29. Офицерын гэмшил

Жэнсин, Хятад

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл Өөрийнхөө ажлаар Бурханы хийсэн бүхэн бол хүнийг огтхон ч үзэн ядаагүй хайр билээ. Чиний харсан гэсгээлт, шүүлт ч гэсэн бас хайр, илүү жинхэнэ, илүү бодитой хайр, хүмүүсийг хүний амьдралын зөв зам руу хөтөлдөг хайр юм… Түүний хийсэн бүх ажил нь хүмүүсийг хэвийн хүн шиг амьдруулахын тулд хүний амьдралын зөв зам руу хөтлөх зорилготой байсан, учир нь хүмүүс хэрхэн амьдрахаа мэддэггүй бөгөөд энэхүү удирдамжгүйгээр чи хоосон амьдралаар л амьдарна; амьдрал чинь үнэ цэнгүй, утга учиргүй байх ба чи хэвийн хүн байж огт чадахгүй. Энэ нь хүнийг байлдан дагуулахын хамгийн гүн гүнзгий ач холбогдол билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 4). Бурханы эдгээр үг сэтгэлийг минь үнэхээр хөдөлгөж, Тэр намайг аварч байсан нь өөрийн эрхгүй бодогдож байна.

Би хөдөө төрж өссөн юм. Эцэг эх хоёр маань үнэнч шударга, ажилсаг тариаланчид байлаа. Биднийг ядуу болохоор тосгоныхон үргэлж басамжилж, дээрэлхдэг байсан. Би “Нэг л өдөр тэдэнд харуулна даа. Тэд намайг өөрөөр харна даа” гэж боддог байсан юм. Тэгээд өсвөр насандаа армид элссэн. Тушаал дэвшинэ гэж найдсандаа ямар ч заваан, ядарч туйлдмаар ажлыг хариуцаж авдаг байлаа. Гэхдээ олон жил жагсаалын цэрэг хэвээр байсан. Дараа нь би, шаргуу хөдөлмөрлөж биш, бэлэг сэлт өгснөөр л сайн үнэлгээ авч, тушаал дэвшдэг гэдгийг ойлгосон юм. Энэ нь онцгүй санагдсан ч тушаал дэвшмээр байсан болохоор зүрхээ чангалж байгаад даргадаа бүх хадгаламжаараа бэлэг барьсан. Тэгээд мэдээж удалгүй цэргийн академид “тэнцсэн” юм даа. Төгсөөд ангидаа эргэж ирэхэд минь намайг бэлэг сэлт өгөх мөнгөгүй болохоор тогооч хийлгэхээр явуулсан. “Албан тушаалтнууд бэлэг авчирсан хүмүүст бэрхшээл учруулдаггүй”, “Зусардаж, бялдуучлахгүй бол юу ч бүтэхгүй” гэдгийг би сайн мэддэг байлаа. Амжилтад хүрье гэвэл бэлэг сэлтийн мөнгө яаж ийгээд олох ёстой байсан, тэгэхгүй бол хэчнээн мундаг байлаа гээд юунд ч хүрэхээргүй байсан юм. Би ахиж дэвшихийг хүссэн болохоор мөнгө олохын тулд чадах бүхнээ хийж, дарга нартаа зусардаж, дуртай юмыг нь өгдөг байлаа. Хийж байгаа зүйл минь хууль бус гэдгийг мэддэг, бас баригдаад шоронд орох вий гэж айдаг байсан л даа. Тэр бүх хугацаанд зүрх амаар гарчих шахдаг байсан ч офицер болно гэж бодоод шантраагүй юм. Хэсэг хугацааны дараа би эцэст нь батальоны захирагч болсон. Намайг гэртээ харих болгонд тосгоныхон шавчхаад, зусардаж бялдуучилдаг байлаа. Энэ нь нэрэлхүү занд минь ихээхэн нөлөөлж, хүсэл, санаархал минь ч нэмэгдсэн юм. “Албан тушаалтан болох нь сайхан хоол, хувцасны төлөө байдаг”, “Байгаа үед нь эрх мэдлээ ашигла, учир нь байхгүй болсных нь дараа чи үүнийг ашиглаж чадахгүй” гэдэг дээ. Би хүссэн бүхнээ зардалгүй шууд авдаг болж, офицер байхын эрх дархад бялуурч эхэлсэн юм. Надаас юм хүссэн хэн боловч хоолоор дайлж, бэлэг сэлт өгөх ёстой байлаа. Тэр ч байтугай би захирагч албан тушаалтай, бас улс төрийн комиссар надад талтайг ашиглаад доод тушаалтнуудаасаа энэ тэр зүйл авдаг байсан. Тэгээд эгэл тариачны хүүгээс ханаж цаддаггүй, зальхай, ов мэхтэй хүн болсон юм.

Ажил дээрээ дарангуйлагч шиг аашлаад зогсохгүй гэрт эхнэртээ ч муухай ханддаг байлаа. Эхнэрээ нууц амрагтай болсон гэж ямар ч шалтгаангүйгээр буруутган, харилцаандаа улам гүн сэв суулгасан. Сүүлдээ эхнэр маань ч тэвчихээ байж, салмаар байна гэдгээ хэлсэн дээ. Аз жаргалтай гэр бүл минь салж, хүү минь ч зовлонд унах болов. Би туйлын их шаналж, амьдралаа эргэн бодсоор байсан юм: Би хүүхэд ахуй цагаасаа л онцгойрч, бусдаас сайн явахаар шийдсэн байж. Эхнэр бид хоёр хоёулаа сайн ажил албатай, бас тав тухтай амьдралаар амьдардаг байлаа. Биднийг хүн бүр хүндэлдэг болохоор би аз жаргалтай, сэтгэл ханамжтай байх ёстой байсан шүү дээ. Яагаад сэтгэл минь тэгтлээ хоосорч, тийм их шаналантай амьдарсаар байсан юм бол? Би тийм амьдрал хүссэн гэж үү? Бид үнэндээ яаж амьдрах ёстой юм бэ? Би будилж, төөрөлдсөн боловч ямар ч хариулт олж чадаагүй. Дараа нь манай эхнэр Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг хүлээн зөвшөөрөөд цаг үргэлж л ах эгч нартай цуглаж, нөхөрлөдөг боллоо. Тэгээд удалгүй үнэхээр өөдрөг хүн болсон. Надтай маргахаа больж, салах тухай ярихаа ч байсан шүү. Эхнэр маань өөрчлөгдсөнийг хараад Бурханд итгэх сайхан байх гэж бодогдсон юм. Тэгээд би ч бас Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар Түүнд итгэдэг болсон юм даа.

Би чуулганы амьдралаар амьдарч эхэлсэн, бас Төгс Хүчит Бурханы Чуулган нь ертөнцөөс тэс өөр гэдгийг олж мэдсэн. Ах эгч нар Бурханы үгийг уншиж, үнэний талаар нөхөрлөдөг. Бас Бурханы үг болон үнэний дагуу биеэ авч явж, үнэнч, нээлттэй, чин сэтгэлтэй байхаар эрэлхийлдэг. Надад ариун газарт ирсэн юм шиг санагдаж, урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй эрх чөлөө, чөлөөлөлтийг мэдэрсэн юм. Цуглаанд явж, Бурханы үгийг уншаад, Бурхан ариун, зөвт байдаг, бас хүний бузар буртаг, завхралыг хамгийн их үзэн яддаг гэдгийг олж мэдсэн. Би армид маш олон муу зуршилтай болсон байсан, намайг гэмшихгүй бол Бурхан жигшиж, таягдана гэдгийг мэдэж байсан л даа. Тэгээд Бурханы ийм үгийг уншсан юм: “Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ноцтой муу нөлөө үзүүлж ирсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автаж, ‘дээд боловсролын байгууллага’-д суралцаж ирсэн. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, амьдралыг харах тааруухан үзэл, амьдралын жигшүүрт гүн ухаан, ямар ч хэрэггүй оршин тогтнол, амьдралын дорд хэв маяг, зуршил—энэ бүгд нь хүний зүрх сэтгэлийг асар ихээр үймүүлж, мөс чанарыг нь муутгаж, ноцтой доройтуулдаг. Ингэснээр хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон. Хүний зан чанар өдөр ирэх тусам улам харгис болж, Бурханы төлөө юугаа ч орхиход бэлэн, Бурханыг дуртайяа дуулгавартай дагах, цаашлаад Бурханы илрэлтийг сайн дураараа эрж хайх хүн ганц ч үгүй болсон. Харин ч хүн Сатаны эзэмшил дор зугаа цэнгэл хөөцөлдөхөөс өөр юу ч хийдэггүй, намаг балчигтай газарт махан биеийн завхралд өөрийгөө тушаадаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг). Үүнийг уншаад, яагаад тэгтлээ завхарсан бэ гэдгээ олж харсан юм. Тэгээд армид байсан жилүүдээ цэгнэж үзсэн. Би ахиж дэвшихийн тулд ертөнцийн бичигдээгүй хуулийг дагаж, маш олон муу юм хийж, хууль бус ашиг олдог байсан. Тэгээд маш их завхарч гажуудан, нүгэл дунд ичгүүргүй амьдарч байж. Бурханы үг надад сайн муугийн ялгааг харуулж, завхрал, гажуудлынхаа уг үндсийг харах боломж олгосон юм. Энэ бүхний цаана Сатан байгаа болж таарсан. Диаволуудын хаан Сатан янз бүрийн боловсрол, нөлөөг ашиглан манай нийгмийг нүгэл буцалсан тогоо болгон завхруулсан юм байна. Эрх мэдэлтэй хүмүүс цадигаа алдаж, эгэл жирийн хүмүүсийг уландаа гишгэдэг, харин энгийн, шударга хүмүүс зүгээр л дээрэлхүүлж, амьдралдаа юунд ч хүрдэггүй. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Оюун ухаанаа ажиллуулсан хүн бусдыг захирна, гараа ажиллуулсан хүн бусдад захирагдана”, “Өөрөө онцгойрч, өвөг дээдэстээ алдар нэр авчрах”, “Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг”, “Гар цайлгасан хүмүүст албаныхан хүндрэл учруулдаггүй. Зусардаж, бялдуучлахгүй бол юу ч бүтэхгүй”, “Албан тушаалтан болох нь сайхан хоол, хувцасны төлөө байдаг” бас “Байгаа үед нь эрх мэдлээ ашигла, учир нь байхгүй болсных нь дараа чи үүнийг ашиглаж чадахгүй” гэх зэрэг төөрөгдөл, тэрс үзлээр манай нийгэм дүүрэн байдаг даа. Эргэн тойронд минь байгаа эдгээр зүйлд автаж, дарамтад ороод би өөрөө ч мэдэлгүй замаа алдсан байж. Хувийн ашиг хонжооны төлөө эрх мэдлээ урвуулан ашиглаж, офицер болохын тулд яахаас ч буцаагүй. Би олзонд дурладаг туйлын завхарсан хүн болсон байсан. Тэгээд ёрын муу үйлдээ үнэхээр их харамссан даа. Бурхан дахин эхлэх боломж олгосон болохоор намайг аварсанд нь Бурханд талархъя. Тэгээгүй бол би зан авираасаа болж хараагдаж, шийтгүүлэх байлаа. Би Бурханд маш их талархсан, тэгээд зангаа засъя, армиас гарч өөр ажил олъё гэж шийдсэн. Гэхдээ манай дарга хорооны дэд захирагч болгон тушаал дэвшүүлнэ гэж хэлээд, намайг авч үлдэх гэж оролдсоор байсан юм. Би “Хорооны дэд захирагч аа? Тэгвэл мөрөөдөл биелсэн хэрэг болно доо!” гэж бодоод эргэлзсэн. Хэсэг зуур тэр цол хэргэмийг орхих гэж тэмцээд, яахаа мэдэхгүй байсан болохоор Бурханы өмнө очин залбирч, эрж хайсан. Дараа нь Бурханы ийм үгийг уншсан юм: “Чи өндөр байр суурьтай, нэр хүндтэй, арвин мэдлэгтэй, элбэг их эд хөрөнгийн эзэн, олон дэмжигчтэй байсан ч эдгээр зүйл нь Бурханы дуудлага болон даалгаврыг хүлээн авч, Бурханы чамаас хүссэн зүйлийг хийхээр Бурханы өмнө очиход чинь саад болохгүй байвал чиний хийж байгаа бүхэн дэлхий дээрх хамгийн чухал ач холбогдолтой, мөн хүн төрөлхтний хамгийн зөвт үйл хэрэг байх болно. Хэрвээ чи өөрийн байр суурь, зорилгын төлөө Бурханы дуудлагаас татгалзвал хийсэн бүхэн чинь хараагдаж, бүр Бурханд жигшигдэнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг). “Хүмүүс газар дэлхийд ирээд Надтай учрах нь ховорхон, үнэнийг эрж хайж, олж авах боломжтой байх нь ч бас хомсхон. Яагаад та нар энэ сайхан цаг хугацааг энэ амьдралд эрэлхийлэх зөв зам хэмээн эрхэмлэдэггүй юм бэ? Яагаад та нар үнэн болон шударга ёсыг үргэлж үл тоомсорлодог юм бэ? Хүмүүсээр тоглодог тэрхүү шударга бус байдал болон бузар заваан байдлын төлөө яагаад та нар өөрсдийгөө үргэлж гишгэлэн, сүйтгэж байдаг юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хөгшин залуу хүмүүст зориулсан үг). Үг бүр нь миний мөс чанарыг хөндсөн. Тэгээд би сэрсэн юм. “Үнэнийг илэрхийлж, хүнийг аврахын тулд газар дээр ирсэн бие махбодтой болсон Бурхантай уулзах завшаан надад тохиож, үнэнийг эрэлхийлж, Бурханы төлөө өөрийгөө зарлагадах боломж олдсон нь Бурханы агуу их өргөлт, нигүүлсэл шүү дээ!” гэж бодогдсон. Бүтээгчийн төлөө өөрийгөө зарлагадахаас илүү учир утгатай зүйл хаа байх билээ? Би зэрэг дэв хэчнээн нэмлээ ч ер нь аз жаргалтай байх уу? Нөлөө бүхий маш олон хүн дураараа аашилж, элдэв янзын мууг үйлддэг ч эцэст нь бүгд зохих шангаа хүртдэг шүү дээ. Маш олон өндөр албан тушаалтан хэсэг хугацаанд баяжиж, алдаршсан ч гэлээ эрх мэдлийн төлөөх тэмцэлд ялагдмагцаа зарим нь шоронд юу ч үгүй хоцорч, зарим нь амиа хорлодог… Иймэрхүү зүйл байнга тохиолддог. Миний хувьд гэвэл, хуруу хумсаа хугалан байж тушаал дэвшсэн ч гэсэн дэндүү их биеэ тоож, аминчхан, ов мэхтэй болсон байж! Тэгэхэд Бурхан надад маш олон үнэнийг хайрлаж, амьдралын зөв замыг заасан. Би яаж бахь байдгаараа үлдэж болох юм бэ? Амьдралын минь дийлэнх хугацаанд Сатан намайг хорлож, мэхэлсээр эцэст нь бараг хүн гэхээргүй болгосон байсан юм. Тэр үеэс хойш би өөрөөр амьдарч, Бурханыг дагаж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгийн дагуу биеэ авч явахыг хүссэн. Тийм болохоор ажлаа сольж, армиас бүрэн холдохоор шийдсэн юм. Гэхдээ Сатан намайг маш гүн гүнзгий завхруулсан болохоор “Өөрөө онцгойрч, өвөг дээдэстээ алдар нэр авчрах” гэсэн Сатаны хор үнэхээр миний амь болсон байсан. Чуулганд би үргэлж албан тушаалын төлөө тэмцдэг байлаа, тэгээд Бурханы илчлэл, шүүлт л миний эрэл хайгуулыг залруулсан даа.

Хэсэг хугацаанд би чуулганд үүргээ гүйцэтгэсний дараа чуулганы үнэхээр залуухан удирдагч, бас урьд нь миний найз явсан өөр нэг удирдагчийг харсан. Тэгээд сэтгэл түгшиж, “Дэлхий дээр та хоёрын байр суурь минийхээс доогуур байсан юм байж энэ чуулганд болохоор миний дарга болчихдог. Би та нараас хавьгүй дээр удирдагч байж чадна даа!” гэж бодсон. Тэгээд үүний төлөө чадах чинээгээрээ зүтгэж эхэлсэн юм. Эхлээд нэг төлөвлөгөө гаргалаа: Өдөр болгон үүрээр 5 цагт босож Бурханы үг уншаад дараа нь хоёр цаг номлол сонсоно, бас долоо хоногт Бурханы үгийн гурван магтан дуу сурдаг байлаа. Үүрэгтээ илүү санаачилгатай байж, хэчнээн хэцүү, ядаргаатай ч бай хамаагүй, чуулганд хийж чадах юм бүхэндээ тэргүүлдэг байсан юм. Цуглаан дээр армид байсан туршлагаа ярьж, чадвараа гайхуулж, чуулганы удирдагчдын нөхөрлөлд хамраа сөхдөг байсан. Заримдаа, өөрөө илүү дээр байж чадах ч юм шиг тэдний бодол, үйлдлийг ялимгүй үл ойшоодог байлаа. Би чуулганы удирдагч болно гэж найдан алдар нэр, байр суурийн төлөөх тэмцэл дунд иймэрхүү байдалтай амьдарч байсан юм. Нэг удаа удирдагч юмаа зөв зохицуулаагүйг би анзаарсан. Тэгээд юм зохицуулж чадахгүй байгааг нь хатуу зэмлэж, огцрох хэрэгтэй гэсэн санаа цухуйлгалаа. Дараагийн сонгуульд би өөрөө сонгогдоно гэж найдаж байсан юм. Ах эгч нар үүнийг олж мэдээд зан авирыг минь шинжиж, намайг зальжин, их санаатай, бас чуулганыг хяналтдаа авахыг хүсдэг юм байна гэцгээсэн. Тэгээд намайг бүлгийн удирдагчийн үүргээс чөлөөлсөн юм. Үүнд би үнэхээр гонсойж, “Батальоны хүндтэй захирагч явсан хүн одоо чуулганд бүлгийн удирдагч ч байж чадахгүй нь шив” гэж бодсон. Ийм байдалтай хэдэн сар болсны дараа би үүнийг огт хүлээн зөвшөөрөхгүй, ах эгч нараа нэг нүдээрээ ч үзэж чадахгүй байсан. Тэгээд цуглаан дээр дуугаа хураачихдаг байлаа. Сүнс минь харанхуйлж, Бурханыг мэдэрч чадахаа больсон. Тэр үед л би айж эхэлсэн болохоор намайг энэ харанхуйгаас гаргаач гэж Бурханд яаран залбирч, Бурханыг дуудсан юм.

Дараа нь Бурханы ийм үгийг уншсан: “Эрэл хайгуулд чинь хэтэрхий олон хувийн үзэл, найдлага, ирээдүй байдаг. Одоогийн ажил бол байр суурийн төлөөх хүсэл болон хэрээс хэтэрсэн хүсэлтэй чинь харьцахын төлөө байдаг. Итгэл найдвар, байр суурь, үзэл нь бүгд сатанлаг зан чанарын сонгодог төлөөлөл юм… Та нар одоо дагалдагчид бөгөөд ажлын энэ үе шатны талаар зарим нэг ойлголт олж авсан. Гэсэн ч та нар байр суурийн төлөөх хүслээ хойш тавиагүй хэвээр байна. Байр суурь чинь өндөр үед сайн эрж хайдаг боловч байр суурь чинь дорд байх үед эрж хайхаа больдог. Байр суурийн ерөөл үргэлж оюун ухаанд чинь байдаг… Та нар ийм байдлаар хэдий чинээ их эрж хайна, төдий чинээ бага үр дүнд хүрнэ. Байр суурийн төлөөх хүний хүсэл хэдий чинээ их байна, тэдэнтэй төдий чинээ ноцтой харьцах учиртай бөгөөд тэд төдий чинээ их цэвэршүүлэлт туулах ёстой. Тийм хүмүүс үнэ цэнгүй! Тэднээр эдгээр зүйлийг бүрэн хаяулахын тулд харьцаж, шүүх ёстой. Хэрвээ та нар эцсийг нь хүртэл ийм маягаар эрэлхийлбэл ямар ч үр дүнд хүрэхгүй. Амийг эрэлхийлдэггүй хүмүүс өөрчлөгдөж чадахгүй, үнэнээр цангадаггүй хүмүүс үнэнийг олж авч чадахгүй. Чи хувийн өөрчлөлт болон оролтдоо төвлөрдөггүй, харин хэрээс хэтэрсэн хүсэлдээ болон Бурханы төлөөх хайрыг чинь хязгаарлаж, Түүнд ойр очихоос чамайг хязгаарладаг зүйлсэд үргэлж төвлөрдөг. Тэдгээр зүйл чамайг өөрчилж чадах уу? Тэдгээр нь чамайг хаанчлал руу аваачиж чадах уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?). Бурханы үг зүрхийг минь зүсэж, би маш их ичсэн юм. Би албан тушаалын төлөө тэмцэж байсан, тэгээд ах эгч нар маань намайг илчилж, надтай харьцаад үүргээс минь чөлөөлсөн. Энэ миний хүсэж байсан зүйл биш ч гэсэн намайг хэн нэгэн албаар хорлох гэж ингээгүй. Харин ч энэ нь Бурханы зөвт шүүлт, цагаа олсон аврал байсан юм байна. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил бидний хуучин сэтгэлгээ, үзлийг өөрчилж, Сатаны нөлөөнөөс биднийг аврахын төлөө байдаг, ингэснээр бид Бурханаас үнэн ба амийг олж авч, гэрэлд амьдарч чаддаг. Би зөв замаар яваагүй, үнэнийг эрэлхийлэхэд ч анхаараагүй, харин байр суурь, нэр төр хөөцөлдөж байж. Тэгээд байр сууринд очихын тулд ов мэх гаргаж, зальхай арга ашигласан. Энэ нь хүн төрөлхтнийг аврах Бурханы хүслийн эсрэг байсан биш үү? Энэ маягаараа явбал үнэнийг хэзээ ч олж авахгүй, таягдуулна гэсэн үг шүү дээ. Бурхан намайг төөрөлдөхөөс сэргийлж, замналд минь буцаан оруулахын тулд өөрийгөө эргэцүүлж, зангаа засаг гэсэндээ ах эгч нараар дамжуулан засаж, харьцаж, хүсэл, санаархлыг минь илчилж, байр суурийг минь хураасан. Бурхан үнэхээр зүрх сэтгэлийн маань гүнийг хардаг гэдгийг би ойлгосон. Бас Бурханы зөвт ариун, бүхнийг чадагч байдал, мэргэн ухааны талаар зарим бодит ойлголттой болсон шүү. Тэгээд байр сууриа алдсан гээд сөрөг, гутруу байхаа больж, үүний оронд үнэнийг эрэлхийлж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахыг хүссэн юм.

Зургаан сарын дараа, би удирдагчдаа сонгох гэж байсан өөр нэг чуулганд чуулганы амьдралаар амьдрахаар очсон юм. Бурханд над шиг удаан итгэсэн хүн тэнд байхгүйг олж мэдээд баярлаж, надад боломж байна гэж бодогдлоо. Амийн туршлагаар ч, итгэсэн жилээр ч би тэднээс давуу байсан. Угаасаа намайг чуулганы удирдагчаар сонгох ёстой гэж бодсон шүү. Тэгээд өөрийгөө нэг сайн харуулахад яг бэлэн болж байтал хуучин чуулганы маань эгч ХКН-д мөшгүүлснээс болоод тэр чуулган руу зугтаж ирсэн. Би, “Хуучин чуулгандаа яаж байр суурийн төлөө тэмцдэг байсныг минь эгч мэднэ. Намайг дахиад чуулганы удирдагч болох гээд тэмцэж байгааг харвал хуучны шившигтэй ааш авирыг минь дэлгэх болов уу? Тэгвэл миний нэр төр навс унана даа” гэж бодсон. Арга мухардсандаа би төлөвлөгөөгөө орхиод, нөхцөл байдлыг цэгнэсэн юм: “Эхлээд бүлгийн удирдагч болъё, тэгээд тэндээсээ л тушаал дэвшье” гэж бодсон. Гэхдээ гайхмаар нь намайг бүлгийн удирдагчаар ч сонгоогүй. Чуулганд энгийн үүрэг гүйцэтгэх хүн хүрэлцэхгүй байсан болохоор чуулганы удирдагчид надаас тусалмаар байна уу гэж асуусан. Би дуулгаваргүй санагдах вий гэж айгаад дурамжхан зөвшөөрсөн л дөө. Тэгээд нэртэй төртэй батальоны захирагч явсан мөртөө тийм дорд үүрэг гүйцэтгэж байлаа. Надад энэ бүгд буруу санагдсан. Удалгүй цагдаа нар цуглааны газрыг маань ажиглаж эхэлсэн болохоор бид тэндээ цуглаж чадахаа байсан юм. Тэгээд чуулганы удирдагч намайг гэртээ хүн хоноглуулах үүрэг гүйцэтгэж байгаа ах эгч нартай хамт цуглаан хийлгэхээр өөр бүлэгт оруулсан. Энэ нь арай дэндүү санагдсан. Би дорд үүрэг гүйцэтгээд зогсохгүй одоо хүн хоноглуулах үүрэг гүйцэтгэж байгаа ах эгч нартай цуглах ёстой боллоо. Ингэх нь маш гутамшигтай санагдсан шүү. Би яаж ингэтлээ доошоо орж чадав аа? Энэ чигээрээ явах юм бол надад ямар ирээдүй байх юм бэ? Би улам бүр гонсойж, намайг гэгээрүүлж, замчлаач гэж гуйн Бурханд яаран залбирахаас өөр яаж ч чадаагүй.

Дараа нь Бурханы ийм үгийг уншсан юм: “Олон жилийн турш, амьд үлдэхийн төлөө хүмүүсийн итгэж найддаг үзэл санаа нь тэднийг зальхай, хулчгар, жигшүүртэй болтол зүрх сэтгэлийг нь эвдсээр ирсэн. Тэдэнд сэтгэлийн тэнхээ, шийдвэр дутмаг байгаад зогсохгүй, тэд бас шунахай, биеэ тоосон, дур зоргоороо болсон. Тэдэнд өөрсдийгөө даван гарах шийдвэр огт байдаггүй ба үүнээс гадна эдгээр харанхуйн нөлөөний барьцаас салах эр зориг тэдэнд өчүүхэн ч байдаггүй. Хүмүүсийн бодол болон амьдрал үнэхээр илжирсэн, Бурханд итгэх тухай тэдний үзэл бодол тэвчихийн аргагүй муухай хэвээр байгаа бөгөөд хүмүүс Бурханд итгэх итгэлийн талаарх өөрсдийн үзэл бодлыг ярих үед сонсож тэвчихийн аргагүй байдаг. Хүмүүс бүгд хулчгар, чадваргүй, жигшүүртэй агаад эмзэгхэн. Тэд харанхуйн хүчинд зэвүүцдэггүй, гэрэл болон үнэнийг хайрладаггүй; харин ч тэдгээрийг хөөн зайлуулахын тулд бүхнийг хийдэг. Та нарын одоогийн бодол болон үзэл санаа яг ийм биш гэж үү? ‘Нэгэнт Бурханд итгэдэг тул би зүгээр л ерөөлүүдэд дарагдах ёстой, миний байр суурь хэзээ ч алга болохгүй бөгөөд үл итгэгчдийнхээс илүү өндөр байх нь баталгаатай байх ёстой.’ Та нар дотроо ийм үзэл санааг ганц, хоёрхон жилийн турш өвөрлөсөөр ирээгүй, харин энэ нь олон жилийн турш тэнд байсан. Та нарын наймаацах сэтгэлгээ хэт их хөгжсөн. Та нар өнөөдөр энэ алхамд хүрсэн хэдий ч байр суурийг одоо ч гэсэн тавьж явуулаагүй, харин нэг л өдөр нэр төр чинь сүйрнэ гэсэн гүн айдастайгаар үргэлж энэ талаар сураглаж, үүнийг өдөр тутам ажиглаж байдаг. Хүмүүс тав тухтай байдалд шунах хүслээ хэзээ ч хойш тавиагүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?). “Өнөөдрийн замаар алхахад чинь хамгийн зохистой эрэл хайгуулын төрөл юу вэ? Эрэл хайгуулдаа чи өөрийгөө ямар төрлийн хүн гэж үзэх ёстой вэ? Шалгалт ч бай, зовлон ч бай, эсвэл өршөөлгүй гэсгээлт, хараал ч бай, өнөөдөр чамд тохиолддог бүхэнд хэрхэн хандахаа чи мэдэх ёстой. Бүх тохиолдолд анхааралтай авч үзэх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Суралцдаггүй агаад мэдлэггүй хэвээр үлддэг хүмүүс: Тэд араатан биш гэж үү?). Би Бурханы үгийг тунгаан бодоод, “Эрэл хайгуулдаа би өөрийгөө ямар хүн гэж үзэх ёстой юм бэ?” хэмээн өөрийгөө эргэцүүллээ. Би өөрийгөө үргэлж байр суурьтай хүн, батальоны захирагч гэж боддог байлаа. Зэрэг зиндаатай үүрэг л надад зохимжтой, байр суурьтай хүмүүс л надтай цуглах эрхтэй гэж бодсон. Тэгээд хоноглуулах үүрэг гүйцэтгэж байгаа ах эгч нарыг дорд үзэж, тэдэнтэй цуг байгаа нь миний хэн ч биш гэдгийг харуулж байна гэж бодсон. Байр суурьгүйгээр би сөрөг, эсэргүү болж, тэр ч бүү хэл амьдрал утга учиргүй санагддаг байсан. Би байр суурь, алдар нэр, ашиг хонжоонд л тархиа гашилгаж, хүн чанараа гээсэн байж. Би ямар жигшүүртэй, үзэшгүй муухай хүн байсан юм бэ! Над шиг хүн чуулганы удирдагч байхад яаж тэнцэх вэ дээ? Чуулган нийгмээс өөр шүү дээ. Чуулганд үнэн эрх барьдаг. Удирдагч, хүн чанар сайтай байж, үнэнийг эрэлхийлэх ёстой. Гэтэл би байр суурь хөөцөлдөж, удирдагч болох гэж тэмцэхээс өөр юу ч хийгээгүй. Яаж ийм бодлогогүй, ичгүүргүй байж чадав аа?

Дараа нь Бурханы ийм үгийг уншсан юм: “Би нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ, ялангуяа өрөвдүүлж буй түвшинд нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй. Бурханы хүслийг дагадаггүй бүх хүн ч бас шийтгүүлнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хэн ч өөрчилж чадахгүй зүйл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд). Бурхан бидний хүрэх газрыг байр суурь, эсвэл хэр их ажилладагт маань үндэслэн тогтоодоггүй гэдгийг би Бурханы үгээс ойлгосон. Үнэнийг олж авсан уу, Бурханыг дуулгавартай дагадаг уу гэдэг л гол нь юм. Бурханы зан чанар бүгдэд зөвт байдаг, бас бид ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн ямагт үнэнийг эрэлхийлэх ёстой гэдгийг би ойлгосон юм даа. Хүн үнэнтэй бол ямар ч байр суурьгүй байлаа ч аврагдаж чаддаг. Харин үнэнийг эрэлхийлэхгүй бол хэн ч, хэчнээн өндөр байр суурьтай байлаа ч аврагдаж чадахгүй. Байр суурийг тэгж цөхрөнгөө баран хөөцөлдсөн минь хэчнээн мунхаг явдал байсныг бодсон. Армийн тэр завхарсан офицеруудыг үзэн яддаг байсан мөртөө зэрэг дэв ахих явцдаа өөрөө дордож, эцэстээ яг тэдэн шиг завхарсан албан тушаалтан болсон байж. Зарим нөлөө бүхий хүн байр суурьгүй байхдаа үүргээ маш үнэнчээр гүйцэтгэж чаддаг ч эрх мэдэлтэй болмогцоо урвуулан ашиглаж эхэлдэг, тэгээд нүгэл нь хуримтлагдсаар байдаг. Би чуулганаас хөөгдсөн антихристүүдийн талаар бодсон. Тэд байр суурьгүй байхдаа ямар нэг муу зүйл хийхгүй байгаа харагдсан ч байр суурьтай болмогцоо ихэрхүү байдлаар бусдыг хязгаарлаж, дарамталж, албан тушаалдаа үлдэхийн тулд аливааг хэлж, хийж, мууг үйлдэж, Бурханы гэрийн ажлыг үймүүлж эхэлсэн шүү дээ. Үнэнгүй бол бид үргэлж завхарсан зан чанарынхаа дагуу амьдардаг гэдгийг би үүнээс олж харсан. Бид эрх мэдэл, байр суурьтай болмогцоо гажуудаж, ёрын мууг үйлддэг, энэ нь эцэстээ шийтгүүлнэ гэсэн үг шүү дээ! Тэр олон жил армид тушаал дэвшихээр тэмцэж, зүтгэж явахдаа би сатанлаг зан чанараар дүүрэн байсан. Хөлөөсөө толгой хүртэл биеэ тоосон, зальхай, аминч, шунахай байсан юм. Армид эрх мэдлээ урвуулан ашигладаг офицер байсан шигээ дээгүүр албан тушаалд томилогдвол санаархал минь улам л нэмэгдэх болсон юм. Тэгээд эцэст нь мууг үйлдэж, Бурханы зан чанарт халдаж, шийтгүүлэхээс өөр аргагүй байсан. Эдгээрийн талаар бодоод айх, баярлах зэрэгцлээ. Бурхан ахин дахин ухралт, бүтэлгүйтэл авчирч, хүсэл санаархлыг минь биелүүлээгүй. Энэ нь намайг гэх Бурханы аврал, хамгаалалт байж! Алдар нэр, байр суурь хөөцөлдөхийн мөн чанар, үр дагаврыг харуулсан гэгээрлийнх нь төлөө Бурханд талархъя! Хамгийн гол нь, үнэнийг эрэлхийлэх хэчнээн чухлыг би эцэст нь ойлгосон.

Тэр үеэс хойш би завхралаа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрэлхийлэхэд анхаарсан. Чуулган надад ямар ч үүрэг оноолоо ч зэрэг дэвд анхаарахаа больсон. Үүний оронд үнэний зарчмыг эрэн хайж, үүргээ сайн биелүүлэхэд анхаарсан юм. Ийм маягаар хэрэгжүүлж эхлэх үед Бурхан дэргэд минь байж, залж чиглүүлж байгааг мэдэрч, бас үгээр илэрхийлшгүй амар амгалан, баяр баяслыг мэдэрч чадсан. Хэсэг хугацааны дараа би бусад хүний дэргэд хавьгүй даруу төлөв болж, армийн офицер байснаараа онгирохоо больсон гэдгээ олж мэдсэн. Ах эгч нар алдаа дутагдлыг минь хэлэх үед би Бурханд анхааралтай залбирч захирагдаад, дараа нь эргэцүүлж, өөрийгөө мэдэхээр хичээдэг байсан. Бусадтай эрх тэгш байдлаар эвтэй байж чаддаг болж, өөрийгөө бусдаас давуу гэж бодохоо больсон. Тэгээд нэг л мэдэхэд эрэл хайгуулын талаарх бодол минь өөрчлөгдсөн байлаа. Байр суурь, алдар нэр, ашиг хонжоо миний хувьд нэлээд бүдгэрч, намайг хойш татахаа больсон юм. Надаас бага хугацаанд итгэсэн хүмүүс чуулганы удирдагч болохыг хараад жаахан атаархсаар байсан ч залбирч, үнэнийг эрж хайснаар үүнийг хурдан орхиж чадсан. Одоо би гэртээ эхнэртэйгээ хамт үүргээ гүйцэтгэдэг. Энэ нь гоц гойд юм биш ч гэлээ би үнэхээр баяртай байгаа. Бид амьдралдаа Бурханы үгээр эрх бариулж хэрэгжүүлдэг, бас зөв зүйтэй, үнэнд нийцтэй юм ярьж байгаа хүн бүхнийг сонсдог. Төгс Хүчит Бурхан намайг өөрчилсөн гэдгийг би үнэхээр мэдэрсэн. Тэр миний гэрлэлт, гэр бүлийг аварч, ийм гажуудсан хүн болох намайг аварсан юм. Би маш их биеэ тоосон, ихэрхүү, байр суурь, ашиг хонжоогоор өвчилсөн, хорон муу, шунахай хүн байсан. Бурханы авралгүйгээр амьдралд зөв замаар алхаж хэзээ ч чадахгүй байх байсан. Харин ч улам л завхарч, гажуудаж, эцэстээ ёрын мууг асар их үйлдээд Бурханд хараагдаж, шийтгүүлэх байсан юм. Энэ туршлагаар би Бурханы аврал, хайрыг үнэхээр мэдэрсэн. Зарим үнэнийг хэрэгжүүлж, амьдралдаа хүн төрхийг бага зэрэг харуулж чадаж байгаа нь бүгд Бурханы шүүлт, гэсгээлтийн л ач! Бурханд талархъя!

Өмнөх: 28. Би хариуцлагаас айхаа больсон

Дараах: 30. Байр суурийг орхиход амаргүй байлаа

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

4. Моабын үр удмын шалгалт

Жуан И, ХятадТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих