Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ (17)

Гарал үүслээр нь ангилсан гурван төрлийн хүн

Хүнээс хойд дүрээ олсон хүмүүсийн шинж чанар

II. Зөв бурууг ялгаж, юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэх нь

А. Зөв бурууг ялгах нь

Өнгөрсөн удаа бид хүнээс хойд дүрээ олсон хүмүүсийн илрэл болон онцлог шинжийн талаар—өөрөөр хэлбэл, тэд мөс чанар, эрүүл ухаантай, зөв бурууг ялгаж, юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэг талаар нөхөрлөсөн. Өнөөдөр бид өнгөрсөн удаагийн сэдвээр үргэлжлүүлэн нөхөрлөнө. Тэгэхээсээ өмнө Би та нарт нэг түүх ярьж өгье. Хэдэн жилийн өмнө нэгэн явдал болсныг Би дуулсан юм. Нэгэн царайлаг залуу эмэгтэй дэлгэцийн шалгаруулалтад орж байтал хэн нэгэн нь санамсаргүйгээр “Чиний хөл нэлээд бүдүүн юм аа!” гэж хэлжээ. Тэр залуу эмэгтэй дотроо “Чи миний хөлийг бүдүүн байна гэсэн нь намайг тарган байна л гэж байгаа хэрэг биз дээ? Тарган байвал би камераар сайхан харагдах уу? Ичгэвтэр биш гэж үү?” хэмээн боджээ. Тиймээс тэрээр камер дээр гуалиг, сайхан харагдахын тулд хөлөө яаж нарийсгах талаар бодож эхлэв. Энэ зорилгодоо хүрэхийн тулд тэрээр бүх төрлийн мэдээлэл хайхад шамдаж, жин хасах янз бүрийн аргыг оролдож үзжээ, тухайлбал, жирийн хоолны оронд зөвхөн дэглэмийн хоол идэх юм уу өдөр бүр зөвхөн жимс, хүнсний ногоо идэх гэх мэт—товчхондоо жин хасахад тусалж болох юуг ч хамаагүй иджээ. Кофе уух нь жин хасах хурдан, үр дүнтэй арга гэж сонсоод заримдаа тэр зөвхөн кофе л уудаг байв. Бага унтах нь хурдан жин хасахад тусалдаг гэж зарим хүн хэлсэн тул тэрээр өдөрт хоёр, гуравхан цаг унтдаг байлаа. Ийнхүү ихээхэн төвөг удаж, оролдсоны эцэст тэр үнэхээр үр дүнг нь үзжээ. Тэр жин хаяж, бие галбир нь гуалиг болж, хөл нь нарийссан байв. Тэрээр нүдэнд дулаахан, аятайхан харагдаж байсан ч бие махбодод нь зарим нэг сөрөг шинж тэмдэг илэрч эхэллээ. Ямар сөрөг шинж тэмдэг вэ? Түүний толгой байнга эргэж, хүнд оргиж байсан бөгөөд өдрийн цагаар үүргээ гүйцэтгэж байхдаа үргэлж манарсан байдалтай байв. Тэр зогсож байхдаа гуйвж, сууж байхдаа хамаг бие нь сульддаг байв. Тэр өдрийг арайхийн барж, бие махбодын хувьд туйлын их шаналлыг мэдэрч байлаа. Энэ залуу эмэгтэйн одоогийн нөхцөл байдал, тэр амьд сэрүүн, эрүүл саруул хэвээр байгаа эсэхийг ихэнх хүн сонирхож байна уу? Жин хассан талаарх түүний туршлага, бодлыг та нар сонсмоор байна уу? (Үгүй.) Энэ ертөнцөд амьдрахдаа хүмүүс хэрхэн зөв зүйтэй, хэвийн дэг журамтай амьдарч, өөртэй нь тулгарсан янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлд хэрхэн хандахаа мэддэггүй. Тэд ямар нэг үг сонсох юм уу ямар нэг үйл явдалтай тулгарах үедээ үүнд хандах ямар арга зам нь зохистойг, мөн өөрсдийг нь хор хөнөөлөөс хамгаалж, үнэхээр зөв зүйтэй, нэр төртэй амьдрахад нь тусалж чадахыг мэддэггүй. Шүтлэггүй хүмүүс бүү хэл, ихэнх итгэгч ч эдгээр зүйлийг мэддэггүй. Гадаад ертөнцийн мэдээ мэдээлэл, түүнчлэн янз бүрийн бодол, үзэл санаа, тэрс үзэл, төөрөгдөлтэй нүүр тулах үедээ хүмүүс тэдгээрийг ердөө ялган таних чадваргүй, тэдгээрээс өөрсдийгөө хамгаалах ямар ч чадваргүй байдаг. Мэдээж, тэдэнд зөв бодол, үзэл санаа байдаггүй, эерэг өнцгөөс тэдгээрт хандах зөв арга барил бүр ч байдаггүй. Тиймээс хүмүүс маш өрөвдөлтэй амьдардаг. Миний сая дурдсан залуу эмэгтэйг аваад үз. Надад хэл дээ, түүний амьдрал ядаргаатай байна уу? Өрөвдөлтэй байна уу? (Өрөвдөлтэй байна.) Яагаад өрөвдөлтэй байна вэ? Ингэж авирласнаараа тэр юун дээр алдсан бэ? Хүн бүр л үзэсгэлэнтэй байж, аятайхан амьдрахыг эрэлхийлдэг биш гэж үү? Бусдын нүдэнд дулаахан харагдаж, уулзах үедээ магтуулж, үнэлэгдэхийг хүсэх нь буруу гэж үү? Та нар энэ явдлыг хэрхэн үзэж байна вэ? (Гадаад гоо үзэсгэлэнгийн төлөө, мөн магтуулахын төлөө хийсэн зүйл нь өөрийнх нь бие махбодыг хорлож байсан. Тэр Бурханы тогтоосон хуулийг дагаагүй учраас энэ нь эцэстээ бие махбодынх нь бүх үйл ажиллагааг муутгасан. Толгой нь эргэж, хүнд оргиж байсан нь түүний өөртөө авчирсан үр дагавар байв. Би энэ хүнийг мунгинасан хүн гэж бодож байна.) Тийм гэж үү? (Тийм.) Хүмүүс төрөлхөөсөө өөрсдийн гэсэн өчүүхэн төдий хүний оюун ухаан, овсгоо самбаа, бодол санаатай байдаг. Дараа нь тэд бага зэрэг мэдлэг эзэмшиж, зарим нэг ур чадвар олж авч, яаж сайн хүн шиг харагдах талаар бага сага суралцдаг. Эдгээр зүйл нь гадаад ертөнцөөс ирдэг янз бүрийн бодол, үзэл санаа, тэрс үзэл, төөрөгдөл, янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийг зохицуулахад хангалттай юу? Тэдгээр нь эдгээр зүйлтэй зөв зүйтэй нүүр тулах боломжийг чамд олгож чадах уу? (Үгүй.) Яавч үгүй. Хүмүүс үнэнийг ойлгохгүй байх үедээ ийм л өрөвдөлтэй, эмгэнэлтэй байдаг; энэ нь эцэстээ олон аймшигт үр дагаварт хүргэдэг. Тэдэнд гадаад ертөнцийн ямар ч тэрс үзэл, төөрөгдөл, эсвэл бодол, үзэл санааг ялган таних чадвар байдаггүй, өөрсөдтэй нь тулгардаг хүмүүс, үйл явдал, зүйлстэй холбоотой зөв бодол, үзэл санаа ч байдаггүй. Өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдох үед тэд мунгинаж, мунхаг байдал нь тоо томшгүй олон янзаар илэрдэг. Өөрсдөд нь юу ч тохиолдоогүй үед тэд зарим хоосон сургаалыг ойлгодог, бага зэрэг хүний төрхтэй мэт санагддаг боловч ямар нэг зүйл тохиолдох үед байдал өөр болдог—тэдний зүрх сэтгэл дэх гажууд, муухай, утгагүй бодол, үзэл санаа нь илчлэгддэг. Биеэ авч явах, оршин тогтнох, эсвэл бүр амьдралын ямар нэгэн бодол, үзэл санааны тухайд хүмүүс маш мэдлэггүй, мэдрэмжгүй байдаг бөгөөд хандлага, үзэл бодол нь маш утгагүй байдаг. Тиймээс, олон хүн Бурханд олон жил итгэж, олон жил номлол сонсож, мөн үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд хэзээ ч зориуд саад тотгор, үймээн учруулах зүйл хийж байгаагүй, Бурханыг эсэргүүцсэн юм уу доромжилсон ямар ч үгийг санаатайгаар хэлж байгаагүй—гаднаа тэднээс ямар ч өө сэв олох аргагүй боловч гадаад ертөнцийн янз бүрийн эндүү ташаа бодол, үзэл санаа, ялангуяа харьцангуй түгээмэл үзэл бодолтой нүүр тулах үедээ тэд зүрх сэтгэлийнхээ угаас тэдгээрийг зэвүүцдэггүй, эсэргүүцэж, голдог ч үгүй, харин ч хайрлаж, сайшаадаг бөгөөд тохиромжтой орчин, боломж гарч ирмэгц өөрийн мэдэлгүй эдгээр зүйлийг хүлээн авч, өөрсдийн амьдралд хэрэгжүүлдэг. Өмнө дурдсан залуу эмэгтэй маш тодорхой жишээ биш гэж үү? (Тийм.) Энэ нь ёрын муу чиг хандлагыг дагаж буй хэрэг мөн үү? (Мөн.) Тэр зүгээр ч нэг дагаагүй—тэдгээрийг нэгд нэггүй хэрэгжүүлсэн. Өнөөгийн ертөнц тачаангуй, сэтгэл татам, гуалиг, уян налархай бие галбиртай байхыг сурталчилдаг биш гэж үү? Эдгээр санаа нь бүх салбар, бүлэг хүмүүс бүрийн дунд, тэр ч байтугай итгэгчдийн дунд түгээмэл байдаг. Эзэнд итгэдэг хэдэн настайвтар эмэгтэй байсан бөгөөд дунджаар 60 гаруй настай мөртөө хэн нь илүү сайхан харагдах вэ гэж хоорондоо өрсөлдсөөр байсан. Тэд хажуудаа байсан нэгэн залуу охиноос “Чиний бодлоор энэ даашинзыг өмсөөд бидний хэн нь хамгийн сайхан харагдаж байна?” хэмээн асуужээ. Охин “Охид та нар бүгд үзэсгэлэнтэй харагдаж байна!” гэж хариулав. Тэд жар гарсан хэдий ч өөрсдийгөө “охид” гэж дуудуулах ёстой байсан; тэд “хатагтай нар” гэж дуудуулахыг хүсээгүй, тэгж дуудуулах дургүй байв. Охин тэдний ар хударгаар бусдад “Тэд жар гарчхаад яаж олигтой харагдах билээ дээ?” гэж хэлжээ. Гэвч энэ бүлэг настай эмэгтэйчүүд үүндээ баярлаж хөөрсөөр байлаа. Тэд ичих нүүртэй байсан уу? (Үгүй.) Тэд Эзэнд маш олон жил итгэсэн хэр нь эдгээр зүйлд анхаарлаа хандуулсаар байсан. Тэдний хүн чанар хэвийн бус биш гэж үү? Хүмүүс мөс чанар, эрүүл ухаангүй байх үедээ олон утгагүй зүйл хийж, хүмүүст жигшүүртэй, өөдгүй санагддаг олон зүйл, өөрсдийнх нь олиггүй зан араншинг илчилдэг олон зүйлийг хийж чаддаг. Яагаад олон хүн ёрын муу чиг хандлагын зүйлсийг ялган таних чадваргүй, тэдгээрээс өөрсдийгөө хамгаалах ямар ч чадваргүй байж, улмаар тэдгээрт төөрөлдөж, автдаг вэ? Яагаад гэвэл тэд үнэнийг эрэлхийлдэггүй, үнэнийг өчүүхэн төдий ч ойлгодоггүй. Тэдэнд юу ч тохиолдсон бай, тэд үүнийг нэвт харж чаддаггүй бөгөөд уруу таталттай тулгармагцаа илчлэгдэж, үүндээ шигддэг. Өнөөдөр нийгмийн бүх давхаргад юу зааж байгааг, юу түгээмэл байгааг хар даа. Радиогийн нэгэн сурвалжлагч бяцхан хүүгээс ярилцлага авч, түүнээс “Чиний хамгийн дуртай хүүхдийн дуу юу вэ?” гэж асуужээ. Хүү толгойгоо маажаад, “‘Сар миний зүрх сэтгэлийг төлөөлнө’” гэж хэлэв. Үүнийг сонссон хүмүүс инээх үү, уйлах уу гэдгээ мэдсэнгүй. Тэд яагаад инээх үү, уйлах уу гэдгээ мэдээгүй вэ? Энэ хүүхдийн дуу мөн үү? (Биш, энэ бол хайрын дуу.) Энэ бол хайрын дуу, гэвч хүү үүнийг хүүхдийн дуу гэж эндүүрчээ. Энэ явдлаас бид нийгэмд юу түгээмэл байгааг харж болно. Энэ бол нийгэм дэх ёрын муу чиг хандлагын үзэгдлүүдийн нэг бөгөөд өндөр настнууд ч, хүүхдүүд ч эдгээр чиг хандлагад гүнээ хорлогдож, гүн автаж байна. Бурханыг дагадаг хүмүүсийн дунд эдгээр чиг хандлагыг дагадаг, мөн эдгээр чиг хандлагын сурталчилдаг бодол санааг өөрсдөдөө хэрэгжүүлдэг хүн гайхмаар олон байдаг. Тэгээд эцэст нь юу болдог вэ? Энэ нь сайн үр дагаварт хүргэдэг үү, эсвэл муу үр дагаварт хүргэдэг үү? (Муу үр дагаварт.) Энэ нь муу үр дагаварт хүргэдэг—ёрын муу чиг хандлагыг дагаснаар ийм л зүйл болдог. Хүмүүс махан биеийнхээ бэлгийн хүсэл, махан биеийн мэдрэмж, идэж уух, зугаа цэнгэлд автаж, өөрсдийгөө өөгшүүлсэн мананд амьдардаг. Тэдэнд зөв бодол, үзэл санаа байдаггүй, амьдралтай нүүр тулах оршин тогтнохын зөв хандлага байдаггүй. Тэд юу ч мэдэхгүйгээр ийм байдалд амьдардаг бөгөөд үүнийг эсэргүүцэх хүчин мөхөс байдаг. Эцэст нь тэд улам бүр гүнзгий живж, өөрсдийгөө татан гаргаж чаддаггүй. Эцсийн үр дүн нь юу вэ? Тэд Сатанд бүрмөсөн залгиулж, түүний хоол болдог.

Хүн төрөлхтний дунд амьдарч буй хүн бүрийн хувьд, хэрвээ чи юу нь эерэг зүйл, юу нь сөрөг зүйл болохыг ялган таньж мэддэггүй бол энэхүү эмх замбараагүй ертөнц, хүний ээдрээт ертөнцөд амьдралын зөв бодол, үзэл санааг баримтлахад маш хэцүү, өөрийн хүсдэг амьдралын зөв замаас зуурахад маш хэцүү байх болно; ямар нэг үг сонсоод, эсвэл ямар нэг үйл явдалтай тулгараад хэзээ өөрийн эрхгүй ёрын муу чиг хандлагад автахаа чи огт мэдэхгүй. Хэрвээ хүмүүс зөв бурууг ялгах чадваргүй бол өөрсдийнхөө амьдралыг ч сайн удирдаж чадахгүй, амьд үлдэх замд тулгардаг зөв буруугийн янз бүрийн томоохон асуудлыг шийдвэрлэхэд бүр ч хэцүү байх болно. Хэрвээ хүмүүс юу нь эерэг зүйл, юу нь сөрөг зүйл болохыг ойлгохгүй бол амьдралаа хэрхэн удирдахаа мэдэхгүй, амьдралын зөв арга барилгүй байх болно. Хэрвээ тэд эрүүл амьдралын хэв маягийн талаарх янз бүрийн мэдээлэл олж харвал тэдгээрийг хэрхэн ялган таних, алийг нь хүлээн авч, алинаас нь татгалзах, зөв, эерэг үг хэллэгийг хэрхэн шингээж авах, эсвэл буруугаас нь хэрхэн татгалзахаа мэдэхгүй. Ийм хүмүүс өөрсдийнхөө махан биеийн эрүүл мэндийг ч хамгаалж чадахгүй гэж хэлж болно. Зарим хүн нэг туйлшралаас нөгөө рүү шилждэг, харин зарим нь үргэлж нэг туйлшралд амьдардаг. Жишээ нь, зарим хүн “Жимс их идэх нь эрүүл мэндэд тустай. Энэ нь амин дэмээр хангаж, арьсыг чинь чийглэг, толигор болгож, чамайг хүн бүрийн хайрыг татахуйц болгоно” гэж сонсдог. Тэгээд тэд үүнд итгэж, өөрсдийн олж чадах бүх жимсийг идэж эхлэн, хэвийн бус хооллох зуршилтай болдог. Хэсэг хугацааны дараа тэдний бие байнга тавгүйрхэж, эмнэлэгт үзүүлэхэд цусан дахь сахрын хэмжээ нь өндөр гардаг. Тэд “Би ер нь нэлээд эрүүл хооллодог байхад яагаад миний цусан дахь сахар өндөр байдаг билээ? Жимс их идэх нь амин дэмээр хангадаг гэж бусад хүн хэлсэн, тэгвэл энэ үгийг дагаж, жимс их идэхэд юу нь буруу байх билээ?” хэмээн гайхширдаг. Эмч: “Жимс амин дэм агуулдаг боловч сахрын агууламж өндөртэй. Энэ нь үндсэн хоол хүнсийг орлож чадахгүй, үндсэн хоолны оронд идэж болохгүй. Чи үүнийг тохируулаад, бага хэмжээгээр идэж болно. Жимсогт идэхгүй байсан ч гэсэн ямар нэг шим тэжээлээр дутахгүй, учир нь үр тариа, хүнсний ногоонд энэ бүх шим тэжээл аль хэдийн агуулагдаж байдаг” гэж хэлсэн. Эмчийн хэлсэн үг оновчтой юм. Энэ нь тэдний амьдралын хэв маяг асуудалтай байгааг илтгэж байгаа биш үү? (Тийм.) Энэ бол чухамдаа зарим хүний гаргадаг алдаа юм. Чинийхээр бол, энэ нь тэдний гаргах ёстой алдаа мөн үү? (Биш.) Зарим хүн: “Цусан дахь сахрын хэмжээ өндөр байгаа ч би Бурханы талаар гомдоллоогүй” гэж хэлдэг. Энэ үгийг чи юу гэж бодож байна вэ? Энэ нь эрүүл ухаангүй хэрэг биш үү? Чиний цусан дахь сахрын хэмжээ өндөр байгаа нь Бурхантай холбоотой юу? Энэ нь чиний өөртөө авчирсан зүйл биш гэж үү? Чи хамаагүй, зарчимгүй иддэг. Жимс амттай санагддаг болохоор чи идэхээ больж чаддаггүй, эсвэл мах амттай санагддаг учраас ямар ч ногоо иддэггүй, огтхон ч биеэ барьдаггүй, үүний үр дүнд өвчин тусдаг. Энэ нь өөртөө гай удсан хэрэг биш гэж үү? Бурханы талаар гомдоллохгүй байснаараа чи өөрийгөө эрхэмсэг, Бурханыг хайрладаг, цэвэр ариун гэж бодож байна уу? Үнэндээ хүн өөрөөсөө болж зарим өвчнийг тусдаг бөгөөд энэ нь Бурхантай ямар ч хамаагүй, эдгээр нь чиний өөрийн мунхаг, мэдлэггүй байдлаас үүдэлтэй. Мөн зарим хүн: “Өндөг, мах, сүүн бүтээгдэхүүн нь тэжээллэг бөгөөд уургийн хэрэглээг нөхөж чаддаг. Цагаан будаа, гурил нь тэжээллэг чанар багатай тул хүн мах, өндөг, сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх хэрэгтэй” гэж хэлдэг. Зарим хүн үүнийг сонсоод, “Би мах идэх дуртай. Махыг тэжээллэг гэдэг болохоор би илүү их мах иднэ. Бусад хүн өдөрт 4 унц мах иддэг бол би нэг хоолондоо хагас фунт мах иднэ, өдөрт дор хаяж хоёр удаа иднэ!” гэж хэлдэг. Тэд ийнхүү ямар ч хяналтгүйгээр, улам их идэж, өдөрт бусдаас хоёр, гурав дахин их хоол хүнс хэрэглэж, дээрээс нь оройн цагаар зууш иддэг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэдний ходоодны багтаамж томорч эхлэн, ходоодны багтаамж нь ихсэх тусам хоолны дуршил нь нэмэгддэг. Эцэст нь юу болдог вэ? Тэд өвчин тусаж, илүүдэл жинтэй болтлоо идэж, үргэлж нойрмоглож, манарсан байдалтай байдаг. Тэд эмнэлэгт очиж үзүүлэхээс өөр аргагүйд хүрдэг бөгөөд шинжилгээний хариугаар цусны даралт, цусан дахь сахар, цусан дахь өөх тос нь өндөр гардаг. Тэд “Би өдөр бүр хэдхэн үмх мах л илүү идсэн биш үү? Илүү их мах идэх нь биед сайн, тэжээлийн дутагдлаас сэргийлнэ гэж тэд хэлээгүй гэж үү? Тэгвэл би юун дээр буруутсан бэ? Миний цусны даралт яагаад өндөр байна вэ? Миний энэ хөгшин махан биеийг арчлахад үнэхээр хэцүү юм аа! Би бүр хэдхэн үмх мах ч илүү идэж болохгүй нь!” хэмээн бодолхийлдэг. Чи нэг хоолондоо хагас фунт мах иддэг—энэ үнэхээр хэдхэн үмх мах илүү идсэн хэрэг үү? Чи ихэвчлэн их суудаг, дасгал хөдөлгөөн хийдэггүй хэр нь маш их иддэг. Эцэстээ чи эрүүл мэндийн асуудалтай болж, зүрх сэтгэлд чинь таагүй мэдрэмж төрж эхэлдэг. Тэд бүр “Энэ бол Бурхан намайг цэвэршүүлж байгаа хэрэг. Энэ юу ч биш, цаг хугацаа өнгөрөхөд би зүгээр болно. Би Бурханы талаар гомдоллохгүй!” гэж боддог. Чи Бурханы талаар гомдоллох ямар эрхтэй юм бэ? Чиний өвчин Бурхан чамайг цэвэршүүлж буй арга зам уу, эсвэл өөрөө өөртөө удсан гай юу? Чи мах идсэнээсээ болж таргалж, өвчилдөг бөгөөд үүнийгээ Бурхан чамайг цэвэршүүлж байна, Бурхан чиний итгэлийг сорьж байна гэж боддог. Бурхан чамайг ингэж цэвэршүүлэх үү? (Үгүй.) Тэгвэл энэ үр дүн юунаас болж үүссэн бэ? (Энэ нь хүний мунхаглалаас болж үүссэн.) Хүмүүс өөрсдөө ялган таних чадваргүй, өөрсдийнхөө амьдралыг хэрхэн удирдахаа мэддэггүй, юу нь эерэг зүйл, юу нь сөрөг зүйл болохыг ойлгодоггүй, бие махбодын амьдралдаа хэрхэн зөв зүйтэй хандахаа мэддэггүй, хүмүүст зориулан Бурханы тогтоосон амьд үлдэх хуулийг хэрхэн мөрдөхөө мэддэггүй, бие махбодын янз бүрийн төрөлхийн нөхцөл байдлыг зохицуулдаг хуулийг хэрхэн дагахаа мэддэггүй. Тэд үргэлж тэнэг, утгагүй дадалтай байдаг, Бурханы талаарх үзэл, төсөөллөөр үргэлж дүүрэн байдаг бөгөөд тэдэнд хэрээс хэтэрсэн хүсэл мундахгүй олон бий. Эцэст нь юу болдог вэ? Тэд үргэлж тойруу замаар явж, үргэлж алдаа гаргаж, Бурханыг байнга буруугаар ойлгодог. Энэ нь маш төвөгтэй хэрэг биш үү? (Тийм.)

Махан биед, материаллаг ертөнцөд амьдрахдаа хүмүүс маш олон мэдээлэл, маш олон бодол, үзэл санаа, маш олон янзын хүмүүс, үйл явдал, зүйлтэй харилцах болно. Хэрвээ тэд янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлс нь эерэг үү, эсвэл сөрөг үү гэдгийг хэрхэн ялган танихаа мэддэггүй, юуг хүлээн авч, юуг голохоо хэрхэн сонгохоо мэддэггүй, эерэг зүйлсийг баримтлахаа мэддэггүй, тэдгээр нь яагаад зөв болохыг мэддэггүй, мөн сөрөг зүйлсээс татгалзахаа мэддэггүй—эдгээр зүйлийн сөрөг шинж чанарыг бүр ч мэддэггүй бол ингэж амьдрах нь маш аюултай биш үү? (Тийм.) Тэд хэзээ ч амиа алдах эрсдэлтэй гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Хүмүүс өөрсдийнхөө бие махбодын амьдрал, эрүүл мэнд гэх мэт ийм энгийн хэрэг явдлыг ч зөв удирдаж чаддаггүй; бусдын санааг зовоох хэрэгтэй болдог, Бурханаар хамгаалуулж, мануулах хэрэгтэй болдог, эс бөгөөс тэд алдаа гаргасаар, нэг бол нэг тийшээ хэт туйлширч, аль эсвэл нөгөө тийшээ хэт туйлшрах болно. Зарим эмэгтэй нийгмийн ёрын муу чиг хандлагын санааг хүлээн авч, үр дагаврыг нь огтхон ч анхаарахгүйгээр өөрсдийгөө үзэсгэлэнтэй болгох арга замыг хайж тархиа гашилгадаг. Зарим нь Хятадын уламжлалт эмийг хамаагүй ууж, зарим нь барууны эмийг хамаагүй ууж, зарим нь ямар ч хяналтгүйгээр бэлдмэл ууж, зарим нь ямар нэг хоолыг замбараагүй иддэг. Үүний үр дүнд тэд ходоодны асуудалтай болж, өдөр хоногийг санаа алдаж, өвчтэй, сул дорой харагдан өнгөрөөдөг. Тэд өөрсдийгөө үзэсгэлэнтэй болгож чаддаггүйгээр үл барам, харахад бүр ч ой гутам болдог. Зарим хүн нэлээд сайхан арьстай хэр нь сэтгэл ханадаггүй, бүх төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнийг өөртөө нялах гэж зүтгэдэг. Нэгэн цагт тэд чанар муутай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, эцэст нь царай зүсээ сүйтгэж, нүүр нь бүхэлдээ толботож, өнгө нь алаг болж, харахад аймшигтай болдог. Зарим хүн гоо сайхны эмчилгээ, гоо сайхны мэс заслын аль алийг нь хийлгэдэг—тэдний зарим нь хамрынхаа нурууг өндөрлүүлэх гэж оролдоод өндөрлүүлж чаддаггүйгээр үл барам, харин ч хэлбэргүй болгодог, зарим нь эрүүндээ дүүргэгч хийлгээд бүтэлгүйтэж, инээх юм уу эвшээх үедээ инээдтэй харагддаг тул инээж, эвшээхээс үргэлж айдаг—энэ нь маш өрөвдөлтэй, ингэж амьдрах үнэхээр ядаргаатай! Ингэснээрээ тэд өөрсдөдөө төвөг удаж байгаа биш үү? Зарим эмэгтэй өндөртөө сэтгэл дундуур байдаг тул шилбээ хугалуулж, дараа нь дахин нийлүүлж, уртасгадаг боловч мэс засал нь бүтэлгүйтэж, зүв зүгээр байсан хөлөө эрэмдэг болгодог. Энэ нь эмгэнэлтэй биш гэж үү? (Тийм.) Бүх төрлийн сөрөг үр дагавар гардаг—тийм хүмүүс хэзээ ч сайнаар төгсдөггүй. Ёрын муу чиг хандлагын сурталчилдаг ямар ч бодол, үзэл санаа нь эндүү ташаа, хорон муу бөгөөд үнэхээр туйлын хор хөнөөлтэй байдаг. Тэдний сурталчилдаг амттай хоол хүнс, гоо сайхны дадлууд үнэхээр сайн биш; тэдгээр нь бүгд хорон муу бөгөөд эцэстээ хүмүүсийг хорлож, урхиддаг. Энэ мэдлэггүй эмэгтэйчүүд энэ хор хөнөөлийг амсахад бэлэн байдаг, эдгээр хорон муу бодол, үзэл санаанаас өөрсдийгөө хамгаалах ямар ч чадваргүй байдаг. Тэд ид гэсэн юм бүхнийг идэж, хий гэсэн юм бүхнийг хийж, аливааг өчүүхэн төдий ч ялган танихгүйгээр, зүгээр л сохроор дагадаг. Тэд ямар дуулгавартай гээч! Тэгээд эцэст нь юу болдог вэ? Тэдний бараг хэн нь ч сайн үр дүнд хүрдэггүй. Тэд замын дундаас алдаагаа ухамсарлаж, хохирлоо багасгахын тулд цаг тухайд нь эргэж буцахгүйгээр, эдгээр ёрын муу чиг хандлагыг үргэлжлүүлэн дагаж, эдгээр хорон муу бодол, үзэл санааг хүлээн авах юм бол эцэстээ улам бүр доройтож, сайныг муугаас ялгах чадваргүй болж, гадаад төрхөөрөө диаволуудтай улам бүр адилхан болж, хүний төрхгүй болно. Хүмүүсийн ерэн есөн хувь нь эерэг, сөрөг зүйлийг ялган таних чадваргүй бөгөөд ёрын муу чиг хандлагыг дуртайяа хүлээн авдаг гэж хэлж болно. Эмэгтэйчүүд хамтдаа хувцас худалдаж авахдаа юу гэж хэлдгийг хар даа. Зарим нь “Энэ чамд зохихгүй байна; энэ нь царайг чинь цайвар харагдуулахгүй, эсвэл галбирыг чинь тодотгохгүй байна. Энэ хэний ч анхаарлыг татахгүй. Тэр нь тачаангуй харагдаж байна, хүн бүрийн анхаарлыг татна гэж би бодож байна!” гэж хэлдэг. Бусад нь “Энэ нь сэтгэл татам биш байна. Чи бага зэрэг задгай хувцаслах хэрэгтэй, чи тачаангуй, нүдэнд дулаахан байх хэрэгтэй—тэгэхэд л болно. Хэрвээ чи үргэлж ийм ёс журамтай байвал хэнд ч таалагдахгүй” гэж хэлдэг. Зарим ээж бүр охиноо жүжигчин болгох гэж зүтгэдэг. Охин нь: “Энтертайнментийн салбар үнэхээр замбараагүй! Би жүжигчин болмооргүй байна” гэдэг. Тэгэхэд ээж нь түүнийг загнан, “Чамд ямар ч амбиц байхгүй юу? Өндөр, царай зүс, арьсыг чинь харвал чамд төрөлхийн маш сайхан өгөгдөл байна! Хэрвээ чи жүжигчин болж мөнгө олохгүй бол бид яаж хоолоо олж идэх юм бэ? Чи алдартай болж, мөнгө олж л байвал хэнтэй ч унтсан зүгээр. Эс бөгөөс, чи сайхан царай зүсээ дэмий үрсэн хэрэг болно! Бид чамайг өдий хүртэл өсгөсөн, аав бид хоёр чинь чиний амжилтад умбахыг хүлээсээр ирсэн! Хэрвээ бид ингэж ч чадахгүй бол чамайг яах гэж төрүүлсэн юм бэ?” гэж хэлдэг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ ингэж хүмүүжүүлэх нь зөв үү? (Үгүй.) Хүүхдүүдийг ингэж хүмүүжүүлсний үр дагавар юу вэ? (Хүүхдүүд хорлогддог.) Нэгэн өдөр ийм хүүхэд аливааг ойлгож, маш их зовлон шаналал туулах үедээ гарцаагүй ээжийгээ үзэн ядаж, гомдож, “Энэ бүхэн таны буруу! Та намайг зөв зам руу залж чиглүүлээгүй! Би жүжиглэмээргүй байна гэж хэлсэн ч та зүтгэсээр байсан. Одоо намайг хар—би дөч хүрэх гэж байна, нөхөрт гарч чадаагүй л байна, хэн ч намайг тоодоггүй. Намайг эргүүлдэг байсан хүмүүс зүгээр л тоглож байсан, тэдэнд надтай гэрлэх бодол хэзээ ч байгаагүй. Миний хамаг амьдрал сүйрсэн биш гэж үү?” гэдэг. Хүүхдүүд маш их зовдог бөгөөд эцэг эх нь буруутан, асуудлын уг үндэс байдаг. Тэд хүүхдүүддээ хор хөнөөл авчирсан.

Хэрвээ Бурханд итгэгчид шүтлэггүй хүмүүсийн адилаар ёрын муу чиг хандлагаас өөрсдийгөө татан гаргаж чадахгүй байвал энэ нь нэг асуудлыг илтгэж байна. Хэрвээ чи ямар ч ёрын муу чиг хандлага, ямар ч хорон муу, сөрөг үг хэллэг, эсвэл хүмүүсийн хийдэг янз бүрийн ямар ч үйлдлийг ялган таних чадваргүй, тэр ч байтугай тэдгээрийг дагаж, мэдсээр байж өөрөө туршиж үздэг бол Бурханы нүдэнд энэ бүхэн ичгүүрийн тэмдэг юм. Бурхан юу гэж хэлэх вэ? Тэрээр хүний хувьд чи зөв бурууг ялгах чадваргүй, эерэг зүйлийг хүлээн авах бодит байдалгүй, үүнээс ч илүүтэйгээр сөрөг зүйлийг голох үйлдэл, хэрэгжүүлэлт хийгээгүй гэж хэлнэ. Тэрээр чамайг хүн биш, хүний мөс чанар, эрүүл ухаантай байх үндсэн нөхцөлийг хангадаггүй гэж хэлнэ. Тэрээр чамайг хүн биш бөгөөд хаанчлал чамайг хүлээн авахгүй гэж хэлнэ. Хэрвээ чи хүн биш бол үнэнийг хүлээн авах боломжгүй, учир нь зүрх сэтгэлдээ субьектив байдлаар хүлээн авахыг хүсдэг зүйлс чинь бүгд Сатанаас ирсэн хорон муу зүйлс бөгөөд зүрх сэтгэл чинь эерэг зүйлсийг бүрэн эсэргүүцэж, сөрж, голдог; чи хэзээ ч тэдгээрийг хүлээн авах хандлагатай байгаагүй. Тиймээс Бурхан чамайг хүн биш, чамд хүн чанар байхгүй гэж хэлдэг. Бурхан хүн чанаргүй хүмүүсийг хүсдэггүй. “Хэрвээ Бурхан намайг хүлээн авахгүй бол би жаахан илүү зовж, жаахан илүү төлөөс төлөөд Бурханы сэтгэлийг хөдөлгөж, миний талаарх Түүний хандлагыг өөрчилнө” гэж бүү бод. Бурханы хүсдэг зүйл бол аливааг хийх тодорхой нэг арга биш; харин чи зүрх сэтгэлийнхээ угаас үнэнийг хүлээн авах хандлагатай байх, түүнчлэн үнэнийг хүлээн авах бодит байдал, үнэнийг хэрэгжүүлж буй нотолгоотой байх явдал юм. Чи үнэхээр хүн чанартай хүн байх ёстой—энэ хүн чанар нь дүр эсгэсэн зүйл биш юм. Хэрвээ чамд хэвийн хүн чанарын зарим нэг шинж тэмдэг үнэхээр байвал, өөрөөр хэлбэл, хэрвээ чамд зөв бурууг ялгах олон илрэл байвал, эерэг зүйлийг хайрладаг гэдгийг чинь баримтууд харуулж байвал, чи эерэг зүйлсийг хүлээн авч, сөрөг зүйлсийг голж байсан тохиолдол байвал, мөн үнэнийг амьдран харуулдаг илрэлтэй чинь харагдаж байвал Бурхан чамайг хүн чанартай гэж хэлж, хүн гэж дуудна. Хэрвээ чи “Надад ч бас хүн чанар байдаг, би эерэг, сөрөг зүйлсийг ялган таньж чадна” гэж хэлдэг боловч үнэн-бодит байдлыг амьдран харуулдаг илрэлгүй, үг чинь нотлох баримтаар батлагдахгүй байвал энэ нь төвөгтэй юм. Чи хоосон сургаалын хувьд, “Бурханы хэлж, хийдэг бүхэн эерэг зүйл болон үнэн, харин Сатаны хэлж, хийдэг бүхэн хорон муу, сөрөг зүйл; Бурханаас ирдэг бүхэн эерэг зүйл, Сатанаас ирдэг бүхэн сөрөг зүйл, нийгэм дэх хүмүүсээс ирдэг бүхэн хорон муу, сөрөг зүйл” гэж хүлээн зөвшөөрдөг—өөрөөр хэлбэл, чи хоосон сургаалын хувьд зөв, ямар ч асуудалгүй ярьдаг бөгөөд хэлсэн үгээс чинь ямар ч өө олох аргагүй—гэхдээ бодитой нөхцөл байдалтай нүүр тулах үедээ чи хэзээ ч эерэг зүйлийг хүлээн авдаггүй, эерэг зүйлээс хэзээ ч зуурдаггүй, эерэг зүйлийн дүрэм, хуулийг мөрддөггүй. Энэ нь зөв бурууг ялгадаггүй хүн болохыг чинь нотолж байна. Хүмүүс өөрсдөд нь эдгээр илрэл байгаа эсэхийг зүрх сэтгэлдээ тодорхой мэддэг. Чи хорон муу, сөрөг бодол, үзэл санаа, эсвэл ёрын муу чиг хандлагын талаарх мэдээлэл сонсох үедээ ямар хандлагатай байдаг вэ? Чиний бодол, үзэл санаа юу вэ? Чиний чиг хандлага юу вэ? Чи үүнтэй санал нийлдэг үү, эсвэл үүнд зэвүүцдэг үү? Чи үүнийг зүрх сэтгэлдээ хадгалж, шаардлагатай үед ашиглахаар төлөвлөдөг үү, эсвэл үүнд зэвүүцэж, зүрх сэтгэлдээ яллаж, хүлээн авахаас эрс татгалздаг уу? Яг ямар хандлагатай байдгаа чи зүрх сэтгэлдээ мэдэж байх учиртай. Хэрвээ хэн нэгэн мэдэхгүй гэж хэлбэл түүнд зүрх сэтгэл байна уу? Өөрийнхөө хандлагыг ч тодорхой мэдэхгүй байвал—энэ хэвийн хүн мөн үү? Чи сайн биш гэдгээ зүрх сэтгэлдээ мэддэг, янз бүрийн ёрын муу чиг хандлага, хорон муу үг хэллэгийг маш их сонирхдог гэдгээ мэддэг, үргэлж тэдгээрийг даган мөрдөж, тэдгээрт оролцохыг хүсдэг боловч Бурханы гэрийн янз бүрийн үнэн-зарчим болон Бурханд итгэдгээс үүдсэн бардам зандаа хазаарлагддаг учраас бага зэрэг биеэ барихаас л өөр аргагүй мэт чамд санагддаг, үнэн хэрэгтээ зүрх сэтгэлийнхээ угаас эерэг зүйлийг зэвүүцэж, голдог бол чи эерэг зүйлд дуртай, ёрын муу чиг хандлагад дургүй гэж хэлсэн ч гэсэн энэ нь жинхэнэ мэдрэмжид чинь харшилж байна. Нэг жишээ татъя. Зарим хүн “Мах хэт их идэх сайн биш, эрүүл мэндэд хортой. Махыг бага хэмжээгээр идэж, цагаан будаа, улаан буудайн гаралтай хоол хүнс, хүнсний ногоо түлхүү идэх хэрэгтэй” гэж хэлдэг. Зарим хүн үүнийг хүлээн авч чаддаг. Мах бага идэх нь тэдний хүсэлд харшилж байна гэж тэдэнд санагддаггүй; энэ нь тэднийг бухимдуулж, эсвэл үнэхээр гомдолтой санагдахад хүргэдэггүй. Харин ч тэд “Ингэх нь зөв зүйл. Хэсэг хугацаанд үүнийг туршиж үзсэний дараа миний бие сайн гэдгийг би мэдэрч байна. Миний сэтгэл санааны байдал бүхэлдээ сайжирч, бие махбодын хувьд урьдынхаасаа илүү эрүүл болсон. Ингэж хооллох үнэхээр сайн юм!” гэж боддог. Гэвч зарим хүний хүлээн зөвшөөрөлт хүсэлд нь харшилдаг. Тэд хэдийнээ оюун ухаандаа шийдсэн байдаг: “Мах их идэх нь эрүүл мэндэд хортой гэж юу байх вэ? Хүнсний ногоо түлхүү идлээ гээд эрүүл болох албагүй. Яаж ч бодсон, мах илүү амттай, хоолны дуршил илүү хөдөлгөдөг! Мах байхгүй бол жаахан ногоо идэхэд зүгээр—өлсөж байснаас дээр—гэхдээ мах байх юм бол ихийг идэх хэрэгтэй. Та нар бүгд тэнэгүүд, та нар бүгд дүр эсгэж байна. Дүр эсгэхгүй байгаа ганц хүн нь би. Та нарын нэг нь ч над шиг шударга биш. Би юу бодож байгаагаа л хэлдэг. Мах зүгээр л маш амттай!” Тэд хоол идэх бүрдээ маш бага хүнсний ногоо, харин нэлээд их мах иддэг. Надад хэл дээ, тэд эерэг үг хэллэгийг зүрх сэтгэлдээ хүлээн авдаг уу? (Үгүй.) Тэд тэдгээрийг хүлээн авдаггүй, хэрэгжүүлж ч чаддаггүй. Тэд зүрх сэтгэлдээ тэдгээрийг туйлын их зэвүүцдэг. Тэд “Эдгээр үг хэллэг яаж эерэг байх юм бэ? Надад яагаад эдгээр нь эерэг гэж санагдахгүй байна вэ? Эдгээрийн юу нь сайн байгаа юм бэ? Илүү их мах идэхэд юу нь буруу байгаа юм бэ? Би үхээгүй л байна, та нарын хэн нь ч надаас илүү дээр амьдраагүй байна шүү дээ!” гэж хэлдэг. Тэд баримтыг хүлээн авдаггүй бөгөөд хэт их мах идэх нь эрүүл мэндэд хортой гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд зөв үг хэллэгийг ч хүлээн авч чаддаггүй байж баримтыг яаж хүлээн авч чадах билээ? Энэ нь бүр ч боломжгүй. Тийм хүмүүсийн хувьд, эерэг зүйлийг хүлээн авах нь тэдний хүсэлд асар их харшилдаг. Үүнийг хийх нь тэдэнд маш шаналгаатай, хэцүү санагддаг. Энэ нь тэдний хүн чанарт асуудал байгааг, тэд зүрх сэтгэлдээ үнэнийг хайрладаггүйг харуулж байна. Зарим хүн эерэг зүйл болох зөв үгийг сонсох үедээ тэдгээрийг амархан хүлээн авч чаддаг бөгөөд “Би яг энэ талаар санаа зовж, үүнд хэрхэн хандахаа мэдэхгүй байлаа, надад хэрэгжүүлэх зам байгаагүй. Азаар, чи үүнийг тодруулж өглөө. Чиний үгийг сонсмогцоо би аливаад хандах энэ хандлага нь зөв, үзэл бодол нь цэвэр, обьектив, бодит бөгөөд хүн чанарт нийцэж байгааг мэдэрлээ” хэмээн хэлдэг. Үүнийг сонссоныхоо дараа тэд тэр даруй хэрэгжүүлж чаддаг. Хэдийгээр тэд хааяа дураараа, зөрүүд байж болох ч хурдан зөв зам руугаа буцдаг. Тэд бусдаар хянуулж, цагдуулах шаардлагагүйгээр эерэг зүйлсийг хийдэг бөгөөд тэгэх нь хүслийнх нь эсрэг байна гэж боддоггүй, энэ нь тэднийг шаналгадаг ч үгүй. Яг л хонь өвс идэх дуртай байдагтай адилхан. Хэрвээ чи хонинд мах өгвөл идэхгүй, харин өвс өгвөл амтархан иднэ, учир нь хонь бол өвсөн тэжээлтэн бөгөөд дотоод хэрэгцээ нь өвс юм. Гэвч чоно бол өөр. Чоно идэх махаа тусгайлан хайдаг; өвс иддэггүй бөгөөд юу ч мах шиг амттай биш гэж боддог. Эдгээр нь чонын уг чанарын төрөлх илрэл бөгөөд үүнийг хэн ч өөрчилж чадахгүй. Энэ нь чонын хожим нь олж авдаг зүйл биш, тэдэнд зааж сургадаг зүйл ч биш юм. Хонь өвс идэхээр төрдөг, чоно мах идэхээр төрдөг. Хэн ч хонийг махан тэжээлтэн болгож, эсвэл чоныг өвсөн тэжээлтэн болгон сургаж чадахгүй. Энэ бол тэдний мөн чанарын илрэл юм. Чамд юу хэрэгтэй, чи юуг хайрладаг нь чиний хүн чанараар тодорхойлогддог. Хэрвээ чиний хүн чанарт эерэг зүйлийн хэрэгцээ байхгүй бол чи эерэг зүйлийг хайрлахгүй. Хэрвээ чи сөрөг зүйлд дуртай бол зүрх сэтгэлд чинь сөрөг зүйл хэрэгтэй байна гэсэн үг. Энэ нь чиний уг чанар-мөн чанараар тодорхойлогддог бөгөөд бусад хүн чамд үүнийг суулгах шаардлагагүй. Хэрвээ хэн нэгэн чамд замаасаа эргэхэд чинь туслахыг хүсэж, чамтай зарим үнэн-зарчмыг нөхөрлөвөл чи нэр нүүрээ бодсондоо юм уу ичгүүртэй байдалд орохоос зайлсхийхийг хүссэндээ үүнийг түр зуур хүлээн авч, санал нийлж байгаагаа амаараа илэрхийлж болох ч хөшигний ард хэрхэн бодож, хэрэгжүүлж байгаа чинь бүхэлдээ чиний уг чанараар тодорхойлогддог. Чи үүнийг хуурамчаар үйлдэж чадахгүй, эцэг эх чинь ч чамайг өөрчилж чадахгүй. Чиний хүн чанарт эерэг зүйлийг хайрлаж, сөрөг зүйлийг үзэн ядах бүрэлдэхүүн хэсэг байгаа эсэх нь хэний ч шийдэж чадахгүй зүйл; зөвхөн чиний өөрийн мөн чанар л үүнийг шийддэг. Одоо энэ тодорхой болсон уу? (Тийм.) Тиймээс, хүн зөв бурууг ялгаж чадах эсэх нь түүний хүн чанарын талаар ихийг хэлж өгдөг. Хэрвээ зөв бурууг ялгах чадвар чинь төрөлхийн илэрхийлэл бол чи зарим эерэг зүйлийг онцгойлон сонирхдог болж төрсөн. Хэн нэгэн зөв зүйл хэлэх үед чи тун дуртай сонсож, түүнийг илүү ихийг яриасай л гэж хүснэ, ингэснээр чи илүү ихийг сонсож, илүү ихийг олж авч, тойруу замаар илүү бага явах юм уу бүр огт явахгүй байж чадна. Чи зарим хорон муу, сөрөг зүйлтэй тулгарах үедээ зүрх сэтгэлдээ зэвүүцдэг бөгөөд тэдгээрээс зайлсхийж, оролцохыг хүсдэггүй—чи бүр тэр талаар сонсохыг ч хүсдэггүй. Чи өөрөө ч үүний шалтгааныг мэддэггүй; чи зүгээр л сөрөг зүйлд дуртай байж чаддаггүй, харин хэн нэгэн хүн зөв зүйл хэлэх үед маш дуртай сонсдог бөгөөд хэн нэгэн чамайг шоолсон ч гэсэн тоодоггүй—чи энэ эрч хүч хаанаас ирдгийг мэддэггүй. Зарим хүн чиний энэ чин сэтгэлийн эрч хүчийг хараад чамайг басамжилж, шоолон, чамайг тэнэг гэж боддог ч чи санал нийлдэггүй. Чи “Хэн нэгний хэлсэн зүйл зөв л байвал би хүлээн авдаг. Үүний юу нь тийм хэцүү байна аа?” гэж боддог. Энэ бол хүн чанарын төрөлхийн илэрхийлэл юм. Хүн чанартаа эерэг зүйлийг хайрлаж, сөрөг зүйлд зэвүүцэх ийм төрөлхийн мэдрэмжтэй байх нь хэвийн хүн чанарын онцлог шинж, илрэл юм. Чи энэ мэдрэмж, ийм төрлийн хүн чанартай байх үедээ л шулуун шударга, сайхан сэтгэлтэй байж чадна, зөв үзэл бодол, байр сууриас хэлэх ёстой зүйлийг хэлж, хийх ёстой зүйлийг хийж чадна. Чи зөв бурууг ялгах хүн чанарын талыг эзэмшсэн үедээ үнэнийг хүлээн авах, үнэн-зарчмыг хамарсан Бурханы янз бүрийн тодорхой үг хэллэгийг хүлээн авах үндсэн нөхцөлийг эзэмшдэг. Хэрвээ чи зөв бурууг ялгах хүн чанарын талгүй бол чиний хүн чанарт мөс чанар, эрүүл ухаан байхгүй бөгөөд чамд үнэнийг хүлээн авах, Бурханы үгийг хүлээн авах, Бурханаас ирдэг бүх эерэг удирдамж, зөв замыг хүлээн авах үндсэн нөхцөл байхгүй. Чи үнэнийг болон эерэг зүйлийг хүлээн авах үндсэн нөхцөлгүй байж дуулгавартай дагаж чадна гэж ярих чинь зүгээр л утгагүй хэрэг, хоосон мөрөөдөл юм.

Хэрвээ хэн нэгэн юу нь эерэг зүйл, юу нь сөрөг зүйл болохыг мэддэггүй хэр нь “Би мөс чанартай, маш шулуун шударга, сайхан сэтгэлтэй” гэж хэлсээр байвал энэ нь өөрийгөө мэддэггүйг харуулж байгаа биш үү? Чиний шулуун шударга зан хаанаас гардаг вэ? Оюун ухаан чинь гагцхүү сөрөг зүйлсээр л дүүрэн байхад чи шулуун шударга гэдгээ батлахын тулд юу ашиглаж чадах юм бэ? Чиний нотолгоо хаана байна вэ? Чи ямар үндэслэлээр өөрийгөө шулуун шударга хүн гэж хэлж байна вэ? Чи өөрийнхөө сайхан сэтгэл гэгчийг хэрхэн хэрэгжүүлж чадах вэ? Чиний дотор хорон муу, сөрөг бодол, үзэл санаа л байдаг. Чи сайхан сэтгэлтэй байж чадах уу? Чи хүмүүсийг урхидаж, хорлохгүй байвал л их юм. Зарим хүн хүн чанартай, шулуун шударга, сайхан сэтгэлтэй гэдгээ батлахын тулд өөрсдөдөө Жөн Ван, Жөн Жан, Жөн Жөү, Жөн Ган[a] гэх мэт нэр өгдөг—энэ нэрс гарцаагүй “шулуун шударга” сонсогдож байгаа ч энэ нь тухайн хүн үнэхээр шулуун шударга гэсэн үг үү? Жинхэнэ шулуун шударга зан хаанаас гардаг вэ? Энэ нь хүн чанараас гардаг. Хүний хүн чанарт зөв бурууг ялгах чадвар юм уу үндсэн нөхцөл байх үед л тэд шулуун шударга байж чадна. Хэрвээ чи юу нь эерэг зүйл болохыг ч мэддэггүй бол, эсвэл чи зүгээр л эерэг зүйлийг хайрладаггүй, ганц ч эерэг зүйл, эсвэл эерэг бодол, үзэл санааг хэзээ ч хүлээн авч байгаагүй хэр нь өөрийгөө шулуун шударга гэж хэлсээр байдаг бол энэ нь ичгүүргүй хэрэг биш үү? Чи ямар үндэслэлээр өөрийгөө шулуун шударга гэж хэлж байгаа юм бэ? Зарим хүн: “Миний ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйл, амьдралыг үзэх үзэл бүгд зөв” гэж хэлдэг. Энэ нь үнэнтэй ямар нэг холбоотой юу? Зөв ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйл, амьдралыг үзэх үзэлтэй байна гэдэг нь тухайн хүн үнэнтэй гэсэн үг үү? Бусад нь “Би ‘эерэг энергитэй.’ Миний хэлж, хийдэг зүйлс ул суурьтай бөгөөд хүмүүсийг босгон байгуулдаг. Би хүмүүсийг доош нь хийх зүйл хэзээ ч хэлдэггүй, урам хугалах зүйл хэзээ ч хэлдэггүй, хүмүүсийг эвгүй байдалд оруулах, тэдэнд сөрөг, сул дорой мэдрэмж төрүүлэх, эсвэл урам зоригийг нь мохоох зүйл хэлдэггүй. Миний хэлдэг бүхэн хүмүүст урам зориг өгч, зоригжуулж, эсвэл урам хайрладаг. Энэ нь ‘эерэг энергид’ тооцогдох уу? Энэхүү ‘эерэг энерги’ гэх нэр томьёо одоо нийгэмд маш түгээмэл болсон. ‘Эерэг энергиэр дүүрэн байх’ нь ямар гайхалтай, шинэ загварын, дээд зэргийн санаа вэ!” гэж хэлдэг. Бусад нь “Зөв шударга байдлын сүнсээр бялхаж байгааг минь хар даа. Би тэнд зогсохдоо яг л цэрэг шиг харагддаг—миний нүд гялалзаж, миний харц цоо ширтдэг, би хөнгөн хуумгай биш. Орон нутгийн танхайчууд, жигшүүртэй өөдгүй амьтад, ёрын муу хүмүүс надад ойртож зүрхэлдэггүй. Тэд миний өмнө байхдаа үнэн нүүр царайгаа харуулж, хулчгар зангаа илчилж, дорд харагддаг. Жирийн хүн миний эргэн тойронд байхдаа биеэ зөв авч явах ёстой болдог бөгөөд болчимгүй авирлаж зүрхэлдэггүй. Чи харж байна уу, миний энэ зөв шударга сүнс хорон муу байдлыг дарж чадна!” гэж хэлдэг. Энэ нь шулуун шударга байгаа хэрэг үү? (Үгүй.) Баячуудыг дээрэмдэж ядууст туслах, шударга үйлсийн төлөө эр зоригтойгоор үйлдэх, сайхан сэтгэлтэй, өгөөмөр байх, зовлонд нэрвэгдсэн бүсгүйчүүдийг аварч баатар болох нь нийгэмд түгээмэл байдаг. Зарим хүн эдгээр зүйлийг хийснийхээ дараа өөрсдийгөө баатар гэж үздэг бөгөөд өөр олон хүн энэ баатруудын өмнө мэхийн ёсолдог. Бусад нь “Би хүмүүсийг хэзээ ч далимдуулдаггүй, би зөв шударга сүнсээр дүүрэн, би тууштай шулуун шударга, тал тохой татдаггүй, мөн зөв бурууг ялгаж чаддаг. Хоёр хүн муудалцаж, маргааныг нь таслахыг надаас хүсэх үед би хоёр талд тэнцүү шийтгэл оноодог, огт ялгаварлан гадуурхдаггүй. Намайг дүүргэдэг энэ зөв шударга сүнсийг хар даа, хүн бүр намайг биширдэг!” гэж хэлдэг. Энэ нь шулуун шударга байгаад тооцогдох уу? (Үгүй.) Өмнө дурдсан “зөв ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйл, амьдралыг үзэх үзэл” болон “эерэг энерги” гэсэн санаанууд нь Хятадын түгээмэл үг хэллэг боловч энэ сүүлийнх нь—сайхан сэтгэлтэй, өгөөмөр байх, буян үйлдэж, сайн зүйл хийх, мөн шударга үйлсийн төлөө зоригтойгоор үйлдэх нь бүх улс орон, бүх ард түмний дунд түгээмэл дээдлэгддэг байх магадлалтай. Тиймээс хүмүүс үүнийг зөв шударга байдлын сүнс, шулуун шударга зан гэж үздэг. Бурханд итгэдэг ихэнх хүн хүртэл үүнийг маш шулуун шударга гэж боддог бөгөөд “Манай үндэсний баатар Хэнийг хар даа. Тэрээр улс үндэстнийхээ зөв шударга, агуу үйлсийн төлөө амиа өгч, улс үндэстнээ хамгаалахын тулд бункер дэлбэлж өөрийгөө золиосолсон. Тэрээр зөв шударга байдлын сүнсээр дүүрэн байсан. Энэ чинь л хүн чанартай байна гэсэн үг шүү дээ!” гэж хэлдэг. Одоо харахад, энэ үзэл бодол зөв үү? (Үгүй.) Энэ нь яахаараа буруу вэ? Хүмүүсийн зөв гэж боддог, эсвэл хүмүүсийн дээдэлдэг ийм төрлийн шулуун шударга занг хүмүүсийн сайн, харьцангуй эерэг зүйлийг хүсэх хүсэлд суурилсан стандартаар үнэлдэг. Хүмүүсийн махан биеийн үзэл, төсөөллийн улмаас, мөн тэд юу нь эерэг зүйл болохыг ойлгодоггүй учраас бусдын төлөө өөрсдийн ашиг сонирхлыг золиосолж, сайн зан авир гаргаж чаддаг хүмүүсийг—эсвэл бусдыг санаатайгаар урхидаж, хорлодоггүй, бусдад ямар ч аюул занал учруулдаггүй, ямар ч муу үр дагаварт хүргээгүй хүмүүсийг сайн хүмүүс гэж үзэж, тэднийг дээдэлж, шулуун шударга хэмээн тодорхойлдог. “Шулуун шударга” гэх энэ тодорхойлолт нь шулуун шударга зангийн талаарх хүмүүсийн үзэл, түүнчлэн ёрын муу чиг хандлага, хорон муу хүн төрөлхтнийг үзэн ядах үзэн ядалт болон сайхан зүйлсийг гэх хүсэл эрмэлзэлд нь суурилдаг. Хүмүүсийн ихэнх нь бусдыг дарлаж, дээрэлхэж, урхидаж, хорлодог бөгөөд энэ ертөнц маш ёрын муу, харанхуй, шударга ёс, зөв шударга байдлын ул мөр ч олддоггүй учраас ийм баатрууд, эсвэл сайн санаатнууд, сайн үйлстнүүд гэгч гарч ирэх үед хүмүүс тэднийг дээдэлж, хамгийн сайн нэр томьёогоор тодорхойлох хандлагатай байдаг. Энэ тодорхойлолтын зарчим үнэн зөв үү? (Үнэн зөв биш.) Тодорхойлолтын зарчим, үндэслэл нь өөрөө үнэн зөв биш юм. Жишээ нь, нэг бүлэгт ихэнх хүмүүст дээрэлхүүлдэг нэг хүн байсан ч түүнийг дээрэлхдэггүй нэг хүн байлаа. Дээрэлхүүлж буй хүн “Намайг дээрэлхдэггүй хүн бол сайн хүн” гэж хэлдэг. Энэ үг зөв үү? (Үгүй.) Энэ нь логиктой юу? (Логикгүй.) Надад хэл дээ, үүний юу нь буруу байна вэ? (Магадгүй түүнийг дээрэлхдэггүй хүнд тэр таагүй санагддаггүй байж болно, эсвэл обьектив нөхцөл байдал, орчин нь тохиромжгүй учраас дээрэлхдэггүй байж болно. Энэ нь тэр бол сайн хүн гэсэн үг биш.) Тэдний үзэл бодол логикийн алдаа агуулдаг. Чамайг дээрэлхдэг хүмүүс бол муу хүмүүс, тиймээс чамайг дээрэлхдэггүй хүмүүс сайн хүмүүс байж таарна гэх санаа нь логикийн алдаа биш гэж үү? (Мөн.) Бусдыг дээрэлхдэг ихэнх хүн сайн хүн биш боловч бусдыг дээрэлхэх гэдэг нь юу гэсэн үг болохыг тодорхойлох чиний стандарт үнэн байх албагүй, тиймээс чамайг дээрэлхдэг хүмүүсийг муу хүмүүс гэж тодорхойлох чинь ч бас үнэн байх албагүй бөгөөд чамайг дээрэлхдэггүй хүмүүс сайн хүмүүс байж таарна гэж хэлэх нь ч бас үнэн биш юм. Хэн нэгэн чамайг дээрэлхдэггүй байх хэд хэдэн хувилбар байж болно. Магадгүй тэр чамд анхаарал хандуулахыг хүсдэггүй учраас чамайг дээрэлхэхээс төвөгшөөдөг байж болно. Магадгүй тэр чамайг таньдаггүй учраас чамайг дээрэлхэж чаддаггүй байж болно. Магадгүй тэр чамайг өөрөөс нь илүү хүчтэй гэж боддог учраас чамайг дээрэлхэж зүрхэлдэггүй байж болно. Ийм хэдэн боломжит хувилбар бий. Түүнийг сайн хүн гэж тодорхойлох чиний үндэслэл тэр чамайг дээрэлхээгүй гэх суурин дээр тавигддаг, тиймээс энэ тодорхойлолтын үндэслэл нь өөрөө алдаатай юм. Хэн нэгнийг сайн хүн гэж тодорхойлох жинхэнэ үндэслэл юу вэ? Хэрвээ энэ хүн эерэг зүйлийг хайрладаг, бусдад шударга, зарчимтай ханддаг, мөн аливааг хийхдээ зарчимтай байдаг бол заримдаа чамтай шулуухан, хатуу ширүүн өнгөөр ярьж, эсвэл чамайг шүүмжиллээ ч гэсэн чамайг дээрэлхэж байгаа хэрэг биш. Тэд зарчмын дагуу үйлдэж, баримтад үндэслэн хэрэг явдлыг шүүж байгаа юм. Тиймээс тэр үнэхээр сайн хүн бөгөөд хүмүүст зарчмын дагуу хандаж чаддаг. Гэвч зарим хүн ийм байдаггүй. Тэд байр суурьтай, хүчтэй гэдгийг чинь харах үедээ чамд зусарддаг. Байр суурьгүй, сул дорой гэдгийг харах үедээ чамайг дээрэлхэж, гишгэчиж, ярих үедээ үргэлж чамайг шархлуулдаг. Хэрвээ чи ямар нэг зүйлийг зөв хийвэл тэд чамд атаархдаг. Хэрвээ чи ямар нэг зүйлийг буруу хийвэл тэд чамайг шоолж, басамжилдаг. Ийм хүмүүс бол муу хүмүүс. Хэрвээ чи эерэг зүйл болон үнэн-зарчимд үндэслэн сайн мууг хэмжвэл аливааг хэмжих стандарт болон хэмжилтийн чинь үр дүн зөв байх болно. Дэлхий ертөнц болон нийгэм дэх эерэг, сөрөг зүйлийн талаарх үнэлгээ, эсвэл тодорхойлолт нь өөрөө орвонгоороо эргэсэн байдаг. Нийгэм дэх ихэнх хүн өөрсдийн хайрладаг удирдагчид, алдартай хүмүүс, эсвэл оддыг шүтдэг. Энэ алдартай хүмүүс, одод, удирдагчид юу ч хэлсэн бай, тэд үүнийг зөв гэж боддог, хэн ч үүнийг ил болгож, эсэргүүцдэггүй. Тэр хүмүүс жирийн ард түмнийг яаж ч ноёрхож, дээрэлхэж, ядуусыг ялгаварлан гадуурхаж, эсвэл дарамталж, тэр ч байтугай хүний амийг ямар ч үнэ цэнгүй мэт яаж ч дур зоргоороо сүйтгэсэн бай, хэн ч өндийн босож тэднийг эсэргүүцдэггүй, эсвэл тэдний эсрэг жагсдаггүй. Хэрвээ тэд улс төрийн оноо цуглуулахын тулд хэдэн сайн зүйл хийвэл олон хүн тэднийг магтан дуулж, өргөмжилнө. Хэрвээ шударга ёсны төлөө тэмцдэг хүн гарч ирээд сатанлаг дэглэм, эсвэл алдартай хүмүүс, агуу зүтгэлтнүүдийг ил болговол олон нийт тэдэн рүү бөөнөөрөө дайрч, тэднийг устгаж, алга болгохыг улайран хүснэ. Энэ нь юуг харуулж байна вэ? Нийгэм бүх зүйлийг шударга бус, гажууд аргаар хийдэг; зөв бурууг орвонгоор нь эргүүлдэг. Завхарсан хүн төрөлхтний сайн, мууг, мөн эерэг, сөрөг зүйлийг тодорхойлдог стандарт нь бүгд буруу байдаг тул тэдний гаргасан дүгнэлт ч бас үндэслэлгүй байдаг.

Нэг жишээ авч үзье. Бусдын гэрт нэвтэрч, хулгай дээрэм хийдэг—баячуудыг дээрэмдэж, ядууст тусалдаг хүмүүс байдаг. Тэд баячуудын эд хөрөнгийг дээрэмдсэнийхээ дараа жирийн ард иргэдэд тусламж үзүүлдэг. Жирийн ард иргэд үүний ашиг тусыг нь хүртэж, завших үедээ баярлаж, тэр хүмүүсийг баатар, ёс журамтай шулуун шударга хүмүүс хэмээн магтдаг. Гэвч хэрвээ чи энэ ёс журамтай шулуун шударга гэгддэг хүмүүсийн хийсэн зүйлийг задлан шинжилбэл тэд үнэхээр шулуун шударга уу? Зарим баян хүн уйгагүй хөдөлмөр, хүчин чармайлтаараа эд баялгаа хуримтлуулсан байдаг бөгөөд хэдэн үе дамжсан нөр их хөдөлмөр, хүчин чармайлтаар л эд баялгаа хуримтлуулсан хүмүүс ч байдаг. Чи тэдний эд зүйлийг дээрэмдэх ямар эрхтэй юм бэ? Чи тэдний хувийн өмчийг дээрэмдсэн—тэр чинь буруу. Хэрвээ чи чадвартай юм бол өөрөө яваад мөнгө ол. Өөрийнхөө олсон мөнгөөр ядууст туслахыг буяны үйлс гэж үзэж болно. Харин чи баячуудын эд хөрөнгийг дээрэмдэж, бусдын юмыг өөрийнхөө болгож аваад, дараа нь ядууст тусалдаг. Ядуусын нүдээр бол энэ нь шулуун шударгад тооцогддог. Энэ нь туйлын утгагүй үзэл бодол биш гэж үү? Ядуус болон жирийн ард иргэд ийм хүмүүсийг баатар хэмээн дээдэлдэг бөгөөд эдгээр “баатар” нь энэ цол, энэ алдар хүндийг өөрсдийнх нь хүртэх ёстой зүйл мэтээр эдэлдэг. Энэ нь ичгүүргүй хэрэг биш гэж үү? Туйлын утгагүй хэрэг биш гэж үү? (Тийм.) Тэд өөрсдөө мөнгө олох чадваргүй бөгөөд баячуудад өширхдөг учраас хүчирхийлэл ашиглан баячуудын эд баялгийг дээрэмдэж, жирийн ард иргэдэд тарааж өгдөг, ингэснээр жирийн ард иргэд тэднийг магтдаг. Үнэндээ тэдний авсан зүйлс өөрсдийнхөө хөдөлмөрөөр олсон зүйл огт биш бөгөөд ядуусын эдэлж буй зүйлс нь эдгээр дээрэмчнийх биш, харин баячуудынх байдаг. Тэгвэл эдгээр зүйл тэдний гараар дамжсан төдийд л жирийн ард иргэд, ядуус тэдэнд гүнээ талархах ёстой гэж үү? Жирийн ард иргэд эдгээр зүйлийг сэтгэл амар эдлэх нь зөв үү? Эдгээр зүйл чиний хүртэх ёстой зүйл мөн үү? Чи тэдгээрийг өөрийнхөө хөдөлмөрөөр олсон уу? Чи өөрөө олоогүй, бусдаас дээрэмдсэн зүйлээ сэтгэл амар эдэлдэг бөгөөд баячуудыг дээрэмдэх ёстой, бусдаас дээрэмдсэн зүйлээ чи эдлэх ёстой гэж хүртэл боддог. Чи эдгээр зүйлийг үнэгүй, ямар ч төлөөс төлөхгүйгээр олж аваад, тэдгээрийг сэтгэл амар эдэлдэг. Энэ нь ичгүүргүй хэрэг биш гэж үү? (Тийм.) Баатар гэгддэг энэ хүмүүс хүмүүсийн энэ бишрэл, энэ алдар хүндийг эдэлдэг. Тэд нэрэлхүү зангаа хангахын тулд эдгээр зүйлийг хийдэг. Хүмүүс өөрсдийг нь магтаж, шүтэх тусам тэд улам бүр улангасаж, тэр ч байтугай ордныг дээрэмдэж, доторх эрдэнэсийг нь хулгайлж, зарж борлуулаад, дараа нь ядуусын хашаанд мөнгө цацдаг. Тэдний ядууст тусалдаг арга зам нь баячуудыг дээрэмдэх явдал юм. Энэ нь туйлын утгагүй биш гэж үү? (Тийм.) Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх нь хууль зөрчиж байгаа эсэхийг ярих ч юм биш, ёс суртахуун, хүн чанарын үүднээс энэ нь хүлээн зөвшөөрөгдөшгүй бөгөөд шулуун шударга байдал гэгч биш юм. Тэдний дээрэмдсэн тэр зүйлс өөрсдийнх нь эзэмших ёстой зүйл огт биш. Тэдгээр нь өөдгүй, бузар, сэжигтэй, хууль бус, гаж буруу аргаар олж авсан зүйлс юм. Тэд тэдгээрийг хэсэг мөнгөөр сольж, дараа нь анхнаасаа тусламж хэрэггүй, эсвэл туслах ёстой гэж боддог хүмүүстээ тусалдаг, тэгээд энэ хүмүүсээс сайшаал магтаал хүртэж, энэ алдар хүндийг эдэлдэг. Энэ нь ичгүүргүй биш гэж үү? Гэвч тэд өөрсдөөрөө маш их бахархдаг бөгөөд өөрсдийгөө ядууст туслахын тулд баячуудыг дээрэмддэг баатрууд гэж нэрлэдэг. Ийм хүмүүс нийгэмд тун алдартай байдаг. Эрт дээр үед “баатар” гэгддэг ийм хүмүүс байсан бөгөөд тэдний түүх өнөөг хүртэл ам дамжин яригдсаар байна. Энэ нь утгагүй биш гэж үү? (Тийм.) Бүх хүн төрөлхтний дунд юу нь эерэг зүйл, юу нь сөрөг зүйл болохыг үнэхээр ойлгодог хүн маш цөөхөн байдаг. Хүмүүс эдгээр зүйлийг ялган таньж чаддаггүй. Жирийн ард иргэд “баатрууд”-ын дээрэмдсэн зүйлсийг хэдэн өдөр таашааж чадах вэ? Тэр нь чиний хүртэх ёстой зүйл мөн үү? Тэр нь чиний олсон зүйл мөн үү? Тэр нь чиний олсон зүйл ч биш, хүртэх ёстой зүйл ч биш—үүнийг хүртэх ёсгүй ашиг хонжоог хүлээж авах гэж нэрлэдэг. Эдгээр зүйлийг эдлэх нь чиний хувьд нэр төртэй хэрэг үү? Чи залхуу, эсвэл чадваргүй учраас ядуу байгаа юм. Мөс чанар, эрүүл ухаантай хүн хоол хүнс, хувцас хунартай байгаадаа сэтгэл ханах ёстой бөгөөд зөвхөн өөрийнхөө олж чадах зүйлийг л эдлэх ёстой. Бурхан чамд амь зуух арга зам өгдөг тул чи сэтгэл хангалуун байх ёстой. Хэрвээ чи баян, олон зүйлтэй, чинээлэг хүнийг хараад тэдэнд байгаа зүйлээс үргэлж тэнцүү хувь хүртэхийг хүсдэг бол энэ нь үндэслэлтэй юу? Энэ санаа нь өөрөө ухаалаг биш юм. Сатан нийгмийг хянаж, эрх мэдлээ тогтоодог тул мэдээж ямар ч шударга ёс байдаггүй. Нийгэмд ядуус нь олон, баячууд нь цөөн байдаг—энэ нь юунаас болсон нь хамаагүй, үнэн хэрэгтээ зарим хүн баян, зарим хүн ядуу байдаг. Нийгэм ийм байдаг—чи чадварлаг байлаа ч баян болохгүй байж магадгүй, мөн чадваргүй байлаа ч гэсэн үнэндээ баян хүний амьдралаар амьдарч чаддаг байж магадгүй. Хэн ч эдгээр зүйлийг тодорхой тайлбарлаж чадахгүй, гэхдээ ямартай ч үүнд бас Бурханы тогтоол байдаг. Бусдаас дээрэмдсэн зүйлс чамд харьяалагдахгүй, чи тэдгээрийг олж авсан ч гэсэн чинийх биш бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт чи тэдгээрийг алдах болно. Баатарлаг явдал, шударга ёсны нэрийн дор бусдын гэрт нэвтэрч, хулгай дээрэм хийдэг, ядууст туслахын тулд баячуудыг дээрэмддэг хүмүүсийг хар. Тэд хөшигний ард идэж уух, садар самуун үйлдэх, мөрийтэй тоглох, хар тамхи хэрэглэх зэрэг бүх төрлийн муу зүйл хийдэг бөгөөд зарим нь бүр хүн амины хэрэг, хүчингийн хэрэг ч үйлддэг. Тэгээд ядууст туслахын тулд баячуудыг дээрэмдэх хэдхэн үйлдэл хийснийхээ төлөө л жирийн ард иргэдэд баатар хэмээн дээдлэгддэг. Энэ нь өөдгүй амьтад хөгжин цэцэглэж байгаа хэрэг биш гэж үү? Жирийн ард иргэд—жигшүүртэй төрлийнхөн, дорд ардууд, хог шаарнууд багаханашиг тус хүртэх бүрдээ баярлаж, өөрсдөд нь ашиг тусаа өгсөн хэнийг ч магтдаг. Тэгвэл тэр “баатруудын” тухайд ямар вэ? Жирийн ард иргэд тэдэнд жаахан алдар хүнд өгч, тэднийг шагнаж, баатар хэмээн өргөмжилдөг тул тэд үүнийг ялалтын титэм, өөрсдийгөө үнэхээр баатрууд, хосгүй хүмүүс гэж боддог. Тиймээс тэд үргэлжлүүлэн дээрэм хийдэг бөгөөд үүний үр дүнд хааны ордныг дээрэмдэх үедээ ганц суманд оногдож үхдэг. Тэд өөрсдийгөө үнэхээр их чадвартай, супер хүн, ховорхон нэгэн, жирийн хүмүүсээс дээгүүр гэж боддог байсан ч үнэндээ тэдэнд сумнаас бултах чадвар ч байгаагүй бөгөөд эцэст нь амиа алдсан. Энэ нь тэдний хохь биш гэж үү? (Тийм.) Дээрэм хийх үйлдэл нь өөрөө нэр төртэй биш. Энэ бол дорд зүйл. Жирийн ард иргэдийн магтаалыг хүртэж, сайн нэр хүндтэй болж, жаахан алдар хүнд олохын тулд дээрэмд түшиглэх нь ямар жигшүүртэй хэрэг гээч. Эцэст нь тэд бүр өөрсдийгөө магтаж, “Жирийн ард иргэд амь зууж чадахгүй, ард түмэн туйлын хүнд байдалд байгаа нь бүгд эрх мэдэлтнүүдээс болсон. Хэчнээн зөв шударга сэтгэлтэйг минь хар даа; би дорд гаралтай энгийн ардуудыг өрөвдөж байна!” гэдэг. Ийм хүмүүс шулуун шударга уу? (Үгүй.) Жирийн ард иргэд ч бас ов мэхтэй ярьдаг бөгөөд бага зэрэг ашиг тус хүртэхээрээ баярладаг. Хэрвээ тэд чамаас ямар нэгэн ашиг тус хүртэхгүй бол чи ямар ч хүнд байдалд орсон бай, тэд чамд анхаарал хандуулахгүй. Гэвч хэрвээ чи тэдэнд хишиг хүртээж, биет зүйл олж авах боломж олговол тэд баярлаж, “Чи ямар сайн хүн бэ! Агуу буянтай хүн!” гэж хэлнэ. Тэд маш чихэнд чимэгтэй үг хэлдэг боловч ганц ч үг нь үнэн биш байдаг. Тэд бүр зөв үг ч хэлж чаддаггүй. Тэд ер нь яаж шулуун шударга байх юм бэ? Үнэндээ тэдний хэлдэг бүхэн ов мэхтэй байдаг.

Зарим хүн өөрсдийгөө зөв шударга сэтгэлээр дүүрэн, мөс чанар, хүн чанартай хүмүүс гэж үздэг. Гэвч тэдний энэ зөв шударга сэтгэлийг дурдахад ч зохистой гэж үү? Үүнээс гадна, энэ нь зөв шударга сэтгэл яавч биш; энэ бол Бурханы ярьдаг эерэг зүйлс юм уу ямар нэгэн үнэн-зарчимтай огт, өөрсдийнх нь хийсвэрлэн төсөөлсөн нэг төрлийн шулуун шударга байдал юм. Энэ бол шулуун шударга байдал биш; энэ нь гажууд үндэслэл, тэрс үзэл, төөрөгдөл юм. Тэдний сурталчилдаг эерэг энерги, ертөнцийг үзэх зөв үзэл бодол, үнэт зүйл, амьдралыг үзэх үзэл, өвөрмөц, хурц хараа гэх мэт үг хэллэг нь харваас шулуун шударга, зөв мэт боловч үнэндээ тийм биш гэж хэлж болно. Нарийн яривал, тэдгээр нь бүгд хор хөнөөлтэй чиг хандлага, ёрын муу нөлөө, гажууд үндэслэл, тэрс үзэл юм; тэдгээр нь бүгд сөрөг зүйл бөгөөд эерэг зүйлсийн яг эсрэгээр байдаг тэрс үзэл, төөрөгдөл юм. Тиймээс, хэрвээ чи шүтлэггүй хүмүүсийн эдгээр үгтэй санал нийлж, зүрх сэтгэлдээ эдгээр үзэл бодолтой үргэлж зууралддаг бол шүтлэггүй хүмүүсийн яг адилаар чи бол шулуун шударга хүн биш, хүн чанарт чинь ямар ч шулуун шударга байдал байхгүй гэдгийг энэ нь нотолдог. Сатан өөрийгөө гэрлийн тэнгэрэлч мэтээр харуулахыг оролддог шиг чи өөрийгөө шулуун шударга хүн гэж харуулахыг хүсдэг. Сатан чихэнд чимэгтэй хэдэн зүйл хэлж, өөрийгөө Бурхан, ёс зүйтэй шулуун шударга хүн, эерэг зүйл мэтээр харуулахыг хүсдэг. Чи ч бас өөр хүний дүр эсгэдэг; чи өөрийгөө үргэлж ертөнцийг үзэх зөв үзэл бодол, үнэт зүйл, амьдралыг үзэх үзэлтэй, эерэг энерги, зөв шударга сэтгэлтэй, баатар, хурц агаад өвөрмөц хараатай хүн, эсвэл шулуун шударга, айх зүйлгүй, хаа яваа газартаа зөв шударга сэтгэл тээн хүмүүстэй ярьж, харилцдаг гэж хэлдэг—чи өөрийгөө үргэлж ийм байдлаар илэрхийлдэг. Тэгвэл Би чамайг огтхон ч мөс чанаргүй шахам, өөрийгөө зөв шударга сэтгэлтэй, шулуун шударга, хүн чанартай мэтээр харуулахыг хүсдэг хүн байна гэж хэлнэ. Нэгэнт чи ийм дүр эсгэж байгаа болохоор чамд эдгээр зүйл байхгүй гэсэн үг—эс бөгөөс чи дүр эсгэх хэрэгтэй гэж үү? Хэрвээ чи үнэхээр хүн чанартай байсан бол дүр эсгэх шаардлагагүй, “ертөнцийг үзэх зөв үзэл бодол, үнэт зүйл, амьдралыг үзэх үзэл”, “эерэг энерги”, “зөв шударга сэтгэлтэй байх”, “баатарлаг зоригтой байх” гэгч үг хэллэгийг ч хүлээн зөвшөөрөхгүй байх байсан; чи эдгээр сөрөг зүйлийг хүлээн авахгүй байх байсан—өнөөдрийг хүртэл маш олон номлол сонсчхоод чи эдгээр зүйлийг ялган таньдаг байх ёстой гэдэг нь ойлгомжтой. Хэрвээ чи хүн чанартай байсан бол эдгээр сөрөг зүйлийг аль хэдийнээ голох байсан. Хэрвээ хэн нэгэн хүн үнэхээр эдгээр үг хэллэг, учирлалыг хэллээ гэхэд чи ялган таних чадваргүй байсан ч гэсэн тэдгээрийг зүрх сэтгэлийнхээ угаас хүлээн авахгүй. Тэдгээр зүйл хэтэрхий хуурамч бөгөөд нийгэм судлаач, боловсрол судлаач, сэтгэгч гэгддэг хүмүүс, алдартай хүмүүс, агуу зүтгэлтэн гэгддэг хүмүүс, ертөнцийн тэр чөтгөрүүд, диаволын хаадын сурталчилдаг зүйлс нь бүгд хүмүүст дүр эсгэ гэж хэлдэг гэж чи бодох байсан. Энэ нь нийгэмд түгээмэл байдаг “Хүн бүр багахан хайр түгээвэл ертөнц сайхан газар болно” гэдэг үгтэй адил юм. Хар даа, ёрын муу диаволууд хүн бүрийг багахан хайр түгээх ёстой гэж хэлдэг, өөрөөр хэлбэл, жирийн ард иргэд бүгд хайр түгээж, бүгд ёрын муу диаволуудыг хайрлаж, бүгд тэдний намын үгэнд орж, дуулгавартай дагаж, улс орон болон тэдний намд үймээн самуун дэгдээхгүй, төвөг удахгүй байвал ертөнц амар амгалан болно гэж хэлдэг. Үнэндээ, жирийн ард иргэд хэзээ үймээн самуун дэгдээж байсан юм бэ? Мэдээж үймээн самуун өдөөж, эрх мэдэл, ашиг хонжооны төлөө өрсөлддөг нь диаволууд юм. Хүн төрөлхтөн Сатаны төөрөгдөл, завхралд автсан; тэд бүгд диаволууд болон Сатаныг дагадаг, бүгд Бурханаас зайлж, Бурханыг эсэргүүцдэг. Тэгвэл энэ нийгэм амар амгалан байж чадах уу? Надад хэл дээ, “Хүн бүр багахан хайр түгээвэл ертөнц сайхан газар болно” гэдэг үг үндэслэлтэй юу? Эдгээр нь бүгд хүүхэд хуурах үгс юм. Хэрвээ чи эдгээр үгийг ялган таних чадваргүй бөгөөд “Ертөнцөд найдвар байсаар байгаа, энэ хүн төрөлхтний дунд муугаасаа сайн нь олон хэвээр байгаа, ертөнц ирээдүйд сайхан газар болж, энэ хүн төрөлхтөн гэрэлт маргааш руу тэмүүлнэ” гэж боддог бол чиний бодол, үзэл санаа олон нийтийнхээс ялгаагүй бөгөөд чи зүгээр л хүн-бус юм. Хүн-бусчуудын нэг онцлог шинж нь тэд өөрсдийгөө өнгөлөн далдлах тун дуртай байдаг бөгөөд чихэнд чимэгтэй, уран цэцэн, хоёр нүүртэй үг хэллэг ашиглан гадаад төрхөө өнгөлөн далдлахын сацуу зүрх сэтгэлийнх нь гүнд тун бузар, харанхуй байдаг ба жигшүүртэй, заваан аргууд нь ар араасаа хөвөрдөг. Тэд шударга, зөвт байдлыг огтхон ч хайрладаггүй; тэд зүгээр л арга мэх ашиглах дуртай. Тэд маш чихэнд чимэгтэй үг хэлдэг; инээмсэглэлийнхээ цаана хутга нууж, байж болох бүх муу үйлийг үйлддэг. Ийм хүмүүст хүн чанар байдаггүй. Энэ нь чухамдаа хүн чанаргүй хүмүүсийн илрэл юм. Энэ нь шулуун шударга байдлын илрэл мөн үү? (Биш.) Энэ хүмүүс шулуун шударга биш учраас тэднийг сайхан сэтгэлтэй байж чадна гэж чи бодож байна уу? (Үгүй.) Сайхан сэтгэлтэй байх нь байтугай, тэд ганц ч болов муу үйл бага хийвэл тэр нь баярлан тэмдэглэх шалтгаан, дэлхий дээрх хүн бүрийн ерөөл байх болно. Гэсэн ч тэд өөрсдийгөө шулуун шударга гэж нэрлэдэг! Тэд зүгээр л өөрсдийгөө магтан дуулж байгаа хэрэг! Тэд эерэг зүйлс гэж юу болохыг ч мэддэггүй, эерэг зүйлсийн талаар сонссоныхоо дараа ч зүрх сэтгэлдээ эерэг зүйлд дуртай байдаггүй, тэр ч байтугай тэдгээрт зэвүүцэж, ой гутдаг. Гэсэн ч тэд өөрсдийгөө шулуун шударга, сайхан сэтгэлтэй гэж хэлсээр байдаг. Тэд хэнийг хуурч байна гэж бодоо вэ? Хүн төрөлхтний шулуун шударга байдал, сайхан сэтгэл, эрүүл ухаан гэгч нь эерэг зүйлст суурилдаггүй, үнэний шалгуурт ч үндэслэдэггүй. Тиймээс, хүн төрөлхтний тодорхойлдог хүмүүсийн шулуун шударга байдал, сайхан сэтгэл, ухаалаг байдал, мөс чанар, эрүүл ухаан нь бүгд эндүү ташаа, үнэнд огт үндэслээгүй, бүгд гажууд үндэслэл, тэрс үзэл юм.

Хэрвээ хүн мөс чанар, эрүүл ухаантай бол нэгдүгээрт, зөв бурууг ялгаж чаддаг хүн юм. Хоёрдугаарт, тэрээр юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэг. Бид сая зөв бурууг ялгах талаар нөхөрлөсөн. Чи өөрийгөө үнэлж дүгнэ, дараа нь эцэг эх, ах эгч дүүсээ үнэлж дүгнэ—та нарын дунд зөв бурууг ялгаж чаддаг хүн байна уу? Чи тийм хүн мөн үү? Хэрвээ чи зөв бурууг ялгаж чаддаг хүн мөн бол ирээдүйд үнэнийг хүлээн авч, дуулгавартай дагах нь зүй ёсны хэрэг. Жаахан хүчин чармайлт гаргаж, бага зэрэг бэрхшээл туулж, багахан төлөөс төлснөөр чи үүнд хүрч чадна—тэгвэл чамд аврагдах найдвар байна. Хэрвээ чи зөв бурууг ялгаж чаддаг хүн биш бөгөөд урьд нь үнэнд зэвүүцэж, үнэнийг хүлээн авч чаддаггүй, хэрэгжүүлэхийг хүсдэггүй байсан бол, мөн үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлэх тухай дурдах төдийд туйлын ихээр дургүйцэж, толгойгоо мужааны хавчуурт хавчуулсан мэт санагдаж, шаналж, эрх чөлөөгүй мэт санагддаг байсан бол ирээдүйд үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлэх талаар яг ижил мэдрэмжтэй байх болно; чи үнэнийг хүлээн авахгүй. Үнэнийг хүлээн авч чаддаггүй болон үнэнд зэвүүцдэг байдал чинь Бурханд богино хугацаанд итгэснээс болоогүй, Бурхан чамайг сахилгажуулаагүйгээс, эсвэл чиний төлөө хариуцлага хүлээгээгүйгээс ч болоогүй. Эдгээр нь жинхэнэ үндсэн шалтгаан биш. Жинхэнэ үндсэн шалтгаан нь юу вэ? Чамд зөв бурууг ялгах чадвар буюу энэхүү үндсэн нөхцөл байдаггүй, тиймээс ирээдүйд чи үнэнийг хүлээн авч чадахгүй хэвээр байх бөгөөд үнэнийг дуулгавартай дагаж чадахгүй. Зарим хүн: “Хэрвээ би үнэнийг хүлээн авч, дуулгавартай дагаж чадахгүй бол аврал хүртэж чадах уу?” гэдэг. Та нар юу гэж хэлэх вэ—тэд чадах уу? (Үгүй.) Миний хариулт бол “Үүнийг хэлэхэд маш хэцүү.” Яагаад хэлэхэд маш хэцүү гэж? Би одоо маш ихийг хэлж, маш олон илрэлийг жагсаачхаад байхад чи өөрийгөө тэдгээртэй тулган үзэж, эсвэл өөрөөсөө тэдгээрийг таньж чадах эсэх нь тодорхойгүй. Цаашлаад Миний ярьсан эдгээр хэрэг явдал болон үнэний энэ талуудыг ухамсарлаж чадах эсэх чинь ч бас тодорхойгүй байна. Тиймээс, Би аврагдаж чадах эсэхийг чинь хэлэхгүй байсан ч гэсэн та нар дор бүрнээ үнэн болон эерэг зүйлсэд хандах хандлагадаа үндэслэн үүнийг баттай мэдэж чадна. Би та нарт ийм тодорхой, ийм илэн далангүй хэлэх шаардлагагүй; та нар зүрх сэтгэлдээ аль хэдийн мэдэж байгаа.

Б. Юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэх нь

Бид зөв бурууг ялгах талаар нөхөрлөж дууссан болохоор дараа нь юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэх талаар ярих ёстой, тийм үү? (Тийм.) Юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэх нь зөв бурууг ялгахаас гарцаагүй өөр; эс бөгөөс тэдгээрийг тусад нь хэлэлцэх шаардлагагүй байх байсан. Юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэх гэдэг нь хүн чанарын өнцгөөс аль үзэл бодол, аль үг зөв, аль нь буруу болохыг хүн мэдэх ёстой гэсэн үг юм. Зөв зүйлийг баримтлах ёстой, бурууг нь орхих ёстой. Хэвийн хүмүүсийн оюун ухаанд юу нь зөв, юу нь буруу болохыг ялган таних зарим бодол, үзэл санаа, үндэслэл байдаг. Тэд зөв зүйлд тууштай байж, буруу зүйлийг эсэргүүцэж, бүр голно. Хэрвээ хүн үүнийг ч хийж чадахгүй бол энэ нь тэдний хүн чанарт ямар нэг зүйл дутагдаж байгааг харуулдаг; ийм хүмүүс хүн чанаргүй байдаг гэж баттай хэлж болно. Хүний хувиар чи өөрийгөө хүн чанартай гэж хэлдэг хэр нь юу нь зөв, юу нь буруу болохыг ч мэддэггүй бол яаж биеэ авч явах юм бэ? Чи яаж биеэ зөв авч явах юм бэ? Чи яаж хүн чанартайгаар үг бүрээ хэлж, үйлдэл бүрээ хийж чадах юм бэ? Хэрвээ чи юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй бол үг, үйлдэл бүрээ хүн чанартайгаар хэлж, хийдэггүй юм байна. Хүн чанартайгаар үйлдэхгүй, ярихгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь чи хүн чанарт байх ёстой зөв бодол, үзэл санаанд үндэслэн ухаалгаар эдгээр үгийг хэлж, эдгээр зүйлийг хийдэггүй гэсэн үг—хүн чанартайгаар ярихгүй, үйлдэхгүй байх гэдэг нь энэ юм. Зарим хүн: “Хэрвээ хэн нэгэн хүн чанартайгаар ярьж, үйлддэггүй юм бол юунд үндэслэж ярьж, үйлддэг вэ?” гэдэг. Ерөнхийдөө хоёр үндэслэл бий. Нэг нь диаволын уг чанартайгаар ярьж, үйлдэж, сатанлаг зан чанараар амьдрах явдал. Үнэнийг ойлгодог хүмүүс энэ хүмүүсийн үг, үйлдэл дэх бодол, үзэл санаа, хандлага нь диаволуудынхтай адилхан бөгөөд эдгээр зүйл хүмүүсийг төөрөлдүүлж, хорлож, уруу татаж, буруу чиглүүлдэг, мөн эерэг биш гэдгийг харж чадна. Энэ бол нэг үндэслэл: өөрийн диаволын уг чанараар ярьж, үйлдэх. Нөгөөх нь араатан шиг ярьж, үйлдэх явдал бөгөөд араатнууд бүр ч хүн чанаргүй байдаг. Хүн чанаргүй байна гэдэг нь мөс чанар, эрүүл ухаангүйгээр ярьж, үйлдэнэ гэсэн үг; энэ нь ийм л энгийн. Араатнуудын хэлдэг үг бол замбараагүй, мунхаг, гажууд үгсийн цуглуулга юм; тэдний хэлдэг бүхэн зарим нэг гажууд хоосон сургаал байдаг. Чи харж байна уу, тэдний хэлдэг үг амьтдын бодол, үзэл санаатай адилхан—гажууд, мунхаг, тэнэг, мунгинуу байдаг. Тэднийг сонссоны дараа чи инээхээ ч, уйлахаа ч мэдэхгүй, “Тэр яаж ингэж хэлж чадаж байна аа? Яг л гурваас таван настай хүүхэд шиг, утгагүй, юу ч мэддэггүй. Насанд хүрсэн хүний хэлэх ёстой үг биш! Түүний үг үндэслэлгүй, инээдтэй—хүмүүсийн өмнө хэлэхэд хэтэрхий ичгэвтэр!” гэж хэлдэг. Тэр бол амьтан, араатан ярьж байгаа хэрэг. Тэд араатны уг чанараар ярьж, үйлддэг, тэдэнд яриад байх ямар ч эрүүл ухаан, ухаалаг байдал байдаггүй, мөс чанар, эрүүл ухаан бүр ч байдаггүй. Өөрөөр хэлбэл, тэдний яриа ямар ч логикгүй, туйлын утгагүй байдаг. Тэдний хэлдэг зүйл хаанаас гарч ирдгийг чи мэддэггүй, сонссоныхоо дараа чи бүрмөсөн будилж, яахаа мэддэггүй. Тэдний үг яриа, аливааг хүүрнэхийг нь сонсох тусам чамд улам замбараагүй санагдаж, тэднийг ойлгох ямар ч аргагүй болдог. Тэд ярихдаа үргэлж тойруулан, аливааг хольж хутгаж, давтан ярьж, нэг зүйлээ ахин дахин чалчдаг хэр нь эцэстээ яриагаа яаж дуусгахаа мэддэггүй. Энэ бол араатан, амьтан ярьж байгаа хэрэг. Ийм хүмүүст нэг онцлог шинж байдаг нь тэд юу ч хийсэн, юу ч хэлсэн, ямар ч бодол, үзэл санаатай байсан, эсвэл ямар ч бодол, үзэл санааг шингээж авсан, өөрсдөө ч энэ нь зөв үү, буруу юу гэдгийг мэддэггүй. Энэ бол тэдний хүн чанарын нэг онцлог шинж юм. Тэдний хүн чанарын онцлог шинж нь эцэстээ, ийм хүмүүс ямар ч хүн чанаргүй, өөрөөр хэлбэл мөс чанар, эрүүл ухаангүй гэж тодорхойлогддог. Тэд юу нь зөв, юу нь буруу болохыг ч мэддэггүй, тэгвэл чи тэднийг мөс чанартайгаар ярьж, үйлдэж чадна гэж бодож байна уу? Хэрвээ тэд юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй бол хэвийн хүний мөс чанар, эрүүл ухаантай байж чадах уу? Хэрвээ тэд юу нь зөв, юу нь буруу болохыг ялгаж чаддаггүй бол хэвийн хүний сэтгэхүйтэй байж чадах уу? Тэдэнд хэзээ ч тийм зүйл байхгүй. Хэвийн хүмүүс ийм хүнтэй харилцаж чаддаггүй. Би яагаад ингэж хэлж байна вэ? Чи хайрладаггүй учраас тэр үү? Үгүй, чамд нийтлэг зүйл байхгүй, чи тэдэнтэй адилхан бодол, үзэл санаатай биш учраас тэр. Тэдэнтэй харилцах нь амьтантай, диаволтай харилцахтай адил; энэ нь боломжгүй. Надад хэл дээ, хэрвээ чи диаволууд болон Сатануудтай үнэний талаар яривал тэдэнд ойлгуулж чадах уу? Хэрвээ чи диаволууд болон Сатануудад “Чи Бурханд итгэх ёстой. Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн. Бүтээгдсэн зүйлсийн хувиар хүмүүс Бурханд шүтэн мөргөх нь зүй ёсны, зөв зүйтэй хэрэг юм” гэж хэлбэл тэд юу гэж хэлэх вэ? “Бурханд шүтэн мөргөх өө? Би хүмүүсээр өөрийгөө шүтүүлмээр байна! Бурханд шүтэн мөргөөд би хэр их мөнгө авах юм бэ? Мөнгө өгөх юм бол би шүтэн мөргөе” гэж хэлнэ. Энэ ямар гээчийн үг вэ? Чи диаволуудтай харилцаж чадах уу? (Үгүй.) Тэгвэл амьтадтай харилцаж чадах уу? (Бид амьтадтай ч бас харилцаж чадахгүй.) Хар даа, зарим амьтан идэх үедээ хоолоо маш их харамладаг. Өөрийнхөө хоолыг идэж дуусгачхаад бусад амьтны хоолыг булааж авахыг хүртэл оролддог. Хэрвээ чи тэдэнд “Хоол булаацалдахаа боль, зүгээр л өөрийнхийгөө ид” гэж хэлбэл тэд үүнийг хүлээж авч чадах уу? (Үгүй.) Хооллох цаг болоход тэд бие биеэсээ хоол булаасаар байх бөгөөд бүр хоорондоо зодолдож, нэг нэгнээ хазаж эхэлнэ. Чи тэдэнтэй ер харилцаж чадахгүй. Тэднийг хамгаалж, хоол булаацалдахаас сэргийлэхийн тулд чи арга хэмжээ авч, тэднийг хатуу чанга удирдах ёстой бөгөөд хооллох цаг болоход тусад нь хооллох хэрэгтэй. Энэ л тэднийг удирдах зөв арга юм. Яагаад? Учир нь тэд бол амьтад, тэдэнд ухаалаг байдал байхгүй, биеэ барих чадвар бүр ч байхгүй, хийж байгаа зүйл нь зөв үү, буруу юу гэдгийг шүүж чаддаггүй, тиймээс чиний хэлсэн зүйл хэчнээн зөв, хэчнээн үндэслэлтэй байсан ч, мөн өөрсдөд нь хэчнээн ашиг тустай байлаа ч тэд ойлгохгүй. Амьтнаас хойд дүрээ олсон хүмүүс ч бас ийм байдаг. Үнэнийг хэчнээн тодорхой нөхөрлөсөн ч тэд ойлгодоггүй, тиймээс тэд хэзээ ч зөв зарчмын дагуу үйлддэггүй. Тэд ямар нэг буруу зүйл хийсэн ч үүнийгээ буруу гэж боддоггүй бөгөөд үүнийгээ цөхрөлтгүй хийж, бүр насан туршдаа ингэж үйлдэнэ. Тэд амьтад биш гэж үү? Хүний хэл ойлгодоггүй ийм хүмүүс яг л амьтад шиг байдаг—амьтнаас дээрдэх юм бараг байдаггүй.

Одоо амьтны болон чөтгөрийн уг чанарын талаар ярихаа больё, харин юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэх хүн чанарын тал дээр л анхаарлаа төвлөрүүлье. Юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэх нь хүн чанартай хүнд байх ёстой илрэл боловч үнэндээ олон хүнд энэ нь дутагддаг. Хүмүүс ихэвчлэн гажууд үндэслэл дэвшүүлж, гажууд үг хэлж, тэр ч бүү хэл эндүү ташаа зүйл хийдэг бөгөөд үүнийгээ тун тууштай байдлаар хийж, бүр гажууд үндэслэлээ бусдад тарааж, дамжуулж чаддаг. Тэдний дэвшүүлдэг үндэслэл ноцтой гажууд байдаг ч тэд үүнийгээ бусдад дамжуулсаар байдаг бөгөөд өөрсдийгөө хорлоод зогсохгүй бусдыг ч бас хорлодог. Жишээлбэл, хэрвээ тэд цагаан будаа идэх дургүй бол “Цагаан будаа тэжээллэг биш. Бид гоймон, мантуу, талх идэх ёстой” гэж хэлнэ. Тэд цагаан будааг тэжээллэг биш гэж хэлдэг. Энэ үг зөв үү? (Үгүй.) Чи хоол тэжээлийн мэргэжилтэн юм уу? Чи үүнийг туршиж шалгасан уу? Цагаан будаа тэжээллэг биш гэж хэлж байгаа үндэслэл чинь юу вэ? Жишээлбэл, улаан буудай биш, зөвхөн цагаан будаа тариалдаг газар байдаг бөгөөд тэндхийн хүмүүс насан туршдаа цагаан будаа идэж, нэлээд дажгүй амьдардаг, олонх нь өндөр насалдаг. Гэвч гажууд үндэслэл хэлдэг хүмүүс өөрсдийнхөө дур сонирхолд тулгуурлан “цагаан будаа тэжээллэг биш” гэж хэлж чаддаг, бүр үүнийгээ зөв үндэслэл мэтээр хэлдэг. Энэ үнэхээр зөв үндэслэл мөн үү? (Биш.) Энэ үг үнэнд нийцдэг эсэхийг түр хойш тавья—энэ нь бүр зөв үндэслэл ч биш. Тэд яаж ийм гажууд үндэслэл дэвшүүлж чадаж байна аа? Тэд хүн мөн үү? (Биш.) Энэ үг илт эндүү ташаа; энэ нь аминч хүсэл, өрөөсгөл хандлагаас үүдэлтэй үг, гажууд байдлаар ярьдаг хүний хэлсэн үг гэдэг нь тодорхой байна. Тэд өөрсдөө ч үүнийг зөв эсэхийг мэддэггүй хэр нь ил тод зарлаж, хаа сайгүй тунхагладаг. Зарим хүн цагаан будаа идэх дуртай, гурилтай хоолонд дургүй байдаг. Тэд гурилтай хоол идэж байгаа хүнийг хараад “Гурилтай хоол тэжээллэг биш, цагаан будаа тэжээллэг. Гурилтай хоол иддэг хүмүүс үнэ цэнгүй, харин цагаан будаа иддэг хүмүүс эрхэмсэг!” гэж хэлдэг. Тэд энэ онолыг бүх төрлийн хүнийг дүгнэх хэмжүүр болгон ашигладаг. Хэрвээ чи гурилтай хоол идэх дуртай бол тэд чамайг дорд, өөрсөд шиг нь эрхэмсэг биш гэж үздэг. Энэ үг маш илэрхий буруу байтал тэд яагаад ч юм үүнийг ялган таньж чаддаггүй, бүр хаа сайгүй ярьдаг. Надад хэл дээ, ийм хүмүүс хүн чанартай юу? (Үгүй.) Тэд цагаан будаа идэх дургүй болж, гурилтай хоолонд дуртай болох үедээ “Цагаан будаа тэжээллэг биш, гурилтай хоол тэжээллэг. Гурилтай хоол байнга иддэг хүмүүс хэчнээн биерхүү байгааг хар; бид илүү их гоймон, мантуу идэх ёстой! Цагаан будаа бол сэрүүн чанарын[б] хоол, бие махбодод муу!” гэж хэлдэг. Энэ үг зөв үү? (Үгүй.) Энэ нь өрөөсгөл хандлага биш гэж үү? (Тийм.) Энэ бол өрөөсгөл хандлага; баримт биш. Тэд ямар үндэслэлээр ингэж хэлдэг вэ? Өөрсдийнхөө дур сонирхол, өрөөсгөл хандлагад үндэслэн, эндүү ташаа бодол, үзэл санаандаа үндэслэн хэлдэг. Гэвч тэд үүнийг буруу гэдгийг мэддэггүй бөгөөд бүр зөв юм шиг хэлж, тунхагладаг. Хэрвээ хэн нэгэн өөр санал дэвшүүлбэл тэд маргах бөгөөд эндүү ташаа үзэл бодлоо хэвээр хадгалсаар байдаг. Энэ нь юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэхгүй мэдлэггүй байдал биш гэж үү? (Тийм.) Тэд ийм энгийн зүйл дээр ч юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй—Надад хэл дээ, тэдний мөс чанар чиг үүргээ гүйцэтгэж чадах уу? Тэд шулуун шударга байж чадах уу? Шулуун шударга хүн шударга ёсыг сахиж, зарчмыг баримтлахын тулд юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэж байх ёстой; тэгж байж л тэдний баримталдаг зүйл зөв байдаг. Хэрвээ хүн юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй, эндүү ташаа үг, эсвэл эндүү ташаа бодол, үзэл санаатай муйхарлан зууралддаг бол тэдний шулуун шударга байдал гэгч нь жинхэнэ шулуун шударга байдал мөн үү? Энэ нь шулуун шударга байдал биш; энэ нь гажуудал, утгагүй байдал, гажууд үндэслэл юм. Тэгвэл Надад хэл дээ, ийм хүмүүст мөс чанар байдаг уу? (Үгүй.) Тэдэнд мөс чанар гэхээр зүйл байхгүй. Зарим хүн ямар нэг зүйл тохиолдож, дотор нь хувиа хичээсэн хүсэл төрөх үед зүрх сэтгэлдээ үүнийг ухаарч, ухаалаг байдалдаа хазаарлагдаж чаддаг. Аминч хүсэл нь буруу гэдгийг тэд мэддэг тул махан биеэсээ урваж, махан биеэ орхиж чаддаг. Гэвч зарим хүн өөр; ялангуяа юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй, гажууд үндэслэл дэвшүүлэмтгий хүмүүс эндүү ташаа үзэл бодлоо мунхгаар, зөрүүдлэн үргэлжлүүлсээр байх болно. Жишээлбэл, зарим хүн бүжиглэхдээ тааруу байдаг; бүжиглэх үедээ хөдөлгөөний эвсэлгүй, тэнцвэрээ олдоггүй, хэмнэлээ хадгалж чаддаггүй, үргэлж өөрсдийгөө элэг доог болгодог. Тиймээс тэд: “Бүжиглэх дургүй хүмүүс бол тогтвортой хүмүүс. Бүжиглэх дуртай хүмүүс бүгд тогтворгүй, зан араншин муутай, завхай байдаг. Хэрвээ ийм хүнтэй гэрлэвэл амьдрал чинь гарцаагүй тогтворгүй байна” гэж хэлдэг. Энэ үг зөв үү? (Үгүй.) Яагаад буруу вэ? (Бүжиглэх дуртай байх нь тогтвортой байх эсэхтэй ямар ч хамаагүй.) Тэд үүнийг аминч зан, атаархал, эсвэл гүтгэх оролдлогоос үүдэн хэлдэг эсэхийг түр орхиё, тэдний санаархал юу ч байлаа гэсэн, үг нь обьектив баримттай нийцдэг үү? Бүжиглэж чаддаг, бүжиглэхдээ сайн хүмүүс заавал тогтворгүй байдаг уу? Ийм үг энэ хүмүүсийн хүн чанарын мөн чанарт үндэслэдэг үү? Тэд тогтворгүй гэдэг нь баримт мөн үү? (Үгүй.) Цаашлаад тогтвортой байх гэдэг нь юуг хэлдэг вэ? Тогтвортой байна гэдэг нь сайн хүн гэсэн үг үү? Тогтвортой байх нь шулуун шударга, сайхан сэтгэлтэй байхын илрэл, хүн чанартай байхын илрэл үү? Энэ нь сайндаа л хүний хүн чанарын давуу тал, эсвэл сайн тал юм; энэ нь хэн нэгэн хүн хэвийн хүн чанартайг илтгэж чадахгүй. Тэд үзэл бодлоо зөв үндэслэл мэт, зөв үг мэт хэлдэг. Энэ нь гажууд үндэслэл дэвшүүлж байгаа хэрэг биш гэж үү? (Тийм.) Тэд ийм үг хэлж чадаж байгаа баримт нь тэд өөрсдийнх нь хэлж байгаа зүйл зөв эсэхийг мэддэггүй гэдгийг нотолдог. Надад хэл дээ, ийм хүмүүс хүн чанартай юу? (Үгүй.) Тэд маш төвөгтэй биш гэж үү? (Тийм.) Хэрвээ хэвийн хүн чанартай хүн байсан бол, сайн бүжиглэдэг хүнд атаархлаа ч гэсэн сайндаа л “Бүжиглэх үедээ гар, хөл нь ямар шаламгай байгааг хар даа. Би ч бас бүжиглэмээр байна, гэхдээ надад ийм авьяас, ийм хүч алга; би бүжиглэхдээ тааруу. Тэдний сайн бүжиглэж чадаж байгаад би үнэхээр атаархаж байна! Надад тэднийх шиг гар, хөл байсан ч болоосой!” гэж хэлнэ. Ингэж хэлэх нь бараг л хүлээн зөвшөөрөгдөхгүй; үүнийг ил цагаан үнэнээ хэлэх гэдэг. Үүнд сайндаа л жаахан завхарсан зан чанар байгаа боловч энэ нь эрүүл бус хүн чанартай байхын илрэл биш юм. Харин гажууд үндэслэл дэвшүүлэх асуудал бол ноцтой асуудал юм. Тэд “Бүжиглэдэг хүмүүс бүгд тогтворгүй, хөнгөмсөг байдаг. Тэднийг агуу зүйл хийж чадах хүмүүс биш гэдгийг хальт хараад л мэдэж болно” гэж хэлдэг. Тэд ийм үг хэлж чадна гэдэг баримт нь тэдний хүн чанарт том асуудал байгааг ил болгодог. Ямар том асуудал вэ? Тэдний хүн чанарт юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэх үндсэн нөхцөл байдаггүй. Тэд буруу зүйл, гажууд зүйл, мушгин гуйвуулсан зүйлийг зөв үндэслэл, зөв үг мэт хэлж чаддаг. Энэ нь тэдэнд хүн чанар байхгүй гэдгийг хангалттай харуулдаг. Тэд мөс чанартаа хазаарлагдахгүйгээр хүссэн бүхнээ хэлдэг. Тэд бүр гажууд үндэслэлийг ийм ил тод байдлаар, ийм зөвтгөсөн байдлаар дэвшүүлж чаддаг бөгөөд ийм үгийн шинж чанарыг, эсвэл тэдгээрийг хэлснээр ямар үр дагавар гарахыг ч мэддэггүй. Энэ бол хүн чанаргүйн илрэл юм. Хүн чанаргүй хүмүүс ихэвчлэн ийм эндүү ташаа зүйл, утгагүй зүйлийг ил тод хэлдэг. Энэ бол тэдний төрөлхийн илчлэл юм. Тэд ганц хоёрхон хэрэг явдал дээр эдгээр зүйлийг хэлдэггүй—тэд бүх хэрэг явдал дээр ингэж ярьж, ямар нэг эндүү ташаа бодол, үзэл санааг дэвшүүлж, зүрх сэтгэлдээ тэгж боддог. Тэд зөв юм уу эерэг үгийг хэзээ ч хүлээн авдаггүй, зөв юм уу эерэг үгийг хэзээ ч эрж хайдаггүй, харин оронд нь цөхрөлтгүй ингэж ярьж, ингэж биеэ авч явдаг. Тиймээс ийм хүмүүс гарцаагүй хүн чанаргүй хүмүүс юм. Тэд ийм маягаар ярих гэж зүтгэдэг бөгөөд энэ нь нэг асуудлыг, нэг баримтыг бүрэн ил болгодог: Тэд юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй бөгөөд бүх тэрс үзэл, төөрөгдлийг зөв гэж боддог. Хэрвээ чи тэднээс “Юу буруу вэ?” гэж асуувал тэд: “Эдгээр үгтэй зөрчилдөж байгаа юм бүхэн магадгүй буруу байх” гэж хэлнэ. Хэрвээ чи цааш нь “Үнэн-зарчимд нийцдэг, обьектив баримттай нийцдэг үгсийн тухайд ямар вэ? Тэдгээр нь зөв үү?” гэж асуувал тэд: “Хэнд хамаатай юм бэ? Тэдгээр нь зөв эсэхийг хэн мэдлээ? Ямартай ч миний хэлж байгаа үг зөв!” гэж хэлнэ. Юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэхгүй байх нь үнэхээр мөс чанар, эрүүл ухаантай хүнд байх ёстой илрэл мөн үү? (Үгүй.) Хариулт нь маш тодорхой: Мэдээж үгүй.

Бизнес хийх дуртай хэн нэгэн хүн шүтлэггүй хүмүүсээс хямдралтай хувцас худалдаж аваад дараа нь ах эгч нарт зарж, түүнээсээ ашиг олдог байв. Хожим нь өөр нэг хүн зуны улиралд өмсөхөд зориулан бага зэрэг хиймэл торго, хөвөн даавуу болон тиймэрхүү өөр даавуу худалдаж аваад агуулахад хадгалжээ. Би: “Тэдгээрийг тэнд хадгалах нь тохиромжгүй. Хэрвээ тэнд хэт удаан байлгавал хулгана мэрж магадгүй, эсвэл чийглэг цаг агаараас болоод хөгцөрч магадгүй, тэгвэл маш харамсалтай байх болно. Хэрвээ бид тэр даавуугаар ах эгч нарт хувцас хийж өмсгөвөл үүнд санаа зовох хэрэггүй болно, тийм биз дээ?” гэж хэлсэн. Дараа нь Би үүнийг зохион байгуулж эхлэв. Биднийг үүнийг хийж байхад хувцас зардаг өнөөх хүн босож эсэргүүцэн, “Үгүй ээ, бид үүнийг хийж болохгүй! Хар даавуу дулаан шингээдэг. Ах эгч нар ихэвчлэн наранд ажилладаг; хэрвээ тэд хар хувцас өмсвөл хэтэрхий халууцна. Ах эгч нар халуунаас болж өвдөх юм уу наршвал хэн хариуцлага хүлээх вэ?” гэж хэлэв. Энэ зөв сонсогдож байна уу? Та нар мэдэхгүй байна, тийм үү? Энд нэг обьектив баримт бий: Эдгээр даавуу нь маш нимгэн, агаар нэвтрүүлдэг, өмсөхөд маш сэрүүн байв. Хар даавуу өмсөхөд арай илүү халуун байсан ч гэсэн хувцсыг бага зэрэг сул загвартай хийсэн цагт тэр хүний хэлсэн шиг хүмүүсийг халуунаас болж өвчлөхөд хүргэхгүй байсан. Үүнээс гадна эдгээр даавуу бүгд хар байгаагүй; зарим нь цайвар өнгөтэй байсан. Үнэндээ үүнийг хэлсэн хүн далд сэдэлтэй байсан. Би яагаад ингэж хэлж байна вэ? Хэрвээ чи нөхцөл байдлыг нь мэдэхгүй бол түүнийг үнэхээр ах эгч нарыг бодолцон үзэж байна гэж бодож магадгүй. Гэвч хэрвээ чи нөхцөл байдлыг мэддэг байсан бол түүнд ингэж хэлэх далд зорилго байгааг мэдэх байсан. Хэрвээ ах эгч нар хиймэл торгоор хийсэн тэр сэрүүн хувцсыг өмсвөл уг хүн худалдаж авсан хувцсаа зарж чадахгүй; ах эгч нар хувцсыг нь худалдаж авахгүй. Түүний худалдаж авсан хувцас бүгд гудамжны лангуу, хямдралтай худалдаанаас авсан, чанар муутай хувцас байсан; тэрийг өмсвөл гуйлгачин шиг харагдах байв. Хамгийн гол нь түүний үнэ хямд байгаагүй. Одоо та нар нөхцөл байдлыг мэдсэн болохоор түүний хэлсэн зүйл зөв байсан эсэхийг ойлгож чадав уу? (Тийм.) Тэр яагаад ингэж хэлсэн бэ? (Бараа нь зарагдахгүй байх вий гэж айсан учраас.) Тэр өөрийгөө аминч сэдэлтэй гэж хэлээгүй; тэрээр ах эгч нарт санаа тавьж, тэднийг халуунаас болж өвдөх вий гэж санаа зовж байгаа дүр эсгэн тэр хувцсыг хийхэд саад болж, энэ ажилд саад хийсэн. Өөр нэг обьектив баримт бий, тэр нь юу вэ гэвэл, тэрээр өөрөө зуны халуунд хар жинсэн өмд, хар хувцас өмсдөг байсан бөгөөд халууцаж байна гэж хэзээ ч хэлээгүй. Юу болоод байна аа? Түүний хэлсэн зүйл баримттай нийцээгүй! Бид хиймэл торгоор ах эгч нарт хувцас хийж өгөхийг хүссэн бөгөөд тэрээр “Үгүй ээ, хар даавуу хэтэрхий халуун, энэ нь ах эгч нарыг халуунаас болж өвдөхөд хүргэнэ” гэж хэлсэн. Түүний өмссөн хар жинсэн өмд хиймэл торгоноос хамаагүй зузаан байсан байтал тэр яагаад халууцаагүй юм бэ? Тэгвэл хар хувцас хэтэрхий халуун бөгөөд ах эгч нарыг халуунаас болж өвдөхөд хүргэнэ гэсэн түүний үг зөв байсан уу? Тэр үүнийг чин сэтгэлээсээ хэлсэн үү? Тэр чин сэтгэлээсээ хэлээгүй; тэр жинхэнэ мэдрэмжийнхээ эсрэг ярьж байсан. Тэгвэл түүний хэлсэн үг зөв байсан уу, үгүй юу? Энэ нь баримттай нийцэж байсан уу? (Баримттай нийцээгүй.) Тэгвэл тэр яагаад ингэж хэлсэн бэ? Чухамдаа энэ явдал түүний бизнестэй зөрчилдөж байснаас болсон. Тэр дотроо түгшиж байсан ч үүнийгээ шууд хэлж чадаагүй, тиймээс өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалах зорилгодоо хүрэхийн тулд ийм үг ашиглан энэ хэргийг бусниулахаас өөр аргагүй байсан. Би үүнийг зохион байгуулж, тэр ингэж илт саад болсон. Хэрвээ түүнд Миний зохион байгуулсан зүйлтэй холбоотой ямар нэг эсэргүүцэл байсан бол Надад шууд хэлж болох байсан ч тэгээгүй. Гаднаа тэр ямар ч эсэргүүцэх юмгүй мэт маш сайн дүр эсгэсэн ч ар хударгаар огт эргэлзэлгүйгээр ажлыг хорлон сүйтгэсэн. Тэр юу гэж хэлсэн бэ? “Ах эгч нар бүгд өмсөх хувцастай, нэлээд сайн хувцасласан байгаа. Эдгээр хувцсыг хийхийн тулд ийм олон хүн ашиглаж, ийм их хүчин чармайлт гаргах шаардлагатай гэж үү?” Тэр Миний өмнө ганц ч үг хэлээгүй; тэр зүгээр л ар хударгаар ажлыг ингэж хорлон сүйтгэсэн. Тэр эдгээр үгийг хэлэх үедээ зөв эсэхийг нь зүрх сэтгэлдээ мэдэж байсан уу? Хэрвээ тэр үүнийг жирийн нэг хүнд хийсэн бол, мөн зөв эсэхийг нь зүрх сэтгэлдээ мэдэж байсан бөгөөд зөвхөн шуналдаа сохорч, хувийн сэдэл, зорилгодоо хөтлөгдөн үүнийг хийсэн бол энэ нь түүний зан араншингийн л асуудал байх байсан. Гэвч тэр энэ үйлдлээрээ Намайг онилж байсан бөгөөд ажлыг хорлон сүйтгэхийн тулд эдгээр зүйлийг хэлснийхээ дараа энэ нь зөв эсэхийг мэдээгүй, зүрх сэтгэлдээ үүнийг ухамсарлаагүй, өөрийгөө зэмлэсэн ямар ч мэдрэмж төрөөгүй, үйлдлийнхээ шинж чанарыг ч мэдээгүй. Энэ ямар төрлийн хүн бэ? Түүнд хүн чанар байна уу? (Үгүй.) Тэр ийм ноцтой үйлдэл хийсэн хэр нь зүрх сэтгэлдээ юу ч мэдрээгүй. Надад хэл дээ, тэр мөс чанартай байсан уу? (Үгүй.) Түүнд мөс чанар байхгүй нь тодорхой харагдаж байна. Жирийн нэг хүн зөв зүйтэй хэрэг явдалд анхаарч, Бурханы гэрт ах эгч нарт ашиг тустай зүйл хийж байсан ч гэсэн чи үүнийг дэмжих ёстой бөгөөд хорлон сүйтгэх ёсгүй—үүнийг хийхийн тулд хүн бүр эвтэй найртай хамтран ажиллах ёстой. Миний санаачилсан энэ ажлыг бүр хэлэх ч юм биш; гэсэн ч тэрээр ар хударгаар үүнийг хорлон сүйтгэж зүрхэлсэн, диаволын савраа сунгаж зүрхэлсэн. Үүний шинж чанар хэтэрхий ноцтой! Ажлыг хорлон сүйтгэснийхээ дараа тэр юу ч болоогүй юм шиг сайн хүний дүр эсгэсээр байсан. Надад хэл дээ, тэр өчүүхэн төдий ч болов мөс чанартай байсан уу? Тэр бүр Бурханд итгэдэг гэж хэлдэг байсан. Энэ нь Бурханд итгэдэг хүнд байх ёстой төрх мөн үү? Энэ нь Бурханд итгэдэг хүнд байх ёстой мөс чанар, хүн чанар мөн үү? Тэр хэнд итгэдгээ ч мэдээгүй, зөв бурууг ч ялгаж чадаагүй. Тэр ямар үүрэг гүйцэтгэж чадах юм бэ? Ийм хүн ерөөгдөнө гэж найдсаар байгаа нь инээдтэй хэрэг биш гэж үү? Хэрвээ тэр Миний тухай үгээр Намайг биечлэн онилсон бол, мөн тэрээр чуулганы ажлыг санаатайгаар үймүүлж, саад болоогүйг, үүргийн гүйцэтгэл нь боломжийн байгааг Би харсан бол Би үүнийг түр зуур тэвчиж, түүнийг үргэлжлүүлэн ажиглах байсан. Гэвч Би Бурханы гэр болон Бурханы сонгосон хүмүүсийн төлөө хийх учиртай зүйлийг, хүн бүрд ашиг тустай зүйлийг хийж байтал тэр гарч ирэн үймүүлж, хорлон сүйтгэж, Намайг үргэлжлүүлэхэд саад болсон. Надад хэл дээ, Би түүнд зөөлөн хандах ёстой юу? Тэрээр юу ч мэдэхгүй, биеийн хэмжээ багатай хүн боловч үүргээ гүйцэтгэхдээ ихэвчлэн үр дүнтэй байдаг байсан бол Би үүнийг тэвчиж, түүнд гэмших боломж олгож чадах байсан. Хэрвээ тэр гэмшихэд бэлэн, Бурханы гэрийн төлөө үйлчлэл үзүүлэхэд бэлэн байсан бол Би түүнийг өршөөж, түүнд арга хэмжээ авахгүй байж чадах байсан. Хэрвээ тэр өөрт нь юу сайн болохыг мэдэхгүй, тэрс үзэл, төөрөгдөл тараасаар, үргэлжлүүлэн үймүүлж, хорлон сүйтгэсээр байсан бол Би түүнд ямар ч найрсаг зан гаргалгүй, зарчмын дагуу арга хэмжээ авах байсан. Ёрын муу хүмүүст хийж болох цорын ганц зүйл бол тэдэнд зарчмын дагуу арга хэмжээ авах явдал юм. Чуулганыг үймүүлдэг бүх төрлийн хортон шавжийг цэвэрлэх үед чуулган хамаагүй илүү амар амгалан байх болно. Энэ хүн-бусчуудад арга хэмжээ авах үед маш амар амгалан байх болно! Гахай, үхэр, морь зэрэг мал амьтныг дотор байлгах нь тохиромжгүй. Хэрвээ дотор байлгавал ямар үр дагавар гарах вэ? Гэрийг заваан, эмх замбараагүй газар болгох нь гарцаагүй. Хэрвээ чи үүнийг тэвчиж чадна гэж хэлбэл Би хэдэн өдөр тэсэхийг чинь хармаар байна. Дотор байлгахад тохиромжгүй зүйлсийг гаргах ёстой. Тэд өөрсдөд нь тохиромжтой газраа үлдэх ёстой бөгөөд асуудал ийнхүү шийдвэрлэгдэнэ. Тэвчих нь шийдэл биш; асуудлыг шийдвэрлэх нь л шийдэл, тийм биз дээ? (Тийм.) Чи энэ хүн-бусчуудтай хэчнээн тодорхой нөхөрлөлөө ч тэд үүнийг огт хэрэгжүүлэхгүй. Тэд Бурханд арван жил, хорин жил итгэсэн байлаа ч өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдох үед шүтлэггүй хүмүүс шиг хэвээр байдаг; тэд үнэнийг огт хүлээн авч, хэрэгжүүлдэггүй, ямар ч амь-оролтгүй бөгөөд ямар нэг зүйл тохиолдох үед тэд зүгээр л үймүүлж, хорлон сүйтгэдэг. Ийм хүмүүс үнэн нүүр царайгаа харуулаагүй байхдаа дурамжхан жаахан үйлчлэл үзүүлдэг. Гэвч үнэн нүүр царай нь илчлэгдмэгц тэднийг хурдан цэвэрлэх ёстой—тэдэнд ямар ч найрсаг зан бүү гарга. Хэрвээ чи тэдэнд найрсаг хандвал үнэхээр хүн чанартай, үнэнийг эрэлхийлдэг, үүргээ гүйцэтгэхдээ бүхнээ зориулдаг хүмүүст харгис хандаж байгаа хэрэг юм.

Хүн чанаргүй хүмүүсийн нэг илэрхий онцлог шинж нь тэд үйлдэл хийж, үг хэлэхдээ юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй; тэд үргэлж гажууд үндэслэл дэвшүүлдэг. Тэд юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй гэж бид хэлдэг ч тэд хэзээ ч зөв зүйл хэлдэггүй, эсвэл хийдэггүй. Тэд зөвхөн буруу зүйл хэлдэг; тэд хэчнээн буруу байсан ч хамаагүй, юу ч хэлж чадна. Жишээлбэл, өөртөө таараагүй хувцас худалдаж авсан нэг хүн байсан бөгөөд өөр хүний хувцас сайхан таарсан байхыг хараад уурлаж, “Энэ надад таарахгүй байна—чиний хувцас яахаараа чамд ийм сайхан таардаг байна аа?” гэж хэлсэн. Тэрээр бусад хүний хувцас битгий таараасай гэж маш их хүссэн—таараагүй байвал тэр баярлах байв. Тэр бүр ийм зүйл хэлж чадаж байсан—энэ нь гажууд үндэслэл биш гэж үү? (Мөн.) Хэрвээ тэр шөнө унтаж чадахгүй байгаад чамайг нэлээд бөх унтаж байхыг харвал дургүйцэж, “Би унтаж чадахгүй байхад чи яаж унтаж чадаж байна аа? Энэ чинь зөв зүйтэй биш! Ийм бөх унтаж байгаа чинь үүргээ гүйцэтгэхдээ ямар ч ачааны мэдрэмжгүй байгаагаас болсон юм уу? Би үүнийг чуулганы удирдагч, дээрхэд мэдээлэх ёстой!” гэж хэлнэ. Энэ нь гажууд үндэслэл биш гэж үү? (Тийм.) Би тоглоогүй байна, хүн чанаргүй, юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй хүмүүс яг ингэж ярьдаг. Тэр юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй байсан гэж Би яагаад хэлж байна вэ? Тэр үүнийг Надад мэдээлсэн. Түүний хэлснийг сонсоод Би “Энэ хүний хэлж байгаа зүйл нэг л биш байна; энэ нь зөв үндэслэл биш! Энэ бол хүн чанартай хүний хэлэх ёстой зүйл биш. Тэр огтхон ч залуухан биш, Бурханд арав гаруй жил итгэсэн мөртөө хэлж байгаа зүйл нь зөв эсэхийг ч мэддэггүй; өөр хүнийг мэдээлэхдээ бүр үүнийгээ зөв үндэслэл гэж үзэж байна. Энэ хүн зөв бурууг ялгаж чаддаггүйгээр үл барам, юу нь зөв, юу нь буруу болохыг ч мэддэггүй. Тэр сайн хүн биш” гэж бодсон. Хэрвээ тэр энэ хэргийг та нарт уламжилсан бол та нар үнэхээр үүнийг ялган таньж чадахгүй байж магадгүй бөгөөд та нарын зарим нь түүний хэлсэнд хууртаж, түүний үндэслэлийг зөв гэж бодох байсан. Одоо Би ингэж тайлбарласан болохоор та нар энэ нь зөв эсэхийг хэлж чадах уу? (Тийм.) Ийм хүмүүс гажууд, утгагүй биш гэж үү? (Тийм.) Тэд өөрсдийнх нь хэлж байгаа зүйл зөв эсэхийг мэддэггүй хэр нь үүнийгээ хэлсээр байдаг. Тэд эндүү ташаа үг, бодол, үзэл санааг эерэг бодол, үзэл санаа мэтээр илэрхийлж, дамжуулж байгаа нь тодорхой байна. Энэ бол юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэхгүй байгаа хэрэг юм. Тэд мэдэн будилж байгаа хэрэг биш, хүмүүсийг төөрөлдүүлж, хүүхдүүдийг хуурахын тулд ийм үгийг ашиглаж байгаа хэрэг ч биш—тэд юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй нь тодорхой байна. Тийм учраас Би тэднийг хүн чанаргүй гэж хэлж байгаа юм. Тэд ийм энгийн явдал дээр ч юу нь зөв, юу нь буруу болохыг ялгаж чаддаггүй—тэдэнд жинхэнэ эрүүл ухаан байна уу? Тэд шулуун шударга хүмүүс байж чадах уу? Тэд буруу зүйлийг зөв мэтээр хэлдэг нь харыг цагаан гэж хэлэхтэй адил юм. Тэд үйлдлээрээ шулуун шударга байж чадах уу? Тэд хүмүүст шударга хандаж чадах уу? Тэд хүмүүст шударга хандаж чаддаггүй, тэгэхээр тэд хүмүүсийг хорлож байгаа биш гэж үү? (Тийм.) Энэ нь сайхан сэтгэлтэй байгаа хэрэг үү? (Үгүй.) Магадгүй тэд ёрын муу хүмүүс байхыг хүсдэггүй, мөн бусдад нөхөрсөг хандахыг хүсдэг байж болох ч юу нь зөв, юу нь буруу болохыг ч мэддэггүй, харыг цагаанаас ялгаж ч чаддаггүй, тиймээс яаж бусдад нөхөрсөг хандаж чадах юм бэ? Энэ нь тэдний чадвараас давсан зүйл юм. Хүн мөс чанар, эрүүл ухаантай, ялган таних чадвартай, хэрэгжүүлэлтийн зөв зарчмыг сонгож чаддаг байвал л сайхан сэтгэлтэй байж чадна. Хэрвээ чи өөрийгөө шулуун шударга, сайхан сэтгэлтэй гэж хэлж байгаа бол үүний илрэл хаана байна вэ? Хэрвээ чи юу нь зөв, юу нь буруу болохыг ч мэддэггүй юм бол яаж шулуун шударга, сайхан сэтгэлтэй байж чадах юм бэ? Өөрийгөө битгий хуур! Тийм биз дээ? Үүнийг өөрийгөө болон бусдыг мэхлэх гэж нэрлэдэг. Ийм хүмүүс бас өөрсдийгөө онцгойлон биширч, өөрсдийнх нь зан араншин шулуун шударга, өөрсдөө сайхан сэтгэлтэй, эрх мэдлээс айдаггүй, хэн нэгэн буруу зүйл хийснийг харах бүрдээ шууд шүүмжилж чаддаг гэж боддог. Чи юунд үндэслэн ингэж шүүмжилдэг вэ? Хэрвээ чи өөрийнхөө эндүү ташаа бодол, үзэл санаанд үндэслэн тэднийг шүүмжилдэг бол эцэст нь сайн хүмүүсийг тарчлааж, Бурханы гэрийн үнэн-зарчмыг мушгин гуйвуулах болно. Энэ нь хүмүүсийг төөрөлдүүлж байгаа хэрэг биш үү? Хэрвээ ийм хүн чуулганд эрх мэдэлтэй байвал Сатан эрх мэдэлтэй байна гэсэн үг юм. Хэрвээ Сатан эрх мэдэлтэй байвал ихэнх хүн ашиг тус хүртэх үү, эсвэл зовох уу? (Тэд зовно.) Ихэнх хүн ноцтой хохирч, амьдрах аргагүй болно.

Бидний ярилцаж буй сэдвүүд бүгд хүмүүсийн өдөр тутмын амьдрал дахь зарим нийтлэг илрэлтэй холбоотой. Эдгээр сэдвийн талаарх яриаг сонссоны дараа та нарт ямар санагдаж байна вэ? Эдгээр сэдэв үнэнтэй ямар нэг холбоотой юу? Та нар сонсоход бэлэн байна уу? (Тийм.) Энэ зүгээр л хов жив үү? Хүмүүсийг ар хударгаар нь муулж байгаа хэрэг үү? (Үгүй, энэ нь хүмүүсийг ялган таньж сурахад бидэнд туслах зорилготой.) Одоо та нар эдгээр нөхөрлөлийг сонссон болохоор хүмүүсийг ялган таньж чадах уу? (Би хүмүүсийг өмнөхөөсөө арай илүү ялган таньж чаддаг болсон мэт санагдаж байна.) Одоо та нар хүмүүсийг тодорхой хэмжээнд ялган таньж чаддаг байх ёстой. Би ийм маягаар үнэнийг нөхөрлөж, жишээ татсан байхад хэрвээ та нар хүмүүсийг ялган таньж чадахгүй хэвээр байгаа бол хэв чанар чинь хэтэрхий муу, үнэн та нарт ахадсан байна. Мэдээж, ийм хүмүүс гарцаагүй байдаг. Тэд яаж ч сонссон ойлгодоггүйгээр барахгүй, “Таны ярьж байгаа зүйл зүгээр л өдөр тутмын амьдралын хэрэг явдлууд байна—би сонсохгүй! Би гуравдагч тэнгэрийн гүн гүнзгий үнэнийг сонсмоор байна. Таны нөхөрлөж байгаа зүйл үнэн биш, зүгээр л хов жив. Би сонсохгүй!” гэж боддог. Хэрвээ чи үнэхээр сонсохыг хүсэхгүй байгаа бол сонсох албагүй. Гэхдээ бидний ярилцаж буй сэдвүүд бүгд зайлшгүй шаардлагатай. Тэр сэдвүүд дэх үнэнийг ойлгож чаддаг хэн боловч хүмүүсийг ялган таньж чадна. Хэрвээ чи үнэхээр ойлгож чаддаг бол ерөөгдсөн хүн юм. Хэрвээ чи яаж ч сонсоод ойлгож чаддаггүй, сонсох тусмаа улам бүр мунгинаж, толгой чинь өвддөг бол энэ илрэл нь чиний хувьд сайны тэмдэг, эсвэл сайны дохио биш юм.

Сая бид юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэг хүн чанарын онцлог шинжийн талаар ярилаа. Хүмүүс юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй байх олон янзын илрэл байдаг. Хэрвээ хүмүүс юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэг байсан бол тэр нь сайн байх байсан бөгөөд бид энэ сэдвийн талаар ярих шаардлагагүй байх байлаа. Гэвч олон хүн юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй тул ийм төрлийн хүн яагаад юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй, тэр яагаад ийм илт зөв, эсвэл буруу зүйлийг ялган таньж чаддаггүйг ялган танихын тулд зарим жишээг авч үзэх нь зүйтэй. Энэ төрлийн хүн үнэндээ ийм утгагүй үг хэлж, ийм хөгийн зүйл хийж чаддаг—энд яг юу болоод байна вэ? Энэ нь нөхөрлөж, ялган танивал зохих зүйл мөн. Юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэх нь хүний хүн чанарт байх ёстой нөхцөл юм. Юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэхгүй байх нь хүнд байх ёсгүй зүйл юм. Хэрвээ хүн үнэхээр юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй бол энэ нь маш харамсалтай; энэ нь хүнд байх ёстой нөхцөлүүд түүнд байхгүй гэсэн үг юм. Бид сая зарим тодорхой жишээ, илрэлийн талаар ярилцсан бөгөөд зарим хүний хувьд үнэхээр юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй нь илэрхий байдаг. Хэрвээ хэн нэгэн хүн хүмүүст зүгээр л ямар нэгэн үндэслэлгүй, өдөөн хатгасан зүйл юм уу ямар нэгэн эндүү ташаа үг хэлж, эсвэл хүмүүст ямар нэгэн гажууд үндэслэл илэрхийлж байгаа бол үүнийг тусгайлан гаргаж ирж, нөхөрлөж, ялган таних шаардлагагүй, учир нь эдгээр илрэл нь жирийн завхарсан хүмүүст чиглэсэн байдаг. Харин зарим хүний юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүйн илрэл нь Бурханд, үнэнд, эерэг зүйлсэд чиглэсэн байдаг. Юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй ийм төрлийн хүний хувьд, хэрвээ Би зарим нэг жишээг татаж нөхөрлөхгүй бол хүн бүр тэднийг ялган таньж чадахгүй хэвээр байж магадгүй бөгөөд тэд ийм асуудлын мөн чанар болон ноцтой байдлыг нэвт харахгүй. Тиймээс Би энэ тухай ярих шаардлагатай. Олон зүйл тохиолдсон—хэрвээ тэдгээр нь үнэнтэй холбоотой бол Би юмыг байгаагаар нь хэлж, үнэнийг ойлгох, ялган таних чадвартай болоход нь хүмүүст туслахын тулд эдгээр сөрөг жишээг татаж, түүнчлэн хүн бүрд тэдгээрээс сургамж авах боломж олгох ёстой. Хэрвээ зарим хэрэг явдал тодорхой нэг хүнтэй холбоотой байвал холбогдох хүмүүс нь ичиж зовох ёсгүй. Хэрвээ чи одоо ичиж байгаа бол тухайн үедээ тийм зүйл хийх ёсгүй байсан. Зарим хүн юу нь зөв, юу нь буруу болохыг хэр ноцтой хэмжээнд мэддэггүй вэ? Тэдний хийдэг зүйлс—юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүйгээс үүдэн гардаг, маш ноцтой шинж чанартай зүйлс—ямар нэг хүнд биш, харин Надад чиглэсэн байдаг. Би чуулган дахь ихэнх хүнийг таньдаггүй, мэддэггүй бөгөөд Миний ганц, хоёр удаа л уулзаж байсан зарим удирдагч, ажилчин байдаг боловч Би хүмүүстэй ганцаарчлан, нүүр тулан чин сэтгэлээсээ ярилцах нь ховор байдаг, учир нь Надад тийм их чөлөөт цаг гардаггүй. Энэ хүмүүсийн дундаас Би заримтай нь хангалттай сайн ойлголцож чаддаг боловч заримтай нь харилцах боломжгүй байдаг. Яагаад тэр вэ? Цөөн хэдэн жишээг харцгаая.

Нэг намар фермд тарьсан төмсийг хураасан бөгөөд хоол хийх үүрэгтэй хүн ферм рүү явж, нэг сагс төмс авчирсан юм. Дээр нь байсан төмснүүд ойролцоогоор атгасан гар шиг хэмжээтэй, боломжийн харагдаж байв. Гэвч доор нь байсан төмснүүд бүгд жижигхэн, зарим нь ялзарсан байлаа. Би мэл гайхсан. “Тэд яаж бидэнд ийм төмс өгч чаддаг байна аа? Ийм төмсийг малын тэжээлд хэрэглэх ёстой биш үү? Фермийн хүн андуураад савлачихсан юм болов уу?” Хэрвээ үнэхээр андуурсан бол дээр нь байсан төмснүүд яагаад сайн, хэвийн, харин доор нь байсан төмснүүд яагаад жижигхэн, эсвэл ялзарсан байсан юм бэ? Энэ явдал Надад гүн сэтгэгдэл үлдээсэн. Гаднаас нь харахад, төмс савласан хүн солир биш, энгийн л төрхтэй байв. Би түүнийг хэд хэдэн удаа харж, хэдэн үг сольж байсан боловч бидний хооронд ямар ч жинхэнэ харилцаа байгаагүй. Би түүнийг мэддэггүй байсан гэж хэлэхэд бараг болно, тиймээс шүүмжлэх, зэмлэх, эсвэл засах явдал огт байгаагүй. Тэгвэл энэ хүн яагаад Надад ингэж хандаж, Надад ийм жижигхэн, ялзарсан төмс өгсөн юм бэ? Хэрвээ тэрээр уг төмсийг Надад зориулсан гэдгийг мэдээгүй байсан бол яагаад сайныг нь дээр нь, ялзарсныг нь доор нь хийсэн юм бэ? Тэр мэдээж мэдэж байсан. Тэгвэл Надад зориулсан гэдгийг мэдсээр байж яагаад ялзарсан төмс хийсэн юм бэ? Тэр тухайн үедээ манарчихсан байсан юм уу? Эсвэл диавол түүний гарыг удирдсан юм уу? Эсвэл тэр муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн юм уу? Тэгэх магадлал бага. Хэрвээ тэр үнэхээр муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн бол сэтгэцийн өвчтэй болж, Надад огт төмс авчрахгүй байх байсан. Тиймээс хэрвээ тэр муу ёрын сүнсэнд эзэмдүүлээгүй юм бол нэлээд хэвийн мэт харагддаг энэ хүн яагаад ийм зүйл хийх болов? Ингэх нь хууран мэхлэх үйлдэл гэдгийг тэр мэдээгүй гэж үү? Хэрвээ тэр зүрх сэтгэлдээ Намайг үзэн яддаг байсан бол энд үүргээ гүйцэтгэхийн оронд Бурханы гэрээс явах ёстой байсан. Түүнээс гадна, хэрвээ тэр үнэхээр Намайг үзэн яддаг байсан бол шалтгаан нь юу байв? Намайг үзэн ядах ямар шалтгаан байв? Хэрвээ бид үүнийг хүн чанарын үүднээс харвал, нэгдүгээрт, Би түүнтэй хэдхэн удаа л таарч байсан; тэр ямархуу хүн болохыг Би мэдээгүй. Хоёрдугаарт, Би түүнтэй хэзээ ч бодитой холбоо тогтоож, харилцаж байгаагүй. Би түүнийг газар тариалан дээр ажилладаг гэдгийг л мэддэг байсан. Тэгвэл тэр яагаад Надад ингэж хандсан юм бэ? Ганцхан л боломж бий: Тэр Миний талаар маш хүчтэй үзэлтэй, Миний эсрэг асар өрөөсгөл хандлагатай, эсвэл хэн нэгэн түүнийг турхирсан тохиолдолд л ийм зүйл хийж чадах байсан. Энэ хүн ийм зүйл хийж чадсан, ингэж зүрхэлсэн нь та нарт санаанд багтамгүй санагдахгүй байна уу? Чи жирийн нэг хүнтэй харилцаж байсан ч гэсэн ийм зүйл хийж зүрхлэх байсан уу? Чи супермаркет ажиллуулж байсан ч хүмүүсийг хуурч, луйвардаж болохгүй; үйлчлүүлэгчдээ авч үлдэж, өөрийнхөө замыг хорлон сүйтгэхгүйн тулд чи итгэл даахуйц байх ёстой. Түүнээс гадна, одоо чи үүргээ гүйцэтгэж байгаа, ийм зүйл хийх, ялангуяа Надад ийм зүйл хийхийг зөвтгөх боломжтой юу, Надад хэл дээ? (Үгүй.) Тэгвэл ийм хүний уг чанар юу вэ? Тэр үүнийг хийх үедээ юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэж байсан уу? Түүнд ямар ч ухамсар байгаагүй. Хэрвээ тэр үнэхээр ухамсартай байсан бол ялзарсан төмсийг авах гэж байхдаа “Үгүй ээ, би ялзарсныг нь авч болохгүй, сайныг нь авах ёстой. Хүн бүр л сайн хоол идэх ёстой биз дээ?” гэж бодох байсан. Ялангуяа тэдгээр нь Миний хоол хүнсэнд зориулагдсан байсан—ялзарсан төмсийг авах нь бүү хэл, авах тухай бодол ч түүний толгойд орж ирэх ёсгүй байсан. Одоо хариулт нь маш тодорхой байгаа биш үү? Тэр яагаад үүнийг хийж чадсан бэ? Учир нь ийм хүмүүс диаволаас, эсвэл араатнаас хойд дүрээ олсон эсэхээс үл хамааран, хүн чанартаа юу нь зөв, юу нь буруу болохыг ойлгодоггүй. Тэдний хүн чанарт ямар үйлдэл, бодол нь зөв, ямар үйлдэл, бодол нь буруу болохыг ялгах, эсвэл шалгах юу ч байдаггүй. Хэрвээ тэд амьтнаас юм уу диаволаас хойд дүрээ олоогүй бол алхаж буй үхдлүүд юм. Тэгвэл ийм хүн Бурханд итгэхийн утга учир юу вэ? Тэрээр: “Би бурханд итгэдэг. Чи бол зүгээр л нэг хүн, чи намайг яаж чадах юм бэ?” гэдэг. Энэ үгэнд эрүүл ухаан байна уу? Энэ нь Бурханд итгэх жинхэнэ итгэл мөн үү? Бурханд ингэж хандах нь Бурханы санаа зорилгод нийцэх үү? Бурхан ийм итгэлийг хүсдэггүй. Магадгүй тэр бас “Бурхан намайг хүсэх эсэх нь чиний шийдэх зүйл биш!” гэх байх. Би: “Чиний хэлж байгаа зүйл буруу. Хэрвээ Миний хэлж байгаа үг Бурханы үг мөн бол Надад ингэж хандаж байгаад чинь асуудал байна. Чиний төгсгөл Бурханы үгээр тодорхойлогддог” гэж хэлдэг. Тэрээр: “Би гуравдагч тэнгэрт очиж, чамайг мэдээлнэ!” гэдэг. Би “Хэрвээ чи үнэхээр гуравдагч тэнгэрт очиж чадах юм бол хурдхан шиг тэг л дээ” гэж хэлдэг. Надад хэл дээ, ийм хүмүүс аймшигтай биш гэж үү? Хэн ийм хүнтэй харилцахыг хүсэх юм бэ? Тэр хэнийг онилж байсан талаар одоохондоо ярихаа больё. Хэрвээ тэр Намайг биш, өөр нэг хүнийг онилсон бол түүний үйлдэл мөс чанарын стандартад нийцэх байсан уу? (Үгүй.) Тэр Надад ийм зүйл хийж чадсан нь ямар төрлийн асуудал вэ? Тэр Надад хүртэл ийм зүйл хийж чадсан юм чинь жирийн нэг хүнд ч бас ийм зүйл хийж чадах уу? Энэ хэрэг явдлыг хэрхэн дүгнэх ёстой вэ? Энэ хүн ийм зүйл хийж чадсанд Би мэл гайхсан. Тэр яагаад үүнийг хийж чадсан бэ? Хэрвээ тэр жирийн нэг хүнд ийм юм хийсэн бол Би бас л түүний талаар тодорхойлолттой байх байсан. Түүний тэгж хийсэн нь буруу байсан. Бусдад ийм юм хийвэл зөв, харин Надад ийм юм хийвэл буруу гэсэн үг биш—ийм үг нь шударга биш бөгөөд үндэслэлтэй биш юм. Хэрвээ тэр Надад ингэж хандаж чадсан бол бусдад, хэнд ч ингэж хандаж чадна. Үүний шалтгаан нь юу вэ? Үүнийг гүнзгий тунгаан бодвоос зохилтой. Тэр өөрийгөө Бурханд итгэдэг, Бурханы гэрийн гишүүн гэж хэлсэн байж яагаад Надад ингэж хандаж чадсан юм бэ? Тэр яаж ийм өөдгүй зүйл хийж чадав аа? Тэр яаж ийм ойлгомжгүй зүйл хийж чадав аа? Тэр өөрийгөө маш сайхан сэтгэлтэй гэж үздэг байсан, тэгвэл тэр яаж бусдад ялзарсан төмс идүүлэхээр өгч чадсан юм бэ? Тэр яагаад өөрөө тэрийгээ идээгүй юм бэ? Тэр ялзарсан төмс, жижигхэн төмс, боловсорч гүйцээгүй төмс нь мал тэжээхэд зориулагдсан байдаг, тэгвэл тэр яагаад тэрийг хүмүүст идүүлэх гэж өгсөн юм бэ? Би түүнийг үнэнээр хэмжихгүй байлаа ч гэсэн, зүгээр л ёс суртахууны үүднээс авч үзэхэд түүний үйлдэл хүлээн зөвшөөрөх аргагүй байсан тул Би түүнийг хүн-бус гэж хэлнэ. Энэ тодорхойлолт үнэн зөв үү? Шударга уу? (Энэ нь үнэн зөв, шударга.) Тэр ийм илт буруу зүйл хийчхээд, үүнийгээ мэдээгүй хэвээр байсан бөгөөд бүр сэтгэл амар байж, зүрх сэтгэлдээ өчүүхэн төдий ч өөрийгөө зэмлээгүй. Яагаад тэр вэ? Түүнд мөс чанар байгаагүй, сүнс ч байгаагүй; тэр диавол юм уу араатан шиг ямар ч ухамсаргүй байсан. Тэр хүн биш тул түүнд мөс чанар байгаагүй. Тэр юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй байсан бөгөөд хэчнээн ноцтой буруу зүйл хийсэн ч өөрийнх нь үйлдэл бүрэн зөвтгөх үндэслэлтэй гэж үргэлж боддог, алдаагаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, яг тэр хэвээрээ үргэлжлүүлэн үйлдэхээр зүтгэдэг байв. Бусад хүн түүнийг тодорхойлж, хийсэн зүйл нь буруу байсан гэж хэлэхэд тэр өөрийгөө зөвтгөсөөр байсан бөгөөд хэлмэгдсэн мэт санагдсан. Энэ нь чамайг хэлмэгдүүлсэн хэрэг огтхон ч биш гэж Би хэлнэ. Энэ нь баримт нотолгоогүйгээр чамайг яллаж, эсвэл чамайг хүн чанаргүй гэж тодорхойлж байгаа хэрэг биш. Харин ч хүн бүрийн нүдэн дээр ийм ноцтой баримт ил байхад хэн чамайг хүн чанартай гэж хэлж чадах юм бэ? Эдгээр баримт нотолгоо болж байхад хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Би чамайг хүн чанартай, сайхан сэтгэлтэй, шулуун шударга гэж хэлмээр байсан ч чиний хийсэн зүйлийн шинж чанар хэтэрхий олиггүй байна; энэ нь Сатан Бурханыг тохуурхсантай адил шинж чанартай, энэ нь Сатан Бурханд ертөнцийн эд баялаг, алдар сууг харуулан, Түүнд ‘Хэрвээ Чи газар унан, надад мөргөвөл би энэ бүхнийг Чамд өгнө’ хэмээн хэлж, хар цагааныг урвуулсантай яг адил юм. Ертөнц дэх бүх юм болон бүх зүйл Бурханаар бүтээгдсэн. Бурхан оршин байгаа бүхнийг болон бүх зүйлийг бүтээсэн; Бурхан энэ бүхнийг эдлэх ёстой, чи эдлэх ёсгүй, эдлэх эрхгүй. Чиний эдэлж байгаа зүйл бол Бурханы чамд хүртээсэн зүйл юм. Бурхан чамд шүтэн мөргөх биш, харин чи Бурханд шүтэн мөргөх ёстой. Энэ хүн ийм илэрхий, энгийн ухагдахууныг ч ойлгоогүй, тэр ч байтугай Намайг хэдхэн төмс авахын тулд түүний сэтгэл санааны байдлыг тандаж, баяртай байгаа эсэхийг нь харах ёстой гэж бодсон. Хэрвээ тэр муухай ааштай байвал яг л гуйлгачинтай харьцаж байгаа мэт Надад ялзарсан төмс өгөх байв. Би түүнээс ирэх зүй бус хандлагыг тэвчих ёстой байсан—энэ боломжтой юу? Би үүнийг тэвчиж чадах уу? (Үгүй.) Ийм хүнд ямар арга хэмжээ авах ёстой вэ? (Түүнийг даруй цэвэрлэх ёстой.) Ийм хүнд захиргааны зарлигаар арга хэмжээ авах ёстой. Үнэндээ ийм хэрэг явдал ганц нэгээр тогтохгүй. Зарим хүн: “Үүнээс ч ноцтой тохиолдол байдаг уу?” гэдэг. Мэдээж байгаа, эс бөгөөс Би яагаад хүмүүс өөр хоорондоо ялгаатай гэж хэлэх билээ? Хэрвээ Бурханд итгэдэг хүн бүр Бурханд шүтэн мөргөж чаддаг байсан бол хүн бүрийг төрлийнх нь дагуу ангилах шаардлагагүй байх байсан. Олон хүн Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй учраас, мөн чуулганы ажлыг үймүүлдэг, ямар ч муу үйл хийх чадвартай ёрын муу хүмүүс, мунхаг хүмүүс байдаг учраас чуулганы ажил өндөрлөх үед хүн бүр илчлэгдэж, төрлийнхөө дагуу ангилагддаг.

Өөр нэг жишээ ярья. Ферм дээрх эрдэнэ шиш боловсорч, нэг хүн Надад жаахныг авчрах гэж байв. Ойролцоо байсан нэг хүн түүнд “Тэр эрдэнэ шиш дээгүүр хархнууд гүйлдсэн, битгий ав!” гэж хэлжээ. Тэр жаахан бодож байгаад, “Харх гүйсэн ч яадаг юм бэ? Идэж болно биз дээ? Би аваад очиход зүгээр!” гэж хэлэв. Тэрээр эрдэнэ шиш дээгүүр харх гүйлдсэн, хүн идэхэд тохиромжгүй гэдгийг тэр тодорхой мэдэж байсан атлаа Надад авчирч өгөх гэж зүтгэсэн. Үүний шинж чанар юу вэ? Ийм хүнд хүн чанар байна уу? (Үгүй.) Тэгвэл энэ ямар төрлийн хүн бэ? (Хүн биш, харин диавол.) Надад хэл дээ, тэрээр харх гүйлдсэн эрдэнэ шишийг эцэг эх, эсвэл хүүхдэдээ өгч идүүлэхийг зөвшөөрөх байсан уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? (Энэ нь цэвэрхэн биш, идвэл эрүүл мэндэд нь муу гэдгийг тэр мэдэж байсан. Тэр үүнийг гэр бүлийнхэндээ идүүлэхийг хүсэхгүй.) Тэр үүнийг гэр бүлийнхэндээ өгч болохгүй гэдгийг мэдсээр байж Надад авчирч өгөхөөр зүтгэсэн бөгөөд бусад хүн түүнийг зогсоож чадаагүй. Тэгвэл тэр энэ нь зөв үү, эсвэл буруу юу гэдгийг мэдэж байсан уу? (Тэр мэдээгүй.) Үнэндээ тэр энэ нь буруу гэдгийг зүрх сэтгэлдээ мэдэж байсан. Тэгвэл тэр яагаад тэр эрдэнэ шишийг Надад авчирч өгөхийг хүссээр байсан бэ? Би түүний дайсан уу? Би түүнийг тарчлааж, эсвэл хорлосон уу? Үгүй, Би алийг нь ч хийгээгүй. Би түүнтэй танил биш байсан ч тэр харх гүйлдсэн эрдэнэ шишийг Надад авчирч өгөх гэж зүтгэсэн. Надад хэл дээ, үүний шинж чанар юу вэ? Энэ нь үнэндээ Бурханд итгэдэг хүний хийсэн зүйл байв. Энэ нь үнэхээр нүдийг чинь нээж, мэдлэгийн хүрээг чинь тэлж, чамайг үнэхээр ялган таних чадвартай болгож, энэ уудам ертөнцөд хачин жигтэй зүйлс үнэхээр мундахгүй гэдгийг чамд харуулдаг. Надад хэл дээ, тэр Надад зориулж тэр эрдэнэ шишийг бэлдэж байхдаа зүрх сэтгэлдээ ямар нэгэн ухамсартай байсан уу? Тэр хийж байгаа зүйл нь буруу гэдгийг, сайн эрдэнэ шиш, ядаж л харх гүйлдээгүй эрдэнэ шиш авчрах ёстой гэдгээ мэдэж байсан уу? Тэр ингэж бодсон уу? (Түүнд ямар ч ухамсар байгаагүй.) Ийм зүйл дээр түүнд ямар ч ухамсар байгаагүй. Хэрвээ ийм бохирдсон эрдэнэ шишийг ээждээ, эсвэл хүүхдэдээ авчрах байсан бол тэр ухамсартай байх байсан. Түүнд хүн чанарт байх ёстой мөс чанарын ухамсар байгаагүй, тэгвэл түүнд хүн чанар байсан уу? Тэр ямар гээч амьтан байсан бэ? (Хүн биш.) Чи хар даа, Бурханд итгэх итгэлдээ тэр үүргээ гүйцэтгэж, зовж, төлөөс төлсөн, биеийн хүчний ажил хийж чаддаг байсан, мөн цуглаанд оролцож, Бурханы үгийг уншдаг байсан, гэтэл тэр яагаад Надад тийм нөхөрсөг бус хандсан юм бэ? Тэр яагаад Надад тэгж их зэвүүцсэн юм бэ? Би түүнтэй олон үг сольж үзээгүй байж түүнийг яаж гомдоосон байх вэ? Миний харилцаж байсан хүмүүсийн зарим нь нэлээд сайн бөгөөд Надад нэлээд нөхөрсөг ханддаг. Хүн бүр түүн шиг байдаггүй. Гэвч Би түүнийг гомдоогоогүй, түүнд ямар ч хор хөнөөл учруулаагүй, тэгвэл тэр яагаад Намайг тэгтлээ их үзэн ядсан юм бэ? Үүний хариулт та нарын зүрх сэтгэлд байгаа. Тэр зөвхөн Намайг үзэн ядсан юм биш; тэр хүн бүрд ингэж ханддаг. Тэр чухамдаа ийм төрлийн амьтан юм. Хэрвээ тэр бизнес хийсэн бол гарцаагүй хуурч луйвардаж, элдэв янзын муу үйл хийх байсан. Түүнд мөс чанарын хил хязгаар, хүмүүстэй харилцах ямар ч зарчим байхгүй; түүний зүрх сэтгэл эдгээр харанхуй зүйлд автсан байдаг. Энэ нь түүний хүмүүстэй харилцах тууштай арга барил, зарчим; аливааг зохицуулах түүний арга, хэв маяг байсан нь маш илэрхий юм. Зарим хүн: “Тэр үүнийг хийж чадсан гэдэг нь Бурханд Бурхан шиг хандаагүй гэсэн үг” гэж хэлдэг. Энэ үг зөв үү? (Үгүй.) Яагаад буруу вэ? Чи Надад жирийн нэг хүн шиг хандлаа ч гэсэн Надад ийм юм хийх ёсгүй байсан. Чи зүгээр л ёс суртахууныг баримталлаа ч гэсэн ийм юм хийх ёсгүй байсан. Хэрвээ хоол хүнсэн дээгүүр үнэхээр харх гүйлдсэн, эсвэл зарим амьтан мэрж, нянгаар бохирдуулсан бол супермаркетад ч зарж болохгүй. Хэн нэгэн үүнийг идээд, ямар нэгэн зүйл тохиолдвол яах вэ? Бусад хүн мэдсэн эсэхээс үл хамааран, мөс чанарт чинь таатай санагдахгүй. Чи мэдсээр байж хүмүүст идүүлэх ёсгүй. Энэ нь хүний уг чанартай холбоотой, мөн биеэ авч явах зарчимтай холбоотой. Чамд биеэ зөв авч явах хамгийн наад захын ёс суртахууны стандарт ч байхгүй атал чи өөрийгөө хүн гэж боддог. Чи огтхон ч хүн биш. Араатан хүртэл өөрийг нь тэжээж, өсгөсөн хэнийг ч хамгаалах ёстой гэдгээ мэддэг. Нохойг жишээ болгоод үзье—хэрвээ чи түүнийг үргэлж хооллодог бол тэр чамд сайн хандана. Хэрвээ танихгүй хүн гэрт орж ирээд ямар нэгэн зүйл авахыг хүсвэл нохой түүнийг зогсоож, алхам тутамд чамайг хамгаална. Нохой хүртэл эзэндээ үнэнч байж, хамгаалж чаддаг байхад тэр хүн яахаараа ийм түвшинд хүрч чаддаггүй байна аа? Тэрээр нохойноос ч дор биш гэж үү? (Тийм.) Хэрвээ чи түүнийг диавол гэж хэлбэл тэр үнэхээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж магадгүй. Тиймээс одоо үүнийг обьектив байдлаар хэлье: Ийм хүнд хүн чанар байхгүй, учир нь тэр ийм утгагүй зүйл, ёс суртахууны хувьд завхарсан зүйл хийсэн хэр нь мөс чанарын ямар ч ухамсаргүй байдаг, мөн хэзээ ч харамсдаггүй, үүндээ шаналдаггүй. Хэн нэгэн хүн жирийн нэг хүнд ингэж хандсан ч гэсэн мөс чанарын ухамсартай байх ёстой, дотроо шаналах ёстой, хийж байгаа зүйл нь буруу гэдгийг мэдээд болих ёстой. Тэр Надад ингэж хандах тухайд бүр ч ийм байх ёстой байсан бөгөөд энэ нь бүр ч зөвтгөх аргагүй юм. Мэдээж тэр Надад ингэж хандсанаас болж Би гомдоогүй. Миний зүрх сэтгэл тийм амархан гомддоггүй. Гагцхүү аливааг зохицуулах түүний зарчим хэтэрхий жигшүүртэй байсныг л Би харсан. Энэ нь мөс чанарын стандартад нийцээгүйгээр үл барам, хэтэрхий олиггүй, хэтэрхий ой гутам байсан. Энэ хүнд огтхон ч хүн чанар байгаагүй! Тэр ийм буруу үйлдлийг тэгтлээ өөрийгөө зөвтгөсөн, ил тод байдлаар хийсэн бөгөөд хэн ч түүнийг зогсоож чадаагүй. Би түүнийг хүн чанаргүй гэж хэлж байгаа нь түүнийг огтхон ч хилсдүүлсэн хэрэг биш, учир нь чухамдаа яг ийм үйлдэл—хүн чанаргүй үйлдэл нь хүн чанаргүй хүмүүсийн хийдэг үйлдэл юм. Энэ нь түүний мөн чанар болон ялгамж чанартай бүрэн нийцэж байна. Хэн нэгэн хүн аливааг зохистой хийдэг, хүн чанар, мөс чанартай байхад түүнийг хүн чанаргүй гэж хэлбэл хилсдүүлж байгаа хэрэг юм. Гэвч хэрвээ тэр үнэхээр хүн чанаргүй үйлдэл хийдэг бол түүнийг хүн чанаргүй гэж хэлэх нь мөн чанартай нь маш их нийцдэг. Тэгж хэлэх нь түүнийг хилсдүүлж байгаа хэрэг биш, тийм биз дээ? (Тийм.) Зарим хүн Миний энэ үгийг сонсоод, зарим нэг зүйлийг бодож, “Та үргэлж эдгээр зүйлийн талаар ярьж, бидний нэр нүүрээ алдахад хүргэдэг. Алдаа гаргадаггүй хэн байна?” гэж хэлдэг. Ингэж бодох нь зөв үү? (Үгүй.) Хүн бүр алдаа гаргадаг боловч алдааны шинж чанар нь үнэхээр өөр байдаг. Олон алдаа нь хүн чанарын асуудалтай холбоотой, олон алдаа нь хүний уг чанар-мөн чанартай холбоотой байдаг. Зарим алдаа нь ердөө л хүний завхарсан зан чанарын илчлэл бөгөөд тухайн хүний мөн чанарт асуудал байна гэсэн үг биш юм.

Өөр нэг жишээний талаар ярилцъя. Нэг өдөр Би нэг ферм рүү явсан бөгөөд тэндхийн хүмүүс яг лийр түүж таарав. Нэг хүн Надад хэдэн лийр авчирч өглөө. Тэр лийрүүд нэлээд ногоон, төдийлөн боловсорч гүйцээгүй байгааг Би хальт хараад л мэдсэн боловч лийр түүж байсан хүн тод шар өнгийн лийр бариад идэж байхыг харсан бөгөөд тэрээр лийр идэнгээ “Ямар чихэрлэг юм бэ, энэ лийр амттай юм аа!” гэж хэлж байв. Тэрээр боловсорч гүйцсэн лийрүүдийг өөрөө идэхээр үлдээсэн ба Надад түүж өгсөн нь үндсэндээ бүгд түүхий байв. Лийр боловсорсон эсэхийг хойш тавивал, лийр түүж байсан хүн тэнэг биш байлаа. Тэрээр өдөр бүрийг тэр лийрийн моддын дэргэд өнгөрөөдөг байсан бөгөөд аль нь болсон, аль нь болоогүйг мэддэг байв. Намайг яг тэнд очиж таарахад тэрээр модноос түүхий лийр түүгээд Надад өгсөн. Үнэндээ Би түүхий жимс, эсвэл сэрүүн чанарын жимс идэх дургүй, ялангуяа боловсорч гүйцээгүй жимс идэж чаддаггүй, учир нь энэ нь Миний ходоодыг хямраадаг. Гэвч тэр Надад түүхий лийр өгөөд, харин өөрөө болсон лийр гаргаж ирээд хазсан юм. Энэ явдал Надад гүн сэтгэгдэл үлдээсэн. Түүнийг түүхий болон боловсорсон лийрийг ялгаж чадна гэдгийг Би мэдэж байлаа. Тэр бусдыг тэнэг, ялгаж чадахгүй гэж таамаглаад, “Чамд түүхий лийр өгч байгаа минь хангалттай сайн хэрэг. Би бүр чамд нэлээд хэдийг өгч байна. Лийр болсон эсэхийг чи мэдэхгүй, чамд тийм мэдлэг байхгүй! Чи үнэнийг тодорхой, логиктой номлодог ч чамд зориулж ийм олон түүхий лийр түүж өгсний дараа чи намайг сайн хүн, чамд сайн хандаж байна гэж бодсоор байх нь гарцаагүй” хэмээн бодсон. Ийм зүйл хийсэн хүн бусдыг тэнэг, ялангуяа Намайг тэнэг гэж бодсон. Ийм тэнэг зүйл хийхдээ тэр зүрх сэтгэлдээ ямар нэгэн ухамсартай байсан уу? (Үгүй.) Түүнд ямар ч ухамсар байгаагүй. Тэр бусдыг хуурсан гэж, мөн өөрийгөө маш ухаантай гэж бодсон. Тэр ухаантай байсан уу? (Үгүй.) Хэрвээ тэр үнэхээр ухаантай байсан бол яаж ийм усан тэнэг зүйл хийчхээд, огт ухамсарлахгүй байж чадах юм бэ? Энэ нь тэрээр ухаантай биш, харин ч явцуу бодолтой гэдгийг баталсан. Тэр түүхий лийр түүж, Надад идүүлэхээр өгсөн хэр нь өөрөө болсон лийр бариад идсэн. Энэ үйлдэл инээдтэй харагдахгүй гэж үү? Би үүнийг зүгээр өнгөрөөсөн ч түүний хийсэн зүйл Надад гүн сэтгэгдэл үлдээсэн. Энэ хүн Надад ингэж хандаж чадсан—үүний шинж чанар маш ноцтой биш гэж үү? Энэ хэрэг явдал дээрх түүний үзэл бодол, аливааг зохицуулах зарчим, арга барилын тухайд түүний хүн чанар ямархуу байсан бэ? Хийсэн зүйл нь буруу, хүмүүст ингэж хандах нь буруу гэдгийг тэр мэдэж байсан уу? (Тэр мэдээгүй.) Тэр өөрийгөө маш ухаантай гэж бодсон. “Хэчнээн ухаалгийг минь хараач, би чамд түүхий лийр өгсөн, харин чи ялгаж ч чадаагүй! Би боловсорсон бүх лийрийг өөртөө үлдээсэн, чи ганц ч боловсорсон лийр идэж чадахгүй! Хэрвээ чамайг дахиад ирвэл би чамд боловсорсныг нь түүж өгөхгүй, зүгээр л түүхийг нь өгнө!” Зүгээр л лийр түүх явдал түүнийг илчилсэн. Энэ хүн ямар ч хэрэггүй биш гэж үү? (Тийм.) Тэр ямар ч хэрэггүй бөгөөд юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй. Надад хэл дээ, энэ ямар гээч хүн чанар вэ? Миний үзэл бодлоор бол, тэр араатан бөгөөд хүний гадаад төрхтэй л болохоос биш, үнэндээ хүн гэж дуудуулах үнэ цэнгүй. Түүний хийсэн зүйл, гаргасан энэ алдаа нь туйлын олхиогүй, амьтны үйлдлээс дээрдэх юмгүй байв. Хүмүүс өөрсдийгөө дээд түвшний амьтад гэж үргэлж хэлдэг боловч Миний харж байгаагаар олон хүн амьтнаас ч долоон дор байдаг! Түүний хийсэн зүйлээс, үйлдлийнх нь зарчим, арга барилаас харахад тэр хүн чанаргүйгээр үл барам, эзэндээ үнэнч манаач нохой шиг ч үнэнч биш. Манайд нэг нохой байдаг. Нэг удаа гахайн чих идэж байхад нь Би нохойгоороо тоглоом хийж, “Чи үнэхээр амтархан идэж байна даа, тийм үү? Надад нэг хазуулахгүй юм уу?” гэж хэлсэн. Тэр гахайн чихээ доош тавиад, “Тэг тэг” гэж байгаа мэт Над руу түлхсэн. Мах, яс бол нохойн хувьд хамгийн амттай зүйл. Гөлөг нь хүссэн ч гэсэн тэр нохой гахайн чихийг өгөхгүй байх байсан, харин Намайг идмээр байна гэж хэлэхэд тэр даруй Надад өгсөн. Чи хар даа, нохой тэжээх үедээ чи нохой юугаараа хайр татам болохыг үүнээс харж болно. Чи нохойг асарч, сайн ханддаг бөгөөд түүний хувьд чи бол гэр бүл нь юм. Хэрвээ чи түүнээс хамгийн сайн зүйлийг нь гуйвал тэр чамд өгнө. Тэр чамд хайртай байдаг. Хүмүүс ингэж чаддаггүй—тэгвэл тэд яаж дээд түвшний амьтад байх юм бэ? Диаволууд хүмүүсийг дээд түвшний амьтад гэж хэлдэг. Энэ бол цэвэр төөрөгдөл, гажууд үндэслэл, тэрс үзэл юм. Хэрвээ хүнд хүн чанар байхгүй бол энэхүү сатанлаг ертөнцөд амьдрахдаа тэр ямар ч муу үйл хийж чадна—тэд байж болох хамгийн муу, хамгийн өөдгүй, хамгийн муухай, хамгийн жигшүүртэй байж чадна. Хэрвээ тэд мөс чанарын чиг үүрэггүй, юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй бол ямар ч муу үйл хийж, ямар ч буруу үг, гажууд үндэслэл, тэрс үзлийг амнаасаа унагаж чадна. Хүмүүс амьтнаас илүү аймшигтай. Амьтад үнэндээ аймшигтай биш; тэд маш энгийн, маш цэвэр ариун, маш шулуун шударга байдаг. Миний тэжээдэг жижигхэн нохой жаахан байхдаа гахайн чих идэж байгаад Намайг хармагцаа маш их баярлаж, толгойгоо сэгсэрч, сүүлээ шарваж эхэлсэн. Тэр Намайг яаж баярлуулахаа мэддэг байв. Гэхдээ хэрвээ Би түүгээр тоглоом хийж, хоолыг нь гуйвал тэр Надад өгөхгүй, хурдан нуугдаж, хоолоо идэж дууссаныхаа дараа л гарч ирдэг байсан. Хоёр, гурван нас хүрснээсээ хойш тэр өөрөөр авирладаг болж, одоо ухаалаг болсон. Намайг дуртай зүйлийг нь гуйхад тэр Надад өгдөг. Надад өгөхдөө чин сэтгэлээсээ ханддаг бөгөөд Надаас юу ч шаарддаггүй, эсвэл Надад хандахдаа ямар ч далд сэдэл өвөрлөдөггүй. Надад өгөхгүй байхдаа ч бас чин сэтгэлээсээ ханддаг, Надад ямар ч хорсол тээдэггүй. Надад өгсөн ч бай, үгүй ч бай чин сэтгэлээсээ ханддаг. Эдгээр нь түүний төрөлхийн шинж чанар, зөн совин юм. Амьтдад завхарсан зан чанар байдаггүй. Тэдэнд Сатанаар боловсруулагдсан юу ч байдаггүй бөгөөд тэдний илчлэл нь бүгд төрөлхийн, маш шулуухан, энгийн байдаг. Чи тэдний санаа зорилгыг таах шаардлагагүй, тэднээс сэрэмжлэх шаардлагагүй. Хэрвээ амьтан чамд ямар нэг зүйл өгвөл өгч байгаа хэрэг, өгөхгүй бол өгөхгүй байгаа хэрэг. Хэрвээ баяртай байвал баяртай байгаа хэрэг, баяртай биш байвал баяртай биш л байгаа хэрэг. Амьтан сэтгэл хөдлөлдөө хянуулахгүй бөгөөд чамд муу санаа өвөрлөхгүй. Хүмүүс бол өөр. Хүмүүс аймшигтай. Хүний арьс нөмөрсөн хэдий ч мөс чанар, эрүүл ухаангүй бол тэд амьтнаас дээр байх ямар ч боломжгүй, харин ч хамгийн муу нь байж чаддаг. Тэд хэр муу байж чадах вэ? Тэд маш муу болохоор чамд амьд чөтгөр харсан мэт санагдана, энэ нь санаанд багтахын аргагүй санагдаж, мөс чанарыг чинь цочирдуулж, зүрх сэтгэлийн чинь гүнд цохилт өгч, шаналгадаг. Би эдгээр зүйлийг мэдрэх үедээ дотроо санаа алдаж, “Энэ нь хүний хийх ёстой зүйл мөн үү? Хүмүүс яаж ийм муу байж чадаж байна аа? Тэр Бурханд итгэдэг байж яаж эдгээр зүйлийг хийж чадаж байна аа?” хэмээн боддог. Хүн мөс чанар, эрүүл ухаанаа алдмагцаа байж болох хамгийн муугаар авирлаж чаддаг. Тэд одоо байгаа шигээ муу байгаад зогсохгүй, улам бүр дордож, үргэлжлүүлэн доройтсоор байж чадна. Хүмүүс юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй нь хүн төрөлхтний доройтлын эхлэл, хүн төрөлхтний уналтын эхлэл юм.

Хэрвээ хүн юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй бол мөс чанар, эрүүл ухаангүй байдаг, тиймээс тэрээр хүн чанаргүй бөгөөд чөтгөрийн уг чанартай байх боломжтой. Тэд дараа нь юу илчлэх, эсвэл амьдралдаа юуг амьдран харуулах нь хамаагүй, товчхондоо тэд аврагдахгүй, хэзээ ч аврагдахгүй. Хэрвээ хэн нэгэн хүн мөс чанар, эрүүл ухаангүй—нарийн яривал, хүн чанаргүй бол тэрээр засаршгүй бөгөөд аврагдах боломжгүй. Үнэхээр ийм л байдаг. Хэрвээ хүн юу нь зөв, юу нь буруу болохыг ч мэддэггүй бол яаж мөс чанар, эрүүл ухаанд нийцэх зүйл хийж чадах юм бэ? Тэгж хэлэх нь утгагүй хэрэг болно. Зарим хүн атаархаж, сөргөлдөх хандлагатай байдаг. Хэрвээ энэ нь бусад хүмүүстэй сөргөлдөх явдал байсан бол чи үүний шинж чанарыг тийм ч ноцтой биш гэж бодож магадгүй, гэхдээ зарим хүн Надтай сөргөлддөг. Тэгвэл энэ “Бурханд итгэгчид” үнэндээ хэнд итгэдэг юм бэ? Тэд Надтай сөргөлдөж чадаж байгаа нь энэ асуудлыг ноцтой болгодог. Намайг зарим асуудлыг нь хэлж өгөхөд зарим хүн хэзээ ч мартдаггүй бөгөөд дараа нь ямар арга ашиглан барьц авч, хариугаа авах талаар бодолхийлдэг. Жишээ нь, Би нэгэнтээ ийм нэг хүнд “Чи үргэлж маш их хоол хийх юм, яагаад яг тааруулж хийдэггүй юм бэ?” гэж хэлсэн. Тэр үүнийг бодож үзээд, “Чи намайг хийх хоолныхоо хэмжээг сайн баримжаалж чаддаггүй гэж хэллээ. Энэ нь намайг ухаан муутай, тааруухан гэж хэлж байгаа хэрэг биш үү? Тэгвэл чи өөрөө хоол хийгээч!” гэж бодсон. Намайг хоол хийсний дараа бас бага зэрэг хоол үлдэхэд тэр гаднаа юу ч хэлээгүй ч дотроо “Чи ч бас яг тааруулж хийж чадахгүй л байна шүү дээ, тийм биз дээ? Би чамаас хариугаа авах боломж оллоо. Чи миний асуудлыг ил болгосон, тиймээс би ч бас чамайг ил болгоно!” хэмээн боджээ. Тэр үргэлж Намайг онилох арга зам олохоор оролдож байв. Зарим хүн: “Таныг онилсон хэнд ч Та өшөө өвөрлөдөг хэрэг үү? Тэгэхээр бусад хүнийг онилж болно, харин Таныг болохгүй юу?” гэдэг. Тэдний ингэж хэлэх нь зөв үү? (Үгүй.) Өөр нэг тохиолдолд Би нэг хүнээс ширээ цэгцлэхийг хүсэхэд тэр: “Би үүнийг замбараагүй болгоогүй шүү дээ!” гэсэн. Би: “Чи замбараагүй болгоогүй ч гэсэн цэгцэлж болно шүү дээ” гэж хэлсэн. Тэрээр: “Би цэгцэллээ ч гэсэн үүнийг замбараагүй болгосон хүн нь биш гэдгээ би тодорхой болгох ёстой” гэж хэлэв. Би түүнээс шүүгээн доторх зүйлсийг цэгцлэхийг хүсэхэд тэр “Тэнд байгаа зүйлсийг би худалдаж аваагүй!” гэсэн. Би: “Чи худалдаж аваагүй ч гэсэн цэгцэлж болохгүй гэж үү? Миний үг яагаад ийм нөлөө багатай байдаг юм бэ? Чи цэгцлэхээсээ өмнө хэн худалдаж авсныг нь заавал олж мэдэх ёстой юм уу?” гэж хэлсэн. Тэр хэлж байгаа зүйл нь зөв үү, буруу юу гэдгийг мэдэж байсан уу? Тэр гажууд үндэслэл илэрхийлж байсан, тийм биз дээ? (Тийм.) Би түүнийг гажууд үндэслэл илэрхийлж байна гэж хэлсэн боловч тэр зүрх сэтгэлдээ үнэмшихгүй хэвээр байсан бөгөөд яг л Би эрх мэдлээрээ далайлгаж байгаа мэт, Миний онцгой байр сууриас болж Намайг юу ч хэлсэн бусад нь тэвчих ёстой болдог гэж бодож байв. Түүний бодол зөв байсан уу? (Үгүй.) Хожим нь Би түүнийг үнэнийг огт хүлээн авахгүй байгааг харсан бөгөөд Намайг юу ч хэлсэн тэр дотроо хүлээн авахгүй байсан тул Би цаашид түүнд үгээ гарздахаа больсон—тэр юу хүссэнээ хийж болно, харин Би түүнийг уучилж, хүлээцтэй хандах болсон. Хэдийгээр Би ийм ялгамж чанар, байр суурьтай ч Намайг сонсдоггүй, Намайг эсэргүүцдэг хүн хэтэрхий олон байдаг. Надад хүндэтгэлгүй ханддаг олон ах эгч нарыг Би Өөрийн биеэр харсан. Олон хүн Намайг эсэргүүцэж, Надад дургүйцдэг, олон хүн Надад атаархаж, зүрх сэтгэлдээ Намайг үзэн яддаг, олон хүн Намайг дорд үзэж, басамжилдаг, олон хүн ар хударгаар Минь Намайг шүүдэг, олон хүн ил тодоор Намайг шоолж, тохуурхдаг. Би тэдэнд хэрхэн хандсан бэ? Би гучаад жил ажиллахдаа ганц ч хүнээс өшөө аваагүй. Би хэнийг ч үзэн ядаагүй, Миний ялгамж чанар ил тод илчлэгдээгүй байхад Надад хүндэтгэлгүй хандсанаас нь болоод байр сууриа олж авсныхаа дараа тэднийг тарчлаагаагүй. Би ганц ч удаа ийм зүйл хийж байгаагүй. Түүнчлэн, энэ хүмүүс Надад зарим нэг бүдүүлэг, гомдмоор зүйл хийсэн ч Би хэзээ ч тэдэнд хариуцлага тооцож байгаагүй. Гэсэн хэдий ч хүн бүрийг ялган таних чадвартай болоход нь туслахын тулд Би иймэрхүү асуудлыг үнэнтэй холбон нөхөрлөх ёстой—энэ нь хүн бүрд ашиг тустай. Гэхдээ олон хүн энэ хүмүүсийн хийсэн зүйлсийг огт ялган таньж чаддаггүй. Тэд ийм зүйлсийг дурдахад ч зохисгүй мэт, нухацтай авч үздэггүй. Энэ нь асуудал биш гэж үү? Тиймээс хүн бүрийг ялган таних чадвартай болоход нь туслахын тулд ийм хэрэг явдлын талаар нөхөрлөх зайлшгүй шаардлагатай. Чи Бурханд итгэдэг гэж хэлдэг учраас Би чамд итгэгчийн хувиар ханддаг. Би гүйцэтгэж буй үүрэгт чинь үндэслэн чамд шаардлага тавьдаг, тиймээс чи үүнийг хийх ёстой биш гэж үү? Чи дуулгавартай байх ёстой биш үү? (Тийм.) Би ийм ялгамж чанартай бөгөөд энэ ялгамж чанар, байр сууриараа чамд шаардлага тавьж байгаа, тиймээс чи Миний хэлсэн зүйлд бүтээгдсэн зүйлийн хандлагаар хандах ёстой. Чи үүргээ гүйцэтгэж байгаа; чи өөр ямар нэгэн тайлбар хийх ёсгүй, гажууд үндэслэл хэлэх ёсгүй, Надтай сөргөлдөх ёсгүй. Энэ бол бүтээгдсэн зүйлийн хувьд чамд байх ёстой хамгийн наад захын ухаалаг байдал, хүн чанарын илрэл юм. Гэвч энэ хүн ийм хандлагагүй байгаад зогсохгүй, бас гажууд үндэслэл ашигласан. Тэр юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэж байсан уу? Тэр мэдээгүй. Юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй хүмүүс хүн чанаргүй байдаг, тийм биз дээ? (Тийм.) Тэд хүн чанаргүй гэдгийг баттай хэлж болно. Хэрвээ жирийн нэг хүн чамаас ширээ цэгцэлж, шүүгээ янзлахыг хүсэхэд чи хийхийг хүсэхгүй байвал, эсвэл нөгөө хүн чинь жирийн хүн учраас чамаас үүнийг хийхийг шаардах эрхгүй гэж бодож байвал чи хийхгүй байхаар сонгож болно. Гэвч чиний хэлсэн “Би үүнийг замбараагүй болгоогүй шүү дээ!”, мөн “Шүүгээн доторх зүйлсийг би худалдаж аваагүй!” гэх энэ хоёр зүйл—энэ нь мөс чанар, эрүүл ухаантай хүний хэлэх үг мөн үү? Энэ нь ихэмсэгалбархаг эрүүл ухаангүй хэрэг биш гэж үү? (Тийм.) Жирийн хүн чамтай ингэж ярихад чи эсэргүүцдэг, харин одоо Намайг чамтай ярьж байхад чи гажууд үндэслэл ашиглаж, үнэмшилтэй санагдах логикоор өөрийгөө өмгөөлж зүрхэлсээр байна. Ингэж гажууд үндэслэл ашиглаж чадаж байгаа чинь чиний зан араншингийн талаар юу хэлж байна вэ? “Би үүнийг замбараагүй болгоогүй шүү дээ” гэж хэлсэн чинь “Хэн замбараагүй болгосон нь үүнийг цэгцлэх ёстой; ямартай ч би үүнийг хийхгүй!” гэсэн үг юм. Чи хийх ёстой байсан ажлаа хийхээс татгалзсан, тэр ч бүү хэл гажууд үндэслэл ашигласан. Энэ нь хэвийн хүн чанартай хүний аливааг зохицуулах ёстой арга зам мөн үү? Хэрвээ энэ ажил чиний хийх ёстой зүйл мөн бол чи ингэж хэлэх ёсгүй биш гэж үү? Ингэж хэлж чадаж байгаа чинь чи юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй гэсэн үг биш гэж үү? Үүнийг хийхээс татгалзахын тулд чи бүр хувийн уураа гаргаж, үүнийг замбараагүй болгосон хүн нь биш, тэр зүйлсийг худалдаж авсан хүн ч биш учраас цэгцлэхгүй гэж хэлсэн. Чи үүнийг хийхээс зайлсхийхийн тулд шалтаг тоочиж, гажууд үндэслэл ашигласан. Чиний үндэслэл хэтэрхий гажууд биш гэж үү? Чи ийм гажууд үндэслэлийг амнаасаа унагаж чадсан, үүнийгээ улайм цайм өөртөө итгэлтэйгээр, бүр ихэмсгээр хийсэн. Ийм хүн юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй, тийм биз дээ? Тэд хүн чанаргүй, тийм биз дээ? (Тийм.) Надад энэхүү ялгамж чанар, байр суурь байдаг бөгөөд чи Намайг онилсон учраас Би чамайг ингэж тодорхойлсон юм биш. Өөр хэн нэгэн чамаас үүнийг хийхийг хүсэхэд чи татгалзаж, маргахыг оролдсон байлаа ч гэсэн хөндлөнгийн хүний хувиар Би чамайг ингэж л дүгнэх байсан, учир нь чиний хэлсэн зүйл хүн чанарт нийцэхгүй, энэ нь буруу, гажууд үндэслэл, тэрс үзэл, төөрөгдөл юм. Чи үүнийг буруу гэж бодоогүй, бүр үүнийгээ зөв үндэслэл гэж үзсэн; энэ нь чиний хүн чанар дотор юу байгааг харуулахад хангалттай. Чи яг тэр үед тэвчиж чадалгүй, шууд л амнаасаа унагасан. Энэ бол төрөлхийн илчлэл бөгөөд төрөлхийн илчлэл нь хүний хүн чанар, мөн чанарыг төлөөлдөг. Яагаад Би үүнийг хүний мөн чанарыг төлөөлдөг гэж хэлж байна вэ? Чи ийм бодол, үзэл санаа өвөрлөж байгаа нь түр зуурын зүйл биш бөгөөд Миний хэлсэн ямар нэг зүйлээр өдөөгдөөгүй; харин ч эдгээр бодол, үзэл санаа бол чиний удаан хугацаанд, олон өдөр, сараар бодож явсан зүйл юм—дээрээс нь нэмээд, зарим зүйл чиний дур сонирхолд нийцээгүй учраас чи үзэлтэй болж, зүрх сэтгэл чинь сэтгэл дундуур байдал, эсэргүүцлээр дүүрсэн. Чиний хяналт түр зуур алдагдаж, зүрх сэтгэл доторх зүйлс чинь ил болсон. Юу ил болсон бэ? Чи мөс чанар, эрүүл ухаангүй, хүн чанар чинь хэтэрхий ёрын муу, хэтэрхий аймшигтай нь ил болсон. Хэрвээ чи дээр дурдсан хүнээс үнэнийг хүлээн авахыг хүссэн бол тэр тэгж чадахгүй байх байсан. Хэрвээ чи түүнээс завхарсан зан чанараа танин мэдэхийг хүсвэл энэ нь түүний хувьд бүр ч боломжгүй байх болно. Хүн чанаргүй хүн араатантай ижил түвшинд байдаг. Тэр санамсаргүйгээр Надад ямар нэг буруу зүйл хийсэн, эсвэл Надад ямар нэг эндүү ташаа зүйл хэлсэн учраас Би түүнийг ингэж тодорхойлсон юм биш; энэ нь ердөө л түүний хийсэн зүйлийн шинж чанар учраас тэр юм. Түүнийг ингэж тодорхойлох нь шударга бус, эсвэл үндэслэлгүй хэрэг биш. Тэр эдгээр үгээрээ өөр хэн нэгнийг онилсон байлаа ч гэсэн Би үүнийг харсан бол түүнийг ингэж л дүгнэх байсан. Энэ бол обьектив, шударга мэдэгдэл юм. Тэр ийм утгагүй зүйл хэлж, ийм ор үндэсгүй үндэслэл дэвшүүлж чадсан бөгөөд түүний ингэж байгаа нь төрөлхийн илчлэл байв. Надад хэл дээ, энэ нь түүний уг чанар-мөн чанар ил болсон хэрэг биш үү? Энэ нь түүний жинхэнэ хүн чанар ил болсон хэрэг биш үү? Энэ нь түүнийг илчилсэн. Энэ нь юуг илчилсэн бэ? Тэр хүн чанаргүй гэдгийг илчилсэн. Хүн чанаргүй хүмүүс юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй бөгөөд ямар ч гажууд үндэслэл, тэрс үзлийг гаргаж ирж, эдгээр зүйлийг маш улайм цайм өөртөө итгэлтэй байдлаар хэлж чаддаг. Тэд хэлснийхээ дараа үг нь буруу гэдгийг хэзээ ч мэддэггүй, хэлсэн үг нь юугаараа буруу байсныг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Тэд хэзээ ч өөрсдийгөө эргэцүүлдэггүй, эсвэл засалтыг хүлээн авдаггүй бөгөөд эцэст нь юу гэж хэлдэг вэ? “Би үүнийг санаатай хэлээгүй. Би зүгээр л уурласан үедээ ам алдчихсан юм биш үү?” Энэ нь бүр санаатай байх шаардлагатай гэж үү? Чи аль хэдийн үүнийг аяндаа илчилсэн бөгөөд хүн чанар чинь ямархуу болох нь аль хэдийн ил болсон. Чи үүнийг бодож тунгаалгүйгээр хэлж чадаж байгаа нь эдгээр үг чиний зүрх сэтгэлд удаан хугацаанд байсныг нотолж байгаа бөгөөд иймэрхүү орчинтой тулгарах үедээ тэдгээр нь аяндаа илчлэгддэг. Энэ нь чиний зан араншинг бүрэн төлөөлж чадна. Хэрвээ чи хэлэхээсээ өмнө энэ талаар бодсон бол энэ нь заавал үнэн байх албагүй, бүр дүр эсгэлт ч байж болно, гэхдээ энэ нь чиний зан араншинг бүр ч их ил болгодог. Хүн чанаргүй хүмүүс юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй, тэр ч бүү хэл зөв, бурууг урвуулан, гажууд үндэслэлийг зөв үндэслэл мэтээр илэрхийлдэг. Чи тэдэнд яаж ч баримтыг дэлгэж, хэчнээн ч учирласан бай, тэд буруу зүйл хийснээ ердөө хүлээн зөвшөөрөхгүй. “Би яаж буруутай байх юм бэ? Та нар л буруутай! Та нар намайг дорд үздэг, та нар номхон дөлгөөн, ямар ч билиг авьяасгүй, нийгэмд ямар ч нөлөө, байр суурьгүйг минь хараад намайг дээрэлхэж байна!” Тэд өчнөөн олон гажууд үндэслэл, тэрс үзэл чалчдаг боловч хийсэн буруу зүйлсийнхээ болон хэлсэн гажууд үндэслэлийнхээ шинж чанарыг хэзээ ч хэлдэггүй. Тэд хэчнээн их буруу зүйл хийсэн ч тэрийгээ хүлээн зөвшөөрдөггүй. Хэвийн хүн чанартай хүн ийм илрэлтэй байх уу? Бид мөс чанар, эрүүл ухаан нь маш сайн хүмүүсийг дурдах ч шаардлагагүй—өчүүхэн төдий ч болов мөс чанар, эрүүл ухаантай хэн боловч хүмүүс амьдралдаа олон алдаа гаргадаг гэдгийг гарцаагүй ухаарна. Ялангуяа, зарим хүн хэлэх ёсгүй зүйл хэлж, хийх ёсгүй зүйл хийгээд, дараа нь насан туршдаа харамсаж, шаналж, мөс чанартаа өөрийгөө буруутгаж, зэмлэдэг. Тэд илүү ухаажиж, төлөвших тусмаа ямар үг хэлж, ямар зүйл хийх ёстой, мөн ямар үг хэлэх ёсгүй, ямар зүйл хийх ёсгүйг улам бүр мэддэг. Тэдний мөс чанар, эрүүл ухаан нь зан авир, бодол санааг нь байнга зохицуулна. Ялангуяа хүн үнэнийг хүлээн авч чаддаг бол зарим үнэнийг хүлээн авсных нь дараа мөс чанар, эрүүл ухаан нь эерэг чиглэлд хөгжиж, нэгэнтээ хэлсэн буруу үг, илэрхийлсэн эндүү ташаа үзэл бодол, хийсэн буруу зүйлс нь бага багаар оюун ухаанд нь байнга орж ирсээр байх болно. Тэд эдгээрийг байнга эргэцүүлж, бодож, тунгааж, дараа нь Бурханы үгийг эрж хайн, өөрсдийгөө Бурханы үгтэй харьцуулж, өөрсдөө зүгээр л жирийн хүн гэдгээ, өнгөрсөнд маш олон алдаа гаргаж, маш олон буруу үг хэлснээ, маш олон эндүү ташаа бодол, үзэл санаатайгаа, маш олон мунхаг, мэдлэггүй, тэнэг зүйл, хүмүүст жигшүүртэй санагддаг зүйл хийснээ улам бүр мэдрэх болно. Үүнийг Бурханы үг болон үнэний түвшнээс харахгүйгээр, зүгээр л хүний олон жилийн туршлагаас олж авсан ойлголтын үүднээс харсан ч тэд хүн чанар дахь эдгээр асуудал болон эдгээр алдаа, гэм бурууг тасралтгүй нэгтгэн дүгнэж чадна. Энэ бол хэвийн зүйл бөгөөд эдгээр нь юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэг, хүн чанартай хүний тодорхой насанд хүрч, зарим үнэнийг хүлээн авсныхаа дараа эцэст нь олж авах ёстой туршлага, ололт юм. Гэвч юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй хүмүүс жар, дал хүртлээ амьдарсан ч ийм мунхаг, мэдлэггүй, зөрүүд хүмүүс хэвээр үлдэх бөгөөд тэд өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи ийм хүмүүсийг өөрчлөгдөнө гэж найдаж байгаа бол гахай нисэхийг хүлээж байгаагаас өөрцгүй. Энэ нь хэзээ ч бүтэхгүй. Ийм хүмүүс хэзээ ч өөрчлөгдөхгүй, учир нь тэд юу нь зөв, юу нь буруу болохыг ч мэддэггүй. Хэрвээ чи юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй хүнээс үнэнийг хүлээн авахыг хүсвэл энэ нь тэдэнд хүндрэл учруулсан хэрэг болно, учир нь энэ нь тэдний хэр хэмжээнээс давсан хэрэг бөгөөд тэд үнэн гэж юу болохыг мэддэггүй. Тэд үнэнийг хүлээн авах боломжгүй. Энэ нь өнгө ялгадаггүй хүнээс зураг зурахыг хүсэхтэй адил байх болно. Тэд хэвийн өнгөөр зураг зурж чадах уу? (Үгүй.) Хэрвээ чи хөгжмийн сонсголгүй хүнээс дуу дуулахыг хүсвэл тэд үргэлж өнгө алдах болно. Тэд яаж ч дуулсан өнгөө олж чадахгүй хэр нь өөрсдийнх нь дуулалт өнгөө олсон, харин бусад хүн өнгө алдаж байна гэж боддог. Тэдний хэмжих стандарт буруу, тиймээс тэд юу нь зөв, юу нь буруу болохыг хэзээ ч мэдэхгүй. Та нар одоо ойлгов уу? (Тийм.)

Нөхөрлөсөн энэхүү агуулга нь хүмүүст ямар баримтыг хэлж байна вэ? Хүн чанаргүй хүмүүст мөс чанар, эрүүл ухаан гэх энэхүү үндсэн нөхцөл байдаггүй учраас тэдэнд хүн чанараа хэмжих, зохицуулах үндсэн стандарт байдаггүй гэдгийг энэ нь хэлж байна. Үүний үр дүнд тэдний илрэл нь мөс чанар, эрүүл ухаантай хүмүүст маш хачин санагддаг. Тэд үргэлж гажууд үндэслэл, тэрс үзэл илэрхийлж, ор үндэсгүй үзэл бодол илэрхийлж байдаг. Чи яг юу болоод байгааг ойлгож чаддаггүй. Чи одоо хариултаа олсон, тийм биз дээ? (Тийм.) Хэрвээ ийм төрлийн хүн хамт байхын аргагүй цэгт хүрвэл цаашид түүнтэй харилцах ёсгүй. Хэрвээ тэрээр энэ цэгт хараахан хүрээгүй бөгөөд чи түүнтэй дажгүй харилцаж чадаж байвал залхахгүйн тулд тэдэнтэй аль болох бага ярьж, харилцахыг хичээ. Яг одоо ажлын бүх талбарт ажлын ачаалал ихтэй, эрч хүч шаардсан олон ажил байгаа. Зарим хүн өөрсдийгөө хэтэрхий завгүй, эдгээр тэрс үзэл, төөрөгдөлд анхаарал хандуулах цаг завгүй гэж боддог. Энэ нь ялган таних чадвар олж авахад тус болохгүй учраас энэ үзэл бодол бас буруу юм. Тэрс үзэл юм уу төөрөгдөл сонсоод, нэг л буруу байна гэдгийг мэдрэх үедээ чи үүнийг тэмдэглэж авах хэрэгтэй. Дараа нь чи үүнийг тодорхой ялган таньж, энэ төөрөгдлийн яг юу нь буруу байгааг мэдэхийн тулд үнэнийг эрж хай. Хэрвээ чи ийм маягаар сургуулилж, хэрэгжүүлбэл ялган таних чадвартай болно. Гэхдээ ийм төрлийн хүний хувьд, үзэл бодлыг нь засаж залруулахын тулд түүнтэй үнэнийг нөхөрлөх шаардлагагүй, учир нь тэр үүнийг ердөө ойлгож чадахгүй. Энэ нь модноос өндөг унахыг харчхаад, өндөг модонд ургадаг гэж хэлдэг хүнтэй адил юм. Үнэндээ модон дээрх тахиа өндөглөж байсан. Тэр тахиаг хараагүй, зөвхөн өндөг унаж ирэхийг л харсан учраас ийм дүгнэлтэд хүрсэн. Чи түүнд юу ч хэлсэн бай, тэр ойлгохгүй бөгөөд өндөг модонд ургадаг гэж зүтгэсээр байх болно. Энэ нь мунхаг хэрэг биш гэж үү? (Тийм.) Чи ийм хүнд ойлгуулж чадах уу? (Үгүй.) Хэрвээ чи тэдэнд ойлгуулж чадахгүй бол цааш нь юу ч битгий хэл. Үгээ битгий гарзад. Энэ олон жилийн хугацаанд Би хэтэрхий олон утгагүй хүнийг харсан. Энэ хүмүүсийн ихэнх нь нэлээд урам зоригтой байдаг; тэд зарим үүргийг гүйцэтгэж чаддаг, тийм ч дотуур тамиртай биш, эсвэл ёрын муу биш байдаг. Тиймээс Би тэдэнд зүгээр л ямар нэг зүйл хэлдэг, тэгээд үр дүн нь юу байдаг вэ? Хэрвээ Би үнэний хэдэн үг хэлбэл энэ нь тэдний хэр хэмжээнээс давдаг. Хэрвээ Би гадаад талын хэрэг явдлын талаар яривал тэд сонсож тэвчдэггүй. Тиймээс Би энэ хүмүүст цаашид юу ч хэлэхийг хүсдэггүй, учир нь тэдэнтэй ярих нь хэтэрхий ядаргаатай бөгөөд Надад хийх ажил хэтэрхий их, хэлэлцэх зөв зүйтэй сэдэв хэтэрхий олон байна. Би зөв зүйтэй сэдвүүдээ ч бүрэн дуусгаж чадахгүй байхад яаж энэ хүмүүст анхаарал хандуулах сөхөөтэй байх юм бэ? Одоо үнэнийг энэ хэмжээнд нөхөрлөсөн болохоор олон зүйл тодорхой болж, жинхэнэ баримтууд ил гарсан бөгөөд өөр өөр төрлийн хүмүүс үнэхээр төрлийнхөө дагуу ангилагдах болно. Ийм төрлийн утгагүй хүний хувьд, зүгээр л түүнийг ангилагдаг гээд орхи, тэгээд л тэр. Тэдэнд учирлаж, эндүү ташаа үзэл бодлыг нь засах цаг бидэнд байхгүй, тийм биз дээ? (Тийм.) Тэгвэл өнөөдрийн нөхөрлөлөө үүгээр өндөрлөцгөөе. Баяртай!

2024 оны 3 дугаар сарын 16

Тайлбар:

а. “Жөн” гэдэг нэр нь хятад эх бичвэрт ёс суртахууны шулуун шударга байдал гэсэн утгыг агуулдаг.

б. “Сэрүүн чанарын” гэдгийг Хятадын уламжлалт анагаах ухааны хам сэдэвт ашиглаж байна. Энэ хам сэдэвт “сэрүүн чанарын” гэдэг нь бага температурыг хэлж байгаа хэрэг биш, харин дотоод халууныг бууруулж, яан энергийг хязгаарлан, хэтрүүлэн хэрэглэвэл ходоод, дэлүүний чиг үүрэгт нөлөөлдөг зарим хоол хүнсний шинж чанарыг хэлж байгаа юм.

Өмнөх: Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ (16)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих