31. Бөөрөлзгөнийн моддын дунд ургасан бяцхан өвс

Ишинь, Сингапур

2016 оны 11-р сард би Төгс Хүчит Бурханы Чуулганы Линь ах, Жан, Шиаошиао эгч нартай Фэйсбүүкээр танилцсан юм. Тэд Библийн зарим зөгнөлийг нэгтгэн, надтай нөхөрлөж, эцсийн өдрүүдийн Бурханы ажилд гэрчлэл хийсэн билээ. Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажил явуулж, Эзэн Есүсийн хийсэн золин аврах ажилд үндэслэсэн үгсээр хүмүүсийг ариусгаж байгааг тэдний нөхөрлөл, гэрчлэл надад ойлгуулсан юм. Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг Сатаны хүч чадлаас бүрэн аварч, биднийг завхарсан зан чанараас маань салгахыг хүсдэг бөгөөд ингэвэл бид Бурханы эсрэг тэрсэлж эсэргүүцэхээ больж, оронд нь Түүнийг үнэхээр дагаж, шүтэн биширдэг хүмүүс болох юм. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь буудай ба зэрлэг өвс, хоньд ба ямаад, ухаалаг охид ба мунхаг охидыг бүгдийг илчилснээр тэд тус бүр төрөлтэйгөө нэгдэж, сайн үйл шагнагдаж, муу үйл шийтгэгдэх болно гэдгийг би Төгс Хүчит Бурханы үгсээс ойлгох болов. Би Төгс Хүчит Бурхан нь миний хүлээж байсан Эзэн Есүсийн эргэн ирэлт болохыг ойлгож, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг баяртайгаар хүлээн зөвшөөрсөн юм.

Нэгэн өдөр миний явдаг бүлэглэлийн Жу эгч ойрд юу хийгээд завгүй байсныг минь гэнэт асуухад би түүнд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг судалж байснаа хэлэв. Жу эгч Төгс Хүчит Бурханы Чуулганы талаар олон муу зүйл хэлж, Төгс Хүчит Бурханыг доромжилсон юм. Тэрээр надад тэдэнтэй огт холбогдохгүй байхыг шавдуулав. Би хариуд нь: “Би Төгс Хүчит Бурханы хэсэг ах эгч нартай нэлээд хугацаанд холбоотой байсаар ирсэн ба тэдэнтэй санаа бодлоо солилцоход сайхан байсан. Тэд үнэнийг нөхөрлөх шинэлэг, тодорхой аргатай бөгөөд тэднийг сонссоноор би олон үнэнийг ойлгосон юм. Би их өсөж, их үр ашиг хүртсэн, тэд таны хэлсэнтэй огт адилгүй юм билээ. Мөн Төгс Хүчит Бурханы үгс маш бодитой бөгөөд зарим асуудлын талаар надад мэдрэгдсэн олон мухардлыг шийдвэрлэсэн юм. Тэдгээр үгс аминд минь тэжээл өгч, надад хэрэгжүүлэх замыг заагаад байна …” гэлээ. Миний хандлага нугаршгүй байгааг хараад Жу эгч сэдвээ өөрчилж, намайг эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг судалж байгаа тухайгаа Эзэний тухай сайн мэдээг бидэнд номлодог Юнь эгчид хэлэх эсэхийг асуулаа. Би түүнд “Одоо ч надад ойлгоогүй зүйл олон байна, харин судалж дуусахаараа би юу олсон тухайгаа хүн бүрт хэлнэ” гэж хэлэв. Юнь эгчид аливаа зүйл хэлэхээсээ өмнө намайг тодорхой ойлголттой болох хэрэгтэй гэдэг дээр тэр санал нэгдсэн юм.

Тиймээс 5 өдрийн дараа миний ажилладаг салоны захирал над дээр ирээд “Ишинь аа, Юнь надаас чиний төлөө залбирахыг хүслээ. Үнэндээ би яаж залбирахыг мэдэхгүй ч чадах чинээгээрээ хичээнэ ээ …” гэж хэлэхэд би ихэд гайхав. Эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлын талаар судалж байгааг минь Жу эгч Юнь эгчид аль хэдийн хэлчихсэн гэдгийг би үүнийг сонссон даруйдаа ойлголоо. Надад Жу эгч төдийлөн сайн зүйл хийгээгүй мэт санагдсан тул би түүнд жаахан унтууцав. Тэр намайг хуурч, надаас урвасан мэт санагдаж, Эзэний доторх ах эгч нар маань хүртэл итгэл даахгүй юм байна гэж надад санагдаж эхэлсэн юм … гэвч яг ийм зүйл бодож байтал минь манай захирал надтай юу ч зөвлөлдөлгүй салоны арав гаруй ажилтны анхаарлыг татаж, намайг сайн Христэд итгэгч биш, буруу замаар явж байгаа хэмээн тэдэнд хэлэв. Тэрээр цааш нь Төгс Хүчит Бурханыг ялласан олон зүйл хэлсэн юм. Энэ бүхэн маш хурдан болж өнгөрсөн учраас би хариуд нь яахаа мэдээгүй бөгөөд сэтгэл маш гонсойлоо. Тэгээд би “Эзэн минь, тэд Таныг эргэн ирсэн гэдгийг сонссон атлаа судлах сонирхол яагаад огт алга байна вэ? Тэд яагаад зөвхөн онлайн цуу яриа сонсож, Таныг эсэргүүцэн, ялласан тэр бүх зүйлийг хэлнэ вэ? Төгс Хүчит Бурхан маш олон үнэнийг илэрхийлсэн, тэгвэл энэ нь Төгс Хүчит Бурхан бол Таны эргэн ирэлт гэдгийг батлахгүй гэж үү? Тэд намайг Төгс Хүчит Бурханд итгэхийг яагаад ингэж эсэргүүцнэ вэ? Эсвэл буруутсан хүн нь би байж болох уу? Ээ Эзэн минь, би яахаа мэдэхгүй байна. Намайг хөтөлж, намайг чиглүүлээч …”

Тэр өдөр юу болсныг би Линь ахад дараа нь хэлэв. Линь ах надад Төгс Хүчит Бурханы үгсийн хоёр мөр олж өгсөн юм: “Миний талаар хүмүүсийн зүрх сэтгэлдээ тээдэг мэдлэгийг Сатан байнга ховх сорж, бас байнга шүдээ ярзайлган, хумсаа сарвайлгаж, сүүлчийн амь тэмцсэн тулаандаа ордог. Энэ мөчид та нар түүний зальжин ов мэхэнд олзлогдохыг хүсэж байна уу? Та нар Миний ажлын сүүлийн үе шат дуусах энэ мөчид өөрийнхөө амийг таслахыг хүсэж байна уу? Мэдээж та нар Намайг өршөөл энэрлээ дахиад нэг удаа хүртээнэ гэж хүлээсээр байгаа юм биш биз дээ? Намайг мэдэхээр эрж хайх нь хамгийн чухал зүйл, гэхдээ та нар бодит хэрэгжүүлэлтэд анхаарал хандуулахаа умартах ёсгүй. Та нар Миний удирдамжид захирагднагэж найдсандаа Би нарийн ойлголтыг шууд Өөрийнхөө үгээр та нарт илчилж байна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 6-р бүлэг). “Бурхан махбодоор ажиллах үедээ үнэндээ махан биеэр Сатантай тулалдаж байдаг. Тэр махбодоор ажиллах үедээ сүнсний ертөнцөд Өөрийн ажлыг хийж, сүнсний ертөнц дэх бүх ажлаа газар дээр бодит болгодог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй). Линь ах эдгээр мөрийн тухай дараах байдлаар нөхөрлөл хийв: “Чамд тохиосон зүйл бол сүнсний тулалдаан бөгөөд чи Сатаны сорилттой тулгарсан болохыг Бурханы үгсээс харж болохоор байна. Эцсийн өдрүүдэд Бурхан ярьж, хүмүүсийг аврахын тулд хүний бие махбодтой болсон юм. Бурханы үгсээс бид үнэнийг ойлгож, Бурханы ажлыг мэдэж, Бурханы зан чанарыг мэдэн, Сатаныг бүрэн орхиж, Бурханд эргэн очиж чадна. Бид аврал хүртэж, Бурханаар олж авагдаж чадна. Бурханы ажлыг үймүүлж, саатуулахыг оролдохын тулд Бурханы ард үргэлж Сатан дагадаг. Эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханыг гутааж, яллан, биднийг Бурханы өмнө ирэхээс сэргийлэхийн тулд Сатан чадах хүн бүрээ ашигладаг. Шашны удирдагчид, эрх мэдэлтэй шашингүй үзэлтнүүд бол Сатаны биелэл бөгөөд Бурхан ажлаа хийхээр газар дээр бие махбодтой болох бүрт Түүнийг эсэргүүцэж, яллан, Түүний ажлыг бусниулж, хүмүүс Түүнийг дагахаас сэргийлдэг билээ. Эзэн Есүс ажлаа хийхэд тухайн үеийн ахлах тахилчид, хуулийн багш нар, фарисайчууд Сатаны турхиралтаар Түүний ажлыг яллаж, эсэргүүцэхийн тулд чадах бүхнээ хийсэн юм. Тэд худал цуу яриа дэгдээж, хуурамч гэрчлэл хийж, Түүнийг гүтгэж, доромжилсон билээ. Тэд Эзэн Есүс чөтгөрүүдийг Вельзевулаар дамжуулан хөөж байна гэцгээсэн; тэд Эзэн Есүс нутгийн иргэдийг Цезарьт татвар төлөхгүй байхад турхирч байна гэсэн; тэд зарим цэргийг хахуульдаж, Эзэн Есүс дахин амилаагүй, Түүний цогцсыг дагалдагчид нь нууцаар авч явсан гэх хуурамч мэдүүлэг тэднээр өгүүлсэн. Эцсийн өдрүүдийн Бурхан Өөрийн шинэ ажлыг хийхээр бие махбодтой болоход, Хятадыг шашингүй бүс нутаг болгохоор оролдож байгаа Хятадын Коммунист засгийн газар болон өөрсдийн амин зуулга, байр сууриа хамгаалахыг хүсдэг олон пастор, ахлагчидтай хамтран хүмүүсийг хуурч, айлган, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг судалж, хүлээн зөвшөөрөхөөс сэргийлэхийн тулд Төгс Хүчит Бурхан болон Төгс Хүчит Бурханы Чуулганы тухай тоо томшгүй олон худал хуурмаг, хуурамч гэрчлэл тарааж эхэлсэн байна. Үнэнийг ойлгодоггүй, зохих ёсоор ялган таньж чадахгүй олон хүн эдгээр цуу ярианд сохроор итгэн, бусдыг үймүүлэх, үнэн замыг хүлээн авахаас тэднийг сэргийлэх эдгээр цуу яриаг түгээж, Сатаны даалгаврыг биелүүлж байна. Энэ мэт хүмүүс Бурханыг эсэргүүцдэг Сатаны муу хамсаатнууд болдог. Иймд, Бурханы дайсан болох шашингүй үзэлт Коммунист засгийн газрыг таньж, Бурханы ажлыг судлахаас хүмүүсийг сэргийлдэг пасторууд, ахлагчид нь манай үеийн фарисайчууд учраас бид тэднийг таних хэрэгтэй байна. Интернэтэд байгаа бүх цуу яриа бол биднийг Бурханд эргэн очихоос сэргийлэх Сатаны төлөвлөгөөний нэг хэсэг гэдгийг бид ойлгох ёстой. Хэрэв бид үнэн замыг судлахыг хүсвэл зөвхөн Бурханы үгсийг сонсох хэрэгтэй ба Сатаны цуу яриаг огтхон ч сонсох ёсгүй. Ингэснээр бид сүнсний тулалдааны үеэр Бурханы талд зогсож, Бурханд гэрчлэл хийж, Сатаны эрхшээлд орохгүй байж чадна …”

Линь ахын нөхөрлөл надад цуу ярианы гарлыг ойлгоход тусалсан юм. Намайг эцсийн өдрүүдийн Бурханы авралыг олж авахаас сэргийлэхийн тулд цуу яриа тарааж, замыг минь сүйтгэж, саад учруулж байгаа Сатаны зорилгыг одоо би ойлгосон юм. Энэ тухай илүү бодсоны дараа над руу дайрч байсан эдгээр хүмүүс Төгс Хүчит Бурханы үгсийг хэзээ ч уншаагүй, эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг хэзээ ч судлаагүй, ердөө цуу яриаг сохроор сонсож, Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэн яллаж байсныг би ойлгов. Тэдний оюун ухаан Сатанд бүрэн түйвээгдэж, өөрсдөө ч мэдэлгүй Сатаны даалгаврыг биелүүлэн Бурханыг эсэргүүцэж байлаа. Мэргэн хүн бол дүгнэлтэд хүрэхийнхээ өмнө эхлээд Төгс Хүчит Бурханы үгсийг няхуур уншиж, бүрэн судалгаа явуулна. Гэвч Бурханд итгэнэ гэдэг бол том зүйл, тиймээс би ч бас буруу замыг сонгохоос айж байсан учраас хэсэг зовнилыг сэтгэлдээ тээсэн хэвээр байсан юм. Ажлаасаа гэртээ ирээд би нүдэндээ нулимстайгаар Эзэнд залбирав: “Ээ Эзэн минь, би маш их төөрч, будилж байгаа ч бусдын хэлдэгт сохроор итгэгч болохыг хүсэхгүй байна. Би Таны эрмэлзэл дагуу явмаар байна, тиймээс намайг хөтөлж, чиглүүлээч дээ.” Би унтаад шөнө дунд болж байхад намайг нэг юм дарж байгааг бүдэг бадаг, нойрмогоор мэдэрлээ. Би нүдээ нээх гэж зүтгэсэн ч чадсангүй. Ингэж зүтгэх нь нэмэргүй байсныг ойлгоод би яаран “Эзэн Есүс минь намайг авраач!” хэмээн хашхирав. Ингэж би хоёронтоо хашхирсан ч нэмэр болсонгүй. Тэр зүйл намайг дарахыг мэдэрсэн хэвээр байлаа. Би яах учраа ололгүй ихэд айсан юм. Гэнэт би Төгс Хүчит Бурханы тухай санаж, “Төгс Хүчит Бурхан минь! Төгс Хүчит Бурхан минь!” хэмээн хоёр удаа хашхираад тэр дороо сэрэв. Сэрснийхээ дараа би жаахан сандарсан хэвээр байсан бөгөөд бүрэн ухаан ортлоо жаал хугацаа зарцуулав. Эзэн Есүсийн нэрийг дуудахад нэмэр болоогүй атал “Төгс Хүчит Бурхан минь!” гэж дуудсан нь намайг тэр дороо сэрээсний учрыг би бодлоо. Тэгэхэд Бурхан эрин бүрт нэртэй бөгөөд Бурхан эрин бүрт шинэ ажил хийсний дараа Арин Сүнс шинэ эриний нэрийг хамгаалдаг хэмээн Линь ах надад хэлснийг санав. Тиймээс итгэгчид Бурханы сайшаал, халамж, хамгааллыг хүртэхийн тулд Бурханы шинэ эринд зориулсан нэрийг хэрэглэн залбирах ёстой. Энэ эринд Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн бөгөөд Нигүүлслийн Эринийг эцэслэж, Хаанчлалын Эринийг нээхийн тулд Төгс Хүчит Бурхан гэх нэрийг хэрэглэж байна. Эцсийн өдрүүдэд Бурханы нэр Төгс Хүчит Бурхан тул бид энэ нэрийг ашиглан залбирах ёстой, эс бөгөөс Бурхан биднийг хайхрахгүй. Тэгэхэд би хар дарсан зүүд маань тохиолдлын зүйл биш, харин Бурхан миний залбирлыг сонсож, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт гэх нотолгоог надад өгсөн явдал гэдгийг ойлгов. Бурханд талархъя! Үүнийг ойлгосныхоо дараа зүрх сэтгэл минь хүч чадлаар дүүрч, одоо би захирал болон хамтран ажиллагсдынхаа үг хэлээр дайралттай тулгарах итгэлтэй боллоо.

Дараа өдөр нь ажил дээр манай захирал бүгдэд намайг буруу замаар явж байна гэж дахин хэлээд, Төгс Хүчит Бурханыг доромжилсон олон зүйл ярив. Түүнийг сонсоод миний уур ихэд хүрсэн тул би түүнээс ингэж асуув: “Ямар ‘муу’-гийн тухай та яриад байгаа юм бэ? Бид бол Бурханд итгэгчид. Та Түүнийг сохроор яллаж, доромжлохын оронд Төгс Хүчит Бурханы үгс, ажлыг судалж, Бурханы хүсэл зорилгыг эрж хайвал яасан юм бэ? Та зүрх сэтгэлдээ үнэхээр Бурханаас эмээж, биширдэг үү?” Энэ бүхнийг хэлснийхээ дараа би уурандаа яваад өгөв. Төд удалгүй манай захирал намайг хайж ирээд өөрт нь уурлах хэрэггүй байсан юм гэж надад хэлэв. Би хариуд нь “Би уурлахыг хүсээгүй ч та тийм зүйлс ярих хэрэггүй байсан юм. Бурханы нэр төрийг гутааж, эсэргүүцэн, ялласан үгс Бурханыг хилэгнүүлдэг тул Бурханд итгэгч бид хэзээ ч ийм зүйлс хэлж болохгүй. Таны өнцгөөс харвал намайг бодлоо өөрчлөхийг шавдуулж байгаагаараа та сайн үйл хийж байгаа мэт санагдаж болох юм. Гэхдээ би насанд хүрсэн хүн бөгөөд аливааг ухаалаг байдлаар бүрэн бодолцдог. Төгс Хүчит Бурхан нь Эзэн Есүсийн эргэн ирэлт мөн эсэх тухай асуудал бол миний мэдэхийг хүсэж, судалгаа хийсэн зүйл. Энэ бол би зүгээр л тохиолдлоор итгэе гэж шийдсэн зүйл биш. Миний шийдвэрийг хүндэтгэж, эцсийн өдрүүдийн Бурханы ажлын тухай мэдлэг эрж хайн, судлахыг минь битгий хорьж, сэргийлээч” гэлээ. Тэгэхэд захирал маань надаас Төгс Хүчит Бурханы Чуулганы тухай аль нэг телевизийн хөтөлбөр үзэж, эсвэл интернэтэд байгаа цуу ярианаас уншсан эсэхийг асуулаа. Би хариулахдаа: “Сөрөг зүйлс үргэлж Сатанаас гардаг. Миний уншдаг зүйл бол Төгс Хүчит Бурханы үгс бөгөөд миний үздэг зүйл нь Төгс Хүчит Бурханы Чуулганы хийсэн кино, найрал дууны бичлэгүүд, хөгжмийн клипүүд юм. Би таны үздэг зүйлийг үздэггүй. Та нарын хэлж байгаагаас яг эсрэгээр Төгс Хүчит Бурханы Чуулган гишүүдээ муу үйл хийхийг зөвшөөрдөггүй. Төгс Хүчит Бурхан биднээс хүнлэг, ухамсар сайтай, шударга, ухаалаг хүмүүс болохыг шаарддаг.” Захирал маань хэлсэн үгийг маань сонссоны дараа хэлэх үггүй болж, надтай яаж харьцахаа мэдэхгүй байгаа юм шиг царайлж гарлаа.

Үүнээс хойш манай захирал намайг дээрэлхэж, тэр ч бүү хэл миний тухай ёжтой зүйлс хэлэх болсон юм. Тэр надаар Төгс Хүчит Бурхан дахь итгэлийг минь орхиулах гэж оролдож байгааг би мэдэж байв. Нэг өдөр гэнэтхэн тэр надад ингэж хэлэв: “Юнь томилолтоосоо буцаж ирээд чамтай ярилцах хүсэлтэй байна.” Үүнийг сонсоод би жаахан сэтгэл гонсойж, сандрав. Би ийн бодлоо: “Тэр миний Төгс Хүчит Бурханд итгэдгийг болиулахаар оролдох нь гарцаагүй. Би Юнь эгчийн номлол айлдахыг сонсоод Христэд итгэгч болсон бөгөөд тэр манай салоны тусгай үйлчлүүлэгч, тиймээс түүнийг уурлуулбал захирал маань баярлахгүй нь лавтай, бас түүнтэй цаашид нийцтэй байхад надад улам хэцүү болно.” Юнь эгчийн буцаж ирэх өдөр ойртох тусам би улам сандарч, айх болов. Нэгэн үдэд би тусгай үйлчлүүлэгчдийн өрөөнд Бурханд залбиран сууж байв. Намайг залбирлаа дөнгөж дууссаны дараа утас дуугарлаа. Манай дарга ярьж байв: “Юнь удахгүй ирнэ. Түүнд нүүрний арчилгаа хий.” Би үүнийг хийхийг ер хүсээгүй ч татгалзах арга огт байсангүй. Нүүр арчилгааны өрөөнд эргэж ирээд би Бурханы дэргэд өөрийгөө тайвшруулахын тулд Бурханы үгийн магтан дууны бичлэгийг тавилаа. “Би зүрх сэтгэлээрээ Бурханыг хайрлахаар шийдсэн” магтан дууг сонсож байх зуур эдгээр мөр дуулдав: “Та сүнсний минь нүдийг нээж, Таны Сүнс миний зүрх сэтгэлийг хөдөлгөх болтугай. Ингэснээр би Таны өмнө бүх сөрөг зүйлийг хаяж, аливаа хүн, хэрэг явдал, зүйлээр хязгаарлагдахгүй байж, бүхий л оршихуйгаа Таны өмнө зориулахуйцаар зүрх сэтгэлээ Таны өмнө бүрэн дэлгэж байна. Та намайг яаж ч туршсан бай, би бэлэн. Одоо би хэтийн ирээдүйгээ огт бодохгүй, мөн үхэлд ч хүлэгдэхгүй. Таныг хайрладаг зүрх сэтгэлээр би амьдралын замыг эрж хайхыг хүсэж байна.” Бурханы үгс надад итгэл өгч, би аажмаар тайвширч, төлөв боллоо. Тэр тийм шүү: Би үнэн замыг сонгохдоо ямар ч хүн, эд, зүйлд баригдаж болохгүй. Нэгэнт би Төгс Хүчит Бурханыг Эзэн Есүсийн эргэн ирэлт мөн гэж шийдсэнээс хойш хумсын чинээ ч эргэлзээ, тээнэгэлзэлгүйгээр шийдвэртээ үнэнч байх хэрэгтэй. Захирал минь намайг хэрхэн харж, яаж харьцдаг, Юнь эгчтэй харилцаа маань хэрхэн үргэлжлэх нь бүгд Бурханаас шалтгаална. Би санаа зовохоо больж, Бурханы зохицуулалтыг дагах хэрэгтэй. Иймд би итгэлтэйгээр нөхцөл байдалтай нүүр тулахаар явав.

Цөөн хормын дараа Юнь эгч ирлээ. Би Бурханд чимээгүйхэн ингэж залбирав: “Төгс Хүчит Бурхан минь, тэр Таныг доромжилж, эсэргүүцэж, ялласан зүйл хэлэх вий гэхээс би айж байна. Бас би түүнийг надад төвөг удах вий гэж айж байна. Бурхан минь, надад тусалж, намайг хамгаалаач.” Эхлээд Юнь эгч Израиль руу хийсэн томилолтынхоо тухай, энэ нь хэр амжилттай байсныг л ярив. Гэвч сүүлд нь тэр асуудлыг бөөрөнхийлсөн маягаар ингэж хөндлөө: “Эцсийн өдрүүдэд хүмүүсийг мэхлэх гэсэн хуурамч Христүүд, зөнчид олширно…” Түүний Төгс Хүчит Бурханыг доромжлох зүйл хэлэхийг би сонсмооргүй байсан тул яриаг нь таслан, ингэж хэлэв: “Тийм ээ, тэмдэг, гайхамшиг үзүүлэн Эзэн Есүсийг дуурайдаг тэдгээр хуурамч Христүүдээс сэрэмжлүүлэхийн тулд Эзэн бидэнд ингэж сануулсан юм. Гэхдээ Эзэн биднийг ялган таних чадвартай болгохыг эрмэлздэгээс бус Эзэний эргэн ирэлтийн сайн мэдээг түгээж байгаа бүх хүнийг сонсохоос татгалзуулах гээгүй юм. Эзэн Есүс ингэж хэлсэн: ‘Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг(Иохан 10:27). Эзэн биднийг үнэн замд хөтлөх учир бид эцсийн өдрүүдийн хуурамч Христүүдэд төөрөгдөх тухай л санаа зовох бус, эцсийн өдрүүдийн үед Эзэний эргэн ирэлтийг мөн харгалзаж үзэх хэрэгтэй. Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонсож чадна гэж Тэр хэлсэн учраас Эзэнийг бид эрж хайж л байвал Эзэний илрэлийг олох болно.” Гэвч Юнь эгч миний хэлсэнд огт анхаарал хандуулалгүй эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд хүмүүсийг хуурдаг тухай ярьж, намайг илүү болгоомжтой бай хэмээн давтсаар л байв. Дараа нь тэр Төгс Хүчит Бурханы Чуулган хэр муу болох тухай нэмж ярив. Би түүнийг ойшоогоогүй ба тэр намайг хариу хэлэхгүйг мэдээд ярихаа болив.

Гэвч захирал маань намайг Төгс Хүчит Бурханд итгэдэгт баяртай байгаагүй бөгөөд хамтран зүтгэгчдийн минь өмнө намайг дээрэлхэж, дайрахаа үргэлжлүүлсээр байв. Энэ үед Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нар надад Бурханы эрмэлзлийг ойлгуулахын тулд нөхөрлөж, Бурханы үгсийг хуваалцахаар үргэлж дэргэд минь байлаа. Мөн тэд надад Бурхан бол ариун, Бурхан хүн төрөлхтнийг бүтээхдээ чөлөөт хүсэл зориг, сонгох эрх чөлөөг хайрласан гэж хэлэв. Бурхан хэнийг ч юу ч хийлгэхээр огт хүчилдэггүй, харин биднийг тэжээлээр хангаж, Түүний эрмэлзлийг ойлгон, сайныг муугаас ялгахад маань туслах үнэнийг л илэрхийлдэг гэж тэд хэлэв. Энэ нь Бурхан Адам, Ева хоёрт Едений цэцэрлэг дэх мэдлэгийн модноос жимс идвэл үхэх учир үүнээс бусад аль ч модноос жимс идэж болно гэж айлдсантай төстэй юм. Бурхан хүн төрөлхтөнд сонгох эрх чөлөөг олгодгоороо мөн чанартаа өгөөмөр, харин Сатан л муу учраас хүмүүсийг хянаж, албаддаг болохыг энэ харуулжээ. Тиймээс эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөх эсэх нь хүн бүрийн шийдвэр бөгөөд хэнийг ч болов үүнд хүчилдэггүй. Ах эгч нар Бурханы дараах үгтэй мөр олжээ: “Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл хэрэг, хүмүүсийн хөндлөнгийн оролцоо байсан. Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдаг… Бурхан, Сатан хоёр сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнд хийх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолддог бүхэн асар их шалгалт гэдгийг, мөн Бурхан чамаар гэрчлэл хийлгэх хэрэгтэй болох тэр цаг үеийг чи мэдэх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). Тэдэнтэй харилцсан нь надад энэ мөрийг арай сайн ойлгоход тус болов. Надад юу ч тохиолдсон, тэр нь Бурханаар зөвшөөрөгдсөн болохыг би одоо ойлголоо. Бурхан намайг Өөрт нь үнэн итгэлтэй байгаа эсэхийг харж, намайг ялган таних ухаантай болгохын тулд эдгээр байдлыг ашиглаж байжээ. Бурхан Өөрөөс нь гардаг зүйл, Сатанаас гардаг зүйлийг надад тодорхой харуулахыг хүсэж, намайг Бурханд найдаж, Түүн өөд харж, Иов шиг Түүнд гэрчлэл хийж, Сатаныг шившиглэхэд сорилтоор сургах гэжээ.

Бурханы үгсээр удирдуулж, ах эгч нарын туслалцаатайгаар би үнэн замын тухай илүү тодорхой ойлголттой болж чадлаа. Би Төгс Хүчит Бурханыг дагаснаараа буруу замд ороогүй, харин Хурганы мөрийг дагаж байгаа гэдэгтээ итгэлтэй байв. Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нар надад үнэн болон Бурханы эрмэлзлийг нөхөрлөж байлаа. Тэд хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил болон Бурхан оршдог, Түүнд байдаг бүхний тухай гэрчлэл хийж байлаа. Тэд намайг юунд ч итгүүлэхээр албадалгүй, харин надад өөрөө сонголтоо чөлөөтэй хийхэд минь туслах гэж төрөл бүрийн дуу хоолойг яаж ялган танихыг суралцахад минь тусалсан юм. Гэвч Юнь эгч, манай захирал хоёр бүх онлайн цуу ярианд итгэж, намайг албадан, эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхөөс минь сэргийлэхийн тулд Бурханыг эсэргүүцэж, доромжилсон юу ч хэлэхээс буцахгүй байлаа. Тэд намайг өөрсдийнх нь үзлийг хүлээн зөвшөөрөхгүй байхаар дээрэлхэж, дооглон, үг хэлээр доромжилж эхэлсэн юм. Гэвч хүмүүсийг дээрэлхэж, албадаж, дайрах нь Сатанаас гаралтай үйлдлүүд учир тэдний хэлж, хийсэн болгон Сатанаас ирсэн болохыг би тодорхой харсан билээ. Бурхан, Сатанаас ирдэг зүйлсийг зэрвэс хараад л мэдэх чадварыг надад хайрласанд Бурхандаа талархав. Би одоо амьдралд минь гэрэл гэгээ байгааг, зүрх сэтгэлээс минь хүнд ачаа авч хаясныг мэдрэв. Эцсийн өдрүүдэд хүний дүрээр бие махбодтой болж, маш олон үнэнийг илэрхийлсэн Бурханд би маш талархаж байсан ба үүний ачаар би дээрэлхүүлэх бүртээ Бурханы үгсэд хандаж, Түүний эрмэлзлийг ойлгон, хэрэгжүүлэх арга олж чадсан юм. Бурханы хайрласан тэжээлээр би ямх, ямхаар өсөх боломжтой байсандаа тун азтай санагдаж байна.

Эхэндээ би бүх зүйл эцэс болсон гэж бодож байсан тул шинэ дайралтууд эхлэхэд гайхсан юм. Намайг нэг үйлчлүүлэгчид гоо сайхны эмчилгээ хийж дөнгөж дуусаад байтал захирал маань ирж, намайг хажуу өрөөнд аваачлаа. Бид хаалганд очиход дотор нь Юнь эгч намайг хүлээж байгаа гэж тэр хэлэв. Дотогш ороод би Юнь эгч, Лиу пастор, түүний эхнэр гурвыг хараад юу хийх гэж байгааг нь мэдээгүй тул тэр даруй жаахан сандрав. Би Бурханд түргэхнээр чимээгүй ингэж залбирлаа: “Бурхан минь, тэд надтай ярилцахаар дахиад иржээ. Намайг хамгаалж, тэдний хэлэх үгст ухаалаг хариулт өгч надад туслаач.” Залбирсныхаа дараа би сандрахаа больж, тэд намайг Төгс Хүчит Бурханыг орхиулах гэж албадахаар ирсэн эсэхийг бодов. Хэрэв би татгалзвал ажилгүй болох болов уу? Гэвч дараа нь би бүх зүйл Бурханы гарт байдаг бөгөөд Бурханы төлөвлөгөө үргэлж нийцтэй байдгийг санаад ажлаа алдсан ч Төгс Хүчит Бурханыг орхихгүй гэж шийдлээ.

Пастор надаас хэзээ анх Эзэнд итгэж эхэлснийг асуугаад, Эзэнд итгэхтэй холбоотой олон зүйлийн тухай ярив. Дараа нь тэр надаас “Төгс Хүчит Бурханы Чуулганы тухай чи мэдэх үү? Тэдэнтэй холбоотой хэвээр байгаа юу? …” гэж асуув. Тэгснээ тэр Төгс Хүчит Бурханыг доромжилж, Төгс Хүчит Бурханы Чуулганыг хилс хэрэгт гүтгэсэн олон зүйл ярилаа. Түүнийг сонсоод миний уур хүрч, “Таны ярьж байгаа Төгс Хүчит Бурханы Чуулган яагаад миний холбоотой байдаг, мэддэг тэр Чуулгантай огт адилгүй байна вэ? Бид бүгд онлайнаар юм үзсэн. Би Төгс Хүчит Бурханы үгс, Төгс Хүчит Бурханы Чуулганы кино, видео бичлэг, мөн ах эгч нарын бичгэн гэрчлэлийг үзсэн юм. Би мөн зарим сөрөг суртал ухуулгыг харсан ч, надад тэд бүгд үндэслэлгүй олон цуу яриа, худал хуурмаг л байгаа харагдсан. Аль ч цуу яриа байсан гэлээ, тэд үүнийгээ нотлох ганц ч итгэмээр баримт гаргаж ирж чадахгүй. Тэд оргүй хоосноос юм зохиож, эсвэл байгаа худал хуурмагийг чимээд улам цааш түгээдэг. Эдгээр нь цөм Сатаны худал хуурмаг учир би тэдгээрт итгэдэггүй, тэдгээрт ямар ч сонирхол байхгүй. Та нар яахаараа сөрөг цуу ярианд л итгэж, Төгс Хүчит Бурханы Чуулганы вэбсайт дээрх Бурханы үгсийг огт хардаггүй юм бэ? Та нарын хэн нь ч Төгс Хүчит Бурханы үгсийг уншиж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг судалдаггүй атлаа дураараа үүнийг яллаж байна. Энэ зөв үйлдэл мөн үү?” Пастор миний асуултад шууд хариулсангүй, харин оронд нь ингэж хэлэв: “Төгс Хүчит Бурханы Чуулган тун хурдан өргөжиж, бусад чуулганы гишүүдийг хулгайлахаар идэвхтэй явж байна. Хэрэв чи Төгс Хүчит Бурханд итгэнэ гэж зүтгэвэл бид чамд сайхан хандахгүй. Бид чуулганыхаа бүх ах эгч нарт чамайг одоо Төгс Хүчит Бурханд итгэдэг болсныг хэлж, ингэснээр чи дараа нь манай чуулганд ирэхэд өөрсдийг нь хулгайлахаар ирж гэж тэд бодон хүйтэн хөндий хандах болно.” Тэрээр бүр намайг айлгахын тулд худал гэрчлэл ашиглахаар оролдсон ч түүний хэлсэн юу ч надад нөлөөлсөнгүй. Харин ч, би улам зориг орж, “Та яриад байгаа эдгээр зүйлээ болж байгааг нь өөрийн нүдээр үзсэн үү? Эсвэл та бүрэн судалгаа хийж, баттай нотолгоо олсон уу? Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүд энэ бүхнийг хийсэн гэх ямар нотолгоо танд байгаа юм бэ? Та Төгс Хүчит Бурханыг яллаж, Төгс Хүчит Бурханы Чуулганыг хилс хэрэгт гүтгэх гэж ХКН болон шашны нийгэмлэгийн түгээсэн цуу яриа, худал гэрчлэлийг л ашиглаж байна шүү дээ. Та яг л фарисайчууд шиг Эзэнд яллагдах вий гэж санаа зовохгүй байна уу?” гэж хэлэв.

Би мөн ингэж хэллээ: “Эзэн Есүс Өөрийн эргэн ирэх тухай ингэж зөгнөсөн: ‘Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно(Лук 17:25). Энэ юу гэсэн үг вэ? Эдүгээ шашны нийгэмлэг тэр аяараа, мөн Хятадын шашингүй үзэлт Коммунист засгийн газар эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг эсэргүүцэж, яллахын тулд чадах бүхнээ хийж байна. Үүгээр Эзэний зөгнөл биелэхгүй байна гэж үү? Төгс Хүчит Бурханы эсрэг шашны ертөнцийн эсэргүүцэл, яллалт нь Эзэн Есүсийн эсрэг фарисайчуудын эсэргүүцэл, яллалттай ижил биш үү? Фарисайчууд Эзэн Есүсийг эсэргүүцэж, Тэрээр эргэн ирж байгаа Мессиа гэдгийг няцаасан ч Эзэний дагалдагч нар Эзэн Есүсийг зөгнөлүүдэд хэлсэн Мессиа мөн гэдгийг таниад, Түүнийг дагасан байдаг. Энэ цаг үед бид адилхан байдалтай тулгараад байна. Пасторууд, ахлагчид эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөлгүй, тэр ч бүү хэл Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэн, ялладаг ч төрөл бүрийн бүлэглэлийн сайн хоньд Төгс Хүчит Бурханы үгээс Бурханы хоолойг таньж, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг таньж чадна. Яагаад тэр билээ? Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонсох чадвартай бөгөөд Бурханы эргэн ирэлт хонийг ямаанаас салгах болно гэж Эзэн Есүс хэлсэн юм. Би Эзэнд итгээд удаагүй, Библийг тийм ч сайн ойлгодоггүй учраас Эзэн хэрхэн хоньдыг ямаадаас салгахыг мэдэхгүй байна. Лиу пастор та шашны сургуульд сурч, олон жил пастор байлаа. Магадгүй та надад үүнийг тайлбарлаж өгөх юм биш биз?” Лиу пастор надад үүнийг яаж тайлбарлахаа илт мэдэхгүй байсан тус над руу ууртайгаар харав. Тэр ердөө ингэж хэлсэн юм: “Итгэгчид бид баптисм хүртсэн учраас мөнхийн амийг олдог.” Тэгэхэд нь би “Юу гэнэ ээ? Мөнхийн амийг олох нь тийм амар гэж үү? Тэгвэл танай чуулганд очиж, баптисм хүртсэн хүн бүр тэнгэрийн хаанчлалд орно гэж үү? Энэ чинь Эзэний хэлсэн үгтэй нийцдэг үү? Тэд бүгд Эзэнд үнэн зүрх сэтгэлээсээ ханддаг хүмүүс мөн үү? Тэд бүгд тэнгэрлэг Эцэгийн хүслийг дагадаг гэж үү? Чуулган дахь номлол бүрт тахил өргөх тухай дурддаг ч Эзэн тахил өргөх Өөрийг нь хайрлахтай ижил гэж огт айлдаагүй. Тэгвэл Эзэнийг хайрлана гэж юу гэсэн үг вэ?” гэлээ. Лиу пастор ингэж хариулав: “Библи их уншиж, их залбирах нь Эзэнийг хайрлаж байгаа хэрэг юм.” Би хэдийгээр Эзэнийг үнэхээр хайрлана гэж юу гэсэн үг болохыг мэдэхгүй байсан ч, Библийг уншиж, залбирах нь Эзэнийг хайрлаж байгаа хэрэг гэж хэлэх нь хоосон дэмийрэл гэдгийг мэдэж байв. Фарисайчууд Библи уншиж, их залбирсан ч тэд Эзэнийг хайрласан гэж хэлж болох уу? Хэрэв тэд Эзэнийг хайрласан бол юунд Түүнийг доромжлон яллаж, загалмайд цовдлох билээ? Пастор Эзэнийг хайрлана гэдэг юу гэсэн үг болохыг огт ойлгоогүй мэт надад санагдав. Пасторууд библийн мэдлэг, шашны онолуудыг сайн ойлгож болох ч, энэ нь тэд үнэнийг ойлгодог гэсэн үг биш! Гэхдээ өмнө нь хангалттай ялган таних чадваргүй байж, тэднийг дээгүүр үнэлэн явсан өөрийгөө л буруутгахаас аргагүй байв.

Үүнийг ойлгосныхоо дараа би Лиу пастортай үргэлжлүүлэн мэтгэлцэх утгагүй санагдсан тул ярихаа болив. Гэвч пасторт цааш ийн хэлэв: “Эзэн ажлаа хийхээр эмэгтэй хүний бие махбодтойгоор эргэн эрсэн гэж тэд хэлдгийг чи мэдэх үү?” Үүнийг сонсоод би хариулах ёстой мэт санагдаж: “Эзэн эргэн ирж, бие махбодтой болохдоо ямар дүртэй байх нь Бурханы шийдэх асуудал. Бид бол ердөө Бурханы бүтээсэн асар өчүүхэн биетэн учир Бурханы ажилд дүрэм тогтоож яаж болох вэ? Библид ингэж хэлсэн байдаг: ‘Учир нь, хэн Эзэний хүслийг мэдсэн юм бэ? Эсвэл хэн Түүний зөвлөх байсан бэ?’ (Ром 11:34). Төгс Хүчит Бурханы үгст хэлэхдээ: ‘Хүн Бурханы ажлыг тодорхойлох ёсгүй; түүнчлэн, хүн Бурханы ажлыг тодорхойлж чадахгүй. Бурханы нүдээр бол хүн шоргоолж шиг өчүүхэн юм; тэгэхээр хүн яаж Бурханы ажлыг ойлгож чадах юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг) гэсэн байдаг. Бурхан бол бүх зүйлийг Бүтээгч бөгөөд Бурханы мэргэн ухаан бүхнийг даван гардаг учраас Бурхан ажлаа яаж ч хийсэн хүмүүн бидэнд эхэлж хэлэх шаардлагагүй!” Тэдэнд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг эрж хайн, судлах хумсын төдий ч сонирхол байхгүй, харин хэл ам хийж, Бурханыг дайрч, доромжлох боломж хайж, намайг эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхөөс сэргийлэх л хүсэлтэйг хараад би яриаг үргэлжлүүлэхгүй байхаар шийдлээ. Тэдэнд тавьсан сүүлийн асуулт маань энэ байв: “Өнөөдөр салонд ирсэн чинь миний эндэх ажилд яаж нөлөөлөх тухай бодолцов уу?” Пастор улаан нүүрэн дээр минь худал ярьж, намайг бүр гайхшруулав: “Танай захирал энэ яриа юун тухай болохыг мэдэхгүй.” Хэрэв би түүний ингэж хэлэхийг өмнө нь сонссон бол номлол хийж, хүмүүст зааварчлан, Библийг маш сайн мэддэг хүн болох энэ пастор ингэж цагаандаа гарсан худал үг хэлж чадаж байгаад их цочирдох байлаа. Гэхдээ тэд Эзэнийг доромжилсон худал хуурмаг зохиож байгааг харсны дараа би огтхон ч гайхаагүй юм. Тэдэнд худал ярих ер нь хэвийн үзэгдэл гэдэг нь илт байлаа. Би яах аргагүй Эзэн Есүсийн үгсийг бодов: “Та нар эцэг диаволаасаа гаралтай бөгөөд эцгийнхээ хүслийг хийх болно. Тэр анхнаасаа алуурчин байсан ба түүнд ямар ч үнэн байхгүй тул Үнэнийг баримталдаггүй. Худлаа хэлэхдээ тэр өөрөөсөө хэлдэг: учир нь тэр бол худалч бөгөөд худал хуурмагийн эцэг мөн(Иохан 8:44). Би зүрх сэтгэлдээ Бурханд энэ үгсийг хэлэв: “Баярлалаа, Бурхан минь! Өнөөдөр энэ үйл явдал надад тохиохыг Та зөвшөөрснөөр тэд үнэний талаар ямар ч ойлголтгүйг би харж чадлаа. Тэд ичгүүргүйгээр худал хуурмагийг түгээж, хүмүүсийг хуурдаг худалчид гэдгийг Та надад харуулах ёстой байж. Тэд бол хоёр нүүрт фарисайчууд юм байна.” Надад өөр тэдэнд хэлэх зүйл үлдээгүй бөгөөд даруйхан явах хүсэлтэй байв.

Яриаг үргэлжлүүлэх бодолгүй байгааг минь хараад, Юнь эгч надад ингэж хэлэв: “Ишинь, чи үр хүүхэд, эцэг эхийнхээ тухай бодох хэрэгтэй.” Би хариуд нь: “Тэд сайн байгаа, бид бүгдээрээ тайван, аюулгүй байна. Би бүх зүйлийг Бүтээгч, ганц үнэн Бурханд итгэдэг. Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт юм. Бурхан бол хүмүүсийг хайрлаж, авардаг Бурхан, Бурханы ерөөл, удирдлагаар манай гэр бүл улам бүр дэгжих болно” гэлээ. Пастор, Юнь эгч хоёр миний төлөө залбирахыг хүссэн ч би татгалзав. Тиймээс Лиу пастор анхааруулгаар яриагаа өндөрлөв: “Хэрэв чи Төгс Хүчит Бурханы Чуулганыг орхихгүй бол манай чуулганаас цөлөгдөнө дөө!” Би ингэж бодов: “Чуулган сүүлийн үед ямар байгаа бол? Яг л Эзэн Есүс Өөрийн ажлыг анх эхэлж байсан үеийн сүм шиг хулгайчдын үүр байгаа. Цуглаан ямар ч сүнсний тэжээл өгдөггүй, надад санах зүйл юу байх юм бэ” гэж бодов. Өнөөдөр би Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, Хурганы мөрийг даган, Бурханы сэнтийн өмнө ирээд байна. Би Христийн өгсөн амийн амьд усаар хангуулж, Бурханы нүүр тулсан тэтгэлт, хариулгыг эдэлж байна. Надаас золтой хүн гэж үгүй бөгөөд Төгс Хүчит Бурханы Чуулган одоо миний жинхэнэ гэр билээ.

Төгс Хүчит Бурханы үгст ингэж хэлсэн байдаг: “Одоо үед зохицуулагдсан бүх зүйл нь та нарыг амиа өсгөхөд сургах, та нарын сүнсийг нарийн мэдрэмжтэй, хурц болгох, мөн Бурханаас ямар зүйлс ирдгийг танин мэддэг болгохын тулд та нарын сүнслэг нүдийг нээх зорилготой юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 13-р бүлэг). Намайг өрөвдөж, шашны хүчний үймээнийг ашиглан надад ялган таних чадвар суулгасан Бурханд талархъя. Тэдгээр пастор худал хуурмагаар дүүрэн бөгөөд эцсийн өдрүүдийн Бурханыг хэрхэн эсэргүүцэн, яллаж, Бурханаас өчүүхэн ч эмээж, Түүнийг хүндэтгэдэггүй болохыг нь би харлаа. Тэдний гишүүд нүгэлт замтай хэрхэн зууралдаж, тэд хэрхэн материаллаг ертөнцийн чиг хандлага, загварыг сохроор дагаж, сүсгээр хэр дутдагийг би харлаа. Энэ бүхэн надад шашны нийгэмлэг Ариун Сүнсний ажилгүй болж, харанхуйд автаж, Сатаны хяналтад оржээ гэдгийг үнэмшүүлэв. Үүний хажуугаар би Төгс Хүчит Бурханы ах эгч нар Бурханы үгс дэх удирдамжаар үнэн болоод Бурханы мэдлэгийг эрж хайж байгааг харж болохоор байв. Тэд бэрхшээлтэй тулгарахдаа асуудлаа шийдвэрлэхийн тулд Бурханы үгсийг ашиглахаар чармайж, тэгснээр энэ нь тэр чигтээ үнэн, Бурханы үгс, Ариун Сүнсний эдэлдэг хүч чадал болдог. Төгс Хүчит Бурханы үгсийг буцааж болохгүй бөгөөд хэлсэн бүхэн хийгдэх болно. Бурханы биелүүлэхийг хүссэн зүйлд хэн ч саад болж чадахгүй, энэ бол няцаагдашгүй баримт мөн! Төгс Хүчит Бурханы үгс нь маргаангүй үнэн бөгөөд Төгс Хүчит Бурхан бол бүтээгч Эзэний илрэл юм. Одоо би Төгс Хүчит Бурханыг үлдсэн амьдралынхаа туршид дагахад бэлэн байна.

Өмнөх: 30. Тэр өдөр тэнгэр тун цэлмэг, нартай байлаа

Дараах: 32. Өнгөрснөөс бүрмөсөн салсан нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

3. Шүүлтийн нууцыг илчлэх нь

Эньхуй, Малайз улсНамайг Эньхуй гэдэг, 46 настай. Би Малайзад амьдардаг ба Эзэнд итгээд 27 жил болж байна. 2015 оны 10 дугаар сард би ажилд...

44. Салах маргаан намжсан нь

Лу Ши, Япон 2015 онд би нэг найзаасаа болж Төгс Хүчит Бурханд итгэж эхэлсэн юм. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн...

11. Би Эзэнтэй эргэн уулзлаа

Ли Лань, Өмнөд СолонгосТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдийн Христ амийг, мөн өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих