2.1. Сатан хүн төрөлхтнийг хэрхэн завхруулдгийг илчлэх тухай үгс
65. Анх Бурханы бүтээсэн Адам, Ева хоёр ариун хүмүүс байсан, өөрөөр хэлбэл, Еден цэцэрлэгт байх үедээ тэд бохир заваанаар сэвтээгүй, ариун байсан. Тэд бас Еховад итгэлтэй, Еховагаас урвах талаар юу ч мэддэггүй байв. Яагаад гэвэл, тэд Сатаны нөлөөллийн үймээнд автаагүй, Сатаны хоргүй байсан бөгөөд бүх хүн төрөлхтнөөс хамгийн ариун нь байлаа. Тэд ямар ч бузраар бохирдолгүй, махан биед эзэмдүүлэлгүй, Еховаг хүндлэн дээдэлж, Еден цэцэрлэгт амьдардаг байжээ. Дараа нь Сатанд уруу татагдах үедээ тэд могойн хортой, Еховагаас урвах хүсэлтэй болж, Сатаны нөлөөн дор амьдарсан юм. Эхэн үедээ тэд ариун байсан бөгөөд Еховаг хүндэлдэг байсан; ийм байр байдалд л тэд хүн байв. Сүүлд нь, Сатанд уруу татагдсаныхаа дараа тэд сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идэж, Сатаны нөлөөн дор амьдарсан. Тэд аажмаар Сатаны завхралд өртөж, хүний анхдагч дүр төрхийг алдсан юм. Анх хүнд Еховагийн амьсгал байсан бөгөөд өчүүхэн төдий ч дуулгаваргүй байгаагүй, мөн зүрх сэтгэлд нь өчүүхэн төдий ч ёрын муу байгаагүй. Тэр үед, хүн үнэхээр хүн байсан. Сатанаар завхруулагдсаныхаа дараа хүн араатан болсон юм. Түүний бодол ёрын муу, бузраар дүүрч, ямар ч сайн сайхан, ариун байдалгүй болсон. Энэ нь Сатан биш гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг
66. Хүн төрөлхтөн нийгмийн шинжлэх ухааныг үүсгэсэн цагаас хойш хүний оюун санаа шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Тэгээд шинжлэх ухаан, мэдлэг нь хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон ба хүнд Бурханыг шүтэн мөргөх орон зай хангалттай байхаа больж, Бурханыг шүтэн мөргөх таатай нөхцөл үгүй болсон. Хүний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь улам доошилжээ. Зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй болохоор хүний дотоод ертөнц харанхуй, итгэл найдваргүй агаад хоосон. Иймээс ч хүн төрөлхтний оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд, Бурхан хүнийг бүтээсэн гэх үнэнтэй зөрчилддөг нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон бусад онолыг илэрхийлэхээр нийгмийн ухааны эрдэмтэн, түүхч, улс төрчид олноор гарч ирсэн билээ. Ийнхүү Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг хүмүүс ихэд цөөрч, хувьслын онолд итгэгчдийн тоо бүр олширсон. Бурханы ажлын тухай тэмдэглэл, Хуучин гэрээний үеийн Түүний үгийг улам олон хүн үлгэр, домог мэтээр үздэг болсон. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг, Бурхан оршдог бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэдэг итгэл үнэмшлийг хайхрахаа байсан. Хүн төрөлхтний үхэх сэхэх, улс, үндэстний хувь заяа ч тэдэнд чухал биш болсон. Хүн идэж, уух, зугаа цэнгэл хөөцөлдөхийг л боддог хоосон ертөнцөд амьдардаг… Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайх, эсвэл Тэр хүний хүрэх газрыг хэрхэн захирч зохицуулж байдгийг хайх санаачилга гаргадаг хүн цөөхөн байдаг. Ийм маягаар хүнийг анзаараа ч үгүй байхад хүн төрөлхтний соёл иргэншил улам л хүний хүсэлд нийцэхээргүй болж байгаа бөгөөд бүр ч олон хүн ийм ертөнцөд амьдарснаараа аль хэдийн өнгөрөн одсон хүмүүсээс ч дор аз жаргалгүй байгаагаа мэдрэх болжээ. Урьд нь өндөр соёл иргэншилтэй байсан орнуудын хүмүүс хүртэл ийм гомдол тоочиж байна. Учир нь, Бурхан залж чиглүүлэхгүй л бол хүн төрөлхтний соёл иргэншлийг хадгалж үлдэхийн тулд эрх баригчид, нийгэм судлаач нар тархиа хэчнээн их гашилгавч тусыг эс олно. Хэн ч хүний амь байж чадахгүй учраас хэн ч хүний зүрх сэтгэл дэх хоосныг дүүргэж чадахгүй, ямар ч нийгмийн онол хүнийг зовоож буй хоосон байдлаас нь салгаж чадахгүй. Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, амралт, тав тух гэх мэт эдгээр зүйл хүнд зөвхөн түрхэн зуурын тайтгарал өгдөг. Эдгээр зүйл байсан ч хүмүүс гарцаагүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосон хэвээр байх болно. Эдгээр зүйл хүний эрэл хайгуул хийх хүсэл, хорхойслыг барьж чадахгүй. Учир нь хүнийг Бурхан бүтээсэн бөгөөд утга учиргүй золиос, эрэл хайгуул нь хүнийг илүү их гуниг зовлон руу л хөтөлж, хүн төрөлхтний ирээдүй эсвэл угтах замтай хэрхэн нүүр тулахаа мэдэхгүй байнгын айдастай оршин байхад хүргэдэг юм. Тэр ч бүү хэл, хүн шинжлэх ухаан, мэдлэгээс айдаг, хоосон мэдрэмжээс бүр ч их айдаг болно. Энэ дэлхийд, эрх чөлөөтэй оронд байна уу, эсвэл хүний эрх үгүй оронд амьдарч байна уу гэдгээс үл хамааран чи хүн төрөлхтний хувь заяанаас зугтаж огтхон ч чадахгүй. Чи захирагч, захирагдагчийн аль нь ч бай, хүн төрөлхтний хувь заяа, нууц, хүрэх газрыг судалж шинжлэх хүслээс зугтаж огтхон ч чадахгүй, хоосон байдлын толгой эргэм мэдрэмжээс зугтаж бүр ч чадахгүй. Бүх хүн төрөлхтөнд нийтлэг байдаг ийм үзэгдлийг нийгэм судлаачид нийгмийн үзэгдэл гэж нэрлэдэг хэдий ч ийм асуудлыг шийдвэрлэхээр гарч ирж чадах агуу хүн алга л байна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг
67. Олон мянган жилийн турш энэ нь бузрын газар байсаар ирсэн. Энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, зовлон зүдүүрээр дүүрэн бөгөөд сүг сүнснүүд хаа сайгүй тархан, залилан мэхэлж, ул үндэсгүй буруутгаж1, балмад догшин, хорлонтой байж, энэхүү чөтгөрт хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхидог; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэдэг бөгөөд хатуу чанд хамгаалагдсан2 байдаг. Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах билээ? Диавол хүний биеийг бүхэлд нь чанга хүлж, хоёр нүдийг нь халхалж, амыг нь бат хамхидаг. Диаволуудын хаан өнөөг хүртэл хэдэн мянган жилийн турш догшин ширүүн авирлангаа нэвтрэхийн аргагүй чөтгөрүүдийн өргөө мэт чөтгөрт хотыг нүд салгалгүй харсаар байдаг; тэр хооронд, энэхүү сүрэг манаач нохой нь догшин харцаар ширтэж, Бурхан мэдээгүй байхад нь барьж аваад, бүгдийг нь устгаж, амар тайван, аз жаргалтай газаргүй болгоно гэдгээс гүнээ айж байдаг. Чөтгөрт хотын ийм хүмүүс яаж ер нь Бурханыг харсан байж чадах юм бэ? Тэд ер нь Бурханы энхрийлэл, хайр татам байдлыг амссан гэж үү? Хүний ертөнцийн хэрэг явдлын талаар тэд юу мэдэх юм бэ? Бурханы тэсэж ядсан хүслийг тэдний хэн нь ойлгож чадах юм бэ? Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах юмгүй: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд цавчилгүй хүмүүсийг хөнөөдөг диаволын хаан яаж хайр татам, эелдэг зөөлөн, бас ариун Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах юм бэ? Бурханы ирэхийг магтан сайшааж, уухайлж яаж чадах юм бэ? Энэ боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, мөн аль эртнээс Бурханыг басамжилсан, Бурхантай зүй бусаар харьцдаг, туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханыг өчүүхэн төдий ч анхаардаггүй, тонуул дээрэм хийдэг, мөс чанараа бүгдийг нь алдсан, мөс чанараа үл тоож, гэм зэмгүй хүмүүсийг мэдрэлгүй байдал руу уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй, эмх замбараагүй байдалтай болгосон! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм! Хэн Бурханы ажлыг тэврэн авсан бэ? Бурханы ажлын төлөө хэн амиа золиосолж, цусаа урсгасан бэ? Үеэс үед, эцэг эхээс хүүхдүүд хүртэл боолчлогдсон хүн Бурханыг эрээ цээргүйгээр боолчилсон—энэ нь яаж уур хилэн өдөөхгүй байж чадах юм бэ? Олон мянган жилийн үзэн ядалт сэтгэлд хурж, нүгэлт байдлын мянган жил зүрх сэтгэлд сийлэгдсэн—энэ нь яаж дургүйцэл төрүүлэхгүй байж чадах юм бэ? Бурханы өшөөг авч, Түүний дайсныг бүрмөсөн устга, цаашид хяналтаас гарах боломжийг үүнд бүү олго, хүссэнээрээ төвөг учруулахыг бүү зөвшөөр! Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг урж хаяад, харалган болж, төрөл бүрийн зовлон, бэрхшээл туулсан хүмүүст зовлон шаналлаасаа өндийн босож, энэ ёрын муу хөгшин диаволаас нүүр буруулах боломж олгохын тулд хүн аль хэдийн бүх хүч чадлаа дайчилж, бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн. Бурханы ажилд яагаад ийм туулшгүй их саад бартааг тавина вэ? Бурханы хүмүүсийг мэхлэхийн тулд яагаад янз бүрийн арга заль хэрэглэнэ вэ? Жинхэнэ эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ? Шударга ёс хаана байна? Тайтгарал хаана байна вэ? Халуун дулаан байдал хаана байна? Бурханы ардуудыг мэхлэхийн тулд яагаад ов мэхтэй арга хэрэглэнэ вэ? Бурханы ирэлтийг дарахын тулд яагаад хүч хэрэглэнэ вэ? Өөрийн бүтээсэн газар дэлхий дээр чөлөөтэй хэрэн хэсэх боломжийг Бурханд яагаад олгодоггүй юм бэ? Толгойгоо тавиад амрах газаргүй болтол нь Бурханыг яагаад мөшгөнө вэ? Хүмүүсийн дундах халуун дулаан байдал хаана байна вэ? Хүмүүсийн дундах угталт хаана байна вэ? Бурханыг яагаад тэгж цөхрөнгөө бартал нь хүлээлгэнэ вэ? Бурханыг яагаад ахин дахин хашхирахад хүргэнэ вэ? Бурханыг яагаад хайртай Хүүгийнхээ төлөө санаа зов гэж хүчилнэ вэ? Энэхүү харанхуй нийгмийн өрөвдөлтэй манаач нохойнууд нь Өөрийн бүтээсэн дэлхийдээ чөлөөтэй ирж, очихыг Бурханд яагаад зөвшөөрдөггүй юм бэ? Шаналал, зовлон дунд амьдардаг хүн яагаад ойлгодоггүй юм бэ? Та нарын төлөө Бурхан асар их тарчлааныг тэвчиж, асар их шаналан Өөрийн хайртай Хүү, Өөрийн мах цусыг та нарт хайрласан, тэгвэл та нар яагаад хараагүй дүр үзүүлсээр байдаг юм бэ? Хүн бүрийг бүхэлд нь харахад Бурханы ирэлтийг голж, Бурханы нөхөрлөлөөс татгалздаг. Та нар яагаад ийм увайгүй байдаг юм бэ? Та нар ийм харанхуй нийгэмд шударга бус байдлыг туулахад бэлэн байна уу? Үүрдийн дайсагналаар ходоодоо дүүргэхийн оронд яагаад диаволуудын хааны “ялгадсаар” өөрсдийгөө дүүргэдэг юм бэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8
68. Дээрээс доошоо, эхлэлээс төгсгөл хүртэл Сатан Бурханы ажлыг үймүүлж, Түүнийг эсэргүүцэн авирласаар ирсэн. “Эртний соёлын өв”, үнэ цэнтэй “эртний соёлын мэдлэг”, “Даосизм болон Күнзийн сургаал”, “Күнзийн сонгодог бүтээл болон феодалын ёс заншил” зэрэг энэ бүх яриа нь хүнийг тамд аваачсан. Орчин үеийн дэвшилтэт шинжлэх ухаан, технологи, түүнчлэн өндөр хөгжсөн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, бизнес хаа ч харагддаггүй. Харин ч, Бурханы ажлыг зориуд үймүүлж, эсэргүүцэж, нураахын тулд эртний “бичнүүдийн” дэлгэрүүлсэн феодалын ёс заншлыг л цохон тэмдэглэдэг. Энэ нь өнөөг хүртэл хүнийг зовоон шаналгаад зогсохгүй, бүр хүнийг бүхлээр нь залгихыг3 хүсдэг. Феодализмын ёс суртахуун, ёс зүйн сургаал дамжиж, эртний соёлын мэдлэг өвлөгдөн ирсэн нь хүнд аль хэдийн нөлөөлж, тэднийг том, жижиг диаволууд болгон хувиргажээ. Бурханыг баяртайяа хүлээж авч, Бурханыг ирэхэд баярлан угтах хүн цөөхөн байдаг. Бүх хүний царай хөнөөлт санаархлаар дүүрч, үхлийн амьсгал газар сайгүй агаарт түгдэг. Тэд Бурханыг энэ газар нутгаас хөөхийг зорьдог; гартаа хутга, сэлэм бариад Бурханыг “газрын хөрснөөс арчих” тулааны байраа эзэлдэг. Бурхан байдаггүй гэж хүнд үргэлж зааж сургадаг диаволын энэ газар нутаг даяар хуурамч шүтээнүүд тархан, шатаж буй цаас, хүжний дотор муухайрам үнэр шингэсэн агаар амьсгал боогдуулам маш нягт байдаг. Энэ нь хорт могой мушгиран мурилзахад ханхалдаг хаягдал лагийн өмхий үнэр шиг байдаг болохоор хүн бөөлжихгүй байж чаддаггүй. Үүнээс гадна, ёрын муу чөтгөрүүд бичвэрийг аялгуулан уншиж байгаа чимээг тэндээс дөнгөн данган сонсож болох ба энэ чимээ тамын гүнээс гарч байгаа мэт санагддаг болохоор өөрийн эрхгүй нуруугаар хүйт даадаг. Энэ газар нутагт солонгын долоон өнгөтэй хуурамч шүтээнүүдийг хаа сайгүй тавиад, уг газрыг нүд гялбам ертөнц болгон хувиргах зуураа олиггүй явуулга нь амжилттай болсон мэт диаволуудын хаан хорлонтойгоор инээсээр байдаг. Харин тэгэхэд хүн юу ч мэдэхгүй хэвээр үлддэг бөгөөд диавол өөрийг нь эрүүл ухаангүй болж, ялагдан толгой гудайх хүртэл нь хэдийнээ завхруулсан гэдгийг ч хүн мэдэхгүй. Диавол, Бурханы бүх юмыг нэг цохилтоор л бүрмөсөн устгаж, Түүнийг дахин доромжилж, хөнөөхийг хүсдэг; тэгээд Түүний ажлыг нурааж, үймүүлэхээр санаархдаг. Эн тэнцүү байр суурьтай байхыг энэ нь яаж Бурханд зөвшөөрч чадах билээ? Газар дээрх хүмүүсийн дундах ажилд нь Бурхан “хөндлөнгөөс оролцохыг” яаж тэвчиж чадах билээ? Жигшүүртэй нүүр царайг нь илчлэхийг Бурханд зөвшөөрч яахан чадах билээ? Өөрийнх нь ажлыг замбараагүй болгохыг Бурханд зөвшөөрч яахан чадах билээ? Уур хилэн нь буцалж буй энэ диавол, газар дээрх хаант улсынх нь шүүхийг захирахыг Бурханд зөвшөөрч яахан чадах билээ? Бурханы дээд хүчинд дуртайяа бөхийж яахан чадах билээ? Түүний жигшүүрт үнэн төрх юу вэ гэдэг нь илчлэгдсэн, ингэснээр хүн инээх үү, уйлах уу гэдгээ мэдэхээ больдог ба энэ талаар ярихад үнэхээр хэцүү. Үүний мөн чанар энэ биш гэж үү? Муухай сэтгэлтэй тэрээр өөрийгөө итгэхийн аргагүй үзэсгэлэнтэй сайхан гэж итгэсээр байдаг. Гэмт хэргийн хамсаатнуудын4 бүлэг! Тэд зугаа цэнгэлд умбаж, үймээн самуун өдөөхийн тулд мөнх бус ертөнцөд буун ирээд, маш их үймээн дэгдээдэг болохоор дэлхий ертөнц хувирамтгай, тогтворгүй газар болж, хүний зүрх сэтгэл айдас хүйдэс, түгшүүрээр дүүрдэг бөгөөд тэд хүнээр маш их тоглосон болохоор хүний царай талын догшин араатных шиг, туйлын муухай болж, анхдагч ариун хүний эцсийн ул мөр арилсан юм. Үүнээс гадна, тэд газар дээрх дээд эрх мэдлийг авахыг хүсдэг. Тэд, арай ядан урагшилтал нь Бурханы ажилд маш их саад хийдэг бөгөөд хүнийг зэс, ган хана мэт чанд битүүмжилсэн. Маш олон ноцтой нүгэл үйлдэж, маш их гамшиг учруулчхаад тэд гэсгээлтээс өөр зүйл хүлээж яаж чадна вэ? Чөтгөрүүд болон муу ёрын сүнснүүд хэсэг зуур газар дээр галзуурсан мэт гүйж, Бурханы хүсэл болон уйгагүй хичээл чармайлтын аль алийг нэвтэршгүй болтол нь чанд битүүмжилсэн. Энэ бол үнэхээр аймшигт нүгэл! Бурхан яаж санаа зовохгүй байж чадах юм бэ? Бурхан яаж хилэгнэхгүй байж чадах юм бэ? Тэд Бурханы ажилд ноцтой саад учруулж, үүнийг эсэргүүцсэн: Дэндүү тэрслүү!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 7
69. Хэдэн мянган жилийн турш үргэлжилсэн эртний соёл болон түүхийн тухай мэдлэг нь хүний сэтгэлгээ, үзэл болон оюун санааны төлвийг нэвтэршгүй, задаршгүй5 болтол маш ягштал чанга битүүмжилсэн юм. Хүмүүс тамын арван найм дахь хүрээнд амьдарч, тэндээ яг л газар доорх гяндан руу Бурханаар цөлөгдөөд хэзээ ч гэрэл хардаггүй мэт байдаг. Мөн феодалын сэтгэлгээ нь хүмүүсийг маш их дарангуйлсан болохоор арайхийн амьсгалж, амьсгал нь боогдож байгаа мэт байдаг. Үүнийг эсэргүүцэх өчүүхэн ч хүч тэдэнд байдаггүй; тэд дуугүйхэн тэвчихээс өөрийг хийдэггүй… Хэн ч, хэзээ ч зөв шударга байдал, шударга ёсны төлөө тэмцэж, эсвэл өндийн босож зүрхлээгүй; хүмүүс өдрөөс өдөрт, жилээс жилд феодал эздийн цохилт, хүчирхийлэл доор амьтныхаас дор амьдралаар амьдардаг. Хүний ертөнцөд аз жаргал эдлэхийн тулд Бурханыг эрж хайя гэж тэд хэзээ ч бодоогүй. Хүмүүс гандаж, хатаад, шаргалтан унаж буй намрын навчис шиг болтлоо зодуулсан мэт байдаг. Хүмүүс ой санамжаа хэдийнээ алдсан; тэд хүний ертөнц гээч тамд арга мөхөстөн амьдарч, энэхүү тамтайгаа хамт мөхөхийн тулд эцсийн өдөр ирэхийг хүлээн, хүсэн эрмэлздэг эцсийн өдөр нь амар амгаланг эдлэх өдөр нь мэт байдаг. Феодалын ёс зүй хүний амьдралыг “Үхэгсдийн орон” руу аваачиж, улмаар хүний эсэргүүцэх чадварыг сулруулжээ. Төрөл бүрийн дарангуйлал нь хүнийг алхам алхмаар Үхэгсдийн орон руу илүү гүн унагаж, Бурханаас улам холдуулснаар өнөөдөр хүн Бурханыг огт танихгүй болсон бөгөөд тааралдах үедээ Бурханаас зайлсхийхээр яаравчилдаг. Хүн урьд нь Түүнийг хэзээ ч мэддэг байгаагүй мэт, мөн хэзээ ч харж байгаагүй мэт Түүнийг анхаардаггүй ба нэг талд ганцааранг нь орхидог. Гэсэн ч Бурхан амьдралынх нь урт удаан аяны туршид хүнийг хүлээн, Өөрийн номхоршгүй уур омгийг хүн рүү хэзээ ч чулуудалгүй, хүний гэмшиж, шинээр эхлэхийг л чимээгүйхэн, ганц ч үг хэлэлгүй хүлээсээр ирсэн юм. Бурхан хүний ертөнцийн зовлонг хүнтэй хуваалцахаар аль хэдийн хүний ертөнцөд ирсэн. Хүнтэй хамт амьдарсан энэ бүх хугацаанд хэн ч Түүний оршин тогтнолыг олж илрүүлээгүй. Бурхан биечлэн авчирсан ажлаа хэрэгжүүлэх зуураа хүний ертөнц дэх ядуу байдлын зовлон зүдгүүрийг чимээгүйхэн л тэвчдэг. Тэрээр Эцэг Бурханы хүсэл болон хүн төрөлхтний хэрэгцээний төлөө тэвчсээр байж, урьд өмнө нь хүний хэзээ ч туулж байгаагүй зовлонг туулдаг. Эцэг Бурханы хүслийн төлөө, бас хүн төрөлхтний хэрэгцээний төлөө Тэрээр хүний өмнө чимээгүйхэн үйлчилж, Өөрийгөө даруу байлгасан юм. Эртний соёлын талаарх мэдлэг нь хүнийг Бурханы өмнөөс сэмхэн хулгайлж, диаволуудын хаан болон түүний үр удамд өгсөн. Дөрвөн Ном ба Таван Сонгодога нь хүний сэтгэлгээ болон үзлийг өөр нэг тэрслүү эрин үе рүү аваачиж, Ном/Сонгодог зохиолыг эмхэтгэсэн хүмүүсийг урьдынхаасаа бүр их бишрэхэд хүнийг хүргэж, улмаар Бурханы талаарх эндүү ташаа үзлийг нь улам нэмэгдүүлсэн юм. Хүнд мэдэгдэлгүйгээр диаволуудын хаан Бурханыг хүний зүрх сэтгэлээс хайр найргүйгээр хөөгөөд, дараа нь өөрөө хүний сэтгэлийг баяр хөөртэйгээр эзэмджээ. Тэр үеэс хойш хүн муухай, хорон муу сэтгэлтэй, диаволын хааны царай төрхтэй болсон юм. Бурханд хандах үзэн ядалт түүний цээжийг дүүргэсэн ба диаволуудын хааны хорон санаа нь хүнийг бүрэн автах хүртэл өдрөөс өдөрт дотор нь тархдаг. Хүн өчүүхэн төдий ч эрх чөлөөтэй байхаа больж, диаволуудын хааны урхинаас ангижрах аргагүй байлаа. Хүн тэр дороо баривчлагдан, түүний өмнө бууж өгч, хүлцэнгүйгээр унахаас өөр сонголтгүй болжээ. Аль эрт хүний сэтгэл, зүрх нялх балчир хэвээр байх үед диаволуудын хаан бурхангүй үзлийн хавдрын үрийг суулгаж, “шинжлэх ухаан, технологийг судалж, Дөрвөн Шинэчлэлтийг биелүүл, дэлхий дээр Бурхан гэгч зүйл үгүй” гэх мэт төөрөгдлийг хүнд заасан. Түүгээр ч зогсохгүй, “Үйлдвэрлэлийн ажил хөдөлмөртөө түшиглэн сайхан эх орныг бүтээцгээе” хэмээн боломж олдох бүрд хашхирч, улс орныхоо төлөө үнэнчээр зүтгэхийн тулд бага наснаасаа эхлээд бэлдэхийг хүн нэг бүрээс шаарддаг. Хүн өөрийн эрхгүй түүний өмнө хүргэгдсэн бөгөөд тэр эргэлзэлгүйгээр бүх гавьяаг нь (бүх хүн төрөлхтнийг гартаа барьж байдаг Бурханд харьяалагдах гавьяаг гэсэн үг) өөртөө авсан. Түүнд ичих мэдрэмж хэзээ ч байгаагүй. Түүнчлэн, энэ нь Бурханы ардыг ичгүүр сонжуургүйгээр булаан авч, гэр лүүгээ буцаан чирээд, ширээн дээр хулгана шиг үсрэн гарч, хүнээр өөрийгөө Бурхан мэт шүтүүлсэн. Тийм цөхөрсөн амьтан! Энэ нь: “Дэлхий дээр Бурхан гэгч зүйл байхгүй. Салхи байгалийн хуулийн дагуу хувирлаас үүсэн гардаг; ус ууршиж, хүйтэн агаарт гарах үедээ конденсацлагдан, газар дээр бороо болон дусалдаг; газар хөдлөлт бол геологийн өөрчлөлтөөс үүдэн газрын гадарга чичрэх явдал юм; нарны гадаргуу дээрх цөмийн дэлбэрэлтээс болж үүссэн агаарын хуурайшлын улмаас ган гачиг болдог. Эдгээр нь бүгд байгалийн үзэгдэл. Хаана нь Бурханы үйл хэрэг байгаа юм бэ?” гэх мэт гүжирдсэн, цочирдмоор зүйл хашхирдаг. Тэр ч бүү хэл, дараахтай адил ичгүүргүй үг хэллэг хашхирдаг хүмүүс ч бий: “Хүн эрт цагт бичнээс хувьсаж бий болсон ба өнөөдрийн дэлхий ертөнц ойролцоогоор олон зуун жилийн тэртээх хүй нэгдлийн нийгмээс залгамжлан бий болсон. Улс орон хөгжин цэцэглэж, уруудан доройтох эсэх нь бүхэлдээ ард түмнийх нь гарт байдаг”. Ардуур нь, диаволын хаан өөрийгөө тахиулж, шүтүүлэхийн тулд хүнээр өөрийгөө ханан дээр өлгүүлэх юм уу ширээн дээр тавиулдаг. “Ямар ч Бурхан байдаггүй” хэмээн хашгирахын зэрэгцээ энэ нь өөрийгөө Бурхан болгон тавьж, Бурханыг газар дэлхийн зах хязгаараас цааш бүдүүлгээр түлхэх зуураа Бурханы оронд зогсож, диаволуудын хааны үүрэг гүйцэтгэдэг. Үнэхээр эрүүл ухаангүй! Энэ нь хүнийг, өөрийг нь голдоо ортол үзэн ядахад хүргэдэг. Бурхан, тэр хоёр заналт дайснууд бөгөөд зэрэгцэн оршиж чадахгүй мэт санагддаг. Энэ нь хуулиас гадуур, эрх чөлөөтэй хэрэн хэсэх6 зуураа Бурханыг хөөн зайлуулах арга сийлж байдаг. Үнэхээр диаволуудын хаан! Бид үүний оршин тогтнолыг яаж тэвчиж болох юм бэ? Энэ нь Бурханы ажлыг үймүүлж, бүхэлд нь бүрмөсөн эмх замбараагүй7 болгож орхих хүртлээ амрахгүй бөгөөд эцсээ хүртэл, үхэх сэхэхээ үзэн Бурханыг эсэргүүцэхийг хүсэж байгаа мэт, Бурханыг зориуд сөргөж, улам ойртон давшилдаг. Жигшүүрт царай хэдийнээ бүрэн ил болсноор энэ нь одоо гэмтэж, навсайсан8 хүнд бэрх байдалд орсон ч Бурханыг үзэн ядах нь багасалгүй, ганцхан үмхэлтээр Бурханыг залгиснаар л зүрх сэтгэлдээ хураасан үзэн ядалтаа арилгаж чадах юм шиг байдаг. Бурханы энэхүү дайсныг бид яахан тэвчиж чадах билээ! Үүнийг үндсээр нь устгаж, бүрэн сөнөөж байж л амьдралын маань хүсэл биелнэ. Галзуурсан мэт үргэлжлүүлэхийг нь яаж зөвшөөрч болох юм бэ? Хүн тэнгэрнарыг мэддэггүй, үхээнц, мэдрэмжгүй болох хүртэл энэ нь хүнийг завхруулсан юм. Хүн хэвийн хүний эрүүл ухааныг алдсан. Ирээдүйн төлөөх бүх санаа зовнилыг арилгаж, Бурханы ажлыг урьд өмнө үзэгдээгүй сүр жавхланд хурдхан хүргэхийн тулд үүнийг устгаж, шатаахад бүхий л оршихуйгаа зориулж яагаад болохгүй гэж? Энэ өөдгүй бүлэг этгээд хүний ертөнцөд ирж, үймээн самуунтай болгосон. Тэд бүх хүнийг ангалын ирмэгт аваачиж, тэднийг доош түлхэн хэдэн хэсэг болгоод, дараа нь цогцсыг нь залгихаар нууцхан төлөвлөсөн. Тэд Бурханы төлөвлөгөөг нураахаар дэмий найдаж, Бурхантай тэмцэлдэн, эрсдэлтэй бооцоонд бүхнээ тавьдаг9. Энэ нь яавч амархан биш! Эцсийн эцэст, хамгийн жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн диаволын хаанд зориулсан загалмай бэлтгэгдчихсэн. Бурхан загалмайд харьяалагддаггүй. Тэрээр үүнийг диавол руу аль хэдийн шидчихсэн. Бурхан аль эрт ялгууснаар гарч ирээд, хүн төрөлхтний нүгэлд харамсан гашуудахаа больсон боловч бүх хүн төрөлхтөнд аврал авчирна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 7
70. Хүний эрдэм мэдлэг гэгчид Сатан амьдралын гүн ухаанаа, мөн сэтгэлгээнийхээ нэлээд ихийг шингээсэн. Сатан үүнийг хийхдээ өөрийнхөө сэтгэлгээ, гүн ухаан, үзэл бодлыг хүлээн авах боломжийг хүнд олгож, тэгснээрээ хүнийг Бурханы оршин тогтнолыг үгүйсгэх, бүх зүйл ба хүний хувь заяаг Бурхан ноёрхдогийг үгүйсгэх болгодог. Иймээс хүний хичээл сурлага ахиж, улам их мэдлэгтэй болох тусам Бурханы оршин тогтнол түүнд бүрхэг болох мэт санагддаг бөгөөд Бурханы оршин тогтнолыг мэдрэхээ больж ч магад. Сатан хүний оюун санаанд үзэл, бодол, санаа нэмсэн, тэгэх явцдаа хүнийг завхруулсан бус уу? (Тийм ээ.) Одоо хүн юунд үндэслэн амьдардаг вэ? Үнэхээр энэ эрдэм мэдлэгт үндэслэн амьдарч байна уу? Үгүй; хүн энэ эрдэм мэдлэг дотор нуугдсан Сатаны үзэл, бодол, гүн ухаанд үндэслэн амьдарч байна. Хүнийг завхруулах Сатаны ажлын салшгүй хэсэг энд өрнөдөг хүнийг завхруулах Сатаны зорилго хийгээд арга барил энэ билээ.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө V
71. Хүн мэдлэгийг суралцах явцад, Сатан түүх ярих ч бай, тэдэнд зүгээр л нэг хэсэг мэдлэг өгөх ч бай, эсвэл хүсэл, амбицаа биелүүлэх боломж олгох ч бай хамаагүй, төрөл бүрийн арга ашигладаг. Сатан ямар зам руу чамайг хөтлөхийг хүсдэг вэ? Мэдлэг сурахад ямар ч буруу зүйл байхгүй, энэ бол тэр чигтээ зүй ёсны хэрэг гэж хүмүүс боддог. Зөөлрүүлж хэлбэл, өндөр дээд туйлын зорилго өвөрлөж, амбицтай байх нь чин эрмэлзэлтэй байгаа хэрэг бөгөөд энэ нь амьдралын зөв зам байх ёстой. Хүмүүс амьдралдаа өөрсдийн туйлын зорилгыг биелүүлж, эсвэл ажил мэргэжлээ амжилттай үндэслэж чадвал, тэдний хувьд энэ нь илүү алдар цуутай арга зам биш гэж үү? Эдгээр зүйлийг хийснээр хүн өвөг дээдсээ алдаршуулаад зогсохгүй, бас түүхэнд мөрөө үлдээх боломжтой байдаг—энэ нь сайн зүйл биш гэж үү? Энэ нь, ертөнцийн хүмүүсийн нүдээр сайн зүйл бөгөөд тэдний хувьд энэ нь зүй зохистой, эерэг байх ёстой. Гэхдээ Сатан өөдгүй муу сэдлээрээ хүмүүсийг ийм замд оруулаад, тэгээд л болдог уу? Мэдээж үгүй. Үнэндээ хүний туйлын зорилго хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, хүний хүсэл хэчнээн бодитой, хэчнээн зүй зохистой байх нь хамаагүй, хүний хүрэхийг хүсдэг бүхэн, эрж хайдаг бүхэн хоёр үгтэй салшгүй холбоотой байдаг. Энэ хоёр үг нь хүн бүрийн амьдралд амин чухал бөгөөд эдгээр нь Сатаны хүнд суулгахаар зорьдог зүйл юм. Энэ хоёр үг юу вэ? Тэр нь “алдар нэр”, “ашиг хонжоо” юм. Сатан тун аядуу зөөлөн арга буюу хүмүүсийн үзэлтэй тун их нийцдэг арга ашигладаг нь ямар нэг төрлийн радикал арга биш бөгөөд үүгээр дамжуулан хүмүүс Сатаны амьдрах арга зам, амьдардаг дүрэм журмыг өөрийн мэдэлгүй хүлээн зөвшөөрч, амьдралын зорилго, чиглэлээ тогтоож, улмаар өөрийн мэдэлгүй амьдралдаа амбицтай болдог. Амьдралын эдгээр амбиц гаднаа хэчнээн агуу сүрлэг санагдах нь хамаагүй, тэдгээр нь “алдар нэр”, “ашиг хонжоотой” салшгүй холбоотой байдаг. Ямар ч агуу, алдартай хүн, үнэндээ бүх хүний амьдралдаа дагадаг бүхэн нь ердөө “алдар нэр”, “ашиг хонжоо” хэмээх энэ хоёр үгтэй л холбоотой байдаг. Алдар нэр, ашиг хонжоотой болмогцоо тэдгээрийг ашиглан, өндөр байр суурь, асар их эд баялгийг эдэлж, амьдралыг таашааж болно гэж хүмүүс боддог. Алдар нэр, ашиг хонжоо нь зугаа цэнгэлээр хөөцөлдөх амьдрал болон махан биеийн цадиггүй таашаалыг олж авахдаа ашиглаж болох нэг төрлийн хөрөнгө юм гэж тэд боддог. Хүн төрөлхтний ихэд шунадаг энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүмүүс сайн дураараа хэрнээ өөрсдийн мэдэлгүйгээр бие, сэтгэл, өөртөө байгаа бүхнийг, өөрсдийн ирээдүй, хувь заяаг бүгдийг нь Сатанд хүлээлгэн өгдөг. Тэд нэг хором ч эргэлзэхгүйгээр, өгсөн бүхнээ буцаан авах хэрэгтэйг ер мэдэхгүйгээр үүнийг хийдэг. Ийм маягаар Сатанд хоргодож, түүнд үнэнч болмогцоо хүмүүс өөрсдийгөө хянасаар байж чадах уу? Мэдээж үгүй. Тэднийг Сатан бүрмөсөн, бүрэн дүүрэн хянадаг. Мөн тэд намагт бүрмөсөн, тэр чигтээ живсэн бөгөөд өөрсдийгөө чөлөөлж чаддаггүй. Хүн алдар нэр, ашиг хонжооны намагт живмэгцээ гэрэл гэгээтэй зүйлийг, зөв шударга зүйлийг, эсвэл сайн, сайхан зүйлсийг эрж хайхаа больдог. Яагаад гэвэл, хүмүүсийг уруу татах алдар нэр, ашиг хонжооны хүч чадал дэндүү их; тэдгээр нь хүмүүсийн насан туршдаа, бүр эцэс төгсгөлгүйгээр үүрд мөнх хөөцөлддөг зүйлс болдог. Энэ нь үнэн биш гэж үү? Мэдлэгт суралцах нь, цаг үеэсээ хоцрохгүйн тулд, эсвэл дэлхий ертөнцөөс хоцрохгүйн тулд ном уншиж, хараахан мэдээгүй байсан цөөн хэдэн зүйлээ сурахаас цаашгүй. Тэгээд идэх хоолтой байхын тулд, ирээдүйнхээ төлөө, эсвэл үндсэн хэрэгцээгээ хангахын тулд л мэдлэгт суралцдаг гэж зарим хүн хэлнэ. Ердөө үндсэн хэрэгцээнийхээ төлөө, ердөө хоол хүнсний асуудлаа шийдвэрлэхийн тулд арван жил мэрийн суралцах хэн нэгэн байдаг уу? Үгүй, ийм хүн нэг ч байхгүй. Тэгвэл энэ бүх жилүүдэд хүн юуны төлөө эдгээр бэрхшээлийг туулдаг юм бэ? Алдар нэр, ашиг хонжооны төлөө. Алдар нэр, ашиг хонжоо түүнийг зайдуу хүлээж, дуудаж байдаг бөгөөд өөрийнхөө хичээл зүтгэл, зовлон бэрхшээл, тэмцлээр дамжуулан алдар нэр, ашиг хонжоонд хүрэх замыг дагаж чадна гэж хүн итгэдэг. Тийм хүн ирээдүйн замынхаа төлөө, ирээдүйн зугаа цэнгэлийнхээ төлөө, илүү сайхан амьдралын төлөө эдгээр зовлон бэрхшээлийг туулах учиртай. Энэ мэдлэг ер нь яг юу юм бэ—та нар Надад хэлж өгч чадах уу? Энэ нь, мэдлэгийг суралцах явцад хүмүүст Сатаны суулгасан, Сатаны заасан амьдралын дүрэм журам биш гэж үү? Энэ нь хүнд Сатаны суулгасан амьдралын “өндөр дээд туйлын зорилго” биш гэж үү? Жишээ нь, агуу хүмүүсийн үзэл санаа, алдартай хүмүүсийн ёс жудаг, баатарлаг хүмүүсийн зориг зүрхийг аваад үз, эсвэл бие хамгаалах урлагийн романы гол дүр, илдчиний шударга журам, эелдэг занг аваад үз—энэ нь эдгээр туйлын зорилгыг суулгадаг Сатаны арга зам биш гэж үү? (Тийм ээ, мөн.) Эдгээр үзэл санаа нэгээс нөгөө үед нөлөөлдөг бөгөөд үе үеийн хүмүүс эдгээр үзэл санааг хүлээн зөвшөөрч, эдгээр үзэл санааны төлөө амьдарч, тэдгээрийг эцэс төгсгөлгүй эрэлхийлдэг. Энэ нь хүнийг завхруулахын тулд мэдлэг ашигладаг Сатаны арга зам, суваг юм. Тэгвэл Сатан хүмүүсийг энэ зам руу хөтөлсний дараа тэдний хувьд Бурханд шүтэн мөргөх боломжтой хэвээр байдаг уу? Хүнд Сатаны суулгасан мэдлэг, бодол санаа нь Бурханд шүтэн мөргөх явдлын өчүүхнийг ч болов агуулдаг уу? Тэдгээр нь үнэнд хамаардаг ямар нэг зүйлийг багтаадаг уу? Тэдгээр нь Бурханаас эмээж, муугаас зайлах ямар нэгэн зүйлийг агуулдаг уу? (Үгүй, тэгдэггүй.)
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI
72. Сатан, алдар нэр, ашиг хонжооноос өөр юу ч бодохгүй болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж, алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, алдар нэр, ашиг хонжооны төлөө өөрсдөдөө байгаа бүхнийг золиосолдог ба алдар нэр, ашиг хонжооны төлөө ямар ч үнэлгээ, шийдвэр гаргана. Ийм маягаар Сатан хүнийг үл үзэгдэх гав дөнгөөр хүлдэг ба тэдгээрээс ангижрах хүч ч, зориг ч хүнд байдаггүй. Хүмүүс өөрийн мэдэлгүйгээр энэ гав дөнгийг зүүж, асар их хүндрэлтэйгээр урагшаа арай ядан сажилдаг. Энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүн төрөлхтөн Бурханаас зайлж, Түүнээс урваж, улам хорон муу болдог. Тиймээс, ийм маягаар Сатаны алдар нэр, ашиг хонжооны дунд үе удам ээлж дараалан сүйрдэг. Сатаны үйлдлийг одоо харвал өөдгүй муу сэдэл нь туйлын жигшүүртэй бус уу? Магадгүй өнөөдөр ч гэсэн та нар Сатаны өөдгүй муу сэдлийг нэвт шувт харж чадахгүй байгаа, учир нь алдар нэр, ашиг хонжоогүйгээр хүн амьдарч чадахгүй гэж та нар боддог. Хэрвээ хүмүүс алдар нэр, ашиг хонжоог ардаа орхих л юм бол өмнөх замаа харж чадахаа больж, өөрсдийн зорилгыг харж чадахаа болих бөгөөд ирээдүй нь харанхуй, бүүдгэр, бүрхэг болно гэж боддог. Гэхдээ алдар нэр, ашиг хонжоо нь хүнийг хүлэхдээ Сатаны ашигладаг аварга том гав дөнгө юм гэдгийг та нар нэг л өдөр аажмаар ухаарна. Тэр өдөр ирэхэд чи Сатаны хяналтыг нэгд нэггүй эсэргүүцэж, чамайг хүлэхдээ Сатаны ашигладаг гав дөнгийг нэгд нэггүй эсэргүүцнэ. Сатаны чамд суулгасан бүхнийг хаяхыг хүсэх өдөр ирэх үед чи Сатанаас бүрмөсөн салж, Сатаны чамд авчирсан бүхнийг үнэхээр үзэн ядна. Тэр үед л хүн төрөлхтөн Бурханыг гэх жинхэнэ хайр, хүсэл тэмүүлэлтэй болно.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI
73. Шинжлэх ухаан гагцхүү биет ертөнц дэх юмсыг хүмүүст харуулж, хүний сониуч занг хангадаг боловч бүх зүйлийг Бурхан ноёрхдог хуулийг нь хүнд ойлгуулж чаддаггүй. Хүн шинжлэх ухаанаас хариулт олдог мэт боловч тэдгээр хариулт нь ээдрээтэй бөгөөд зөвхөн түр зуурын сэтгэл ханамж, хүний зүрх сэтгэлийг материаллаг ертөнцөд хорих үүрэг л гүйцэтгэдэг сэтгэл ханамж авчирдаг. Хүн шинжлэх ухаанаас хариулт авсан гэж боддог тул ямар ч асуудал гарахад тухайн асуудлыг нотолж, хүлээн зөвшөөрөх гэж шинжлэх ухааны үзэл бодлоо үндэслэл болгон ашигладаг. Хүний зүрх сэтгэл шинжлэх ухаанд эзэмдүүлж, уруу татагдсаар Бурханыг мэдье, Бурханыг шүтэн мөргөе, бүх зүйл Бурханаас гардаг ба хүн Бурханаас хариулт хүсэх ёстой гэдэгт итгэе гэж бодохоо байхад хүрдэг. Тийм биш үү? Хүн шинжлэх ухаанд итгэх тусмаа улам утгагүй болж, бүх зүйлд шинжлэх ухаанч шийдэл бий, судалгаа бүхнийг шийдвэрлэж чадна гэж итгэдэг. Тэд Бурханыг эрж хайдаггүй, Бурхан бий гэдэгт итгэдэггүй; тэр ч байтугай Бурханыг олон жил дагасан зарим хүн гэв гэнэтхэн явж очоод нян судалж, эсвэл асуудалд хариулт олохын тулд мэдээлэл хайна. Ийм хүмүүс аливаа асуудлыг үнэний өнцгөөс хардаггүй бөгөөд асуудлыг шийдвэрлэхийн тулд ихэнх тохиолдолд шинжлэх ухаанч үзэл бодол, мэдлэг, эсвэл шинжлэх ухаанч шийдэл дээр тулгуурлахыг хүсдэг; тэд Бурханд найддаггүй ба Бурханыг эрж хайдаггүй. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан бий юу? (Байхгүй.) Тэр ч бүү хэл, шинжлэх ухаан судалдаг аргаараа Бурханыг судлахыг хүсдэг хүмүүс ч бий. Жишээлбэл, бүхээг зогссон уул руу очиж, улмаар бүхээг оршин тогтнолыг нотолсон шашны мэргэжилтэн олон бий. Гэхдээ тэд бүхээгийг үзээд Бурханы оршин тогтнолыг хардаггүй. Тэд гагцхүү үлгэр домог, түүхэд л итгэдэг; энэ нь тэдний шинжлэх ухаанч судалгаа, материаллаг ертөнцийн шинжилгээний үр дүн юм. Хэрвээ чи бичил амь судлал, одон орон судлал ч юм уу, газар зүй зэрэг материаллаг зүйлсийг судалбал Бурхан оршин тогтнодог, бүх зүйлд Тэр дээд эрх барьдаг гэдгийг тодорхойлох үр дүнг хэзээ ч олохгүй. Тэгэхээр шинжлэх ухаан хүний төлөө юу хийдэг юм бэ? Хүнийг Бурханаас холдуулдаг бус уу? Бурханыг судалгаанд оруулахад хүргэдэг бус уу? Бурханы оршин тогтнолд хүмүүсийг улам их эргэлзэхэд хүргэдэг бус уу? (Тийм ээ.) Тэгвэл Сатан хүнийг завхруулахад шинжлэх ухааныг хэрхэн ашиглахыг хүсдэг вэ? Сатан хүмүүсийг хуурч, мэдээ алдуулах гэж шинжлэх ухааны дүгнэлт ашиглах, мөн хүмүүсийн зүрх сэтгэлийг гартаа оруулж, улмаар тэднийг Бурханы оршин тогтнолыг эрж хайхгүй, эсвэл итгэхгүй байлгах гээд хоёрдмол санаатай хариулт ашиглахыг хүсдэг бус уу? (Тийм ээ.) Иймээс шинжлэх ухаан бол хүмүүсийг завхруулдаг Сатаны нэг арга гэж Би хэлдэг юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө V
74. Сатан түүхийн номд байдаг үлгэр домог, түүх олныг зохиож, бий болгон, уламжлалт соёл, эсвэл мухар сүсэг дэх хүмүүсийн талаарх гүн гүнзгий сэтгэгдлийг хүмүүст үлдээжээ. Жишээ нь, Хятадад “Найман сахиус тэнгисийг гаталсан нь”, “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Хаш Хаан”, “Нежа Луу Хааныг байлдан дагуулсан нь”, “Бурхан болгож өргөмжилсөн нь” зэрэг байдаг. Эдгээр нь хүний оюун ухаанд гүн үндэслээгүй гэж үү? Та нарын зарим нь бүх нарийн ширийнийг нь мэдэхгүй байсан ч гэсэн ерөнхий түүхүүдийг мөн л мэддэг бөгөөд ерөнхий агуулга нь зүрх сэтгэлд чинь, оюун санаанд чинь суудаг болохоор мартаж чаддаггүй. Эдгээр нь аль эртнээс хүнд зориулж Сатаны бэлдсэн янз бүрийн үзэл санаа, үлгэр домог бөгөөд өөр өөр цаг хугацаанд тараагдсан юм. Эдгээр зүйл хүмүүсийн сэтгэлийг шууд хорлож, эвдэн, хүмүүсийг нэгээс нөгөө тарнийн шившлэгт автуулдаг. Өөрөөр хэлбэл, тийм уламжлалт соёл, түүх, эсвэл мухар сүсгийн зүйлсийг хүлээн зөвшөөрмөгц, мөн эдгээр зүйл оюун ухаанд чинь үндэслэж, зүрх сэтгэлд чинь ормогц чи тарнийн шившлэг автсантай адил—чи эдгээр соёлын занга, эдгээр үзэл санаа, уламжлалт түүхийн нөлөөнд орж, үүнтэй орооцолддог. Тэдгээр нь амьдралд чинь, амьдралыг үзэх үзэлд чинь, аливаа зүйлийг үнэлэхэд чинь нөлөөлдөг. Үүнээс ч илүүтэйгээр тэдгээр нь амьдралын жинхэнэ замын төлөөх эрэл хайгуулд чинь нөлөөлдөг: Энэ бол үнэхээр хорон муу тарнийн шившлэг юм. Чи чадлаараа оролдсон ч тэдгээрээс ангижирч чадахгүй; тэдгээрийг цавчсан ч бүрэн тасдаж чадахгүй; цохьсон ч буулган авч чадахгүй. Цаашлаад хүмүүс өөрийн мэдэлгүй ийм тарнийн шившлэгт автсаныхаа дараа өөрийн мэдэлгүй Сатаныг шүтэж, Сатаны дүр төрхийг зүрх сэтгэлдээ тээж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, тэд Сатаныг өөрсдийн шүтээн буюу өөрсдийн шүтэж, бишрэх зүйл болгодог, тэр ч бүү хэл түүнийг Бурхан гэж үзэхдээ тулдаг. Өөрийн мэдэлгүй эдгээр зүйл хүмүүсийн зүрх сэтгэлд оршиж, үг болон үйл хэргийг нь хянадаг. Түүнчлэн, чи анх эдгээр түүх, үлгэр домгийг худлаа гэж үздэг байсан ч дараа нь өөрийн мэдэлгүйгээр эдгээр түүхийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг жинхэнэ хүмүүс, жинхэнэ оршин байдаг юмс болгодог. Нэг л мэдэхэд чи эдгээр үзэл санаа болон эдгээр зүйлийн оршин тогтнолыг ухамсартайгаар хүлээн авдаг. Чи бас диаволууд, Сатан, хуурамч шүтээнийг гэртээ болон зүрх сэтгэлдээ санаатайгаар хүлээн авдаг—энэ нь үнэхээр тарнийн шившлэг юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI
75. Хүмүүсийн хийдэг мухар сүсэгт үйл ажиллагааг Бурхан хамгийн их үзэн яддаг ч олон хүн тэдгээрийг мөн л орхиж чадалгүй, ийм мухар сүсэгт үйл ажиллагааг Бурхан зарлигдсан гэж бодож байдаг бөгөөд өнөөдөр ч тэдгээрээс хараахан бүрэн ангижраагүй байна. Хурим найр, сүйт бүсгүйн хувцас сэлтэд зориулан залуучуудын хийдэг бэлтгэл; мөнгө бэлэглэх, оройн зоог барих гэх мэтээр баярт үйл явдлыг тэмдэглэдэг арга зам; уламжлагдаж ирсэн эртний заавар; үхэгсэд болон тэдний оршуулгын үйлд зориулан хийдэг мухар сүсэгт утгагүй бүх арга хэмжээг Бурхан бүр ч их жигшдэг. Мөргөлийн өдөр ч (шашны ертөнцийн тэмдэглэдэг Амралтын өдрийг оролцуулан) Бурханд жигшүүртэй байдаг; мөн хүн хооронд өрнөдөг нийгмийн харилцаа, дэлхий ертөнцийн холбоо сүлбээг Бурхан бүр ч их жигшин голдог. Хүн бүхний мэдэх цагаан сар, зул сарын баяр байтугай эдгээр баяр наадамд зориулсан тоглоом, чимэглэл болох хоёр мөрт шүлэг, салют, дэнлүү, Ариун Зоог, зул сарын бэлэг, зул сарын баяр наадмыг ч Бурхан зарлигдаагүй—эдгээр нь хүмүүсийн оюун ухаан дахь шүтээн бус уу? Амралтын өдрөөр талх хуваах, дарс, нарийн маалинга бол шүтээн гэдэг нь бүр ч гарцаагүй. Лууны толгой өнгийх өдөр, луун завины баяр, намрын дунд сарын баяр, Лаба наадам, шинэ оны баяр гэх зэрэг Хятадад алдартай бүхий л уламжлалт баяр наадмын өдөр, мөн Улаан өндөгний баяр, Баптисмын өдөр, зул сарын баяр гэх зэрэг шашны ертөнцийн баяр наадмууд, энэ бүх үндэслэлгүй баярыг олон хүн эрт цагаас өнөө үед бэлтгэж, уламжилсан. Хүн төрөлхтний баялаг төсөөлөл, уран яруу үзлээс үүдэн эдгээр нь өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн юм. Эдгээр нь өө сэвгүй харагддаг ч үнэндээ хүн төрөлхтөнд гаргадаг Сатаны заль мэх байдаг. Сатанууд бөөгнөрсөн газар байх тусмаа хоцрогдмол, хуучинсаг, бурангуй нийгмийн ёс заншилд улам гүн автсан байдаг. Эдгээр зүйл хүмүүсийг чанга хүлчхээд хөдлөх ямар ч боломж өгдөггүй. Шашны ертөнцийн олон баяр наадам ихээхэн өвөрмөц байдлыг харуулж, Бурханы ажилд хүрэх гүүр болж буй санагддаг ч үнэндээ тэдгээр нь хүмүүсийг хүлж, Бурханыг мэдэж авахад нь саад хийдэг Сатаны үл үзэгдэх хүлээс бөгөөд бүгд Сатаны зальхай явуулга юм. Үнэндээ Бурханы ажлын нэг үе шат дуусахад тухайн үеийн хэрэгсэл, хэв маягийг Бурхан аль хэдийн ямар ч ул мөр үлдээлгүй устгасан байдаг. Гэвч “үнэн сүсэгт итгэгчид” өнөөх биет материаллаг зүйлсийг үргэлжлүүлэн шүтэхийн зэрэгцээ Бурханд юу байгааг чухалчилж үзэхээ болин, цааш үл судалдаг бөгөөд үнэндээ Бурханыг аль эрт гэрээс хөөн гаргаж, Сатаныг шүтээний ширээндээ залсан атлаа Бурханыг гэх хайраар бялхаж буй мэт санагддаг. Хүмүүс Есүс, Загалмай, Мариа, Есүсийн баптисм, Сүүлчийн Зоогийн хөргийг Тэнгэрийн Эзэн хэмээн дээдлэх зуураа “тэнгэрлэг Эцэг, Эзэн минь” гэж удаа дараа дуу алддаг. Энэ бүхэн хөгийн хэрэг бус уу? Өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний дунд өвлөгдөж ирсэн ийм олон үг хэллэг, зан үйлийг Бурхан үзэн яддаг; тэдгээр нь Бурханы өмнөх замд ноцтой саад хийхийн зэрэгцээ хүн төрөлхтний оролтод асар их хүндрэл үүсгэдэг. Сатан хүн төрөлхтнийг завхруулсан хэр хэмжээг хойш тавилаа гэхэд Витнесс Лигийн хууль, Лоренсийн туршлага, Вочман Нигийн судалгаа, Паулын ажил гэх мэт зүйлээр хүний сэтгэл бүрэн дүүрсэн байдаг. Хүмүүсийн дотор хэт их бодгальч үзэл, хууль тогтоомж, дүрэм, журам, тогтолцоо гэх мэт оршин байдаг тул Бурхан хүмүүс дээр ажиллах ямар ч аргагүй; хүмүүсийн бурангуй нийгмийн мухар сүсэгт хандлагаас гадна эдгээр зүйл хүн төрөлхтнийг барьж залгисан юм. Хүмүүсийн бодол санаа нь шидэт үлгэрийг өнгөтөөр өгүүлэх сонирхол татам кино мэт байдаг бөгөөд үүнд нь гайхамшигт амьтад үүл хөлөглөж, асар их уран сэтгэмжээрээ хүмүүсийг гайхшируулж, мэл гайхуулан хэлэх үггүй болгодог. Үнэнийг хэлэхэд өнөөдөр Бурханы хийх гэж ирсэн ажил нь үндсэндээ хүмүүсийн мухар сүсэгт шинж чанартай харьцаж, үүнийг нь арилгах, сэтгэх өнцгийг нь бүрмөсөн өөрчлөх явдал юм. Хүн төрөлхтний үе дамжин уламжилсан өвөөс үүдэн Бурханы ажил өнөөг хүртэл үргэлжилсэн юм биш; энэ нь Бурханы биечлэн эхлүүлж, гүйцэлдүүлдэг ажил бөгөөд тодорхой нэг агуу сүнслэг хүний өвийг өвлөж, өөр эрин үед Бурханы хийсэн бэлгэдлийн уг чанартай аливаа ажлыг өвлөн авах ямар ч шаардлагагүй. Хүмүүс эдгээрийн алинд ч анхаарах хэрэггүй. Өнөөдөр Бурхан үг хэлж, ажиллах өөр хэв маягтай байхад хүмүүс юунд өөрсдөдөө төвөг удах ёстой юм бэ? Хэрэв хүмүүс одоогийн урсгал дахь өнөөгийн замаар алхангаа “өвөг дээдсийнхээ” өв уламжлалыг үргэлжлүүлэх юм бол хүрэх газартаа очихгүй. Бурхан хүний ертөнцийн жил, сар, өдөр хоногийг жигшдэгийнхээ адилаар хүний зан авирын яг ийм горимыг гүнээ зэвүүцдэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 3
76. Сатан нийгмийн хандлагаар дамжуулан хүнийг завхруулдаг. “Нийгмийн хандлага” нь олон зүйлийг агуулдаг. Зарим хүн: “Энэ нь сүүлийн үеийн загвар, оо энгэсэг, үс засалт, тансаг хоол хүнс гэсэн үг үү?” гэдэг. Эдгээр зүйлийг нийгмийн хандлага гэж авч үздэг үү? Тэдгээр нь нийгмийн хандлагын нэг хэсгийг бүрдүүлдэг боловч тэдгээрийн талаар бид энд ярихгүй. Бид зөвхөн нийгмийн хандлагын хүмүүст авчирдаг үзэл санаа, хүмүүсийн энэ дэлхий дээр биеэ авч явах байдалд хүргэдэг арга зам болон хүмүүст авчирдаг амьдралын зорилго, амьдралыг үзэх үзлийн тухай ярилцахыг л хүсэж байна. Эдгээр нь маш чухал; тэд хүний сэтгэл санааны байдлыг хянаж, үүнд нөлөөлдөг. Эдгээр чиг хандлага ар араасаа гарч ирдэг бөгөөд хүн төрөлхтнийг тасралтгүй доройтуулдаг ёрын муу нөлөө үзүүлэн, мөс чанар, хүн чанар, эрүүл ухаанаа алдахад тэднийг хүргэж, ёс суртахуун, жудгийг нь улам бүр дордуулж, дийлэнх хүмүүс одоо ёс жудаггүй, хүн чанаргүй болсон, тэдэнд эрүүл ухаан бүү хэл, ямар ч мөс чанар байдаггүй гэж хэлж болохуйц хэмжээнд хүрсэн. Тэгвэл эдгээр чиг хандлага нь юу вэ? Чи энгийн нүдээр эдгээр чиг хандлагыг харж чадахгүй. Шинэ чиг хандлага дэлхий даяар сэвэлзэх үед магадгүй ердөө цөөн тооны хүмүүс л эн тэргүүнд байж, шинэ хандлагыг тогтоогчид болдог. Тэд шинэ зүйл хийж эхлээд, дараа нь зарим нэг үзэл санаа, зарим нэг үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг. Гэвч хүмүүсийн дийлэнх нь нэг л мэдэхэд ийм төрлийн чиг хандлагаар тасралтгүй халдварлагдаж, үүнд уусаж, сэтгэл татагдан, өөрийн мэдэлгүйгээр, аяндаа бүгд үүнийг хүлээн зөвшөөрч, үүнд автаж, хяналтад нь орохдоо тулдаг. Ийм чиг хандлага нь ээлж дараалан, эрүүл саруул бие, оюун ухаантай биш, үнэн гэж юу болохыг мэддэггүй, эерэг сөрөг зүйлсийг огт ялгаж чаддаггүй хүмүүсээр энэ чиг хандлага, Сатанаас ирдэг амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлсийг баяртайяа хүлээн зөвшөөрүүлдэг. Тэд амьдралд хандах талаар Сатаны хэлсэн зүйл, Сатаны “хайрласан” амьдрах арга замыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэдэнд эсэргүүцэх хүч чадал ч, чадвар ч байдаггүй, эсэргүүцэх ухамсар бүр ч байдаггүй…
…Сатан хүмүүсийг диаволын үүр лүү алхам алхмаар хөтлөхийн тулд нийгмийн эдгээр чиг хандлагыг ашигладаг бөгөөд ингэснээр хүмүүс нийгмийн чиг хандлагад баригдаж, өөрийн мэдэлгүй мөнгө, материаллаг хүсэл, хорон муу явдал болон хүчирхийллийг өмгөөлж дэмждэг. Эдгээр зүйл хүний зүрх сэтгэлд ормогц хүн юу болдог вэ? Хүн диавол Сатан болдог! Яагаад? Учир нь, хүний зүрх сэтгэлд ямар сэтгэл зүйн хандлага оршдог вэ? Хүн юуг хүндэлдэг вэ? Хүн хорон муу явдал болон хүчирхийлэлд дуртай болж эхэлдэг ба гоо сайхан, сайн сайхан, тэр ч бүү хэл энх тайванд дургүй болдог. Хүмүүс хэвийн хүн чанартай жирийн амьдралаар амьдрахыг хүсдэггүй, харин оронд нь өндөр байр суурь, асар их эд хөрөнгийг эдэлж, махан биеийн зугаа цэнгэлд баясаж, өөрсдийг нь барих ямар ч хязгаарлалтгүйгээр, ямар ч хүлээсгүйгээр махан биеийнхээ хүслийг хангахад бүх хичээл чармайлтаа зориулдаг, өөрөөр хэлбэл, хүссэн бүхнээ хийдэг. Тэгвэл, хүн иймэрхүү чиг хандлагуудад автсан үед сурсан мэдлэг чинь өөрийгөө чөлөөлөхөд тусалж чадах уу? Уламжлалт соёл, мухар сүсгийн тухай ойлголт чинь энэхүү хүнд хэцүү байдлаас ангижрахад тусалж чадах уу? Хүний мэддэг уламжлалт ёс суртахуун болон уламжлалт ёслолууд хязгаарлалт хийхэд нь хүмүүст тусалж чадах уу? Жишээ нь, Гурван Ханзны Сонгодог зохиолыг аваад үз. Эдгээр чиг хандлагын намаг балчгаас хөлөө татан авахад энэ нь хүмүүст тусалж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Тиймээс, хүн улам бүр ёрын муу, биеэ тоосон, дээрэлхүү, аминчхан, хорлонтой болдог. Хүмүүсийн хооронд ямар ч хайр дурлал байхгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд ямар ч хайр байхгүй, хамаатан садан, найз нөхдийн дунд ямар ч ойлголцол байхгүй болдог; хүний харилцаа хүчирхийллийн шинжтэй болчихсон. Хүмүүсийн дунд амьдрахдаа хүн нэг бүр хүчирхийллийн арга барил хэрэглэхийг хүсдэг; тэд хүчирхийлэл ашиглан амьжиргаагаа залгуулдаг; хүчирхийлэл ашиглан байр сууриндаа хүрч, ашиг олдог бөгөөд догшин ширүүн, ёрын муу арга ашиглан хүссэн бүхнээ хийдэг. Энэ хүн төрөлхтөн аймаар биш гэж үү? (Тийм.)
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI
77. “Амьдрал мөнгөн дээр тогтдог” гэдэг нь Сатаны гүн ухаан бөгөөд бүхий л хүн төрөлхтний дунд, хүний нийгэм бүрд энэ зонхилдог. Хүн нэг бүрийн зүрх сэтгэлд шингэсэн учраас үүнийг чиг хандлага гэж хэлж болно. Бүр анх хүмүүс энэ үгийг хүлээн зөвшөөрөөгүй, гэвч бодит амьдралтай нүүр тулаад аажмаар үг дуугүй зөвшөөрч, үнэн хэрэгтээ эдгээр үг үнэн гэдгийг мэдэрч эхэлсэн. Сатан хүнийг завхруулах явц энэ бус уу? Хүмүүс энэ мэргэн үгийг адилхан түвшинд ойлгодоггүй байж болох ч хүн бүр эргэн тойронд нь тохиолдсон зүйл, хувийн туршлагадаа үндэслэн энэ үгийг өөр, өөр хэмжээнд тайлбарлаж, хүлээн зөвшөөрдөг. Тийм биз дээ? Энэ мэргэн үгийн талаар хэр их туршлагатайгаас нь үл хамааран хүний зүрх сэтгэлд энэ үг ямар сөрөг нөлөө үзүүлж болох вэ? Та нарыг нэг бүрчлэн оролцуулаад энэ ертөнцийн хүмүүсийн хүн зан чанараар нэг зүйл илчлэгддэг. Илчлэгдсэн энэ зүйлийг хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь мөнгө шүтэх явдал юм. Үүнийг хүний зүрх сэтгэлээс арилгах хэцүү юу? Маш хэцүү! Сатан хүнийг үнэхээр гүнзгий завхруулсан бололтой! Тэгвэл Сатан хүмүүсийг завхруулах гэж ийм чиг хандлага ашигласны дараа хүмүүст энэ нь хэрхэн илэрдэг вэ? Энэ ертөнцөд ямар ч мөнгөгүйгээр амьдарч чадахгүй, мөнгөгүй ганц хонох ч боломжгүй санагддаг уу? Хүмүүсийн байр суурь, хүлээдэг хүндэтгэл нь ч тэдний хэр их мөнгөтэйгөөс шалтгаалдаг. Ядуу тарчиг хүмүүс ичсэндээ нуруу бөхийж, харин баячууд өндөр дээд байр сууриндаа баясдаг. Тэд чанга дуугаар ярьцгаан биеэ тоосон байдалтай амьдарч, зоримог, бардам байдаг. Энэ мэргэн үг, ийм хандлага хүмүүст юу авчирдаг вэ? Олон хүн мөнгө хөөцөлдөхдөө юугаа ч золиосолдог нь үнэн биш гэж үү? Олон хүн илүү их мөнгө хөөцөлдөн өөрсдийн нэр төр, шударга чанарыг гээдэг бус уу? Түүнчлэн олон хүн үүргээ биелүүлэх, Бурханыг дагах боломжоо мөнгөний төлөө алддаг бус уу? Энэ нь хүмүүсээс гардаг гарз биш үү? (Тийм ээ.) Хүмүүсийг ийм хэмжээнд хүртэл завхруулах гэж ийм арга барил, мэргэн үг ашигладаг Сатан хөнөөлтэй биш гэж үү? Энэ нь хорлонт заль мэх бус уу? Энэхүү түгээмэл мэргэн үгийг эсэргүүцдэг байснаа эцэст нь үнэн хэмээн хүлээн зөвшөөрөх үед чиний зүрх сэтгэл Сатаны саварт бүрэн орж, улмаар чи өөрийн эрхгүй тэр мэргэн үгийн дагуу амьдрах болдог. Энэ үг чамд хэр хэмжээгээр нөлөөлсөн бэ? Чи үнэн замыг мэддэг, үнэнийг мэддэг байж болох ч үүнийг эрэлхийлэхэд хүчин мөхөстдөг. Бурханы үг бол үнэн гэдгийг чи тодорхой мэддэг байж болох ч үнэнийг олж авахын тулд төлөөс төлж, зовохыг хүсдэггүй. Харин ч Бурханыг эцсээ хүртэл эсэргүүцэх гэж өөрийн ирээдүй, хувь заяаг золиослохыг илүүд үзнэ. Бурхан юу ч хэлж, юу ч хийлээ гэсэн хамаагүй, чамайг гэх Бурханы хайр хэчнээн гүн гүнзгий, хэр агуу болохыг ойлгодог эсэх чинь ч хамаагүй, чи өөрийнхөөрөө явна гэж зөрүүдлэн зүтгэж, энэ мэргэн үгийн төлөө төлөөс төлдөг. Өөрөөр хэлбэл, энэ мэргэн үг чиний ааш авир, бодлыг аль хэдийнээс хянадаг бөгөөд чиний хувьд бүгдийг нь орхиж байснаас хувь заяагаа үүнд захируулсан нь дээр байдаг. Хүмүүс ингэж авирлаж, энэ мэргэн үгийн хяналтад орж, жолоодуулдаг нь Сатан хүнийг завхруулах явдал үр дүнтэй байдгийг харуулдаг бус уу? Сатаны гүн ухаан, завхарсан зан чанар ийнхүү зүрх сэтгэлд чинь үндэслэж байгаа хэрэг бус уу? Чи ингэж байвал Сатан зорилгодоо хүрчихсэн юм биш үү? (Тийм ээ.) Сатан хүнийг ийм маягаар хэрхэн завхруулсныг чи ойлгож байна уу? Үүнийг мэдэрч байна уу? (Үгүй.) Үүнийг чи хараа ч үгүй, мэдрээ ч үгүй. Эндээс чи Сатаны ёрын мууг харж байна уу? Сатан хүнийг хаа сайгүй цаг ямагт завхруулдаг. Сатан хүнийг энэ завхралаас зайлах боломжгүй болгож, түүний эсрэг хүчин мөхөстүүлдэг. Чамайг учраа олохгүй, өөрт юу тохиолдоод байгааг мэдэхгүй байх нөхцөлд Сатан өөрийн бодол, үзэл санаа, өөрөөс нь гардаг ёрын муу зүйлсийг чамаар хүлээн зөвшөөрүүлдэг. Хүмүүс эдгээрийг огт эсэргүүцэлгүй хүлээн зөвшөөрдөг. Тэгээд эднийг эрдэнэ мэт нандигнан зууралдаж, өөрсдийг нь жолоодож, тоглоом тохуу хийх боломж олгодог. Сатан хүнийг завхруулах нь ийнхүү улам гүнзгийрдэг.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө V
78. Хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг зургаан үндсэн заль мэх байдаг.
Эхнийх нь хяналт ба албадлага. Өөрөөр хэлбэл, Сатан зүрх сэтгэлийг чинь хянахын тулд боломжтой бүхнийг хийнэ. “Албадлага” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь, заналхийлэл болон албадсан тактик ашиглан өөрийгөө чамаар дуулгавартай дагуулж, дуулгавартай байхгүй бол ямар үр дагаварт хүрэх талаар чамд бодогдуулна гэсэн үг юм. Чи айж, түүнийг эсэргүүцэж зүрхэлдэггүй, ингээд чи түүнд захирагддаг.
Хоёр дахь нь хуурах болон зальдах. “Хуурах болон зальдах” нь юунд хүргэдэг вэ? Сатан зарим нэг түүх, худал яриа зохиож, чамайг зальдан тэдгээрт итгүүлдэг. Хүнийг Бурхан бүтээсэн гэж тэр хэзээ ч чамд хэлэхгүй, гэхдээ чамайг Бурхан бүтээгээгүй гэж ч бас шууд хэлэхгүй. Тэр “Бурхан” гэдэг үгийг огтхон ч хэрэглэдэггүй, харин оронд нь өөр ямар нэгэн зүйлийг орлуулан ашиглаж, чамайг мэхлэхийн тулд энэ зүйлийг ашигладаг, ингэснээр чи Бурханы оршин тогтнолын талаар үндсэндээ ямар ч ойлголтгүй байдаг. Энэ заль нь мэдээж ганцхан үүгээр зогсохгүй, өөр олон талыг агуулдаг.
Гурав дахь нь хүчээр итгүүлэн үнэмшүүлэх. Хүмүүсийг юугаар хүчээр үнэмшүүлдэг вэ? Хүчээр итгүүлэн үнэмшүүлэх нь хүний өөрийн сонголтоор хийгддэг үү? Энэ нь хүний зөвшөөрөлтэйгөөр хийгддэг үү? (Үгүй.) Чи зөвшөөрдөггүй байсан ч гэсэн, яаж ч чадахгүй. Мэдээгүй байхад чинь Сатан чамайг үнэмшүүлж, өөрийн үзэл санаа, амьдралын дүрэм журам болон мөн чанарыг чамд суулгадаг.
Дөрөв дэх нь сүрдүүлж, залилах. Өөрөөр хэлбэл, Сатан янз бүрийн заль мэх ашиглан чамаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, дагуулж, өөртөө үйлчлүүлдэг. Тэгээд зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийнэ. Заримдаа тэр чамд бага сага ач тус үзүүлж, тэгэнгээ чамайг уруу татан нүгэл үйлдүүлдэг. Хэрвээ чи түүнийг дагахгүй бол, тэр чамайг зовоож, шийтгэх бөгөөд чам руу дайрч давшлан, чамайг урхидахын тулд янз бүрийн арга зам ашиглана.
Тав дахь нь мэхлэлт болон саажилт. “Мэхлэлт болон саажилт” гэдэг нь, Сатан чихэнд чимэгтэй, хүмүүсийн үзэлтэй нийцдэг үг яриа, үзэл санааг зохиож, хүмүүсийн махан биеийг анхааран үзэж байгаа мэт, эсвэл тэдний амьдрал болон ирээдүйг бодож байгаа мэт санагдуулдаг, гэвч үнэндээ түүний цорын ганц зорилго нь чамайг хуурах явдал юм. Тэр дараа нь чамайг мэдээгүй болгодог, ингэснээр чи юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэлгүй, өөрийн мэдэлгүй мэхлэгдэж, улмаар түүний хяналтан дор ордог.
Зургаа дахь нь бие, сэтгэлийн сүйрэл. Сатан хүний ямар хэсгийг сүйрүүлдэг вэ? (Хүний оюун санаа болон бүхий л оршихуйг.) Сатан оюун санааг чинь сүйрүүлж, чамайг эсэргүүцэх тэнхэлгүй болгодог нь зүрх сэтгэл чинь бага багаар өөрийн эрхгүй Сатан руу эргэдэг гэсэн үг юм. Тэр эдгээр зүйлийг чамд өдөр бүр суулгадаг, мөн чамд нөлөөлж, чамайг хүмүүжүүлэхийн тулд эдгээр үзэл санаа болон соёлыг өдөр бүр ашиглан, чиний хүсэл зоригийг бага багаар сулруулж, эцэст нь чамайг сайн хүн байх хүсэлгүй болгож, “зөв шударга байдал” гэж нэрлэдэг зүйлийнхээ төлөө өндийн босох хүсэлгүй болгодог. Өөрийн мэдэлгүйгээр чи цаашид урсгал сөрөн сэлэх сэтгэлийн тэнхээгүй болж, харин оронд нь урсгал даган хөвдөг. “Сүйрэл” гэдэг нь Сатан хүмүүсийг маш их тарчилгадаг болохоор тэд хүн байхаа больж, сүг сүүдэр л болдог гэсэн үг юм. Энэ үед Сатан завшааныг далимдуулан тэднийг залгидаг.
Хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг эдгээр заль мэх нь тус бүрдээ хүнийг эсэргүүцэх тэнхээгүй болгож чадна; тэдгээрийн аль нь ч хүмүүсийг үхэлд хүргэж чадна. Өөрөөр хэлбэл, Сатаны хийдэг ямар ч зүйл, түүний хэрэглэдэг ямар ч заль мэх чамайг доройтуулж, Сатаны хяналтан дор аваачиж, ёрын муу болон нүглийн намагт шигдүүлж чадна. Энэ нь хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг заль мэх юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI
79. Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ноцтой муу нөлөө үзүүлж ирсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автаж, “дээд боловсролын байгууллага”-д суралцаж ирсэн. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, амьдралыг харах тааруухан үзэл, амьдралын жигшүүрт гүн ухаан, ямар ч хэрэггүй оршин тогтнол, амьдралын дорд хэв маяг, зуршил—энэ бүгд нь хүний зүрх сэтгэлийг асар ихээр үймүүлж, мөс чанарыг нь муутгаж, ноцтой доройтуулдаг. Ингэснээр хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон. Хүний зан чанар өдөр ирэх тусам улам харгис болж, Бурханы төлөө юугаа ч орхиход бэлэн, Бурханыг дуртайяа дуулгавартай дагах, цаашлаад Бурханы илрэлтийг сайн дураараа эрж хайх хүн ганц ч үгүй болсон. Харин ч хүн Сатаны эзэмшил дор зугаа цэнгэл хөөцөлдөхөөс өөр юу ч хийдэггүй, намаг балчигтай газарт махан биеийн завхралд өөрийгөө тушаадаг. Харанхуйд амьдардаг тэр хүмүүс үнэнийг сонссон хэдий ч хэрэгжүүлье гэж боддоггүй, Бурханы илрэлтийг харсан ч гэсэн Түүнийг эрж хайх сонирхолгүй байдаг. Ингэж их доройтсон хүн төрөлхтөнд аврагдах боломж яаж байх юм бэ? Ингэж их уналтад орсон хүн төрөлхтөн гэрэлд амьдарч яаж чадах юм бэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг
80. Сатан хүмүүсийг мэхлэх замаар нэр хүнд олж авдгийн дээр үргэлж өөрийгөө зөв шударга байдлын манлайлагч, үлгэр дуурайл болгодог. Зөв шударга байдлыг хамгаалах нэрийдлээр хүмүүст хор учруулж, сүнсийг нь залгиж, хүнийг хөшүүн болгож, хууран мэхэлж, турхирахын тулд бүхий л төрлийн арга барил ашигладаг. Түүний зорилго нь, ёрын муу үйл хэргийг нь хүн хүлээн зөвшөөрч, дагадаг болгож, Бурханы эрх мэдэл, дээд эрхийг эсэргүүцэхэд хүнийг өөртөө нэгтгэх явдал юм. Гэвч, хүн түүний явуулга, хуйвалдаан, өөдгүй төрхийг мэддэг болж, түүнд гишгэчүүлж, хууртаж, үргэлжлүүлэн түүнд боолчлогдож, түүнтэй хамт шийтгүүлж, сүйрэхийг хүсэхгүй байх үед Сатан урьдын ариун гэгээн төрхөө өөрчилж, хуурамч багаа хуулан ёрын муу, харгис догшин, муухай, хэрцгий жинхэнэ нүүр царайгаа илчилдэг. Тэр өөрийг нь дагахаас татгалзаж, өөрийнх нь муу ёрын хүчийг эсэргүүцдэг бүх хүнийг үгүй хийхэд юунаас ч илүү дуртай. Энэ үед Сатан итгэл даахуйц, боловсон дүр төрхтэй байж чадахаа больж; харин ч хонины арьсан доороос муу муухай, диаволлог жинхэнэ төрх нь ил гардаг. Явуулга нь илчлэгдэж, жинхэнэ төрх нь ил болмогц Сатан уурсаж, зэрлэг балмад зангаа харуулдаг. Үүний дараа хүмүүсийг хорлож, залгих хүсэл нь улам бүр л нэмэгдэх болно. Учир нь, хүн үнэнийг ухаарахад тэр уурсдагийн дээр эрх чөлөө болон гэрэлд тэмүүлж, өөрийнх нь шоронгоос чөлөөлөгдөхийг хүсэн эрмэлзсэнийх нь төлөө тэрээр хүнд асар их өс хонзон санадаг. Түүний уур хилэн өөрийн ёрын мууг л хамгаалж хадгалахыг зорьдог бөгөөд энэ нь ч бас харгис хэрцгий уг чанарынх нь жинхэнэ илрэл юм.
Сатаны хийсэн бүхэн нь түүний ёрын муу уг чанарыг харуулдаг. Хүнд Сатаны хийсэн бүх ёрын муу үйл хэргээс—хүнийг төөрөгдүүлэн өөрийгөө дагуулах гэсэн эртний хичээл чармайлтаас нь эхлээд хүнийг ашиглаж, ёрын муу үйл хэрэгтээ татан оруулах хүртэл, мөн үнэн нүүр царай нь илчлэгдэж, хүн түүнийг таньж, хаясны дараа хүнд өс санах хүртэл—бүгд Сатаны ёрын муу мөн чанарыг илчилдэг, Сатан эерэг зүйлтэй ямар ч хамаагүй, Сатан бол бүх ёрын муу зүйлийн эх сурвалж хэмээх баримтыг бүгд баталдаг, Түүний үйлдэл нэг бүр муу муухайг нь хадгалж, муу үйл хэргийг нь үргэлжлүүлж, шударга болон эерэг зүйлсийн эсрэг явж, хүний хэвийн оршин тогтнолын хууль, дэг журмыг алдагдуулдаг. Сатаны эдгээр үйл нь Бурханд дайсагнадаг бөгөөд Бурханы уур хилэнд сүйрэх болно. Сатанд өөрийн гэсэн уур хилэн байдаг боловч түүний уур хилэн бол ердөө л ёрын муу уг чанараа гаргах арга зам юм. Сатан унтууцаж, улангасан уурладгийн шалтгаан нь гэвэл: Түүний үгээр хэлшгүй явуулга ил болсон; түүний хуйвалдаан зүгээр өнгөрөхөд амаргүй байдаг; Бурханыг орлож, Бурхан шиг авирлах гэсэн түүний галзуу санаархал, эрмэлзэл нь цохигдож, саад учирсан; бүх хүн төрөлхтнийг захирах түүний зорилго нь одоо талаар болж, хэзээ ч биелэх боломжгүй болсон. Сатаны хуйвалдаан хэрэгжихийг зогсоож, Сатаны муу муухай дэлгэрч, тархахыг тасалдуулсан зүйл бол Бурхан уур хилэнгээ ахин дахин гаргасан явдал юм. Тийм учраас Сатан, Бурханы уур хилэнг үзэн ядаж, бас түүнээс айдаг. Бурханы уур хилэн буух болгондоо Сатаны жигшүүрт үнэн дүр төрхийг ил болгоод зогсохгүй, Сатаны хорон муу хүслийг харуулах явцдаа хүн төрөлхтний эсрэг Сатаны уур хилэнгийн шалтгааныг бүрмөсөн илчилдэг. Сатаны уур хилэн буцалж байгаа нь түүний хорон муу уг чанар жинхэнээсээ илчлэгдэж, түүний явуулга ил болж байгаа явдал юм. Мэдээж Сатан уурсах болгонд, энэ нь ёрын муу зүйлсийн сүйрлийг, мөн эерэг зүйлс хамгаалагдаж, үргэлжлэн байгааг тунхагладаг; Бурханы уур хилэнд халдаж болохгүй гэдэг бодит үнэнийг тунхагладаг!
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II
Тайлбар:
1. “Ул үндэсгүй буруутгах” гэдэг нь хүмүүсийг хорлодог диаволын арга барилыг хэлж байна.
2. “Хатуу чанд хамгаалагдсан” гэдэг нь хүмүүсийг зовоон шаналгадаг диаволын арга тун хэрцгий бөгөөд хүмүүсийг хөдөлж чадахаа больтол нь асар их хянадаг гэдгийг илтгэдэг.
3. “Залгих” гэдэг нь диаволуудын хааны догшин хэрцгий зан авирыг хэлдэг ба энэ нь хүмүүсийг тэр чигт нь цөлмөдөг.
4. “Гэмт хэргийн хамсаатнууд” гэдэг нь “бүлэг балмад этгээд” гэдэгтэй адилхан.
5. “Задаршгүй” гэдэг нь энд егөөдөх зорилготой бөгөөд хүмүүсийн мэдлэг, соёл, сэтгэл санааны байдал хөшүүн байдаг гэсэн утгатай.
6. “Хуулиас гадуур, эрх чөлөөтэй хэрэн хэсэх” гэдэг нь диавол зэрлэг догшноор, галзуурсан мэт явдаг гэдгийг илтгэдэг.
7. “Бүрэн эмх замбараагүй” гэдэг нь диаволын хэрцгий зан авир харж тэвчихийн аргагүй байдгийг хэлдэг.
8. “Гэмтэж, навсайсан” гэдэг нь диаволын хааны үзэшгүй муухай царайг хэлдэг.
9. “Эрсдэлтэй бооцоонд бүхнээ тавих” гэдэг нь эцэст нь хожно гэж найдан бүх мөнгөө ганцхан бооцоонд тавих гэсэн үг юм. Энэ нь диаволын өөдгүй муу, олиггүй арга зальд зориулсан зүйрлэл юм. Энэ илэрхийллийг тохуурхан хэрэглэсэн.
а. Дөрвөн Ном ба Таван Сонгодог нь Хятад дахь Күнзийн сургаалын нэр нөлөөтэй ном юм.