1. Бурханд үйлчлэл үзүүлэх нь миний аз завшаан

Гэнсуй, Өмнөд Солонгос

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан юугаар дамжуулан хүнийг төгс болгодог вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар дамжуулан үүнийг гүйцэтгэдэг. Бурханы зан чанар нь үндсэндээ зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалаас бүрддэг бөгөөд хүнийг үндсэндээ шүүлтээр дамжуулан төгс болгодог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно). “Үйлчлэл үзүүлэгчдийн цаг үеэс өмнө хүн амийн эрэл хайгуулын талаар, Бурханд итгэх нь юу гэсэн үг болох талаар, эсвэл Бурханы ажлын мэргэн ухааны талаар юу ч ойлгоогүй, мөн Бурханы ажил хүнийг туршиж чадна гэдгийг ч ойлгоогүй. Үйлчлэл үзүүлэгчдийн цаг үеэс өнөөдрийг хүртэлх Бурханы ажил хэчнээн гайхалтай болохыг, хүний ухаан хүрэмгүй гэдгийг, мөн толгойгоо ажиллуулаад ч Бурхан хэрхэн ажилладгийг төсөөлж чадахгүй гэдгээ хүн харж, түүнчлэн өөрийнх нь биеийн хэмжээ үнэхээр өчүүхэн ба өөрт нь дуулгаваргүй зүйл хэтэрхий их байдаг гэдгийг хардаг. Бурхан хүнийг хараах үед энэ нь үр дүнд хүрэхийн төлөө байсан бөгөөд Тэр хүнийг үхүүлээгүй юм. Хэдийгээр Тэр хүнийг хараасан ч үгээр л үүнийгээ хийсэн бөгөөд Түүний хараал үнэндээ хүнд тусаагүй, учир нь Бурханы хараасан зүйл хүний дуулгаваргүй байдал байсан тул Түүний хараалын үг ч бас хүнийг төгс болгохын төлөө хэлэгдсэн. Бурхан хүнийг шүүсэн ч бай, хараасан ч бай, аль аль нь хүнийг төгс болгодог: Хоёулаа хүний доторх ариун бус зүйлийг төгс болгохын төлөө хийгддэг. Энэ аргаар дамжуулан хүн цэвэршүүлэгдэж, хүний дотор дутагдаж байгаа зүйл Түүний үг, ажлаар дамжуулан төгс болдог. Бурханы ажлын алхам бүр—хатуу ширүүн үг ч бай, шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай—хүнийг төгс болгодог бөгөөд туйлын зохистой байдаг. Эрин үеүдийн туршид Бурхан ийм ажил хэзээ ч хийж байгаагүй; өнөөдөр Тэр та нарын дотор ажилладаг болохоор та нар Түүний мэргэн ухааныг ойлгосон. Та нар дотроо жаахан өвдөж шаналсан ч зүрх сэтгэл чинь тууштай, амар амгалан байгаа; Бурханы ажлын энэ үе шатыг эдлэх чадвартай байгаа нь та нарын ерөөл билээ. Ирээдүйд юу олж авч чадах чинь хамаагүй, өнөөдөр та нарын дотор Бурханы хийсэн ажил бүхэлдээ хайр гэдгийг л та нар хардаг. Хэрвээ хүн Бурханы шүүлт, цэвэршүүлэлтийг туулдаггүй бол түүний үйлдэл, урам зориг үргэлж өнгөцхөн түвшинд үлдэж, зан чанар нь үргэлж өөрчлөгдөөгүй хэвээр үлдэнэ. Үүнийг Бурханаар авхуулсанд тооцдог уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно). Бурханы энэ үгэнд сэтгэл үнэхээр хөдөлж, Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил тэр чигтээ хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврахын төлөө байдгийг би мэдэрч чадсан бөгөөд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсныхаа дараа туулсан эхний шалгалт болох үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтын тухай өөрийн эрхгүй бодсон юм.

1991 оны 2-р сарын нэг өдөр би ердийнхөөрөө цуглаанд оролцож байтал “Ариун Сүнс үг айлджээ!” гэж нэг ах бидэнд баяртайгаар хэллээ. Дараа нь ах эгч нар үүнийг уншиж эхэлсэн: “Сионы магтаалын өдөр ирж, Бурханы оршин суудаг газар гарч ирлээ. Бүх ард түмний магтдаг суу алдарт ариун нэр түгж байна. Ай, Төгс Хүчит Бурхан минь! Орчлон ертөнцийн Тэргүүн, эцсийн өдрүүдийн Христ. Тэр бол бүхий л орчлон ертөнцийн дээр сүр жавхлантай, эрхэмсгээр сүндэрлэдэг Сион уулнаа мандсан гэрэлт Нар билээ…” “Та бүлэг ялагчийг бий болгож, Бурханы удирдлагын төлөвлөгөөг биелүүлсэн. Бүх ард түмэн энэ уул руу цуварна. Бүх ард түмэн сэнтийн өмнө сөгдөн мөргөнө! Та бол цорын ганц жинхэнэ Бурхан бөгөөд алдар, хүндлэл хүртэх эрхтэй билээ. Бүх алдар, магтаал, эрх мэдэл сэнтийд байх болтугай!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 1-р бүлэг). Тухайн үед би үүнийг сонсоод бүрэн ойлгоогүй ч гэлээ маш онцгой, сэтгэл хөдөлгөм гэдгийг нь мэдэрч, ямар ч хүн ийм үг хэлж чадахгүй гэж бодсон. Энэ үг Бурханаас ирсэн, Ариун Сүнсний айлдвар мөн гэдэгт би бат итгэлтэй байсан юм. Дараа нь манай чуулганд цаг ямагт Ариун Сүнсний үгийн бүлгүүд ар араасаа ирж, эдгээр үг итгэлийн талаарх олон үнэн, Библийн нууцыг илчлэн, бас үнэнийг хэрэгжүүлж, амь руу орох замыг бидэнд нээсэн. Тухайн үед бид Ариун Сүнсний үгийг уншихаар бараг өдөр болгон цугладаг байлаа. Энэ нь миний зүрх сэтгэлд үнэхээр хангалт, тэжээл болж байсан. Хүн болгон баяр хөөрт умбаж, маш их ерөөгдсөнөө мэдэрч байсан. Бид бүгд өөрсдийгөө Бурханы өмнө өргөгдсөн эхний хүмүүс, Бурханы бүтээх ялагчид гэж үзэн, тэнгэрийн хаанчлалаас гарцаагүй хувь хүртэнэ, Бурханы амлалт, ерөөлийг хүртэхэд тэнцэнэ гэж бодож байсан юм. Бид бүгд Бурханы төлөө итгэл дүүрэн өөрсдийгөө зарлагадсан. Зарим нь Ариун Сүнсний үгийг махран хуулж, зарим нь үүнийг магтан дуу болгохоор ая оруулж байлаа. Тэгэхэд бас нэлээд хэдэн ах эгч цуглааны үеэр баривчлагдан, бидний нөхцөл үнэхээр хүнд бэрх байсан юм. Би айж, хулчийлгүй Бурханы төлөө өөрийгөө урамтайгаар зарлагадсаар байсан.

Ерөөгдөж, тэнгэрийн хаанчлалд орох найдлагаар яг бялхаж байх үед минь Бурхан шинэ үг айлдаж, биднийг үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтад оруулсан даа. 10-р сарын нэг өдөр намайг 25 бээрийн алс дахь чуулганы цуглаанд очоод Ариун Сүнсний айлдсан шинэ үгийг авчир гэж мэдэгдсэн. Сайхан мэдээ дуулах нь лавтай гэж би бодоод догдлон дугуйгаа унаж, цуглааны газарт очиж, дуу аялан, эрч хүчээр бялхаж байлаа. Гайхмаар нь намайг очтол ах эгч нар маань санаа зовсон байртай харагдан, бүгд толгой гудайлгасан байлаа. Нэг ах надад, “Ариун Сүнс үг айлджээ. Бурхан биднийг бүгдийг нь үйлчлэл үзүүлэгч гэж байна” гэлээ. Нэг эгч нүдэндээ нулимс цийлгэнүүлэн, “Бид бүгд үйлчлэл үзүүлэгчид. Хятад хүмүүс үйлчлэл үзүүлэх зорилготой гэнэ, бид ямар нэг ерөөл огт хүртэхгүй нь” гэсэн. Үүнийг үнэн гэдэгт би ер итгэж чадахгүй байлаа. Ариун Сүнсний үгийг яаран унштал Бурханы үгэнд ингэж бичсэн байсан: “Хятадад Миний ууган хөвгүүд болон Миний ардуудаас бусад бүх хүн агуу улаан лууны үр сад бөгөөд хаягдах болно. Эцсийн эцэст Хятад бол Миний хараасан улс бөгөөд тэнд байгаа Миний цөөхөн ардууд бол Миний ирээдүйн ажилд үйлчлэл үзүүлдгээс цаашгүй гэдгийг та нар бүгд ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл, Миний ууган хөвгүүдээс өөр хэн ч бай бүгд сөнөнө. Би үйл хэргээ хэтийдүүлсэн гэж бүү бод—энэ бол Миний захиргааны зарлиг. Миний хараалд өртдөг хүмүүс бол Миний үзэн ядалтын бай, энэ нь ч баттай юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 95-р бүлэг). Үүнийг уншаад би мэл гайхсан. Ариун Сүнсний үгэнд үйлчлэл үзүүлэгчид гэж олон удаа дурдсан байдаг, энэ нь үл итгэгчид гэсэн үг гэж би үргэлж боддог байсан юм. Гэтэл энэ нь бидний тухай байсан болж таарсан. Хятад хүмүүс бол Бурханы хараах үйлчлэл үзүүлэгчид, тэд үйлчлэлээ дуусгаад ёроолгүй нүхэнд хаягдана гэж тэнд бичсэн байлаа. Миний хамаг бие сулраад л явчихсан. Би өөрийгөө үйлчлэл үзүүлэгч гэж хэзээ ч төсөөлж байгаагүй юм. Энэ олон жилийн итгэл хий дэмий байсан гэж үү? Би тэнгэрийн хаанчлалд ерөөгдөхгүйгээр зогсохгүй, ёроолгүй нүхэнд унах нь байна шүү дээ! Тэгээд ёроолгүй ангалд хаягдсан мэт болж, шаналж, гомдоллож эхэллээ. Би Эзэнийг дагахын тулд хичээл номоо орхиж, ертөнцийн хүмүүст гоочлуулж, найз нөхөд, гэр бүл минь ойлгож чадахгүй байсан тухай, бас ХКН-ын хавчлага, хэд хэдэн удаа бараг баривчлагдах шахсан тухайгаа бодлоо. Гэхдээ би хэзээ ч ухарч няцалгүй, үргэлжлүүлэн өөрийгөө зарлагадаж, золиос гаргасан. Би маш их зовчхоод тэнгэрийн хаанчлалд орж, ерөөл эдлэх нь гэж бодтол одоо харин дорд үйлчлэл үзүүлэгч болчихлоо. Би үүний учрыг ер ололгүй, цөхрөн санаа алдаж, тэндээ нэг хэсэг суулаа. Бусад ах эгч толгой гудайлган, зарим нь нулимс унагаж, зарим нь нүүрээ даран чангаар мэгшиж эхэлсэн бол зарим ах бүр чангаар цурхиран уйллаа.

Цуглааны дараа гэртээ харих замдаа би дугуй унах хүч тэнхээгүй шахуу байсан. “Би яахаараа үйлчлэл үзүүлэгч байж болох юм бэ?” гэж замынхаа туршид гайхаж, энэ талаар бодох тусам хэлмэгдсэн мэт санагдаж, нулимс унагасаар байлаа. Гэртээ хариад юу ч хийх сонирхолгүй болж, гагцхүү толгой гудайлган алхаж, хэнтэй ч үг дуугармааргүй болсон. Амьсгалах ч эцэж цуцмаар санагдаж байлаа. Эцэст нь ямар ч ерөөл хүртэхгүй үйлчлэл үзүүлэгч байна гэдгээ зөвшөөрч ер чадахгүй байсан.

Бурханы үгийн бүлгүүд ар араасаа гарч байсан болохоор Бурханы үгэнд өчүүхэн ч болов найдлага байгаасай, төгсгөл минь өөрчлөгдөөсэй гэж хүссэндээ би нэг бүрчлэн шимтэн уншдаг байлаа. Гэхдээ миний найдсан ерөөлийн талаар юу ч харагдаагүй, бүгд хатуу шүүлт байсан. Ялангуяа Бурханы зарим үгэнд ингэж хэлсэн байсан: “Үйлчлэл үзүүлдэг хүмүүс болон диаволд харьяалагддаг хүмүүс бол сүнсгүй үхдэлүүд бөгөөд, тэднийг ор мөргүй болгож, устгах ёстой. Энэ бол Миний удирдлагын төлөвлөгөөний нууц бөгөөд Миний удирдлагын төлөвлөгөөнөөс хүн төрөлхтний ойлгож чаддаггүй нэг хэсэг юм. Гэхдээ Би үүнийг ч бас хүн бүрд ил болгосон. Надад харьяалагддаггүй хүмүүс Миний эсрэг байдаг; Надад харьяалагддаг хүмүүс бол Надтай нийцэлтэй байдаг хүмүүс юм. Үүнд эргэлзэх зүйл огт үгүй бөгөөд энэ бол Миний Сатаныг шүүх шүүлтийн цаад зарчим билээ. Миний зөвт, шударга байдлыг харахын тулд энэ зарчмыг хүн бүр мэдэх хэрэгтэй. Сатанаас гаралтай бүх хүн шүүгдэж, шатаагдан, үнс чандруу болон хувирна. Энэ ч бас Миний уур хилэн бөгөөд үүнээс Миний зан чанар илүү тодорхой харагддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 108-р бүлэг). “Өнөөдөр Надад үйлчлэл үзүүлснийхээ дараа тэд бүгд явах ёстой! Миний гэрт бүү сэлгүүц; ичгүүр сонжуургүйгээр бусдын хүчийг байнга сорон мөлжихөө боль! Сатанд харьяалагддаг хүмүүс бүгд диаволын хөвгүүд бөгөөд үүрд мөхнө(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 109-р бүлэг). Бурхан үйлчлэл үзүүлэгчдийг шүүж, харааж байгааг хараад би бүх найдвараа алдаж, үнэхээр ёроолгүй нүхэнд унасан мэт санагдсан. Тэр шаналлыг яаж үгээр илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Би саяхан л Бурханаар тэврүүлж, хайранд нь умбаж байтал одоо Бурхан намайг хаяж, яллаж, харааж, ёроолгүй нүх рүү шидлээ. Би шаналлын цэвэршүүлэлтэд унаж, маш сөрөг болсон. Тэгээд залбирч, магтан дуу сонсож, Бурханы үгийг унших эрж хүчгүй боллоо. Тэр ч байтугай урьд нь зориулж, золиосолсон бүхэндээ харамсаж эхэлсэн. Хэрвээ ийм юм болно гэж мэдсэн бол өөртөө гарах гарц үлдээх байсан юм, гэтэл одоо би юу ч үгүй хоцорлоо. Үл итгэгч найз нөхөд, гэр бүлийнхэн маань намайг үйлчлэл үзүүлэгч болж таараад, гар хоосон хоцорсныг мэдвэл эцэс төгсгөлгүйгээр дооглох биш үү? Би яаж хүний нүүр харах юм бэ? Яах вэ? Ингэж бодоод үнэхээр зэмлэл мэдэрсэн. Олон жил итгэснээ бодохоор, хэдийгээр би нэлээд их зовсон ч Бурханы нигүүлсэл, ерөөлийг маш их эдэлсэн шүү дээ. Өнөөдөр Бурхан үгээ сонсгохоор намайг өргөсөн, тэгээд би маш олон үнэн болон нууцыг олж мэдсэн. Би юу ч болсон Бурханыг орхиж болохгүй байлаа.

Зовж шаналан амьдарч байхдаа бид нэг цуглаан дээр Бурханы энэ үгийг уншсан юм: “Та нарыг бүх хүчээ бүхий л зүрх сэтгэл, оюун санааныхаа хамтаар чадлынхаа хэрээр Надад өргөөсэй л гэж Би хүсдэг. Өнөөдөр ч бай, маргааш ч бай, Надад үйлчлэл үзүүлдэг ч бай, Надаас ерөөл хүртдэг ч бай та нар бүгдээрээ хүч чадлынхаа нэгээхэн хэсгийг Миний хаанчлалын төлөө гаргах хэрэгтэй. Энэ бол бүтээгдсэн бүх хүний хүлээх ёстой үүрэг бөгөөд үүнийг ингэж биелүүлж, хэрэгжүүлэх ёстой юм. Өөрийн хаанчлалын гоо үзэсгэлэнг мөнхөд шинэ байлгаж, Өөрийн гэрийг эв найртай, нэгдмэл болгохын төлөө үйлчлэл хийлгэхэд Би бүх зүйлийг дайчилна. Намайг сөрж эсэргүүцэхийг хэнд ч зөвшөөрөхгүй бөгөөд эсэргүүцсэн бүхэн шүүлт амсаж, хараагдах ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 100-р бүлэг). Тэгэхэд чуулганы удирдагч бас дээрхийн ийм нөхөрлөлийг хуваалцсан юм. “Олон хүнд үйлчлэл үзүүлэгч байх нь ичгэвтэр хэрэг гэж санагдаж байгаа ч энэ нь үнэхээр буруу. Өнөөдөр бид Бурханд үйлчлэл үзүүлж чадаж байгаа нь Түүний урьдчилан тогтоосон зүйл бөгөөд бүр цаашлаад Бурхан үүнийг хийлгэхээр биднийг сонгосон. Үнэн хэрэгтээ эрхэм дээд, төгс хүчит Бурханд үйлчлэл үзүүлнэ гэдэг нэлээд алдар суутай хэрэг! Бид бол Сатанаар маш гүн завхруулагдсан хүмүүс бөгөөд Бурханы өмнө ердөө л өчүүхэн бүтээлүүд. Хэн Бурханы төлөө үйлчлэл хийхэд тохирох юм бэ? Бүх хүн төрөлхтөн дундаас Бурханд үйлчлэл үзүүлэхээр сонгогдсон хүмүүс нь бид. Бид маш ихийг олж авсан ба энэ нь үнэхээр Бурханы агуу өргөлт юм. Энэ бол хамгийн шударга мэдэгдэл бөгөөд хэрэв үүнийг ойлгож чадахгүй бол та нар биеэ тоосон, ямар ч эрүүл ухаангүй ажээ. Үнэнч шударгаар би та нарт хэлье: Огтхон ч хүн чанаргүй бидэнд Бурхан Өөрт нь үйлчлэх боломж олгосон. Гэсэн ч Тэр ямар их доромжлол амссаныг чи мэдэх үү? Тэрээр өдөр болгон бидэн шиг завхарсан хүмүүстэй нүүр тулдаг байхад бидний дундаас хэн ер нь Бурханы амссан асар их доромжлолыг бодож үзсэн юм бэ? Бид үргэлж Түүний эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг, Түүнийг өөрсдийн үзэл, төсөөллөөр шүүдэг, бас Түүний зүрх сэтгэлийг шархлуулсан. Бурхан ямар их гаслан амссан бэ? Үнэнийг хэлэхэд, бид завхарсан зан чанараар дүүрэн тул Түүнд үйлчлэхдээ Түүний шаардлагад нийцдэггүй. Тийм зан авиртай бид Бурханд үйлчлэл үзүүлэхэд ч тэнцэхгүй. Түүний ардууд байхад бид яаж тэнцэх билээ?” Үүнийг сонсоод би сэхээрсэн. Бурхан бол Бүтээгч, бас дээдийн дээд. Би дорд, өчүүхэн болохоор Бурханд үйлчлэл үзүүлнэ гэдэг Бурханы өргөлт, сайхан сэтгэл юм. Гэтэл би өөрийн ялгамж чанар, байр суурийг мэдэлгүй үйлчлэл үзүүлэгч байхыг дорд явдал гэж үзэн, Бурханы төлөө тийм юм хийхийг хүсээгүй. Би маш биеэ тоосон, эрүүл ухаангүй байж. Эргээд бодоход би мэрийн эрэлхийлж, золиос гаргаж, өөрийгөө зарлагадаж байсан ч энэ нь бүгд ерөөл хүртэх, тэнгэрийн хаанчлалын ерөөл эдлэхийн төлөө байсан. Хүнд зориулсан Бурханы амлалт, ерөөлийн үгийг уншаад би үнэхээр зоригжиж, ХКН-ын хавчлагатай тулгарсан ч шантралгүй үргэлжлүүлсэн. Харин биднийг үйлчлэл үзүүлэгч гээд, ёроолгүй нүхэнд хаягдана гэсэн Бурханы үгийг уншаад, Бурханд гомдоллож, Бурханыг буруутгаж эхлэн, бүр Бурханаас урваж, Бурханыг хаях тухай бодсон. Би ямар юмаараа жинхэнэ итгэгч байх вэ дээ? Миний өгсөн юм, золиосолж, зарлагадсан зүйлд бүгдэд нь хувийн сэдэл холилдсон байж. Энэ нь ерөөл хүртэх, Бурханыг хуурч, Бурхантай наймаацахын төлөө байсан юм. Би маш аминчхан, жигшүүртэй байж. Бурханы маш их нигүүлсэл, ерөөл, Бурханы үгийн хангалт, усалгааг эдэлсэн мөртөө ерөөл хүртэхгүйгээ хармагцаа би Бурханаас урвахыг хүссэн. Би ямар ч мөс чанаргүй, эрүүл ухаангүй байж. Ингэж бодоод харуусаж, өөрийгөө зэмлэх зэмлэлд автлаа. Би агуу улаан лууны үр сад байж. Бурханы гэрийнх биш, Сатанд харьяалагддаг байж, итгэл минь ч гэсэн ерөөгдөх сэдэлтэй байж шүү дээ. Бурхан ариун, зөвт байдаг, Бурханы зан чанар ямар ч халдлагыг хүлцдэггүй. Бурханд хандах зан авир, хандлагаасаа үзэхэд би үйлчлэл үзүүлэгч байх ч үнэ цэнгүй байлаа. Бурхан намайг аль эрт харааж, там руу явуулбал таарах байж. Бурхан намайг шийтгэлгүй, амьд байлгаж, ингэснээр би Бурханы айлдварыг сонсож, амийн хангалтыг нь хүлээн авч, Хамгийн Дээд Бурханы төлөө үйлчлэл үзүүлэх боломжтой болсон. Энэ бол ер бусын өргөмжлөл болохоор Бурханд би талархах ёстой байсан. Надад гомдоллох ямар эрх байгаа юм бэ? Би Бурханд сайн үйлчлэл үзүүлэх ёстой гэдгээ мэдсэн!

11-р сарын сүүлээр бид Бурханы шинэ үгийг хүлээн авлаа. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Намайг Сион руу буцсаны дараа газар дээрх хүмүүс урьдын адилаар Намайг үргэлжлүүлэн магтана. Тэдгээр үнэнч үйлчлэл үзүүлэгч Надад үйлчлэхээр хүлээсээр байх боловч тэдний чиг үүрэг эцэс болчихсон байх болно. Тэдний хамгийн сайн хийж чадах зүйл гэвэл газар дээр байх үеийн минь орчин нөхцөлийг дурсан санагалзах явдал юм. Тэр үед Би гай гамшиг амсах хүмүүс дээр гамшиг буулгаж эхэлнэ; гэсэн ч Намайг зөвт Бурхан гэдэгт хүн бүр итгэдэг. Би тэдгээр үнэнч үйлчлэл үзүүлэгчийг гарцаагүй шийтгэхгүй, харин тэдэнд Өөрийн нигүүлслийг л хүртээнэ. Би бүх мууг үйлдэгчийг шийтгэнэ, сайн үйл хийгсэд Миний хайрладаг материаллаг зүйлсийг эдэлнэ гэж хэлсэн нь Би бол зөвт бөгөөд итгэмжит Бурхан Өөрөө гэдгийг харуулдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 120-р бүлэг). Бурхан биднийг огт хаяагүй, бас агуу улаан лууны үр сад гээд биднийг шийтгээгүй гэдгийг би олж харсан юм. Бурхан бидэнд Бурханы үнэнч үйлчлэл үзүүлэгч байж, газар дээр Бурханыг магтах боломж олгосоор байлаа. Энэ нь халуун дулаан мэдрэмж өгч, би үнэхээр эрч хүч орсон. Бурханы төлөө үйлчлэл үзүүлж чаддаг байна гэдэг Бурханаар өргөмжлүүлж байгаа хэрэг, ерөөл гэдгийг үнэхээр мэдэрсэн юм. Тэр хэсэг хугацаанд бид “Бурханд үйлчлэл үзүүлэх нь бидний зол заяа” гэх магтан дууг цуглаан болгон дээр дуулдаг байсан. “Бурханы үгийн шүүлтээр л дамжуулан бид өөрсдийн завхарсныг хардаг, ерөөгдөх санаархал, хүслээр дүүрсэн. Бид яаж Бурханы өмнө амьдрах үнэ цэнтэй байх юм бэ? Тэнгэрийн хаанчлалд орох зохисгүй бид Бурханы нигүүлслээр Түүнд үйлчлэл үзүүлдэг. Зол завшаан эсвэл гай гамшиг ч тохиолдсон бай, эцсээ хүртэл үйлчлэхийг л би хүснэ. Өнөөдөр, бид үнэ цэнгүй ч үйлчлэл үзүүлдэг, Төгсгөл маань ямар ч бай, эцсээ хүртэл бид Бурханыг дагана. Бурхан Өөрийн үгийг ашиглан биднийг ариусгаж, эрүүл ухаан, мөс чанарыг минь сэргээдэг. Өө, Бурханы төлөө шаргуу хөдөлмөрлөн, Түүний төлөвлөгөө, зохицуулалт захирагдаж, бүх зүрх сэтгэл, бүх амьдралаараа үйлчилж, Түүний зөвт байдлыг, Түүний зөвт байдлыг үргэлж магтахад бэлэн” (“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” ном).

Дуртайяа үйлчлэл үзүүлэгч байж, Бурханд үйлчлэл үзүүлэхэд бэлэн болмогц маань Төгс Хүчит Бурхан шинэ үг айлдлаа. Тэгэхэд 1992 оны 2-р сарын 20 байсан юм. Бурхан биднийг хаанчлалын ардууд болгон өргөж, үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтыг дуусгасан. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Нөхцөл байдал урьдынх шигээ биш болж, Миний ажил шинэ эхлэлд орсон. Тийм болохоор шинэ арга барил байх болно: Миний үгийг уншиж, үүнийг өөрсдийн амь хэмээн хүлээн авдаг хүмүүс Миний хаанчлалд байдаг бөгөөд тэд Миний хаанчлалд байдаг болохоор Миний хаанчлалын ардууд билээ. Миний үгийг удирдамж болгодог учраас тэднийг Миний ардууд гэдэг хэдий ч энэ цол нь Миний ‘хөвгүүд’ гэж дуудуулахаас огтхон ч дорд биш юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 1-р бүлэг). Бурхан үйлчлэл үзүүлэгчдийг Хаанчлалын эрин үеийн ардуудаа болгосныг хараад би баярлахын зэрэгцээ харамсаж, өөрийгөө зэмлэсэн. Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтын үеэр сөрөг, сул дорой байж, найдвараа алдаж, бүр Бурханд гомдоллож, Бурханыг буруугаар ойлгож, буруутгасандаа харамссан юм. Би Бурханы үйлчлэл үзүүлэгч байх хүсэлгүй байсан. Надад Бурханд үнэнч, дуулгавартай байдал огт байгаагүй. Үүндээ үнэхээр их харамсаж, Бурханд өртэйгөө мэдэрсэн юм. Ийм тэрслүү, завхарсан, агуу улаан лууны үр садын хувьд бид ердөө л шалгалтын туршид бууж өгөөгүй учраас Бурхан биднийг хаанчлалын ардууд, гэрийнхээ гишүүд болгон өргөмжилсөнд би баяртай байлаа. Биднийг гэх Бурханы асар их хайрыг мэдэрч, Бурханыг гэх талархал магтаал сэтгэлд хурсан юм.

Тэр шалгалтыг туулсны дараа Бурханы ажилд асар их мэргэн ухаан байдгийг олж харсан. Бурхан хүмүүсийг үгээрээ шүүж, гэсгээж, бүр хараадаг, Бурханы үг хатуу байж, биднийг шаналгаж, зовоодог ч энэ нь биднийг ариусгаж, өөрчлөхийн төлөө байдаг. Би Бурханы үгээр цэвэршүүлэгдсэн ч Бурханы зөвт зан чанарыг олж харсан. Бурхан бидний сэдэл, хольц, ерөөлийн төлөө гэсэн итгэлийг маань үзэн яддаг. Энэ туршлагын дараа итгэлийн талаарх үзэл бодол минь бага зэрэг өөрчлөгдсөн юм. Би ерөөл, тэнгэрийн хаанчлалд орох явдлыг өрөөсгөл байдлаар эрэлхийлэхээ болиод, Бүтээгчид үйлчилдэг үйлчлэл үзүүлэгч байх нь Бурханаар өргөмжлөгдөж, ерөөгдөж байгаа хэрэг гэдгийг мэдэрсэн. Энэ бол миний бахархал, нэр төрийн хэрэг!

Дараах: 2. Үхлийн шалгалт дунд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

56. Аминч занг яаж шийдвэрлэх вэ

Жан Жин, ЧехТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүний үйл хэргийг сайн, муу гэж шүүдэг стандарт юу вэ? Чамд, чиний бодол, илэрхийлэл,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих