9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (V хэсэг)

II. Антихристүүдийн ашиг сонирхол

В. Өөрсдийнхөө ашиг тусын төлөө явуулга хийх

Өнөөдөр бид антихристүүдийн янз бүрийн илрэлийн ес дэх зүйл болон энэ зүйлийн антихристүүдийн ашиг сонирхолтой холбоотой хэсгийн талаар үргэлжлүүлэн нөхөрлөнө. Өнгөрсөн удаа Би антихристүүдийн ашиг сонирхлын гурав дахь зүйл болох ашиг тусын талаар нөхөрлөсөн. Тэр зүйлд Би хэд хэдэн талын тодорхой илрэлүүдийг жагсааж, антихристүүдийн зан авир, тэдний бодол санаа, үзэл бодол, эдгээр бодол санаа, үзэл бодлын нөлөөн дор тэдний хийдэг янз бүрийн зүйлийг голчлон авч үзсэн. Өнгөрсөн удаа Би хоёр талыг нөхөрлөсөн: Нэгдүгээрт, Бурханы гэрийн хөрөнгийг шамшигдуулах, хоёрдугаарт, ах эгч нарыг өөртөө үйлчлүүлж, ажиллуулах. Эдгээр нь антихристүүд өөрсдийнхөө ашиг тусын төлөө явуулга хийдгийн хоёр тодорхой илрэл юм. Би эдгээрийн талаар нөхөрлөсөн болохоор та нар антихристүүдийн уг чанар-мөн чанарын талаар ойлголттой болсон уу? Антихристүүдийн янз бүрийн илрэлийн тухайд, зан чанар эсвэл уг чанар-мөн чанарынх нь аль нь ч байлаа гэсэн завхарсан хүмүүсийн хооронд үнэндээ нэг их том ялгаа байдаггүй. Тэд ялгаатай гэхээсээ илүү төстэй байдаг; тэд хүн чанар нь сайн уу, ёрын муу юу гэдгээрээ л ялгагддаг бөгөөд үнэнд хандах хандлагынхаа тухайд л илэрхий ялгаатай байдаг. Хүмүүсийн завхарсан зан чанар бүгд адилхан хэдий ч антихристүүд үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцэж, Бурханыг шүүж, Бурханыг доромжилж чаддаг, мөн мууг үйлдэж, чуулганы ажлыг үймүүлж чаддаг. Эдгээр нь антихристүүд болон жирийн завхарсан хүмүүсийн илт ялгаатай талууд юм. Хүн бүр антихристийн зан чанартай байдаг боловч хэрвээ тэд мууг үйлдэж, чуулганы ажлыг үймүүлээгүй, Бурхантай шууд сөргөлдөөгүй бол тэднийг антихрист гэж тодорхойлж болохгүй. Завхарсан хүмүүст ижил эсвэл төстэй бодол санаа, үзэл бодол, завхарсан зан чанар байдаг ч хэрвээ хүний хүн чанар-мөн чанар нь ёрын муу хүнийх биш бол энэ нь антихристүүд болон түүний хоорондох илэрхий ялгаа юм. Ихэнх хүн энэ ялгааг харж чаддаггүй бөгөөд антихристийн зан чанартай бүлэг хүмүүс болон антихристийн замаар явдаг хүмүүсийг хамтад нь антихристүүд гэж тодорхойлдог—ингэвэл сайн хүмүүсийг хорлоход амархан! Хэрвээ та нар антихристүүдийн мөн чанарыг тодорхой ойлгохгүй бол энэ нь өөрсдийгөө танин мэдэхэд чинь ч бас асар том саад болно. Хэрвээ чи завхарсан зан чанар чинь антихристийнхтэй адилхан гэдгийг харвал өөрийгөө антихрист гэж бодно, мөн явж байгаа зам чинь антихристийнхтэй адилхан гэдгийг харвал бас л өөрийгөө антихрист гэж бодно. Хэрвээ чи юм хийх арга зам, бодол санаа, үзэл бодол чинь антихристийнхтэй адилхан гэдгийг харвал өөрийгөө антихрист гэж тодорхойлсоор байх болно. Хэрвээ чи өөрийгөө энэ гурван талаар антихрист гэж үзвэл өөрийгөө антихрист гэж тодорхойлно. Энэ нь ямар үр дагаварт хүргэх вэ? Чи гарцаагүй тодорхой хэмжээнд сөрөг болж, өөрийгөө хаяна. Өөрийгөө ийм маягаар ойлгох нь бага зэрэг гажууд юм. Тэгвэл өөрийнхөө антихрист зан чанарыг ойлгох шаардлагагүй юу? Үгүй, мэдээж шаардлагатай. Антихристүүдийн зан чанарыг нөхөрлөж, задлан шинжлэхийн зорилго нь та нарыг үүнийг өөрсөдтэйгөө харьцуулан үзэж, өөрсдийгөө үнэхээр ойлгож чадах хэмжээнд хүргэх явдал юм. Хэрвээ чи дунд зэргийн завхарсан зан чанартай гэдгээ л ойлгодог боловч антихристийн зан чанартай гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй бол өөрийгөө ойлгох чинь маш өнгөц, өрөөсгөл юм; энэ нь байх ёстой хэмжээндээ хүрээгүй байна. Та нар яг одоо үүнийг хараахан мэдэхгүй байж магадгүй. Ихэнх хүн “Би антихристийн замаар явдаггүй, антихрист ч биш, надад антихристийн мөн чанар ч байхгүй, тиймээс өөрийгөө антихристийн зан чанартай, антихристийн замаар явж чадна, антихрист болж магадгүй гэдгээ ойлгох түвшинд хүрэх шаардлага надад байхгүй. Хэрвээ би өөрийгөө ингэж ойлговол өөрийгөө дорд үзэж байгаа хэрэг биш үү?” гэж боддог. Иймээс та нар антихристүүдийг ил болгох тухай эдгээр сэдвийг нэг их сонирхдоггүй. Сонирхдог эсэх чинь хамаагүй, хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэг хүн мөн бол үнэний эдгээр тал болон эдгээр үг хэллэгийг аажмаар ойлгох өдөр эцэстээ ирнэ. Зарим хүн туршлагаар олсон ойлголтоо нөхөрлөдөг ч антихристийн зан чанартай гэдгээ, эсвэл антихристийн замаар явдаг талаараа огт юу ч ярьдаггүй гэдгийг Би сонсож байсан. Тэдний бодол санаа, үзэл бодол, зан чанар антихристийнхтэй яг адилхан—ив ижилхэн байдаг ч тэд үүнийг ойлгодоггүй. Энэ нь олон хүний өөрсдийнх нь талаарх ойлголтын цар хүрээ маш өнгөц бөгөөд тэд завхарсан зан чанартай гэдгээ, Бурханыг эсэргүүцэж, Бурханд тэрсэлдгээ, хүн чанар нь тийм ч сайн биш гэдгээ, үнэнийг нэг их хайрладаггүй гэдгээ л ойлгож чаддагийг нотлоход хангалттай юм. Үнэндээ тэдний харуулж, илчилдэг зүйл антихристийн зан чанар, тэдний явдаг зам антихристийн зам боловч тэд үүнийг ойлгодоггүй. Тэд яагаад үүнийг ойлгодоггүй вэ? Яагаад гэвэл, тэд антихристийн зан чанартай холбоотой янз бүрийн илрэлийг ойлгодоггүй бөгөөд антихристийн зан чанартай, эсвэл антихристийн замаар явж байгаа гэдгээ хэлэхээс айдаг бүр ч олон хүн байдаг. Тэд ойлголоо ч гэсэн хэлж зүрхэлдэггүй; хэрвээ үүнийг чангаар хэлбэл хараагдаж, яллагдаж байгаа мэт санагддаг. Үнэн хэрэгтээ, чи үүнийг хэлсэн ч, эс хэлсэн ч нөхцөл байдал чинь адилхан байх биш үү? Энэ нь антихристийн зан чанартай гэх баримтыг чинь өөрчилж чадах уу? Үгүй, чадахгүй. Чи үүнийг ойлгохгүй байгаа гэх баримт үнэний талаарх ухамсар чинь хэтэрхий өнгөц бөгөөд өөрийгөө жинхэнээсээ ойлгодоггүй гэдгийг чинь нотолж байна.

3. Байр сууриа ашиглан хоол унд, бусад хүсэмжит зүйлсийг залилан мэхэлж олж авах

Дараа нь бид антихристүүд өөрсдийнхөө ашиг тусын төлөө явуулга хийдгийн гурав дахь илрэл болох байр сууриа ашиглан хоол унд, бусад хүсэмжит зүйлсийг залилан мэхэлж олж авах талаар нөхөрлөнө. Мэдээж “байр сууриа ашиглан” гэдгийг бас Бурханд итгэх далбаан дор хоол унд, бусад хүсэмжит зүйлсийг залилан мэхэлж олж авах гэж хэлж болно. Та нар өмнө нь энэ зүйлийн талаар тунгаан бодож, эргэцүүлж үзэж байсан уу? (Үгүй, тэгээгүй.) Та нар ийм төрлийн хүнийг харж байсан уу? Та нарт ийм төрлийн хүний талаар ямар нэгэн бодол байдаг уу? Та нарт жигшиж, зэвүүцэх мэдрэмж төрдөг үү? Та нар ийм хүнийг басамжилдаг уу? (Тийм.) Тэд ямар төрлийн хүмүүс вэ? Тэдний хүн чанар ямархуу вэ? Тэд яагаад эдгээр зүйлийг хийдэг вэ? Тэдний Бурханд итгэх үзэл бодол юу вэ? Ийм төрлийн хүн Бурханы авардаг хүн мөн үү? Эцсийн дүндээ тэдний Бурханд итгэх зорилго юу вэ? Тэд гэр бүл, ажил төрлөө орхиж, бэрхшээл туулах, төлөөс төлөх илэрхийлэл харуулсан, гэвч эцсийн дүндээ байр сууриа ашиглан хоол унд залилан мэхэлж олж авах тэдний зорилго юу вэ? Тэднийг ингэх үед Бурхан үүнийг жигшиж, үл таашаадаг гэдгийг тэд мэддэг үү? Та нар өмнө нь эдгээр асуултын талаар бодож байсан уу? Үнэнийг хэлэхэд, та нарын ихэнх нь бодож үзээгүй. Яагаад бодож үзээгүй вэ? Зарим нь: “Нийгэмд ийм хүн дэндүү олон байдаг, тиймээс Бурханы гэрт хэд байх нь сүртэй зүйл биш. Түүгээр ч барахгүй, бид өөрсдөө тийм цэвэр ариун биш” гэж хэлдэг. Чи өөрийгөө үнэнийг эрэлхийлдэг хүн гэж үздэг атлаа өөрийнхөө үйлдэл, бодол, санааг, түүнчлэн бусдын үйлдэл, зан авирыг үнэнтэй хэзээ ч холбодоггүй бөгөөд тэдгээрийг үнэний өнцгөөс авч үзэж, тодорхойлдоггүй. Тэгвэл чи үнэнийг эрэлхийлдэг хүн хэвээрээ юу? Бурханд итгээд чиний ойлгож авсан үнэн чиний хувьд үнэ цэн, утга учиртай хэвээр байна уу? Үгүй, тийм биш. Сүнслэг ойлголтгүй байж сүнслэг дүр эсгэдэг бүх хүн хуурамч сүнслэг байдалтай бөгөөд өдөржин дүрэм журам чанд мөрдөх, эсвэл бичиг үсэг, хоосон сургаал ярихаас өөр юуг ч тоодоггүй, энэ нь эртний эрдэмтэд “гадаад ертөнцийн хэрэг явдлыг тоохгүйгээр зөвхөн мэргэдийн номыг шагайдаг” байсантай адилхан. Сүнслэг дүр эсгэдэг хүмүүс бусад хүн юу ч хийсэн өөрсдөд нь хамаагүй, бусад хүн юу гэж бодох нь бусдын л хэрэг гэж боддог бөгөөд Бурханы үгэнд үндэслэн хүмүүсийг ялган таньж, аливааг нэвт харж, Бурханы санаа зорилгыг ойлгож сурахаас татгалздаг. Ихэнх хүн ийм байдаг; тэд номлол сонсож, эсвэл Бурханы үгийг уншиж дуусаад цаасан дээр тэмдэглэн, зүрх сэтгэлдээ хадгалж, үүнийгээ хоосон сургаал, дүрэм журам мэт үзэн өнгөцхөн дагаж мөрдөөд л болчихдог. Эргэн тойронд нь тохиолдож буй зүйлс, эсвэл эргэн тойрныхоо хүмүүсээс хардаг янз бүрийн зан авир, илрэл нь эдгээр үнэнтэй хэрхэн холбогддог талаар тэд зүрх сэтгэлдээ хэзээ ч бодож, тунгаадаггүй, залбирч, эрж хайдаг ч үгүй. Ихэнх хүний сүнслэг амьдрал иймэрхүү байдалтай байдаг. Тиймээс олон хүн үнэнд орохдоо удаан, өнгөц байдаг; сүнслэг амьдрал нь туйлын нэгэн хэвийн, тэд ердөө л дүрэм журам дагадаг бөгөөд аливааг хийх арга барил нь ямар ч зарчимгүй байдаг. Олон хүний хувьд сүнслэг амьдрал нь бодит амьдралаас тасархай агаад хоосон байдаг, тиймээс ёрын муу хүмүүс болон антихристүүдийн увайгүй зан авир, илрэлийн тухайд ч гэсэн тэдэнд ямар ч ойлголт байдаггүй, тодорхойлолт бүр ч байдаггүй, ямар нэг санаа байдаггүй, ямар ч ялган таних чадвар байдаггүй гэж хэлж болно. Антихристүүдийн хувийн ашиг тусынхаа төлөө явуулга хийхдээ гаргадаг зан авир, илрэл, хэлсэн үгийг та нар нэлээд их харсан байж магадгүй ч тэд яг ямархуу хүмүүс болох, Бурханд итгэх итгэлдээ үнэнийг олж авч чадах эсэх, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс мөн эсэх зэрэг асуултуудыг зүрх сэтгэлдээ хэзээ ч тунгаан бодож үзээгүй. Харин ч та нар өдөржин үүрэгтээ сэтгэл гаргалгүй хий дэмий цаг нөхцөөж, хийдэг бүх зүйлээ аргацаадаг бөгөөд үнэнийг олж авах, эсвэл үнэн-бодит байдлыг ойлгож, үүнд орохоор эрж хайдаггүй. Антихристүүд байр сууриа ашиглан өөрсдийнхөө ашиг тусын төлөө явуулга хийж, Бурханд итгэх нэрийдлээр Бурханы гэрт бүх төрлийн хүсэмжит зүйлсийг залилан мэхэлж олж авдаг. Эдгээр хүсэмжит зүйлд мэдээж хоол унд, түүнчлэн зарим нэг материаллаг таашаал гэх мэт зүйлс багтдаг. Ийм хүмүүсийн мөн чанар өмнө нь бидний ярьсан антихристүүдийн материалист мөн чанартай адилхан—энэ нь нэг төрлийн хүний зан араншин юм. Тэд зөвхөн бүх төрлийн материаллаг хангамж эдлэхийг л эрж хайдаг; тэд үнэнийг эрэлхийлдэггүй, сайн үйл бүр ч бэлддэггүй. Тэд зөвхөн үнэнийг эрэлхийлж буй дүр эсгэж, өнгөн дээрээ л үнэнийг эрэлхийлж байгаа мэт харагддаг. Тэдний зүрх сэтгэлийнхээ угаас эрэлхийлдэг зүйл бол үндсэндээ оюун санаанаас нь огт гардаггүй идэж уух, сайн хангамж эдлэх махан биеийн таашаал юм. Иймэрхүү хүмүүс эргэн тойронд нэлээд олон байдаг; чуулган бүрд нэг юм уу хоёр, магадгүй түүнээс ч олон байх магадлалтай. Өнөөдөр Би энэ хүмүүсийн илрэл, зан авир, мөн чанарын тухай онолын үүднээс ярихгүй. Би эхлээд төлөөлөл болохуйц хэд хэдэн тодорхой тохиолдлын талаар ярьж, та бүхэнд сонсгоод, мэдлэгийн хүрээг чинь тэлж, ийм хүмүүс бидний нөхөрлөж буй энэ зүйлтэй хэрхэн холбогддог, тэд байр сууриа ашиглаж, Бурханд итгэх нэрийн дор хоол унд, мөнгө, материаллаг зүйлсийг залилан мэхэлж олж авдаг эсэхийг харуулна. Ийм төрлийн хүнийг ялган танихыг хичээ, дараа нь та нарын харилцдаг хүмүүст бидний ярьж буй эдгээр илрэл байдаг эсэхийг бодож үзээрэй. Хэрвээ хэн нэгэн санаанд чинь орвол та нар бас хэдэн жишээ хэлж болно. Надад хэл дээ, жишээ татах нь дээр үү, эсвэл зүгээр л ингээд ерөнхийд нь нөхөрлөх нь дээр үү? (Жишээ татах нь дээр.) Жишээ татахын давуу тал нь юу вэ? Юун түрүүнд, ихэнх хүн эдгээр түүх, бодит амьдрал дээрх тохиолдлуудыг сонсох дуртай байдаг. Тэдгээрт дүрүүд болон үйл явдал байдаг, ихэнх хүнд сонирхолтой санагддаг. Яг л чи хувийн туршлагынхаа талаар ярихтай адилхан: Хэрвээ чи энэ тухай нийтлэл бичвэл хүмүүс ихэвчлэн нэг, хоёр удаа уншаад л өнгөрнө, харин чи үүгээр кино юм уу тайзны жүжиг хийвэл илүү олон хүн үзэх бөгөөд ганцхан удаа үзэхгүй. Ийм маягаар хүмүүс үнэний энэ талыг, эсвэл холбогдох хүмүүс, үйл явдал, зүйлсийг илүү нэгд нэггүй, илүү тодорхой харж, энэ нь тэдэнд илүү гүнзгий сэтгэгдэл үлдээнэ. Үүнээс гадна, зарим нэг тодорхой жишээ татах нь үнэний тал бүрийг өөрсөдтэйгөө илүү үнэн зөв харьцуулж, холбож үзэхэд нь хүмүүст тусалдаг.

Нэгдүгээр тохиолдол: Хоол унд гуйлгачилж идэхийн тулд ажиллаж байгаа дүр эсгэх

Эхлээд Бурханы сонгосон хүмүүст түгээмэл тохиолддог зарим жишээг татъя. Зарим удирдагч, ажилчин шинэ ажлын байранд ирээд, өөр өөр ах эгч нартай уулзаж, зарим сайн зүйлийг олж хараад, “Энэ нь сайн зүйл байна. Яагаад надад байдаггүй билээ?” гэж боддог. Тэдэнд эвгүй бодол төрдөггүй гэж үү? Тэдний шунал цухалздаг. Шунал нь цухалзмагц энэ өөдгүй, ичгүүргүй амьтад явахаа больж, тэр газартаа ажиллаад, тэндээс явахгүй байх элдэв шалтгаан олдог. Явахгүй байх тэдний зорилго юу вэ? (Хэзээ нэгэн цагт завшааныг ашиглахын тулд.) Тийм ээ, тэд завшааныг ашиглахыг хүсдэг. Хэрвээ тэд энэ завшааныг ашиглахгүй бол шөнө сайн унтаж чадахгүй. Тэд өөр тийшээ явбал өөр хэн нэгэн энэ завшааныг ашиглаж, өөрсдөд нь дахиж ийм боломж олдохгүй гэж санаа зовдог тул тэр газартаа номлож, ажиллах шалтаг олдог. Үнэндээ тэдний зүрх сэтгэл үргэлж эдгээр хүсэмжит зүйлийн талаар бодож, нүд нь үргэлж эдгээр хүсэмжит зүйлд төвлөрдөг. Эцэст нь тэд тэр газартаа төвхнөж, ихэнх ах эгч нар тэдэнд дуртай болж, тэд бол номлогч гэдгийг мэдэж, шүтэж, биширдэг. Одоо эдгээр удирдагч, ажилчны хувьд өөрсдийнх нь хүсэж байгаа зүйл бий гэдгийг цухуйлгах цаг нь болсон тул тэд уг сэдвийг хөндөх янз бүрийн арга сүвэгчилдэг боловч их ярих тусмаа улам бүр түгшдэг. Тэд дотроо “Би энэ зүйлийг яаж гуйвал зүгээр вэ? Би энэ зүйлд дуртай, үүнийг хүсэж байгаа гэдгээ ах эгч нарт мэдэгдэж болохгүй. Үүнийг надад өөрсдийн хүслээр өгөхөд тэднийг хүргэх ёстой; намайг үүнийг гуйж байна гэж тэдэнд бодогдуулах ёсгүй, харин энэ бол өөрсдөө дуртайяа надад өгч байгаа зүйл, мэдээж миний хүртэх ёстой зүйл гэж тэдэнд бодогдуулах ёстой” хэмээн тунгаадаг. Үүний дараа тэд ах эгч нараас “Сүүлийн үед та нарын амь-оролт ямар байна даа?” гэж асуудаг. Ах эгч нар: “Таныг ирснээс хойш манай чуулганы амьдрал сайжирч, хүн бүр эрч хүчтэй болсон” гэдэг. “Та нар эрч хүчтэй байгаа нь сүнсний чинь нөхцөл байдал дээрдсэн гэсэн үг. Та нарын ажил төрөл ч бас сайн байгаа. Бурхан хүсвэл, ирээдүйд ажил төрөл чинь бүр ч илүү сайн байх болно.” Удирдагч, ажилчид ярих зуураа яриагаа өөрсдийн хүссэн зүйл рүү чиглүүлдэг. Удирдагч, ажилчид тэр зүйлийг хүсэж байгаа нь ах эгч нарт илэрхий болох үед тэд удирдагч, ажилчдыг явахдаа тэр зүйлээс авч явах хэрэгтэй гэж хэлдэг. Удирдагч, ажилчид: “Үгүй ээ, би авч чадахгүй. Энэ нь зарчимд нийцэхгүй. Бурхан баярлахгүй шүү дээ” гэдэг. “Зүгээр дээ. Та жаахныг авах эрхтэй.” “Би хүртэх эрхтэй байлаа ч авч болохгүй.” Ингэж хэлснийхээ дараа тэд ах эгч нарыг үнэндээ өгөхгүй байх вий гэж санаа зовдог тул ах эгч нарыг өөрсдийнхөө сайхан сэтгэлд талархуулахын тулд зарим зүйлийг тойруугаар хэлэхийн зэрэгцээ хүсэж буй зүйлээ идэвх санаачилгатайгаар хөнддөг, ингэснээр ах эгч нар өөрсдөд нь тэр зүйлээс өгөхөө санах байв. Үүний дараа удирдагч, ажилчид юу хэлэх гээд байгаа нь ах эгч нарт илэрхий болж, ах эгч нар: “Одоо тэр хэргийн талаар ярихаа больё. Таныг явах үед бид энэ талаар ярьж болно шүү дээ” гэдэг. Удирдагч, ажилчид ах эгч нарын ингэж хэлэхийг сонсоод зүрх сэтгэл нь хөөрч баярлан, “Маш сайн. Би эцэст нь хүссэн зүйлээ авах нь ээ!” гэж дотроо боддог. Тэгээд тэд “Хэрвээ би маргааш шууд явчихвал тэр зүйлийг хүсэж байгаа минь хүмүүст хэтэрхий илэрхий байх болно. Оронд нь хоёр юм уу гурав хоногийн дараа явъя” хэмээн боддог. Эцэст нь гурав дахь өдөр болж, тэднийг явахад ах эгч нар тэдэнд маш хүнд боодолтой юм өгдөг. Удирдагч, ажилчид тэр боодолтой зүйл өөрсдийнх нь хүсэж байсан зүйл гэдгийг хардаг ч хараагүй дүр эсгэдэг ба үүнээс татгалздаггүй. Тэд зүгээр л юу ч хэлэлгүй боодолтой зүйлийг авдаг. Тэд ямар төрлийн хүмүүс вэ? Тэд хүсэмжит зүйлсийг олж авахын тулд явуулга хийхдээ ажлаа арга зам болгон, хөдөлмөрөө мөнгө болгон ашигладаг бөгөөд ах эгч нараас эд зүйл салгадаг хүмүүс юм. Энэ нь нэг төрлийн залилан биш гэж үү? Тэдний ажлын зорилго юу вэ? Бусдыг луйвардан хүсэмжит зүйлсийг олж авах. Тэд хүсэмжит зүйлтэй, мөн өөрсдийнх нь хүсэж байгаа зүйл байдаг газрыг олж илрүүлмэгцээ хөдлөхөө больж, тэндээс явахыг хүсдэггүй. Тэд сайн зүйл бүрийг гэртээ аваачдаг. Хэдэн жил удирдагч юм уу ажилчин хийснийх нь дараа гэрт нь байгаа олон зүйл ах эгч нараас луйвардаж авсан зүйлс байдаг. Тэдний зарим нь ах эгч нараас гэр бүлийн нууц жор юм уу өв залгамжилж ирсэн эд зүйлсийг луйвардаж авдаг, зарим нь орон нутгийн онцлог бүтээгдэхүүнийг луйвардаж авдаг. Энэ хүмүүс Бурханд итгэхдээ нэг газраас нөгөө рүү явж, хариуд нь юу ч нэхэлгүй ажил хийж байгаа мэт харагддаг ч үнэн хэрэгтээ тэд ах эгч нараас дэндүү олон хүсэмжит зүйлийг луйвардаж авсан байдаг.

Нэгэн удирдагч тодорхой нэг чуулганд очсоныхоо дараа тэр нутгийн улаан чавга улс даяар алдартай болохыг хараад дотроо “Би улаан чавга идэх дуртай. Хэрвээ би энд төрсөн бол өдөр бүр улаан чавга идэж чадах байсан, гэвч харамсалтай нь би тийм ч олон хоног байж чадахгүй, бас улаан чавга хараахан болоогүй байна. Би хэзээ идэж чадах бол? Аан тийм—улаан чавга боловсрох хүртэл энд үлдэх шалтгаан олж болно, тэгвэл би идэж чадна, тийм биз дээ?” гэж бодов. Үүний дараа тэрээр эндхийн ихэнх ах эгч нар тааруу байдалтай, ажлаа хийхдээ юу ч гүйцэлдүүлэхгүй байгаа тул энд урт хугацаагаар суурьшиж, ажлын зүйл бүрийг эхлүүлэхийн тулд ихээхэн хичээснийхээ дараа тэндээс явах ёстой гэж шалтаглалаа. Гэвч тэр зүрх сэтгэлдээ үнэхээр тэгж бодсон уу? (Үгүй.) Тэр зүрх сэтгэлдээ “Улаан чавга боловсорч, жаахныг авч явах боломжтой болох үедээ л би явна” хэмээн тооцоолсон. Түүний зүрх сэтгэл ийм бодлоор дүүрч, түүнийг хөдөлгөөнгүй болгодог бөгөөд тэрээр тэндээ суурьшив. Тэнд байх хугацаандаа тэрээр зарим нэг бичиг үсэг, хоосон сургаал номлож, өнгөцхөн зарим зүйл хийдэг боловч ажлын хувьд нэг ихийг гүйцэлдүүлдэггүй. Эцэст нь улаан чавга боловсорч, түүний зүрх сэтгэл баяр хөөрөөр бялхан, “Би эцэст нь улаан чавга идэж чадах нь. Миний мөрөөдөж байсан өдөр эцэст нь ирлээ!” гэв. Улаан чавга боловсормогц тэрээр идэж эхлэхийн зэрэгцээ зүрх сэтгэлдээ “Би энд өдөр бүр зүгээр л улаан чавга идээд байж болохгүй. Би зөвхөн улаан чавга идэхийн тулд л үлдэж болохгүй шүү дээ. Ах эгч нар анзаарчихвал яах вэ? Тэднээр өөртөө авч явах бага зэрэг чавга өгүүлэх арга бодох хэрэгтэй. Хэрвээ тэд надад өгөхгүй бол би энэ хэргийг урагшлуулахын тулд ихээхэн хичээж, илүү ихийг хэлэх ёстой” хэмээн бодлогоширчээ. Тэнд амьдардаг ах эгч нар түүнийг улаан чавга идэх дуртайг хармагцаа явахад нь улаан чавга өгч явуулна гэж хэлэв. Тэр үүнийг сонсоод баярладаг ч амаараа бол “Би тэгж чадахгүй. Энэ нь зарчимд нийцэхгүй. Итгэгчид үүнд шунаж болохгүй. Би та нарыг далимдуулсан хэрэг болох биш үү? Би та нарт мөнгийг нь төлөхгүйгээр авч чадахгүй. Явахдаа би та нарт мөнгийг нь төлнө” гэв. Түүний хэлдэг энэ үг зүгээр л хоосон үг юм. Тэр бараг цадталаа идээд, явах цаг нь болох үед зүрх сэтгэлдээ “Тэд надад өгөхгүй болов уу, эсвэл зүгээр л муугаас нь өгөх болов уу? Би томыг нь, сайныг нь идмээр байна” хэмээн үргэлж бодсоор байлаа. Явахаасаа хоёр хоногийн өмнө тэрээр: “Бүх улаан чавгыг бараг түүчихсэн, тийм үү? Ирэх жил хэзээ боловсорч гүйцэх вэ?” гэж үргэлж хэлж байв. Үүгээрээ тэрээр ах эгч нарт өөрт нь авч явах жаахан улаан чавга өгөхөө мартахгүй байхыг сануулах гэсэн хэрэг юм. Ах эгч нар үүнийг сонсмогцоо “Бид түүнийг явахаас нь өмнө авч явах бага зэрэг улаан чавга заавал өгөх ёстой бололтой, бид сайныг нь түүж түүнд өгөх ёстой; эс бөгөөс тэр бидэнд хүндрэл учруулж магадгүй” хэмээн бүгд ойлгожээ. Эцэст нь түүний явах цаг болоход ах эгч нар түүнд гурван том хайрцаг улаан чавга өгч явуулав. Тэрээр өөрөө ганцаараа өргөж чадахгүй тул доороо байгаа өөр хүмүүсээр туслууллаа. Яг явахынхаа өмнө тэрээр чадах чинээгээрээ идэж—өвдөх байлаа ч гэсэн харамсахгүй гэж бодов. Явсныхаа дараа дахиж идэж чадахгүй байх вий гэж тэр айжээ. Тэр явахдаа дурамжхан хэвээр байсан бөгөөд дотроо “Энэ удаа би яг хангалттай идлээ. Ирэх жилийн өдийд би дахиад ирнэ. Би хэтэрхий эрт ирэх шаардлагагүй ч хэтэрхий оройтож ирж болохгүй. Улаан чавга яг боловсорч гүйцэх үед л би ирэх ёстой. Тэгвэл би шинэхнээс нь идэж чадна, хатаах үед нь хатааснаас нь ч идэж чадна. Явахдаа би ахиад жаахныг авч явж болно” хэмээн бодов. Тэр үүнийг маш нарийн тооцоолдог биш үү? Тэр зүрх сэтгэлдээ зөвхөн эдгээр зүйлийн тухай л боддог. Тэр үргэлж далимдуулах, хүсэмжит зүйлсийг олж авах явуулга сэдэх, түүнчлэн өөрийнх нь ашиг сонирхолд нийцдэг зүйлсийг ах эгч нараас луйвардаж авах талаар л бодож байна. Тэр харсан ямар ч хүсэмжит зүйлээ зүгээр өнгөрөөхгүй. Тэр нь онцгойрч харагддаггүй зүйл байсан ч гэсэн нүдэнд нь тусаж, санаанд нь орсон л бол эцэстээ түүний гарт орох нь гарцаагүй. Энэ нь антихристийн зан авир биш гэж үү? Ийм төрлийн хүмүүсийн хүн чанар, ёс жудаг онцгой өөдгүй биш гэж үү? Ийм төрлийн хүмүүс өнгөн дээрээ хэчнээн сайн бэрхшээл туулж, төлөөс төлж чаддаг байлаа ч, гэр бүл, ажил төрлөө хэчнээн сайн орхиж чаддаг байлаа ч тэднийг үнэнийг эрэлхийлдэг хүмүүс гэж хэлж болох уу? Яавч үгүй. Энэ хүмүүс бол Бурханд итгэх далбаан дор хоол унд залилан мэхэлж олж авдаг төрлийн хүмүүс юм.

Зарим хүн сайн мэдээ номлож, ажил хийхээр янз бүрийн газар луу явдаг бөгөөд гэртээ ирэхдээ газар бүрээс өөр өөр орон нутгийн онцлог бүтээгдэхүүн, эсвэл бүр ах эгч нараас нэхэж авсан зүйлсээ авчирдаг. Брэнд хувцас байна уу, цахилгаан бараа байна уу хамаагүй, нүдэнд нь л туссан бол тэд зүгээр өнгөрөөлгүй, өгөөч гэж гуйдаг. Хэрвээ чи тэдэнд өгөхгүй бол тэд чамайг засах янз бүрийн шалтаг бодож олж, чамайг яагаад засаж байгаагаа чамд ойлгуулж, эцэст нь чамайг үүнийг өгөх хүртэл бууж өгөхгүй. Энэ хүмүүс үүргээ гүйцэтгэх далбаа намируулан бүх төрлийн хүсэмжит зүйлсийг өөрсдөдөө луйвардаж авдаг бөгөөд эдгээр хүсэмжит зүйлийг олж авахаар цуцалтгүй оролддог. Заримдаа ах эгч нар тэдэнд жаахан зүйл өгөх үед энэ хүмүүс үүнийг нэг их үнэтэй биш гэж бодоод, “Үгүй ээ, баярлалаа. Бурхан намайг элбэг дэлбэгээр ерөөсөн. Надад дутсан зүйл алга” гэж хэлдэг. Тэд иймэрхүү үг ашиглан татгалзаж, ах эгч нарыг мэхлэн өөрсдөдөө дуртай болгож, өөрсдийг нь өндрөөр үнэлэхэд хүргэдэг. Гэвч хэрвээ ах эгч нарын өгсөн зүйл нь энэ хүмүүсийн мөрөөдөж байсан зүйл байвал, тэдэнд хэрэгтэй, үргэлж бодож явдаг зүйл нь байвал тэд эдгээр зүйлийг хармагцаа шамшигдуулахыг хүсэх бөгөөд яавч биеэ барихгүй. Зарим эмэгтэйчүүд ах эгч нарын гараас гоо сайхны бүтээгдэхүүн, сайхан хувцас, сайн гутал шамшигдуулдаг, зарим эрэгтэйчүүд ах эгч нарын гараас гэр ахуйн хэрэгсэл, мотоцикл юм уу цахилгаан бараа луйвардаж авдаг. Тэд хүсэмжит зүйл бүрийг эзэмшихийн тулд хөдөлдөг. Ах эгч нарт ямар ч сайн зүйл байсан, энэ хүмүүсийн нүдэнд туссан л бол тэд үүнийг залилан мэхэлж олж авах элдэв арга сэднэ. Үүнээс гадна, энэ хүмүүс тэр ч байтугай оройн хоолонд цуглаж, хоол унд цадталаа идэхийн тулд янз бүрийн шалтаг сэдэж, элдэв шалтгаан олдог. Хэр хэмжээнд вэ? Тэд хаашаа ч явсан, хэний гэр бүл мөнгөтэй, хэний гэр бүл сайхан хооллодог болохыг хардаг, дараа нь тэр гэр бүлд үлдээд, тэндээс явдаггүй. Дараа нь тэд хамтран ажиллагсдын цуглаан хийх, оройн хоол идэх янз бүрийн шалтаг олдог. Тэгээд оройн хоол бүрийн үеэр тэдний хэлдэг эхний үг юу байдаг вэ? “Өнөөдрийн бидний цугларалт бол хаанчлалын цугларалт юм. Энэ ширээ дүүрэн хоол бидэнд хаанчлалын зоогийг урьдчилан амтлуулж байна” гэдэг. Тэдэнд бялдуучилддаг хүмүүс: “Амен. Бурханд талархъя!” гэж яаран хэлдэг. Хаашаа ч явсан хоол унд ховдоглон иддэг зарим нэг удирдагч, ажилчин гэгддэг хүмүүс бий. Хоол бүр нь тэжээллэг орц найрлагатай байх ёстой, загас, мах байх ёстой, тэр ч бүү хэл хоол нь долоо хоног бүр өөрчлөгдөж байх ёстой; давтагдаж болохгүй. Оройн хоолны дараа тэд сайн цай уух ёстой бөгөөд “Би цайгүйгээр байж чадахгүй. Би өдөр бүр ажлын ачаалал ихтэй байдаг болохоор шөнө орой болтол ажиллах ёстой болдог. Хэрвээ би жаахан цай ууж сэргэхгүй бол шөнө ажиллаж чадахгүй” хэмээн шалтаг тоочдог. Тэд амаараа ингэж хэлдэг ч зүрх сэтгэлдээ юу бодож байдаг вэ? “Өнөөдрийн байр сууринд хүрэх надад амар байгаагүй. Би эрх мэдлээ жаахан гайхуулах ёстой биш үү? Бас би амьдралын зарим сайн сайхан зүйлийг эдлэх юм сан гэж мөрөөдөж ирсэн, тиймээс одоо эдгээр зүйлийг таашаахын тулд янз бүрийн арга бодож олох хэрэгтэй биз дээ? Хэрвээ би одоо эрх мэдэлтэй байгаа дээрээ үүнийгээ ашиглахгүй бол дараа нь эрх мэдэлгүй болох үед надад дахиж ийм боломж олдохгүй. Би чадах чинээгээрээ идэж, уух хэрэгтэй. Би ийм байр суурьтай байхаа больж, эдгээр зүйлийг эдэлж чадахгүй болох өдөр ирэх эсэхийг хэн мэдлээ. Надад дахиж ийм боломж олдохгүй. Тэгвэл миний бүх амьдрал хий дэмий болох биш үү?” Ийм төрлийн хүмүүс ажил хийх нэрийн дор хоол унд залилан мэхэлж олж авдаг. Тэд жаахан ажил хийж, хэдэн бичиг үсэг, хоосон сургаал номлочхоод дараа нь хүсэмжит зүйлсийг луйвардан авч, сайн хоол идэхийг хүсдэг.

Урьд нь тодорхой нэг газарт ажилладаг нэг хүн байсан бөгөөд тэр нутагт амьдардаг ах эгч нар энэ хүнд өдөр бүр нэг тахиа нядалж өгөх ёстой байв. Тэрээр өдөр бүр нэг тахиа иддэг зуршилтай болжээ. Үүнийг сонсоод та нарт ямар санагдаж байна вэ? (Зэвүүцмээр.) Ах эгч нар өндгийг нь авах гэж тахиа тэжээдэг байсан бөгөөд хөгширсөн тахиаг л нядалж иддэг байв. Тэр хүнийг ирснээс хойш өндөглөдөг тахиагаа ч нядлах хэрэгтэй болж, үр дүнд нь тахиа улам цөөрсөөр, ах эгч нар аргаа баржээ. Хожим нь тэр чөлөөлөгдөж, гэртээ харьсан ч энэ асуудалтай дутагдлаа өөрчилж чадахгүй хэвээр байв. Тэрээр эхнэрээрээ өдөр бүр тахиа нядлуулж иддэг байсан; эс бөгөөс эхнэртэйгээ маргалддаг байв. Энэ ямар хүн бэ? Тахиа идэх нь түүний нэг хэсэг болсон байлаа. Тэр өдөр бүр, хооллох бүрдээ тахиа иддэг байв. Чөлөөлөгдсөнийхөө дараа ч гэсэн тэрээр тахиа идэх ёстой хэвээр байсан—тэр үүнээс хамааралтай болсон байв. Энэ хүн асуудалтай биш үү? Та нар юу гэж хэлэх вэ, ийм төрлийн хүмүүс сайн уу? (Үгүй.) Товчхондоо, Бурханд итгэх далбаа намируулж, үүргээ гүйцэтгэх явцад гарч ирдэг боломжуудыг ашиглан ах эгч нараас алхам тутамдаа эд зүйлийг нь нэхэж авдаг, алхам тутамдаа хоол унд залилан мэхэлж олж авдаг хэн боловч сайн хүн биш юм. Тэдний мөн чанар бол антихристийнх. Тэд хаашаа ч ажиллахаар явсан, эсвэл ямар ч төрлийн ажил хийсэн бай, өөрсдийг нь хүлээн авах, харьцангуй хангалуун, харьцангуй тав тухтай амьдралтай зочин хүлээн авагч айлуудыг эхлээд сонгодог. Ийм газар хайх тэдний зорилго юу вэ? Сайн идэж, сайхан гэрт байх—махан биеэ хангах. Таагүй орчин нөхцөлөөс болоод тэдний байж чаддаггүй зарим газар байдаг, гэхдээ тэд өөрсдийн шунал болон ийм бодлыг орхих уу? Үгүй, орхихгүй. Тэд өөрсдийг нь хүлээн авах иймэрхүү өөр газар хайна. Үр дүнд нь, энэ хүмүүс харь нутагт хэдэн жил ажилласныхаа дараа шал өөр харагдах бөгөөд гэртээ буцаж ирэхэд нь тэндхийн ах эгч нар тэднийг танихгүй—тэдний нүүр нь илүү махлаг, гэдэс нь илүү цүндгэр болсон байх болно; тэд илүү сайхан хувцасласан байна; тэд илүү голомтгой болж, их зан гаргах болно. Тэдний амийн өсөлт ямархуу байх вэ? Тэдний амь огт өсөөгүй байх болно; тэд зүгээр л сайн идэж, сайхан хувцаслаж, таргалж, давхар эрүүтэй, цүндгэр гэдэстэй болтлоо идсэн байх болно. Эх газрын Хятад шиг аймшигтай орчинд хүн ямар ч үүрэг гүйцэтгэсэн, энэ нь сэтгэл түгшээсэн хэрэг байдаг. Хэдийгээр тэд заримдаа сайн идэж, хангалуун амьдралтай зочин хүлээн авагч айлуудад байрлаж болох ч жин нэмж чадахгүй. Тэгвэл давхар эрүүтэй, цүндгэр гэдэстэй болтлоо идэж чаддаг хүмүүс ямар төрлийн хүмүүс вэ? (Байр суурийн ашиг тусад ташуурдаг хүмүүс.) Өдөрт гурван удаа хооллохдоо юу идэж уух, юу таашаах тухайгаа үргэлж бодож байдаг хүмүүс юм. Хэрвээ ийм хүмүүс сайн хооллохгүй бол ажиллах юм уу үүргээ гүйцэтгэх хүсэлгүй болдог. Хэрвээ ходоод нь цадахгүй бол сэтгэл санаа нь тогтворгүй болж, “Би өнөөдөр маш муу хооллолоо. Огт мах байсангүй, хоолны дараа надад цай ч өгсөнгүй. Тиймээс би та нарыг үл тооно. Та нарыг чуулганы ажлын талаар нөхөрлөх үед би дуугарахгүй. Би та нараас өшөөгөө авна. Надад сайн хоол өгөхгүй байж болно гэж хэн та нарт хэлсэн юм бэ? Би ийм хоол идэх ёстой атал та нар намайг өөрсөдтэйгөө нөхөрлөөсэй гэж хүссээр байна. Яавч үгүй!” гэж боддог. Тэд дотроо ингэж боддог ч үүнийгээ чанга хэлж чаддаггүй. Тэд зүгээр л “Би урд шөнө хэтэрхий орой болтол ажилласан болохоор өнөөдөр үдээс хойш дугхийх хэрэгтэй байна” гэж хэлдэг. Тэд том луйварчин биш гэж үү? Тэд үдээс хойш дөрөв, таван цаг хүртэл унтдаг бөгөөд тэнд олон хүн өөрсдийг нь хүлээж байдаг ч тэд босохыг хүсдэггүй. Гэнэт тэд алим үнэрлээд, ганц хазаж чадахгүй байх вий гэж санаа зовон орноосоо үсрэн босдог. Тэд ингэж ажилладаг, үүргээ ингэж гүйцэтгэдэг. Энэ хүмүүс хаашаа ч явсан бай, Бурханы үгийг яаж ч идэж ууж, номлол сонссон бай, сэдэл, зорилгоо өөрчлөхгүй, амбиц, хүслээ ч орхихгүй. Бүх материаллаг зүйл бол тэдний энэ амьдрал дахь эрэлхийллийн зорилго юм; сайн идэх, сайхан хувцаслах, сайн хангамж эдлэх нь энэ амьдралдаа Бурханд итгэх зорилго нь юм. Энэ амьдралдаа Бурханд итгэснээрээ үргэлж сайн хоол идэж, сайхан хувцас өмсөж, сайхан байшинд амьдарч, түүнчлэн ах эгч нараар дэмжүүлж чадвал—хэрвээ эдгээр зүйлийг залилан мэхэлж олж авч чадвал—энэ амьдралдаа сэтгэл хангалуун байх болно гэж тэд боддог. Энэ ертөнцөд жирийн ажил шаргуу хийгээд хүн их мөнгө олж чадахгүй, бас бизнес хийж мөнгө олох амаргүй—тэд иймэрхүү зүйлийг таашааж чадахгүй. Тиймээс тэд үүнийг дотроо тунгаан бодсоныхоо дараа нэг их хүчин чармайлт гаргах шаардлагагүй тул Бурханд итгэх нь хамгийн сайн арга гэж бодсоор байдаг. Тэдний хийх ёстой бүхэн бол хэдхэн үг хэлж, бага зэрэг гүйж, бага зэрэг эрсдэл үүрэх явдал бөгөөд дараа нь тэд сайн идэж, сайхан хувцаслаж, тэр ч бүү хэл олон хүнийг өөрсдөдөө үйлчлүүлж, маш чухал хүн мэт хангамж эдэлж чадна. Тэд ингэж амьдрах нь сайхан бөгөөд Бурханд итгэснийхээ төлөө өөрсдөө элбэг дэлбэг ерөөгдсөн гэж боддог. Тиймээс тэд ах эгч нарын өмнө “Бурхан бидэнд дэндүү ихийг, дэндүү элбэг дэлбэгийг, хүний гуйж, хүсэж байснаас илүү ихийг бэлэглэсэн” гэх мэт чин сэтгэлийн бус зүйл үргэлж хэлдэг. Эдгээр үг нь зөв боловч тэдний хувийн эрэлхийлэл, зан араншин, тэдний бодол, сэдэл, зорилготой огт нийцдэггүй. Тэдний хэлдэг бүхэн хүмүүсийг мэхэлдэг. Тэдний нааш цааш гүйж, өөрсдийгөө зарлагадаж буй гадаад байдал нь ч бас бүхэлдээ хүмүүсийг мэхлэх зорилготой. Зөвхөн тэдний зүрх сэтгэл дэх тооцоо, санаархал, шунал л жинхэнэ байдаг. Энэ бол энэ хүмүүсийн зан араншин юм. Тэд юу ч хийсэн, хаашаа ч явсан бай, эдгээр материаллаг таашаал тэдний зүрх сэтгэлд хамгийн дээд байр суурийг эзэлдэг, тэд хэзээ ч үүнийг орхихгүй, хэзээ ч мартахгүй. Чи үнэний талаар яаж ч нөхөрлөсөн, Бурханы санаа зорилгын талаар яаж ч нөхөрлөсөн, тэд энэ шунал, эдгээр хүсэлтэйгээ зөрүүдлэн зууралдсаар, эдгээр сэдэл, зорилгыг тээсээр үүргээ гүйцэтгэх бөгөөд байр суурьтай эсэхээс үл хамааран сэдэл нь өөрчлөгдөхгүй.

Хоёрдугаар тохиолдол: Гадаад руу явж чадахгүй байгаадаа дургүйцэх

Намайг эх газрын Хятадад ажиллаж байх үед бидэнтэй хамт гадаад руу явж чадна гэж бодоод, үүндээ маш их баярлаж байсан нэг удирдагч байлаа. Тэрээр “Би эцэст нь санасандаа хүрлээ. Эцэст нь би бурхантай хамт агуу ерөөл эдэлж чадах нь! Өмнө нь би бурхантай хамт зовлон зүдүүр туулсан. Өнөөдөр би эцэст нь шагнагдлаа. Би үүнийг хүртэх эрхтэй. Ядаж л би удирдагч хүн, бас олон гай зовлон туулсан болохоор ийм сайн зүйл тохиох үед би үүнээс хувь хүртэж, энэхүү хүсэмжит зүйлийг таашаах ёстой” гэж боджээ. Тэр ингэж бодсон юм. Гэвч түүнтэй хэсэг хугацаанд ойр байсныхаа дараа, хэлж хийж байгаа зүйл нь зарчимгүй, сайн хүн чанаргүй, ерөөгдөх гэсэн сэдэл, хүсэл нь нэлээд хүчтэй, заримдаа засалт туулах шаардлагатай байдгийг нь Би анзаарав. Хэд хэдэн удаа засуулсныхаа дараа тэрээр “Одоо би өнгөрлөө. Дээрх намайг нэвт харчихсан, тэд гадаад руу явах талаар дахиж дурдсангүй. Гадаад руу явах ямар ч найдваргүй болсон бололтой” гэж боджээ. Тэр зүрх сэтгэлдээ энэ зүйлсийг тогтмол бодож байлаа. Үнэндээ тэр үнэнийг эрэлхийлдэг хүн биш, үндсэндээ гадаад руу явахад тохиромжгүй, гадаад руу явлаа ч гэсэн ямар ч ажил хийж чадахгүй гэдгийг бид харж байсан учраас энэ талаар түүнтэй яриагүй юм. Гадаад руу явах ямар ч найдваргүй болсноо мэдрээд тэрээр өөр төлөвлөгөө гаргаж эхлэв. Нэгэн өдөр тэр гадагшаа гараад буцаж ирээгүй. Тэр зүгээр л нэг захиа үлдээсэн бөгөөд “Би олон жил бурханд итгэж, зарим нэг ажил хийсэн. Одоо та нар гадаад руу явах гэж байна, харин би та нартай хамт явахад тохиромжгүй юм байна. Цаашдын өдрүүдэд би үүнийг нөхөж цагаа өнгөрөөх болно. Бурхан намайг жигшдэг тул би түүнийг орхино. Би түүнд жигшдэг хүнийг нь харуулахгүй. Би нуугдана” гэсэн байлаа. Эдгээр үг ортой мэт сонсогдож байсан бөгөөд үүнд том асуудал байгаагүй. Цааш нь тэр “Намайг төрснөөс хойш л ийм байсан. Би хэнтэй ч байсан зүгээр л ашиглуулдаг байсан. Би бусадтай хамт зовлон зүдүүр туулж чаддаг ч тэдэнтэй хамт ерөөл эдэлж чаддаггүй” гэсэн. Тэр үүгээрээ юу хэлэх гэсэн бэ? (Тэр Бурханд ашиглуулсан гэж бодсон.) Яг л тэгж хэлэх гэсэн. Ялангуяа түүний “Би хэнтэй ч байсан үргэлж хамт зовж л чаддаг, тэдэнтэй хамт ерөөл эдэлж чаддаггүй” гэсэн үг нь “Би та нартай хамт маш их зовлон зүдүүр туулж, маш их эрсдэл үүрсэн байтал та нартай хамт ерөөл эдлэх цаг ирэхэд та нар хүсэхгүй байна” гэсэн утгатай байв. Эдгээр үгийг хэлэхдээ тэр гомдоллож байсан бөгөөд энэ асуудлаас болж түүнд дургүйцэл төржээ. Тэр амаараа “Бурхан намайг жигшиж байна. Би бурхныг орхино. Би түүнд жигшил төрүүлэхгүй” гэж хэлсэн боловч зүрх сэтгэлдээ үнэндээ “Та нар ерөөл эдлэхээр гадаад руу явах гэж байгаа мөртөө надаас салахыг хүсэж байна!” хэмээн дургүйцэж байсан юм. Үнэндээ ийм зүйл болсон уу? (Үгүй.) Тэгвэл юу болсон бэ? Тэр үнэнийг эрэлхийлдэггүй, эсвэл хэлж хийж байгаа зүйл нь зарчимгүйгээс болоод биш, харин түүнээс салахыг хүссэндээ л бид түүнийг зассан гэж тэр боджээ. Тэр өөрт нь асуудал байгааг ойлгоогүй. Харин ч тэр “Би тантай хамт зовлон зүдүүр туулсан болохоор тантай хамт ерөөл эдлэх ёстой. Та намайг гарцаагүй хаанчлалд оруулж, хаанчлалын ардын нэг болгох ёстой. Би юу ч хийсэн бай, та намайг хэзээ ч хаяж болохгүй” гэж бодсон. Тэр ингэж бодсон биш гэж үү? (Тийм.) Ийм сэтгэлгээний мөн чанар юу вэ? (Энэ нь титэм авахын тулд Бурхантай наймаацахыг оролдсон Паулынхтай адил мөн чанар юм.) Тийм ээ, энэ бол Паулын мөн чанар. Тэр титэм авч, ерөөгдөхийн тулд л Бурханд итгэж, Бурханыг дагаж, зовлон зүдүүр туулж, төлөөс төлсөн. Түүнд жинхэнэ итгэл байгаагүй, тэр үнэнийг ч эрэлхийлээгүй. Тэр зүгээр л Бурхантай наймаа хийхээр оролдсон. Хэрвээ наймаа бүтэлгүйтэж, ерөөгдөж чадалгүй, өөрөө хохирсон мэт санагдвал тэр уурлаж хилэгнэн, бүх зүйлийг талаар болсон гэж үзээд, юу ч хийхээс буцахгүй болж, зүрх сэтгэлд нь дургүйцэл төрдөг байв. Эдгээр нь түүний ярихдаа харуулсан зүйлс юм. Энэ хүн дараа нь юу хийсэн бэ? Дараа нь энэ хүн бизнес хийхээр явсан бөгөөд эргэн тойронд нь хэд хэдэн залуу бүсгүй эргэлдэх болсон. Хэдийгээр тэр Бурханд итгэхгүй гэж хэлээгүй ч үүргээ гүйцэтгээгүй бөгөөд Бурханыг дагагч байгаагүй. Түүнийг бага зэрэг засуулснаасаа болж Бурханыг дагах боломжоо орхиод бизнес хийхээр явна гэж хэн ч бодоогүй. Түүний уурлаж хилэгнэсэн байдал болон өмнөх авир нь тэс өөр хоёр хүн шиг байлаа. Энэ бол түүний уг чанар ил гарч байсан хэрэг юм. Өмнө нь тохиромжтой нөхцөл байдал бүрдээгүй учраас л тэр ингэж авирлаагүй юм. Энэ бол нэг тал нь. Нөгөө талаар, тэрээр өөрийнхөө хэн болохыг нууж, тийм хүн биш мэт дүр эсгэн, биеэ бариад ийм юм хийхгүй байсан. Хэрвээ чи үнэхээр сайн хүн мөн бол ямар ч нөхцөл байдалтай тулгарсан, эхлээд байр сууриндаа бат зогсож, өөрийнхөө хэн болохыг мэдэх ёстой. Түүнчлэн, үнэхээр тодорхой хэмжээний хүн чанартай хүмүүс хүн чанаргүй зүйл, муу үйл хийж чадах уу? (Үгүй.) Тэд яавч чадахгүй. Үүнээс харахад, хүмүүс үнэнийг хүлээн авч чадахгүй байх нь хамгийн тэрслүү зүйл бөгөөд тэд хамгийн их аюулд ордог нь тодорхой байна. Хэрвээ тэд үнэнийг хэзээ ч хүлээн авч чаддаггүй бол үл итгэгчид юм. Ийм хүний ерөөгдөх хүсэл нь нурвал тэд Бурханыг орхино. Яагаад тэр вэ? (Яагаад гэвэл тэдний эрэлхийлдэг зүйл бол ерөөгдөж, нигүүлсэл эдлэх явдал юм.) Тэд Бурханд итгэдэг боловч үнэнийг эрэлхийлдэггүй. Тэдний хувьд аврал бол ердөө гоёл чимэглэл, чихэнд чимэгтэй үг юм. Тэдний зүрх сэтгэлдээ эрэлхийлдэг зүйл нь шагнал, титэм, хүсэмжит зүйлс бөгөөд тэд энэ амьдралд зуу дахин ихийг хүртэж, ирэх ертөнцөд мөнх амийг олж авахыг хүсдэг. Хэрвээ эдгээр зүйлийг олж авч чадахгүй бол тэд итгэхээ болино; тэдний үнэн нүүр царай ил гарч, тэд Бурханыг орхино. Тэд зүрх сэтгэлдээ Бурханы ажилд ч, Бурханы илэрхийлдэг үнэнд ч итгэдэггүй бөгөөд тэдний эрэлхийлдэг зүйл нь аврал биш, бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ сайн гүйцэтгэх явдал бүр ч биш; харин ч Паултай яг адил—арвин ихээр ерөөгдөж, асар их эрх мэдэл атгаж, том титэм өмсөж, Бурхантай адил түвшинд байх явдал. Эдгээр нь тэдний амбиц, хүсэл юм. Тиймээс Бурханы гэрт ямар нэгэн ашиг тус юм уу хүсэмжит зүйл байх бүрд тэд үүнийг булаацалдан, хүмүүсийг зэрэг зиндаа, итгэсэн жилээр нь эрэмбэлж эхэлдэг бөгөөд “Би шаардлага хангасан. Би үүнээс хувь хүртэх ёстой. Би үүний төлөө тэмцэх ёстой” хэмээн бодолхийлдэг. Тэд Бурханы гэрт өөрсдийгөө хамгийн эхний эгнээнд тавьдаг, тэгээд Бурханы гэрийн эдгээр ашиг тусыг эдлэх нь тун зүй ёсны хэрэг гэж боддог. Жишээлбэл, гадаад руу явах хэрэг явдал дээр тэр хүний хамгийн түрүүнд бодсон зүйл бол өөрөө үүнд оролцох ёстой бөгөөд ихэнх хүн түүн шиг сайн биш, түүн шиг их зовлон зүдүүр туулаагүй, түүн шиг шаардлага хангаагүй, түүн шиг олон жил Бурханд итгээгүй, түүн шиг удаан хугацаанд удирдагч хийгээгүй гэх бодол байлаа. Тэр өөрийгөө эрэмбэлэхийн тулд элдэв шалтаг, үнэлгээний арга барил ашигласан. Хүмүүсийг яаж ч эрэмбэллээ гэсэн, тэр өөрийгөө үргэлж хамгийн урд, шаардлага хангасан хүмүүсийн эгнээнд тавьж байв. Эцэст нь тэр ийм хангамж эдлэх нь тун зүй ёсны хэрэг гэж үзсэн. Үүнийг олж авахгүй байх хоромд, мөн ерөөгдөж, ашиг сонирхолд нь нийцсэн зүйлсийг олж авах гэсэн уран зөгнөл нь нурах хоромд тэр дуулгавартай дагаж, үнэнийг эрэлхийлэхийн оронд асуудал үүсгэж, уурлан хилэгнэж, Бурхантай маргасан. Түүний зүрх сэтгэл түүний эрэлхийлдэг эдгээр зүйлээр аль хэдийн дүүрсэн байсан нь тодорхой бөгөөд түүний эрэлхийлсэн зүйлс үнэнтэй огт нийцэлгүй байсан гэдгийг хангалттай харуулдаг. Тэр хэчнээн их ажил хийсэн ч түүний зорилго, санаархал нь Паулын зорилго, санаархалтай адил титэм авах явдал байсан бөгөөд тэр үүнээсээ тас зуурч, хэзээ ч тавиагүй. Түүнд үнэнийг хэчнээн их нөхөрлөж, түүнийг хэчнээн их засаж, ил болгож, задлан шинжиллээ ч тэр ерөөгдөх санаархалтайгаа зөрүүдлэн зууралдсаар, үүнийгээ огт орхиогүй юм. Бурханы сайшаалыг хүртэж чадалгүй, ерөөгдөх хүсэл нь талаар болсныг хармагцаа тэр сөрөг болж, ухран, үүргээ хаяад зугтсан. Тэрээр хаанчлалын сайн мэдээг түгээхдээ үүргээ жинхнээсээ гүйцэтгэж, сайн үйлчлэл үзүүлээгүй бөгөөд тэр Бурханд итгэх жинхэнэ итгэлгүй, үнэхээр дуулгавартай дагаагүй, мөн өчүүхэн төдий ч жинхэнэ туршлагын гэрчлэлгүй гэдгийг энэ нь бүрэн илчилдэг—тэр зүгээр л хонин сүрэгт шургалсан хонины арьс нөмөрсөн чоно байв. Эцсийн эцэст, ясандаа тултал үл итгэгч хүн бүрэн илчлэгдэж, таягдан хаягдсан ба түүний итгэгчийн амьдрал эцэс болсон юм. Энэ бол нэг тохиолдол.

Энэ нь ганц нэгхэн тохиолдол байгаагүй. Гадаад руу явах хэрэг явдлаас болж бүдэрч, илчлэгдсэн цорын ганц хүн нь тэр биш байлаа. Бидний сая дурдсан жишээ бол эрэгтэй хүний тухай байсан, гэхдээ өөр нэг нь эмэгтэй хүн байсан юм. Анх энэ эмэгтэйг ч бас бидэнтэй хамт гадаад руу явуулахаар төлөвлөж байв. Ингэхэд тэр дотроо маш их баярлаж, үүнд зориулан төлөвлөж, бэлтгэж эхэлсэн боловч эцэст нь янз бүрийн шалтгааны улмаас явж чадаагүй. Тухайн үед нөхцөл байдал хэтэрхий аюултай байсан тул түүнд мэдэгдээгүй юм. Нэг удаа хамтран ажиллагсдын цуглаан дээр тэр энэ шийдвэрийг олж мэджээ. Үүнийг задлан шинжлээд үз: Энэ эмэгтэй үүнийг олж мэдэхэд ямар үр дагавар гарсан байж таарах вэ? (Хэрвээ хэвийн хүний сэтгэлгээтэй хүн байсан бол үүнийг мэдсэнийхээ дараа нэг их сүртэй хариу үйлдэл үзүүлэхгүй байх магадлалтай. Нөхцөл байдал аюултай байсан учраас гадаад руу явж чадаагүй юм байна гэж бодоод, энэ явдалд зөвөөр хандаж чадах байсан. Гэвч энэ эмэгтэй үүнийг мэдсэн бол уурлан хилэгнэж, Бурхантай маргахаар оролдсон байж магадгүй.) Тийм ээ, та нар ийм төрлийн хүмүүсийн зан араншинг ерөнхийд нь ойлгожээ. Энэ төрлийн хүмүүс ийм л байдаг—хэрэг явдлаас үл хамааран, тэд хэзээ ч өөрсдийгөө хохироохгүй, харин ч давуу тал олж авна. Бүх зүйл дээр тэд бусдаас илүү гарч, хүн бүрээс илүү дээр байх ёстой байдаг. Бүх зүйл дээр тэд шилдэг нь байх ёстой; тэд хүсэмжит бүх зүйлийг авах ёстой бөгөөд ямар нэгэн зүйлээс хувь хүртэхгүй байх нь тэдний хувьд хүлээн зөвшөөршгүй. Энэ эмэгтэй уг асуудлыг олж мэдсэнийхээ дараа тэр даруй уурлаж, газар хөлбөрөн уцаарлаж унтууцсан. Түүний чөтгөрлөг тал нь ил гарч, хамтран ажиллагсдаа загнаж, уураа тэдэнд гаргажээ. Түүний уур хилэн хаанаас гарсан бэ? Тэр ах эгч нарт уурлаж байгаа мэт харагдсан боловч үнэндээ хэнд уурлаж байсан бэ? (Тэр Бурханд уурлаж байсан.) Ийм л зүйл болж байсан. Тэгвэл түүний уур хилэнгийн шалтгаан юу байсан бэ? Уг үндэс нь юу байсан бэ? (Хүсэл нь хангагдаагүйгээс болсон.) Тэр хүсэмжит зүйлийг олж авч чадаагүй, зорилго нь биелээгүй. Энэ удаад тэр давуу тал олж авч чадаагүй; харин ч бусад хүмүүс давуу тал олж авч, өөрөө оролцож чадаагүй тул уурлан хилэгнэсэн; тэр цаашид дүр эсгэж чадахаа больсон; тэр зүрх сэтгэл дэх бүх сэтгэл ханамжгүй байдал, гомдлоо гаргасан юм. Өмнө нь тэрээр Дээрх юу хийж байгааг үргэлж хамгийн түрүүнд мэдэх ёстой байдаг байв. Тэр үргэлж Дээрхтэй холбоотой байхыг хүсдэг, ах эгч нартай харилцдаггүй байлаа. Тэр өөрийгөө жирийн нэг гишүүн биш, харин дээд зиндааны хүн мэт үргэлж үздэг байсан тул энэ удаад өөрийгөө ч бас гадаад руу явах ёстой—өөр хэн ч явах ёсгүй, тэр өөрөө явах ёстой гэж бодсон. Тэр бол гол нэр дэвшигч, ийм тусгай хангамж хүртэх ёстой байлаа. Энэ бол түүний зүрх сэтгэлдээ үнэхээр бодож байсан зүйл юм. Одоо тэр ийм тусгай хангамж хүртэхгүй нь гэдгээ харсан бөгөөд эдгээр жилүүдэд туулсан бүх зовлон зүдүүр нь талаар болсон; түүнд уйгагүй олж авсан байр суурь, хүссэн тусгай хангамж нь огт байсангүй. Хоромхон зуурын дотор энэ бүх зүйл юу ч биш болон замхарсан. Итгэмээргүй нь, тэрээр ийм том хүсэмжит зүйлийг луйвардаж чадаагүй; итгэмээргүй нь, тэр хасагдсан тул өөрийгөө Бурханы зүрх сэтгэлд өндөр байр суурь эзэлдэггүй, жирийн нэг хүн юм байна гэж бодсон. Түүний зүрх сэтгэл дэх хамгаалалтын шугам бүрэн нуран унаж, тэр цаашид дүр эсгэхээ больж, юуг ч нуугаагүй. Тэр бусдын юу хэлэх, яаж харахыг тоолгүйгээр уурлаж уцаарлан, хүмүүс рүү хашхичиж, уураа гаргаж, хилэгнэн, өөрийн төрөлх байдлаа ил болгож эхэлсэн. Дараа нь түүнийг үүрэг гүйцэтгүүлэхээр нэг баг руу явуулав. Тэрээр үүргээ гүйцэтгэж байхдаа олон муу зүйл хийсэн бөгөөд багийн ах эгч нар эцэст нь хамтдаа захидал бичиж, түүнийг хөөхийг шаарджээ. Түүнийг хөөх болсон шалтгаан юу байсан бэ? Ах эгч нар түүний хийсэн ёрын мууг ганц үгээр дүрсэлж болно гэж дамжуулсан: бүгдийг нь бичиж барамгүй их! Өөрөөр хэлбэл, тэр хэтэрхий их мууг үйлдсэн бөгөөд хийсэн зүйлийнх нь шинж чанар хэтэрхий ноцтой байсан—үүнийг ганц хоёр өгүүлбэрээр тодорхой илэрхийлэх боломжгүй, ганц хоёр түүхээр ч өгүүлж баршгүй байв. Тэр тоо томшгүй олон муу зүйл хийж, хүмүүсийн уурыг хүргэсэн тул чуулган түүнийг хөөсөн. Тэр гадаад руу явах асуудал гарахаас өмнө эдгээр муу зүйлийг хийгээгүй, тэгвэл яагаад дараа нь эдгээр зүйлийг хийж чадсан юм бэ? Яагаад гэвэл гадаад руу явах асуудал түүний хүссэнээр болоогүй. Түүний хийсэн муу зүйл, харуулсан муу муухай байдал нь энэ хүсэмжит зүйлийг олж авч чадаагүйгээс л үүдэлтэй нэг төрлийн өшөө авалт, уураа гаргаж буй хэрэг байсан нь тодорхой юм. Надад хэл дээ, үнэнийг үнэхээр эрэлхийлдэг, хүн чанартай хүн ийм нөхцөл байдалтай тулгараад, олон үнэнийг ойлгодоггүй байсан ч гэсэн эдгээр илрэлийг гаргаж чадах уу? Тэд эдгээр зүйлийг илчилж чадах уу? Багахан хүн чанартай, багахан мөс чанартай, жаахан ичгүүрийн мэдрэмжтэй хэн ч бай эдгээр зүйлийг хийхгүй, харин биеэ барина. Хэдийгээр зүрх сэтгэл нь баяртай биш, сэтгэл дундуур, бага зэрэг гомдсон байсан ч тэд өөрсдийгөө жирийн л нэг хүн, энэ зүйлийг олж авахын тулд тэмцэх ёсгүй, Бурханд итгэдэг хүмүүс үнэнийг эрэлхийлж, бүх зүйл дээр Бурханы зохион байгуулалтыг дуулгавартай дагах ёстой, өөрсдөд нь ямар ч сонголт байх ёсгүй, хүмүүс бол бүтээгдсэн зүйл, ямар ч онцгой зүйл байхгүй гэж боддог. Тэд хэд хоног урвайх боловч дараа нь энэ бүхэн өнгөрсөн хэрэг болно. Тэд итгэх ёстойгоороо итгэсэн хэвээр байх бөгөөд энэ явдлаас болж мууг үйлдэхгүй, өшөө авахгүй, энэ явдлаас болж уурлах ч үгүй. Эсрэгээрээ, үнэнийг эрэлхийлдэггүй, зан араншин нь туйлын муу хүмүүс ганцхан жижиг хэрэг явдлаас болж өмнө нь хэзээ ч гаргаж байгаагүй энэ бүх муу үйлийг харуулж чадна. Энэ нь асуудлыг тайлбарлаж байна. Энэ нь ийм төрлийн хүмүүсийн хүн чанар-мөн чанарыг тайлбарлаж, ийм төрлийн хүмүүсийн жинхэнэ эрэлхийллийг тайлбарладаг, өөрөөр хэлбэл, ийм асуудал гарснаар тэдний үнэн нүүр царай бүрэн ил болдог. Нэгдүгээрт, тэдний мөн чанар бүхэлдээ антихристийнх юм. Хоёрдугаарт, тэд хэзээ ч үнэнийг эрэлхийлж байгаагүй, өөрсдийгөө авралын бай гэж үзэж байгаагүй, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг хэзээ ч дуулгавартай дагаж байгаагүй. Тэд Бурханыг дуулгавартай дагахаар эрэлхийлдэггүй; зөвхөн байр суурь, таашаалыг л эрэлхийлдэг; тэд зөвхөн сайн хангамжийг л эрэлхийлдэг, Бурхантай адил түвшинд байхаар эрэлхийлдэг. Бурхан юу таашаана, тэд ч бас үүнийг таашаадан. Ингэснээр тэд Бурханыг хий дэмий дагахгүй. Эдгээр нь тэдний эрэлхийлдэг зүйлс юм. Энэ бол ийм төрлийн хүмүүсийн уг чанар-мөн чанар; энэ бол тэдний үнэн нүүр царай, зүрх сэтгэлийнх нь дотоод дүр зураг юм. Энэ асуудал уг эмэгтэйн хорин жилийн итгэлийг эцэслэсэн—энэ бүхэн хий дэмий болсон.

Надад хэл дээ, энэ хоёр хүн одоо хаана байх ёстой вэ? Чуулганд уу, эсвэл өөр газар уу? (Үл итгэгч ертөнцөд.) Та нар яагаад тэгж хэлж байна вэ? Та нар үүнийг яаж тогтоосон бэ? Та нарын үг юунд үндэслэсэн бэ? (Учир нь тэд бол үл итгэгчид, тэдний Бурханд итгэх итгэл нь бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ гүйцэтгэхийг эрэлхийлэх зорилготой биш. Эцэст нь ийм хүмүүс итгэлдээ бат зогсож чаддаггүй, зөвхөн ертөнц рүү л буцаж чадна.) Эцэст нь тэд итгэлдээ бат зогсож чадахгүй, гэхдээ төгсгөл нь хараахан болоогүй байхад тэд яагаад алга болчхов оо? Тэд дотроо юу бодож байсныг чи харах ёстой. Зүрх сэтгэлд нь ямар нэгэн зүйл өрнөж байх үед л тэд ийм зүйл хийж, ийм сонголт хийж чадна. Тэд энэ хэрэг явдлыг яаж задлан шинжилж, үнэлж дүгнэсэн болоод ийм замыг сонгоход хүрэв? Зүрх сэтгэлдээ тэд “Би энэ жилүүдэд бурханд итгэж, их зовлон зүдүүр туулсан. Би нэрээ гаргаж чадах тэр өдрийг үргэлж хүсэн хүлээж байлаа. Дээрхтэй хамт байснаар би нэрээ гаргаж, өөрийгөө харуулж чадна. Одоо надад эцэст нь гадаад руу явах боломж гарч ирлээ. Энэ бол томоохон зүйл! Энэ бол бурханд итгэхээсээ өмнө миний хэзээ ч бодож зүрхэлж байгаагүй зүйл. Энэ нь бурханд итгэснээр титэм авахтай л адил, гэтэл би ийм том хүсэмжит зүйлээс хувь хүртэхгүй болж таарлаа. Би үүнийг авч чадахгүй нь. Өмнө нь би өөрийгөө бурхны зүрх сэтгэлд баттай байр суурь эзэлдэг гэж бодож байсан ч одоо тийм биш гэдгийг харлаа. Бурхныг дагаснаар би ямар ч хүсэмжит зүйлийг авч чадахгүй бололтой. Гадаад руу явах мэтийн ийм том зүйл дээр тэд намайг бодсонгүй, тэгэхээр ирээдүйд титэм авах боломж минь бүр ч бага биш гэж үү? Хэн үүнийг авах нь тодорхойгүй, тэр нь би байх ямар ч найдваргүй бололтой” гэж бодсон. Ямар ч найдваргүй гэж бодсон үедээ тэд Бурханыг дагахад бэлэн хэвээр байсан уу? Өмнө нь зовлон зүдүүр туулж, төлөөс төлсөн тэдний зорилго юу байсан бэ? Гагцхүү тэрхүү өчүүхэн найдварын төлөө, зүрх сэтгэлдээ тээж байсан тэр жижигхэн санаа бодлынхоо төлөө л тэд тэгж авирлаж, өөрсдийгөө тэгж харуулсан юм. Одоо тэдний найдвар нуран унаж, санаа бодол нь талаар болсон тул тэд үргэлжлүүлэн итгэж чадах уу? Тэд Бурханы гэрт үлдэж, үүргээ гүйцэтгэхдээ сэтгэл хангалуун хэвээр байж чадах уу? Тэд юу ч олж авахгүй, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн байж чадах уу? Антихристүүдийн амбиц, хүсэл маш том байдаг тул гаргасан хүчин чармайлт, төлсөн төлөөс нь ийм үр дүнд хүрэхийг тэд яавч хүсэхгүй. Тэдний мөрөөддөг зүйл бол төлсөн төлөөс, гаргасан хүчин чармайлтынхаа хариуд титэм болон хүсэмжит зүйлсийг авах явдал бөгөөд Бурханы гэрт ямар ч хүсэмжит зүйл байсан, тэд хувь хүртэх ёстой байдаг—бусад хүмүүс хувь хүртэхгүй байж болно, харин тэд заавал хүртэх ёстой байдаг. Ийм хүчтэй амбиц, шуналтай хүмүүс хариуд нь юу ч авахгүйгээр үүргээ гүйцэтгэж, хариуд нь юу ч авахгүйгээр хүчин чармайлт гаргаж чадах уу? Тэд үүнийг яавч хийж чадахгүй. Зарим хүн: “Тэд үнэнийг эрэлхийлэг. Тэд олон үнэнийг сонсмогцоо үүнийг хийж чадах биш үү?” гэж хэлдэг. Бусад нь: “Хэрвээ Бурхан тэднийг гэсгээж, шүүвэл энэ нь тэднийг өөрчлөх биш үү?” гэдэг. Ийм байдаг гэж үү? Бурхан ийм хүмүүсийг гэсгээж, шүүдэггүй, ийм хүмүүсийг авардаггүй. Эдгээр нь яг л Түүний таягдан хаях төрлийн хүмүүс юм. Миний хэлсэн зүйл та нарын сая хэлснээс юугаараа ялгаатай вэ? Та нарын хэлсэн зүйл тэдний зүрх сэтгэлд үнэхээр өрнөж байсан зүйл мөн үү? Ийм төрлийн хүмүүсийн мөн чанарын илрэл мөн үү? (Үгүй.) Тэгвэл та нарын хэлсэн зүйл юу вэ? (Мэдрэмж болон хоосон онолууд.) Та нарын хэлсэн зүйлийн шинж чанар нь задлан шинжилгээ, үнэлэлт дүгнэлт рүү бага зэрэг хэлбийсэн бөгөөд онолын үндсэн дээр тэднийг үнэлж дүгнэн, тодорхойлж байгаа хэрэг юм. Энэ нь тэдний жинхэнэ бодол санаа, илчлэл биш, жинхэнэ үзэл бодол нь ч биш. Энэ бол антихристийн мөн чанартай ийм төрлийн хүмүүсийн илрэл юм. Хэрвээ тэдний аваагүй хүсэмжит зүйл, эдэлж чадаагүй ашиг тус, эсвэл олж авч чадаагүй давуу тал байгаа бол тэд уурлан хилэгнэж, Бурханд итгэх, үнэнийг эрэлхийлэх итгэлээ алдаж, Бурханд итгэхийг хүсэхээ больж, зугтахыг хүсэж, муу зүйл хийхийг хүсдэг. Тэд уураа гаргаж, өшөө авахын тулд—Бурханы талаарх буруу ойлголт болон Бурханд гомдсон гомдлоо гаргахын тулд муу зүйл хийдэг. Ийм хүмүүст арга хэмжээ авах ёстой юу? Чуулганд үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхийг нь зөвшөөрөх ёстой юу? (Үгүй.) Тэгвэл энэ хүмүүсийг яаж зохицуулах ёстой вэ? (Тэднийг хөөх ёстой.) Гадаад руу явж чадаагүйгээсээ болоод итгэхээ больсон хүн байна уу? (Байна.) Ийм төрлийн хүмүүс юу вэ? (Үл итгэгчид. Тэд ерөөл эрэлхийлэхийн тулд л Бурханд итгэдэг, амбиц, хүсэл нь хангагдахгүй үед Бурханаас урвадаг.) Иймхэн жижиг зүйлээс болоод тэд Бурханд итгэхээ больж чаддаг. Ийм хүмүүсийг жинхэнэ итгэлтэй юм уу хуурамч итгэлтэй гэж хэлж болохгүй—тэдний зан араншин ийм дорд!

Гуравдугаар тохиолдол: Хөдөө гэртээ харьсны дараа амьдрах боломжгүй санагдах

Зарим хүн хөдөө төрдөг бөгөөд ар гэрийнхэн нь амьжиргааны мөнгөөр тааруухан байдаг. Өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг эд зүйлс нь энгийн бөгөөд гэрт нь хатуу ор, хувцасны шүүгээ, бичгийн ширээнээс өөр тавилга байхгүй. Шал нь тоосго юм уу шороо бөгөөд бетон шал ч байдаггүй. Тэдний амьдралын нөхцөл маш ядуу тарчиг. Бурханд итгэснийхээ дараа тэд сайн мэдээ номлох үүргээ гүйцэтгэж, зарим чинээлэг газрууд руу явдаг. Ийм нэгэн эмэгтэй байсан бөгөөд тэрээр эргэн тойрноо ажиглаад, ихэнх ах эгч нарын гэр нь паркетан эсвэл плитан шалтай; ханандаа ханын цаастай; гэр орон нь маш цэвэрхэн, өдөр бүр усанд орж чаддагийг нь харжээ. Тэдний гэрт бас зурагтын тавиур, том шүүгээ, түүнчлэн буйдан, агааржуулагч гээд маш олон тавилга байв. Унтлагын өрөөндөө пүрштэй ортой, гал тогоондоо хөргөгч, богино долгионы зуух, шарах шүүгээ, цахилгаан зуух, утаа сорогч гээд бүх төрлийн цахилгаан хэрэгсэлтэй байлаа. Энэ бүхнийг харахад толгой эргэм байв. Үүнээс гадна, ийм том хотуудад давхар хооронд дээш доош явахдаа цахилгаан шатанд сууж болох газрууд ч байлаа. Энэ газар түүний нүдийг нээсэн бөгөөд тэнд хэсэг хугацаанд ажиллаж, сайн мэдээ номлосныхоо дараа тэрээр буцаж харихыг хүссэнгүй. Яагаад тэр вэ? Тэрээр “Манай гэрийн шавар байшинг энэ газартай яагаад ч зүйрлэшгүй юм. Бид бүгд бурханд итгэдэг байтал яагаад энэ хүмүүс манай гэрийнхнээс хамаагүй дээр амьдардаг юм бэ? Энэ хүмүүсийн амьдрал диваажин шиг л байна. Харин манай гэрийнхэн гахайн хороонд амьдардаг—энэ хүмүүсийнхээс хамаагүй дор!” гэж боджээ. Ингэж харьцуулсныхаа дараа түүний сэтгэл гонсойж, энэ газарт улам бүр хоргодон, буцаж харих хүсэл нь бүр ч алдарчээ. Тэрээр “Хэрвээ би энд удаан хугацаагаар ажиллаж чадвал гэртээ харих шаардлагагүй болно биз дээ? Тэр шавар оромж хүн амьдрахад тохиромжгүй шүү дээ” гэж бодов. Тэрээр том хотод хэсэг хугацаанд байхдаа хотын хүмүүс шиг идэж, хувцаслаж, амьдралаас таашаал авч сурч, хотын хүмүүс шиг амьдарч сурчээ. Тэр өдрүүдэд түүнд амьдрал үнэхээр сайхан санагджээ. Мөнгөтэй байх сайхан байлаа. Ядуу байх нь хүмүүст ямар ч ирээдүй авчирдаггүй. Ядуу хүмүүсийг бусад хүмүүс дорд үздэг, тэд өөрсдийгөө ч дорд үздэг. Энэ талаар бодох тусам буцаж харих хүсэл нь улам багассан боловч яах ч арга байсангүй—тэр гэртээ харих ёстой байв. Гэртээ харьсны дараа түүний зүрх сэтгэлд янз бүрийн мэдрэмж төрж, үүнийг тэвчихэд тун бэрх болов. Тэрээр гэртээ ормогцоо шал нь шороо болохыг харсан бөгөөд халаадаг ханзан орон дээр суухад маш хатуу, тухгүй санагджээ. Хананд хүрэхэд гар нь шороо болов. Идэхийг хүссэн амттай зүйлээ хэлэхэд хэн ч нэрийг нь ойлгосонгүй, унтахынхаа өмнө усанд орохыг хүссэн ч усанд орох ямар ч нөхцөл байсангүй. Ингэж амьдрах нь хэтэрхий дорд гэж тэр бодсон бөгөөд хүссэн зүйлийг нь авч өгч чадахааргүй ядуу байгаад нь эцэг эхдээ өширхөж, үргэлж тэдэнд уураа гаргадаг болов. Буцаж ирснээсээ хойш тэрээр шал өөр хүн болсон мэт байлаа. Тэрээр гэрийнхнээ ч, гэртээ байгаа бүх зүйлийг ч голонгуй нүдээр харж, хэтэрхий хөдөөнийх тул тэнд цаашид амьдарч чадахгүй, хэрвээ тэнд үргэлжлүүлэн амьдарвал гомдолдоо багтарч үхнэ гэж бодож байв. Гэрээсээ явсан нь түүний нүдийг нээсэн боловч энэ нь муу зүйл болон хувирч, эцэг эхийг нь маш их уурлуулжээ. Тэр үед түүний толгойд нэгэн санаа орж ирэв: “Хэрвээ манай эцэг эх бурханд итгэдэггүй байсан бол, хэрвээ би бурханд итгэдэггүй байсан бол бидний амьдрал одоогийнхоос гарцаагүй дээр байх байсан. Бид пүрштэй орон дээр унтаж чадахгүй байлаа ч гэсэн ядаж л арай дээр хооллож, шаландаа плита нааж чадах байсан шүү дээ.” Энэ нь Бурханд итгэсний үр дүн, Бурханд итгэнэ гэдэг нь ядуу байх ёстой гэсэн үг, Бурханд итгэвэл сайхан амьдарч, сайн юм идэж, сайхан хувцас өмсөж чадахгүй гэж тэрээр боджээ. Түүнээс хойш, хэд хэдэн мужид багагүй зүйл амжуулж явсан энэхүү гарамгай, баатарлаг эмэгтэй сэхэл авч чадахаа больж, өдөржингөө нойрмоглодог болов. Тэрээр өглөө арай ядан босоод, хамгийн түрүүнд нүүр амаа будаж янзлан, дараа нь хотын хүмүүсийн байнга өмсдөг хувцсыг өмсдөг байлаа. Тэгээд хөмсөг зангидан, хэзээ энэ хөдөөний амьдралаас салж, хотын хүмүүс шиг амьдрах бол хэмээн бодолхийлж суудаг болжээ. Өмнө нь түүний номлодог байсан номлол, түүнд байсан шийдэмгий байдал бүгд алга болов—тэрээр энэ бүхнийг мартсан байлаа. Тэрээр итгэгч мөн эсэхээ ч мэдэхээ болив. Тэр ийм хурдан өөрчлөгдсөн юм. Нүд нь бага зэрэг нээгдэж, амьдрах орчин болон амьдралын чанар нь өөрчлөгдсөнөөс болж тэрээр илчлэгджээ.

Өмнө нь энэ эмэгтэй хаа сайгүй явж номлож, ажил хийдэг байв. Тэр хүчтэй шийдэмгий байдалтай, асар их эрч хүчтэй байсан боловч эдгээр нь зүгээр л өнгөн талдаа байлаа. Тэр өөрөө ч зүрх сэтгэлийнхээ гүнд юу эрэлхийлдгээ, юунд дуртайгаа, ямархуу хүн болохоо мэддэггүй байв. Хотод очсон нэг удаагийн туршлага нь түүний амьдралын байдлыг орвонгоор нь өөрчилж, чинээлэг амьдралын хэв маягийг туулж мэдэрсэн хэсэг хугацаа нь түүний амьдралын зүг чигийг бүрмөсөн өөрчилжээ. Шалтгаан нь яг юу байв? Хэн түүнийг өөрчилсөн бэ? Бурхан байж таарахгүй, тийм биз дээ? Мэдээж үгүй. Тэгвэл шалтгаан нь юу байв? Учир нь орчин нөхцөл түүнийг илчилж, уг чанар-мөн чанарыг илчилж, эрэлхийлэл болон явж байсан замыг нь илчилсэн. Тэр ямар замаар явж байсан бэ? Энэ нь үнэнийг эрэлхийлэх зам биш, Петрийн зам ч биш, аврагдаж, төгс болгуулдаг хүмүүсийн зам ч биш, бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэхийг эрж хайдаг зам ч биш байв; харин ч энэ нь антихристийн зам байлаа. Тодруулбал, антихристийн зам нь нэр хүнд, байр суурь, материаллаг таашаал эрэлхийлэх зам юм. Энэ бол ийм хүмүүсийн мөн чанар. Хэрвээ эдгээр нь түүний эрэлхийлдэг зүйл биш бөгөөд тэр үнэнийг эрэлхийлдэг хүн байсан бол орчин нөхцөлийн иймэрхүү жижиг өөрчлөлт түүнийг яавч илчлэхгүй байх байлаа. Хамгийн ихдээ л сэтгэл санаа нь бага зэрэг сул дорой болж, сэтгэл нь бага зэрэг гонсойж, бага зэрэг шаналгаатай санагдах байсан, эсвэл зарим нэг мунхаг илрэл гаргах байсан боловч ийм илэрхий байдлаар илчлэгдэх хэмжээнд хүрэхгүй. Ийм хүмүүсийн эрэлхийллийн мөн чанар юу вэ? Тэд үл итгэгчидтэй адил зүйлсийг, мөн энэ ертөнцөд алдар нэр, ашиг хонжоо, ёрын муу чиг хандлагыг эрэлхийлдэг хэнтэй ч адил зүйлсийг эрэлхийлдэг. Тэд үл итгэгчдийн загварлаг гангараанд дуртай, үл итгэгчид ёрын муу чиг хандлагыг дагадагт дуртай, үл итгэгчид махан биеийн тансаг амьдралын хэв маягт улайран донтоход бүр ч их дуртай. Тиймээс, орчин нөхцөл нь ганцхан удаа өөрчлөгдөхөд л энэ эмэгтэйн амьдралыг үзэх үзэл, энэ ертөнц болон амьдралд хандах хандлага бүрмөсөн өөрчлөгдсөн юм. Тэрээр Бурханд итгэж, үнэнийг эрэлхийлэх нь хамгийн чухал зүйл биш, хүмүүс энэ ертөнцөд амьд байхдаа махан биеэ баясгаж, амьдралыг таашаах ёстой, чиг хандлагыг эрэлхийлэх ёстой, хажуугаар алхаж өнгөрөхдөө хүмүүсийн харааг булааж, бусдын атаархлыг төрүүлж, хүмүүсээр шүтүүлдэг нийгэм дэх сэтгэл татам, ганган дэгжин хүмүүс шиг байх ёстой гэж бодсон. Зарим хүн илүү олон орчин нөхцөлтэй тулгарч, янз бүрийн хүмүүстэй учирч, нүд нь нээгдсэний дараа, үнэнийг эрэлхийлдэг, Бурханы санаа зорилгыг ойлгодог учраас эдгээр ёрын муу чиг хандлага болон хүн төрөлхтнийг илүү сайн нэвт харж чаддаг. Тэд зүрх сэтгэлдээ ертөнцийн хүмүүсийн явж буй замыг илүү их жигшиж, мөн үүнийг ялган таньж, Бурханы зааж чиглүүлдэг замаар алхахаар эрэлхийлэхийн тулд тэр замыг бүрмөсөн хаяж чаддаг. Үнэнийг эрэлхийлдэггүй, антихристийн мөн чанартай хүмүүсийн хувьд нүд нь нээгдэж, өөр орчин нөхцөлтэй тулгармагцаа амбиц, хүсэл нь багасах нь бүү хэл, харин ч улам ихсэж, томордог. Амбиц, хүсэл нь томорсны дараа энэ хүмүүс сайхан зүйлсийг эдэлдэг, мөнгөтэй, нөлөөтэй ертөнцийн хүмүүсийн амьдралд бүр ч их атаархаж, зүрх сэтгэлийнхээ гүнд итгэгчдийн амьдралыг басамжилдаг. Тэд ихэнх итгэгч ертөнцийг эрэлхийлдэггүй, мөнгөгүй, байр суурьгүй, нэр нөлөөгүй, ертөнцийг төдийлөн үзэж хараагүй, үл итгэгчид шиг сэтгэл татам биш, үл итгэгчид шиг амьдралыг таашааж мэддэггүй, үл итгэгчид шиг их гайхуулдаггүй гэж боддог. Үүний үр дүнд Бурханд итгэх итгэлийн эсрэг эсэргүүцэл, дайсагнал зүрх сэтгэлийнх нь гүнд нэмэгддэг. Тиймээс антихристийн мөн чанартай олон хүний хувьд, Бурханд итгэж эхэлснээс нь хойш өнөөг хүртэл тэднийг үнэхээр антихристийн мөн чанартай хүн мөн эсэхийг мэдэх аргагүй байдаг ч нэг л өдөр тохиромжтой орчин бүрдэх үедээ тэднийг илчлэх болно. Өмнө нь, илчлэгдсэн хүмүүс хараахан илчлэгдээгүй байхдаа мөн л дүрэм журмыг дагаж, хийх ёстойгоо хийдэг байв. Тэд Бурханы гэрийн өөрсдөөс нь хүссэн бүхнийг хийдэг байсан бөгөөд зовлон туулж, төлөөс төлж чаддаг байв. Тэд үүрэгтээ хариуцлагатай, зөв замаар явж буй хүмүүс мэт, мөн Бурханд итгэдэг хүмүүсийн дүр төрх, байдалтай мэт харагддаг байв. Гэвч тэд гаднаа юу ч хийсэн, тэдний мөн чанар болон явж байсан зам нь цаг хугацааны шалгуур, эсвэл өөр өөр орчны шалгалтыг давж чадаагүй. Хүн Бурханд хэчнээн олон жил итгэсэн нь хамаагүй, итгэлийнх нь суурь хэчнээн бат бөх байх нь хамаагүй, хэрвээ тэд антихристийн мөн чанартай бөгөөд антихристийн замаар явж байгаа бол материаллаг таашаал, тансаг амьдралын хэв маяг, материаллаг элбэг хангалуун байдлыг заавал эрэлхийлнэ, цаашлаад бүх төрлийн хүсэмжит зүйлийг эрэлхийлэхийн зэрэгцээ ертөнцийн хүмүүсийн амьдралд хандах хандлага, арга барилд атаархах болно. Энэ бол гарцаагүй. Тиймээс, одоо хүн бүр номлол сонсож, Бурханы үгийг идэж, ууж, үүргээ гүйцэтгэж байгаа хэдий ч эдгээр зүйлийг хийдэг атлаа үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс материаллаг зүйлсийг заавал эрэлхийлэх болно. Эдгээр зүйл тэдний зүрх сэтгэлд эн тэргүүнд тавигдах бөгөөд тохиромжтой орчин юм уу нөхцөл байдал бүрдмэгц хүсэл нь нэмэгдэж, ил гарч ирнэ. Иймдээ тулмагц тэд илчлэгдэнэ. Хэрвээ хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй бол эрт орой хэзээ нэгэн цагт тэдний хувьд ийм өдөр ирэх болно. Үнэнийг эрэлхийлдэг, үнэнийг ойлгодог, үнэнийг сууриа болгосон хүмүүсийн хувьд эдгээр уруу таталт, орчин нөхцөл тулгарах үедээ тэдгээрт зөвөөр хандаж, тэдгээрээс татгалзаж, Бурханы төлөөх гэрчлэлдээ бат зогсож чаддаг. Эдгээр уруу таталт ирэх үед тэд бас юу нь эерэг, юу нь сөрөг болохыг ялган таньж, энэ нь өөрсдийнх нь хүсдэг зүйл мөн эсэхийг мэдэж чаддаг. Энэ нь зарим эмэгтэй араас нь гүйдэг эрчүүд хэчнээн их мөнгөтэй байсан ч сонирхдоггүйтэй яг адилхан. Яагаад сонирхдоггүй вэ? Яагаад гэвэл тэр эрчүүд сайн зан араншинтай биш. Зарим эмэгтэй араас нь гүйдэг баян эрчүүд байхгүй учраас хань ижил хайдаггүй. Хэрвээ мөнгөтэй эр хүн араас нь гүйж, 20,000 юанийн үнэтэй брэндийн даашинз авч өгвөл тэдний сэтгэл татагдах бөгөөд дараа нь 100,000 юанийн үнэтэй булган шуба, эсвэл том алмаз эрдэнэ, сайхан том байшин, машин авч өгвөл тэр даруй түүнтэй гэрлэхэд бэлэн болно. Тэгвэл энэ эмэгтэйчүүд өмнө нь хүнтэй суухгүй гэж хэлдэг байсан нь үнэн үү, худал уу? Энэ нь худал байсан. Тиймээс ертөнцийг эрэлхийлдэггүй, ертөнцийн хэтийн ирээдүй, таашаалыг эрэлхийлдэггүй гэж хэлдэг олон хүн байдаг боловч тэдний өмнө уруу таталт гарч ирээгүй, орчин нөхцөл нь бүрдээгүй үед л ийм байдаг. Тохиромжтой орчин бүрдмэгц тэд үүнд гүн шигдэж, үүнээс гарч чадахаа болино. Энэ нь бидний сая дурдсан жишээтэй яг адилхан. Тэр эмэгтэй өөрийгөө уг нөхцөл байдлаас гаргаж чадаагүй. Хотын амьдралаас хэсэг хугацаанд таашаал авсныхаа дараа тэрээр хэн болохоо ч мэдэхээ больж, төөрчихсөн. Хэрвээ түүнийг ордонд амьдруулсан бол тэрээр нэр хүндээ сэвтээхгүйн тулд эцэг эхийгээ аль болох хурдан амиа хорлоход хүргэх ёстой байсан уу? Ийм хүмүүс өөрсдийн таашаал, нэр хүнд, тансаг амьдралын хэв маяг, өндөр чанартай амьдралын төлөө ямар ч тэнэг зүйл хийж чадна. Тэд ямар ч үнэ цэнгүй бөгөөд олиггүйа зан араншинтай. Ийм хүмүүс хэзээ нэгэн цагт үнэнийг эрэлхийлж байсан уу? (Үгүй.) Тэгвэл түүний номлодог байсан номлол хаанаас гарч ирсэн бэ? Түүнд номлох номлол байсан уу? Түүний номлосон зүйл нь номлол биш, харин хоосон сургаал байсан. Тэрээр номлол номлоогүй, харин дүр эсгэж, хүмүүсийг төөрөлдүүлж байсан. Тэр маш олон номлол номлосон байж яагаад өөрийнхөө асуудлыг ч шийдвэрлэж чадаагүй юм бэ? Тэр ийм байдалд хүрнэ гэдгээ мэдэж байсан уу? Тэр аливааг тодорхой харж байсан уу? Тэр маш олон номлол номлосон хэр нь хотын амьдралаас хэсэг хугацаанд таашаал авсныхаа дараа иймэрхүү уруу таталтыг даван туулж чадаагүй, гэрчлэлдээ бат зогсож чадаагүй. Тэгвэл түүний номлосон зүйл номлол байсан уу? Тийм биш гэдэг нь илэрхий байна. Энэ бол гуравдугаар тохиолдол юм.

Дөрөвдүгээр тохиолдол: Өргөлийг залилан ашиглаж, өрөө төлөх

Өмнө нь Намайг эх газрын Хятадад байх үед бидэнд хамтран ажиллагсад цуглах харьцангуй аюулгүй газар хэрэгтэй байсан тул бид зочин хүлээн авагч нэгэн гэр бүлийг олсон юм. Энэ гэр бүл биднийг гэртээ хүлээн авахад бэлэн байсан бөгөөд тэр газрыг хамгаалахад тусалсан. Гэвч хэсэг хугацаа өнгөрсний дараа тэр гэр бүл “Та нар энд удаан хугацаагаар цуглахаар төлөвлөж байгаа бололтой. Та нар манай гэрээс өөр хаана ч цуглаж чадахгүй юм чинь би боломжийг ашиглан энэ нөхцөл байдлыг далимдуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол би тэнэг хүн болох биш үү?” гэж бодож эхэлжээ. Нэг удаа бид хамтран ажиллагсдын цуглаан хийхээр цуглаж, оролцогчид хараахан бүрэн цуглаагүй байтал нэг хүн ямар ч тодорхой шалтгаангүйгээр зочин хүлээн авагч гэр бүлийн гэрт ирж, зочны өрөөнд нь суугаад явахгүй байлаа. Гэрийн эзэн ирээд, энэ хүн өр нэхэж ирсэн бөгөөд өөрийнх нь гэр бүл хэдэн жилийн өмнө энэ хүнээс мөнгө зээлээд буцааж төлөөгүй гэж хэлэв. Та нар энд юу болж байсан гэж бодож байна вэ? Тэр хүн өмнө нь ирж болох байсан, дараа нь ч ирж болох байсан, гэтэл яг энэ үед өр нэхэхээр ирж таарсан. Энэ зүгээр л тохиолдол байсан уу, эсвэл хэн нэгэн зориуд ингэж төлөвлөсөн үү? Хэн ч үүнийг сэжиглэхгүй байхын аргагүй. Энд ямар нэгэн сэжигтэй зүйл болж байв. Яг юу болж байсан бэ? Тэр гэр бүл муу санаалж, уг хүнийг зориуд дуудаж ирүүлсэн биш үү? (Тийм.) Би: “Түүнийг яг одоо эндээс явуул” гэж хэлсэн. Гэрийн эзэн: “Мөнгөө авахгүй бол тэр явахгүй” гэв. Би: “Чи яагаад өрөө төлөхгүй байгаа юм бэ?” гэсэн. Гэрийн эзэн ээрч түгдрэн, мөнгөтэй байсан ч өрөө төлөхгүй гэдгээ далдуур илэрхийлсэн—тэд үнэгүй зээл авахыг хүссэн байв. Өр нэхэгч тэнд хүлээсээр, зарим хамтран ажиллагсад ирэх дөхөж байхад ч яваагүй л байлаа. Гэрийн эзэн юу хийхээр төлөвлөж байсан бэ? Энэ нь урьдаас бодож төлөвлөсөн явуулга биш гэж үү? (Тийм.) Дараа нь Би нэг хүнд, гэрийн эзэнд мөнгө өгч, өр нэхэгчийг даруйхан явуул гэж хэлсэн. Гэрийн эзэнд мөнгө өгсний дараа өр нэхэгч хагас цагийн дотор явлаа. Хар ухаанаар бодоход өр нэхэгч буцаж ирэх ёсгүй ч энэ хэрэг хараахан дуусаагүй байв. Нэг сарын дараа өр нэхэгч хамтран ажиллагсдын цуглааны өмнө дахин ирлээ. Гэрийн эзэн өнгөрсөн удаа өрийнхөө зөвхөн нэг хэсгийг л төлсөн, бүгдийг нь төлөөгүй гэж хэлэв. Ингэж хэлэх зорилго нь юу байсан бэ? Бурханы гэрээр дахин өрөө төлүүлэхийн тулд. Өмнөхтэйгөө л адил, гэрийн эзэнд мөнгө өгсний дараа өр нэхэгч явлаа. Түүнээс хойш биднийг тэнд цуглахаар очих бүрд өр нэхэгч дахин хэзээ ч ирээгүй, учир нь бид гэрийн эзний өрийг аль хэдийн хоёр хуваагаад төлсөн байв. Гэрийн эзэн эхнээсээ тийм их мөнгө нэхвэл биднийг төлөхийг зөвшөөрөхгүй байх гэж санаа зовсон тул хоёр хувааж нэхсэн. Энэ мөнгийг хэрхэн үзэх ёстой вэ? Бурханы гэр түүнд зээлүүлсэн үү, эсвэл тэр Бурханы гэрийг аргандаа оруулж мөнгө авсан уу? (Тэр Бурханы гэрийг аргандаа оруулсан.) Үнэндээ тэр Бурханы гэрийг мэхэлж мөнгө салгасан юм. Тэгвэл яагаад Бурханы гэр түүнд мөнгө өгсөн бэ? Бид түүнд мөнгө өгөхгүй байж болохгүй байсан уу? Эцсийн эцэст, бид түүнд өгөхгүй байх нь үндэслэлтэй, хууль ёсны хэрэг боловч тэгвэл хамтран ажиллагсад цуглаж чадахгүй гэсэн үг байлаа. Тэгвэл түүнд мөнгө өгөх бидний үндэслэл юу байсан бэ? Тухайн үед Би энэ мөнгийг түрээсийн төлбөр гэж үзье гэж бодсон. Хэрвээ бид дэн буудал юм уу спортын заал түрээсэлсэн бол биднээс бас л мөнгө гарах биш үү? Бид тийм газруудад уулзаж чадахгүй, энэ нь бас аюулгүй ч биш юм. Энд гэрийн эзэн энэ газрыг хамгаалахад тусалдаг, бидний аюулгүй байдал баталгаатай байдаг тул Бурханы гэр түүний өрийг төлөхөд жаахан мөнгө зарцуулах нь үндэслэлтэй юу? (Тийм.) Зүгээр л уг мөнгийг ний нуугүй байдлаар өгөөгүй юм. Гэсэн хэдий ч агуу улаан лууны улс орон шиг орчинд ихэвчлэн иймэрхүү зүйл хийх шаардлагатай байдаг.

Зарим хүн ёрын муу хүн чанартай байдаг бөгөөд зочлох үүргээ бүрэн дүүрэн дуртайяа биелүүлдэггүй. Бид байгаа газраа хамгаалуулахын тулд тэднийг ашигладаг тул нөхцөл байдлыг бага зэрэг далимдуулан ашиглахыг нь тэдэнд зөвшөөрөх ёстой. Гэвч тэд далимдуулан ашигласныхаа дараа аврал хүртэж мөн л чадах уу? Үгүй, чадахгүй. Бурхан тэднийг авардаггүй юм биш, харин ийм төрлийн хүн авралд хүрч чаддаггүй. Тэд хэнийг ч мэхэлж, хэнийг ч далимдуулан ашигладаг. Тэд үүргээ гүйцэтгэж, зарим сайн үйл бэлдэхээр оролдохдоо үүнээсээ үргэлж ямар нэгэн хүсэмжит зүйл завших ёстой байдаг бөгөөд хэнтэй ч харилцсан бай, хэзээд далимдуулан ашиглаж, хэзээ ч хохирохгүй байх зарчмыг баримталдаг. Энэ бол Бурханы гэрт үүргээ гүйцэтгэхдээ тэдний баримталдаг зарчим юм. Тэгвэл эдгээр “сайн үйл” хаанаас гарч ирдэг вэ? Энэ хүмүүс өөрсдөө сайн үйл бэлддэг бус, харин Бурханы гэр мөнгө төлж, худалдаж авдаг; тэд сайн үйл бэлддэггүй. Тэд газар гаргаж өгдөг, Бурханы гэр мөнгө зарцуулж, үүнийг түрээсийн төлбөр гэж үздэг. Энэ нь сайн үйлтэй ямар ч хамаагүй бөгөөд тэдний сайн үйл биш. Бурханы гэрийн өмнөөс ах эгч нарт газар гаргаж өгч байна гэсэн нэрийн дор Бурханы гэрээс мөнгө юм уу эд зүйл залилан авах нь ямар төрлийн зан авир вэ? Ийм хүн ямархуу зан араншинтай вэ? Тэдний зан авирыг Бурхан дурсан санах боломжтой юу? Тэдний зан араншин хүмүүсийн зүрх сэтгэлд болон Бурханы зүрх сэтгэлд хаана эрэмбэлэгддэг вэ? Сайн үйл бэлдэх нь чиний бэлдэх ёстой зүйл—чи хүрэх газрынхаа төлөө сайн үйл бэлддэг бөгөөд хийдэг бүхэн чинь бусдын төлөө бус, өөрийн чинь төлөө байдаг. Чи хийх ёстой зүйлээ хийснээрээ аль хэдийн шагнал хүртэж, зорьж байсан хүсэмжит зүйлээ олж авсан, тэгвэл Бурхан чамайг зүрх сэтгэлдээ хэрхэн үздэг вэ? Чи үнэнийг олж авах юм уу амийг олж авахын тулд бус, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд бүр ч биш, харин өөрийнхөө ашиг сонирхлын төлөө ямар нэгэн зүйл олж авах гэж сайн зүйл хийдэг. Бурхан ийм хүмүүсийг аварч чадах уу? Үгүй, чадахгүй. Тэд жаахан сайн үйл бэлдэж, багахан даалгавар, үүрэг биелүүлдэг атлаа гараа сунгаж, Бурханы гэрээс төлбөр шаардаж, Бурханы гэртэй нарийн тооцоо хийж, Бурханы гэрийг мэхлэх, хүсэмжит зүйлс олж авах элдэв арга сэдэж, яг л бизнес хийж байгаа мэт хэзээ ч хохирохгүй байхыг хичээдэг. Тиймээс энэ сайн үйл нь сайн үйл биш—энэ нь муу үйл болон хувирсан бөгөөд Бурхан үүнийг дурсан санахгүйгээр үл барам, энэ хүмүүсийн аврагдах эрхийг үгүй хийж, хураан авна. Тэр гэрийн эзэн Бурханы гэрээр өрөө төлүүлэх үед энэ нь бага зэрэг залилангийн шинж чанартай байсан уу? Энэ бол антихристүүдийн хийдэг зүйл. Тэд мөнгө хүсэх үедээ үүнийг ил тод байдлаар хийдэггүй; харин залилангийн шинж чанартай байдлаар үүнийг хийж, боломжийг далимдуулан эд зүйлс салгаж авдаг. Бурханд өргөсөн өргөлийг салгаж авдаг хүмүүсийг Бурхан авардаг уу? (Үгүй, авардаггүй.) Хэрвээ энэ хүмүүс гэмшиж, жинхэнээсээ итгэдэг бол аврагдах ёстой юу? (Үгүй.) Яагаад? (Энэ хүмүүс Бурханы гэрт залилан хийж чадаж байгаа нь Бурхан тэдний зүрх сэтгэлд ямар ч байр суурь эзэлдэггүй гэсэн утгатай—тэд бол сонгодог үл итгэгчид.) Үл итгэгчид гэмших үү? Антихрист төрлийн үл итгэгчид гэмшихгүй. Тэдний хийдэг бүх зүйлийн төвд өөрсдийнх нь ашиг сонирхол байдаг, тэд үхлээ ч гэсэн хэзээ ч гэмшихгүй. Тэд буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрдөггүй, муу зүйл хийснээ ч хүлээн зөвшөөрдөггүй, тэгвэл тэд юуны төлөө гэмших юм бэ? Гэмшил нь хүн чанартай, мөс чанар, эрүүл ухаантай, завхралаа тодорхой харж, хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүст зориулагдсан байдаг. Зочин хүлээн авагч тэр гэр бүл өчүүхэн төдий үүрэг гүйцэтгэхдээ түүнээсээ ямар нэгэн хүсэмжит зүйлийг салгах ёстой байсан бөгөөд ийм боломжийг ч алдаагүй. Тэд том луйварчид байсан. Энэ бол дөрөв дэх тохиолдол юм.

Тавдугаар тохиолдол: Бурханы гэрийн төлөө ажилласныхаа төлөө цалин хөлс шаардах

Эх газрын Хятадад харьцангуй аюултай, эрсдэлтэй бөгөөд уураг тархитай, тодорхой шалгуур хангасан хүмүүс гүйцэтгэх шаардлагатай байдаг зарим ажил бий. Тухайн үед эдгээр шалгуурыг хангасан нэг хүн байсан тул Дээрх түүгээр зарим ажлыг хийлгэхээр зохицуулжээ. Тэр энэ ажлыг хийж байхдаа нэг хүсэлт тавьж, энэ ажлыг хийж эхэлмэгцээ өдөр бүр үндсэн ажилдаа явж чадахаа больсон бөгөөд гэр бүлийнхэн нь амьжиргаагаа залгуулахад бага зэрэг хэцүү байна гэж хэлсэн. Бурханы гэр түүнд амьжиргааны зардалд нь зориулж бага зэрэг мөнгө өгсөнд тэр маш их баярлаж, өөрт нь даалгасан ажлыг хүлээж авсан; гэхдээ ажлынх нь гүйцэтгэл ердөө дунд зэрэг байв. Хэсэг хугацааны дараа гэр бүл нь амьжиргаагаа залгуулахад ямар ч асуудалгүй болсон ч өөр зүйл гарч ирснийг тэр Бурханы гэрт хэлсэн бөгөөд Бурханы гэр амин зуулгыг нь хангахын тулд амьжиргааны зардалд нь зориулж дахин жаахан мөнгө өгчээ. Тэр ажлаа үргэлжлүүлэн хийхийг дурамжхан зөвшөөрсөн боловч хэр сайн хийсэн бэ? Маш замбараагүй байсан. Хэрвээ түүнд ямар нэг зүйл хиймээр санагдвал бага зэрэг хийдэг, хэрвээ хиймээргүй санагдвал огт хийдэггүй байлаа. Энэ нь ажлыг тасалдуулж, чуулганы ажилд зарим нэг хохирол учруулсан бөгөөд бусад хүн үүнийг нь засаж залруулах хэрэгтэй болжээ. Дараа нь Бурханы гэр түүнтэй холбогдож, ажилдаа хүчин чармайлт гаргахыг, мөн Бурханы гэр түүнд тулгарсан аливаа бэрхшээлийг шийдвэрлэхэд нь үргэлжлүүлэн тусална гэдгийг хэлэв. Тэр Бурханы гэрт нүүр тулан шууд хэлээгүй ч цөөн хэдэн ах эгчид хувийн шугамаар “Надад дутагдаж байгаа зүйл амьжиргааны зардал юм уу? Тэр жаахан мөнгө ямар том асуудлыг шийдэж чадах юм бэ? Энэ ажлыг хийснээрээ би бурхны гэрийн маш том асуудлыг шийдвэрлэж байна. Бурхны гэр ч бас миний хувьд том асуудлуудыг шийдвэрлэх ёстой. Яг одоо манай хүүд сургалтын төлбөр байхгүй, энэ асуудал шийдвэрлэгдээгүй. Энэ жаахан мөнгө бол надад дутагдаж байгаа зүйл биш” гэж хэлжээ. Энэ үг нь түүний жинхэнэ бодол байсан боловч тэр Бурханы гэрт нүүр тулан хэлж чадаагүй; харин нууцаар бухимдлаа гаргах үед нь энэ нь илчлэгдсэн юм. Энэ нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Бурханы гэр түүнийг үргэлжлүүлэн ашиглах ёстой юу, эсвэл өөр хүн олох ёстой юу? (Өөр хүн олох ёстой.) Яагаад? Түүний зан араншин, мөн чанар аль хэдийн илчлэгдсэн. Тэрээр Бурханы гэрээр гэр бүлийнхээ амин зуулгыг дэмжүүлэхийг хүсээд зогсохгүй, хүүгийнхээ сургалтын төлбөрийг Бурханы гэрээр төлүүлэхийг хүссэн, дараа нь эхнэр нь өвчтэй гээд эмчилгээнийх нь зардлыг Бурханы гэрээр төлүүлэхийг хүссэн. Тэр улам бүр ихийг шаардаж байсан биш үү? Тэрээр Бурханы гэрт энэ өчүүхэн зүйлийг хийснээрээ томоохон хувь нэмэр оруулсан, Бурханы гэр түүнд хэрэгцээтэй бүхнийг болзолгүйгээр хангах ёстой гэж бодсон. Хэрвээ тэр ердийн ажил хийсэн бол хүүгээ их сургуульд явуулж дийлэх байсан уу? Эхнэрийнхээ эмчилгээний зардлыг төлж чадах байсан уу? Заавал тийм байх албагүй. Тэгвэл тэр Бурханы гэрт энэ жаахан ажлыг хийхдээ яагаад Бурханы гэрээс байнга мөнгө нэхэж байсан бэ? Тэр юу бодож байсан бэ? Энэ талаарх түүний үзэл бодол юу байсан бэ? Тэрээр өөрийг нь байхгүй бол Бурханы гэрт энэ ажлыг хийх өөр хүн байхгүй, тиймээс энэ боломжийг далимдуулан Бурханы гэрээс илүү их мөнгө нэхэх шалтаг олох ёстой, үүнийг зүгээр өнгөрөөж болохгүй, хэрвээ энэ боломжийг алдвал дахиж олдохгүй гэж бодсон. Түүний санаа энэ байсан биш гэж үү? Тэрээр энэ ажлыг хийх нь ажил хийж, мөнгө олохтой адил тул Бурханы гэрээс мөнгө салгах ёстой гэж бодсон. Дараа нь Бурханы гэрээс мөнгө салгаж чадахгүйгээ ухаармагцаа тэр ажлаа хийгээгүй. Энэ хүн Бурханд үнэхээр итгэдэг хүн мөн үү? (Биш.)

Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ бэрхшээл туулахаас айдаггүй. Зарим хүн үүргээ гүйцэтгэхдээ гэр бүлийнхээ бэрхшээлийг дурддаггүй. Ядуу буурай газрын зарим хүн зочлох үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ах эгч нарыг ирэх үед идэх будаа байхгүй бол гадагш гарч мөнгө зээлдэг ч юу ч хэлдэггүй. Хэрвээ тэд ямар нэг зүйл хэлбэл Бурханы гэр тэдэнд мөнгө өгч чадах уу? (Тийм.) Бурханы гэр ах эгч нарыг хүлээн авахад нь шаардлагатай зүйлсийн зардлыг гаргаж чадна. Тэгвэл тэд яагаад юу ч хэлдэггүй вэ? Хэрвээ чи тэдэнд санал болговол тэд татгалзана. Гадагш гарч мөнгө зээлснийхээ дараа тэд өөрсдөө аажмаар буцааж төлнө. Тэд Бурханы гэрээс мөнгө хүсдэггүй. Антихристүүд яг эсрэгээрээ байдаг. Тэд ямар нэг ажил хийхээсээ өмнө болзол тавьж, гараа сунган, шаардлага тавьдаг. Тэдний хувьд гараа сунгах нь яагаад тийм амархан байдаг вэ? Тэд яаж тийм “өөртөө итгэлтэйгээр” гараа сунгаж чаддаг байна аа? Ийм хүмүүс ичгүүр сонжуургүй, тийм биз дээ? Жаахан мөнгө нэхсэнийхээ дараа тэд илүү ихийг хүсдэг. Хэрвээ тэдэнд мөнгө өгөхгүй бол тэд ямар ч ажил хийхгүй—тэд туулай харах хүртлээ шонхроо тавихгүй: “Чи хэр их мөнгө төлнө, би төдий чинээ ажил хийнэ. Хэрвээ чи надад мөнгө төлөхгүй бол надаар өөрийнхөө төлөө өөр ямар нэг ажил хийлгэнэ гэж саналтгүй. Энэ бол миний хувьд ажил, хэрвээ надад ашиггүй бол би үүнийг хийхгүй. Би үүргээ гүйцэтгэхийн тулд өөрийгөө эрсдэлд оруулж байгаа тул надад ямар нэг ашиг байх ёстой, энэ нь миний оруулсан хувь нэмэртэй дүйцэхүйц байх ёстой. Би хохирч үлдэж болохгүй!” Тиймээс, тэд өөрсдийнхөө хүртэх ёстой гэж бодсон зүйлээ нэхэх ёстой, үүнийг нэхэх шалтаг хайх ёстой байдаг—тэд үүнийг нэхэхийн тулд тархиа гашилгаж, нэхэх элдэв арга сэдэх ёстой байдаг. Хэрвээ тэдэнд өгч чадвал бүр ч сайн, харин өгөхгүй бол тэд бүх зүйлийг орхиод явах бөгөөд ямар ч хохирол амсахгүй. Үүнээс гадна, Бурханы гэрийн хийдэг энэ бүх ажил эрсдэлтэй бөгөөд хэрвээ Бурханы гэр тэдний нэхсэн зүйлийг өгөхгүй бол тэднийг мэдээлэх вий гэхээс айна, өөр тохиромжтой хүн байхгүй тул тэднийг ашиглахаас өөр аргагүй, хэрвээ тэднийг ашиглаж байгаа бол тэдэнд төлбөр төлөх ёстой гэж тэд боддог. Энэ нь бага зэрэг залилангийн шинж чанартай биш гэж үү? Энэ нь бага зэрэг мөлжлөгийн шинж чанартай биш гэж үү? Ийм хүмүүс итгэгчид гэж тооцогдох уу? Тэд Бурханы гэрийн нэг хэсэг биш, үл итгэгчид юм—тэд бүр чуулганы найзууд ч биш. Чуулганы найзууд итгэгчдийг сайн хүмүүс гэдгийг харах үедээ тэднийг халхавчлахад тусалж, зарим зүйлийг хийхэд нь тусалдаг. Ийм хүмүүс бага зэрэг ерөөгдөж чадна. Эсрэгээрээ, антихристүүд гагцхүү хүсэмжит зүйл олж авахын тулд л Бурханд итгэдэг. Хэрвээ тэд хүсэмжит зүйл олж авч чадахгүй бол ямар ч үүрэг гүйцэтгэхгүй, ямар ч үүрэг хариуцлага хүлээхгүй, өөрсдийгөө огт зарлагадахгүй. Бурханы гэр тэднээр үүрэг гүйцэтгүүлэхээр зохицуулах үед тэд эхлээд ямар хүсэмжит зүйл санал болгож байгааг асуудаг, хэрвээ ямар нэгэн хүсэмжит зүйл санал болгохгүй бол тэд үүнийг хийхгүй. Тэд болон үл итгэгч ертөнцийн луйварчдын хооронд ямар ялгаа байна вэ? Энэ хүмүүс аврагдаж, Бурханаар ерөөгдөхийг хүссээр байдаг. Тэд бүтэшгүй зүйл нэхэж байгаа биш гэж үү? Хэрвээ энэ хүмүүс өөдгүй зан араншинтай, ичгүүр сонжуургүй байгаагүй бол зүрх сэтгэл нь яаж ийм гажууд үйлдэл сэдэж чадах юм бэ? Тэд үүрэг гүйцэтгэхдээ яаж ийм хандлага гаргаж чаддаг байна аа? Та нар ийм зүйл хийж чадах уу? (Тийм ээ, бид ч бас чадна.) Ямар түвшинд хүртэл вэ? Үүнд хязгаар бий юу? Ямар үед чи үүнийг маш ноцтой гэж бодож, цаашид ийм зүйл хийж чадахгүй гэж бодох вэ? (Заримдаа зүрх сэтгэл минь зэмлүүлж, мөс чанар минь буруутгагддаг. Бас бусад хүн миний хийсэн зүйлийг ил болгох вий гэж айгаад дахиж хийдэггүй үе ч байдаг.) Хүмүүс юу ч хийсэн бай, тэдний зан араншин туйлын чухал байдаг. Ичих нүүр огт байхгүй хүн ямар ч муу зүйл хийж чаддаг. Тэд бол тэр чигтээ ёрын муу хүн юм. Тэдний хийдэг юунд ч хязгаар байдаггүй, тэд мөс чанарынхаа дагуу үйлддэггүй. Хүн чанар нь мөс чанаргүй хүмүүс ямар төрлийн хүмүүс вэ? Тэд бол араатан, чөтгөрүүд бөгөөд Бурхан тэднийг аврахгүй. Бурханыг ажлаа хийж байх үед Бурханы өргөлийг залилан авч, Бурханд өргөсөн өргөлийг салгаж авч чаддаг, Бурханы гэрээс төлбөр шаарддаг хүмүүс бол сайн хүмүүс биш. Тэд Бурханы гэрийг мэхлэхэд амархан, Бурханы гэрийн эд зүйлсийг хариуцаж харгалзах хүн байхгүй, Бурханы гэрийн эд зүйлсийг эзэмшдэг хүн байхгүй тул эдгээр зүйлийг хүссэнээрээ эзэмшиж, залилан авч болно гэж боддог. Тэд ингэснээрээ давуу тал олж авсан гэж боддог. Энэ давуу талыг олж авах үнэхээр тийм амархан гэж үү? Чиний олж авсан давуу тал том байгаагүй, гэхдээ үүнийг олж авсны үр дагавар юу вэ? Чи амиа алдана.

Хэрвээ хүн үнэхээр жаахан хүн чанар, багахан мөс чанартай бол эдгээр зүйлийг хийж чадах уу? Чи Бурханд итгэдэг атлаа Түүнийг залилж, Түүнд өргөсөн өргөлийг салгаж авч чаддаг. Чи ямар гээч хүн бэ? Чи ер нь хүн мөн үү? Зөвхөн чөтгөрүүд л иймэрхүү зүйл хийдэг. Араатнууд ийм зүйл хийдэггүй. Зүгээр л нохойг хар. Эзэн нь нохойгоо өсгөж, нохой эзнийхээ гэрийг хамгаалдаг. Муу хүн ирэх үед нохой дохио өгч, түүн рүү дайрдаг. Эзнийх нь эд зүйлийг авсан хэнийг ч хөөдөг. Эзнийх нь гэрийн тахиа, нугас, галуу зугтах үед нохой тэднийг хайхад тусалдаг. Эзнийх нь гэрийн гахайнууд зодолдох үед салгахыг оролддог. Эзэн нь өөрийг нь гахайнуудыг хараасай гэж хүсэж байгааг нохой мэддэг тул энэ хариуцлагыг биелүүлж чаддаг. Нохой эзэнтэйгээ маргалдаж, “Би чиний төлөө гахайнуудыг харсан байхад чи яагаад надад тахианы мах юм уу идэх зүйл өгдөггүй юм бэ?” гэж хэлдэггүй. Нохой хэзээ ч ингэж хэлдэггүй. Нохой хүртэл эзнийхээ гэрийг хамгаалж, эзнийхээ төлөө үүрэг даалгавраа ямар ч хариу нэхэлгүйгээр гүйцэтгэж чаддаг байхад энэ хүмүүс амьтдын дайтай ч байдаггүй. Өчүүхэн төдий үүрэг даалгавар гүйцэтгэснийхээ дараа тэд өөрсдийгөө хохирсон гэж боддог, зарим хариуцлагыг биелүүлж, хүчин чармайлт гаргасныхаа дараа тавгүйтэж, зохицуулалт тэгш бус байсан, өөрсдийг нь ашигласан гэж санагддаг тул үүнийг тэгш болгох элдэв арга сэддэг. Чамайг Бурханд итгэх үед Бурхан чамайг хамгаалж, удирдажж, чамд маш олон үнэнийг өгдөг. Чи яаж Түүнд хариу барих талаар бодохгүй байж чадаж байна аа? Чи Түүнд хариу барих талаар боддоггүй ч Бурхан үүнийг хөөцөлддөггүй. Гэвч чи өчүүхэн төдий үүрэг даалгавар гүйцэтгэх үедээ үүнийг тэгшитгэхээр Бурхан дээр очдог. Жаахан үүрэг даалгавар гүйцэтгэх үедээ чи эд зүйл салгаж авч, ямар нэг зүйлийг залилан авахыг хүсдэг—чи үүнийг нөхөх элдэв арга сэддэг. Чи үхлээ хайж байгаа биш гэж үү? Бурханы чамд өгсөн зүйл их биш гэж үү? Хүмүүсийн илрэлийн тухайд тэд юу хүртэх ёстой вэ? Хүмүүс өнөөдөр эдэлж, эзэмшиж байгаа зүйлсээ үнэхээр хүртэх ёстой юу? Үгүй. Эдгээр нь Бурханы чамд өгсөн зүйлс, Түүний чамайг ерөөсөн зүйлс юм. Чи аль хэдийн маш ихийг хүртсэн. Бурхан хариуд нь юу ч шаардалгүйгээр амь, үнэн, замыг чамд өгсөн. Чи Түүнд хэрхэн хариу барьсан бэ? Үүрэг даалгавар, үүргээ жаахан гүйцэтгэх үедээ дотроо үүнийг хүлээж авахад хэцүү санагдаж, хохирол амслаа гэж чамд санагддаг бөгөөд үүнийг тэгшитгэх элдэв арга сэддэг. Хэрвээ чи үүнийг тэгшитгэхийг хүсвэл Бурхан хариуд нь чамд ямар нэг зүйл өгч чадна, гэхдээ чи үүнийг авсныхаа дараа аврагдаж чадах уу? Юу хамгийн чухал, юу хамгийн үнэ цэнтэй болохыг энэ хүмүүс яг таг мэдэх өдөр ирнэ. Антихристийн мөн чанартай хүмүүс үнэний үнэ цэнийг хэзээ ч мэдэхгүй. Тэдний төгсгөл илчлэгдэх өдөр ирж, бүх зүйл илчлэгдэн, олон нийтэд ил болох үед тэд мэдэх болно. Тэр үед хэтэрхий оройтсон байх биш үү? Бүх зүйлийн төгсгөл ойртож байгаа бөгөөд бүх зүйл өнгөрөн одно. Зөвхөн Бурханы үг болон Түүний үнэн л үүрд мөнх үлдэнэ. Үнэнийг эзэмшиж, Бурханы үгийг хэрэгжүүлдэг хүмүүс Түүний үг болон Түүний үнэнтэй хамт үлдэнэ. Энэ бол Бурханы үгийн үнэ цэн, хүч чадал юм. Гэвч антихристүүд энэ баримтыг хэзээ ч тодорхой ойлгохгүй, тиймээс тэд тархиа гашилгаж, элдэв арга сэдэж, Бурханд итгэх нэрийн дор янз бүрийн ашиг тус олохын тулд боломжтой бүх аргыг ашигладаг бөгөөд Бурханы өргөлийг олж авахын тулд бүр ч болхи залилангийн арга ашиглаж, Түүний өргөлийг завших юм уу булаан авдаг. Энэ хүмүүсийн бүх үйлдэл, зан авир Бурханы тэмдэглэлийн дэвтэрт нэг бүрчлэн бичигдсэн байдаг. Төгсгөл нь илчлэгдэх өдөр ирэхэд Бурхан эдгээр бүртгэлд үндэслэн хүн бүрийн төгсгөлийг тодорхойлно. Энэ бүхэн үнэн. Чи үүнд итгэсэн ч бай, үгүй ч бай, энэ бүх зүйл илчлэгдэх болно. Энэ бол тав дахь тохиолдол юм. Энэ хүн ямархуу хүн бэ? Түүний зан араншин эрхэмсэг үү, эсвэл өөдгүй юу? (Өөдгүй.) Бурханы нүдээр тэр бол нэр төртэй хүн биш; тэр бол дорд нэгэн. Түүнийг товчхондоо “дорд амьтан” гэж хэлдэг.

Зургаадугаар тохиолдол: Хоол хувцасны төлөө албан тушаалд хүрэхийн тулд уйгагүй хүчин чармайлт гаргах

Бурханд итгэдэг болсныхоо дараа олон хүн үргэлж байр суурь эрэлхийлж, бусдад өөрсдийгөө өндрөөр үнэлүүлэхийг эрэлхийлдэг. Бурханы гэрт тэд үргэлж бусдаас онцгойрч, олныг манлайлахыг хүсдэг. Эдгээр зүйлийн төлөө тэд гэр бүлээ орхиж, ажил төрлөө хаяж, бэрхшээл туулж, төлөөс төлж, тэгээд эцэст нь хүссэндээ хүрч, удирдагч болдог. Удирдагч болсны дараа энэ хүмүүсийн амьдрал үнэхээр өөр болдог. Тэд хувцаслалт, нүүр будалтаас эхлээд яриа хөөрөө, үйл хөдлөл хүртэл албан тушаалтнууд ямар байдаг талаар төсөөлж байсан дүр төрх, хэв маягаа бүх талаар харуулдаг. Тэд албан тушаалтан шиг ярьж сурдаг, хүмүүст тушаал өгч сурдаг, хувийн хэрэг явдлаа хүмүүсээр зохицуулуулж сурдаг. Товчхондоо, тэд албан тушаалтан байж сурдаг. Тэд ямар нэг газарт очиж удирдагч болно гэдэг нь албан тушаалтан болохоор тийшээ явж байна гэсэн үг юм. Албан тушаалтан болох гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэд “хоол хувцасны төлөө албан тушаалд хүрэхийн тулд уйгагүй хүчин чармайлт гаргадаг.” Энэ бол махан биеийн таашаалтай холбоотой хэрэг явдал юм. Удирдагч болсны дараа тэдний амьдралын юу нь урьдынхаас өөр болдог вэ? Идэж, өмсөж, хэрэглэж байгаа зүйлс нь өөр болдог. Тэд хоол идэхдээ шим тэжээл, амтанд нь онцгой анхаардаг. Өмсөж буй хувцасныхаа брэнд, загварт онцгой анхаардаг. Тодорхой нэг газар нэг жил удирдагч хийснийхээ дараа тэд хөвсийж таргалдаг; толгойноосоо хөл хүртлээ дизайнерын хувцас өмсдөг; гар утас, компьютер, гэрийнх нь цахилгаан хэрэгсэл бүгд өндөр зэрэглэлийн брэндийнх байдаг. Удирдагч болохоос нь өмнө тэдэнд ийм нөхцөл байсан уу? (Үгүй.) Удирдагч болсныхоо дараа тэд мөнгө олох гэж чармайгаагүй байтал энэ бүх зүйлийг худалдаж авах мөнгийг хаанаас олсон бэ? Ах эгч нар эдгээр зүйлийг тэдэнд хандивласан уу, эсвэл Бурханы гэр эдгээрийг тэдэнд хуваарилж өгсөн үү? Бурханы гэр удирдагч, ажилчин бүрд эдгээр зүйлийг хуваарилж өгдөг гэж та нар ер нь сонсож байсан уу? (Үгүй.) Тэгвэл тэд эдгээрийг яаж олж авсан бэ? Ямартай ч, эдгээр нь тэдний өөрсдийнхөө шаргуу ажлаар олж авсан зүйлс биш; харин байр суурь олж авч, “албан тушаалтан” болсныхоо дараа—байр суурийн ашиг тусыг эдэлж—бусдыг шантаажилж, залилж, булааж авсан зүйлс юм. Хаа сайгүй байдаг чуулгануудад, та нарын харилцаж байсан бүх түвшний удирдагч, ажилчдын дунд ийм хүмүүс байсан уу? Тэд анх удирдагч болохдоо юу ч үгүй байдаг ч гурван сар хүрэхгүй хугацаанд өндөр зэрэглэлийн брэндийн компьютер, гар утастай болдог. Удирдагч болсныхоо дараа зарим хүн өөрсдийгөө өндөр түвшний хангамж эдлэх ёстой гэж боддог—гадуур гарахдаа машинд суух ёстой; ашигладаг компьютер, гар утас нь жирийн хүмүүсийнхээс илүү сайн, өндөр зэрэглэлийн брэнд байх ёстой, загвар нь хуучрах үед шинээр солих ёстой гэж үздэг. Бурханы гэрт ийм дүрэм журам байдаг уу? Бурханы гэрт хэзээ ч ийм дүрэм журам байгаагүй бөгөөд тэгж боддог нэг ч ах, эгч байхгүй. Тэгвэл эдгээр удирдагчийн эдэлдэг эдгээр зүйл хаанаас гарч ирдэг вэ? Нэг талаар, тэд Бурханы гэрийн ажлыг хийх нэрийдлээр ах эгч нарыг шантаажилж, баян хүмүүсээр эдгээр зүйлийг худалдан авхуулах замаар олж авсан. Үүнээс гадна, тэд өргөлийг шамшигдуулж, хулгайлснаар эдгээр зүйлийг өөрсдөө худалдаж авсан. Тэд хоол унд залилж олж авдагадгийн шаарнууд биш гэж үү? Энэ нь Миний хуваалцсан өмнөх хэдэн тохиолдол дахь хүмүүсээс ямар нэг ялгаатай юу? (Үгүй.) Тэдэнд ямар нийтлэг зүйл байна вэ? Тэд бүгд байр сууриа ашиглан өргөлийг шамшигдуулж, бусдыг шантаажлан өргөл авсан. Зарим хүн: “Бурханы гэрт ажиллаж, удирдагч юм уу ажилчин байсныхаа хувьд тэд эдгээр зүйлийг эдлэх шалгуур хангасан биш үү? Бурханы өргөлийг Бурхантай хуваалцах шалгуур хангасан биш гэж үү?” гэж хэлдэг. Надад хэл дээ, тийм гэж үү? (Үгүй.) Хэрвээ тэд Бурханы гэрийн ажлыг хийхийн тулд зарим зүйл худалдаж авах шаардлагатай бол, энэ тохиолдолд тэдгээр зүйлийг худалдаж авч болно гэсэн дүрэм журам Бурханы гэрт байдаг, гэхдээ энэ хүмүүс дүрэм журмын заалтуудын хүрээнд юм худалдаж авч байгаа юу? (Үгүй.) Тэд тэгэхгүй байгааг та нар юунаас харж байна вэ? (Хэрвээ үнэхээр ажилд нь хэрэгтэй байсан бол ашиглаж болж л байвал ямар ч зүйл зүгээр гэж тэд бодох байсан, гэхдээ антихристүүдийн эрэлхийлдэг зүйл өндөр зэрэглэлийн брэндийн эд зүйлс бөгөөд тэд бүх зүйлээс хамгийн сайныг нь ашигладаг. Үүнээс авч үзвэл, тэд эдгээр материаллаг зүйлийг эдлэхийн тулд байр сууриа ашиглаж байна гэдгийг бид харж болно.) Тийм ээ. Хэрвээ ажилд хэрэгтэй байсан бол ашиглаж л болж байвал ямар ч зүйл зүгээр байх байсан. Тэд яагаад ийм чамин, үнэтэй зүйлс ашиглах хэрэгтэй гэж? Түүнчлэн, тэднийг эдгээр зүйлийг худалдаж авах үед өөр хүмүүс шийдвэр гаргахад оролцож, зөвшөөрсөн үү? Энэ нь асуудал биш гэж үү? Хэрвээ өөр хүмүүс шийдвэр гаргахад оролцсон бол тэднийг эдгээр өндөр зэрэглэлийн зүйлийг худалдаж авахыг бүгд зөвшөөрч чадах байсан уу? Яавч үгүй. Тэд өргөлийг хулгайлснаар эдгээр зүйлийг олж авсан нь маш илэрхий байна. Энэ нь тов тодорхой юм. Түүнчлэн, Бурханы гэрт нэг дүрэм журам бий—чуулган бүрд өргөлийг хамгаалах ч, эсвэл ажил гүйцэтгэхээр хамтран ажиллах нь ч хэзээ ч ганц хүний ажил байдаггүй. Тэгвэл яагаад энэ хүмүүс хувь хүнийхээ үүднээс өргөлийг дур зоргоороо ашиглаж, үрж чадсан бэ? Энэ нь зарчимд нийцэхгүй. Тэдний хийдэг эдгээр зүйлийн уг чанар өргөл хулгайлахтай адил биш гэж үү? Тэд бусад удирдагч, ажилчидтай зөвшилцөж, зөвшөөрөл авалгүйгээр, бусдад ч мэдэгдэхгүйгээр, өөр хэнд ч юу хийж байгаагаа огт мэдүүлэлгүйгээр эдгээр зүйлийг худалдаж авч, олж авсан. Үүний уг чанар хулгай хийхтэй бага зэрэг төстэй биш гэж үү? Үүнийг өргөл хулгайлах гэж нэрлэдэг. Хулгай хийнэ гэдэг бол хууран мэхлэлт юм. Яагаад үүнийг хууран мэхлэх гэдэг вэ? Яагаад гэвэл, тэд Бурханы гэрийн ажлыг хийх нэрийдлээр эдгээр чамин зүйлийг худалдаж авч, олж авсан. Ийм зан авирыг луйвар гэдэг, мөн хууран мэхлэлт гэдэг. Үүнийг ингэж тодорхойлсон нь хэтрүүлсэн хэрэг үү? Би ялихгүй зүйл дээр сүр бадруулж байна уу? (Үгүй.) Үүгээр ч зогсохгүй, удирдагч гэгддэг энэ хүмүүс нэг газар хэсэг хугацаанд байсныхаа дараа, тэндхийн ах эгч нар ертөнцөд ямар ажил хийдэг, нийгэмд ямар холбоо сүлбээтэй, энэ хүмүүсээс ямар ашиг хонжоо залилж авч болох, ямар холбоо сүлбээг нь ашиглаж болохыг маш тодорхой тандаж мэддэг. Жишээ нь, аль ах эгч нар эмнэлэгт, төрийн байгууллагад, эсвэл банкинд ажилладаг, хэн нь бизнес эрхлэгч, хэний гэр бүл дэлгүүртэй, машинтай, эсвэл том байшинтай гэх мэтийг тэд маш тодорхой тандаж мэддэг. Эдгээр зүйл энэ удирдагчдын ажлын цар хүрээнд байдаг уу? Тэд эдгээр зүйлийг тандаж мэдээд яах гэсэн юм бэ? Тэд эдгээр холбоо сүлбээг ашиглаж, ертөнцөд онцгой байр суурьтай эдгээр ах эгч нараар өөрсдийнхөө төлөө үйлчлэл үзүүлүүлж, тэднийг өөрсдөдөө үйлчлүүлж, ая тухаа хангуулахыг хүсдэг. Тэд чуулганы ажлыг хийж, Бурханы сонгосон хүмүүсийн бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөх гэсэндээ ингэж байна гэж чи бодож байна уу? Тэд тэгж байна гэж үү? Тэдний хийдэг энэ бүх зүйлийн ард далд санаархал, зорилго байдаг. Жинхэнэ удирдагч, ажилчид ажиллахдаа асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, чуулганы ажлыг сайн хийхэд анхаардаг. Тэд чуулганы ажилтай ямар ч хамаагүй зүйлсэд огт анхаарал хандуулдаггүй. Тэд зөвхөн чуулганд хэн чин сэтгэлээсээ үүргээ гүйцэтгэж байна, хэн үүрэгтээ үр нөлөөтэй байна, хэн үнэнийг хүлээн авч, үнэнийг хэрэгжүүлж чаддаг, хэн үүргээ гүйцэтгэхдээ үнэнч байдаг гэдгийг асууж сураглахад л анхаардаг. Тэгээд тэднийг дэвшүүлэн, саад болж, үймүүлдэг хүмүүсийг шалгаж, зарчмын дагуу арга хэмжээ авдаг. Ингэж хэрэгжүүлдэг хүмүүс л жинхэнэ удирдагч, ажилчид юм. Антихристүүд эдгээр зүйлийг хийдэг үү? (Үгүй.) Тэд юу хийдэг вэ? Тэд хүсэмжит зүйлийг өөрсдөдөө цуглуулахын тулд, өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө юм хийж, бэлтгэл хийдэг болохоос чуулганы ажилд өөрсдийгөө зориулдаггүй, түүнийг чухалчлан үздэггүй. Тиймээс, тэд тодорхой нэг газар хөлөө олмогцоо, аль ах эгч нар өөрсдөд нь ямар үйлчилгээ үзүүлж чадахыг ерөнхийд нь тандаад мэдчихсэн байдаг. Жишээ нь, эмийн үйлдвэрт ажилладаг хэн боловч тэднийг өвдөх үед үнэгүй эм, өндөр чанартай импортын эм олж өгч чадна; банкинд ажилладаг хэн боловч тэднийг мөнгө тушаах юм уу авахад ажлыг нь хөнгөвчилж өгч чадна гэх мэт. Тэд энэ бүхнийг маш тодорхой тандаж мэддэг. Тэд энэ хүмүүсийн хүн чанар сайн, муу эсэхийг үл харгалзан тэднийг өөрийнхөө эргэн тойронд цуглуулдаг. Энэ хүмүүс өөрсдийг нь дагаж, өөрсдийнх нь туслагч, гар хөл болоход бэлэн л байвал антихристүүд тэдэнд хүсэмжит зүйлсийг өгч, өөртөө ойр байлгаж, тэтгэн хамгаалдаг, харин энэ хүмүүс нь антихристүүдийн чуулган дахь байр суурийг бэхжүүлж, хүчийг нь хадгалахын тулд ажилладаг. Тиймээс чуулганы удирдагч бодитой ажил хийж байгаа эсэхийг харахыг хүсвэл чи тухайн чуулганы ах эгч нарын бодитой нөхцөл байдал болон чуулганы ажил хэрхэн явагдаж байгаа талаар түүнээс асуу, тэр үнэхээр бодитой ажил хийдэг хүн мөн эсэхийг чи тодорхой харж чадна. Зарим хүн чуулган дахь ах эгч нарын гэр бүлийн хэрэг явдал, амьдралын нөхцөл байдлыг тодорхой тандаж мэддэг. Хэрвээ чи тэднээс хэн эмийн үйлдвэрт ажилладаг, хэний гэр бүл дэлгүүртэй, хэний гэр бүл машинтай, хэний гэр бүл том бизнес хийдэг, эсвэл хэн орон нутгийн ямар байгууллагад ажиллаж, ах эгч нарт ажил бүтээж өгч чадахыг асуувал тэд чамд яг таг хэлж чадна. Харин хэн үнэнийг эрэлхийлдгийг, хэн үүрэгтээ хааш яаш ханддагийг, хэн антихрист болохыг, хэн хүмүүсийг өөртөө татахаар оролддогийг, хэн сайн мэдээ номлохдоо үр дүнтэй байдгийг, эсвэл орон нутагт сайн мэдээний хэдэн бай байгааг асуувал тэд эдгээр зүйлийг огт мэддэггүй. Энэ ямархуу хүмүүс вэ? Тэд байгаа газрынхаа бүх холбоо сүлбээгг ашиглаж, тэднийг нэгтгэн нийгмийн жижиг бүлэг болгохыг хүсдэг. Тиймээс, эдгээр удирдагчийн байгаа газрыг чуулган гэж нэрлэж болохгүй. Тэдний гарт орсны дараа тэр нь нийгмийн бүлэг болж хувирдаг. Энэ хүмүүс цугларах үедээ сэтгэлээ нээж, туршлагаар олсон ойлголтоо бие биетэйгээ нөхөрлөдөггүй; харин хэн илүү хүчтэй холбоо сүлбээтэй, хэн нийгэмд өндөр байр суурьтай, их амжилт олсон, хэн нийгэмд алдартай, хэн нийгэмд нөлөөтэй, хэн удирдагчийг онцгой ая тухтай үйлчилгээ, хүсэмжит зүйлээр хангаж чадахыг л хардаг. Ийм хүмүүс хэн ч байлаа гэсэн удирдагчийн зүрх сэтгэлд байр суурь эзэлдэг. Энэ нь антихристүүдийн хийдэг зүйл биш гэж үү? (Тийм.) Антихристүүд юу хийж байна вэ? Тэд чуулганыг барьж байгуулж байна уу? Тэд чуулганыг нурааж, сүйтгэж, Бурханы гэрийн ажилд саад болж, үймүүлж байна. Тэд өөрсдийн бие даасан хаанчлал, хувийн бүлэг, бүлэглэлээ бий болгож байна. Энэ бол антихристүүдийн хийдэг зүйл юм.

Би та нартай олон жил харилцаж байгаа ч танай гэр бүлийнхэн юу хийдэг, танай гэр бүл хэр чинээлэг, та нарын гарал үүсэл юу болохыг асуудаг уу? (Үгүй.) Би яагаад эдгээр зүйлийг асуудаггүй вэ? Тийм зүйл асуух нь ямар ч утгагүй. Бурханы гэр бол нийгэм биш. Бусдад бялдуучилж, холбоо сүлбээгээ тордох шаардлага байхгүй. Эдгээр зүйлийн талаар асуух нь Бурханд итгэх итгэлтэй огт хамаагүй. Бурханы гэрийг нийгэм болгон хувиргаж болохгүй. Гэр бүлийн чинь гарал үүсэл ямар байх, ядуу эсвэл баян байх, чи ямар орчинд амьдардаг, хот эсвэл хөдөө байх нь хамаагүй. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэггүй бол нийгэмд хэчнээн өндөр байр суурьтай байсан ч хамаагүй. Би үүнийг чинь харахгүй. Би хүмүүстэй ярилцахдаа гэр бүлийнх нь нөхцөл байдлын талаар хэзээ ч асууж байгаагүй. Хэрвээ тэд энэ талаар ярихыг хүсвэл Би сонсдог, гэхдээ Би эдгээр зүйлийг асууж мэдэх ёстой чухал мэдээлэл гэж хэзээ ч үзэж байгаагүй, хүмүүсийг ашиглах ямар нэгэн мэдээлэл олж авах гэж бүр ч оролдож байгаагүй. Гэвч антихристүүд эдгээр зүйлийг асуухдаа зүгээр л ярилцах гэсэндээ тэгдэггүй нь лавтай; харин ямар нэгэн хүсэмжит зүйл цуглуулахын тулд тэгдэг. Жишээ нь, хэний гэр бүл эрүүл мэндийн бүтээгдэхүүн зардаг дэлгүүртэй, тэдэнд эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг бөөний үнээр авч өгч чадахыг мэдээд энэ гэр бүлд зусарддаг; эсвэл хэн сайхан зүйл худалдаж авахад нь тусалж чадах найзтай болохыг тэд санаж байх болно. Тэд эдгээр “холбоо сүлбээ” болон онцгой авьяастай гэж боддог хүмүүсийнхээ жагсаалтыг гаргаж, эгзэгтэй мөчид тэднийг ашигладаг. Тэд энэ хүмүүсийг бүгд авьяастай, өөрсдөд нь маш их хэрэгтэй гэж боддог. Энэ үзэл бодол зөв үү? (Үгүй.) Үнэнийг эрэлхийлдэггүй, ертөнц болон Сатанд харьяалагддаг хүмүүс эдгээр зүйлийг амь болон үнэнээс илүү чухал гэж үздэг. Хэрвээ тодорхой нэг хүн урьд нь нийгэмд жирийн ажилчин байсан бол, удирдагч үүнийг сонсмогцоо тэр хүн итгэлдээ хэчнээн хичээнгүй эрэлхийлдэг байсан ч анхаарал хандуулахыг хүсдэггүй, харин хэн нэгэн хүн урьд нь боловсон хүчин байсан, гэр бүл нь чинээлэг, дээд зэргийн амьдралын хэв маягтай, дээд зиндаанд амьдардаг гэдгийг удирдагч харах үедээ тэдэнд зусарддаг бол энэ сайн удирдагч мөн үү? (Биш.) Та нар ер нь ийм харьцаанд өртөж байсан уу? Ийм харьцаанд өртсөнийхөө дараа та нар дотроо юу гэж бодсон бэ? Бурханы гэрт ямар ч хайр, халуун дулаан байдал байхгүй юм байна гэж бодсон уу? Антихристүүд Бурханы гэрийг төлөөлдөг үү? Тэд Бурханы гэрийг төлөөлдөггүй. Тэд Сатаныг төлөөлдөг. Тэдний авирладаг байдал болон мөн чанар бүгд Сатаных бөгөөд үнэнтэй ямар ч хамаагүй. Тэд зөвхөн өөрсдийгөө л төлөөлдөг. Түүнчлэн, эдгээр “холбоо сүлбээг” гартаа оруулж, тэдэнтэй холбоо тогтоосныхоо дараа хувийн хэрэг явдлаа зохицуулуулах, тэр ч байтугай гэр бүлийнхээ гишүүдийг ажилд оруулахын тулд энэ холбоо сүлбээг ашигладаг зарим антихрист бий. Надад хэл дээ, иймэрхүү зүйл тохиолддог уу? (Тийм.) Антихристүүд эдгээр зүйлийг өлхөн хийж чадна. Мөс чанаргүй, ичгүүргүй, туйлын аминч, олиггүй хүн юу ч хийж чадна—тэд үнэнд нийцдэггүй, ёс суртахуун, мөс чанарын эсрэг ямар ч зүйлийг хийж чадна. Тиймээс, антихристүүдийн нүдээр бол, хувийн хэрэг явдлаа зохицуулах, ашиг тус олох болон тиймэрхүү төрлийн зүйлсэд байр сууриа ашиглах нь дэлхий дээрх хамгийн хэвийн зүйл бөгөөд үүнийг сөхөж ярьж, ялган таньж, эсвэл ойлгох ёсгүй. Энэ нь яг л шүтлэггүй хүмүүсийн “Хоол хувцасны төлөө албан тушаалд хүрэхийн тулд уйгагүй хүчин чармайлт гаргах” гэж хэлдэгтэй адилхан. Энэ бол антихристүүдийн удирдагч байхдаа ч эрэлхийлдэг зорилго юм. Эрэлхийллийнхээ нэгэн адилаар, тэд бас өчүүхэн төдий ч өөрийгөө буруутгахгүйгээр энэ чиглэлд шаргуу ажиллаж, гартаа байгаа эрх мэдэл, байр сууриа ашиглан ах эгч нарыг сүрдүүлэн ямар нэг зүйл хийлгэдэг нь зүйн хэрэг мэт байдаг бөгөөд ах эгч нарт зарчимд нийцэхгүй янз бүрийн хэрэгжүүлэлт, шаардлага тавьдаг. Ялган таних чадваргүй зарим мунхаг хүнийг эдгээр удирдагч хүслийнх нь эсрэг ашиглаж, тушаал өгдөг бөгөөд тэдний төлөө өөрсдийнхөө мөнгөөр юм хийж өгдөг ч юу ч хэлж чаддаггүй, ингэснээрээ үүргээ гүйцэтгэж, сайн үйл бэлдэж байна гэж боддог зарим хүн ч байж магадгүй. Би чамд хэлье: Чи үнэндээ буруу бодож байна. Ингэснээрээ чи сайн үйл бэлдээгүй; харин ч муу хүнд муу зүйл хийхэд нь тусалж, ёрын муу хүний хүчийг нэмэгдүүлж байна. Би яагаад ингэж хэлж байна вэ? Чиний хийж байгаа эдгээр зүйл зарчимд нийцэхгүй байна. Чи үүргээ биелүүлэхгүй байна. Чи антихристэд хувийн ашиг тусынхаа төлөө явуулга хийхэд нь тусалж, хувийн хэрэг явдлыг нь зохицуулж өгч байна. Энэ бол чиний үүрэг биш; энэ бол чиний хариуцлага биш. Энэ бол Бурханы чамд өгсөн даалгавар биш, Бурханы гэрийн ажил ч биш. Ингэснээрээ чи Сатанд үйлчилж, Сатаны төлөө ажиллаж байна. Сатаны төлөө ажилласны чинь төлөө Бурхан чамайг санах уу? (Үгүй.) Тэгвэл Бурхан юуг санах вэ? Библид нэг хэллэг байдаг. Эзэн Есүс ингэж хэлсэн: “Үнэнээр Би та нарт хэлье, та нар Миний ах дүүсийн хамгийн дорд нэгэнд ингэж хандсан бол Надад тэгж хандсан хэрэг” (Матай 25:40). Энэ бол Бурханы тогтоосон зүйл юм. Эдгээр үг ямар утгатай вэ? Хэрвээ чи ах эгч нарын хамгийн дорд нэгний төлөө ямар нэгэн зүйл хийж чадаж байвал тэр зүйлийг гарцаагүй зарчмын дагуу, Бурханы шаардлагын дагуу хийж байна. Чи тухайн хүний байр суурь хэр өндөр болохыг хардаггүй, харин ч зарчмын дагуу үйлддэг. Зарим хүн зөвхөн байр суурьтай хүмүүсийн төлөө л юм хийж, хүчин чармайлт гаргаж, ажиллаж, тэднийг урам зоригтойгоор дэмждэг боловч байр суурьгүй хүн өөрсдөөс нь ямар нэг зүйл хийхийг гуйвал, тэр нь хийх ёстой үүрэг, хариуцлага нь байсан ч тэднийг огт тоодоггүй. Тэгвэл тэдний хийдэг зүйлсийг юу гэж тодорхойлдог вэ? Бурханы өнцгөөс бол, эдгээр зүйлийг Сатаны төлөө ажилласан гэж тодорхойлох бөгөөд Тэр эдгээр зүйлийг огт санахгүй. Энэ бол зургаа дахь тохиолдол юм. Та нар иймэрхүү тохиолдлыг харж байсан уу? (Би нэгийг харж байсан, Бурхан минь. Өмнө нь манай тэнд нэг антихрист удирдагч байхдаа ах эгч нарын хандивласан амттай хоол, хэрэгцээт эд зүйлс, оо энгэсэн болон бусад зүйлийг өөртөө авч үлдэхийн тулд байр сууриа ашигласан. Зарим зүйлийнх нь хугацаа аль хэдийн дууссан байсан ч тэр ах эгч нарт өгөөгүй; тэр энэ бүх зүйлийг шамшигдуулсан. Түүнчлэн, тэр өдөн хүрэм худалдаж авсан боловч дараа нь нэг эгч тийм ч их үнэтэй биш, чанар сайтай өдөн хүрэм худалдаж авсныг хараад, тэр эгчийн хүрмийг мэхэлж авахын тулд хэлэх элдэв зүйл сэдэж, тэр эгчээр өөрийнхөө өдөн хүрмийг илүү их мөнгөөр худалдаж авхуулсан.) Антихрист болгон ёрын муу хүн бөгөөд тэдэнд ямар ч хүн чанар, мөс чанар байхгүй, зан араншин нь тун олиггүй гэж хэлж болно. Энэ хүмүүс эцэстээ илчлэгдэж, таягдан хаягдах ёстой.

Өмнө нь, гурван ам бүлтэй нэг гэр бүл үүргээ гүйцэтгэхээр гадаадад ирсэн юм. Ирснийхээ дараа тэд ах эгч нарыг дагуулан өдөр бүр гадуур гарч юм худалдаж авхуулсан—зарим нь өдөн хүрэм, зарим нь өмд, зарим нь гутал авахыг хүссэн. Тэд өөрсдийгөө тийм ч их мөнгө авчраагүй гэж шалтагласан. Хэрвээ тийм их мөнгө авчраагүй бол юм худалдаж авах ёсгүй байсан ч тэд авсаар л байсан бөгөөд жирийн зүйлс биш, харин чамин зүйлс авахыг хүсэж, тэдгээрийнх нь мөнгийг ах эгч нар өөрсдийнхөө халааснаас төлсөн. Тэр гэр бүлийг хэсэг хугацаанд үүргээ гүйцэтгэх үед хүмүүс тэдний зан авирт дургүйцэх болсон—тэдний идэж буй хоол, амьдарч буй газар, эдэлж хэрэглэж буй зүйлс нь бүгд дэндүү тансаг байсан! Тэр гэр бүлийн эцэг нь бүр ах эгч нараар сүү авхуулж, цангах үедээ сүүг ус шиг уудаг байв. Энэ хорвоо дээр сүүг ус шиг ууж чаддаг хүн хэд байдаг вэ? Тэд ямар зиндааны хүмүүс байж таарах вэ? Дараа нь тэр ах эгч нараар мандарин, жүрж авхуулсан ба нэг том ууттайг худалдаж авч өгөхөд гэр бүлээрээ хоёр өдрийн дотор идээд дуусгасан. Үүний дараа тэр нэмэлт амин дэмтэй витамин хэрэгтэй байна гээд, ах эгч нарт интоор худалдаж ав гэж хэлсэн бөгөөд бүр Намайг шалтаг болгон ашиглаж, “Чи бурханд интоор авч өгөх ёстой!” гэж хэлсэн. Би: “Одоо өвөл болж байна. Интоор идэх улирал биш. Би идэхгүй; Надад битгий ав” гэж хэлсэн. Тэр: “Бид авч өгөх л ёстой!” гэсэн. Ах эгч нар ганц хайрцаг интоор худалдаж авахад түүний гэр бүл тэрхэн зуурт л цөлмөсөн. Би тэгж идэж чаддаг хүнийг хэзээ ч харж байгаагүй—тэд жимсийг будаа шиг идэж, сүүг ус шиг ууж байлаа. Тэгээд хоол идэх цаг болоход тэд загас байгааг хараад ховдоглон идсэн. Тэдний идэж байгаа байдал та нарын зэвүүцлийг хүргэнэ—тэд өмнө нь хэзээ ч сайн юм идэж үзээгүй өлөн сүнс сүг шиг л байсан. Тэд сайн юм идэх энэ боломжийг ашиглах ёстой гэж бодоод, өөрсдийгөө цатгахын тулд шунаглан булаацалдсан. Эцэст нь хүүхэд нь хэтэрхий их идсэнээс болоод бие нь эвгүйрхсэн. Үүний дараа хүүхэд нь гажууд логиктой нэг зүйл хэлсэн: “Хэрвээ би бурхны газарт тэр загасыг идээгүй бол өвдөхгүй байх байсан!” Түүнийг загас идэх үед Би тэнд ч байгаагүй, энэ талаар юу ч мэдээгүй. Тэр өөрийн дураар идсэн байж яаж Намайг буруутгаж чадаж байна аа? Гэхдээ тэр Намайг буруутгасан. Ийм хүмүүстэй яаж харьцах ёстой вэ? (Тэднийг зайлуулах ёстой.) Тэд юу вэ? (Диаволууд болон Сатанууд.) Тэд бол диаволууд. Тухайн үед Би орон нутгийн чуулганы удирдагчдад “Тэднийг зайлуулж, эндээс аль болох хол явуул. Би тэдний царайг дахиж хэзээ ч хармааргүй байна!” гэж хэлсэн.

Би зарим чуулганаар явж, цөөнгүй ах эгч нартай харилцаж байсан. Би элдэв янзын муу, ёрын муу хүмүүсийг харж байсан ч Миний хэвийн харилцаж чадах хүний тоо нэлээд цөөн байдаг. Үнэндээ ихэнх хүнтэй харилцах ямар ч аргагүй байдаг бөгөөд учирлаад нэмэргүй хүмүүс дэндүү олон байдаг. Тэдний хэлдэг бүхэн гажууд, эндүү ташаа логиктой бөгөөд тэд худал хуурмагийг үнэн мэт ярьдаг—тэд бол зүгээр л араатнууд, диаволууд, Сатанууд, тэдэнд өчүүхэн төдий ч хүн чанар, эрүүл ухаан байхгүй. Ийм хүмүүс чуулган бүрийн хүмүүсийн дор хаяж гуравны нэг орчмыг бүрдүүлдэг. Тэдний хэн нь ч ямар ч үнэ цэнгүй, хэн нь ч аврагдаж чадахгүй; тэднийг бүгдийг нь аль болох хурдан таягдан хаях ёстой. Миний харилцах дуртай хүмүүс бол үнэнийг хүлээн авч чаддаг, харьцангуй үнэнч шударга, зүрх сэтгэлээсээ ярьж чаддаг хүмүүс юм. Тэд ямар завхрал харуулж, ямар гажуудалтай байх нь хамаагүй, үнэний талаар нөхөрлөхөд бэлэн, үнэнийг хүлээн авч чаддаг л бол Би тэдэнтэй эвтэй байж чадна. Харин ов мэхтэй, бусдыг ашиглах дуртай хүмүүсийг Би огт тоодоггүй. Зарим хүн Миний өмнө байхдаа үргэлж өөрсдийгөө гайхуулж, Надад өөрсдийгөө өндрөөр үнэлүүлэхийг хүсдэг. Тэд Намайг мэхлэхийн тулд Миний нүүрэн дээр нэг өөр, ар хударгаар нэг өөр авирладаг. Ийм хүмүүс бол диаволууд, тэднийг аль болох хол явуулах ёстой; Би тэднийг дахин хэзээ ч харахыг хүсдэггүй. Хүмүүс сул дорой байдал, дутагдалтай байх үед Би тэднийг дэмжиж, хангаж чадна, тэднийг завхарсан зан чанартай байх үед Би тэдэнтэй үнэний талаар нөхөрлөж чадна, гэхдээ Би диаволуудтай харилцдаггүй, диаволуудын хэлдэг үгийг ч сонсдоггүй. Зарим хүн шинэ итгэгч бөгөөд зарим үнэнийг ойлгодоггүй тул мэдлэггүй байдлаар ярьж, үйлдэж мэднэ. Бид үнэний талаар нөхөрлөж болно, гэхдээ хэрвээ чи зарим үнэнийг ойлгочхоод, дараа нь санаатайгаар үймээн дэгдээж, Надад хандан үндэслэлгүй авирлаж, Надаас өө хайвал Би чамайг тэвчихгүй. Би яагаад чамайг тэвчихгүй гэж? Чи аврагдаж чадах хүн биш, тэгэхээр Би яагаад чамайг тэвчих ёстой юм бэ? Хэн нэгнийг тэвчинэ гэдэг нь Би тэдэнд хүлээцтэй, тэвчээртэй хандаж чадна гэсэн үг юм. Би мэдлэггүй хүмүүс болон жирийн завхарсан хүмүүст тэвчээртэй ханддаг боловч дайснууд юм уу диаволуудад тэгдэггүй. Хэрвээ диаволууд болон дайснууд дүр эсгэн, чамд чихэнд чимэгтэй зүйл хэлж, чамайг хахуульдаж, мэхэлж, эсвэл чамд түр зуурын аз жаргал өгвөл чи тэдний хэлсэнд итгэж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Яагаад? Учир нь тэд үнэнийг хүлээн авч чаддаггүй, чи үүнийг аль хэдийн тодорхой харсан бөгөөд энэ хүмүүс аль хэдийн илчлэгдсэн. Тэд үнэнч шударгаар ярьдаггүй, үнэний талаар нөхөрлөхдөө тэр чигтээ хоёр нүүртэй байдаг, тэдний хэлж байгаа зүйл үнэн үү эсвэл худал уу гэдгийг ялган танихад бэрх байдаг. Хэрвээ чи эдгээр зүйлийг үнэн зөв харж чадвал тэднийг диаволууд болон Сатанууд гэдэгт итгэлтэй байж болно. Тэднийг зайлуулах юм уу хөөснөөр л асуудлыг бүрэн шийдвэрлэж чадна. Зарим хүн: “Яагаад тэдэнд жаахан ч гэсэн чөлөөт орон зай өгдөггүй юм бэ?” гэдэг. Энэ хүмүүст гэмших ямар ч боломж байхгүй; тэдний хувьд гэмших боломжгүй. Тэд яг л Сатантай адил—Бурхан хэчнээн төгс хүчит, мэргэн ухаантай байлаа ч Сатаны үзэл бодлоор бол энэ нь Бурханд байх ёстой мөн чанар биш. Сатан Бурханыг Бурхан гэж үздэггүй бөгөөд өөрийнх нь заль мэх бол мэргэн ухаан, өөрийнх нь уг чанар-мөн чанар бол үнэн, Бурхан бол үнэн биш гэж боддог. Энэ бол жинхэнэ Сатан бөгөөд эцсээ хүртэл Бурханд дайсагнах тавилантай. Тиймээс, ёрын муу хүмүүс үнэнийг хайрлаж, үнэнийг эрэлхийлж чадахгүй байх тавилантай, тийм учраас Бурхан тэднийг авардаггүй. Тэднийг чуулганаас зайлуулж, Бурханы гэрээс хөөх нь хамгийн зөв шийдвэр бөгөөд өчүүхэн төдий ч буруу биш.

Өнөөдөр Миний нөхөрлөж, задлан шинжилсэн антихристүүд эрэлхийлдэг чиглэл, зорилгоо хэзээ ч өөрчлөхгүй. Тэд эрэлхийлдэг бүхэндээ хувийн ашиг сонирхлыг урьтал болгодог бөгөөд Бурханы гэрт залилж идэж уухын тулд хамаг хүчээ шавхаж, тархиа гашилгадаг. Тэд хэзээ ч Бурханы төлөө өөрсдийгөө чин сэтгэлээсээ зарлагадаж байгаагүй; тэд зүгээр л хоол унд, ашиг сонирхол, сайн хангамжийг залилж олж авахыг л хүсдэг. Бурхан үүнийг хардаггүй, мэддэггүй, шинжиж чадахгүй гэж боддог учраас тэд эдгээр зүйлийг нэгэн үзүүрт сэтгэлээр эрэлхийлдэг. Мэдээж, тэдний уг чанар-мөн чанар ийм байдаг—тэд үнэнийг хайрладаггүй, үнэнийг эрэлхийлэх замаар алхаж ч чаддаггүй, тиймээс антихристүүд гэж тодорхойлогдох тавилантай. Эд бол Бурханы таягдан хаядаг төрлийн хүмүүс бөгөөд олж илрүүлмэгцээ Бурханы гэрийн хөөх ёстой төрлийн хүмүүс юм. Хэн нэгнийг антихристийн замаар явж байгааг олж мэдэхээс эхлээд, үнэнд нийцэхгүй цуврал зүйл хийж, улмаар антихрист гэж тодорхойлогдох өдөр хүртэлх энэ бүхэн нь антихристүүд өөрчлөгддөггүй гэдгийг хүн бүрд харуулдаг. Тэдний эцсийн төгсгөл бол Бурханы гэрээс хөөгдөж, Бурханд таягдан хаягдах явдал юм—тэд өөрчлөгдөж чадахгүй. Тэгвэл эдгээр зүйлийг мэдэх нь та нарт ямар ашигтай вэ? Зарим хүн: “Бид хоол унд залилж авдаггүй. Бид үнэнийг эрэлхийлдэг, бүтээгдсэн зүйлсийн хувиар үүргээ гүйцэтгэхийг хүсдэг. Бид Бурханыг дагаж, Түүний зохион байгуулалт, зохицуулалтад дуулгавартай байдаг. Бид антихристүүд шиг авирладаггүй, антихристүүдийн замаар алхахаар ч төлөвлөдөггүй. Эдгээр тохиолдлын талаар мэдэх нь бидэнд ямар хэрэгтэй юм бэ?” гэж хэлдэг. Жирийн ах эгч нарын хувьд, антихристүүдийн эдгээр илрэл, илчлэлт нь хүн бүрд сэрэмжлүүлэг болж, аль зам зөв болохыг, ямар зан авир, аливааг хийх арга зам Бурханы санаа зорилгод нийцдэг болохыг мэдэхэд нь тусалдаг. Бүх түвшний чуулганы удирдагч, ажилчдын хувьд, энэ нь антихристүүдийг ялган таних бодит амьдрал дээрх нотолгоо юм. Антихристүүдийг ялган таних нь чуулганы ажилд ямар ашиг тустай вэ? Энэ нь антихристүүдийг үнэн зөв олж тогтоож, тохиромжтой цагт нь чуулганаас хөөхөд чинь тусалдаг бөгөөд чуулганыг илүү цэвэр болгож, эдгээр антихристийн үймээн, саад тотгор, хор хөнөөлөөс ангижруулдаг, ингэснээр үнэнийг үнэхээр эрэлхийлдэг, Бурханы төлөө өөрсдийгөө чин сэтгэлээсээ зарлагадаж чаддаг хүмүүс диаволууд болон Сатануудын үймээнээс ангид, цэвэр, амар тайван орчинтой болно. Тиймээс, антихристүүдийг ялган таних үнэний тухайд, та нар баримт болон илрэлийн өнцгөөс ялган таньдаг ч бай, эсвэл үнэн-зарчимд үндэслэдэг ч бай, энэ хоёр талыг хоёуланг нь ойлгох ёстой. Энэ нь та нарын амь-оролт болон чуулганы ажилд ашиг тустай—үүнийг та нар ойлгох ёстой.

Өнөөдөр Би хэд хэдэн тохиолдлын талаар ярилаа. Эдгээр хэрэг явдал бүгд антихристүүдийн харгис, ичгүүргүй байдал болон туйлын ёс суртахуунгүй байдлын зарим зан авир, аливааг хийх арга зам, илрэл юм. Ийм тохиолдлууд бүгд та нарын эргэн тойронд тохиолдож байсан байх ёстой бөгөөд антихристүүдийн аливааг хийх арга зам, илрэлүүд бүгд тодорхой хэмжээгээр та нарын дотор оршдог гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, та нарт бүгдэд нь антихристүүдийн зарим зан чанар, антихристүүдийн зарим хэрэгжүүлэлт байдаг. Тиймээс, та нар антихристүүдийг ялган танихын зэрэгцээ өөрсдийнхөө зан авирыг шалгаж, шинжилж, эргэцүүлэх ёстой. Зарим хүн: “Та үргэлж ийм тохиолдол, ийм хов жив ярьдаг, Та маш дэлгэрэнгүй ярьдаг. Энэ нь үнэн рүү ороход маань ямар ашигтай юм бэ? Яг одоо бид үүргээ гүйцэтгээд маш их завгүй байгаа, бид эдгээр зүйлийг тэмдэглэж авах юм уу сонсохыг хүсэхгүй байна. Үнэнд орох үед хоёрхон зүйлийг баримтлахад л хангалттай—нэг нь Бурханыг дуулгавартай дагах, нөгөөх нь үүргээ сайн гүйцэтгэх. Энэ маш энгийн!” гэж хэлж магадгүй. Онолын хувьд ийм энгийн байж болох ч яг нарийн, тодорхой яривал тийм ч энгийн биш юм. Хэрвээ чи цөөхөн үнэнийг ойлгодог бол оролт чинь бүдүүн тойм, өнгөц байх болно, хэрвээ чиний ойлгодог үнэн ерөнхий байвал чиний мэдэрч туулдаг нарийн ширийн зүйлс ч бас цөөн байх болно, чи Бурханы өмнө хэзээ ч ариусгагдахгүй. Бурхан хүмүүсээс үнэнийг эрэлхийлж, үнэн-бодит байдалд орохыг шаарддаг тул хүмүүс эдгээр нарийн ширийн зүйлийг ойлгох ёстой. Үүнээс та нар юу харж байна вэ? Бурхан та нарыг аврахаар шийдсэн тул та нарт чин сэтгэлээсээ хандах ёстой бөгөөд яавч хайхрамжгүй, мунгинуу байж болохгүй, эсвэл дөхөж очсон, бараг л болсон гэдэгт сэтгэл ханаж болохгүй. Бурханы хувьд “бараг л болсон”, “таваас дөрөв”, “магадгүй”, “байж болох юм” гэх зүйл оршин байдаггүй. Хэрвээ чи аврагдаж, авралын замаар алхахыг хүсэж байвал үнэний эдгээр бүх нарийн ширийн зүйлийг ойлгох ёстой. Хэрвээ чи одоохондоо үүнийг хийж чадахгүй байвал зүгээр—одоо үнэний нарийн ширийн зүйлс рүү орж эхлэхэд оройтохгүй. Хэрвээ чи алдаа гаргахгүйгээр үүргээ сайн гүйцэтгэх хандлагатай байж, ямар нэг зүйл тохиолдох үед дуулгавартай байж чаддагтаа л сэтгэл ханадаг бол чи хэзээ ч үнэн-бодит байдалд орохгүй. Бурханы хүмүүст өгдөг үнэн болгонд олон тодорхой нарийн ширийн зүйл байдаг бөгөөд хэрвээ хүмүүс эдгээр нарийн ширийн зүйлийг ойлгохгүй бол хэзээ ч үнэнийг ойлгохгүй, эсвэл Бурханы санаа зорилгыг ойлгохгүй. Бурхан хүмүүст нухацтай ханддаг нь сайн хэрэг үү? (Тийм.) Үүргээ гүйцэтгэх, дуулгавартай байх, хүмүүс хоорондын харилцаа, эсвэл хэтийн ирээдүй, хувь заяаныхаа хэрэг явдалд хэрхэн хандах тухайд ч бай, эсвэл бүр антихристүүдийг хэрхэн ялган таних, хэрхэн антихристийн замаар алхахгүй байх, антихристийн зан чанараас хэрхэн ангижрах талаар Миний одоо ярьж байгаа зүйлсийн тухайд ч бай, тэд эдгээрийг нэг бүрчлэн ойлгох ёстой. Та нар эдгээр нарийн ширийн зүйлийг үнэхээр ялган таньж чаддаг болж, зүгээр л багахан энгийн, хоосон сургаал номлож мэддэг байхаа болих үедээ үнэн-бодит байдалд орсон байх болно. Үнэн-бодит байдалд орсон хүмүүст л аврагдах боломж, найдвар бий; ердөө бичиг үсэг, хоосон сургаал номлох нь зүгээр л хөдөлмөрлөж буй хэрэг юм. Хэрвээ хүмүүс үнэн-бодит байдалд орохыг хүсвэл эдгээр нарийн ширийн зүйлээс эхлэх ёстой. Эс бөгөөс тэд хэзээ ч зан чанарын өөрчлөлтөд хүрэхгүй.

2020 оны 4 дүгээр сарын 4

Өмнөх: 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (IV хэсэг)

Дараах: 10-р зүйл: Тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (I хэсэг)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих