52. Баяртай, бялдууч аа!

Ли Фэй, Испани

Бялдуучдын талаар ярихад, Бурханд итгэхээсээ өмнө би тэднийг агуу гэж боддог байлаа. Тэд зөөлөн зан чанартай, хэзээ ч хэнтэй ч арцалддаггүй, хүн бүхэнд таалагддаг, бас хэзээ ч хэнийг ч гомдоодоггүй. Би ийм хүн болохоор эрмэлздэг байсан. Учир нь бага байхаас минь л боловсрол, нийгэм надад “Эв зохицол бол үнэт эрдэнэ; хүлцэнгүй байдал бол агуу чадвар”, “Хэрэг явдал буруутсаныг мэдвэл хэлэх үгээ гамнасан нь дээр”, “Мэдрэмжтэй хүмүүс өөрсдийгөө сайн хамгаалж, гагцхүү алдаа гаргахаас зайлсхийхээр хичээдэг”, “Юуг ч нухацтай авч үзэх хэрэггүй”, “Тэнэгийн дотор уужуу”, “Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог” гэх зэргийг чихэнд хоногшуулсан билээ. Би эдгээр үзэл санааг амьдрах зарчмаа болгосон юм. Гэр бүл, найз нөхөд, эсвэл зүгээр л нэг танил байна уу хамаагүй, би хэнийг ч гомдоолгүй, үргэлж бусдын хүссэнийг дагадаг байлаа. Хүн болгон намайг хүмүүстэй сайхан харьцдаг, бусадтай амархан нийцдэг гэж магтдаг байсан. Энэ харанхуй, ёрын муу нийгэмд тэсэж үлдэхийн тулд эргэн тойрныхонтойгоо сайн харилцаа тогтоох хэрэгтэй, тэр нь байр сууриа олох цорын ганц арга мөн гэж надад бас санагдсан юм. Хожим нь, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулж, зарим үнэнийг ойлгосныхоо дараа л би амь зуух энэ зарчмууд нь сатанлаг гүн ухаан, сатанлаг хор болохоос хүмүүсийн баримтлах ёстой зарчим биш гэдгийг эцэст нь харсан юм. Ингэж амьдарснаараа би улам л шударга бус, ов мэхтэй, аминч, ой гутам болж, зүй зохистой хүний төрхгүй байгаагаа харсан юм. Эцэст нь би өөрийгөө жигшиж эхлэн, Бурханд гэмшсэн.

2018 онд би дүүргийн удирдагчаар сонгогдсон юм. Эхэндээ чуулганы тэр бүх ажлын талаар төдийлөн мэддэггүй байлаа. Хамтрагч Лю эгч маань энэ үүргийг жил гаруй гүйцэтгэж байсан тул чуулганы ажлын олон талыг ойлгож байсан, тиймээс аливаа асуудал, бэрхшээлээ би эгчээс асууж, эгч надад их тусалсан юм. Хожим нь би Лю эгчийг өөрийнх нь хариуцдаг чуулганы удирдагч Жан эгч үүргээ оромдох төдий гүйцэтгэдэг болоод удаж байгаа, бодитой ажил хийдэггүй, цуглаан дээр улиг болсон үг, хоосон сургаал нуршдаг, бас биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, бусдын зөвлөгөө, тусламжийг хүлээн авахаас татгалздаг гэж хэд хэдэн удаа хэлэхийг нь сонссон юм. Тэр үед би энэ бүхэн бол бодитой ажил хийдэггүй хуурамч удирдагчийн илрэл байж магадгүй гэж бодоод, Лю эгч энэ бүгдийг мэдэж байж яагаад зарим нэг өөрчлөлт хийж, Жан эгчийг огцруулдаггүй юм бол гэж гайхаж байлаа. Жан эгчид юм хэлэхийг хүссэн ч би энэ үүргийг дөнгөж гүйцэтгэж эхлээд байгаа, бас Жан эгчийг тийм ч сайн мэдэхгүй гэсэн бодол төрсөн юм. Хэрэв би шууд ямар нэг зүйл хэлчихвэл Лю эгч намайг хуумгай байж, бусдад элэгсэг хандсангүй гэж шүүмжилж магадгүй байлаа. Ингээд би бодлоо Лю эгчтэй тойруу байдлаар хуваалцсан боловч эгч нэг их тоолгүй, Жан эгчид хайраар туслаарай гэж надад хэлсэн юм. Надад “Удирдагчдыг солих зарчмыг Лю эгч мэддэг биз, иймээс үүнийг дахиад дурсвал өөрийг нь бодитой ажил хийдэггүй гэж хэлж байна гэж бодохгүй гэж үү? Тэгээд намайг хэт их асуудал үүсгэдэг, эвтэй байхад хэцүү гэж бодох нь гарцаагүй. Энэ бидний дунд зөрчил үүсгэвэл цаашид бид үүргээ хэрхэн хамтран гүйцэтгэх билээ?” гэж бодогдсон юм. Тэгэхэд би дахиж юу ч хэлэхгүй байхаар шийдсэн.

Би асуудлыг нь ил болгож, задлан шинжлэхийн тулд Жан эгчтэй хэд хэдэн удаа нөхөрлөсөн. Эгч хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад зогсохгүй бүр надтай маргасан юм. Удалгүй зарим ах эгч Жан эгчийг бодитой ажил хийхгүй байна гэж мэдээлж эхэллээ. Тэгэхэд л би Жан эгчийн асуудал ноцтой, цаг тухайд нь учрыг нь олохгүй бол чуулганы ажил, ах эгч нарын маань амийн оролтыг хойшлуулна гэдгийг ухаарсан юм. Тэгээд Жан эгчийг огцруулах тухай асуудлыг Лю эгчид дахин сөхлөө. Харин Лю эгч “Тэдгээр мэдээллийг дээд удирдлагад хүргүүлсэн. Тэд үнэн мөнийг нь олтол огцруулахаа азнаж байя” гэж хэлсэн. “Мэдээллүүд болон нөхцөл байдлыг шалгахад л Жан эгч бодитой ажил хийгээгүй, оромддог болсон, удаан хугацааны турш улиг болсон үг, хоосон сургаал ярьж байгааг харж чадна. Хуурамч удирдагч гэдгийг нь бид аль хэдийн мэдэж байгаа, тиймээс зарчмын дагуу бол түүнийг аль болох түргэн огцруулах ёстой.” “Бид бол дүүргийн удирдагч, харин чуулганд хуурамч удирдагч гарч ирсэн байхад даруйхан шийдвэрлэхийн оронд дээд удирдлагууд луу түлхэж байна. Энэ чинь зүгээр л цаг хожиж, ах эгч нарыг маань үргэлжлүүлэн хорлохыг хуурамч удирдагчид зөвшөөрч байгаа хэрэг биш үү? Энэ нь Сатаны талд зогсож, Бурханыг сөрж байгаагаас ялгаагүй!” гэж би бодлоо. Энэ бол маш ноцтой асуудал! Би энэ талаар Лю эгчтэй дахин ярилцахыг хүссэн ч өмнө нь үүнийг дурсахад минь Жан эгчийг солихыг хүсээгүй, бас надад эгчтэй элэгсэг ханд гэж хэлсэн шүү дээ гэж бодогдлоо. Тэднийг маш эвтэй байдгийг нь би харсан болохоор Жан эгчийг чөлөөлөх тухай асуудлыг дахин сөхвөл Лю эгч намайг хэт биеэ тоосон гэж бодож магадгүй. Шинэ ажилд орсон хүмүүс идэвх зүтгэлээ батлах хэрэгтэй байдаг тул намайг ердөө л онгирч байна гэж бодохгүй гэж үү? Тэгээд би юу ч хэлэхгүй байхаар шийдсэн юм. Ядаж л дээд удирдлагууд маань баримтуудыг судлан шалгаж байгаа. Дахиад хэдэн өдөр хүлээхэд юу л болов гэж. Тэгээд би аман дээр гарч ирсэн үгээ залгилаа. Хэдэн өдрийн хойно, асуудлыг судалж үзсэнийхээ дараа удирдлагууд маань хуурамч удирдагчийг даруй зохицуулсангүй гэж бидэнтэй харьцаж, биднийг чуулганы ажлыг тасалдуулж, үймүүлж, ах эгч нарынхаа амийн оролтыг хойшлууллаа гэв. Энэ бол Сатантай хамсаж, ах эгч нарыгаа хорлож байгаа хэрэг гэж тэд хэлсэн юм. Үүнийг сонсоод би гутарлаа. Би тодорхой мэдэж байсан үнэнээ хэрэгжүүлээгүй, зарчмыг баримтлаагүй болохоо ухаарсан юм. Би хуурамч удирдагчийг үнэхээр хамгаалжээ. Түүнийг хаацайлж байжээ. Тэгээд би цаг алдалгүй түүнийг огцрууллаа. Дараа нь надад өөрийгөө бага зэрэг зэмлэх сэтгэл төрж, сэтгэл зовнисон ч боломжийг ашиглан цааш өөрийгөө эргэцүүлээгүй юм. Хожим нь би Лю эгчийг уулзалт дээр үргэлж улиг болсон үг, хоосон сургаал ярьдаг, ах эгч нарын асуудал, бэрхшээлийг шийдвэрлэж чаддаггүй болохыг олж мэдлээ. Зарим нэг асуудал, дутагдлыг нь хэлж өгөхөд эгч хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, надтай мэтгэлцэж, маргахыг оролдсон юм. Хариуцаж авсан ажилд нь ямар ч ахиц гараагүй тул дээд удирдлагууд маань түүнийг засаж, харьцахад тэр хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй. Эгч ажилдаа сөрөг, хойрго болж, гомдол, буруу ойлголтдоо автлаа. Тэр үед би түүний байдлыг илчлэхийг хүссэн боловч бид хамтрагчид болохоор ажлаа сайн хийгээгүй байвал энэ нь бас миний ч хариуцлага, хэрэв би эгчийн асуудлыг шинжилбэл эгч намайг өөрийг нь ойлгодоггүй гэж хэлэх болно гэж бодоод тэгж зүрхэлсэнгүй. Оронд нь би зүгээр л түүнийг тайвшруулж, сөрөг болгохгүйн тулд зоригжуулахаар хичээлээ. Гэхдээ дараа нь би Лю эгчийг бас л огтхон ч өөрчлөгдөөгүй байгааг анзаарсан юм. Эгчид ямар ч ухамсар байсангүй! Байдал энэ маягаар үргэлжилбэл чуулганы ажлыг хойшлуулж, ах эгч нарт хор хөнөөл учруулах байлаа. Би эдгээр зүйлийг дээд удирдлагууддаа аль болох хурдан мэдээлэх хэрэгтэйг ухаарсан. Чуулган ерөнхий санал асуулга авч таараад, дээд удирдлагууд маань намайг Лю эгчийн талаар үнэлгээ бич гэв. Бичихээр бэлдэж байснаа би ихэнх ах эгч нар түүнийг сайн мэддэггүй болохоор үнэхээр дэмждэг гэдгийг саналаа. Тиймээс хэрэв би Лю эгчийн асуудлын талаар түрүүлж дуугарвал тэд намайг явуулга хийж, эгчээс ангижирчхаад өөрөө бүгдийг шийдэх гэж байна гэцгээхгүй гэж үү? Түүнээс гадна, бид үүрэгтээ хамтрагчид байсан, эгч надад тус хүргэх олон зүйл хийсэн. Хэрэв эгчийг үнэхээр огцруулчихвал намайг үзэн ядахгүй гэж үү? Би яахаа мэдэхгүй тээнэгэлзэж байснаа эцэст нь эгчийн бодит ажил хийдэггүй, үнэнийг хүлээн зөвшөөрдөггүйг хаацайлахаар шийдлээ. Гэхдээ үнэлгээ өгснийхөө дараа би түгшсэн сэтгэлээ тайвшруулж чадсангүй. Баримтыг дарагдуулж, Бурханыг мэхэлж байгаагаа мэдэж байсан болохоор сүнс минь улам бүр харанхуйлахыг мэдэрлээ. Бурханы үгийг унших бүрдээ үүрэглэж, цуглаан дээрх нөхөрлөлөөс ямар ч гэгээрэл, гэрэлтүүлэлт олж авахгүй байлаа. Ах эгч нарт байгаа ямар ч асуудлыг би илрүүлж чадсангүй. Өдөр бүр ямар ч эрч хүчгүй аргацааж, Бурхан намайг орхисон мэт санагдаж байлаа.

Удирдлагууд маань хожим нөхцөл байдлыг шалгаж үзээд Лю эгчийг бодит ажил хийдэггүй хуурамч удирдагч гээд чөлөөлсөн юм. Тэр үед би асар их ичиж, өөрийгөө зэмлэн, ялангуяа “Нийгэмд тун сүрлэг маягаар ярьдаг олон сайн хүн байдаг бөгөөд гаднаа тэд ямар нэг томоохон муу юм хийгээгүй мэт харагдавч зүрх сэтгэлдээ ов мэхтэй, зальхай байдаг. Ялангуяа тэд нөхцөл байдал хаашаа эргэхийг харж чаддаг ба уран цэцэн үг нь эелдэг, хашир байдаг. Миний харж байгаагаар, тийм ‘сайн хүн’ бол хуурамч, хоёр нүүртэн юм; тийм хүн ердөө сайн хүний дүр үзүүлж байгаа. Алтан дундажтай зууралддаг бүх хүн хамгийн хорлонтой. Тэд хэнийг ч гомдоохоор хичээдэггүй, хүмүүст бялдуучилдаг, аливаа зүйлтэй нийцдэг ба хэн ч тэднийг ойлгож чаддаггүй. Тийм хүн бол амьд Сатан юм!(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлснээр л завхарсан зан чанарын хүлээсээс ангижирч чадна”). гэх Бурханы үгийг бодохоор бүр ч хэцүү байлаа. Бялдууч нар бол хамгийн хорлонтой, зальхай, амьд Сатан мөн гэдгийг Бурханы үг илчилдэг. Өөрийгөө тийм байсныг би ухаарсан. Лю эгч бол хуурамч удирдагч гэдгийг мэдээд удаж байсан ч өөрийгөө болон харилцаагаа хамгаалахын төлөө би Бурханд халдахаар сонгож, үнэнийг хэрэгжүүлээгүй. Би хуурамч удирдагчийг дахин хаацайлж, Бурханы зан чанарт халдаж, гэм буруу үйлдсэн. Би бол өнгөрсөн хүн, Бурхан над шиг хүнийг аврахгүй гэж надад санагдлаа. Хэдэн өдрийг би шаналал, сөрөг байдал дунд өнгөрөөсөн. Юу ч хийх хүсэл төрөхгүй байлаа. Харин хожим нь би Бурханы эдгээр үгийг санасан юм: “Чи ямар буруу зүйл үйлдсэн нь хамаагүй, замаа алдаад хэр хол явсан чинь, эсвэл хэр ноцтой гэм нүгэл үйлдсэн чинь хамаагүй, эдгээрийг Бурханыг ойлгох эрэл хайгуулдаа үүрэх ачаа, илүүдэл тээш бүү болго. Үргэлжлүүлэн урагш алх. Бурхан хүний авралыг цаг ямагт зүрх сэтгэлдээ байлгадаг; энэ нь хэзээ ч өөрчлөгддөггүй. Энэ бол Бурханы мөн чанарын хамгийн эрхэм нандин хэсэг юм(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI). Бурханы эдгээр үгийг би ахин дахин тунгааж, үг, мөр бүр нь надад өршөөл, найдвар авчрах шиг санагдсан юм. Хэдийгээр миний хорон муу байдал Бурханы зан чанарт халдсан ч Бурхан үгээ ашиглан намайг тайтгаруулж, зоригжуулж, урагшлаад байгаарай гэж надад хэлсээр байлаа. Би асар их талархаж, цаашид сөрөг байж болохгүй гэж өөртөө хэлсэн юм. Бүтэлгүйтэх болгондоо өндийн босох ёстой байлаа. Би асуудлаа эргэцүүлж, ойлгож, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чаддаг байх ёстой.

Дараа нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншлаа: “Та нар бүгд өөрсдийгөө Бурханы ачаанд санаа тавьдаг, чуулганы гэрчлэлийг хамгаална гэж хэлдэг боловч та нарын дундаас хэн чинь Бурханы ачаанд үнэхээр санаа тавьсан бэ? Өөрөөсөө ингэж асуу: Чи Түүний ачаанд санаа тавьсан хүн мөн үү? Чи Түүний төлөө зөвт байдлыг хэрэгжүүлж чадах уу? Миний төлөө зогсож, ярьж чадах уу? Үнэнийг тууштай хэрэгжүүлж чадах уу? Сатаны бүх үйл хэргийн эсрэг тэмцэх хангалттай зориг чамд бий юу? Чи сэтгэл хөдлөлөө хойш тавьж, Миний үнэний төлөө Сатаныг илчилж чадах уу? Миний санаа зорилго чиний дотор биелэхийг зөвшөөрч чадах уу? Хамгийн чухал мөчүүдэд чи зүрх сэтгэлээ өргөсөн үү? Чи Миний хүслийг биелүүлдэг хүн мөн үү? Эдгээр асуултыг өөрөөсөө асууж, байнга бод(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 13-р бүлэг). Бурханы үгийг уншсаны дараа зүрх сэтгэлийг минь шаналал сүлбэлээ. Тэгээд туйлбаргүй, заль мэхтэй бялдууч гэдгээ би харсан юм. Асуудалтай тулгарахдаа би өөрийгөө хамгаалахын тулд чадах бүхнээ хийж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож үзээгүй, үүрэгтээ хариуцлагын мэдрэмжгүй, ачаа үүрээгүй байжээ. Хуурамч удирдагч гарч ирмэгц даруй зохицуулах ёстой байсан ч би Лю эгчийг гомдоохоос эмээж, өөрийгөө хамгаалах гэсэндээ үнэнийг хэрэгжүүлж, асуудлыг илчилж, мэдээлэхээс маш их айж байсан. Би зориуд үнэнийг нууж, эгчийг хамгаалахын тулд асуудлыг далдалсан. Үр дүнд нь чуулганы ажлын тал бүрд энэ нь нөлөөлж, ах эгч нарт минь зүй зохистой чуулганы амьдрал дутагджээ. Бурханы гэр надад тийм чухал үүрэг даалгасан байхад чуулганд хуурамч удирдагч гарч ирэх үед би ашиг сонирхлоо хамгаалахын тулд үнэний зарчмаас урваж, ахин дахин Сатаны талд зогсож, тэднийг хамгаалжээ гэж бодогдлоо. Чуулганы ажил хохирол амсана гэдгийг сайн мэдэж байсан ч би үнэнийг хэрэгжүүлж, зөв шударга байдлыг баримтлаагүй. Хэн нэгнийг гомдоож магадгүй байх болгонд би үнэний зарчмыг орхиж байсан. Ашиг сонирхлынхоо төлөө хувиа хичээж байсан. Ийм маягаар аливааг хийх нь Бурханы гэрийн ажлыг үймүүлж, тасалдуулж, Сатаны хамсаатан мэт авирлаж байгаа хэрэг биш үү? Би үнэнийг хэрэгжүүлж, эсвэл зарчмыг баримталж зүрхлээгүй. Би огтхон ч зөв шударга байгаагүй. Чуулганы удирдагч байхад би яаж тохирох юм бэ? Би аминч, ой гутам, туйлбаргүй, ов мэхтэй, өчүүхэн амьтан байж! Бурхан бялдуучдыг зэвүүцэж, жигшдэг бөгөөд тэднийг авардаггүй гэсэн Бурханы үг, мөн бялдуучдыг удирдагчаар хүлээн зөвшөөрөхөөс Бурханы гэр эрс татгалздаг, учир нь тэд ёрын муу зүрх сэтгэлтэй, Бурханы гэр, ах эгч нартаа хор хөнөөл учруулж л чадна гэж номлолд ахин дахин хэлсэн байдгийг бодож үзэхэд сэтгэл бүр ч их өвдсөн юм. Хуурамч удирдагчийг хамгаалж, хаацайлснаараа би аль хэдийн Бурханд, Түүний зан чанарт халдсан болохоор Бурханы өмнө очиж ингэж залбирлаа: “Бурхан минь, би Таны хүслийг ахин дахин зөрчжээ. Би үнэнийг тодорхой мэдэж байсан ч хэрэгжүүлээгүй, тэгснээрээ чуулганы ажилд хор хөнөөл учруулсан. Таны хараал, шийтгэлийг хүлээн авахад би бэлэн. Ирээдүйд Та надад яаж ч хандсан бай, Таныг дуулгавартай дагаж, Танд гэмшихэд би бэлэн.”

Ямар нэг юм тохиолдох үед яагаад хүмүүст бялдуучлахаар хичээж, үнэнийг хэрэгжүүлж чаддаггүйгээ би гайхширч эхэллээ. Намайг юу удирдаж байсан бэ? Хожим нь би Бурханы үгийн энэ хэсгийг уншсан юм: “Улс орны засгийн газар, алдартай, агуу хүмүүсийн боловсрол болон нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний диаволын үг хүний амь-уг чанар болсон юм. ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэдэг нь хүн бүрд шингэж, хүний амь болсон сатаны алдартай үг юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үг ч бас бий. Сатан хүмүүсийг боловсруулахын тулд улс орон бүрийн сайхан уламжлалт соёлыг ашиглан, хүн төрөлхтнийг сүйрлийн эх захгүй ангал руу унаж, залгиулахад хүргэсэн бөгөөд Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас эцэстээ хүмүүс Бурханаар устгагддаг… Хүмүүсийн амьдрал, биеэ авч явах байдал, зан авирт олон сатанлаг хор байсаар байдаг; тэдэнд бараг ямар ч үнэн байдаггүй. Жишээлбэл, тэдний амьдралын гүн ухаан, аливааг хийх арга зам, онч мэргэн үг нь бүгд агуу улаан лууны хороор дүүрэн байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Сатанаас ирдэг. Тиймээс хүмүүсийн яс, цусаар дамждаг бүх зүйл Сатаны зүйлс юм. Тэр бүх албан тушаалтан, эрх баригчид, амжилт гаргасан хүмүүст амжилтад хүрэх өөрсдийн гэсэн зам болон нууц байдаг. Тийм нууц тэдний уг чанарыг төгс төлөөлдөггүй гэж үү? Тэд дэлхий ертөнц дээр тийм том зүйл хийсэн бөгөөд тэдгээрийн ард орших арга заль, далд явуулгыг хэн ч нэвт харж чаддаггүй. Тэдний уг чанар хэчнээн өөдгүй, хорлонтой болохыг энэ нь харуулдаг. Хүн төрөлхтнийг Сатан гүн гүнзгий завхруулж ирсэн. Сатаны хор хүн нэг бүрийн цусаар урсдаг бөгөөд хүний уг чанар завхарсан, ёрын муу, тэрслүү, мөн Сатаны гүн ухаанаар дүүрч, үүнд автсан байдгийг харж болно—энэ нь тэр чигтээ Бурханаас урвадаг уг чанар билээ. Ийм учраас хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханыг сөрөн зогсдог(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”). Бурханы үгийг уншсаныхаа дараа би бялдууч шиг авирласныхаа уг шалтгааныг олсон. Учир нь би бага байхаасаа л ХКН-ын боловсролоор явж, “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Хүмүүс ариун биш; тэд яаж алдаа дутагдалгүй байж чадах билээ?” “Хэрэг явдал буруутсаныг мэдвэл хэлэх үгээ гамнасан нь дээр”, бас “Мэдрэмжтэй хүмүүс өөрсдийгөө сайн хамгаалж, гагцхүү алдаа гаргахаас зайлсхийхээр хичээдэг”, “Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог” гэх мэт төрөл бүрийн ертөнцийн гүн ухаан, логик, дүрмээр дүүрсэн байжээ. Эдгээр зүйл зүрх сэтгэлд минь гүн сууж, би тэдгээрийн дагуу амьдарч иржээ. Би цаг ямагт улам биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, аминч, ой гутам, туйлбаргүй, ов мэхтэй болж байлаа. Эдгээр зүйлийг би амьдралынхаа уриа болгосон байсан юм. Хүмүүстэй нийцтэй байхдаа би бусдын үг, илэрхийлэл бүрийг анхааралтай ажиглаж, хүн бүртэй харилцахдаа маш хянуур ханддаг байсан. Би бялдууч байж, дундыг баримталсан замаар алхаж, хэнийг ч гомдоолгүй, үнэнийг хэлж, эсвэл зөв шударга байдлыг баримталж зүрхлэлгүй, өчүүхэн ч нэр хүндгүй амьдарчээ. Чуулганд хуурамч удирдагч нар гарч ирэх үед Лю эгчийг гомдоохоос айсандаа би зарчмаа орхиж, хулчгар байхаар сонгож, ах эгч нарт маань хор хөнөөл учруулж, Бурханы гэрийн ажилд саад болох боломжийг тэдэнд олгожээ. Би яаж өөрийгөө сайн хүн гэж хэлж болох билээ? Би харласан сэтгэлтэй, “сайн хүн”, Сатаны жигшүүрт зарц байж. Надад эр зориг, зөв шударга байдал байсангүй. Хэрэв би дүн шинжилгээ хийж, Лю эгчид эртхэн тусалсан бол эгч магадгүй тийм их гэм буруу үйлдэхгүй, Бурханы гэрийн ажил болон ах эгч нарын амийн оролтод саад болохгүй, бас би Бурханы зан чанарт халдахгүй байж ч болох байсан. Тэгээд л сатанлаг ертөнцийн эдгээр гүн ухааны дагуу амьдарч, бялдууч байх нь хүмүүсийг хорлож, сүйтгэхээс цаашгүй, өөрт минь ч тусгүйг эцэст нь би харсан юм. Илчлэгдсэн баримтуудаас би, сатанлаг ертөнцийн эдгээр гүн ухаан, логик, дүрмүүд нь хүмүүсийг мэхэлж, ялзруулж л чадахыг эцэст нь харж чадсан юм. Тэдгээр нь Бурханы үг, үнэнд дайсагнадаг. Эдгээр сатанлаг гүн ухааны дагуу амьдрах үедээ бид хэчнээн эелдэг, зөөлөн, тааламжтай харагдаж байсан ч туйлбаргүй, ов мэхтэй, ой гутам, өрөвдөлтэй хэвээр л байдаг. Үнэнийг хэрэгжүүлж, гэмшиж, өөрчлөгдөхгүй бол биднийг Бурхан орхиж, таягдан хаях нь гарцаагүй.

Дараа нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншлаа: “Бурхан итгэмжит мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно; түүнчлэн, Түүний үйлдэл алдаа мадаггүй агаад маргаангүй байдаг. Ийм учраас Өөрт нь туйлын үнэнч хүмүүст Бурхан дуртай(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). “Бурхан хүмүүсээс үнэнч бай гэж шаарддаг нь ов мэхтэй хүмүүсийг үнэхээр үзэн ядаж, ов мэхтэй хүмүүст дургүйцдэг гэдгийг нь нотолдог. Бурхан ов мэхтэй хүмүүст дургүй гэдэг нь тэдний үйлдэл, зан чанар, сэдэлд дургүй гэсэн үг юм; өөрөөр хэлбэл, Тэр аливааг хийдэг тэдний арга замд дургүй байдаг. Тиймээс Бурханд таалагдъя гэвэл бид өөрсдийн үйлдэл, оршин тогтнох арга замыг эхлээд өөрчлөх ёстой(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”). “Чи Бурханд итгэж, Бурханы өмнө ирсэн атлаа хуучин хэв маягаараа амьдарсаар байх үед Бурханд итгэх итгэл чинь утга учиртай байх уу? Үнэ цэнтэй байх уу? Амьдралын чинь зорилго, зарчим, амьдардаг арга зам чинь өөрчлөгдөөгүй бөгөөд чамайг үл итгэгчдээс дээр байрлуулдаг ганцхан зүйл нь Бурханыг хүлээн зөвшөөрсөн явдал юм. Чи Бурханыг дагаж байгаа юм шиг харагддаг боловч амь зан чанар чинь өчүүхэн төдий ч өөрчлөгдөөгүй хэвээр байдаг. Эцэстээ чи аврагдахгүй. Иймээс энэ чинь хий хоосон итгэл, оргүй хоосон баяслаас цаашгүй бус уу?(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлснээр л завхарсан зан чанарын хүлээсээс ангижирч чадна”). Бурханы үгийг уншсаныхаа дараа би Бурхан мөн чанартаа итгэмжит болохыг харсан. Бурхан үнэнч шударга хүмүүст дуртай, хууран мэхлэгчдийг үзэн яддаг. Эдгээр сатанлаг гүн ухааны дагуу амьдарч байх үед аливааг харах өнцөг, биеэ авч явах байдал минь огтхон ч өөрчлөгдөөгүй. Би яг л үл итгэгч шиг байсан. Тийм маягаар би хэчнээн олон жил Бурханд итгэлээ ч үнэн юм уу бүрэн авралыг хэзээ ч хүртэхгүй байсан. Үнэнийг хэрэгжүүлдэг, үнэнч шударга, зүрх сэтгэлдээ ямар ч ов мэхгүй, үнэний зарчмыг баримтлах эр зоригтой, шударга ёсны мэдрэмжтэй, бүх зүйл дээр Бурханы талд зогсдог, Бурханы хүслийг хайхардаг хүмүүс л Бурханаар хайрлуулж, бүрэн аврагдаж чадах хүмүүс юм! Бурханы шаарддаг зүйлийг ойлгосныхоо дараа би Бурханд залбираад, гэмшиж, үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга хүн байх болно гэж тангараг өргөсөн.

Хэдэн сарын дараа би, шинэ хамтрагч Ли ах маань үргэлж улиг болсон үг, хоосон сургаал ярьж, цуглаан дээр онгирдгийг нь олж мэдсэн юм. Би түүнтэй энэ талаар хэд хэдэн удаа нөхөрлөсөн боловч дээрдсэнгүй, тиймээс дээд удирдлагууддаа энэ талаар хэллээ. Гэхдээ тэд надаас түүний зан авирыг задлан шинжилж, илчил гэхэд нь би хулчийж эхэлсэн юм. Ли ах тэнд үүргээ хэнээс ч илүү удаан гүйцэтгэж байгаа болохоор эдгээр зүйлийн талаар ярихад хэл эвлэж өгөхгүй байлаа. Түүнийг хүмүүс нэг төрлийн ахлагч шиг үздэг, бас урьд нь ах ажилд минь тусалж байсан юм. Хэрэв би ахын байдлыг илчилбэл ах намайг юу гэж бодох билээ? Тэр гомдохгүй гэж үү? Тэгэхэд би Бурханы үгийн энэ хэсгийг уншсан юм: “Хэрвээ чи ‘найрсаг хүний’ сэдэл, үзэл бодолтой бол ийм асуудлууд дээр үргэлж унаж, бүтэлгүйтэх болно. Тэгвэл ийм нөхцөл байдалд чи юу хийх ёстой вэ? Ийм зүйлстэй тулгарах үедээ чи Бурханд залбирах ёстой. Тэгээд чамд хүч чадал хайрлан, зарчмыг баримталж, хийх ёстой зүйлээ хийж, аливааг зарчмын дагуу зохицуулж, байр сууриндаа бат зогсож, Бурханы гэрийн ажилд хор хохирол учрахаас сэргийлэх боломж олгооч гэж Түүнээс гуй. Хэрвээ чи хувийн ашиг сонирхол, ‘найрсаг хүний’ нэр нүүр, үзэл бодлоо орхиж чаддаг бол, мөн хийх ёстой зүйлээ үнэнч, нэгэн үзүүрт сэтгэлээр хийдэг бол Сатаныг ялж, үнэний энэ талыг олж авсан байх болно(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийгөө мэдсэнээр л үнэнийг эрэлхийлж чадна”). Бурханы үгийн энэ хэсгийг уншихад, Бурхан намайг туршиж, гэмших боломж өгч байгаа болохоор энэ бүхэн надад тохиолдсон нь тодорхой боллоо. Бурхан асуудлыг хэрхэн зохицуулахыг минь харахыг хүсчээ. Би урьдын адилаар бусадтай тогтоосон харилцаагаа хамгаалахыг өөртөө зөвшөөрч чадсангүй. Би чуулганы ажлыг нэгдүгээрт тавьж, үнэнийг хэрэгжүүлж, зөв шударга байдлыг баримтлах ёстой байлаа. Хэрэв Ли ах үнэнийг эрэлхийлдэг хүн байсан бол нөхөрлөл, дүн шинжилгээг ашиглан өөрийгөө эргэцүүлж, ойлгож чадах байсан, тэгэх нь амийн оролтод нь тусалж, илүү их гэм буруу үйлдэхээс зайлсхийх байсан. Тиймээс би Ли ахтай уулзахаар очиж, Бурханы үгийг ашиглан түүний зан авир, байр байдлыг нэг нэгээр нь илчилж, задлан шинжиллээ. Ах надад дургүйцээгүйгээр барахгүй, харин ч бүр жинхэнээсээ гэмшин, “Чи ингэж намайг илчилж, задлан шинжлээгүй бол асуудлынхаа талаар би хэзээ ч мэдэхгүй байжээ. Би үнэхээр эргэцүүлж, оролт олж авах хэрэгтэй юм байна” гэж хэлсэн нь намайг гайхшируулсан юм. Ли ахын тэгж хэлэхийг сонсоод миний сэтгэл их хөдөлсөн. Ахыг илчилбэл надад дургүйцэх болов уу гэж би санаа зовж байсан ч тэр нь бүхэлдээ миний төсөөлөл байжээ. Тэр мөчид үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга хүн байх нь оюун санаанд тайвшрал, амар амгаланг авчирч, биднийг Бурханд улам ойртуулдаг гэдгийг үнэхээр мэдэрсэн юм. Бас Бурханы гэрийн ажлыг хамгаалах цорын ганц зам бол үнэнийг хэрэгжүүлж, аливааг зарчмын дагуу зохицуулах явдал гэдгийг чин сэтгэлээсээ мэдэрсэн. Ах эгч нартаа бодитоор туслах цорын ганц зам энэ юм. Бурханы шүүлт, гэсгээлтээр дамжуулан зарим нэг алдаатай үзэл бодол минь өөрчлөгдөж, туйлбаргүй, заль мэхтэй, жигшүүртэй сатанлаг зан чанар минь бага зэрэг өөрчлөгдсөн. Одоо, ах эгч нар маань завхралаа харуулж, эсвэл үнэний зарчмын эсрэгээр аливааг зохицуулахыг харах үедээ би дахин хаацайлж, хамгаалж, хүмүүстэй тогтоосон харилцаагаа хамгаалах гэж оролдохоо больсон. Би үнэнийг ухамсартайгаар хэрэгжүүлж, нөхөрлөж, тусалж, аливааг зааж өгч, илчилж чаддаг. Хэдий заримдаа бас л тээнэгэлзэж, бусдыг гомдоохоос айдаг ч би Бурханд залбирч, өөрийгөө хаяж, үнэний зарчмын дагуу хэрэгжүүлж чаддаг бөгөөд Сатаны гүн ухааны дагуу амьдрахаа больсон. Ингэж хэрэгжүүлэхээр хавьгүй тайван, туйлбартай санагддаг. Энэ үнэхээр эрх чөлөө мэдрүүлдэг. Эдгээр өөрчлөлтөд хүрч, энэ бүхнийг олж авсан нь бүхэлдээ Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийн үр дүн байсан.

Өмнөх: 51. Бялдууч хүн байхын үнэнийг би харсан

Дараах: 53. Хүлдэг хүлээсийг султгах нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

57. Мэдээлэх үү, болих уу

Ян И, ХятадТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Та нар хувь заяаныхаа төлөө Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхөөр зорих ёстой. Өөрөөр хэлбэл,...

79. Өвчнөөс ирсэн ерөөл

Шяо Лань, Хятад2014 онд Коммунист Нам 5-р сарын 28-ны Жаоюанийн хэргийг зохиож, Төгс Хүчит Бурханы Чуулганыг гүжирдэж, ах эгч нарыг баруун...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих