн тулд бурханд итгэхээр ирээгүй; би үүргээ гүйцэтгэхээр ирсэн. Би хэн нэгэнд үйлчлэх гэж, хэн нэгний төлөө үйлчилж, үйлчлэл үзүүлэх гэж энд байгаа юм биш!” гэж санагддаг. Чуулганд үүргээ гүйцэтгэж буй олон хүн бий. Хэрвээ чи чуулганы төлөө, Бурханы гэр юм уу ах эгч нарын төлөө ямар нэг зүйл хийхийг тэднээс хүсвэл үүнийг хийх баттай үндэслэлтэй гэж тэдэнд санагдаж, энэхүү даалгаврыг баяр хөөртэйгөөр хүлээн авдаг. Ямар үндэслэл вэ? “Би үүнийг бурханаас хүлээн авч байна; энэ бол миний үүрэг, миний хариуцлага.” Гэвч бие махбодтой болсон Бурхан тэднээс ямар нэг зүйл хийхийг хүсэх үед тэдний “үүнийг бурханаас хүлээн авна” гэх онолын үндэслэл нь алга болж, тэд дурамжхан, сэтгэл дундуур болж, үүнийг хийх хүсэлгүй болдог. Тэд: “Хэрвээ энэ нь чуулганы төлөө бол яах вэ, учир нь би чуулганы төлөө ажилладаг хүн; хэрвээ энэ нь ах эгч нарын төлөө бол бас л болох юм, учир нь тэд бүгд бурханы гэрт, бурханд харьяалагддаг; хэрвээ энэ нь бурханы гэрийн төлөө бол ‘бурханы гэр’ гэдэг нэр маш ариун, сүрлэг, эрхэмсэг учраас бурханы гэрийн төлөө аливааг хийх нь бүрэн зөвтгөхүйц бөгөөд алдар хүнд, нэр төр авчирна. Харин чам шиг өчүүхэн хүний төлөө ямар нэг зүйл хийх нь юу юм бэ? Энэ нь үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг үү? Энэ нь зөв зүйтэй, зохистой санагдахгүй байна. Энэ нь үүргээ гүйцэтгэж буй хэрэг биш, ажил ч биш. Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?” гэж боддог. Тэд ацан шалаанд орж, үүнийг хэрхэн зохицуулахаа мэддэггүй. Тэд: “Энэ нь ажил биш, үүргээ гүйцэтгэж буй хэрэг ч биш, мөн ах эгч нарт ашиг тус хүргэж байгаа хэрэг яавч биш. Хэрвээ чи өөрийнхөө төлөө үүнийг хийхийг надаас хүсэж байгаа бол яах вэ, би зүгээр л хийчихье, гэхдээ би үүнд баяртай, сэтгэл хангалуун байхгүй. Энэ нь зөв зүйтэй, зохистой санагдахгүй байна! Чиний төлөө хийсэн зүйлийг минь хэн санаж, хэн мэдэх юм бэ? Ингэснээрээ хэн нэгний тааллыг олж чадах уу? Надад ямар нэгэн шагнал авчрах уу? Үүнийг үүргээ гүйцэтгэсэн гэж тооцох уу? Би үүнийг үнэн-зарчмын дагуу хийх ёстой юу?” хэмээн эргэцүүлдэг. Тэд зүрх сэтгэлдээ дургүйлхэж, энэ нь тээртэй, илүүц зүйл мэт, яг л хүлээж авах ёсгүй даалгавар хүлээж авсан мэт санагддаг. Тэд төвөгшөөж, дурамжхан хийж, ингэхдээ ямар нэгэн ашиг тус хүртэнэ гэж найдсаар, тэр ч байтугай “Би үүнийг хийхийг хүсэхгүй байна” гэж амаараа илэрхийлж, туйлын дурамжхан байгаагаа харуулдаг. Хэрвээ чи үүнийг хийхийг хүсэхгүй байвал хийх хэрэггүй гэж Би хэлдэг. Миний төлөө хувийн ажил хийгээдэх гэж Би хэнийг ч албаддаггүй. Хэрвээ чи хийхийг хүсвэл хий; үгүй бол Би өөр хүн олно. Хүсэж байгаа хүнээс нь Би гуйна. Энэ энгийн биш гэж үү? Бурханы гэрт дагадаг маш олон хүн байхад сэтгэлд нийцэх, ажил хийх хүсэлтэй хүн олох амархан. Би тийм хүн олж чадна. Заавал чамайг сонгох шаардлагагүй; энэ маш амархан! Бурханы гэрээс найдвартай, заль мэхгүй, ажил хэрэг зохицуулах чадвартай хүн олох хэцүү юү? (Үгүй.) Хэдийгээр Би хэн нэгэнтэй хувиараа онцгой дотно юм уу сайн харилцаа тогтоогоогүй, мөн хэнтэй ч хувиараа нөхөрлөөгүй, гүн гүнзгий сэтгэлийн холбоотой болоогүй ч энэ гучин жилийн хугацаанд Төгс Хүчит Бурханы Чуулганы хүн бүрийн идэж, ууж, сонссон зүйл нь бүгд Миний үг байсан. Энэ хүмүүс мөн чанартаа ч тэр, зүрх сэтгэлийнхээ гүнд ч тэр, өнгөн дээрээ ч, үг хэлээрээ ч Надад итгэж, Намайг дагадаг. Хэдийгээр Би хэнд ч шууд онцгой ашиг тус юм уу амлалт өгөөгүй, хэнийг ч шууд магтаж, дэвшүүлээгүй боловч эхнээс нь авхуулаад өнөөг хүртэл Намайг дагасан хүн бүр Бурханы үгийг хангалттай их идэж, уусан. Миний хэлсэн зүйлсээр дамжуулан энэ хүмүүс зарим үнэнийг ойлгосон ч бай, эсвэл биеэ зөв авч явах хоосон сургаалийг ойлгосон ч бай, бүгд нэлээд их зүйл олж аваагүй гэж үү? (Тийм.) Энэ өнцгөөс харвал, Би та нарт ямар ч өргүй байх ёстой биз дээ? Би үүнийг хэлэх ёсгүй ч өнөөдөр энд дурдах хэрэгтэй байна. Харин та нар Надад өртэй байх ёстой биш үү? (Тийм.) Тиймээс, хэрвээ Би та нарын хэн нэгнээс ямар нэг зүйл хийхийг биечлэн хүсвэл та нар дургүйлхэх ёсгүй биз дээ? (Бид хүсэж байна.) Ямар ч өнцгөөс харсан, Би та нараас ямар нэг зүйл хийхийг хүсэх үедээ та нарыг аргадаж, тал засах, эсвэл та нарт чихэнд чимэгтэй үг хэлж, амлалт өгөх ёстой юу? (Үгүй.) Гэвч зарим хүн дургүйлхэж: “Чиний төлөө ямар нэг зүйл хийх яагаад ийм урамгүй байдаг юм бэ? Ямар ч ашиг тусгүйгээр үл барам, бас ядаргаатай, төвөгтэй юм!” гэж хэлдэг. Үүнийг сонсоод та нарт ямар санагдаж байна вэ? (Эгдүүцэж байна.) Хэрвээ ертөнцийн нүдэнд гавьтай харагддаггүй эгэл жирийн нэгэн дээр өндөр албан тушаалтан зочилж очоод, нэг ажил даалгавал тэр хүн түүнд бүх талаар бялдуучлахыг хичээж, хөл газар хүрэхгүй баярлаж, нэр төрийн хэрэг гэж үзэж магадгүй, тэрхүү жижигхэн зүйлийг насан туршдаа хэзээ ч мартахгүй. Хэрвээ хүмүүс байр суурьтай хүнд ингэж хандаж чаддаг юм бол яагаад Христэд ингэж хандаж чаддаггүй юм бэ? Яагаад тэдний хувьд ингэх боломжгүй байдаг вэ? Яагаад тэр вэ? (Учир нь хүмүүс угаас Бурханд дайсагнадаг.) Зөв; энэ нь зөвхөн үүнийг л баталж байна. Хүмүүс өндөр байр суурьтай Сатантай нийцтэй байж чаддаг ч зүрх сэтгэлийнхээ угаас Христийг басамжилж, Түүнийг эсэргүүцэж, голж, үгүйсгэж, орхидог. Хэрвээ тэднээс диаволд бөхийж, мөргөхийг шаардвал тэд баяртайгаар өвдөг сөхрөн мөлхөх ч, өөрсдөд нь маш их зүйл өгсөн энэ эгэл жирийн хүн Христийн тухайд бол, тэд Бурхантай эн тэнцүү зогсоод ярилцах юм уу харилцахыг ч хүсдэггүй. Эдгээр нь ямар гээч амьтад вэ? Тэд бол диаволууд, тэд хүн биш. Дараа нь Би өөр хүнээс тэр ажлыг зохицуулахыг хүсэхэд тэр хүн дажгүй байсан. Энэ тухай хэл дуулгасан хүн: “Энэ удаад ажлыг зохицуулж байгаа хүн үнэхээр баяртай байгаа, тэр Бурханы төлөө ямар нэг зүйл хийхийг маш их хүсэж байна” гэж хэлсэн. Би: “За яах вэ, тэр хүсэж байвал сайн л байна. Гэхдээ ийм жижигхэн зүйл хийх нь тийм сүртэй хэрэг үү? Энэ бол байх л ёстой зүйл, үүнийг зарлах гэж хэл дуулгах ямар ч шаардлагагүй” гэж хэлсэн. Энэ дуулгасан үгийн талаар та нар юу гэж бодож байна вэ? Үүнийг сонсоод та нарт ямар санагдаж байна вэ? Энэ нь та нарын сэтгэлийг хөргөж байна уу? (Хөргөж байна.) Яагаад энэ нь сэтгэл хөргөж байна вэ? (Энэ бол хүмүүсийн хийх ёстой зүйл, гэвч тэд Бурханы төлөө ямар нэг зүйл хийх нь Бурханд маш их тус хүргэж байгаа мэт Бурханы өмнө ая тал олохыг хичээж байна.) Тэгвэл үүнийг хэлсэн хүн ямар төрлийн хүн бэ? Түүний зан араншин ямар вэ? (Тэр дорд зан араншинтай, мөс чанаргүй.) Энэ бол хүн чанаргүй хэрэг юм.

Зарим хүний хувьд, Бурханы нигүүлсэл, ерөөл, Бурхан хүнийг хангадаг тухай сонсмогцоо зүрх сэтгэл нь гүнээ хөдөлж: “Бурхан хүнийг маш их хайрладаг!” хэмээн Бурханд тасралтгүй талархдаг. Тэд маш их догдолдог! Эдгээр сэдвийг дурдах бүрд энэ хүмүүсийн нүд нулимсаар дүүрч, зүрх сэтгэл нь догдлон, Бурханы төлөө өөрсдийгөө хичээнгүйлэн зарлагадахаар шийддэг. Гэвч нүдэнд харагдаж, гарт баригдах бие махбодтой болсон энэ Бурханы төлөө ямар нэг өчүүхэн зүйл хийхийг хүсэхэд тэд туйлын их доромжлуулсан мэт санагдаж, дурамжхан байж, дургүйлхдэг. Энд юу болоод байна вэ? (Тэд бие махбодтой болсон Бурханд биш, тодорхойгүй Бурханд итгэдэг. Тэд тэнгэр дэх тодорхойгүй Бурханыг сүрлэг гэж үздэг ч бие махбодтой болсон Бурханыг өчүүхэн гэж хардаг.) Зарим хүн ах эгч нарынхаа гутлыг цэвэрлэж, оймсыг нь угааж, тэр ч байтугай хувцсыг нь угааж өгөхдөө дуртай байдаг хэрнээ Христийн төлөө ямар нэг өчүүхэн зүйл хийхийг хүсэхэд дургүйлхдэг гэж Би сонссон. Бусад нь үүнийг хараад тэвчиж чадалгүй: “Энэ хүнд ямар асуудал байна аа? Тэр Христийн төлөө биш, ах эгч нарын төлөө ямар нэг зүйл хийхийг илүүд үзэж байна. Энэ ямар гээчийн хүн бэ?” гэж хэлдэг. Би зарим хүнд даалгавар өгч, Бурханы гэрийн зарчим, чуулганы дүрэм журмын дагуу үйлдэхийг хүсэхэд тэд үүнийг сонссоныхоо дараа нухацтай авч үздэггүй. Тэд: “Чи юу яриад байгаа юм бэ? Би ах эгч нараас асуух хэрэгтэй; би ах эгч нарыг бодолцож, олонхынх нь ашиг тусын тулд үйлдэх хэрэгтэй” гэдэг. Жишээлбэл, Би зарим хүнд жимсний мод тарих үүрэг даалгаж, мөн зах руу явж, энэ нутагт ямар төрлийн жимсний мод тарихад тохиромжтойг судлахыг зааварласан. Нэг талаар, эдгээр нь орон нутгийн уур амьсгал, хөрсөнд тохиромжтой байх ёстой, нөгөө талаар, нутгийн иргэд ямар жимсийг тэжээллэг чанар өндөртэй гэж үздэгийг судалж, тэдгээрээс сонгон зохих хэмжээгээр тарих ёстой байв. Намайг ярьж дууссаны дараа үүнийг сонссон хүмүүс хэрхэн үйлдэх ёстой вэ? (Тэд Таны хүссэн зүйлийг даруй хэрэгжүүлэх ёстой.) Тэд үүнийг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? (Тэд холбогдох мэдээллийг хайж, мэдлэгтэй хүмүүсээс асууж, зарим нарийн ширийн зүйлийг судлаад, дараа нь хэрэгжүүлэх ёстой.) Ингэж хэрэгжүүлэх нь орон нутгийн уур амьсгалыг бодолцож, мөн ямар жимс тэжээллэг болохыг шалгах гэсэн Миний зааврыг дагаж байгаа хэрэг юм. Тэгвэл Миний бодолцож үзсэн зүйлс цогц бөгөөд бодитой байсан гэж та нар бодож байна уу? Гэвч Миний үгийг сонссон хүмүүс үүнийг хэрхэн хэрэгжүүлсэн бэ? Тэд орон нутгийн чуулганы бүх ах эгч нараас санал асууж, хүн бүрээс ямар жимс идэх дуртайг нь асуугаад, дараа нь хүн бүрийн дуртай жимсийг тоо хэмжээ, харьцаагаар нь тарихаар тоог нь гаргасан. Тэд үүнийг ингэж л хэрэгжүүлсэн. Тэд ах эгч нарын саналыг асууж, энэ бүлэг, энэ нэршлийг зүрх сэтгэлдээ хамгийн дээд гэж үзсэн. Ах эгч нарт үйлчлэх нь тэдний үүргээ гүйцэтгэх зорилго, зорилт юм. Тэд ах эгч нарт үйлчлэх нь Бурханы гэрт үйлчилж байгаа хэрэг, Бурханы гэрт үйлчлэх нь ах эгч нарт үйлчилж байгаа хэрэг гэж үздэг. Хэрвээ ах эгч нар баяртай, сэтгэл хангалуун байвал Бурхан ч бас баяртай, сэтгэл хангалуун байна. Ах эгч нар бол Бурханы бүрэн төлөөлөгчид, үнэний бэлгэ тэмдэг, Бурханы төлөөлөн яригчид юм. Ах эгч нар эцсийн шийдвэрийг гаргадаг; тэд бол Бурханы гэрийн гол түшиг тулгуур юм. Тиймээс юу ч хийсэн бай, үүнийг ах эгч нар гэх нэршил болон бүлгээс салгах боломжгүй. Бурханы гэрт ямар нэг зүйл хийж байгаа, эсвэл үүргээ гүйцэтгэж буй хэний ч хувьд зөвхөн ах эгч нар л тэдний үйлчлэлийн зохих бай болдог. Тэд үүнийг ингэж хэрэгжүүлсэн; Миний юу хэлсэн нь хамаагүй байв. Миний заавар хэчнээн дэлгэрэнгүй байсан ч тэдний хувьд эдгээр нь зүгээр л хоосон сургаал, уриа лоозон төдий байсан. Тэд ах эгч нарт санал бодлоо бүрэн илэрхийлэх боломж олгож, үг хэлэх, шийдвэр гаргах хангалттай эрх олгож, Бурханы гэрт ардчиллыг хэрэгжүүлэх нь хамгийн дээд үнэн гэж итгэж байсан. Намайг юу ч хэлсэн бай, тэд үүнийг ингэж л харсан: “Чи зүгээр л хий дэмий ярьж, хэлбэрдэж байна, тэгээд ч энэ бол ах эгч нарын хэрэг болохоос чинийх биш. Чи холдсон чинь дээр! Бидний юу идэж, уух нь чамд ямар ч хамаагүй; зүгээр л мөнгөө гарга, тэгээд л болоо. Бидэнд идэж, уух зүйл байна, энэ бол хамгийн дээд үнэн. Бурханы гэрт үйлчлэх, ах эгч нарт үйлчлэх, ах эгч нарыг баярлуулах, тэдэнд хүний эрх, эрх чөлөөг бүрэн эдлэх боломж олгох, энэ бол хамгийн дээд үнэн.” Эдгээр нь ямар төрлийн хүмүүс вэ? Энэ бол антихристүүдийн хийх зүйл биш гэж үү? Антихристүүд үнэнийг зэвүүцдэгийн эхний илрэл бол тэд үнэнийг яллаж, үгүйсгэдэг; дараа нь тэд хэрэгжүүлэх боломжтой, үндэслэлтэй гэж үзсэн өөр онол, уриа лоозон олж, үнэнийг ил тод зөрчиж, Христийг ил тод яллаж, голдог. Ийм жижигхэн зүйл дээр л антихристүүд илчлэгддэг. Тэд үнэнийг хүлээн авдаг хүмүүс мөн үү? (Үгүй.)

“Өө, ах эгч нар ямар их бухимдаж байгааг хараач”; эсвэл “Өө, ах эгч нар ямар их баярлаж байгааг хараач”; эсвэл “Өө, ах эгч нар ямар их цохилтод орж байгааг хараач; тэд үнэхээр зовж байна” гэж зарим хүн хэлэхийг Би байнга сонсдог. Тэдний зүрх сэтгэлд ах эгч нар яагаад тийм өндөр байр суурь эзэлдэг юм бэ? Яагаад тэд ах эгч нарыг тийм их хайрладаг юм бэ? Тийм олон хүнийг хайрладаг юм чинь тэд маш сайхан сэтгэлтэй байх даа? За яах вэ; Би нэг зүйл хэлье, чи Миний хэлснээр хий, за юу? Чи тийм олон хүнийг багтааж чадаж байгаа юм чинь, Над шиг ганц хүнийг нэмэх нь асуудал биш биз дээ? Чи Намайг ч бас багтааж чадах ёстой биз дээ? Гэтэл яг эсрэгээрээ, тэр Миний хэлсэн зүйлийг багтааж чаддаггүй, Намайг ч багтааж чаддаггүй. Тэр бүх ах эгч нарыг багтааж чаддаг, чуулган дахь хүн бүрийг багтааж чаддаг атлаа Христийг л багтааж чаддаггүй. Энэ ямар гээч амьтан бэ? Энэ хүн мөн үү? Ийм хүн Христийг дагагч байх эрхтэй юу? (Үгүй.) Тэгвэл бид түүнийг хэрхэн тодорхойлох ёстой вэ? (Диавол, антихрист.) Тэд Бурханы гэр дэх ардчилсан сонгуулийн тухай ойлголтыг буруугаар ойлгож байгаа хэрэг биш үү? Бурханы гэрийн хэрэг явдалд ах эгч нарыг оролцуулж, тэднээр санал бодлыг нь илэрхийлүүлж, удирдагчдыг сонгуулж, огцруулж, тэднээр шийдвэр гаргуулдаг нь болохоор ах эгч нар Бурханы гэрт хамгийн дээд нь гэж тэд боддог хэрэг үү? Энэ нь Бурханы гэр дэх ардчилсан сонгуулийг буруугаар ойлгож байгаа хэрэг биш үү? Ардчилсан сонгуулийн зарчим юу вэ? Ах эгч нарт ардчилсан байдлаар санал өгөх боломж олгох нь тэд эцсийн шийдвэрийг гаргана гэсэн үг үү? Энэ нь хүмүүсийн завхарсан зан чанар эцсийн шийдвэр гаргахыг зөвшөөрнө гэсэн үг үү? Энэ нь диаволууд болон Сатануудаар эрх бариулна гэсэн үг үү? Үгүй, энэ нь төрөлх, завхарсан хүмүүс болох ах эгч нар өөрсдөө биш, харин ах эгч нарын зүрх сэтгэлдээ ойлгосон үнэнээр эрх бариулна гэсэн үг юм. Энэ нь адгуу байдлаар эрх бариулахгүй, хүний үзлээр эрх бариулахгүй, хүний тэрслүү байдал, эсэргүүцлээр эрх бариулахгүй, хүмүүсийн хорон муу зан чанараар эрх бариулахгүй байх явдал бөгөөд энэ бол үнэнээр эрх бариулж байгаа хэрэг юм. Зарим хүн: “Яагаад зарим чуулганы сонгуулиар эцэстээ антихристүүд сонгогддог юм бэ, эсвэл яагаад чуулганы удирдагч, ажилчид буруу шийдвэр гаргадаг юм бэ?” гэж асуудаг. Тэр нь хүмүүсийн биеийн хэмжээ хэтэрхий жижиг байгаагаас болдог; тэд үнэнийг ойлгодоггүй бөгөөд хүмүүсийг ялган таньж чаддаггүй. Гэвч чуулганы сонгуулийн зарчим нь үнэн-зарчимд суурилдаг; энэ нь үнэнд суурилдаг. Тэгвэл эдгээр антихрист—сүнслэг ойлголтгүй хүмүүс—юунд эндүүрч итгэдэг вэ? Тэд Бурханы гэрт ах эгч нарыг агуу гэж дээдэлдэг, ах эгч нарыг өргөмжилдөг, ах эгч нар гэх нэршил болон бүлэг Бурханы нүдэнд эрхэм харагддаг хэмээн боддог. Гэвч үнэн хэрэгтээ ах эгч нар эрхэм үү? Тэдэнд үнэн бий юү? Ихэнх ах эгч нарт үнэн-бодит байдал байдаггүй, үйлдэлдээ зарчимгүй байдаг, тэр ч байтугай тэд Бурханы гэрийн янз бүрийн ажлын төслүүдэд эмх замбараагүй байдал үүсгэж мэднэ. Хэрвээ Дээрх хөндлөнгөөс оролцож, асуудлыг цаг тухайд нь залруулж, шийдвэрлэдэггүй байсан бол энэ ах эгч нар үүргээ сайн гүйцэтгэж чадах байсан уу? Тэд үүргээ сайн гүйцэтгэж чадахгүйгээр үл барам, маш их үймээн, саад тотгор учруулж чадна. Энэ хүмүүст үнэн бий юү? Тэд агуу гэж дээдлэгдэх үнэ цэнтэй юү? Үнэ цэнгүй. Тэгвэл антихристүүд яагаад ингэж авирласаар байдаг вэ? Энэ бол тэдний төрөлх уг чанар юм. Тэд үнэнийг үгүйсгэж, Христийг яллах шалтаг олдог—энэ нь тэдний төрөлх уг чанар биш гэж үү? Тэд Сатаны уг чанартай; тэд өөрийн эрхгүй үүндээ хөтлөгддөг!

Өнөөдрийн нөхөрлөлийн гол сэдэв бол антихристүүд сэтгэл санааныхаа байдлаас хамааран Христэд хэрхэн ханддаг тухай юм. Бидний нөхөрлөж буй зүйлийн тал бүр нь антихристүүдийн сэтгэл санааны байдалтай холбоотой. Өнгөн дээрээ ингэж харагддаг ч, үнэн хэрэгтээ энэхүү сэтгэл санааны байдал хэрхэн үүсдэг вэ? Энэ нь антихристүүдийн завхарсан зан чанар болон мөн чанараар тодорхойлогддог. Антихристийн мөн чанартай байдгийн улмаас тэдэнд элдэв янзын бодол төрдөг, эдгээр янз бүрийн бодолдоо захирагдан тэдэнд янз бүрийн үзэл, үзэл бодол, харах өнцөг болон байр суурь бий болж, улмаар янз бүрийн сэтгэл санааны байдал үүсдэг. Эдгээр сэтгэл санааны байдал үүссэний дараа антихристүүд тэнгэр дэх Бурхан болон газар дээрх Бурхан, Христэд янз бүрийн арга зам, арга барил, хандлагаар ханддаг. Эдгээр арга зам, арга барил, хандлагаас антихристүүдийн мөн чанар үнэнийг зэвүүцдэг, үнэнд дайсагнадаг, Христийг үгүйсгэж, Христийг ялладаг болохыг хангалттай батална. Үнэн, бие махбодтой болсон Бурханы мөн чанар, ялгамж чанартай холбоотой асуудалтай тулгарах бүрдээ тэд ухамсартайгаар Бурханы эсрэг талд зогсож, Бурханы дайсны дүрд тоглодог. Юу ч болоогүй байхад тэд Бурханы нэрийг хашхирч, тэр ч байтугай яриандаа байнга “бурхан, миний бурхан” гэж дурддаг. Тэдний хэлсэн бүхэн үргэлж: “Бурхан минь, хараач”, “Бурхан минь, чи мэдэж байна уу”, “Бурхан минь, намайг сонсооч”, “Бурхан минь, надад эрж хайх нэг зүйл байна”, “Бурхан минь, нөхцөл байдал ийм байна” гэх мэт дуудлагаар эхлэх ёстой байдаг. Тэд “бурхан” гэж дуудаж байхдаа зүрх сэтгэл нь Христийн талаарх үзэл, Түүнд дайсагнах дайсагнал, басамжлалаар дүүрэн байдаг. Чуулган, Бурханы гэр болон Христ янз бүрийн орчин, нөхцөл байдалтай тулгарах үед Христ болон Бурханд хандах антихристүүдийн хандлага тогтмол өөрчлөгдөж, янз янз болж хувирдаг. Христ тэдэнд шаардлага тавьж, тэдэнд сайхан сэтгэлээр, найрсаг хандах үед тэдний хандлага нэлээд зөөлөн, номхон мэт харагддаг; Христ тэдэнд хатуу хандаж, тэднийг засах үед Христэд хандах тэдний хандлага нь дургүйцэж, зэвүүцэж, басамжилсан хандлага болж, тэр ч байтугай Түүнээс зайлсхийж, Түүнийг голдог. Христ тэдэнд шагнал, ерөөл илэрхий амлах үед тэд зүрх сэтгэлдээ нууцхан баярлаж, тэр ч байтугай эдгээр ашиг тусыг олж авахын тулд нэр төр, ёс жудгаа золиослохоос буцахгүйгээр Түүнд тал засаж, бялдуучилж, зусарддаг. Гэвч тэдний хандлага ямар байхаас үл хамааран, тэд Христийг чин сэтгэлээсээ дуулгавартай дагах нь байтугай Түүнийг хэзээ ч үнэн сэтгэлээсээ хүлээн авч, итгэж байгаагүй. Христэд хандах тэдний хандлага нь үргэлж зайлсхийсэн, ялласан, ажиглан харзнасан байдаг бөгөөд тэд зүрх сэтгэлийнхээ гүнээс Түүнийг голдог. Тэд хаана ч байсан, сэтгэл санааны байдал нь ямар ч байсан, мөн чанар нь өөрчлөгддөггүй үлддэг. Тэд хааяа санаанд оромгүй өөрчлөлт юм уу эргэлт гаргалаа ч гэсэн тэр нь түр зуурынх байдаг. Үүний шалтгаан нь антихристүүдийн уг чанар-мөн чанар Христэд дайсагнадаг явдал учраас тэд энэхүү эгэл жирийн хүнийг өөрсдийн Эзэн, өөрсдийн Бурхан гэж хэзээ ч чин сэтгэлээсээ хүлээн авахгүй.

Антихристүүд сэтгэл санааныхаа байдлаас хамааран Христэд хэрхэн ханддаг тухай янз бүрийн талын нөхөрлөлийг үндсэндээ дуусгалаа. Ярилцах ёстой хамгийн сүүлчийн асуудал бол Миний өмнө нь та нараас асууж байсан, эдгээр хэрэг явдлыг илчлэхийн үнэ цэн юу вэ, хүмүүсийн ойлгох ёстой үнэн юу вэ гэдэг асуудал юм. Эдгээр хэрэг явдлыг илчлэхийн үнэ цэнийг зүгээр л хоёр талаас нь илэрхийлж болно. Нэг тал нь, хүмүүсийн Бурханд хандах жинхэнэ хандлагын мөн чанар үнэндээ юу болохыг ил болгож, хүн төрөлхтний завхралын янз бүрийн илрэлийг таньж мэдэх боломжийг хүмүүст олгодог. Энэ нь өөрийгөө мэдэх болон хүмүүсийн завхарсан зан чанарыг мэдэхэд ашиг тустай. Нөгөө тал нь, Бурханд хандах зөв хандлага үнэндээ ямар байх ёстойг хүмүүст мэдүүлдэг. Бурханд ханддаг арга барил чинь аль хэдийн Түүнд Бурхан шиг хандаж байгаа хэрэг гэж чи бодож байж магадгүй, гэвч үнэн хэрэгтээ үүнд маш их хольц, Сатаны маш олон элемент байдаг—эдгээр нь антихристүүдийн илрэл бөгөөд Бурхан үүнийг хүлээн зөвшөөрдөггүй, хүлээн авдаггүй. Энэ бол цэвэрлэх шаардлагатай хольц юм. Эерэг болон сөрөг өнцгийн аль алинд нь үнэ цэн бий: Хамгийн наад зах нь, сөрөг өнцгөөс харвал, эдгээр зүйл нь сөрөг, антихристийн илрэл гэдгийг чамд мэдүүлдэг. Эерэг тал нь, Бурхан эдгээр зүйлд дургүй, чамайг Түүнд ингэж хандахыг Тэр хүлээн авдаггүй гэдгийг чамд мэдүүлдэг. Үүний цаад санаа нь, хүмүүс Бурханд хандах хандлагаа хэчнээн зөв, хэчнээн сайн, хэчнээн логиктой, эсвэл хүний сэтгэлд хэчнээн нийцэж байна гэж бодсон ч Бурхан үүнд итгэдэггүй. Хэрвээ Бурхан үүнд итгэхгүй бол чи яах ёстой вэ? Хэрвээ чи: “Би үүнийг ингэж хийнэ, би үүнийг сайн гэж бодож байгаа учраас үүнийгээ баримтална; Чи үүнд итгэж байна уу үгүй юу гэдгээс үл хамааран, би зүгээр л шулуун шударга байгаа” гэж хэлбэл зүгээр үү? (Үгүй.) Энэ хандлага бусад хэрэг явдлын хувьд зөв эсэхийг бид хэлэлцэхгүй; харин Бурханд хандахдаа ингэж авирлах нь маш аюултай бөгөөд чи замаасаа буцах ёстой. Бурханы хүлээн авч чадахгүй зүйлд хандах хүмүүсийн хандлага ямар байх ёстой вэ? Хүмүүст байх ёстой цорын ганц хандлага бол Бурханаас ирсэн бүхнийг хүлээн авах юм; энэ нь тэдэнд сайн юм шиг ч бай, муу юм шиг ч бай, чихэнд чимэгтэй сонсогддог ч бай, эсвэл хатуу ширүүн, тааламжгүй сонсогддог ч бай, тэд болзолгүйгээр хүлээн авч, дуулгавартай дагаж, өөрсдийгөө өөрчилж, ариусгах үнэн хэмээн хандах ёстой. Эдгээр зүйлийг ил болгохын үнэ цэн юу вэ? Үүнийг сөрөг болон эерэг аль аль талаас нь ярилцаагүй гэж үү? Тэгвэл хүмүүсийн ойлгох ёстой үнэн юу вэ? (Бурхан бол үнэн, Бурхан бол Бүтээгч. Махбод болсон ч бай, эсвэл өөр ямар ч байдлаар илэрсэн бай, Түүний хэлдэг үг бол үнэн бөгөөд бид болзолгүйгээр дуулгавартай дагаж, хүлээн авах ёстой.) Энэ үгэнд хүн бүр амен гэж хэлж чадах уу? (Амен.) Би ч бас үүнд амен гэж хэлнэ; болзолгүйгээр хүлээн авч, дуулгавартай дагах, энэ л үнэн билээ. Бурхан ямар ч хэлбэрээр, ямар ч байдлаар хүмүүсийн дунд илэрч, амьдарсан бай, Бурхан ямар хэлбэрээр оршин байхаас үл хамааран, Бурхан үүрд Бурхан байдаг. Энэ бол үнэн, энэ нь хүмүүсийн хамгийн их ойлгох ёстой үнэн юм. Хоёрдугаарт, бүтээгдсэн зүйлийн Бурханд хандах хандлага нь болзолгүй дуулгавартай байдал юм. Түүнчлэн, хүмүүсийн ойлгодоггүй өөр нэг зүйл бий: Хүмүүс яагаад Бурханыг дагадаг вэ? Уйтгараа гаргахын тулд уу? Оюун ухаанаа дүүргэж, сүнсний хоосон байдлаа шийдвэрлэхийн тулд уу? Ирээдүйн хувь заяагаа шийдвэрлэхийн тулд уу? Цэвэр болгуулахын тулд уу, эсвэл үнэний их сургуульд суралцахын тулд уу? Хүмүүс Бурханыг дагаснаараа юуг шийдвэрлэхээр эрж хайдаг вэ? Энэ бол хүмүүсийн мэдэх ёстой зүйл юм. (Тэд завхарсан зан чанараа шийдвэрлэхээр эрж хайдаг.) Зөв. Хүмүүс завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд Бурханыг дагадаг. Хүмүүс завхарсан зан чанараа өөрсдөө шийдвэрлэж чадах уу? Алдар нэртэй, мэдлэгтэй, боловсролтой хүмүүс үүнийг шийдвэрлэж чадах уу? Хүн төрөлхтний дунд энэ асуудлыг шийдвэрлэж чадах хүн бий юү? (Хэн ч шийдвэрлэж чадахгүй.) Бурхан өнөөдөр энэ асуудлыг шийдвэрлэхээр ирсэн; зөвхөн бие махбодтой болсон Бурхан, зөвхөн Бурхан Өөрөө л үүнийг шийдвэрлэж чадна. Хүнтэй адилхан харагддаг бие махбодтой болсон Христ яагаад энэ асуудлыг шийдвэрлэж чаддаг вэ? Хүмүүст хэл яриа, бодол, үзэл санаа байдаг атал тэд яагаад үүнийг шийдвэрлэж чаддаггүй вэ? Ялгаа нь юундаа байна вэ? (Бурхан бол үнэн, зам, амь; хүмүүст үнэн байдаггүй.) Бурхан бол үнэн, зам, амь юм. Энэ баримтыг хүлээн авч, бие махбодтой болсон Бурханы махбодыг бүхлээр нь хүлээн авч байж л хүмүүсийн завхарсан зан чанар шийдвэрлэгдэж чадна. Энэ нь хүмүүс завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд Бурханы өмнө ирдэг гэсэн үг бөгөөд энэ нь үнэнийг олж авахаар Бурхан дээр ирж байна гэсэн үг юм. Үнэнийг олж авснаар л хүмүүсийн завхарсан зан чанар шийдвэрлэгдэж чадна. Үнэнийг олж авахгүйгээр чи үүнийг хэрхэн шийдвэрлэж болох вэ? Хоосон сургаал завхарсан зан чанарыг шийдвэрлэж чадах уу? Мэдлэг чадах уу? Үзэл, төсөөлөл чадах уу? Чадахгүй. Зөвхөн бие махбодтой болсон бодит Бурхан л үүнийг шийдвэрлэхэд чамд тусалж чадна. Тиймээс ямар нэгэн алдартан, агуу хүн, эсвэл мэргэдийг шүтээд тусыг олохгүй; тэд чиний бодит бэрхшээлийг шийдвэрлэж, эсвэл чамайг аварч чадахгүй. Түүнчлэн, ямар ч хичээл, мэргэжил, эсвэл цогц мэдлэгийг суралцлаа гээд бодит бэрхшээл юм уу бодит асуудлыг чинь шийдвэрлэж чадахгүй. Хэрвээ чи: “Би энэ эгэл жирийн хүнийг зүгээр л дорд үздэг” гэж хэлдэг бол чиний үзэл бодол өөрчлөгдөх хэрэгтэй. Баримт ийм л байна; Бурхан ингэж л үйлдсэн. Хэрвээ чи Бурханыг амиа болгон хүлээн авахыг хүсдэг бол Бурханы хэлсэн өгүүлбэр бүрийг, Бурханы хийсэн үйлдэл бүрийг хүлээн авах ёстой. Хэрвээ чи Бурханыг үнэн гэж хүлээн зөвшөөрдөг бол Бурхан ямар ч байдлаар, ямар ч хэлбэрээр оршин байж, илэрсэн бай, Тэр бол үргэлж үнэн гэх гарцаагүй, туйлын баримтад итгэж, хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ баримтыг хүлээн зөвшөөрснийхөө дараа чи бие махбодтой болсон Бурханы махбод болох энэхүү эгэл жирийн хүнд ямар хандлагаар хандах ёстой вэ? Энд эрж хайх үнэн оршдог.

Антихристүүд сэтгэл санааныхаа байдлаас хамааран Христэд хэрхэн ханддагийн илрэлийг ил болгоход, хүмүүсийн ойлгох ёстой цаад үнэн юу вэ? Та нар хэдэн зүйлийг нэгтгэн дүгнэвэл тэдгээр нь тодорхой болж, та нар энэ үнэнийг ойлгож, сайн мэддэг болно. (Бид нар дөрвөн зүйлийг нэгтгэн дүгнэлээ: Нэгдүгээрт, Бурхан үргэлж Бурхан байдаг, энэ бол үнэн. Хоёрдугаарт, бүтээгдсэн зүйлийн Бурханд хандах хандлага нь болзолгүй дуулгавартай байдал юм. Гуравдугаарт, Бурхан бол үнэн, зам, амь бөгөөд энэ баримтыг хүлээн авч, бие махбодтой болсон Бурханы махбодыг бүхэлд нь хүлээн авч байж л хүмүүсийн завхарсан зан чанар шийдвэрлэгдэж чадна. Дөрөвдүгээрт, хэрвээ хүмүүс Бурханыг үнэн гэж хүлээн зөвшөөрдөг бол Бурхан ямар ч байдлаар, ямар ч хэлбэрээр оршин байж, илэрсэн бай, Тэр бол үргэлж үнэн гэх гарцаагүй баримтад итгэж, хүлээн зөвшөөрөх ёстой.) Энэ дөрвөн зүйл нэн чухал уу? (Тийм.) Үнэндээ, хүн бүр эдгээр зүйл тус бүрийг хоосон сургаалын хувьд мэддэг боловч Христэд хэрхэн хандах асуудалд ямар үнэн-зарчим хамаатай талаар бодит нөхцөл байдалтай тулгарах үедээ хүмүүс мунгинадаг. Тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэггүй бөгөөд тэдний өмнө нь ойлгож байсан үнэнүүд хэрэгжүүлэх боломжгүй хоосон сургаал төдий болж хувирдаг. Энэ нь хүмүүс хэчнээн их хоосон сургаал ойлголоо ч нэмэргүй; үнэнийг ойлгохгүйгээр тэдний асуудал шийдвэрлэгдэх боломжгүй хэвээр байна гэдгийг хангалттай харуулж байна.

2020 оны 6 дугаар сарын 20

Өмнөх: 10-р зүйл: Тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (II хэсэг)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих