2. Бидний ойлгосноор Төгс Хүчит Бурханы Чуулган бол шинээр гарч ирж буй Христийн чуулган гэдгийг олон улсын нэр хүнд бүхий хэд хэдэн шашны шинжээч, эрдэмтэн судлаачид хүлээн зөвшөөрсөн. Төгс Хүчит Бурханы Чуулган болон уламжлалт Христийн шашин хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?

Хариулт:

Христийн шашин махбод болсон Эзэн Есүсийн золин авралын ажлын дараагаар бий болсон; Христийн чуулган Нигүүлслийн эрин үед хамаардаг. Эцсийн өдрүүдэд махбод болсон Төгс Хүчит Бурхан ирж, Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эринийг эхлүүлж, Эзэн Есүсийн золин авралын ажилд үндэслэн үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг гүйцэтгэж байна. Христийн шашны бүх урсгалд үнэнийг хайрлаж, Эзэний илрэлтийг хүсэмжилдэг олон хүн Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Бурханы дуу хоолойг таних болсон. Тэд Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт эргэлзээгүй болж, дор бүрнээ Төгс Хүчит Бурханыг хүлээн авч, Хурганы мөрийг дагасан—үүнээс Төгс Хүчит Бурханы Чуулган төрсөн. Тиймээс Төгс Хүчит Бурханы Чуулган, Христийн шашин хоёул Бурханы илрэлт болон ажлаас төрсөн, харин Христийн шашин нь Нигүүлслийн эрин дэх Эзэн Есүсийн золин авралын ажлын бүтээгдэхүүн байсан. Бурхан шүүлтийн ажил хийхээр эцсийн өдрүүдэд махбод болох үед Төгс Хүчит Бурханы Чуулган төрсөн; энэ бол Хаанчлалын эриний Христийн чуулган юм. Энэ хоёр чуулган нь ердөө өөр өөр эрин үед Бурхан гарч ирж, ажиллахын тулд махбод болсноос бий болсон. Христийн шашин нь Нигүүлслийн эрин үеийн чуулган бол Төгс Хүчит Бурханы Чуулган нь өнөөдөр Бурханы хувийн ажил, айлдвараар удирдагдаж, хариулагддаг Хаанчлалын эрин үеийн чуулган юм. Нөгөөтээгүүр Христийн шашин нь Бурханы мөрөөр зэрэгцэн алхаагүй тул Ариун Сүнсний ажлыг алдсан бөгөөд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эсэргүүцэж, ялладаг; энэ чуулганыг Бурхан яллаж, хаясан учраас Бурхан Христийн шашныг Бурханы оршихуй бус, харин Бурханыг эсэргүүцэж, ялладаг зүйл гэж мэддэг. Тэгэхээр энэ хоёрыг харьцуулахын аргагүй. Эзэн Есүс Христ хоёр мянган жилийн өмнө тэнгэр өөд гарсан. Тэр газар дээр байхгүй. Христийн шашны хүмүүс Эзэн Есүсийн нэрд итгэдэг боловч хэзээ ч Түүнтэй уулзах нь байтугай Түүгээр хариулуулж, услагдаж байгаагүй, мөн Эзэний үгийг хэрэгжүүлж, туулахад ерөөсөө анхаардаггүй. Тэд Эзэн Есүсийг ерөөсөө мэддэггүй, мөн Түүний Сүнсийг ч бас мэддэггүй. Тэгэхээр Христийн чуулган нь эцсийн өдрүүдийн махбод болсон Христэд бус тэнгэр дэх тодорхойгүй, хийсвэр Бурханд л итгэдэг. Ийм чуулган нь тэгэхээр жинхэнэ Христийн шашин биш; Буддизм, Таоизмаас ялгаагүй шашны бүлгэм болсон бөгөөд Бурханы чуулган биш. Тиймээс Эзэн эргэн ирж, тэнгэрийн хаанчлалд өргөгдөнө гэж Христийн шашин хүсэмжилж байгаа нь цэвэр уран зөгнөл юм. Төгс Хүчит Бурханыг хүлээн авдаг Христийн шашны хүмүүс бол Бурханы өмнө өргөгдөх ухаалаг охид; гэтэл ихэнх хүн Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн авдаггүй, Библийн бичиг, хоосон сургаалыг л ярьж, шашны дүрэм журам, зан үйлтэй зууралддаг. Тэд Ариун Сүнсний одоогийн ажилтай хөл нийлүүлж чаддаггүй, харин ХКН-ын сатанлаг дэглэмийг дагаж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг яллаж, эсэргүүцэхийн тулд чадах бүхнээ хийдэг. Энэ хүмүүс бол мунхаг охид бөгөөд Бурхан тэднийг хэдийн жигшин голж, таягдан хаясан; Бурхан тэднийг хүлээн зөвшөөрдөггүй, тэд ердөө л нэр төдий “Христийн шашинтан” бөгөөд удаан хугацаанд зөвхөн нэр төдий л байсан Христийн шашны мөн чанараа алдсан.

Төгс Хүчит Бурхан гарч ирж, ажиллаж эхлэхэд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан бүлэг хүнд төвлөрөхийн тулд бүх орчлонгийн Сүнсний ажлыг Бурхан хэдийн эргүүлэн татсан. Төгс Хүчит Бурханд залбирч, Төгс Хүчит Бурханы үгийг идэж ууснаар Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгчид Ариун Сүнсний ажлыг олж авч, Бурханы амийн баялаг хангалтыг хүлээн авсан, тэд Төгс Хүчит Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулж, үнэний талаарх ойлголт нь өсөн нэмэгдэж, завхрал нь цэвэрлэгдэж, зан чанар нь өөрчлөгдөж байгаа бөгөөд Бурханы авралыг хүртэж, гамшгийн өмнө Бурханаар бүрэн төгс болгуулсан бүлэг ялагчид болдог. Гэтэл Христийн шашинд Бурханы дуу хоолойг сонсож, Төгс Хүчит Бурханыг хүлээн авсан, Хурганы хуримын зоогт оролцдог ухаалаг охид нь цөөн тооны л хүмүүс байгаа. Христийн шашны ихэнх хүн Бурханы ажлын мөрийг дагаж чадаагүй төдийгүй шашны ертөнцийн антихрист муу хүчийг дагаж, Төгс Хүчит Бурханы илрэлт, ажлыг эсэргүүцэж, ялласаар байдаг. Тэд Ариун Сүнсний ажлыг аль эрт алдаж, Бурханд жигшин гологдож, гамшигт нэрвэгдэж, гашуудан уйлж, шүдээ хавирч байгаа.

Өмнөх: 1. Эзэний эргэн ирэлттэй холбоотой Библи дэх зөгнөлүүд одоо бараг бүгд биелсэн бөгөөд Эзэн аль хэдийн энд ирсэн байж магадгүй юм. Төгс Хүчит Бурханы Чуулган Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэж олон нийтэд интернэтээр гэрчилж байгааг, мөн бүх шашин, урсгалаас Эзэнд үнэхээр итгэдэг, Бурханы илрэлтийг хүсэн хүлээж буй олон хүн Төгс Хүчит Бурханд эргэж ирснийг бид хардаг. Төгс Хүчит Бурхан нь Бурханы илрэлт чухамдаа мөн эсэхийг бид мэдмээр байна.

Дараах: 1. Эзэн Есүсийг ирэхээс өмнө фарисайчууд синагогд байнга Судрыг тайлбарлаж, хүмүүсийн өмнө залбирдаг байв. Тэд маш сүсэг бишрэлтэй харагдаж байсан бөгөөд хүмүүсийн нүдэнд тэд Судрыг зөрчсөн ямар ч зүйл хийгээгүй юм шиг санагдаж байсан. Тэгвэл Эзэн Есүс яагаад фарисайчуудыг хараасан юм бэ? Тэд хэрхэн Бурханыг үл ойшоож, яагаад Бурханы уур хилэнг хөдөлгөв?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих